ТИТР
15-Р АНГИ
Эмээ: Хараач Лин, ямар сайхан зоог гүнцэг вэ? Хэдийгээр чи амталж чадахгүй боловч, харж бол чадна. Өнөөдөр би чамд шууд бичлэгээр хоол харуулна. Тэгээд чи намайг идэхийг харна.
Лин: Нарийн хэрчсэн наймаалж сайхаан. Надад жаахны үлдээхгүй юм уу?
Эмээ: Чамд хадгалсаар байтал хуучирчихна. Эмнэлгээс гарахаар чинь нэг кило шинэхэн нарийн хэрчсэн наймаалж авчих гэж би Майдун хэлье.
Лин: Харав уу, надаас хоолоо харамлаж байгааг нь. Ёстой ховдог эмгэн шүү.
Эмээ: Намайг ямар хүн гэдгийг одоо мэдэж авав уу? Хар даа, Лин эмээ чинь.
Чэн: Лин эмээ, шинэ оны мэнд.
Лин: Чамд ч бас шинэ оны мэнд, Майдун. Би эмээд чинь шинэ оны бэлгийн мөнгө шилжүүлсэн. Марталгүй заавал аваарай. Тэгэхгүй бол өөртөө шамшигдуулчихна.
Чэн: За, би заавал авна. За за, та сайхан хоолло. Би гарлаа.
Эмээ: За, тэг ээ тэг.
Чэн: Баяртай.
Эмээ: Лин, эртээд би хөгшин хүмүүсийн бичсэн онигоо онлайнаар уншлаа. Балай юмыг харж баахан инээлээ.
Лин: Ашгүй нэг юм миний эзгүйд хэдэн сайн найзтай болоо шив.
Эмээ: Би чамд уншаад өгье. Нэг эмгэн байж гэнэ ээ. Дахиад хайрлаж дурламаар байна гэж гэнэ. Гэхдээ өөрөөсөө ах хүнд татагддаг юм байж. Тэгээд удалгүй, тийм хүн хорвоо дээр байхгүйг мэджээ. Бас, эрүүл мэндээ бод гэж байнга хэлдэг эмч маань өнгөрчихжээ. Гэтэл би амьд байж л байдаг. Би амьдрах ёстойгоосоо илүү удаан амьдарчхаж. Аан нээрээ, энэ ёстой марзан. Өөр юу билээ дээ. Өөрийнхөө бичгийн танихаа байчихлаа.
Ни: Хоолны цаг боллоо шүү.
Жу: Аав, Хи ах хоёр архи уудаггүй байсан шдээ.
Тао: Удаан ганцаараа байсан болохоор ганцаардаж байгаа байлгүй дээ. Зүгээр аягалаад тавьчихъя. Уух албагүй л дээ, гэхдээ тэд ууя гэж бодвол байж байг. Байхгүй бол бидний алдас болно биз дээ?
Ни: Энийг ахад, энийг аавд. Битгий нэрэлх ээ. Хүсэлт байвал зүүдэнд ороод ирээрэй.
Тао: За за, битгий мангартаад бай. Хооллоё. Бушуул.
Жу: Жуан Ян, хоолны цаг боллоо.
Ян: За.
Жу: Идье.
Ян: Тэгье.
Жу: Амсаад үз дээ._ Хамт ууна гэж тохироо биз дээ? Яагаад ганцаараа уучхав аа?
Ян: За. Баярыг тохиолдуулан би хундаганы үг хэлье. За, бариарай.
Бүгд: Шинэ оны мэнд.
Ян: Төлөө.
Бүгд: Төлөө.
Тао: Төлөө. Хи Жангиэгээс хойших анхны шинэ оны мэнд._ Энэ цаг яасан хэцүү юм бэ. Цагны өмнөөс иччихлээ. Байн байн харахаа болиоч. Өнөө орой төлөвлөсөн юм байгаа юу?
Жу: Онцын юм байхгүй ээ. Найзуудаараа секунд тоолох үдэшлэгт очно.
Тао: Яагаад? Гэртээ секунд тоолохоор он гарсан гэж тооцдоггүй хэрэг үү?
Жу: Таныг дургүйцэхгүй бол би найзуудаа энд дуудчихъя.
Ян: Зүгээр шдээ. Шинэ оныг найзуудаараа гаргах хэвийн зүйл. Манай ангийнхан онлайн арга хэмжээ зохион байгуулж байгаа.
Ни: Тийм ээ, манай ангийнхан ч бас. Ёслолын буудлага, секунд тоололт дээр намайг байлцаач гэсэн юм.
Тао: Танай ангийнхан бүгд өнчин юм уу? Гэр бүлгүй хүмүүс үү? Он гарч байхад чинь гэр бүлтэйгээ байдаггүй юм уу? Юундаа тэнээд байдаг юм?
Жу: Манайд тийм дүрэм өмнө нь байгаагүй шдээ.
Тао: Тэгэхэд Хи ах чинь амьд сэрүүн байсан юм. Утгагүй юм яриад.
Жу: Ээж ээ, та надад ууртай байвал надад л гарга л даа. Энэ хоёрыг давхар хямраагаад. Хи ах амьд байхдаа гэр бүлийн хэрүүлд дургүй байсан шдээ.
Тао: Битгий Хи-г яриад бай.
Жу: Өөрөө ярьж эхэлчхээд.
Тао: Болно шдээ, Хи Ниаониао. Наадхаа нүднээс далд оруул. Мянган долларын үнэтэй тоос сорогч хэнд хэрэгтэй юм?
Жу: Ээж ээ, ядаж баяраар эв түнжинтэй байж болохгүй юу?
Тао: Чамаас л шалтгаална даа. Хи-гээс хойш анхны шинэ он гарч байна. Гэтэл чи хоёр дүүгээ орхиод гарч тэнэх гээд байх юм. Яаж чи өөрийгөө том эгч гэж байгаа юм? Цаг хэд болж байгааг харж байна уу? Олигтой эмэгтэй хүн өдийд гадуур гардаггүй юм.
Жу: Битгий сонин юм яриад бай. Төрсөн охинтойгоо яагаад ийм муухай харьцдаг юм? Та уурлах болгондоо бодох ч үгүй дураараа баахан юм ярьдаг. Энэ хоёроос ч асуу. Таны үгэнд гомдож сэтгэл нь өвдөөгүй хүн нэг ч байхгүй. Ийм байдалтай болоод удаж байна. Одоо болох юм биш үү?
Тао: Тийм ядаргаатай байвал гараад яваач тэгээд. Та нар бүгд намайг хөөрхийлж доош нь хийдэг. Намайг боловсролгүй бүдүүлэг гэж боддог. Мартчихсан бол сануулаад өгье. Та нарыг өсгөсөн хүн чинь би шүү. Энэ тийм амар ажил уу гээд та нар өөрсдөөсөө асуу. Чиний хөл чинь ийм. Тийм болохоор багаас чинь би чамд нэг ч хатуу үг хэлж байсангүй. Гэрт Жуан Ян 40 мкв өрөөтэй гээд би чамд 45-тайг гаргаж өгсөн. Чамайг л гомдоохгүй гэж, бас нас чинь явж байгаа гэж санаа зовсондоо тэр шүү дээ. Ойлголоо. Би өөртөө лай хураасан юм байж. Энэ олон айлын ээжүүдээс асуу. Охин нь гадуур оройтоход санаа зовдоггүй нэг ч гэсэн ээж байна уу? Би та нарыг мэдэж байна. Секунд тоолох энэ тэр чинь зүгээр шалтаг. Жаахан ууж зугаацах л гээ биз. Эцэст нь эмэгтэй хүн л хохирдог шд.
Жу: Ээж, би 30 нас хүрч байна. Хүн намайг ашиглах гээд байвал мэдэхтэйгээ болсон. Би ийм хөлтэй болохоор, хүнтэй харилцаа үүсгэх хэзээ ч амар байдаггүй. Би ер нь өөрийн жаргалыг бодлоо гээд, хэнд гай болсон юм? Яг үнэнийг хэлэхэд, хүн надад намайг ашиглах гэвэл, бараг баярлах болчхоод байна.
Ян: Жэ эгч ээ. Жэ эгч ээ. Эгч ээ. Эгч ээ. Ээжид битгий уурла аа. Нарийн яривал уурласан шалтгаан нь та биш л дээ. Хоёр хоногийн өмнө үйлдвэр дээр нэг юм болсон юм. Нэг хүн машинд гараа хавчуулаад тастуулах шахсан. Ирэх долоо хоног хүртэл үйл ажиллагаа зогссон.
Жу: Надад эрт хэлэхгүй яасан юм?
Ян: Ээж битгий хэл гэсэн юм. Гэхдээ ганц ажлын байрны ослоос болж ингээгүй байх л даа. Бас л Хи ахыг л үгүйлээд байгаа бололтой. Жэ эгч ээ, энэ удаад ээж яах аргагүй хөгширч байгаа нь мэдэгдэж байна. Эртээд, хашаанд нарлах гэж гараад, суув уу үгүй юу унтаад өгсөн байсан. Манай эмээ шиг л болж байна. Хи ахыг байхад би хэрүүлээр ээжид хэзээ ч дийлддэггүй байлаа. Заримдаа би байгаа байдлаас нь зориуд өө эрдэг ч байсан. Ээж захирангуй, дээрэлхүү санагддаг байсан. Гэхдээ сүүлд зөндөө бодсон. Жишээ нь миний зураг зурдгийг л бодоод үз. Миний зураг, бүтээл ямар учиртайг ээж огт мэдэхгүй. Тийм болохоор яаж миний шийдвэртэй бүрэн санал нийлэхэв дээ? Ээжийн боловсрол, туршлага миний зураач болох мөрөөдлийг ойлгоход нь нэмэр болохгүй. Ээж хэзээ ч... бидэнд дуртай байхгүй.
Жу: Юу хэлэх гээд байгааг чинь ойлгож байна. Би зүгээр бухимдлаа тайлсан юм. Чи очиж ээжийг аргад.
Ян: Жэ эгч ээ, санаа зоволтгүй. Нэг л өдөр ээж Майдун та хоёрын харилцааг ойлгоно.
Жу: Ээж байтугай би ч өөрсдийнхөө харилцааг ойлгохгүй байна.
Ян: Жэ эгч ээ, Үл ойлголцох бол амьдралын л нэг хэсэг. Бусдын таашаалд нийцэх гэж зүтгээд байвал хүн өөрөө л зовно.
Жу: Мэднэ дээ. Би зүгээр. Бүр ухаан суучхаж.
Эр: Ууцгаая.
Чэн: Би уухгүй.
Эр: Өөр юм уух уу?
Чэн: Энийг ууя.
Эр: За.
3, 4: 15, 20. 15 20.
4: Ичиж үхмээр юм. Нүдэн дээр болохгүй. Нээрээ шүү.
Жу: Шинэ оны мэнд.
Бүгд: Шинэ оны мэнд.
Чэн: Жаахан тайван. Хүн чамаас булаагаад авчихгүй. Би харж байя.
Жу: Гарцгаая.
Чэн: Үнэртээ ус түрхээ юу?
Жу: Тийм ээ. Шинэ он шүү дээ. Чамд хэзээ ч мартагдахгүй сайхан сэтгэгдэл үлдээх болно.
Чэн: Үгээ бодож ярь л даа. Уур амьсгал эвдээд байх юм.
Жу: Нээрээ тийм дээ. Баяр наадам гэдэг бол бидний хувьд баярлах шалтаг.
Чэн: Чиний зөв өө. Тухайн мөчдөө амьдарна гэдэг билүү?
Жу: Чэн Майдун, гэхдээ чи тэгдэг хүн биш биз дээ?
Чэн: Ямар биш гэж?
Жу: Тухайн мөчдөө амьдардаг.
Чэн: Чамтай байхдаа тухайн мөчдөө амьдардаг.
Жу: Чи яг манай ээж шиг юм. Дотроо чи намайг амархан хүүхэн гэж боддог.
Чэн: Чи надтай муудалцах санаатай байна, тийм үү?
Жу: Тийм байлаа гээд чи яах юм? Чи намайг сонгоо биз дээ? Тэгэхээр нэгнийгээ хүлцэн тэвчээд бусдын дургүй хүргэсэн хос байя.
Чэн: Хамаагүй ярьж байх шив. Яасан? Уруулаа өнгөлүүлэх юм уу? Би авчраагүй.
Жу: Намайг үнс.
Чэн: Битгий мангартаад бай. Хүмүүсийн нүдэн дээр.
Жу: Хоёулаа хүмүүсийн дургүй хүргэдэг хос шдээ. Зүгээр.
Чэн: Намайг од хүн гэдгийг дахиад л мартчихсан уу? Битгий мангартаад бай. Яасан бэ?
Жу: Байзаарай. Чи юу? Чи зориуд тэгсэн үү? Чи надтай үзэх юм уу?
Эр: Яасан бэ?
Жу: Энэ надад хүрсэн.
Чэн: Уучлал гуй.
Эр: Зүгээр яриаг чинь сонсоод сонжих гэж ойртоод санамсаргүй хүрчихсэн шдээ.
Эрр: Битгий тэгтлээ хүндээр хүлээж ав. Секунд тоолох үдэшлэг шдээ. Хөгжилтэй байя л даа.
Чэн: Уучлал гуй гэж байна шүү.
Эрр: Чадахгүй.
4: Хөөе хөөе. Зүгээр ярилцъя аа.
Жу: Ойлгохгүй юм. Яагаад намайг болиулж байгаа юм?
Чэн: Тэд клубээс хөөгдсөн биз дээ?
Жу: Угаасаа тэгвэл таарна.
Чэн: Чи их ууртай байлаа. Бараг зодолдох гэж очсон юм шиг санагдсан.
Жу: Юу гэсэн үг юм? Зүгээр тэгээд хүнд элэг бариулаад байх юм уу?
Чэн: Би чиний талд байна. Харин зодоон болбол чи хол байж цагдаа дуудах ёстой. Тэгтэл чи шууд гар далайгаад орж байдаг. Санаа байвч сачий чинь дутна шд.
Жу: Чи өөрөө болхи шдээ.
Чэн: Би юу? Намайг зодолдож чадахгүй гэж байна уу?
Жу: Би юу бодож байгааг чинь мэдэж байна. Намайг үдшийг баллачихлаа гээд чи дотроо ууртай байгаа биз дээ?
Чэн: Тэр нөхөр л харин жинхэнэ баярыг баллаж хайсан байх.
Жу: Харин тийм болохоор явуулах ёсгүй байсан гэж байна шдээ.
Чэн: Ойрд яагаад хачин авирлаад байгаа юм? Юу болсон юм?
Жу: Бид хоёр тохирохгүй гэж чи бодож байна уу? Яагаад бидний нэг ч болзоо бүтдэггүй байна аа? За за, гэртээ харья.
Чэн: Тэр хэрэггүй амьтдад уурлаж гаргаж цагаа үрээд яахав. Харихаасаа өмнө хоёулаа секундээ тоолъё.
Жу: Хаана очиж тоолох уу?
Чэн: Эмээ видео дуудлага хийж байгаа. Тэгэхээр манайд очиж болохгүй.
Жу: Тэгвэл манайд очъё. Хоёулаа тийшээ очиж ээжтэй нэгийгээ үзье.
Чэн: Ээж чинь надад тийм дургүй юм уу?
Жу: Хөөрхөн юм яриад байдаг шд. Эсвэл... кино театрын урд сууж болох юм.
Чэн: Арай дээр юм хиймээр байх юм. Явцгаая. Миний шинэ байр луу.
Жу: Шинэ байр аа?
Чэн: Мартчихсан уу? Эмээ чамд гайхуулж яриад байсан даа. Би шинэ байр авсан. Засвар нь дууссан байна лээ. Тийшээ очъё.
Жу: Би захын нэг залууг дагаад гэрт нь очдог хүүхэн шиг байна уу?
Чэн: Тийм. Тоглож байна шдээ, Жуанжэ. Тоглоом хийж байхад. Чи юу гэж тэгж харагддаг юм? Жуанжэ. Чи огт тийм харагддаггүй. Хар л даа. Такси. Явъя.
Жу: Надад хаалганы кодоо харуулж болохгүй шдээ. Би цээжилчихлээ.
Чэн: Угаасаа цээжлүүлэх гэсэн юм. Гутлаа тайлаад хэрэггүй. Шууд ороод ир.
Жу: Хөөх, Чэн Майдун. Чи загварын мэдрэмжтэй юм аа.
Чэн: Тосгоны хүмүүс ерөнхийдөө чиний боддогоос илүү мэдрэмжтэй байх.
Жу: Өмнө нь энд хүн удаан хугацаагаар амьдраагүй бололтой.
Чэн: Эмээ нэг хэсэг байсан юм. Цахилгаан шатанд дургүй болохоор дахиж ирэхгүй гээд байгаа.
Жу: Тэр зүгээр л шалтаг. Мэдээж чи ирээдүйд эхнэртэйгээ энд амьдарна. Шинээр нь байлгах гэсэндээ л тэр.
Чэн: Миний төлөвлөгөөг яаж мэдэж байгаа юм?
Жу: Энэ тосгоны хүн болгон тэгдэг биз дээ? Зууч хөлслөөд, сохор болзоонд яваад, гэрлээд, хүүхэдтэй болдог. Чи ч ялгаагүй.
Чэн: Дахиад зуучийн тухай битгий дурсаарай. Тэр үеийг бодохоос бие арзайж байна.
Жу: Хараач хөөе._ Чэн Майдун, Энэ юу вэ?
Чэн: Аль?
Жу: Энэ юу юм?
Чэн: Буцаагаад хий. Ямар хэрэгт дуртай юм? Яагаад гаргаж байгаа юм?
Жу: Яагаад болохгүй гэж. Энэ би байна.
Чэн: Буцаагаад өг.
Жу: Хэл л дээ. Энэ би байгаа биз дээ? Тийм биз дээ? Би мөн үү? Хэл л дээ.
Чэн: Тийм ээ, мөн. Тэгээд юу гэж?
Жу: Энийг... хэзээ авсан юм?
Чэн: Санахгүй байна._ Ахлах ангид байхдаа.
Жу: Нээрээ юу?
Чэн: Юуг нь гайхаад байгаа юм? Би угаасаа л чамаас илүү тууштай шдээ._ Надад хэлээч. Юу болсон юм? Надаас болсон уу? Ямар нэг юм болсон бол чи надад хэлэх хэрэгтэй.
Жу: Хэллээ гээд чи тус болохгүй. Тэгээд ч чи ядарсан байгаа.
Чэн: Би ойлгоно шдээ.
Жу: Чэн Майдун. Чи өмнө нь энд хүн авчирч байсан уу?
Чэн: Чи дахиад надтай муудалцмаар байна уу?
Жу: Авчирсан юм уу?
Чэн: Үгүй. Өнөөдөр чи яачхаад байгаа юм бэ?
Жу: Тэгвэл би цор ганц байх нь.
Тао: Чиний хөл чинь ийм. Тийм болохоор багаас чинь би чамд нэг ч хатуу үг хэлж байсангүй.
Жу: Ямар ч хувирал байхгүй юу?
Чэн: Чамайг яах гэж байгаан бол гээд л байж байна.
Жу: Мангартаад л. Хоёулаа насанд хүрсэн улс. Яана гэж бодоов?
Чэн: Жуанжэ. Чи согтуу байна уу?
Тао: Чиний наад бие чинь хүнд дараа.
Жу: Үгүй. Би зүгээр л хуудуу хүн.
Чэн: Би чамайг сайн мэдэхгүйдээ тэгээд хэлчихсэн. Дараа нь уучлал гуйсан.
Тао: Чи Чэн Майдуныг сонговол, ирээдүй чинь энэ мэт л байх болно.
Эмээ: Гоё байгаа биз дээ, Лин? Наанаас чинь харагдахгүй. Энэ жил тосгонд секунд тоолох үдэшлэг зохиосон. Чи олон хүнээс дөлдөггүй байсан бол би чамайг дагуулаад явахгүй юу. Байж байгаарай. Дахиад нэлээн хэд буудах байх шүү. Гоё байгаа биз дээ?
Чэн: Жуанжэ, би чиний хөлийг авъя.
Жу: Би ийм хөлтэй болохоор, хүнтэй харилцаа үүсгэх хэзээ ч амар байдаггүй. Би ер нь өөрийн жаргалыг бодлоо гээд, хэнд гай болсон юм?
Чэн: Яасан бэ? Юу болов оо? Юу болсон бэ? Жуанжэ, чи яав аа?
Жу: Чи яагаад намайг... албадаж байгаа юм?
Чэн: Чи юу гэсэн бэ? Дахиад хэл дээ. Чи сая юу гэсэн бэ?
Жу: Би харамсаж байна. Би ерөөсөө болилоо.
Чэн: Сундалчих. Гэрт чинь хүргээд өгье.
Лин: За болно оо. Дуг нойрондоо дугжрах минь. Үүнээс цааш тантай сэрүүн байж чадашгүй нь.
Эмээ: 12 цаг болтол унтаж болохгүй ээ. Гуйя. Хоёулаа энэ залуусаас юугаараа дутдаг юм? Чиг хандлагыг дагах хэрэгтэй. Эхлээд секунд тоололтыг дуусгая л даа.
Лин: Бодит байдалтай эвлэрэх хэрэгтэй. Та намайг цоо эрүүл хүн шиг бодоод байна уу?
Эмээ: Бүтэн жилийг давна гэдэг амаргүй гэж хүмүүс хэлдэг. Гэтэл чи бид хоёр олон жилийг давсан биз дээ?
Лин: Би одоо эдгэшгүй, заавал үхдэг өвчтэй болсон шүү дээ. Мангар юм яриад л байх юм.
Эмээ: Чи өвчтэй биш ээ. Чи ирээдүйг мэргэлдэг хүн. Тэгэхээр энэ жилийг чи заавал даван туулах болно. Жаахан л тэсчих, за юу?
Лин: За боль доо. 70-ыг давж насалсан ямар ч хүн ирээдүйг мэргэлэх энэ тэр гэсэн юманд итгэхгүй. Таныг баясгах гэж л би тэгдэг байсан юм. Та чинь ач хүүтэй хүн. Тэрнийгээ л өдөр болгон асуудаг шүү дээ. Үнэндээ та тэрний ирээдүйг харах гэсэн ч юм биш, өөрийгөө л харах гэсэн юм. Он гараагүй байсан ч гэсэн хоёулаа секунд тоолж болно шүү дээ. Энэ бол бидний төрсөн цагаас эхэлж явсан секундийн тоо. Эцэст нь насны минь эцэст бидэнд ирж, бид барианы зурхайд улам ойртож байна. Энэ үнэнийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өнөр сайхан бүлтэй болсон ч, орь ганцаараа явсан ч, эцсийн эцэст бид ганцаараа л байдаг юм. Тийм биз дээ?
Чэн: Би бодоод бодоод учрыг нь олохгүй юм. Бидний хүйсээс болоод бид өөр юм уу? Эсвэл зүгээр л өөр хүмүүс юм уу? Би чамайг гомдоосон бол, намайг уучлаарай. Гэхдээ чиний зөв байж. Би тухайн мөчдөө амьдарч чаддаггүй. Чи бас өөрийгөө хэт өндрөөр үнэлсэн биз. Ямартай ч, ёстой хөгтэй юм боллоо. Нууж далдалсан харилцаа бол харилцаа биш гэсэн эртний үг бий. Үнэхээр л хэврэг байдаг юм байна. Жуанжэ. Энэ миний хувьд шинэ учраас би чамайг барахгүй юм байна. Тиймээс... одоо энийг мартъя.
Хүмүүс: 10. 9 8 7 6 5 4 3 2 1.
Ни: Би өнөөдөр таны өвөрт унтана. Гэхдээ нэг юм гуйж болох уу? Ээжтэй маргалдахаа боль, за юу? Таныг уйлахыг би хармааргүй байна. Бас ээжийн уйлахыг ч хармааргүй байна. Та хоёр хоёулаа уйлахаар, надад маш муухай байдаг. Хутгаар зүсэж байгаа юм шиг. Аав үгүй болоход бас ийм мэдрэмж төрж байсан. Үнэндээ би бүгдийг мэднэ. Мэдэхгүй юм шиг царайлдаг л болохоос. Манай ангийнхан, манай багш намайг өрөвддөг. Гэхдээ надад тэдний өрөвдөх хэрэггүй. Би яг л аав амьд байсан үеийнх шигээ баяр жаргалтай харагдахыг хүсдэг. Өмнө нь... багш биднээр “Хуучин Бээжингийн дурдатгал гэдэг нийтлэл уншуулж байлаа. “Эцгийн цэцэгс хагдарч, харин би хүүхэд биш болов” гэснийг уншихад би бараг уйлах шахсан ч, арайхийн барьж дийлсэн. Инзүгийн хүүхэд нас дуусахад, минийх ч бас дууссан бололтой. Дараа нь би ээж, эгч, бас ахынхаа тухай бодлоо. Тэгэхэд багш намайг баясгасан. Жэ эгч ээ, ээж та хоёрын хэн нь ч уйлахгүй гэж найдаж байна. Бид нэг нэгэндээ түшиг болно.
Жу: Өнөөдөр мухлагаа нээх юм уу? Оны эхний өдөр шдээ. Ганц өдөр амрахгүй юу. Би Чэндү рүү явж маргааш тахиа амтлах юм авчиръя.
Тао: Тэгвэл сайн байна. Маргааш тосгонд чуулга уулзалттай. Давс. Тэд манайхаар ирэх нь гарцаагүй.
Жу: Би Ушанд нэг хүн танина. Хүнсний түүхий эд нийлүүлдэг. Намайг ирээч гээд л байгаа юм. Тэрэн дээр очингоо авч болохоор юм юу байна харъя. Ниаониао, Жуан ян хоёрт цагаан сараас өмнө зарж дуусга гэж хэлье. Халаасны мөнгөтэй ч болно биз.
Тао: Бас ганц хоёр юм ч сураад авна. Буцахдаа яараад яахав. Тааваараа яваарай. Босож өглөөний цайгаа уугаарай. Байж байгааг нь. Оны эхний өдөр л залхуураад.
Жу: Цайгаа уу._ Жан ах аа.
Эр: Сайн уу?
Жу: Та маргааш өглөө хамгийн түрүүнд энэ багцыг манайх руу явуулж болох уу? Ээжид хэрэгтэй байгаа юм. Цаашдаа чанараа яг энэ хэмжээнд бариарай. Алдаа мадаг гаргав аа.
Эр: Санаа зоволтгүй. Чам шиг чухал үйлчлүүлэгчийн төлөө бид аль чадахаараа ажиллана. Санаа зоволтгүй.
Жу: Заа за, ойлголоо. Байна.
Ван: Жуанжэ, чи гэртээ харьсан уу?
Жу: Яагаад нэг л юмаа асуугаад байгаа юм бэ?
Ван: Наад ханиад чинь үгдэрлээ шдээ. Чэндүд юу хийгээд яваад байгаа юм бэ?
Жу: Битгий үглээд бай. Би орой гэртээ харина.
Ван: Чи өдий хүртэл худлаа сүрхий царайлсан байна шд. Яг өвдөхөөрөө ёстой арчаагаа алддаг юм байна. Чамд анхааруулж байна шүү, Жуанжэ. Намайг дараа залгахад гэртээ хариагүй байвал бидний нөхөрлөл дуусна гэж мэд. Дуулав уу? Тасаллаа._ Хөөе. Яаж байна аа? Энэ ямар сагсны цагариг уу?
Эр: Чамайг оночхоогүй л байгаа биз дээ.
Ван: Мэдээж шдээ. Оносон бол бүр ч илүү юм болохгүй юу. Зогсож бай. Хогоо ялгасан юм уу?
Эр: Чи ямар хороо хорины хөгшин авгай юу?
Ван: Би иргэн хүн. Хогоо ангилах бол иргэн хүний үүрэг.
Эр: Галзуу авгай.
Ван: Байж бай. Намайг галзуу авгай гэсэн үү? Наанаа зогсож бай. Хогоо ялга. Үгүй бол би хороонд мэдэгдэнэ.
Эр: Бичлэг хийхээ боль. Дуулж байна уу?
Ван: Яах гээд байгаан?
Эр: Яг одоо устга. Устгаач.
Ван: Боль хөөе.
Босс: Яана гэнэ ээ?
Эр: Чи бас хэн бэ?
Босс: Намайг хороо хорины гишүүн гээд л бодчих. Хүн гуай. Аан гэж бай. Буруу юм хийсэн бол битгий гүрий. Өөрийгөө л хүнд байдалд оруулна.
Эр: Чи... Өнөөдөр юун олон галзуучууд яваад байна аа?
Босс: Айн? Баярлалаа. Энэ залуу... Өмнөөс нь уучлал гуйя. Битгий удаан уурлаарай.
Ван: Чи яаж өмнөөс нь уучлал гуйж чадах юм? Бүх эрчүүдийг төлөөлдөг юм уу?
Босс: Бас л хүн явуулаад. Тэгж байж Чи урсгалын бөглөрөлд оров оо.
Ван: Дэгстүүлээд байх юм. За за март. Яах гэж ирсэн юм?
Босс: Чи анагаах наалт 50-ийг захиалсан юм биш үү? Тэрийг хүргэж ирлээ. Үүдэн дээр чинь үлдээчихдэг юм уу гэж бодож байсан чинь чамтай таарчихлаа.
Ван: Дахиад өөрөө хүргэж яваа юм уу?
Босс: Өмнө нь хэлээ биз дээ. Би юмыг... өөрөө хийх дуртай.
Ван: Тэгвэл... мөнгийг нь төлье.
Босс: Мөнгөнд санаа зовох хэрэггүй. Бэлэг болгоод өгчихье. Чи ногоонд дургүй гэж хэлж байсан байх аа? Энэ гарцаагүй таалагдана. Коллагенаар баялаг. Бас янзын гоё амттай. Ийшээ хийгээд өгье. Дөрөв байгаа. Тавтай зооглоорой. Хангалттай байх. За, май. Байзаарай... би дахиад чиний царайны хувирлыг мэдэхээ байчихлаа.
Ван: Юу ч биш ээ. Би авчихъя. Баярлалаа.
Босс: Би бас л буруу бэлэг аваад ирж үү?
Ван: Талархлаа илэрхийлэх үүднээс, манайд орж аяга цай уухыг чинь зөвшөөрье._ Май.
Босс: Баярлалаа.
Ван: Юундаа ичингүйрээд байгаа юм бэ? Миний эв хавгүй царай чамд таалагддаг юм уу?
Босс: Би чиний царайнд татагдсан юм биш л дээ.
Ван: Нэг л худлаа сонсогдоод байна даа. Цуй эмч ээ, хүний гадна төрх танд хамаагүй байдаг юм уу?
Босс: Би нөхцөл байдлыг мэдэрч сурсан хүн. Харж бай. Энд байгаа зүйлсээс харахад чи толигор, бас цайвар царайтай байхыг хүсэж байгаа юм байна. Би ойлгоно. Арьс цэвэр бол царай муутай байсан ч царайлаг харагддаг.
Ван: Наад амаа мэдээрэй. Би чамайг хөөж гаргамааргүй байна шүү.
Босс: Би юу гэх гээд байна вэ гэхээр, хүний царай Чи болон цусаар тодорхойлогддог. Цайвар царайтай болмоор байвал, маш алгуур, тэвчээртэй хичээх ёстой юм л даа. Чи бол асар зарчимтай эмэгтэй. Чи шаргуу зүтгэж, хэзээ ч бууж өгдөггүй. Энэ чинь л чамайг үзэсгэлэнтэй болгож байгаа юм.
Ван: Чи эмчийн хувьд сайн. Зөвлөгөө өгсөнд баярлалаа.
Босс: Би нэг удаа мэргэжлийн хандлагаасаа болж өөрийгөө эвгүй байдалд оруулсан учраас эргэлзэх ч хэрэггүй.
Ван: Яг тийм. Уучлаарай, би ярихгүй бол болохгүй нь. Одоо хаана байна?
Жу: Чиний үгэнд ороод буцах галт тэргэнд суусан.
Ван: Чи өвдсөн учраас сайтар амрах хэрэгтэй. Битгий хамаагүй тэнээд бай.
Жу: Би яг одоо бол биеэр биш, сэтгэлээр зовж байна.
Ван: Нэг л биш байна гэж мэдсэн юм аа. Яасан бэ? Чэн Майдунтай холбоотой юу?
Жу: Ер нь бол би залхаж байна. Платон яагаад ямар нэг бэлгийн хүсэлгүй дотно харилцааны тухай номлож байсныг би одоо л ойлгож байна.
Ван: Шууд гол юмаа ярь.
Жу: Шинэ жилийн орой би Чэн Майдунтай болзсон юм.
Ван: Чи өөртөө лай хураасан шдээ, Жуанжэ.
Жу: Хөөе, Ван Шишиа. Чи миний найз мөн үү? Үнэнээ хэлж байхад чинь яагаад хүн загнаад байгаа юм?
Ван: Загнасаан? Энийг загнах гэдэггүй юм. Би Чэн Майдуны оронд байсан бол чамайг цохиод авахгүй юу. Мэдээж эрэгтэй хүн эмэгтэй хүнийг цохиж болохгүй л дээ. Чэн Майдун ч гэсэн сайн залуу. Өөрийгөө хараач. Чи яаж тэгж чадаж байна аа, Жуанжэ? Мэдээж энэ бол насанд хүрсэн хүний сайн дурын харилцаа. Гэхдээ чи эцсийн мөчид больсон байна.
Жу: Би...
Ван: Дуугүй бай. Би ярьж дуусаадахъя. Арай дэндүү юм. Чиний тарьсан хэрэг чинь жендерийн тэгш эрхийн зарчмыг зөрчсөн. Тэглээ ч, миний сонссоноор бол чи өөрөө эхэлж тэрнийг өдсөн байна шд. Тэгээд хүслээр чинь байж эхлэхэд нь чи тэрнийг албадсан гэж хэлсэн байна. Энэ үг чинь Чэн Майдунд ямар муухай сонсогдсоныг төсөөлж байна уу? Энэ тухай бодсон уу?
Жу: Тэр үед миний ухаан санаа хэвийн биш байсан. Тэгээд санаанд орсноо шууд хэлчихсэн юм. Өмнө нь би тэрнийг сургуульд байхдаа зодоон хийдэг байсан гэж явуулж байсан юм. Тэр гомдчихсон бололтой.
Ван: Мэдээж гомдолгүй яадаг юм бэ? Насанд хүрэхээсээ ч өмнө гэмт бүлгийн гишүүн болсон гэж тосгонд ярьдаг юм билээ. Хөндлөнгийн хүний хэлэхийг тэр өнгөрөөж болох ч, чамд бол итгэж байсан шдээ. Чамайг тэгж хэлэхээр маш их гомдож, хямарсан нь гарцаагүй. Ирээдүйг хамтдаа өнгөрүүлэх бол нэг хэрэг. Харин одоо бол хүн шиг байж уучлал гуйх хэрэгтэй. Дуулж байна уу? Бас одооноос эхлээд Платон ярьж дэмийрэхээ боль. Бэлгийн харилцаа сэтгэлийн харилцаанаас дор зүйл биш. Тэглээ ч бид адилхан л хүн шдээ. Чи ямар мөнх амьдрах биш...
Жу: Ойлголоо. Ямар ширүүн юм бэ? Чи өөрийгөө олон хүний өмнө илтгэл тавьж байна гэж бодоо юу? Чамд итгэдэг болохоороо л би чам руу залгасан юм. Намайг улам хямраачих юм.
Ван: За болно. Бушуухан очиж уучлал гуй. Ёстой урамгүй амьтан шд. Шанхайд ирэхээрээ сүрхий үлгэр жишээ эмэгтэй болчихно. Нутагтаа очоод жинхэнэ төрхөө гаргах юм даа.
Жу: Байна уу? Байна уу?
Ван: Байна уу? Чи... яаж тасалж зүрхэлж байна аа? Золиг чинь. Байнга хүний санаа зовоож байх юм. Яасан? Эмэгтэй хүн хэрүүл хийж байхыг хараагүй юу?
Босс: Чи... тэрнийг загнаад байсан шдээ.
Ван: Яасан? Айчихсан уу? Явахад оройтоогүй байна шүү.
Босс: Оройтсон. Би бүр ч... илүү татагдчихлаа.
Ван: Чи ёстой... Завсар зайгүй сэтгэлээ илэрхийлдэг хүн юм аа?
Босс: Барьж чадсангүй.
Ван: Энийг... чи зөв болгочхоо юу?
Босс: Энийг... би чинь эмч хүн шүү дээ.
Ван: Одоо явж болно, Цуй эмч ээ.
Босс: Санаа зоволтгүй. Би өөрөө гараад явчихна.
Ван: Угаасаа чамайг гаргаж өгөх гээгүй. Хамт доошоо бууя. Чи надтай хамт шөл иднэ. Хүн загнасан чинь өлсчихлөө.
Босс: За. Хоол идэх юм уу? Би дайлъя.
Ван: Эхний болзоо гэж ойлго. Битгий сүйтгэчхээрэй.
Босс: Би ганц ч үг хэлэхгүй.
Back to episodes Go home