Метраж : 52 минут
Дүрүүдэд :
Аня – эм, 30 настай
Мак – Максимилиан эр, 40 настай
Вол - Володя эр, 35 настай
Кат - Катерина эм, 30 настай
Лих - Лихолетов эр, 35 настай
Лео - Леонид эр, 50 настай
Харилцааны зарчим :
Аня – Мак
Мак – Вол
Кат - Лих
Лих – Лео
ххх
Бичиг Ленинград, 1936 он.
Лих - Орж болох уу? Амрыг эрье нөхөр хошууч аа.
Лео - Өө Ваня. За алив, суучих.
Лих - Би, зүгээр зогсож байя.
Лео - За шинэ газар ямаршуухан байна даа?
Лих - Одоохондоо ноцтой зүйл итгэж даалгаагүй байна. Гэвч би боломж гармагц өөрийнхрөө юу чаддагийг харуулмаар байна.
Лео - 7 хоногийн дараа.
Лих - Юу?
Лео - Би чамайг өөр дээрээ зүгээр нэг аваагүй шүү. 7 хоногийн дараа тагнуулын ажиллагаатай. Чи явна.
Лих - Хаашаа вэ?
Лео - Мадрид руу, “М” багт орж явна. Бүгдийг зөв хийж чадвал би чиний насан дээр зүүдэлж ч байгаагүй тушаал дэвшинэ.
Лих - Би бүгдийг хийнэ, ямарч эрсдэлээс айхгүй.
Лео - Ямарч эрсдэл гаргахгүй. Надад ач хэрэгтэй шүү. Тийм үү Ваня?
Лих - Би таны итгэлийг алдахгүй ээ.
Лео - Битгий урагшаа зүтгээд байгаарай.
ххх
Вер - Ваня чи яаж байна аа? Болгоомжтой, болгоомжтой, болгоомжтой. Хамаг юмаа түлчихлээ ш дээ. Ёоё.
Лих - Уучлаарай. Уучлаарай.
Вер - Чи яагаа вэ? Юу болов? Юу болоо вэ?
Лих - Би Мадрид руу явна. Тагнуулчаар, жинхэнэ ажиллагаанд оролцоно, төсөөлж байна уу? Надад итгээд даалгасан юм.
Вер - Аав чамагй явуулж байгаа уу?
Лих - Тийм ээ, надад дэвших боломж өгсөн.
Вер - Чи өөрөө юу хүсч байгаа юм?
Лих - Би чамтай хамт байхыг хүсч байна. Бас бидэнд бүх юм байх болно.
Вер - Тэгвэл татгалзаач.
Лих - Вера би чадахгүй ээ, яаж татгалзах юм. Эцсийн эцэст эх орондоо зүтгэх тангарагтай.
Вер - Ваня, би тоглоогүй байна. Татгалз.
Лих - Би ч гэсэн тоглоогүй байна. Чи ийм байгагаүй, аав чинь өдөр болгон амь насарааа дэнчин тавьдаг.
Вер - Тэр аюулд ороогүй, өрөөндөө сууж байдаг.
Лих - Одоо сууж байгаа, яагаад гэвэл тэр чухал ажил. Би ч гэсэн тэгнэ, чи өөрөө хүссэн биз дээ.
Вер - Чи амь үрэгдвэл яах юм?
Лих - Хүн болгон тэгж боддог байсан бол... Вера, аав чинь надад энэ багийг итгэж өгсөн. Сонсов уу, би үүнийг чиний төлөө хийж байна. Бидний төлөө. Хуруу чинь өвдөөгүй биз?
Вер - Үгүй ээ.
Лих - Хамар нь? Чих нь?
Вер - Үгүй ээ.
Бичиг ”Гадныхан”.
Аня - Эндээс явцгаая.
Мак - Түр зуур л явж болно.
Аня - Үгүй ээ, бүр мөсөн явцгаая.
Мак - Айх хэрэггүй. Энэ цайзад бид аюулгүй байна.
Аня - Цаашлах тусам улам хэцүү болно. Хаашаа ч хамаагүй бүр мөсөн явцгаая.
Мак - Хүүхдүүдийг яах уу?
Аня - Катарина тэдэнтэй хамт үлдэж болно. Түүнд ажлаа өгчих. Удахгүй бүгд бидний байсныг мартана.
Мак - Тэгж болохгүй.
Аня - Яагаад? Бид гэр бүл болж амьдарцгаана.
Мак - Зугтана гэдэг гарч биш. Бид жирийн хүмүүс шиг амьдарч чадахгүй, ойлгож байна уу? Өөр хүмүүс ирвэл Катарина бидэнгүй яах юм?
Аня - Тэд миний араас ирсэн.
Мак - Бид хоёрын хойноос. Бид хамтдаа байвал тэд яаж ч чадахгүй. Тэр цэргүүдэд чамд байгаа шиг тэмдэг байсан. Чи тэр лабораторид байсан. Чи ямар нэг юм харсан уу?
Аня - Үгүй.
Мак - Профессор Ильинский чамд ямар нэг юм...
Аня - Үгүй.
Ма- ...хэлсэн байх.
Аня - Үгүй.
Мак - Шинэ цэргүүийн тухай.
Аня - Үгүй.
Мак - Чамд хэцүү байгааг мэдэж байна. Харин одоо өнгөрсөнийг мартах цаг нь болж. Одоо энэ чиний гэр. Гэр орноо хамгаалахад надад тусламж хэрэгтэй. Гуйж байна.
ххх
Мак - Энд цэвэрлэгээ хийж юмаа бэлдэх хэрэгтэй. Чамайг зүгээр байгаад би баяртай байна.
Эм - Анна, унтаагүй байна уу? Чи эмчилгээ хийлгэх ёстой.
Аня - Очлоо. Дамжуулаад өгөөч.
Эм - За. Чи юмаа бэлдэж бай, удахгүй хүмүүс ирж авна.
Эм - Туслах уу?
Алек - Би өөрөө. Ор ор.
Эм - Анягаас захиа ирсэн. Маш муу байна уу, тийм үү? Та герман зочноос болж ингэж их сандрав уу? Түүнийг өөр хүнд хариуцуулаач.
Алек - Анна, үнэнийг хэлэхэд надад хамаагүй ээ. Би аль хэдийн явдаг цогцос болсон.
Эм - Та энэ цагаа хураачихгүй. Уйтгартай байх юм.
Алек - Харин ч эсрэгээрээ. Удахгүй бүх зүйл дуусна. Ямарч байсан би чадах бүхнээ хийнэ.
Эм - Аня ямар олон захидал бичсэн гээч. Ядаж нэгийг нь дамжуулах уу? Тэглээ гээд хэнд ч муу юм болохгүй.
ххх
Алек - Смолин, Смолин минь дээ.. Петя, чи ямаршуухан байна? Чамаас хариу ирэхгүй юм. Надад чиний байгаа газар одоохондоо захиа бичихийг зөвшөөрөхгүй байгаа гэсэн. Би хүлээсээр байгаа. Тэд чамайг миний захидлуудаг авдаг гэж хэлсэн. Тийм гэж найдъя. Намайг уучлаарай Петя. Энэ бүхэн надаас болсон, би энэ бүхэнд буруутай. Харин чи миний төлөө байгаа бүхнээ зориулсан. Магадлгүй амьдрал бүгдийг эхнээс нь эхлэх боломж олгох болов уу? Би чиний жаргалтай байгааг хармаар байна. Чиний гэр бүл, бас үр хүүхдүүдийг чинь... Гэвч хамгийн их хүсч байгаа зүйл бол чи намайг мартах. Эсвэл би хорвоод төрөөгүй байсан бол дээр байж Аннике.
ххх
Мак - Өнөөдөр бид Борухтай салах ёс хийж байна. Тэр хэтэрхий эрт биднийг орхиж явлаа. Би та бүхний уй гашууг хуваалцаж байна. Гэхдээ би та нарыг амьд байгаад баяртай байна гэдгээ хэлмээр байна. Та нар өөрсдийгөө, ойр дотныхоныгоо хамгаалж чадна гэдгээ харуулсан. Борух ер бусын хөвнүүн байсан, яг та нарын адил. Гэвч тэр маш зөөлөн, уяхан зүрх сэтгэлтэй байсан. Харамсалтай нь өнөө цаг энэ сул дорой байдал. Үүнийг манай дайснууд ашиглах болно. Хамтдаа гашуудацгая. Гэхдээ тулаан бүр биднийг хүчтэй болгодгийг битгий мартаарай. Зөвхөн хүчтэй, хөдөлмөрч, ухаалаг нэгэн бидний ирээдүйг босгох болно. Дайсангүй ирээдүйг бий болгоно.
Аня - Энэ юу вэ, бүгд хүүхдүүдийн булш уу?
Кат - Эндээс яв. Гуйж байна.
ххх
Аня - Чи юу харсан бэ?
Лих - Мадридад уу? Нойманыг. Тэр миний найз, нөхдүүдийг алж байгааг би харсан. Би түүнийг сонсож байсан. Тэр шивнээ. Миний амь надаас гарч байгага мэдэрсэн. Буу гацсан. Зүгээр л гацсан. Тэр онцгой нэгэн биш. Хэрвээ тэр үүнийг мэдвэл намайг шууд ална.
Аня - Би ойлгохгүй байна.
Лих - Тэгэхэд би бусдын адил үхэх байсан.
Аня - Гэвч хэрвээ чи түүнийг эсэргүйцэж чадахгүй юм бол яах гэж...
Лих - Тийм ээ, тэгэхээр би түүнд хэрэггүй. Яг зөв.. Аня, чи надад туслах ёстой.
Аня - Та нар намайг тамалсаны дараа чамд итгэнэ гэж үү?
Лих - Тэр чамайг ашиглаад байна, ухаараач.
Аня - Чи худлаа ярьж байна. Би чамд итгэхгүй.
Лих - Тэр бол алуурчин. Зөвхөн чи түүнийг эсэргүйцэж чадна.
Кат - Тэгэхээр чамд ямарч хүч чадал байхгүй байх нээ. Би таныг гаргамаар байна.
Лих - Яагаад ийм сайхан сэтгэлтэй болчихов?
Кат - Тусыг тусаар, би Анна та хоёрыг суллана. Харин та нар Нойман бид хоёрыг үүрд мартана.
Лих - Үгүй.
Кат - Чи юуг илүү хүсч байна? Нойманыг алах уу эсвэл Аннаг аврах уу? Нойманыг алахыг би зөвшөөрөхгүй. Харин хоёрдахыг хэрэгжүүлэхэд чамд боломж байна.
Лих - Тэр бидэнд зугтахад туслана гэнээ.
Ан - Би хүүхдүүдийг хамгаалах ёстой. Би тэднийг зүгээр орхиж чадахгүй.
Кат - Тэр хүүхдүүдийг Канарисд өгөх гэж байгааг мэдэх үү? Макс тэднийг худалддаг. Яг зэвсэг шиг. Энэ бэлтгэл ямар учиртай гэж бодож байна? Анна, чи булшин дээр очсон. Хэрвээ чи явбал хүүхдүүд энд үлдэнэ. Тэд Максд хэрэгтэй. Тэд түүнд хамгаалалт болно.
Аня - Тэр хүүхдүүдийг явуулна. Би өөртэй нь ярилцана тэр миний үгэнд орно.
Лих - Аня. Тэр бодлоо өөрчлөхгүй биз дээ?
Кат - Тэр хэзээч та хоёрыг олохгүй байхаар нуугд. Би анхаарлыг нь сарниулна, Макс хэзээч чиний эсрэг хүчээ ашиглахгүй. Миний эсрэг тэр тусмаа.
ххх
Лео - Чамайг хөгжилтэй байхад би дуртай.
Вер - Харин та л дүнсгэр байх юм.
Лео - Би дүнсгэр бишээ. Зүгээр л ажил дээрээ ядраад. Цайтай идчихмээр амттан чамд байхгүй биз?
Вер - Та амттанд дургүй ш дээ.
Лео - Өчигдөр дургүй байсан одоо дуртай болчихсон.
Вер - Май идээрэй.
Лео - Чи одоо нөхөртэй болох хэрэгтэй.
Вер - Аав аа.. цаг нь болохоор өөрөө олчихно.
Лео - Хурдлах хэрэгтэй. Ачтай болмоор байна.
ххх
Мак - Анна хаана байна?
Эр - Тэр оршуулгын газрыг чиглээд явсан.
Мак - Орос эрийг олоод түүнийг ал.
Кат - Ганс, түүнийг харсан уу?
Эр2 - Тэр оршуулгын газар руу эргээд явсан.
Кат - Хүүхдүүд дээр оч. Юу ч болсон гэсэн хүүхдүүд тэндээ үлдэх ёстой. Гаргаж болохгүй. Ганс.
Эр2 - Хатагтай Крвгер намагй та нартай хамт бай гэсэн.
Эр3 - Яах гэж?
Эр2 - Тэр хэлэхдээ та нарыг үргэлжлэлийг хүлээж байгаа гэсэн.
Эр4 - Хатагтай Крюгер хаана байгаа юм?
Эр2 - Тэр Эберхабертай ажилтай байгаа.
Эр3 - Уншаач.
Эр2 - Ройсенштайн цайзын тухай домог. Энэ цайз өндөр ууланд байдаг байж гэнэ...
Эр3 - Юу болоод байна Ганс?
Эр2 - Эндээ үлдэцгээ, энэ бол тушаал. Эндээ үлдэцгээ, энэ бол тушаал.. Та нар гэрээс гарч болохгүй.
Эр3 - Зөвхөн ноён Нойман бидэнд тушаал өгдөг.
ххх
Аня - Чи надад хүүхдүүдэд санаа тавьдаг гэж хэлсэн. Гэтэл өөрөө худалддаг байжээ.
Мак - Үгүй, энэ тэдний сонголт. Тэд өөрсдөө гэрээ хамгаалахыг хүссэн.
Аня - Үгүй, энэ тэдний сонголт биш. Энд хэдэн булш байна? 50 уу, 100 юу?
Мак - Чи юу гэж бодож байна Анна, дайнд хүүхдүүд, том хүмүүс гэж ялгах уу? Бүгдээрээ адилхан үхдэг. Би зүгээр л тэдэнд сайн хамгаалахад нь тусалдаг.
Аня - Чи яаж ийм зүйл ярьж чадаж байна аа?
Мак - Дайн болж байхад хүмүүс үхдэг, хэдэн мянгаараа. Харин бид хамтдаа үүнийг зогсоож чадна. Чи бид хоёр.
Аня - Би хэнийг ч алахгүй.
Мак - Аана, бид өөр хүмүүс. Өөрсдийнхөө хүчийг ашиглан шинэ ертөнц байгуулах ёстой. Дайнгүй, хүчирхийлэлгүй. Гэвч би чамгүйгээр үүнийг хийж чадахгүй. Бидний төлөө хийнэ, ойлгов уу? Бидний ирээдүйн хүүхдийн төлөө. Тэр бидэн шиг өөрийнхөө хүч чадлаас айх ёсгүй. Тэр бид хоёроос ч илүү хүчтэй байх болно. Чи бид хоёроос илүү.
Аня - Тийм учраас чи намайг авч иржээ. Чамд зүгээр өв залгамжлагч хэрэгтэй байж.
Мак - Анна би хэзээч чамд худлаа ярьж байгаагүй. Би чамд хайртай.
Аня - Тэгвэл хүүдүүдийг явуул. Тэднийг дайнд битгий явуул. Тэд зугтчихсан гэж хэл.
Мак - Би хэлсэн ш дээ, тэд өөрсдөө тулалдахыг хүсч байгаа.
Аня - Чи дайнд явуулах гэж тийм бодол суулгасан. Тэднийг явуулчих.
Мак - Үгүй ээ, чадахгүй.
Аня - Тэгвэл би явлаа.
Мак - Чамайг тамлаж байсан лабораторид эргэж очих уу? Анна, гэртээ харъя.
Лих - Чамд төлөвлөгөө байгаа юу? Тэр түүнийг явуулахгүй.
Кат - Бид бүсгүйг авч явна.
Мак - Ийм их зүйл давж гарсаны дараа, чи хүртэл Катарина...
Кат - Чи яаж байна аа? Бид ингэж тохиролцоогүй. Машинд суу. Буудаж болохгүй.
Лих - Зогсоорой... Чи яаж байна аа?
Аня - Чи тэднийг алчихлаа, яагаад?
Эр - Зогс, тэр бидэнтэй хамт явна.
Эр2 - Шууд гал нээх тушаалтай.
Эр - Эмэгтэй рүү буудаж болохгүй... Анна. Аннаг хамгаалаарай.
Мак - Анна, одоо.
Аня - Пекка... Пекка, Пекка... Чи надад худлаа ярьж. Энэ миний дүү байна.
Мак - Юу, би мэдээгүй.. Ингэж болохгүй.
Аня - Үгүй ээ, гуйж байна, үгүй ээ. Гуйж байна. Үгүй ээ... Үгүй ээ.
Лих - Чи яаж байна аа?
Аня - Мэдэхгүй ээ, өөрөө л...
Лих - Зугтаарай... Тийшээ.
Аня - Чи онгоц жолоодож чадах уу?
Лих - Ерөнхийд нь мэднэ. Алив.. Май.
Аня - Хурдлаарай. Алив ээ... Алив.
Бичиг Фрайбург, 9 сарын дараа.
Бичиг Карело-Финляндын БНУ. 1941 он.
/харь хэлээр/
Лих - Хөөе, хөөе. Эрчүүд ээ, сонсов уу? Тэнд нэг бүсгүйд тусламж хэрэгтэй байна.
Эр2 - Тэр хэн юм?
Лих - Надтай хамт яваач. За алив ээ, миний хойноос.
Эр3 - Юу болоо вэ?
Лих - Тэсээрэй, тэсээрэй...
Эр3 - Алив ийшээ, Алив ийшээ хэвтүүлээрэй. Энд хэвтүүлчих.
Эр2 - Одоохон, нөмрөх юм өгье. Энийг дэвсчихье.
Лих - Эмэгтэйчүүд, эмэгтэйчүүд байгаа юу?
Эр3 - Дюрга, Аксиньяг дуудаад ир. Юугаа гөлрөөв, яваач.
Лих - Ус.
Эр3 - Ангайгаад зогсчих юм.
Лих - Хаана байна?
Эр3 - Тэнд ус байгаа.
Лих - Одоохон, тэсээрэй.. Одоохон. Одоохон.. Одоохон тэсээрэй.. Нааш ир, Дюрга ус.
Эм - Бурхан минь, бурхан минь... Тэсээрэй, бэлэн.
/харь хэлээр/
Эм - За гүйцээ, эндээс гарцгаа.
Эр - Дюрга...
Эм - Гарцгаа гэж байна. Дюрга гар.
Эр - Дюрга...
Эм - Хурдан гарцгаа.
Эр - Явцгаая.
Эм - Алив дүлээрэй, дүлээрэй. Алив ээ, алив, хүчтэй. Сайн охин, за алив ээ. Наанаа дар, сайн дараарай. Хүчтэй дүл. Илүү хүчтэй, дахиад, дахиад. Сайн байна.
Эр4 - Москва, төрийн чухал мэдээ дамжуулж байна. Зөвлөлт холбоот улсын иргэд ээ, өнөөдөр үүрийн 4 цагт, дайн зарлахгүйгээр Германы зэвсэгт хүчин Зөвлөл холбоот улсын хил рүү халдан довтоллоо...
Эр - Аннике...
Лих - Хөөе, зогс.
Эм - Хүү байна.
Охин - Хүү төрсөн байна.
ххх
Лих - Хөөе. Зүгээр үү, чи зүгээр үү? Би танд баярлала гэж хэлэх гээд. Та байгаагүй бол... Аня, тэд энд ирчихэж. Явах хэрэгтэй.
Төгсөв.
Back to episodes Go home