Alliance-30
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 45мин
Нэмэгдсэн дүр:
Ма: эр, Ма Дин технологийн шинэ мэргэжилтэн
Гарчиг: ........ 30-р анги
Ю: Алив, алив кофе ирсэн шүү. Өнөөдөр Ан Ан дайлж байгаа юм.
Жиан: Баярлалаа.
Ан: Жиан эгч ээ, энэ.
Эр эм: Баярлалаа.
Ан: Бүгдэд нь хүрнэ ээ.
Ю: Хөөе энэ гэрээг хйичихвэл манай хэлтсийнхний бонус нэмэгдэнэ гэсэн үг. Сайхан байгаа биз дээ?
Эр: Тэгэлгүй дээ.
Ан: Би бүгдийг нь төлөвлөчихсөн байгаа. Юннан, Шишуанбанна хоёрт очиж үзмээр байна.
Эр: Гарчихаж. Хариу нь гарчихаж.
Ю: Чианхай?
Жиан: Юу?
Ю: Энэ чинь Минбогийн ажиллаж байгаа компани биз дээ?
Эм: Нээрэн тийм.
Эр: Үгүй байлгүй дээ. Чиан Хайгийнх манайхаас 0,5%-аар бага байна. Манай доод үнийг яг мэдэж байсан юм шиг.
Эм: Харин тийм.
Ю: Хэн нэг нь одоо болтол сэтгэлээ барьж дийлэхгүй, хэлчихсэн юм биш үү?
Ми: Юу яриад байгаа юм? За за. Дэмий юм бодох хэрэггүй. Үнэхээр ямар нэг юм болсон бол тендер хариуцаж байгаа хүнээс асуухад болно.
Эр: Хөөе.
Жиан: Сайн уу. Минботой уулзах гэсэн юм.
Эм: Хө менежер хуралд орчихсон байгаа.
Жиан: Хурлын өрөө чинь хаана юм бол?
Эм: Хурлын өрөө тийшээ...
Жиан: Баярлалаа.
Эм: Хөөе. Хатагтай. Түр хүлээгээрэй. Та Хө менежертэй ямар хэргээр уулзах гэсэн юм?
Бо: Тендерт ялсан нь сайн хэрэг ч гэсэн, сэтгэл амарч болохгүй. Энэ чухал төслийг хийхэд хугацаа бага байгаа. Сайн ажиллаарай. За юу?
Бүгд: За.
Эм: Хөөе. Хө менежер ээ. Таныг хуралтай байгаа гэж хэлсэн ч гэсэн дайраад ороод ирлээ.
Бо: Манай найз байгаа юм. Зүгээр ээ. Зүгээр. Түрүүлээд явж бай.
Эм: за.
Бо: Өнөөдөр хурлаа ингээд дуусгая. Тарж болно. Жиан Ши. Тэр өдөр чиний тэнд байхыг харсан. Даанч хүн их байсан болохоор мэндлэх ч зав гарсангүй.
Жиан: Хэрэггүй ээ, Хө менежер ээ. Би хуучны танилын хувиар уулзах гэж ирээгүй.
Бо: Энэ манай санал байна шд. Асуудал гараа юу?
Жиан: Чианхайгийн санал манайхтай яг адилхан байна. Бас үнийн санал нь манайхаас 0,5%-аас бага байсан. Тайлбар хийх ёстой гэж бодохгүй байна уу?
Бо: Аан. Чиний хэлж байгаа үнэн бол... ийм тохиолдол байх гэж.
Жиан: Чи энийг тохиолдол гэж бодож байна уу?
Бо: Нотлох баримт байгаа юм уу? Жиан Ши. Чамайг сайхан үгээр тайвшруулах хүсэл алга. Нотлох баримт байгаа бол гаргаад ир. Байхгүй бол бусдын цагийг үрэх хэрэггүй.
Жиан: Тэгээд, хүлээж байгаа юм уу?
Бо: Жиан Ши, чи Вей Миний дор олон жил ажилласан. Одоо болтол Аркийг цэвэр, заль мэх хэрэглэдэггүй гэж итгэсээр байгаа юм уу? Бид нар бүгдээрээ адилхан. Ингэх ямар шаардлага байгаа юм? Ингэе. Энийг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа бол адилхан арга хэрэглээд үз. За юу? Жиан Ши. Жиан Ши. Ажил дээр олигтой ярилцаж чадсангүй. Ярилцъя тэгэх үү. Хачин юм шүү. Чианхайд ирсэнээс хойш миний бүх юм их сайн байгаа. Компанид оронгуутаа л хэд хэдэн том гэрээ хийж чадсан. Одоо хэлтсийн менежер болсон. Цалин ч гэсэн хэд дахин нэмэгдсэн.
Жиан: Чамд баяр хүргэе.
Бо: Өнгөрсөн зүйлд... би их харамсаж байна. Тэр үед чадваргүйгээсээ болоод чамд тусалж чадаагүй. Жижиг мотоциклиороо чамайг авч явдаг байсан. Мэднэ ээ. Чи хэлдэггүй байсан ч гэсэн одоо ч гэсэн уур чинь хүрдэг байх.
Жиан: Үгүй ээ.
Бо: Намайг аргадах хэрэггүй. Одоо зүгээр ээ. Бүх зүйл сайхан болсон. Бас бас машинтай болсон. Дахиад чамайг тэгж зовоохгүй. Жиан Ши, чи бид хоёр шиг түшиж тулах ах дүүгүй хүмүүс Аркт байвал гадзуурхаж, дээрэлхүүлэхээс цаашгүй. Чианхай сайн компани. Манай захирал намайг үнэлдэг. Хамаг чухал төслийг бүгдийг нь надад өгдөг. Чи Чианхайд ирээд надад туслах юм бол... хоёулаа хамт ажиллавал сайхан биз дээ?
Жиан: Минбо. Манай компанид асуудал байгаа нь үнэн. Гэхдээ Чианхай надад яасан ч тохирохгүй. Би явлаа.
Бо: Жиан Ши. Би үнэнээсээ хэлж байна. Бодоод үз л дээ.
Жиан: Хэрэггүй ээ. Би орчихвол чамд төвөг удахаас цаашгүй.
Бо: Би гэрт чинь хүргээд өгье. Тэгэх үү?
Жиан: Метроны буудал ойрхон байгаа. Би өөрөө харьчихна. Баяртай.
*****************
Вей: Яасан бэ?
Х-ээж: Хөөе, болгоомжтой болгоомжтой болгоомжтой. Мин Мин, ээждээ учрыг нь олоод өг. Би сайн санасандаа л хоол хийж өгсөн. Идэхгүй байсан ч, ингэж болохгүй биз дээ? Тэр... аягатай нь шидчихлээ.
Вей: Жан эгч ээ. Аяархан. Аяархан ярь.
Х-ээж: Чи хэлээд өг дөө.
Вей: Яасан?
Х-ээж: Хурдан цэвэрлэ.
Ж: Аман дээрээ тэгж хэлж байгаа ч, яг надад хийсэн юм уу? Хүүхдээс болж л хийсэн биз дээ. Тостой хоол идэж чадахгүй байна гээд хэлээд байхад. Ид ид гээд хүн хүчлээд байх юм. Жан эгчийн надад хийсэн тэжээллэг хоолыг хүртэл асгачихсан.
Х-аав: Хөөе хөөе хөөе. Чиний хэлээд байгаа тэжээллэг хоол чинь хэдхэн ширхэг ногоо л байсан. Ямар ч өөх тос байхгүй. Ач маань өлсөж байгаа шд.
Вей: За за.
Х-ээж: Яг үнэн. Ээж болох гэж байж. Олигтой хоол ч идэхгүй, хүүхдээ бодох хэрэгтэй биз дээ. Тийм биз дээ?
Х-аав: Тийм ээ. Тийм тийм.
Вей: Хөөе. Хөөе хөөе хөөе. Одоо болно оо.
Ж: Хүүхэд хүүхэд. Хүүхдээс өөр юм мэддэг юм уу? би ямар хүүхэд гаргадаг машин юм уу?
Х-ээж: Хөөе. Чи... дэндэж байна шүү. Хоолыг чинь хийж өгч, гэр оронд чинь тусалж,чадлаараа л...
Вей: Ээж ээ. Одоо болно оо. Болно. Чимээгүй л дээ...
Х-ээж: Ингэж хэлж болдог юм уу?
Вей: Болно оо болно. Чимээгүй.
Х-ээж: Харин ч би хүнд ингэж хэлүүлж үзээгүй юм шүү
Вей: Болно оо. Болно. Одоо болно доо.
Х-ээж: Ийм хүн байдаг юм уу?
Ж: Вей Мин, сайн сонс. Эцэг эх чинь байгаа цагт би энэ гэрт чинь амьдарч чадахгүй. Өнөөдөр явахгүй юм бол би аавындаа очиж амьдарна.
Х-ээж: Чамаас айна гэж бодоо юу? Тэр ярьж байгааг ньхар даа.
Вей: Ээж ээ, дуугүй бай л даа.
Х-ээж: Сүрдүүлж байгааг нь харахгүй байна уу? тэр байж байгаа нь хар.
Вей: Жиа И, битгий уурла аа.
Х-ээж: Өдий насалчихаад ингэж ч доромжлуулж байх гэж. Чам шиг хүү өсгөний хэрэг юу байгаа юм? Ямар хэрэг байна?
Вей: Өнөөдөртөө энд хоночих. Хэд хоногоос би байр олж өгье. энд байснаас л дээр байх.
Х-ээж: Хүү өсгөвөл тэтгэвэрт гарсан хойноо санаа зовох зүйлгүй гээд байдаг. Эхнэр авчихаад чи төрсөн эхийгээ мартаж. Эхнэртээ болоод төрсөн эхийгээ мартаж. Эцэг эхээ мартаж.
Х-аав: Жианжоуд амьдарч чадахгүй юм шиг байна. Хоёулаа нутаг буцъя. Хүн асуувал арчаагүй хүү өсгөж л гэж хэлнэ биз.
Вей: Надад ч гэсэн өөр арга алга. Жиа И жирэмсэн. Том гэдэстэй хүнийг эцэг эх рүү нь явуулчихаж болохгүй биздээ? Эцэг эх нь юу гэх юм?
Х-аав: Ингэнэ гэж мэдсэн бол чамайг тэрэнтэй суулгахгүй байсан юм.
Х-ээж: Аавын чинь хэлдэг зөв. Лин Шуан бид хоёртой тийм дотно байгаагүй ч гэсэн, юу ч болж байсан бид хоёрт тусалдаг байсан. Энэ Жиа Игаас хамаагүй дээр.
Вей: Өнгөрсөн юм одоо яриад яах юм?
Х-ээж: Буруу юм хэлээ юу?
Вей: Намайг бод л доо. Хэдхэн хоног тэсчих л дээ. Жиа Игийн уурыг гарахаар би та хоёрыг буцаагаад аваачихыг бодё.
*******************
Гү: Байна уу.
Лин: Гү Шү.
Гү: Аан?
Лин: Буугаад ир.
Гү: За. Юу болсон болоод намайг хурдан буугаад ир гээд байгаа юм?
Лин: Би ямар хүүхэд биш дээ. Хар даа. Нэгдүгээр сургуулийн үүдэнд зардаг чихрэнд шарсан туулайн бөөр. Чи санахгүй байна уу? багадаа иддэг байсан шд.
Гү: Хүүхэд биш гээд байсан чинь.
Лин: Идмээр байна уу? Идэхгүй бол тэр л биз.
Гү: Идье ээ.
Лин: Ахлах сургуульд байхад өвөл болохоор л би энийг идье гэдэг байсан. Даанч авч чаддаггүй байсан. Заримдаа чи аавтай хичээл хийхээр ирээд авсан самраа мартаад явчихдаг байсан. Тэр үед би ёстой азтай гэж боддог байж билээ. Одоо бодох нь ээ, чи албаар үлдээдэг байсан уу?
Гү: Хичээл тарсны дараа чи сургуулийн үүдэн дээр зогсоод эсрэг талын мухлаг ширтээд байдаг байсан. Шүлс чинь гоожчихсон. Лин багшийн нэр хүнд чамаас болж унах вий гэж айгаад хааяа чамайг хуурах гэж авдаг байсан юм.
Лин: Дураараа л ярь. Би самар иддэг байсан юм чинь.
Аав: Гү Шү.
Гү: Аан?
Аав: Яаж байна?
Гү: Лин багш аа, хар даа. Хариуг нь ингэж олж болох уу?
Аав: Болно. Энэ тэгшилтгэлийг л бодож болж байвал болно гэсэн үг.
Гү: За.
Аав: Өнөөдөртөө болно. Орой болчихсон байна. Хоол идчихээд яв.
Гү: Лин багш аа, хэрэггүй ээ.
Аав: Эгч чинь чиний дуртай гахайн тагалцаг чанасан. Идчихээд явахгүй юм уу?
Гү: Би зүгээр ээ. Дараа оройн хоол хамт идье.
Аав: За за... Очилоо.
Гү: Лин Шуан, би явлаа шүү.
Лин: Гү Шү.
Гү: Аан?
Лин: Надад зөвлөгөө хэрэгтэй байна.
Гү: Юу юм?
Лин: Вей эгч нөхөртэйгээ гэрлээд хорин хоёр хүүхэд гаргалгүй, хоёулаа ажил хийж байгаа. Нөхрийнх нь нууц амраг хүүхэд гаргах гэж байгаа гэсэн. Энэ хэрэг удах юм бол бөөн юм болох байх. Чи миний оронд байсан бол яах байсан бэ?
Гү: эхлээд... Вей эгч туршлагатай, мэргэжлийн хөрөнгө оруулагч. Чамайг чадвартай гэж үнэлсэн болохоор л Шиао Инд хөрөнгө оруулах гэж байгаа. Тэрэнд үнэнийг хэлсэн ч, хэлээгүй ч шийдвэрээ өөрчлөхгүй гэж бодож байна. Мэдээж, хүн ажлын машин биш. Ийм том өөрчлөлттэй тулгарвал тооцоологүй юм гарч ирнэ. Захирлуудын зөвлөлийн өгсөн хугацаа дуусахад хэдхэн хоног үлдсэн. Одоо Вей эгчийг орлох хөрөнгө оруулагч олох бараг л боломжгүй. Шиао Ин чиний хөлс, цусаар бүтсэн. Энэ удаа хөрөнгө оруулалт ав чадахгүй бол чиний зарцуулсан мөнгө, эрч хүч, цаг хугацаа бүгд талаар болно.
Лин: Тийм болохоор... чи ч гэсэн хэлэх хэрэггүй гэж бодож байна уу?
Гү: Үгүй ээ. Би зүгээр л чамд боломжуудыг хэлж байна. Ямар шийдвэр гаргах нь чиний мэдэх хэрэг.
*******************
Ай: Захирлаа, энэ барааны захиалга дээр таны гарын үсэг хэрэгтэй байна.
Лин: За, наанаа тавьчих.
Ай: Бас байрны эзэн түрээсээ төлөөрэй гэсэн. Түрээсээ төлөхгүй бол цоожоо солино гэж байна лээ.
Лин: За, ойлголоо. Ажлаа хий дээ.
Ай: За.
В: Явуулсан материалыг чинь үзсэн. Уулзаж ярилцах зав байна уу? Хэзээ уулзах вэ? Яагаад ийм хол уулзъя гэсэн юм? Давгүй газар байна шүү.
Лин: Би энэ хавьд ажилтай явж байсан юм. Тэгээд таныг нь хол явуулаад төвөг удчихлаа.
В: Зүгээр ээ. Гэхдээ би аяар уулзалттай болохоор ярих юмаа хурдан ярьчихъя. Таван сая юань тийм ч бага мөнгө биш. Би мэдээж хөрөнгө оруулалтаа эрсдэлгүй байхыг хүснэ. Тийм болохоор би Шиао Иний танилцуулгыг зарим хөрөнгө оруулдаг найзууддаа үзүүлсэн. Тэд нар их сонирхож байна лээ. Чиний хэлснээр бид нар таван саяын хөрөнгө оруулбал, Панши ч гэсэн хөрөнгө оруулна гэсэн байх аа?
Лин: Тийм ээ. Панши манайд амалсан.
В: Сайн байна. Тэгвэл Паншитай уулзах цаг тохирчих. Тэгээд хөрөнгө оруулалт, хувьцаа эзэмших талаар ярилцъя.
Эм: Та төлбөрөө бэлнээр хийх үү, картаар хийх үү?
Лин: Тэгье ээ. Би зохицуулчихъя.
Ш: Картаар.
Эм: За, түр хүлээгээрэй.
Ш: Чи ирэх долоо хоногт завтай юу?
Эм2: Чи л мэднэ шдээ.
Эм: Таны карт.
Ш: За... байна уу, эхнэр.
В: Чи хаана байна?
Ш: Гадуур явж байна.
В: Яг хаана байгаа юм?
Ш: Дэлгүүрт, хүнс цуглуулж байна. Чамд захих юм байна уу?
В: Байхгүй ээ, зүгээр.
Лин: Вей эгч ээ.
В: Өнөөдөртөө ингээд больё.
******************
Жиан: Мэдсэн юм аа. Эрт орой хэзээ нэгэн цагт үнэхийг хэлнэ гэдгийг чинь. Тэгээд, бусдын төлөө өөрийгөө золиослох ямар байна?
Лин: Сайхан юм алга. Одоо бүр харамсаж эхэлж байна. Гэхдээ дахиад ийм юм болбол би ингэх л байсан.
Жиан: За за. Чи ийм байгаагүй бол бид нар найзууд болохгүй байсан юм. Гартаа орж ирсэн хөрөнгө оруулагчийг алдчихлаа. Одоо яах вэ?
Лин: Мэдэхгүй ээ. Алхам алхмаар урагшилъя.
Жиан: Хөөе. Би тасаллаа шүү. Дараа эргээд залгая. Баяртай.
Бо: Жиан Ши. Жиан Ши, бид хоёр жижигхэн байр аваад энэ хотод хамт амьдарна гэж амалсан. Одоо... би байр авчихсан. Жиан Ши, дахиад надтай шинээр эхэлж, энэ шинэ байрны эзэгтэй болох уу? Би буруу юм хийсэнээ мэднэ ээ. Тэгэхэд би чамд тусалж чадаагүй. Гэхдээ одоо байдал өөрчлөгсөн. Одоо миний ажил ч гэсэн амжилттай байгаа. Хойшид дахиад асуудал тулгарвал би эргэлзэхгүй тусална. Жиан Ши.
Жиан: Хө менежер ээ. Гадаа гарч ярилцъя. Дагаад яв. Бид хоёрын хамгийн том асуудал мөнгөнөөс болоогүй. Гэхдээ бидний үнэлдэг зүйл өөр. Тийм ээ, надад мөнгө хэрэгтэй. Амжилтанд хүрэхийг хүсдэг. Гэхдээ би амжилтанд хүрэхийн тулд хүн чанараа гээж, ичгүүргүй арга хэрэглэхгүй. Тэгээд ч, чи надад сайн байгаагүй. Чамд зүгээр л өөрийг чинь сайхан харагдуулах, хүний нүд тахлах хүн хэрэгтэй. Үнэтэй машин, дизайнерын хувцас шиг. Тэр хүн хэн байх нь хамаагүй.
Бо: Чи буруу ойлгосон байна. Жиан Ши, чи яагаад намайг ингэж муухай боддог юм бэ? Би үнэхээр чамд сайн.
Ма: Хонгороо. Зөндөө хүлээлээ шдээ. Энэ хэн юм? Хараагүй хүн байна.
Бо: Чи хэн юм?
Ма: Би юу? Найз залуу нь.
Бо: Тэгэхээр энэнээс болоод надад татгалзаж байгаа юм уу? Тэгэхээр би сайн биш болохоор биш, чи хайраас илүү мөнгийг сонгосон юм биз дээ.
Жиан: Хүссэнээрээ л бод.
Ма: Хөөе. Чи андуураад байна. Би тэрнийг дэмжээгүй. Жиан Ши намайг тэжээдэг юм. Би зүгээр л нэг жиголо.
Бо: Арай ч дээ. Ичгүүргүй.
Ма: Хөөе. Магтсанд баярлалаа. Сайн яваарай.
Жиан: Тоглож дуусав уу? Өө, за бүр аан? Яахаараа өөрийгөө хүртэл сүйтгэх ийм арга бодож олдог байна аа? Мундаг юм аа.
***************
Эр: Шуан эгч ээ, бид нар явлаа шүү.
Лин: За.
Эм: Баяртай.
Эр: Эгч ээ, явлаа шүү.
Лин: За.
Эр: Баяртай.
Лин: Яваагүй байгаа юм уу. Эртхэн харьж амар аа.
Ай: Удахгүй явлаа. Эгч ээ, явлаа шүү.
Лин: За.
Эм: Шуан эгч ээ, баяртай.
Лин: За, сайхан амраарай.
Гү: Илүү цагаар ажиллаж байгаа гэж мэдсэн юм аа. Би чамд хоол авчирлаа.
Лин: Баярлалаа.
Гү: Халуун дээр нь хоолоо идчих. Хоолоо идчихээд эртхэн харьж амар.
Лин: Хөрөнгө оруулагчтай уулзах цаг авах амаргүй. Танилцуулгаа сайжруулах сүүлчийн боломжоо ашиглаж байна.
Гү: Өөрийгөө хэтэрхий их ядраах хэрэггүй. Би мөнгө өгье.
Лин: Баярлалаа, Гү Шү. Гэхдээ би авч чадахгүй нь.
Гү: Битгий зөрүүдлээд бай л даа.
Лин: Эхлээд миний хэлэхийг сонс. Энэ санхүүжилт бүтэлгүйтвэл миний чадвар хангалтгүй байгааг батална. Шиао Ин зах зээл дээр танигдаж чадаагүй. Одоо бууж өгөх юм бол алдагдалд орохоос сэргийлж чадна. Гэхдээ... түр зуурын ашиг, алдагдлыг бодохоос илүү би хаана зогсож байгаагаа мэдмээр байна.
****************
Жиан: Өглөөний мэнд.
Эм: Өглөөний мэнд.
Жиан: Өглөөний мэнд.
Эм: Өглөөний мэнд.
Жиан: Фанфан. Лили яагаад сүүлийн үед харагдахгүй байгаа юм?
Эр: Жиан Ши, өглөөний мэнд.
Жиан:Өглөөний мэнд.
Эм: Мэдээгүй юм уу? Лилийг Ханжоугийн салбар руу оффис менежерээр шилжүүлчихсэн.
Жиан: Тийм үү? Сайн хэрэг болж. За за, би явлаа.
Эм: Баяртай.
*****************
Лин: Өдөр хоолоо сайн иднэ шүү. Хоол голж болохгүй.
Эм: Ээжийгээ баяртай гээрэй.
Гуо: Ээж ээ, баяртай.
Лин: Баяртай. Баяртай.
Эм: Явъя.
Лин: Ийм эрт залгаад, юу болоо вэ?
Жиан: Хөөе. Би Вей эгчийн юу бодож байгааг ойлгохгүй юмаа. Лилийг зовоохын оронд Лилийг тушаал дэвшүүлчихсэн байна. Хэл дээ. Шоконд орчихсон юм бол уу?
Лин: Вей эгч тийм л айхтар хүн дээ. Лили жирэмсэн болж байр сууриа баталгаажуулахыг хүссэнийг бодоход их амбицтай хүн байна лээ. Вей эгч, нөхөр хоёрын хувьд бол Вей эгч гол санхүүгээ авч явдаг. Вей эгч санхүүгийн хүчийг атгадаг гэсэн үг. Лилигийн хувьд Вей эгчийн нөхөр тийм ч тохиромжтой хүн биш. Вей эгч энийг сайн мэдэж байгаа болохоор Лилийг нөхрөөсөө хол байлгахын тулд ирээдүйд нь боломж олгосон.
Жиан: Тийм байсан юм уу. Вей эгч мундаг юм аа. Лили ч гэсэн ухаанаа алдаагүй байж. Эр хүнд итгэж болохгүй, өөртөө найдах хэрэгтэй гэж мэдэж байна. Нээрэн, сүүлийн үед Вей эгчээс сураг сонссон уу?
Лин: Үгүй ээ. Дахиад холбоо бариагүй.... Вей эгч ээ.
В: Лин Шуан. Тэр өдөр зочид буудлын лоббийд уулзъя гэсэн чинь... надад тэрийг харуулах гэсэн тийм үү? Яагаад?
Лин: Нөхөртөө хууртсан ч, мэдэхгүй удаан явах ямар хэцүү, бачимдмаар байдгийг мэддэг болохоор. Цаг хугацааг ухрааж болдог байсан бол, надад хэн нэг нь эрт хэлээсэй гэж би хүсэх байсан. Нэг өдөр, нэг цагийн өмнө байсан ч хамаагүй. Би өөртэйгөө адилтгаж бодсон юм. Таныг ч гэсэн тэгэх байх гэж бодсон.
В: Чи мэдэх үү? Өнөөдөр би гэрлээд 7381 хоног болж байна. Уг нь би хүүхэдтэй болохгүй, ажилдаа анхаарна гэж анхнаасаа төлөвлөсөн. Тэр хүн ч зөвшөөрсөн. Өнгөрсөн жилүүдэд... тэр хүн надад тааруулж амьдарсан. Ийм амьдралаас... хэн ч байсан залхах байх... Уучлаарай...
******************
Эм: Тэгээд нэг хар даа... ажлаа үргэлжлүүл дээ. Уучлаарай. Бид нар ярилцаж үзээд Шиао Инд хөрөнгө оруулах талаар тохиролцоонд хүрч чадсангүй.
Гү: Захирлуудын зөвлөлөөс хугацаа өгсөн. Хоёр сарын дотор таван саяын хөрөнгө оруулалт олчихвол болно гэсэн. Гэхдээ энэ амар хэрэг биш.
В: Лин Шуан. Тэр өдөр зочид буудлын лоббийд уулзъя гэсэн чинь... надад тэрийг харуулах гэсэн тийм үү? Уучлаарай. Би нэг хэсэгтээ ажлаасаа холдох хэрэгтэй байна. Чи өөр хөрөнгө оруулагч олсон нь дээр байх. Уучлаарай.
Лин: Шиао Иний ажилчдад мэдэгдэх нь... Өнөөдөр манай компани татан буугдаж байна. Өдий хүртэл Шиао Инд хичээнгүйлэн ажиллаж, хамтдаа тэмцсэн та нартаа баярлалаа. Компани татан буугдсан болохоор бид бүгд өөр өөрийн замаар явах болно. Хаана ч очсон бай өнгөрсөнд бидний хамтдаа байсан мөч бүхэн миний сэтгэлд хадгалагдах болно. Та нарын маань ирээдүй гэрэлтэй байна гэдэгт итгэж байна. Гуогуо.
Ээж: Гуогуо унтахаасаа өмнө ээжтэйгээ ярина гэнэ ээ. За, Гуогуо. Ээжтэйгээ яриарай.
Гуо: Ээж ээ. Эмээ таныг ажлаа хийгээд завгүй болохоор танд саад болж болохгүй гэсэн. Гуогуо таныг санаад байна.
Лин:Ээж нь ч гэсэн Гуогуог санаж байна.
Аав: Гуогуо. Ээждээ амжилт хүснэ гээгүй билүү?
Ээж: Тийм ээ
Гуо: Ээж ээ, амжилт. Та дэлхий дээрх хамгийн мундаг ээж. Гуогуо үргэлж дэмжиж байгаа шүү.
Ээж: Ээжийгээ үнсчих. За.
Лин:Гуогуо үнсье.
Ээж: Эрт амраарай.
Лин:Гуогуо сайхан амраарай.
Ээж: За.
Аав: эрт унтаарай.
Ээж: Баяртай гэж хэлээрэй.
Гуо: Ээж ээ, баяртай.
Ээж: Баяртай.
*****************
Гү: Намайг гутрахаараа юу хийдгийг мэдэх үү? Явъя... Өө... дахиад дахиад... Сайн доошоо суу... Бодисын хадгалалтын хуулийн дагуу хүн хөлөх тусам нулимс бага гардаг гэсэн.
Лин: Ямар ч утгагүй сонсогдож байна. Гэхдээ баярлалаа. Хамаагүй дээр болчихлоо.
Гү: Чиний юу төлөвлөж байгааг мэдэхгүй ч, нэг хэлэх юм байна. Панши хэзээд чамайг эргүүлж авахад бэлэн.
Лин: Гү Шү.
Гү: Аан?
Лин: Би дахиад оролдоод үзмээр байна.
Гү: Зүгээр ээ. Энийг чинь би барья. Ядарч байгаа биз дээ.
Лин: Хүнд юм аа.
*****************
Гү: Захирлууд ирчихсэн байна. Чи бэлэн үү?
Лин: Бэлэн.
Гү: Лин Шуан. Паншигийн хувьд Шиао Ин зүгээр л нэг бизнес. Захирлууд эрсдэл, ашиг олохоо л ярина. Тэд нар чамтай уулзахыг зөвшөөрсөн ч гэсэн, муу зүйл болсон ч чи сэтгэлдээ бэлтгэлтэй байгаарай.
Лин: Эн. Чиний хэлснийг ойлголоо. Намайг хэдэн үг хэллээ гээд зөвлөл бодлоо өөрчлөхгүй. Панши миний сэтгэлийг бодохгүй. Гэхдээ би хана мөртгөх хүртэл зогсохгүй.
Гү: Чамайг чадна гэж итгэж байна. Амжилт.
Лин: Амжилт.
В: Лин Шуан. Хэтэрхий байгаа юм биш үү. Ийм чухал хурал болох гэж байхад яагаад хөрөнгө оруулагчдаа хэлдэггүй юм?
Лин: Вей эгч ээ.
**************
Ай: Болгоомжтой, эвдрэх юм байгаа шүү. Дээр нь наалт наахаа мартав аа.
Эр: За.
Ай: За юу? Бүгдийг нь сайн шалгасан биздээ?
Эм: Тийм ээ.
Ай: Юу ч дутааж болохгүй шүү. Ялангуяа бичиг баримтууд.
Эм: Айчин эгч ээ.
Ай: Аан?
Эм: энэ төхөөрөмжүүдээ одоо яах вэ?
Ай: Юу ч гэсэн агуулахад түр тавьж байгаад, хямдхан ч хамаагүй зарахыг бодъё.
Эм: Шиао Ин ингээд бүр алга болчихгүй биз дээ?
Ма: Байна уу?
Ай: Болсон. Тийш нь тавьчих. Тэрийг тэрийг. Тийш нь.
Ма: Аан? За.
Ай: Наадах чинь. Мөн мөн мөн.
Ма: Айчин.
Ай: Аан?
Ма: Жолоочид агуулах руу явахгүй өөр газар очино гээд хэлчих.
Ай: Хаашаа явах юм?
Ма: Сайхан газар руу. За, хурдалацагаа. Хурдлаарай.
Ай: За, хурдалъя. Хурдлаарай. Хурдлаарай. Шиао Иний нээлтэнд баяр хүргэе ээ.
*****************
Лин:Бүгээрээ ууна шүү... Энэнээс аваад өгөөч. Баярлалаа.
Гү: Зүгээр ээ. Тахиа.
Лин: Болно оо.
Ма: Босс. Ийм баярт үйл явдал болж байхад хэдэн үг хэлэхгүй юм уу?
Бүгд: Тийм ээ. Тийм шүү. Үг хэлээрэй. Үг хэл л дээ.
Лин: Юу хэлэх юм бэ... За... Юу... өнөөдрөөс жилийн өмнө би гэртээ хүүхдээ хардаг байсан. Өдөр болгон гэрийн ажил хийж, хүүхдээ асардаг байлаа. Тэр үед надад нэг хүн “Лин Шуан, чи удахгүй өөрийн гэсэн компантай болж, сэтгэл зүрх нийлсэн найзуудтай болно. Бас хийсэн бүтээгдэхүүн чинь салбартаа тэргүүлэгч болно” гэж хэлсэн бол тэр хүнийг тоглож байна гэж бодох байсан байх. Гэхдээ... энд байгаа хүмүүс... та энэ боломжгүй зүйлийг бодитой болгоход бага багаар тусалж, одоо байгаа Лин Шуаныг бүтээхэд тусалсан. Тийм болохоор, Шиао Ин технологи ганц Лин Шуаных биш. Энд байгаа бүх хүмүүсийнх. Алив. Шиао Ин технологийн төлөө. Ямар ч шуургыг давж, бууж өгөхгүй байхын төлөө.
Бүгд: Төлөө. Төлөө.... Баярлалаа, Гү захирал аа.
Ай: Бид нарын Лин захиралтай учруулж өгсөн Гү захиралд маш их баярлаж явдаг шүү. Мэдээж, та ч гэсэн сайн босс... бид нарт яг гэр бүл шигээ ханддаг.
Эр: бид нар бүр гэр бүл шиг л байдаг. Ингэж нэг дор цугларна гэдэг амар биш шүү.
Эм эм: Тийм шүү. Үнэн. Яг үнэн.
Гү: Надад юу хэлэх гээ вэ?
Жиан: Бага байхын ийм уйтгартай байсан юм уу?
Гү: Юу гэж байгаа юм?
Жиан: Намайг анхааруулаагүй гэж битгий хэлээрэй. Ингээд хойш нь татаад байвал амттай хоолыг чинь хүн булаачихна шүү.
Гү: Хэцүү байхад нь нэмж дарамталмааргүй байна. Тэрний мөрөөдлийг биелүүлж, өмнө нь байсан шигээ өөртөө итгэлтэй Лин Шуан болохыг нь дэргэдээс нь харахад хангалттай.
Жиан: Магтах уу, үгүй юу гэдэгээ ч мэдэхээ байлаа. Лин Шуан чиний юу бодож байгааг мэдэхгүй гэж бодоо юу? Тэр ажлын төлөө бүгдийг нь хийдэг ч гэсэн хайр сэтгэлийн төлөө хөдлөх хүн биш. Чи илүү идэвхтэй байж, санаачлагатай бай л даа. Хоёр биендээ сэтгэлтэй гэдгийг мэдрүүл. Тэгж байж л дараагийн алхамаа хийнэ шд. Би та хоёрыг арван жил, хорин жилийн дараа ийм байдалтай байхыг хармааргүй байна. Тэрнийг дахиад Вей Мин шиг хүнтэй учрахыг хүсэхгүй байгаа биз дээ?
30-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home