Alliance 26

Х Alliance-26

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Лу: эм, Лин Шуаны дарга

Ай: Лин Шуаны багийн хүн

 

Гарчиг: ........ 26-р анги  

Чен: Одооны зураачид шог зураг, эрээн мяраан хурц өнгийг эрхэмлэдэг болсон. Сон Игэ алдартай чиг хандлагаас татгалзаж, өөрийнхөө сэтгэл хөдлөлд үнэнч хэвээр үлдсэн.  

Эм: Тэр барагтай л бол хүн зурдаггүй. Хүн зурсан ч санаатай нэмсэн, чимгэлэл шиг тод биш абстракт маягаар зурдаг. Зургийг маш сайн хянаж чаддаг.

Чен: Вей эгч ээ. Сон зураач.

Эм: Вей дэд захирал аа. Вей эзэгтэй өнөдөөр ирээгүй юм уу? Вей эзэгтэйг снукерийн чадвараа гайхуулснаас нь хойш харсангүй.

Чен: Вей эзэгтэйг хэтэрхий мундаг болохоор нь нуугаад авчрахгүй байгаа юм уу? Вей дэд захирал аа. Хэтэрхий байгаа юм биш үү.

Вей:  Амралтын өдөр эхнэр маань хүүхдээ сургалтанд нь авч явдаг юм.

Эм: Жойс.

В: Жойс.

ж: Вей эгч ээ.

В: Яагаад одоо ирж байгаа юм?

Ж: Оройтсонд уучлаарай. Шиао захирал аа. Вей дэд захирал аа. Сон зураач, та сайн уу. Би таны тухай ааваасаа сонссон.  

В: Хуан захирлын охин нь. Сон зураач, тэрийг үзье.

Ш: Жойс.

Ж: Шан эгч ээ.

Ш:Чи ядарсан харагдаж байна. Вей дэд захиралтай ажиллах хэцүү байна уу?

Ж: Тийм үү?  Бүгд л ялгаагүй. Би ядраагүй ээ.

Ш:Чамайг ганц бие хэвээрээ гэж сонссон. Сайн юм боллоо. Манай нэг найз бас ганц бие. Би та хоёрыг танилцуулж өгье.

Ж: Би...

Ш: Ван Хао.

эр: Аан?

Ш: Ван Хао саяхан Америкаас эргэж ирсэн. Калифорний их сургуулийг өндөр оноотой төгссөн. Та хоёрт ярих юм их гарах байх. Вей дэд захирал аа.

Вей: Яасан?

Ш:  Би Жиа Ийд жаахан завсарлага өгөх гээд. Залуу хүмүүст ярих юм их байгаа байх.  

Вей: Ийм юманд надаас зөвшөөрөл авах хэрэг байна уу? Манай компани ажилчдынхаа хүсэлтийг хүндэтгэдэг. Тийм ээ, Жиа И?

Ш: Тэгвэл ингээд шийдчихлээ.

В: Өнөөдрийн чухал мөч ирээд байна. Бүгдээрээ ийшээ ойртъё.

Эр: Ийшээ.

В: Сон Игэ зураачийг энд мэдэхгүй хүн байхгүй. Сон зураач, та үг хэлэх үү?

И:  Хүрэлцэн ирсэнд баярлалаа.

В: Болчихсон уу?  

И:   Аанхан.

Чен: Энд зургаан эрэгэй эмэгтэй хүн байна. Дэгжин унтлагын хувцастай, гар гараасаа барьчихсан.

Ш: Хар даа. бүгд шаар барьчихсан. Шаараар нүүрээ нуучихсан байна.

Вей: Нэг нь арай л илүү дэгжин бас намбалаг хувцасласан байна. Барьсан шаараараа нүүрээ тагласан нь нэг л нууц юм хэлээд байх шиг.

Лин: Өөр утгатай ч байж болно. Зурган дээрх хүмүүс бусдаас нууц харилцаатай... бас хоорондоо өстэй... Хувцасаа солсныхоо дараа эелдэг  боловсон дүр эсгэдэг. Энд байгаа зарим нэг хүмүүс шиг...

Ш: Вей эзэгтэй. Вей дэд захирал таныг хүүхэдтэйгээ сургалтанд явсан гэсэн. Жойс, цаашаа суучих. Вей эзэгтэйд суудал тавиад өг. Жойс...

Лин: Зүгээр ээ. Тэр суудал тухгүй харагдаж байна. Хүсвэл сууж л байг.

Вей: Эхнэр. Ирнэ гэдэгээ хэлэхгүй яасан юм?

Лин: Чи ч гэсэн энд ирэхээ хэлээгүй шд.

Вей: Сон зураач аа. Энэ манай эхнэр, Лин Шуан. Эхнэр маань уран зураг сайн мэдэхгүй болохоор тайлбар нь зохисгүй санагдсан бол өршөөгөөрэй.

И: Зүгээр ээ. Харин ч сайхан тайлбарлалаа.

Лин:  Би гэнэтхэн мэдмээр санагдчихла. Тэр зураг дээр байгаа хүмүүсийн... шаарны ард ямар царай байгаа бол? Яг юуг тэгж их нуусан юм бол?

Вей: Би охиноо чам шиг хариуцлагагүй хүнд өгч чадахгүй.

Лин:   Гуогуог өг.

Вей: Гуогуогийн асран халамжлах эрх ч гэсэн. Мөрөөдөх ч хэрэггүй.

Лин:  Гуогуог өг.

Вей: Салъя. Эхнэр. Өнөөдөр энд чухал хүмүүс цугларсан байгаа. Бодож байж ярь л даа. Жаахан боловсон бай.

Лин:   Чухал хүмүүс ээ? Даанч хийж байгаа үйлдэл нь хөгийн юм. Би яагаад боловсон байх ёстой юм? Зураач хүн урлагаар дамжуулан бодит байдлыг шоглож харуулдаг. Гэхдээ би тойруулж яримааргүй байна. Энэ бузар булайг илчилмээр байна.

Вей: Эхнэр. Гуогуо сургалтандаа явах болчихлоо. Сон зураач аа. Вей эгч ээ. Бид хоёр түрүүлээд явлаа. Биднийг уучлаарай.

Лин: Хэн?

Вей: Гуогуо сургалтандаа явах ёстой шд.

Лин: Гуогуо?

Вей: Чи яах гээд байгаа юм?

Лин: Намайг Гуогуотой уулзуулахгүй байгаа биз дээ? Вей Мин. Намайг хүүхэдтэй маань уулзуулахгүй байгаа. Салах өргөдөлд гарын үсэг зуруулахын тулд. Аль эртнээс араар тавьж байгаа.

Вей: Одоо тайвшир.

Лин: Чиний явалддаг Хуан Жиа И энд байна.

Вей: Юу яриад байгаа юм бэ? Жиа И бид хоёр  зүгээр л хамт ажилладаг хүмүүс. Энийг бүгд мэдэж байгаа. Худлаа зохиож ярихаа боль л доо. Гэртээ харь.

Лин: Худлаа үгүйг нь чи сайн мэдэж байгаа биз дээ.

Вей: Гэртээ очоод ярилцъя.

Лин: Салах өргөдөлд гарын үсэг зуруулах гэж. Миний хүүхдийг өг.

Вей: Гэртээ харь. Галзуураа юу! Намайг ингэлээ гээд чи юу олж долоох юм?

В: Вей Мин. Хэтрүүлэх хэрэггүй.

Эр: Юу болоод байна аа?   

Ш: Зүгээр болчихож. За, баярлалаа.

Эр: За.

Вей: Уучлаарай. Вей эгч ээ...

**************

Жиан: Наачихлаа.

Лин: Өнөөдөр үзэгслэнд очихоосоо өмнө би сэтгэл санааны бэлтгэлтэй байх гэж их хичээсэн. Тэнд очсон чинь бодох ч хэрэггүй үг ар араасаа ундраад байсан. Тиймэрхүү амьтдыг гудамжинд хараагаад байдаг хүмүүсийг одоо л ойлгож байна. Тийм сайхан биш ч гэсэн, сэтгэл онгойчихлоо.  Багтраад байсан хамаг юм гараад явчихсан юм шиг. Сайхан байна.

Жиан: Энэ удаа сүржин жүжиг тавьсан ч, дараа чадвараа сайжруулах хэрэгтэй.  Тэгж тохирсон биз дээ? Нударгаар биш, үгээр байлдана гэж. Гэмтчихсэн байж.

Лин: Хөөе.

Гү: Хаалгаа хаахгүй яасан юм? Та хоёрыг хоолоо идээгүй байх гэж бодоод хоол аваад ирлээ. Гар чинь яагаа вэ? Вей Мин ингэсэн үү?

Жиан: Өөр хэн байх юм?

Лин: Гү Шү, хаачих нь вэ?

Гү:  Зодчихоод ирье. 

Жиан: Хөөе. Хариуг нь авах шаардлагагүй . Лин Шуан ганц удаагийн дайралтаар интернэтийн од болчихоод ирсэн. Вей Мин, Хуан Жиа И хоёр хайлтын эхэнд бичигдээд цаана чинь шуугиж байна. Вей Мин хүний нүүр харах аргагүй болсон.

Лин: Одоо шоронд орсноос ч илүү хэцүү байгаа.

******************

Эм: Эгч ээ.

Ми: Аан?

Эм: Та сонссон уу? Вей дэд захирал эртээд үдэшлэгт өөр хүн дагуулж очсон гэсэн.

Ми: Сонссон. Гэхдээ аяархан ярь. Зөндөө хүн байхад. Хаалганы дэргэд зогсож байж. Хүмүүс сонсчихно шд.

Эр: Хар даа, хүмүүс зургийг нь авчихаж. 

Ю: Жойс тэр үдэшлэгт очсоныг мэдэх үү?  

Эр: Мэднэ ээ.

Ю: Вей эзэгтэй бас тэнд байсан гэсэн. Энэ... Ийм юм болох гэж.  

Эм: Та хоёр уншсан уу?  

Эм: Энийг хурдан хар даа. Энийг хар л даа.

Эм: Тийм үү?

Ан: Тийм ээ. Энд байж байгаа биз дээ.  

Эм: Тийм байна шд.

***************

Вей: Олон нийтийн санал ямар байна? Би тайлбар өгөхгүй ээ. Хүмүүсийн юу гэж ярих надад хамаагүй...

Ж: Одоо яах вэ? Яах вэ? Интернэтээр хүмүүс намайг муу хэлж байна. Ээж залгаад, би авч ч чадахгүй байна.

Вей: Би одоо л... чамд ямар байгааг ойлгож байна. Би энд байна.  Надад даатгачих. Би бүгдийг нь зохицуулна аа. Хүмүүсийн бодол байнга өөрчлөгдөж байдаг. Илүү сонирхолтой юм гараад ирвэл бид хоёрыг дороо мартчихна. Цаг хугацаа өнгөрөхөөр бүгд мартчихна...

****************

Вей: Лин Шуан бид хоёр тусдаа амьдраад удаж байгаа. Салах өргөдөл дээр байгаа зарим нэг зүйл дээр санал нийлж чадахгүй байгаа юм. Тэгээд л өргөдөлд гарын үсэгээ зураагүй байгаа. Энэ гэр бүлийн суудал. Би Лин Шуаныг ийм юм хийнэ гэж бодсонгүй. Уурлахаараа ухаанаа алдчихдаг юм. Эд хөрөнгө авахын тулд яахаас ч буцахгүй байна.

В:  Хүмүүс угаасаа л шуналтай байдаг. Зарим нь мөнгөнд, зарим нь нэр хүнд, шунал тачаалд. Гэхдээ би өчигдөр шинэ юм олж харсан.

Зах: Вей эгчийн хэлдэг зөв. Зарчмын хувьд компаний зүгээс хүний хувийн амьдралд оролцох ёсгүй л дээ. Гэхдээ үзэгслэнгийн танхимд болсон зүйл компаний нэр хүндэд муугаар нөлөөлсөн.  

Вей: Ойлголоо. Компаний зүгээс өгөх шийтгэлийг зөвшөөрч байна.

Зах: Сайн байна. Вей Мин. Чамайг сургамж авсан гэж найдъя. Компани зүгээс цалинг чинь хасна. Хүний нөөцөөс мэдэгдэх байх. Бэлтгэлтэй байгаарай.

Эр: Лин захирал аа. Хүний нөөцийн алба компаний байр суурийг илэрхийлж, олон нийтийг тайвшруулахын тулд хэдэн мэдэгдэл хийх хүсэлтэй байна.

В:  Олон нийтийн бодлыг сайн ажиглаж байгаарай. Команий нэр хүндэд учрах хохирлыг бууруулахын тулд... Вей дэд захирал аа, хувийн асуудлаа аль болох хурдан шийдвэл сайн байна. Бяцхан зөвлөгөө өгчихье. Хүүхдийн асран халамжлах эрхийг ээжид нь өгч болно шд. Та салаагүй байж, гэр бүл болох хүнээ олчихсон юм чинь. Удахгүй дахиад хүүхэдтэй болчих байлгүй. Лин захирал аа, та юу гэж бодож байна?  

Зах: Аан.

*****************  

Хай: Өнөөдөр Жиан Шигаас хэрэглээний мөнгө зээллээ. 133700юань. Нэг жил таван сарын түрээсийн мөнгө 45мянган юань. Үл хөдлөх хөрөнгийн нөхөн төлбөрт өгсөн  400мянган юань. Нийт 578700юань. Дээр нь Жиан Ши Жиан Хайгийн хувцасыг угааж, хоол хийж өгдөг байсан. Жиан Ши даалгавраа хийж чадалүй Жиан Хайг хичээлд нь хүргэж өгч, авдаг байсан.  Жиан Шийд Жиан Хайгийн илүү үүргэвч, үзэгний сав, бас идэх дургүй амттануудыг нь өгдөг байсан. 23жилийн хугацаанд Жиан Хай Жиан Шийд тооцоолох аргагүй өртэй болсон. Эгч ээ. Өнгөрсөн 23жил би танаас хулгайлж амьдарсан. Ирээдүйд танаас хулгайлсан амьдралаа эргүүлж өгөхийн тулд амьдарна аа. Надад итгэн үү, байна уу... би таныг салхи, борооноос хамгаалдаг хүн байхыг хүсч байна.

******************

Гү: Хэрэггүй ээ. Гар чинь эдгээгүй байгаа шд.

Лин: Зүгээр ээ. Бараг эдгэчихсэн. Жаахан шалбархай  юм чинь.  

Гү:  Гараа норгож болохгүй гэдгийг  чинь мэдээд... хоол захиалсан юм.

Лин: Би өөрөө хоолоо захиалж чадна шд.

Гү: Энэ зүгээр нэг захиалчихдаг хоол биш. Ямар апп Мишелин одтой зоогийн  газрын захиалга авч байсан юм?

Лин: би зүгээр л иймэрхүү юм өөрөө хийчихэж чадна аа гэж байна. Ингэж төвөг удах хэрэггүй. Чамаар хоол зөөлгөөд санаа зовоод байна.

Гү: Лин Шуан. Чи бие даасан эмэгтэй болохоос ганцаардмал эмэгтэй биш. Хүний сайхан сэтгэлээс татгалзах хэрэггүй.

Лин: За за. За яах вэ. Гү Шү. Хийх юмгүй юм чинь. Бас нэгэнд ингээд суучихсан юм чинь. Хоолоо идэцгээе. Чи хоёр хүний хоол захиалсанаас хойш.

Гү: Хоол хүргэх гэж хагас өдөр болсон юм чинь... хоол идэж болно биз дээ?

Лин: Болно оо.

Гү: Баярлалаа. Би харж болох уу?

****************

Ж-ээж: Ийм юмыг чимээгүйхэн зохицуулах ёстой байсан юм. Одоо мэдэхгүй хүн алга. Та нарт нэр нүүр хэрэггүй байж болно. Бид хоёрт нэр нүүр байдаг юм байгаа биз дээ.

Вей: Яаж ч уучлалт гуйгаад намайг уучлахгүй гэдгийг сайн ойлгож байна.  Нэгэнт өнгөрсөн хэрэг болохоор засч залруулахын тулд чадах бүхнээ хийнэ ээ. Би мэргэжлийн Пи Ар хүн олсон. Компаний бас өөрийнхөө гаргах мэдэгдлийг бичүүлчихсэн. Энэ мэдэгдлийг интернэтэд тавьсны дараа хүмүүсийн жаахан тайвшрах байх. Дээр нь би нэн даруй сална. Жиа И бид хоёр хуримаа хурдан хийе. Тэгж байж л Жиа Ийг хамгаалж чадна.

Ж: Аав аа. Та юм хэл л дээ.  

Ж-ээж: Сайн сонс. Жиа Ий жаахан ч гэсэн гомдоох юм бол... чамайг яасан ч зүгээр өнгөрөөхгүй.

**************

Гү: Пи-3 алгоритм. Энэ алгоритмын гүйцэтгэлийн хурд аргагүй л өндөр юм. Дээр нь нөөцөө маш сайн хэмнэж чадна. Гэхдээ... чи энийг ганцаараа хийх гээгүй биз дээ?

Лин: Ганцаараа яагаад ч хийж чадахгүй. Гэхдээ одоохондоо төлөвлөсөн юм алга. Алхам алхмаар урагшилж байна.

Гү: Алхам алхмаар? Чи тийм хүн биш дээ.

Лин: Би тэгээд ямар хүн юм?

Гү: Нэг л шийдсэн бол... шууд чигээрээ зорилгодоо хүрэхийн төлөө дайрдаг хүн. Итгэл үнэмшилдээ үнэнч, төлөвлөгөөтэй хүн. Би дэмжлэг болгоод ПИ-3-т хөрөнгө оруулалт хийе.

Лин: Яагаад? Энийг хараад л хөрөнгө оруулалт хийж байгаа юм уу? Чи тийм түрэмгий захирал юм уу, эсвэл мөнгө нь багтаж ядсан хүн үү?

Гү: Би чамайг бас чиний чадварыг сайн мэднэ. Тийм болохоор эргэлзэх зүйлгүй шийдвэр гаргаж байгаа юм. Хөрөнгө оруулагчийн хувьд бас ашигаа харж байна. Би буяны ажил хийгээгүй.

Лин: Намайг ойлгодгийн хувьд... надад жаахан амьсгалах боломж өгчих. Үнэнийг хэлэхэд би өнгөрсөн хугацаанд би өөрийгөө хүндлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжээ алдчихаад байна. Паншигийн ОП-1 чиний надад өгсөн найзын дэмжлэг байсан. Мэдээж, чамд баярлаж байна. Гэхдээ одоо, өөрийгөө батлах боломж хэрэгтэй байна. Чам шиг баян найз юу ч болж байсан намайг дэмжээд байвал би өөрийнхөө чадварт эргэлзэх болно. Үнэхээр намайг дэмжмээр байвал ийм амттай хоол авчирч байгаарай.

Гү: За яах вэ. Тэгвэл би чамайг хооллож байя.

*****************

Эр: Лин хатагтай, та хоёрын дундын хөрөнгө гурван сая юань. Вей ноён 1,5саяыг танд өгөхийг  зөвшөөрч байгаа. Гэхдээ хувааж төлөх боломжтой.

Си: Үйлчлүүлэгч маань хүүхдийн асран халамжлах эрхийг авах хүсэлтэй байгаа. Дээр нь дундын хөрөнгөнд гадаадад байгаа хөрөнгө ороогүй байна.

Эр: Гадаадад байгаа хөрөнгийг тогтоож, баталгаажуулах амаргүй.

Си: Манай улсын хуулинд зааснаар Лин хатагтай орон нутгийн хуулийн байгууллагаар дамжуулан нөлөөлөх боломжтой. Шаардлага гарвал бид нар  шууд тэр улсын шүүхэд гомдол гаргахаас татгалзахгүй.... Нэг, хоёр, дөрөв дэх хэсгийг хар даа...

Лин: Би шийдсэн. Надад Гуогуогийн асран халамжлах эрхийг өг. Хөрөнгийн хувьд чиний саналыг зөвшөөрч байна. Энэ миний эцсийн санал. Хэрвээ зөвшөөрөхгүй бол шүүхээр салъя. Би эцсээ хүртэл явна.

Вей: За яах вэ. Чинийхээр болог.

Лин: Материалаа өнөөдөртөө хүлээлгэж өгье. Салалтын дараах нэг сар өнгөрсний дараа иргэний бүртгэлийн газарт уулзъя.

Си: Түр хүлээгээрэй. Ярих юм байна.  1,5сая юань. Хэтэрхий бага шдээ.

Лин: Тэрний бохир мөнгө надад хэрэггүй. Хийсэн нүглээсээ бол үйлийн үрээ амсах л болно. Би өөрийнхөө ирээдүйг бага багаар болгоомжтой бүтээнэ. Гуогуо.

Гуо: Ээж ээ.

Лин: Гуогуо.

Гуо: Ээж ээ. Санаад байна. Та хэзээ ирэхийн бэ? Надад дургүй болчихсон юм уу? Та хааччихсан юм бэ? Яагаад намайг орхиж байгаа юм?

Лин: Ээж нь дахиад явахгүй ээ.

Гуо: Ээж ээ, дахиад хэзээ ч салахгүй шүү. За юу?

Нэг сарын дараа.

Гуо: Ээж ээ. Хоцорлоо. Хичээлдээ хоцорлоо.

Лин: Очилоо.

Гуо: Хоцорлоо. Ээж ээ, өнөөдөр хөөрхөн байна.

Лин: Өнөөдөр ээжийнх нь амьдрал шинээр эхэлж байгаа.

Гуо: Шинээр эхэлнэ гэхээр төрсөн өдрөөс илүү юм уу?

Лин: Төрсөн өдөр бол энэ хорвоод мэндэлсэн өдөр. Эмээгийнх нь намайг төрүүлсэн өдөр. Гэхдээ өнөөдрийг ээж нь өөрөө сонгосон байхгүй юу. Өөрийгөө бас хорвоог таньсан өдөр.

Гуо: хурдан явъя аа. Цэцэрлэгтээ хоцорлоо.

Лин: За тэгье.

Гуо: Би цэцэрлэгтээ явна.

Лин: яасан ч хоцрохгүй ээ.

***************

Лин: Өнөөдөр хоцорч байх чинь.

Вей: Хоцорлоо гээд яах вэ. Өнөөдөр сүүлчийн удаа юм чинь. Явъя. Сайн уу.

Эм: Сайн уу. Танд юугаар туслах вэ?

Вей: Салалт бүртгүүлэх гэсэн юм.

Эм: Тэндээс дугаараа аваарай.

Вей: За, баярлалаа.

Эм: Зүгээр ээ.

Лин: Дараа нь тэнд очих уу?

Эм: Тийм ээ.

Лин: Баярлалаа.

Эм: Зүгээр ээ.

Лин: Сууцагаая. Хүлээх юм шиг байна.

Эр: Энэ. Хуримын чихэр байгаа. Баярлалаа. аз жаргал хүсье. 

Эр: Баярлалаа.

Эр: Хуримын чихэр байгаа. Бидний аз жаргалыг хуваалцаарай.

Эм: баярлалаа.

Эр: Эрхэм ээ. Чихэр ид. Бидний хуримын өдөр. Баяраа хуваалцаж байна.

Вей: Уучлаарай. андуурчих шиг боллоо.

Лин: Бид хоёр салахаар ирсэн.

Эр: Уучлаарай. уучлаарай.

Вей: Зүгээр ээ.

Лин: Хөөе. Хүлээгээч. Надад нэгийг өгчих. Хүн нэг насыг хамтдаа өнгөрөөх хүнтэйгээ л гэрлэдэг. Таагүй байдлаас гарахын тулд салдаг шд. Тийм болохоор нөгөө талаараа сайн хэрэг. Баярлалаа.

Эр: Тэгвэл... Та ч гэсэн энийг ав...

Вей: Баярлалаа. Баяр хүргэе.

Эр: Баярлалаа. Баярын чихэр. Амтархан идээрэй.

Эм: 4005 дугаартай хос 3-р цонхон дээр ирнэ үү.

Эм: Болчихлоо.

******************   

Вей: Лин Шуан. Анх уулзсанаас авахуулаад, гэрлэх хүртэл, сая салах хүртэл, харамсаж байгаа юм байна уу?

Лин: Харамсахгүй байна. Амьдрал юм чинь. Байнга сайхан байна гэж байхгүй. Тэгээд ч одоо байгаа маань надад таалагдаж байгаа. Ингэж гэнэт сэрээгүй байсан бол би ийм байхгүй байсан. Салахдаа ганцаараа ирж чадсангүй юу?

Вей: Дэлгүүр орно гэсэн. Зам зуур болохоор нь.

Лин: Вей Мин. Одоо бид нар гадны хүмүүс. Салах гэж байх үед хэлсэн хорон, таагүй үгсийг март. Энэнээс хойш хэн хэн нь өөрийн гэсэн амьдралаар амьдарна. Дахиад уулзахгүй гэж найдъя.

Вей: Ирчихлээ. Ирчихлээ.

Лин: Ийм чухал өдөр хоцроод байхдаа яадаг юм бэ? Гэрлэлтээ бүртгүүлэх гэж байж.

Вей: Яг гарах гэж байсан чинь Лин захирал дуудаад. Яриад салдаггүй. Тэгсэн чинь зам бөглөрчихөөд. Эхнэр, чамд амалъя.

Лин: Аан? Юу? Юу? Эхнээр?

Вей: Эхнэр.

Лин: Эхнэр? Уучлаарай, эхнэр чинь болоогүй байгаа шүү. Би явлаа.

Вей: Хөөе хөөе хөөе.

Лин: Харамсаж байна гэвэл яах юм...

Вей:Өнөөдөр гэрлэлтээ батлуулахгүй бол дахиад сайн өдөр мөд таарахгүй.

Лин: Намайг тавь л даа.

Вей:Зугтаж болохгүй. Явъя аа.

Лин: Буулга л даа. тавиач ээ.... Жижиг хэрүүл, эмгэнэлт жүжгийг эс тооцвол гэрлэлтийн талаар би нэг зүйлийг эндүүрч явж. Гэрлэлт бол хэрэгтэй үед туслахыг хэлдэггүй. Хэн ч өөрийнхөө амьдралын бусдын төлөө золиослох ёсгүй. Гэрлэлтийг хоргодох газар гэж ойлгож болохгүй. Биеэ дааж сураагүй бол эхлээд биеэ дааж сур. Өөртөө итгэлтэй байж чадахгүй бол өөртөө итгэх итгэлийг ол. Гэрлэлт асуудлыг шийдэх шийдэл биш. Харин ч олон асуудлын нэгдэл. Гэрлэлт бялууны чимэглэл. Асуудлын шийдэл нь үргэлж бид өөрсдөө байдаг.

*******************  

Гуо: Ээж ээ, хоёулаа дандаа хамт байна шүү. За юу?

Лин: Яасан ч салахгүй. Гуогуо. Гэхдээ аав, ээж хоёр нь салчихсан.

Гуо: Мэднэ ээ.

Лин: Аав ээж хоёр нь салсан нь томчуудын хэрэг. Гуогуотой ямар ч хамааралгүй. Аав нь өөр газар амьдарна гэсэн. Гэхдээ л Гуогуогийн аав хэвээрээ.  

Гуо: Аав ч гэсэн өөрөө гэртэй болно. Гуогуо, ээж хоёр бас гэртэй.

Лин: Гуогуо.

Гуо: Аан?

Лин: Гунигтай байна уу?

Гуо: Аав байхгүй болохоор манай гэр өөр байдаг. Гэхдээ та бусдыг баярлуулахын тулд өөрөө зовж болохгүй гэсэн.

Лин: Уучлаарай, Гуогуо.

Гуо: Гэхдээ... ээж ааваас салаад жаргалтай байх уу?

Лин: Ирээдүйд ээж нь хуучин ямар байсан тийм болно. Бас жинхнээсээ аз жаргалтай байна.

Гуо: Энийг танд.

Лин: Энэ юу юм? 

Гуо: Дэлгүүрээс авсан бүх юмыг арилгадаг баллуур. Буруу хийсэн юмаа энэ баллуураар үрвэл бүд алга болно. Бүгдийг нь засчихвал жаргалтай болно. Гуогоу ч гэсэн ээжийн төлөө баярлана. Буруу юмаа арилгачихна. Ингээд үрээд үрээд үрээд...

********************

Эр: Наашаа ор ор.

Лин: За.

Эр: Шатаар болгоомжтой.

Лин: За.

Эр: Энэ газар таны хэлсэнд яг тохирох байх. Уг нь бар байсан  газар. Харин нэлээд засвар хийх хэрэгтэй болох байх. Хар даа. энд хурлын өрөө хийж болно. Гэрэл сайтай.

Лин: Жижиг хашаатай юм байна.

Эр: Тийм ээ. Та энийг хар даа... Энэ их том зайтай байгаа биз. Энийг ажлын өрөө болгож болно. Хамгийн гол нь үнэ нь хямд. Таны хэлсэн старт-ап компани байгуулахад яг тохирно.

Лин: Сайхан юм аа.

Эр: Танай компани хэдэн байнгын ажилтантай вэ? Хэр олон ширээ тавих бол?

Лин: Одоохондоо гурав дөрвөн ширээ байхад болох байх.

Жиан: Гурав дөрөвхөн ширээ яаж хүрэх юм бэ?

Л: Лин Шуан эгч ээ.

Эр: Лин Шуан эгч ээ, сайн уу. Лин Шуан эгч ээ.

Лин: Та нар.

Ай: Эгч ээ, таныг явсны дараа би ажлаасаа гарчихсан. Надад дахиад боломж өгч болох уу? Дахиад яасан ч тийм алдаа гаргахгүй гэж амалъя.

Л: Тийм ээ. Бид нар бүгдээрээ Паншигаас гарчихсан. Одоо ажилгүй байгаа. Танай шинэ компани бид нарыг ажилд авах бол уу?

Лин: Авалгүй яах вэ. Гэхдээ... Хар даа, одоохондоо надад юу ч алга. Дээр нь компаниа хагас сая юаньтай л эхлүүлж байна.

Л: Та байхад л болно.

Ай: Тийм ээ.

Бүгд:  Тийм шүү.

Эр: Бид нар Лин Шуан эгч байхад болно. Таныг Айчины өмнөөс хариуцлага хүлээхэд бид нар таныг сайн дарга болно гэж ойлгосон.

Л: Тийм. Тэгээд ч, бид нар ажил гуйж байгаа юм биш. Бид нар хичнээн чадвартай хүмүүс билээ дээ. Цалингийн хувьд санаа зовох хэрэггүй. Бид нар ярилцсан. Таны үндсэн багт орж ажиллахад л болно.

Ай: Тийм ээ.

Жиан: Баттай байхын тулд түрүүн ярьсан дээрээ таван ширээ нэмж тавьсан нь дээр байх.

Лин: Хөөе. Би захирал юм уу, чи захирал юм уу? Тэрний хэлснээр болъё.

Эр:  За.

Лин: Ингээд болчихлоо. 

Бүгд:  Тийм ээ.

Жиан: Номнуудаа тэр тавиур дээр тавьчих.

Ай:  За.

Гү: Айчин.  

Ай: Гү захирал аа.

Гү:  Энэ кофег тараагаад өгчих.

Ай: Баярлалаа.

Жиан:  Баярлалаа, Гү захирал аа. Лин Шуан дотор байгаа. 

Гү: За. би уулзаадахъя.

Жиан: За. Линлин.

Л: Аан?

Жиан: Ирж кофе уу.

Л: Очилоо. Гү захирал аа.

Гү: Яаж байна? Том захирал байх ямар байна?

Лин: Хүн шоглохоо боль оо. Ямар хэргээр ирээ вэ? Энүүгээр явж байсан юм уу, эсвэл амьдралын туршлага хуримтлуулахар ирээ юу? Май. Энүүгээр арч.

Гү: Яагаад надад өгөөд байгаа юм? Хамт ажилладаг хүмүүсээ харахаар ирж байхад.

Лин: Суу. Асуух юм байна. Тэр хүмүүсийг чи явуулсан уу?

Гү: Тийм. Уг нь би зүгээр л чиний хийж байгаа юмны тухай жаахан цухуйлгасан юм. Тэгсэн чинь өөрсдөө шийдчихсэн.

Лин: Баярлалаа. Би ганцаараа компаниа байгуулъя гэж бодож байсан юм. Томорсных нь дараа та нарт гайхуулах гэж байсан юм. Бүтэхгүй бол ичих хэрэггүй. Одоо бол дарамт мэдэрч байна.

Гү: Дарамт их байх тусам, хичээл зүтгэл гарна. Тийм биз дээ? Ингээд компаниа байгуулчихлаа. Юу хийх талаараа бодсон уу?

Лин: Пи-3-ыг хөгжүүлээд Аркийн захиалгыг авмаар байна.

Гү:  Танай багийнхан Аркийн бүтээгдэхүүн дээр тулгуурлаад ажиллаж үзсэн. Бас санаа нь салбартаа танигдчихсан. Хэрвээ...

Жиан: Кофе. 

Лин: Баярлалаа.

Гү: Баярлалаа. Аркийн тавьж байгаа шаардлага өндөр байсан ч, чиний алгоритмын логик Аркийн тавьж байгаа шаардлагад хамгийн дөхөж очих нь.

Жиан: Аркийн байдлыг би ажиглаж байя.  Гэхдээ компаниа бүртгүүлэхдээ Пи-3-ыг өөрөө хийсэн гэдэгээ Вей Минд мэдэгдэхгүй байсан нь дээр. Тэгэхгүй бол ажлаар дамжуулаад өшөөгөө авахаас буцахгүй хүн.  

Лин: Би арга бодож олно оо.

Гү: Нээрэн. Компаний чинь нэр юу юм?

Лин: “Шиао Ин”гэж нэр өгдөг юм билүү?

Гү: Ялалтын Ин үү?

Жиан: Ялаа гэдгийн Ин. 

Лин: Тийм. Ялаа өчүүхэн хоол иддэг мөртлөө, хурдан үрждэг амьтан. Ялаа их богинохон хугацаанд өнөр өтгөн гэр бүлтэй болдог. Зуун эм ялаа арав, арван хоёр удаа өндөглөөд л хэдэн зуун сая болж үрждэг. Тийм болохоор компанийхаа хөгжил, үйлдвэрлэлийн хүчин чадлыг билэгдэж байгаа юм. Ялаа шиг дасан зохицох чадвартай, эрч хүчтэй хурдан амжилтанд хүрнэ гэсэн утгатай.

Гү: Тийм ээ. Сайн байна.

Жиан: Сайн байна.

Гү:  Амьдралд чинь хоёр том өөрчлөлт гарсан болохоор өнөөдөр би та нарыг уух юмаар дайлбал ямар вэ?

**************

Бүгд: Төлөө.   

Жиан: Зөөгч өө.

Эр: За.

Жиан: Өнөөдөр дуртай юмаа захиалж болно. Өнөөдөр бид нарыг Гү захирал дайлна гэсэн.

Эр: Болж байна. Тэгвэл дуртай юмаа захиалаарай.  Юу уумаар байна.

Бүгд: Явж юмаа захиалъя. Тэгье тэгье.

Жиан:  Дуртай юмаа захиалаарай.  Ерөнхийд нь аваад үзвэл салалт амьдралын хамгийн том золгүй явдал. Гэхдээ нөгөө талаас нь бодоод үзвэл өөртөө тохирохгүй хүн, таарамжгүй харилцаанаас холдоно гэдэг харин ч сайн хэрэг.

Лин: Тэгээд ч, салах шийдвэр гаргах гэрлэх шийдвэр гаргахаас лүү хэцүү. Шийдвэр гаргахаас авахуулаад салах хүртэл тулаанд бие, сэтгэлээрээ ядардаг.

Жиан: Тийм болохоор... Алив. Салсны төлөө.

Лин: Салсны...

Жиан Лин: Төлөө.

Бүгд: Салсны төлөө.

***************   

Гү:  Та нар хэр удаан уух юм?

Гуо: Энийг зүүчих. Ээжид чат бичиж байгаа юм уу?

Гү:  Тийм. Хэзээ ирэхийг нь асууж байна.

Гуо: Дөнгөж найм өнгөрч байна шд. Ээж, Жиан Ши эгч хоёр арай  гэж амарч байхад. Саад болох хэрэггүй.

Гү:  Үгүй ээ. Ээж Жиан Ши эгч хоёр чинь надтай ууж, баяр тэмдэглэнэ гэж амалсан. Тэгсэн чинь тэр хоёр баяр тэмдэглээд, би чамайг хараад сууж байна. Ингэж болохгүй шд.

Гуо: Гү ах аа, Гуогуотой тоглох дургүй юм уу?

Гү:   Үгүй ээ, үгүй үгүй. Би тэгж хэлээгүй шд.

Гуо: Хүлээж байгаарай.

Гү:  Чи яах гэж байна?

Гуо: Би нэг хүний нүүрийг будах гэж байна. Та ямар өнгөнд дуртай вэ?

Гү:  Үгүй ээ. Үгүй үгүй. Тэгж болохгүй. Болохгүй.

Гуо: Наашаа хар даа.

Гү:  Болохгүй ээ, болохгүй болохгүй.

Гуо: Ганцхан удаа. Ганцхан удаа.

Гү:  Туслаарай. Туслаарай.

26-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home