Alliance-31
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 45мин
Нэмэгдсэн дүр:
Ма: эр, Ма Дин технологийн шинэ мэргэжилтэн
Гарчиг: ........ 31-р анги
Лин: Өнөөдөр гадаа их сайхан байна.
В: Сайхан байна.
Лин: Вей эгч ээ. Ийм чухал үед надад тусалсанд баярлалаа. Тэгээгүй бол Шиао Ин технологи байхгүй байх байлаа.
В: Хөрөнгө оруулагчдын дунд нэг ийм үг байдаг юм. Ганц мөнгө биш, хүнд ч бас хөрөнгө оруулдаг гэж. Зөв хүний бүх зүйл сайхан бүтдэг. Би өөрийнхөө хүн таних чадварт итгэдэг. Тэгээд ч, би өөрийнхөө төлөө хйиж байгаа юм. Ингэж хэлье. Чи бид хоёр хоёулаа хууртаж, сэтгэлийн шарх авсан. Гэхдээ чи надад найдвар өгсөн. Чамд тусалж байгаа нь, ирээдүйн өөртөө тусалж байна гэсэн үг. Санхүүгийн асуудал шийдэгдсэн болохоор санаа зовох зүйлгүй явж болохоор боллоо.
Лин:Явах аа? Хаашаа явах юм?
В: Хөгжилдөхөөр. Аялалаар явж, амарна. Урт хугацааны амралт аваад, бодох юм ч байна.
Лин: Сайн хэрэг байна. Эргэж ирэхийг чинь хүлээж байя.
В: Мэдээж шдээ.
*******************
Гү: Лин Шуан.
Эр: Гү захирал аа, ирчихлээ.
Гү: Аяархан ярь.
Лин: Ирчихсэн үү?
Гү: Аан.
Лин: Би орлоо. Чи ч гэсэн хурдан харьж амар.
Гү: Лин Шуан. Чамтай ярих юм байна.
Лин: За. Пингуо байна. Хоёулаа маргааш ярилцах уу?
Гү: Тэгье. За... эртхэн амар даа.
Лин: За. Болгоомжтой яваарай.
*********************
Хай: Нааш нь өгчих.
Эм: Чи сайн ч гэсэн, тэнэг юм аа. Энэ хэвлэлийн хурлыг хар л даа. Хичнээн чухал ч гэсэн, цаг нь тулчихсан, бас үйлчлүүлэгчид нь асуудалтай. Хүн болгон зугтааж байхад. Чи сайн дураараа авч л байдаг.
Хай: Ажил юм чинь. Би дөнгөж эхэлж байгаа болохоор ажлынхнаасаа хоцорч яваа. Суралцах боломж гарч л байвал бүх боломжийг ашиглах...
Ээж: Хүүтэйгээ уулзъя гэж байхад, яагаад намайг оруулахгүй байгаа юм бэ? Яагаад оруулахгүй байгаа юм бэ?
Хай: Ээж ээ.
Эр: Үгүй ээ, эгч ээ. Таны ачаа чинь хаалга таглачихаад байна.
Хай: Ээж ээ.
Эр: Би танд оруулаад өгье л дөө.
Ээж: Битгий хүрээд бай. Битгий хүр. Гараа тат. гараа тат.
Эр: За за за.
Ээж: Битгий хүрээд бай. Битгий хүр гэж байна. Миний юманд битгий хүрээд бай.
Хай:Уучлаарай, уучлаарай, уучлаарай.
Эр: За.
Ээж: Миний юманд битгий хүрээд бай. Битгий хүр гэж байна.
Хай: Ээж ээ. Ээж ээ. Та энд юу хийж байгаа юм? Ээж ээ. Яасан бэ?
Ээж: Миний хүү, намайг хаяж болохгүй шүү. Өрөвдөх сэтгэлгүй эгч чинь намайг хүн гэж тоохоо больсон. Утас руу нь залгаад ч авахгүй байна. Надад чамаас өөр хэн ч үлдсэнгүй. Миний хүү.
Хай: Ээж ээ. Битгий уйл. Ээж ээ. Битгий уйл.
Ээж: Миний хүү. Ээж нь өвдчихсөн.
Хай: Ээж ээ.
Ээж: тосгоны эмч нар эдгэрэхгүй гэж байна лээ. Намайг том хотод очиж эмчилгээ хийлгэ гэсэн. Миний хүү... Миний хүү...
***************
Жиан: За.
Ю: Ингээд болчихлоо.
Жиан: За.
Эр: Жиан Ши эгч ээ.
Жиан: Аан?
Эр: Чиний гуйсан юм.
Жиан: Баярлалаа.
Эр: Хагас нээлттэй мэдээллийг зөвхөн үндсэн үйлчлүүлэгчдэд л өгдөг. Хүнд хэлж болохгүй шүү.
Жиан:Ойлголоо. Санаа зоволтгүй.
Эр: Баяртай эгч ээ.
Жиан: За.
Вей: Ай Тигийн хэлтсийн Ван Лейг ороод ир гэж хэл. Ор ор. Ван Лей.
Эр: Дэд захирал аа.
Вей: Ай Ти хэлтэс сүүлийн үед их завгүй байна уу?
Эр: Тийм ээ. Дэд захирал аа. Сүүлийн үед ажил ихтэй байгаа.
Вей: Чамайг Жиан Шийд юм өгч байгааг би харсан.
Эр: Тийм ээ. Хард диск байгаа юм.
****************
Жиан: Өнөөдөр уулзахгүй. Ажилд чинь саад болмооргүй байна. Би илгээмжээр юм явуулчихсан.
Лин: Санаа зоволтгүй. Би авчихсан.
Жиан: Сайн байна. Наад хардан дээр чинь Шимигийн тендерийн мэдээлэл бас Аркийн удаан хугацааны нийлүүлэгчдийн мэдээлэл байгаа. Энэ мэдээлэл байхад туршилтаа санаа зовох юмгүй явуулж болно. Ажилд чинь хамаагүй нэмэр болох байх.
Лин: Жиан Ши. Энэ удаа их том тус боллоо.
Жиан: Заза. Тасаллаа шүү.
Гү: Жимс идчихээд юмаа хий.
Лин: За.
Гү: Пи гурвыг энэ мэдээллээр туршиж үзэх юм уу?
Лин: Чи сая сонссон байх. Чамаас нууя гэж бодоогүй юм.
Гү: Алгоритмын амжилт мэдээллээс хамааралтай байдаг. Үр дүн харахыг хүсч байгаа бол буруу мэдээлэл ашиглахаас зайлсхийх хэрэгтэй. Жишээлбэл хүний цусны эргэлтийг судлахын тулд ургамлын дотоод эргэлтийг ашиглаж болохгүй. Тэгэхээ, туршилт хийх мэдээлэл нь асуудалтай бол үр дүн нь маш өөр гарна.
Лин: Тийм болохоор л Аркийн үндэсэн үйлчлүүлэгчиддээ л өгдөг мэдээллийг ашиглаж Пи гурвуг турших гэж байгаа юм. Хаалттай мэдээлэл замаа товчилж байгаагаас өөрцгүй.
Гү: Гэхдээ чи ингэх нь эрсдэлтэй гэж бодож үзсэн үү? Чи энэ мэдээллийг дүрэм зөрчиж олж авсан. Тэгэхээр хянах боломжгүй олон эрсдэл байгаа гэсэн үг.
Лин: Гэхдээ энэ мэдээллийг Жиан Ши өгсөн шд. Өөр хүн биш. Тэгээд ч, Шимигийн шинэ алгоритмыг сонгох техникийн уулзалт удахгүй болно. Надад олон нийтэд нээлттэй мэдээллийг цуглуулж, боловсруулж, цэвэрлэх зав үнэхээр алга. Энэ мэдээлэл Шимийд урьдчилсан боловсруулалт хийхэд тусална.
Гү: Энэ чинь мөрий тавьж байгаагаас юугаараа ялгаатай юм?
Лин: Цаг алга. Мөрийцөөд л үзэхээс.
Гү: Бид нар инженер болохоос мөрийтэй тоглоомчид биш.
Лин: Гү Шү. Намайг бодож болохгүй юу? Шиао Ин ганц минийх биш. Би багийнхаа өмнө хариуцлага хүлээх ёстой, бас надад итгэсэн хөрөнгө оруулагчдын өмнө. Пи гурвыг зарж байж л Шиао Ин ашиг олно.
Гү: Гэхдээ туршилтанд асуудал гарах юм бол Пи гурвын ямар ч ашиг олж чадахгүй. Тэгвэл бүр хүнд байдалд орно биз дээ?
Лин: Сайн болно гэж найдаж болохгүй юу? Одоо надад ийм бүтэлгүй яриа сонсох хүсэл алга...
Гү: Орой болчихож. Явсан нь дээр юм шиг байна.
*****************
Хай: Эгч ээ.
Жиан: Ийм юм идэж байгаа юм уу?
Хай: Амттай байна.
Жиан: Май.
Хай: Юу юм?
Жиан: Хэд хоногийн өмнө гэрээ цэвэрлэж байгаад... дипломыг чинь олсон.
Хай: Даанч хайгаад олдохгүй байсан юм. Баярлалаа.
Жиан: Баярлалаа? Болгоомжгүй гэдэг нь. Ийм чухал юмыг сайн хадгалахад яадаг юм бэ. Сайн сонс. Дахиад алга болгох юм бол чамд хэн ч авчирч өгөхгүй шүү.
Хай: Ойлголоо. Сайн хадгална аа. Амттай байна уу?
Жиан: Аргуу байна.
Хай: Аргуу байна. Энэ хавьд ундааны автомат харагдсан л юм да.
Жиан: Хурдан яваад уух юм аваад ир.
Хай: За. сууж бай.
Жиан: Хурдлаарай.
Хай: За....
Бичиг: 1. Баруун хөхний гадна дээд талд зангирсан, хөхний хавдар байх магадлал өндөр. 2: Зүүн талын хөхөнд өөрчлөлт илрээгүй.
Хай: Май. Онгойлгочихсон шүү. Цадчихсан уу?
Жиан: Цадчихлаа.
Хай: Тэгвэл би идлээ шүү. Баярлалаа, эгч ээ. Миний дипломыг өгөх гэж энэ хүртэл ирээд л. Уг нь таныг тансаг хоолоор дайлъя гэж бодож байсан юм. Даанч, бага цалинтай туршилтын ажилтан болохоор... сар болгон байрныхаа түрээсийг төлөөд, өдөр хэрэгтэй юмандаа хэрэглээд, мөнгө үлдэх байна өө. Намайг үндсэн ажилтан болтол жаахан л хүлээчих. Тэгээд би амттай хоолоор дайлна аа. Үнэтэй хоолоор.
Жиан: Хэзээ үндсэн ажилтан болох юм?
Хай: Удахгүй. Би өдөр болгон боддог. Ялангуяа өлсөхөөрөө. Таны хйиж өгдөг давхар шарсан гахайн мах ч амттай шүү. Ёстой амттай байсан. Дахиад хэзээ хийх юм?
Жиан: Завтай болохоороо.
Хай: За За. намайг дуудаарай.
*****************
Ээж: Үхэх нь ээ. Өвдөөд байна. Шиао Жан.
Эм: За эгч ээ.
Ээж: эмчид надад эм бичихдээ нэмээд... ахиухан ахиухан... өвчин намдаадаг эм бичээд өг гээд хэлээд өгөөрэй.
Эм: Эгч ээ. Хагалгааны дараа ингэж өвддөг байхгүй юу. Хоёр гурав хоноод зүгээр болчихно. Эмч танд дахиад өвчин намдаагч өгч болохгүй гэсэн. Сайн амар. Жаахан унтчих. За юу?
Ээж: Энэ эмч яахаараа намайг ингэдэг байна аа? Намайг мөнгөгүйг мэдээд албаар үл тоомсорлож байгаа юм. Миний охиныг дуудаад ир. Манай охинд зөндөө мөнгө байгаа. Зөндөө мөнгө байгаа.
Эм: Эгч ээ, энэнд мөнгө хамаагүй ээ. Тэгээд ч, та эмнэлэгт ирээд ийм олон хонож байхад. Охин чинь тан дээр ганц ч ирээгүй биз дээ. Танд юу гэж мөнгө өгөх юм?
Ээж: Би хэлдэг байсан. Охин хүүхэд хүний хүн гэж. Хүүтэй л байх хэрэгтэй. Харж л байгаарай. Эдгэрч байгаад би... цагдаа дуудаж баривчлуулна даа. эцэг эхээ хаясан гэж цагдаад хэлээд бариулна даа.
***************
Жиан: Дан дан.
Эр: Аан?
Жиан: Дахиад нэгийг өгчих.
Эр: За.
Жиан: Баярлалаа. Миний энд байгааг яаж мэдсэн юм?
Ма: Тагнуулаасаа. Наадахаа уугаад, жаахан сэргэ.
Жиан: Би чамд түүх ярьж өгье. Эрт дээр үед нэг охин байжээ. Нэг сайхан уулын тосгонд төрсөн юм гэнэ. Хүүхэд насаа сайхан өнгөрөөж болох л байсан... Даанч эцэг эх нь тэрнийг төрнө гэж төлөвлөөгүй байсан. Тэгээд тэр охин ээж нь эмнэлгийн орон дээр хэвтчхсэн ёолж байхыг нь харж... Яагаад ч юм уур цухал төрж. Бүх насаараа үл тоомсорлогдож, гадуурхаж байсан байтал... ээж нь яагаад өөрийгөө хохирогч болгоод яриад байгаа юм бол? Хн... чи тэр охинд яах ёстойг хэлж чадах уу?
Ма: яахаа мэдэхгүй байвал харамсаж явдаг зүйлсээ бүгдийг нь мартаад үз. Тэр л хамийн зөв хариулт байж магадгүй.
Жиан: Зүгээр л нэг түүх байсан юм. Тоох хэрэггүй.
*****************
Шу: Гү захирал аа. Гү захирал аа. Аокандагийн Ван захиралтай өнөө орой уулзах ёстой. Мартав аа.
Гү: Ойлголоо.
Шу: Лин Шуантай муудалцаа юу?
Гү: Чи яаж мэдсэн юм?
Шу: Та хоёрын муудалсаныг яаж мэдсэнийг асууж байна уу? эсвэл Лин Шуанд сайныг чинь яаж мэдсэнийг асууж байна уу? Хэрвээ эхнийх нь бол чи өдөржин уруу царайлж байна. Чамайг ийм болгож чадах ганц хүн нь Лин Шуан. Хоёр дахь нь бол... Гү Шүгийн Лин Шуаныг гэсэн сэтгэл... чи л бусдаас нууж чаддаг гэж боддог байх. Хамт сурдаг байсны хувьд... тусламж хэрэгтэй юу?
Гү: Орой Аокандагийнхантай ярих юмаа бэлдчихсэн үү?
Шу: Сайхан сэтгэл гаргаж байхад чинь. Дахиад санал болгохгүй шүү. Материалаа чам руу явуулчихсан байгаа.
*****************
Лин: Гү Шү. Гү Шү. Гү Шү.
Шу: Яачихсан юм бэ? Яагаад ингэж их ууж байгаа юм? Ёстой нээрээ. Лин Шуан. Энд юу хийж байгаа юм?
Лин: Юу... Би... баримь өгөх гэж ирсэн юм.
Шу: Баримт уу? Шөнө дунд авчрахы бодоход чухал баримт юм уу?
Лин: Та хоёр...
Шу: Буруугаар ойлгочихов оо. Согтчихсон байгаа.
Гү: Битгий яв аа.
Шу: Таг согтуу байна.
Гү: Битгий яв л даа...
Лин: Саад болохоо больё.
Шу: Хөөе. Үгүй ээ... Жүжиглэхдээ сайн юм аа. Цогцос болж жүжиглэхдээ ч сайн юм. Өөрсдийгөө хар даа. Нэг нь тэнэг царайлаад, нөгөөх нь учраа ч олохгүй. Уур хүрчихлээ. Лин Шуан. Яагаад яваад өгөв өө? Гү Шүг надад даалгаж байгаа юм уу?
Лин: Та хоёрын асуудал. Надад хамаагүй.
Шу: Гү Шү чамд сайн. Чи харахгүй байна уу? Надад... хүмүүсийн дундуур орох хүсэл алга. Бас та хоёрын таавар таах тоглоомонд оролцмооргүй байна. Би Гү Шүг орхихоос шийдсэн. Дахиад намайг ашиглаж, тэнэг царайлах хэрэггүй шүү. Бас... Гү Шү нээрэнгээсээ согтуу байгаа. Ганцаараа гэмтэх вий гэж айхгүй байгаа бол явна уу байна уу, өөрөө мэд....
Лин: Хөөе.
Гү: Чи явчихаагүй юм уу?
Лин: Намайг хармааргүй байгаа бол, би явлаа.
Гү: Битгий яв...
Лин: За. Газар битгий хэвт. Босоод ир. Суу... Ийшээ... Ажил үхэл, амьдрал биш. Битгий ингэж их ууж бай.
Гү: За.
Лин: Энд ус тавьчихлаа. Шөнө ам чинь цангавал уугаарай.
Гү: За.
Лин: За гэхээс өөр хэлэх үг алга уу?
Гү: Баярлалаа.
Лин: Чи надад зөндөө тус болсон. Би л баярлалаа гэж хэлэх ёстой байх.
Гү: Надад талархсан сэтгэл хэрэггүй.
****************
Хай: Эгч ээ. Эгч ээ. Ямар хэргээр ирээ вэ?
Жиан: Сүүлийн үед чи турчихсан байна.
Хай: турчихаж уу? Сүүлийн үед илүү цагаар ажиллаад хоолоо сайн идэхгүй байгаа болохоор тэгсэн байх. Жингээ хасаад сайн болж.
Жиан: Эрүүл мэнд эрхэм баян. Өөрийгөө ч авж явж чадахгүй бол яаж хүн асрах юм?
Хай: Энэ... энэ юу юм?
Жиан: Арван мянган юань. Энийг ав. Эмнэлгийн төлбөрт хэрэглээрэй.
Хай: Эгч ээ. Та хэзээ мэдсэн юм?
Жиан: Ийм том хэрэг. Надаас хэр удаан нууж чадна гэж бодоо вэ?
Хай: Эгч ээ, энэ мөнгийг авч чадахгүй ээ. Ээжийн өвдсөнийг анхнаасаа танд хэлэхгүй гэж бодож байсан юм. Таныг зовоохыг хүсэхгүй байна. Шуудха хэлэхэд ээж танд яаж ханддаг байсныг би бүгдийг нь мэднэ. Эгч ээ, та буруу юм хийгээгүй. Өөрийнхөөрөө сайхан амьдрахад л болно. Хойшид иймэрхүү төвөгтэй гэрийн асуудал танд ямар ч хамаагүй. Надад даалгачих.
Жиан: Чамд даалгана аа? Чиний дадлагын ажилтны цалин хэд юм? Эмнэлгийн төлбөр төлж хүрэх үү?
Хай: Хүрнэ ээ. Хүрэхгүй бол ажлаа тараад замаасаа хоол аваачаад өгчихнө.
Жиан: захиалгын хоол, цагийн ажил, дээр нь тэр хүнийг асарна. Ажлаасаа гармаар байна уу? Жиан Хай. Чи бид хоёр одоо л амьдралаа эхлүүлж байна. Яасан ч бууж өгч болохгүй. За юу? Ганц чиний төлөө хэлж байгаа юм биш. Бас өөрийнхөө төлөө хэлж байна. Дахиад хуучин хэвэндээ орох юм бол намайг ч гэсэн доош нь чирнэ.
Хай: За. Тэгвэл ингэе. Энэ мөнгийг зээлсэн гээд бодчихъё.
Жиан: Энэ мөнгийг зүгээр л ав. Гэхдээ нэг болзол байна. Энэ мөнгийг намайг өгсөн гэж хэлж болохгүй шүү. Мөнгийг чамд өгсөн ч, би тэр хүн дээр очихгүй. Тэр хүнтэй дахиад холбондохыг хүсэхгүй байна.
Хай: За.
Жиан: Жиан Хай. Би тэр хүнээс холбоогоо тасалсан ч гэсэн, чи миний дүү шүү.
***************
Вей:
Бо: Вей дэд захирал аа. Та туслаагүй бол манай Жианхай ийм амжилт гаргахгүй байсан юм. Санаа зовох хэрэггүй. Таны хувийг хэлсэн дансанд чинь шилжүүлчихсэн байгаа.
Вей: Дараа орой болсон хойно битгий залгаж байгаарай.
Бо: Нээрээ, дэд захирал аа. Жиан Ши эртээд манай компани дээр ирсэн. Аркаас тендерийн мэдээлэл алдагдсаныг мэдчихгүй байгаа?
Вей: Нотлох баримт байхгүй шд. Яаж мэдэх юм?
Бо: Тийм ээ. Тийм. Таны зөв. Вей дэд захирал аа, нэг юм асуух гэсэн юм. Жиан Ши таны уурыг хүргэсэн юм уу? Тэрнээс хариугаа авахын тулд Аркийн ашиг сонирхлыг золиосолж байхыг бодоход, тэр...
Вей: Чи олон юм яриад байлгүй амаа хамхиад байж байхад болно. Өөр юманд санаа зовох хэрэггүй. Дээр нь шаардлагагүй, дэмий юм асуух хэрэггүй.
Ж: Саяны ярьсан чинь үнэн юм уу? Аркийн тендерийн мэдээллийг үнэхээр Чианхайд дамжуулсан юм уу? Чи галзуураа юу? Тендер будлиантуулсан хэрэг ямар аюултайг мэдэх үү? Шоронд орно шдээ.
Вей: бид нар л хэлэхгүй бол өөр хэн ч мэдэхгүй.
Ж: Яагаад айж, ичихгүйгээр ингэж ярьж чаддаг байна аа? Арай... анх удаа биш байсан юм биш биз?
Вей: Одоо юунд ч санаа зовох хэрэггүй. Өөрийгөө бас гэдсэндээ байгаа хүүхдэдээ л анхаар. Хаачих нь вэ?
Ж: Ийм том хэрэг. Аавын өмгөөлөгчөөс зөвөгөө авъя.
Вей: Тэнэг юм уу? Бид нэг гэр бүл. Живсэн ч, хөвсөн ч хамт. Энэ тухай яриа гарах юм бол би шоронд орохоос гадна, аав чинь ч Аркт үлдэж чадахгүй.
Ж: Сүрдүүлж байна уу?
Вей: Сүрдүүлээгүй ээ. Ямар аюултайг л чамд хэлж байна. Надад итгэхгүй байгаа бол, май. Өөрөө залга. Эхнэр, би хүүхдийнхээ төлөө л ингэж байна. Хүүхдээ сайхан амьдралаар амьдруулмаар байна. Гэр бүлийнхээ төлөө л тэгж байна. Надад итгэхгүй байгаа бол би амалъя. Дахиад ийм юм хийхгүй...
*******************
Гуо: Гуогуо, өвөө эмээ хоёртойгоо уулзахаар ирлээ.
Х-ээж: Эмээ нь ч гэсэн Гуогуогоо зөндөө санасан. Нааш ир.
Х-аав: Лин Шуан. Гуогуог авчирч уулзуулсанд баярлалаа. Чи, суу л даа.
Лин: Зүгээр ээ.
Гуо: Эмээ, энэ юун үнэр вэ? Муухай юм аа. Эмээ, эмээ. Гэртээ байхгүй яагаад зочид буудалд байгаа юм?
Х-ээж: Өвөө, эмээ хоёр нь амарч байгаа юм байхгүй юу.
Гуо: Муухай зочид буудал байна. Өрөө нь жижигхэн, хүйтэн байна. Өвөө ханиад хүрчихэж:
Х-аав: Лин Шуан. Ус уу...
Лин: За.
Х-ээж: Хүйтэн байна уу? Манай Гуогуо даарч байна уу? Удахгүй зочид буудлын хүн ирээд засчихна аа.
Лин: Та хоёрын энд амьдарч байгааг Вей Мин мэдэх үү?
Х-аав: Вей Миний авч өгсөн өрөө...
Х-ээж: Мин Мин, завтай болохоороо бид хоёрт үнэтэй том байр авч өгнө гэсэн.
Лин: За за. та хоёр юмаа баглачих. Явъя.
Х-аав: Юу... хаашаа явах юм?
Лин: Очоод хараарай... Наашаа. Ор ор...
Х-ээж: За.
Гуо: Дулаахан бас цэвэрхэн байна.
Лин: Гоё байна уу? Би нэг сарын төлбөрийг нь төлчихсөн. Хугацаа нь дуусахаар автоматаар сунгагдана. Өрөөний түлхүүр.
Х-ээж: Болгоомжтой, битгий үсэр.
Х-аав: Лин Шуан. Энэ газар их үнэтэй байлгүй, яаж чамаар...
Лин: Би биш ээ. Би Вей Миний картыг ашиглаад интернэээр захиалсан юм. Вей Миний данстай холбоотой байгаа.
Х-ээж: Вей Мин мэдэх юм бол... уурлах байх даа.
Х-аав: Лин Шуан. Бид хоёр түрүүнийхээ газарт очсон нь дээр байх.
Х-ээж: Тмйм ээ, тийм тийм.
Лин: Ингэе. Надад утсаа өгч бай.
Х-ээж: Лин Шуан, яах гэсэн юм?
Лин: Би зургийг чинь аваадахъя.
Х-ээж: Алив, нааш ир.
Лин: Та хэд цуг зогсож бай.
Х-ээж: Нааш ир. За. ээж нь зураг авлаа шүү.
Лин: Нэг хоёр гурав. За...
Х-аав: Лин Шуан. Зургаар яах гэсэн юм?
Лин: Интернэтэд тавина.
Х-ээж: Аан? Мин Мин харчихвал яах юм бэ? Хэрэггүй ээ. Хэрэггүй.
Лин: Хамаатнууд, найзууд чинь бүгд Вей Мин та хоёрыг таван одтой зочид буудалд байлгаж байгааг хараг. Тэгвэл хүн болгон тэрнийг ачлалтай хүү гэж магтана. Тэр ч гэсэн баярлана. Тэгвэл уурлана гэж үү?
Х-ээж: Үгүй ээ, үгүй. Юу гэж уурладаг юм. Сайн юм боллоо.
Бичиг: Х-аав: Хүү маань таван одтой зочид буудалд сайхан амрааж байна.
31-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home