Strawberry-Beast

Стравбэрри шорткейк болон Бэрри Бо-гийн мангас

 

 

 

Стравбэрри: Очиж байна шүү. Зүүн талд чинь халуун тавиур. Болгоомжтой байгаарай. Кустард, навчис унаж байна. Сэтгэл хөдөлгөм намар айлчилж байгаа бололтой. Бид ямар адал явдалтай учрах бол гэхээс байж ядаж байна шүү. Ойлгосон уу? намар? Навчнаас болж уу?

 

Дуу: Том алиман хот. Миний шинэ гэр минь. Мөрөөдөл биелдэг гайхалтай энэ газарт өдөр шөнийн алинд нь ч хийх зүйл их. Үргэлж амттан байдаг энэ газар. Алив амтлаарай. Бүх зүйл байх боломжтой энэ газар. Амьдрал үргэлж дүүрэн байдаг энэ газар. Учир нь энд амтат зүйлс дүүрэн бий. Өдөр бүрийн шинэ амтат жор. Үргэлж амттан байдаг энэ газар. Надад бүгд сайхан амттай санагдаж байна. Бүх улиралд тэмдэглэх шинэ өдрүүд. Учир нь энд амтат зүйлс дүүрэн бий. Үрэлж хамгийн гайхалтай нь.  Өдөр бүр сэтгэл догдлуулам мэдрэмж. Шинэ адал явдал намайг дуудаж байна. Энд миний мэдэхээс маш их зүйл байдаг. Миний мөрөөдөл биелж болох маш олон зам бий. Учир нь энд амтат зүйлс дүүрэн бий. Өдөр бүрийн шинэ амтат жор. Үргэлж амттан байдаг энэ газар. Надад бүгд сайхан амттай санагдаж байна. Бүх улиралд тэмдэглэх шинэ өдрүүд. Учир нь энд амтат зүйлс дүүрэн бий. Үргэлж хамгийн гайхалтай нь. Бүх зүйл энд боломжтой. Амьдрал дүүрэн байх энэ газар бүх зүйл. Одоо навчис унаж байна. Шинэ адал явдал биднийг дуудаж байна. Хөгжилтэй өдрүүдээр дүүрэн шинэ улирал эхэллээ. Учир нь энд амтат зүйлс дүүрэн бий. Өдөр бүрийн шинэ амтат жор. Үргэлж амттан байдаг шинэ газар. Надад бүгд сайхан амттай санагдаж байна. Бүх улиралд тэмдэглэх шинэ өдрүүд. Учир нь энд амтат зүйлс дүүрэн бий. Үргэлж хамгийн гайхалтай нь. Гайхалтай. Үргэлж гайхалтай. Үргэлж гайхалтай. Учир нь энд амтат зүйлс дүүрэн бий. Үргэлж бүх зүйл нь гайхалтай.

 

Брийд Пуддинг: бидэнд бяцхан дуут үзүүлбэрт зориулсан цаг байхгүй. Би Шинэ намарын бэлгэдэлд зориулж Бэрри ажилчдийг бүх хүнсээр хангах гэж хичээж байна. Мэдээж надад хийхэд амаргүй байна. Бидэнд аймшигтай амттан байгаа гэж хэлээч.

 

Страв: би өөрийгөө магтахыг хүсэхгүй байна. Гэвч бид энэ жил өөрсдийгөө илүү дайчилсан. Бидний хоол хөгжилтэй, аймшигтай, гайхалтай. Брийд Пуддинг үнэхээр алмайрна даа. Энэхүү онцгой бэрри бол...

 

Брийд Пуддинг: бид мэднэ ээ. Стравбэрри Шорткейк. Үргэлж хэтэрхий сайн нь.  Бусад Бэрри нар яасан юм? Оранж Блоссом?

 

Оранж Блоссом: Усан үзэмтэй Аймшигт Бэрри төрөл.

 

Лаям Шифон: Би Ж, Күинси Капкейкийн анхны сэтгэл хөдөлгөм намарт зориулж хийж байсан алимны дарсан шүүстэй яг ижилийг хийсэн шүү.

 

Лаям Мирейн: Тогоо шиг аяга 3000. Ямар ч уух зүйлийг шулмын аймшигт шившлэгт идээ болгон хувиргах болно. Би үүнийг засчихнаа.

 

Брийд Пуддинг: Лаям Шифон, Боловсрол талдаа. Лаям Мирейн дэлбэрэлтэрхүү зүйл. БлүБэрри Муфин?

 

Блүбэрри: би ногоо шиг өнгөтэй мөхөөлдөсөө бараг л хийгээд дуусчихсан. Дээд хэсгийн чимэглэлийг хийх санаа хэрэгтэй байна. Агч навч, мэдээж хэрэг. Байгалийн бас шим тэжээллэг.

 

Брийд Пуддинг: болж байна. Расберри тарт?

 

Расберри тарт: би шагнал хүртсэн тарт болох хулуутай бялуугаа хийсэн. Энэ хулуун тарт гэхдээ илүү тансаг. Би ч өөрөө өөртөө атаархах л байсан.

 

Брийд пуддинг: Муугүй шүү

 

Стравбэрри: Муугүй гэнэ ээ? энэ аймшигт амттангууд чинь үнэхээр сайн юм. Намрын баяр удахгүй эхлэх гэж байна мөн бүх бэрри нар айдастай сүнслэг мэдрэмжийг мэдэрч байна.

 

Соур Грапе: Хаклбэрри Паяаас бусад бүх бэрри нар.

 

Хаклбэрри: аалзны торнууд, хулуунууд. Гэрэлтүүлгүүд.

 

Strawberry: чи зүгээр үү, Хак?

 

Хаклбэрри: уучлаарай Стравбэрри. Намрын баярт дуртайг чинь мэднээ. Магадгүй би чам шиг зоригтой байсан бол дуртай байх байсан байх.

 

Strawberry: яг ч бүх бэрри нар над шиг зоригтой биш л дээ. Чи заавал сүнс, мангас, эсвэл гэрэлтүүлгүүд шиг аймшигт зүйлсэд дуртай байх шаардлагагүй шүү дээ.

 

Красти муфин: би та нарыг энд байгааг харж байнаа. Та нар миний хоолыг авч ирсэн үү? Одооны залуучууд уу. шаргуу хөдөлмөр үнэлж мэдэхгүй шүү.

 

Лемон: яана даа, хэн нэгэн түүний жигнэмэгийн буруу талыг тосолсон бололтой.

 

Брийд пуддинг: Красти Муфин. Тэр зэвүүн өвгөн бол хөгжилтэй хүрээлгийн эзэн. Инээдтэй биш гэж үү?

 

Кэнди Корн: түүнийг мэддэг бол тэр тийм ч муу биш шүү.

 

Блүбэрри: та нар ч бас ярьдаг эрдэнэ шиш харж байгаа биз дээ? Ашгүй дээ, өмнө нь би хүнсний ногоотой ярилцсан. Юмс их хачин болж байгаа.

 

Кэнди Корн: Красти Муфин бол миний авга ах.

 

Strawberry: гэхдээ тэр их хэцүү ааштай харин чи хөөрхөн юм.

 

Кэнди Корн: би тэгж их сонсдог.

 

Strawberry: би бол Стравбэрри Шорткейк. Энэ бол оранж, лемон, Лаям бас блүбэрри.

 

Кэнди Корн: би бол Кэнди Корн. Ядаж л энэ эрдэнэ шишийн хувцасыг өмсөөгүй байхдаа.

 

Лемон: хөөх, дажгүй юмаа.

 

Кэнди: би өөрөө хийсэн юм. Авга ах минь Ниблетийн толгодод хөгжилтэй хүрээлг нээснээс хойш би түүнд тусалж байгаа.  

 

Strawberry: зуухны хаалгийг хаа. Чи Ниблетийн толгодийнх гэж үү? Би Берри тосгонийх. Бид хөршүүд юм байна.

 

Кэнди: өөр улсын бэрритэй энд уулзана гэж бодсонгүй шүү. Үнэндээ авга ах Красти хөгжилтэй хүрээлэн том алиман хотод нээгдэнэ гэхэд яаж хүлээж авахаа ойлгоогүй.

 

Strawberry: тэр яг л би энд нүүж ирэхдээ эргэлзэж байсан шиг байсан байна. Харин одоо энэ бэрри бусад бэрри нарт том алиман хотод дурлахад нь тусалж байна шүү дээ. Том алиман хот чимээтэй, ядармаар гэдгийг мэдэж байна гэхдээ энд амьдардаг бэрри нар яг л өмнөх тосгонд минь байсан бэрри нар шиг баярын өдрүүдийг тэмдэглэх дуртай. Энд чиний багт үзүүлбэрийг сонирхох олон шинэ найзууд байгаа гэдэгт итгэлтэй байна.

 

Пампкин: хөөе, юу байна даа? Бүх бэрри нарын хайртай намрын Спаяс Папкин би том алиман хотод намар юу хийж болох болон болохгүй вэ гэдгийг хэлэхээр ирлээ. Өнөөдөр би намрын хөгжилтэй хүрээлэнг шалгаж байна. Энэ халуухан уу эсвэл үгүй юу?

 

Strawberry: тэр нөхөрсөн харагдаж байна. Очиж сайн уу гэж хэлээрэй.

 

Кэнди: сайн уу хүүхдүүдээ. Би бол том эрдэнэ шиш.

 

Пампкин: намрын хөгжилтэй хүрээлэн? Ойлгомжтой, халуухан биш. Илүү их халуухан зөвөлгөө авахыг хүсвэл лаяк дараарай. Мөн хайртай гэдэг нь халуухан гэдгийг бүү мартаарай.

 

Оранж: чи түүний яриаг гүйцээсэнгүй. Тэр бараг ярьж ч эхлээгүй байсан.

 

Кэнди: зүгээр дээ.

 

Пампкин: яг одоо айдас тренд болж байна. Өхөөрдөм эрдэнэ шиш биш. Яг юу юм бэ?

 

Кэнди: аварга шиш.

 

Пампкин: хамаагүй ээ. хэрэв би үүнийг бичлэгтээ оруулбал үзэлтийн тоо буурчихна. Надад аймшигтай, хүйтэн, гайхшруулам зүйл хэрэгтэй. Хэрэв ямар нэг аймшигтай зүйл болбол надтай холбогдоорой за юу? Баяртай.

 

Strawberry: тэгэхээр саяных сайн жишээ биш байлаа гэхдээ надад итгээрэй. Өөр нөхөрсөг бэрри их байгаа шүү.

 

Паямэн: үнэхээр дургүй хүрмээр юм.

 

Strawberry: бараг л бүх бэрри нар.

 

Паямэн: эхлээд чи намайг хүрээлэнд лангуу байрлуулахыг зөвшөөрөөгүй. Харин одоо намайг нэг тэмдэг тавихыг зөвшөөрөхгүй гэж үү?

 

Красти: энэ хүрээлэнд миний үгээр юмс явагддаг. Чи биш Бэрриворк хоолыг зохицуулж байна. Тиймээс эдгээр тэмдгүүдээ авч үз, Паямэн.

 

Паямэн: чи өвөрмөц purple Паямэнийг айлгаж чадна гэж бодоо юу? Тэгэхээр...та чадна. Гэхдээ би хариугаа авах л болно доо.

 

Strawberry: баглаа болгонд ялзарсан жимс байж л байдаг. Гэхдээ бусад бэрри нар бүгд хүрээлэнд дуртай байх болно.

 

Жонникейк: хайр татам намрын шинэхэн агаарыг үнэрт. Хэн хүрээлэнд хөгжилдөөн дүүрсэн байхад дургүй байх юм? Жонникейк Коблерийн цагирган амттан. Энэ газрын хамгийн шилдэг нь.

 

Красти: чи миний үйлчлүүлэгчдийг хуурах гээ юу?

 

Жонни: би гүтэлгийг чинь няцааж байна. Би бол улсын хамгийн үнэнч бэрри. Өө, цаг болчихож, би...

 

Красти: заримдаа би энэ хүрээлэн хэрэгтэй үгүйд гайхах юм. Гэхдээ миний бяцхан өхөөрдөм кэнди энэ хүрээлэнд над шиг л дуртайг боддог юм. Тэгээд бүх зүйл өөр санагддаг. Тийм биш гэж үү?

 

Кэнди: яг тийм, авга ах Красти. Хөөе, яагаад энд лангуу буулгачихсан юм бэ?

 

Strawberry: авга ах та хоёрын чинь харилцаа хөөрхөн юмаа. Юу гээч? Чиний шинэ бэрри найзын хувьд бид том алиман хотод өнгөрүүлэх чиний анхны намрын баярыг төгс болгох болно. Юу ч бидний замд саад болохгүй. Ямар ч муухай цаг агааргүй. Ямар ч мууухай ааштай бэрри байхгүй. Бүр аймшигт араатан ч биднийг зогсоож чадахгүй. Энэ хамгийн хөгжилтэй намрын баяр байх болно. Хөгжилтэй.

 

Оранж, лемон, блүбэрри, лаям: тийм ээ, мэдээж, тиймээ, яг тийм.

 

Кэнди: та нар үнэхээр нөхөрсөн юмаа. Энэ намрын баяр хэзээ ч мартагдахгүй гэдэгт би итгэлтэй байна.

 

Strawberry: тийм ээ. халуун шоколад минь гэж, юу болоо вэ? Үнэхээр аймшигтай юм.

 

Лаям: өө үгүй ээ, хараач.

 

Strawberry: Кэнди, надад үнэхээр харамсалтай...

 

Хакл: уучлаарай, би бол сандарсан хөгжимчин.

 

Красти: энд хараад байх юм байхгүй. Жаахан засвар хийхэд болно. Бүгд явж хөгжилдөцгөө. Алив, явцгаа. Яв.

 

Брийд пуддинг: хэн нэгэн надад тушаал өгөх үед би илүү сайн хөгжилдөж чаддаг гэдгээ мэднэ.

 

Strawberry: кэнди корн. Надад их харамсалтай байна.

 

Кэнди: энэ хотын зарим бэрри нар биднийг энд байлгахыг хүсэхгүй байгаа бололтой.

 

Strawberry: яг тийм зүйл болж. Зарим бэрри нар намрын баярыг сүйтгэхийг оролдож байна. Гэвч Кэнди корн шиг бяцхан өхөөрдөм бэрриг том алиман хотод хүлээж авахгүй байна гэнэ ээ? энэ үнэхээр миний дургүйг хүргэж байна.

 

Кэнди: ямар нэг асуудал битгий тариарай.

 

Strawberry: бид бүх асуудлыг тарих болно. Би чамд үүнийг хийсэн нэгнийг олох хүртлээ зогсохгүй гэж тангаргалж байна учир нь бэрри найзууд ингэхийн тулд л байдаг юм.

 

Оранж: тэгээд бид юу хийх вэ, Шорткейк?

 

Strawberry: би одоогоор юу ч бодож олоогүй байна.

 

Лаям: сайн зүйл нь би бодоод олчихсон.

 

Лемон: хүлээ, чи яаж ингэж хурдан хувцасаа сольчхов? Чи энийг өмсчихсөн байсан юм уу?

 

Лаям: би Априкот Кристигийн зохиолуудаас сайн мөрдөгч үргэлж нууцлаг ирээдүйд бэлтгэлтэй байх ёстой гэдийг хангалттай уншиж ойлгосон. Мөн сайн мөрдөгч дууны эффектээ өөрөө оруулах ёстой. Эхлээд бид хэрэг болсон газрыг шинжилнэ. Бат бөх. Үүнийг хийсэн бэрри энийг эвдлэх маш хүчтэй байж таарна. Хачирхалтай юм. Энэ яг л хумсны ором шиг харагдаж байна. Бүр ч сонирхолтой.

 

Оранж: би нялцанхай зүйл дээр уначихлаа.

 

Лаям: Хөгшин бэрригийн соус? Илүү хачирхалтай.

 

Strawberry: чи сая хөгшин бэрригийн соус гэсэн үү? Намайг бага байхад хөгшин бэрригийн соусаар тэмдэг үлдээдэг нэг мангасын талаар түүх яригддаг байсан тэгээд...тэгээд...мэдээж энэ яагаад ч биш. Энд их халуун байна уу? чи яагаад одоо ч бичээд байгаа юм?

 

Расбэрри: хэдэн бэрри нар намрын баярт зориулж тоглоом хийсэн нь ойлгомжтой. Нууц тайлагдлаа. Талархах хэрэггүй дээ.

 

Strawberry: яг тийм. Хэн нэгэн хүрээлэн хаагдсаны дараа нууцаар орсон байх. Яг тийм л зүйл болсон мангас ирээгүй.

 

Хак: энд одоо мангас байгаа гэж үү?

 

Strawberry: тийм ээ, уучлаарай. надаас боллоо.

 

Лаям: өнөө орой бид хүрээлэнгийн ойр хавийг ажиглаж хэн энэ явдлын ард байгааг олж мэдэх болно. Хак?

 

Хак: ажиглах аа? Харанхуйд уу?

 

Брийд: би хаклбэрритэй байж байя. Хэн нэгэн бэрриворкийг харж байх ёстойгоос хойш. Зүгээр л..гуйя наадхаа боль.

 

Расбэрри: харанхуйд ямарч хэрэгцээгүй эргэлдэх үнэндээ миний хийх зүйл биш.

 

Соур грапе: би ч бас үлдэнэ ээ. би ийм их догдлолыг хүлээж авч чадахгүй.

 

Strawberry: за тэгвэл тохирлоо. Өнөө орой бид мангасыг биш хорлон сүйтгэгч бэрри нарыг олж бидний шинэ найз болох Кэнди корнд хотод амьдрах огтхон ч аймшигтай биш гэдгийг харуулах үйл ажиллагаагаа эхлүүлэх болно. Би одоо ч даалгаварын нэрийг судалж байна.

 

Бүгд: үйл ажиллагаа, орлон тоглогч.

 

Расбэрри: хулуутай тарт. Энэ франц жор та сайн гэдгийг шууд мэдрэх болно. Хэн нэгэн хулуутай тарт авахыг хүсч байна уу? яагаад хэн ч авахгүй байна аа?

 

Брийд: болж байгаа зүйлсээс боллоо. Энэ мангасын зүйл бүх бэрри нарыг айлгаж байна.

 

Соур грапе: харин тэр тус болохгүй байна.

 

Хак: амьдрал дуусашгүй айдсаас өөр зүйлгүй. Аймшиг болон галзуурал жил бүр тохиож байна.

 

Брийд: бүх бэрри нарын саруул ухаан сайн сайхны төлөө юу болоод байгааг олж мэдэцгээе. Чи намрын баярын яг юунд дургүй юм бэ?

 

Хак: өнгө аяс, сэтгэл санаа, түргэн тусламж?

 

Брийд: чи орчин гэж хэлэх гэж байсан уу?

 

Хак: үгүй ээ, түргэн тусламж. Би айж байна. Би унаад тэгээд бэртвэл түргэн тусламж ирээд намайг аваад явчихна.

 

Брийд: бид үүнийг дараа ярилцанаа. Харин одоо бид намрын баярын чиний дуртай зүйлийг олж илрүүлцгээе. Бүх зүйл аймшигтай байх шаардлагагүй.

 

Хак: айхгүй байвал надад сайхан байх бололтой.

 

Расбэрри: чи үнэхээр түүнд тусалж чадна гэж үү?

 

Брийд: түүнийг энд үргэлж орилж байхад бид ямар ч үйлчлүүлэгчийг татаж чадахгүй. Тиймээс энэ удаад.... намрын баяр 101. Баярын өдрийг тохиолдуулсан өөрийгөө илрүүлэх хичээлд тавтай морил.

 

Хак: чи гайхалтай харагдаж байна. Гэхдээ энэ хувцас намрын баяртай ямар холбоотой юм бэ?

 

Брийд: хөөе, намрын баяр? Хувцас? Хувцаслалт? Чи заавал аймшигтай харагдах хэрэггүй. Харж байна уу? миний дуртай кинон дээр гардаг зөгийн бал шиг хээтэй даашинз, Мулбэрригийн өглөөний цай. Энэ бол төгс, ямар ч өө сэвгүй. Энэ бол би. Тэгэээд би чамд өөрийн сонирхолтой хувцаснуудаас нэгийг сонгож өөрийнхөө илэрхийлэхийг хүссэн өөрийгөө олоосой гэж хүсч байна.

 

Расбэрри: энэ тус болохгүй дээ.

 

Брийд: надад итгэ.

 

Хак: би бол....ууртай хөмсөгтэй Хак.

 

Брийд: энэ ч тэгэхээр бараг л хувцас шүү.

 

Хак: гэхдээ хүлээгээрэй. Хэрэв би ууртай хөмсөгтэй Хак юм бол энгийн хөмсөгтэй Хак яах болж байна аа? Хэзээ үүнийг авч энгийн Хак гарч ирэх юм? Би ер нь хэн юм бэ?

 

Соур грапе: миний бодлоор эдгээр хувцас түүнийг байж болох хямралд оруулах шиг боллоо. Гайхалтай.

 

Оранж: хэрэв бид үүний ард хэн байгааг олж мэдвэл тарж яваад илүү олон газрыг хамгаалах хэрэгтэй.

 

Кэнди: би төв орох хаалгийг ажиглаж байя. Хэн нэгэн нууцаар орохыг оролдох үгүйг харья.

 

Оранж: сайн сэтгэж байна шүү, Кэнди. Бүх бэрри нар анхааралтай, хурдан бас чимээгүй байгаарай. Бид тэр муу бэрриг барих гэж байгаа шүү.

 

Лемон: сайн зүйл нь би баригч 3000-г авч ирсэн. Би үүнийг засчихнаа.

 

Strawberry: жаахан аймар байна шүү, тийм ээ?  Надад биш л дээ. Би айгаагүй. Чамайг л бодож байна. Зүгээр л нэг хогийн сав байна. Санаа зовох зүйл байхгүй дээ. Юу байсан бэ?

 

Лемон: хөгжилтэй байна, Оранж. Хачин мангасын чимээ гаргаж биднийг айлгах гээ юу? Үгүй шүү, үнэхээр. Би чин сэтгэлээсээ инээж байна.

 

Оранж: саяных би байгаагүй ээ.

 

Блүбэрри: энэ мангас ч байгаагүй. Мангасууд арай өөрөөр дуугардаг....

 

Strawberry: тэгээд хэн байсан юм бэ?

 

Лаям: энэ дуу юунаас ч гарч байж болно. Салхилахад модноос гарах чимээ. Эсвэл эдгээр хуучин эдлэлээс. Бүр үгүй бол энэ улаан гэрэлтсэн нүднээс ч байж болно.

 

Лемон: зугтаарай.

 

Strawberry: энэ ч сайн зүйл биш шүү.

 

Оранж, лемон, лаям, блүбэрри: Стравбэрри чи хаана байна аа? Энэ зүг рүү. Хурдлаарай.

 

Strawberry: би та нарыг олохгүй байна. Кустард. Би амьдралдаа чамайг харсандаа ингэж их баярлаж байсангүй. Кустард, юу болсон бэ?

 

Лемон: барьчихлаа. Бидэнд илүү том баригч хэрэгтэй болох нь дээ.

 

Оранж, блүбэрри, лаям: чи хаана байваа? Чи зүгээр үү? Бид үнэхээр их айлаа.

 

Strawberry: бид тэнд....тэнд нэг зүйл....

 

Кэнди: нэг зүйл хүрээлэнгээр гүйгээд явчихлаа.

 

Лемон: тэр зүйл...тэр их аварга том зүйл.

 

 Strawberry: Бэрри Бо-гийн мангас.

 

Расбэрри: хэн нэгэн юу болоод байгааг тайлбарлаад өгөхгүй юу?

 

Strawberry: Бэрри Богийн мангас бол Бэрри тосгоны домог байсан юм.

 

Кэнди: Ниблетийн толгодод ч энэ домог байсан гэж бодож байна.

 

Strawberry: хэн нэгний тушаалаар ирэх Бэрри Богийн мангасаас болгоомжил. Цэнхэр туяатай манан дунд тэнүүчилж, нутагт чинь айдсыг түгээхээр ирнэ. Хөгшин Бэрри нуугдаж байгааг чинь олох үед хаана гишгэж байгаагаа анзаар. Бэрри Бо-гийн мангас ойтож ирэхэд чи орондоо орсон байх ёстой.

 

Хак: уучлаарай.

 

Кэнди: хэрэв мангас хөгжилтэй хүрээлэнг ангуучилж байгаа бол бэрри нар аюулд орж байж болох юм. Авга Красти энэ газрыг хаах хэрэгтэй гэж бодож байна уу?

 

Оранж: бид тийм зүйл болгохгүй ээ. бид намрын баярыг чамд төгс байлгана гэж амалсан тэр амлалтандаа ч бид хүрэх болно. Тийм биз дээ, шорткейк?

 

Strawberry: би биднийг юу ч байсан, ямар ч аймшигт амьтан зогсоохгүй гэж хэлэхдээ энд үнэхээр аймшигт араатан байна гэж бодоогүй. Гэхдээ би найзуудыгаа намайг аймхай бэрри гэж бодохыг хүсэхгүй байна. Би тэнд очоод тэр...том..аймшигт мангастай нүүр тулахыг хүлээж тэсэхгүй нь. Бид үүнийг ямар ч асуудалгүй даваад гарна. Үнэндээ бид юунаас айгаад байгаагаа ч мэдэхгүй нь учир нь энэ тийм ч том асуудал биш шүү дээ.

 

Лаям: үнэндээ энэ маш том асуудал. Хэрэв Бэрри Бо-гийн мангас хөгжилтэй хүрээлэнг ангуучилж байгаа нь үнэн бол энэ нь бүх хотынхныг сандрагахаар том зүйл. Тэгэхээр одоо бид илүү баттай мэдээлэл олохоосоо өмнө нэг ч бэррид энэ талаар хэрэхгүй байх хэрэгтэй. Ойлгосон уу?

 

Лемон: Лаям?

 

Лаям: халуун чинжүү минь гэж.

 

Пампкин: намрын баярын хөгжилтэй хүрээлэнгээс шууд мэдээллэж байна. Бэрри Бо-гийн мангас энд тэнүүчилж байна. Мангас гэж юу вэ? Яагаад тэд бидэнд мэдэгдэхийг хүсэхгүй байна вэ? Бид аюулд орсон уу? би үнэнийг олж мэдэх хүртлээ шууд дамжуулах болно. Хайртай шүү Спаяс бүлгийнхэн минь.

 

Лемон: одоо энэ мэдээг дарахаасаа өнгөрлөө. Хотын бүх иргэд үзэж байна.

 

Strawberry: сайн байна. Хэрэв тэд хүрээлэнгээс хол байвал бид үүнтэй нүүр тулах гэж айх шаардлагагүй. Хэдийгээр бид хүрээлэнг аюулгүй байлгахыг хүсч байгаа ч мангасыг зогсоох гэж тэгтлээ хичээх хэрэггүй биз дээ, тийм үү? Бид юу ярьж байлаа?

 

Оранж: тэгэхээр энгийн шорткейк гэж бий. Харин дараа нь эспрессо кофетой чийзкейк бүхлээр нь ганцаараа иддэг шорткейк байгаа. Тэгээд эцэст нь ийм шорткейк ч бий. Нэг л зүйл болоод байна.

 

Strawberry: за гүнзгий амьсгал. Зүгээр л тайван бай, Стравбэрри. Тайван байхыг хичээ. Хэрэв тайван байж чадвал намайг айж байгааг ямар ч бэрри мэдэж чадахгүй.

 

Пампкин: шинэхэн дагагчид минь энэ бүх хачирхалтай зүйлсийн үүрэнд тавтай морил.

 

Паямэн: үзмийн ягаан бялуунууд. Нууцлаг мангасаас зугтаах үзүүлбэрт яг сайхан тохирно шүү.

 

Жонни: Жонникейк Коблерийн мангасыг хөөгч. Үүнийг авсан байхад ямар ч мангас танд аюул учруулахгүй.

 

Красти: энэ бүх зүйлсийг зүгээр хаавал таарна. Мангасууд хүрээлэнд байна шүү дээ.

 

Лемон: яагаад мангас хүрээлэн рүү дайрсан юм бол?

 

Лаям: Бэрри Бог домог яаж эхэлдэг гэлээ?

 

Кэнди: хэн нэгний тушаалаар ирэх Бэрри Бо-гийн мангасаас болгоомжил...

 

Лаям: хэн нэгний тушаалаар. Хэн нэгэн үүнийг хийж байна. Сэжигтэн байгаа гэсэн үг.

 

Лемон: үнэхээр үү? Чи яаж энэ бүгдийг хурдан хийсэн юм бэ?

 

Лаям: эдгээр Бэрри нарт үүнийг хийх хангалттай шалтгаан бий. Онцгой Пүрпл Паямэн. Түүнийг хүрээлэнд ирж үзмийн ягаан кейкээ зарахыг зөвшөөрөөгүйд тэр их уурласан харагдсан. Тэр энэ бүгдийг найруулсан бол яах вэ? Пампкин Спаяс хүрээлэнг уйтгартай гэж хэлсэн. Магадгүй мангас түүний нэр хүндийг илүү өсгөнө гэж бодсон байж болно. Жонникейк Коблер. Мангас гарч ирлээ гэж яригдсаны маргааш тэр гэнэт л мангас үргээгчээ гаргаж ирсэн. Давхцал уу? би лав үгүй гэж хэлнэ. Тэгээд Красти Муфин.

 

Кэнди: авга Красти юу?

 

Лаям: уучлаарай, Кэнди. Гэхдээ тэр хүрээлэнд дуртай байгаа харагддаггүй. Эсвэл зарим нэг бэрри нарт. Магадгүй тэр үүнийг дуусгах шалтаг хайж байгаа байх. Эдгээр бэрри нарын нэг мангасыг дуудсан байх ёстой. Тэд дайралтын ард байгаа.

 

Strawberry: хэрэв бид хэн гэдгийг мэдчихвэл бид мангасыг харахаасаа өмнө үүнийг дуусгаж болох нь ээ? их харамсалтай юм. Учир нь би тэр зүйлийг ахиад нэг хармаар байсан юмсан.

 

Лемон: бид ахиад түүнийг олж харвал, би мангасыг баригч, туршилтаар батлагдсан шинэ 4000 дээр ажиллаж байгаа. Мангасыг барихад бэлэн.

 

Оранж: би таая л даа. Чи үүнийг засчихна тийм үү?

 

Брийд: Хак яах болж байна аа? Тэр бидэнд жаахан төвөг болох байх.

 

Хак: би сонссон шүү.

 

Брийд: чамайг сонсоосой гэж хүссэн юм.

 

Хак: би зүгээр байх болно. Хэрэв би нүдээ аниад биеэ хураагаад яг л бөмбөг шиг хэлбэрт ороод нэг буланд нуугдах юм бол дуусашгүй их аймшигтай зүйлсээс өөрийгөө хааж чадах байх.

 

Соур грапе: би намрын баярт Хакийг яаж дурлуулж оролцуулахаа мэдэж байгаа. Энгийнээр, надад хамаагүй. Гэхдээ энэ жил миний зөөлөн талыг илүү гаргаж байна. Намрын баярын 102т тавтай морил. Бидний дараагийн намрын баярын өөр нэгэн хичээл. Хувцас намрын баярын хамгийн чухал зүйл биш.

 

Брийд: чи намайг үүнийг өмссөн байгааг харсан уу? би үүнийг огт тайлж байгаагүй.

 

Соур Грапе: намрын баярын хамгийн онцгой хэсэг бол заль мэх. Би чиний гарыг энэ хоргонд дүрнэ. Чи ямар нэг заваан аймшигтай нялцгай зүйл мэдэрнэ гэхдээ энэ бол заль мэх. Энэ чиний бодож байгаа шиг зүйл биш байх болно.

 

Хак: ойлголоо.

 

Соур Грапе: эд бол нүднүүд. Айх хэрэггүй. Энэ бол арилгасан усан үзэм.

 

Хак: заваан юмаа.

 

Соур грапе: харин эд бол шавжнууд.

 

Хак: гоймонгууд. Би нэг оролдоод үзье.

 

Соур: наад хорго чинь хоосон байгаа.

 

Хак: гэхдээ хоосон байгаа нь илүү аймшигтай илүү сандаргамаар юм байна. Хэтэрхий бодит. Энэ хэт бодит болчихсон байна.

 

Соур: тэдний байцаалт үүнээс илүү сайн явагдана гэж найдаж байна.

 

Лаям: энэ хэргийг илрүүлэх өндөгний хайрцгийг эвдлэхээс ч хэцүү байх бололтой. Паямэн энэ буруутгалыг үнэлсэнгүй. Тэр өөрийгөө хүрээлэнгийн ойр хавьд байгаагүй гэж тангаргалсан. Хэрэв хэн нэгэн бэрри түүнийг харсан бол, тэр үед тэр ийм царайг бий болгож байсан. Пампкин Спаяс хүрээлэнд байсан. гэвч түүнд тэр биш гэдгийг нотлох нотолгоо болох өөрийн дагагчиддаа хуваалцсан маш урт жагсаалтыг гаргаж ирсэн. Тэд мөнгийг дага гэж хэлсэн. Жонни Коблер маргаангүй мөнгөний араас явдаг. Гэхдээ тэр мөнгө олоод их завгүй байсан учраас биднийг явах хэрэгтэй гэж хэлсэн. Ингээд дууслаа. Хариулт байхгүй. Бид одоо ч үнэхээр ширүүн байх Красти муфинаас ч илүү их бухимдаж байв. Араатны мөр хавчуургатай зайрмагнаас ч илүү хүйтэн байсан бөгөөд юу ч үүнийг хайлуулж чадахааргүй байв. Ямар ч бэрри үүнийг хийсэн байж болно. Ийм үзүүлэлттэй бид юуг ч олж чадахгүй нь.

 

Кэнди: та нар чадах бүхнээ хийсэн.  Гэхдээ хүрээлэнд ямар ч бэрри сэлгүүцэж байгаа мангастай буцаад ирнэ гэж байхгүй. Хэрэв шударгаар хэлбэл тэд тэгэх ёсгүй. хэрэв хэн нэгэн чинь Ниблетийн толгодод байсан бол надад захидал явуулаарай. Та нартай уулзах үнэхээр сайхан байлаа.

 

Strawberry: нэг талаас би их муу бэрри шиг санагдаж байна. Бид намрын баярт Кэндиг хөгжилтэй байхад нь тусална гэж амалсан. Гэхдээ нөгөө талаар би ахиж Бэрри Бо-гийн мангастай нүүр тулахгүй боллоо.

 

Блүбэрри: надад муухай санагдаж байна.

 

Оранж: хэрэв бид тэр мангасыг л барьж чаддаг бол.

 

Strawberry: гэхдээ бид чадлаараа л хичээсэн. Бас хэрэв Кэнди явахыг хүсч байгаа бол бид түүний сонголтыг хүндлэх хэрэгтэй. Бидэнд өөр хийж чадах зүйл байхгүй.

 

Лемон: өө, бид олж чадна аа. Шинэ батлагдсан мангас баригч 4000. Энэ эд мангасыг буулгаж авахад зориулагдсан.

 

Strawberry: яг холдчихлоо гэж бодоход тэд намайг буцаагаад татчих юм.

 

Оранж: за нэгт, наадах чинь гайхалтай. 2т бид яаж мангасыг олохоо ч мэдэхгүй шүү дээ.

 

Лемон: өө бид мэдэх болно оо. Энэ зүйл араатны өвөрмөц молекулын нэгдлүүдийг тусгаарлаж, агаар мандалд үлдсэн ул мөрийг дагаж мөрддөг сканнертай эд байгаа юм. Энэ машин хөгшин Бэрригийн ардаа үлдээсэн хог хаягдлыг дагаж чаддаг гэсэн үг.

 

Блүбэрри: ойлголоо.

 

Лаям: одоо л ойлгож байна.

 

Лемон: алив, би мөрийг оллоо. Дагаад яваарай.

 

Оранж: чи зүгээр үү?

 

Strawberry: мэдээж. Би зүгээр л аймшигтай домогт амьтантай нүүр тулах гэж байгаадаа үнэхээр их догдолж байна. Би үүнийг хийж чадахгүй нь. Би Бэрри Бо-гийн мангастай нүүр тулж чадахгүй ээ. намайг уучлаарай. би...айж байна. Үнэхээр их айж байна.

 

Лаям: чи яагаад юу ч хэлээгүй юм бэ?

 

Strawberry: би зоригтой байхыг хүссэн. Би энэ бүхнийг хийж чадна гэж бодсон. Бүгдийг хэвэнд оруулахыг хүссэн. Гэхдээ тийм зүйл болсонгүй. Өнөөдрийн энэ зүйл надад тохирох зүйл биш бололтой. Би айдастайгаа нүүр тулж чадахгүй нь. Айдас минь алга болдог ч болоосой. Учир нь энэ шөнө миний дотор тэмцэх зүйл алга. Ямар ч гэрэл гэгээ надад алга. Би энд байхыг хүсэхгүй байна. Намайг уучлаарай гэхдээ би айдастайгаа нүүр тулж чадахгүй нь.

 

Оранж: бид бүгдэд л айдас байдаг нь үнэн.

 

Strawberry: тийм гэж үү?

 

Блүбэрри, Лаям, Лемон: чи ганцаараа л айж байна гэж бодсон юм уу?

 

Оранж: чи айсан байсан.

 

Strawberry: бас бэлтгэлгүй байсан.

 

Оранж, блүбэрри, лемон, Лаям: бид чамайг зүгээр байгаа үгүйг мэдэх гэж чамтай хамт байна гэдгийг чи мэднэ. Бид бүх замын турш чамтай хамт байна.

 

Strawberry: би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.

 

Оранж, блүбэрри, лемон, лаям: айдастайгаа нүүр тулахад чинь бид туслах болно. Хамтдаа бид дийлдэшгүй. Чиний дотор тэмцэгч байсаар байгаа. Маш тод гэрэл чиний дотор бий. Бид үргэлж хамт байх болно. Учир нь чамд айдастайгаа нүүр тулахад туслах найзууд бий.

 

Strawberry: заримдаа амьдрал аймаар санагдаж чи энд ганцаараа л юм шиг мэдэрдэг. Харин одоо би тийм зүйлийг мэдэрч суух ёсгүй гэдгээ ойлголоо. Би үнэхээр мэдэх ёстой байж. Айдастайгаа ганцаараа нүүр тулах хэрэггүй.

 

Оранж, блүбэрри, лемон, лаям: айдастайгаа нүүр тулахад чинь бид туслах болно. Хамтдаа бид дийлдэшгүй. Чиний дотор тэмцэгч байсаар байгаа. Маш тод гэрэл чиний дотор бий. Бид үргэлж хамт байх болно. Учир нь чамд айдастайгаа нүүр тулахад туслах найзууд бий.

 

Strawberry: би айдастайгаа нүүр тулах болно оо.

 

Бүгд: зүгээр л айдастайгаа нүүр тул.

 

Strawberry: та нар хамгийн шилдэг найзууд. Одоо намайг дагаарай явж мангасыг олцгооё. Лемоныг дагаарай. Лемоныг дагацгаая.

 

Хак: би айхгүй байна. Би айхгүй байна.

 

Брийд: бид бууж өглөө. Бид бүгдийг туршиж үзсэн.

 

Расберри: бүгдийг гэнэ ээ? нээрээ юу?

 

Брийд: бид 2 зүйл туршиж үзсэн. Өөр юуг турших хэрэгтэй юм бэ?

 

Соур: бид түүнд айдастайгаа нүүр тулах тухай дуу дуулж өгөх ёстой хэрэг үү?

 

Расбэрри: хараад суралцаж ав. Бүх бэрри энэ бүх хугацаанд чамайг жаахан хүүхэд шиг үзэж ирсэн. Гэхдээ чи яагаад энэ баяр бүхэлдээ аймшигтай зүйлсээр дүүрсэнийг ойлгож байна уу? учир нь энэ ертөнц тэр чигтээ аймшигтай зүйлсээр дүүрсэн байдаг. Харин чи үүнтэй нүүр тулах уу нуугдах уу гэдгээ шийднэ. Энэ бол намрын баярын гол зүйл. Айж байсан ч айдастайгаа нүүр тулах. Талархах хэрэггүй дээ.

 

Соур: яг миний хэлэх гэж байсан зүйлс байлаа.

 

Лемон: энэ хүрээд мангасын мөр дуусч байна. Мангас тэгэхээр цөөрөмд байгаа хэрэг үү?

 

Strawberry: тэгэхээр бид одоо яг яах вэ?

 

Оранж: тийшээ орох хэрэгтэй юу?

 

Лемон: татаж гаргах уу?

 

Лаям: юугаар?

 

Блүбэрри: маш сайхан шүлэгээр. Хэн шүлгэнд дургүй байдаг юм бэ?

 

Лемон: хачин юмаа. Мөр цөөрмийн нөгөө талд ч бас байна. Энэ доошоо Фунел кейк суурин луу явж байна. Халуун чинжүү минь гэж.

 

Strawberry: юу болсон бэ?

 

Лемон: би мангас баригч 4000-г шатаар буухад зориулж хийгээгүй л дээ.

 

Лаям: яагаад болохгүй гэж?

 

Лемон: чи нийтийн тээвэр ашигладаг хэдэн мангас мэдэх вэ?

 

Оранж: тэгэхээр бид мангасыг мангас баригчгүйгээр олох хэрэгтэй гэсэн үг үү?

 

Strawberry: бид зүгээр байх болно. Бид үүнийг хийж чадна. Бид бие биедээ байгаа шүү дээ. Юу? Бид нэг бүтэн дууг яг тэнд дуулсан шүү дээ. Би Бэрригийн хувьд суралцаж өсч томорч байна. Гэхдээ бас, нөгөө, гуйя гарнаас минь бариач.

 

Блүбэрри: энэ унтаж байна ш дээ.

 

Strawberry: би аймшигтай бэрринүүд үүнийг чамаас холдуулж чадна гэж бодож байна.

 

Оранж: тэр энэ доор юу хийж байгаа юм болоо?

 

Лаям: магадгүй тэр харанхуйд ганцаараа байх дуртай байх.

 

Лемон: би ч бас тэгж бодож байна.

 

Strawberry: юу болсон бэ Кустард? өө, жигнэмэг.

 

Блүбэрри: магадгүй түүнд зүгээр л тэврэлт хэрэгтэй байх.

 

Хак: хөөе Расбэрри. Би чамд баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Чиний надад хэлсэн зүйлс их тус болсон шүү.

 

Расбэрри: би мэднэ ээ.

 

Хак: дараагийн удаад би аймшигтай зүйл харвал, юу ч байсан хамаагүй би нүүр тулах болно оо.

 

Лемон: амь амиа бодоорой.

 

Лаям: зугтаарай.

 

Оранж: тэр энд байна.

 

Блүбэрри: тэвэрч өгье гэж битгий хэлээрэй.

 

Strawberry: тэднээс хол бай муу мангасаа. Бүх бэрри нарыг аюулгүй газарт аваач. Товчлууруудаа? Хэн нэгэн мангасыг саатуулж бай.

 

Хак: энэ бол миний мөч. Ууртай хөмсөгтэй Хак энд байна. Ууртай гэхдээ айдастайгаа нүүр тулж байна. Ингэж хэлмээр байсан юм. Дажгүй юм гээч. Эдгээр хувцаснууд зан байдлыг төлөөлж болдог гэж мэдээгүй юм байна.

 

Оранж: шорткейк, чи хийж чадлаа.

 

Strawberry: би чадчихлаа. Би айдастайгаа нүүр тулчихлаа. Би мангасыг ялчихлаа. Их хөөрч байна шүү. Би зүрхээ нүдний минь хойно цохилж байгааг мэдэрч байна.

 

Лемон: би мангас ийм чимээ гаргадаг гэж бодохгүй л байна шүү.

 

Strawberry: энд яг юу болоод байгааг харцгаая.

 

Бүгд: Кэнди Корн?

 

Кэнди: чи бусдыг тайван орхих талаар юу ч мэддэггүй тийм үү? Чи зүгээр л миний нууцыг нээх хэрэгтэй байсан, үгүй гэж үү?

 

Strawberry: Кэнди Корн? Чи мангасыг хийсэн гэж үү? Энэ чинь маргаангүй...

 

Лемон: гайхалтай.

 

Strawberry: би аймшигтай гэж хэлэх гэж байсан юм.

 

Лемон: өө тийм ээ. тийм. Аймшигтай. Маргаангүй. Гэхдээ үнэхээр сэтгэл хөдөлгөлөө шүү.

 

Лаям: гэхдээ яагаад? Энд ямарч утга байхгүй байна.

 

Блүбэрри: тийм ээ, чи ийм зүйл хийхгүй байсан.

 

Кэнди: үгүй...би...тийм биш. Би мангас болон аймшгийн кино, ямар нэг заваан айдастай наалдамхай муухай догшин зүйлсэд дуртай гэхдээ ямар ч бэрри над шиг өхөөрдөм Кэнди Корноос ийм зүйл сонсохыг хүсэхгүй. Ийм царайтай аймшигтай байх гэж оролдоод үз л дээ. Одоо больж үз. Энэ хөгжилтэй хүрээлэн ажиллаж байгаа цагт би өхөөрдөм сахиусан тэнгэр шиг байх ёстойгоо мэдэж байсан. тэгээд би Бэрри Бо-гийн мангасыг бүтээж бүх бэрриг айлгахыг хүссэн юм. Тэгж байж авга ах Красти энэ багт наадмыг дуусгаж болох байсан юм. Хэрэв та нар үүнд оролцоогүй бол би амархан эндээс мултарч болох байлаа.

 

Strawberry: чи яагаад зүгээр л авга ахдаа сахиусан тэнгэр шиг баймааргүй байгаагаа хэлж болоогүй юм бэ?

 

Кэнди: авга Красти намайг өхөөрдөм байхад дуртай. Би үүнд дургүй гэж хэлбэл тэр юу гэж бодох байсан бол?

 

Strawberry: чи айсан байсан.

 

Кэнди: үгүй ээ....тийм ээ

 

Strawberry: заримдаа айдсаа хүлээн зөвшөөрөх нь бидний хийж чадах хамгийн аймшигтай зүйл байдаг. Гэвч хэн нэгэн хажууд чинь байх тус болдог юм. Алив. Бид авга ахад чинь хамт хэлж өгье.

 

Кэнди: үнэхээр үү? Миний хийсэн бүхний дараа юу?

 

Strawberry: бэрри нар хамтдаа байх ёстой гэж би чамд хэлсэн ш дээ.

 

Красти: чи надад хэлэхээсээ айж байсан гэж үү?

 

Strawberry: түүнийг өмөөрөхөд та жаахан аймар харагддаг. Тийм ээ, яг тийм.

 

Красти: би энэ хүрээлэнд хайртай гэхдээ хамгийн дуртай дүүгээсээ илүү хайрладаггүй. Чи надад үргэлж юуг ч хэлж болно. Юу ч чамайг хайрлах хайрыг минь багасгахгүй.

 

Лаям: механик нууцлаг мангасын нууц тайлагдлаа. Юу болж байгааг мэдчихвэл юмс тийм ч аймшигтай байхаа больдог.

 

Брийд: үнэхээр сэтгэл хөдөлгөм байна л даа гэхдээ энэ нь хүрээлэн байхгүй болно гэсэн үг үү? Гэхдээ энэ чинь бизнессийн сайхан санаа байсан шүү дээ.

 

Strawberry: надад нэг санаа байна.

 

Красти: бидний сүүлийн гайхалтай үзвэр болох Бэрри Бо-гийн мангасийг харахын тулд зоригтой байж ахиад нэг алхам гишгээрэй.

 

Strawberry: Бэрри нарт Бэрри Бо-гийн мангасын шинэ үзвэр таалагдаж байгаа. Учир нь нүүр тулцгаая. Жаахан айдас их хөгжилдөөнийг авч ирж болно. Хэтэрхий их айдас...жинхэнэ айдсыг л авч ирэх болно. Тийм учраас ямар ч үед гараас чинь барих найзуудтай байх нь хамгийн сайхан нь.

 

Оранж: тэгэхээр, Бэрри тосгоны мангасын ангууч өнөөдөр юу хийх гэж байна даа?

 

Strawberry: миний ангуучлалын өдрүүд ард үлдсэн гэж бодож байна. Гэвч бидний адал явдал надад шинэ жорны санаа гаргахад тусалсан. Шаргал үст Бэрри Бог. Болгоомжтой Хак. Чи энэ зүйлд хэтэрхий эмзэг хандаж магадгүй.....

 

Хак: үгүй шүү, үгүй. Би айдастайгаа хэтэрхий нүүр тулсан шүү Стравбэрри. Би бол өөрчлөгдсөн бэрри.

 

Брийд: үнэхээр үү, Хаклбэрри?

 

Хак: би тийм ч их айгаагүй ээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home