Will love in spring 16

Чэн:    Хөнгөмсөг харилцаа хэврэг байдаг гэсэн үг бий. Тийм дээ, богино настай байж._ Жуанжэ, би чамайг... үнэхээр барахгүй юм байна. Тиймээс, ингээд дуусгая.

ТИТР

16-Р АНГИ

Чэн:    Эмээ, цэнэглэчхээд цэнэглэгчээ салгахаа мартуузай. Бас орны чинь доор хайрцагтай самар тавьчихсан.

Эмээ:  Ойлголоо.

Чэн:    Би орой уулзалттай. Гэртээ оройн хоол идэхгүй байх. Зоогийн гудмаас гоё юм захиалж идээрэй. Сайхан халуун хоол идэх хэрэгтэй шүү.

Эмээ:  Мэдлээ дээ, одоо бушуу яв. Яасан үглээ залуу вэ. Хэн бэ?

Жу:     Эмээ, би байна.

Эмээ:  Ороод ирэхгүй яасан юм бэ? Хүн цочоогоод.

Жу:     Эмээ, би танд жаахан нутгийн бүтээгдэхүүн авчирлаа. Энд сэмлэсэн борц, хүйтэн будаан бялуу, бас ястай самар байна. Бас энэ самартай бурам ёстой гоё амттай. Бүгдээрээ амттан учраас идчихээд хоолонд дургүйлхээд байв аа.

Эмээ:  Майдун чамайг ажилтай гэсэн. Хаашаа явсныг чинь ч хэлээгүй. Гэтэл хараач. Ийм завгүй мөртлөө надад баахан юм аваад ирж л байдаг.

Жу:     Эмээ, та намайг зочлох хэрэггүй дээ. Энэ юмнуудаа үлдээчхээ би шууд явлаа. Чэн Майдун намайг ажилтай гэснээс өөр, ямар нэг юм хэлсэн үү?

Эмээ:  Хэлээгүй. Ойрд завгүй байгаа, надтай уулзах зав ч байхгүй л гэсэн. Май.

Жу:     Баярлалаа. Эмээ. Битгий надтай ойр суу. Би ханиадтай байгаа.

Эмээ:  Даанч царай нь бүр шөвийчихсөн байсан юм. Хэтэрхий их ажиллаад энэ шүү дээ. Яахаараа шинэ оны эхний өдөр ажиллаж байдаг юм бэ? Шургаж унана шүү.

Жу:     Заа за. За за, би явахгүй бол болохоо байлаа. Танд ханиад өгмөөргүй байна. Энэ хавийг та өөрөө цэгцэлчхээрэй. Гайгүй болоод дахиад тан дээр ирнэ ээ.

Эмээ:  Тэгээрэй. Тэр болтол амар.

Жу:     Баяртай.

Эмээ:  Нэг нь чих улайстал үглэнэ, нөгөө нь завгүй гээд л гараад гүйчихнэ. Энэ хоёр нэгнээсээ суралцдаг ч болоосой.

Эм:     Төгсөлтийн уулзалтыг бүр жил болгон хүлээдэг боллоо шүү.

Эр:      Бас өнөөдөр бид тусгай зочинтой байна.

Эм:     Анх удаа бидэнтэй нэгдэж байна шүү дээ.

Эм:     Тийм үү? Тэр нь хэн юм бэ?

Эр:      Байж бай. Нэг хүн дутуу байна. Өө, хүрээд ирлээ.

Эм:     Сайн уу?_ Од хүн шиг оройтож ирж байх шив.

Эм:     Жуанжэ, чи бүр шал өөр болжээ.

Эм:     Харин тийм. Би гудамжинд таараад бүр таниагүй.

Жу:     Хэтрүүлээд байх юм. Та нар бүгдээрээ хөөрхөн л байна шдээ. Царай нь гэрэлтээд л.

4:        Чи наашаа суугаач.

Жу:     Дэмий байх аа. Би ханиадтай байгаа. Чэн Майдунд халдаачихвал баларна биз дээ?

3:        Ийшээ суучих. Надад бол халдаасан ч хамаагүй юм биз дээ?

Жу:     Чи угаасаа бие сайтай шд.

Эрр:    Жуанжэ чамайг онилж байна гэж бодоо юу? Ли Пэйг онилж байгаа юм. Энэ хоёр хоёулаа элит бизнес эрхлэгчид, царайлаг, ганган. Энэ хоёрын дундаас нэг учир ургах ч юм билүү.

Жу:     Би буруу санаагүй бол, чи чинь Лиан Вэй байх аа? Дандаа л хамгийн түрүүнд илүү үглэж байдаг сан. Мэдээж яг л тэр хэвээрээ байх шив дээ. За за, уучлаарай, манайхаан. Би архи ууж болохгүй учраас цайгаар орлууллаа шүү. За, хундага өргөе. Алив.

Эр:      За, манайхаан.

Жу:     Төлөө.

Бүгд:   Төлөө төлөө.

Эр:      Уулзаагүй уджээ.

Эр:      Хооллоё.

Эр:      За, сайхан хооллоё.

Пэй:    Бид гурван хундага татчихаад байгаа шүү. Өнөөдөр нэг ч хүн эндээс эрүүл гарах ёсгүй шүү.

СахЭр:                                          Дахин санхүүжүүлэлтийг оновчлох бодлого удахгүй хэрэгжиж эхэлнэ. Ноднин жилээс хэрэгжүүлж эхэлсэн эрх зүйн орчны зохицуулалт цэнхэр хувьцаа, хог хувьцаа хоёрын хооронд эрс ялгаа гаргасан. Энэ бодлого хүчин төгөлдөр болсон даруйд, жагсаалтад арын хаалгаар орох явдал эрс багассан. Энэ нэг л ойлгомжгүй байгаа биз?

Жу:     Наадах чинь миний хийдгээс шал өөр юм байна. Би сайн мэдэхгүй юм байна.

Эрр:    Бас л хоорондоо шивнэлдээд эхэллээ. Би сая хэлсэн дээ, энэ хоёр нийлэхээр заавал нэг учир ургадаг байхгүй юу.

4:        Лиан, битгий балай юм яриад бай. Ууцгаая.

Эрр:    Чи намайг хэлэхээр Чэн Майдуныг шахаач. Урдхаа амссан ч үгүй. Ямар санаатай юм?

Чэн:    Би мэргэжлээсээ болоод ууж болдоггүй юм.

Эрр:    Мэргэжил гэснээс, би чамд нэг юм хэлэх гэж ирсэн юм. Танай аавын компани одоогоор манай хамгийн том нийлүүлэгч. Эдний аав үнэхээр л том, амжилттай бизнес эрхэлдэг. Ийм сайн аавтай байгаад чи би атаархдаг шүү. Май.

Чэн:    Болохгүй.

Эрр:    Тийм байтал чи аавынхаа бизнесийг өвлөж авахаас татгалзаж, гэр бүлийнхээ эд хөрөнгийг огоорсон.

Чэн:    Хүн болгонд өөр зорилго бий.

Эрр:    чиний зорилго юу юм? Ядуурал зорилгыг хойш татдаг гэдгийг л би сайн мэдэж байна.

Чэн:    Чи л тэгж боддог.

Эрр:    Чэн Майдун, би ганц юм зөвлөе. Үхсэн хүнтэй ажиллахаа боль оо. Ямар ирээдүй байгаа юм бэ?

Жу:     Лиан Вэй, согтсон бол чи наад амаа тат.

Эрр:    Эр хүн ярьж байхад эмэгтэйчүүд дуугүй бай.

Сах:    Лиан Вэй.

4:        Энэ яриаг хангалттай сонслоо. Одоо болно.

Эрр:    Би буруу яриа юу? Жуанжэ ёс журамгүй. Би юу хэлэхээр тэрнээр заалгах ёстой юу?

Чэн:    Тэгвэл би заагаад өгөх үү?

Эрр:    Өө за, заагаад өг л дөө. Харъя. Юу чаддагийг чинь үзье. Нааш ир.

Эр:      Болно шдээ.

4:        Лиан Вэй, чи согтуу байна.

3:        Суу. Зөөгч өө, самар аваад ирээч. Энийг эрүүлжүүлье.

4:        Майдун.

Эр:      Майдун. Майдун.

Жу:     Чэн Майдун. Хүлээж бай л даа, Чэн Майдун. Хүлээ л дээ. Чэн Майдун, миний буруу. Миний түмэн буруу, намайг уучил л даа. Уучлаарай. Уучлаарай. Би их муухай юм хэлжээ. Чамд ёстой болохгүй юм хэлчхэж. Чэн Майдун, чи эр хүн шиг намайг уучилчих л даа.

Чэн:    Тэнд зөндөө л эр хүн байна даг. Буцаад яв. Над шиг тэнэмэл амьтныг дагах хэрэггүй.

Жу:     Ашгүй нэг юм над руу анхаарлаа. Надад хүссэнээрээ уурлаж болно. Харин дуугаа хурааж л болохгүй. Битгий зугтаа л даа. Миний хөл ядраад байна.

Чэн:    Би ямар чамд намайг дага гээ юу?

Жу:     Гэхдээ би дагамаар байна шд. Би хоолойгоо намсгаж, уур цухлаа намжааж, дэмий юманд сүржигнэж, ичгүүр багатай энэ байдлаас гарах бодол байна.

Чэн:    Тэр өдөр чи дургүй байсан бол надад зүгээр хэлж болох байсан. Яагаад намайг тийм муухай буруутан болгож байгаа юм? Би бас хүн, надад нэр төр гэж бий.

Жу:     Намайг үнэхээр уучлаарай. Би яаж уурыг чинь гаргах уу? Би сөгдье. Эсвэл чи намайг нэг алгадчих. За, цохиод ав.

Чэн:    Боль л доо, Жуанжэ. Чи байхаар надад төвөгтэй байна.

Жу:     Юу гэсэн үг юм? Дахиад хэл дээ. Зүгээр ээ, дахиад хэл.

Чэн:    Чамайг ядаргаатай гэж байна._ Хүнээс ингэж уучлал гуйдаг юм уу чи?

Жу:     Чамд санаа тавьсан хүн нохой болог.

Чэн:    Чи угаасаа нохой.

Жу:     Чи нохойноос долоон дор.

Чэн:    Ниаониао. Эгч чинь яаж байна?

Ни:      Хамаагүй дээрдсэн. Эм уугаад унтаж байна. Багадаа дархлаа муутайгаас болж ингэж байсан гэж ээж хэллээ.

Чэн:    Тэгвэл санаа жаахан амарлаа.

Ни:      Та үйлдлийнхээ үр дагаврыг бодож баймаар юм даа.

Чэн:    Айн?

Ни:      Та уурыг нь хүргэсэн үү?

Чэн:    Аанха.

Ни:      Мэдээд байсан юм аа. Би угаасаа танд ууртай байгаа. Гарч ирээд эгчийн байдлыг хэлж өг гэж ах надад хэлээгүй би таныг ойшоох ч үгүй байх байсан.

Чэн:    Уучлаарай. Эрүүл мэндийн ийм асуудалтай гэж бодсон ч үгүй.

Ни:      Эгч үргэлж сэтгэлийн түгшүүртэй боловч өдий хүртэл сайн нууж хааж ирсэн юм. Ойрдоо өөрийгөө албадаж инээмсэглэж байгааг ах бид хоёр анхнаас нь мэдсэн. Шинэ жилийн орой ээжтэй маргаснаасаа хойш, сэтгэл санаа нь огт дээрдээгүй. Одоо тайвшир. Өөрийгөө хэтэрхий битгий буруутга, Дун ах аа. Ах бид хоёр эгчийн дэргэд байна. Ямар нэг юм бол би танд мэдэгдэнэ.

Чэн:    Баярлалаа, Ниаониао. Буцаад ор доо.

Тао:    Ганц хаалга хаах гэж ямар их уддаг юм? Хөдөлж ядсан юм.

Ян:      Ээж. Бид тантай ярилцах гэсэн юм.

Ни:      Ээж ээ, суучих.

Тао:    Юу ярих гээв? Орой болж байна шд. Маргааш бол л доо.

Ян:      Ээж, Жуанжэг маш их бухимдалтай байгааг та анзаарч байгаа байлгүй.

Тао:    Хүртэх ёстойгоо л хүртээ биз. Өөр яах юм? Энэ их ааш авир...

Ян:      Эгч ямар ааш авиртай гэж? Дотроо юм тээж явсан болоод л ингэж ухаан алдсан байж таараа шд.

Тао:    Хэн ингэж уурыг нь хүргэчихдэг байна аа?

Ян:      Чэн Майдунд галзууртлаа дурлачихсан байсан юм. Хөндлөнгийн хүн оролцоогүй бол тэр хоёр яалаа гэж ингэх юм? Ээж ээ. Эгч бол энэ айлын хамгийн дуулгавартай хүн. Бага байхаасаа хойш таны үгнээс гарч байгаагүй. Та мэдээгүй байх л даа. Гэхдээ таныг бидэнтэй хэдийгээр сайхан харьцдаггүй ч, юмыг хамгийн сайн ойлгодог хүн бол та гэж эгч бидэнд нууцаар хэлсээр ирсэн. Тийм болохоороо одоо ч гэсэн таныг сонсдог юм. Урд гол байна гэж та хэлэхэд бид гатлаад л гарна. Урд жалга байна гэхэд, бид тойроод л гарна. Яагаад гэвэл ихэнх тохиолдолд, эцэг эхийн зөв байдаг. Тан шиг их туршлага, зөн совин бидэнд хэзээ ч байхгүй. Гэхдээ ээж ээ, та биднийг бүх насаар маань хүндрэл бэрхшээлээс холуур авч явна гэж байхгүй биз дээ? Өмнө маань хад чулуу, бартаа саад байсан ч, эгч заавал энэ замаар явна гэж байвал, ийм ингэж шаргуу зүтгэдэг нь ховор байдгийг нь бодоод дураар нь орхи.

Тао:    Та хоёр юугаа хараав? Хүүхдүүд маань надад үглэх ээлж ирснийг хараад баяртай байна уу? Одоо би эдний хэрэгт оролцох ч үгүй. Залуу хүмүүс болно биз. Гэхдээ бас нэг юм байна. Ирээдүйд би та хоёр дээр очиход, намайг үүргээ гүйцэтгээгүй гэж хэлээд үзээрэй.

Жу:     Би анх хараад таныг шавжийн хор цацаж байна гэж бодлоо. Наадах чинь миний биеийг улам дордуулах юм биш үү?

Тао:    Энэ гэрийн хамгийн том шавж гэвэл чи л байна. Хоёр дүүг чинь хамгаалъя гэсэн дээ битүү цацаж байна.

Жу:     Надаас айхгүй байна уу?

Тао:    Би чиний ээж. Вирус намайг хараад бишрэх хэрэгтэй шд. Алив, үзье._ Халуун чинь буучхаж.

Жу:     Би зүгээр ээ. Одоо хамаагүй дээрдэж байна. Би тийм ч эмзэг амьтан биш.

Тао:    Алив. Шишиагийн явуулсан энэ анагаах наалт үнэхээр мэдрэлийн зовуурийг бууруулж байна уу?

Жу:     Бүрэн эмчлэхгүй ч гэсэн маш сайн нөлөөлж байгаа.

Тао:    Би хэлсэн шдээ. Хөлийг чинь ингэж анхаардаг олон найзтай бол оо гэж. Тэр хүн чинь чамд, эхний хэдэн наалтыг өгсөн биз дээ?

Жу:     Хэн? Чэн Майдун. Нэрийг нь хэлчхээр яагаад байгаа юм? Нэрийг нь хэлэхээр эвгүй байна уу?

Тао:    Чамд ямар хамаатай юм?

Жу:     Би танд найз залуу энэ тэр гэж ярьж байгаагүй болохоор танд ч, надад ч эвгүй байна.

Тао:    Тийм л биз. Би анх хэн ч миний охиныг өрийн болгох эрхгүй гэж боддог байлаа. Миний охиныг хулгайлна гэж зүүдлэх ч эрх нэг ч залууд байхгүй.

Жу:     Ойлгож байна.

Тао:    Тэгвэл надад хэлээч. Чэн Майдун, нөгөө зөрүүд залуу хоёр юугаараа ялгаатай юм?

Жу:     Житуны хувьд хайр өрөөсөн талтай байсан. Харин Чэн Майдун бид хоёрынх бол жинхэнэ хайр.

Тао:    За за, төвөгтэй юм ярьдаг юм бэ. Юу юу гээд заваан юм яриад байдаг юм?

Жу:     Юун заваан байгаа юм? Та залуу бүсгүй байж үзээгүй юу?

Тао:    Би наад маад юмыг чинь мэдэрч үзээгүй. Ойлгох ч үгүй. Хамаг бие хүйт оргиулаад. Шал утгагүй.

Жу:     Ямар ч хайр байлаа гэсэн бодит байдалтай нүүр тулгарах л болно.

Тао:    Тэгээд тулгараач. Өнөө маргаашаа л бодоод явдгийг чинь ойлгохгүй юм. Хоёулаа сэтгэлтэй юм бол холыг харж төлөвлөх хэрэгтэй. Алсын зайнаас харилцдаг хосууд зөндөө л байдаг шд. Өөрсдийнхөө харилцааны асуудлыг яагаад шийдэж чаддаггүй юм?

Жу:     Одоо миний юу хүсэх хамаагүй болсон. Тэр намайг ойшоохгүй байгаа.

Тао:    Тэр одоо мугуйдлаад эхэлсэн үү? Хөрш зэргэлдээ тосгодод гэрлэх насны нэг эмэгтэйд найман эрэгтэй оногддог статистик байгаа гэж У хатагтай хэлсэн дэг. Баахан эрчүүд үлдээд, эмэгтэйчүүд ховордсон цаг. Царай муутай юмнууд хүртэл хань ижилтэй болоод байхад. Би тэрэнтэй чинь уулзана.

Жу:     Битгий тэгээрэй. Та айлгачихна шд. Тэглээ ч хайрыг албадаж болдоггүй юм. Би чадахаараа хичээнэ ээ.

Тао:    Хэр удаан ингэж хөөцөлдөж гүйхийг чинь харж л байя.

АГУУ ХҮН Чэн: Дээрдэж байна уу?

Жу:     Маш муу байна. Би зовж байна. Хэн ч тоохгүй байна.

Чэн:    Би гэрийн чинь гадаа байна.

Жу:     Яаж байгаа чинь энэв?

Чэн:    Ч... чамайг хайж байна. Юу өмсчхөө вэ? Хүрмээ яасан юм?

Жу:     Чамайг харах гэж яараад л.

Чэн:    Өвдсөөр байгаад үхэх санаатай байна уу?

Жу:     Уучлаарай, аймаар царайтай, муухай үнэртэй байгаа шүү.

Чэн:    Тэгж санагдахгүй байна. Чи сайн худалж юм аа. Өвдсөн шинжгүй байж байгааг нь.

Жу:     Намайг хэвтэрт нь эргэх хэмжээний өвдсөн гэж чи бодсон юм уу?

Чэн:    Аль нь ч байсан чи үнэхээр ихэмсэг юм. Яаж ийгээд л хүнийг дураараа байлгадаг.

Жу:     Чи надад санаа тавьдаг учраас л тэр.

Чэн:    Нялуун гэдэг нь. Тэвчихийн арга алга. Зүгээр байгаад чинь баяртай байна. Тиймээс явлаа.

Жу:     За, тэг дээ.

Чэн:    Энэ удаа, тоох ч үгүй явуулж байх шив.

Жу:     Үнсмээр байгаа ч гэсэн чамд өвчнөө халдаачих вий гэж айж байна.

Чэн:    За яахав. Чи тэгвэл надад том өртэй шүү.

Жу:     Энийг тооцохгүй ээ. Өвдөх хэцүү шдээ. Чамайг зовж байгааг хармааргүй байна.

Чэн:    Нялуун юм ярихаа боль оо. Надад учраа тайлбарлах... боломж олгоё.

Жу:     Чэн Майдун, би чин сэтгэлээсээ уучлал гуйя. Тэр өдөр би зоргоороо ярьсны учир гэвэл...  Би хэзээ ч эрэгтэй хүний өмнө хөлөө авч байгаагүй. Тэгээд айсан юм. Уучлаарай.

Чэн:    Ойлголоо. Уучиллаа. Гэртээ ор доо. Эдгэхээр чинь хоёулаа дахиад болзъё.

Жу:     Дахиад жаахан байчих._ Сансрын хөлгүй уудам, хүн зоны олонд, хоёр биеэ мэдэлцэж, нэгэндээ дурлана гэдэг үнэхээр гайхамшигтай мэдрэмж. Бурхан хүнийг яаж ийм мундаг бүтээдэг байна? Тэр хүнд баяр, хилэн, зовнил, хайр, тачаал, зэвүүцлийг өгсөн байна. Эдгээр нь хүнийг зовоож бас туйлын аз жаргалтай болгодог.

УТАС: ЖУАНЖЭ АГУУ ХҮНИЙГ ГИЖИГДЭВ. Миний мөчүүдийг үз.

УТАС: Бурхан хүнийг яаж ийм мундаг бүтээдэг байна? Тэр хүнд баяр, хилэн, зовнил, хайр, тачаал, зэвүүцлийг өгсөн байна. Эдгээр нь хүнийг зовоож бас туйлын аз жаргалтай болгодог.

УТАС: Таалагдав.

УТАС: ТАНЫ НИЙТЛЭЛ АГУУ ХҮНД ТААЛАГДАВ

Ни:      Ядарч үхлээ. Ээж солиорчихсон юм байх даа? Дөнгөж 6 болж байна шдээ.

Ян:      Өшөөгөө авч байгаа юм байна л даа.

Тао:    Битгий хүний араар муулаад бай. Би юу гэж тийм өчүүхэн юм хийж байдаг юм? Ядарч үхлээ.

Жу:     Очлоо. Санаа зоволтгүй. Өндөгний шар нь асгараагүй, овьёос түлэгдээгүй. Хоёрдугаар хоол бол миний нэрийн хуудас. Хүссэнээ аваад ид.

Ян:      Эгч ээ, та эдгэчхээ юу?

Жу:     Бүрэн дүүрэн эдгэсэн. Өглөө сэрсэн чинь бөөн эрч хүч. Тэгээд зүгээр суухад тамтай санагдаад.

Ни:      Эгч ээ, та л ганцаараа хангалттай унтсан бололтой.

Жу:     Идэж дуусчхаад буцаад унтаарай. Өнөөдөр бүх ажлыг би хийнэ. Намайг өвдсөнөөс болж та нар бүгд зовлоо. Ээж ээ, та яагаад хавагначхаа вэ? Шөнө сайн унтсангүй юу?

Тао:    Сайн унтсан хэн байгаа юм? Өнгөрсөн шөнө хашаанд хоёр харх шөнөжин шивэр авир хийлээ. Эр харх нь ороод ирэх вий гэж айлаа шүү. Тэгээд би хархны хор хайгаад л байлаа.

Жу:     Одооноос эхлээд хархны чимээ сонсогдвол тоохгүй унтаад л бай. Муур, харх хоёр чинь заналт дайснууд. Тэд яасан ч гэр лүү орж ирэхгүй.

Тао:    Больцгоо. Хүн өшигчөөд байх юм.

Жу:     Одоохоон. Юу хэрэгтэйв? Өнөөдөр ажилгүй юм уу?

Чэн:    Яагаад ганцаараа байгаа юм? Дүү нар чинь яасан юм?

Жу:     Унтаж байгаа. Өчигдөр гэрийн гадаа хоёр харх чимээ гаргаад сайн унтаж чадаагүй гэнэ.

Чэн:    Гэр бүлээрээ сонор чихтэй юм аа?

Жу:     Тийм шүү. Ойрд хархны амьдрал хэцүүхэн л байна. Битгий наанаа зогсоод бай. Хүмүүсийн зам таглаад.

Чэн:    Ээж чинь бас байхгүй юу?

Жу:     Би амрааж байгаа юм. Гэрээ цэвэрлэж байгаа байлгүй.

Чэн:    Чи орж бай. Би худалдагч хийе.

Жу:     Чадах юм уу?

Чэн:    Би танай гэрийн хоёр хархнаас дор гэж үү?

Жу:     Намайг битгий дутуу үнэлээрэй. Тэр хоёрын нэг нь хөөрхөн, нөгөө нь аймаар хашхирдаг шүү.

Чэн:    Уучлаарай, би бол аль аль нь. Орж бай. Гадаа зэврүүн байна.

Жу:     Байз, энэ юу вэ?

Чэн:    Жуанжэ, хоёулаа дахиад болзъё. Албан ёсоор, сүртэй болзъё.

Жу:     Тэгье. Энэ удаад амжилттай болзоно шүү.

Эм:     Ойрын үед хүйтэн агаар үргэлжлүүлэн өмнө зүгт нүүнэ. Хүйтний эрч чангарахыг анхааруулж байна. Нутгийн ихэнх хэсгээр агаарын хэм буурна. Манай нутагт ойрын хэдэн арван жил үзэгдээгүйгээр цочир хүйтэрнэ. Энэ хүйтэн цаг агаар долоо хоног үргэлжилж, цагаар чийгшинэ гэж мэргэжилтнүүд анхаарууллаа. Гадуур гарахдаа дулаан хувцаслахыг иргэдэд өвлөж байна.

Жу:     Яг адилхан орцтой байхад чи хийхээр яагаад мянга дахин гоё болдог байна аа?

Чэн:    Бидний анхны албан ёсны болзоо шүү дээ. Тэгэхээр ховор чадвараа гаргах хэрэгтэй.

Жу:     Заагаад өг.

Чэн:    Шаардлагагүй. Чамайг хүсвэл би хийж өгөөд л байна.

Жу:     Чэн Майдун, чи бас нарийн ухаантай юм аа. Намайг явуулахгүй гэж ийм арга сэдэж байна уу?

Чэн:    Болохгүй нь юу байна? Бүх асуудалд шийдэл хэрэгтэй. Энийг ойлгуулах гэж арга сэдэж байна.

Жу:     Би чамайг хэт өндрөөр үнэлжээ. Чамайг чимээгүй халамжилдаг төрлийн хүн гэж бодож байлаа.

Чэн:    Тэнэг хүн л тэгдэг. Одооноос эхлээд би чиний төлөө хийж байгаа юм болгоноо чамд хэлнэ. Бүр дэгстүүлж хэлнэ. Тэгэхгүй бол хүний тус мэддэггүй чам шиг хүн ирээдүйд юу ч санахгүй.

Жу:     Зөвшөөрлөө. Энэнтэй чинь бол бүрэн санал нийлж байна. Залуу байхдаа “Танихгүй эмэгтэйн захидал”-ыг уншаад миний сэтгэл хөдөлж байлаа. Гэхдээ чадахгүй гэдгээ би мэдсэн л дээ. Хайрын төлөө бүх насаа зориулна гэдэг тэнэглэл. Хүн өөрийгөө хайрлаж байж л бусдыг хайрлахад суралцдаг. Тэгээд ч, цусан төрлийн гэр бүлийн холбоо хүртэл найдваргүй. Амьдралд хайраар дэнчин тавина гэдэг хоёр хүнд хоёуланд нь дараа болно.

Чэн:    Чи бид хоёр арай л урамгүй хосууд уу?

Жу:     Орчин үеийн хүмүүс ухаалаг. Ихэнх юманд тооцоотой ханддаг.

Чэн:    Тэр нь сайн зүйл биш. Хайрын тухай яриад ч хэрэггүй болгож байна.

Жу:     Жинхэнэ хайр бол тийм байсан ч үнэ цэнээ алдахгүй шүү дээ. Амрагууд, найз нөхөд, хайртай хүмүүс... эдгээр бол нэр төдий. Хонгор гэдэг үг надад хамгийн их таалагддаг юм. Өрнийн орнуудад СвийтХарт гэж хэлдэг юм. Хайрлахад тархи хэрэггүй. Зүрх л байхад болно.

Чэн:    Борлуулалтын салбарт ажилладаг гэсэндээ, сайн ярих юм аа.

Жу:     Нааш ир.

Чэн:    Айж байна.

Жу:     Яагаад?

Чэн:    Хаширчихсан.

Жу:     Мангартаад байгаач. Наашаа ирнэ үү гүй юу?

Чэн:    Үгүй гэвэл яах юм?

Жу:     Наашаа ирэхгүй юм уу? Тэгвэл би очъё.

Чэн:    Эхлээд нэг юм хэлчихье. Өнөө орой юу ч хийсэн байлаа, би дахиж чамд хууртахгүй.

Жу:     За за. Тэгвэл би юу хийдэг юм билээ дээ?

Чэн:    Томоотой байгаарай. Дахиж тийм юм хийвэл надад эвгүй л юм тохиолдох байх шүү. Жуанжэ...

Жу:     Юу?

Чэн:    Цас орж байна.

Жу:     Тийм байна. Нээрээ цас орж байна шд.

Чэн:    Цас ороод зам халтиргаатай байгаа. Тэгэхээр би мотоциклоор чамайг хүргэж болохгүй. Ваннд орчхоод энд унтаарай. Хэрэгтэй юм байвал би өглөө чамд аваачаад өгнө.

Жу:     Чи хийсэн юм уу?

Чэн:    Үнэгүй байсан юм.

Жу:     Худлаа яриад л.

Чэн:    Би гарлаа._ Жуанжэ... чи бэлэн биш байгаа. Би хүлээж чадна. Яасан? Гарангуут санаад эхэлчихсэн үү?

Жу:     Чэн Майдун, би тийм хөнгөмсөг хүн биш шүү.

Чэн:    Би мэднэ.

Жу:     Намайг ахлах сургуульд байхад нэг зууч манайд ирж билээ. Полиовирустай боловч сайхан сэтгэлтэй хүн байгаа гэсэн. Тэгээд манай ээжээс бодитоор хандаач ээ гэж хүссэн. Над шиг охин хэтэрхий хичээж сурах хэрэггүй, амьдралын ур чадварт суралцаж, жирийн сайхан амьдрах нь юунаас ч илүү дээр гэсэн. Би бараг л үнэмших шахаж билээ. Гэтэл манай ээж тэр зуучийг зандраад, хичээлээ сайн хийх нь миний охины хувьд хувь тавилангаа өөрчлөх ганц боломж гэсэн. Над шиг охин, өөр бас нэг өвчтэй зовлонтой хүнтэй амьдрах ёстой гэж нийтээрээ санал нэгдсэн юм шиг, бодит байдал ийм юм шиг л байдаг. Харин ээж маань тэр бодит байдлын нүүр лүү нулимахыг заасан юм. Би мундаг байж чадвал, тахир дутуу гэдэг маань асуудал биш болно. Тиймээс би хэн бүхнээс илүү хичээж амьдардаг. Би бүхнийг өөрийн мэдэлд байлгамаар байдаг. Би хүнд сонгогдохын оронд хүнийг сонгож амьдардаг. Энэ удаад ч тэгсэн. Би их сургуульд орохдоо найз залуутай байлаа. Тэр бүх талаар сайн залуу байлаа. Даанч, анх удаа бид хоёр ойртох болоход, тэр миний хөлийг хараад илэрхий цочирдсон. Анх хөлөө тайруулах мэс засалд ороход, манайх ядуу айл байлаа. Шарх маань бүрэн эдгээгүй байхад намайг эмнэлгээс гаргасан. Хиймэл хөл сайн таарахгүй байсан. Шарханд халдвар орж би өндөр харуулсан. Бараг л үхэх шахаж билээ. Мухар хөл муухай гэж жигтэйхэн. Тэр өдрөөс хойш, би хэнд ч ийм хөлтэй гэдгээ харуулаагүй. Тиймээс Чэн Майдун, би чиний өмнө дүр эсгэсээр ирсэн юм. Би хэзээ ч хэнтэй ч дотно харьцаанд орж байгаагүй.

Чэн:    Энэнд муухай юм байхгүй. Би бас энэ ажилд орсноосоо хойш, хэнтэй ч дотносож байгаагүй. Жуанжэ, би бүгдийг нь сайтар бодсон. Найз, амраг, эсвэл хонгор... аль нь ч байсан надад зүгээр ээ. Хамт л байж байвал, би үүрд дэргэд чинь байх болно. Чи учраас, би тэгж чадна.

Жу:     Чэн Майдун, чи... буцаад ороод ирэх үү?

Back to episodes Go home