Alliance 23

Alliance-23

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Лу: эм, Лин Шуаны дарга

Ай: Лин Шуаны багийн хүн

 

Гарчиг: ........ 23-р анги

Жиан:Болгоомжтой яваарай. Яасан? Хэлэх юм байвал хэл л дээ.

Бо:  Лин Шуан... надад дургүй юм бол уу?

Жиан: Яасан гэж? Чамайг оройжингоо магтсан шд.

Бо:  Нээрээ юу?

Жиан: Тэгэлгүй дээ.

Бо:  Гэхдээ л бид нар шиг хүмүүсээс өөр санагдсан.

Жиан: Бүгд л хоёр нүд, нэг амтай хүмүүс. Юугаараа адилхан биш гэж?

Бо:  Илт байгаа биз дээ. Тэд нар энд төрж, өссөн. Бид нар бол амьдрахын тулд энд байгаа. Бид нарын амьдралд хандах хандлага  өөр байх нь аргагүй. Бид нар сайн мэдэхгүй хотод амьдарч байна. Бас амьдрахын тулд олон асуудалтай тулгардаг. Тийм биз дээ?

Жиан: Дэмий юм яриад л. Их юм бодох хэрэггүй. Сайн сонс, Лин Шуан тийм хүн биш. Болгоомжтой яваарай.

Бо:  За...

**************************

Лин: Ээж нь үлгэр уншаад өгье. Өнөөдөр юу унших вэ?

Гуо: Ээж ээ. Аав та хоёр салж байгаа юм уу? Яаняаны аав нь ээжээс нь салчихсан гэсэн.  Тэгээд хоёр гэртэй болчихсон гэсэн. Нэг нь аавынх нь гэр. Нэг нь ээжийнх нь гэр. Ээж ээ. Би ч гэсэн хоёр гэртэй болох  юм уу?

Лин: Тийм ээ. Аав, ээж хоёр нь хамтдаа амьдрахгүй ч гэсэн... бид хоёр хоёулаа Гуогуод хайртай.

Гуо: Гэхдээ эртээд би аавыг дуудаад байсан чинь намайг тоохгүй байсан.

Лин: Хэзээ тоохгүй байсан юм?

Гуо: Миний төрсөн өдрөөр. Аав нэг эгчтэй явж байсан. Би  аав аа гээд зөндөө чанга дуудсан.  Намайг тоохгүй байсан.

Лин: Тэгэхээр... Тэр өдөр Гуогуо аавынхаа араас гүйж байгаад унасан юм уу?

Гуо: Ээж ээ. Намайг аавд битгий өгөөрэй. Би аавын гэрт очмооргүй байна. Би ээжтэйгээ баймаар байна.

Лин: Ээж нь амалъя. За юу? Гуогуо дандаа ээжтэйгээ хамт байна.

Гуо: Тэгвэл тангарагла. Тангараглая, зуун жил хэлсэн амнаасаа буцахгүй. Амалснаасаа буцвал өөдгүй нохой болно.

*****************

Бо: Энэ хоол хүрэхгүй юм биш үү. Дахиад нэмээд захиалчих.

Эр: Минбо найз охиноо хөөрхөн гээд л гайхуулаад байдаг юм. Ингэж нэг уулздаг юм байжээ.

Эр2: Минбо ч  сайн байна шүү. Эртхэн хэлэхгүй яасан юм?

Бо: Би та нарт хэлсэн биз дээ? 

Эр3: Нээрээ, хөөрхөн найз охид байвал бид нарт танилцуулаад өгөөч дээ?

Эр: Тийм ээ. Алив тулгая.  

Бо: Та нар жаахан даруухан бай л даа. манай найз охиныг битгий айлгачих.

Эр: Юундаа сандарсан юм. Бид нар зүгээр л наргиж байна шд.

Бо: Манай нутгийн найзууд байгаа юм. Надад байнга тусалдаг юм. Бас Жианжоуд ажиллаж байгаа.

Эр: Шивнэлдэхээ боль л доо. Хамт ярья л даа.

Бо: Юу хамт ярих юм? Чихээ наашаа сунгахгүй юу? Хүний үгэнд дурлаад. Алив, тулгая. Алив.

Эр: За. найз охины чинь төлөө ууя.

Бо: Алив.

Эр2: Тэрний төлөө.  

Эр3: За алив алив.

Эр: Би энийг л уучихъя, за юу?

Бо:  За за, уугаарай.

Эр2: Алив идээрэй. Сайн ид.

Бо:  Сайн идээрэй, сайн ид. 

Жиан:  Утсаар ярьчихаад ирье.

Бо: За. Тэг тэг.

Жиан: Байна уу.

Эр: Жиан Хайгийн ар гэр мөн үү?

Жиан: Тийм ээ. Мөн байна.

Эр: Линжианы Хуашин замын цагдаагийн газраас ярьж байна. Танай дүү Жианхай хэрэгт холбогдсон болохоор та ирж уулзах хэрэгтэй байна.

*******************

Эр: Жиан Хайгийн ажиллаж байсан Снейл Рентал компани хөрөнгө луйвардсан хэрэгт сэжиглэгдэж байгаа. Одоо мөрдөн шалгах ажил явагдаж байгаа. Компаний удирдлага, менежерүүд нь буруутай гэдэгээ хүлээсэн. Жиан Хай энгийн ажилтан, хэргийг санаачлаагүй гэж үзэж байгаа болохоор эрүүгийн гэмт хэрэгт буруутгахгүй байх. Гэхдээ тэрний авсан шагналт цалин, хувь нь зах зээлийн үнэлгээнээс өндөр байгаа. Энийг нэг сарын дотор буцааж өгөх хэрэгтэй. Гэхдээ, ямар хариу гарахыг хэн ч хэлж мэдэхгүй. Санаа зовох хэрэггүй. Жиан Хай мөрдөн байцаалтын ажилд тусалж байгаа.  Байцаалт авсны дараа та хоёр явж болно.

Жиан: За.

Эр: Хар  даа. Тэр ирж байна.

Хай: Би хэлсэн биз дээ. Мөнгөтэй болох юм бол заавал танд өгнө гэж хэлсэн байх аа. Өнөөдөр энэ бугуйвчийг өгьчихье. Сүртэй юм биш ээ. Би зөндөө мөнгөтэй болохоороо цаг, цүнх, байр бас машин авч өгнө за юу?  Хотын төвд байдаг байр. 100мянган юань. Дуртай юмаа ав. Би танаас авсан бүх мөнгөө эргүүлж төлнө өө. Би одоо л хүн шиг амьдарч болох нь. Би ямар ч хүнээс дутахгүй гэдэгээ харуулна аа. Эгч ээ.  

Жиан: Бүгд нийлээд хэд юм?

Хай: 400... 400мянга.  

Жиан: 400мянга аа? Чамд хэд байгаа вэ? Хурдан хэлээдэх. Чамд хэд үлдсэн бэ?

Хай: 100мянга хүрэхгүй.

Жиан: 100мянга хүрэхгүй ээ? Мөнгөө яачихсан юм?

Хай: ээж байшингаа засах хэрэгтэй гээд байхаар нь би 150мянгыг шилжүүлчихсэн. Үлдсэнийг би үрчихсэн.

Жиан: Би чамд юу гэж хэллээ? Хэтэрхий шунах хэрэггүй. Чиний дээрээс мөнгөөр бороо орохгүй гэж хэлээ биз дээ? Яагаад хүний үг сонсдоггүй юм?

Хай: Би өөрөө аргалаад төлчихнө өө.

Жиан: Яаж төлөх юм? Яаж төлөх гээ вэ?

Хай: Эгч ээ, миний буруу.

Жиан: Тэгээд юу гэж? Одоо тэгж хэлээд юу өөрчлөгдөх юм? Хэлээдэх, юу өөрчлөгдөх юм?

Хай: Би хийсэн юм чинь хариуцлагаа хүлээнэ ээ. Болохгүй бол... болохгүй бол шоронд л орно биз.

Жиан: Жиан Хай. Дахиад шорон яриад үзээрэй.

Хай: Уурандаа л хэлчихлээ.

Жиан: Ичихгүй байна уу? Аан? Намайг яа гэж байгаа юм? Чиний төлөө би ямар их хичээсэн билээ?

Хай: Эгч ээ.       

Жиан: Шорон? Шорон бодож байдаг болж дээ.

Хай: Эгч ээ. Өөр арга байгаа гэж үү?

Жиан: Шоронд орж болохгүй. Энэ мөнгө... эгч нь заавал олно. Шоронд яасан ч орж болохгүй.

Эм: Ийм болж байна. Болох уу?

Жиан: За, Фен эгч ээ. Баярлалаа.

Эм: Чам руу шилжүүлчихье.

Жиан: За. Шиао Яан. Би байна аа, Жиан Ши. Уулзалгүй удсан байна. Чамаас нэг юм гуйх гэсэн юм... Жан Хао. Жиан Ши байна. Чи Жианжоуд байгаа юу?  Надад жаахан мөнгө зээлэхгүй биз? Байна уу? байна уу? Нагац ах аа. Ши арь байна аа. Юу...

Эр: Олон үгээр яах вэ. Мөнгө хэрэг болоо юу? 

Жиан: Тийм ээ. Тийм.

Эр: Залуу бүсгүйчүүд тийм л шалтгаанаар залгадаг юм. Гэхдээ би бизнес хийдэг хүн. Тийм болохоор би алдагдалтай юм хийхгүй. Мөнгө зээлэх гэж байгаа бол намайг баярлуулахгүй юм уу?

****************

Эр:  Эднийх хэдхэн хоногийн өмнө зүгээр ажиллаж байсан биз дээ?

Эм: Баларсан гэсэн. Компанийх нь хүмүүсийг бүгдийг нь бариад шоронд хийсэн гэж байна лээ.

Эм: Тийм үү?  

Эр: Нээрээ юм уу?

Эм: Үнэн.

Эр: Та нар юу болсныг сонссон юм уу?

Эм: Үгүй ээ. Надад эднийх угаасаа таалагддаггүй байсан юм.

****************  

Бо: Яасан бэ? Яагаад утсаа авахгүй байгаа юм? Өдөржин, шөнөжин утсаа авахгүй. Ямар их санаа зовсныг мэдэх үү?

Жиан:  Минбо. Надад нэг гуйх юм байна.

Бо: Надаас мөнгө зээлж Жиан Хайгийн өрийг төлөх гэж байгаа юм уу?

Жиан: Би олсон мөнгөө бүгдийг нь ээжид өгчихсөн. Надад цуглуулсан 60мянга л байна. Жиан Хай тэр мөнгийг сарын дотор эргүүлж төлөхгүй бол  шоронд орж магадгүй гэсэн. Жиан Хай миний ганц дүү. Би зүгээр хараад сууж чадахгүй. Минбо. Чи 200мянга байгаа гэж байсан шд. Надад түр зээлүүлж болох уу?

Бо: Ойлголоо. Гэхдээ л... бүх мөнгөө нийлүүлсэн ч гэсэн өрийг нь төлж хүрэхгүй юм байна. Тэгэхээр яах вэ?

Жиан: Үлдсэнийг нь би өөрөө олчихно оо. Гэнэтийн юм болоогүй бол би чамаас асуухгүй байсан. Дээд тал нь хоёр жил. Хоёр жилийн дотор эргүүлээд өгье.

Бо: Чамд итгэж байна. Мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийчихсэн болохоор авахад жаахан хугацаа орох байх. Би нэг арга бодож ольё. Тэгэх үү?  

Жиан: Минбо. Баярлалаа.

Бо: Санаа битгий зов. За юу?

**************

Ж: Төлөвлөгөөгөө дахиад бичээд ирлээ. Шалгаад үз.

Вей: Ийм хурдан уу?

Ж: Тийм... Ялгаа олж харахгүй байна уу?

Вей: Ямар ялгаа билээ?

Ж: Сайн хар... Намайг хар л даа.

Вей: Яасан? Юу өөрчлөгдсөн юм?

Ж: Бөгжөө тааруулаад авчихсан.

Вей: Алив, харъя.

Ж: Гоё байна уу?

Вей: Гоё байна.

Ж: Надад ч гэсэн гоё харагдаж байна. Хэл дээ. Хоёулаа, бал сараараа хаашаа явах вэ?

Вей: Чи хаашаа явмаар байна, тийшээ л явъя. Чи мэд.

Ж: Миний хүссэн газар уу? Тэгвэл ч хэзээ салах юм? Хэзээ шийдэгдэж дуусах юм?

Вей: Маргааш байхад болох уу?

Ж: Маргааш уу? Тэгье.

Вей: Имейл ирж байна. Боль оо.

Бичиг: ОП-1 төслийн багийн дарга солигдсон тухай мэдэгдэл.  

Ж: ОП-1 багийн даргаар Лин Шуан томилогдсон гэнэ үү? Гэртээ хүүхдээ хардаг гээд байсан биз дээ? Ийм чадвартай гэж бодсонгүй.

************************

Лин: Энэ миний хариуцдаг ОП-1 төслийн баг. Энэ алгоритмын тасаг. Алгоритмын баг ихэвчлэн алгоритм бичих, загварчлал гаргах, бас жагсаалтуудыг баталгаажуулах ажлуудыг хийдэг. Манай багийн гол хэсэг.

Эр: Шуан эгч ээ, танаас асуух юм байна.

Лин: За. би удахгүй хүрээд ирье.

Эр: За.

Лин: Энэ дүн шинжилгээний хэсэг. Дүн шинжилгээний тасаг... одоохон. Наадах чинь юу болж байна?

Эм: Параметрийг нь дахиад шалгах хэрэгтэй болсон.  

Лин: За за. үргэлжлүүл.

Эм: За.

Лин: Уучлаарай. Дүн шинжилгээний тасаг алгоритм бас бусад хэсгүүдэд тусалдаг. Бас мэдээлэлтэй холбоотой дүн шинжилгээ хийж, судалгааны багийг мэдээллээр хангадаг. Үр дүн нь юу болж байна? Сайн байна уу?

Эр: Шуан эгч ээ, санаа зоволтгүй.

Лин: За.

Жиан: Лин Шуан.

Лин: Аан?

Жиан: Өрөөнд чинь жаахан сууя.

Лин: За. Тэгье, өрөөнд орж сууя. Явъя... Нааш ир. Замбараагүй байгаа биз. Тоох хэрэггүй. Суучих.

Жиан: Ажил дээрээ амьдарч байгаа л гэж битгий хэлээрэй дээ.

Лин: Пингуог аав ээж хоёр харж байгаа. Бас төслөө яаралтай дуусгах хэрэгтэй  байгаа болохоор ажил дээрээ амьдарч байгаа. Бензинээ ч хэмнэчихнэ. Чи мэднэ, ОП-1 миний удирдаж байгаа анхны төсөл, бас Арктай хамтарч ажиллаж байгаа. Миний хувьд их чухал төсөл. Энэ тулаанд би заавал ялах ёстой. Хоолоо идсэн үү?

Жиан: Би би идчихсэн.

Лин: Тэгвэл би жаахан юм идээдэхье.

Жиан: Тулаанд ороход эрүүл мэнд хамгийн чухал. Яагаад ийм юм идэж байгаа юм? Хоол авч идэж бай.

Лин: Би Пингуог ганцаараа өсгөж байгаа. Яваандаа зардал зөндөө гарна. Тэгээд ч салах асуудал шийдэгдээгүй байна. Боломжтой бол хэмнэж л байхаас. Яасан? Ямар хэргээр ирээ вэ?

Жиан: Би сайн байгаа. Зүгээр. Мундаг инженер Лин Шуаны ажлыг харахаар ирсэн юм. Олон юм сурч авлаа. За за. хоолоо ид. Би явлаа. Нээрэн, завтай болохоороо би Пингуо дээр очино оо. Явлаа.

Лин: Хөөе. Би гаргаад өгье.

****************

Гү: Ямар хэргээр уулзах гээ вэ?

Вей:  Юм уух уу?

Гү: Хэрэггүй ээ.  Хэлэх юмаа хэлчих. Би завгүй байна.

Вей:  Тэгвэл гол юмаа ярья. Паншийг Лин Шуаны томилгоог өөрчлөхийг хүсч байна.

Гү: Арк компаний төлөөлөгчийн хувиар хэлж байна уу? эсвэл хувь хүний хувиар уу?

Вей: Ялгаа байгаа юм уу?

Гү: Хэрвээ Аркийн өмнөөс хэлж байгаа бол, уучлаарай. манай гэрээнд Арк компаний зүгээс ОП-1 төслийн багийн ажилчдыг томилох, солих эрхтэй гэсэн зүйл байхгүй.  Өөрөөр хэлбэл танай компани Паншигийн дотоод хэрэгт оролцох эрхгүй. Хэрвээ хувийн хүсэлт бол шууд татгалзчихъя. Бид найзууд биш.

Вей:  Гү Шү. Лин Шуан олон жил гэртээ суусан. Ажилдаа эргэж ороод хэдхэн сар болж байна. Гэтэл ийм том төслийн багийн ахлагчаар томилж байдаг. Энэнд чинь хэн итгэх юм? Ээж, аав нь чамд сайн байдаг байсан ч энэ чинь арын хаалга. Зөвлөл чинь мэднэ гэж айхгүй байна уу?

Гү:  Вей ноён, та Паншигийн авъяастай хүмүүсийг сонгож авдаг аргыг андуураад байх шиг байна. Би товч бөгөөд тодорхой хэлчихье. Лин Шуан  зөвхөн өөрийнхөө чадвараар ОП-1 төслийн багийн дарга болсон. Ямар ч шалгалтын даваад гарч чадна. Таны зөвшөөрөх эсэх хамаагүй. Тэгж ойлго. Би хуралтай болохоор түрүүлээд явлаа.

**************  

Ж: Тийм ээ. Энэ мөн байна.  

Ю: Хөөе хөөе. Хар даа. Хуримын бөгж зүүчихэж.  Хачин юм даа. Хуан захирал нэр хүндээ их боддог хүн. Охин нь компани дээр гэр бүлтэй хүнтэй яваад байхад, тоохгүй байна гэж байх уу?

Ми: Хэн тоохгүй байгаа гэж? Хуан захирал компани дээр ирээгүй хагас сар болж байна. Байнгын хуралд ч оролцохоо больсон. Уурлачихсан юм шиг байна лээ.

Бо: Би өдөр хэдэн баримт аваачиж өгөх ёстой.

Ж: За... Зүгээр ээ. Үргэлжлүүл.

Бо: Санхүүгийн бичи баримтуудыг би бага багаар цуглуулж байгаа. Гэхдээ тэр үед надад зөвшөөрөл, гарын үсэг чинь хэрэг болно.

Ж: За.

Бо: Утсаа ав ав.

Ж: За. Ээж ээ. Яасан бэ? Би ажилтай байна.

***************

Ж: Аав аа. Аав аа. Аав аа. Жан эгч ээ. Аав яагаад гэнэт өвдчихөв? Хүнд өвдсөн юм уу?

Эм: өрөөндөө байгаа.

Ж: За. би очоод хараадахъя. Ээж ээ, аав яасан? Бие нь яаж байна? Аав аа. Зүгээр байна шд.

Хуан: Яасан? Уурласандаа багтарч үхээгүй болохоор урам хугараа юу?

Ж: Та зүгээр байгаа бол, би явлаа. Та яаж байна аа?  

Ж-ээж: Аав бид хоёр  чинь ярилцсан. Одооноос чи гэртээ  байна. Сайн бодож үзээд, хэзээ Вей Минээс салахаар шийднэ, тэр үед гарч болно.

Ж: Яагаад тэгж байгаа юм?

Хуан: Яагаад аа?  Чиний эцэг, эх болохоор тэгж байна. Гэр бүлээ түмний элэг доог болгож байж.

Ж-ээж:  Өрөөндөө суугаад сайн бодоод үз. Хоолыг чинь Жан эгч өрөөнд чинь авчирч өгнө.

Ж: Тэгж л байхгүй юу. Би Вей Минд хайртай. Тэрнээс яасан ч  салахгүй. 22

********************  

Х-аав: Ингэхэд юу болж байна?

Вей: Юу ч болоогүй. Би гэрт нь очсон намай Жиа Итай уулзуулаагүй.

Х-аав: Хуан овогтынх  охиноо хорьчихсон юм уу?

Вей:  Хорьсон юм биш ээ? Зүгээр л уулзуулахгүй байна.  

Х-аав: Чи чи чи...

Х-ээж: Энд юу хийгээд байгаа юм? Хурдан очоод гаргаад аваач. Энд зогсоод байхаар юу өөрчлөгдөх юм бэ?

Вей: Ээж ээ, сандрах хэрэггүй ээ.

Х-ээж: Тэгээд...

Вей: Хуан захирал уурлачихсан байгаа. Би очих юм бол барын үүрэнд орсноос ялгаагүй. Улам л төвөгтэй болно биз дээ? Асуудлыг шийдэж чадахгүй. Асуудал нь Жиа Ийд байгаа юм биш.

Х-ээж: Тэгээд юу юм?

Вей: Лин Шуан. Лин Шуан төвөг удаад байна.

Х-аав: Лин Шуан чиний сул талыг атгчихсан юм биш биз?

Вей:  Мэдэхгүй ээ. Надаас хамаг юмаа нуугаад байна.  

Х-ээж: Мин Мин. Санаа битгий зов. Энийг бид хоёрт даатгачих. Чи Жиа Ийд л санаа тавь. Хурдан оч оо.

Вей: Очоод ямар ч нэмэргүй ээ.

Х-ээж: Хурдан оч оо.

Вей: Аав аа. Хоолоо идье. Хоолоо идье.

Х-ээж: Ийм юм болчихоод байхад хоол бодож байдаг. Хоолойгоор чинь хоол давж байна уу? Ёстой...

******************

Лин: Очилоо.

Х-аав: Лин Шуан, бид нар зочлохоор ирлээ.

Х-ээж: Лин Шуан. Хэдхэн хоногийн өмнө нүүж ирчихээд ингэж амьдарч байдаг. Хар даа, тэр хар. Энэ юу юм? Юу болоод байгаа юм? Лин Шуан, чи манай Гуогуод ийм хоол идүүлээд байгаа юм биш биз? Аан?

Лин: Ажил ихтэй завгүй байсан юм. Уг нь ингэдэггүй юм аа. : 

Х-ээж: Хар даа, тэр хар. Байж байгаагаа хар. Ёстой... энэ буйдан, тоосонд дарагдчихаж. Хачиг байгаа даа. Энд үс байна. Ёстой... Хашаагаа цэвэрлэхгүй яасан юм? Лин Шуан, чамд хэлэх ч үг алга. Бурхан минь.

Лин: Аав аа. Ээж ээ. Ямар хэргээр ирээ  вэ? Нээрэн, миний энд амьдарч байгааг яаж мэдсэн юм?

Х-ээж: Худаас асуусан юм.

Лин: За, ээж ээ.

Ээж: Шуан Шуан.

Лин:  Аан?

Ээж: Вей Миний аав ээж хоёр хаягийг  чинь асуугаад байсан

Лин: Ээж ээ. 

Ээж: удахгүй наана чинь очих байх. Бэлтгэлтэй байгаарай.

Лин: Та... Ойлголоо. Дараа ярья. 

Х-ээж: Хөөе. Бид нар сайн санасандаа харах гэж ирж байна. Яагаад бид нараас хулгайч шиг болгоомжлоод байгаа юм? Чи тэгж бодохгүй байна уу?

Ээж: Андуураад байна. Намайг ёс алдах байх гээд л тэгж байгаа юм.

Х-аав: Лин Шуан, энэ хуучны байшин уу?

Лин:   Тийм.  Хуучны барууны загвартай байшин. Түүхэн  дурсгалт байшин.

Х-аав: Түүхэн дурсгалт байшин байгаад яах вэ дээ? Шалны халаалтгүй, төвийн халаалт байхгүй юм байна. Тэгээд ч, энэ байшин... олон жилийн өмнө засвар хийсэн байх.

Лин:  Байшин нь хуучных ч гэсэн байрлал сайтай. Манай ажил, Гуогуогийн цэцэрлэгт ч ойрхон.  

Х-ээж: Хөөе хөөе хөөе. Гуогуо гэснээс, Гуогуо яагаад харагдахгүй байгаа билээ? Манай Гуогуо хаачсан юм?

Лин: Гуогуо өвөө эмээ хоёр дээрээ байгаа.

Х-аав: Лин Шуан. Хүүхдээ харах зав байхгүй  бол Гуогуогийн асран халамжлах эрхийг Вей Минд өгчих. Ингэж зовох ямар шаардлага байгаа юм?  

Х-ээж: Яг үнэн. Чи сайхан амьдралаар амьдармааргүй байгаа бол Гуогуог хүртэл чирч яах гэсэн юм? Тэгж болохгүй биз дээ? Эх хүн байж, хувиа хичээж болохгүй. Хүүхдээ бодох хэрэгтэй шд.

Лин: Би ажилтай. Вей Мин  ч гэсэн ажилтай. Тэрэнд Пингуог харах зав байгаа юм уу?

Х-ээж: Бид нар байгаа биз дээ? Бид хоёр Вей Минд Гуогуог харахад тусална.

Лин: Манай аав ээж хоёр ч гэсэн тусалж байгаа.

Х-аав: Тэр чинь адилхан юм уу? Гуогуо Вей овогтой. Манайд байх нь ойлгомжтой.  Танай аав, ээж хоёр гадны хүмүүс. Тийм биз дээ?

Гү:  Амархан шийдэж болно. Пингуогийн овгийн Лин болгоод сольчихвол болох юм биш үү.  

Х-аав: Юун овог солих вэ? Хөөе. Чи хэн билээ? Яагаад хүний гэрийн хэрэгт оролцоод байгаа юм?

Гү: Лин Шуаны овог Вей биш. Таны хэлснээр бол гадны хүн. Тэгэхээр тэрний хэрэг танайд хамаагүй. Тэгэхээр таны ярьж байгаад ямар ч логик утга алга. Юу ярьж байгаагаа мэддэггүй өсвөр насны хүүхэд шиг л.

Х-ээж: Юу? Юу? Юу?

Х-аав: Юу гээд хэлчихэв ээ?

Гү: Миний хэлсэн үг...

Лин:  Болно оо. Гү Шү, чи энд юу хийж байгаа юм?

Гү: Завгүй байгааг болохоор чинь Пингуо та хоёрт жаахан хүнс авчирсан юм.

Лин:  Би...    

Х-ээж: Вей Минийг салъя гэхэд нь даанч хурдан зөвшөөрсөн юм аа. Аль хэзээ шинэ хүнтэй болчихоо шив.

Лин: Дэмий юм ярихаа боль. Гү Шү бид хоёр хамт ажилладаг хүмүүс.

Х-ээж: Хамт ажилладаг хүн гэрт чинь ингээд ирдэг юм уу? Хамт ажилладаг хүн хоол хүнс зөөгөөд явж байдаг юм уу? Чи хэнийг хуурах гээ вэ? Хөөе хөөе хөөе. Чи эндхийг сайн мэддэг юм шиг байна. Анх удаа ирээгүй биз дээ?

Гү: Тийм ээ, хэдэн удаа ирсэн. 

Х-ээж: Үнэнэ хүлээчихлээ.

Х-аав: Лин Шуан. Манай Вей овгийнхон нэр хүндээ боддог юм.  Пингуо чам шиг ийм ээжтэй байж болохгүй.

Лин: Та нар юу яриад байгаа юм бэ? Алив, эндээс гар. Та нар энд байх хэрэггүй.

Х-аав: Чи...  

Х-ээж: Яасан? Гэмшээ юу?

Х-аав: Лин Шуан. Чи Вей Минээс салчихаагүй байгаа шүү. Хуулийн дагуу бол бид хоёрыг аав, ээж гэж дуудах ёстой. Өнөөдөр бид хоёр явахгүй бол чи яах юм?  

Х-ээж: Чи хийхээс ичэхгүй байхад. Би хэлэхээс ичих үү? Лин Шуан, сайн сонс. Би чамайг таарсан болгондоо хэлнэ. Тэгээд Пингуог асран халамжлах эрхийг авах гээд үз л дээ. За юу? Чи...

Лин: Хохирогчийн дүр эсгэхээ боль. Вей Мин бид хоёрын хэнд асуудал байгаа, хэний буруу гэдэг нь тодорхой.

Х-ээж: Дэмий юм ярихаа боль. Чамд нотлох баримт байгаа юм уу?

Лин: Байгаа. Нотлох баримт байна. Би компанийх нь үүдэн дээр тавиад өгсөн ч чадна. Хамт ажилладаг хүмүүс, дарга нар нь, ажилчид нь бүгд харна биз. Та нар ч гэсэн хүүгийнхээ хэн болохыг хараарай. Бас нэг юм хэлчихье. Та нар миний гэрээс гар.

Х-аав: Чи чинь яаж байна аа?

Лин:  Гар.  Гар гэж байна.  

Х-ээж: Чи... чи... Лин Шуан яахаараа ийм болчихдог байна аа? Уур хүрч үхэх нь. Уур хүрээд байна.

Х-аав: Уурлах хэрэггүй. Хэрэггүй ээ, хэрэггүй.  

Х-ээж: Цүнх. Цүнх хаана байна? Цүнх. Цүнх.

Х-аав: цүнх цүнх. Цүнх.  

Х-ээж: Цүнх. Цүнх.

Х-аав: Баярлалаа.

Х-ээж: Баярлалаа гэнэ шүү.

Х-аав: За, явъя явъя.

********************

Вей: Сайн байна уу.

Эм: Хэн бэ? 

Вей: Вей Мин байна. Жиа Итай уулзахаар ирлээ.

Эм: Эзэгтэй таныг оруулахгүй гэж байна. Хурдан буцаад яв.

Вей: Жан эгч ээ. Та эгчид хэлээд өгөөч. Гадаа хүйтэн болж байна, Жиа И амархан өвддөг болохоор би гахайн булууны ясаар шөл хийгээд ирлээ. Би мэднэ ээ. Энд Жиа И юугаар  ч дутахгүй. Зүгээр л Жиа Ийд юм хийж өгөх гэсэн юм.

Ж-ээж: Үнэхээр л Жиа Ийг боддог юм бол тэрнээс сал. Жиа Игаас салах юм бол бид хоёр хариуд нь карьерт чинь тусалъя.

Вей: Эгч ээ. Хуан захирал та хоёр надад итгэхгүй байж болно оо. Надад тийм юм хэрэггүй. Би Жиа Ийд чин сэтгэлээсээ хайртай.

Ж-ээж: Жан эгч ээ, гаргаж өг.

Эм: За. Эзэгтэй яв гэж байна. Хурдан буцаад яв. Хурдан яв аа.

Вей: Жан эгч ээ.

Эм: Аан?

Вей: Төвөг удчихъя. Энэ шөлийг оруулаад өгчихгүй юу. Анх удаа шөл хийсэн болохоор, Амаргүй байсан.

Эм: За за. Ойлголоо. Ойлголоо. Одоо хурдан яв.

Вей: Баярлалаа.

Эм:  Жиа И. Өдөржин юу ч идсэнгүй. Алив, ирээд шөл уу. Вей Мин ирээд явсан. Чамд авчирсан гахайн ясны шөл. Өөрөө хийсэн гэсэн. Уухгүй юм уу?

Ж: Вей Мин ирсэн юм уу?  Жан эгч ээ, Вей Мин зүгээр байна уу?

Эм: Сайн байна лээ. Чи өөрийгөө л бод. Тэрэнд тийм  сайн юм уу?

Ж: Жан эгч ээ. Та намайг өсөхөөс л хамт байсан. Надад сайн байдгийг чинь би мэднэ. Та надад тусалчих л даа?

******************

Вей: Та хоёр энд юу хийж байгаа юм?

Х-аав: Юу хийж байгаа юм гэнэ ээ? Лин Шуанд хөөгдөөд ирлээ. Би өдий наслахдаа, тэгж доромжлуулж үзсэнгүй.

Х-ээж: Тэр Лин Шуан... Пингуог ч тоохгүй эцэг  эх дээрээ үлдээчихсэн байна. Тэр хамт ажилладаг гээд байгаа хүнтэйгээ зүгээргүй. Их сэжигтэй байна. Мин Мин аа, чи Пингуог заавал буцааж авна шүү. Лин Шуантай байвал зовно.

Вей: Ээж ээ, тайвшир. Юун хамт ажилладаг хүн бэ?

Х-ээж: Нэг залуу байна лээ.

Вей: Ямар хүн юм?

Х-ээж: Нөгөө... Гү овогт.

Х-аав: Гү овогтой.

Х-ээж: Тийм.

*******************

Вей: Минбог ороод ир гэж хэл.  Ор ор.

Бо:  Вей дэд захирал аа. Та дуудсан уу?

Вей: Хаалгаа хаачих. Чамаар хийлгэх ажил байна. Компаний гаргахаар төлөвлөж байгаа шинэ алгоритм. Энэ компаниудтай чимээгүйхэн уулзаад үз. Урьдчилсан таамаглал, төвөлөгөөг нь сайн судлаад үз. Гүйцэтгэлийн үзүүлэлтийг нь мэдээд ирвэл бүр сайн байна. Бас нарийвчилсан хугаца нь мэдээд ирээрэй.

Бо:  Дэд захирал аа. Манайд ОП-1 байгаа биз дээ? Яагаад шинэ алгоритм хайж байгаа юм?

Вей: Миний хэлснийг хийхэд л болно.

Бо:  Ойлголоо. Шууд ажилдаа оръё.

***************

Ан: Залуус аа, кофе уугаарай.

Эр: баярлалаа, эгч ээ.

Эм: Баярлалаа.

Ю: Надад нэгийг үлдээчихээрэй.

Ан:  За. Давей, чинийх.

Эр: Энийг хар даа. Шинэ мэдээ. Шинэ мэдээ.  

Ан: Яасан бэ?

Ю: Юу болсон бэ?

Ми. Юу юм?

Ю: Юун шинэ мэдээ? Снейл Ренталын санхүүгийн сүлжээ илэрч, захирал нь мөнгөө аваад зугтсан?

Ми: Снейл Рентал гэнэ ээ? Нэг л танил сонсогдоод байх чинь. 

Ю: Хөөе. Жиан Шигийн дүүгийн ажилладаг компани биш үү?

Ан: Даанч Жиан Ши эгч сүүлийн үед ажилдаа ирэхгүй байсан юм аа. Дүүгээ  аврах гээд явж байгаа байх.

Эр: Минбо. Хадам дүү чинь асуудалд ороо  юу?

Бо: би би мэдэхгүй ээ.

Эр: Найз залуу нь биз дээ? Туслахгүй юм уу?

Ми: Харин тийм.

Ю: Эхлээд ээж нь. Одоо дүү нь. Жиан Шигийнх сонирхолтой юм аа.

Бо:  Юм канондчихоод ирье.

Эр: Хамт ажилладаг хүмүүс байж хэдүүлээ туслах уу?

Ми: Туслах аа? Яаж туслах юм? Мэддэггүй юм уу? Хоолоор  тусалж болох ч, мөнгөөр тусалж болдоггүй юм. Ажилаа хий.

Эр: Хоолоор  тусалж болох ч, мөнгөөр тусалж болдоггүй.

Ю: Ойлгов уу?

Эр: Тийм ч юм уу.

**************

Хай: Эгч ээ.

Жиан: Аан?

Хай: Сураг байна уу?

Эм: Хөөе. Чи ч гэсэн энд мөнгөө авахаар ирсэн юм уу? Та нар... луйвардуулчихсан юм уу? Ичих хэрэггүй ээ. Бид нар бүгдээрээ луйвардуулчихаад байна. Хүмүүсийг хэлээд байхад нь сонсдог л байж. Амар байх юм бол уу гээд  байраа Снейл Ренталд өгчихсөн юм. Юу болсныг хар л даа. Түрээсийн мөнгө ганц ч зоос авч чадаагүй. Байраа ч буцааж авч чадахгүй байна. Энэнээс болоод манай нөхөр сална гээд чихнээс хонх уяад салахаа байлаа. Өөр арга алга. Одоо өдөр болгон цагдаагийн газрын хаалга сахиж байна.

Эр: Эгч ээ. Тан шиг байрны эзэн хаана байна. Манай байрны эзэн Снейл Рентал гэж сонсох л юм бол дэлбэрч байгаа юм. Намайг шууд л хөөгөөд гаргачихсан. Өөртэй нь гэрээ хийгээгүй гэж байна лээ. Өөрт нь хамаагүй гэсэн. Би Жианжоуд ирээд удаагүй.  Дээр нь ажилд ч орж чадаагүй байдаг.

Жиан: Минбо. Би байна. Ярих боломжтой байна уу?

Бо: Болно оо. Ярь ярь.

Жиан: Эртээд миний хэлсэн юм... цагдаа эхлээд мөнгөнийхээ талыг нь ч болсон өгч бай гэсэн. Тийм болохоор би...

Бо: Би чамд 30мянгыг шилжүүлчихсэн шдээ. Аваагүй юм уу?

Жиан: 30мянга аа? 200мянга гэж тохирсон биз дээ?

Бо: Жиан Ши. Үнэнийг хэлэхэд би энэ талаар удаан бодсон. Хадгаламжаараа Жиан Хайгийн өрийг төлж болохгүй байх аа. Тийм ээ, мэднэ. Жиан Хай чиний дүү. Гэхдээ л насанд хүрсэн хүн биз дээ? Байнга өмнүүр нь ороод байж болохгүй шд. Тийм биз дээ? Бид нар ч гэсэн ирээдүйгээ бодох хэрэгтэй шдээ. Жиан Хай алдаанаасаа суралцаг. Тэрэнд сургааль болно. Харин ч сайн хэрэг болох байх.

Жиан: Тэгэхэд чи ингэж хэлээгүй шд.

Бо: Жиан Ши, намайг уучлаарай. Уучлаарай. Би чамд хайртай. Тийм болохоор юу ч хэлсэн бай би зөвшөөрнө. Чамайг 200мянгыг асуухад би шууд зөвшөөрсөн. Гэхдээ... гэхдээ тайвшираад бодсон чинь... Би удаан бодож үзсэн... би чиний амьдралыг хариуцах ёстой... байнга гэрийнхнийхээ дарамтанд байж болохгүй шд.

Жиан: Манайх угаасаа л ийм байсан. Би анхнаасаа л чамд хэлж, анхааруулсан. Чи өөрөө хамаагүй гэж хэлээд бид хоёр уулзаж эхэлсэн биз дээ? Одоо ингэж хэлэх оройтсон юм биш үү?

Бо: Жиан Ши, сонс л доо. Би тэгж хэлээгүй...

Хай: Эгч ээ. Минбо ах мөнгө зээлүүлэхгүй гэж байна уу? Тийм үү?

Жиан: Зүгээр ээ. Би өөр газраас мөнгө олчихно. Гэртээ харья. Явъя.

Эм2: Жиан Хай. Чи яаж энд ирж чадаж байна аа? Чамайг яагаад баривчлаагүй юм?

Эм: Аан? Мэддэг юм уу?

Эм2: Эгч ээ, энэ Снейл Ренталын ажилтан.

Эм: Аан?

Эм2: Би зээл авах гэрээг энэ хүнтэй хийсэн.

Эм: Юу?  

Эр: Хөөе луйварчин байж. Хохирогч царайлаад энд зогсоод байсан чинь.

Хай: Тийм биш ээ.

Жиан: Болиоч.

Хай: Би ч гэсэн мэдээгүй.

Эр эм: Миний мөнгийг өг. Муусайн луйварчингууд. Мөнгөө авъя. Миний мөнгийг өг гэж байна.  Хурдан мөнгө өгөөдөх өө. Хүн луйвардчихаад. Юу ч болоогүй юм шиг явж байна.

Жиан: Ах аа, эгч ээ. Миний хэлэхийг сонс. Та нар андуураад байна. Жиан Хай Снейл Ренталд ажиллаж байсан нь үнэн. Гэхдээ тэр ч гэсэн гэрээ хийгээд тэрнээсээ цалин авдаг энгийн л нэг ажилтан. Дарга нарынх нь хийсэн юм тэрэнд хамаагүй.

Хай: Тийм ээ. Бас бид нар мөнгөө  эргүүлж төлөхөөр ирсэн юм.

Эр эм: Сайн байна. Төлөөдөх. Одоо төл. Гаргаад ир. Мөнгө өгөөдөх. Тэгээд төлөөч.

Жиан: Хүлээгээрэй. Бид нарт жаахан асуудал гараад. Гэхдээ бид нар заавал буцааж төлнө.  

Эр эм: Гайгүй байлгүй. Та нар мөн өгөх байх даа. худалч амьтан. Та нар өгөхгүй ээ. Яг үнэн. Өгөхгүй өгөхгүй. Худлаа ярьж байгаа юм. Мөнгөө авъя. Хүний мөнгө өгөөдөх.

*******************

Ж: Жан эгч ээ, та юу?

23-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home