Alliance 25

Alliance-25

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Лу: эм, Лин Шуаны дарга

Ай: Лин Шуаны багийн хүн

 

Гарчиг: ........ 25-р анги  

Гү: Тэгэхээр, Лин Шуаны ажлаасаа гарсан шалтгааныг бүгд мэдэж байгаа байх. Арк хуурамч бүтээгдэхүүн ашиглаж, бидний чадварыг шалгаж, бас доромжилж, биднийг дээрэлхэхийг оролдож байна. Бид нар тэдэнд сургамж өгөх ёстой гэж бодож байна.

Шу: Хуурамч сургал, Лан Технологи компаний гүйцэтгэлийн талаарх мэдээллийг та нарт явуулсан байгаа.

Гү: Би жаахан судалж үзсэн. Олон машин, картууд дээр зэрэг ажиллахын тулд  хуваарилагдсан зэрэг ажиллахын тулд тархсан бүтцэд тохирох кластер, топологийн тохиргоо хийх шаардлагатай байна. Энэ дуураймал бүтээгдэхүүнийг хийхдээ сайн судлаагүй байна лээ. Одоо бэлтгэж байгаа хувилбар нь 128-аас дээш тооны карт холбох юм бол  хэт зохицуулах гэж оролдсон, нийцэх боломжгүй болох бйх. Айчин.

Ай: Аан.

Гү: Ван Кун. Та хоёр надтай яв. Тэдний бүтэлгүйтсэн туршилтын мэдээллийг шалгаад үзье. Системд явцыг нь хадгалахаа мартав.

Эр: За.

Гү: Шуман, Сиси, Линлин хоёртой цуг тэднийхийг патент хулгайлсан гэх нотлох баримт хайж ол. Манай кодыг хуулбарласан байгаа. Бүртгэлээс нь харвал ул мөр үлдсэн л байх ёстой. Бүгд сайн сана, одооноос Паншигийн хуулийн хэлтэс та нарын мэдэлд байх болно. Хуулбарласан гэдгийг нь заавал нотол.

*****************

Эм: Арк болон Лан И технологи компаниуд хамтран ажиллахаар болсон явдалд баяр хүргэе. Хамтын ажиллагаанд нь амжилт хүсье.

Вей:   Сайн ажиллацагаая.  

Эр: Сайн ажиллана аа.

Эм: Одоо, сэтгүүлч нар асуулт асууж болно.

Эм: Вей Мин ноёнтон, Арк Паншитай хамтарч ажиллахаар тохирсон байсан. Яагаад гэнэтхэн Лин Ийг сонгосон юм?

Вей:  Үнэхээр харамсалтай явдал болсон. Бид Паншитай хамтарч ажиллахыг үнэхээр хүсч байсан юм.

Эр: Вей дэд захирал аа, тэгвэл Паншийг гэрээгээ зөрчсөн гэсэн үг үү? Тэгвэл Паншигийн техникт асуудал байнагэсэн үг үү? 

Вей:  Баттай нотлох баримт байхгүй болохоор, миний зүгээс...

Гү:  Паншигийн техникийн чадамжийг Вей дэд захирлын гэрээгээр тогтоочихдог юм биш.

Бүгд:  Юу болоод байна аа? Гү захирал байна. Гү захирал.

Гү:   Тийм үү? Пен захирал аа.

Эр: Тийм ээ.

Гү:   Панши компаний өмнөөс танд өмгөөлөгчийн мэдэгдэл хүргүүлж байна. Танай Арктай хамтран ажиллаж байгаа төслийн техникийн агуулга Паншигийн оюуны өмч, пантетыг хуулбарласан  гэдгий нотлох баримт бидэнд байгаа. Манай компаний Ван өмгөөлөгч, энэ талаар тантай хамтарч ажиллана. Панши компани энэ хэрэгтэй холбоотой мэдээллийг вебсайт дээрээ тавьсан байгаа. Хэн нь чадвартай, хэн нь чадваргүй болохыг та бүхэн өөрсдөө шүүх биз... Энэ удаа Панши үйлчлүүлэгчийн мэдээлэл асуудалтай байснаас болоод бүтээгдэхүүнээ цагт нь хүлээлгэж өгч чадаагүйдээ туйлын харамсаж байгаа. Вей дэд захирлын хамтрагчаа  солих шийдвэрийг бидний зүгээс ойлгож байна. Хамтын ажиллагаа нь амжилттай байхыг хүсье. Баярлалаа.

Бүгд: Гү захирал аа. Гү захирал аа, асуулт байна. Гү захирал аа, түр хүлээгээч. Гү захирал аа. Танд өөр хэлэх юм байна уу? Гү захирал аа.

Эр: Гү захирал аа, үнэхээр техникийн асуудал байгаа юм уу?

******************  

Вей:  Би энэ талаар бүгдэд нь мэдэгдсэн байгаа. Панши гэрээгээ зөрчсөн нь үнэн. Лан И технологи технологийн хувьд жаахан дутагдалтай ч гэсэн үнийн хувьд маш боломжийн. Та бүхэн ч гэсэн харсан.

Чен: Тэгвэл хуулийн талаас маргаан гаргахгүй байх хэрэгтэй.

Вей:  Лан И технологитой хамтарч ажиллахыг манай Технологийн хэлтэс аудитаар шалгасан байгаа.

Чен: Хөөх. Вей дэд захирал аа, ингэж болохгүй биз дээ.

Зах: Хангалттай. Ичихгүй байна уу? Өөр яамаар байгаа юм? Шинээр тендер зарлахад бэлд. Энэ удаа ямар ч алдаа гаргаж болохгүй. 

*****************

Лин: Эмээ нь аваад явсан? Хэзээ авсан юм?

Эм: Өдөр. Гуогуогийн нутагтаа байдаг буурай өвөө нь гэнэтхэн хүнд өвдсөн болохоор хүүхдээ уулзуулмаар байна гэж хэлсэн. Тэгээд Гуогуог аваад нутаг руугаа явна гэсэн. Тэгээд цэцэрлэгээс нь хэд хоногийн чөлөө аваад явсан. Эмээ нь танд хэлээгүй юм уу?

Лин: Зүгээр ээ. Би явлаа...

******************

Гуо: Ээждээ очмоор байна. Ээждээ очъё. Ээж ээ. Ээждээ очмоор байна.

Х-ээж: Одоо болно оо. Болно.

Гуо: Ээж ээ.

Х-ээж: Ээж ээж ээж, юуны чинь ээж.

Гуо: Ээждээ очъё.

Х-ээж: Юундаа уйлсан юм. Ээж чинь зүгээр байгаа биз дээ?

Гуо: Эмээ, худлаа ярихаа боль. Аав, ээж хоёр салж байгааг би мэднэ. Би ээж дээрээ очмоор байна. Ээждээ  очмоор байна. Ээж ээ.

Х-ээж: Гуогуо. Эмээгийнхээ хэлэхийг сонс. Чи Вей овогтой. Чи хэдэн настай билээ?  Чиний хэнтэй байхыг аав, ээж хоёр чинь шийднэ. Чам шиг хүүхдийн үгийг хэн ч тоохгүй.

Гуо: Аавтай баймааргүй байна.

Х-ээж: Аав чинь яасан юм? Аав чинь ажилдаа яваал зөндөө мөнгө олдог шд. Чиний тоглоом, хувцас, идэх хоол, сургуулийн төлбөр, Дисней парк явах мөнгө гээд бүгдийг нь аав чинь өгдөг юм. Аавтайгаа амьдарвал хичнээн сайхан.

Гуо: Ээж ээ. Ээж ээ.

Х-ээж: Хар л даа, өвөө, эмээ хоёр нь хүртэл байна. Бид нартай байх сайхан биш байна уу?

Гуо: Ээж ээ. Муухай байна. Муухай байна.

Х-ээж: Уйлахаа боль.

Гуо: Ээж ээ. Ээж ээ.

Х-аав: Болно оо болно.

Гуо: Үгүй ээ.

Х-аав: Толгой эргэчихлээ.

Гуо:  Ээждээ очмоор байна. 

****************

Лин: Ээж чинь Гуогуог хааш нь авч явсан бэ?

Вей: Би ч гэсэн сая л мэдлээ. Гуогуог авсныг нь.

Лин: Тийм ээ. Өвөө чинь хоёр жилийн өмнө нас барсан. Ямар хүнд өвчин? Ээж чинь яагаад худлаа яриад байгаа юм? Та нар юу хийгээд байгаа юм?

Вей: Өвчин туссан гэдэг нь худлаа. Ээж, аав хоёр салалт хүүхдэд нөлөөлнө гэж айж байгаа. Гуогуог нутаг руу салхинд гаргахаар явсан. Салах асуудлыг цэгцэлсний дараа аваад ирнэ. Цэцэрлэгийн багшид нь би ингэж хэлбэл сайхан байх уу?

Лин: Гуогуог буцаагаад өг.

Вей: Юу буцааж өгөх гэж? Чи бид хоёр хоёулаа Гуогуогий эцэг эх. Салах асуудал шийдэгдээгүй байна. Тийм болохоор хэн нь ч Гуогуог авч болно.

Лин: Гуогуог төрсөнөөс хойш өдий хүртэл эцэг эх чинь хэдэн өдөр харсан бэ? Ямар сүү ууж, хэд хэмжээтэй гутал өмсдөгийг  нь чи мэдэх юм уу? Сайн аав болж жүжиглэхэд хэтэрхий оройтсон юм биш үү, Вей Мин? Намайг Гуогуотой уулзуул.

Вей: Лин Шуан шинээр бичсэн салах өргөдлийг имейлээр явуулчихсан байгаа. Хурдан уншаарай. Хөрөнгө хуваахад өөрчлөлт хийсэн байгаа. Би буулт хийсэн, чамд 1,5саяыг өгөхөөр болсон. Бусад нь  бас Гуогуог асран халамжлах эрхийг мөрөөдөх ч хэрэггүй.

Лин: Би... Гуогуог надад өг. Гуогуог надад өг. Гуогуог өг. Гуогуог өг. Гуогуог өг. Гуогуог өг. Гуогуог өг.

Вей: Чи удсан ч хамаагүй гээ биз дээ? Тэгвэл дураараа бол. Хэн нь ард нь гарахыг харъя.

Лин: Салах өргөдөлд  гарын үсэг зурахгүй бол Гуогуотой уулзуулахгүй юм биз дээ? Чи яаж чадаж байна аа?

*****************

Вей: Гуогуо хаана байна?

Х-аав: Хөөе хөөе хөөе.  

Вей: Хэн ингэ гэсэн юм?

Х-аав: Би биш ээ. Ээжийн чинь санаа. Гэхдээ чиний л төлөө тэр шд. Эх хүнд хүүхэд бол нүдний цөцгий гэсэн үг. Гуогуог Лин Шуан хар нялхаас нь өсгөсөн болохоор дотно байж таараа. Гэхдээ өвөө, эмээ нь юм чинь бид хоёр ч гэсэн хүүхдээ авмаар л байна. Даанч Лин Шуан олон шалтаг хэлээд, бууж өгөхгүй байна. Тэгээд бид хоёр тэрнийг сургах санаатай ийм арга бодож олсон юм. Удахгүй ухаан орох байлгүй.

Вей: Энэ бид хоёрын хэрэг. Хүүхдэд ямар ч хамаагүй.

Х-аав: Хөөе хөөе. Вей Мин. Гуогуод бид нар бүгдээрээ санаа зовж байгаа. Гэхдээ чи яасан ч зөөлөн байж болохгүй. Ийм үед сэтгэлээ чангалах хэрэгтэй. Энийг хурдан шийдэж байж л бүгд амар тайван болно биз дээ. За за. бид хоёр чинь эмээ, өвөө нь байна даа. Тийм биз дээ?

*****************

Жиан: Тэрэнд хүн чанар гэж байна уу? Салахын тулд хүүхдээ барьцаалж байдаг. Хүүхдийг юу гэж бодсон юм? Машин уу? байшин уу? Илүү мөнгөтэй байх тийм чухал юм уу? Араатан ч өөрийнхөө зулзагыг барьж идэхгүй. Увайгүй амьтан. Хүний мөсгүй, арчаагүй новш.

Гү: Ийм үед эрхийг нь хамгаалдаг хууль байдаггүй юм уу?

Си: Лин Шуан салчихсан, хүүхэдтэй уулзах маргаан байсан бол гомдол гаргаж болно л доо. Гэхдээ одоохондоо гэр бүлийн зөрчил гэж байгаа. Онолын хувьд  бол хоорондоо ярилцаж асуудлаа шийдэх ёстой. Гэхдээ нөгөө тал ийм арга хэрэглэсэн болохоор шүүхээр гэр бүлээ цуцлуулсан нь дээр гэж зөвлөе.

Жиан:  Тийм  ээ. Шүүхэд хандъя. Тэр новшийг зогсоож чаддаг хүн байх л ёстой.

Лин: Гомдол гаргаад, шийдвэрлэгдэх хүртэл хэр хугацаа орох вэ? Хэр удах бол?

Си: Хэргийн байдлаас шалтгаалаад хамгийн багадаа жил болох байх.

Лин: Жил гаран гэхээр... тэгж удаан хүлээж чадахгүй. Гуогуог авах хэрэгтэй. Бусад нь юу ч байсан хэрэггүй.

Жиан: Лин Шуан.

Гү: Лин Шуан. 

Лин: Би залгаадахъя.

Гү: Ухаантай байгаач дээ. 

Лин: яаж ухаантай байх юм.

Гү: Одоо залгах юм бол чи яг тэрний хүссэнийг хийх болно. Хүүхдийн асран халамжлах эрхийг чамд өгнө гэж бодож байна уу? Өгөхгүй. Чиний сул талыг ашиглаад харин ч хүчээр буулт хийлгэнэ.

Си: Лин Шуан. Анх салахаар шийдэхэд чинь би хэлж байсан. Удаан үргэлжлэх тулаан гэж ойлгоорой гэж. 

Лин: Би яахаа мэдэхгүй байна.

Си: Чи ийм байдалтай байгаа бол тэр хүн ч гэсэн адилхан байгаа. Шүүхээр салах процесс удаан ч гэсэн гэрлэлтийн үеийн бүх үйл явцыг илчилсний дараа маргалдагч талууд хэлэлцээр хийх боломжтой болно.

Жиан:  Санаа зовох хэрэггүй. Хэдүүлээ заавал арга бодож олно... Надад хэлээч. Байдал ямар байна?

Си: Одоогийн байдлаар бол шүүхээр салъя гэсэн ч, үнэндээ эрсдэлтэй.

Жиан:  Үр дүн нь ямар байх бол?

Си: Хүүхдээ хулгайлж, нуусан хэрэг өмнө нь гарч байсан. Аль нэг нь хүүхдээ аваад өөр хотод очиж амьдардаг. Шүүхээс салалтыг шийдэх үед хүүхэд нөгөө талтай удаан амьдарчихсан байдаг. Шүүх шийдвэр гаргахдаа хүүхдийн амьдрах орчныг өөрчлөхгүй байхыг хичээдэг. Бас хүүхдийн асран халамжлах эрхийг авч байгаа талд давуу эрх олгодог.

Жиан:  Тэгэхээр шүүхээр сална гэвэл Лин Шуаны хувьд хамгийн чухал асран халамжлах эрхээ алдах юм байна. 

Си: Тэгэх байх. Лин Шуанд хэцүү байгааг хараад би сая хэлж чадаагүй  юм. Гэхдээ одоохондоо гутрах хэрэггүй. Санхүүгийн байдал ил болсон бас бид нарт  тамга хөзөр байгаа. Вей Мин гэрлэлтийнхээ үед эхнэрээ хуурсан гэсэн баримт байгаа. Шүүхээр салсан ч, тохиролцож салсан ч хуурсан гэдэг нь баттай нотлогдсон бол хүүхдийн эрхийг авахад бид нарт том тус болно.

*******************

Ж: Уулзъя гэсэн. Юу болоо вэ?

Жиан:  Вей Мин та хоёр хамт байгаа юу?

Ж: Юу яриад байгаа юм? Энэ чамд ямар хамаатай юм?

Жиан:  Би ч  гэсэн Вей Минтэй байж үзсэн. Өнөрсөн хэрэг. Тэр үед надад хайртай гэж сарны гэрэлд тангараг өргөсөн. Би ухаанаа алдаад, жинхэнэ хайраа оллоо гэж бодсон. Миний ямар болсныг чи харж байгаа. Би тэрнийг үзэн яддаг. Бас тэрнийг сүйтгэхийг хүсч байна. Гэхдээ адилхан эмэгтэй хүний хувьд, чамайг битгий над шиг болоосой гэж хүсч байна. Мэдээж, чи надаас өөр. Чи амандаа алтан халбагатай төрсөн. Вей Минд илүү хэрэгтэй хүн. Чамд олон нөөц бололцоо байгаа. Гэхдээ тэрнийг аварч чадна гэж бодох хэрэггүй.

Ж: Вей дэд захирал бид хоёр дарга, ажилтан хоёрын харилцаатай.

****************

Х-ээж: Гуогуо. Гуогуо, нааш ир. Нааш ир. Энэ гадил идчих. Амттай гадил шүү. Алив. Ид л дээ.

Гуо: Гадаа тогломоор байна.

Х-ээж: Гуогуо, чи бодоод үз дээ. Одоо хэн ч чамайг хоккей тогло гэж хүчлэхгүй. Хөл чинь хөхөрчихсөн байна лээ шд.

Гуо: Үгүй ээ, би гадаа тогломоор байна.

Х-ээж: Зочид буудалд хүүхэлдэй үзэх гоё биз дээ? Эмээ нь өдөр усан санд тоглуулах уу?

Гуо: Үгүй ээ, үгүй. Гадаа тогломоор байна.

Х-ээж: Гуогуо. Нааш ир ээ. Нааш ир. Дотор байгаад манай Гуоуго бачимдаад байгаа юм байна, тийм үү? Эвий дээ.

Х-аав: Гуогуо. Сайн охин шүү. Тийм ээ? Хэд хоногийн өмнө ээж гээд уйлаад байсан. Одоо гадаа гарна гэж байхад нь. Гуогуо.

Х-ээж: Хэдүүлээ гадаа гарч тоглоё. Тэгэхгүй бол дотор байсаар байгаад бачимдаж байгаа байлгүй. Гадаа гарч тоглоё. Эмээ нь курткийг нь аваад ирье, за юу? За...

Х-аав:Гуогуо. Өвөөгийнхөө үгэнд ороод курткээ өмсчих. Эмээ, өвөө хоёр нь чиний дуртай газар аваачиж тоглуулна за юу?

Гуо:   Парк явмаар байна.

Х-аав: Болно оо. Дураараа л бол.

Х-ээж:Очилоо. Очилоо. Алив. Энийг өмсчих. Энийг харж байна уу? Ийм сайн охин шүү.

****************

Вей: Манай хэлтэс Ронда электрониксын төсөл дээр хамтарч ажиллах ёстой. Өрсөлдөгчдөөсөө ялгарч харагдахыг хүсвэл шинэ арга бодож олох хэрэгтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Эм: За.

Вей: Өнөөдөртөө ингээд дуусгая. Ажлаа сайн хийгээрэй.

Бүгд: За.  За.   

Вей: Жиа И, түр байж бай...Хурал хийж байхад юу бодоод байгаа юм?

Ж: Түрүүн Жиан Ши надтай уулзсан.

Вей: Юу гэж байна?

Ж: Чи юу гэж бодож байна?

Вей: Чи итгэж байна уу?

Ж: 50%-тай. Жиан Ши та хоёрын талаар би өмнө нь сонсож байсан. Гал утаа байдаггүй.  Юу ч болоогүй байх боломжгүй.

Вей: Нөгөө тал нь?

Ж: Тэр...

Жиан: Гэхдээ адилхан эмэгтэй хүний хувьд, чамайг битгий над шиг болоосой гэж хүсч байна. Мэдээж, чи Вей Минд илүү хэрэгтэй хүн. Чамд олон нөөц бололцоо байгаа. Гэхдээ тэрнийг аварч чадна гэж бодох хэрэггүй. Тийм юм хийсэн эр хүн чиний төлөө өөрчлөгдөнө гэж байхгүй. Хамгийн том жишээ нь би байна.

Ж: Чиний хувьд би зүгээр л зугаа. Надад чин сэтгэлээ өгөхгүй. Би итгэхгүй байна. Нууц амраг байж байгаад хаягдчсан чинь, чиний асуудал. Надад ямар ч хамаагүй. Чиний утгагүй түүхийг сонсох хүсэл алга. Худлаа сайхан сэтгэлтэй болж жүжиглэх хэрэгггүй.

Вей: Баярлалаа. Тийм худал үг сонсчихоод надад итгэж байгаад чинь. Тийм ээ, Жиан Ши бид хоёр уулздаг байсан. Зөвшөөрч байна. Тэр үед би өөрийгөө хянаж чадахгүй, тэрнийг өдөөлтөнд автаж, тийм харилцаанд орсон нь үнэн. Би харамсаж байна. Азаар би ухаан ороод тэрнээс холбоогоо тасалсан. Бүгд өнгөрсөн гэж бодож байсан юм. Одоо болтол өс санаж явдаг гэж мэдсэнгүй. Одоо миний нуруу руу хутгалж байна. Жиан Шийд санаа зовох хэрэггүй. Боломж гарахаар би тэрнийг өөр хэлтэст шилжүүлчихнэ. Цуу яриаг дарахын тулд үнэнийг харах хэрэгтэй. Лин Шуан салах өргөдөл уншсан уу? Чамд хэлэх юм байна уу? Лин Шуан салах өргөдөл уншсан уу? Чамд хэлэх юм байна уу?

*******************

Х-аав: Гуогуо, энд гоё байна уу?

Гуо: Гоё байна. 

Х-ээж: Гуогуо, юу идмээр байна?

Гуо: Пицца идье.

Х-аав: Сандрах хэрэггүй. Өвөө нь хүссэн болгоныг нь авч өгнө. За юу?

Х-ээж: Тийм ээ. Өвөө нь чамд пицца аваад өгнө.

Х-аав: Эндээ хүлээж байгаарай. Би угаалгын өрөө орчихоод ирье.

Х-ээж: Пиццанаас өөр юу идмээр байна?

Гуо:  Зүгээр л пицца.

Х-ээж: Пицца юу? Пицца л идэх юм уу?

Хүү:Гуогуо?

Гуо:  Яаняан. 

Хүү:Уулзалгүй удсан байна. Чи өнөөдөр яагаад хоккейн бэлтгэлдээ ирээгүй юм? Чөлөө ч авахгүй.

Гуо:  Чшш...

Х-ээж: Чи Яаняаны ээж үү?

Эм:  Тийм ээ. Мөн.

Х-ээж: Манай Пингуо, Яаняаныг байнга ярьдаг юм.

Эм: Энэ хоёр цэцэрлэгт нэг ангид явдаг мю. Бас хоккейн бэлтгэлд ч хамт явдаг.

Х-ээж: Сайн байна. Сайн байна. Би угаалгын өрөө орчихоод ирье. Гуогуог түр харж байхгүй юу? Баярлалаа.  баярлалаа. баярлалаа.

Гуо:  Явъя. Чамд нэг юм хэлье.

Хүү: Юу хэлэх юм?

Гуо:   Надад туслаарай. Манай өвөө, эмээ хоёр...

*****************

Жиан: Байна уу. Лин Шуан хаашаа явсныг мэдэх үү?  Би залгаад байсан  утсаа авахгүй байна. Гэрт нь ирсэн чинь хаалга нь цоожтой байна. Хаалганых нь код уу? 4-5-8-7.

Эм: Нээгдлээ.

Жиан: Лин Шуан. Гэртээ байна уу?

Лин: Аан? Энд юу хийж байгаа юм? 

Жиан: Хатагтай, хүн айлгаад хаячих юм. Залгаад байхад яагаад утсаа авахгүй байгаа юм бэ?

Лин: Дарс уугаад нам унтчихаж.

Жиан: Муу юм болсон юм бол уу л гэж бодлоо.

Лин: Санаа зоволтгүй ээ. Тийм юм болохгүй.

Жиан: Би ус хийгээд ирье. 

**************

Жиан: Лин Шуан. Би сүүлийн үед их бодсон. Би л чамд гай боллоо. Үнэн шүү. Би гарч ирээд, муу юм хийгээгүй байсан бол... чи ингэж зовохгүй байсан.

Лин: Хөөе. Харин ч эсрэгээрээ. Чамтай танилцсанаас хойш би их азтай байгаа. Салалт, ажилгүйдэл... Гаднаас нь харахад муу юм шиг мөртлөө... миний хувьд бол сайн зүйл. Вей Минээс салчхвал би дахиад хууртахгүй гэсэн үг. Паншигаас гараад илүү сайхан боломж олдож магадгүй. Бас... би чамайг жаргалтай байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна.

Жиан: За. Өдий наслахад хэн ч надаас хариу нэхэхгүйгээр нөхөрлөж байгаагүй. Лин Шуан. Хамт байгаад баярлалаа. Хөөе. Дараа уухаараа намайг дуудаарай.

Лин: Дахиад уухгүй ээ. Дотор муу байна.

**************

Лин:  Байна уу. Яаняаны ээж ээ?

Эм: Гуогуогийн ээж мөн үү? Яаняан ярья гэнэ ээ.

Лин: Би ирчихлээ.  Тасалбар зардаг хэсэгт байна. Та нар хаана байна?

Эм: Зүлгэн дээр сууж байна. 

Лин: Өө, харчихлаа. Яаняаны ээж ээ.

Хүү: Сайн уу, эгч ээ.

Лин: Сайн уу.

Хүү: Гуогуо намайг  тантай уулзаарай гэсэн.

Лин: Яаняан. Эгчдээ хэл дээ. Гуогуотой хаана уулзсан юм?

Хүү: Гуогуо санаа зовох хэрэггүй гэсэн.

Эм: бид хоёр Гуогуог эмээ, өвөөтэйгөө дэлгүүрт явж байхад нь таарсан. Гуогуо Яаняанаар юм өгүүлсэн гэсэн.

Хүү: Энийг Гуогуо танд өгөөрэй гэсэн. Энэ бид хоёрын нууц.

Гуо: Ээж ээ. Би сайн байгаа. Таныг зөндөө санаж байна... Гэр бол... ээжийн байгаа газар...  

Лин: Гуогуо. Ээж нь хичээж байгаа. Хоёулаа үүрд хамт байна. Заавал хамт байна.

****************

Эм: Хуан захирал аа. Та хар даа. Өнөөдрийн хуралд өөр нэмэх юм байна уу?

Хуан: Замдаа жаахан бодъё.

Эм: За.

Ж: Аав аа.

Хуан: Энэ юу болоод байгаа билээ?  Миний машинд хэн дуртай нь ордог болоо юу?

Ж:  Тэрнийг буруутгах хэрэггүй. Би л өөрөө сууя гэсэн юм. Таныг утсаа авахгүй болохоор би хүлээж байсан юм. Аав аа, би өнөө орой гэртээ хооллоно оо.

Хуан: Гэр ээ? Чамд гэр байдаг юм уу? Чамайг явснаас хойш ээж бид хоёр чинь охиноо алдсан. Одоо хангалттай. Энэ хүнийг гарга.

Ж:  Аав аа, битгий тэгж ярь л даа. Аав аа, наашаа суучих л даа.

Хуан: Хурдан гарга.

Ж:  Гэртээ хариад ярилцъя.

Хуан: хурдан гарга. Бушуул.

Эр эм: Залуу авхай, уучлаарай.  Хуан захирал таныг машинаас гар гэж байна. Уучлаарай. Хурдан буу.   

Ж:  Би буухгүй ээ. Надад битгий хүр.

Эр эм: Уучлаарай. Үнэхээр уучлаарай.  

Ж:  Та нар... Аав аа.

Эм: Уучлаарай...

**************  

Жиан: Лили. Надад хоёр баримт ирсэн байх ёстой. Надад аваад өгөхгүй юу?

Эм: Баримтууд энд байхгүй. 9давхар руу явуулчихсан. Би утасдаас асуугаад өгөх үү?

Жиан: Хэрэггүй ээ. Очоод авчихъя. Баярлалаа.

Эм2: Тэгж болно оо...

*************

Вей: Битгий уйл. Битгий уйл. Хуан захирал чамд санаа зовоод л тэгж байгаа юм.

Ж: Чи мэдэхгүй байна. Над руу харах ч үгүй байна. Аав надад хамгийн их хайртай байсан. Бага байхын юу ч болж байсан... надад хатуу үг  ч хэлж үзээгүй. Надад хэзээ ч ингэж хандаж байгаагүй.

Вей: Би ч гэсэн охиндоо хайртай. Тийм болохоор аавыг чинь ойлгож байна. Эцэг хүний хувиар. Санаа битгий зов. Чи ганц охин нь шд.

Ж: Хэлэх  ч амархан л даа. би айлын ганц охин гэдгийг чи мэдэж байгаа. Гэхдээ би чиний төлөө аав ээжтэйгээ холбоогоо тасалсан. Гэртээ ч харьж чадахгүй. Компани дээр ч ялгаагүй, хүмүүс шивэр авир хийгээд. Хаа ч очсон гадуурхагдаад... би ийм болчихоод байхад, чи? Чи юу хийж байгаа юм? Аан?

Вей: Би Лин Шуаныг яаравчлуулж байгаа. Надад итгэ. Би яг одоо салчихмаар л байна.

Ж: Наад үгээ хэд давтдаг юм. Би дахиад тэвчиж чадахгүй. Чадахгүй гэж байна.

Вей: Дахиад жаахан л тэсчих. Хоёулаа удахгүй хамт байна. Надад итгэ.

Ж: Нэг сар. Нэг сарын хугацаа өгье. Сарын дотор эхнэрээсээ сал. Тэгэхгү бол би буцаад Америк явна. Бид дуусна...

Жиан: Хуан Жиа И.  Яасан?

Ж: Би зүгээр.

******************

Жиан: Хуан Жиа И, Вей Минд хугацаа өгсөн. Нэг сарын хугацаа. Тэр хоёр шатан дээр маргалдаж байхад нь би бүгдийг нь сонссон.

Лин: Вей Мин аргаа барах нь аргагүй юм байна. Гуогуог хүртэл авч явж ашиглаад. Хуан Жиа Игийн ар талыг бодвол... яасан ч нууц амраг байж чадахгүй. Вей Мин Хуан овогтыг ашиглахаар төлөвлөсөн бол яасан ч бууж өгөхгүй... Хуан Жиа Ийг тэсвэр алдрахаас өмнө ганц бие болохыг хүсч байгаа. 

Жиан: Тэгэхээр чи одоохондоо яарах хэрэггүй. Вей Мин яарч байгаа. Ийм юм болчихоод байхад бид нарт нотлох баримт байдаггүй.

Лин: Бид нар дандаа л нотлох баримт гэж санаа зовох юм. Вей Минээс суралцаад өөр арга хэрэглэж болно шд.  Вей Мин надаас Гуогуог булааж, миний төлөвлөгөөг нураасан. Би ухаанаа алдаад хэлснийг нь зөвшөөрөх шахсан.

Жиан: Тэгвэл бид нар ч гэсэн төлөвлөгөөг нь нураагаад үзье. Тэгээд яахыг нь харъя л даа...

Лин: Манай гэр бүл ажилчин анги ч гэсэн бага байхад аав ээж хоёр надад байнга захидаг байсан.  Охин хүүхэд цэвэрхэн байх ёстой. Нэр хүнд эд хөрөнгөнөөс илүү чухал. Гуогуог төрсний дараа ээж аав хоёрын өгсөн хүмүүжлийг байнга боддог болсон. Баян тансаг амьдрал тэрэнд сайн сайхан амьдрах ёстой гэдгийг ойлгуулна гэж боддог. Мөнгө, бэлэг, хайр. Аль нь ч тэрнээс илүү үнэтэй биш. Нэр хүнд гэдэг их зан гаргаж, бусдыг үл хайхран амьдрахыг хэлэхгүй.  Амьдралын хатуу хөтүү тулгарсан үед тэмцэж, өөрийгөө хамгаалах чадвартай байхыг хэлнэ.

Жиан: Бодсон юм байгаа юм уу?

Лин: Вей Миний надаас бохир, хямд арга хэрэглэж салахыг хүсч байна. Намайг өөрсдийнхөө түвшинд аваачихыг хүсч байна. Заримдаа өөдгүй амьтдын учрыг олохын тулд өөрсдийнх нь аргыг хэрэглэхэд буруутахгүй.

*****************

Ж: Энэ машинаар явахаар дандаа хулгайч шиг нуугдаж байх юм. Машин авсны хэрэг байгаа юм уу?

Вей: Даруу байх хэрэгтэй.

Ж: Машинаа ийм хол тавьж яадаг байна аа?

Вей: Уучлаарай. Дахиад жаахан л тэсчих, амьдрал үргэлж ийм хэцүү байхгүй.

Ж: Чамаас болж байгаа юм. Өдөржин амьтан хүнээс нуугдаж амьдарч байнадаг.

Вей: Хэцүү байгааг чинь мэднэ ээ. Дараа хариуг нь барина аа.

Ж: дараа, дараа. Дандаа л дараа гэж байх юм. Ажлаасаа хамт тарахаар яадаг юм?

Вей: Компани дээр цуу яриа тархчихаад байна. Ажлаасаа хамт гараад явахыг харчихвал цуу яриа нь батлагдана шд.

Ж: Хурдан салчихвал тийм асуудал гарахгүй шд.

Вей: Вей эгч ээ.

В: Хөөе.

Ж: Вей эгч ээ.

В: Та хоёр энд юу хийж байгаа юм?

Вей: Үйлчлүүлэгчтэй уулзчихаад ирж байна.

В: Аан. Вей Мин. Маргааш өдөр миний дэмждэг Сон Игэ зураачийн үзэгслэнийн нээлт болно. Сонирхож байвал ирээрэй. Би танилцуулаад өгье.

Вей: тэгье ээ. Тэр Сон Игэ гэдэг зураач их онцгой хүн гэж сонссон. Ховор боломж байна, баярлалаа Вей эгч ээ.

В: Нээрэн, эхнэрээ дагуулаад ирээрэй. Уулзаагүй удсан байна.

Вей: Манай эхнэр... Маргааш... манай охинтой цуг бэлтгэлд нь явах байх. Дараа дагуулаад ирье.

В: Тэг тэг. Жойс. Аав чинь завгүй гэсэн. Маргааш уулзъя.

Ж: За.

В: Би явлаа, баяртай.

Ж: Вей эгч ээ, баяртай. Намайг үзэгслэнд урьж байхад яагаад юу ч хэлэхгүй байгаа юм? Арк-т өдөр болгон жүжиг тавьж байхад хангалтгүй байна уу?

Вей: Одоо бид нар аль болох  анхаарал татахгүй байх хэрэгтэй. Лин Шуан тэсвэр алдаж, салах өргөдөлд гарын үсэг зурах хүртэл.

Ж: Мөнгө нэхээд байгаа бол... Нэмээд өгчихөөч дээ. Манайх мөнгөөр дутаагүй... Хүүхэд ээжтэйгээ байвал аав ээж хоёртой чинь байснаас хамаагүй дээр шд. Та нарын яагаад ингээд байгааг би ойлгохгүй байна.

Вей: Чамайг мөнгөөр дутахгүйг би мэднэ. Тэр тусмаа би өгч чадахгүй. Тэгэхгүй аав, ээж хоёр чинь намайг юу гэж бодох юм?

****************

Х-аав: За за за. хоолоо идээрэй. Хоолоо ид. 

Вей: Яасан их хоол вэ?

Х-аав: Тэгэлгүй дээ. Дахиад ч байгаа.

Ж: Хөөх. Зөндөө хоол байна.

Вей: Гуогуо. Гараа угаасан уу?

Х-ээж: Одоохон. Одоохон.

Вей: Гуогуо. Хоолоо идье.

Х-аав: Гуогуо. Гараа угаачихаад ирж, хоолоо  ид ээ.

Гуо: За.

Х-ээж: Ирж байна аа. Ирж байна. Ирж байна. Болчихлоо. Болчихлоо. 

Вей: Гараа арччих.

Х-ээж: Бид хоёр Гуогуог харж байгаа юм. Одоохондоо жаахан болохоор ганцааранг нь үлдээж чадахгүй байна.

Вей: Та хоёр их ядарч байгаа байх.

Х-аав: Зүгээр ээ. Удахгүй нэг гэр бүл болохоос хойш. Эртхэн дасч байсан нь дээр.

Гуо: Бид нар гэр бүл биш. Гуогуо, ээж, аав, өвөө, эмээ жинхэнэ гэр бүл. Жиа И эгч зочин.   

Х-ээж: Ярихаа боль.

Гуо: Би буруу юм хэлсэн юм уу?

Вей: Гуогуо.  Чи одоо том болсон. Аавд нь хэлэх юм байна. Аав нь Жиа И эгчтэй нь хуримаа хийнэ. Тэгвэл чи, би, өвөө, эмээ, Жиа И эгч нь гэр бүл болно.

Гуо:Аав аа, ээжтэй хуримаа хийчихсэн биз дээ? Яагаад Жиа И эгчтэй хурим хийж байгаа юм?

Вей:   Аав нь ээжээс нь салж байгаа. Аав нь чамд хэлсэн дээ. Тийм ээ?

Гуо: Гэхдээ салаагүй байгаа шд. Та яагаад Жиа И эгчтэй байгаа юм?  Өө, мэдчихлээ. Жиа И эгч аавыг хулгайлчихаж.   

Х-ээж: Жаахан юм байж ярьж байгааг нь. Тэгж ярьж болдоггүй юм.  Дэмий юм ярихаа боль.

Гуо: Дэмий юм яриагүй. Зурагтаар Жиа И эгч шиг хүмүүсийг нууц амраг гэсэн.

Х-ээж: Дуугүй болооч.

Х-аав: Жиа И.

Вей: Жиа И.   

Х-аав: Жаахан хүүхэд болохоор юу ч ойлгохгүй. Юу ч ойлгохгүй ярьж байгаа юм. Гуогуо.  

Х-ээж: Гуогуо...

Вей:  Хоолоо ид.

Х-ээж : дэмий юм яриха боль. Тийм болохгүй, буруу юм битгий үзэж бай. Наад толгойг чинь эргүүлчихнэ.

Вей: Хүүхэд яагаад байгаа юм бэ? 

Х-ээж: Явъя. Эмээтэйгээ явж хүүхэлдэй үзье.

Гуо:Эмээ өвдөөд байна. Ээждээ очмоор байна.

Вей: Ээж ээ.

Х-ээж: хурдан яв.

Гуо: Жиа И эгч муухай. Би гэртээ харимаар байна.

Х-ээж: Ор...

Вей: Хаалгаа нээ. Жаахан хүүхэд шдээ. Ярьж л байг. Ээж ээ.  

Х-аав: Жиа И.

Гуо:  Ээж ээ. Ээждээ очъё. Ээж ээ. Ээж ээ.  

25-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home