Alliance-32
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 45мин
Нэмэгдсэн дүр:
Ма: эр, Ма Дин технологийн шинэ мэргэжилтэн
Гарчиг: ........ 32-р анги
Х-аав: Очилоо очилоо. Хөөе.
Вей: Та хоёрыг хэн энд авчраа вэ?
Х-ээж Х-аав: Лин Шуан.
Х-аав: Нээрээ, чиний картыг ашигласан гэсэн.
Лин: Гэртээ ирчихлээ.
Гуо: Гэртээ ирчихлээ.
Лин: За ороорой.
Гуо: Гэртээ ирлээ.
Лин: Болгоомжтой яваарай. Унав аа.
Гуо: За.
Вей: Хэн ээж аав хоёрын буудлыг соль гэсэн юм? Бас яагаад интернэтэд зураг тавиулж байгаа юм? Юу хийгээд байгаа юм?
Лин: Мэдээгүй юм уу? Тэр хүйтэн буудалд аав чинь ханиад хүрчихсэн байна лээ. Хүмүүст сайхан харагдах дуртай биз дээ? Намайг тусалж байна гээд бодчих. Гуогуод ач яаж хариулдагийг харуулах гэсэн юм. Энэ хүүхдийг дээ. Зугтаана гэнэ ээ. Зогс. Баригдсан даа. баригдсандаа.
**************
Х-ээж: Лин Шуаны захиалж өгсөн өрөө тухтай сайхан байна шүү. Сайхан байна.
Х-аав: Одоо бодох нь ээ, Лин Шуан өрөвч сэтгэлтэй, сайн охин шүү. Тийм ээ? Тэр нөгөө Жиа.. Жиа хэн ч билээ... харьцуулах юм биш.
Х-ээж: Харин тийм ээ. Лин Шуаныг байхдаа гэрийн асуудлыг дор нь шийдчихдэг байсан. Ямар ч асуудал гардаггүй байсан. Хамаатнууд найзуудын маань хажууд ичгэвтэр байдалд оруулж үзээгүй шүү. Жиа Жиаг бодох юм бол...
Х-аав: Чамаас л болж байгаа юм шд. Мин Минд өдөржин үглээд л, Лин Шуан тийм, Лин Шуан ийм гэдэггүй байсан бол... Мин Мин тэрнээс салахгүй байхгүй юу?
Х-ээж: Хөөе. Би хэзээ тэгсэн юм? Тэгээгүй шүү.
Х-аав: Тэгээгүй гэж үү?
Х-ээж: Тэгээгүй.
Х-аав: Тэгсэн удаа байхгүй юу?
Х-ээж: Хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр... надад хэлээдэх.
Х-аав: За за, тэгэхээ больж үз.
Х-ээж: Би хэзээ тэгсэн юм. Битгий худлаа яриад бай. Би тэгж хэлээгүй шүү.
Х-аав: Мин Мин ийм болсон нь хэнээс болсон билээ дээ?
Х-ээж: Үгүй ээ, би тэгээгүй. Яагаад хүн гүтгээд байгаа юм?
****************
Лин: Багш аа, та хаана байна аа?
Эр: Чи хаана байна?
Лин: Би багш нарын байрны дэргэд байна.
Эр: Өө. Лин Шуан. Энд байна аа. Лин Шуан.
Лин: Ву багш аа. Сайн уу. Уулзалгүй удсан байна.
Эр: Харин тийм ээ.
Лин: Та сайн сууж байсан уу?
Эр: Сайн сайн.
Лин: Юу болоод гэнэтхэн уулзъя гэсэн юм? Ажил дээр гэнэтхэн хурал болоод би оройтчихлоо.
Эр: Жаахан оройтох нь оройтчилоо. Гэхдээ зүгээр ээ.
Гү: За ингээд асуулт хариултын хэсэгтээ оръё. Та хэдэд асуух юм байвал чөлөөтэй асууж болно. За, тэр оюутан.
Эм: Гү багш аа, та одоо ч гэсэн ганц бие үү?
Эм: Хариулаарай.
Гү: Тийм ээ. Ганц бие.
Эм: Гү багш аа. Тэгвэл танд сайн хүн байгаа юу?
Бүгд: Сайн хүн байгаа юу? Гү багш аа, хайртай хүн байгаа юм уу? Ичих хэрэггүй ээ. Зоригтой хэл. Байгаа юу? Хэлчих л дээ. Хэл хэл. Үнэнээ хэлээрэй. Багш аа, хариулаарай. Хариулчих л даа. Ичих хэрэггүй ээ.
Гү: Байгаа. Би нэг хүнд маш маш маш сайн. Тэр хүнд сайн болоод 15жил болж байна.
Эр: Гү багш аа. Ямар хүн болоод таныг 15жил ховсдчихдог байна аа? Бид нар мэдмээр байна. Тийм ээ?
Бүгд: Тийм ээ. Мэдмээр байна. Хэн юм бэ? Хэн юм бэ? Хэлчих л дээ.
Гү: Миний сайн хүн... шулуун шударга, ухаантай, авъяаслаг... тавьсан зорилгодоо үнэнч, үргэлж урагш тэмүүлдэг. Харамсалтай нь би залуу байхдаа сэтгэлээ яаж илчлэхээ мэдэхгүй байсан. Боломж гарах болгонд тэрэнтэй өрсөлдөж, сөргөөцөлдөж, албаар уурлуулдаг байсан. Тэрнээс болоод тэр хүн надад сайн бололгүй, харин ч дургүй болсон. Заримдаа би... хэрвээ... тэр үед би жаахан зоригтой байсан бол, жаахан шударга байсан бол... бид хоёр ингэж олон жил төөрөлдөхгүй байсан байх гэж боддог.
Лин: Их том болжээ. Багшаар хүртэл туслуулаад л.
Гү: Чи л өөрөө мессеж бичихээр хариу өгөхгүй байсан шд.
Лин: Пи гурвын туршилт хийж байгаа болохоор үнэхээр завгүй байгаа.
Гү: Сайн байна. Эртээд согтуу байхдаа буруу юм ярьчихсан юм бол уу л гэж бодлоо. Чиний байнга суудаг сандал байна шд.
Лин: Чи яаж мэдсэн юм? Тэр үед өдрийн хоолны дараа энд ирж суух дуртай байсан. Шинэ үг цээжилж, эсвэл хөгжим сонсдог байсан.
Гү: Эсвэл бодолд дарагдаад л. Чамайг анзаараагүй байхад би дандаа нууцаар хардаг байсан. Лин Шуан. Би чамд хайртай. Би чамд хайртай. Одоо энийг хэлэх тохиромжтой үе биш байх. Бас миний зан хүмүүст таалагддаггүйг мэднэ. Гэхдээ би дахиад энэ боломжийг алдмааргүй байна. Надад боломж өгчих л дөө.
Лин: Гү Шү. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна. Гэхдээ миний сэтгэл тайван биш байна. Чи сайн хүн. Дэндүү сайн хүн.
Гү: Тэгээд?
Лин: Арван жилийн өмнөх рүү буцаж болдог байсан бол би дуртайяа зөвшөөрөх байсан. Гэхдээ өнгөрсөн арван жил бид нар олон зүйлийг үзэж туулсан. Ялангуяа би. Миний гэрлэлт бүтэлгүйтэж, бас Пингуог төрүүлсэн. Миний амьдралд одоо л гэрэл тусч байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Шийдвэр гаргана гэдэг миний хувьд амар хэрэг биш. Би жаахан бодож болох уу?
Гү: За. Би хүлээж байя.
*******************
Хай: Ээж өнөөдөр эмнэлгээс гарч байгаа. Нөгөөдөр нутаг руугаа явна. Би өглөө 9хагасын тасалбар авчихсан. Эгч ээ, та ирсэн ч, ирэхгүй байсан ч би таны шийдвэрийг хүндэлнэ ээ.
Жиан: Би тусалъя. Май.
Ми: Баярлалаа.
Жиан: Шимигийн шинэ алгоритмыг шалгах хуралд бэлдэж байна уу?
Ми: Тийм ээ. Дэд захирал өрсөлдөгчдийн алгоритмын мэдээллийг цуглуул гэсэн.
Жиан: Хөөе. Манай нэг найз ийм юм хийдэг юм. Чи нэг хараад өгөөч тэгэх үү? Би аваад ирье. Энэ.
Ми: Эртхэн хэлчихье. Би материалыг чинь өгч л чадна. Найзын чинь компани шалгаруулалтанд тэнцэх үгүй нь тэдний чадвараас л шалтгаална шүү.
Жиан: Тэгэлгүй дээ. Би ойлгож байна. Хөөе. Дараа би хоолоор дайлна аа, за юу.
Ми: Ганц хоол уу?
Вей: Түр хүлээгээрэй. Яасан?
Ми: Материалууд.
Вей: За, үргэлжлүүлж бай.
**************
Ма: Дотоод бүтцийн хяналт нь гарцаар дамжиж байгаа төлөвийг хянахаас гадна чухал бус мэдээллийг устгаж, урт хугацааны санах ойн функцийг өөрөө үүсгэж байна лээ. Тийм болохоор Пи гурвын туршилт удахгүй дуусна. Өнөө оройдоо багтаад дуусчих байх. Босс.
Лин: Аан? Үргэлжлүүл.
Ма: Пи гуравын туршилт удахгүй дуусна гэж хэлсэн.
Лин: За. Аркийн техникийн тулгалт хийх уулзалт ирэх долоо хоногт болно. Ямар нэг алдаа гарахгүй бол Пи гурав сонгогдоно. Энэ удаагийн хурлаар Пи гурав, Шиао Ин технологи хоёр анх удаа олны өмнө гарна. Бид нар ямар ч алдаа гаргаж болохгүй, бас сайн анхаарал татах хэрэгтэй.
Эм: Уучлаарай, таны залгасан хэрэглэгч утсаа авах боломжгүй байна.
Шу: Лин Шуантай холбогдож чадаагүй л байна уу?
Гү: Яагаад тогшихгүй ороод ирэв?
Шу: Тогшосон шдээ. Чи л өөрөө утсаа бариад ухаангүй байсан болохоос.
Гү: Ямар хэрэг гараа вэ?
Шу: Хүний нөөцөөс миний ажлаас гарах өргөдөл чам дээр гарын үсэг зуруулахаар өгөөд гацчихсан байгаа гэж хэлсэн. Тэгээд асуухаар ирлээ.
Гү: Аан. Уучлаарай. Энэ байна. Гарын үсэгээ зурчихсан.
Шу: би чамайг... ядаж л намайг үлдээх гэж байгаа юм шиг дүрс эсгэх байх гэж бодож байлаа.
Гү: Чи сайн бодсон биз? Үнэхээр ажлаа орхиод, гадаадад сурахаар шийдсэн юм уу?
Шу: Арай гэж мөрөөдлийн сургуульдаа, мөрөөдлийн багшийнхаа дэргэд сурахаар болсон болохоор боломжоо алдмааргүй байна. Тэгээд ч энэ гэнэтхэн гаргасан шийдвэр биш. Илүү хичээвэл зарим хүн, зарим зүйл минийх болно гэж итгээд явахыг хүсэхгүй байсан юм. Айх хэрэггүй, чамайг орхихоор шийдсэн. Далайн загас хангалттай байгаа. Гү Шү ч гэсэн хоёр нүд, нэг хамартай. Онцгой юм байхгүй.
Гү: Тийм ээ. Тэгвэл чамд... сайн сайхныг хүсье.
Шу: Баярлалаа.
Гү: Сургуулиа төгсөөд Паншийд ирэхийг хүсвэл надад хэлээрэй. Хэзээ ч хамаагүй.
Шу: Лин Шуанд хаягдчихвал... надад хэлэхээ мартав аа. Би ирээд хэдэн хэсэг болсон ч түүж авна аа.
Гү: Тийм өдөр болохгүй байх.
**************
Лин: Бүгдээрээ хичээнгүйлэн ажиллаж байгааг чинь мэднэ ээ. Дахиад хоёрхон долоо хоног тэсчих. За юу?
Бүгд: За.
Лин: За. Ажилдаа ор доо. Тарж болно.
Ай: За.
*********************
Жиан: Гү Шүг бодолд автаж явсаар байгаад хөгширсөн хойноо л сэтгэлээ илчлэх юм байх гэж бодож байсан чинь.
Лин: Чи мэдэж байсан юм уу?
Жиан: Тэгэлгүй дээ. Чи ч гэсэн Гү Шүг сайн гэдгийг мэдээгүй л гэж битгий хэлээрэй.
Лин: Би дурлаж үзсэн хүн. Хэн нь надад сайн, хэн нь сонирхоод байгааг мэдэлгүй дээ. Яж мэдэхгүй байх вэ дээ.
Жиан: Өөрийгөө хар даа. Ажил чинь амжилттай, бас хайртай хүнтэй болчихлоо.
Лин: Бахархаад байх юм биш.
Жиан: Гү Шүд сайн биш юм уу?
Лин: Үгүй ээ.
Жиан: Тийм биш юм бол, тэгээд юу юм бэ, Лин Шуан? Би Гү Шүг сайн мэдэхгүй ч гэсэн миний мэдэхээр удаж байна. Чамд дандаа сайн ханддаг шд Хажуунаар харж байгаа миний сэтгэл хүртэл хөдөлж байхад. Яагаад эргэлзээд байгааг чинь ойлгохгүй байна. Лин Шуан, салчихсан, хүүхэдтэй болохоор Гү Шүд тохирохгүй гэж бодоод байгаа юм биш биз дээ?
Лин: Үгүй ээ.
Жиан: Тэгээд юу юм бэ?
Лин: Би өөрөө ч мэдэхгүй байна. Чиний хэлдэг зөв. Гү Шүг надад жирийн найзийн хувиар сайн биш гэдгийг мэдэж байсан. Зүгээр л мэдэхгүй царайлдаг болохоос. Би бүр сэтгэлээ битгий илчлээсэй гэж битүүхэндээ горьддог байсан. Надад сайн гэдэгээ хэлчихвэл, тэрний сэтгэлийг хүлээж авах уу, татгалзах уу гэдэгээ шийдэх хэрэгтэй болно. Татгалзчихвал миний амьдралаас алга болчихвол яах вэ? Эсвэл зөвшөөрчихсөн чинь бид хоёрын харилцаа эцэст нь Вей Мин бид хоёр шиг болчихвол яах вэ? Мэдэхгүй байна. Би хэтэрхий аминчхан байна уу?
Жиан: Аминчхан биш ээ. Айгаад л тэр. Вей Минээс болж унаад, авсан шарх чинь чиний бодож байснаас ч гүн байж. Гэхдээ Лин Шуан, Гү Шү Вей Мин биш шд. Та хоёрын ямар байхыг хэлж мэдэхгүй ч гэсэн, Гү Шүд татгалзах юм бол харамсана гэдгийг чинь мэдэж байна.
******************
Хай: Сайн уу.
Эр: Сайн уу.
Хай: Энд хүнтэй юу?
Эр: Хүн байхгүй ээ.
Хай: Баярлалаа. Ээж ээ, ийшээ суучих.
Ээж: За.
Хай: Ийшээ суу. Суу суу.
Ээж: Хөөе. Би Жианжоуд олон удаа ирж байна. Байнга л галт тэргээр явах юм? Хэзээ онгоцоор явах юм бэ?
Хай: Ээж ээ. Хурдны галт тэрэгний тасалбар онгоцныхоос илүү үнэтэй. Тэгээд манай тосгонд онгоцны буудал байхгүй шд. Ченду дээр буугаад дамжих болно. Галт тэрэг шууд очино. Амар. Ээж ээ, усны саваа өгчих. Би ус аваад ирье. Эмээ уух болчихож. Хүлээж байгаарай.
*****************
Лин: Сайн бодсон уу? Ээжийгээ гаргаж өгөхгүй юм уу?
Жиан: Чиний тухай ярьж байхад. Яагаад намайг яриад байгаа юм? Миний байдал чинийхээс өөр.
Лин: Нөхцөл байдал өөр ч гэсэн чамд нэг зөвлөгөө өгье. Харамсах зүйл хийх хэрэггүй. Жиан Хай надад хөдлөх цагийг нь хэлсэн. Одоо явбал амжина.
Жиан: Явахгүй.
Ма: Босс. Та сууж бай. Явъя аа, явъя.
Жиан: Яагаад байгаа юм бэ? Хөөе. Хааша явах гээд байгаа юм?
Ма: Жианжоугийн баруун зосгоол.
Жиан: Явахгй.
Ма: Хөөе.
Жиан: Яах гээд байгаа юм бэ? Чи хэн юм? Танилцаад хэдхэн хонож байгаа биз дээ. Хүний хувийн хэрэгт, битгий хөндлөнгөөс оролцоод бай.
Ма: би чамайг хүчлээгүй байна. Чамд сонголт хийх боломж олгож байна. Тэнд очоод, уулзах үгүйгээ шийд.
Жиан: Тавиач. Явахгүй гэж байна. Явахгүй гээд байна. Тавь л даа.
*******************
Хай: Ээж ээ, явъя. Явъя.
Ээж: Хаашаа вэ?
Хай: Тийшээ. Тэр... Ээж ээ, дахиад жаахан хүлээх юм уу? Та явах дургүй байх шиг байна. Тасалбараа дараагийнхаар нь сольчихъё.
Ээж: Сольж яадаг юм? Ямар том захирал хүлээж байгаа биш
Хай: Үгүй ээ. Эгч таны явах гэж байгааг мэдсэн бол заавал ирнэ. Дахиад жаахан хүлээчихье.
Ээж: Юугээ хүлээдэг юм? Хүлээхгүй. Тэр хатуу сэтгэлтэй амьтны юуг нь хардаг юм? Надаас харилцаагаа тасална гээ биз дээ? Би тэрнээс гуйх юм уу?
Ма: Жаахан цаг байна. Одоо орвол амжина. Зүгээр ээ. Би энд хүлээж байя. Гарч ирэхээрээ залгаарай.
Хай: Ээж ээ, энд байна.
Охин: Ээж ээ, амттай юм идмээр байна.
Эм: За, ээж нь амттай юм авч өгнө өө.
Жиан: Хөөе. Зүгээр үү?
Эм: Юу хийгээд байгаа юм бэ? Дүүгээ хардаггүй юм уу? Зүгээр үү? Өвдөөгүй биз дээ?
Хай: Ээж ээ, гэртээ очоод надад мессеж явуулахаа мартав аа. Замд чинь ямар нэг юм болбол шууд залгаарай, за юу? Ээж ээ. Биеэ бодоорой.
Ээж: Яв аа яв. Хурдан яв. Яв.
Хай: За.
Ээж: хурдан буц. Яв яв.
Хай: За.
Ээж: хурдан яв. Яв яв яв.
Хай: Ээж ээ, болгоомжтой яваарай.
******************
Жиан: Ма Дин.
Ма: Аан?
Жиан: Намайг хатуу сэтгэлтэй гэж бодож байна уу?
Ма: Өөрөө зовлонг нь амсаагүй байж яаж хүнийг өгөөмөр байж гэж хэлэх юм. Өөртөө хүсэхгүй байгаа зүйлээ бусдад битгий хий гэдэг байх аа. Миний мэдэх Жиан Ши хатуу сэтгэлтэй хүн биш. Тэгээд ч, хорвоо дээр олон төрлийн, сая сая хүн байгаа. Яаж хүн болгонд таалагдах юм?
Жиан: Баярлалаа, Ма Дин.
Ма: Үнэхээр талархаж байгаа бол, дараа найз залуутай болмоор санагдвал... намайг бодож үзэж болохгүй юу?
Жиан: Өө өө өө өлсөөд байна. Чи энэ хавьд нэг амттай хоолны газар байдаг гэсэн байх аа? Өлсөөд байна. Ийшээ билүү?
Ма: хатуу сэтгэлтэй гэдэг нь.
Жиан: Аан? Хурдал л даа. өлсөөд байна.
Ма: Би сайн хүн шүү. Намайг бодоод үз л дээ.
Жиан: Юу идэхээ бодоод үзье.
Ма: Үгүй ээ, үнэнээсээ хэлж байна. Энэ урт хөлийг хар л даа. Бас өндөр байгаа биз дээ?
****************
Лин: Байна уу.
Гү: Лин Шуан. Би байна.
Лин: Аан.
Гү: Хөөе, Лин Шуан.
Лин: Сонсож байна аа, ярь ярь.
Гү: Ажил дээрээ байна уу? би яваад очъё.
Лин: Байхгүй ээ. Өнөөдөр ажлаа эрт гарсан. Одоо бараг гэртээ ирж байна.
Гү: Аан. Харамсалтай юм. Нээрэн, маргааш миний машин явахгүй. Намайг хүргэж өгөх боломж байна уу?
Лин: Маргааш уу?
Гү: Тийм.
Лин: Маргааш би илүү цагаар ажиллана. Байна уу?
Гү: Тэгвэл зүгээр ээ. Эртхэн амраарай. Дараа ярья.
Лин: За. Чи ч гэсэн эрт амраарай.
Гү: За. сайхан амраарай.
Лин: Сайхан амраарай.
***************
Вей: Эхнэр, битгий уурла л даа. Ангийн уулзалт болохоор очихгүй бол болохгүй нь. Санаа битгий зов, би удахгүй очино оо.
Эр: Алив ээ, алив. Хоцорсонд уучлаарай.
Бүгд: Өө. Алив. Наашаа наашаа. Наашаа хүрээд ир. Вей Мин.
Вей: Уучлаарай, уучлаарай, уучлаарай.
Бүгд: Вей Мин ирчихлээ. Вей Мин байна. Алив наашаа суу суу. Наашаа суучих. Хурдал аа, хурдал.
Вей: Уучлаарай, хурлаас болоод хоцорчирлоо.
Эр: Зүгээр ээ зүгээр. Адив, хундагыг чинь дүүргэчихсэн. Хуучны дүрэм шүү. Хоцорсон бол гурван хундага.
Эр: Яг зөв гурваар торго.
Вей: За за, уулаа, уулаа.
Эр: Эхнийх нь.
Эр: Тийм ээ.
Бүгд: Сайн байна. Сайн байна.
Эр: Сайн байна шүү.
Эр: Сайн байна.
Бүгд: Сайн байна, сайн байна.
Эр: Яг зөв.
Эр: болчихлоо. Болчихлоо.
Эр: Суу суу суу суу. Алив энэ хоолид.
Эр: Вей Мин, тушаал дэвшсэнээсээ хойш их зантай болоод байна уу үгүй юу? Ангийн уулзалтанд хэдэн удаа ирээгүйгээ хэлээдэх.
Эр: Яг үнэн.
Эм: Үнэн шүү.
Эр: тэгсэн шүү чи.
Эр: Дараа уулзахаар чамайг Вей дэд захирал аа, гэж дуудах юм уу?
Эр: Вей дэд захирал аа.
Вей: Ангийн нөхөд өө. Бид нар их сургуульд байхын л нөхөрлөсөн болохоор нэг нэгнээ сайн мэднэ. Би юу гэж их зан гаргах вэ дээ? Өмнөх уулзалтууд дээр үнэхээр завгүй байсан.
Эр: За за за. За уу уут уу.
Вей: Уучлаарай. уучлаарай. уучлаарай. уучлаарай.
Эр: Зүгээр ээ, зүгээр.... Ингэхэд бид нарыг яагаад хуримандаа уриагүй юм?
Бүгд: Яг үнэн. Харин тийм.
Эр: Гомдсон шүү.
Вей: Анхны хурим биш болохоор. Уг нь хурим хийхгүй гэж бодож байсан юм. Хадмууддаа зориулаад нэг ёсолсон төдий.
Эр: Тийм дээ.
Эр: Тэгнэ ээ. Заза. Алив ууцагаая.
Бүгд: Алив нэг барьчих.
Вей: Хөөе. Би жаахан юм идээдэхье л дээ. Дөрвийг уучихаад байхад.
Эр: За за за. ид ид ид.
Вей: Та нар ч гэсэн ид л дээ.
Бүгд: Тэгье ээ, тэгье. Алив идье.
Эр: Хөөе Вей Мин. Хадам аавыг чинь Аркийн том хувьцаа эзэмшигч гэж сонссон. Тэгвэл чи Аркийн угсаа залгамжлагч болж байгаа юм биш үү? баяр хүрэе. Баяр хүргэе.
Бүгд: Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе ханхүү.
Вей:Хэн тийм дэмий юм ярьж байна?
Эр: Хаа сайгүй л тэгж ярьж байна лээ шд.
Эр: Эхнэр чинь залгаж байна.
Вей: Уучлаарай, ярьчихаад ирье.
Эр: Тэр эхнэр нь яаж цагдаж байгааг хараач. Гүйцэт сууж ч амжаагүй байхад.
Эр: Харав уу, би юу гэж хэллээ? Угсаа залгамжлах ханхүү байх амаргүй шүү.
Эр: Цуу яриа үнэн юм шиг байна.
Эр: Хөөе. Юун цуу яриа юм бэ?
Эр: Мэдээгүй юм уу? Миний сонссоноор...
Вей: Юу сонссон гэж?
Эр: Юу ч биш ээ. Юу ч биш. Юу ч биш. Хэрэгтэй юм биш.
Вей: Яасан бэ?
Эр: Зүгээр ээ. Зүгээр зүгээр.
Эр: Алив ууцагаая.
Вей: Юу сонссон юм? Хэл л дээ.
Эм: Манай ангийнхан дунд чамайг хүнтэй сууснаасаа хойш эхнэрийнхээ атганд байдаг болсон гэсэн яриа гарсан. Чамайг гэртээ илжиг шиг ажилладаг гэсэн. Үнэн юм уу?
Эр: Мэдсэн юм аа. Даанч уулзалт болохоор ирэхгүй байсан юм? Тийм байж.
Эр: Вей Мин. Эхнэр чинь аав ээж хоёрыг чинь хөөгөөд гаргачихсан гэж яриад байна лээ.
Вей: Хэн тэгж байна. Бүгд хоосон яриа.
Эр: Тэгвэл бид нар буруу сонссон байх. Эхнэр чинь залгаад байна.
Эр: Вей Мин. Утсаа ав аа.
Эм: Харин тийм. Бид нар чамайг шоолохгүй дээ. Зүгээр л ав.
Бүгд: Утсаа ав аа ав. Аав ав. Хурдан аваад ярьчих. Утсаа ав аа. Барыг уурлуулчихвал гэртээ оруулахгүй шүү.
Вей: Гэрт үйлчлэгч байгаа болохоор санаа зовох шаардлагагүй.
Ж: Одоо залгаад байхдаа яадаг юм?
Ж-ээж: Яасан ууртай байх юм?
Ж: Ээж ээ.
Ж-ээж: Вей Мин дээрэлхээд байна уу?
Ж: Үгүй.
Ж-ээж: Битгий суу гээд байхад үгэнд орохгүй байсан. Одоо тэгээд ямар байна? Гэхдээ, эхнэр нөхөр хоёр хичнээн уурласан ч, буцах зам үлдээж байх хэрэгтэй. Вей Миний эцэг эхийн хэрэг. Тэр хоёрыг явуулах зөндөө олон арга байхад чинь. Яах гэж хэл ам хийж, өөрийнхөө нэр хүндийг унагадаг юм? Эцэг эх нь ч яая гэх вэ, тэрнээс болоод та хоёрын харилцаанд нөлөөлж байгаа биз дээ? Эцэст нь тэвчих аргагүй болбол чи л зовно биз дээ?
Ж: Одоо нэгэнт хийчихсэн хэрэг. Одоо яах вэ?
Ж-ээж: Эрэгтэй хүн зөөлөн үгээр учирлаад хэлбэл ойлгоно, муухай аашлаад байвал үгийг чинь сонсохгүй. Ирэхээр нь жаахан зөөлөн бай. Аав бид хоёр чинь ямар байдаг билээ? Нэг нэгнээ аргадаж, аргыг нь олсоор байгаад хэдэн арван жил сайхан л амьдарч байна.
Ж: Ойлголоо, ээж ээ. Баяртай.
****************
Жиан: Өглөөний мэнд. Яасан бэ?
Ми: Газар цөмрөх нь.
Жиан: Юу болсон юм бэ?
Ми: Вей дэд захирал ирэнгүүтээ хамаг хөшигөө хаагаад суучихсан. Хувцасаа ч солиогүй байна лээ. Учигдөр өмсөж байсан хослолтойгоо байсан. Энэ юу гэсэн үг вэ? Өчигдөр гэртээ хариагүй гэсэн үг. Хурим нь хэзээ болсон билээ дээ. Гурваас таван жилдээ гайгүй байх гэж бодож байсан чинь.
Жиан: Хов ярихаа больё оо. Надад асуух юм байна.
Ми: Аан.
Жиан: Техникийн хурлын шүүгчдийн хариу гарсан уу?
Ми: Гарсан. Шиао Ин технологи.
Ма: Жиан авхай, оройн хоол хамт идэх үү?
Жиан: Хаана?
Ма: Очдог газраа очъё.
Жиан: Гэхдээ би өнөөдөр гэрээ бэлдэх ёстой. Маргааш өгөх ёстой.
Ма: Сайн юм боллоо. Хоол идэнгээ ажлаа хийчихье. Тэгэнгээ би зөвлөгөө өгч болно шд. Нээрэн, тэднийх уух юмны намрын цэсээ гаргасан байна лээ. Очиж амталгаа хийе.
Жиан: За яах вэ. Утсаар яриадахъя.
Ма: Тэг ээ.
Жиан: Байна уу?
Эр: Жиан Ши мөн үү?
Жиан: Мөн байна.
Эр: Хуашины цагдаагийн газраас ярьж байна. Жиан Хай танай дүү мөн үү?
Жиан: Тийм ээ.
Эр: Холбоо барьж болохгүй байна. Та цагдаагийн газар хурдан ир гээд хэлээд өгөөч.
*****************
Эр: Бид нарт их том тус болсон шүү.
Хай: Ашгүй дээ. Ашгүй.
Жиан: Сайн байна уу. Жиан Хайгийн эгч нь байна.
Эр: Сайн байна уу.
Жиан: Сайн байна уу. бас ямар хэрэг хийчихсэн юм? Арай гэж тайвширч байхад Аятайхан байж болдоггүй юм уу?
Хай: Юу?
Жиан: Одоо л ухаан орж гэж бодсон чинь. Байж байгааг нь. Жиан Хай, чи арай хэтэрч байна шүү.
Хай: Үгүй ээ. Эгч ээ, би яагаа ч үгүй шдээ.
Жиан: Дуугүй бай. Юу ч хийгээгүй юм бол яахаараа энд байдаг юм?
Эр: Тэр... Жиан Хайгийн эгч ээ. Та андуурчихлаа. Энэ удаа бид нар Жиан Хайгийн өгсөн мэдээллийн дагуу Снейл Ренталын эзнийг баривчилж чадсан болохоор баярлалаа гэж хэлэхээр дуудсан юм. Тэгээд алдагдсан мөнгийг бүгдийг нь олж чадсан.
Хай: Компаниас баяраар бэлэг өгсөн юм. Ажилчиддаа бүгдэд нь хоолны тос өгсөн. Шүэ захирал тэгэхэд эхнэр нь тосны үйлдвэрт ажилладаг гэж хэлж байсан. Тийм болохоор тос өгч байгаа гэж байсан.
Эр: Тэр тос ямар нэгтэй байсныг санаж байна уу?
Хай: Жинли тос гэсэн. Энэ Шүэ захирлыг олоход тус болж магадгүй.
Эр: Одоо энэ хэргийг хааж болохоор боллоо.
Хай: Сайн сонс, сайн сонс.
Ма: Догь байна уу?
Хай: Хэн юм бэ?
Ма: Ма Дин.
Хай: Аан, мэдчихлээ. Ямар ямар Дин ч билээ. Эртээд над руу залгасан байх аа?
Ма: Би байсан юм.
Жиан: Та хоёр юуярьж байгаа юм?
Ма: Жин Ши. Асуудлаа шийдчихсэн болохоор манайд очъё.
Хай: Эгч ээ. Гэдэс өлсөөд байна. Таны хоёр удаа шарж хийдэг гахайн мах идмээр байна. Түрүүн та намайг хэлмэгдүүлсэн шүү. Би өнөөдөр заавал гахайн мах иднэ.
Жиан: Ма Дин. Хоёулаа дараа хоол идье
Хай: Дараа, дараа.
Жиан: Өнөөдөр тусалсанд баярлалаа.
Ма: Зүгээр ээ. Дүү чинь юм чинь
***************
Лин: Би ирлээ. Ямар гоё үнэртэж байна аа. Аав аа, ээж ээ. Ирнэ гэж хэлэхгүй яасан юм бэ?
Гү: Ирчихсэн үү.
Лин: Чи юу?
Гуо: Ээж ээ, ээж ээ би Гү ахыг дуудчихсан.
Гү: Тийм ээ. Хурдан хоолоо ид. Тэгэхгүй бол хөрчихнө.
Лин: За...
Гуо: Ээж ээ, битгий уурлаарай.
Лин: Ээж нь уурлаагүй шд.
Гуо: Ээж ээ. Гараа угаая.
Лин: За...
Гуо: Гү ах аа, би энд суухгүй. Та энд суу.
Гү: За. Баярлалаа.
Гуо: Гү ах аа, хурдан ээжид хоол аваад өг. Ээж чихэрлэг сүмстэй хавирганд дуртай.
Лин: Зүгээр ээ, би өөрөө авчихна.
Гү: Би аваад өгье.
Лин: Идэцгээе.
Гуо: Ээж ээ, амттай байна уу?
Лин: Ёстой амттай.
Гү: Чиний дуртайг хийсэн. Хүүхдүүд чихэрлэг сүмстэй хоолонд дуртай юм шиг байна... Өнөөдөр, би сайн дураараа Гуогуог очиж авсан. Гуогуо чамаас зөвшөөрөл аваагүйг мэдээд... намайг загнуулна гэж айгаад намайг хамгаалж байгаа юм. Гуогуогийн багш нь хэд хоног ханиалгаад байгаа гэсэн. Ирсэн хойноо халууныг нь үзсэн чинь зүгээр байна лээ. Улирал солигдоод тэгсэн байх. Жаахан анзаарч байгаарай. Бас Лин багш бороотой өдөр хөл нь янгинаад байна гэж байсан. Би түрхдэг тос захиалаад өгчихсөн. Ирэхээр нь аваачаад өгчихөөрэй. Хэд хоногтоо Пингуог сайн анзаарч байгаарай. Аан? За юу? Хөөе.
Лин: За. Тэгнэ ээ.
Гү: Юу бодоод байгаа юм?
Лин: Би сая... урд нь яагаад анзаараагүй юм бол гэж бодож байлаа. Хоёр хүн хамт аяга угааж болдог юм байна шд.
32-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home