Strawberry-Summer

Жимсхэн охид: онцгой зуны амралт

 

Страв: мэдэж байнаа, Кустард. Би Жимсхэн фэрмд эргэж очих гэж байгаадаа үнэхээр их догдолж байна. Бид том алиман хотод нүүж ирснээсээ хойш Жимсхэн тосгонд огт очоогүй шүү дээ. Харин та нар бүгд надтай хамт явна. Манай тосгоны гэр бүл болон хотын гэр бүл минь эцэст нь нэг уулзалдах нь. Үнэхээр сэтгэл хөдөлж байна, Лемон. Чи догдолж байна уу? энэ бүх орцыг холиход төгс аялалын жор гарч ирэх болно. Жүржхэн, чамайг ээжтэйгээ уулзуулахаас тэсэж чадахгүй нь. Тэр бол хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн найрсаг жимсхэн.

 

Оранж: Бяцхан бялуу, би чамайг хамгийн сайхан сэтгэлтэй, хамгийн найрсаг жимсхэн гэдэгт итгэлтэй байна.

 

Страв: тэр миний мэдэх бүх зүйлийг заасан юм чинь.

 

Лаям: хундаганууд, шалгасан. жимсхэн тосгоны түүх, шалгасан. Сойз, шалгасан...

 

Блүбэрри/Нэрсхэн/: зүгээр дээ. Үнэндээ энэ одоо илүү байгалийн амтагдах болохоор бүр ч зүгээр.

 

Лаям: шүдний сойз, бэлэн биш.

 

Страв: санаа зоволтгүй дээ, Лаям. Алимхан, бид багаасаа маш сайн найзууд байсан. тэр бол хамгийн шилдэг жимсхэн. Тэр надад нөхөрлөлийн талаар бүгдийг зааж өгсөн. Тэр чамтай шүдний сойзоо хуваалцах болно. Юу гэхээр чи хуваалцах хэрэггүй л дээ. Юу гэх гэсэн бэ гэхээр...... би энэ аялалд үнэхээр их догдолж байгаа шүү дээ. Гэр бүл, найзууд, хөгжилдөөн, хоол. Миний ах Хан боргоцой бол хамгийн шилдэг тогооч. Тэр надад миний мэдэх.....

 

Оранж/Жүржхэн/: бүх зүйлийг зааж өгсөн. Бид мэднэ ээ.

 

Пралине/Самархан/: тэгэхээр бид хурдан явбал зүгээр гэж GPS хэлж байна хэн ЗГБ-дмээр байна? Замд гарахыг хэлж байгаа юм. Би өөрөө зохиосон.

 

Страв: би. Би тэнд очихыг хүлээж тэсэхгүй нь ээ.

 

(Дуу) Страв: энэ агаарыг мэдэрч байна уу? догдлолоор дүүрэн байна. Нар тодоор ээж, сэтгэл санаа сайхан байна. Зугаалгаар явах цаг боллоо. Алив явцгаая, бид хоцорч болохгүй. Энэ бүхэн гайхалтай байхыг харахаас байж ядаж байна. Би хүлээж тэсэхгүй нь. Би зүгээр л чадахгүй нь. Энэ бүхэн гайхалтай байх болно. Намайг яаж гэрэлтэж байгааг харж байна уу? би хүлээж тэсэхгүй нь. Би зүгээр л чадахгүй нь. Шинэ адал явдал биднийг хүлээж байна. Хурдан явцгаая.

 

Пралине, Страв, Оранж: бид ингээд сайхан цаг агаарыг мэдрэн замдаа гарлаа.

 

Блүбэрри, Лемон, Лаям: тоглох цаг боллоо, бид замдаа гарч байна. Бид хамтдаа явж байна.

 

Бүгд: энэ аялалд сайхан зүйл болохоос өөр юу болно гэж? Бүх зүйл төгс байх болно, бид хүлээж тэсэхгүй нь.

 

Страв: би хүлээж тэсэхгүй нь. Би зүгээр л чадахгүй нь. Энэ бүхэн гайхалтай байх болно. Намайг яаж гэрэлтэж байгааг харж байна уу? би хүлээж тэсэхгүй нь. Би зүгээр л чадахгүй нь. Шинэ адал явдал биднийг хүлээж байна. Хурдан явцгаая.

 

Бүгд: бид хаашаа явах нь хамаагүй, бид мэдэж байна. Бид тэсрэлт хийх болно. Энэ бүгд дуусахаас өмнө хөгжилдөж аваарай. Энэ нь хэтэрхий хурдан дуусахгүй гэж найдаж байна.

 

Страв: одоо хэр их зам үлдсэн бэ? Би гэртээ эргэж очихыг хүлээж тэсэхгүй нь. Найзууд болон гэр бүлээ хамтад нь байлгахын тулд энэ аялалыг сайхан байлгах болно. Чи харах болно.

 

Бүгд: их том үдэшлэг болох болно.

 

Страв: өө бурхан минь бид бараг л ирчихлээ. Бид их ойртож байна. Дараа нь юу болохыг харахаас догдолж байна. Энэ үдэшлэгийг эхлүүлцгээе. Алив хурдан явцгаая. Бид оройтож болохгүй.

 

Бүгд: Бүх зүйл төгс байх болно, бид хүлээж тэсэхгүй нь. Би хүлээж тэсэхгүй нь. Би хүлээж тэсэхгүй нь. Энэ бүхэн гайхалтай байх болно. Намайг яаж гэрэлтэж байгааг харж байна уу? би хүлээж тэсэхгүй нь. Би хүлээж тэсэхгүй нь. Шинэ адал явдал дуудаж байна. Хурдан явцгаая. Шинэ адал явдал дуудаж байна. Хурдан явцгаая.

 

Страв: Жимсхэн тосгон. Би гэртээ ирлээ. Ээж? Өө, зөөлөн чихэр минь гэж. Та хэр байв даа? Хамгийн сүүлийн үеийн хов жив юу байна? Надад бүгдийг нь хэлээч. Та миний хэлсэн тоглоомыг татаж авсан уу? би таныг маш их санасан.

 

Ээж: өө миний Гуа, өөрийгөө хараач. Хот ямар байна даа? Надад бүгдийг нь хэлээч. Би тоглоом яаж татахаа мэдэхгүй байна. Би чамайг маш их санасан.

 

Лемон: ээж охин 2 ч мөндөө.

 

Ээж: чамайг ч бас санасан шүү, Кустард. Харин эд нар чиний найзууд байх ёстой. Стравбэрри та нарын талаар их ярьдаг би бараг л та нарыг сайн мэднэ. Самархан, ирээд том эгчийгээ тэврээч. Чи их стресстсэн харагдаж байна. Чи стресстсэн юм уу? хотод байснаас болсон уу? гэртээ эргээд ирэх цаг болсон юм биш үү?

 

Пралине: сайн уу эгчээ. Та огт өөрчлөгдөөгүй байна.

 

Паянаппел Кобблер/ Хан боргоцой /: тэнд хэн байна? Тэр ялзарсан жимсхэн ахиад л худалдаж авах.....өө. сайн уу.

 

Страв: сайн уу? ингээд л болоо юу?

 

Паянапп: хөөе, ёоё..за.

 

Аппел Дамплинг/Алимхан/: өнөөдөр ямархуу байна даа?

 

Страв: нарийн боов хийхэд яг тохиромжтой.

 

Аппел: чамайг харах сайхан байна бяцхан жаал.

 

Оранж: бяцхан жаал гэнэ ээ? түүний хоч нь бяцхан бялуу шүү дээ.

 

Аппел: тэгэхээр эд нар танай хотын найзууд уу?

 

Лемон: тэр сойз одоо ч хэрэгтэй юу?

 

Страв: яг тийм. Тэгэхээр найзуудаа энэ бол Алимхан болон миний ах Хан боргоцой. Алимхан, Хан боргоцой энэ бол...хүлээгээрэй. чи сая гарч ирэхдээ хэн ирсэн гэж бодсон юм бэ? Чи ямар ялзарсан жимснүүдийн талаар ярьж байсан бэ?

 

Ээж: тийм зүйл бодох хэрэггүй дээ хонгор минь. Та нар яагаад энд тухалж хөгжилтэй байж болохгүй гэж?

 

Страв: тийм ээ. та нар эхлээд юу хийхийг хүсч байна? Бид эрдэнэ шишийн талбай руу явах эсвэл чулуу өрж...

 

Блүбэрри: чулуу өрөх гэнэ ээ?

 

Страв: үнэхээр хөгжилтэй шүү. Чи чулуу өрж харин би хэд байгааг нь тоолно. Их ойлгомжтой.

 

Паянапп: бид чадахгүй ээ. үгүй, завгүй байна.

 

Страв: юу хийгээд завгүй гэж?

 

Аппел: бид түүнд хэлэх хэрэгтэй.

 

Страв: надад юу хэлэх гэж?

 

Ээж: чамайг энд ирсэнд маш их баярлаж байгаагаа хэлэх гэсэн юм. Бид чиний аялалыг сайхан байлгахыг хүсч байна. Мэдээж гайхалтай байх болно. Учир нь бүх зүйл зүгээр. Маш гайхалтай.

 

Пралине: чи бүх зүйл зүгээр байгаа юм шиг дүр үзүүлэхэдээ дуу чинь чангардаг гэдгийг мэднэ ш дээ.

 

Ээж: юу? Тийм бишээ. Харин одоо та нар энэ хавиар явж аялалаа хөгжилтэй байлга.

 

Страв: алив ээ жимсхэнүүдээ. Би та нарт эндэхийн голыг үзүүлье.

 

Ээж: магадгүй голыг үзүүлэх хэрэггүй байх.

 

Страв: яагаад? Бид яаж сэлэх болж байна аа? Хөгжилдөөн? Загаснууд? Бас жимсхэнүүдээ яаж болж байнаа? Тэдэнд ус хэрэгтэй. Фэрмд ч ус хэрэгтэй. Үгүй ээ, зүгээр дээ. Бүгд зүгээр. Энэ талаар маш сайн тайлбар байгаа гэдэгт би итгэлтэй байна, тэгвэл бид усыг олж, буцааж хийж болно, учир нь бүх зүйл сайхан болно.

 

Пралине: тэд зүгээр юм шиг аашлах бүрт дуу нь өндөрсөж байдаг. Би тоглоогүй байна. Чи өвдчихлөө.

 

Страв: гол хаана байна аа?

 

Ээж: энэ харагдаж байгаа шигээ тийм ч муу бишээ.

 

Пралине: үнэхээр үү? Учир нь ус байхгүй гэдэг чинь жимсхэн ч байхгүй гэсэн үг. Харин энэ бол жимсхэнүүдийн фэрм.

 

Паянаппел: бид мэднэ ээ. энэ бидний жимсхэн фэрм. Баярлалаа.

 

Страв: энэ чинь юу гэсэн үг юм бэ?

 

Ээж: тэр юу ч гэхгээгүй. Бид чамайг том мөрөөдлөө дагаж хот руу явсанд мөн сайн тогооч байгаад, том хотод тансаг газар ажиллаж байгаад чинь бахархаж байна. Бид чамд төвөг удахыг хүсээгүй юм.

 

Страв: тэгэхээр ийм байна. Надад хэдийн төвөгтэй санагдаж байна.

 

Оранж: Бяцхан бялуухан зүгээр гэж найдаж байна.

 

Аппел: Бяцхан жаал их чанга шүү. Эсвэл байсан. хэрэв хот түүнийг зөөлөн болгочихоогүй бол шүү дээ.

 

Оранж: Бяцхан бялуухан чанга хэвээрээ. Тэгсэн ч найзууд нь түүнд санаа зовж болно.

 

Аппел: түүний жинхэнэ найзууд түүнд санаа зовох хэрэггүй учир нь түүний жинхэнэ найзууд түүнийг энэ бүхнийг аргалж чадна гэдгийг мэднэ.

 

Блүбэрри: шинэ найзтай болох хөгжилтэй биш гэж үү?

 

Пралине/Самархан/: одоо бид мэдчихлээ. Бид яаж туслах вэ?

 

Паянаппел: та нар чадахгүй ээ.

 

Страв: мэдээж бид чадна. Бидний талд аз байгаа.юм чинь.

 

Паянаппел: гэр бүлийн азын халбаганы хэрэггүйгээр би асуудлыг шийдэж байсан. юу гэхээр голыг далангаар хаасан учраас та нар тусалж чадахгүй.

 

Страв: хэн голыг хаадаг байна аа?

 

Боёсэнбэрри: хөөе, хэн фэрмээ зармаар байна даа?

 

Паянапп: Боёсэнбэрри Мосси.

 

Боё: Эндхийн жимсний булцууны тоо гэнэт их болчихжээ? Хөөе Яншуйхан, энд хэдэн жимсний булцуу байна?

 

Пэрсли: би энэ асуултыг чинь ойлгохгүй байна. Та үлгэрийн хулуу худалдаж авмаар байна уу?

 

Боё: жимсний булцуу. Юу? Сайн тусламжыг авах амаргүй шүү.

 

Паянапп: эндээс явж үз, Боёсэнбэрри:

 

Страв: Боёсэнбэрри Мосси? Толгодын фэрмийн жимсхэн юу?

 

Паянапп: яг тэр чинь. Тэр хот руу яваад иргэж ирэхдээ ийм болсон.

 

Боё: чи яагаад уурлаад байгаа юм бэ? Би зүгээр л маш их баяжсан бас амжилттай явж байгаа ажилчин жимсхэн шүү дээ.

 

Аппел: үгүй ээ, чи бол голыг далангаар хааж бүх усыг хулгайлсан хувиа хичээсэн жимсхэн.

 

Боё: тэр голыг далангаар хаах их ухаалаг үйлдэл байсан, тийм үү? Хэн надад энэ уйтгартай, нурж унах шахсан, удахгүй хоосрох фэрмийг зарахыг хүсч байна даа?

 

Ээж: би зарахгүй ээ.

 

Боё: алив л дээ. Энэ газар зүгээр л хий дэмий оршиж байна. Надад том төлөвлөгөө байгаа. Боёсэнбэрри амралтын газар болон казино. Хамгийн том жуулчлалын бааз Жимсхэн тосгоны энэ хэсэгт сүндэрлэнэ. Царцдастай хатсан жимсний бутыг хэн санана гэж? Энэ бол ирээдүй. Та бусад фэрмүүдийг үгүй гэж хэлэхийг сайн ятгасан гэхдээ та нүх ухвал тэр нүхэндээ унах болно. Жимсхэн тосгон бол минийх.

 

Паянапп: бид чамайг зогсоох болно.

 

Боё: чи жимсхэн үлгэрийн ертөнцөд амьдарч байна. Чи фэрмээ яаж аврах юм бэ дээ? Хүсэлээ шивнээд үү? Шидэт үрээр үү? Эсвэл жимсхэн шидтэнгийн эрдэнэс энд хаа нэгтээ булаатай байгаа юм болов уу?

 

Блүбэрри: жимсхэн шидтэний булагдсан эрдэнэс гэнэ ээ? энэ чинь...

 

Лаям: үгүй ээ, яг одоо биш шүү.

 

Боё: хөөе Яншуйхаан. Тэдний сүйрсэн царайны зургийг одоо ав.

 

Пэрсли/Яншуйхан/: ойлголоо. Энд хэдэн сонирхолтой газруудын жагсаалт байна. жимсхэн тосгонд Чоко-Рок, Куарри, зэрлэг жимсний талбай гэх зэрэг хэд хэдэн сонирхолтой газрууд бий.

 

Боё: юу? Үгүй ээ. боль. Яншуйхан одоо хангалттай. Яншуйхан, больж үз. Мартаж үз. Дараа уулзья азгүйчүүдээ. Би Боёсэнбэрригээ хаана хооллож, зуслангийнхаа байшинд унтуулахаа олж мэдэх хэрэгтэй.

 

Оранж: чи ор бас өглөөний хоол гэх гэсэн үү?

 

Боё: үгүй. Хөөе, Яншуйхан, Боёсэнбэррид ор бас өглөөний хоол ол.

 

Страв: хөөх, тэр миний санаж байгаагаас ч аймар болчхож.

 

Аппел: өө тийм ээ. Бид бусад фермүүдтэй талх нарийн боовны худалдаа зохион байгуулж, мөнгөөр ​​Ниблетийн хөндийгөөс ус худалдаж авч, ургац хураалтад тусалж байгаа. Гэхдээ энэ тийм ч хангалттай биш байна.

 

Паянапп: Мөн ус хангалтгүй байна гэдэг нь хангалттай жимс байхгүй гэсэн үг. Жимсний ургац амжилтгүй болох үед Берривиллийн ферм бүр Боёсэнбэррид газраа зарахаас өөр аргагүй болно.

 

Ээж: гэхдээ санаа зовох хэрэггүй дээ хонгор минь. Та нар явж чулуу өрж тоголцгоо. Бид ямар нэг арга олно гэдэгт итгэлтэй байна.

 

Паянапп: ээж, бид бүгдийг туршиж үзсэн.

 

Страв: та нар бүгдийг туршиж үзсэн. Харин бид одоо энд байна. Бид хотод маш олон зүйлтэй тулгарч байсан. тэгэхээр бид одоо та нарт фэрмээ аврахад туслах болно. Уучлаарай. энэ миний амалсан тайван амралт байж чадсангүй гэхдээ...

 

Лаям: мэдээж бид туслах болно.

 

Оранж: бид тусалнаа.

 

 Блүбэрри: өө тийм ээ.

 

 Лемон: би туслахдаа баяртай байна.

 

Страв: болж байна. Зуны зугаалга одоо фэрмийг аврах зугаалга болж өөрчлөгдлөө. Эдгээр жимсхэнүүд миний мэдэх хамгийн ухаантай чадвартай жимсхэнүүд. Бид ямар нэг байдлаар арга олж........

 

Блүбэрри: жимсхэн шидтэний булагдсан эрдэнэсийг олж тэрийг ашиглаад өөрсдөдөө хэрэгтэй усаа гаргаж авцгаая.

 

Страв: тэр ч биднийг авралын гарц руу хүргэхгүй гэж бодож байна шүү.

 

Паянапп: фэрмийг аврах арга чинь энэ гэж үү? Тэр хөгшин Грандбэрри Жамын бидэнд ярьж өгдөг байсан оньсого уу? юу гээд байдаг билээ?

 

Страв: би даллаж, найгах болно тэгвэл чи хаа хүрэх ёстойгоо мэдэх болно. Юу гээч бид одоо ч тархиа ажиллуулах хэсэг дээр явж байна.

 

Паянапп: үгүй ээ үгүй үгүй. Бурхандаа талархая дүү минь. Түүний азын халбага болоод том хотын найзууд нь энд байна. Та нарт өөр юу байгаа вэ? Магадгүй сүүтэй жигнэмэг бидэнд дараагийн өвлийн баяраар шинэ гол бэлэглэх юм болов уу?

 

Блүбэрри: өө үнэндээ...

 

Страв: үнэндээ, том алиман хотод миний сурсан зүйлсийн нэг бол юу ч боломжгүй биш. Бидэнд яаж туслах ёстойг л хэлчих. Алив  ээ. Алимхан?

 

Аппел: тэгэхээр бид бидэнд одоо ч байгаа тэр жижиг усны саваар жимснүүдийг усалж тусалж болох юм.

 

Паянапп: за яахав, хамаагүй ээ. би нарийн боовны хямдралын газар луу ажиллахаар явлаа.

 

Страв: би чамд туслая. Бусад маань жимснүүдэд тусалж байга харин Нэрсхэн хайрцагнаас гадуур сэтгэж өөр зүйлийг хайж байж болно. Багийн ажил, тийм биз дээ? Тэгэхээр, юмс тийм ч сайнаар эхэлсэнгүй. Гэхдээ бүх жимсхэнүүд хамтраад ажиллавал бид баг болж фэрмийг аварч чадна гэдэгт би итгэлтэй байна. Тэгж найдаж байна даа.

 

Ээж: би хайртай жимсхэнүүд ээ хамтраад нарийн боов хийхийг харах дуртай шүү. Самархан бид 2 хот руу оройн хоолны зүйлс цуглуулахаар явлаа.

 

Пралине/Самархан/: тэр дэлгүүр явах болно. Харин би интернеттэй кофе шоп олох хэрэгтэй байна. Эсвэл зүгээр л интернет.

 

Паянапп: за, бид хотын захад байдаг сонгодог зүйлсийг хийх болно. Лемонтой амттан, хөвсгөр бялуу, аяган бялуу...

 

Страв: тийм ээ, гэхдээ бид бэрри нарт өөр шинэ зүйл харуулбар яаж байна? Брооки байж болох юм. Энэ бол самар шоколад болон жигнэмэг. Нийлүүлж хийсэн зүйл.

 

Паянапп: би хотын жимсхэнүүд амттандаа хэт дурладаг гэдгийг мэднэ л дээ гэхдээ бидэнд самар шоколадтай жигнэмэг хийх зуурмаг тусдаа байна. Тэд зуухнаас гарч ирэхдээ нэг болчихсон байж болохгүй.

 

Страв: гэхээд би........

 

Паянапп: гуйя, намайг юм хийж байхад чимээгүй байх хэрэгтэй. Хутгаад тэгшлээд, хутгаад тэгшил.

 

Аппел: бидэнд хангалттай ус байхгүй тиймээ маш болгоомжтой байх хэрэгтэй. Бид нэг дуслыг ч дэмий үрж болохгүй.

 

Оранж: тэгэхээр....энэ ч их удах нь дээ.

 

Аппел: яасан бэ? Тэвчээр байхгүй гэж үү, хотын бэрри?

 

Оранж: өө би тэвчээртэй байх гэж төрсөн юм.

 

Аппел: мэдээж, санаа амарлаа. Одоо үнэхээр тэвчээртэй байна.

 

Оранж: би одоо их тайван байна. Ямар ч жимсхэн ийм их тэвчээр гаргаж байгаагүй юмдаа.

 

Лемон: үнэхээр үү? Тэд нэгнийхээ тэвчээрийг шалгах гэж байгаа хэрэг үү?

 

Блүбэрри: хэрэв чи жимсхэн шидтэний нуусан эрдэнэс байсан бол хаана байх байсан бол?

 

Лаям: Хэдийгээр домог үнэн байсан ч, жимсхэн шидтэн Берривиллд эрдэнэс булсан ч одооо үүнийг хэн ч олоогүй байхад бид бүдэрч унах магадлал 3,720-д нэг байна!

 

Блүбэрри: тэгэхээр бидэнд боломж байгаа юм байна. Өөдрөгөөр бодож сур Лаям. Ийшээ явж үзэцгээе.

 

Лаям: хааяа Нэрсхэний зөв байдаг гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ жимсхэн тосгоны түүхийн номод ямар ч домогт булсан эрдэнэсийн талаар байгаагүй. Бас ном намайг хэзээ ч буруу замчилдаггүй.

 

Паянапп: чи хэдийн дуусчихаа юу?

 

Страв: хэрэв би хотод хурдан хийж сураагүй бол би хангалттай амттан зарж чадахгүй байсан тэгээд би хэдэн арга сурсан юм. Яг л энэ өндгийг өндгөний шараас нь салгахын тулд ашигладаг........

 

Паянапп: чамаас ялгаатай нь би одоо ч Гранбэрри Жамын бидэнд заасан хуучны арга барилтайгаа байгаа юм байна.

 

Страв: би Грандбэрригийн зааж өгсөн бүх зааврын дагуу хийж байгаа шүү. Би эхлэхээсээ өмнө бүх зааврыг уншсан. Би хүйтэн дессертийг халуун хутгаар зүссэн. Би үргэлж шоколадтай бялуунд бага зэрэг халуун чинжүү нэмдэг. Мөн би үргэлж хамгийн сүүлийн орцондоо хайр нэмдэг.

 

Лаям: үүнийг зөв хийхийн тулд бид жимсхэн фэрм болон ойр орчмын газруудын сүлжээг хайх ёстой...чи яагаад мод руу найгаад байгаа юм?

 

Блүбэрри: би найгаж бас хөдлөх болн харин чи хаашаа явах ёстойгоо мэдэх болно.

 

Лаям: Нэрсхэн, чи Грандбэрри Жамын шүлэг нь хөдөлж байгаа модтой хамаатай гэж бодож болохгүй.

 

Блүбэрри: олчихлоо.

 

Лаям: чи бид 2 ч асуудалд орлоодоо.

 

Аппел: тэвчээр чинь барагдаагүй юу, хотын бэрри?

 

Оранж: би бүтэн өдрийн турш тэвчээртэй байж чадна.

 

Лемон: гэхдээ одоо тэгэх шаардлагагүй. Жимс услагч 1000. Энэ эд жимснүүдийг чинь асуудалгүй услах болно. Сайн харж бай. Зугтаарай. Би үүнийг зачихнаа.

 

Аппел: чи сая алдсан усаа эргүүлээд нөхөж чадах уу? хотын жимсхэнүүд та нар тус болж ер нь чадах юм уу?

 

Блүбэрри: та нар энэ талаар дурссан болохоор......

 

Оранж, лемон, аппел: юу?

 

Страв: грандбэрри жам хэлэхдээ тогооч зоригтой байж шинэ зүйл турших хэрэгтэй гэсэн. Магадгүй шинэ зүйл туршиж үзвэл.........

 

Паянапп: энэ нөгөө Брооки чинь үү? Дараа нь юу байх вэ? Давхраат нарийн боовыг цагирган боовтой холиод түүнийгээ Доссантс гэж нэрлэх үү?

 

Страв: тэрийг Кронатс гэдэг юм за юу?

 

Паянапп: харж байна уу? хот бүх зүйлийг өөрчилдөг. Жигнэмэг, цагирган боов, боёсэнбэрри бас чи.

 

Страв: надад өөрчлөгдсөн зүйл байхгүй.

 

Паянапп: тийм ээ, өөрчлөгдсөн. Том хотын том ажилтай жимсхэн, энэ бүх шинэ жорууд, тансаг аргуудыг суралцаад л нэмээд гэр бүлийн азын халбагатай.....

 

Страв: тэгээд л дургүйлхээд байгаа юм уу? нагац Самархан надад азын халбагийг өгсөн болохоор уу?

 

Паянапп: үгүй ээ. миний анхаарч байгаа зүйл бол фэрм.

 

Страв: би ч бас

 

Оранж: Нэрсхэн Лаям хоёр жимсхэн шидтэний нуусан эрдэнэсийг олсон гэдгийг та 2т одоо хэлэх нь тохиромжтой юу?

 

Боё: би тоотой загварын гутлаа хөдөөний бохир шороонд хутгачихлаа. Хөөе Яншуйхан, надад шинэ гутал захиалаадах.

 

Пэрсли: танд шинэ гутал болон Жимсхэн тосгонд фэрм худалдаж авах мөнгө дансанд чинь байхгүй байна.

 

Боё: юу? Худал хэлэхээ боль Яншуйхан.

 

Пэрсли: би бол хиймэл оюун ухаант туслах. Танаас ялгаатай нь би худал хэлж чадахгүй.

 

Боё: үгүй ээ, би тэр фэрмүүдийг худалдаж авна. Яагаад амьдрал ийм хэцүү юм бэ? Магадгүй би тэдгээр жимсний булцуунуудыг фэрмээ хурдан зар гэж ятгах жаахан хор хутгаж болох юм. Шударга бусаар үзэх цаг ирлээ.

 

Страв: энэ грандбэрри жамын тэмдэглэл байна. Сүүлийн эрдэнэсд хүрэхэд эдгээр жорууд танд туслах болно. Миний заасан бүхнийг санаарай мөн бүх сорилттой бахархал болон үнэнч сэтгэлээр тулаарай. Жинхэнэ тогооч үүнийг хийж чадна.

 

Оранж: энэ чинь хойноо хачин зураастай зурагтай жорууд л байна шүү дээ.

 

Лемон: энэ чинь фэрмүү дээ?

 

Аппел: тийм ээ, харин энд жимсний талбай байна.

 

Лаям: хараач, энэ зургууд нийлж байна. Энэ зураасууд чинь газрын зураг байж.

 

Бүгд: алив ингээд үзье. Хөөх, тийм ээ. энийг үздээ. Энийг үз. Яг зөв. Энийг ийш нь. Болж байна.

 

Аппел: хүлээ, газрын зурагт гол хаалга нь гол дотор байгаа гэсэн байна. Энэ зөв байж таарахгүй.

 

Блүбэрри: грандбэрри голыг усгүй байхад үүнийг олоогүй бол шүү дээ.

 

Лаям: 42 оны ган гачиг. Жимсхэн тосгоны түүхэнд бичээстэй байна. Гол тэр үед ч шигэсэн байсан.

 

Страв: яг одоо байгаа шиг байж. Энэ бол фэрмийг аврах арга.

 

Лаям: бид тарж яваад нууц хаалга гэхээр зүйл байгаа үгүйг хайх хэрэгтэй.

 

Оранж: нууц хаалга ямархуу харагддаг юм болоо?

 

Блүбэрри: энэ чинь нууц тэнэгхэн минь.

 

Аппел: Өнөөдөр миний хийх ёстой зүйлсийн жагсаалтад булсан эрдэнэс ангуучлах зүйл байгаагүй. Хуучны Бяцхан бялуухан байна шүү.

 

Страв: тэгж бодож байгаад чинь баярлалаа. Энд байгаа бүх зүйлс өөрчлөгдсөн бололтой.

 

Аппел: мэдээж тэгсэн. Чи бүх зүйлийг хэвэндээ үлдэнэ гэж найдаж болохгүй.

 

Страв: би Хан боргоцойг ийм хэцүү зантай болно гэж бодож байсангүй.

 

Аппел: түүнд боломж өг. Тэр хүлээн зөвшөөрөхгүй л дээ гэхдээ тэр чамайг их санасан.

 

Блүбэрри: стравбэрри хараач. Би чулуу өрж тоглож байна.

 

Бүгд: хөөх.

 

Страв: сайн ажиллаа, Нэрсхээн.

 

Блүбэрри: чиний зөв байж. Чулуу өрөх хөгжилтэй юм.

 

Страв: бэлэн үү?

 

Паянапп: хөөе, хөөе, хөөе. Энэ хаашаа хүргэхийг бид мэдэхгүй. Бас тэр заавар дээр сорилтын талаар бичсэн байсан. бид зүгээр л яваад орох гэж үү?

 

Оранж, лемон, лаям, блүбэрри: тийм ээ, мэдээж. Сайн бодох хэрэгтэй. Ертөнц биднийг орохыг хүссэн юм.

 

Страв: бид фэрм болон Жимсхэн тосгоныг аварч болох жимсхэн шидтэний нуусан эрдэнэсийг олох гэж байна. Тэгэхээр тийм ээ. бид орох болно.

 

Паянапп: үгүй ээ, чи..юу..юу..

 

Аппел: адал явдалтай ганц хоёр удаа тулж болношдээ.

 

Паянапп: за яахав.

 

Боё: үгүй байлгүй дээ. Домог үнэн байсан гэж үү? Тэр эрдэнэсээр би хүссэн бүх гутлаа бас фэрмийн газрыг худалдаж авч чадна. Тийм ээ.

 

Бүгд: хөөх.

 

Оранж: хөөх.

 

Паянапп: би ийм зүйл байна гэж бодсонгүй.

 

Лаям: бидэнд түлхүүр хэрэгтэй бололтой. Жимсхэнүүд  сэжүүр хайж олоорой.

 

Страв: чи яагаад үүнд хүрчихвээ?

 

Паянапп: би энэ тавцан дээр юу гэж бичсэн байгааг уншихыг хичээж байсан юм.

 

Страв: сэжүүрийг олох зөвхөн 3 боломж бий. Энэ нь таны хэр удаан буцалгахаас хамаарна. Эдгээр өндөгнүүд хатуу газардахыг та харах болно. Зөөлөн унах өндөгөнд түлхүүр нуугдаж байгаа. Чи юунд хүрчихсэн юм бэ?

 

Паянапп: энэ санамсаргүй зүйл байсан. би зүгээр л тэр хөдөлгүүрүүд дээр унаад.....3 дээр нь.

 

Блүбэрри: тийм ч муу байсангүй шүү. Буруу байжээ. Энэ үнэхээр муу. Яг л хогийн саванд хөл минь нойтон оймсонд ороогдсон юм шиг байна.

 

Лемон: эдгээр өндөгний нэгэнд нь гарах гарцны түлхүүр байгаа бололтой. Бидэнд энэ аймшигтай үнэртэй газарт үүрд гацаж ухаан алдахаас өмнө ашиглах 3 боломж байна.

 

Страв: 2 өндөг үлдсэн.

 

Паянапп: байз, чи яаж түүний зөв гэдгийг мэдэж байгаа юм бэ?

 

Страв: тэр чинь Лемон. Олж илрүүлэх бол түүний хийдэг зүйл. Аль өндгийг сонгох вэ?

 

Лаям: оньсого нэгийг нь зөөлөн унана гэсэн. Магадгүй 1дэх өндөг юм болов уу?

 

Оранж: болгоомжтой.

 

Аппел: баярлалаа.

 

Оранж: асуудалгүй ээ.

 

Блүбэрри: яг л галитозтой өмхий чанасан загас идсэнтэй ялгаагүй юм. Хэтэрхий байна.

 

Лемон: сүүлийн боломж.

 

Страв: хүлээ. Сэжүүр дээр хэр удаан буцалгахаас хамаарна гэсэн байсан. бид өндгийг хатуу бууж ирэхийг хүсэхгүй байгаа. Сүүлийнх нь зөөлөн буух ёстой. Зөөлөн. Буцалгах. Зөөлөн өндгийг 6 минут буцалгах ёстой.

 

Лемон: Чи бол тогооч.

 

Страв: хэмжигч халбаганууд?

 

Паянапп: хаалга, өө гайхалтай. Одоо бид биднийг ямар нэг зүйл няцлах гэж дайрахгүй тайван аюулгүй газар луугаа буцаад явж болохоор боллоо.

 

Страв: хэрэв бид буцаад явбал фэрмийг алдах болно. Авч үлдэх арга үүнээс өөр байхгүй чи мэдэж байгаа.

 

Паянапп: ойлголоо. Фэрмийн төлөө.

 

Оранж: адал явдлын цаг.

 

Лемон: үүнийг хийцгээе.

 

Лаям: чи дараагийн сорилт саяныхтай ижил аймаар байна гэж бодож байна уу?

 

Блүбэрри: үгүй дээ, би илүү аймар байна гэж мөрийцье. Хөөрхөн юмаа.

 

Паянапп: чи тэнд их хурдан сэтгэсэн шүү. Өндгийг чанах тэр тал дээр. Би тийм зүйл бодож чадахгүй байх байсан.

 

Страв: мэдээж чи чадах байсан. чи надад өндгийг яаж чанахыг зааж өгсөн шүү дээ.

 

Паянапп: тийм л дээ.

 

Аппел: тэгэхээр би та нарыг хэт яаруу шүүмжилсэн бололтой.

 

Оранж: чи жимсхэнүүдийг мэдэхэд цаг зарцуулах хэрэгтэй шүү. Жаахан тэвчээртэй байх хэрэгтэй.  Зүгээр л хэлж байна.

 

Аппел: ойлголоо, хотын жүржээ. би ойлгож байна.

 

Оранж: хотын жүржээ? за, би үүнд дургүйцэхгүй ээ.

 

Аппел: би зүгээр л жимсхэн найзаа санасан бололтой. Хотын жимсхэнүүд түүнийг өөрчлөнө гэхээс санаа минь их зовсон л доо. Тэгээд ч та нар том хот Боёсэнбэрри шиг жимсхэнүүдийг ялзарсан жимсхэн болгож хувиргаж байгааг харсан шүү дээ.

 

Боё: зөн совиндоо итгэ. Тийм ээ. дараа уулзья азгүйчүүдээ. Эрдэнэс одоо минийх.

 

Паянапп: Боёсэнбэрри?

 

Бүгд: буцаад ир. Түүнийг зогсоо. Тийм ч хурдан биш шүү. Хөөх.

 

Боё: хөөе Яншуйхан. Би энэ аймар өрөөнөөс яаж гарах вэ?

 

Пэрсли: алдаа заалаа. Интернетэд холбогдоогүй байна.

 

Боё: интернетгүй гэнэ ээ? үгүй ээээээээээ.

 

Страв: хөөе, бид бүгд энд хамтдаа гацсан байна. Магадгүй бид нэг баг болж эндээс яаж гарах аргаа олж болох юм.

 

Боё: эсвэл намайг энд орхиж үз. Би яагаад чамд тусална гэж? Юу ч болсон байсан би лав  биш шүү.

 

Аппел: хангалттай. Түүнийг болгоод өгье л.....

 

Страв: бид жимсхэнүүдийг яаж ч хувиа хичээсэн муу байсан гэсэн ингэх ёсгүй.

 

Аппел: за яахав, би тэгэхгүй ээ.

 

Страв: магадгүй юу ч болохгүй байх.

 

Лемон: хөөх.

 

Паянапп: энэ бүгдийг хараачээ.

 

Блүбэрри: энэ үнэхээр хөгжилтэй харагдаж байна. За, Магадгүй бага зэрэг л хөгжилтэй байх.

 

Боё: чи юу хийчих вээ? Би чамайг шүүхдэнэ дээ.

 

Страв: энд сэжүүр байх ёстой.

 

Паянапп: би энд хайж үзье. Байхгүй байна.

 

Лаям: би олчихлоо. Та 2 дох сорилт дээр амжилттай ирж чадлаа. Оньсого, тоглоом, заль мэх огт байхгүй. Орцуудыг хооронд нь зөв дарааллаар холь үгүй бол тэгшлэгч бүгдийг няцлах болно.

 

Лемон: үүнийг харцгаая.

 

Страв: тэгэхээр бид энэ өнгөнүүдийг холих хэрэгтэй байх нь ээ?

 

Лаям: яг зөв жорын дарааллаар нь.

 

Оранж: Бяцхан бялуухан, үүнийг хийгээрэй.

 

Страв: үгүй ээ. Хан боргоцой бол хамгийн сайн хэмжээ авдаг тогооч. Тэр үүнийг хийх хэрэгтэй.

 

Паянапп: би юу? Үгүй ээ үгүй үгүй. Би чам шиг биш. Би зоригтой биш. Би шинэ зүйл туршиж үздэггүй.

 

Страв: одоогийнх шиг мөч ахиж ирэхгүй.

 

Паянапп: ойлголоо. Аягуудыг дүүргээд ир. 1 халбага нь хагас орц гэхээр 5 халбага нь 10 хоолны халбага юм. Нэг аяганд 16 хоолны халбага орц.........дүүргээд тэгшлээд дүүргээд тэгшлээд. Дүүргээд.

 

Боё: залуу минь хурдлаач.

 

Страв: чимээгүй бай. Хан боргоцойд хольц хийхэд чимээгүй байдал их чухал.

 

Боё: би энд бяцлагдамааргүй л байна шүү.

 

Паянапп: өө үгүй ээ.

 

Боё: тийм ээ, намайг буруутга учир нь би ингэчихлээ.

 

Паянапп: зүгээр дээ, би аргалж чадна. Хөөе энийг..энийг аваад..тэгээд....

 

Оранж: хараач, буцаад дээшилж байна.

 

Паянапп: гэгээн самрын тос минь гэж.

 

Страв: чи чадчихлаа. Чи гайхалтай байлаа.

 

Боё: хэнд хамаатай гэж. Чи зүгээр л хольц хийж байсан ш д--- үгүй ээээ.

 

Аппел: яасан? Бид түүнийг яагаа ч үгүй.

 

Бүгд: хөөх, энэ үнэн байж.

 

Страв: бид чадчих шиг боллоо. Миний бодлоор тэр чинь....

 

Боё: эрдэнэсүүд.

 

Аппел: бид аврах ёстой юу?

 

Страв: тийм ээ.

 

Блүбэрри: энэ сүүлийн сэжүүр байж магадгүй. Төгс шоколадтай бялуу.

 

Оранж: юу гэж? Бид бялуу хийх хэрэгтэй юм уу?

 

Лаям: нэг тиймэрхүү.гурил, чихэр, зөгийн бал...энэ дүрснүүд жор шиг харагдаж байна. Миний бодлоор бид төгс бялуу хийхэд хэрэгтэй зөв жоруудыг олж дээр нь зогсох хэрэгтэй бололтой.

 

Страв: хэрэв бид чихэрэн дээр зогсвол...бид аюулгүй.

 

Паянапп: гэхдээ бид банана дээр зогсох юм бол...шал нурж бид өөрсдийн сүйрэл рүүгээ унах болно. Гайхалтай. Янзтай. Тийм ч аймшигтай биш юм байна.

 

Страв: санаа зоволтгүй ээ. хэрэв энд шоколадтай бялуу яаж хийхийг мэддэг жимсхэн байвал.....

 

Паянапп: тэр чинь бид. Бэлэн үү, дүү минь? Өндөг.

 

Страв: гурил.

 

Паянапп: сүү.

 

Страв: давс. Газрыг самрын тос? Шоколадтай бялуунд уу? үгүй дээ баярлалаа. Ванилл.

 

Паянапп: сайхан сонголт. Тийм ч хэцүү биш юм. Хараач. Кокоаны нунтаг.

 

Страв: үгүй ээ.

 

Оранж: бид барьчихлаа.

 

Блүбэрри: жимсхэнүүд ээ тайван байгаарай.

 

Лаям: хэн ч битгий хөдөл.

 

Лемон: байж бай.

 

Страв: бүх жимсхэнүүд зүгээр үү?

 

Аппел: бараг л

 

Паянапп: тийм ээ.

 

Лаям: бид үүнийг хурдан дуусгаж болох уу?

 

Страв: ойлголоо. Бид өөр юуг мартчихав?

 

Паянапп: чихэр, давс, өндөг, кокоа....би мэдэхгүй байна.

 

Страв: сонгино биш, жинжер жигнэмэг биш. Байцаа юу? Үгүй ээ.

 

Страв, Паянапп: халуун чинжүү.

 

Боё: та нар ёстой хачин юмаа. Хэн шоколадтай бялуунд халуун чинжүү хийдэг байнаа?

 

Страв, Паянапп: грандбэрри жам.

 

Страв: бид чадчихлаа. Бид грандбэрри жамаас шоколадтай бялуунд халуун чинжүү хийдэг гэдгийг сурч авснаа мэдлээ.

 

Паянапп: бид чадчихлаа дүү минь.

 

Страв, паянапп: хөөх.

 

Страв: баяр хүргэе, та үүнийг чадлаа. Та дуусгаж чадлаа. Та яллаа. Одоо эрдэнэсээ сонгоорой. Гэхдээ зөвхөн нэгийг авахаа мартаж болохгүй шүү. Үлдсэнийг нь ирээгүй байгаа тогооч нарт үлдээ. Бидний сануулгийг хүлээж ав үгүй бол ингээд чи дууссан.

 

Лаям: энэ чинь нэг зүйлтэй их адилхан харагдаж-----

 

Бүгд: хөөх.

 

Страв: тэгэхээр хүлээ. грандбэрри жамын нагац Самарханд өгөөд надад ирсэн манай гэр бүлийн азийн халбага эртний жимсхэн шидтэний эрдэнэс байсан гэж үү? Азтай байдагт нь гайхах зүйл алга.

 

Оранж: одоо бид өөр нэг хайрцгийг нээж болох нь.

 

Лемон: гэхдээ нэгийг л. Алийг нь нээх вэ?

 

Боё: замаас хол бай булцуунуудаа.илдүүрүү? нээрээ юу? Би өөрийг нээмээр байна.

 

Страв: наадхаа битгий нээ. Бид наадхыг чинь....ирээдүйн тогооч нарт үлдээх ёстой.

 

Боё: юу? Гал тогооны хутгуур уу? хамгийн муу эрдэнэс байна. Би цөөн тоогоор гаргсан гутлаа үүнээс болж балласан гэж үү?

 

Страв: үгүй ээ.

 

Блүбэрри: чи жимсхэн шидтэнүүдийг уурлуулчихлаа.

 

Боё: би гарлаа. Дараа уулзья азгүйчүүдээ.

 

Аппел: бид ч бас явах хэрэгтэй.

 

Страв: гэхдээ бид энэ хүртэл ирсэн. Бид эрдэнэсгүйгээр явж болохгүй ээ.

 

Паянапп: стравбэрри эд чинь зүгээр л нэг хэрэгслүүд шүү дээ.

 

Страв: грандбэрри жам биднийг ийшээ явуулсан. Үүнд шалтгаан байх ёстой. Эрдэнэсүүд...

 

Паянапп: дүүгээ алдахаас илүү байна гэж байхгүй. Гэр бүл бол хамгийн чухал эрдэнэс. Явцгаая.

 

Аппел: бид амжихгүй нь ээ.

 

Паянапп: хөөх наад халбага чинь нээрээ азтай юм.

 

Страв: тийм байгаа биз? Бүх жимсхэнүүд зүгээр үү?

 

Бүгд: тийм ээ тийм. Зүгээр.

 

Боё: муу тэнэгүүд. Хийсэн бүх зүйл чинь зүгээр л гялалздаг гал тогооны хэрэгсэлийн төлөө байсан гэж үү? Тэгээд тэрийгээ авж ч чадаагүй. Хэрэгсэл байхгүй, мөнгө байхгүй, итгэл найдвар ч байхгүй. Удахгүй фэрмгүй болно. Та нар хэдийн алдсан.

 

Паянапп: үгүй ээ бид алдаагүй. Дүү минь надад бид гэр бүлээрээ байхад, бүгд хамтдаа байхад юу ч боломжгүй биш гэдгийг сануулсан юм.

 

Боё: чи фермээ аврахын тулд мэндчилгээний карт дээр сайхан хогийг зарж чадах эсэхийг хараарай, учир нь жимсхэн шидтэнгүүд тэгээгүй нь лавтай.

 

Блүбэрри: чи агуйд байхад хэдийн жимсхэн шидтэнгүүдийг уурлуулчихсан. Би чиний оронд байсан бол болгоомжлох байлаа.

 

Боё: нарийн боов хийдэг хэдэн дагинууд юу хийж чадна гэж? Намайг савлах уу? хутгах уу?

 

Бүгд: хөөх

 

Боё: үгүй эээ

 

Лаям: саяных ч гайхалтай давхцал байлаа тийм үү?

 

Блүбэрри: миний хэлсэнчлэн, жимсхэн шидтэнгүүдтэй битгий орооцолд.

 

Страв: баярлалаа?

 

Боё: ялсан гэж битгий бодоорой. би өшөөгөө авах хангалттай мөнгө цуглуулсны дараа өөр далан барих болно. Яншуйхан, эцэг эхийг минь дууд.

 

Пэрсли: би таны хүсэлтийг ойлгохгүй байна. Би хүсэлтийг ойлгосонгүй. Үнэндээ би ойлгоогүй юм шиг дүр үзүүлж байна учир нь би  энэ жимсхэнд дургүй. Тэр жаахан аймар.

 

Страв: сайн уу ээжээ? Оройн хоол бэлэн үү?

 

Ээж: чи эргээд ирлээ. Би их санаа зовсон шүү. Чи хаана байваа? Чи ингээд алга болчхож болохгүй. Чи юу бодож байсан юм бэ? Би чамдаа маш их хайртай. Чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?

 

Страв: мэдээж, бас гол эргээд ирсэн.

 

Паянапп: фэрм аврагдсан. жимсхэн тосгон тэр чигтээ аврагдлаа.

 

Аппел: энэ их урт түүх.

 

Блүбэрри: би чулуу өрж тоголсон. Намайг гонсойлгоогүй шүү.

 

Пралине: чи дасчихна даа.

 

Страв:  Эртний ид шидийн гал тогооны сав суулга олох үнэхээр аюултай эрдэнэсийн ан нь миний төлөвлөж байсан амралт биш байсан. Гэхдээ энэ нь миний хотын гэр бүл, хөдөөгийн гэр бүлийг ойртуулсан. Мөн чи хайртай жимсхэнтэйгээ хамт байхдаа ..чиний хийх юм бол үнэхээр гайхалтай адал явдал юм.

 

Страв (дуу): бид хийчихлээ. Бид өнөөдрийг аварлаа. Эцэст нь бүх зүйл сайхан болж дууслаа. Адал явдал дууссан ч бид хөгжилтэй байх болов уу? мэдээж бид тэгнэ. Олж харахад ч амархан байна. Учир нь чамтай хамт байх өдөр бүр адал явдлаар дүүрэн. Бид юу ч хийсэн бүх сэтгэл хөдөлгөм зүйлс хэзээ ч дуусахгүй. Тиймээс бид хором бүрийг эрхэмлэх болно. Бүх хором мөч бүр үнэн. Учир нь өдөр бүр адал явдал юм. Бүх өдрийн адал явдлыг чамтай хамт өнгөрүүлнэ.

 

Бүгд: бүх өдрийн адал явдалд чамтай хамт байна.

 

 Оранж: амьдрал бол шинэ найзтай болохыг хэлнэ.

 

Лемон: тэр л эцэст нь хамгийн чухал зүйл нь.

 

Страв, Блүбэрри: хэрэв бид зүрх сэтгэлээ дагавал хэзээ ч нэгнээсээ холдохгүй.

 

Бүгд: чамайг тэнд үргэлж миний төлөө байна гэдгийг би мэднэ.Учир нь чамтай хамт байх өдөр бүр адал явдлаар дүүрэн. Бид юу ч хийсэн бүх сэтгэл хөдөлгөм зүйлс хэзээ ч дуусахгүй. Тиймээс бид хором бүрийг эрхэмлэх болно. Бүх хором мөч бүр үнэн. Учир нь өдөр бүр адал явдал юм. Бүх өдрийн адал явдлыг чамтай хамт өнгөрүүлнэ. Зуны шуургатай үдшээр ч бид хамтдаа байх болно. Хэрэв чи төөрвөл айх хэрэггүй тэнд гарц бий.

 

Страв: би үргэлж тэнд чиний төлөө байх болно.

 

Бүгд: Учир нь чамтай хамт байх өдөр бүр адал явдлаар дүүрэн. Бид юу ч хийсэн бүх сэтгэл хөдөлгөм зүйлс хэзээ ч дуусахгүй. Тиймээс бид хором бүрийг эрхэмлэх болно. Бүх хором мөч бүр үнэн. Учир нь өдөр бүр адал явдал юм. Бүх өдрийн адал явдлыг чамтай хамт өнгөрүүлнэ. Бүх өдрийн адал явдлыг чамтай хамт өнгөрүүлнэ. Би бүх хором мөчийг эрхэмлэнэ. Мөн бүх адал явдлыг чамтай хамт туулна.

 

СТрав: Учир нь чамтай хамт байхад бүх өдөр адал явдал юм. Бид юу ч хийсэн бүх сэтгэл хөдөлгөм зүйлс хэзээ ч дуусахгүй. Би бүх хором мөчийг эрхэмлэнэ, бүх цаг мөч үнэн. Учир нь бүх өдөр адал явдлаар дүүрэн.

 

Бүгд: чамтай байхад бүх өдөр адал явдал юм.

 

Страв: хамгийн гайхалтай зуны зугаалга.

 

 

 

Back to episodes Go home