“Tangled Ep36”
“Аз жаргал гэдэг нь”
Олон жилийн өмнө.
Өнөө цаг.
Лэ: Вүү, Тийм ээ.
Эв: Золиг гэж, Лорбчууд яаж үдэшлэг хийхээ үнэхээр мэдэх юм аа. Тийм үү, шаргал үст ээ? Шаргал үст хаана байна?
Ка: Наашаа ирж яваа байх аа. Эцэст нь хэн энэнээс хоцрохыг хүсэхэв?
_________
Ра: Энийг хараач ээ. Дээр нь миний нэрийг хатгачхаж. Өө бас энэ дээр, энэ яг нөгөө…Хийсэн хүнийх нь хөрөг байх. Өө энийг хараач. Энэ энэ…Би юу гэдгийг нь мэдэхгүй байна. Хэчнээн байгааг нь би одоо ч хэлж чадахгүй нь. Паскаль энэ дэнлүүн дээр аавын маань сүлд байна. Энэ аавынх байна. Миний хайрт Рапунзел.
Аав: Сүүлд чамайгаа тэвэрснээс хойш 7 жил өнгөрчээ. Энэ 7 жилийн хугацаанд би чамайг бодоогүй мөч байсангүй. Чамайгаа дахиад ганцхан удаа тэврэхийн тулд би юугаа ч өгөхөд бэлэн. Чамайгаа одоо ч жаахнаар чинь төсөөлсөөр байгаа ч, чи минь хаа ч байсан том болсон байх. Гэхдээ хэчнээн удсан ч хамаагүй…
Ра: Чи хичнээн хол ч бай, эсвэл хэр хол явсан ч Корона үргэлж чиний гэр байх болно гэдгийг мэдээсэй гэж хүсч байна. Өө аав аа. Би тэднийг санаж байна, Паскал.
__________
Лэ: Баярлалаа, хачирхалтай арлынхан минь.
Ка: Би Ленсыг ийм эелдэг гэж бодсонгүй шүү.
Эв: Хүлээж л бай.
Лэ: Та нарт түлэнхий үнэртэхгүй байна уу? Өө өө халуун байна.
Жи: Зүтгэлийг чинь үнэлээд 7 оноо өглөө.
Ал: Одоо баяраа үргэлжлүүлцгээе.
Эв: Тантай бүжиглэж болох уу, хатагтай минь?
Ра: Тэгэлгүй яахав. Би жаахан ганцаараа баймаар байна.
Эв: Шаргал үст ээ. Чи зүгээр үү?
Ра: Зүгээр л энэ дэнлүүнүүд, энэ бүх баярыг хараад гэрээ санаад байна. Би хорвоо ертөнцийг харах гээд догдолсондоо, бүгдийг нь ямар их санахаа бодож үзээгүй бололтой.
Эв: Аан жаахан л гэрээ санасан юм байна шүү дээ. Маргааш өглөө гэхэд зүгээр болчихно доо.
__________
Ра: Уучлаарай найз минь. Би өдийд гэрээ санахаа больчихно л гэж бодсон. Чиний зөв өө. Би гадагшаа гарч, өдрийг хөгжилтэй өнгөрүүлнэ тийм үү? Чи жаахан хайгуул хиймээр байна уу? Чиний зөв өө, Паскаль. Үнэхээр үзэсгэлэнтэй юм. Энэ арал бүхэлдээ. Чи сая сонссон уу? Энэ юу вэ?
Аав: Рапунзел.
Ра: Аав аа, яаж та яаж? Юу? Та энд юу хийж…Өөө та ирчхэж.
Аав: Рапунзел чамайг ямар их санасан гээч.
Ра: Өө би таныг үнэхээр их санасан. Таны ирэхийг мэдсэн ч болоосой, тэгвэл би бүхэл бүтэн баярын үйл ажиллагаа, тоглоом, хөгжим, мэндчилгээ гээд бүгдийг нь бэлдэх байсан. Ийм том мэндчилгээ…
Аав: Рапунзел тэгэх шаардлага байхгүй шүү дээ. Чамтайгаа уулзаж байгаа нь л хамгийн чухал.
Ра: Та энэ намайг ямар аз жаргалтай болгож байгааг төсөөлөхгүй дээ. Таны дэнлүүнд хийсэн захидлыг олсноос хойш би гэрээ маш их санасан. Гэхдээ та одоо энд байна бас… Хүлээгээрэй, хүлээ, хүлээ. Та энд яаж ирсэн юм бэ?
Аав: Тэрэнд битгий санаа зов доо. Харин чи энэ хөшөөг барьж байгаа цагт би үргэлж энд байна гэдгийг л мэд. Чи ахиж хэзээ ч тэр уйтгар гунигийг мэдрэх шаардлагагүй болно.
Ра: Юу? Сая тийм юм яг болсон уу, Паскал?
_________
Ка: Тэнд юм харагдлаа. Тэр ирж байна.
Эв: За за, бүгд Рапунзелын сэтгэлийг дэмжих захиан дээр үгээ бичсэн үү?
Лэ: Тэгсээн.
Дэ: Би ч гэсэн.
Эв: Жижгээ?
Жи: Өөрийгөө хамгаалж үг хэлэхэд тэр захиаг чинь бяслагаар хийсэн байсан юм шүү.
Эв: Захиа бяслаг байгаагүй ээ.
Жи: Санал нийлэхгүйгээ зөвшөөрч байна.
Ра: Сайн уу, залуус аа.
Ка: Хөөе, хэн сайхан ааштай байгааг хараач.
Ра: Тийм ээ. Бас яагаад гэдгийг нь хартлаа хүлээж байгаарай. Энэ бол үнэхээр хамгийн итгэмээргүй зүйл.
Жи: Би зүтгэлийг чинь үнэлээд 7 оноо өглөө.
Аав: Рапунзел миний хайрт охин.
Ра: Таныг харах үнэхээр сайхан байна аав аа. Харав уу, нөгөө та нар итгэж байна уу? Яагаад та нар энийг хараад гайхахгүй байгаа юм бэ? Түр хүлээгээрэй, тэд яагаад таныг харахгүй байгаа юм?
Лэ: Тэр эргээд ирж, гэхдээ тэр тэнд яг байгаа үгүйг мэдэхгүй нь.
Ра: Алив байз даа. Магадгүй ямар нэг юм харахын тулд энийг барих ёстой байх.
Эв: Шаргал үст ээ, миний бодлоор чиний гэрээ санаж байгаа чинь л энийг… Тэнгэр минь гэж, хааны дарвуулт онгоц. Бас хараач, гайхалтай нум дээр нь миний дүрийг сийлсэн байна. Одоо бид арлаас явж далайд гарч чадна. Шаргал үст ээ, чи миний ертөнцийг гайхамшгаар дүүргэдэг. Тэрийгээ мэдэх үү? Энэ хөшөө аз жаргалыг авчирдаг.
Ах: Сайн байна, гэхдээ би чамд энийг заасан гэж бодохгүй л байна.
Ка: би аян замдаа ганц 2 юм сурсаан. Вүү сайн байлаа.
Дэ: боль л доо, тэгэх үү?
Лэ: Би энэ ямар ундаа гэдгийг мэдэхгүй л дээ, гэхдээ уугаад байгаарай.
Жи: Зөвшөөрч байгаагаа зөвшөөрч байна аа.
Лэ: Тэр шувуунд дурлачхаж.
Ра: Аа аа, за за. Буцаагаад өг.
Ка: Хөөе, хөөе, хөөе юу болоо вэ Рапс?
Эв: Тийм ээ, шаргал үст ээ, чи хэзээнээс юмаа харамладаг болчихсон юм?
Ра: Юу? Харамладаг гэнэ ээ? Би юу? Үгүй ээ, үгүй, үгүй, үгүй, үгүй… Үгүй ээ, би хуваалцах дуртай. Зүгээр л, би бүх ид шидийг нь нэг дор ашигламааргүй байна. Тийм үү? За за, баяртай.
_____________
Ра: Ээж ээ! Ингэж нэг! Би таныг маш их санасан. Таныг ямар их санасныг та төсөөлөх ч үгүй дээ. Улф. Юу гээч, би жүжгийг чинь санахгүй л гэж бодсон гэхдээ санасан шүү. Бас Фридборг чи…Чи энд байна. Та нар бүгд энд байгаа нь үнэхээр сайхан хэрэг. Яг л энэ хөшөөг үүрд гартаа барьчхаад, энийг тавьж явуулахгүйн тулд бүхнийг хийх юм шиг л.
Ка: тэр хөшөөг буцааж авахын тулд би бүхнийг хийнэ. Чи анхаарлыг нь сарниул. Би байшингийн нөгөө талаас сэмхэн очьё. Намайг анхаарал сарниул гэж юу гэж бигаа юм? Юу? Би юбка өмссөн нь юбка өмссөн чамаас илүү анхаарал сарниулна гэнэ ээ? Би тэгж бодохгүй л байна, морио.
Эв: Ойлголоо, би тэрнээс болзоонд явахыг гуйна. Тэгээд тэрнээс хөшөөгөө өгөхийг эвтэхэн асууна. Хэрвээ тэгээд бүтэхгүй бол, чадах бүхнээ хийнэ. Гал… Тэгээд тэрнийг надад автах хооронд хөшөөг авна. Жинхэнэ төлөвлөгөө.
Лэ: Хуураад, авна. Ид шидэнд автана, ха ха ха.
Эв: Шаргал үст ээ, байна уу? Чи гараад ирэх үү?
Лэ: болзоо, хуурна тэгээд…
Ра: Паскаль, тэд хөшөөний араас ирж байна. За за, тэд энийг авахгүй ээ. Энэ надад хамгийн их хэрэгтэйг тэд ойлгохгүй байна гэж үү? Чи шүтээнийг авахын тулд л намайг гараад ир гэж байгаа биз дээ? Ха ха! Би мэдэж байгаа шүү.
Эв: Юу? Үгүй ээ, чи солиороо юу? Тийм биш шүү дээ. Бид бүгд чамайг санаж байна. Тийм үү, манайхаан? Харав уу? Бас тийм ээ. Чамайг гараад ирвэл тэр хуучин хөшөөг бусаддаа өгч, бидний зүрхэн дэх аз жаргалыг хуваалцах гайхалтай боломж гарч ирнэ, гэхдээ бидний хэн нь ч тэгж бодоогүй байх. Тийм биз дээ?
Ра: За за, би гарна аа, гэхдээ удахгүй шүү.
Эв: Энэ чинь л миний охин. Сонсооч, 2лоо болзоонд явалгүй багагүй хугацаа өнгөрсөн гэж бодлоо л доо.
Ра: Энэ чинь…
Эв: Шаргал үст ээ, хайр дурлалын асуудалдаа анхаарлаа хандуулж болох уу? Өө үгүй ээ.
Ка: Өө, дэгээгээ болгоомжтой бүтэлгүй минь.
Ра: Хөөе,наадхаа буцаагаад өг.
Ка: Хэзээ ч үгүй. Энэ…
Лэ: Сайн уу, хататай нар аа. Би саад болоогүй гэж найдаж байна. Гэхдээ, энэ юу гэсэн юм бол оо?
Ка: Чи эндээс яваад өгөхгүй юу?
Лэ: За за, за. Намайг хүсэхгүй байгааг чинь ойлголоо.
Ка: Хулгайч!
Эв: Буцаад ир! Би барьлаа, би барьлаа.
Дэ: Надад хөшөөг өгөөтөх.
Ка: Наадах чинь минийх.
Лэ: Би наадхыг чинь шударгаар хулгайлсан.
Эв: Чи миний аргыг ашигласан.
Ра: Тэд бие биенээ салгахаас нь өмнө бид ямар нэг юм хийх хэрэгтэй. Зогс!
Жи: Усанд оруулсанд баярлалаа, сайн эр минь. Их удсан байна.
Ра: Одоо дээрдлээ. Энэ биднийг ямар болгосныг хараач. Өчигдөр бид баяраа тэмдэглэж байсан, гэтэл өнөөдөр хоорондоо зодолдож байна. Цорын ганц ухаалаг шийдэл бол энэ хөшөөнөөс бүр мөсөн салах. Бас анхнаасаа би энийг олсон болохоор, эннээс салах ёстой хүн нь би гэж бодож байна. Надад таалагдахгүй байна л даа, гэхдээ бидний нөхөрлөлөөс илүү чухал зүйл байхгүй. Тийм үү? Баярлалаа. Энэ та нарт амар биш байгааг мэдэж байна, гэхдээ... үүнийг хийх ёстой. Тэнэг амьтад! Тэд хамгийн хуучны залинд уначихлаа даа, тийм үү, Паскал? Битгий ингэж хар л даа. Юу гэхээр тийм ээ, болно. Би шүтээнээс салж чадна л гэхдээ, гэхдээ яах гэж? Тэгээд дахиад гуниглах гэж үү? Намайг аз жаргалтай болгодог зүйлийн юу нь буруу гэж? Чи энийг хүсээ юу тийм үү? Намайг насан туршдаа өрөвдөлтэй байгаасай гэж үү? Сайн байна, одоо шүтээн гэснээс… Хөгшин хатагтай Кроули. Сайн уу. Наадах чинь шинэ даашинз уу? Үгүй гэж үү? Нээрээ юу? Шинэ юм шиг л харагдаж байна.
_____________
Ка: Тэр яагаад ингэж удаад байна аа? Би тэрнийг урвасан гэдэгт итгэлтэй байна.
Лэ: Гайхалтай, би ч гэсэн яг л ингэх байсан.
Эв:Сонсооч тэр хөшөөг орхиход бид бүгдэд л хэцүү байсан. Гэхдээ бидний хэн нь ч Рапунзелээс илүү зоригтой байдаггүй. Бас би тэрнийг зүгээр л үнэхээр үнэхээр үнэхээр хэн ч олохооргүй газар нууж байгаад итгэлтэй байна.
Ра: Юу өөрчлөгдөө вэ? Фридборг? Чи гайхалтай харагдаж байна.
Ал: Гэгээн тэнгэр минь гэж. Би ингэж л айж байсан юм. Шүтээн тэрнийг өөртөө бүрэн автуулчхаж. Бид хөндлөнгөөс оролцох ёстой, Рапунцел. Гуйя, би хөшөөг доош нь тавиач гэж гуйж байна. Чи Vershaftsbezeigungengien-ийн шүтээний шившлэгт автчихсан байна. Удаан барих тусам чинь шүтээн чамайг улам л эрхэндээ оруулна.
Ра: Түр хүлээж байгаарай, Фридборг. Надаас хэн нэгэн урвасан бололтой. Чи тэднийг дагуулж ирээ юу? Чи яаж чадав аа?
Ал: Паскальд битгий уурлаарай. Тэр үнэхээр чиний амийг аварсан. Vershaftsbezeigungengien-ийн шүтээн тэрнийг барьсан бүх хүмүүсийг устгадаг юм. Энэ шүтээнийг манай агуу шидтэн Хорб бүтээсэн юм. Уйтгар гунигийг арилгах нь Хорбын мөрөөдөл байсан. Харин тэр эрлийнх нь үр дүн нь энэ шүтээн юм. Тэрний зорилго үнэхээр гайхалтай байсан ч Хорб хэзээ ч уйтгар гунигийг хэрэгтэй сэтгэл хөдлөл гэж үздэггүй байсан юм. Тэгээд шүтээний ид шид буруугаар эргэж, тэрний хайртай Лорб бүрийн сэтгэлийг хордуулсан юм. Тэрний цорын ганц найдвар нь Торбын сүм дээр ариусгах зан үйл хийх байлаа. Гэхдээ тэгж чадалгүй Хорб шүтээнээ алдаж, өөрийгөө насан туршийн уйтгар гунигт автуулсан юм. Хэрвээ энийг зогсоохгүй бол чамайг ч адилхан хувь тавилан хүлээж байгаа. Шүтээнээс ангижрах зорын ганц арга зам бол, аз жаргал эд зүйлд биш зүрх сэтгэлд байдгийг мэдэх явдал.
Ра: Надад бас бүх найзуудад маань адилхан зүйл тохиолдсон. Намайг уучлаарай, Паскал.
Ал: Би шүтээнийг сүмд аваачиж, зан үйл хийх болно. Чи тийшээ явахад одоохондоо хэтэрхий аюултай. Чорб, Дорб, Грейфенмиттенс. Чи яаж байна аа?
Ва: Сайн уу, Рапунзел.
Ра: Юу?
Ва: Би ааваар чинь нэг бяцхан туршилтад туслуулах гэсэн юм.
Аав: Рапунзел. Туслаач!
Ра: Ааваас хол бай, Вариан.
Ал: The Greufenmittens! Төлөвлөгөөний өөрчлөгдлөө, Рапунзел. Чи манай хоригдол болно. Харин Vershaftsbezeigungengien-ий шүтэн бидэнтэй хамт үлдэнэ.
______________
Ра: Паскаль, над руу ингэж харахаа боль. За яахав. Би мэднэ, би мэднэ. Би versha-vorken-ven-ийн шүтээнээс ангижрах боломжоо баллачихлаа. Тэр шүтээн. Бас би одоо ч гэрээ санаж байна. Тэгээд хөшөөг алдаж, найзуудаа хуурч, арлыг аюулд оруулчихлаа. Харав уу, би хүлээн зөвшөөрлөө. Одоо чи баяртай байна уу?
Эв: Шаргал үст ээ, чи энд байна.
Ра: Юүжин, Касс. Өө бурхандаа баярлалаа. Та нар намайг яаж олсон юм бэ?
Ка: Чамайг эргэж ирээгүйд бүгд л санаа зовсон.
Эв: Лорбууд яачхаа вэ? Тэд яагаад чамайг ингэж байгаа юм?
Ра: Хөшөөнөөс болсон юм аа.
Эв: Юу чи хөшөөнөөс салсан болохоор уу? Шүтээний бидэнд үзүүлсэн зүйлсийн аль нь ч бодит байгаагүй. Энэ зүгээр л хуурамч аз жаргал байсан. Тэд үүнээс ангижирсанд чинь харин ч талархах ёстой.
Ра: Тийм ээ, тэр тухайд…
Ка: Рапс чи юу хийсэн юм?
Ра: Би бүгдэд нь худлаа хэлсэн. Би зүгээрл дахиад аз жаргалтай болохыг хүссэн юм.
Эв: Хүлээгээрэй. Тэгэхээр чи хөшөөнөөс салаагүй юм уу?
Ра: Одоо Лорбуудад байгаа, гэхдээ цаг явах тусам тэд улам л ууртай болж байна. Тиймээс одоо намайг суллахаар чинь, би шүтээнийг сүмийн оройд аваачиж… Өө боль л доо. Юу вэ, Паскал? Миний олс сул байна. Магадгүй би…
Эв: Наад хөшөө чинь биднийх.
Ал: Наадах чинь үнэхээр инээдтэй байна.
Лэ: Хэн ч намайг шоолчхоод зүгээр өнгөрдөггүй юм шүү. Тэднийг барь Касс.
Ра: Хөшөө тэнд байна. Чи биднийг 70 фут дотор байна гэж бодож байна уу? Хурдлаарай, надад цүнхийг өг. За за. Бидний хийх ёстой зүйл бол тэд]биднийг харахаас өмнө энэ шүтээнийг тэр сүмийн оройд гаргах. Тийм ч муу харагдахгүй байна.
Ал: Надад шүтээнийг буцаагаад өг.
Эв: Өө надад байхгүй юм чинь би яаж буцааж өгөх юм?
Ал: Чамд байхгүй юм бол тэгээд хэнд байгаа юм?
Бүгд: Альфонс! Альфонс! Хараач! Хараач.
Ал: Өө үгүй ээ, Хараач. Тэр Vershaftsbezeigungengien-ийн шүтээнийг устгах гэж оролдож байна.
Ка: Тэрнийг барь.
Ра: Тэнд байна.
Аав: Рапунзел гуйя, гуйя битгий ингээч. Бид чамайг дахиад хэзээ ч харахгүй бол яах вэ? Бид чамайг маш их санаж байна. Чи биднийг санахгүй байна гэж үү?
Ра: Би, би ингэх ёстой…
Аав: Би ингэхийг чинь зөвшөөрч чадахгүй гэж айж байна.
Эв: За за, шаргал үст ээ, нааш нь өг…
Ра: Гуйя би та нарыг маш их санаж байна, гэхдээ би үүнийг хийх ёстой.
Ка: Анхаарал нь сарнисан байх хооронд авцгаая.
Эв: Алив ээ, мэлхий замаас холд.
Лэ: Яагаад?
Ка: Муу бяцхан…
Ра; Касс, Юүжин, гуйя!
Ка: Бид тэрэнд туслах ёстой. Чи тэдэн шиг болмоор байна уу?
Эв: Зүгээр дээ, шаргал үст ээ, Бид туслахаар ирлээ.
Ра: Чи миний аав биш. Чи зүгээр л хуурмаг дүрс. Хайртай хүмүүс маань намайг аз жаргалтай болгодог, бас би тэднийг дахиж гомдоохыг чинь зөвшөөрөхгүй.
Аав: Рапунзел, хэрвээ чи шүтээнийг устгавал дахиж хэзээ ч аз жаргалтай болохгүй.
Ра: Аз жаргал эд зүйлд байдаггүй. Хүний сэтгэл зүрхэнд байдаг юм.
Аав: Рапунзел!
Эв: Чи яаж байна?
Ра: Гэрээ санаж байна. Гэхдээ одоо яах учраа олох шиг боллоо. Би гэрээсээ хол байгаадаа одоо ч гуниглаж байна, гэхдээ энэнд буруу зүйл байхгүй ээ. Би биеэ дааж, дэлхий ертөнцийг үзсэн ч гэрээ санасаар л байна. Энэ чинь л амьдралын нэг хэсэг. Хэн ч үргэлж аз жаргалтай байж чадахгүй. Бас би гунигтай байвал энэ миний гэр бүлдээ хайртайгийн илрэл шүү дээ. Та нарыг хамгийн их санах үед надад сайн найзууд минь байдаг. Дараа дахин уулзталаа та нар үргэлж миний зүрх сэтгэлд байна. Хайртай шүү, Рапунцел.
Back to episodes Go home