Sonic

Соник: ногоон толгодын сүйрэл.

 

 

Соник: уучлаарай Биг, уулчаарай Фрогги, ярилцах зав алга. Найзууддаа туслах хэрэгтэй байна.

 

Биг: асуудалгүй ээ Соник.

 

Соник: найзууд чинь байгаа газар бол гэр чинь гэж тэд хэлдэг. энэ бол ногоон толгод. Шилдэг наран шарлагын газар, далдуу модод болон зайдастай талх нь энэ мөсөн уулын зөвхөн орой хэсэг нь. Бид энэ тэнэгээс энэ газрыг хэдэн сая удаа аварсан. Тэгээд энд сүүдэр байна. Жаахан төвөгтэй л дөө. Түүнийг дараа ярьж өгье. Үнэн гэвэл бид хэзээ ч хожигдож байгаагүй. Учир нь миний баг шиг багтай бол чамайг юу ч зогсоож чадахгүй. Сайн уу залуусаа. Би хүрээд ирлээ.

 

Бүгд: чи хоцорч ирлээ.

 

Өндгөн эр: Соник.

 

Соник: өндгөн эр.

 

Өндгөн эр: тун удахгүй чиний жигшүүрт ногоон толгодыг парадокс призмээр өөр зүйл болгон хувиргахыг харах мөчид би.......

 

Соник:  чи намайг эвшээлгээд байна шүү.

 

Өндөг эр: тэднийг бүгдийг нь няцалж хая.

 

Шаргал сүүлт: Соник.

 

Соник: Шаргал сүүлтээ. Нудрагаа, чи зүгээр үү залуу минь?

 

Нударга: чамайг хоцорч ирэхээс өөр юу ч намайг сандаргадаггүй юм, Соник.

 

Соник: баярлалаа Роүж.

 

Роүж: талархах хэрэггүй дээ. Огтхон ч

 

Соник: Эми.

 

Эми: Соник чи ханаа байваа?

 

Соник: анхаарах жаахан асуудал байлаа.

 

Өндгөн эр: чулууг газраас хөндийрүүл. Ямар нэг зүйл хиймээр байвал өөрөө л хий.

 

Шаргал сүүлт: Соник бид тэр чулуу юу хийж чадахыг мэдэхгүй. Болгоомжтой байгаарай.

 

Эми: хэрэв өндгөн эр хүсч байгаа бол сайн зүйл лав биш.

 

Соник: ойлголоо. Наад чулуунаасаа хол бай өндгөр залуу.

 

Өндгөн эр: энэ удаад үгүй шүү мунхагаа.

 

Шар сүүлт: Соник хүлээ.

 

Бүгд: Соник, үгүй ээ.

 

Өндгөн эр: нэг л өдөр би тэр зарааг устгаж үүний төлөө дэлхийг илүү гэгээлэг газар болгох болно. Неон гэрлээр гэрэлтүүлнэ.

 

Шаргал сүүлт: би энд байгаа цагт чи үргэлж далавчтай байх болно.

 

Эми: ой мод бол дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газар.

 

Нударга: надад нарийн ширийн зүйлс хэрэггүй зүгээр л хэнийг цохих ёстойг хэл.

 

Роүж: чи магадгүй миний хийх арга барилд дургүй байх гэхдээ л би хийж чаддаг.

 

Эми: хөөе, би та нарыг нэр дор байлгаж чаддаг нь үнэн ч бид тулаанд явахдаа нэг л зарааг дагаж явдаг.

 

Шаргал сүүлт: надад чам шиг найз байхад бүтэн арми хэрэггүй ээ, Соник.

 

Өндгөн эр: би дэлхийг гартаа оруулах болно тэгээд ямар ч зүйл намайг зогсоож чадахгүй.

 

Эми: бид чамайг үргэлж дагах болно, Соник.

 

Шаргал сүүлт: юу ч бидний нөхөрлөлийг салгаж чадахгүй ээ, Соник.

 

Соник: толгой ч аймшигтай өвдөж байна шүү. Би хаана байнаа? Ойрхон байлаа шүү. Ёоё. Би яаж энд ирсэнээ яагаад санахгүй байна аа? Бодоорой Соник. Бод. Хөөе, миний гутланд юу тохиолдоо вэ? Би зайдастай талх идэхээ больсноосоо хойш ийм зүйл огт хараагүй юм байна. Шаргал сүүлтээ? Эми? Энэ үед би нудрагийг ч байлгахыг хүснэ. Өршөөгөөрэй, энэ газрыг юу гэж нэрлэдэг юм болоо? Чи намайг үл тоож байна уу? чи намайг үл тоож байгаа юм уу? намайг сонсохгүй байгаа юм уу? яагаад хэн ч намайг тоохгүй байгаа юм бэ? Хэн нэгэн надад хариулт өгч чадахгүй гэж үү? Харин чи хоосон зүйл рүү ширтээд завгүй. За яахав. Нью Йок хотод тавтай морил. Баярлалаа. Өмнө нь сонсож байгаагүй юм байна. Эндээс хол л байх ёстой. Уул хаана байнаа? Далайн эрэг? Далуу моднууд? Биг, Фрогги. Та нарыг харсандаа их баяртай байна. Би бөгжөө алдчихлаа л гэж бодлоо. Юу гэх гээд байгааг минь ойлгож байгаа биз дээ? Энэ юун газар вэ? Та нар өмд өмсчихсөн юм уу?

 

Эм: гадны иргэн. Анхаар, анхаар.

 

Соник: Биг, битгий яваач дээ.

 

Эр: та хотын захиргааны 27 дугаар болон 6 дугаар захирамжийг зөрчлөө.

 

Соник: уучлаарай, би роботын хэлээр ярьдаггүй.

 

Эр: эмх замбараагүй байдлын зөвлөлийн эрхээр таныг дороо зогс эсвэл шийтгүүлэхийг анхааруулж байна.

 

Соник: замбараагүй байдлын зөвлөл, чухал сонсогдож байна. Надад зам заагаад өгчихвөл би эндээс явлаа. Миний гутланд юу тохиолдчихоо вэ? Би хана давахдаа муу л даа. Миний бөгжнүүд хаана байнаа? Ямар ч холбогчгүй роботууд байна уу даа?. Шинэлэг юмаа. Үгүй ээ үгүй үгүй үгүй. Ингээд нэмэргүй нь ээ. би газраас хөндийрөх хэрэгтэй. Утаа, хог, хорон санаат робот. Миний дургүй бүх зүйл энд байгаа юм шиг. Би хаана байна аа? Өө үгүй ээ. гуйя, үгүй байгаарай. Гуйя, үгүй байгаарай. Эргэлтийн газар, зарааны зам, харин тэр шаргал сүүлтийн лабаратори. Үгүй ээ, шаргал сүүлтээ. Юу болчховоо?

 

Бичиг: Призмийн дэлбэрэлт болохоос өмнө.

 

Соник:  Алив ээ, өндөгөн толгойтоо. Юу чаддаг болсноо харуулаач дээ.

 

Өндгөн эр: энэ чинь л мэрэгч амьтны зориг шүү дээ. Азгүй амьтны хүч чадал.

 

Соник: нэгийг мэдэхийн тулд нэгийг үзнэ.

 

Эми: яагаад өндгөн эр биднийг гол зүйлээс хол байлгаад байгаа юм шиг санагдаад байгаа юм болоо?

 

Нударга: Өндгөн толгойт Бадник нарыг бидэнтэй зууралдуулж чадвал Сониктой ганцаараа тулалдаж чадна.

 

Эми: түүний үзүүлбэрийг няцлаад өгье л дөө.

 

Соник: нэг хагарсан өндөг очиж байна шүү.

 

Шаргал сүүлт: надад энэ таалагдахгүй байна. Доктор өндөгөн толгойт өөрийнхөө ямар хүнд байр сууринд байгаагаа мэдэхээр ухаантай хүн. Энэ яг л тэр тэнд...тэр тэнд байхгүй байна.

 

Өндгөн эр: жижигхэн гутал чинь миний өндөг бяцлагчийн эсрэг чичирч байна уу? ойлгомжтой би харин ч гайхаж байна.

 

Соник: зүүдлэхээ больж үз. Чи үүнийг авч ирсэн, би эвдлэх болно өндгөн залуу. Энэ тоглоомонд би одоо ч хожигддоггүй номер 1 сонголт нь хэвээрээ шүү.

 

Өндгөн эр: айгаагүй юм бол хамаг хүчээрээ дайраад ир л дээ.

 

Шаргал сүүлт: энэ бол урхи, Соник. Энэ бол урхи.

 

Соник: би урхи олж харахгүй л байна даа. Хэрэв урхи байсан бол олж харахгүй байна гэж үү?---- ямар нэг инээдтэй зүйл болсон юм уу?

 

Өндгөн эр: чи. зоос шиг жижигхэн тархиараа юм бодох гэж оролдож байгаа чинь инээдтэй юм.

 

Шаргал сүүлт: Соник, намайг сонс. Энэ бол урхи.

 

Өндгөн эр: чи яг л 2 сүүлтэй мутант үнэг найзтайгаа ижил тэнэг юм. Бас царай муутай.

 

Соник: чи өөрөө л эхэлсэн шүү.

 

Өндгөн эр: тийм ээ, тэгсэн.

 

Соник: чи надтай орооцолдож болно өндгөн толгойтоо. Гэхдээ хэн ч найзуудтай минь орооцолддоггүй юм.

 

Шаргал сүүлт: Соник, үгүй ээ.

 

Соник: хөөх, надад ийм хүч байдгийг мэдээгүй юм байна. Найзуудтай минь орооцолдвол ийм л зүйл болдог юм даа өндгөн толгойтоо. Өндгөн эр хаана байнаа? Зугтаачихсан юм болов уу? тэгэхээр бид ахиад ялах шиг боллоо. Шаргал сүүлтээ, тэр энд байхгүй байна. Ичмээр юмаа, тийм үү? Бидэнтэй нүүр тулахад хэтэрхий хулчгар юм. Тэр ч яахав, та наргүй бол үүнийг хийж чадахгүй байлаа шүү дээ.

 

Нударга: шаргал сүүлт сэтгэлээр унасан харагдаж байна.

 

Эми: тэр хэзээ ч сэтгэлээр унаж байгаагүй.

 

Өндгөн эр: ингээд болчихлоо. Тэр цэнхэр зарааны хүчгүйгээр бид үүнийг хэдэн сар ухах ёстой байлаа. Газар хөдлөлтөд баярлалаа, Соник. Мөн миний ажил яг төлөвлөгөөний дагуу явж байгаад өөртөө баярлалаа.

 

Робот: энэ үнэхээр болж байна.

 

Өндгөн эр: мэдээж энэ болчихсон. Би сая тэгж хэллээ. Алив явцгаая. Аав нь призмийг хүсч байна.

 

Соник: хөөе гоц ухаантан найз минь.

 

Шаргал сүүлт: сайн уу Соник.

 

Соник: би чамд хэдэн комик авч ирсэн.

 

Сүүлт: баярлалаа Соник. Наад хавьдаа үлдээчих.

 

Соник: энэ толгой ажиллуулсан зүйлээс түр холдвол яаж байна?

 

Сүүлт: чадахгүй нь ээ. нэг зүйл буруу байна. Би өндгөн эрийн юу хийх гэж байгааг мэдэх хэрэгтэй.

 

Соник: уучлаарай, шаргал сүүлтээ. Би чамайг гомдоохгээгүй шүү. Үнэндээ чамайг ингэж сэтгэлээр унахыг харж байгаагүй юм байна. Би зүгээр л тэр үед хэтэрхий анзааргагүй—

 

Сүүлт: Соник, ёстой янзтай. Үнэхээр. Гэхдээ баярлалаа. Би баярлаж байна. Гэхдээ өндгөн эр өндөг бяцлагчид байгаагүй нь хачин санагдахгүй байна уу?

 

Соник: яг ч үгүй ээ. тэр чинь зүгээр л нэг тахиа шүү дээ. Гэхдээ би түүний байх ёстой том бүхээгтэй хог хаягдалыг олсон шүү.

 

Сүүлт: хог хаягдал гэнэ ээ? энэ бүхэн түүний урхитай холбоотой болов уу? чи түүнийг бадникийн сэлбэг рүү шидчихсэн л гэж битгий хэлээрэй.

 

Соник: хог хаягдлын хүргэлт. Чи учрыг нь олно бид таслан зогсооно.

 

Сүүлт: хөөх, алив би харья. Энэ урхи байгаагүй. Энэ мэхлэлт байсан байна. Чи өмнө нь хэзээ ч ийм том тэсрэлт үүсгэж байгаагүй. Энэ зүйл хурдыг ихэсгэдэг ямар нэг нөлөөтэй бололтой. Их урт түүх болжээ. Тэр чиний хүчийг чиний эсрэг ашигласан байна.

 

Роүж: үнэг ямар нэг зүйл мэдсэн бололтой.

 

Соник, Сүүлт: Роүж?

 

Соник: чи яаж ийшээ гарч ирвээ?

 

Роүж: тэр чамайг дөнгөчихжээ, Цэнхэрээ.

 

Соник: больж үз.

 

Сүүлт: тэр том дэлбэрэлт тэр хэсэгт яг ямар хэрэгтэй байсан юм бол?

 

Роүж: тэгэхээр, надад нэг таамаг байна. Би олон жилийн турш парадокс призм гэх нэртэй их ховор гялалздаг эрдэнийн чулууг хайж байгаа.

 

Соникс: Парадокс призм?

 

Роүж: домогт үл тоомсорлож болохгүй хүчний талаар мөн ногоон толгодын хадны доор булаатай байгаа гэж ярьдаг юм. Миний таамаг бол тэр чулууг олохын тулд чиний хүчийг чиний эсрэг ашигласан.

 

Соник: гайхалтай. Гэхдээ миний мэдэхийг хүсч байгаа зүйл бол чамайг яаж ийшээ гарч ирсэн талаар л байна.

 

Роүж: чи хаалгийг онгорхой орхичихсон байсан. хүмүүсээ цуглуулаад надтай эргэлтийн зам дээр уулзаарай. Өндгөн эрийн юу хийх гээд байгааг олж мэдий.

 

Өндгөн эр: эцэст нь нэг Парадокс Призм. Үнэхээр ойрхон байна. Энэ маш удаан хугацаанд цуурхал төдий байсан харин одоо яг алган доор минь байна. Маш олон удаа би энэ дэлхийг орчин үеийн болгохыг оролдсон ч Соникоос болж бүтэлгүйтэж байсан. харин одоо эцэст нь хүсэл минь биелэх нь. Хамгийн сайхан хэсэг нь тэр цэнхэр зараа өөрөө ч мэдэлгүй надад хүссэнийг минь өгчихсөн. Тэгэхээр баярлалаа, Соник. Одооноос миний зогсох газар бол—

 

Орбот: уулан дээр үү?

 

Өндгөн эр: шинэ эрин үе. Жинхэнэ шинэ эрин---

 

Кубот: хөөрхөн гэрэлнүүдийн үү?

 

Өндгөн эр: өндгөн эрийн засаглал гэх шинэ эрин.

 

Кубот, Орбот: хөөх болж байна.

 

Өндгөн эр: харин одоо...муусайн тэнэгүүд яагаад надад эхний алхалтаа том хий гэж хэлээгүй юм бэ?

 

Орбот: уучлаарай эрхэмээ.

 

Өндгөн эр: хаана байна? Би энэ хавьд ойрхон байгааг чинь мэдэрч байна.

 

Шаргал сүүлт: Роүжийн хэлдэг зөв гэж бодож байна. Өндгөн эр тэр хэсгийг шалтгаантай сонгосон. Үгүй бол тэр өндөг бяцлагчдаа хүч өсгөгч хийх ямар хэрэг байх юм бэ?

 

Нударга: тэгвэл бид нэг гэмт хэргийг илрүүлэх ёстой болох нь ээ.

 

Эми: яг тийм. Та нарын яриад байгаа парадокс призм рүү биднийг ямар нэг зүйл хүргэх үгүйг судалж үзье.

 

Соник: Парадокс Призм. Тийм ээ. өндгөн эрийн хойноос нь явж байсан зүйл. Яаж..

 

Бичиг: одоо цаг.

 

Соник: өө үгүй ээ, үгүй ээ. Би ногоон толгодоос яваагүй. Энэ бол ногоон толгод. Тэр чадчихсан гэж үү? Түүнийг яаж чадсаныг мэдэхгүй юм гэхдээ тэр чадчихаж. Өндгөн эр ялчихаж. Тэгэхээр энэ чинь...Бадникс. би шаргал сүүлтийн олох хэрэгтэй. Бадникс, би шаргал сүүлтийг олох хэрэгтэй.

 

Расти Рөүс: чи хэн бэ?

 

Өндгөн эр: талархаж мэддэггүй нэг босогч.

 

Расти: үгүй ээ. илүү шинэлэг. Тэр мэдээллийн санд алга. Түүний хүчтэй дүр төрх нь сонирхол татаж байна. Үл мэдэгдэх хурдан чадал нь өндөгөн роботуудын хүчийг давж байна. Тэр Бабблийн бүс рүү чиглэж байна.

 

Соник: энэ газар мод ургамалаар хүрээлэгдсэн хэвээрээ байсан бол шаргал сүүлтийг олох амархан байх байлаа. Өндгөн эр. Эцэст нь нэг. Би чиний юу хийснийг мэдэхгүй. Яаж хийснийг чинь ч мэдэхүй гэхдээ би чиний өгзөгийг болгож өгөх болно доо. Энэ хүүхдийн тоглоом чинь юу вэ? Тийм ч аймаар биш---. алив ээ гутал минь. Алив өндөг минь юу хийснээ бас энийг яаж засахыг надад хэл. Хөөе, чи нээрээ хүүхэд байнашдээ. Ногоон толгодын нэр минь гэж юу болоод байнаа? Уучлаарай хүүхдээ, би хүүхдүүдтэй зууралддаггүй. Гэртээ хариад живхээ солиулаад өөрийн сонголтоо бодож өндгөн эрд түүнтэй дараа учраа олно гэж дамжуулаарай. Харин одоо? Би үнэг найзаа олох хэрэгтэй байна.

 

Роүж: тэр хурдан, хүчтэй бас өндгийг үзэн яддаг. Бид тэр залууг дагах хэрэгтэй.

 

Нударга: мэдэхгүй юм даа, босогчоо. Түүнийг дагаад эмх замбараагүйн зөвлөхийн гарт орчихвол яах болж байна? Урхи шиг санагдаж байна.

 

Роүж: би хэзээ өөрсдийгөө буруу зүйлд оруулж байсан бэ? Ойлгомжтой асуулт.

 

Эм: галт тэрэг аймшигт боомтоос хөдөлж байна.

 

Соник: өө залуу минь. Би яг одоо мэддэг царай олж хармаар л байна шүү. Шаргал сүүлтээ? Найз минь? Шаргал сүүлтээ. Шаргал сүүлтээ. Хүлээ, юу? Би чамайг энэ хавьд байгаа гэдгийг мэдэж байна. Алив ээ адилхан байгаарай. Шаргал сүүлт, бодолтой үнэг. Эцэст нь эндэх зүйлс учиртай болж эхэлж байна шүү. Хачин юм. Эндэх юу ч шаргал сүүлтийн газартай адилхан харагдахгүй байх чинь. Тийм ээ, миний хоёр сүүлт гоц ухаантай найз минь энд байжээ. Гэнэтийн бэлэг. Шаргал сүүлтээ, би байна. Чиний хамгийн..

 

Сүүлт: чи сая намайг юу гэж дуудсан бэ?

 

Соник: шаргал сүүлт?

 

Сүүлт: намайг 9 сүүлт гэдэг юм. Чи юу хүссэн юм? Хэн чамайг явуулсан юм?

 

Соник: өө үгүй ээ. чи хэдэн сүүлтэй юм бэ?

 

Сүүлт: 9

 

Соник: шаргал сүүлтээ, боль. Бид бол найзууд, хамтрагчид, сайн найзууд.

 

Сүүлт: надад найз байхгүй.

 

Соник: найз байхгүй гэнэ ээ? чамд маш сайн найзууд бий.

 

Вектор: бай тогтоогдлоо. Тэд хамгаалалтын порт дээр байна.

 

Роүж: цэвэр, хүлээж авлаа. Бид очиж байна.

 

Соник: чи сургуулилт хийгээ юу? Хэн чиний дасгалжуулагч юм бэ?

 

Сүүлт: би энэ хүйтэн, харанхуй хотод зовлонгоор тэжээгдэж сурсан юм.

 

Соник: ингэхээ больж үз. Бид буцаад явах хэрэгтэй. Ногоон толгодын бүх сайхан дурсамж чамтай хамт байсан бас чи намайг цохиогүй байсан үед. Чи гэртээ харимааргүй байна уу? цэнхэр тэнгэр, нарлаг далайн эрэг, далуу моднууд?

 

Сүүлт: чамайг ямар гээч тоглоомоо тоглоод байгааг мэдэхгүй юм гэхдээ энэ чинь бүтэхгүй. Чи...намайг аварлаа гэж үү?

 

Соник: би чамд бид найзууд гэдгийг хэлэх гэж оролдож байна.

 

Сүүлт: зохиомол түүх намайг чамайг цохихоос сэргийлж чадахгүй, халдагчаа.

 

Соник: боль, зүгээр л боль. Бид найзууд. Бид хамгийн сайн найзууд. Бид анх нэгнээ харсан мөчөөс эхлэн хонх дуугарах ёстой байсан юм. Чи жаргалтай, ухаантай үнэгний зүйлийг хийдэг ухаантай, жаргалтай бяцхан үнэг байсан. зарим дээрлхэхүү тэнэгүүд чамайг илүү сүүлтэй гэж шоолдог байсан. харин тэд намайг очих үед надаас зугтааж байсан.

 

Сүүлт: чи үүнийг яаж мэдэж байгаа юм бэ? Яг ч тийм зүйл болоогүй. Бас чи тэнд байгаагүйшдээ. Би хүүхэд байсан. би эргэн тойронд болж байгаа зүйлсдээ биш өөрийнхөө зүйлсэд л илүү анхаардаг байсан. хэдэн тэнэгүүд ирж намайг илүү сүүлтэй гэж шоолсон. Би цохиулаад л байсан. үнэгний зальтай тархиа ашиглаж өөрийнхөө төлөө зогсож чаддаг болох хүртлээ би хэдэн жил тийм байдалтай явсан. Би өөртөө анхаарал тавьж чадна бас надад хэн ч хэрэггүй. Ингээд боллоо. Энд хэнд ч найз байхгүй. Чи яагаад намайг энэ доор байна гэж бодоов? Бүгдээс хол байх гэж. Чамаас ч бас.

 

Соник: ямар ч утга алга. Чи шаргал сүүлт...гэхдээ чи биш. Энд...гэхдээ байхгүй.

 

Сүүлт: тэгээд..бид өөр юу хийдэг байсан юм бэ?

 

Соник: тэгэхээр..хамгийн эхэнд чамд маш янзтай онгоц байсан.

 

Сүүлт: тийм гэж үү?

 

Соник: түүнийгээ Торнадо гэж нэрлэдэг байсан. тэгээд бид өндгөн эртэй тулалдаж маш олон удаа ялж байсан. би тоогоо ч алдчихсан.

 

Сүүлт: эмх замбараагүйн зөвлөх нарыг хэлээд байна уу?

 

Соник: үгүй ээ, өндгөн эрийг хэлж байна.

 

Сүүлт: тэгэхээр, ноён доктор өндгөн эр юм байна.

 

Соник: тийм ээ, гоё сонсогдож байна. Сонсооч, бидэнд хуваалцсан сайн, муу олон үе бий. Гэхдээ бид хамт байх үедээ бол бид хэзээ ч ялагдаж байгаагүй. Тэгээд бүх зүйл дууссаны дараа зайдастай талх хувааж идээд хамт суухаас илүү том шагнал гэж байгаагүй. Харин нь энэ мөсөн уулын зөвхөн орой хэсэг нь. Бидэнд адал явдал болон дурсамжууд их бий.

 

Сүүлт: чиний гутал шатаад байх шиг байна.

 

Соник: мэдээж тэд шатаж байна. Энэ галзуу газарт үүнээс дор юу болж болохов дээ?

 

Сүүлт: би гоншигнуур хүмүүст миний хувийн орон зайд орж ирсэн хүмүүсээс илүү дургүй.

 

Соник: хүлээ. Би бодохдоо бид ойлголцож байна гэж бодсон ш дээ.

 

Сүүлт: хөдөлгөөнгүй зогсож бай. Хачин юм. Маш бага энерги чиний биеэр дамжиж байна. Гэхдээ магадгүй зохицуулагч байвал. Дагаад яв.

 

Соник: би үнэндээ эдэнд дуртай.

 

Сүүлт: наад хуучин муудсан гутландаа юу? Ойлгомжтой.

 

Соник: үгүй ээ, би чиний илүү сүүлийг үргэлж янзтай гэж боддог байсан. гэхдээ төмөр сүүл үү? Залуу минь, үнэхээр янзтай.

 

Сүүлт: тийм ээ, сүүлийн хэсэг үлдлээ. Эднийг суулга. Энэ гэнэтийн их хүч гаргахаас сэргийлж чиний биеэс гарч байгаа энергийг тэнцвэржүүлж чадах байх.

 

Соник: чадах байх аа?

 

Сүүлт: ийм төрлийн энерги одоо ч нууцлаг байгаа.

 

Соник: хөөх, эд чинь юу вэ? Ямарч энергийн илүүдэл байхгүй байгааг хараач. Алив л дээ.

 

Сүүлт: хачин юм. Энерги одоо ч бээлий болон гутланд чинь байна гэхдээ бие чинь энэ хүчийг эсэргүүцэх биш дасан зохицож байгаа бололтой. Яагаад ингэж байгаад гайхаж байна.

 

Соник: энэ үнэхээр солиотой юм. Ахиж гулгахгүй, хальтрахгүй. Бас утаа гарахгүй. Баярлалаа шаргал сүүлт—үгүй ээ 9 сүүлтээ. Үүнийг шалгаж үзэх цаг боллоо.

 

Сүүлт: үгүй ээ, болохгүй тэнэгээ. Наана чинь аюултай.

 

Соник: хөөе, хэрвээ галзуу ганцаардмал эрдэмтэн байх чамд зохихгүй бол чи загварын тал руу явж болох юм. Илүү загварлаг.

 

Сүүлт: бид энд чимээгүй байх хэрэгтэй. Зөвлөлийнхөний нүд хаа сайгүй байгаа шүү.

 

Соник: хэрэв чи ой санамжаа сэргээчихвэл чимээгүй байх нь миний хийдэг зүйл биш гэдгийг мэдэх болно доо. Ханан дээгүүр гүймээр байна уу?

 

Сүүлт: юу? Үгүй ээ.

 

Соник: хүүхэд л биш шүү.

 

Сүүлт: би чамайг чимээгүй бай гэж хэлсэн биз дээ.

 

Соник: үгүй ээ, чи хэлээгүй.

 

Сүүлт: тийм ээ, би хэлсэн.

 

Соник: үгүй ээ, чи хэлээгүй.

 

Сүүлт: тийм ээ, би хэлсэн.

 

Соник: үгүй ээ, чи хэлээгүй.

 

Сүүлт: бид сайн найзууд байсан гэдэгт чи итгэлтэй байна уу?

 

Нударга: тэр цэнхэр зараа найзтай байсан гэж үү?

 

Роүж: нөхөрсөг харагдаагүй дээ. Гэхдээ тэр хэн ч байсан энэ зүйлд хэдийн орооцолдсон.

 

Соник: тэнд хэн байна? Хэн нэгэн байна уу? анхааруулж босонгүй юу? Их хурц юмаа. Хөөе, хэн нэгэн байна уу?

 

Сүүлт: чи амьсгалаа дэмий үрж байна.

 

Соник: 9 сүүлтээ? Энэ чи юу? Чи тэр жижигхэн бүдэг зүйл нь үү дунд зэргийн бүдэг зүйл нь үү? Эсвэл том бүдэг зүйл нь үү? Эми? Эми. Болж байна. Одоо л бид ойлголцох нь. Түлхүүрийг олсон уу?

 

Расти Рөүс: үгүй ээ. намайг тодорхойлох нэр бол Расти Рөүс.

 

Соник: чи робот юм байна.

 

Расти: үгүй ээ, механикаар тоноглогдсон. Амьдрахын тулд дасан зохицох шаардлагатай. Чи удахгүй ойлгох болно оо.

 

Соник: өө, Эми....

 

Расти: Расти Рөүс. Ярихаа болино уу. хэрэв чи амьд үлдэхийг хүсч байвал амьсгалаа зөв зарцуулсан нь дээр.

 

Соник: ахиад хэдэн дүрснүүд үү? Хэн гэрэлтүүлэгийг чинь хийдэг юм бэ?

 

Расти: эмх замбараагүйн зөвлөхүүд. Доктор Бүгдийг хийгч.

 

Доктор хийгч: би сэрчихлээ. Би сэрчихлээ. Юу хэлж байснаа үргэлжлүүлдээ.

 

Расти: Доктор гүн бодол.

 

Гүн бодол: нээлтийн гүн ухааны үр дагавар нь миний гол цөмийг хөдөлгөж байна.

 

Расти: доктор Үл хийгч.

 

Үл хийгч: хамаагүй ээ.

 

Расти: харин чи хүүхэдтэй хэдийн уулзсан. доктор Баббл.

 

Соник: тэр бол миний амьдралдаа уулзаж байсан хамгийн ууртай хүүхэд.

 

Расти: тэгээд эцэст нь Доктор Ноён Өндгөн эр.

 

Соник: тэгэхээр энэ чиний яриад байсан хүн байж.

 

Өндгөн эр: чиний ухаан муутай царайнаас харахад чи нөхцөл байдлынхаа хүнд байдлыг мэдэрсэн гэж би дүгнэж байна.

 

Соник: зөвлөх гэнэ шүү. өндгөн эрийн гэр бүлийн уулзалт шиг харагдаж байна. Чи хэзээ нэмэлт хүчээ дуудчихсан юм?

 

Өндөгөн эр: бид гэр бүл биш мэрэгч минь. Бид бол зөвлөлүүд. Нэг нь 5 болж 5 нь нэг болдог.

 

Соник: хэтэрхий их өндгөн эр, хэтэрхий их асуулт. Хэн нэгэнд аспирин байна уу?

 

Бүгдийг хийгч: чи яаж мэдэхгүй байж болох юм?

 

Үл хийгч: бид чинь алдартай.

 

Өндгөн эр: бид байгаагаараа үргэлж байсан, байсаар ч ирсэн, байх ч болно.

 

Бүгдийг хийгч: тэгэхээр энэ амьтан тэр их шуугианыг гаргажээ. Надад хангалттай санагдахгүй л байна шүү.

 

Соник: хөөе, би хуучирсэн зүйлийг хүндэлдэг гэхдээ ахиад нэг удаа надад хүрвэл би хуучирсан өндөгний хальсийг чинь няцлах болно шүү.

 

Өндгөн эр: би хэлсэн шүү дээ. Энэ зүйл бидний хэн болохыг мэднэ гэтэл бидэнд энэ зүйлийн ямар ч мэдээлэл байхгүй.

 

Соник: зүйл гэнэ ээ?

 

Гүн бодол: яг л гэнэт хаанаас ч юм гараад ирсэн юм шиг.

 

Соник Юу? Би энд бүхий л хугацаанд амьдарсан хөгшөөн.

 

Расти: магадгүй хариулт энэ амьтны гаргаж байгаа энергийн үзүүлэлтэд байж болох юм. Би хүнд хэцүү, амь өрссөн оношилгоо шинжилгээг санал болгож болох уу?

 

Соник: тус болохгүй байна, Эми. Чи намайг шалгалтанд тийм ч сайн биш гэдгийг мэднэ.

 

Үл хийгч: энэ цэнхэр туулайг стресстүүлэхийг дэмжиж байвал тийм гэж хэлээрэй.

 

Бүгд: тийм ээ, тийм.

 

Соник: хөөе хөөе.

 

Өндөгөн эр: Расти, түүнийг эхнээс нь алхам алхамаар явуул. Түүний хэр хүчтэйг мэдмээр байна.

 

Расти: тэдэнтэй сөргөлдөх хэрэггүй. Түүнд л хэцүүхэнээр дуусах болно шүү.

 

Соник: 9 сүүлтээ. Ойлголоо, шинжилгээгээ эхлүүл. Бид хурдан хийгээд дуусгачихвал би 9 сүүлтийг аваад эндээс хурдан явж болно. Лазер, би лазерийг үзэн яддаг.

 

Өндөгөн эр: янзтай.

 

Соник: үнэхээр үү? Усан гахайн бөмбөлөг үү? Та нарт юу тохиолдоо вэ залуусаа.

 

Расти: туршилтууд одоо ч тодорхойгүй хэвээр байна. Түүний дээд хязгаар тодорхойгүй байна.

 

Үл хийгч: түүнийг цэнхэр дорго болго. Гүй.

 

Соник: алив ээ, Эми. Соник залууг жаахан өрөвдөөч дээ. Чи гэнэт ийм сэтгэлгүй болох боломжгүй шүү дээ.

 

Расти: Шувуухай үүнтэй санал нэгдэхгүй байх.

 

Соник: энэ ч үнэхээр хэцүүхэн болжээ.

 

Сүүлт: Соник

 

Соник: та нар намайг шалгамаар байна уу, өндгөн толгойтуудаа? Асуулт байна. Чи яаж зарааны үсэнд хатгуулах вэ? Хариулт нь түүний найзуудаар оролд. Би та нарын туршилтын туулай байхаас залхлаа. Намайг одоо явуулах цаг боллоо.

 

Үл хийгч: би түүний хувцасыг дуудлага худалдаагаар авна шүү.

 

Сүүлт: би мэдсэн юмаа. Түүнд хотыг тэжээдэг эрчим хүчтэй ижил энерги байгаа.

 

Өндгөн эр: энэ энерги манай хотын холбоосуудыг гайхалтай цэнэглэж байна.

 

Бүгдийг хийгч: цэнхэр өвснөөс шүүс гардаг болж таарлаа шүү.

 

Сүүдэр: Соник энэ эвдэрчихлээ. Энэ бүгд эвдэрчихлээ.

 

Соник: сүүдрээ? Би хий зүйл харж эхэлж байх шиг байна.

 

Эми: бүгд хамтдаа явцгаая тэгээд бид...

 

Соник: гайхалтай. Би явж бөгж цуглууллаа. Тэнд уулзацгаая.

 

Эми: Соник. миний бодлоор тэр хамтдаа явцгаая гэсэн хэсгийг сонсоогүй бололтой.

 

Нудрага: тэр сонсдог гэж үү?

 

Сүүлт: үгүй ээ, гэхдээ тэр бидэнд хэрэгтэй үед сэтгэл гонсойлгодоггүй шүү дээ. Та нар Соникийг мэднэ. Тэр ямар нэг зүйл мэдсэн л байгаа. Хөөх, та нар харж байна уу? Тэр цуурсан хэсгийг хараач. Цуурсаар байгаад уул руу явчихсан байна.

 

Эми: хэн нэгэн тэрийг анзаарч байна уу? тэр үүл огт хөдөлсөнгүй. Ямар нэг өөр зүйл байх шиг байна. шаргал сүүлтээ.

 

Сүүлтээ: ойлголоо, явцгаая. Хөөх, та нар Соник тэнд байгаа гэж бодож байна уу?

 

Роүж: Бадникс тэнд дүүрэн байхад уу?

 

Нударга: бидний найз тийм ч нууцлаг хүн биш.

 

Сүүлт: бид түүнээс өмнө ирсэн гэж үү? Яаж?

 

Эми: газардах хэсэг олоорой. Энд юу болоод байгааг олж мэдэцгээе.

 

Соник: үүнийг оройн хоолноос өмнө дуусгацгаая. Зайдастай талх. Гэхдээ эхлээд өндгөн толгойт азын цохилтоо авах хэрэгтэй. Бөгжнүүд.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Back to episodes Go home