Alliance 22

Alliance-22

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Лу: эм, Лин Шуаны дарга

Ай: Лин Шуаны багийн хүн

 

Гарчиг: ........ 22-р анги

Эр: Нөхөд өө. Энэ улирал эхэлснээс хойш манай бизнес их сайн байгаа. Шинээр хийсэн гэрээ өмнөх улиралтй харьцуулахад 30%-аар нэмэгдсэн. Санаа зоволтгүй, энэ сарын шагналт цалинг та  нар хараарай.

Бүгд: Тийм ээ.

Эр: Жиан Хай, наашаа хүрээд ир.

Хай: За. Тэнд үү? энд үү?

Эр: Жиан Хай, манайд ажилд ороод гурван сар болж байгаа. Шинэ хүн, гэхдээ сар болгон тавьсан зорилгоо давуулан биелүүлж байгаа. Манай борлуулалтыг өсгөхөд маш том хувь нэмэр оруулж байгаа.

Эм: Сайн байна.

Эр: Компаний удирдлагууд ярилцаад Жиан Хайг Снейл Ренталын бүсийн борлуулалтын төлөөлөгчөөр томилохоор шийдсэн.

Бүгд: Хөөх. Ямар мундаг юм бэ? Нээрээ юу? Хөөх.

Эр: Жиан Хай. Энэ сарын чинь шагналт цалин.

Хай:  100мянга уу? Менежер ээ, арай л их юм биш үү?

Эр: Чиний ажлын үр дүн. Ав ав. Би хэлсэн байх аа. Хичээнгүйлэн ажиллаж чадах л юм бол компани  та нарыг мартахгүй ээ.

Хай: Тийм ээ.

Бүгд: Сайн байна. Баяр хүргэе. Баяр хүргэе. Сайн байна.

Эр: Ажлаа сайн хийгээрэй.

Хай: За за.

Эр: Ажлаа сайн хий.

Хай: За. баярлалаа, менежер ээ.

Эр2: Хөөе, Жиан Хай. Шагналаараа бид нарыг дайлаарай.

Эм: Амттай хоол шүү. Амттай хоол.

Бүгд: Тийм ээ. Гоё хоолоор дайл.

Хай: Би өнөө орой хоол, уух юм гээд бүгдийг нь дайлна аа. За юу?

*******************

Бо: Авъяас, гоо үзэглэнгийн нэгдэл. Баяр хүргэе.

Эм: Минбо ах романтик юм аа. Найз залуугаа суралц гэж хэлнэ ээ.

Эр: Энэ зоогийн газар их үнэтэй. Ах аа, та ч хичээж ээ.

Эм: Хөөх, гоё юм аа. Жиан Ши ч азтай юм аа.

Жиан: Юу хийгээд байгаа юм бэ? Яах гэж ингэтлээ уудаг юм? Хэнтэй уусан юм бэ?

Хай: Ажлынхантайгаа уусан. Тэд нар ууж чадахгүй байсан. Хэн нь ч намайг гүйцэхгүй юм байна лээ. Надаас болоод бүгд согтчихсон.

Жиан: Архи ууж чаддаггүй байж, хүнтэй өрсөлдөж яадаг юм.

Хай: Би сайн даадаг шүү.

Жиан: Май, ус уу. Ямар ч шалтгаангүй архи ууж сурч байгаа юм уу? Сайн сонс. Дахиад ингэтлээ уухгүй шүү. Ойлгосон уу?

Хай: Өөрийгөө хар даа. Лин Шуан эгч та хоёр надад жаахан хүүхэд шиг хандах юм. Би энэ жил 23-тай шүү. Жаахан хүүхэд биш. Би гоё юм үзүүлье. Сайн хараарай. Энэ юу байна? 100мянга. Энийг ав. Танд өгчихье. Дуртай юмаа ав. Хойшид би танаас авсан мөнгөө бүгдийг нь эргүүлж төлнө. Өнөөдрөөс эхлээд би ямар ч эх хүнээс дутахгүй амьдарна гэдэгээ бүгдэд нь харуулна...

Жиан: Би... яах гэж ингэж уудаг байна аа? Ус уу... Муухай үнэртэй юм бэ. Хөөе. Надад хэлээдэх. Зуун мянган юань хаанаас авсан юм? Аан? Ямар компани юм бэ? Жиан Хай, асуугаад байна шд.

Хай: Хуурамч архи байсан байх аа.

Жиан: Босооч дээ. Бос  л доо. Бос. Хаанаас мөнгөтэй болсноо хэлээдхээч. Жиан Хай. Би ямар нүгэл үйлдсэн болоод ийм болчихдог байна аа?

***************

Жиан: Снейл Рентал үл хөдлөх хөрөнгө гэж мэдэх үү?

Бо: Снейо Ренталыг хэлж байна уу?

Жиан: Аанхан.

Бо: Мэднэ ээ.

Жиан: Тийм тийм.

Бо: Нээгдээд удаагүй компани. Гэхдээ их хурдан хүрээгээ тэлж байгаа. Одоо улсын хэмжээнд сүлжээтэй болчихсон. Яагаад энийг асуусан юм? Мэргэжлээ солих нь уу?

Жиан: Үгүй ээ. Жиан Хай л. Сүүлийн үед урт хугацааны зээл, ямар ч гэлээ зээл гээд яриад байхаар нь санаа зовоод асууж байна.

Бо: Зээл ээ?

Жиан: Тийм.

Бо: Түрээсийн зээл хэлж байна уу?

Жиан: Тийм. Мөн мөн мөн.

Бо: Снейл Рентал шиг компаниуд урт хугацаагаар түрээслүүлдэг юм. Гаднаас нь харахад түрээсийн газар шиг мөртлөө үнэндээ бол ашиг олохын тулд санхүүгийн бүтээгдэхүүн зардаг юм. Бага зардал, өндөр ашиг.

Жиан: Хүмүүсийг луйварддаг нөгөө хуурамч компани байх вий гээд айгаад байна.

Бо: Чиний хэлдэг зөв шүү. Юу гэдгийг нь мэдэх үү? чиний хамгаалагчийн зөн совин байхгүй юу. Жиан Хай хэдэн настай билээ дээ? Өөрөө олон юм  үзэж туулах ёстой. Чи эгч нь ч гэсэн, тайван байх хэрэгтэй.

Жиан: Миний ганц дүү юм чинь. Би яаж тайван байх юм?

Бо: Сайн сонс, одоо найз залуудаа эрхлээд, хайрлуулдаг үе. Ойлгосон уу?

Жиан: Хоолоо ид ээ.

****************

Си: Бид нарын бодсоноор болж байна. Том хөрөнгөө бүгдийг нь шилжүүлчихэж. Ганц шөнийн дотор хийж чадах юм биш. Вей Мин гэрлэснээсээ хойш салахад бэлдэж байсан юм шиг байна.

Лин: Өчигдрийн явдлаас хойш би бүх холбоогоо тасалсан. Вей Мин зорилгодоо хүрэхээс нааш зогсохгүй. Ямар муу арга хэрэглэх бол гэж айж байна.

Си: Чухал нотлох баримт олох хүртэл Вей Мин яаж ч аашилж байсан, тайван байж, сэжиг төрүүлэхгүй байх хэрэгтэй шүү. За юу?

Лин: За.

*****************

Эр: Хүч хэрэглэх хэрэггүй.

Эр2: Энэ юу болоод байгаа юм?

Эр: Зүгээр ээ.зүгээр. би тайлбарлаад өгье.

Ээж: Та нар юу хийгээд байгаа юм? Яв. Хүний гэрт орж ирчихээд.

Аав: Ингэж болохгүй шүү.

Эр2: Больё оо. Больё.

Эр: Би тайлбарлаадахъя.

Ээж: Хүний гэрт ингэж болдог юм уу?

Аав: Та нар явахгүй бол би цагдаа дуудлаа.

Эр: Ах аа, эгч ээ. Дураараа ингэж болохгүй шд. Сайн ярилцъя, тэгэх үү?

Ээж: Бид нар яаж дураараа загнасан гэж?

Аав: Харин тийм.

Ээж: Чамд хэлчихье. Та нар хувийн өмчид халдаж байна. Мэдэв үү? Цагдаа дуудаад бариулчихна шүү.

Эр2: Ингэхэд та нар хэн юм бэ? Тэгэх юм бол...

Эр: Хэрэггүй ээ.

Лин: Юу болоод байна аа?

Аав: Манай охин хүрээд ирлээ. Та нар асуугаад үз.

Ээж: Пингуог хүргэж ирсэн чинь хаалга чинь онгорхой байж байна. Энэ  хүмүүс их сэжигтэй гэрт чинь байж байна.

Лин: Та нар юу хийж байгаа юм?

Эр: Энэ 2-р байрны 501тоот мөн биз дээ?

Аав: Мөн.

Эр: Тэгвэл мөн байна. Хар л даа. Гэрийн эзэн Вей Гуочиан, Жан Жинфен. Манайд байраа заруулах гэж хүсэлт гаргасан. Энэ байрны зөвшөөрөл, үнэмлэхнийх нь хуулбар байна. Шалгаад үз. Мөн байгаа биз дээ? Мөн байгаа биз дээ?

Лин: Ойлголоо. Одоо буцаад яв даа.

Аав: Яв аа, яв яв яв. Манайх байраа зарахгүй. Ямар компани ийм байдаг юм?

Эр2: Танай яачихсан компани вэ?

Аав: Хурдан яв.

Ээж: Вей Мин арай ч дээ. Чамайг байг гэхэд, хүүхдээ боддоггүй юм байх даа? Ичих нүүргүй.

****************

Эм: Вей эзэгтэй.

Лин: Вей Минтэй уулзъя.

Эм: хурдан залгаж хэл.

Эм: Лин Шуан.

Ю: Юу хийж байгаа юм бол?

Ж: Энийг би яриад тохирчихсон.

Вей: Чи гарч бай.

Лин: Дэд захирал болоод ч нэмэргүй юм шив.

Вей: Жиа И. Түрүүлээд гарч бай.

Эр: Ямар хурдан гараад ирэв ээ.

Ю: Гараад ирчихлээ шд.

Эр: Жиа И шууд буугаад өгчихлөө шд.

Лин: Өнөөдөр үл хөдлөхийн хүмүүс байр үзүүлэхээр ирсэн.

Вей: Тийм ээ. Аав, ээж хоёр шинэ дүүрэгт байр авна гэсэн. Байраа зараад урьдчилгаа хийнэ гэж байна лээ. Намайг чамд хэлчихээрэй гэсэн юм. Ажил ихтэй байсан болохоор би мартчихаж.

Лин: Байраа зарчихвал Пингуо бид хоёр хаана амьдрах юм?

Вей: Би бодчихсон байгаа. Пингуо, өвөө эмээ дээрээ амьдарч болно. Чи салах өргөдөлд гарын үсэгээ зур. Тэгвэл нөхөн төлбөр чинь жижиг байрны урьдчилгаа хийж хүрнэ. Тэгвэл бүгд асуудалгүй болно.

Лин: Вей Мин, чамд ичих нүүр байна уу? Хүссэнээ авахын тулд эхнэр хүүхдээ гудамжинд гаргаж байгаа юм уу. Аркийн хүмүүс чиний жинхэнэ төрхийг хараасай билээ.

Вей: Тайвширч үз. Би хүүхдийнхээ төлөө л ингэж байна. Миний ирээдүйгээс Пингуогийн ирээдүй хамаарна. Пингуог хамаагүй гэж байгаа бол хашгирч болно.

Лин: Намайг айна гэж бодоо юу?

Вей: Лин Шуан. Чи бид хоёрт нэр төр гэж байна. Олж авсан боловсрол хүмүүжлээ бодсон ч асуудлаа аятайхан шийдэх хэрэгтэй. Хувийн асуудлаа түмэнд дэлгэх шаардлагагүй.

Лин: Вей Мин, чамд хүн чанар байна уу? Би том алдаа гаргаж. Олон жилийн дараа би дахиад бүхнийг эхнээс нь эхлэхэд надад харамсах юм алга. Гэхдээ эрт орой хэзээ нэгэн цагт, чи хийсэн зүйлийн үйлийн үрийг амсах болно. Бас... хүн өөрчлөгддөг юм. Чиний хямдхан арганд орж, салах өргөдөлд гарын үсэг зурж, Пингуог чамд өгнө гэж бодож байна уу? Битгий мөрөөд.

**************

Жиан: Энэ Вей Мин... зэвүүн юм аа. Ийм юм болчихоод байхад надад хэлэхгүй яасан юм. Намайг найзаа гэж боддог юм уу.

Лин: Чи арай гэж найз залуутай болж байхад. Аз жаргалд чинь саад болмооргүй байна.

Жиан: Яг одоо, хамгийн чухал хүн бол чи.

Лин: Гэрлээд ийм олон жил болсон болохоор намайг сайн мэдэж байна лээ. Пингуог барьцаалж, миний бардам занг ашиглаж, хүссэнээрээ хөдөлгөхийг хүсч байна. Намайг буулгаж авахыг хүсч байгаа.

Жиан: Чи өөрийнхөө хэтэрхий бардам зангаас болж ийм байдалд орж байгаа юм. Хүн болгонтой хэл амаа ололцож, юу ч байсан ном журмын дагуу хийдэг. Би байсан бол тийм өөдгүй амьтанд өөрт нь яг адилхан арга хэрэглэнэ. Нэр төр хэнд хэрэгтэй юм? Ядаж эхлээд уураа гаргаж болохгүй юу? Юундаа инээсэн юм?

Лин: Заримдаа, чамд атаархаад байх юм. Зоригтойгоор хайрлаж, үзэн ядаж бас хүссэнээ хийдэг. Гэтэл би нэр хүндээ бодож дарамтанд байдаг. Одоо больё  гэсэн ч, хаанаас эхлэхээ ч мэдэхгүй байна.

Жиан: Надад юунд нь атаархдаг юм? Энэ олон жил сайн муу олон юм үзэж, бусдад ашиглуулсаар яваад олж авсан жаахан туршлага л байна. Минийхээр бол бардам занд л атаархах хэрэгтэй. За за за. Намайг ярихаа больё. Яг одоо миний хувьд  Пингуо та хоёрт амьдрах газар олж өгөх хэрэгтэй байна. Нээрэн, Жиан Хай үл хөдлөхийн компанид ажиллаж байгаа шд. Санаа зоволтгүй. Арга нь олдоно оо. Жиан Хай. Утсаа яасан удаан авдаг юм бэ? Тийм ээ, тусламж хэрэгтэй байна. Яаралтай байлгүй яадаг юм.

******************

Хай: Эгч ээ, хар  даа. Энэ байр хотын төвд биш ч гэсэн нийтийн тээвэр сайн явдаг газар. Хар даа. Тэр метроны буудал.   Тэр тэмдэг нь байна.

Лин: Тэр үү?

Хай: Тийм.

Лин: Ойрхон юм байна.

Хай: Хэдхэн алхаад орчихно. Энэ хавийн байрнууд бүгд хотхонууд байгаа. Гэхдээ  энэ байр улсын өмч. Тийм болохоор түрээс нь ч гэсэн хамаагүй бага. Бас чанартай сайн материалаар хийгдсэн. Цаашид ямар нэг засвар, үйлчилгээ хэрэг болбол над руу залгахад болно. Би бүгдийг нь зохицуулаад өгнө.

Лин: За.

Хай: Манай компани засвар үйлчилгээг үнэгүй хариуцдаг юм. Эгч ээ, энийг хар даа. Энэ манай компаний санал болгож байгаа багцууд. Одоо бүгдэд нь хямдрал зарлачихсан байгаа.

Лин: Хөөх. Танай компаниас байр түрээслэх юм бол зээл авах ёстой юм уу?

Хай: Зүгээр тийм үгээр биччихсэн байгаа юм. Сар болгон зээлээ төлөх нь байрны түрээсээ төлж байгаа гэсэн үг.

Лин: Би жаахан судалсан. Энэ хавийн байрнууд зах зээлийн үнээс хамаагүй хямд байх шиг байсан.

Хай: Тийм ээ. Бид нар гэрийн эздээс байрыг нь зах зээлийн үнээр нь авдаг. Авсныхаа дараа хүмүүст хямдралтай үнээр түрээслүүлдэг. Үнийн ялгааг нь манай компаниас хариуцдаг. Гайхалтай.

Лин: Тэгвэл компани байж ийм юмнаас болж алдагдалд орох хэрэг байгаа юм уу?

Хай: Тэр... тэр миний оролцох хэрэг биш ээ. Би үйлчлүүлэгчиддээ боломжийн үнэтэй, чанартай, амьдрах байртай болгонгоо, өөрөө дундаас нь мөнгө олдог юм. Сайн ажил шүү. Эгч ээ. Ямар байна? Энэ байр таалагдаж байна уу? Таалагдаж байвал гэрээнд гарын үсэгээ зурах уу? Үнэнийг хэлэхэд манай компаний байрны тоо хязгаартай байгаа.

Лин: Би жаахан бодоодохъё.

***************

Ээж: Яагаад оройтоо вэ? Хоолоо идсэн үү?

Аав: Шуан Шуан, ирчихсэн үү.

Лин: Аав аа. Ирэх замдаа хоол идчихсэн. Өдөржин байр хайж явлаа. Гуогуо яасан? Унтчихсан уу?

Ээж: Түрүүн, гэртээ харья гээд уйлаад байсан. Яаж ч аргадаад уйлаад болдоггүй. Уйлсаар байгаад ядраад унтчих шиг боллоо.

Лин: Аав аа, Ээж ээ. Та хоёроор хэд хоног Пингуог харуулах хэрэг гарах нь.

Ээж: Тэгэлгүй дээ.

Аав: Шуан Шуан. Ээж бид хоёр чинь ярилцсан. Гуогуо та хоёр манайд нүүгээд ир. Чи өөрийнхөө өрөөнд охинтойгоо унтчихна. Манай байр жижигхэн ч гэсэн багтаж л таараа. Тэгвэл чи Пингуод, бас жижиг сажиг зүйлд санаа зовох хэрэггүй болно. Чи санаа зовох юмгүй ажлаа хийж болно. За юу?  

Лин: Та хоёр насаараа ажил хийчихээд. Одоо л амрах боломж олдож байхад. Төвөг удмааргүй байна.

Аав: Дэмий юм яриад л. Чи чинь бид хоёрын хүүхэд. Нэг гэр бүл. Юун төвөг удах гэж.

Ээж: Яг үнэн. Чи манай ганц хүүхэд. Бид хоёр өөр хэнд туслах юм?

Лин: Буруу ойлгоод байна аа. Би байр олчихсон. Зүгээр л юмаа баглаад, нүүх хэд хоног хэрэгтэй байна.

Ээж: Нээрэн үү?

Лин: Аанхан.

Ээж: Хаана байдаг байр юм? Үнэтэй юм уу?

Лин: Одоохон.

Вей: Байраа зарчихсан. Бүтэн сайнд айл нь ирнэ гэж байна. Аль болох хурдан суллаж өгөөрэй. Лин Шуан, хувиа бодох хэрэггүй. Гуогуотой хамт гудамжинд гармааргүй байгаа биз дээ? Салах өргөдөлд гарын үсэгээ зурж болно шүү.

Гуо: Ээж ээ.

Аав: Хөөе. Хөөе. Гуогуо, юу болов оо?

Ээж: Гэнэтхэн сэрчихлээ.

Гуо: Гэртээ харимаар байна.

Аав: Яасан бэ?

Лин: Гуогуо.

Гуо: Гэртээ харимаар байна.

Аав: Гуогуо, яасан бэ?

Ээж: Одоо зүгээр ээ.

Гуо: Ээж ээ, гэртээ харья.

Лин: Гуогуо, битгий уйл.

Гуо: Гэртээ харимаар байна.

Лин: Гуогуо, битгий уйл. Сайн охин. Өнөөдөр энд хоночихъё, за юу?

Ээж: Тийм ээ, Гуогуо. Ээж нь өнөөдөр ядарчихсан байна. Ээж нь амрах хэрэгтэй. Эмээ нь үлгэр уншиж өгнө шүү.

Гуо: Үлгэр уншихгүй ээ.үлгэр муухай. Би ээжээр үлгэр уншуулна.

Аав: Нойрмог байна.

Гуо: Ээж ээ.

Аав: Нойр нь сэргээгүй байна.

Лин: Сайн охин.

Гуо: Гэртээ харья.

Лин: Энэ ч гэсэн Гуогуогийн гэр биз дээ? Ээж нь ажлаа дуусахаар Гуогуог гэрт нь дагуулж очино оо за юу?

Гуо: Миний гэр биш. Би гэртээ харимаар байна.

Лин: Гуогуо, үгэнд ор.

Аав: Гуогуо.

Гуо: Гэртээ харья л даа.

Лин: Гуогуо үгэнд ор.

Гуо: Гэртээ харимаар байна.

Лин: Тэгэх үү, Гуогуо? Ээж нь зөндөө ядраад байна. Битгий уйл л даа. Тэгэх үү?

Вей: Байраа зарчихсан. Бүтэн сайнд айл нь ирнэ гэж байна. Аль болох хурдан суллаж өгөөрэй. Лин Шуан, хувиа бодох хэрэггүй. Гуогуотой хамт гудамжинд гармааргүй байгаа биз дээ? Салах өргөдөлд гарын үсэгээ зурж болно шүү.

Лин: Битгий уйл л даа.

Гуо: Гэртээ харья.

Лин: Дуугүй бол гэж байна.

Гуо: Ээж ээ.

Аав: Лин Шуан. Яагаад хүүхэд  загнаад байгаа юм?

Ээж: Яагаад хүүхэд рүү хашгичаад байгаа юм? Хүүхэд юугаа мэддэг юм. Гуогуо, нааш ир. Эмээдээ ир. Эмээ нь үлгэр уншиж өгье.

Аав: Хурдан, Гуогуог оронд нь оруул.

Гуо: За. эмээ нь үлгэр уншиж өгье.

Аав: Яагаад хүүхдэд уурлаад байгаа юм?

Лин: Жиан Хай, би шийдчихлээ. Түрүүний байрыг авъя. Бас, чамаас гуйх юм байна.

*****************

В: Ажилд зуучилдаг компани чамайг Снейл Ренталд ажилладаг гэсэн.  Бас хэдхэн сарын дотор бүсийн төлөөлөгч болсон гэж байна лээ. Яагаад гэнэтхэн гарахаар шийдээ вэ?

Хай: Ву захирал аа, хүн үргэлж илүү ихийг хүсдэг. Түрээсийн зах зээл сайжирч байгаа ч гэсэн ажилчин ангид л тохирно. Танайх бол өөр. Танайх дээд зэрэглэлийн хүмүүст үйлчилдэг. Танайд ганц гэрээ хийхэд л тэнд арав хоног, хагас сар ажилласантай тэнцэхээр ашиг олно. Гайхалтай.

В: Чиний хэлдэг үнэн.  За за. Сайн ажиллаарай. Компани чамайг гомдоохгүй.

Эм: Сайн  байна уу.

Жиан: Сайн уу, би захирлыг чинь хайж байна.

Эм: Манай захирал байхгүй байгаа.

Жиан: Яахаараа байдаггүй юм? Саад болох хэрэггүй.

Эм: Хөөе. Хөөе. Орж болохгүй ээ.

Жиан: Яагаад орж болдоггүй юм? Надад захиралтай чинь ярих юм байна. Байхгүй гэдэг чинь юу гэж байгаа юм?

Хай: Ву захирал аа. Хүн ирж байна.

Жиан:  Саад болох хэрэггүй.

Эм: Хатагтай, орж болохгүй ээ.

Жиан: Надад ярих юм байгаа гээд байхад. Яагаад орж болдоггүй юм?

Эм: Манай захирал байхгүй гээд байхад.

Жиан: Гарч ирээд миний мөнгийг өг гээд хэлээдэх.

Эм: Хөөе. Орж болохгүй ээ. Хурдан гар. Манай захирал байхгүй гээд байна.

В: Юу болоод байгаа  юм?

Эм: Захирал аа. Энэ...

Жиан: Захирал нь чи байсан юм уу?

В: Тийм ээ.

Жиан: Чи байсан байж. Манай нөхөртэй хуйвалдаж, нууц амрагт нь гадаадад байшин авч өгсөн байх аа? Хурдан тэр байшингаа зараад миний мөнгийг буцааж өг.

В: Үйлчлүүлэгч маань байхгүй байна. Юун мөнгө нэхээд байгаа юм?

Жиан: Мөнгө өгөхгүй гэнэ ээ? За яах вэ. Би тэгвэл цагдаа дуудчихъя.

Эм: Хатагтай...

В: Жаахан ухаантай байгаач.

Жиан: Надад битгий хүрээд бай. Ухаантай бай? Гайгүй байлгүй.

В: Хөөе.

Жиан: Би эндээс явахгүй. Та нарт хэлчихье. Би энүүгээр өнгөрсөн хүн болгонд дуулдахаар чанга хашгирна. Мөнгөнөөс өөр юм мэддэггүй шуналтай амьтад.

Эм: Захирал аа. Хатагтай, та тайвшир л даа.

Ю: Дэд захирал аа. Шинэ улирлын тайланд гарын үсэг зуруулах гэсэн юм.

Вей: Одоохон. Байна уу?

Хай: Сайн байна уу. Вей Мин мөн үү? Рунда Реалти-гаас ярьж байна. Та Австралид үл хөдлөх хөрөнгө авахаар манайд хандсан даа. Танаар нэг баримтан дээр гарын үсэг зуруулах хэрэгтэй байна. Танд зав байна уу?

Вей: Андуурсан байна. Миний авсан байр Шинэ Зеландад. Бас аль хэдийн бүх бичиг баримтанд гарын үсэгээ зураад болчихсон.

Хай: Өө, за за. Тэгвэл уучлаарай, эндүүрэл гарсан юм шиг байна. Уучлаарай.

В: Манайх үл хөдлөх хөрөнгө зуучилдаг компани. Бид нар зөвхөн зуучлалын хөлс л авдаг. Бусад зүйлд бид нар ямар ч хамаагүй.

Хай: Ву захирал аа.

Жиан: Та нар хулгайн мөнгөөр юм авахад нь тусалж байгаа биз дээ.

Хай: Ву захирал аа. Ву захирал аа. Өнөөдөр та завгүй байх шиг байна. Дараа ярилцвал ямар вэ?

В: Тэгье ээ. Маргааш цагтаа ирээрэй.

Хай: За.

Жиан: Ву захирал гэсэн үү?

В: Тийм ээ.

Жиан: Ву Жиансэн үү?

В: Тийм ээ.

Жиан: Би Ли Жиансэныг хайж байгаа шд. Тийм ээ, Ли Жиансэн.

В: Хөөе хөөе. Хүлээ. Манай салбарт Ли Жиансэн гэж байхгүй ээ. Юу л болоод байна даа... Байна уу?

Вей: Рунда Реалти мөн үү?

В: Вей дэд захирал аа. Ву Жиансэн байна. Жейсон. Тийм ээ.

Вей: Зүгээр ээ.

В: Хөөе. Хөөе. Хөөе...

**************

Лин: Төлөө.

Хай: Төлөө. Сайхан байна.

Лин: Си И Шинэ Зеландын үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл нээлттэй байдаг гэсэн. Гэхдээ нотлох баримт олох, нотариатаар батлуулахад хугацаа ордог гэсэн.

Жиан: Санаа зоволтгүй, яарах хэрэггүй. Май... Бид хоёр  тэгж гар нийлж ажиллах юм гэж санасангүй.

Хай: Нэг хүн дүүгийнхээ чадварыг одоо л мэдэж байх шив. Намайг өөрөөр харж эхэлж байна уу?

Жиан: Болж байна.

Лин: Та хоёрт баярлалаа. Миний тусламж хэрэгтэй бол хэзээ ч хамаагүй хэлээрэй.

Хай: Лин Шуан эгч ээ, тэгж ярих хэрэггүй. Би туслахыг хүссэн болохоор л тусалж байгаа юм. Өөр шалтгаан байхгүй. Танд тусалсан болохоор баяртай байна. Харин ч бүр дахиад тусалмаар байна.

Жиан:Хоолоо ид. Хоолоо ид. Олигтой юм ярьж чадахгүй байж, дуугүй байгаач. Амаа завгүй байлга. Лин Шуан, нээрээ... Нүүх өдрөө сонгочихсон уу? би очиж тусалъя.

Лин: Бүтэн сайнд.

Жиан: За алив, ууцагаая.

Хай: Төлөө.

*******************

Гуо: Хөөрхөн эгч ээ, энүүгээр юу хийдэг юм?

Жиан:  Алийг?

Гуо: Энийг.

Жиан:  Наадахаар чинь хагалахгүйн тулд аяга таваг ороодог юм.  

Лин: Чи ирсэн нь сайн боллоо.

Жиан: Дараа хоолоор дайлаарай... Авахгүй юм уу?

Лин: Гэрлэлтээ ч хүсэхгүй байхад зураг хадгалаад яах юм?

Жиан: Тийм ээ. Шударга зан чинь таалагдаж байна. Пингуо хамаагүй гүйж болохгүй шүү. Болгоомжтой байгаарай. Гүйгээд байх юм бол барьж аваад хайрцаганд хийчихнэ шүү.

Гуо: Хөөрхөн эгч ээ, бид нар яагаад нүүж байгаа юм?

Жиан: Нүүх болгонд, бид нар жаахан жаахан том болдог байхгүй юу.

Гуо: Хөөрхөн эгч ээ.

Жиан: Аан?

Гуо: Та хэдэн удаа нүүсэн юм?

Жиан: Эгч нь зөндөө нүүсэн.

Гуо: Тэгвэл та дахиад нүүх үү?

Жиан: Тэгнэ ээ. Өөрийн гэсэн байртай болох хүртэлээ.

Гуо: Тэгвэл та хэзээ өөрийн гэсэн байртай болох юм?

Лин: Гуогуо. Очоод тоглоомнуудаа боогоорой.

Гоу: За

Лин: Минбо та хоёр ямар байна?

Жиан: Зүгээр ээ. Болж л байна. Нээрэн, гэрээндээ гарын үсэгээ зурчихсан уу? Түлхүүрээ авсан юм уу?

Лин: Жиан Хай миний өмнөөс түлхүүрийг нь авах гээд явчихсан. Би очоод гарын үсэгээ зурахад л болно.

*****************

Хай: Аан? Аан?  Та хэн бэ?

Эр: Чи өөрөө хэн юм?

Хай: Снейл Ренталын ажилтан байна. Энэ манай компаний байр. Та яаж орсон юм?

Эр: Яаж орсон гэнэ ээ?  Би энэ байрны эзэн нь байна. Ирсэн чинь сайн болж. Танай компанитай учраа олох хэрэгтэй байна. Танай компани хэзээ түрээсээ төлөх юм бэ?

Хай: Юун түрээс вэ? Би мэдэхгүй.

Эр: Чи мэдэхгүй царайлж байна уу? Асуух болгонд дахиад хэд хоног, хэд хоног гээд байсан. Өнөөдөр, асуудлаа шийдэхгүй бол чамайг явуулахгүй гэж мэд.

Хай: Би мэдэхгүй ээ. Энэ байр...

Лин: Жиан Хай.

Хай: Лиан Шуан эгч ээ. Энд жаахан асуудал гарчихлаа. Энэ байрыг түрээсэлж болохгүй нь.

Лин: Аан? Юу гэсэн үг вэ? Яагаад түрээсэлж болохгүй гэж?

Хай: Эгч ээ, санаа зовох хэрэггүй. Би компани дээр очоод өөр арга бодож олъё. Ах аа, санаа зовох хэрэггүй. Би менежерээ дуудчихсан. Тэд нар удахгүй ирээд асуудлыг шийднэ. Үнэхээр уучлаарай.

Эр: Чи иртэл нь байж бай. Явж болохгүй.

Хай: Тэгье ээ.

Жиан: Жиан Хай. Түрээсэлж болохгүй гэж байна уу?

Лин: Юу болсныг сайн мэдэхгүй байна. Очилоо.

Жиан: Ийм чухал үед шүү.

Лин: Хэн бэ?

Эр: Өө, сайн байна уу.

Лин: Сайн уу.

Эр: би байна.

Жиан: Энэ чинь...

Эр: Байрны шинэ эзэн байраа үзэхээр ирж байна.

Эм: Юу болоод байгаа юм бэ? Өчнөөн хоногийн өмнө хэлж байхад. Яагаад одоо болтол ингээд байж байгаа юм? Юу болоод байгаа юм бэ?

Лин: Эгч ээ, түрээсэлсэн байранд маань гэнэт асуудал гараад. Та дахиад хэдхэн хоног хүлээж болох уу?

Эм: Би урьдчилж хэлсэн байх аа? Тийм биз? Байр түрээсэлж чадаагүй бол тэр чинь чиний асуудал. Чи байр түрээсэлж чадахгүй бол би чамайг хүлээгээд л байж байх уу? Аан?

Лин: Үгүй ээ, эгч ээ. Ингэе тэгэх үү? долоо хоног. Долоо хоногийн дотор нүүчихнэ.

Эм: Үгүй ээ, үгүй. Яасан ч үгүй. Би энэ байрыг хүүгийнхээ хуримын бэлэг болгож байгаа. Би өнөөдөр интерьер засал хийх хүнийг нь дагуулаад ирсэн. Алив наашаа. Наашаа ороод ир. Хурдан ороод ир. Энэ юмнуудыг нь гаргаад өг.

Эр: За, хөдлөөрэй.

Лин: Эгч ээ. Эгч ээ. Гуйж байна. Гуравхан хоног. Гурав хоногийн дотор нүүнэ ээ.

Эм: Үгүй ээ, үгүй.

Лин: Эгч ээ, та хар л даа. би жаахан хүүхэдтэй.

Эм: Яасан ч үгүй.

Лин: Надад очих газар алга.

Жиан: Түр хүлээгээрэй.

Эм: Үгүй ээ, үгүй. Болохгүй.

Лин: Эгч ээ, та энийг хар л даа. энэ юмнуудыг аваачих газар үнэхээр алга. Гуйж байна.

Жиан: Болгоомжтой. Хөөе. болгоомжтой.

Эм: Наад юмнуудаа бүгдийг нь гаргаад өг.

Гуо: Миний тоглоом. Миний тоглоом.

Эм.: Хурдан гарга. Хурдан.

Гуо: Минйи  тоглоомнууд.

Эм: Хурдан гаргаарай. Хурдан гаргаад өг.

Лин: Гуогуо, битгий уйл.

Гуо: Миний тоглоом.

Лин: Гуоуо битгий уйл аа. Зүгээр. Ээж нь энд байна. Ээж нь энд байна.

Эм: Хурдан гаргаад өг...

Гуо: Минйи тоглоом.

Эм: бүгдий нь гаргаарай.

Гуо: Миний тоглоом. Миний тоглоомнууд.

Вей: Шийдсэн үү? ярилцмаар байна уу?

Гуо: Миний тоглоом.

****************

Өм: Одоогийн байдлаар Вей ноён, Лин хатагтай хоёрт 2сая юаний дундын хөрөнгө байгаа. Дүрэм журмын дагуу бол Лин хатагтайн олон жил гэр бүлдээ зориулсан хичээл зүтгэлийг нь үнэлээд дундын хөрөнгийг тэнцүү хуваахыг манай талаас зөвшөөрч байна. Тэгэхээр Лин хатагтайд нөхөн төлбөрийн нэг сая юань очино гэсэн үг. Хүүхдэд сайн боловсрол олгох талаас нь бодоод үзвэл хүүхдийг манай үйлчлүүлэгчид өгсөн нь дээр гэж бодож байгаа. Та салах өргөдөлд гарын үсэгээ зурчихвал нөхөн төлбөрөө шууд авах боломжтой.

Си: Буруу мэдээлэл байна. Миний мэдэхээр Вей ноён Аркт ажилд ороод найман жил болж байгаа. Карьер нь амжилттай байгаад зогсохгүй, саяхан гурван жилийн өмнө Бүтээгдэхүүний хэлтэсийн даргаар ажиллаж Пи-10зэрэглэлээр цалинжиж байгаа. Саяхан дэд захирал болсон. Хөрөнгө нь 2сая юань гэхээр хэтэрхий юм биш үү?

Өм: Вей ноён өндөр настан, бас хүүхдээ асрах ёстой. Бас эхнэр нь гэрийн эзэгтэй. Гэрийнхээ орлоготой ганц хүн. Гэр бүлээ ганцаараа тэжээж ирсэн. Орлого нь бага биш ч гэсэн, зарлага ихтэй. Вей ноёны хадгаламжид эргэлзэж байгаа бол, бас төвөгтэй гэж бодохгүй бол өөрсдөө шалгаад, нотлох баримт хайгаад үзэж болно.

Си: Тэгье. Тэгвэл тооцоолоод үзье. Энд зарим баримтууд байна. Энд Вей ноёны өнгөрсөн жилийн хугацаанд хийсэн байнгын бас их хэмжээний мөнгөн гуйвуулгууд байгаа. Энд, эцэг эхийнхээ нэр дээр байр худалдаж авч өгсөн баримт. Бас Ээж Жан Жинфенд гуйвуулсан мөнгөний баримтууд. Энд, аав Вей Гуочианых нь нэр дээр байдаг саяхан авсан үнэтэй машин, засварын төлбөр, бас замын хөдөлгөөн зөрчсөн торгууль, Арк интернейшнал компаний газар доорх зогсоолын мэдээлэл. Энэ баримтууд тэр машин Вей Минийх гэдгийг баталж байна. Өө. Бас энэ. Хилийн чанадад байшин худалдаж авсан баримтууд, бас байшингийн тухай мэдээлэл... Вей ноён дундын хөрөнгөө хууль бусаар шилжүүлсэн нь илт байна. Дундын хөрөнгө доод тал нь 15сая юань байх ёстой. Хятад улсын иргэний хуулинд зааснаар хосуудын нэг нь дундын хөрөнгийг нуун дарагдуулж, шамшигдуулж, бусдад шилжүүлсэн, үрэн таран хийсэн, хуурамчаар мэдүүлсэн бол салалтын үеэр дундын хөрөнгийг хуваахаас татгалзсан тохиолдолд шүүхээс тэр хүний бүх хөрөнгийг хураах ёстой.

Вей: Лин Шуан. Чи хэзээ ийм муу санаатай болоо вэ?

Лин: Наад үг чинь инээдтэй сонсогдохгүй байна уу? Чи намайг хуурч мэхэлж болдог, би өөрийгөө хамгаалахаар муу санаатай болчихдог юм уу?

Өм: Шилжүүлсэн гэх өмч ихэнх нь хилийн чанадад байгаа юм байна. Энэ баримтуудыг Хятадын шүүхэд шууд ашиглах боломжгүйг та мэдэх байх.

Си: Хилийн чанадад байгаа хөрөнгийг бид нар элчин сайдын яамаар батлуулаад, нотариатаар батлуулчихсан байгаа. Энэ баримтуудыг шаардах л юм бол хэзээ ч өгөхөд бэлэн.

Өм: Лин хатагтай. Си хатагтай. Дундын хөрөнгийг хэнд шилжүүлэхийг шүүхээс шийднэ. Хэрэг шүүх дээр очих юм бол, салах явц хугацаа шаардаж, бас төвөгтэй болно.  Хэн хэнд нь ашиггүй.

Си: Зүгээр ээ. Бид нар хугацаа хангалттай байгаа. Бас миний мэдэхээр Вей ноён удаан хугацаанд эхнэрээ араар нь тавьсан. Тэрнээс болж энэ гэр бүл салах дээрээ тулчихаад байгаа. Надад энэ зураг байна. Вей ноён, энэ та мөн биз дээ?

Эр: Энэ зураг бодитой гэдэгт эргэлзэж байна.

Вей: Энэ засвартай зураг байна. Намайг гүтгэж байна. Энийг шүүх дээр яасан ч нотлох баримт болгох боломжгүй.

Лин: Нотлох баримтаар ашиглах үгүйг шүүх шийднэ. Нуух юм байхгүй бол оролдоод үз л дээ.

Си: Манай үйлчлүүлэгчийн шаардлага маш энгийн. Бүх хөрөнгийн 60%, өөрөөр хэлбэл 9сая юань. Бас Пингуогийн асран халамжлах эрх.

Вей: Энэ асуудлыг хурдан шийдье.

Өм: За.

Лин: Си И. Өнөөдөр их тус боллоо. Баярлалаа.

Си: Би чиний өмгөөлөгч. Миний хийх ёстой ажил шд. Одоохондоо бид ялж болохоор харагдаж байгаа ч, хэтэрхий найдах хэрэггүй. Миний туршлагаас харахад эсрэг тал гарах гарцгүй болсон ч бид нар улам болгоомжлох хэрэгтэй. Тэд цөхөрсөндөө яаж ч магадгүй. Өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй.

Лин: Ойлголоо.

Жиан: Наанаа тавьчих.

Гуо: Ээж ээ.

Лин: Хөөе.

Гү: Ирчихсэн үү?

Лин: Гү Шү.

Гуо: Хөөрхөн эгч ээ. Тоглоомын талбайд очиж тоглоё.

Жиан: Тэгье ээ. Бид хоёр жаахан тоглож байгаад ирье. Та хоёр ярилц.

Гү: За.

Лин: За.

Гуо: Явъя.

Жиан: Явъя.

Гуо: Явъя.

Лин: Ингэхэд юу болоод байгаа юм?

Гү: Нүүх байр олоогүй байгаа гэсэн байх аа. Би чамд байр олчихсон. Явъя. Машинд суу.

Лин: Чи...

Гү: Баярлалаа. Бүгдийг нь машинд хийчих.

Эр: За.

Эр: За.

Гү: би энэ хуучин байшинг Хятадад ирснийхээ дараа хөрөнгө оруулалт болгож авсан юм. Тийм болохоор эзэнгүй удсан. Энэ хашаа нь 200м2. Нээрэн хүүхэд тоглох савлуур ч байгаа. Тэнд граж байгаа. Тавилга, цахилгаан хэрэгсэл гээд бүгд бэлэн байгаа. Юм хэрэг болбол надад хэлээрэй. Би аваад өгье.

Жиан: Хөөе. Байрлал сайтай газар байна. Ажлаа хийчихнэ, Пингуогийн цэцэрлэгт ч ойрхон. Жиан Хайгийн олсон байрнаас хамаагүй дээр юм байна.

Гуо: Би дээшээ гарч харлаа.

Лин: За. болгоомжтой яваарай.

Жиан: Хөөе. Агүйтэл дунд аз таарна гэдэг байх аа?

Гү: Тэр гал тогооны өрөө.

Жиан: Би харчихаад ирье.

Лин: Гү Шү. Энэ сайхан байшин байна. Түрээс нь өндөр байх, тийм үү?

Гү: Тийм ээ. Зуучлалын хөлс байхгүй, дээр нь чамайг таньдаг болохоор зах зээлийн үнээс 50%-аар хямд түрээслүүлж байгаа юм. Боломжийн гэж бодож байвал би хуулийн хэлтсээр гэрээ бэлдүүлчихье.

Лин: Баярлалаа.

Жиан: За, тэгвэл тохирлоо. Хэдүүлээ зоогийн газар орж, тэмдэглэе. Тэгэх үү?

Лин: Тэгье.

Гү: Та хоёр тэмдэглэ. Би компани дээр ажилтай болохоор түрүүлээд явлаа. Би явлаа.

Жиан: Гү захирал аа, баяртай.

Гуо: Ээж ээ. Дээр хоёр унтлагын өрөө байна. Хурдан ирээд хараарай. Ёстой гоё юм байна.

Лин: Очилоо.

****************

Хай: Юу менежер хаана байна?

Эм: Өрөөндөө байгаа байх.

Хай: Ву менежер хаана байна? 

Эр: Сая тэнд байсан даа.

Хай: За.

Эм: Тэгвэл би хийчихээд ирье.

Ву: Тэг тэг. Хурдлаарай.

Хай: хөөе. Менежер ээ. Нэг асуудал гарсан. Байрны эзэн гурван сар түрээсийн мөнгөө аваагүй гээд байна. Тэгээд...

Ву: Нааш ир. Жиан Хай. Би наадахыг чинь шалгасан. Ийм байна. Төвийн санхүүгийн албаны алдаа байна лээ. Байрны түрээсийн мөнгийг андуураад эзэнд нь биш өөр хүнд шилжүүлчихэж. Тэгээд эндүүрэл гарчихаад байна.

Хай: Тэгвэл менежер ээ...

Ву: Санаа зоволгүй. Энэ асуудлыг удахгүй шийдчихнэ.

Хай: Тэгвэл энэ асуудал хэзээ шийдэгдэх вэ? Тэр байр надад яаралтай хэрэгтэй байна.

Эр: Удахгүй ээ, удахгүй.

Эм: Менежер ээ, Шиао Ван таны хайгаад байна.

Ву: За, ойлголоо. Ажлаа хий.

Эм: За.

Ву: Энэ сарын шагналт цалин өнгөрсөн сарынхаас өндөр байгаа шүү. Чиний данс руу шилжүүлчихсэн байгаа. Шалгаад үзээрэй.

Хай: За, баярлалаа менежер ээ.

Лин: Байрны асуудлаа шийдчихсэн. Санаа зоволтгүй.

Эр: Жиан Хай. Жиан Хай. Менежер хоёуланг нь хамт яваад түлхүүр аваад ир гэж байна. Явъя.

Хай: Тэгье ээ. Тэгье.

Эр: Явъя.

*************

Лин: Гуогуо. Ус сайн уугаарай. Шүүс ууж болохгүй шүү. Алив, жаахан уучих.

Бо: Жиан Ши.

Жиан: Энэ, миний найз залуу. Минбо. Энэ миний найз Лин Шуан.

Бо: Сайн байна уу.

Лин: сайн байна уу

Бо: Сайн байна уу. Та... Вей дэд захирлын эхнэр байх аа? Таны зургийг даргын цахим хуудаснаас харж байсан юм.

Лин: Тийм ээ, Лин Шуан гэж дуудахад болно. Жиан Шигаас чиний тухай их сонссон. Суу л даа...

Жиан: Суу суу суу.

Бо: Энэ... Гуогуо мөн үү? Гуогуо сайн уу.

Гуо: Сайн уу.

Бо: сайн уу. сайн уу.

Гуо: Сайн уу.

Лин: Ах аа, сайн уу гээрэй.

Гуо: Ах аа, сайн уу.

Бо: За за за. Хөөрхөн юм аа.

Жиан: Өнөөдөр Лин Шуаны гаргасан амжилтыг тэмдэглээд оройн хоол идэж байгаа юм. Бас та хоёрыг албан ёсоор танилцуулах гээд. Тэгэхээр өнөөдөр би дайлна. Дуртай юмаа захиал.

Лин: Жиан Ши эгч нь дайлна гэж байна.

Бо: Чи нээрээ. Дайлах гэж байгаа юм бол илүү гоё, дуу чимээ багатай газар дайлахгүй яасан юм?

Лин: Сайхан л байна шд. Гэр бүлийн хүмүүс ёсорхох хэрэг байхгүй.

Жиан: Сонсов уу? Гэр бүл гэж байна. Сүржигнэх хэрэггүй.

Бо: За.

Жиан: Пингуо, чи юу идмээр байна?

Лин: Пицца авъя. Жимстэй пицца авах уу?

Жиан:  Зөөгч дуудчих.

Бо: Зөөгч өө, захиалгаа өгье.

Жиан: тэгээд ямар байна?

Лин: Юу ямар байна гэж?

Жиан: Минбог хэлж байна.

Лин: Найз залуу чинь чадвартай юм аа. Бас хүнтэй яаж харьцахаа мэддэг. Чамд сайн гэдэг нь илт байна. Хамгийн чухал нь чи тэрэнд сайн уу?

Жиан: Сайн байсан ч эцсээ хүртэл сайн байна гэсэн үг биш шд. Хоёр хүн хамт байхын тулд нэг нэгэндээ дасах хэрэгтэй гэж бодож байна. Хамтдаа удаан байх тусам сэтгэл нь ч гэсэн гүнзгий болно. Минбо өөрийн гэсэн бодолтой, бас ажилдаа сайн. Амьдралаа хамт өнгөрөөхөд тохирох хүн. Хамгийн гол нь бид хоёр адилхан зорилготой. Бид хоёр хол явна гэж бодож байна.

Лин: Хайр сэтгэлийн хувьд би өөрөө бүтэлгүйтсэн болохоор хэлэх юм алга. Чи өөрөө шийдсэн бол би чамайг дэмжинэ ээ.

Гуо: Жиан Ши эгч ээ, би ч гэсэн дэмжиж байна.

Лин: Гуогуо ч гэсэн дэмжиж байгаа.

Жиан: Сайн байна. Ээжтэйгээ явж бай.

Лин: За, явъя.

Жиан: Би удахгүй араас чинь очино.

Лин: За...

Бо:  Миний маргааш өмсөх хувцас.

Эм: би арчаад өгье. албаар тэгээгүй юм шүү.

Бо: хэрэггүй ээ, хэрэггүй, хэрэггүй.

Эм: Би арчаад, арилгаад өгье л дөө. Арилчихна аа. Санамсаргүй л...

Бо:  За за за. Надад хими цэвэрлэгээний 100юань л өгчих. Тэгээд л болно.

Эм: 100юань? Тийм их үү? Тийм их болохоор...

Бо: За за за. бүгд л амьдрах гэж хичээж байгаа юм чинь. Надад нойтон салфетка авчраад өгчих. Би өөрө арччихъя.

Эм: энд байна нойтон салфетка.

Бо: За за. Та ажлаа хий. Ажлаа хий.

Эм: Үнэхээр уучлаарай. уучлаарай.

Лин: Зүгээр үү?

Бо: Зүгээр ээ, зүгээр. Суугаач... Хувцасаа жаахан завааруулчихлаа. Жиан Ши яасан?

Лин: Удахгүй ирнэ.

22-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home