Alliance-27
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 45мин
Нэмэгдсэн дүр:
Лу: эм, Лин Шуаны дарга
Ай: Лин Шуаны багийн хүн
Гарчиг: ........ 27-р анги
Гуо: Нааш ир. Гү ах аа. Ээж яагаад ирэхгүй байна аа? Миний нойр хүрээд байна.
Гү: Явъя. Тэр хоёр хүнийг очиж олж ирье. Явъя. Явъя. Явъя. Ёоёо...
Гуо: Гү ах аа.
Гү: Явъя.
***************
Лин: Жойс, баян бас хөөрхөн бүсгүй байна лээ. Вей Мин тэрэнтэй нийлээд шууд дээд зиндааны эгнээн шилжсэн гэсэн үг.
Жиан: Чи мэдэхгүй байна. Хуан овогтынх чинээлэг, хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Гэхдээ чамтай харьцуулахад Жойст ямар ч тэвчээр байхгүй. Вей Мин, тэдний гэрт очиж байгаа. Тэрний ирээдүй их л сонирхолтой байх байх даа. Лин Шуан. Уугаарай. Төлөө.
Лин: Төлөө.
****************
Ж: Вей дэд захирал аа, таны кофе.
Вей: Хөөх. Баярлалаа. баярлалаа. Баярлалаа. Баярлалаа. Сайн байна. Юунд инээсэн юм? Битгий ганцаараа инээгээд бай л даа. Надаа хэл л дээ. За за.
Ж: Чамд хэлэх нууц байна.
Вей: Ямар нууц юм?
Ж: Би жирэмсэн. Яасан? Баярлахгүй байгаа юм уу?
Вей: Баярлаж байна. Хөөх. Гэнэтийн байлаа. Үнэхээр гэнэтийн хэрэг байна. Эхний гурван сар жирэмсэн гэдэгээ хүнд хэлж болдоггүй гэсэн. Энэ чухал шүү.
Ж: За.
Вей: Бас ажилдаа явах хэрэггүй. Би чамд чөлөө авчихъя.
Ж: Юу вэ? Юу ч болоогүй байхад би ажилдаа явна аа. Намайг Арк руу явуулмааргүй байвал би өөр юм олж хийнэ. Би яасан ч гэрийн эзэгтэй болохгүй.
Вей: За яах вэ. Дураараа бол. Дураараа бол. Хамгийн чухал нь чи. Гэхдээ нэг гуйх юм байна. Өөрийгөө ядрааж болохгүй.
********************
Лин: Байна уу, ээж ээ.
Ээж: Шуан Шуан. Гэртээ байхгүй байгаа юм уу? Аав бид хоёр чинь гэртээ хийх юм олдохгүй танайд ирчихсэн байна.
Аав: Тийм ээ. Шуан Шуан. Ээж бид хоёрт чинь хийх юм ч алга. Тэгээд танай гоё байшинд хэд хонох гээд хүрээд ирлээ.
Лин: Намайг санасан юм уу. Үнэнээ хэлчих ээ, ичих хэрэггүй. Би саяхан буцаад ганц бие болсон байх аа. Гэр бүлийн хайр хэрэгтэй байсан юм. Би хаалганы код утас руу чинь явуулчихъя.
Ээж: За за.
Аав: За за.
Лин: За, ээж ээ тасаллаа шүү.
**************
Ж: Ханиа.
Вей: Аан?
Ж: Хуримын хугацаа ойртоод байна. Өнөөдөр ажлаасаа эрт ирээд хамт явж хуримын хүлээн авалт хийх газрууд очиж үзье.
Вей: Тэгье ээ. Нээрэн тийм байна. Энийг бүр мартчихаж.
Ж: Юу юм?
Вей: Лин Шуан надад нэг сарын хугацаа өгсөн. Хэл ам хийсээр байгаад зөвшөөрөхөөс аргагүй болсон. Чи бид хоёрыг хойшлуулж болохгүйг мэдсэн юм шиг.
Ж: Мэдэхгүй ээ. Би юу ч хэлээгүй шд. Нээрэн. Дээр шатан дээр муудалцсаны дараа би явж байгаад Жиан Шитай таарсан.
Вей: Жиан Ши?
Ж: Тийм. Гэхдээ тэр үед чи явчихсан байсан. Анзаараагүй байх. Тэрийг ярихаа больё. Хоёулаа том хэрэг тарьсан болохоор аав ээж хоёр ууртай байгаа. Өргөн дэлгэр, том хурим хийж байж нэр хүндээ эргүүлж олж авна.
Вей: Аан. Хаана хиймээр байна?
Ж: Манхуали эсвэл Шиюүэ өргөө хоёрын нэг. Чи сонго. Чи Рондагийн Шу захирлын хүүгийн хуриманд очсон шд. Тэрний дор орж болохгүй.
Вей: Шу захирал... том компаний ерөнхийлөгч.
Ж: Хурим ганц чи бид хоёрынх биш. Хуан овогтын хурим. Чи бид хоёрын хайр нууц байсан. Том, сүр дуулиантай хурим хийхгүй бол бүх насаараа хүмүүсийн доог болно.
Вей: Харагдах байдал чухал даа. Жиа И. Чи бид хоёрын ирээдүй илүү чухал.
Ж: Бас, гэрлэснийхээ дараа аав, ээж хоёртой чинь амьдрахгүй шүү. Линжиан замын ойролцоо хоёр шинэ хотхон баригдаж байгаа. Завтай үедээ очоод сонгочихъё.
Вей: Хэтэрхий өндөр үнэтэй газар шд. Би чамайг сайхан амьдруулна гэж амалсан. Гэхдээ миний санхүүгийн боломж хүрэхгүй байна.
Ж: Юу гэсэн үг вэ? Хуучин эхнэр чинь жаахан мөнгө авсан гээ биз дээ?
Вей: Их мөнгө өгөөгүй ч гэсэн, байшин авах тийм амар юм биш. Маш их мөнгө орно. Тэгвэл... ээж, аав хоёроос чинь мөнгө зээлбэл ямар вэ?
Ж: Чи юу бодоод байна аа? Ээж, аав хоёр бид хоёрыг гэрлэхийг зөвшөөрөөгүй. Тийм байхад мөнгө зээлэх гээд байгаа юм уу? Ханиа, би чамд итгэж байна. Чи чадна аа.
***************
Эр: Үг хэлээрэй.
Бүгд: Үг хэлээрэй. Үг хэлээрэй. Үг хэлээрэй. Үг хэлээрэй. Үг хэлээрэй. Үг хэлээрэй. Үг хэлээрэй. Үг хэлээрэй. Үг хэлээрэй Үг хэлээрэй. Үг хэлээрэй.
Лин: Өнөөдөр “Шиао Ин”-ий төрсөн өдөр. Хорвоод мэндэлсэн анхны өдөр. Хүүхэд өсгөхтэй адилхан гэж бодож байна. Хүүхэд ухаантай, эрүүл байх нь чухал. Гэхдээ зөв хүмүүжүүлэхэд илүү анхаарах хэрэгтэй. Бизнесийн менежементийн тал дээр компаний соёл их чухал... Романс. Миний “Шиао Ин”-д хүсч байгаа компаний соёл бол романс. Би эрчүүд давамгайлсан, прагматик, интернэтийн салбарт ажилладаг эмэгтэй болохоор “Шиао Ин”-ийг өөрийн гэсэн байр сууриа олоосой гэж хүсч байна. Технологи амьдралыг хөнгөвчлөхийн тулд байдаг. “Шиао Ин”-ийг эмэгтэй хүний романтик, нямбай төсөөллийг бодитой болгож, үнэ цэнэтэй болгоосой гэж хүсч байна. Хайр дурлал, халуун дулаанаар хүйтэн технологийн тэвэрч өндөр хөгжилтэй технологийг хэрэглэгчдийн хамгийн дотны найз болгоно. Энэ удаа “Шиао Ин”-ий бүтээх алгоритм эмэгтэйчүүдэд зориулсан шинэ бүтээгдэхүүн байх болно. Хэрэглэгчдийн шаардлагыг сайн ойлгохын тулд бүгдээрээ эмэгтэй хүний хувийн шинж чанарыг ойлгох шаардлагатай. Тэгж байж хэрэглэгчийн туршлагыг алгоритмыг сайжруулах практик зөвлөмж болгож чадна....
*****************
Ээж: Нааш ир. Нааш ир.
Лин: Яасан?
Ээж: Ороод ир. Ирээд хар даа.
Аав: Шуан Шуан. Энийг хар даа. Энийг хар.
Лин: Хөөе.
Аав: Чиний бага сургуулиас их сургууль төгстөлөө авсан шагналууд. Чамайг гэрлээд нүүсний дараа ээж бид хоёр чинь чиний хаясан хогон дундаар гаргаж авсан юм.
Ээж: Аав чинь чиний багад тавьдаг байсан шиг шагналуудын чинь ил тавья гэсэн юм.
Аав: Тийм ээ.
Лин: Бурхан минь. Энэ юу вэ? Бага сургуульд үлгэр жишээ цэвэрлэгч болсон гэж байна.
Аав: Тийм ээ, үлгэр жишээ сурагч байсан.
Лин: Хүмүүс намайг шоолохгүй юу?
Ээж: Бид хоёр хүмүүст охиноо ямар мундаг, чадвартай гэдгийг харуулж, гайхуулах гэж байна.
Аав: Шуан Шуан. Бид нар Вей Минд талархах хэрэгтэй байх. Чамайг тавьж явуулааүй бол бид хоёр ийм сайхан охиноо эргүүлж авахгүй байлаа. Хар л даа. Энэ дээр үед авсан шагналууд ч гэсэн, санаа зовоосон юмаа мартад, урагшаа алхахад болно. Миний охин дахиад зөндөө шагнал авна аа... Ээж, аав хоёр нь чамаараа бахархдаг шүү.
Ээж: Ажилдаа л анхаар. Хүүхдэдээ санаа зовох хэрэггүй. Аав бид хоёр нь байгаа юм чинь.
Аав: Тийм ээ. Бид нар байна.
******************
Х-ээж: Урд насандаа ямар нүгэл хийсэн болоод ингэж шийтгүүлдэг байна аа? Яахаараа үйлийн үр чамаар дамжиж ирдэг юм? Аав бид хоёр чинь ачлалтай хүү маань бид хоёрт том байр авч өгсөн гээд л хүмүүст гайхуулаад байсан чинь... гуравдугаар үеэл чинь шинэ байшиндаа орсны дараа хуучин байраа өөрт нь түрээслүүлчих гээд байсан. Одоо яаж байна,тэр байрныхаа барааг ч олж хараагүй байхад. Тэр мөнгөөр нь чи Шиао Жиаод байшин авч өгнө гэж байдаг. Чамайг өсгөсний хэрэг алга. Хэрэг алга. Ямар ч хэрэг алга.
Х-аав: Болно оо, болно. Хөөе хөөе. Мин Мин. Ээж бид хоёр чинь энэ байранд амьдрахаас ичиж байна.
Вей: Та хоёрын бодож байгаа шиг сүртэй юм биш ээ. Хуан овгийнхон охиноо хүнтэй суулгаж байгаа болохоор гайхуулах гэж байгаа юм. Одоохондоо би мөнгө багатай байна. Тийм болохоор би байрны мөнгөө түр ашиглаж байгаа юм. Гэрлэсний дараа бид нэг гэр бүл болно. Тэртэй тэргүй тэр байшин биднийх гэсэн үг биз дээ?
Х-аав: Чиний зөв. Одоохондоо жаахан буулт хийе. Дараа нь бүгд Мин Минийх болно. Тийм биз дээ?
Вей: Жиа Итэй хуримлахаар амьдрах гэр хэрэгтэй болно. Одоохондоо байшин авахаа хойшлуулчихъя. Авахгүй гэж хэлээгүй шд. Мөнгөтэй болтол жаахан хүлээж бай. Тэгээд илүү том байшин авчихна. Надад нэг харсан юм байгаа. Тэр газар байшин авахаас ч илүү үнэтэй.
Х-аав: Мин Мин. Би сонссон. Чиний авах гэж байгаа байр Си Би Ди рүү харсан гэлүү?
Вей: Тийм ээ.
Х-ээж: Си Би Ди гэж юу юм?
Х-аав: Си Би Ди гэж мэддэггүй юм уу?
Х-ээж: Чи мэдэх юм уу?
Х-аав: Би ч гэсэн мэдэхгүй.
******************
Л: Танай бүтээгдэхүүний дизайн... анх харахад ойлгомжгүй. Бас дур булаам биш. Миний хэлж байгааг ойлгож байна уу? Эмэгтэйчүүд энэ програмыг нээнгүүт Яадагийн хувцасны загвар өмсөгчид харагдаад, шууд авах хүсэл төрдөг байх ёстой.
Ми: Өршөөгөөрэй.
Л: Жиан бүсгүй үнэхээр үзэгслэнтэй юм аа. Хэрвээ чи Яадагийн хувцасыг өмсөөд гудамжаар алхах юм бол ямар байхыг төсөөлж байна уу? Сэтгэл хөдөлгөм үзүүлбэл байх болно.
Жиан: Лин захирал аа. Таны хэлснийг би сайн ойлголоо.
Ми: Лин захирал аа, үнэхээр уучлаарай. Нэг хэрэг гарчихлаа. Манай компани дээр гэнэтийн хэрэг гараад би яаралтай буцахгүй бол болохгүй нь. Ингэе. Жиан Ши, чи үлдээд Лин захиралтай гэрээгээ ярьчих.
Жиан: За.
Ми: Би түрүүлээд явлаа.
Л: За за. Тэг тэг.
Ми: За.
Жиан: Лин захирал аа, танд өөр асуух юм байна уу? Яриагаа үргэлжлүүлье.
Л: Байлгүй яах вэ. За, суучих суучих. Сая хаана явж байлаа?
******************
Ж: Эгч ээ. Ах аа. Энд байсан юм уу.
Вей: Ээж, аав хоёр чамайг хүлээж байлаа. Жиа И бид хоёр сайхан мэдээтэй. Жиа И та хоёрт хэлнэ.
Ж: Би жирэмсэн.
Х-ээж: Хүүе. Нээрэн үү? Ачтай болон нь байна.
Х-аав: Ёстой сайхан мэдээ байна.
Х-ээж: Алив алив. Наашаа хурдан ирээд суу. Хурдан ийшээ суу суу. Суу суугаараэй.
Х-аав: Мин Мин, тэмдэглэе.
Вей: За, тэгье.
Х-ээж: хөөе. Хөгшөөн.
Х-аав: Аан?
Х-ээж: Маргааш хурдан ачаагаа баглаад хурдан тийшээ нүүе. Чамайг бондойтол нь сайн хооллохгүй бол болохгүй.
Ж: Хэрэггүй ээ. Эмч намайг амар тайван байх ёстой гэсэн. Би Жан эгчийг гэрээсээ аваад ирэхэд болно.
Х-ээж: Хөөе. Гадны хүн яаж над шиг байдаг юм. Би ачийгаа сайн харахгүй бол болохгүй.
Ж: Жан эгч хоол зүйчийн сертификаттай, тэгээд ч намайг сайн мэднэ. Тийм болохоор танд төвөг удмааргүй байна.
Х-ээж: Төвөг болохгүй ээ, болохгүй. Бид чинь гэр бүл шүү дээ. Нэг дээвэр дор гурвэн үеэрээ амьдарахад болно. Нэг дээвэр дор гурван үеэрээ. Нэг дээвэр дор гурван үеэрээ.
Ж: Ядраад байна. Вей Мин?
Вей: Аан?
Ж: Аав, ээжийгээ эртхэн хүргээд өгчих.
Вей: За.
Х-ээж: Хөөе. Хөөе. Болгоомжтой. Болгоомжтой.
Вей: Ээж ээ. Жиа И амраг. Ирж юм уу. Энийг уу.
Х-ээж Аав: За.
Х-аав: Ачтай болсны төлөө.
Х-ээж: Төлөө.
******************
Л: Юуны өмнө... танай компани зоог барих соёл заагаагүй юм уу? жишээлбэл... амын алчуур яаж тавьдагийг...
Жиан: Лин захирал аа. Өөр асуулт байгаа бол маргааш компани дээр уулзъя.
Л: Компани дээр ойлгох аргагүй мэргэжлийн үг хэллэг ярих байлгүй, тийм үү? Тэрийг чинь сонсохоор толгой эргээд байдаг юм. Энийг хар л даа, ямар сайхан харагдаж байна. Энд ярилцах сайхан байгаа биз дээ? Бүх зүйл хялбар, энгийн бас үр дүнтэй. Алив, суу л даа. Чи чинь яаж байна аа? Галзуураа юу?
Жиан: Надад соёл заах гэж байгаа бол, яаж хүн шиг байхыг өгье. Хариутай бол бариутай гэдэг байх аа?
Л: Хариутай бол бариутай? Наад өмссөн хувцасаа хар. Зүгээргүй гэдэг чинь илт байна. Ийм бариу банзал эрчүүдэд харуулах гэж өмсдөг биз дээ?
Жиан: Аан. Ямар банзал өмсөх нь миний дур. Миний эрх чөлөө. Банзал өмссөн болохоор би зүгээргүй гэсэн үг үү? Булай бодолдоо баригдсан өөрийгөө л хэл. Эмэгтэй хүнийг хүндэлж мэдэхгүй байж эмэгтэй үйлчүүлэгчдийг татна гэсэн үү? Битгий мөрөөд. Апп ашиглаж борлуулалтаа нэмнэ гэсэн үү? Ийм захиралтай танай компанийг өрөвдчихлөө. Новш.
Л: Наанаа зогс! Компанид чинь гомдол гаргана даа. рт орой хэзээ нэгэн цагт чамайг халуулж л таараа.
*******************
Жиан: Надад гар хүрээд байсан.
Вей: Хоол идэхээр бүгд л юм уугаад, гэмгүй наргиа хийж л байдаг шд. Тэгж л байдаг биз дээ?
Жиан: Тэрийг наргиа гэдэггүй юм. Бэлгийн дарамт.
Вей: Хэтрүүлээд байгаа юм биш үү? Өмнө нь ч гэсэн үйлчүүлэгчидтэйгээ хоол идэж байж л гэрээ хийдэг байсан биз дээ? Тэгэхэд зүгээр байсан байж, одоо яачихаад байгаа юм? Чиний л асуудал шд.
Жиан: Тэвчинэ гэж буулт хийхийг хэлдэггүй. Хоол идэж, юм уух компаний ажлын харилцаа мөн үү? Ажилчдаа ийм хямд заль мэхийг чинь зөвшөөр гэж байгаа бол компанид чинь том асуудал байна гэсэн үг. Хүсээгүй байхад нь хүчлэх юм бол энэ чинь гэмт хэрэг. Аркийн бүтээгдэхүүн сайн болохоор л үйлчлүүлэгч манайхтай хамтарч ажиллахыг хүсч байгаа. Хэрвээ үйлчлүүлэгч надтай харилцахыг хүсч байгаа бол би мэргэжилдээ сайн гэсэн үг болохоос өөр утга байхгүй.
Вей: Жиан Ши. Чи өөрийгөө буруугаар ойлгоод байгаа юм биш үү? Чиний мэргэжил гээд байгаа юм бол чиний царай. Надад өөр харагдах юм алга. Яада манайхтай хамтарч ажиллана гэсэн. Гэхдээ чамайг хал гэсэн. Чиний хэргийг хүний нөөцөд шилжүүлчихсэн байгаа. Очоод хариугаа хүлээж бай.
Лин: Аркийнхан чамайг гадуурхаж байна. Нэгэнт ийм юм болсон юм чинь гарахгүй юм уу?
Жиан: Үгүй ээ. Аркаас гарах нь тодорхой, гэхдээ одоо биш. Пи-3-т Арк хэрэгтэй. Том тус болж чадахгүй ч гэсэн би чамд мэдээлэл олж өгч чадна.
Лин: тэгвэл “Шиао Ин”-ий өмнөөс баярлалаа гэж хэлье. Гэхдээ өөрийгөө зовоох хэрэггүй. Гү Шү надад хэлсэн. Панши чамайг ажилд авна гэсэн. Тэнд ажиллаад үз.
Жиан: Паншийд ажиллах гэж үү? Би өөрийнхөө чадварыг мэднэ ээ.
Лин: Чи яагаад өөртөө итгэдэггүй юм бэ?
Жиан: Сайрхлаа гээд өөртөө итгэлтэй болохгүй. Надад энэ гээд үзүүлчих, сайн чадвар байхгүй.
Лин: Тэгвэл өнөөдрөөс өөрийгөө хөгжүүлэхэд анхаар. Хичээл зүтгэл талаар болохгүй. Чи л хичээх юм бол, үр дүн заавал гарна. Намайг хар л даа. Ажлаа орхиод олон жил болсон ч гэсэн “Шиао Ин”-ийг нээчихлээ. Одоохондоо доод давхрын хоолны газраас жижигхэн ч гэсэн.
Жиан: Хичнээн жижигхэн ч гэсэн чи өөрөө өөртөө дарга. Над шиг биш. Би цалингаас цалингийн хооронд амьдардаг. Тэр хаалгаар гарчихвал хаана ажиллахаа ч мэдэхгүй... Хүний нөөцөөс өдөр ирж уулз гэж байна.
*****************
Эр: Ор ор. Өчигдөр оройны явдал, Лин захирал та хоёрын яриа зөрөөд байгаа. Тийм болохоор хэний зөв, хэний бурууг ялгах арга алга. Гэхдээ хамт ажилладаг хүн чинь сая ирээд Лин захирал өчигдөр зохисгүй үйлдэл гаргасан гэж баталсан. Тийм болохоор компаний зүгээс ажилтныхаа эрх ашгийг хамгаалах болно. Үйлчлүүлэгчийн үндэслэлгүй шаардлагыг хүлээж авахгүй. Санаа зоволтгүй ажлаа хийж болно.
Жиан: За.
********************
Жиан: Усыг тааруулаад бүлээн болгочихсон. Шууд ууж болно. Баярлалаа. Өчигдөр болсон явдлын талаар хэлээгүй бол одоо би халагдчихсан байгаа.
Ми: Яаралтай ажил гараад би эрт яваагүй байсан бол Лин захиралд чамайг дарамтлах боломж гарахгүй байсан шд. Чиний эсрэг гомдол ч гаргахгүй байсан. Гэхдээ би чамайг тийм юм хийнэ гэж бодоогүй. Би чамайг бодохдоо...
Жиан: Юу гэж? Ашиг олохын тулд тийм юм хийхээс буцахгүй гэж үү? Би бодож байгаа шиг чинь тийм хүн биш.
Ми: Өчигдөр тэрнийг цохисон гэж сонссон.
Жиан: Цохичихсон. Гинжтэй шинэ цүнхээрээ цохичихсон.
Ми: Аан? Тасарчихсан уу?
Жиан: Гаран дээр нь гурван зураас гарсан гэж сонссон.
Ми: Би... цүнхийг чинь асууж байхад. Тэр өөдгүй амьтныг асууна гэж бодоо юу? Цохиод цохиод хаяхгүй юу. Тахир дутуу болгочихвол сайн л биз.
Жиан: Аркийн борлуулалтын хэлтэст их мундаг борлуулалтын менежер байдаг гэж сонссон. Хэн гэдгийг нь мэдэх үү?
Ми: Би л байж таараа шд.
Жиан: Чи байх ёсгүй дээ.
Ми: Яахаараа?
Жиан: Үнэн юм уу? Хөөе. Намайг шавиа болгож авах бол уу?
Ми: Бодож үзье.
Жиан: Бодож үзнэ ээ? Бодоод байх юм байхгүй л юм шиг байх юм...
*****************
Ми: Маркетингийн туршлагаа чамтай хувааалцах юм гэж бодсонгүй.
Жиан: Баярлалаа.
Ми: Тэгэхээр ийм байна. Бараа сайн борлуулахад хоёр чухал хэсэг байдаг. Онлайн бас оффлайн. Онлайн борлуулалтын талаар чи мэдэх болохоор би ярихгүй. Оффлайн маркетингийн талаар, хичээл зүтгэл чухал. Илүү их асуу, илүү ихийг цээжил, дүнэлт хий. Аль болох хурдан аргыг нь олох хэрэгтэй. Маркетинг бол маркетинг, сэтгэл судлал, гүйцэтгэл бас сахилга батын нэгдэл. Бүх тал дээр хичээж ажиллах хэрэгтэй. Маркетингийн шилдэг мэргэжилтнүүд барааг нь авах бодолгүй, эсвэл сонирхолгүй байгаа хүмүүсийг зарим нэг арга, техник хэрэглэн худалдан авагчаа болгож чаддаг.
Эр: Уучлаарай, хөөрхөн бүсгүйчүүд ээ. Надад хоёрхон минут зарцуулж болох уу? Энэ манай компаний гаргасан цоо шинэ гутлын хөөсөн цэвэрлэгч. Манай бүтээгдэхүүн зах зээлд байгаа хамгийн сайн нь. Үр дүн нь маш сайн. Үнэн шүү. Итгэхгүй байвал би харуулаад өгье.
Ми: Хэрэггүй ээ, хэрэггүй. Баярлалаа. би авъя.
Эр: Туршаад үз л дээ.
Ми: Би авъя.
Эр: Нээрэн үү?
Ми: Алийг уншуулах вэ?
Эр: Энэ байна.
Ми. Хэд юм?
Эр: 50. 50юань.
Ми: За.
Эр: Үнэхээр хөөрхөн юм аа. Би шинийг өгье.
Ми: За.
Эр: Баярлалаа, хөөрхөн эгч ээ. Аз хүсье. Аз хүсье. Баярлалаа. баярлалаа.
Ми: Гутал өнгөлөгч. Энд байгаа хүмүүст ийм юм авах бодол огтхон ч байхгүй. Чамд зарах боломж олгоё.
Жиан: Одоо юу? Яаж зарах вэ?
Ми: Хүн зарж чадаж байхад чи яагаад чаддаггүй юм?
Жиан: Ингэх хэрэг байгаа юм уу?
Ми: Оролдоод үз.
Жиан: Сайн уу. Юу... Ийм гутал өнгөлөгч хэрэггүй биз? Энэ их ашигтай шүү. Гутлан дээрээ цацаад арчихад л болно. Гутал чинь цоо шинэ юм шиг л болно.
Ма: Хэрэггүй ээ, баярлалаа. Хүлээгээрэй. Ашиглахад их энгийн. Гутал өнгөлөхөөс гадна хөшиг бас буйдангаа цэвэрлэсэн ч болно. Олон юманд ашиглаж болно. Оролдоод үзэхгүй юм уу? таалагдахгүй бол би мөнгө авахгүй. Арвлан хувиар хямдруулсан ч болно.
Эр: Ах аа, гутал чинь муухай болчихож.
Ма: Хөөе хөөе хөөе. Битгий битгий.
Эр:Би гялс цэвэрлээд өгье. Зүгээр ээ. Зүгээр. Авахгүй байсан ч болно оо. Зүгээр л туршаад үз.
Ма: Хэрэггүй ээ, хэрэггүй.
Эр: Зүгээр ээ, би цэвэрлээд өгье.
Ма: За за за. нэг... нэгийг авъя. За юу?
Эр: Нээрэн үү?
Ма: Нэгийг авъя. Нэгийг өгчих. Өгчих.
Эр: Нээрэн үү, ах аа?
Ма: Уншуулчихъя.
Эр: Баярлалаа.
Ма: Хэд юм?
Эр: Тавин юань. Баярлалаа, ах аа. 50юань. Амжилт.
Жиан: ичиж үхэх нь ээ. Ичиж үхэх нь. Намайг галзуу гэж бодож байгаа байх. Над руу харж байна уу, хараадах даа. Явъя аа явъя. Энийгээ өөрөө ав.
Ми: Үгүй байлгүй дээ.
Жиан: Ичмээр юм аа, хурдан явъя. Хурдал аа.
****************
Жиан: Гоо сайхны бараа хэрэглэгчдийн бүлгийн боломжит хэмжээ... Гоо сайхны барааны эрэлт өндөр байдаг... 70, 80, 90-ээд онд төрсөн хүмүүс. Тэгвэл...
Эр: Хүн байна уу? хүргэлт ирлээ.
Жиан: Жиан Хай. Жиан Хай, хаалга нүдээд байна.
Эр: Хүргэлт авчирлаа.
Жиан: Жиан... Очилоо.
Эр: Сайн уу, хүргэлт авчирлаа.
Жиан: Баярлалаа, хүлээлгэсэнд уучлаарай.
Эр: Баярлалаа, амжилт хүсье.
Жиан: Баярлалаа.
Хай: Эгч ээ. Сайхан мэдээ дуулгая. Би Пи Ар компанид ажилд орсон. Ажлаа тараад би бас цагийн ажил хийж байгаа. Богино хэмжээний бичлэг, маркетингийн төлөвлөгөө гаргах, бас вебсайтуудад зориулсан бичлэг хйиж байгаа. Бас миний маркетингийн төлөвлөгөө тэнцчихсэн. Надад мянган юаний урьдчилгаа өгсөн. Танд явуулчихлаа. Санаа зовох хэрэггүй. Энэ удаа би ямар ч асуудалгүй цэвэр мөнгө олсон.
*******************
Гуо: Эмээ. Өвөө, толгой өвдөөд байна. Өвдөөд байна.
Ээж: Яаж байна? Эм нь болж байна уу?
Аав: Боллоо боллоо. Одоохон очилоо. Очилоо. Очилоо очилоо. Хэн бэ?
Гү: Лин багш аа.
Аав: Очилоо. Очилоо.
Гү: Би байна аа.
Аав: Гү Шү ирээ юу. Алив, наашаа ор.
Гү: Би хоол авчирлаа.
Аав: За за. Чи сууж бай. Би очоод Гуогуог харчихаад ирье.
Гү: за за.
Аав: Тухалж байгаарай. Тухал. Төвөг удчихлаа, Гү Шү.
Гү: Зүгээр ээ.
Аав: Гуогуо ханиад хүрчихэж. Эгч чинь хоёр хоног Гуогуог асраад өөрөө ч гэсэн ядраад унаад өглөө. Одоо би хоёр хүн асарч байна.
Гү: Та халуун дээр нь хурдан идчих.
Аав: Миний хоолоо идээгүйг яаж мэдсэн юм?
Гү: Хөргөгч хоосон байна лээ, сая бас та хэллээ шд. Хоёр хүн ганцаараа асарч байгаа гэж. Хоол идэх зав хаанаас гарах вэ.
Аав: Манай эхнэр чамайг хайхрамжгүй хүн гээд байдаг, минийхээр бол чам шиг халамжтай хүн алга.
Гү: Лин Шуан яагаа вэ?
Аав: Шуан Шуан сүүлийн үед илүү цагаар ажиллаж байгаа. Гү Шү, Гуогуо, эгч хоёрыгоо өвдсөн гэж битгий хэлээрэй. Ажилд нь саад болж магадгүй гээд хэлээгүй байгаа.
Гү: Ойлголоо. Тайван ид. Та өвдөж болохгүй шүү. Ядарвал та ч гэсэн өвдөнө.
Аав: Би зүгээр ээ. Санаа зоволтгүй.
Гү: Байна уу? Юуюуан зам дээр байдаг манай байшинд хүрээд ир. Мөн мөн. Ирэхээсээ өмнө Маг Вестерн зоогийн газраар дайраад ирээч... Лин багш аа, манай жолооч эгч та хоёрыг гэрт чинь хүргэж өгнө.
Аав: Тэгэх хэрэггүй ээ. Гуогуог харах хүнгүй болчихно.
Гү: Үгэнд ор оо. Өөрийгөө ядраах хэрэггүй. Хоёр хүн өвдчихөөд байхад. Та хүртэл өвдчихвөл яах болж байна?
Аав: Гуогуог яах юм?
Гү: Би байхад. Лин Шуан Гуогуо хоёрыг надад даатгачих. Би сайн асарна гэж амалъя. За юу?
Аав: За яах вэ. Дахиад л чамд төвөг удах нь. Хоолоо идчихээд, энэ ханиадны эмийг уучих. Ханиаднаас сэргийлнэ.
***************
Гуо: Та намайг боршинд дуртайг яаж мэдсэн юм?
Гү: Таасан юм. Ээж чинь боршинд дуртай.
Гуо: Ухаантай юм аа.
Гү: Магтсанд баярлалаа. Өвдчихөөр, заримдаа юм идмээргүй байдаг юм. Тэгэх тусам нь сайн идэж, эрч хүчтэй болох хэрэгтэй. Тэгвэл хурдан эдгэрнэ. Тийм ээ? ... За. эрч хүчтэй болсон болохоор одоо сайн амрах хэрэгтэй. Гуогуо, сайхан амраарай.
Гуо: Та надтай жаахан байж болох уу?
Гү: Тэгье ээ.
Гуо: Шинэ байшинд нүүж ирсэнээс хойш би хар дарж зүүдлээд байгаа. Миний зүүдэнд аймаар том мангас... намайг хаана ч нуугдсан араас хөөгөөд байдаг. Тэгээд намайг барьчихдаг. Шөнө сэрээд харахаар ээж, аав хоёр гэртээ байдаггүй. Манай хуучин гэр биш болохоор би айгаад байдын.
Гү: Энийг ээждээ хэлсэн үү?
Гуо: Ээжийн санааг зовоохыг хүсэхгүй байна. Бас би ээжид юу ч болсон өөрөө бүгдийг нь давж гарна гэж амалсан. Энийг том болох гэдэг байх даа.
Гү: Пингуо, чи мэдэх үү? Ах нь ч гэсэн багадаа тэгдэг байсан.
Гуо: Нээрэн үү?
Гү: Нээрэн.
Гуо: Та ч гэсэн хар дарж зүүлдэг байсан юм уу? Аймаар том мангас уу?
Гү: Их том мангас. Гэхдээ би яаж тэр зүүднээс салсныг мэдэх үү? Би хэлээд өгье. Өөр хүнд хэлж болохгүй шүү. За юу? Ах нь жаахан байхдаа Хамгаалагч сахиустай найз болсон. Хамгаалагч сахиустай найз болсны дараа том мангас дахиад ирэхээ больчихсон.
Гуо: Хамгаалагч сахиус уу? Кинон дээр гардаг шиг үү? Та намайг хуураагүй биз дээ? Аан?
Гү: Гү Шү ах нь хэзээ худлаа хэлж байсан юм? Ах нь үнэн л хэлдэг шд. Ингэе. Би Хамгаалагч сахиустай нэг яриад үзье. Пингутой найзлаарай гээд хэлчихье. За юу?
Гуо: За.
Гү: Тэвэл тохирлоо шүү. Одоо, сайхан унтаарай. Гараа хөнжилдөө хийчих. Тэгэхгүй бол даарна. Ах нь чамайг унттал байж байя. За юу? Айх хэрэггүй. Ах нь энд байгаа юм чинь битгий ай...
*******************
Лин: Аав надад утсаар хэлсэн. Баярлалаа.
Гү: Чи “Шиао Ин” ажил ихтэй завгүй байгаа ч гэсэн, гэрт чинь хоёр хүн өвдчихөөд байхад ч мэдэхгүй.
Лин: Би сүүлийн үед завгүй байгаад энэ хэдийг анзаарсангүй. “Шиао Ин” ч гэсэн нярай хүүхдээс ялгаа байхгүй. Өсгөхийн тулд хамаг цаг заваа зарцуулж байна.
Гү: Ойлгож байна аа. Гурав хоногийн өмнө чи энэ хувцастай байсан. Солиогүй чинь илт байна.
Лин: Яалтай ч билээ. Наймаалж биш болохоор. Ажил, гэр гээд олон хувилбартай хариулттай асуулт эрчүүдэд хэзээ ч тулгардаггүй байх даа. Март даа. Чи бүр ч мэдэхгүй байх. Ганц бие жаргалтай хүн.
Гү: Паншийд орох ярилцлагын үеэр би чамаас энэ асуултыг асуусан. Ажил, гэр хоёроо яаж зохицуулах вэ гэж? Тэр үед чи тэнцвэртэй байдал гэж байхгүй харин тохиромжтой золиос, буулт гэж л байдаг гэж хэлж байсан. Гэхдээ надад бол өөр хариулт байгаа. Сайн туслахтай болох. Чи аав, ээжийнхээ санааг зовоохыг хүсэхгүй байгаа. Би чамд тусалж болох юм. Яасан бэ? Буруугаар ойлгочихлоо. Би би тэгж хэлэх гээгүй ээ. Сүүлийн үед санааг чинь зовоосон юм олон байгаа шд. Тийм болохоор стресстэх хэрэггүй. Би аав, ээж хоёртой чинь ойр байдгийг чи мэднэ. Тэр хоёр ч гэсэн надад итгэдэг. Бас тэр хоёрыг чамд туслаад ядарч байгаа байх гээд л... тэгээд...
Лин: Гү Шү. Чи сайн хүн. Би яагаад анзаардаггүй байсан юм бол?
Гү: Тэгвэл хойшид анзаарч болно шд.
Лин: Чи сая юу гэсэн бэ?
Гү: Би сая... Би нэг жижиг программ бичсэн. Тэгээд чиний утас руу чинь явуулчихсан. Суулгахаа мартав аа. За...
****************
Эр: Сайн уу. Би хамгаалагч сахиус байна. Чи Гуогуо мөн үү?
Гуо: Би мөн.
Эр: Гү Шү ах намайг Гуогуотой сайн найзууд болоорой гэж хэлсэн.
Гуо: Тийм ээ. Тийм ээ. Тийм тийм тийм тийм. Тийм ээ.
Гү: Энийг цэвэрлэчихээрэй, хивсийг нь ч бас.
Эм: За.
Гү: Хүүхдийн идэж байсан юмыг хөргөгчинд хийчихвэл болно... булангуудыг цэвэрлэчихвэл...
Эм: За...
Эм: Шуан эгч ээ, таны кофе.
Лин: Баярлалаа... Унтчихлаа.
Жиан: Лиан Шуаныг сандарч байгаа байх гэж бодож байлаа. Өнөөдөр хараад санаа амарчихлаа.
Гү: Өчигдөр яахаа мэдэхгүй байсан. Азаар би зарим юмнуудыг нь зохицуулаад өгчихлөө.
Жиан: Хорвоод үнэгүй юм гэж байдаггүй, заавал хариу нэхдэг.
Гү: Би юу? Ямар хариу?
Жиан: Лин Шуанд олон жил сайн байсан. Лин Шуанаас өөр хүн байгаагүй байх.
27-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home