Alliance 28

Alliance-28

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Ма: эр, Ма Дин технологийн шинэ мэргэжилтэн

 

Гарчиг: ........ 28-р анги  

Жиан: Лиан Шуаныг сандарч байгаа байх гэж бодож байлаа. Өнөөдөр хараад санаа амарчихлаа.

Гү: Өчигдөр яахаа мэдэхгүй байсан. Азаар би зарим юмнуудыг нь зохицуулаад өгчихлөө.

Жиан: Хорвоод үнэгүй юм гэж байдаггүй, заавал хариу нэхдэг.

Гү: Би юу? Ямар хариу?

Жиан: Лин Шуанд олон жил сайн байсан. Лин Шуанаас өөр хүн байгаагүй байх. Бодлыг чинь илчилсэн ч, ингэж сандрах хэрэггүй. Бүр гэмшчихлээ. Чамайг ирсний дараа Лин Шуан салсан. Тэнгэр бурхан хүртэл та хоёрт  боломж өгч байгаа  юм биш үү?

Гү: Мэдэхгүй ээ.

Жиан: Чи үнэхээр тэнэг байх. Над руу муухай харах хэрэггүй. Миний үгийг үгүйсгэж чадахгүй байж. Тэрэнд сайн хандаж, хоол авчирч өгч, хүүхдийг нь харж өгвөл хайр аяндаа ирнэ гэж бодоо юу? Сайн сонс. Юу ч өөрчлөгдөхгүй. Энэ арга том алдаа гэдгийг чи өөрөө арван жил харсан биз дээ. Хайр гэж юу вэ? Хайр сэтгэл хөдлөл биш. Сэтгэлд нь хүрэхийг хэлнэ. Зүрх хэзээ эхэлснийг ч мэдэхгүй, аль хэдийн дурлачихсан байдаг. Чам шиг инженер залуу бас чиний тооцоолдог тархи хоёр ямар ч нэмэргүй. Тэр өөдгүй амьтан Ли Шуаныг булаасанд гайхах юм алга.

Гү: Болно оо, намайг загнахаа боль. Энийг битгий хэлээрэй.

Жиан: Нуух гэж байгаа юм уу? Лин Шуан хүүхэдтэй хүн. Өөрийгөө өсвөр насны хүүхэд гэж бодоо юу? Ийм уйтгартай хайрыг амьдралын зорилгоо болгож байдаг. Ганцаараа байгаа чинь, чиний чадвар юм байна. Би бууж өглөө.

Гү: Ямар ч байсан, Лин Шуанд хэлж болохгүй шүү.

Жиан: За за за. Тэгсэн ч гэсэн миний зөвлөгөө хэвээрээ шүү. Супер туслах хэрэгтэй бол надад хэлээрэй. Чи надад тусалсан юм чинь.

**************

Эм: Таны кофе.

Л:  Байна уу.

Жиан: Лин захирал аа, би байна. Жиан Ши.

Л:  Ямар Жиан Ши?

Жиан: Эртээд хамт хоол идсэн, юм ойлгодоггүй Жиан Ши байна.

Л:  Юу болоо вэ? Хэл хэл.

Жиан: Лин захирал аа, би тэнэг байж. Тан шиг өгөөмөр хүн, муу санахгүй биз дээ? Би Ли Хаод өрөө захиалчихсан. Өнөө орой уулзъя.

Л:  Аан? За яах вэ, уулзъя. Их зан гаргаад байсан. Харав уу. Гуйгаад ирж байгаа биз... Жиан Ши. Жиан Ши. Чамайг анх хараад л мэдсэн юм аа. Оргилуун дарс, стейк. Хөөх. Романтик, бас тохилог. Жиан Ши, ингэх байсан юм бол анхнаасаа тэгж төвөг удах хэрэггүй байсан юм шд. Тийм биз дээ? Би хүний сэтгэлийг үнэлдэг хүн шүү. Өнөө шөнө намайг сэтгэл хангалуун байлгаж чадвал би компаний чинь дарга нартай яриад өгч болох юм.

Жиан: Лин захирал аа, та андуураад байна. Би танаас уучлалт гуйх гэж ирээгүй. Өнөөдөр таныг энд урьсан нь гэрээнд гарын үсэг зуруулах гэсэн юм.

Л:  Юу яриад байгаа юм? Өөрийгөө дагина гэж бодоо юу? Уур хүргэж байна шүү. Уучлалт гуйх ёстой хүн нь чи. Намайг юу ч авахгүй шууд л гарын үсэг зурна гэж бодоо юу? Битгий мөрөөд.

Жиан: Мэднэ ээ. Бид нар жирийн л нэг дорд ажилчид. Таны дэлсэлж чаддаг жижиг жараахай, сам хорхойнууд. Гараараа базахад л хангалттай.  Гэхдээ азгүй амьтанд хүртэл аз таардаг юм. Та мэдэх үү?

Л:   Юу гэсэн үг вэ?

Эм: Лин Ванниан? Лин Ванниан, юу хийгээд байгаа юм?

Л:  Эхнэр, хүлээ.Үгүй ээ, үгүй үгүй. Би тайлбарлаад өгье.

Эм: Ама тат.

Л:  Би тайлбарлая. Энэ... энэ... Бишээ бишбиш.

Эм: Тайлбарлаадах.

Л:  Жиан бүсгүй, намайг үхүүлэх гээгүй бол...

Жиан: Лин эзэгтэй, Лин захирлын талаар хүмүүс олон юм ярьдагийг би мэднэ. Гэхдээ Лин захирал эхнэртээ үнэхээр хайртай, бас халамжтай хүн юм. Энийг би баталж чадна шүү. Жишээлбэл өнөөдөр. Та хоёрын хуримын 22жилийн ой байх аа. Лин захирал ажил, компаний ажил их болохоор намайг бал сарын өрөө захиалаад өгөөч гэсэн юм. Бид хоёрыг гэрээнд гарын үсэг зурсны дараа та хоёр цагийг сайхан өнгөрөөж болно. Хар даа. Лин захирал аа, тийм ээ?  

Л:  Тийм ээ, тийм тийм. Эхнэр, үнэн шүү. Би Жиан бүсгүйг туслаач гэж гуйсан юм. Тэрэнд талархах хэрэгтэй. Хар л дээ, энэ чиний нэр байгаа биз дээ? Энийг чамд. Санаа зоволтгүй.  

Жиан: Лин захирал аа, гэрээндээ хурдхан гарын үсэгээ зурчихъя. Лин эзэгтэй та хоёрт саад болохыг хүсэхгүй байна.

****************

Бүгд: Битгий түлхээд бай. Болгоомжтой бай л даа. Урд талын хүмүүс хурдан гараач ээ. Хоцорчихоод байна шдээ.   Битгий түлхээд бай л даа. болгоомжтой.

Ан: Хөөе, яаж байна аа?

Эр:  Хөл дээр гишгээд байна шдээ.

Ми: Болгоомжтой л доо.   

Жиан: Зүгээр үү?

Ми: Зүгээр ээ.  Хөөе. Чамайг Лин захирлын учрыг олсон гэж сонссон. Баяр хүргэе.

Жиан: Шилдэг борлуулагч худалдан авах хүсэлгүй хүмүүст онцгой техник хэрэглэдэг гэсэн. Манай багшийн л ач.

Ми: Багш чинь мундаг юм аа. Чамд анхааруулчихъя. Ажил дээр багш гэж дуудах хэрэггүй шүү. Чи Вей Миний дургүйг хүргэчихсэн байгаа. Хомрогонд чинь өртмөөргүй байна.

Жиан: Аан. Би мэдээгүй юм байна. Хатуу үгтэй  ч, зөөлөн сэтгэлтэй байж. Хүмүүсийн уурыг амархан хүргэдэг.

Ми: Чамд хамаагүй.

Эм: Дараа нь зурчихъя. 

Жиан: Чамд хамаагүй. Өглөөний мэнд.

Эм: Өглөөний мэнд. 

Жиан: Өнөөдөр нүүрээ гоё будчихсан байна.

*****************

Лин:  Та нарт ажил даалгаснаас хойш удсан байна. Өнөөдөр, орчин үеийн эмэгтэйчүүдийн хэрэглээний талаар ярилцъя. Хэн нь эхлэх вэ?

Эм: Би эхэлье. Би их сургуулийн хотхоноор явж эмэгтэй оюутнуудаас асуулга асууж байгаа. Охидууд болзоо, царайлаг өндөр залуу, гоо сайхан, гоой сайхны бүтээгдэхүүн ярихаасаа илүү карьераа төлөвлөж, ажлын туршлага олж авахад анхаардаг болсон байна лээ.

Эр: Би эхнэрийнхээ эх-хүүхдийн гурппт нууцаар орсон. Өнөө үед хүүхэд өсгөх өнгөрснөөс өөр болсныг мэдсэн. Өмнөх үеийнхэн хүүхэдтэй болоод хүмүүжил, гэр бүлд нь л анхаардаг байсан. Одооны ээж нар хүүхдэдээ, гэр бүлдээ хамгийн сайн үлгэр жишээ байх ёстой гэдгийг эртнээс ухамсарладаг болсон байна лээ. Тэд сайн байх тусам бүх зүйл сайнаар эргэнэ. Тийм болохоор ээжүүд өөрийгөө хөгжүүлж, фитнест явж, олон төрлийн курст сууж олон чадвар эзэмшихэд анхаардаг болсон байна лээ.

Ай: Би амралтын өдрөөр гэрийнхаа ойр орчмыг ажигласан. Бид нар “хөгшин хатагтай нар хийх юмгүй, нөхөр хүүхдүүддээ л хань болдог” гэж боддог байсан. Тийм байхаа больсон байна лээ. Гэрэл зураг, зураг зурах, хоолойн дасгал гээд л. Надаас ч олон хоббитой юм байна лээ. Тэд нар  хувцасныхаа тухай бас аялах тухай ярьж байхыг нь би сонссон. Ажил хийдэг бид нараас ч сонирхолтой амьдралаар амьдардаг юм байна лээ.

Эм: Нээрэн, босс, энэ даалгавар алгоритмтай ямар холбоотой юм?

Лин:  Дотно харилцаа. Бид нар өөрсдийн сэтгэлгээг бас бидний бодолд байдаг эмэгтэйчүүдийн тухай бодлыг эвдэж байж л үйлчлүүлэгчдийнхээ жинхэнэ бодлыг мэдэх боломжтой. Энийг сайн мэддэг байж байж л тэдний хүслийг гүйцээх боломжтой болно. Бусадтай илүү дотно харилцаж байх хэрэгтэй. Хэдийгээр энэ шууд хамааргүй юм шиг ч гэсэн бидний оролцоог улам сайжруулахад тустай. Пи-3 -ийг бид нар энэ чигт сайжруулахаар ажиллах болно.

Бүгд: Ойлголоо.

**********************   

Лин:  Том захирлууд ийм завтай байдаг юм уу? Бас чи надаар байнга хүргүүлдэг болж.

Гү: Нэгд, би ээлжийн амралтаа авсан. Хоёрт, би үнэгүй хүргүүлэхгүй. Үнэгүй мэргэжлийн зөвлөгөө өгч болно.

Лин:  Өдөржин нэг юм хэлэх гээд хүлээж байгаа байгаа биз дээ, тийм үү?

Гү: Сонсмооргүй байвал яая  гэх вэ.

Лин:  Үгүй ээ, тийм биш. Сонмоор байна. Сонсмоор байна. Хэл л дээ. Юу хэлэхийг хүссэн юм?

Гү: Пи-3-ийг хөгжүүлэхээр шийдсэн чиг чинь бүтээлч байсан. Гэхдээ бүтээгдэхүүнээ илүү ойр болгохыг хүсч байгаа бол хүмүүсийг судлах хангалтгүй. Пи-3-ын имиж, текстээр харилцах чадвар, хэрэглэгчдийг их хэмжээний боловсруулаагүй мэдээллүүдийг боловсруулах илүү чухал. “Шиао Ин”-д одоо байгаа ажилчдын хүн хүч, чадвар арай хүрэхгүй. Техникийн сайн мэдлэгтэй хүн авах хэрэгтэй.

Лин: Даанч Шиао Ин хэтэрхий жижигхэн бас санхүүгийн боломжгүй. Тэгээд ч манай цалин салбартаа дунджийн доод хүрээнд багтдаг. Чадвартай хүн авчрах амаргүй.

Гү: Чадвартай хүмүүст мөнгө чухал биш. Арай өөр өнцөгөөс сэтгэлд нь хүрэх гээд үзэх хэрэгтэй. Хөөе. Манайх руу баруун эргэнэ шдээ. Яагаад чигээрээ явчихав аа?

Лин:  Уучлаарай, надад чадвартай хүн хэрэгтэй байна. Хурдан очиж илүү цагаар ажиллах хэрэгтэй болсон болохоор чамайг буулгаж чадахгүй нь.

****************

Лин:  Болчихлоо.

Гү: Хурдан байна шүү. Нуошин технологи, Ма Дин.

Лин:  Тийм. Мартин Нуошинд технологийн менежер хийдэг. Гар утасны нарийвчлал, сурталчилгаа хариуцдаг. Бүтэц нь өөр ч гэсэн манайд яг тохирох хүн. Холбоо барих мэдээлэл нь интернэтэд байхгүй болохоор хүмүүсээс асуухаас... Инээдтэй байна уу?

Гү: Аан?

Лин:  Чи Мартин тохирох хүн гэдгийг мэдэж байсан юм уу? Надаар тоглоод байгаа юм уу?

Гү: Үгүй ээ. Чиний хүн таних чадварыг харахыг хүссэн юм.

Лин:  Юу хийгээд байгаа юм? Хүлээ л дээ.

Гү: Хөөе. Байз л даа.

Лин:  Хөөе.

Гү: байж бай.

Лин:  Залгаж болохгүй ээ.

Гү: Үгүй ээ, хүлээж бай. Хурдан залгахгүй бол өөр тийшээ явчихна аа.

Лин:  Болохгүй ээ. Би бодох хэрэгтэй байна.

Гү: Алга болчихно шдээ.

Ма: Байна уу? 

Гү: /ам нь хөдөлнө/ Авчихлаа.

Лин: /ам нь хөдөлнө/ Чи хариул.

Гү: /ам нь хөдөлнө/ чи хариул.

Лин:  Байна уу? Мартин мөн үү?

Ма: Сайн байна уу?

Лин:  Сайн уу. Шиао Ин технологийн захирал Лин Шуан байна. Миний залгасан шалтгаан... Би таны чадварыг их хүндэлдэг. Хэрвээ боломжтой бол...

Ма: Хэрэггүй ээ. Сонирхол алга.

Лин:  Тасалчихлаа.

Гү: Ойлгомжтой шд.

Лин:  Тасалчихлаа шд.

Гү: Мэдээж шдээ. Би байсан бол бас л таслах байсан. За за. одоо хоолоо тайван идэж болно. Хүн идэж байж л амжилтанд хүрнэ.  Гэдэс чинь дүүрэн байж байж л хүнд уурлах эрч хүчтэй болно.  

Лин:  Гү Шү. Чи яагаад байгаа юм? Надад татгалзана гэж мэдэж байсан юм уу?

Гү: Харамсалтай л юм, чам шиг хүн сайн таньдаг хүнтэй уулзахыг ч хүссэнгүй.

Лин:  Надтай уулзмааргүй байгаа бол би өөрөө очиход л болно шд.

Гү: Алив...

Лин:  Чи тоглоомондоо зориулаад танилцуулга бичээ юу? Гү Шү, чи хэдтэй юм?

Гү: Чи юугаа мэдэх юм? Залуучууд энэ бяцхан муурнууд байдаг хайрцагийг бүгд мэднэ. Худалдаж авах амар биш.

Лин:  Аан.

*******************

Ма: Хөөе. Кофе авъя.

Эм: За. 

Лин: Мартин. Сайн уу. Тианяан зуучлалын компаний Трейси байна.

Ма: Бид чинь танил билүү?

Лин:  Та намайг мэдэхгүй. Гэхдээ би өөрийн чинь тухай их сонссон. Юу, би өөрт чинь төгс тохирох газар олсон. Гэхдээ өөрийг чинь ийм сорилд бэлэн үгүйг мэдэхгүй байна.

Ма: Намайг айлгах ямар ч сорил байхгүй. Ямар компани, ямар албан тушаал юм?

Лин:  Нэг Старт-ап компаний захирал байгаа юм. Одоохондоо цалин нь өндөр биш ч гэсэн өөрийн чинь тавьсан болзол, бас ажиллах эрх чөлөөгөөр хангана гэж амалсан. Тан шиг залуу авъяастнуудад чадвараа харуулах сайхан боломж.

Ма: Сонирхолтой л юм. Би таая. Тэр компаний нэр нь Шиао Ин технологи  уу? Трейси? Үгүй ээ, Лин захирал гэх ёстой байх. Өчигдөр утсаар ярьчихаад хоолойг чинь танихгүй гэж бодоо юу?

Лин:  Сонсгол сайтай юм аа. Мартин. Би чин сэтгэлээсээ багтаа ажиллаач гэж урьж байна.

Ма: Лин захирал аа. Надад ч бас үнэхээр сонирхол алга. Хаалга тэр байна. Гаргаж өгч чадахгүй нь.

Эр: Ма Дин, чи юу авах вэ?

Ма:  Хэрэггүй ээ. Би өөрөө авчихъя.

Эр: За.  

Лин:  Тэгээд юу гэж бодож байна? Надад болзлоо хэлчих л дээ. Миний чадах юм байвал би биелүүлэхийг хичээх болно.

Ма: Лин захирал аа, компаний захирал хүн байж,  компанийхөө стратегид анхаарах хэрэгтэй юм биш үү? Надад цагаа үрж яах гэсэн юм?

Лин:  Хар даа, технологи амьдралыг өөрчилдөг. Би хол байсан стратеги боловсруулж чадна. Мартин, манайхыг сонирхдог юм шиг байна.

Ма: Миний овог Ма, нэр Дин, Трейси. Тэгээд ч би одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Өндөр албан тушаалд суух хүсэл алга.

Лин:  Уух юмаа авахгүй юм уу? Би бууж өгөхгүй ээ, Шиао Ма.

*************

Лин:  Хөөе. Хөөе.

Эр:  Юу идмээр байна?

Ма: Япон хоол.

Эр: Би дайлъя.

Ма: Дандаа даахаа боль л доо.

Эр: За яах вэ. Тэгвэл чи дайл.

Ма:  За.  

Лин:  Карамель макиато. Хоёр чихэртэй. Байнга авдаг юм байна лээ. Жаахан зав байна уу?

****************

Гү:  Бүтэн долоо хоночихлоо. Бууж өгөх болоогүй юу?

Лин:  Үгүй ээ. Лиу Бей тэр тосгонд гурван удаа очсон гэдэг. Энэ юу ч биш.

Гү:  Хандлага чинь таалагдаж байна. Амжилт. Тэвчээртэй байна гэдэг сайн хэрэг.  Гэхдээ бас дасан зохицох чадвартай байх хэрэгтэй. Хичнээн хичээгээд үр дүн гарахгүй бол аргаа өөрчлөөд үзвэл ямар вэ?

Эм: Сайн уу, та юу авах вэ?

Ма: Мөстэй американо. 

Эм: Элсэн чихэр хийх үү?

Ма:  Хэрэггүй.

Эм: За.

Ай:  Босс, сурталчилгаагаа солих хэлэлцээр нэг л болж өгөхгүй байна. Энэ технологи ч амаргүй юм аа. Энэнээс болж манай төсөл бүхэлдээ хойшлоод байна. Тийм болохоор бидний чадвараар бол ойрын үед ахиц дэвшил гарахгүй байх.

Лин:  Санаа зоволтгүй. Хүсэл байгаа цагт арга нь олдож л таараа.

Ай:   Босс, урмыг чинь хугалмааргүй байгаа ч, хоосон найдаж болохгүй биз дээ?

****************

Эм: Сайн уу. Ямар хэргээр ирээ вэ?

Ма:     Нуошины Ма Дин байна. Лин захиралтай уулзах гэсэн юм.

Эм: Аан аан аан. Та ийшээ сууж бай.

Ма:  За.

Эм: Би ус аваад өгье. би яваад Лин захирлыг дуудаад ирье.

Ма:  За. баярлалаа.

Эм: Босс. Босс.    

Лин:  Аан? 

Эм: Нэг хүн уулзъя гэж байна.

Лин:  хэн юм?

Эм: Нуошины Ма Дин гэсэн.  

Лин:  Харав уу. Өөрөө хүрээд ирж. Намайг завгүй гэж хэлээд, хүлээлгэж бай. Яваач ээ.

Ай:  Бас энэ.

Лин:  Чи ч гэсэн яв.

Ай: За.

Эм: Уучлаарай, Лин захирал хүнтэй уулзаж байна. Та түр хүлээж байгаарай.

Ма: За. зүгээр ээ. 

Лин:  Хурдан ирээд, шинэ ажилтантай гэрээ хийх хэрэгтэй байна.

Эм: Уучлаарай. дахиад ус уух уу?

Ма:  Лин захирал дахиад хэр удах юм?  

Лин:  Уучлаарай. Удаан хүлээлгэчихлээ. Сайн уу. Сайн сууж байсан уу?

Ма: Би сайн, Лин захирал аа. Ажлын болзлын талаар ярилцъя, Лин захирал аа.

Лин:  Тэгвэл Шиао Инд ажиллахыг зөвшөөрч байгаа юм уу?

Ма: Жүжиглэх хэрэггүй. Та ч гэсэн сууж болно. Муугүй шүү. Суу суу. Сайхан харагдаж байна. Айх хэрэггүй. Одоо ичих хэрэг байна уу?

Эр: Ма Дины өрөөнөөсөө гарч ирэхдээ ямар царайтай байсныг харсан уу? тогооны ёроол шиг хар байсан.

Эм: Би энд ажилд ороод жил гаран болж байна. Тэгж уурлахыг нь анх удаа л харж байна.   

Лин:  Та хоёр Нуошины Ма Диныг ярьж байна уу?

Эм эр:  Та чинь?

Лин:  Би... Намайг Лин Шуан гэдэг. Ма Дины найз. Өнөөдөр хамт өдрийн хоол идэх байсан юм. Даанч хэлсэн цагтаа бууж ирсэнгүй. Утсаа ч гэсэн авахгүй байна. Сая та хоёр нэрийг нь хэлэхийг сонссон юм. Тэгээд л асуучихлаа.

Эр:  Ма Дин манай тасгийн дарга байгаа юм.  

Лин:  Аан.

Эр: Бид нар нэг төсөл дээр бараг жил ажиллаж байна. Тэгсэн мөртлөө дуусах шинж ер алга. Өнөөдрийн хуралдаан дээр манай удирдлага энэ төслийг өөр хүнд өгчихсөн. Дургүй хүрмээр байгаа биз дээ?  

Лин:  Тэгж яаж болдог юм бэ?

Эр: Харин тийм. 

Лин:  Тэгвэл дургүй хүрнэ шд.

Эм: Та мэдэхгүй байх. Нуошин шиг том компани, сонсоход нэр нь сайхан ч гэсэн олон хүнтэй болохоор дүрэм, журмыг нь ойлгоход хэцүү.

Эр: Миний бодлоор манай дарга атаархсан байх.  Ма Дин өөрөөс нь илүү чадвартай болохоор тэгж байгаа юм. Тэгээд л бид нарын доромжлох арга хайж байгаа юм.

Эм: Ганц Ма Дин  ч биш, бид нар хүртэл хомрогонд нь өртчихлөө.

Лин:  Том компанид ажиллах хэцүү юм бол та хоёр өөр газар ажиллах тухай бодож үзсэн үү?

Ма: Лин захирал ч мундаг юм аа. Зуухан дотроос түлээг хулгайлчихдаг. Миний хоёр чадварлаг хүнийг авчихсан байдаг байна шүү.

Лин:  Тэгж ярих хэрэггүй. Хүмүүс үргэлж буруугаар ойлгодог. Энэ хоёр Шиао Инийг сонгосон болохоор манайд боломж байна гэсэн үг.

Ма: За яах вэ. Лин захирал аа, би шударгаар хэлчихье. Би одоо ч танд итгэхгүй байна. Та намайг энд авчирсан ч, миний сэтгэлийг татаж чадаагүй.

Лин: Тийм ээ. Ядаж л эхний алхам. Ма Дин. Шиао Инд тавтай морил... Наашаа. Бүгдээрээ, ажлаа түр завсарлачих. Манай компаний судалгааны хэлтсийн шинэ дарга Ма Динтай танилц.

Бүгд: Тавтай морил. Тавтай морил.

Эм: Алгаа ташаарай.

Ай: Шиао Инд тавтай морил.

*****************    

Хай: Гуогуо.

Гуо:  Жиан Хай ах аа.  

Хай: Гуогуо, намайг санасан уу?

Гуо:   Санасан.

Хай: Хэр их санасан?

Гуо:   Ийм их.

Хай: Уучлаарай Гуогуо. Би чамд нууц хайрцагнууд авч чадсангүй. Дугаарлаж зогссоор байгаад намайг очсон чинь дуусчихсан. Оронд нь шарсан тахиа авч өгье.

Гуо:   Зүгээр ээ, Жиан Хай ах аа. Гү ах надад “муурны нууц хайрцаг” аваад өгчихсөн. Хар даа.

Хай: Та Пингуогийн яриад байдаг Гү нагац ах байх?

Гү: Тийм ээ.  Нагац гэх хэрэггүй. Гү Шү гэж дуудахад болно.

Хай: Жиан Хай. Лин Шуан бид хоёр найзууд. Их дотно найзууд.

Гү: Аан. Жиан Хай гэсэн байх аа? Лин Шуан, Гуогуо хоёр чиний тухай ярихыг би сонсоогүй юм байна.

Лин: Та нар энд юу хийж байгаа юм?   

Гуо:   Ээж ээ. Өнөөдөр  Гү ах намайг цэцэрлэгээс авсан.

Гү: Хүрээд ирэв үү.

Хай: Лин Шуан эгч ээ.

Лин: Хөөе, Жиан Хай. Ямар хэргээр ирээ вэ? Надтай уулзах хэрэг гараа юу?

Хай:  Уулзаагүй удсан болохоор Гуогуог харахаар ирсэн юм.

Лин: За орцогооё.

Хай:  За.

Гү:  За.

Лин: Наашаа. Гуогуог яагаад чи авдаг билээ? Дэн эгч яагаа вэ?

Гү:    Дэн эгч яаралтай хэрэг гараад нутаг руугаа явсан. Чамайг компаниасаа гарах боломжгүйг мэдээд намайг хэд хоног туслаач гэсэн юм. Санаа зоволтгүй.

Лин: Чам шиг том захирлаар хүүхдээ байнга авахуулаад санаа зовж л байна шүү.

Гү: Мэдэж байвал яах вэ. Талархаж яваарай.

Хай:  Лин Шуан эгч ээ. Би ч гэсэн тусалъя. Танд тусламж хэрэгтэй бол...

Гү: Энийг шаахайг өмсчих.   

Лин:Өөрийнхөө ажлыг л сайн хий.

Хай:  Зүгээр ээ, би өөрөө.

Лин: За.

Гү: Шу Ман, надад саналаа аяар имейлээр явуулчих.  Би харчихаад хариу өгье. За юу? Нарийн ширийнийг нь маргаашийн хурал дээр ярилцъя.

Шу:  Тэгье ээ, Гү захирал аа.

Гү: За.

Хай: Туулай минийх болсон доо.

Гуо:   Минийх минийх...

Лин: Болгоомжтой. 

Хай: Байна уу даа...

Гуо:   Баригдсан даа. Баригдсан даа. Баригдчихлаа.

Хай: Гуогуо.

Гуо:   Аан.

Хай: Намайг нагац ах гэж дуудаж болох уу?

Гуо:   Яагаад?

Хай: Бодоод үз л дээ. Намайг ах гэж дууддаг мөртлөө, тэр хүнийг нагац ах гэж дууддаг шд. Тэгэхээр тэр миний аав болчихно шд. Тэгж болохгүй.

Гуо:   Гэхдээ та ах шд, нагац ах биш.

Хай: Би нагац ах байх дуртай.

Гуо:   Би ахад дуртай.

Хай: Нагац ах. Нагац ах гэж дууд.

Гуо:   Үгүй ээ, үгүй үгүй.

Гү: Гараа угаагаад, хоолоо идээрэй.

Гуо:   Хоолоо идээрэй. Хоолоо ид. Гараа угаагаад хоолоо ид.

Хай: Явъя.

Гү: Загас ирлээ.

Гуо:   Загас ирлээ.

Хай: Ажил хийж чаддаггүй юм шиг мөртлөө, хоол хийхдээ сайн юм аа.

Гуо:   Гү ахын хоол амттай. Гү ах дандаа ээжийн дуртай хоолыг хийж өгдөг.

Лин: Гуогуо. Ээж нь хэлц үг зааж өгье. Сохор муур, үхсэн хулганатай таарах /Аз таарах/  гэдэг юм.

Гү: Лин Шуан чи арай ч дээ. Би сохор муур юм бол үхсэн хулгана нь хэн юм?

Хай: Гуогуо. Саяны хэлц үг Гү ах чинь санамсаргүй ээжийн чинь дуртай хоолыг хийсэн  гэж байгаа юм.

Гуо: За.

Гү: Тохиолдол ч биш л дээ. Ээж аав хоёроос чинь асууж байгаад дуртай хоолыг чинь хийсэн юм.

Гү: Ногоо сайн идээрэй. Загас сайн иднэ шүү. Тэгвэл ухаантай болно. Чи ч гэсэн  загас сайн ид. Май. Загасны нүд. Хүн сайн танихад тусалдаг юм.

Гоу: Мах.

Гү:  Мах идэх үү? Загасны гэдэс амттай шүү.

***************

Хай:  Би Лин Шуан эгчид сайн. Анзаарсан л байлгүй. Санаа зоволтгүй. Надад аль хэдийн татгалзсан. Ганц удаа ч биш. Өнөөдөр та хоёрын хамт байгааг хараад яагаад надад татгалзсаныг нь би ойлгосон. Би тэрнийг үргэлж хүчтэй  гэж хардаг. Юуг ч хийж чаддаг. Гэхдээ тантай байхдаа тэр ээж биш. Бас эгч байх шаардлагагүй. Өөрөөрөө байж чаддаг.

Гуо: Жиан Хай, ахаар хийлгэе. Жиан Хай ах аа, туслаарай.

Хай: За, одоо очилоо.

Гуо: Жиан Хай  ах аа.

Хай: Ямартай ч, тэрэнд сайн хандаж байгаарай. Тэгэхгүй бол би зүгээр өнгөрөөхгүй шүү.

Гү: Тэгнэ ээ. 

Хай: Гуогуо, би ирлээ.

Лин: Тэрэнтэй тоглож байгаарай. Би гал тогоонд оччихоод ирье.  

Гуо: Жиан Хай ах аа, энийг хийгээд өг.

Лин: Та хоёр юу ярьсан  юм?

Гү: Эрчүүдийн нууц. 

Лин: Би тусалъя.

Гү: Угаачихсан аягануудыг хураачих.

Лин: За.

Хай: Ах нь байнга ирж тоглож чадахгүй байх, за юу?

Гуо: Яагаад?

Хай: Би том болчихсон болохоор. Ах нь ажлаа хийх ёстой болохоор байнга ирж тоглож чадахгүй. За.

Гуо: Та нар бүгдээрээ том болчихсон. Би хэзээ том болох юм бэ?

Хай: Удахгүй ээ.

Гуо: Жиан Хай ах аа, ажлаа сайн хийгээрэй. Мундаг ах болоорой.

Хай: За. Амалъя. Баталъя.

Гуо: Баталъя.

Хай Гуо: Зуун жил болсон амалсандаа хүрнэ гэж амалъя.

Хай: Тамгаа дараарай.

Гуо: Амалснаасаа буцвал нохой болно.  

Хай: Нохой болно.

****************  

Ма: Гутал өнгөлөгч. Ингэж таарах гэж.

Жиан: Новш гэж. Сайн сонс, тоглохоо боль. Энд хаа сайгүй камер байгаа. Дагахаа боль.

Ма: Би яагаа ч үгүй байна.

Жиан: Дагахаа боль.

Ма: Хэн чамайг дагасан юм?

Жиан: Зогс. Намайг дагахаа боль. Тэнэг, гаж донтон, нохойн баас.

Ма: Хөөе, би...  

Жиан: Лин Шуан хаана байна?

Эр: Дотор байгаа. 

Жиан: Лин Шуан, нааш ир. Лин Шуан.

Лин:  Чи хэзээ ирсэн юм?

Жиан: Нэг залуу намайг гаж донтон шиг дагаад байна.

Лин:  Аан?

Жиан: Тэр байна.

Ма: Өглөөний мэнд.

Бүгд: Өглөөний мэнд.

Ма: Өглөөний мэнд, босс.   

Лин:  Өглөөний мэнд.

Жиан: Таньдаг юм уу?

Лин:  Танилгүй дээ. Манай компаний судалгааны хэлтсийн дарга Ма Дин. Хөөе. Ямар хэргээр ирээ вэ?

Жиан: Нээрэн тийм. Компаниас надад дуудлага худалдаа хариуцуулсан. Гэхдээ тендер явуулах дээр жаахан асуудал гарчихаад байна. Тэгээд би тусламж хүсэхээр ирлээ.

Лин:  Тусалж бололгүй яах вэ. Гэхдээ манайх дөнгөж эхэлж байгаа жижигхэн компани. Зав зай бага л байна. Чиний жил яаруу юм уу?

Жиан: Яаралтай. Ирэх ням гараг гэхэд материалаа өгөх ёстой.

Ма: Босс. Би ганцаарчилсан хичээл өгч болно. Бас заавал сургаж өгнө. Ямар вэ? Энэнээс өөр боломж олдохгүй шүү.  

Жиан: Хэрэггүй, баярлалаа.

Лин:  Тэрэнд боломж өгөөд үз.

Жиан: Лин Шуан...

Ма: Олон удаа уулзчихаад. Нэрийг чинь мэдэхгүй юм байна.

Жиан:   Яасан гэж чамд хэлэх юм?

********************

Вей: Гамбургер. Чиний дуртай тахианы махтай зайдас. Гуогуо.

Гуо:  Аан?

Вей: Жиа И эгч чинь чамд таалагддаг уу?

Гуо:  Дургүй.

Вей: Яагаад?

Гуо:  Зүгээр л дургүй.

Вей: Жиа И эгч нь жирэмсэн. Чи эрэгтэй дүүтэй болмоор байна уу, эмэгтэй дүүтэй болмоор байна уу? Алинтай нь тоглох вэ?

Гуо:  Алийг нь ч авахгүй. Ээж, аавтайгаа л баймаар байна. Бас хөөрхөн эгчтэй тоглоно.

Вей: Гуогуо. Чиний хэлсэн хөөрхөн эгч энэ мөн үү?

Гуо:  Тийм. Мөн байна. Ээж бид хоёрын найз.

Вей:Аан. Ээж та хоёрын найз юм уу?

Гуо:  Тийм. Аав аа, хурдлаарай.

Вей:Гуогуо, аяархан яв. Болгоомжтой. Болгоомжтой. Болгоомжтой... Болгоомжтой, болгоомжтой.  

Лин:   Вей Мин.

Эр: Вей дарга аа, танай хэлтсийн Жиан Ши биш үү? ОП-1 төслийн гэрээг Жиан Шийд хариуцуулах хүсэлтэй байна. Жиан Ши, нааш ир...

Эм: Эрхэм ээ, уучлаарай. Манайх зөвхөн эмэгтэй хүмүүст үйлчилдэг.

Вей: Мэднэ ээ. Би эхнэрээ бүртгүүлэхээр судалж явна.

Эм: Аан за. Тэгвэл би танд хичээлийн хуваарь харуулъя.

Вей: За.

*****************

Ж: Хань аа. Хань аа.

Эм: Вей дэд захирал аа,  бэргэн дуудаад байна.

Эм: Болчихлоо.  

Ж: За.

Вей:Яасан?

Ж: Хань аа. Хар даа. Надад зохиж байна уу?

Вей: Зохиж байна. Чи юу ч өмссөн сайхан харагддаг шд. Надад гивлүүр авчраад өгөхгүй юу?

Эм: За. одоохон.  

Ж: Сая юу хийж байсан юм? Дуудаад байхад чинь сонсохгүй байсан.

Вей: Сүүлийн үед ажил, хуримын бэлтгэл гээд ухаангүй л байна. Аав, ээж хоёрынхоо зочдод урилгаа явуулчихсан уу?

Ж: Ээж аав хоёрын бизнесийн танилууд, найзууд гээд чиний хэлснээр бүгдэд нь урилга явуулчихсан. Жан эгчийг бас ээж аав хоёрт намайг жирэмсэн гэж хэлээрэй гээд хэлчихсэн.

Вей: Ээж, аав хоёр чинь юу гэж байна?

Ж: Юу ч хэлээгүй. Уур нь гараагүй юм шиг байна.

Вей: Санаа битгий зов. Эцэг эхчүүд хүүхдэдээ удаан уурлаж чадахгүй. Чи ганц охин нь болохоор ирж л таараа.

Эм:  Хуан хатагтай, гивлүүр аваад ирлээ

Вей: Нааш нь өгчих.

Эм: За.

Вей: Баярлалаа.

******************

Эм: Цэнхэр, улаан бас ногоон байгаа. Бүгдээс нь авах уу?

Лин: Ногооныг авахгүй ээ.

Эм: За.

Лин:  Бүгдээс нь  110 хэмжээтэйг.

Эм: За, ойлголоо. Манай дэлгүүр хямдрал зарлачихсан байгаа. 2000юаний барааа авбал 400юаниа хямдралтай. Тэгвэл дахиад 20% хямдарна гэсэн үг.

Лин:  Гэхдээ тийм их юм авмааргүй байна.

Эм: Тэгвэл, та тэр ээжийг харж байна уу? Тэр хүн ч гэсэн нэлээд юм авсан. Тооцоогоо хийхдээ тэр хүнтэй хуваачих.

Лин:  Тэгье.

Эм: За, ийшээ.

Лин:  Сайн уу. Тооцоогоо хувааж  хийх үү?

Ж:   Тэгье. Лин. Шуан.

Лин:  Баяр хүргэе.

Ж:   Баярлалаа. Чамайг Паншигаас гарсан гэж сонссон. Том компанид өрсөлдөөн ихтэй байдаг. Чамд жижиг компани илүү зохино гэж бодож байна. Их мөнгө авахгүй ч гэсэн, стресстэж, ядрахгүй. Нээрэн, би ажил санал болгох уу?

Лин:  Хэрэггүй ээ. Баярлалаа.

Ж:   Санаа зовох хэрэггүй. Би зүгээр л  хариу барихыг хүссэн юм. Аль хэдийн болоод өнгөрсөн хэрэг болохоор... Вей Минийг буруутгахгүй гэж найдъя. Бид нар чамайг гомдооё гэж бодоогүй юм шүү. Гэхдээ хайрыг урьдчилж хэлэх аргагүй болохоор. Вей Мин чамтай гэрлэхдээ надтай учирна гэж мэдээгүй  байсан. Тэгээгүй бол ийм зүйл болохгүй байсан.

Лин:  Уучлаарай,  инээдээ барьж тэвчсэнгүй.

Ж:   Лин Шуан. Надад ингэж өсөрхөх хэрэггүй. Хайрыг хүчилж болдоггүй. Вей Ми чамд хайргүй нь хэний ч буруу биш.

Лин:  Буруу ойлгосон юм шиг байна. Би өөрийг чинь хэзээ ч өстөн гэж бодож байгаагүй. Яагаад гэвэл чи Вей Минийг булаагаагүй, би угаасаа салах гэж байсан юм. Чиний хэлдэг үнэн. Бидний гэрлэлт асуудалтай байсан. Чи байхгүй байсан ч, өөр хэн нэг нь гарч ирэх л байсан. Харин ч чамд баярлалаа. Чи гарч ирээгүй бол Вей Мин надаас тийм амархан салахгүй байсан. Би одоо ч гэсэн тэр гэрлэлтээс гарч чадахгүй байсан биз. Хуан Жиа И, бидний дунд ёс суртахууны асуудал байсан ч, ялагч, ялагдагч гэж байхгүй. Бас чамайг харамсахгүй гэж найдъя.

Ж:   Санаа битгий зов. Бид хоёр хуримаа хийх гэж байгаа. Бид нар заавал жаргалтай амьдарна.

28-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home