Эр: Далайн энэ бүс...
Эм: Хүмүүс далайн эргийн эзэнгүй хэсэгт сэлж болохгүй гэж дээрээс хэлсэн биз дээ? Ямар хүмүүс явж байсан юм бол оо?
Эр: Энэ хэсэгт сэлэх, сөрфинг хийх хориотой гэж тодорхой хэлсэн дээ. Тэгээд байхад л хүмүүс зөвлөмж дагахгүй юм.
Чэн: Явъя._ Ар гэрийнхэнд нь санаа тавь.
Эм: Миний хүү. Миний хүү.
Фэн: Тайвшир.
Эм: Муу гол буруутан.
Фэн: Тайван бай. Ярилцъя л даа. Та битгий ингэ л дээ. Эгч ээ. Дарга аа. Та тайван байгаач дээ.
Эм: Миний хүүг буцаагаад өг чи.
Фэн: Тайван байгаарай.
Эм: Миний хүүг буцаагаад өг чи. Буцаагаад өгөөч чи.
Охин: Уучлаарай. Миний хүү чамтай нийлэхээсээ өмнө ийм аюултай спортод дургүй байсан юм. Чамаас л боллоо. Тэр чамаас болоод өнгөрчихлөө. Чиний ийм тэнэг юманд дурладгаас боллоо. Яагаад тэрнийг минь үхүүлчхэж байгаам бэ? Яагаад? Чамаас болоод үхчихлээ. Бүгд чамаас боллоо. Чамаас болсон, за юу?
Фэн: Та гайгүй юу?
ТИТР
14-Р АНГИ
Сун: Миний ахыг Сунран гэдэг байсан. Чэн Майдуны хамгийн сайн найз. Тийм болохоор бид багаасаа нэгнээ мэднэ. Би анх харсан цагаасаа хойш тэрэнд дурлачихсан. Харин тэр намайг найзынхаа дүү л гэж хардаг байлаа. Би тэрэнд ая тал засах гэж их хичээж, төвөг садаа болдог байв. Гэвч өмнө нь намайг хэзээ ч ойшоож байгаагүй. Гэтэл нэг өдөр сургуулийн гадаа хулигаанууд намайг хоргоосон юм. Тэрийг би бас нэг боломж болгоё гэж шийдсэн л дээ. Би Майдун руу залгаад л байлаа. Уг нь би тэднээс ерөөсөө ч айгаагүй. Зүгээр намайг хоргоодог хөвгүүд байдаг юм шүү гэж Майдун харуулъя л гэж бодсон. Гэтэл тэр намайг тоогоогүй. Нэг ч удаа миний утсыг аваагүй. Тэгэхээр нь би ах руугаа залгалаа. Дүү чинь намайг залхаагаад байна шүү гэж тэр ахад хэлсэн байж л дээ. Тэгээд байсаар байгаад ах өөрөө... над дээр ирсэн юм._ Тэр хөвгүүд миний ахыг хүн ч гэж үзээгүй. Гэвч намайг өмөөрөх гэсэндээ, ах тэдэнтэй зодолдсон. Өмнө нь нэг ч удаан зодоон цохионд оролцож байгаагүй ах минь... Ганц удаа оролцсон нь тэр._ Ах маань өнгөрсний дараа, би амьдрах ямар ч итгэлгүй боллоо. Оронд би үхэх ёстой байсан гэж хүртэл бодох болов. Дахиад Майдунтай харьцана гэж... би огт төсөөлж байсангүй. Би өөрийгөө үнэхээр уучилж чадахгүй байсан юм. Тэрэнд ч намайг уучлах шалтгаан байгаагүй._ Гэвч өөрийгөө зэмлэж явсан ганц хүн нь би биш байсныг би удалгүй мэдсэн. Майдун надаас ч илүү өөрийгөө буруутгаж байгаа юм шиг санагдаж билээ. Бид хоёрын сэтгэл санаа ямар байгааг зөвхөн бид өөрсдөө л ойлгож байлаа. Тэгээд тэр үеэс хойш, Майдун талийгч ахын минь үүргийг өөртөө тохоосон хэрэг. Тэр надад санаа тавьж... хамгаалж байлаа. Би юу ч хүссэн шууд л биелүүлж, өөрт нь тавьсан шаардлага бүрийг үг дуугүй гүйцэтгэнэ. Долоон жилийн турш, би үлдсэн ганц мөчрөөсөө зуурч, тэрнийгээ тавьж чадахгүй байв. Тэрний хувьд өрөвдөх хайрлах хоёрын зааг ялга бүдгэрч байгааг, миний алдсаныг л нөхөх гээд байсныг би мэдэж байсан. Гэхдээ би амиа хичээсэн. Тэрнийг гэсэн хайраараа хорвоог туулж барна гэж би сэтгэж байлаа. Гэвч эцэст нь би тэр амьдралдаа алдаж гишгэсэн. Тиймээс би хэзээ ч Эмээг буруутгадаггүй. Үнэхээр л миний буруу байсан. Майдун маш сайхан сэтгэлтэй. Тэрэнд олон золгүй явдал тохиолдсон. Би ч амьдралынх нь долоон жилийг үрчихсэн. Дэндүү олон юманд харамсаж яаж тэр бүхнээ тайлахаа би одоо ч мэдэхгүй байна.
Жу: Амиа бодсон хүмүүс зөндөө л байдаг. Бүх юманд өөрийгөө буруутгах хэрэггүй дээ.
Сун: Жуанжэ, намайг бодоход чи Майдуны инээмсэглэхийг илүү олон харж байгаа байх даа?
Жу: Үгүй. Тэр их өвөрмөц ажилтай. Тэгээд инээх дургүй.
Сун: Чи тэрнийг жаргалтай болгож чадна. Би мэдээд байна. Би ч гэсэн нөхрийнхөө төлөө ямар нэг юм хийхээрээ, инээмсэглэдэг гэдгээ олж мэдсэн.
Жу: Тэгвэл чи зөв хүнээ сонгож сайхан амьдарчээ. Хэний ч хувьд энэ л хамгийн чухал.
Сун: Жуанжэ, чамаас нэг юм гуйя. Чэн Майдунд сайн хандаарай. Тэрнийг жаргалтай болгоорой.
Эмээ: Ханиаж хахах чинь миний өрөөнд хүртэл сонсогдож байна. Ханиад хүрчхээ юу?
Чэн: Тэгжээ. Таныг сэрээчихсэн үү?
Эмээ: Чи хоёр хоног гэртээ ирэхгүй байхад би яаж санаа амар унтахав дээ.
Чэн: Дараа нь чимээгүй ханиая.
Эмээ: Жуанжэ рээ Вичатаар юм бичихээ мартуузай. Өглөө чамайг хайгаад л явна лээ.
Чэн: За.
Эмээ: Энэ хэн юм?
Зураг: Лин Лихун, 1998-2023, Жан Минмэй 1972.
Чэн: Нөгөө зэлүүд эрэг дээр нас барсан залуу. Ээж нь надад өгсөн юм.
Эмээ: Битгий шанал даа. Эмээ уучхаад унтаж амар.
Чэн: Ээж нь манайх дээр өөрийгөө оршуулах захиалга өгсөн.
Эмээ: Хэдтэй хүн бэ? Ийм эрт захиалж байгаа юм байх даа?
Чэн: Сэтгэл нь шаналж байгаа хүнийг, би юу ч гэж ятгалтай билээ дээ.
Эмээ: Эцэг эх хүүхдийнхээ оршуулгад оролцоно гэдэг... айхтар зовлон юм даа.
Чэн: Энд хэдэн жил ажиллахад, өөрийнхөө оршуулгыг над дээр захиалсан ганц хүн нь энэ биш. Зарим нь дотнын хүнийх нь оршуулга манайхаар хийгдэж байгаад мэдээд, өөрсдөө бас манайд захиалга өгдөг юм. Надаар оршуулга хийлгэе гэдэг. Би л хийж өгнө гэвэл санаа амар байх болно гэдэг. Тэгвэл нөгөө ертөнцөд очоод дотнын хүнээсээ хагацахгүй гэж боддог юм. Тэднийгээ дахин нэг удаа харчих юм сан гэж найдсандаа л тэр. Намайг яагаад Нанпинаас явж болохгүйг та одоо мэдсэн байх. Багшаас, эсвэл танаас болсон юм биш. Би өгсөн амлалтуудаа биелүүлэх ёстой. Энэ тосгоноос жишим ч үгүй яваад өөр ажил хийвэл, тэр хүмүүс яах болж байна? Надаас болоод тэд дотнын хүнээ нөгөө ертөнцөд олохгүй бол яана? Тэд учрахгүй бол яана? Тэгвэл би нүгэлтэн болно.
Эмээ: Майдун, чиний амьдрал ч бас чухал шүү дээ. Хүн л болсон хойно заримдаа хувиа бодож сурах хэрэгтэй. Бүх амьдралаа бусдын төлөө зориулчихвал, хөгширч, нэг л өдөр үхэхийн цагт яах билээ? Хэн чамайг олох юм? Чи нөгөө ертөнцөд хэнтэйгээ учрах юм?
Чэн: Эмээ, би хоол идэхгүй. Дахиад жаахан унтчихъя. Чи хүн цочоох санаатай юу?
Жу: Чи миний утсыг авахгүй, зурваст хариу бичихгүй юм. Яаж ингэж унтаж чаддаг байна аа?
Чэн: Наадхаа бас л дүүгээсээ хулгайлсан юм шиг байна, тийм үү? Дүүгээ дээрэлхэхээ болиоч.
Жу: Санаа зовох хүнээ олов оо. Эмээ чамайг гажигтай гэх нь аргагүй юм байна л даа. Эмээ чамайг өвдсөн гэсэн. Бас дух чинь овоо халуунтай байна.
Чэн: Би зүгээр ээ. Хэд хоноод гайгүй болчихно. Өчигдөр надтай холбогдож чадаагүйдээ санаа зовсон юм уу? Намайг загнах гэж байна уу? Би чиний араар хэнтэйгээ уулзахав дээ? Халуун усны газрын ойролцоо зэлүүд эрэг дээр нэг юм болсон юм аа.
Жу: Би мэднэ. Өчигдөр... би зүгээр л чамтай ярих гэсэн юм. За за, одоо буцаад унт.
Чэн: Юм ярья л даа. Санасан байна.
Жу: Өвдөхөөрөө баахан нялуун болчихдог юм шив? За за, тэгвэл би жаахан хань болъё._ Алив, чамайг унтахаар чинь тахианы хүргэлтэндээ гарна аа.
Чэн: Удахгүй наад тахиа чинь эр эмийн хооронд илжиг болж жороолох нь дээ. Би нэг юм хэлэх үү? Би анх удаа ингэж хүнд энхрийлүүлж байгаа юм шиг байна.
Жу: Худлаа яриад л. Чамайг нялх байхад эцэг эх чинь зөндөө энхрийлдэг байсан байж таараа. Чи мартчихсан л байхгүй юу.
Чэн: Ямартай ч, ухаан орсноос хойш хүн намайг анх удаа л ингэж байна. Аав ээж хоёр байнга завгүй. Эмээ өвөө хоёр ийм дотно биш. Бас энэ ажлыг хийж эхэлснээс хойш хүнд ойртох хэцүү болсон. Сая унтаж байгаад сэрээд харсан эхний хүн чи байлаа. Сайхан санагдаж байна.
Жу: Чэн Майдун, ингээд байж байгаад Нанпинаас явчихвал чи намайг зүхэх үү?
Чэн: Амьдралыг тааж мэдэх аргагүй. Юуг ч тааж мэдэх аргагүй. Хүн бусдын төлөө өөрийгөө золиод байж болохгүй. Хамт байх хугацаандаа өдөр болгоныг бүрэн дүүрэн амсъя.
Жу: Чэн Майдун, миний ажил чинийх шиг эрхэм хүндтэй биш. Шанхай ч гэсэн миний нутаг биш. Гэхдээ надад бол их чухал. Би ч гэсэн амжилтад хүрээд бусдын хүндлэлийг хүлээмээр байна. Би юу чаддагаа харуулмаар байна. Тийм болохоор би яасан ч буулт хийж чадахгүй. Чамтай гэрлэсэн хойноо таван жил, арван жилийн дараа би өөрийгөө, эсвэл чамайг зүхэж суумааргүй байна. Чиний төлөө өөр хүн болж яагаад ч чадахгүй.
Чэн: Би сонголтыг чинь хүндэлнэ.
Ян: Хи Ниаониао, чи бас ямар хэрэг тариав? Хэдэн цагт шийтгүүлэх гэж байна? Ах нь чамайг өмөөрч өгөх үү?
Ни: Та юугаа мэддэг юм? Удахгүй ээж, эгч хоёрын хооронд зууны оргил тулаан болно. Би урьдаас хаяагаа манаж байна.
Ян: Ээж, эгч хоёрын хооронд юу болоо вэ? Хэн ч надад юу ч яриагүй.
Ни: Яахаар ийм мэдрэмжгүй байдаг байна аа?
Тао: Хи Ниаониао. Хи Ниаониао. Хи Ниаониао. Юун тоос моос соруулаад байгаа юм бэ? Чимээ нь толгой хагалах нь байна. Бас наадхыг чинь цэнэглэдэг юм. Бид тийм баян улс уу?
Ни: Ээж ээ, хивс хамаагүй цэвэрхэн болсон.
Тао: Дүүдээ өглөөний цай уулгаарай. Гэрт хоол хийхгүй байна гээд дэмий юмаар гэдсээ дүүргээд байв. Хэд хүрч байгаа билээ? Хоол ч хийж чадахгүй.
Ян: Санаа зоволтгүй, ээж ээ. Бид өлсөөд үхчихгүй._ Хи Ниаониао, надад хурдан хэл л дээ. Жэ эгч яасан юм?
Ни: Яасан гэж бодоов? Найз залуутай болчихгүй юу.
Ян: Хэн юм? Харин ч сайн юм биш үү? Ээж яагаад баярлахгүй байгаа юм? Тосгоны залуу юу? Би таних уу?
Ни: Би аль асуултад чинь эхлээд хариулах уу?
Ян: Зүгээр надад хэлчих л дээ.
Ни: Жэ эгч Чэн Майдунтай нийлсэн.
Ян: Нээрээ тэгсэн юм уу?
Ни: Өөрөө хэлээгүй. Ерөөсөө надад хүртэл хэлээгүй. Гэхдээ би ээж, У хатагтай хоёрын утсаар ярьж байхыг нууцаар сонсчихсон юм. Тэр хоёр зохисгүй юм хийж байгаад гардуулчихсан юм шиг байна лээ.
Тао: Чиний хоёр хоногийн амьдрах зардал. Гамтай хэрэглээрэй. Битгий ундаа аваад уучхаарай.
Ян: Бидэнд мөнгө байгаа шдээ, ээж ээ.
Тао: Та хоёр мөнгө олдог болоо юу? Эгч чинь чамд мөнгө өгсөн байна тийм үү? Битгий хамаагүй үрчхээрэй.
Эмээ: Лин, надад чамтай ярих юм байна аа. Битгий надад уурлаарай. Намайг явсан хойно чи минь овоо ганцаардах байх гэж бодлоо л доо. Тийм болохоор надтай хамт Шанхай яваач? За, дэмий юм байна. Арай өөр маягаар хэлэх хэрэгтэй. Лин, чи намайг бодвол уран ухаантай хүн. Бас надаас илүү холын хараатай. Чи над шиг тэнэг ач хүүтэй байсан бол, бас л адилхан тэрнийг хөөж тууж, Шанхай руу явуулах байсан биз дээ? Тэр мангар царайлчхаад Жуанжэгээс өөр хүнтэй учрах ч үгүй._ Зам тавиарай, хүүхээ. Та нар юу хийж яваам бэ? Яагаад бүгдээрээ тойроод зогсчхоов?
Эр: У хатагтай дотор байгаа. Та дотогшоо орж харна байгаа.
Эмээ: Алив, холдоорой.
Эм: Өө, Чэн эмээ юу даа?
Эмээ: Энд та нар юу хийж яваан бэ? Та нар юу хийж байгаа юм бэ? Гэрийг нь тонож байгаа юм уу? Лин эмээ чинь яасан юм?
У: Яагаад дөнгөж одоо ирж байгаан бэ?
Эмээ: Хүн юм асууж байхад.
У: Түргэн тусламжаар дөнгөж сая аваад явсан.
Эмээ: Юу? Түргэн тусламж аа? Лин эмээ яагаад түргэнээр явдаг билээ?
У: Ээ, та бас мэдээгүй байсан юм уу? Лин эмээ тархины хавдартай гэнэ ээ. Хортой хавдар. Одоо ер нь цаг хугацаа бага үлдсэн гэж эмч хэлсэн.
Чэн: Эмээ? Эмээ. Эмээ. Бас л хүний утас авахаа байчихлаа.
УТАС: У ХАТАГТАЙ
Ни: Ян ах түрүүнээс нааш хоол хийж байгаа.
Жу: Тийм байна. Сайхан эрүүл хоол байна.
Ян: За, бэлэн боллоо.
Ни: Бас загас бэлдсэн юм уу?
Тао: Энд халуун уур гарсан хоол нэг ч алга.
Ян: Гэхдээ болгосон хоол шдээ. Би яаж хоол хийхийг мэддэг болсон. Уураг, нүүрс ус бол бидэнд хэрэгтэй шим тэжээл.
Тао: Хайран хүнсний зүйлс.
Жу: Ээж ээ, бид дөрвүүлээ байна. Та гурвын эсрэг дэмий юм биш үү?
Тао: Бодлоо хэлж болохгүй болсон уу? Хэн тийм дүрэм гаргаав?
Ни: Харин тийм. Ээж юу хүссэнээ хэлж болно. Би хэлсэн үг болгонд нь хайртай. За, нухсан төмс идчих.
Ян: Эгч ээ, энийд идээд үз. Энэ бол миний зохиосон тостой алимны цуу. Таалагдвал би цагаан сараар дахиад хийе.
ЭэжЖу: Хэрэггүй.
Ян: Ээж, та надад маргааш хийх ажил олж өгөөрэй. Ойрд гэрийн даалгавар бага байгаа. Гэр орондоо туслах цаг минь болсон шүү дээ.
Ни: Ээж, надад ч гэсэн. Та хүссэнээрээ намайг зарцалж болно.
Тао: За за, харж л байя. Хүнээр дэмий ажил хийлгэлтэй нь биш.
У: Лиао Тао. Лиао Тао. Лиао Тао. Хөөе, Лиао Тао.
Тао: Чи чинь яав аа?
У: Чэн эмээ хаашаа явж байсныг надад бушуухан хэлээдхээч. Бид Шиншан уулыг нэгд нэгэнгүй самналаа. Гэтэл байдаггүй. Нар шингэчихлээ.
Жу: У хатагтай, Чэн эмээд юу тохиолдоо вэ?
У: Миний энэ юмыг эвтэйхэн хэлж чаддаггүй хэл амнаас л боллоо. Бодолгүй, хамаа намаагүй хэлчихжээ. Лин эмээг түргэн тусламж аваад явсан, цаг хугацаа бага үлдсэн гээд шууд хэлчихсэн. Тэгсэн чинь цочирдсон бололтой.
Тао: Яаж байгаан бэ? Жуанжэ. Та нар юундаа зогсоо вэ? Эгчийнхээ араас яваач.
Ни: За.
У: Ёстой сайн хүүхдүүд. Бушуухан хайж олоорой.
Ян: За.
Хүмүүс: Эмээ. Чэн эмээ. Эмээ. Чэн эмээ. Чэн эмээ. Чэн эмээ. Чэн эмээ.
Чэн: Хуншу. Яасан?
4: Олдохгүй байна. Хойд бэлээр лав алга.
Жу: Чэн Майдун.
Чэн: Юу хийж яваам бэ?
Жу: Надад хэлэхгүй яасан юм бэ?
Чэн: Ийм хөлтэй байж, би хэллээ гээд чи юу хийж чадах юм?
Жу: Юугаа бодож байдаг хүн бэ?
Хүмүүс: Чэн эмээ, чэн эмээ.
Жу: За за, битгий сандар. Гайгүй байлгүй дээ. Бүгдээрээ хайсаар байгаад олно.
Чэн: Надаас л боллоо. Энэ замаар тоо томшгүй олон удаа явсан гэж эмээ дандаа хэлдэг юм. Залгаад хэрэггүй гэхээр нь би залгаагүй юм.
Жу: Тайвшир даа. Гайгүй л байж таараа. Зүгээр гэнэтийн мэдээ аваад цочирдсон байлгүй дээ. Чимээгүй газар очоод тайвширч байгаа байх.
Чэн: Би явдаг байсан газруудаар нь хайсан. Автобусны буудал. Лин эмээгийн байсан эмнэлэг гээд. Харсан хүн алга.
Жу: Бүр болохгүй бол, цагдаад дуулгая даа.
Чэн: Дахиад хэсэг хайя. Эмээ их бардам хүн. Хүмүүст төөрсөн гэж бодогдуулаад, төвөг удчихлаа гэж санаа зовсондоо цухалдаад байж ч магадгүй.
Жу: За за, ямартай ч олбол мэдэгдээрэй.
Чэн: Битгий хол яваарай. Эднийг ядарчихвал гэр лүү нь аваачаарай.
Жу: За, бидэнд санаа зовох яах вэ. Явж хай. За, тийшээ явж хайя.
Эм: Чэн эмээ.
Ни: Дун ах аа, битгий сандраарай.
Эр: Чэн эмээ.
4: Явъя. Чэн эмээ. Эмээ.
Ян: Эмээ.
Жу: Чэн эмээ.
Ян: Чэн эмээ.
Ни: Эмээ.
Жу: Байж бай даа. Та нарт юм сонсогдож байна уу? Манай галуу юм биш үү?
Ян: Адилхан сонсогдож байна.
Жу: Бас ямар хачин хоолой вэ?
Ни: Ээж шиг муухай ааштай л юм байдаг шд. Өлсөж, цангасан үедээ ингэж дугардаг юм.
Жу: За за, явж шалгая. Та хоёр тийшээ очиж үз. Юм олдвол хэлээрэй. За юу?
ЯнНи: За, тэгнэ.
Жу: Чэн эмээ._ Чэн Майдун, би эмээг олчихлоо. Баруун тийшээ яваад гүүрэн доор байна. Зүгээр байна. Сандрах хэрэггүй. Яараад яахав. Би харж байя.
Тао: Дараа усанд орохдоо энийг хэрэглээрэй._ Одоо энэ тосгоны хүн болгон чамайг анзаарна шд.
Ян: Ээж ээ, та Жэ эгчийг загнахаа боль л доо. Буцаж явахдаа л шалбалчихсан байна шдээ. Гайгүй байлгүй. Тэглээ ч та жаахан нинжин сэтгэлтэй бай. Бидэнтэй нийлж хайгуулд оролцохгүй яасан юм?
Тао: Жуанжэ, чи Чэн Майдуныг сонгох юм бол ирээдүйд ийм л амьдралаар амьдарна. Эмээ нь улам хөгширнө. Чамд санаа зовох асуудал улам бүр нэмэгдэнэ. Кареертай мөртлөө тайван амьдармаар байна уу? Тэгэх боломж байхгүй. Асуудал гарвал чамд тулж түших өөр хүн ховордоно. Хүүхдийг чинь хэн ч асарч тойглохгүй. Бүгдийг нь чи өөрөө хийнэ. Амьдрал ийм болсон хойно хайр дурлал гээд явж байхыг чинь харъя л даа.
Жу: Ээж, би хэлсэн биз дээ? Он гараад би Шанхай руу буцна.
Тао: Буцах гэж байгаа юм бол энд юун их баяр баясгалантай амьдардаг юм бэ? Төвөг л үүснэ. Чиний хөл, тэрний угсаа гарвал хоёр тэртэй тэргүй төвөгтэй байхад. Тэрэнтэй харилцаагаа заагла. Нэгнийхээ жаргах замд садаа болоод яахав.
Ни: Жэ эгч ээ.
Жу: Би зүгээр ээ. Та хоёр эртхэн унт.
Чэн: Өмсчих.
Эмээ: Би зүгээр гэж хэлсэн шдээ. Яагаад намайг энд авчирч байгаа юм? Яаж байгаа юм?
Чэн: Ийм барилга дулаан байдаг юм аа. Орчноо өөрчилбөл таны сэтгэл санаа ч дээрдэнэ.
Эмээ: Сэтгэл санаа дээрдэнэ ээ? Цахилгаан шат нь хүртэл байнга савлаад төвөгтэй байхад. Суух болгонд там руу доошилж байгаа юм шиг.
Чэн: Цахилгаан шат таалагдахгүй байна уу? Та чинь намайг дагаж Шанхай явъя гээд байсан биз дээ?
Эмээ: Би явахгүй. Дэндүү хөгшиднө. Би хаашаа ч явсан ялгаагүй. Танай байраар зочлохоос ч залхуу хүрч байна. Жуанжэ та хоёр ид сайхан насан дээрээ байна. Тийм болохоор яв. Завтай үедээ л над дээр ирж байхад болно.
Чэн: Харин ч эсрэгээрээ. Та хаашаа явна, би тийшээ явна.
Эмээ: Битгий тэнэглэ л дээ. Насан туршдаа бараа болж сууна гэж юу байхав даа.
Чэн: Эмээ, би маргааш ажлаасаа чөлөө гуйдаг юм билүү? Тэгээд таныг аймгийн эмнэлэгт аваачиж Лин эмээтэй уулзуулъя.
Эмээ: Хэрэггүй. Цаадах чинь зөвшөөрөхгүй.
Чэн: Яаж мэдэж байгаа юм?
Эмээ: Би өнөөдөр өдөр галт тэрэгний өртөөнд очлоо. Гэтэл цаадах чинь битгий ир гээд буцаасан. Тэрнийг ингэж уурлаж байхыг энэ олон жил хараагүй юм даа.
Чэн: Ийм юмыг Лин эмээ хэнээс ч илүү мэдэх байх л даа. Өвөөгийн бие муу байхад та хажууд нь сахиад сэтгэлээр сүрхий хямарсан. Тийм зовлонг танд дахиж эдлүүлье гэж бодоогүй биз.
Эмээ: Дөнгөж саяхан үхэх шахсан юм байж над руу баахан хашхичсан. Өвчин нь дахиад хөдлөх вий гэж айгаад очоогүй.
Чэн: Зөв дөө. Үгэнд нь орсон чинь болж.
Эмээ: Өөр хэнийхээ үгэнд орохов дээ? Урьдын цагт би амьдралын хамаг шийдвэрээ Линд даатгаж гаргадаг байж. Гэтэл одоо, тэр гэнэт намайг орхиод явах нь. Гэнэт л орой руу минь орж байна. Амьдрал гэдэг олон өртөө, зогсоол дамжин явахтай адил. Хамгийн эцсийн зогсоол дээр булшиндаа орно. Хэн ч энүүнээс зайлахгүй. Дүүрэн сайхан амьдрах хэрэгтэй шүү.
Чэн: Эмээ, та сайхан амьдрах ёстой шүү. Миний төлөө тэгээрэй.
Эмээ: Би зүгээр гэж хэлсэн шдээ. Юундаа улиглаад, хүн залхаагаад байдаг юм бэ? Лин нас барах нь гарцаагүй болчихсон ч биш. Эмнэлэгт хэвтэж, химийн эмчилгээ сайн хийлгэх хэрэгтэй шүү дээ. Ухаан санаа нь саруул байгаа. Надаас удаан амьдарч ч магадгүй шүү.
Чэн: Та хоёр хоёулаа урт удаан наслах байх аа.
Эмээ: Чамайг ийм сайхан үг мэддэг гэж бодсон ч үгүй. Одоо болно. Угаал үйлдээд орондоо ор.
Жу: Эмээ унтчихсан уу?
Чэн: Хөл чинь яаж байна?
Жу: Зүгээр шалбархай шдээ. Битгий санаа зов. Эмээ үнэхээр, гайгүй өнгөрөх болов уу?
Чэн: Их шаналж байгаа. Би мэдэрч байна. Нэг хэсэгтээ илүү ойр байж байя даа.
Жу: Гэр бүлээс үлдсэн ганц хүн нь чи боллоо. Ганц найз нь одоо дэргэд нь байхгүй.
Чэн: Эмээд чи байгаа шүү дээ. Манайд байнга ирэх чамд төвөгтэй байсан уу?
Жу: Цаашдаа бүр ч их танайд очдог болно. Эмээ дээр өдөр болгон очно.
Чэн: Онгироод байх юм. Чи үсрээд л хэд хоног энд байна. Тийм болохоор эмээг цаашдаа битгий их дасга. Хоёулаа нэг удаа ч гэсэн албан ёсоор болзсонгүй.
Жу: Тэгвэл болзоонд явъя л даа. Би хүлээгээд л байгаа.
Чэн: Тэгвэл хоёулаа кино үзье. Тэгэхгүй бол, хожим нь бодоод үзэхэд, үерхэл биш байсан юм шиг санагдана._ Битгий гүй. Тэртэй тэргүй хоцорчихсон.
Жу: Ээж өнөөдөр оройтож ирээд ээ. Үйлдвэрт нэг юм болсон бололтой. Оройтож хоолоо идлээ. Хаяад гарчхаж болдоггүй.
Чэн: Бидний байж байгааг. Зугтаж, нуугдаж болздог хүүхдүүд шиг.
Жу: За уучлаарай. Дотогшоо оръё.
Чэн: Кино 40 минутын өмнө эхэлчихсэн. Одоо орлоо ч гэсэн юу ч ойлгохгүй.
Жу: Тэгвэл больё доо. Дараагийн киног хүлээх тэнхэл ч алга. Зүгээр энд жаахан суух уу? Угаасаа оройтож болохгүй юм чинь?_ Чи гоё үнэртэж байна. Үнэртэй ус түрхсэн юм уу даа?
Чэн: Ингээд газар сууж байна гэж би мэдсэн бол усанд ч орохгүй байх байсан юм. Яаж инээж чадаж байна аа? Чи чухалчилж үзэхгүй байна шд. Халуун тогоо үнэртүүлчхээд.
Жу: Хамгийн хурдан хоол тэр л байгаа юм чинь. Бушуухан ямар нэг хоол хутгачхаад гарахгүй бол болохгүй биз дээ? Тэглээ ч би халуун тогооноос өөр хоол хийж мэдэхгүй.
Чэн: Би хоол хийж чадна. Надтай ахиухан хамт байж суралцмаар юм. Би чамайг лав өлсгөхгүй.
Жу: Тийм ээ, чи ч мундаг залуу л даа._ Хөөх, чи бүр ч мундаг болчихлоо.
Чэн: Чи яасан ядаргаатай юм бэ?
Жу: Майдун, чи Дорэймон юм уу? Алив, халаасыг чинь шалгана аа. Үзүүлээдэх.
Чэн: Хөөе, битгий хүр.
Жу: Байз, энэ чинь... Чи бүр уруул өнгөлөгчтэй болоо юу? Минийхтэй адилхан брэндийнх юм байна.
Чэн: Яагаад балайраад байгаа юм бэ?
Жу: Хүмүүс балай юм ярих гэж л болзоонд явдаг юм мэдэв үү?_ Уруул өнгөлөгч түрхээд өг гэж байхад чинь. Ямар муухай далимдуулдаг юм бэ? Хүн байна уу? Чэн Майдун энд нэг охиныг ашиглаад байна.
Чэн: Мэдрэл чинь муудаа юу? Одоо хашхирах гээд үз л дээ.
Жу: Зүгээр чамайг шалгаж байна. Яасан? Яагаад гэмтэй юм шиг гэлбэлзээд байгаа юм?
Чэн: Тосгоныхон чамайг мэдэхгүй байж болно. Намайг бол бүгд мэднэ. Он гараад явахын хооронд намайг бас нэг хэл аманд хутгах гэж байгаа юм.
Жу: Ойлголоо. Чамайг од хүн гэдгийг мэдэж авлаа.
Чэн: Чи ёстой дуулианы эзэн юм аа? Даарч байна уу? Гэрт чинь хүргээд өгөх үү?
Жу: Үгүй. Ядаж кино дуустал энд суух хэрэгтэй биз дээ?
Чэн: За за.
Жу: Чэн Майдун. Өнөөдөр би хоцорсон. Миний буруу. Хоёулаа Шинэ жилийн үдэш ямар ч бэрхшээл байсан давж туулаад олигтойхон болзоно шүү, за?
Чэн: Тэгье.
Жу: Надаа эрдэнэ шиш. Би чамд илбэ үзүүлье. Чи чадах уу? Хөөх. Дахиад. Дахиад тэг дээ. Дахиад.
Back to episodes Go home