Will love in spring 13

У:        Ийшээ хараач. Энийг хар л даа.

Тао:    Нээрээ нэг өдөр галт тэрэгний өртөөн дээр оршоох үйлчилгээний Чэн Майдун, нэг их ганган охинтой тачаадан озолцож байсан гэнэ лээ.

Жу:     Тачаадсаан? Тийм үнсэлт ямар байдгийг мэддэг ч юм шиг.

Тао:    Ичгүүргүй хүүхэн л байж таараа.

Жу:     Хөөе, битгий наад хэрэгтээ дурлаад бай. Үнсэлцээ л биз, тэгээд юу гэж?

Тао:    Төлөө.

У:        Чамд хэлэхэд амар л даа. Чи Жуанжэд санаа зовох шаардлагагүй болсон.

Тао:    Манай Жуанжэ олны нүдэн дээр эрээ цээргүй үнсэлцэж үнгэлцээд явж байвал мэргэ төлөгний ч хэрэг байхгүй. Би өөрөө алаад хаячихна.

У:        Лин эмээ, Лин эмээ. Би У байна аа._ Лин эмээ.

Лин:    Хар шөнө юу хийж яваа юм бэ?

У:        Оройн цагаар төвөг удаж байгаад уучлаарай. Өнөөх маань солиорчихсон.

Лин:    Айн?

У:        Лин эмээ, та яагаа вэ? Хамаг хөлс чинь цувчихсан?

Лин:    Би зүгээр ээ.

У:        Ороод ир.

Лин:    Ороод ир ээ.

У:        Бушуу ор л доо.

Лин:    Ор ор.

Тао:    Лин эмээ. Миний... миний охин... би... би нэгмөсөн дуусжээ!

ТИТР

13-Р АНГИ

Жу:     Эцэг чинь. Хи Ниаониао. Өрөөндөө оч.

Ни:      Орыг чинь дулаацуулж өгч байхад, хүний тус мэдэхгүй.

Жу:     Ээж хаачсан юм?

Ни:      Хэн мэдлээ. Гэрт хэн ч байхгүй л байна. Би айгаад байна. Таны өвөрт унтъя.

Жу:     Тэг дээ. Бяцхан монди. Унт унт. Эгч нь угаал үйлдчихээд ирье._ Чэн Майдун, үнэнээсээ хэлснийг чинь мэдэж байна. Би харин ч биширч байна. Дэлхийтэй танилцсан мөртлөө чи тосгондоо буцаж ирээд амар жимэр амьдрахыг сонгож байна. Гэхдээ би чадахгүй. Надад тэнд хийх юм их байгаа учраас буцаж ирж чадахгүй. Магадгүй би өөрийгөө голсондоо амжилтаар зэвсэглэж өөрийнхөө үнэ цэнийг харуулахыг хүсдэг байх. Тэгэхээр намайг өөрчлөгдөхийг албадахгүй байж болох уу?

Чэн:    Өөрчлөгдөх хэрэггүй. Байгаагаар чинь хүлээн зөвшөөрнө. Өөрчлөгдөх хэрэггүй. Байгаагаар чинь хүлээн зөвшөөрнө.

Ни:      Жэ эгч ээ, Жэ эгч ээ. Босоорой. 8:30 болчхож. Би хоцорлоо.

Жу:     Ээж яасан юм бол? Бид хоёрыг яагаад сэрээсэнгүйв?

Ни:      Мэдэхгүй. Гэр чив чимээгүй байх чинь.

Жу:     Ээж өчигдөр орой гэрт хоноогүй юм байх даа?_ У хатагтай, манай ээж нээрээ гайгүй биз дээ? Яана аа, та хоёр одоо архи ууж сураагүй залуу улс байгаа биш дээ. Дахиад жаахан унтуулчих. Өнөөдөр мухлагт би ажиллана.

Ни:      Эгч ээ, шоколад аваад өгөөч.

Жу:     Хаана байгаа юм бэ?

Ни:      Цайны ширээн дээр. Цүнх рүү хийчхээрэй.

Жу:     Ээж чамаас төвөгшөөх нь аргагүй юм байна. Биднийг баахан зарцалж байгаад явах юм.

Ни:      Өөрөө адилхан юм байж. Бөөн юм болж болж ийм хачин талх шараад байхдаа яадаг юм?

Жу:     Битгий хэтэрхий их шоколад идчихээрэй. Наад гэдэс гүзээгээ хар.

Ни:      Би идэх гэж аваагүй ээ. Ангийнхаа хүүхдэд өгөх Шинэ жилийн бэлэг байхгүй юу.

Жу:     Ангийн хүүхэд ээ? Бэлгийн үнэ чухал биш, юу гэж бодож сонгосон нь чухал байхгүй юу. Супермаркетаас л авчхаа биз дээ?

Ни:      Бүгд л бэлэг өгч байгаа. Би дуурайхаас өөр яах юм? Тэгэхгүй бол гадуурхаад унана.

Жу:     Хи Ниаониао. Битгий мангар юм яриад бай. Би тэр сургуульд чинь сурсан. Чамайг гадуурхахгүй.

Ни:      Та яаж ойлгохов дээ. Манай ангийн охид надад дургүй л байдаг шд.

Жу:     Хүн болгонд таалагдах боломжгүй шдээ. Сурлагаа л сайжруул. Би чамд шинэ бэлэг бэлдэж өгье.

Ни:      Миний эгч хамгийн мундаг. Намайг огт ойшоодоггүй ээжтэй огт адилгүй. Ангийн групп чат дээр хариу өгнө л гэж байхгүй. Тэгээд л би ангийн дарга болж чадаагүй.

Жу:     Ээжийг ирэхээр чиний энэ буруу сэтгэхүйг засаж өг гэж би ээжид хэлнэ. За, хурдан яв.

Ни:      Ёооё.

Жу:     Байж бай.

Ни:      Баяртай.

У:        За, май. Жаахан идчих.

Тао:    Идмээргүй байна.

У:        Өөрийгөө хараач. Ингэтлээ уурлах ямар хэрэг байна? Жуанжэгийн насны хүн залуутай болзох чинь хэвийн зүйл шдээ.

Тао:    Тэр ч уулзаж байгаа хүнээс нь хамаарна л даа.

У:        Чэн Майдун харин ч гайгүй залуу шүү. Зүгээр шд.

Тао:    Зүгээр хөрш байвал сайн хөрш л дөө. Хи Жангиэг өөд болоход тэр миний талархлыг хүлээсэн. Гэхдээ энэ бол өөр асуудал. Хүргэн болно гэхээр чинь ар гэрийн асуудал чухлаар тавигдана. Ар гэр нь тийм сайн билүү?

У:        Чэн Майдун бол залуу, авьяаслаг. Тэрний аав нь аймагт олон жил бизнес хийж байгаа. Баян ч гэж жигтэйхэн.

Тао:    Надад мөнгө тийм сонин байна уу? Тэр эмээ нь хадуур барьж айлын хашаа руу дайрсан. Одоо хүртэл бодохоор бие арзайгаад байдаг юм. Ирээдүйд ямар нэг асуудал гарлаа гэхэд охин бид хоёр луу хадуур бариад дайрах нь байна шд. Тэрнээс гадна манайх гэдэг айл бишгүйдээ л зовлоо. Чэн Майдуны гэр бүл ч гэсэн элэг бүтэн биш л дээ. Хоёр ийм айл нийлэхээр чинь бүр дордоно биз дээ? Жуанжэ ч гэсэн Шанхай руугаа буцмаар байна л гээд байгаа. Тэгсэн мөртлөө олон түмний нүдэн дээр тэгж эрээ цээрээ алдаж байдаг. Ер нь яах санаатай хүүхэн бэ?

У:        За идчих.

Тао:    Чиний бас буруу шд. Чэн Майдунд таарах охин олчихно л гээд байсан. Энэ хоёр хаагуур нь ингээд нийлчихдэг байна аа?

У:        Ахлах сургуульд энэ хоёр чинь цуг сурч байсан шдээ. Чи өөрөө ээж нь байж юу ч мэдээгүй л байна даг. Би яаж мэдэх юм? Нэг санаа байна. Чи ерөөсөө нүдэн балай өнгөрөө. Битгий тоо. Чэн Майдун бол Жуанжэд жинхэнээсээ талтай юм шиг байгаа юм. Би эмээгийнх нь хүчинд автаж олон охиныг тэрэнтэй танилцуулсан. Охид нь зөвшөөрөөд байхад Чэн Майдун өөрөө хэнтэй нь ч уулзаагүй юм даа. Нээрээ шүү, би худлаа хэлээгүй.

Тао:    Тэр чинь л асуудал болоод байна. Эмээтэйгээ тэр хоёр хоёулаа яавч эрүүл улс биш. Чи хүртэл тэр хоёрын хооронд хавчуулагдаж зовлоо. Би мэдэж л байгаа шд. Хоёулаа цоо эрүүл бол биш ээ. Жуанжэ яагаад тэдэнтэй орооцолдчихдог байна? Ухаан санаа нь эрүүл үү? Ухаалаг, холын зорилготой охин гэж би боддог байлаа. Чэн Майдун биш, бие болоод сэтгэлийн хувьд эрүүл залуу сонгож болоогүй юм байх даа? Итгэж ч чадахгүй нь.

У:        Аан гээч, хоёулаа эх хүмүүс. Би чиний сэтгэлийг ойлгож байна. Чи бид хоёр тосгоны уугуул мөртлөө Чэнгийн гэр бүлийн тухай тун бага мэддэг. Тэдний хүү нь эхнэрээсээ салахад тосгоноор нэг дуулиан шуугиан болсон дог. Гэтэл яг юу болсныг бидний хэн нь ч мэддэггүй. Чэн Майдун одоо гайгүй харагдаж байж болно. Харин багадаа хулигаан байсан юм. Нэг охинтой 6, 7 жил үерхэж байсан санагдана. Энэ хоёр баттай гэрлэнэ гэж байтал, гэнэт салчихсан юм даг. Яг юу болсон юм бүү мэд ээ.

Тао:    Чи наад, яг саяны хэлснээ Жуанжэд хэлээрэй.

У:        Яадаг билээ. Төрсөн охин минь намайг сонсохгүй байхад, чиний охин намайг сонсоно гэж бодоо юу?

Жу:     Чэн Майдун, чамаар бэлэг бэлдүүлэхээр шийдсэн маань яг оножээ. Чадварлаг юм аа.

Чэн:    Наадах чинь үнэн байсан бол сайн сан. Харин чи л намайг гайхшируулаад байх юм. Чамайг хөлийн л асуудалтай юм байх гэж бодсон чинь гар чинь бас асуудалтай болж таарлаа. Болиоч. Сүүлд намайг өшиглөхөд юу болсныг мартчихаа юу?

Жу:     Чэн Майдун, би бас чамд бэлэг бэлдсэн. Чиний шагнал.

Чэн:    Үгүй, баярлалаа. Дүүгээсээ суйлчихсан юм биш үү?

Жу:     Мангартаад байгаач. Чамд зориулж сонгож байхад чинь. Гоё амттай. За, идээд үз.

Чэн:    Дараа болъё. Хар даа. Ямар болж?

Жу:     Гоё юм аа. Энд нэг юм дутуу байх шиг байна. Хүүхдэд өгөх бэлэг шүү дээ.

Чэн:    Тэгвэл чимэглэлийг нь нэмье дээ. Энэ яг болно. Дахин ашиглах боломжтой.

Жу:     Чэн Майдун, чи ямар олон чимэглэлтэй юм бэ? Чи худалдаж авсан байх учиргүй дээ. Хүн чамд авч өгсөн юм уу?

Чэн:    Өмнөх найз охин маань бэлэг өгөх дуртай байсан юм.

Жу:     Чи бүгдийг нь хадгалчхаж.

Чэн:    Таалагдахгүй байна уу?

Жу:     Зүгээр ээ. Надад тусалж байгаад чинь баярлахаас өөр юм алга. Тэглээ ч, чи насанд хүрсэн хүн. Өмнө нь хүнтэй үерхэж байсан гээд би яалтай билээ?

Чэн:    Нялуурахгүй шүү. Уйдаад байвал хоёулаа өөр юм хийж болно шд.

Жу:     Чэн Майдун, чи бид хоёрын хамт байх хугацаа хязгаартай. Эцэстээ дуусах л болно. Жижиг сажиг зүйл дээр чамд тунирхаж бармааргүй байна.

Чэн:    Шанхай руу хэзээ буцахаа шийдсэн үү?

Жу:     Он гарахаар. Хоёулаа нийлсэн хойноо чи надаас юу ч нуухгүй, худлаа ярихгүй гэж хоёулаа амласан. Тийм биз?

Чэн:    Тэгсэн. Чи ч гэсэн адилхан.

Жу:     Төгс харилцаа гэж юу байдгийг саяхан харсан. Тэр нь Лин эмээ.

Лин:    Хайртай байсан болохоор харамсаад байх юм байхгүй. Тэрнийг би насаараа л сэтгэлдээ тээж явна. Хэн хэндээ л хайртай байлаа.

Жу:     Гоё юм аа.

Чэн:    Миний л мэдэхийн, насаараа ганц бие явсан хүн шиг санагддаг.

Жу:     Чи мэдэхгүй байна. Хүн насаараа ганц бие явж чадсан гэдэг чинь ямар нэг дурсамжийг сэтгэлийн гүндээ тээдэг гэсэн үг. Тийм болохоор сэтгэл нь тайван. Хайртай хоёр хүн нэгнийхээ тэмүүллийг хойш татдаггүй. Нэг нь үгүй болоход нөгөө нь хатуужиж зовлонг давж гардаг. Тэгэхээр амьдарсны хэрэг гардаг юм.

Чэн:    Үүрдийн амраг гэж байдаг юм бол хэн ч бүх насаараа ганцаараа явахыг сонгохгүй.

Жу:     Чэн Майдун, би чамд нэг юм хэлэх гээд. Лин эмээтэй хамаатай юм л даа.

Чэн:    За. Сүүлд утсаар ярихад чи эргэлзээд байсан.

Жу:     Сайн мэдээ биш л дээ._ Би ирлээ.

Ни:      Жэ эгч ээ, танд хүн цэцэг авч өгөө юу?

Тао:    Хичээлээ хийгээч.

Жу:     Хи Ниаониао. Маргааш энийг ангийнхаа хүүхдэд өгөөрэй. Ээж, та энэ хэдэн интоорыг угаачих. Та дуртай шдээ.

Ни:      Би угаачихъя. Ээж ханиад хүрчихсэн.

Жу:     Ханиад аа? Юу болоо вэ? Наадхаа тавьчих л даа. Би угаая.

Тао:    Үгүй ээ.

Жу:     Та суучих. Байзаарай, У хатагтай та хоёр өчигдөр “Хэппи” яваад ирсэн биш билүү? Яахаараа өвдчихдөг билээ?

Тао:    Битгий хүний ойлгохгүй хэлээр яриад бай. Юун үнэтэй жимс авчирдаг юм бэ? Бүтэн хайрцгийг авчихсан. Их мөнгө олоо юу?

Жу:     Хүн бэлэглэсэн юм.

Ни:      Ээж. Май.

Жу:     Ээж ээ, идээд үз л дээ. Аа гээрэй. Амсаа үз ээ. Гоё байна уу? Ээж ээ, юундаа өмөр өмөр гээд байгаа юм бэ? Би өөрийнхөө мөнгөөр авсан биш.

Тао:    Хэний ч мөнгө байлаа гэсэн ямар хаялтай нь биш. Бусдыг шулж байгаагаас ямар ялгаа байна? Заавал нэг болохгүй юм ярина. Тэглээ ч би хар нялхаасаа ядуу амьдарсан хүн. Би хямсгар хүн. Чамд төвөгтэй байна уу? Чи хэрэглээ өндөртэй, гоё сайхан юм худалдаж авдаг. Тийм байж ганц хайрцаг интоорт явчихдаа яахав дээ? Явж олигтойхон сайн, баян хүнтэй гэрлээч. Ойрд бүр нэг хөл нь хөнгөрөөд байсан юм. Өөр хийх юм байхгүй бол бушуухан тэр Шанхай руугаа яв. Битгий нүдэнд тороод сүүтгэнээд бай.

Жу:     Ээж яачхаа вэ?

Ни:      Таныг ирэхээс өмнө надад л уурлаад байна гэж би бодсон. Гэтэл танд уурласан бололтой. Би амьд үлдэх нь.

Чэн:    Хүн тосож авах гэж байхад чинь. Бас л хүний утас авахаа байчих юм.

Эмээ:  Энэ миний насаараа явсан зам гэж би чамд хэд хэлэх юм бэ? Төөрчхөв л гэж дээ.

Чэн:    Та Лин эмээ дээр очиж буу халаа юу

Эмээ:  Тэгсэн. Надад ийм сайхан юм өгөх хүн тэрнээс өөр хэн байх билээ?

Чэн:    Яагаад энэ юмнуудаа өгч байгааг нь асуусангүй юу?

Эмээ:  Ямар анх удаа өгч байгаа биш. Ойрд миний өмсөж, идэж байгаа юм болгоныг л цаадах чинь л өгч байгаа.

Чэн:    За за, танд ядаж би байгаа юм даа. Лин эмээ орь ганцаараа. Та тэрнээс байнга л юм авч байдаг мөртлөө буцааж юу ч өгдөггүй.

Эмээ:  Бид хоёрт шударга солилцооны зарчим бий. Тэр чин сэтгэлээсээ өгнө, би талархан хүлээн авна. Хоёулаа аз жаргалтай. Зул сарын дараа шинэ жил болно. Чи Жуанжэд бэлэг өгсөн үү?

Чэн:    Би интоор авч өгсөн.

Эмээ:  Уйтгартай гэдэг нь.

Чэн:    Өөр юу ч авахгүй гэсэн юм чинь. Эмээ, нөгөө... Лин эмээ...

Эмээ:  Хоёр хөгшин эмгэнд юундаа тэгтлээ санаа зовдог юм бэ? Битгий санаа зов. Одоо бол Жуанжэ та хоёр нэгэндээ анхаарч байдаг цаг. Би та хоёрын энэ бугуйвчаа эрх болгож имрээд л суудаг юм. Хүний тус мэдээрэй.

Чэн:    Бид хоёр зүгээр байгаа.

Эмээ:  Эхлэл нь сайн байгаад хангалтгүй шдээ. Чи тэр үнэгтэй хамт байхдаа... биш ээ, Сун И-тэй байсан хамаг цаг чинь дэмий үрэгдсэн. Эцэст нь тэгээд чамайг хаяа биз дээ? Майдун, эмээ нь чамайг яагаад Нанпинд үлдэхээр шийдсэнийг мэднэ. Багшийнхаа орон зайг нөхөх гэж л чи энд үлдсэн шүү дээ. Харин одоо амьдрал чинь ганц тэрүүгээр хэмжигдэхгүй боллоо. Тэгэхээр чи энд биеэ хорьж суух хэрэггүй. Жуанжэдээ үнэхээр сэтгэлтэй бол дагаад Шанхай яв. Би үнэнээсээ хэлж байна. Жуанжэ шиг бүсгүйтэй учирна гэдэг ховор завшаан. Чамайг бүр тэдний овгийг авна гэсэн ч би дургүйцэхгүй.

Чэн:    Би тэгж бодож байгаагүй юм байна. Таны ч бас нас дээр гарч байна. Тэгэхээр таны байгаа газар л, би байх болно.

Эмээ:  Ийм өндөр настай болсон би, хаана ч амьдарсан яахав дээ. Харин чи хаашаа явна, би тийшээ чинь явна.

Чэн:    Та Лин эмээг ганцааранг нь үлдээж төвдөнө гэж үү?

Эмээ:  Яг үнэндээ, би энэ тухай эртнээс бодож байсан юм аа. Лин эмээ чинь учир мэдэх хүн шүү дээ. Би жилдээ ганц хоёр удаа буцаад ирнэ. Онгоцоор явах чинь галт тэрэгнээс хамаагүй тухтай юм билээ. Ямар дахиж уулзахгүйгээр хагацаж байгаа биш.

Чэн:    Эмээ, нэг юм... утас дугарч байна. Юу? Би одоо очлоо.

Сун:    Хатагтай...

Тао:    Өө, та юу авах уу?

Сун:    Хамгийн их зарагддаг нь аль юм?

Тао:    Та өөрөө иднэ гэвэл, бүтэн тахиа, тахианы далавч авбал зүгээр шүү. Харин хүнд бэлэглэх бол тэнд байгаа вакуум тахианы бэлгийн багцыг авч болно.

Сун:    Бэлгийн тахианаасаа хоёрыг гоё баглаа боодолд хийгээд өгөөрэй.

Тао:    За, би тусгайлан сонгоод өгье.

Эм:     Хөөх, чи чинь Сун юу даа? Ямар олон жил уулзсангүй вэ?

Сун:    Хатагтай, уулзаагүй уджээ. Би Нанпинаас явсан юм л даа.

Эм:     Хотын бэр болж явдаг чинь сайн хэрэг. Одоо яасан? Майдуны төлөө буцаж ирээ юу?

Сун:    Би эмээтэй нь уулзах гэж байна.

Эм:     Ойр ойрхон ирж бай л даа. Манай хөршүүд чиний тухай одоо ч ярьдаг. Бэлэн болчхож. Ихийг авч байна шүү.

Тао:    Энд уншуулчих.

Сун:    Баярлалаа.

Эм:     Хөөе, Лиао. Чи энэ охиныг мэдэх үү? Сун И маань ч их сайн яваа бололтой дог. Чэн Майдунтай болзож байхдаа ийм охин байгаагүй юм. Чэн эмээ энэ муугийн хоолойгоор тас атгачихсан байдаг байлаа. Тэгэхээр зугтах нь аргагүй биз дээ? Гэхдээ одоо ч танил дотно байдаг юм гэсэн. Хөөе, юмаа аваагүй байхад чинь.

Тао:    Би хаалаа. Дараа ирээрэй.

Эм:     Үнэнээсээ хэлж байна уу?

Ян:      Ниаониао.

Жу:     Ээж, би дөнгөж Жуан Яныг тосчхоод байж байна. айн? Бид хамт хоолонд орох гэж байна. За за, ойлголоо. Тэвчээргүй гэдэг нь. Хөөе, та хоёр. Хэд хоноод л буцаад ирж байхад сүйд майд болох юм аа.

Ни:      Жэ эгч ээ, биднийг гоё хоолтой газар оруулаач.

Жу:     Ээж хүрээд ир гэнэ. Та хоёр орж бай. Би төлчихнө.

Ни:      Нэг л муу совин татаад явчихлаа шүү. Гайгүй өнгөрөх болтугай.

Ян:      Ээж, эгч хоёр яачихсан юм?

Ни:      Битгий асуу. Одоохондоо зүгээр сүүлээ хавчаад даруухан байж бай.

Жу:     Американо авъя, баярлалаа. Лиао хатагтай ч кофены мухлагийн өнгө аястай сайн зохицох юм аа. Наашаа хар даа._ Юу болоо вэ? Юун тухай ярих гэсэн юм?

Тао:    Миний хийж байгаа юм болгон чиний инээдийг хүргээд байна уу?

Жу:     Бухимдуу байх чинь. Би ямар хэрэг тарьсан юм?_ Жуан Ян, Хи Ниаониао хоёртой хамаатай юм уу?

Тао:    Чэн Майдун та хоёр ямар харилцаатай юм?

Жу:     Бид үерхэж байгаа.

Тао:    Хэзээ гэрлэх юм?

Жу:     Та юу яриад байна аа? Үерхэл болгон гэрлэлтээр дуусдаг гэж хэн танд хэлээв?

Тао:    Тэгээд юу хүсээв? Зүгээр зугаа юу?

Жу:     Ээж, надад хэн таалагдахыг би удирдахгүй шдээ.

Тао:    Чи тэрэнд сайн. Тэр харин чамд сайн уу?

Жу:     Мэдээж шдээ. Энэ тосгонд хамт байх хугацаандаа сайхан байцгаая гэж бид хоёр тохирсон юм. Би он гараад Шанхай явах хэвээрээ.

Тао:    Үнсэлцэж тэврэлдээд явж байснаа дараа нь зүв зүгээр яваад өгдөг хэрэг үү? Би хэлж байна шүү, Жуанжэ. Би боловсрол муутайгаасаа болж багагүй зовж амьдарлаа. Гэхдээ чиний нөхцөл байдал бол хамаагүй дээр. Боловсролтой гээд намайг дорд үзэж болно гэж бодвол дэмий шүү. Энэ нээлттэй сэтгэхүй, эрх чөлөө, чөлөөт хүсэл юу юу ч гэнэ үү, энэ болгоныг чинь сонсохоор ясны дургүй хүрэх юм. Би яадаг ч байсан наадхыг чинь тэвчихгүй. Манай гэр бүл бол энгийн, шударга хүмүүс. Чи энд байгаа цагт эндхийн дүрмээр л амьдарна. Хүмүүс талийгч бид хоёрын хойгуур элдэв юм ярих сэдлийг хүмүүст битгий өгөөд бай.

Жу:     Ээж ээ, арай хэтэрч байна.

Тао:    Хэтэрч байна аа? Би харин ч хэлэх юмаа зөөлрүүлж байна шүү. Тэрнээсээ сал.

Жу:     Чадахгүй.

Тао:    Би чин үнэнийг ямар ч нэмэлт хачиргүй чамд хэлээд өгөх үү? Чи ердөө зуурдын учралын хохирогч болоод л дуусна.

Жу:     Эмэгтэйчүүд яагаад өөрөө зөвшөөрч орсон харилцааны хохирогч болох ёстой гэж? Хамжлагат нийгмийн адгийн шинж шдээ.

Тао:    Хамгийн муухай юм юу байдгийг би хэлээд өгөх үү? Арван сарын жаргал, нэг насны зовлон авчирдаг жирэмслэлт. Чи тийм юм хүсээ юу?

Жу:     Жаахан чимээгүй гэм. Хүн сонслоо шд. Өөрсдийгөө юу гэж харагдуулах гээд байгаа юм?

Тао:    Та хоёр тэгвэл юу юм? Тэр чамайг чухлаар авч үзэхгүй бол чамайг хүндлэхгүй шд. Одоогийн байдлыг чинь харахад чамайг тэгтлээ хайрлахгүй л байх.

Жу:     Чэн Майдун тийм төрлийн хүн биш.

Тао:    Мөн дөө. Чи хэр эртнээс тэрнийг мэддэг юм?

Жу:     Би зүгээр л мэдэж байна.

Тао:    Тэгвэл өмнөх найз охин нь тосгонд ирснийг мэдсэн үү? Сайн сэлдэг хүн живэх нь их байдаг гэдэг. Туршлагатай жолооч хамгийн хэцүү ослыг гаргадаг. Өөрийгөө ухаантай гэж бодсон хүн амархан бусдын идэш болдог._ Юу вэ? Энэ шорвог юм чинь юу юм? Гашуун тан шиг хачин амттай юм.

Жу:     Эмээ.

Эмээ:  Эцэг чинь.

Жу:     Наад тахиануудаа хаях гэж байгаа юм уу?

Эмээ:  Тахианаас болсон юм биш ээ. Явуулсан хүндээ байгаа юм.

Жу:     Хэн явуулсан юм? Зүгээр ээ, эмээ. Хэлмээргүй байвал хэрэггүй. Чэн Майдун гэртээ байхгүй юу?

Эмээ:  Өчигдөр орой яараад гараад явсан. Ажлаас нь дуудаа байлгүй.

Жу:     За за, би явлаа, эмээ.

Эмээ:  Жуанжэ. Чи бид хоёрын хооронд нууц гэж байхгүй. Сун И дөнгөж сая ирсэн гэнэ.

Жу:     Би мэдэж байгаа. Чэн Майдуны өмнөх найз охин.

Эмээ:  Юуны чинь найз охин. Тэр бол хэргийн эзэн. Майдун тэр хүүхэнтэй анхнаасаа учраагүй бол одоо байгаагаас хамаагүй дээр явахгүй юу.

Жу:     Одоо сайн л яваа шдээ. Тэглээ ч эртний явдал. Чэн Майдун юм боддоггүй.

Эмээ:  Тэр тэнэг болохоороо бодохгүй байгаа юм. Тэр охин байгаагүй бол ийм сэтгэлийн шархтай болохгүй байх байсан юм. Тэр муу, хүүгийн минь араар тавиад...

Жу:     Яах гэж буцаж ирсэн юм бол?

Эмээ:  Тансаг сайхан амьдарч байгаа юм байх аа. Тэгээд энд далайн эргийн амралтад амрахаар ирж. Тэгээд биднээр дайрч мэнд мэдэж яваа юм. Надад бол шал дэмий юм. Би бол Чэн Майдун шиг зөөлөн хүн биш. Манай ач тэрний өрөвдөлтэй уйлахыг хараад л уярчихдаг, хэрэг байхгүй. Тэрэнтэй уулзах болгондоо хэд хоног ухаан санаа нь байхгүй болчихдог юм. Үгүй, тийм утгаар биш. Жуанжэ, Майдун чамайг л гэдэг. Тэр хоёрын дунд юу ч болохгүй. Тэр муу хүүхэнд л миний уур хүрээд байхгүй юу.

Жу:     Заа за. Уурлах биед муу шүү дээ. Эмээ, би нэг тийшээ очих хэрэгтэй байна. Дараа нь тан дээр зочилж ирье.

Эмээ:  Жуанжэ. Би дэмий баахан юм үглэчихлээ. Шууд битгий хүлээж аваарай.

Жу:     Ойлголоо.

Эм:     Сайн байна уу? Та ажил хэргээр энд ирсэн юм уу?

Жу:     Сайн. Сайн байна уу? Чэн Майдуныг хүлээж байна. Хэзээ завтай болохыг нь мэдэхгүй биз?

Эм:     Майдун далайн эргийн амралт руу явсан.

Жу:     Ажлаар тийшээ явсан гэсэн үг үү?

Эм:     Тийм байх аа. Өнөөдөр уг нь ээлжгүй л дээ. Тэгэхээр мэдэхгүй байна.

Жу:     Чэн Майдун, хоёулаа нэгэндээ үнэнч байна гэж амласан. Хүнтэй уулзаж байгаа бол төөрөгдүүлээд байлгүй шулуухан хэлчих. Худлаа хэлдэг л юм бол... сайхан мэдээрэй._ Жан эгч ээ, би Жуанжэ байна аа. Таныг далайн эргийн амралтад үйлчлэгч хийж байгаа юу гэж л асуух гээд. Тийн. Энэ хоёр хоногийн хугацаанд Сун И гэдэг хүн амарсан уу? Ирсэн байна уу? Хоё... хоёулаа ирсэн гэнэ ээ? За за, ойлголоо. Баярлалаа._ Ван Шишиа.

Ван:    Яасан?

Жу:     Ар өврөөр явалдсан төвөгтэй асуудалд ямар дургүй гэдгээ би хэлж байсан даа?

Ван:    Яасан бэ? Би шинэ ажилтнуудыг сургаж байна.

Жу:     Би өөрөө бас тийм юманд орооцолдох дургүй. Би Чэн Майдуныг огт мэддэггүй юм шиг байна.

Ван:    Чи ургуулан бодоод байна. Буруу ойлголцлыг цэгцлэхгүй бол яваандаа салахын цондон шүү. Гэхдээ л Чэн Майдуны зан суртахуун бол ойлгомжтой. Битгий бодлогогүй дээрэмчин шиг авирлаарай. Жуанжэ. Жуанжэ. Жуанжэ. Юу ярьж байлаа?

Эр:      Борлуулагчид заримдаа дээрэмчин шиг байх хэрэгтэй гэсэн.

Ван:    Тийм ээ, тэрнээс гадна, бас заримдаа зоригтой, галзуу байх ёстой.

Эр:      Гэхдээ түрүүн та эелдэг зөөлөн бай гэсэн шд.

Ван:    Эелдэг зөөлөн байхтай зөрчилдөөд байна уу? Нэг юм нэмж хэлье. Борлуулагчийн хамгийн муухай үйлдэл бол худалдан авагчийн яриаг дундуур нь таслах. Над руу харж яах гээв? Бичээд ав л даа.

Сун:    Сайн байна уу? Өөрөө хэн бэ?

Жу:     Өөрөө Сун И мөн үү?

Сун:    Тийм ээ, мөн. Өөрөө хэнийг хайгаав?

Жу:     Өөрөө жирэмсэн юм байна. Тэгэхээр, нөхөртэй гэсэн үг үү?

Эрр:    Хөөе, чи хэн юм? Чамд ямар хамаа байна?

Жу:     Уучлаарай. Намайг Жуанжэ гэдэг.

Эм:     Таны кофе.

Жу:     Баярлалаа.

Эм:     Зүгээр ээ.

Жу:     Бүдүүлэг авирласанд уучлаарай. Надад нэг онцгүй юм тохиолдсон юм л даа. Тэгээд л тийм байдал гаргачихлаа.

Сун:    Зүгээр ээ. Майдун чиний тухай надад хэлж байсан. Угаасаа чамтай, уулзана гэж найдаж байлаа.

Жу:     Чэн Майдун хэзээ тийм яриасаг байсан юм?

Сун:    Дуу цөөтэй хүн гэдгийг нь чи мэднэ дээ. Би нөхөртэйгөө танилцсанаас хойш, тэрнээс бараг холбоо тасалсан. Тэгэхээр надад чиний тухай ярьсан нь, их сайн хүнтэй учирсан шүү, хэтэрхий өөрийгөө зэмлэх хэрэггүй гэх утгатай байх л даа.

Жу:     Зэмлэх ээ?

Сун:    Тийм ээ. Майдун бид хоёр долоон жил үерхсэн юм. Гүн гүнзгий хайртайдаа ч биш, гэм зэмээс болж хамт байсан юм. Миний ах Сон Ран, Чэн Майдуны хамгийн сайн найз байсан.

Back to episodes Go home