Tangled 37

                                    “Tangled Ep37”

                 “Mакс Юүжин 2-ын далайн адал явдал”

Ка: Алив ээ, цаг үрэхээ боль.

Жи: Хэн цаг үрсэн юм бэ? Би онгоц уух гэж хичээж байна.

Ал: Юу гээч миний бяцхан Шлютчоусен? Тэд жигшүүртэй, бүдүүлэг, гайхалтай царай муутай ч гэсэн би энэ тэнэг Фрайнфлүүперүүдийг санана даа.

Ра: Тэгэхээр би онгоц ирсэнд үнэхээр баяртай байна. Эцэст нь бид энэ арлаас явж болох нь.

Эв: Бас бид эх газарт очоод цоо шинэ дугуйтай болно оо.

Лэ: Тийм ээ, 6н 7 хоног эцэж цуцталаа ажилласан ч бид энд байна шүү дээ.

Эв: Ха ха тийм ээ. Мэдээж бид 4н 7 хоногийг нь коронагийн тээврийн бүх дүрмийг хангахад зарцуулсан. Үнэхээр их баярлалаа Макс.

Ра: Өө Макс. Чи үнэхээр хатуу юм аа. Тийм биш гэж үү? Чи зүгээр л шударга.

Дэ: Энийг хар л даа. Яг л шинэ юм шиг.

Эв: Чи нөгөө, нөгөө хө…

Дэ: Нөгөө хөлөө… Тийм ээ, би мэдэж байна.

Ал: Тэнэг, тэнэг Фрайнфлүүперүүд.

Ра: Өө энэ ч үнэхээр сонирхолтой үнэр байна шүү.

Эр: Энэ Женеллагийн бамбар. Помпоен ургамлын үнэр галт цохыг татдаг. Энэ бамбар тэрнийг зайлуулдаг юм даа. Харав уу? Тэд тэвчиж чаддаггүй юм. За за тэгвэл…Далайд гарахад бэлдээрэй. Наадах чинь юу вэ?

Ра: Юу? Өө…Миний найз Паскаль л байна шүү дээ. Үгүй үгүй. Битгий ай. Тэр хоргүй дээ.

Эр: Би айгаагүй ээ. Зүгээр л…Би зүгээр л гүрвэлүүдэд дургүй. Хэн нэгэн надад далайн өмдийг минь авчраад өгөөч.

Ра: Далайн өмдөө?

_____________

Эв: За за, би удахгүй буугаад очно оо. Юу гээч Макс? Би өмнө нь яг ийм аралтай болохыг хүсдэг байсан юм. Гэхдээ одоо тэнд амьдарсан чинь илүү дээрийг хүсэж байгаа юм шиг байна. Ойлголоо доо, ойлголоо. Доошоо бууя. Хөөе чи энийг хараач ээ. Энэ миний анхны эрэн сурвалжлах хуудас байна шүү дээ. Би хуучин тэмдэглэлийн дэвтэртээ оруулна гээд хайж байсан юм. Өө, чи хуучны Флинн Райдерыг барьж чадахгүй болсондоо харамссаар байна тийм үү? Хашлагаас хол бай. Нээрээ юу? Юу гээч, чиний асуудал бол чи хэтэрхий хатуу. Дүрэм журамдаа захирагдсаар байгаад юмыг томоор нь…Өөө…Алив ээ намайг тавь л даа. Золиг гэж, чи ч зөрүүд юм аа. Тавиадах. Хөөе хөөе, энд жаахан туслаач.

Жи: Юу гэнэ ээ, найз минь?

Эв: Туслаарай.

Жи: Өө би өөртөө тусалчихъя даа. Баярлалаа, эрхэм ээ.

Эв: Үгүй ээ, үгүй. Үгүй, үгүй. Зогс. Бид энд усан дотор байна. Өө гайхалтай. Үнэхээр гайхалтай. Өө хө! Энэ миний буруу юу тэ? Чи яагаад зүгээр л намайг хашлаганаас бариулаагүй юм бэ? Дүрэм зөрчдөг хүмүүсийг тэнгэр ивээг. Өө гэхдээ санаа зоволтгүй ээ. Бид хаана нь ч мэдэгдэхгүй газар байна. Удахгүй хөлөг онгоц ирээд биднийг аварна гэдэгт итгэлтэй байна. За за, миний зөв байсанд баяртай байна л даа. Гэхдээ саяынх цэвэр ёжлол байсан. Боллоо. Чадлаа. Тийм ч таатай биш байгаа ч завь л бол завь тийм үү? Бас энэ онгоц олон хорих өрөөтэй болж таарлаа. Гайхалтай. Макс бид шоронгийн хөлөг онгоцонд суучхаж. Хөөе хөөе хөөе тайвшир, хууль дэг журам минь. Бүх муу залуусыг хорьчихсон. Одоо алив ээ, явж ахмадыг олцгооё.

___________

Ра: Юүжин чи бууж ирэх хэрэгтэй. Бид тоглоом тоглож бас… Юүжин? Макс? Байна уу?

Эв: Сонс, надад итгэ найз минь. Би энэ шоронгийн хөлөг эх газар луу явж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өөр хаашаа явах вэ дээ? Тэгээд бид тэнд бусадтайгаа уулзана. Ядах юмгүй.

Эр: Сүүлийн хамгаалагчдыг зайлуулчихлаа. Үймээн самуун дууссан.

Эв: Тэр сая үймээн самуун гэв үү? Өө…За за, үймээн самуун байдлыг хүндрүүлнэ л дээ, гэхдээ бид одоо ч…

Эм: Хөвгүүд ээ, онгоц биднийх.

Эв: Хатагтай Кэйн. Энтони Визел. Покет бас Оттэр. Бас бидний барьж өгсөн бүх муу залуус. Нээрээ юу? Морь ч гэсэн үү? Энэ онгоц биднийг алахыг хүссэн хүмүүсээр дүүрчихсэн байна. Үнэндээ одоо дутуу залуус нь… Стаббингтоныхон. Энд бүгд цугласан юм шиг байна.

___________

Эв: За за, бид шоронгын бослогын дунд байгаа нь ойлгомжтой. Мэдээж бидний хийх ганц зүйл байгаа нь ч тодорхой байна. Чи солиороо юу? Үгүй ээ, би эндээс зугтах гэсэн. Сонсооч Макс, хамгаалагч муу залуусыг баривчлах ёстойг мэдэж байна. Би ойлголоо. Гэхдээ тэд 50уулаа бид 50уулаа биш байна. Тиймээс, заримдаа чи дүрмээ хойш нь тавьж байх хэрэгтэй. Одоо алив, өөрсөддөө аврах завь олоод эндээс явцгаая.

Эр: Чи юм сонсов уу?

Эр2:     Үгүй ээ, чиний ходоод л дуугараа биз.

Эв: Эргэхгүй байна. Тийм ээ, тийм мэдэж байна. Эд хөрөнгө сүйдлэх яг ч дүрмийн дагуу биш л дээ. Гэхдээ зэвэрсэн эргүүлэг ч тийм биш.

Эр2:     Энэ удаа чиний ходоод биш шүү.

Эр: Яг эндээс л дуугарсан даа.

Эв: Намайг татаарай, татаарай.

Эр2:     Би эндээс л чимээ сонсох шиг болсон юм.

Эр: Тийм ээ, үгүй ээ минийхээр бол эндээс л дуугарсан.

Эр2:     Саяынх юу вэ? Сайн хараарай. Тэр өмнө нь тэнд байлуу? Өө оройн хоол би өлсөж байна.

Эв: Намайг доош нь… Ха ха, яг л боллоо. Тийм ээ. Миний 15 жил авч явсан үнэлж баршгүй чинжаал далайд алга болохоор торхон дээр хөвж явна. Гэхдээ зүгээр ээ, учир нь би ядаж л шоронгийн хөлөг дээр гацчихлаа.

________________

Ра: Евгений? Максимус? Өө, Евгений? Максимус? Евгений? Шар шувуу ямар нэгэн юм олсон уу?

Ка: Тэд гүүрэн дээр байхгүй байна.

Дэ: Би бүх бүхээгийг шалгалаа.

Лэ: Гал тогоонд тэднээс ямар ч ул мөр алга. Өө! Гэхдээ би дахиад шалгая.

Ра: Залуус аа, миний санаа зовж эхэлж байна. Тэд яаж зүгээр л алга болох юм бэ?

Жи: Тэд алга болоогүй ээ. Тэд зүгээр л усанд уначхаад тусламж гуйж байсан.

Ра:Тэд хөлөг дээрээс уначихсан юм уу? Жижигээ чи яагаад юу ч хэлээгүй юм бэ?

Жи:Хэн нэгэнд хэлэх ёстой гэж би чамд хэлсэн. Өө би чамд уурлаж чадахгүй юм даа.

Ра:Үгүй ээ бид ахмадад хэлэх хэрэгтэй. Бид хөлгийг эргүүлэх ёстой. Тэд одоо хаана ч байж болно.

______________

Эр:Бид хотод хүрэхээр намайг юу хийхийг мэдэх үү? Би дээрэм хийнэ.

Эр1:Дээрэм ээ? би лав биш. Би хүмүүсийг сэгсэрнэ.

Эр:Сэгсрэх дээрэмдэх 2 чинь адилхан юм.

Эр1:За яах вэ? Тэгвэл би дээрэмдэнэ.

Ви:Дээрэмдэх, сэгсрэх, ухах чинь бүгд ижил утгатай тэнэгүүд ээ. Би лав сүйтгэхийг илүүд үзнэ.

Кэ:Хөвгүүд ээ, хөвгүүд ээ, хөвгүүд ээ. Ижилхэн юман дээр маргалдахаа больё л доо. Дараа нь ингэх хангалттай цаг гарна. Одоо гол нь эх газарт хүрэхэд анхаарлаа хандуулцгаая.

Эв:Би зүгээр л ойлгохгүй байна. Хөлөг дүүрэн гэмт хэрэгтнүүд боомт руу орж ирэнгүүтээ л харуулуудтай тулах болно гэдгээ мэдэж байгаа. Тэгээд тэд яг яах гээд байна? Хамгийн сүүлийн удаа, үгүй ээ. Бид тэднийг барих гэж оролдохгүй. За за, ухаантан минь. Чамтай нэг юм тохиръё. Хэрвээ чи надад чөлөөлөгдсөн цэрэг шоронгийн оргодлуудыг барих үүрэгтэй гэж бичсэн баримт гаргаад ирвэл, би бодож үзье ээ. Коронагийн хууль дүрмийн эмхэтгэл гэнэ үү? Нээрээ юу? Чи хаа ч явсан наадхаа авч явдаг юм уу? За яахав, энгийн англи хэл. Хэрвээ та хэн нэгэн муу юм хийхийг харвал ямар нэг юм хийх хэрэгтэй. Гэхдээ энд нэг зүйл байна. Тэд шоронгийн бослогыг зогсоох гэх мэт ямар ч солиотой юм хэлээгүй гэдэгт би итгэлтэй байна. Ийм үйлдлүүд эвдэн сүйтгэх хулгайгаар хязгаарлагдахгүй. Флаблабла, хууран мэхлэх, хулгай хийх,бас шоронгийн бослогыг оруулна. За за. Би энийг тэнэг ном гэж бодож байна. Сонс. Бид энэ онгоц хаашаа явж байгааг мэдэх хүнийг олох хэрэгтэй. За юу? Тэгээд бид үг унагаж авна. Псст.

Жи:За? Юу вэ?

__________

Жи: Энэ чинь юу болж байгаа юм?

Эв: Жүжиглэхээ боль найзаа, Би чамайг хуурамч Жиованни гэдгийг аль хэдийн илчилсэн, санаж байна уу?

Жи: За яахав, та нар юу хүсээв?

Эв: Бид та нарын яах гэж байгааг мэдэхийг хүсэж байна. Одоо намайг сонс, Хуурамч Жованни.

Жи: Намайг Дэйл гэдэг.

Эв: Надад чамайг хэн гэдэг чинь… Дэйл? Үнэхээр үү? Чи Дэйл шиг харагдахгүй байна. За, Дэйл, тийм ээ, үнэхээр тийм ч таатай санагдахгүй байна. Одоо бид үүнийг Юүжины аргаар эсвэл Максимусын аргаар хийж болно.

Жи: Пфф. Би чамд юу ч хэлэхгүй.

Эв: Өө, чи болгоомжтой байсан нь дээр байх. Тэр их чанга шүү. Хөө, хөө, хөө, Макс! Тайвшир!

Жи: Тэрнийг болиулаач ээ!

Эв: Би хичээж байна. Тэр хяналтаа алдчихаж.

Жи: За за за, би ярья. Бид эндхийн гатлага онгоцыг саатуулж, зорчигчдыг нь хаяад, хуурамч дүр эсгэж эх газарт очих төлөвлөгөөтэй байгаа.

Эв: Ха ха! Би чамд энэ тэнэгүүд ямар нэг юм хийх гэж…Онгоц оо? Рапунзелийн гатлага гэсэн үг! Гүүрэн дээр гараад энэ хөлгийг  эргүүлэх арга  хайцгаая.

_________________

Ра: Бид буцаж очоод тэднийг хайх хэрэгтэй! Найзууд маань новтой аюулд орсон ч байж магадгүй!

Эр: Намайг уучлаарай, гэхдээ би хуваарийнхаа дагуу хөдлөх ёстой жаал аа. Хэрвээ биднийг эх газарт хүрэхээс өмнө энэ Женелла бамбарууд шатаад дуусчих юм бол энэ бүх ургацыг галт цохнуудаас хамгаалах юу ч байхгүй болно!

Ка: Рапс ирээд энийг хар даа. 

Дэ: Тийм ээ, бидний эндээс олсон зүйл 100 хувь А зэрэглэлийн овьёосны шөл байна.

Лэ: Өө шоронгын хөлгөөс гэж байна.

Дэ: Энэ ч хуучныг санагдуулж байна шүү.

Ра: Хүлээгээрэй, дэгээ хөлт Өө! Энэ чинь Юүжины хутга байна. Макс тэр 2 тэнд л байх ёстой. Өө, ахмад аа! Бид тэр хөлөг онгоцыг олох ёстой.

Эр: Би хэлсэн шүү дээ, хуваарынхаа дагуу л явна.

Ра: Бид энийг Рапунзелийн аргаар эсвэл Паскалын аргаар хийж болно.

_____________

Эв: Дүрмийг жаахан өөрчлөхөд л юу болж болохыг чи харж байна уу? Чи сайн эсвэл муу хамгаалагчын техникыг ямар ч номноос олохгүй дээ. Сайн харуул муу харуул байцаалтын техник… Хөөх, энэ бол…

Жи: Хатагтай Кейн. Надад танд хэлэх мэдээ байна. Флинн Райдер бас тэрний морь. тэд хөлөг онгоцон дээр байна.

Кэ:  Өө аялгаа боль оо, Дэйл.

Жи: За за, Флинн Райдер морьтойгоо хөлөг дээр байна.

Кэ:  Юу? Фитзхэрбэрт Максимус 2 уу? Энэ 2оос бүр салахгүй юм аа. Мэдээж тэд ч биднээс зугтаж  чадахгүй. Тэднийг ол! Одоо!

Эв: Өө, чи юу яриад байна? Тэгэхээр тэр зугтсан нь миний буруу гэж үү? "Тэднийг хүлэхээ битгий мартаарай." Өө юу гээч! Би эндээс чинь үнэхээр залхаж байна. Хэрвээ чи намайг хашлага дээгүүр тонгойхыг зөвшөөрсөн бол ийм юм огт болохгүй байсан юм. Одоо энэ нь биднийг гүүр рүү хөтлөх ёстой.

Эр: Гүүр тийшээ байгаа, Юүжин.

Эв: Ха, өмнө нь намайг жинхэнэн нэрээр минь дуудахыг чинь сонсож байсангүй. Бас би хэлэх ёстой, энэ чинь үнэхээр сэтгэл хөдөлгөж байна.

Эр: Ингэж уулзаад байгаа нь инээдтэй хэрэг, тийм үү?

Эв: Хөгжилтэй гэнэ ээ? Чи бид хоёрын хошин шогийн мэдрэмж огт өөр юм. Тийм ч учраас би хэзээ ч уурлаж байгаагүй юм болов уу.

________________

Эр: Чи хаачих нь вэ, Юүжин? Айгаа юу?

Эв: Айх аа, үгүй ээ. Өө би ойлголоо, би өөрөө ухраад байгаа юм байна шүү дээ. Мэдээж тийм л дээ. Үгүй ээ, тэгэхээр би зүгээр л та нарыг тэнд зогсоох хэрэгтэй байсан юм.

Эр: Юу? Райдер!

Эв: Харав уу, одоо дээрдлээ.

_________________

Эв: Макс, муу муу морь. Хөөе, юу гэхээр энэ зөв цаг биш байх л даа. Гэхдээ энэ хөлгийн угаалгын газар нь хаана байдаг юм бэ? Би эндээс гарах гээд бүүр ядарчихлаа.

Эр: Би шоронгоос гарч, урвагч араас хутгалагч бас морийг нь бариад авлаа. Өнөөдөр ч сайхан өдөр байна шүү.

Эв: За, энэ үнэхээр гайхалтай! Маш их баярлалаа, Макс! Өө, энэ ч гэсэн чиний буруу! Сонсооч,  би сүүлийн мөчүүдээ чам руу уурлаж өнгөрөөхийг хүсэхгүй байна. Гэхдээ найз аа, чи ийм үнэхээр ийм чанга  байх ёстой гэж үү? Чамайг хүн бүрийг хамгаалахын тулд л ийм юм хийдгийг чинь мэднэ л дээ. Гэхдээ чамайг ганц удаа тэгэхээ болиод,  дүрэм зөрчихийг чинь хармаар байна. Хэн мэдлээ? Чамд таалагдах ч юм билүү? Эсвэл чамд таалагдах байх. Хэрвээ би ялагдаж байгаа юм бол, хамтдаа байх илүү морь бодож чадахгүй нь.

Ра: Зогс нөхөд өө.

Ка: Зогс нөхөд өө, гэнэ ээ?

Ра: Аан дүрдээ орсон юм аа. Галлаад!

Эр: Хмм Жимс. Тэдэнд жимснээс өөр юм байхгүй юм уу?

Эв: Өө залуу минь, би тэр охинд хайртай.

Эр: Хаашаа явах нь вэ, Юүжин?

Ра: Та нарыг голомтгой биш гэж найдья, учир нь цэсэнд ганц л юм байгаа. Бид танд буцааж төлнө өө, амлая. Надад илүү ч юм байгаа шүү, Галлаад!

Кэ:  Өө боль л доо. Чи хүртэл эннээс дээрийг чадна гүнж ээ.

Ра: Тэгэх гэж байна аа. Ланс, Фут, одоо!

Кэ:  Өө, одоо чи яах гэж байгаа юм?

Ра: Өө, би юу ч хийхгүй ээ. Тэр хийнэ.

Эр: Найзууд чинь биднийг уурлууллаа даа.

Эв: Чам шиг жаргалтай залуус уу, боль л доо.

Эр: Тэднийг дуусга!

Кэ:  Нэг л өдөр би эрх чөлөөтэй болж, чамайг хоригдол болчих юм гэж хэн төсөөлөхөв?

Ра: Наадах чинь үнэхээр инээдтэй юм аа. Гэхдээ нэг юм байна. Чамд илд байж болно оо, гэхдээ би хөлийг чинь авчихсан.

Эр: Юу гээч, төлөвлөгөөгөө март. Би лав энэ хөлгөөр эх газарт хүрэх эшэээ үзнэ ээ. Найз охиндоо баяртай гэж хэлээрэй, Юүжин.

Эв: Хүлээ үгүй ээ.

Ра: Юүжин?

Эв: Юу гээч, энэ юм огт хэрэггүй биш юм аа. Хөөе, хууль журам аа. Би дүрмийг үзэн яддаг л гэхдээ, гэхдээ энэ эд хөрөнгийн хохирлын хуулийг зөрчиж байх шиг байна.

________________

Ра: Би хэлэх ёстой, ийм аялал болно гэж төсөөлсөнгүй шүү.

Эв: Хөөе, Фут, хашлагаас хол бай.

Дэ: Өө тийм үү, үгүй бол яана гэж?

Эв: Үгүй бол ингэнэ. Дүрмүүд шалтгаантай л байдаг юм. Тийм биш гэж үү, найз аа?

________________

Back to episodes Go home