Alliance 29

Alliance-29

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Ма: эр, Ма Дин технологийн шинэ мэргэжилтэн

 

Гарчиг: ........ 29-р анги  

Вей  Яасан?

Ж: Ээж аав хоёр утсаа авахгүй байна. Миний хуриманд ирэхгүй юм бол уу?

Вей  Хүмүүс бүгд ирчихлээ. Ээж, аав хоёр чинь ирэхгүй байсан ч, хуримаа хийх хэрэгтэй.

Ж: Хүсэхгүй байна. Аав, ээж хоёр ирэхгүй байхад би яаж хуримлах юм?

Вей:  Сайн охин. Үгэнд ор... Хурим бид  хоёрынх болохоос аав, ээж хоёрынх биш шүү дээ. Хамгийн чухал нь... хүүхэд маань том болоод чамаас “Ээж ээ, таны хурим ямар байсан бэ” гэж асуувал чи юу гэж хариулах вэ? Надад итгэ. Ээж, аав хоёр удахгүй ирнэ. Нүүрний будагаа сэргээгээд, эхэлье. Уучлаарай, нүүрний будгийг нь сэргээгээд өгөхгүй юу?

Эм: Жиа И, цаг болчихлоо. Ах аа, эгч ээ сайн уу.

Ж: Ээж ээ. Аав аа.

Ж-ээж: Ээж болох гэж байгаагаа яагаад хэлээгүй юм?

Эм: Жиа И, орох цаг болчихлоо.

Эр: Эрхэм зочид оо, тавтай морил.  Хатагтай ноёд оо, оройн мэнд. Хүргэн Вей Мин, бэргэн Хуан Жиа И хоёрын хуриманд тавтай морил. Хуримын ёслол эхлэхэд бэлэн болсон тул та бүхэн суудалдаа сууна уу. Суудалдаа суугаад, хуримын ёслолыг таалан соёрхоно уу. Хүргэн, бэргэн хоёр хуримын ариун өргөөнд морилоход бэлэн болсон байна. Тэдний мөрөөдлийн хуриманд баяр хүргэн алга ташицгаая.

Ж: Чамайг миний нөхөр, амьдралын минь хань, бас цорын ганц үнэнч хайр минь байгаасай гэж хүсч байна.

Вей:   Чамайг миний эхнэр байхыг хүсч байна. Энэ харилцаагаа нандигнаж, үргэлж чамайг хайрлах болно. Одоо ч, ирээдүйд ч, үүрд.

Вей Ж: Чамд итгэж, чамайг хүндэтгэж, хамтдаа инээж,  хамтдаа уйлах болно...

Бүгд: Баяр хүргэе. Үнсээрэй. Үнсээрэй.

******************

Гү:   Хэрэглэгчийн мэдээлэл нээхэд жаахан асуудал байгаа ч, ПИ-3-ийн энэ хувилбарын зураглал, боловсруулалт нь их сайн болж. Харьцуулж үзэхэд бусад төстэй алгоритмуудаас илүү болж. Салбартаа тэргүүлэгч гэж хэлж болно.

Лин:   Тэгвэл... бид нарын амжилтын зөвшөөрч байна гэсэн үг үү?

Гү: ПИ-3-ыг моделийн туршилтанд шилжүүлж болно.

Бүгд:  Ура. Тийм ээ. Төлөө.  

Лин:   Пи гурав энэ жижил алхам бидний хувьд том амжилт. Бүгдээрээ их сайн ажилласан. Пи гурав амжилтанд хүрсэн нь та нарын бүгдээрэнгийнх нь хичээл зүтгэл.

Бүгд: Тийм ээ. 

Лин:   Ма Дин, чамд баярлалаа.  Техникийн асуудлыг шийдэж, бид нарыг зогсонги байдлаас гаргаж өглөө. Пи гурвын амжилтаар чамайг ч бас бахархана гэж найдаж байна.

Ма: Тэгж ярих хэрэггүй. Би сүртэй юм хийгээгүй шд. Пи гурвын анхны хувилбар угаасаа их сайн болсон байсан. Үндэс нь сайн байгаагүй бол ийм богино хугацаанд том амжилт гаргаж чадахгүй байсан. Лин захирал аа, та ам ажил нь зөрдөг хүн биш. Танд үнэхээр чадвар байна.

Ай: Тэгэлгүй дээ. Тэгээгүй бол бид нар юу гэж бүгдээрээ Паншигаас гараад, боссыг дагаж ирэх юм.

Бүгд: Тийм шүү.

Эм:  Манай босс хэзээ ч бид нарын итгэлийг алдаж байгаагүй.

Ай: Тийм ээ.

Эм: Босс, мундаг шүү.

Бүгд: Боссын төлөө. Захирлын төлөө.

Эм:  Төлөө.

******************

Бүгд:   Алив, тулгая. Баяр хүргэе. Баяр хүргэе.

Ж: Өө. Ийшээ. Энэ манай ангийн хүүхдүүд.

Эр: Вей дэд захирал аа.

Бүгд:  Баяр хүргэе. Баяр хүргэе.  Аз жаргал хүсье.

Ж: Баярлалаа.  Баярлалаа.

Эм:  Хурдан хүүхэдтэй болоорой.

Ж: Баярлалаа.

Ю: Дэд захирал аа, хуримын улаан дугтуй.

Вей: Өнөөдөр улаан дугтуйгаа Жиа И-д өгөөрэй.

Ж: Сайн байцагаана уу.

Бүгд: Сайн уу. баяр хүргэе. Баяр хүргэе.

Эм: Аз жаргал хүсье. 

Вей: Баярлалаа.

Ж: Баярлалаа.

Бүгд: Баяр хүргэе. Баяр хүргэе. 

Вей: Баярлалаа, ах аа.

Ж: Сайхан хөжилдөөрэй.

Эр эр: Ах аа, эгч ээ баяр хүргэе. Баяр хүргэе.

Ж-ээж: Баярлалаа. Баярлалаа.

Ж: Аав аа. Ээж ээ.

Вей: Аав аа. Ээж ээ. Ийм сайхан охин өсгөсөнд баярлалаа.  Алив, аав аа.

Ж: Аав аа. Ааваа, ядаж амс л даа.  

Ж-ээж: Өнөөдөр бид хоёр Жиа Ийг бодоод л ирсэн юм. Чамайг зөвшөөрсөндөө биш юм шүү. Удам угсаа, хувь хүний хувьд Жиа И чиний хувьд хэтэрхий ахадна.

Ж: Ээж ээ.

Ж-ээж: Битгий таслаад бай. Жиа И чамайг сонгосон бол, бид хоёр охиноо сайн хүмүүжүүлээгүй байна гэсэн үг. Гэхдээ, чамд хэлчихье. Манай Жиа Ийг гомдоох юм бол бид хоёр чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй гэж мэд.

Вей:  Ээж ээ, аав аа. Санаа битгий зов. Би Жиа Ийг сайн халамжилна аа.  

ё Худ аа, энэ чинь юу гэсэн үг вэ? “Ахадна” гэдэг чинь юу гэсэн үг вэ? Манай хүү танай охинд тохирохгүй гэж хэлэх гээ юу? Манай хүү ч гэсэн авъяастай, залуу хүн шүү. Байртай бол байртай, машинтай бол машинтай. Бас компанийхаа дэд захирал. Тэрэнтэй гэрлэхийг хүссэн эмэгтэйчүүд ч олон байгаа.

Х-ээж: Яг үнэн. Та нар эндүүрэх хэрэггүй шүү. Манай хүү эхнэр, хүүхэдтэй байсан. Танай охин л араас нь салахгүй гүйсээр байгаад ийм юм болж байгаа юм.

Вей: Ээж ээ. Ээж ээ, аяар гэм.

Х-ээж:  Би буруу юм хэлчихээ юу?

Вей: Ээж ээ, Би л Жиа Итай байхыг хүссэн.   

Ж-ээж: Жиа И, сайн хар. Сайн хар. Ямар айлын бэр болсоноо хар. Аан?

Х-ээж: Юу?

Ж-ээж: Хурдан явъя. Маргааш хурдан сал.

Х-ээж: Манайхыг хэн гэж бодоо вэ?

Ж: Ээж ээ. Би явахгүй ээ.

Х-ээж: манайх нэр хүндтэй айл юм шүү.

Ж: Вей Мин бид хоёр нэг нэгэндээ хайртай.

Х-ээж: Наад үгээ тайлбарлаадах.

Ж : Үнэн шүү, ээж ээ.

Вей: Ээж ээ, ээж ээ. Одоо болно. Дуугүй бай л даа. Ээж ээ.

Х-ээж:  Манайхыг юу гэж бодоо вэ?

Х-аав: Эхнэр, боль боль.

Вей: Хүмүүс хараад байна.

Х-ээж:  Би...  

Вей:  Аав аа. Өнөөдөр Жиа И бид хоёрын хуримын өдөр. Гэртээ харьж байгаад ярилцъя. Тэгээд ч Жиа И жирэмсэн болчихсон.

Ж-ээж: Яасан, хүүхдээр сүрдүүлж байна уу? Чамд хэлчихье. Битгий мөрөөд. Хүүхэд төрсөн ч манай Хуан овгоор овоглоно.

Ж: Ээж ээ.

Х-ээж: Битгий горьд. Яахаараа танайхаар овоглодог юм? Манай овгоор овоглоно мэдэв үү?

Вей: Ээж ээ. Ээж ээ, боль  л доо.

Х-ээж: битгий горьд. Битгий горьд.

Вей: Боль л доо.

Бо: Хөөе...

Х-ээж:  Чи...

Вей: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ.

****************

Эр: Төлөө.

Ай: Гү захирал аа. Маш их баярлалаа. Таны ачаар би Лин захиралтай ажиллаж байгаа шүү.

Гү: Зүгээр ээ.

Ай: Дахиад нэг тулгачихъя. 

Гү:  За. 

Ай: Та нар юу хийгээд байна аа?

Бүгд: Өө, Гү захирал. Гү захирал ааа.

Эм: Бид нар үнэхээр хичээсэн шүү. Алив дахиад тулгачихъя. Төлөө.

Гү:  За. тэгье. Баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе.

Эм: Тэд нар юу хийгээд байгаа юм бол?

Эм: Гү захирал аа, ингэхэд та хэзээ найз бүсгүйгээ танилцуулах юм бэ?

Гү:  Яагаад энд ганцаараа нуугдчихаа вэ?      

Лин:   Зүгээр л... айгаад...

Гү:  Айгаад аа? Юунаас айгаа вэ?

Лин:   Дэлхийн дулаарлаас айж байна.  Мөснүүд хайлахаас айж байна. Хүмүүс устаж үгүй болохоос айж байна. Тэдний урмыг хугалахаас айж байна. Мөнгөний төлөө над дээр ирээгүйг нь би мэднэ. Тэгсэн ч гэсэн... Тийм өрөвдөлтэй цалин өгч байгаа ч гэсэн... компаний байрны түрээс, хэрэглээний зардал, тоног төхөөрөмж, бас бусад зардал гээд... би мөнгөгүй болчихлоо. Захирал байх хэцүү юм аа... Цаашаа хар. Битгий хараад бай. Би зүгээр ээ. Уучихсан болохоор л тэгж байгаа юм. Маргааш зүгээр болчихно. Гү Шү.

Гү:   Аан?

Лин:   Хүнд хэлж болохгүй шүү. Тэгвэл чамтай дахиад дуугарахгүй гэж мэд.

Гү:   Санаа зоволтгүй. Би хэнд ч хэлэхгүй.

Лин:   Жаахан налчихъя.

*****************

Шу: Компани дээр шөнөжин ажиллаа юу?

Гү:   Ерөнхийлөгч ирсэн үү?

Шу: Удахгүй ирнэ.

Гү:   Уулзах хэрэг байна. Ёоёо...

Шу: Зүгээр үү?

*****************

Ма:   Яг одоо хамгийн алдартай байгаа сүлжээ юу вэ?

Жиан:  Нөгөө... Жуэн... Кон... Кон.. Кон юу билээ?

Ма:   Конволюшнал Ньюрал нетворк.

Жиан: Яг тийм.

Ма:   Конволюшнал Ньюрал нетворк.

Жиан: Уг нь би мэднэ л дээ. Надад хэлэх шаардлагагүй. Дараа, би заавал зөв хариулна.

Ма:   Конволюшнал Ньюрал нетворк юунаас бүтдэг вэ?

Жиан: Тэр... Надад жаахан... жаахан шипи өгчих.

Ма:   Конволюшнал Ньюрал нетворк Инпут Лейерээ, эргэлт, идэвхжүүлэлт, нэтгэл бас бүрэн холболт гэсэн таван хэсгээс бүтдэг.

Жиан: Ёстой мундаг юм аа. Үнэнийг хэлэхэд энэ хэцүү юм байна.

Ма:   Надад нэг мэргэжлийн асуулт байна. Надад шударгаар хариулж болох уу?

Жиан: Болно оо. Бололгүй яах вэ. Асуу л даа. Юу юм?

Ма:   Ингэхэд чи үргэлж... багаасаа ийм ой тогтоолт муутай байсан юм уу?

Жиан: Заах дургүй байгаа бол хүчлэх хэрэггүй.

Ма:   Одоо явах юм бол хичээл зүтгэл чинь талаар болно. Сурах чадварыг чинь сайжруулах нэг арга байна. Оролдож үзэх үү?

Жиан: Хэл. Ямар арга? Нөгөө яриад байсан гайхалтай арга чинь энэ үү?

Ма: Дасгал хийвэл тархины танин мэдэх чадвар сайжирдаг. Тархины мэдрэлийн эсийг идэвхжүүлж, ой тогтоолтыг сайжруулдаг. Бүгд шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Май. Татгалзахыг хүсвэл оройтоогүй байна.

Жиан:   Хэн татглзана гэсэн юм?

Ма: Эхэлье. Хоолоо идээгүй юм уу. Чанга... Өшөө чанга. Конволюшнал Ньюрал нетворк ямар салбарт ашиглагддаг гэсэн бэ?

Жиан:   Мэдэхгүй.

Ма: Мэдэхгүй бол бод. Аль салбарт вэ? Чанга цохиоч.

Жиан:   Царай таних, мэдээлэл цуглуулах, зураг таних, яриа таних бас бусад салбарт.

Ма: Үргэлжлүүл. Ус уу.

Жиан:   Баярлалаа.

Ма: Баяр хүргэе. Тэнцлээ. Үнэнийг хэлэхэд түрүүн би худлаа хэлсэн юм. Чи миний бодож байснаас өөр байсан. Чи бодож байснаас хамаагүй ухаантай хүн.

********************

Лин:   Чи бүгдийг нь хийгээ юу?

Гү:   Миний хэлснийг сонсож байна уу?

Лин:  Сонссоон. Шиао Ин хөрөнгө оруулалтын  талыг нь олж чадах юм бол, Панши талыг нь гаргаж өгнө гэж хэлсэн.

Гү:   Тийм ээ. Гэхдээ эрт баярлах хэрэггүй. Захирлуудын зөвлөл хугацаа тогтоосон. Чи хоёр сарын дотор таван саяын хөрөнгө оруулалт олох ёстой. Энэ тийм амар хэрэг биш.

Лин:   Ямартай ч, чамд баярлалаа.

Гү:   Надад талархах хэрэггүй ээ. Захирлуудын зөвлөл энэ төслийг хэлэлцэж, ярилцаад нууцаар санал хураасан. Тэгэхээр тэд нар Шиао Ин, Пи гурвыг  хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Энэнд би тусалсан юм байхгүй.

Лин:   Аан. За... Одоо, миний ээлж. Гуогуо.

Гуо: Аан?

Лин:   Ээждээ итгэж байна уу?

Гуо: Тийм ээ. Ээж хамгийн мундаг.

Гү:   Хурдан хөрөнгө оруулалт олохыг бод. Би Гуогуог харахад чинь тусалъя.

Лин:   Зүгээр ээ. Ажил ихтэй завгүй байж. Аав ээж хоёроор харуулчихна аа.

Гуо: Би Гү ахаар харуулмаар байна. Гү ахаар харуулъя.

Гү:   Энэ чи бид хоёрын хүссэнээр шийдчих юм биш ээ. Захирлуудын зөвлөл ч шийдэж чадахгүй. Зөвхөн Пингуо л шийдэж чадна. Тийм ээ?

Гуо: Тийм.

Гү: Сайн охин шүү. Хөөе. Санаа зоволгүй ажлаа л хий. Би арыг чинь даана.

Гуо:  Буумаар байна. Бууя.

Гү:   Яах гэж байгаа юм?

Лин:   Аан. Гуогуод чамд өгөх бэлэг байгаа гэсэн.

Гү:   Надад бэлэг бэлдсэн юм уу?

Гуо: Ээж бид хоёр бэлдсэн юм.

Гү: Хөөе. Юу юм?

Гуо:  Гү ах аа, энэ шаахайг танд авсан.

Гү: Хөөх.

Гуо:    Ээж бид хоёрынхтой адилхан зурагтай. Хурдан өмс л дөө.

Гү: За за за. Одоохон өмсөөдөхье. Яг таарч байна.

Гуо:    Хөлөө урагш нь... Хар даа, гэр бүл шиг харагдаж байна.

Лин: Гишгэчихсэн дээ. 

Гү: Хөөе. Намайг дээрэлхээд байна. Ёоёо...

****************  

Эр:   Одоо танай компаний хөгжил одоогоор ямар шатанд явж байгаа вэ?

Лин:   Хөгжлийн явц уу? Та хар даа, энэ слайд дээр байгаа.  Энд, долдугаар хуудсан дээр бас байгаа. Тийм ээ. Долдугаар хуудас.

Эр:   За.

Лин:  Энд тодорхой тайлбар нь байгаа.

Эр:   За.

**************

Гү:   Хөөе. Хүрээд ирэв үү. Шаахай чинь гадаа тавиур дээр муухай болчихсон байхаар нь би цэвэрлэчихлээ.

Лин:   Баярлалаа. Гуогуо яасан? Унтчихсан уу?

Гү:   Унтчихсан.

Лин:   Баярлалаа.

Гү:   Зүгээр ээ.

Лин:   Өдөржин гүйсээр байгаад хөл өвдчихлөө.

Гү:   Хөөе. Унтахаасаа өмнө халуун шөл уучих. Би аваад ирье.

Лин:   За. Баярлалаа.

Гү:   Май...

Лин:   Гуогуо. Гуогуо.

Гү:   Гуогуог би цэцэрлэгт нь хүргээд өгчихнө. Гал тогоонд зутан хийгээд тавьчихсан. Завгүй байсан ч хоолоо идэж байгаарай.

Лин:   Сүржин гэдэг нь.

Бичиг: Шиа Юн. Вей эгч.  Нөхөртэйгээ хуримын 20жилийн ойгоо тэмдэглэж байна.

****************

Жиан:   Лили гэдэг юм. Өнгөрсөн жилээс манай компанид хүлээн авагч/ресепшн/-ээр ажиллаж байгаа.  Танихгүй байх чинь аргагүй.

Лин:   Хүлээгээрэй. Чи яагаад гайхахгүй байгаа юм? Чи мэдэж байсан юм уу?

Жиан:   Үнэнийг хэлэхэд Лили, Вей эгчийн нөхөр хоёрын тухай компаниар нэг яригдаж байгаа. Цуу яриа бол цуу яриа. Баттай нотлох баримт байхгүй.

Лин:   Вей эгч мэдэж байгаа юу?

Жиан:   Мэдэхгүй ээ. Чамд хэлчихье. Энийг мэдээгүй юм шиг л бай. Нэгд, энэ Вей эгчийн хувийн амьдрал, бид нарт хамаагүй. Хоёрт, одоо чиний хувьд хөрөнгө оруулагч олох хамгийн чухал. Хэрвээ энэ асуудлыг илчлэх юм бол Вей эгч чамтай дахиад хэзээ ч уулзахгүй. Чамайг харах болгондоо, гэрлэлт нь бүтэлгүйтсэнийг санах болно. Яах гэж Шиао Иний хөрөнгө оруулагч болох юм? Заавал хэлмээр байгаа бол, эхлээд хөрөнгө оруулалтын асуудлаа шийдчих. Дараа нь хэлсэн ч оройтохгүй. Тийм биз дээ?... За. Ажлаа хий дээ. Би явлаа.

Лин: Ан...

Ма: Жиан Ши. Хаачих гэж байгаа юм? Би өнөөдөр завтай, хамт явъя.

Жиан:   Хэрэггүй ээ. Бид хоёр тийм дотно биш.

Ма: Яагаад? Багш шавь хоёр байж, дотно биш гэж үү? Чи нөгөө тендерийн төсөл дээр ажиллаж байгаа биз дээ? Би техникийн зөвлөх чинь болж болно шд. Төлбөргүй. Би чамайг аз дууддаг газар аваачъя.  Явъя. Аан. Тавьчихаад ирье. Хүлээж байгаарай.

*****************

Ми: Сандарч байна уу? Сандарч болохгүй ээ. Урьдчилсан танилцуулга чинь их сайн болсон байсан шд. Манай өрсөлдөгчид нэрд гараагүй жижиг компаниуд. Өнөөдрийн асуулт хариултын хэсэг зүгээр л уламжлал төдий. Манайх ялах нь гарцаагүй.

Жиан:  За.

Ми: Бусад юмнуудаа бэлдчихсэн үү?

Жиан:   Бүгдийг нь бэлдчихсэн.

Ми: За. Тэгвэл дэвтэрнээсээ харж байгаад хариулахад болно.

Жиан: За.

Бо: Түрүүн ярьсан зүйл дээр сайн анхаараарай. 

Ми: Тэр... Аркаас гараад Чианхай гэдэг жижиг компанид орсон гэсэн. Арслангийн сүүл байснаас, батганы толгой байсан нь дээр гэдэг байх аа.

Жиан:  Ойлголоо.

Ми: Нээрээ, Чианхай ч гэсэн тендерт оролцож байгаа гэсэн. Зүгээр л тоо гүйцээж байгаа юм. Тоох хэрэггүй.

Жиан:   Ойлголоо. Амжилт.

Ми: Амжилт.

*****************

Зах: Энийг харж байна уу? Манай компаний байнгын үйлчлүүлэгчдийн тоо энэ улиралд буурч байна. Тийм болохоор үйлчлүүлэгчийн тоог нэмэгдүүлэхийн тулд Шимийг хурдан ашиглалтанд оруулах хэрэгтэй байна. Тэгж байж хүмүүсийн анхаарлыг татаж, бас хэрэглэгчдийнхээ тоог өсгөнө. Тийм болохоор...

Вей: Уучлаарай.

Зах: Та нар юу гэж бодож байна?

Чен: Нэг хүн Техникийн хэлтсийг буруутгаж, гаднаа алгоритм худалдаж авна гэсээр байгаад авсан. Гэтэл юу болсныг хар. Алгоритмаа ч авч чадахгүй, мэдээний гол бай болж байна. Дээр нь Арк хуурамч бараа авсан гэсэн  мэдээллийг устгуулах гэж зөндөө хөрөнгө гарзадсан.

Вей: Лин захирал аа, манай хэлтэс хямд үнэ харж хөдөлснөөс болоод Лан И технологийн занганд унасан нь үнэн. Тендер аль хэдийн явагдаад эхэлчихсэн. бид нар шинэ алгоритмыг аль болох богино хугацаанд бэлэн болгоно оо.

Эм: Уучлаарай, Лин захирал аа. Вей дэд захирал аа, эхнэр чинь залгаад байна. Утсаа авахгүй бол ерөнхий захирлын өрөө рүү залгана гэж  хэлүүлсэн.

Вей: Лин захирал  аа, яаралтай хэрэг гарсан юм шиг байна.

Эм:  Уучлаарай.

Вей: Байна уу. Яасан бэ? Намайг харьтал хүлээж болохгүй юу?

Ж: Вей Мин. Хурдан гэртээ ир. Яг одоо ир гэж байна.

Вей: Одоо очих боломж алга. Би хуралтай байна.

Ж: Надад хамаагүй. Хурдан ирэхгүй бол дахиад намайг харахгүй гэж мэд.

Вей: Жан эгч ээ. Юун тээш бэлдчихсэн юм?

Эм: Хэдэн хүн хэл үггүй ирээд, энд амьдрах юм байх аа.

Х-ээж:  Мин Мин.

Вей: Ээж үү?

Х-ээж: Чи ирчихэв үү? Өдөржин ажил хийгээд ядарсан уу. Ядарсан биз дээ. Жан үйлчлэгч ээ.

Х-аав: Ажил ихтэй юу?

Вей: Та хоёр энд юу хйиж байгаа юм?

Х-аав: Хэд хоногийн өмнө үеэл чинь ирээд бид хоёрыг хэзээ шинэ байшиндаа нүүж орох вэ гэж асуусан. Бид хэд жаахан юм ууж байгаад удахгүй нүүнэ гээд ам алдчихсан. Үеэл чинь үнэмшээд нүүж ирнэ гээд байна.

Вей: Яаж тэгж болдог юм бэ? Түрээслүүлэхийн тулд эхлээд хоёр тал тохиролцох ёстой биз дээ? Та хоёр хэлэхээс ичээд байгаа бол би уулзаад үзье.

Х-аав: Хөөе хөөе. Болохгүй ээ. Тэд нарыг одоо хөөчихвөл манайх нөгөө байшингаа аваагүй гэж хэлснээс ялгаагүй шд. Ээж бид хоёр чинь нүүрээ хаана хийх юм?

Х-ээж: Тийм ээ, Мин Мин. Чи ямар амьдрах газаргүй байгаа биш. Тэртэй тэргүй ийм олон хоосон өрөө байхад. Аав бид хоёр чинь ирчихсэн юм чинь, Жиа Ийг сайн харж хандана аа. Тэр гэрийн үйлчлэгч чинь уруу царайлчихаад... Тэр гэрийн үйлчлэгч... байнга л уруу царайлж байх юм.

Вей: Төвөг удсанд уучлаарай. Чамд санаа зовоод л тэгж байгаа юм. Тийм болохоор энд ирж, чамайг асарна гээд байна.

Ж: Ингэж болдог юм уу? хэл үг ч байхгүй, урьдчилж хэлэхгүй дайрч орж ирээд үү? Энэ юу юм? Ямар нэг юм хийхээсээ өмнө бодох ёстой биз дээ? Ийм ичгүүргүй байж болдог юм уу?

Вей: Чи хэтрүүлж байна шүү. Миний аав ээж хоёр чиний ч гэсэн эцэг эх. Чамайг ингэнэ гэж айгаад л хэлэхгүй ирж байгаа шд. Чамайг миний хувьд хамгийн чухал гэдгийг мэдэж байгаа болохоор тэгж байгаа юм. Чи дургүй байгаа бол би энд амьдруулахгүй. Үнэнийг хэлэхэд аав ээж хоёр хөгширч байна. Өдий насалчихаад бэрээсээ айж, царайчилж амьдарч байдаг. Хүү нь байж, би ч арчаагүй юм даа. Чи дургүй байгаа бол... би яв гээд хэлчихье. дахиад ирэх хэрэггүй гээд хэлчихье.

Ж: Хөөе. Вей Мин. Би тэгж хэлээгүй шд.

Вей: Жиа И. Чи ингэж хэлж байсан.  Ээж аав хоёроосоо багадаа холдсондоо харамсдаг гэж. Гэр бүлийн халуун дулаан хайрыг мэдрээгүй гэсэн. Бодоод үз л дээ. Хүүхэд маань төрснийхөө дараа ээж аав, өвөө эмээгийнхээ хайранд умбана. Хичнээн сайхан.

****************

Гуо:    Ээж ээ, таны ээлж.

Лин:   За... Заа...

Гуо:    Ээж ээ, өнөөдөр Гү ах яагаад ирэхгүй байгаа юм?

Лин:   Гү ах нь ажилтай бас гэртээ харих хэрэгтэй шд. Өдөр болгон бид хоёртой байж чадахгүй.

Гуо:    Өө... Гү ах манай гэр бүл болчихвол өдөр болгон уулзаж болно биз дээ?

Лин:   Ухаантай гэдэг нь. Хэн зааж өгсөн юм? За, алив. Гуогуо усанд ороод, унтах цаг болсон байна. Явъя.

Гуо:    Дахиад жаахан тоглоё л доо.

Лин:  Маргааш тоглоорой за юу? Ээж нь хамт тоглоно оо. Бяцхан тугалаа аваад унтахаар явцагаая. Хурдан явж усанд оръё.

Гуо:    Заа...

Лин:  За, яваарай. Байна уу?

В: Лин Шуан, би байна. Вей эгч нь. Одоо завтай байна уу?

Гү: За, арван минутын дараа уулзъя.

Лин:   Ёстой уучлаарай, Гү Шү. Жиан Ши утсаа авдаггүй. Ээж аав хоёр унтчихсан байгаа. Чамд төвөг удчихлаа.

Гү: Зүгээр ээ. Хурдан явж ажлаа амжуул. Пингуог би харж байя.

Гуо:  Ашгүй дээ. Гү ахтай тоглоно доо.

Лин: Гуогуо. Чи Гү ахдаа ээжээсээ илүү хайртай юм шиг санагдаад байх чинь. Чамд үлдээлээ шүү.  

Гү: Хүлээж бай. Гадаа хүйтэн салхитай байна. Ханиад хүрчихнэ. Сайн дулаал.

Лин: За. Чи усанд орно шүү.  

Гү: За. өрөөнд чинь очоод үлгэр уншиж өгөх үү?

Гуо:  Тэгье.

Гү: Явцагаая.

**************

В:    Аркаас гараад хөрөнгө оруулалтын компаниа байгуулсанаас хойш амрах ч зав олдохгүй байна. Тэгээд чамайг энд уулзъя гэсэн юм. Би танилцуулгыг чинь уншсан. Гэхдээ шийдвэр гаргахаас өмнө нэмэлт мэдээлэл хэрэгтэй байна. Жишээлбэл техникийн судалгааны патент, оюуны өмчийн статистик, өрсөлдөгчдийн чинь тухай мэдээлэл, бас ашиг олох боломж. Тэгж болох уу?

Лин:   Би очингуутаа бэлдээд танд явуулчихъя.

В:    Вей Мин компани байгуулсныг чинь мэдэж байгаа юу?

Лин:   Би Вей Минээс салчихсан. Манай компани тэрэнтэй ямар ч хамаагүй.

В:    Чамайг баян айлын эзэгтэй нараас өөр гэдгийг мэднэ ээ. Чиний мэдлэг, чадвар гэрийн эзэгтэй байхад хэтэрхий хайран. Гэхдээ оройтсон ч гэсэн ухаан орсон нь сайн болж. Эмэгтэйчүүд өөрийн гэсэн ажилтай байх хэрэгтэй. Тэгж байж л амьдралд олон сонголт гарч ирнэ. Эмэгтэй хүн ч гэсэн өөртөө анхаарч, өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Карьер ч бай, гэр бүл ч бай... бүгдийг нь хянадаг байх хэрэгтэй.

****************

Эм: Тэгээд хэзээ эргэж ирэх юм бэ? Уулзалгүй зөндөө удлаа шд. Уусаан. Эмчийн өгсөн фолийн хүчлийг бүгдийг нь уугаад дуусчихсан. Хөөе. Хоёр хоногийн дараа Монсуун зочид буудалд 3цагт уулзъя. Тэр өдөр ирэхгүй бол, би... Өөрөө мэдээрэй. Аан. За за. Ойлголоо. Тэгье...  Жиан Ши, энд байсан юм уу?

Жиан: Май.

 Эм:   Баярлалаа. Би түрүүлээд явлаа.

Жиан: За.

Лин:   Байна уу.

Жиан:    Лин Шуан, сонс доо. Вей эгчийнд удахгүй бөөн асуудал гарах байх. Лили сая фолийн хүчил гээд яриад байсан.

*****************

Х-ээж: Сайн нэвтрүүлэг болж. Чи чинь яаж байна аа? Би зурагт үзэж байна шд.

Ж: Та намайг унтуулахгүй байна.

Х-ээж: Би яаж саад болсон юм?

Х-аав: Бид нар юу ч хэлээгүй байхад гомдоллоод байгаа юм уу? Өдий болчихоод байхад унтаж л байдаг.

Х-ээж: Яг үнэн. 

Ж: Энэ миний гэр. Хэд хүртэл унтах нь миний эрх.

Х-ээж: Энэ миний хүүгийн  гэр. Би зурагт үзэхэд яадаг юм?

Ж: Аан. Таны хэлснээр хүүгийнх чинь болохоор таны гэр биш. Та нар манайд ирсэн зочид. Зочин юм бол гэрийн эзнийг дагах ёстой. Энд баймаар байгаа бол миний дүрмийг дага.

Х-ээж: Юу? Хөөе. Хөөе хөөе...

Х-аав: Тэр харав уу, ямар байна. Настай хүний хүндлэх ч ухаан алга.

Х-ээж: Уурлах хэрэггүй ээ, хэрэггүй. Даралт чинь дахиад ихэдчихнэ. Алив алив.

Х-аав: Үгүй ээ, идэхгүй.

Х-ээж: Энийг идчих. Жан үйлчлэгч ээ. Жан үйлчлэгч ээ. Тэр бохир хувцасыг харахгүй  байна уу? Хурдан угаа. Хурдлаач дээ.

29-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home