Alliance 24

Alliance-24

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Лу: эм, Лин Шуаны дарга

Ай: Лин Шуаны багийн хүн

 

Гарчиг: ........ 24-р анги

Жиан: 30мянгыг чинь удахгүй эргүүлж өгнө өө. Өнгөрсөн хугацаанд баярлалаа. Хоёулаа салъя.

Бо: Ойлголоо.

Ф: Бодож дууссан уу? Зүгээр л зээл биз дээ? Ли Хаод хүлээж байя.

Жиан: За. Удахгүй уулзъя.

Хай: Эгч ээ. Эгч ээ, сая утсаар ярьсан хэн юм? Эгч ээ. Эгч ээ.  Эгч ээ, намайг сонс доо. Ингэе. Эгч ээ... ийм маягаар мөнгө олох юм  бол... олохгүй байсан нь дээр... Энэ мөнгийг төлөөд хэрэггүй. Шоронд орвол... орно л биз. Хамаагүй ээ. Надаас л болсон юм чинь. Би... миний л хохь. За юу, эгч ээ. Эгч ээ, сонсож байна уу?

***************

Бичиг: Жиан Хай.

Жиан: Энд юу хийж байгаа юм?

Лин: Жиан Хай хэлсэн юм. Жиан Ши, чи галзуураа юу? Аан? Бид нар ийм удаан хамт байж, юуны төлөө тэмсэн билээ дээ. Тийшээ орсны дараа чи яаж өөрийнхөө царайг харах  юм бэ? Минбо яах юм?

Жиан: Минбо бид хоёр салчихсан. Минбо манайхыг ёроолгүй торх гэсэн. Би ч  ялгаагүй. Надтай холбогдох юм бол хэн ч байсан байнга асуудалд орно. Тэрний хэлдэг ч зөв. Би тэрнийг буруутгахгүй. Над шиг хүмүүс... амьдралаа шинээр эхлүүлэх эрхгүй.

Лин: Тэгсэн ч гэсэн өөрийгөө доромжлох шалтгаан биш. Явъя.

Жиан: Доромжлох гэсэн үү? Тийм ээ. Гэхдээ би өөрийгөө доромжилж байна гэж бодохгүй байна. Амьдрал надад өөр боломж өгсөнгүй. Жиан Хай миний ганц дүү. Зүгээр орхичихож болохгүй биз дээ? Чи миний яаж амьдарсныг мэдэхгүй. Одоо надад ямар байгааг ч мэдэхгүй. Чамд байгаа бүхэн бас чиний амьдралын гараагаа эхэлсэн зүйл надад хэзээ ч олдохгүй.

Лин: Тэгвэл чи бодож үзсэн үү...

Жиан: Үгүй ээ, бодоогүй.

Лин: Чи өөрийгөө хохирогч болгож байна. Чи дандаа өөрийгөө бусдын төлөө золиосолж байна. Өөрийнхөө өмнө хариуцлага хүлээхийг хүсэхгүй байна шд. Тийм ээ. Жиан Ши, би зарим талаараа чамаас азтай. Гэхдээ чи миний цөхөрсөн, яахаа мэдэхгүй ямар байдалд байсныг харсан шд. Хэний ч амьдрал амархан байдаггүй юм. Заримдаа яг мөрийтэй тоглоом шиг.  Дандаа сайн хөзөр таарахгүй. Гэхдээ л муу хөзрийг зөв ашиглах зоригтой байх хэрэгтэй.

Жиан: Жиан Хай хүлээж чадахгүй. Арга бодож олохгүй бол болохгүй. Тэгэхгүй бол тэр балрах гээд байна.

Лин: За. Хамтдаа арга бодож олъё. За юу? 

*******************

Лин: Ээж чинь өнгөрсөн хугацаанд чамаас мөнгө авах гэж хамаг аргаа хэрэглэдэг байсан гэж чи ярьж байсан даа. Өнгөрсөнтэйгөө нүүр тулбал  урагшаа алхах боломжтой болох ч юм билүү...

Эм: 9.

Эр: Хоёр.

Эм: зургаа.  

Эм: Олигтой мод ганц ч алга.

Эр: Харин ч сайн модтой юм хүн шиг сууж байна.

 Эм: Алив, би хараадахъя. Үгүй ээ.

 Эм: За за за.

Эр: За хурдал, хурдал. Маажаан тоглож байж, ямар мэрэг тавьж байгаа биш. Юундаа уддаг юм?

Эм: Гурав. Гурав авах уу? Гурав...

Эм: ес шүү. Ялчихлаа.

Эр: Ёстой.

Эм: Би ялагдчихлаа.

Эр: Дахад ес үү? Есөөр ялчихаж байгаа юм уу?

Эм:  Ийм аз гэж байх уу?

Эм:  Харин тийм... Надад яг түрүүний мод дутаад байсан юм. Хүүе. Ши арь  ирж байна.

Эр: Өө, Ши арь. Улам л хөөрхөн болчихож. Орж ирэхийг чинь хараад таньсангүй шд.

Эм: Ши арь, ээж дээрээ хэд хонохоор ирээ юу? Жиан  эгч ээ, би хэлээгүй юу. Охин хүүхэд өөр шүү. Тийм ээ?

Ээж: Юу нь сайн байх вэ? Манай Жиан Хай хамаагүй дээр. Хичээлдээ ч сайн, том хотод ажиллаж байна. Бүр сар болгон надад мөнгө явуулж байгаа юм чинь.

Эр: Азтай юм аа. Атаархчихлаа.

Жиан: Би өнөөдөр Жиан Хайгийн танд өгсөн мөнгийг авахаар ирлээ.

Ээж: Юу? Чи чинь галзуураа юу? Тэр чинь миний хүүгийн надад өгсөн мөнгө. Чамд ямар хамаатай юм?

Жиан: Зүгээр л өгөх үгүйгээ хэлчих.

Ээж: Битгий горьд. Байшин барих гэж байхад чи юу өгсөн юм? Хүн зовоохоос цаашгүй.

Жиан: Жиан Хай цагдаад баригдсан. Их мөнгөний өртэй. Мөнгийг нь буцааж өгөхгүй бол шоронд орно.

Эм: Жиан эгч ээ. Манай хүн өнөөдөр эрт ирнэ гэсэн. Би явлаа.

Эр: Тийм ээ.тийм тийм. Эртхэн харихаас. Дараа уулзъя. Дараа.

Ээж: Хөөе хөөе.

Эм: Би ч гэсэн явъя. Дараа ирнэ ээ.

Ээж: Манай Жиан Хай дизайны сургуульд ажиллаж байгааг бүгдээрээ мэдэж байгаа. Юун мөнгөний өр, шорон бэ? Түй.

Жиан: Дизайны сургуульд ажил хийж байгаагүй. Хэдэн жил ажилгүй гэртээ байсан. Миний гэрт, надаар тэжээлгэж амьдарсан. Танд өгсөн тэр мөнгөнүүдийг ч бүгдийг нь надаас авсан.

Ээж: Худлаа ярихаа боль. Дүүгийнхээ сайн явахыг харж чадахгүй байна уу?

Жиан: Яагаад харж чадахгүй гэж? Энэ олон жил би бүх юмыг нь өгч байсан. Бүх мөнгийг нь би өгсөн. Муу явуулж яах юм? Ухаан суугаад, сайн ажилтай болоосой гэж байнга л үглэж байна. Тэгээд хар л даа. Хүнд хууртчихаад байна. Цагдаагийн газар байгаа гээд хэлээд байна.

Ээж: Худлаа ярихаа боль. Дүүгээ ингэж хараачихаад чи үхлийн муугаар үхнэ дээ.

Жиан: Та... Танд гэж хэлэхэд... Үнэнийг хэлье. Энэ удаа, Жиан Хайгийн буруу биш. Гэхдээ хариуцлагаа хүлээх ёстой. Энэ удаа би тантай хамт хүүг чинь аврахаар ирлээ.

Ээж: Итгэхгүй байна. Би Жиан Хай руу утсаар ярина. Байна уу, Жиан Хай.

Хай: Ээж ээ, миний буруу. Би зөндөө өртэй болчихсон. Зөндөө их мөнгө. Ээж ээ, би бу цааж төлж чадахгүй байна.

Жиан: Одоо итгэсэн үү?

Ээж: Чи яах гэж ирсэн юм? Хурдан хүнээс мөнгө зээлээд өрийг нь төлөхгүй яасан юм? Эгч нь байж.

Жиан: Хүүгээ авармаар байвал... надаас авсан мөнгөнүүд ээ, бас Жиан Хайгийн өгсөн мөнгөнүүдийг буцаагаад өг. Бүгдийг нь буцааж өг.

Ээж: Ямар гээч үйлийн үр вэ?

*****************

Жиан: Намайг арван гуравтай байхад аавын бизнес бүтэлгүйтсэн. Өөр хүүхэнтэй орооцолдож, гэрт байнга хэрүүл шуугиан тарьдаг байсан. Тэгэх болгонд нь би Жиан Хайг аваад гол руу явдаг байсан. Тэр үед Жиан Хай жаахан байсан болохоор юу ч мэддэггүй байсан. Гэхдээ намайг уйлж, гуниглахаар намайг тэврээд үнсдэг байсан. Тэр үед ээж, аав хоёр байхгүй байсан ч амьдарч чадна гэж боддог байсан. Дүүтэйгээ байхад л болно. Миний ганц гэр бүл. Тэрний амьдралын тал нь минийх. Миний амьдралыг булаасан болохоор үзэн ядаж, бас тэрний амьдралын нэг хэсэг болсон болохоор өрөвддөг. Сайн явбал нь баярлаж. Муу явбал сэтгэл өвддөг. Үзэн яддаг. Бас хайрладаг.

**************

Жиан: Би хэд хоногийн өмнө гэртээ харьчихаад ирсэн. Аркаас гарсныг чинь эргэж ирээд мэдлээ.

Бо: Жилийн эцэс болж байна. Зуучлагч компаниас надад хэдэн ажил санал болгосон. Компани нь том биш ч гэсэн, өсч дэвших боломж ихтэй газар. Хамгийн гол нь орчноо солиод, шинээр эхлэхийг хүссэн юм.

Жиан: Тэгвэл баяр хүргэе.

Бо: Баяр хүргэх юу байх вэ. Шинэ компаний үндсэн цалин нь бага. Тийм болохоор би сайн орлого хийж байж хувь авна. Дөнгөж шинэ ажилдаа орсон чинь, ээж мөнгө хэрэгтэй гэсэн. Төрсөн нутагтаа жижиг байшин худалдаж авна гэж байна лээ. Үнэнийг хэлэхэд, надад мөнгө хэрэгтэй байна. Гэхдээ надаас зээлсэн мөнгөө өгөх гэж яарах хэрэггүй. Асуудлаа шийдэгдэхээр буцаагаад өгөөрэй.

Жиан: Чи надад 30мянгыг зээлүүлсэн. 15хоног болсон болохоор... банкны хүүг нь бодоод үзвэл жилийн 3,8% байх аа. Тэгвэл 30мянга, 47юань, 50 мо болно. Зөв байна уу, шалгаад үзээрэй.

Бо: Үгүй ээ.

Жиан: Шилжүүлчихлээ.

Бо: Жиан Ши, ингэх хэрэггүй.

Жиан: Минбо, авсан мөнгөө эргүүлээд төлчихлөө. Баярлалаа. Хэд байх нь хамаагүй, чи хамгийн хэцүү үед надад тусалсан. Бас надад нэг чухал юм ойлгуулсан. Аюулгүй байдал гэж бусдад найдахыг хэлдэггүй юм байна. Хэдий өндөр найдвар тавина, төдий чинээ урам хугарна. Аюулгүй байдлаа өөрөө хангах ёстой. Энийг би насаараа мартахгүй. Хэн ч надаас булааж чадахгүй. Тооцоо хийчихсэн. Баяртай.

**************

Лин: Утсаар яриадахъя. Байна уу?

Хай: Эгч ээ.  Ээж надад бүгдийг нь хэлсэн.

Лин: За, ойлголоо. Удахгүй очилоо. Компани дээр яаралтай ажил гарчихлаа. Би түрүүлээд явлаа. 

Жиан: Явж өөрийнхөө ажлыг зохицуул. Энийг би өөрөө зохицуулчихна.

Лин: Сайн ярилцаарай.

Жиан:  Өрийг чинь төлчихсөн. Явъя.

**************

Эм: Яагаад болохгүй байна аа? Яг энэ дээр ирээд л гацчихаад байх юм.      

Ай: Наадахаа нааш нь явуулчих, би дахиад нэг хараадахъя.

Эм: Сүүлийн хэд хоног Арк-ийнхан ОП-1-ийг туршиж байгаа. Тэдний ирүүлсэн мэдээллээс харахад ОП-1-ийн Эй Ю Си нь шинэчлэлт хийхийн өмнөхөөс ч бага байна гээд байна. Энийг яасан ч зөвшөөрөхгүй.

Ай: За, би шалгаадахъя. Жаахан хугацаа өгчих. 

Лин: Туршилтын үеэр ийм асуудал гараагүй. Юунаас болоод ингээд байна?

Ай: би параметрийг нь аль эрт сольсон. Гэхдээ хүсч байсан үр дүн гарахгүй болохоор нь би бэлтгэл хийж үзэх гээд туршилтын загварыг ашигласан юм.

Лин: туршилтын загварыг бэлтгэл хийхэд ашигласан гэнэ ээ? Шалгалтын хариуг нь барьчихаад шалгалт өгөхтэй адилхан шд. Яахаараа ийм энгийн алдаа гаргадаг юм бэ?

Ай:  Би үнэхээр сайн юм хийхийг хүссэн. Даанч чадаагүй. Яарч байгаад...

****************

Лин: ОП-1-ийн одоогийн байдлыг харах юм бол алгоритмыг нь цоо шинээр бичвэл үр дүн нь хамаагүй дээр байх болно. Гэхдээ энэнд хугацаа орно. Шинэ төслийг анхнаас  нь эхлүүлэхтэй адил. Тийм болохоор ОП-1-ийг Аркт тохирсон хугацаандаа өгч чадахгүй нь.

Гү: ОП-1-ийн асуудал... танай багийн хүний алдаанаас болсон.

Лин: Тийм ээ. Гэхдээ би ОП-1 багийн ахлагч. Би тэдний туршилтын үр дүнд хэтэрхий найдсан. Гэхдээ бүх мэдээллийг эхнээс нь дахиад шалгасан бол өнөөдрийн асуудал гарахгүй байсан. Арк-аас ОП-1-ийг өгөх хугацаагаа сунгаж өгөөч гэж хүсэлт гаргамаар байна.

Гү: Одоо хугацааг хойшлуулах чухал биш. Өнгөрсөн хугацаанд Арк ОП-1-т эргэлзэж байгаагаа хэд хэдэн удаа хэлж байсан. Вей Мин өөр алгоритм бичдэг компаниудтай хувиараа холбоо тогтоосон гэж сонссон. ОП-1-ийг орлуулах юм хайж байгаа байх. Энэ удаа, асуудал манай талаас гарсан. Арк энэ боломжийг ашиглаад чимээ шуугиан тарих нь тодорхой.

************* **

Эм: Вей дэд захирал аа, өглөөний мэнд.

Вей: Өглөөний мэнд.

Эм: Баярлалаа.

Ж: өглөөний мэнд.

Эм: Өглөөний мэнд.

Ж: ОП-1-т асуудал гарсан гэж сонссон.

Вей:Панши хугацаандаа өгч чадахгүй гэж мэдэгдсэн. Бас хэр хугацаагаар хойшлох нь тодорхойгүй.

Ж:   Тэгвэл гэрээгээ ноцтой зөрчсөн хэрэг.

Эм: Вей дэд захирал аа, энд таны гарын үсэг хэрэгтэй байна.

Вей: Баярлалаа.

Эм: баярлалаа.

Вей: Паншитай гарын үсэг зурснаас хойш Чен Жи хурал болгон дээр ОП-1-ийг муулаад байсан. Техникийн асуудлыг шүүмжлэхээс гадна удахгүй хуучирна гээд байсан. Панши гэмшсэндээ л ийм үнийг зөвшөөрсөн.

Ж:   Тэгээд, яая гэж бодож байна?

Вей: Лин Шуан ОП-1-ийн төслийг удирдаж байгаа. Надад таалагдахгүй байсан юм. Аав, ээж хоёр чинь намайг Лин Шуанд боломж өгсөн гэж бодоод эргэлзэж байж магадгүй.

Ж:   Паншийг болих гэж байгаа юм уу?

Вей: Би тэгж хүсээгүй. Тэднийх өөрсдөө асуудалтай байгаа. Энэ хугацаанд зах зээл дээр байгаа олон жижиг компани ОП-1-ийг дуурайлгаж хийсэн. Паншитай харьцуулахад гүйцэтгэл нь өөр ч гэсэн, үнэ нь хамаагүй хямд. Би эргэлзээд л байсан юм. Харин ч сайн юм боллоо. Лин Шуан өөрөө асуудал гаргасан. Панши гэрээгээ зөрчсөн болохоор алоритм нийлүүлэгчээ солих сайхан шалтгаантай боллоо.

********************

Шу:  Бүгд мэдэж байгаа байх. ОП-1-ийг хугацаанд нь өгөх боломжгүй болсон. Арк компани гэрээгээ цуцлахыг хүсч байгаа. Тийм болохоор Арктай хамтын ажиллагаагаа зогсоохоор болсон. Гэрээнд заасны дагуу гэрээ зөрсөний торгуулийг төлөх ёстой. Төсөл маш том хохирол амссан, бас хугацаандаа өгөх боломжгүй болсон... Энэ бол ОП-1 багийн бүх гишүүдийн хариуцлага.

Ай: ОП-1 баг...

Лин: ОП-1 багийн алдаа манай багийн гаргасан алдаа. Компанид том хохирол учруулсандаа бид их харамсаж байна. Гэхдээ би бол ОП-1 багийн ахлагч. Багийн ахлагчийн хувиар холбоотой байж, асуудлыг хугацаанд нь шийдвэрлэж чадаагүйгээс болж ийм том алдаа гаргасан. Энэ алдааны хариуцлагыг би ганцаараа үүрэх ёстой.  Би менежмент ямар байгааг би сайн мэднэ. Ийм алдаа гаргасан болохоор ямар арга хэмжээ авахыг ч сайн мэдэж байна. Гү захирал болоод багт учирсан хохирлыг би богино хугацаанд төлж чадахгүй байх. Гү захирлаас миний халагдах хүсэлтийг  зөвшөөрөхийг хүсч байна.   Энэ бол ОП-1 багийн ахлагчийн хувьд миний үүрэх ёстой хариуцлага.

Гү: Айчин та хоёр холбоотой бүх мэдээллийг цуглуул. Захирлуудын зөвлөл тайлбар шаардана. Бусдыг нь... Хүний нөөцийн хэлтэс чамтай холбоо барина.

***************

Шу:  Лин Шуан. Энэ удаа Панши их том хохирол амссан. ОП-1 баг хариуцлага хүлээхээс аргагүй. Гэхдээ чи явах шаардлагагүй. Тэгээд ч, Гү Шү байгаа шд. Чамайг хэлэх юм бол чамайг хамгаалахыг бодно.

Лин: Би анх ажилд орсон өдрөө өөртөө амалсан. Энэ өдрөөс хийсэн зөвхөн өөрийн чадвараараа урагшаа алхана  гэж. Тийм болохоор би хэнд ч найдахгүй, намайг хамгаалах хүн байхгүй. Гү Шүгээс тусламж гуйх амархан ч, гэхдээ миний шийдвэртэй зөрчилдөнө гэсэн үг. Тэгээд ч, Гү Шү надаас илүү зарчимч хүн. Тэрний хүнд байдалд оруулмааргүй байна.

Шу:  Гү Шү чиний зарчмыг ойлгож байгаа байх. Тэгээд л ажлаас гарахыг  чинь зөвшөөрсөн байх.

Лин: Олон жил өрсөлдөгч байсан юм чинь. Тэр зэргийн ойлголт байлгүй яах вэ. Нэг нэгнийхээ зарчмыг хүндлэх нь бид хоёрын хувьд хамгийн том хүндэтгэл байх.

Ай: Надаас л боллоо.

Лу:  Лин Шуан. Би чамайг салбартаа шилдэг нь болно гэж бодож байсан юм. Гэтэл ганц ч үг хэлэхгүй гарчих юм.

Эр: Мастер хүний амжилт гаргахын өмнөх бүтэлгүйтэл.

Лин: Түй түй түй. Юун бүтэлгүйтэл вэ? Зүгээр л ажлаасаа гарч байна. Оршуулганд ирчихсэн юм шиг царайлахаа боль.

Эм: Лин Шуан эгч ээ. Бид нар таныг явуулмааргүй байна. 

Лин: Би ч гэсэн явмааргүй л байна. Энэ хугацаанд надад урам өгч, намайг тэвчиж, хүнд хэцүү үед тусалж байсны хүчинд Лин Шуан өнөөдөр ийм хүн болсон. Та нарт баярлалаа. Би Паншийд хэдхэн сар ажилласан. Гэхдээ та нар үүрд миний найзууд байх болно. Айчин, үр дүн чухал. Гэхдээ энийг битгий мартаарай. Хүссэндээ хүрэх үйл явцаас таашаал авч сур. Линлин. Чи ажилдаа их сайн. Байнга битгий сэтгэл хөдлөлдөө автаж бай. Сиси. Чи миний бахархаж явдаг эмэгтэй. Дахиад боломж олдвол чамтай хамтарч ажиллахыг хүсч байна.

Лу:   Тийм үү? би ч гэсэн чамаар бахархдаг.

Лин: Дашин.

Да: За.

Лин: Чамайг анх ирэхэд би бадарчин гэж бодож байсан. Юу ч мэддэггүй байсан. Чиний өгсөн массажны эрхийн бичгийг би ашиглаж амжаагүй байгаа. Буцааж өгнө өө... бас нөгөө ууланд алхахаар төлөвлөсөн байсан. Амалсандаа хүрнэ шүү. Юу гэдэг билээ? Одоо салж байгаа ч, бид найзууд хэвээр үлдэж, бидний зам дахин огтлолцох болно.

Да: Эгч ээ.

***************** 

Лин: Одоо тайвшир аа. Тайвшир.

Жиан: Паншигаас гарчихсан уу?

Лин: Чшш...

Жиан: Юу бодоод байгааг чинь ойлгохгүй юм. Яаж хичээж, удаан бэлдэж байж тэр ажилд орсон билээ дээ. Ийм амархан гарчихаж байгаа юм уу?

Лин: ОП-1-д асуудалд гарч Арк гэрээгээ цуцална гэсэн. Компаний дүрэм, журмаар бол намайг халах ёстой байсан. Өөрөө өргөдлөө өгчихвөл хэн хэнд нь амар шд.

Жиан: Сайн дураараа юу? Нөхрөөсөө салах гээд бэлдэж байгаагаа мэдэж байна уу? ажилгүй байж болохгүй. Буруутгах ч арга алга. Вей Мин өөдгүй амьтан чамайг ашигласан. Алдаан дээр чинь дөрөөлж сүр бадруулсанаас болоод ажлаа алдчихлаа. Ичгүүргүй, олиггүй, өчүүхэн амьтан.

Лин:  Надад санаа зовох хэрэггүй ээ. Си И, салалтын хэлэлцээрт манайх давуу талтай гэж хэлсэн. Би ажлаасаа гарсан ч гэсэн, ажлын туршлагатай болсон. Бүсгүй, би ОП-1 багийн ахлагч байсан хүн шүү. Хүмүүсийн чихэнд ямар сайхан сонсогдохыг мэдэх үү?

Жиан: Ёстой. Сайн байна.

Лин: Тэгээд ч, би нөхрөө араар тавьсныг мэдээд яахаа мэдэхгүй ухаанаа алддаг хүн байхаа больсон.  Хэцүү юм тулгарсан ч зоригтой нүүр тулж чадна.

Аав: Гуогуо.

Гуо: Өвөө. Өвөө.

Аав: Гуогуо.

Ээж: Гуогуо. Нааш ир. Нааш ир... Миний охин.

Лин: Аав аа. Ээж ээ.

Ээж: энийг ав.

Аав: Шуан Шуан. Халуун байна шүү. 

Ээж: Өнөөдөр хуучин он дуусч байна. Битүүний өдөр гэж хэлсэн ч болно. Хүмүүс ээж, аавтайгаа хамт хоол идэх гээд төлөвлөчихсөн байгаа. Тэгсэн манай охиноос сураг байдаггүй.

Лин: Ээж, аав хоёр намайг хооллохоор ирнэ гэж мэдэж байхгүй юу.

Аав: Шуан Шуан, чи мэдэхгүй байна. Ээж чинь дэлгүүр нүүлгэж авчрах шахсан. Би бүр нуруу өвдөөд арай л гэж ирлээ.

Лин: Одоо дасчихсан биз дээ. Өө, нээрээ. Аав аа, ээж ээ.  

Жиан: Ах аа, эгч ээ. Ус уу.

Аав: Өө.

Ээж:Чиний яриад байдаг Жиан Ши мөн үү?  

Лин: Тийм.

Аав: Аан. 

Жиан: Энд тавьчихъя.

Ээж: Баярлалаа. Хөөрхөн юм аа.

Лин: Ээж ээ, хүн магтахдаа сайн гэдэг нь. Гуогуо хэнээс сурсныг одоо л мэдлээ.

Жиан: Эгч ээ. Ах та хоёр сайхан залуухан харагдаж байна.

Ээж: Баярлалаа.

Аав: Баярлалаа. баярлалаа.   Шуан Шуан, Жиан Ши ирсэн юм чинь би хоол хийгээд, хэдүүлээ хамт хооллоё.

Жиан: За. Тэгвэл би тусалъя.

Лин: Чи сууж бай. Би тусалъя.

Аав: Хэрэггүй ээ,та нар амарч бай. Амарч бай.

Жиан: Зүгээр ээ.

Лин: Би тусалъя аа.

Аав: амарч бай.

*****************        

Вей: Жиа И. Аав ээж хоёр чинь завгүй байгаа юм бол уу?

Ж: Үгүй ээ. Би өглөө ээжтэй утсаар ярьсан.  Надад ирнэ гэж хэлсэн. Аав байнга завгүй байдаг юм. Дахиад жаахан хүлээе.

Вей: Зүгээр ээ. Хүлээж байя.

Ж: За.

**********

Бүгд:  Төлөө.

Аав: бүгд эрүүл саруул байх болтугай. Амжилт хүсье.

Жиан: эрүүл энхийг хүсье.

Аав: Чухал мөч ирлээ. Пингуо, хар даа. Энэ юу вэ?

Гуо: Улаан дугтуй.

Аав:  За, май. Гуогуогийнх. 

Гуо: Баярлалаа, өвөө.

Аав: Шуан Шуаных.

Лин: Баярлалаа, аав аа.

Аав: За, Жиан Ши. Энэ чинийх.

Жиан:Би би би авч чадахгүй ээ, ах аа. Хэрэггүй ээ. 

Аав: Болохгүй ээ. Манай гэрийн уламжлал. Баяр болгоноор хөгшчүүд залуучуудад улаан дугтуй өгөх ёстой. Их мөнгө биш ч гэсэн сайныг билэгдэж байгаа юм. Аз тохионо гэж бодоод авчих.

Лин: Харин тийм. Ав аа. Хурдан ав.

Аав: За. ав ав.

Лин: Хурдан ав.

Жиан: Баярлалаа, ах аа. Том болсноосоо хойш анх удаа л улаан дугтуй авч байна.

Ээж: Энэ хүн харамч хүн байгаа юм. Жилдээ ганц удаа л гар тэнийлгэнэ.

Аав:  Хүн гүтгэж байна шүү.  

Лин: Би гэрчилнэ шүү.

Гуо: Хөөрхөн эгч ээ, надад зайрмаг авч өгөх үү?

Жиан: Яана аа. Хөөрхөн яриад байна. Эгч нь ийм том зайрмаг авч өгнө өө. За юу?

Гуо: За.  

Ээж: Банш ирлээ. 

Жиан: За.

Ээж: Эмээгийнх нь хийсэн гэрийн банш.

Жиан: Болгоомжтой. Болгоомжтой.  

Ээж: Эмээгийнх нь долоогонотой банш хийсэн.  Долоогонотой банш таарсан хүн энэ жил азтай байх болно.  За ид ид.

Лин: Идээрэй. Долоогонотой банш таарах нь уу.

Аав: За.

Жиан:  би хийгээд өгье.

Ээж: Алив, би...

Гуо: Надаа ч гэсэн.  

Ээж: Эмээ нь хийгээд өгье.  Идээд үз.

Жиан: За... 

Лин: Таарсангүй ээ.

Аав: Таарчихлаа гэж бодлоо шд.  Үлээгээд идээрэй.

Жиан:  Надад таарчих шиг боллоо. 

Лин: Таарчихсан байна.

Аав: Жиан Шийд таарчихлаа. Ирэх жил азтай, бас амжилттай байх нь. За Жиан Шигийн төлөө хундага өргөе.

Бүгд: Тэгье тэгье.  

Лин: За.

Аав: Төлөө.

Жиан: Баярлалаа, ах аа. Бүгдэд нь амжилт, аз жаргал хүсье.

Аав: За. за... 

Лин: Жиан Ши бүх насаараа хүүхэд насаа анагаах гэж оролдсон гэж хэлсэн. Харин би хүүхэд насаараа амьдралаа анагаах гэж хичээсэн. Аль нь ч байлаа гэсэн, бид хоёр анагаах аргаа олсон.

***************

Вей: Ор ор.

Эр: Сайн байна уу. Хоолоо оруулах уу? 

Вей: Уучлаарай, зочид маань ирээгүй байна.

Эр:  Нөгөө юу... манай  тогооч цагийн дараа ажлын цаг нь дуусч байгаа. Та зочид руугаа утасдаад асуучих юм уу? 

Вей: За...

Ж: Байна уу. Ээж ээ, та хоёр хаана байна аа? Юу? Ирэхгүй ээ? Баяраа хамт тэмдэглэнэ гэж тохирсон биз дээ? Вей Мин бид хоёр ширээ дүүрэн хоол захиалчихаад хүлээгээд байна. Вей Мин та хоёрт бас зөндөө бэлэг авсан...  Байна уу, аав аа.

Вей: Хуан захирал аа. Сайн байна уу. Юу, Жиа И бид хоёр зоогийн газарт өрөө захиалчихсан. Та хоёрыг оройн хоолонд урих гэсэн юм.

Хуан:  Баярын зоогийг гэр бүлээрээ барих ёстой. Бид нар гадны хүн уриагүй.

Вей:  Таны хэлдэг зөв. Би энэ боломжийг ашиглаад Жиа И бид хоёрын хуримын талаар ярих гэсэн юм.

Хуан: Хурим аа? Вей Мин. Чи гэр бүлтэй хүн. Чи яаж бид нартай хурим ярих гээ вэ? Хурим шүү. Чамд ичих нүүр гэж байна уу?

Вей: Зүгээр ээ. Ээж, аав хоёр чинь бид хоёрт хоёулаа байх боломж гаргасан гээд бодчих. Хоолоо идье. Зөөгч өө.

Эр: За.

Вей: Хоолооо авъя.

Эр: За.

Вей: Баярын мэнд.

************* 

Лин: Гуогуо гүйгээрэй.

Аав: Гуогуо. Болгоомжтой. Гараа түлчихэв ээ.

Гү: Лин багш аа.

Аав: Гү Шү ирчихсэн үү.

Ээж: Ирчихэв үү.

Аав: Гуогуог хар даа Тэр тоглож байгааг нь.

Жиан:  Хэн юм бол гэж бодсон чинь, Гү захирал байсан юм уу?

Гү:  Ажлаа дуусгаад шууд ирлээ.

Жиан: Аан. Яаран яаран ирж. Яаран яаран ирсэн ч, энд харах юм алга даа.

Гү: Лин Шуанд санаа зовоод.

Жиан:  Лин Шуанд санаа зовж мэддэг байсан юм уу? Тэгвэл өнөөдөр компани дээр ганц ч үг хэлэхгүй, ажлаасаа гарахыг нь харчихаад. Итгэмээргүй юм.

Лин: Болно оо. Битгий хүн гоочлоод бай. Энэ хүний ууртай царайг хараад залхаж байна. Буцаад сургуулийн найзууд болсон болохоор дээрэлхэх боломж олдоно гэсэн үг. Гуогуо.

Гуо: Гү ах аа. Хамт тоглоё.

Гү:  Хөөх. Гоё юм аа.

Лин: Гүйгээрэй.

Гү: Од шиг байна.

*************** 

Вей: Ядарсан уу? Аав аа, ээж ээ.

Х-ээж: Мин Мин. Хөөх. Жиа И. Би тахианы махаар шөл хийгээд ирлээ.

Х-аав: Ээжийгээ хар даа.

Ж: Эгч ээ, ах аа. Та хоёр Вей Минтэй ярилц. Би шүршүүрт ороодохъё.

Вей:  За. 

Х-ээж: Яасан ч туранхай юм. Биеэ сайн тордож байгаарай. Жаахан шөл халуунаар нь уучих. За юу?

Ж: Би цатгалан байна. Наанаа үлдээчих.

Х-ээж: Хөөе хөөе. Сонс доо. Миний чанасан тахианы шөлийг Мин Мин, аав хоёр нь хоёулаа амттай гээд амаа олохгүй иддэг юм шүү.

Вей:   Ээж ээ. Ээж ээ.

Х-ээж: Жаахан уучихад... Аан?

Вей:   Одоо болно оо. Ядарч байгаа.

Х-ээж: Тэр... тэр яагаа вэ?

Вей:   Ядраад тэгж байгаа юм.

Х-ээж: Аан.

Х-аав: Мин Мин. Өнөөдөр Жиа Игийн эцэг эх нь юу гэж байна? Хуримаа хэзээ хийнэ гэж байна?

Вей:   өнөөдөр ээж аав хоёр нь ирээгүй. Зөвшөөрөхгүй гэсэн.

Х-ээж: Хөөе. Та хоёр хичнээн сайн байдаг билээ, яагаад зөвшөөрөхгүй байгаа юм?

Х-аав: Салаагүй болохоор чинь тэгж байна уу? Тэгээд хурим ярихад тохирохгүй гэж байна уу?  

Вей:   Яах аргагүй нэг шалтгаан нь. Би Лин Шуанаас салаагүй байгаа. Одоохондоо хурим ярихад тохиромжгүй.

Х-ээж: Чи ямар салахгүй гээд байгаа биш. Лин Шуанаас болж байгаа юм.

***************

Гү: Одоо ямар ажил хийе гэж бодож байна?

Лин: Санаа зоволтгүй. Дахиад яасан ч, гэрийн эзэгтэй болохгүй.

Аав: зөөлөн л дөө, унав аа.

Гуо: Ойлголоо. 

Лин: Үнэнийг хэлэхэд ОП-1-ийг хийж байх үеэр би сайжруулах олон боломж байгааг олж харсан. Гэхдээ төслийн хугацаанаас болоод, бодох боломж олдоогүй юм. Алгоритм хэзээ ч төгс байдаггүй, үргэлж илүү гарч ирдэг. Одоо би шинэ алгоритмын цаг хугацаа-орон зайны талаар тухтай бодох зав гарч байна. Одоо ажилгүй болсон болохоор. Шинэ алгоритм хийх талаар яриад ч хэрэггүй байх л даа. Илүү амарханаар нь компаниуд руу ажилд орох өргөдлөө явуулаад үздэг юм билүү?

Гү: Хаа хамаагүй ажил хайх хэрэггүй. Миний юунд дургүйг мэдэх үү? Хүмүүс сайн мэдэхгүй ажилд орчихоод өөртөө тохирохгүй зүйлд цаг хугацаа, авъяасаа үрдэг.

Лин: Миний шинэ ажил  цаг хугацааны гарз гэдгийг яаж мэдэж байгаа юм?

Гү: Яагаад гэвэл чамайг над шиг сайн бас ойлгож бас мэддэг босс чамд хэзээ ч олдохгүй. Тэгээд ч, Паншигийн эрч хүч, цаг хугацаа зориулж бэлтгэсэн мэргэжилтнээ өрсөлдөгчийнхөө компанид алдмааргүй байна.  

Лин: Ийм биеэ тоосон, их зантай гэж мэдээгүй юм байна.

****************

Х-аав: Мин Мин, сайн сонс.  Хуан овогтыг яасан ч уурлуулж болохгүй шүү. Тэгэхгүй бол юу ч үгүй хоосон үлдэнэ гэж мэд.

Х-ээж: Мин Мин. Хурдан арга бодож ол л доо. Лин Шуан  манайд ирээд хичнээн жил боллоо доо. Бид нар сайн л ханддаг байсан шд. Ийм юм болчихоод байхад аятайхан салчихаж болно шд. Лин Шуаныг ингээд байх юм бол, бид нар ч гэсэн зүгээр суухгүй.

Вей:  Ээж ээ.

Х-ээж: Тийм биз дээ?

Вей: Аяар л даа. Жиа И амарч байгаа. Орой болсон байна. Та хоёр эртхэн харь.

Х-ээж: Аан. Хөөе. Энэ чинь...

Вей: Жиа Игийн бэлдсэн бэлэг.

Х-ээж: Өө.

****************

Гү: Шуудхан хэлэхэд, завтай байгаа бол, энэ боломжоо ашиглаад шинэ алгоритмынхаа санааг бичээд үзвэл яасан юм?

Лин: Үйлчлүүлэгч ч байхгүй байж. Хэтэрхий хуумгай юм биш үү?

Гү: Үнэнийг хэлэхэд ойрын хугацаанд ашиг олно гэж бодох хэрэггүй. Сайн бодож байгаад, урт хугацааны хөрөнгө оруулалт гэж бодох хэрэгтэй. Намайг хар л даа. Хүмүүс миний Америкт байсан компаниа зараад их мөнгөтэй болсныг л гайхдаг. Анх бизнесээ эхлүүлж байхад ямар хэцүү байсныг хэн ч мэдэхгүй. Тэр үед бүтээгдэхүүний тухай ойлголт тийм ч тодорхой байгаа. Хэрэглэгч гэж бараг байгаагүй.  Зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдөөгүй, дээр нь хөрөнгө оруулагч олддоггүй байсан. Ганц ч хөрөнгө оруулагч эрсдэл гаргаж надад хөрөнгө оруулаагүй. Хаашаа ч харсан хана мөргөөд. Тийм болохоор би мөнгө олох гэж зөөгч хийж, шөнө кодоо бичиж, компаниудад бараагаа сурталчилдаг байсан. Бараг л хоёр зуу гаруй компаниар орсон байх. Сүүлдээ залхаад бууж өгөхийг хүссэн. Тэгсэн чинь гэнэтхэн нэг үйлчлүүлэгч туршиж үзэхээр шийдээд анхны захиалга өгсөн... би тэр хүнд үргэлж талархаж явдаг. Одоо сайн найзууд болсон. Заримдаа эцсээ хүртэл үнэнч байсан хүмүүст амжилт ирдэг юм. Бас Арк Паншийг тоглоомноос хасч, жижиг компаниар алгоритм бичүүлэхээр болсон. Энэ чамайг, намайг, Паншийг доромжилсон хэрэг.

Лин: Сонсоод байх нь ээ, өшөөгөө авах гэж байгаа юм шиг сонсогдож байна.

Гү: Өшөөгөө авах гэхээс илүү, жинхэнэ алгоритм гэж юу байдгийг тэд нарт харуулах хэрэгтэй.

24-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир.

Back to episodes Go home