Will love in spring 12

Жу:     Бүр айчихсан байгааг нь.

ЧэнЭэж:                                          Сайн байна уу? Би Чэн Майдуны ээж байна.

Жу:     Сайн байна уу? Намайг Жуанжэ гэдэг. Чэн Майдуны ахлах сургуулийн ангийн хүүхэд.

Ээж:    За за, та хоёрт төвөг удаад яахав. Нэг ажил гарчхаад явалгүй бол болохгүй нь.

Жу:     Зүгээр ээ, та хоёр ярилцаж болно. Надад онцын чухал юм байхгүй.

Ээж:    Зүгээр ээ. Би угаасаа явах гэж байлаа.

Чэн:    Болгоомжтой яваарай.

Жу:     Гаргаж өгөхгүй юм уу?

Чэн:    Орооч ээ. Жихүүн байна. Зочны өрөө сэрүүн байна. Миний өрөө рүү орох уу?

Жу:     Чиний өрөөнд хоёулхнаа байж байх чинь зохисгүй шд.

Чэн:    Арай ч дээ. За за, тэгвэл март.

Жу:     Ээж чинь чамтай уулзах гэж тэр холоос ирээ юу?

Чэн:    Юу гэж тэгсэн байхав дээ. Зүгээр дайрч өнгөрч байгаа юм. Нэг их чухал биш. Гэр бүлийн жаахан асуудал. Утсаар түрхэн зуур яриад болчих асуудал байсан.

Жу:     Өөрийгөө азтайд тооц оо. Эцэг эхээ хайрла л даа. Намайг хараач, хоёр ааваа санахаараа зүүдэнд ороод ирээсэй гэж хүсэхээс өөр аргагүй.

Чэн:    Тэдний талаар янз бүрийн л сэтгэгдэл надад байдаг.

Жу:     Чи сэтгэлийн шархтай. Тэр хоёр салснаас болж, чи хосын харилцаанд итгэл алдарч, дөлдөг болсон.

Чэн:    Юун сүрхий мэддэг юм?

Жу:     Осол болсны дараах хэдэн жилд, би уур бухимдал, цөхрөлөөс гарч чадахгүй байлаа. Тэгээд би өдөр болгон сэтгэл судлалын ном уншаад сүүлд нь Адлерын онол хамгийн бодитой нь юм байна гэж бодсон. Төрөлх гэр бүл, бага насны сэтгэлийн шарх зэргээ бүтэлгүй яваагийн шалтаг болгох хэрэггүй гэдэг. Элдвийн хүмүүсийг буруутган, гомдож, өөрийгөө өрөвдөх зэрэг зүйлсийн тухай тэр бичдэг юм. Үнэндээ бол, хүмүүс өөрсдийгөө онцгой гэж мэдрэх гэж л тэр бүхнийг хийдэг.

Чэн:    Гадуур ингэж яривал, хүнд зодуулна шүү.

Жу:     Чамаас өөр тахир дутуу хүн рүү гар далайх хүн байхгүй дээ. Хэлээгүй юу.

Чэн:    Чи ямар муухай юм бэ? Өмнө нь хүнд цохиулж байсан юм уу?

Жу:     Би чамд л муухай ааш гаргадаг. Адлерын зөвлөгөөг дагахаар шийдэхдээ би Паралимпыг байнга үзэж, Хелен Келлерийг уншдаг болсон. Тэгээд л тэр гашуун өдрүүдийг давж, эргээд сургуульдаа орсон доо. Дараа нь чамтай таарсан. Тахир дутуу хүнийг өрөвддөггүй анхны хүн. Таягийг зэвсэг болгож болдог гэж хэлсэн.

Чэн:    Намайг тэр агуу хүмүүсийн дунд хавчуулаад яахав дээ.

Жу:     Яагаад болохгүй гэж? Чи ядаж л багагүй зовлон туулсан шд. Тийм болохоор л би чамайг цэвэр тунгалаг сэтгэхүйтэй юм байна гэж бодсон. Аав ээжийнхаа асуудалд гутарч явааг чинь би мэдээгүй.

Чэн:    Одоо хүртэл эвлэрч чадахгүй л байна.

Жу:     Чэн Майдун, нялх хүүхэд л дорой байгаагаа зэвсэг болгож томчуудаас хүссэнээ авдаг. Азгүйтэл, сэтгэлийн шархаар өөрийгөө тойруулж, далд ухамсартаа бусдаас халамж нэхэж байдаг хүмүүс том болсон ч нялх хэвээрээ. Том болно гэдэг чинь насаар биш сэтгэлээр төлөвшихийг хэлдэг юм.

Чэн:    Би амьдралдаа хэнд ч дараа болохыг хүсэж байгаагүй. Би эцсээ хүртэл ийм л амьдралаар амьдармаар байна.

Жу:     Гэхдээ чамд бусдаар хайрлуулмаар байгаа шинж харагддаг шд.

Чэн:    Шал утгагүй юм.

Жу:     Нээрээ. Хэнэггүй байх чинь бас сэтгэл татаж болдог юм.

Чэн:    Чи миний хэнэггүйд татагдсан хэрэг үү?

Жу:     Чамд татагдсан шалтгаан тэрүүгээр тогтохгүй л дээ.

Чэн:    Би нээрээ таалагддаг юм уу?

Жу:     Маш ихээр._ Чэн Майдун. Хоёулаа хүүхэд шиг байхаа больё. Бид хүүхэд байхдаа эцэг эхийн хайраар л амьд явдаг байсан. Тэгж л өдөр хоногийг давж байсан. Гэхдээ хайрлуулна гэдэг нь угтаа жамын зүйл биш л дээ. Бид ямар ертөнцийн төв ч биш.

Чэн:    Тэгээд бид яаж амьдрах ёстой юм?

Жу:     Бусдыг хайрлаж. Хайрлуулахаа хүлээж суухын оронд бусдыг хайрлах. Ганцхан ингэж байж л хүүхэд байснаа хүн болдог. Гэр бүлээ хайрлах чадвартай юм байна гэдгээ анх мэдсэн цагаасаа би аз жаргалыг мэдэрсэн. Би тахир дутуу байлаа гээд тэднийхээ төлөө юм хийж чадахгүй гэсэн үг биш. Тиймээс, хүн яаж амьдрахаа өөрөө л шийдэж чадна. Хүссэн зүйлийнхээ төлөө яв. Тэгвэл чадахгүй байлаа ч гэсэн харамсахгүй. Ийм ажил хийдэг хүн амьдрал дэндүү богино гэдгийг мэдэж л баймаар юм._ Чамтай байнга сээтгэнэж байдаг нь чамд төвөгтэй байгаа бол би өөрчлөгдөнө. Чи өрөө харин эрт оройгүй хүн хайрлаж сурах л болно доо. Чи л жаргалтай байвал миний санаа амар байна. Баяртай. У хатагтайд нэг ажил амжуулж өгөх ёстой. Миний айлдварыг сайн бодоорой, за юу?

Чэн:    Баахан утгагүй юм ярьчхаад. Ямар ч ойлгомжгүй.

Ван:    Надад илгээмж ирсэн гэж угтагч хэлсэн. Тэр нь чи юм уу?

Босс:  Тийм ээ. Би танд анагаах наалт авчирлаа.

Ван:    За за. Тоо ёсоор байна. Хүргэлтийн ажилтнаар явуулахгүй байсан юм уу?

Босс:  Би хүргэлтийн ажилтан байна.

Ван:    Хэд болохов?

Босс:  Яах гэсэн юм бэ. Надад хоол авч өгөхөд болно.

Ван:    Заавал тэгэх ёстой юм уу?

Босс:  Заавал ч биш л дээ.

Ван:    Тэгвэл мөнгийг нь өгчихье. Алив.

Босс:  320 юан. 300 болгочихъё.

Ван:    Үгүй, би 350-ийг өгье. Хүргэлтийн хөлс болог. Төлбөр хийх КьюАр кодоо гаргаад ирэхгүй юу?

Босс:  Холбоо барих мэдээллээ солилцох чинь харилцааны жирийн соёл биз дээ?

Эм:     Сайн уу, Сиси?

Босс:  Сиси? Сиси юм уу?

Жи:     Шишиа. Би дайлъя. Намайг Франц явахаас өмнө орсон газар очиж хооллоё.

Ван:    Үгүй. Би энэ хүнтэй уулзана.

Жи:     Сайн байна уу? Намайг Житун гэдэг. Ван Шишиагийн дарга нь.

Босс:  Сайн байна уу? Цуй гэ гэдэг. Ван Шишиатай сохор болзох хүн.

Жи:     Цайны цаг богинохон шүү дээ. Хамт хооллоё. Тэгвэл илүү зугаатай.

Ван:    Үгүй, надад тохиромжгүй байна. Тусдаа хооллоё.

Босс:  Нээрээ явах юм уу? Би шилээ үлдээчихлээ.

Жу:     Лин эмээ, Жуанжэ байна аа.

Лин:    Жуанжэ юу?

Жу:     Тийм ээ, орлоо шүү. Лин эмээ, Лин эмээ.

Лин:    Ашгүй ирчхэв үү.

Жу:     Танай гэр ёстой ганган юм аа. Лин эмээ, та чинь юу хийж байна аа? Алив. Наашаа өгчих. Наашаа. Ийшээ тавих юм уу?

Лин:    Зүгээр ээ, би өөрөө чадна. Ямар гоё юм бэ?

Жу:     Таашаадаг хүн гарч ирэх гэж.

Лин:    Чэн эмээ харах болгондоо шалдан нүцгэн хүний зураг гээд байдаг юм. Энийгээ буулгаж хая гээд л.

Жу:     Хөөх, ямар гоё хос вэ?

Лин:    Би залуудаа ийм л байлаа даа.

Жу:     Ямар хөөрхөн юм бэ? Хажууд чинь байгаа хүн таны нөхөр үү?

Лин:    Миний найз залуу. Би гэрлэж байгаагүй. Тэр минь 32 настайдаа, өөд болчихсон юм.

Жу:     Харамсалтай байна, Лин эмээ.

Лин:    Олон жил өнгөрч дээ. Хайртай байсан болохоор харамсаад байх юм байхгүй. Ид сайхан насандаа өөд болчихсон. Тэрнийг насаараа сэтгэлдээ тээж явна гэдэгтээ би эргэлзэхгүй байлаа. Бид хоёр хэн хэнийгээ.

Жу:     Гоё юм аа. Нээрээ, Лин эмээ. У хатагтай танд энийг өгүүлж байна.

Лин:    Би хэзээ ч мөнгө авдаггүй. Тэглээ ч би олигтой тус болж чадаагүй. Зүгээр ярилцсан.

Жу:     Лин эмээ...

Лин:    Жуэнжэ, чи нэг суугаадах аа. Би чамд цай хийгээд өгье.

Жу:     За, баярлалаа. Хөөх, муур байна шдээ.

Цаас:  Лин Жинрү, эмэгтэй 72 настай, Хавдар судлалын тасаг.

Ван:    Бушуухан ид ээ.

Босс:  Дажгүй юм аа. Надаас илүү дургүй хүнээс холдоход чинь тусалж байгаадаа баяртай байна.

Ван:    Миний дургүйг арай бага хүргэдэг гэдгээрээ юундаа бахархдаг юм?

Босс:  Хамгийн дургүй хүн нь биш л бол надад хангалттай.

Ван:    Эмч нар та нар зовсон талд нь байж үзээгүй байх л даа. Тийм болохоор ийм хачин сэтгэхүйтэй.

Босс:  Мэргэжилтэй хамаагүй л дээ. Би яахав, дэндүү шударга. Юмыг гоёчилж хэлж мэдэхгүй._ Би амандаа хүргээгүй шдээ. Цэвэрхэн.

Ван:    Би ногоонд дургүй ээ.

Босс:  Тэгвэл сая...

Ван:    Өлсөөд байна. Тэгээд түрүүлээд идчихлээ.

Босс:  Ёстой муухай юм боллоо.

Ван:    Чи ёстой...

Босс:  Мах. Мах. Зүгээр мах шдээ.

Ван:    Ёстой нээрээ... 30 хүрчихсэн байж яаж ийм мангар байдаг байна аа?

Босс:  Би хэлсэн дээ. Өмнөх эхнэрээс өөр надад эмэгтэй хүнтэй харьцсан туршлага нэг их байхгүй.

Ван:    Тэгээд чи өөртөө эвтэйхнээр хуучны хэв маягийг хуулбарлаж байгаа юм бий?

Босс:  Тэр тухайд би нэлээн бодож үзсэн. Өмнө нь, би чамд тодорхой хэлээгүй. Яг эхнэр шигээ хүний хайсан юм биш л дээ. Өмнө нь байсан аз жаргалтай амьдралаа дахин олж чадна л гэж бодсон юм. Өмнөх эхнэр бид хоёр дажгүй сайхан амьдарч, нэгнээ хүндэлдэг байлаа. Өдий хүртэл би харилцааны нандин туршлагыг надад өгсөнд нь талархаж явдаг юм. Магадгүй хэтэрхий дардан амьдрал байсан болохоор надад болзооны чадвар байхгүй байгаа ч юм билүү? Тэр маань өөд болоод 4 жил өнгөрлөө. Энэ хугацаанд миний сэтгэлийг хөдөлгөсөн ганц эмэгтэй чи л байна.

Ван:    Би эхнэртэй чинь төстэй учраас.

Босс:  Би анх чамайг хараад тэгж бодсон л доо.

Ван:    Өмнө нь ярьснаа л яриад байх уу?

Босс:  Харин одоо та хоёрыг огт өөр хүмүүс гэдгийг ойлголоо. Чамайг тэрэнтэй харьцуулж байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг маань бурууджээ. Уучлаарай.

Ван:    Салчихсан хүмүүсийг бодвол чам шиг эхнэр нь өөд болсон хүмүүст дараагийн хүнээ олоход хэцүү байдаг байх.

Босс:  Хэлээд юу гэхэв. Тийм болоод л би чамтай анх учраад догдолсон байхгүй юу. Оюуны дайралт хийж, намайг үгээр доромжилж чадаж байгаа чинь надад шинэ бас сонирхолтой санагдсан.

Ван:    Чи их өөдрөг хүн юм. За за, би чамд шулуухан хэлчихье.

Босс:  За.

Ван:    Бид хоёр өөр ертөнцийн хүмүүс. Бидэнд цаашдаа яриад байх юм олдох ч үгүй.

Босс:  Гэхдээ цаагуураа бид учрах тавилантай юм шиг санагдаад байгаа юм даа.

Ван:    Дуусчихсан уу? Тэгвэл явъя.

Босс:  Би эхлээ ч үгүй байна шдээ. Чамд л хоолоо өгсөөр байгаад идэж амжсангүй.

Ван:    За за, бушуу ид. Өршөөгөөрэй.

Босс:  Болоогүй. Шишиа.

Ван:    Би төлье.

Босс:  Эмэгтэй хүн төлөхийг би хүлээн зөвшөөрнө. Харин хэлэх өөр нэг юм байна. Миний ажигласнаар... чи нэг тийм, сэтгэл санааны савлагаатай юм. Тэгээд ийм санал байна. Ойртоод ир дээ. Би тоглоогүй. Ойртоод ир. Энд олон хүн байна шдээ. Би яав л гэж? Миний санал гэвэл, дараагийн удаа сэтгэл санаа чинь савлахад, Байхуй цэг дээр иллэг хийх хэрэгтэй. Энд. Дээрдэж байгаа биз дээ?

Ван:    Балай юм чинь.

Босс:  Харин тогтворгүй байгаа бол алганы лаогон цэг дээр дараад ингэж иллэг хийгээрэй. Яг ингээд алган дээр. Олохгүй байвал над руу залгаж асуугаарай. Орой нойр хүрэхгүй байвал та нар энэ цэг дээр дарж болно.

Жу:     Тиймээс, хүн яаж амьдрахаа өөрөө л шийдэж чадна. Хүссэн зүйлийнхээ төлөө яв. Тэгвэл чадахгүй байлаа ч гэсэн харамсахгүй.

Чэн:    У хатагтай.

У:        Өө, Майдун. Энд юу хийж яваа юм?

Чэн:    Таныг хүлээж байлаа. Танаас нэг юм гуйх гээд.

У:        Надаас уу даа?_ Лиао Тао?

Тао:    Өөв?

У:        Чи гэртээ байсан юм уу. Би чамд сагстай органик ногоо авчирлаа.

Тао:    Нааш ир дээ.

У:        Зүгээр ээ, ажлаа хий хий.

Жу:     Та ирээ юу, У эгч ээ.

У:        Чи бас гэртээ байсан юм уу. Би ээжтэй чинь юм ярих гээд ирсэн юм. Ёстой мундаг охин шүү. Ном уншаад сууж байдаг. Гэтэл манай охин ноохойлж хэвтээд утсаа гөлрөхөөс өөрийг мэдэхгүй. Юу хийгээд завгүй суугаа юм?

Тао:    Худалдан авагчтай чаталж байна. Түр хүлээж бай.

У:        Олон нийттэй харилцах мэргэжлийн үйлчилгээ байдаг биз дээ? Шивж ядаад л суух юм. Цаад хүн нь хүлээгээд л байх уу?

Тао:    Чаддаг юм байвал хийж л байя гэж бодох юм. Тэгэхгүй бол хүнд шулуулж мэднэ.

У:        Жуэнжэ та хоёр хоёулаа ихийг хийж бүтээх нь ойлгомжтой доо. Тийм ээ?

Тао:    Бүтэхгүй нь ээ. Хэдэн үг шивээд л ядарчих юм. Жуанжэ надаас хамаагүй дээр.

У:        Аргагүй шүү дээ. Жуанжэ мэдлэгтэй, чадвартай. Хаана ч явсан газардана л гэж байхгүй. Нээрээ, танай охин үнэхээр цаашдаа Шанхайд суурьших юм уу?

Тао:    Хэн мэдлээ. Том зорилготой хүн тийшээ явахаар шийдсэн байгаа биз. Би яалтай ч билээ.

У:        Энд суурьшъя гэж боддог болов уу? Орчин цагт олон сайхан залуучууд хүн ардыг нь сайн таньдаг гээд нутагтаа бизнес эхлүүлж байгаа шд. Тэглээ ч нутагт нь дэмжих хүн мундахгүй биз дээ?

Тао:    Чи бид хоёр бүх насаараа энэ тосгонд амьдарч хорвоотой танилцаагүй. Тэр нь зүгээр л дээ. Гэвч эд нар бол дэлхийн дайдыг харчихсан улс. Тийм байхад буцаж ирэхийг хүснэ гэж үү?

У:        Үнэнийг хэлэхэд байна аа, би нэг хүнийг охинтой чинь танилцуулах гээд ээ. Энд суурьшина гэвэл хүнтэй суулгаад бат тогтоогоод авдаг хэрэг шүү дээ.

Тао:    Жуанжэг уу даа? Тосгоны нэг хар юмтай нийлчхээд амьдран сууна гэж бодохгүй л байна шүү.

Жу:     Миний тухай ядаж намайг байхгүй хойгуур яриач.

Тао:    Бид тэнгэр дээр очиж ярьсан ч, чи тосгоны залуутай суугаад амьдрах хүн мөн үү? Гэхдээ энийг, өөрөөс нь өөр хэн ч шийдэхгүй. Нэг бол дүлий оргиод, үгүй бол хүний үг мушгиад байдаг юм.

У:        Яг үнэндээ, тэр ч холын асуудал байх л даа. Гэхдээ би нөгөө залууд нь амлачихсан юм чинь хэлээд үзэж байгаа минь энэ л дээ.

Тао:    Ээжүүд болсон бид дандаа дэмий санаа зовдог дөө. Өөрсдийгөө л хичээж явцгаая. Танай ногоо ямар гоё ургаа вэ?

У:        Энэ өргөст хэмхийг түүхийгээр нь идвэл хамгийн аятайхан.

Тао:    Сайхан шинэ ногоо байна.

Фэн:    Дарга аа. Би алхмуудаа эхнээс нь эхэлье. Дарга аа, Би... би нүүрийг чинь арчих гэж байна. Тэгнэ биз дээ?

Чэн:    Үхсэн хүнээр заалгах гээд байна уу?

Фэн:    Үгүй. Уучлаарай, дарга аа. Дахиж битгий гэнэт нүдээ нээгээрэй.

Чэн:    Хүн манайхаар дахин үйлчлүүлдэг байсан бол чиний нүүр арчих чадвар лав муу үнэлгээ авах юм байна._ У хатагтай. Завтай. Би 30 секундын дараа хүлээн авах дээр очлоо. За. Үлдсэн алхмуудаа дахиад сайн хяна. Дараа үргэлжлүүлье.

Фэн:    За.

У:        Майдун... Яахав... ийм л үр дүн гарлаа. Жуанжэ тэр хоёр шийдчихсэн байна лээ. Тэд тосгоноос лав хүн сонгохгүй гэж шийдэж.

Чэн:    За за.

У:        Зүгээр шдээ. Чамд тэрнээс ч дээр эмэгтэй олдолгүй яадаг юм? Надад итгээрэй. Би ажил дээр очоод охидын нэрсийг нямбайлан шүүхээс өөр нэг ч ажил хийхгүй. Гайгүй охин олдвол эмээд чинь үзүүлье. Тэгээд чи зав гарахаараа уулзахгүй юу.

Чэн:    Баярлалаа, У хатагтай. Төвөг удсанд уучлаарай. Би явлаа.

У:        Майдун. Одоо март, за юу? Битгий сэтгэлээ чилээ.

Чэн:    Хэвтчих. Би дахиад нэг үзүүлье.

Фэн:    Тэр дэмий санаа байх аа, дарга аа. Би өөрөө хийж үзэх хэрэгтэй байна.

Чэн:    Хэвтэж бай.

Фэн:    Дарга аа. Асуудал гарсан юм уу?

Чэн:    Нүдээ ань.

Фэн:    Дарга аа. Надад жаахан эвгүй байна аа. Намайг амьд гэдгийг марталгүй...

Чэн:    Битгий дэмийрээд бай. Чимээгүй.

Жу:     Би 30 хүрээд, хайр дурлал ярьсан жаахан охин биш болсон. Хэн ч гэсэн бодит байдалтай тулгарах л болно. Тэр бүх романтик, сэтгэлийн хүсэл эцэстээ хүнийг цатгах биш дээ. Чэн Майдун, чи надад таалагддаг. Нээрээ шүү. Гэхдээ би Шанхайд илүү дуртай. Чи бид хоёрын харилцааны бодит байдал ийм л байна.

Чэн:    Би чамтай жаахан муухай харьцчихлаа. Бусад ажилтнуудыг дууд. Өнөөдөр та нарыг оройн хоолоор дайлъя.

Жу:     Чэн Майдун. Би нэг юм олж мэдээд ээ. Тэгээд хэнд хэлэхээ мэддэггүй. Гайхаад л байж байна. Хүний хувийн мэдээлэл юм л даа.

Ни:      Эгч ээ, та сэрсэн үү?

Жу:     Хаалгаа хаа. Чи миний хэлэхийг сонссон хойноо ойлгоно оо. Зарим хүнд нөлөөлж магадгүй. Ялангуяа танай эмээд. Тэгээд л санаа зовоод. Чамд хэлэх үү байх уу гэж их эргэлзэж байна.

Тао:    Босоогүй юм уу?

Жу:     Одоохон очлоо._ Чэн Майдун... Юу ярьж байлаа?

Ни:      Худлаач ээ, эгч ээ. Босооч.

Жу:     За л даа.

Ни:      Залхуу.

Жу:     Чэн Майдун, өнөөдөр завгүй л байна уу? Сэтгэл уймраад байна. Чамтай нэг юмны тухай ярихгүй бол болохгүй нь. Ажил нь хэзээ тарах вэ?

Эмм:   Эмээ, би танд жимс авчирсан. Идээд үз. Таалагдвал дараа ирэхдээ бас аваад ирье. Би Чэн Майдун бид хоёрын тухай ярилцах гэж ирсэн юм. У хатагтай танд хэлсэн байх учиртай.

Жу:     Эмээ.

Эмээ:  Жуанжэ.

Жу:     Эмээ, та зочинтой байгаа юм уу? Би саад болчихлоо.

Эмээ:  Үгүй ээ. Жуанжэ... Яасан?

Жу:     Юу ч биш ээ. Би төвөг удчихлаа.

Эмээ:  Жуанжэ... Хөөе, Жуанжэ. Хүлээж бай даа.

Жу:     Эмээ. Буцаад ор оо. Зочноо тоохгүй байж болохгүй.

Эмээ:  У хатагтай танилцуулсан юм аа. Гэв гэнэт л хүрээд ирлээ. Ямар ч бэлтгэлгүй байхад шүү. Чэн Майдуныг гомдоосноо залруулж байгаа юм гэнэ. Юугаа ч яриад байгаа юм, чөтгөр бүү мэд.

У:        Яг үнэндээ, би нэг залууг танилцуулах гээд ээ. Жуанжэ энд суурьшина гэвэл, тэр залуутай нийлүүлэх санаатай.

Тао:    Жуанжэг уу даа? Тосгоны нэг хар юмтай нийлчхээд амьдран сууна гэж бодохгүй л байна шүү.

Эмээ:  Тэр охин нь ирчихсэн, худлаа үнэн яриад сууж байх болчхоод.

Жу:     Эмээ, та зүгээр ор ор. Надад зүгээр. Хурдан буцаад ор оо. Буруугаар ойлгочихно шүү.

Эмээ:  Чи дээ... Өө нээрээ, Майдун над руу залгаад хамт олноороо кино үзнэ гэсэн. Тэгэхээр театрт байгаа.

Жу:     За за.

Фэн:    Энэ анги нь муу болсон гэж бодохгүй байна. Рэй ёстой гоё байсан шдээ. Тэр хэдийгээр харанхуй талд төрсөн ч гэсэн, Палпатины хатан болохоос татгалзаж байгаа юм. Жедай болох ёстой байхгүй юу. Тэрний Лук, Лэйа хоёрын гэрэлт илдийг барихад... би бараг уйлах шахсан гээд л бод.

Эм1:   Майдун, чи иймэрхүү кинонд дуртай юу?

Чэн:    Дуртай, гоё л байдаг шдээ.

Эм1:   Дараагийн удаа би тасалбар авч өгье. Хамт үзье.

Чэн:    Фэн Шилуныг урихгүй юу даа. Надаас сайн кино мэддэг.

Фэн:    Дарга аа, та уулз уулз. Бид явлаа.

Чэн:    Надтай уулзах гэж ирээ юу?

Жу:     Чи их завгүй хүн юм аа, Чэн Майдун. Яагаад зурваст хариу өгөхгүй байгаа юм?

Чэн:    Дууг нь хаачихсан юм аа.

Жу:     Яагаад?

Чэн:    Яагаад гэж бодоов?

Жу:     Би мэдэхгүй.

Чэн:    Тоглоом тоглоод яахав. Зугаатай биш. Жуанжэ, би бол цомхон амьдралаар амьдардаг жирийн нэг тосгоны залуу. Та нарын дунд байж таарахгүй. Одооноос зам замаараа явцгаая.

Жу:     За за. Чамд дахиж санаа тавивал би нохой болог.

Чэн:    Чи ер нь хүнд санаа тавьж байсан юм уу? Заримдаа чамайг зүрхтэй эсэхэд би эргэлздэг.

Жу:     Чэн Майдун, чи ёстой гөжүүд хүн юм аа.

Чэн:    Би гөжүүд ээ? Чи л харин нэгийг хэлээд нөгөөг хийдэг шд. Гөжүүд биш гэх үү? Чи хэл л дээ. Энэ зүгээр хайрын тоглоом байсан юм уу? Зугаатай байна уу?

Жу:     Сонсож бай, Чэн Майдун. Надад олон асуудал байдаг ч би хэлснээсээ буцдаггүй хүн. Өөрийгөө надтай нийцүүлэх гэж У хатагтайг явуулсныг чинь би мэдэж байна. Надад урьдчилж хэлсэн билүү? У хатагтай бүдэг бадаг юм яриад байхаар нь ээж няцаачихсан юм. Миний буруу юу? Чиний гаргасан төлөвлөгөөг би таах ёстой байж л дээ. Чи л харин намайг төөрүүлж байна. Тэгээд санаснаар чинь болохгүй болохоор надад уураа гаргана. Чиний өмнөөс ичиж байна. Зан чанарын тухайд, би чамаас лав илүү шударга хүн байх шүү. Чи бол хэцүү хүн. Гайтай хэцүү._ Далд ор.

Чэн:    Миний буруу. Би гүйцэд сайн бодолгүйгээр чам руу уурлачихлаа. Дахиж тэгэхгүй, за юу?

Жу:     Битгий надад хүр.

Чэн:    Чи л өөрөө намайг хүлээгээд суулгүй ямар нэг юм хий гэсэн биз дээ? Би тэрийг чинь хэтэрхий чухалчилж хүлээж аваад тэнэг юм хийчихлээ.

Жу:     Тэгэхээр бас миний буруу юу?

Чэн:    Маргахаа больё оо. Би зөвхөн чамайг л хүсдэг. Бас чамайг гэх хариуцлага надад бий. Одоо болно шдээ.

Жу:     Яагаад байгаа юм бэ?

Чэн:    Битгий уурла. Миний буруу.

Жу:     Чи бүр намайг богтолж байна уу?

Чэн:    Тэгж байна. Цагдаагаа дуудахгүй юу.

Жу:     Цагдаа дуудах уу? Чамаас чанга зуурах уу? Одоо буулга аа._ Хаашаа явж байгаа юм?

Чэн:    Чамайг үнсэх газар луу.

У:        Хар даа. Урлагийн үзэсгэлэнг тосгоноор нэг ярьж байна. Залуучууд сайхан юм бүтээжээ. Хэмхэрхий балгасыг ийм гоё болгож байдаг. Хөөе, тэр дэнлүүнүүд нулимуур шиг харагдахгүй байна уу?

Тао:    Чишш, чимээгүй ээ. Дуугаа аяд. Урлагийн хүн сонсчихвол биднийг хөөж гаргана.

У:        За за, болилоо. Би ч одоо тоохоо больсон доо. Миний охин хүүхэдтэй болмооргүй байвал дураараа болно л биз. Залуу улс амьдралаа сүйрүүлчхэлгүй сайхан явж байвал болох нь тэр. Өөр хүсэх юм алга. Хөөе, наад тамхиа унтраа. Яаж энд тамхи татаж чадаж байна уу? Тамхи хориотой гэсэн тэмдэг хардаггүй юм уу? Гадаа гарч тат. Ёстой нэг тавтиргүй. Миний охин хөгшрөхийн цагтаа ханьтай байгаасай л гэж би хүсэж байна. Өөр юм хүсэхгүй.

Тао:    За тэр шүү. Бидний нас явж байна. Тэгэхээр тийм холын юманд сэтгэл чилээгээд яахав дээ.

У:        Энэ хоёр одоо ямар хаашаа хүүхдүүд вэ? Олон нийтийн газар.

Тао:    Хүний хүүхдийн хэрэгт битгий оролц оо. Одоо болно.

У:        Итгэхийн арга алга.

Тао:    Гоё романтик орчинтой газар байгаа биз дээ? Тэгэхээр дураар нь байлга.

Жу:     Хөөх. Нанпинд ийм гоё урлагийн үзэсгэлэн гарна гэж санасангүй. Үзэсгэлэнтэй.

Чэн:    Чамайг яаж гүйцэхэв дээ.

Жу:     Энэ олон нийтийн газар. Хамаагүй юм битгий яриарай.

Чэн:    Чамаас болоод би цэвэр ариун биш болсон.

Жу:     Тэгвэл илүү дээр хүн хайхгүй юу. Панпинд чамайг сонирхохгүй нэг ч охин байхгүй. Тэднийг яагаад ойшоож үздэггүй юм?

Чэн:    Хардаж байна уу?

Жу:     Битгий мөрөөд. Ганц залуугаас болж бусад охидод муухай хандахгүй.

Чэн:    Тэгвэл дөнгөж сая, яагаад уйлж байснаа хэлээч.

Тао:    Наадхаа зүүлээ гээд чи эндхийн дарга болчихгүй.

У:        Гэхдээ л би зөвшөөрч чадахгүй. Өөр үнсэлцэж үнгэлцсэн хүн таарвал намайг битгий хориглоорой.

Тао:    Надад хамаа ч байхгүй.

У:        Хөөе, энийг хар даа. Энэ чинь ямар цэцэг билээ? Лянхуа билүү? Ийшээ хараач. Энийг хар л даа.

Back to episodes Go home