Жимсхэн охид : Хаврын гайхамшигууд.
Стравбэрри: том алиман хот. Том алим. Үр тарианаас эхлээд чихэрлэг бүхэн хүртэл. Хэрэв энд амттан хийж чадвал чи хаана ч амттан хийж чадна.
Эр: машины дохиоллоо унтраагаач.
Эм: над руу орилох хэрэггүй шүү.
Эр: юу хийхийг минь надад битгий заа.
Страв: тийм ээ, тэгэхээр зах хэсгээр жаахан хэцүү л дээ гэхдээ энэ хотын хаа нэгтээ онцгой зүйл ч бас бий. Энд амьдарч бэрриворкст ажиллах. залуу тогооч нарт тогооч болох мөрөөдлөө биелүүлэхэд тохирох хамгийн төгс газар. Бүх зүйл гайхалтай болж байна.
Нагац Пралине: яг хуваарийн дагуу цэцгийн баяр болох болно, хотын дарга Моласс. Өө, мэдээж зохион байгуулалт хар дарсан зүүд. Гэхдээ танд би байна. Ямарч жимсхэн над шиг зохион байгуулалттай байж чадахгүй. Гэгээн самрын тос минь. Хэдийн 8:15 болчихсон байна. Баярын үйл ажиллагаа эхлэх цаг болчхож.
Пампкин: хөөе Спаяс багийнхаан.
Стравбэрри: энэ чинь...
Пампкин: Хулуухан байна. цэцгийн баяр эхэлж байгааг зарлаж байгаа минь их нэр төрийн хэрэг. Маш олон, маш их дагагчдийн минь мэдэж байгаачлан энэ надад мөрөөдөл минь биелж байгаагаас ялгаагүй.
Страв: тийм гэж үү?
Пампкин: мөрөөдөл яг л үр тариа шиг. Тэд өдөр ирэх тусам томорсоор л байдаг. Харин энэ жимсхэн өнөөдөр мөрөөдлөө илүү том болгохоор цэцгийн баярын цэцэгт жагсаалын ялагч болох гэж байна. Шинэ мэдээллийг эндээс аваарай.
Страв: Хулууханыг цэцэгт дуртай гэж огт мэдээгүй байна.
Пралине: түүний Бэрриграмын дагагчидыг харсан уу? маш их дагагчид. Хотын дарга түүнээр баярын үйл ажиллагааг сурталчлахыг хүссэн юм.
Страв: би мөрөөдлөө биелүүлэхийн тулд бүх зүйлийг хийж байна гэж бодсон гэхдээ ямарч бэрри надаас баярыг сурталчлахыг асуугаагүй. Надад олон дагагч байхгүй. Би зүгээр л нарийн боов хийдэг.
Пралине: чи болон чиний цэцэгт ганцаараа байх хугацаа хэрэгтэй юу?
Страв: би энэ цэцгийг Жимсхэн тосгоноос авч ирсэн. Тэгж байж бид хамт өсч чадна. Магадгүй бид арай хурдтай байх хэрэгтэй байх. Мөрөөдөл минь биелэх хүртэл хэр их хугацаа шаардагдах бол?
Пралине: тэгэхээр заримдаа мөрөөдөл хэр том байгаагаас шалтгаалж удах тохиолдол байдаг. Харин чи бол миний мэдэх жимсхэнүүдээс том мөрөөдөлтэй бяцхан жисхэн шүү дээ. Тэвчээртэй бай. Ингээд итгэл найдварын цаг дууслаа. Энэ баяр өөрийгөө удирдахгүй шүү дээ. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай.
Страв: нагац Пралиний зөв гэдгийг мэднэ л дээ гэхдээ бид илүү хурдан өсөвөл би лав дургүйцэхгүй. Жижигхэн үрээс өдрөөс өдөрт томрох болно. Гэвч миний мөрөөдөл маш том. Тэд ижилхэн байдлаар ургах болов уу? би тэвчээртэй байж өдөр бүр хичээх ёстойгоо мэднэ. Гэхдээ магадгүй би жаахан яарвал өнөөдөр миний мөрөөдөл биелэх болов уу? учир нь мөрөөдөл минь томороход би бэлэн байна. Зай гарга, миний нахиалах цаг боллоо. Ирээдүй минь хурдан ирээч. Би бүх ертөнцөд хэн байж чадахаа харуулмаар байна. Хэтэрхий удаж байна одоо ханалаа. Мөрөөдөл минь биелэхэд би бэлэн байна. Тиймээс мөрөөдөл минь биелэхэд бэлэн байгаач. Шаргуу хөдөлмөрлөж, өдөр бүр илүү сайжирна. Энэ ертөнцөд юу хийж чадахаа харуул. Бүгдийг нь харуул. Өндөрт хийсгэ. Нэг л өдөр би тэнд хүрнэ гэдгээ мэднэ. Энэ надад зориулагдсан гэдгийг мэднэ. Гэхдээ бид жаахан яарч болох уу? надад лав таалагдах болно. Учир нь мөрөөдөл минь томроход би бэлэн байна. Зай гарга, миний нахиалах цаг боллоо. Ирээдүй минь хурдан ирээч. Би бүх ертөнцөд хэн байж чадахаа харуулмаар байна. Хэтэрхий удаж байна одоо ханалаа. Мөрөөдөл минь биелэхэд би бэлэн байна. Тиймээс мөрөөдөл минь биелэхэд бэлэн байгаач. Бяцхан үр нахиалж мод болдог шиг надад ч бас сайхан зүйл тохиох болов уу? хийхийг хүссэн зүйл, харахыг хүссэн зүйл маш их байна. Тиймээс би хувь тавилангаа хүлээж авахад бэлэн байна. Мөрөөдөл минь томроход би бэлэн байна. Зай гарга, миний нахиалах цаг боллоо. Ирээдүй минь хурдан ирээч. Би бүх ертөнцөд хэн байж чадахаа харуулмаар байна. Хэтэрхий удаж байна одоо ханалаа. Мөрөөдөл минь биелэхэд би бэлэн байна. Тиймээс мөрөөдөл минь биелэхэд бэлэн байгаач. Мөрөөдөл минь биелээрэй. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө. Самрын тос минь гэж. Та нар энд хэр удаан зогсож байгаа юм бэ?
Оранж/Жүржийн цэцэгхэн/: удаж байна. Чи бараг л 20 минутын турш дууллаа.
Лаям: чи өөрийнхөө ертөнцөд уусчихсан байсан.
Блүбэрри: би ч бас тэр ертөнцөд чинь чамтай хамт байсан шүү. Алив хөдлөөрөй залуу минь.
Лемон: муугүй шүү. Чи амттан хийхдээ дуулах хэрэгтэй юм байнадаа.
Брийд: яаралтай хэрэг гарлаа.
Лаям: энэ жинхэнэ яаралтай хэрэг үү эсвэл өнгөрсөн удаагийнх шиг Брийд Пуддины 2 өөр оймс өмссөнтэй ижил яаралтай хэрэг үү?
Брийд: шоон хээтэй оймс, урт хээтэй оймс бол яаралтай хэрэг шүү Лаямхаан. Гэхдээ энэ бол жинхэнэ том хэрэг. Би Бэрриворкийг цэцгийн баярын цэцэгт жагсаалд түрүүлээсэй гэж хүсч байна.
Лемон: тэгээд энэ яаж яаралтай хэрэг болчховоо?
Брийд: бэрриворксийн сурталчигааны талаар бодоод үз. Энэ үнэхээр том байх болно. Тэгээд би бодохдоо бид цэцгийн хүч жаахан оруулж болно гэж бодсон юм.
Стравбэрри: мэдэхгүй юмдаа, брийд. Би сайн тогооч болохын тулд илүү анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй болоод байна.
Оранж: тэр сая энэ талаар бүтэн дуу дуулсан шүү.
Брийд: гэхдээ найзууддаа мөрөөдлөө биелүүлэхэд нь тусалж бэрриворксийн нэрийг гаргаж чадвал энэ нь чамд урам өгч болно ш дээ.
Старвбэрри: тийм байж болох юм. Ойлголоо би санал нэгдэж байна.
Брийд: би Стравберриг мэднэ ээ. мөрөөдөл болон найзууд гэх үгсийг яриандаа оруулахад л тэр юу ч байсан чиний төлөө хийж өгөх болно. Бид гарцаагүй ялна даа. Бид хэзээ ч ялахгүй бололтой.
Страв: алив ээ, Брийд. Ялах тийм ч чухал хамаатай зүйл биш шүү дээ. Гол зүйл нь хамтдаа ажиллаж хөгжилтэй байх. Бүгдэд нь хөгжилтэй байна уу?
Брийд: чи юу хамгийн хөгжилтэй болохыг мэдэж байна уу? ялах.
Лемон: тэгвэл илүү зүйл хайх хэрэггүй. Би чамд хамгийн сүүлийн үеийн Лемон төхөөрөмж болох үнэртэн тараагч 3000-г танилцуулж байна. Энэ эд чиний хүссэн ямарч цэцгийн үнэрийг гаргаж чадна. Би засчихна аа.
Страв: өөдрөг байгаарай.
Брийд: өөдрөг. Тийм ээ. Соур Грапе жаргалтай цэцэгс зурж байгаа.
Лаям: Нэрсхэн, цэцэгсийг төрөлөөр нь байрлуулах нь түүхэнд илүү үнэн зөв байх болно. Том алиман хотийн дүүрэг бүр хот байгуулагдахад тэнд ургасан тодорхой цэцэгтэй байсан.
Блүбэрри/ Нэрсхэн /: гэхдээ цэцэгс хоорондоо нэгдэж уусч сайн найзууд болох дуртай шүү дээ...сарнайнаас бусад нь. Сарнай бүдүүлэг. Мэдээж сарнай үзэсгэлэнтэй харагддаг гэхдээ тэд бусад цэцэгсийн талаар их муухай зүйлс ярьдаг юм.
Лаям: тэр одоо ч цэцэгс ярьж чаддаг гэдэгт итгэж байна тийм үү?
Брийд: чи хаашаа явж байгаа юм?
Оранж: Брийд, цэцэг яг ч миний төрлийн зүйл биш.
Брийд: чиний нэр чинь цэцэглэсэн жүрж шүү дээ.
Оранж: энэ жүржийн цэцэгхэн адал явдалтай, нууцлаг зүйлд илүү дуртай. Цэцгийн баярт тийм ч их татагдахгүй байна.
Брийд: зарим зүйлийг дотроо тод мэдрэхийн тулд заримдаа гадна талд нь ойртох хэрэгтэй байдаг юм. Хараач, чи бараг л нүдний минь өмнө цэцэглэчихлээ. Талархах хэрэггүй дээ.
Страв: би мэдэхгүй ээ.
Плум/Чавгахан/: өнөөг хүртэл дэлхийн эргэлт хангалттай байсан гэдэгт би итгэж байна. Өршөөгөөрэй. Өнөөдөр ямархуу байна даа?
Страв: аан тиймээ. Дажгүй шүү. Харин чинийх...дэлхийн эргэлт ямархуу байна даа Чавгахаан?
Плум: үлгэр жишээ. Би баярт зориулан боловсруулж байгаа цэцгийг хурдан ургуулагч туршилтын томьёогоор Лемоноос тусламж авахаар ирлээ.
Страв: тэгээд энэ хурдан ургуулдаг энэ зүйл юу хийж чаддаг юм бэ? Хөөх, энэ үнэхээр гайхалтай байлаа. Би лемоныг хаана байгааг мэдэхгүй..
Лемон: би засчихна аа.
Страв: чамд энэ хэрэг болох байх. Энэ үнэхээр сайн болжээ Бөөрзгөнө бялуухан.
Расбэрри/ Бөөрзгөнө бялуухан /: мэдээж хэрэг тэгэлгүй яахав. Би хийсэн юм. Чамайг бэрриворксийн 2дох сайн тогооч гэж үнэлсэнээс хойш би—
Страв: Бэрриворксийн өөр нэгэн ур чадвартай тогооч гэвэл зохино.
Расбэрри: хамаагүй ээ. бид хамтдаа дэлбээт нарийн боов хийх ёстой гэж би шийдсэн.тэгвэл бид цэцгийн тэмцээн дээр үүнийг гаргаж болно.
Страв: тийм ээ. би аз авч ирдэг халбагаа аваадхий.
Пампкин: хөөе Спаяс багийнхаан. Би удахгүй ялагч болохдоо өөртөө авах цэцэгээ Фловертопиагаас авахаар ирээд байна. Тэгээд би өөрийн дагагчидаа тэнд байгаасай—өө хэн миний шууд дамжуулалтанд байгааг хараач. Анхан шатны тогооч Стравбэрри бяцхан бялуухан...яг одоо үзэж байгаа 323,692 үзэгчдэд хэлэх зүйл байна уу?
Страв: сайн уу Жимсхэнүүдээ. бяцхан бялуухан байна. Бүгдээрээ тийшээ гарцгаая...бид...бид үүнийг хийж... чадах....
Пампкин: өнөөдрийн хувьд хангалттай эвгүй байлаа. Цэцгийн баярын бүх үйл явдлыг эндээс үзээрэй. Хайртай шүү Спаяс багийнхаан.
Страв: цэцгийн баярыг хотод сурталчилах нь их том зүйл. Чамайг цэцэгт дуртай гэж огт мэдээгүй юм байна. Дуртай цэцэг чинь юу вэ?
Пампкин: Дафолили? За чи намайг барьчихлаа. Би үнэндээ цэцэгэнд дуртай биш.
Страв: гэхдээ чиний бэрриграм дээр...
Пампкин: би жимсхэнүүдэд юуг хайрлах ёстойг нь хэлэхээр хөлс авсан. Би үүрдэг цүнхэнд дуртай, тэгээд тренд болчихдог. Би гялалзсан цаасанд дуртай тэгээд л тренд болно. Мэдээж тэр алдаа байсан гэхдээ одоо хамаагүй. Би хөлс авсан учраас цэцэгт дуртай. Дараа сард би солонго, тэшүүр, юу ч байсан шинэ трендийг үүсгэнэ.
Страв: гэхдээ чи юунд дуртай юм бэ?
Пампкин: алдартай байхад. Ихэнх хавар жимхэнүүд Хулууханд дуртай байдаг. Шууд дамжуулалт минь гацдаг. Гэхдээ жилийн бусад үед? Юу ч байхгүй. Одоо би жимхэнүүд юунд дуртай байхыг нь хэлдэг учраас илүү алдартай болсон.
Страв: чи тэгээд л бэрриграмыг ашигладаг гэж үү?
Пампкин: чи бэрриграмыг юуны тулд ашигладаг юм бэ? Үдэшлэгийн зурагнууд, урам өгөх үгс, утгагүй юм. Үнэгүй зөвлөгөө? Бүхээгт ганцаараа аяган бялуу чимэглэх чиний тогоочийн ирээдүйд ямар ч нөлөө болохгүй. Чи бэрри нарыг чиний нарийн боовонд донтуулахыг хүсч байна уу? трендээ дага. Алдартай болж байгаа бүх нарийн боовыг хий тэгээд алдартай байхын тулд бүхнийг хий. Одоо би фэнүүдээ баяртай байлгаж цэцгийн тэмцээнд ялах хэрэгтэй байна. Баяртай.
Страв: энэ миний хийх ёстой зүйл гэж үү? Алдртай байгаа зүйлийг хийж алдартай болох гэж үү? Мэдэхгүй юм даа. Гэхдээ би нэрээ гаргахын тулд цэцэгт жагсаалд ялах ёстой гэдгээ л мэдэж байна.
Расбэрри: хөөе, нарийн боов хийхэд бэлэн үү?
Страв: нарийн боов хийх цаг алга. Би ялах хэрэгтэй.
Расбэрри: сая миний чихэнд бялууны зуурмаг орчховуу эсвэл Стравбэрри бяцхан бялуухан үнэхээр нарийн боов хийх цаг алга гэж хэлсэн үү?
Страв: бүгд анхаарлаа хандуулаарай. Би ялах чухал асуудал биш харин хамтдаа хөгжилдөх нь илүү чухал гэж хэлсэнээ мэдэж байна. Гэхдээ бид энэ удаад цэцгийн тэмцээнд заавал ялах болно тэгвэл бүх жимхэнүүд Бэрриворкст Стравбэрри бяцхан бялууханы гайхалтай амттангуудыг мэддэг болно.
Брийд: саяных жаахан...тодорхой байлаа.
Страв: юу гэх гэсэн бэ гэхээр бид нэг баг бас бид ялах л болно. Гайхамшигийг хамтдаа бүтээцэгээя. Хамтдаа.
Пампкин: магадгүй Стравбэррид тогоочоос илүү бай гэж хэлсэн минь буруу байсан байх. Харин одоо би тэднийг ялах болов уу гэдэгт санаа зовж байна гэхдээ би ч бас ялагч болох хэрэгтэй. Дагагчдад минь энэ л хэрэгтэй. Надад тусламж хэрэгтэй. Стравберриг юу зориггүй болгодгийг мэддэг бэрри. Өмнө нь түүнтэй асуудалтай байсан хэн нэгэн. Хэн нэгэн бэрри....энэ л яг надад хэрэгтэй жимсхэн байна.
Оранж: чамайг магтах хэрэгтэй Бяцхан бялуухан минь. Цэцэгс үнэхээр миний зүйл биш гэхдээ энэ үнэхээр дажгүй болчихлоо шүү.
Страв: тийм ээ тийм, үгүй гэж үү? Тэр бол тогооч. Тэр гайхалтай цэцгэн тайз бүтээсэн. Бүх жимсхэнүүд түүний нэрийг мэддэг болно. Бүх ертөнц хараарай. Стравбэрри Бяцхан бялуухан болон түүний цэцгэн тайз оргил цагт дэлбээлж байна. За, эхлээд бид үүнийг...
Пампкин: том мэдэгдэл. Би хотод ганцаараа цэцгэнд дуртай нэгэн бишээ. Нэгэн жимсхэн намайг түүнээс тусламж гуйхад маш их баяртай байсан шүү. Онцгой ягаан бялууны худалдаачин.
Паямэн/ бялууны худалдаачин /: сайн уу бяцхан амьтан минь.
Страв: чи энд юу хийж байгаа юм бэ?
Паямэн: би өөрийн хүндэлж биширдэг нөхөр нарийн боовны тогоочдоо амжилт хүсэхээр ирсэн юм.
Страв: хүндэлдэгээ? Чиний хийдэг бүх зүйл намайг дор харагдуулах оролдлого байдаг.
Паямэн: би юу? Чи л намайг ингэж буруутгадаг:
Страв: учир нь би чамтай найрсаг байхыг хүсэх бүрт чи л буруу зүйл хийж орхидог:
Пампкин: сөрөг бодол чамд сайн зүйл авч ирэхгүй л байхдаа. Чи яг одоо маш их сөрөг сэтгэгдэл авч байна Стравбэрри.
Страв: юу? Гэхдээ, гэхдээ би..үгүй ээ тэр...амжилт хүсье.
Пампкин: үнэхээр хөөрхөн байна. Шууд дамжуулалт таалагдсан бол намайг дэмжээд бичлэгээ түгээгээрэй. Хайртай шүү Спаяс багийнхаан.
Страв: Пампкин сонсооч. Бялууны худалдаачин тийм ч сайн жимсхэн биш. Тэр юу гэж ч хэлсэн байсан түүний гол зорилго надтай сөргөөцөлдөж хэрэгцээгүй их асуудал тарих байх болно.
Пампкин: хөөх, хэлсэнд баярлалаа. Гэхдээ юу гээч, асуудал илүү анхаарал татдаг. Цэцэгт тайзанд чинь амжилт хүсье.
Паямэн: чамд аз хэрэгтэй. Бас тэр будагны ажилд чинь. Бас огт тохироогүй цэцэгний цуглуулга? Үнэндээ би чамаас илүүг хүлээж байлаа, Бяцхан бялуухаан.
Страв: би чиний юу хийж байгааг мэдэж байгаа шүү.
Паямэн: зүгээр л нөхөрсөг зөвөлгөө. Гэхдээ чи хөгжилтэй байж чадаж байхад бусад жимсхэнүүд үүнийг утгагүй тэнэг гэж ярих чамд хамаагүй биз дээ?
Страв: хэн тэгж хэлсэн юм бэ?
Паямэн: ямар ч жимсхэн одоогоор тэгж хэлээгүй. Чамайг зүгээр байна гэдэгт итгэж байна. Угаасаа ямар ч жимсхэн чамаас сайн зүйл хүлээхгүй юм чинь. Би чадна гэж хэлсэн биз дээ.
Пампкин: баяртай. Тэр үнэхээр ичмээр шүү.
Страв: үгүй шүү, тэд бодолд минь орж чадахгүй. Чухал зүйл нь бид хөгжилдөж чадаж байгаад бий. Гэхдээ....би алдартай болохын тулд үүнд ялах хэрэгтэй. Харин жимсхэнүүд бидний цэцгэн тайзыг инээдтэй гэж бодвол бид ялж чадахгүй. Тэгээд...тэд намайг дөнгөчихлөө. Тэгэхээр миний хэлсэнчлэн бид үүн дээр ахиад хэдэн шинэ зүйл бодож олох нь тийм ч муугүй байх болно гэж бодож байна. Тийм ээ, тийм ч том зүйл биш. Ахиад шинээр будах, авцалдаагүй цэцгүүдийг зөв байрлуулах.тэгээд...мэдэхгүй юм. Үнэртэн тараагчийг буулгах? Эсвэл бид зүгээр ахиад эхнээс нь эхлүүлж болно. Алив ээ, гайхамшигийг бүтээцгээе л дээ.
Оранж: Бяцхан бялуухаан, юу болоод байна?
Страв: би зүгээр л энэ үзүүлэнгээс болж хэн ч ичээсэй гэж хүсэхгүй байна.
Блүбэрри: бид яагаад ичнэ гэж?
Страв: би тэгж хэлэхгээгүй...энэ зүгээр л...зүгээр л...энэ цэцгүүдийг хараач. Энэ ямар ч жимсхэнг гайхшруулахгүй. Бид илүү том, илүү сайн, илүү----түр хүлээгээрэй. Яг тийм. Чавгахаан, туршилт чинь хаана байна?
Плум/ Чавгахан /: тэгэхээр энэ туршилтаар батлагдаагүй, судалгаанд ороогүй байгаалдаа...
Бүгд: хөөх, гайхалтай, янзтай, шинжлэх ухаан.
Пампкин: энэ юу гээч нь вэ? Үүнийг хэн ч ашигласан бай тэдний цэцэг жагсаалыг шуугиулж чадна. Бүгдэд таалагдана гээд боддоо. Би илүү алдартай болж чадна. Би үүнийг авах хэрэгтэй.
Паямэн: асуудалгүй ээ. бусад жимсхэнүүдийн санааг хулгайлах миний хамгийн сайн хийж чаддаг зүйл. Бялууг хиймэл бялуугаар дүүргэх миний хийж чаддаг сайн зүйл гэхдээ хулгай хийх нь 2дох хийж чаддаг зүйл минь. BRB
Пампкин: BRB? За яахав.
Страв: үүнийг цэцгэндээ ашиглавал бид дийлдэшгүй болно. Бүх жимсхэнүүд бидний цэцгэнд дурлах болно. Тэд намайг хайрлана...бид. биднийг гэх гэсэн юм.
Плум: тодруулга хийе. Энэ нь туршилтын шатандаа явж байгаа учраас болгоомжтой байх хэрэгтэй. Бас бүхий л тайзанд хүрэх шингэн байхгүй.
Страв: тэгвэл бид ялахаасаа өнгөрчээ. Ямар ч жимсхэн, Жимсхэн тосгоноос ирсэн нэг жижигхэн цэцэгт анхаарлаа хандуулахгүй шүү дээ.
Оранж: Бяцхан бялуухаан, Цэцэгнүүд бусад цэцэг тэдний талаар юу гэж бодож байгаад анхаарах хэрэггүй шүү дээ. Энэ цэцгийг хэлсэн юм.
Блүбэрри: түүний цэцэгэн найзууд түүнд сарнайнаас ч илүү дуртай.
Лаям: бид өөрсдийн дуртай цэцэгчин..тогоочгүйгээр юу хийж чадна гэж?
Хак: миний бодлоор Стравбэрри тэр цэцэг нь юм шиг байна.
Пампкин: өө энэ хангалттай биш байна.
Паямэн: бид илүүг хийх болно. миний албан ёсны хуурамч бялуу дүүргэгч. Үүнийг юутай ч хольж болно. Нарийн боовонд орц дутах үед би үүнийг хийгээд хутгачихдаг юм.
Пампкин: энэ болно гэдэгт итгэлтэй байна уу?
Паямэн: цаг үргэлж болдог юм. Тэгэхээр яг ч бүх цаг үед биш л дээ.
Пампкин: миний замаас холд.
Плум: өршөөгөөрэй, хэн нэгэн миний туршилтын шилэн савыг хараагүй биз?
Соур: би үүнийг сайн зүйл гэж бодохгүй байна.
Оранж: тэгэхээр бид одоо.....
Брийд: шалтгаангүй сандарч бас орилно гэж үү?
Оранж: үгүй. Жимсхэнүүдэд чадахаараа туслаарай.
Соур: хөөх
Брийд: Соур, доошоо бол. Энэ бол туслах менежерийн чинь тушаал.
Лаям: Нэрсхээн, чи юу хийгээд байнаа?
Блүбэрри: санаа зоволтгүй дээ. Ертөнц биднийг энэ зүг рүү явуулахыг хүсч байна. Алив ээ.
Лаям: ертөнц гэнэ ээ?
Расбэрри: доошоо.
Страв: муу мөчир.
Расбэрри: бидэнд энд жаахан тусламж хэрэгтэй байна.
Хак: үнэндээ, бидэнд ч бас.
Лемон: алив хүрээд ир үүнийг хүрт.
Лаям: яагаад зогсчховоо?
Блүбэрри: ертөнц биднийг энд түр зогсохыг хүсч байх шиг байна.
Лаям: яагаад ертөнц биднийг яг энд түр зогсооно гэж?
Блүбэрри: ингээд л тэр, явцгаая.
Соур: өнөөдөр ийм зүйл болно гэж огт бодоогүй юмсан.
Лемон: би үүнийг засчихнаа.
Оранж: чи юу хийгээд байна аа?
Брийд: энэ чинь цөөн тоогоор гарсан хөвсгөр чимэглэл. Хөөе.
Оранж: чи үнэхээр хөнгөхөн юмаа.
Страв: үгүй ээ. өө самрын тос минь гэж.
Пампкин: энэ усан үзэмний модноос болж би цэцэгт жагсаалд түрүүлж чадахгүй болчихлоо. Хотын иргэд юу гэж бодох болж байнаа?
Паямэн: ямар ч жимсхэн биднийг хийсэн гэж мэдэхгүй шүү дээ.
Пампкин: чи өөрийгөө хийсэн гэх гэж...би хийгээгүй...хүлээ. чиний зөв.
Паямэн: мэдээж, миний зөв. Тэгээд юу гэж?
Пампкин: ямар ч жимсхэн юу болсон талаар мэдэхгүй. Би тэдэнд юу гэж хэлнэ тэд түүнд л итгэнэ. Өө Спаяс багийнхан минь. Алтлаг амттан хүрээлэнд байдал бага зэрэг дор байдалд орлоо. Бүх зүйл усан үзмийн модонд даруулж орхилоо. Надад юу болсон талаарх тайлбар байна. Стравбэрри бяцхан бялуухан болон түүний аймшигт найзууд Бялууны худалдаачин бид 2луу дайрсан. Стравбэрри хэлэхдээ ямар ч аргаар хамаагүй ялах болно гээд нэг зүйл миний цэцэг рүү асгачихсан. Уучлаарай. энэ үнэхээр...аймшигтай юм. Аюулыг үл харгалзан би болж буй бүх зүйлийг нийтэлж та бүхэнд хүргэх болно. Миний төлөө залбирч бодлоо хуваалцаарай. Намайг дэмжээрэй. Хайртай шүү. Одоо стравбэрри хорон санаат болж би одоо ч алдартай, өрөвдөлтэй хохирогч боллоо. Ингээд болчихлоо. Явах уу?
Паямэн: талархах хэрэггүй дээ.
Расбэрри: сайн мэдээ. Энэ аймаар мөчрүүд хөдлөхөө больчихлоо. Муу мэдээ, одоо бид энд гацчихлаа.
Оранж: Бяцхан бялуухаан, чи зүгээр үү?
Страв: тийм ээ, бид зүгээр. Чи хаана байна аа?
Оранж: Брийд бид 2 гадаа Бэрриворксийн жимсхэнүүдэд тусалж байна.
Брийд: би нэг зүйл дээр гишгэчихлээ. Юу байсныг нь мэдээгүй.
Оранж: за би тусалнаа жимсхэнүүдээ.
Блүбэрри: эд биднийг бяцлах гэж оролдсон нь хөөрхөн бас аймшигтай байлаа шүү.
Лаям: Нэрсхэн бид 2 зүгээр дээ. Соур...
Соур: юу байна даа?
Страв: та нар хаана байнаа? Та нар хаана байна?
Лемон: нэг гудамжинд Хак болон Чавгахан нартай гацчихлаа.
Страв: бид хоолны бүхээгтээ гацчихлаа.
Лемон: бид очиж туслах болно оо.
Оранж: бид Лаям Нэрсхэн 2г олж Соурт тусалья.
Брийд: хэн бидэнд туслах юм бэ?
Блүбэрри: ертөнц бүх жимсхэнүүдэд тусалдаг.
Лаям: бид аргалнаа.
Лемон: ойлголоо.
Оранж: Нэрсхээн? Лаям? Соур? өө Брийд?
Брийд: чи тэднийг олсон уу? энэ бүгд дуусчихсан уу? за энэ хар дарсан зүүд шиг зүйл надтай үүрд хамт..... ёоё. Хэрэв би сайн мэддэггүй байсан бол чамд энэ бүгд таалагдаж байна гэж бодох байлаа.
Оранж: би цэцэгсийг уйтгартай гэж боддог байсан. гэхдээ энэ адал явдал уу? энэ л миний хүсдэг байсан зүйл.
Брийд: харин би 5 одтой Какаопулчо спа-д ороод энэ бүхнийг дуусахаар гарч ирэхийг мөрөөдөж байхад чи юу вэ?
Оранж: миний дуртай баатар Мандарин Смаш хэлэхдээ бүх жимсхэнүүдийн дотор баатар байдаг гэсэн. Гэхдээ тэр Брийд Пуддингтай уулзаж амжаагүй байна. Брийд, найзуудад минь бид хэрэгтэй.
Брийд: үгүй ээ чи тэдэнд хэрэгтэй. Намайг хараач. Би баатар байхад тохирохгүй.
Оранж: нэг жимсхэн надад дотроо ямар нэг зүйл мэдрэхийн тулд гадна талаас нь эхлэх хэрэгтэй байдаг гэж хэлсэн. Харж байна уу? чи илүү баатарлаг харагдаж байна. Талархах хэрэггүй дээ. За одоо явцгаая баатар минь.
Брийд: тийм ээ, баатар. Ойлголоо. Тэгж харагдана гэж үү?
Оранж: Брийд.
Брийд: очиж байна аа.
Блүбэрри: энэ их ууртай үнэртэж байна.
Лаям: алив төвлөрөөрэй.
Соур: намайг анхаарах хэрэггүй. Би зүгээр.
Лаям: түр хүлээгээрэй Соур. Бид түүнийг буулгах хэрэгтэй.
Блүбэрри: хэрэв бид мөчрөөс түүнийг явуулаач гэж гуйж болдог бол ч.
Лаям: Нэрсхэн чи ургамалтай ярьж чадахгүй.
Блүбэрри: мэднэ ээ тэнэгхэн минь.
Лаям: би түүнийг ямар нэг утгагүй зүйл хэлнэ л гэж бодож байлаа.
Блүбэрри: би ургамалтай ярьж чадна. Бут сөөг, царс, нарс бас кактустай жаахан ярьж чадна харин усан үзмийн модыг одоогоор сайн мэдэхгүй.
Лаям: нэг иймэрхүү зүйл.
Блүбэрри: энэ мөчир хэр чанга байж чадах бол?
Лаям: юууу? Ахиад нэг архираад үздээ. Гэхдээ нам дуугаар удаан.
Соур: энэ зүйл намайг итгэлтэй болгож байна.
Лемон: жаахан л засвар хийчихвэл энэ усан үзмийн модыг устгах ажилдаа эргээд орно. Энэ хэрэггүй ээ. цаанаа байлгаж бай.
Хак: зугтах газар алга, нуугдах газар ч алга.
Плум: энэ бүхэн миний алга болсон туршилтын шингэнээс болсон гэдэг нь тодорхой. Гэхдээ тэд яагаад ийм зэрлэг байгаа юм болоо? Яагаад?
Хак: ингээд дууслаа, бид дууслаа. Бид бүгдээрээ энд дуус—
Лемон: Хак .
Хак: уучлаарай. энэ зүгээр л чиний нээлт бас Чавгахан их ухаантай би зүгээр л...би сандрахаараа хөгжим тоголдог. Харин одоо би их сандарч байна.
Лемон: энд сандрах ямар ч хэрэг байхгүй.
Плум: яг ч тийм биш ээ. энэ усан үзмийн модны талаар бид бага мэднэ. Энэ ахиад хөдөлгөөнд орж дайрах магадлалтай эсвэл Бэрриворкийг устгах ч магадлалтай.
Лемон: юу гээч, Хак? Үнэртэн гаргагч 3000-г засаж байхдаа дуу сонсох надад таатай байх болно. Стравбэрри энд байхгүй болохоор би найрсаг нэгэн нь байх хэрэгтэй болж байх шиг байна. Заваан юм.
Расбэрри: Стравбэррид яг одоо хэрэгтэй зүйл бол тайван, дэмжигч найз. Чамд юу тохиолдоо вэ? Би тийм төрлийн найз биш.
Стравбэрри: мэдэхгүй юм. Би анзаарагдахыг, бас тэмцээнд ялахыг хүссэн учраас Чавгаханы шингэнийг ашигласан гэтэл усан үзмийн мод гэнэт дайрлаа. Яагаад ч юм энэ бүгд миний буруу юм шиг санагдаж байна.
Расбэрри: чи хэзээнээс иймэрхүү зүйлд анхаардаг болчихсон юм?
Стравбэрри: хэрэв би сайн тогооч болохыг хүсвэл яаж ийгээд нэрээ тэнд гаргах хэрэгтэй. Бүхээгтээ аяган бялуу чимэглэх үүнд тус болохгүй.
Расбэрри: хэн тэгж хэлсэн юм бэ?
Стравбэрри: Хулуухан хэлэхдээ----
Расбэрри: Хулуухан олон нийтийн сүлжээнд донтсоноос гадна анхаардаг ганц зүйл нь илүү их анхаарал татах. Түүнийг битгий сонс. Чамайг мэддэг нэгний хувьд хэлэхэд чиний мөрөөдөл энэ ертөнцийг сайхан газар болгох, тийм биз дээ? Тэгэхээр чамд сайн орц хэрэгтэй. Үүнийг нэгэн өөртөө үнэнч, дуртай болохоороо дуртай зүйлээ хийдэг хөөрхөн тогоочоос эхлэх хэрэгтэй. Таалагдахын тулд биш. Өөрсдийнхөө хийх дуртай зүйлийг хийдэг найзуудын маш их дэмжлэгийг нэм. Шинийг бүтээж, тайзыг засч, Бэрриворкийн хамгийн шилдэг талхчин---
Стравбэрри: өөр гэхдээ ялгаагүй чадвартай Бэрриворксийн ажилчин.
Расбэрри: бүгдийг нь хольж хутгаад гэрэл гэгээ оруул. Чи хэдийн ертөнцийг сайхан болгож өөрчилж байна. Үргэлж байсан шигээ сайн талх хийж сайн найз байхдаа анхаарч чадвал ертөнц хамаагүй дээр байх болно.
Страв: баярлалаа Расбэрри. Би ингэж сонсох хэрэгтэй------ хөөх.
Расбэрри: хорвоо ертөнцийг сайхан болгож байгаа гэж хэлэхдээ би яг ч ийм утга илэрхийлээгүй л дээ.
Пампкин: Стравбэрри бидний дотно сайхан нөхөрлөлөөс урвасны дараа та бүхний дэмжлэг надад их чухал хэрэгтэй болсон.
Паямэн: үнэхээр уйтгартай юмаа.
Пампкин: явах цаг боллоо Жимсхэнүүдээ. Бүгдэд нь хайртай шүү. Чи чинь яачихсан юм бэ?
Паямэн: надад зальтай, хорлонтой зүйл амалсан. Харин энэ байдлаас үзэхэд чиний цэцгийн баяр саатсан боллоо.
Пампкин: тэгтлээ уйдаад байгаа юм бол яваач дээ. Би үүнийг чамгүйгээр болгочхож дөнгөнө.
Паямэн: гуйя, чи эндээс зүгээр гарч чадахгүй. Чи энд хэдэн минут ч---миний хэлсэнээр бид энд хамт байна. Намайг эндээс буулгаад өгөхгүй юу хамтрагч минь? Хамтрагчаа? Жимсхэн найз минь?
Пампкин: Спаяс багийнхаан, би үүнд итгэхгүй нь ээ. Ягаан худалдаачин намайг энэ аймшигт газар зүгээр л хаяад явчихлаа. Би их айж байна. Надад тусламж хэрэгтэй байна. Явах хэрэгтэй боллоо. Хайртай шүү. Иймэрхүү заль байхад яаж байна?
Паямэн: за яахав Цэцэгхээн.
Пампкин: наад үгийг чинь ингэж ашигладаггүй юм.
Лаям: одоо 2 удаа архираад нэг чимээ гаргадаа? Үгүй бол.. үгүй ээ хүлээ. Хараач.
Соур: энэ бага зэрэг аймшигтай юм.
Блүбэрри: хөөе сайн уу?
Лаям: энэ болж байна. Чи одоо юу гэж хэлж байна?
Блүбэрри: усан үзмийн мод түүн дээр гашуун зүйл асгасан учраас уурлаад байж. Одоо тэд чихэрлэг зүйл хүсч байна. Бид тэдэнд тусална гэж хэлсэн.
Соур: чи яг юу гэж хэлсэн юм бэ?
Блүбэрри: би тэдэнд хоол хийж өгнө гэж хэлсэн. Аан тийм, би ч инээдтэй шүү. Би тэдэнд бид тэдний хоол болно гэж хэлсэн. Энэ ч муу шүү.
Брийд: эдгээр жимсхэнүүдээс хол бай.
Лаям: Брийд?
Брийд: Жүржхэн миний доторх баатрыг гаргаж ирсэн. хувцаслалтаар дамжуулж.
Соур: бэлтгэлийн хувцас.
Брийд: оройн хоол цуцлагдлаа. Бидний...Захиалга дүүрсэн. Бас хувцаслалтын өнгө нь..
Оранж/ Жүржхэн /: түүний баатрын үгстэй жаахан ажиллах хэрэгтэй.
Брийд: хэтэрхий их байна, тийм үү?
Оранж: бага ярьж илүүг хий. Явцгаая.
Брийд: өө тийм ээ. яг тийм юм байна.
Хак: бид ингэж яваад ямар шинэ аймшигтай зүйлтэй тулах бол...заваан юм.
Лемон: энэ байгалийнх биш байна.
Плум: хэрэв үүнийг шинжилж үзвэл бид юунаас үүсэлтэйг нь олж мэдэж болох юм. Гэхдээ миний лабараторийн хэрэгсэлгүйгээр гэвэл....
Лемон: хөгшөөн. Наадхаа амандаа битгий хий. Чи юу гэдгийг нь мэдэхгүй ш дээ.
Хак: Ягаан худалдаачиний бялуу шиг үнэртэж байна.
Пулм: чи итгэлтэй байна уу?
Хак: би энэ үнэрийг хаана ч байсан танина. Хөөе, надад өөр чадвар байдаг юм байна.
Стравбэрри: хөөе, тэнд хэн нэгэн байна уу?
Лемон: чи яаж гараад ирэв ээ?
Страв: чи үүнд ч итгэхгүй дээ.
Пулм: хөөх, сэтгэл хөдөлгөм юм.
Расбэрри: явж бусдыгаа олцгооё.
Оранж: хөөе.
Хак: тэднийг олчихлоо. Жимсхэнүүдийг олох. Өөр нэг чадвар.
Страв: та нар бүгд зүгээр үү?
Лаям: тэгэхээр Жүржхэн, Брийд 2 биднийг аврах хүртэл бид бараг л мөчирт идүүлэх шахлаа.
Блүбэрри: усан үзэмний мод заваан зүйл идсэнээсээ хойш амттай зүйлээр өлсөж байгаа.
Лемон: Ягаан худалдаачны бялуу дүүргэгч. Хак үнэртэж олсон.
Плум: миний таамгаар худалдаачны хуурамч бялуу дүүргэгч миний туршилтын шингэнтэй холилдож энэ хэрцгий аварга ургамалыг бий болгосон. Тэгээд л Стравбэрриний амтат зуурмаг тэдний ширүүн байдлыг номхотгож хэвийн болгож байгаа байх.
Лемон: Худалдаачин ургамалыг уурлуулсан. Стравбэрри тэднийг жаргалтай болгосон.
Плум: энэ чигээр нь орхивол усан үзмийн мод илүү томорч Бэрриворксийг устгаж хүрээлэнгээр нэг ургахаас гадна хот болон оршин суугчдад аюул учруулах магадлалтай.
Расбэрри: Стравбэрригийн чихэртэй зуурмагийн усан үзмийн модонд өгвөл бүх зүйл зүгээр болно.
Плум: усан үзмийн мод хаа сайгүй ургасан учраас бид үүссэн газрыг нь олох хэрэгтэй. Эх сурвалжыг нь.
Оранж: том ургамлан мангас уу? бид харсан.
Брийд: бид үүнийг мартах боломжгүй.
Стравбэрри: хачин аашилсандаа уучлал гуйя. Би ямар азтай гэдгээ мартаж өмнө нь надад байгаагүй зүйлсэд хэтэрхий анхаарсан байж. Учир нь надад та нар байгаа шүү дээ. Нэг Жимсхэн надад ертөнцийг арай дээр болгохын тулд өөр өөр орцнуудыг хийгээд зөв аргаар хутгахыг санал болгосон. Бид бүгд нийлээд төгс жорыг гаргасан. Тэгээд хамт байвал бид юуг ч хийж чадна гэдгийг би мэднэ.
Расбэрри: одоо нөгөө урам өгөх үгээ хэлсэн нь дээр гэж бодож байна.
Страв: бүгд тийшээ очоод, энэ ургамалыг буулгаж авч гайхамшигийг бий болгоцгооё.
Соур: гэхдээ яг яаж билээ?
Страв: Хак, бидэнд энэ өдрийг аврахад дуу хэрэгтэй.
Стравбэрри (дуу): их хэцүү шалгуур, хариуцлага нь хүнд юм. Айж бас санаа зовж байна. Бид чадах болов уу?
Стравбэрри, Расбэрри: тэгээд эргээд харах үед чи миний хажууд байна. Бидэнд хийж чадахгүй зүйл гэж үгүй.
Бүгд: Ганцаараа байх үед ертөнц аймшигтай байдаг. Гэхдээ бид хамтдаа байхдаа гайхалтай жор. Бидний нөхөрлөл бол хувь тавилан. Тэгээд бид хамтдаа гайхалтай жорыг бүтээсэн.
Пампкин: итгэмээргүй юм. Төсөөлөгдөхгүй юм. Бараг л давж гарлаа. Би амьсгалж ч чадахгүй нь. Энэ бүгд зүгээр болох ямар ч арга байхгүй. Энэ зүйл хэтэрхий хол явчихлаа.
Хак: би үнэхээр айж байна. Би их сандарч байна. Гэхдээ орилж зугтаах цаг алга. Бүгдийг аврахын тулд би зоригтой байх ёстой.
Хак, Брийд: бид энэ хол ирчихлээ. Учир нь бид хэн гэдгээ мэднэ.
Бүгд: ганцаараа байх үед ертөнц аймшигтай байдаг. Гэхдээ бид хамтдаа байхдаа гайхалтай жор. Бидний нөхөрлөл бол хувь тавилан. Тэгээд бид хамтдаа гайхалтай жорыг бүтээсэн.
Страв: би юу хийхээ мэдэхээ болих үедээ түр зогсоод та нар луу хардаг.
Бүгд: бид хамтдаа байхдаа юунаас ч илүү. Зогсошгүй гэдэг нь үнэн. Бид хүчтэй бас бид зоригтой. Бид энэ өдрийг аврах болно. Би энд чамтай цуг учраас бүх зүйл сайхан болох болно. Ганцаараа байх үед ертөнц аймшигтай байдаг. Гэхдээ бид хамтдаа байхдаа гайхалтай жор. Бидний нөхөрлөл бол хувь тавилан. Тэгээд бид хамтдаа гайхалтай жорыг бүтээсэн. Ганцаараа байх үед ертөнц аймшигтай байдаг. Гэхдээ бид хамтдаа байхдаа гайхалтай жор. Бидний нөхөрлөл бол хувь тавилан. Тэгээд бид хамтдаа гайхалтай жорыг бүтээсэн. Бид чадчихлаа.
Пампкин: тэгээд Стравбэрри Бяцхан бялуухан хэлэхдээ хэрэв тэр ялж чадахгүй бол өөр хэн ч ялах ёсгүй гэж хэлсэн тэгээд тэр... сайн байна. Стравбэрри Бяцхан бялууханы атаархал хүрээлэнг сүйрүүлж чадсангүй.
Паралине: за, бид хангалттай сонслоо. Би хотын даргад мэдээлэл хүргэж байгаа. Хэн бидэнд яг юу болсныг хэлэх вэ?
Стравбэрри: битгий санаа зөв жимсхэнүүдээ. Бүгд зүгээр. Бид Хулуухан болон Ягаан худалдаачин хоёроос шалтгаалсан усан үзмийн модны асуудлыг шийдчихсэн.
Пампкин: юу гэнэ ээ? Ягаан худалдаачин намайг модны ширэнгэд орхиод явчихсан. Би тэр азгүй амьтан ямар аймшигтай жимсхэн гэдгийг нийтлэхэд бүх хот мэдэх болно.
Паямэн: өөөө үгүй шүү хэрэггүй. Энэ ялзарсан хулуу энэ бүхний ард байсан. тэр бол гол буруутан. Тэр намайг үүнд татаж оруулсан.
Пампкин: үгүй ээ, тэр намайг үүнд татсан. Тэр ялахад хэтэрхий анхаарсан байсан.
Стравбэрри: тийм ээ, би ялахад анхаарсан байсан. би бүр найзынхаа туршилтыг өөрийн цэцгийн тайзан дээр ашиглахыг оролдсон. Сайн зүйл нь хангалттай их байгаагүй. Чи яагаад түүнийг Ягаан худалдаачны бялууг дүүргэлттэй хольсон юм бэ?
Пампкин: энэ миний санаа байгаагүй. Тэр энэ зүйл болно гэдэгт итгэлтэй байсан. би түүнд энэ бүгдийг болго гэж....
Стравбэрри: чи юу гэж хэлсэн юм? Чиний дагагчдид их сонирхож байгаа гэж бодож байна.
Пампкин: энд харваас буруу ойлголт гарсан байна. Миний үнэнч дагагчид намайг---хүлээ, надад муу сэтгэгдэл битгий өг. Та нар надад итгэх хэрэгтэй. Лаяк дараарай. Лаяк дараарай.
Стравбэрри: жаахан зөвөлгөө өгөх үү? Лаякаас илүү зүйл амьдралд байдаг юм. Магадгүй утсаа хэсэгтээ орхисон нь дээр бололтой.
Паямэн: энэ бүгд надад утгагүй сонсогдож байна. Ямарч нотлох баримт байхгүй байж—
Лемон: тэгж яарах хэрэггүй дээ жигнэмэгэн залуу гуай. Хак явж байгаад мөчрөөс унасан нэг зүйл дээр гишгэчихсэн. Түүний гутал чиний бялуу дүүргэгчээр хучагдсан.
Паралине: би үүнийг хот руу авч явж шалгуулах хэрэгтэй.
Хак: би өөр гутал авч болох уу?
Пампкин: тэгэхээр....тийм ээ.
Паямэн: чи надад бурууг өгчхөөд ингээд явахгүй шүү. Эргээд ир.
Брийд: хэн нэгэн тэдний хойноос явахгүй юм уу?
Паралине: би эрх баригчид руу зурвас илгээсэн. Тэд холдож чадахгүй ээ. мөн хотын дарга Хулуухантай зууралдаж ханасан гэж бодож байна. Би өнөөдөр хэр байсныг асуумаар байгаа ч үнэндээ би мэдэхээс айж байна.
Страв: та мэднэ дээ, том алиман хотын байдаг л нэг хаврын өдөр.
Паралине: тэр чиний цэцгэн тайз уу?
Страв: тийм ээ. бас ямар ч жимсхэн юу ч гэж хэлсэн энэ ялагч болсон гэж бодож байна. Үнэндээ хүрээлэнг аварснаас хойш бүх жимсхэнүүд бидний цэцгэн тайз ялсан гэж бодсон. Гэхдээ үзэмний модны дайралт, замын бартаа үүнийг жаахан эвдэлчихсэн. Тиймээс үүнийг жагсаалд аваачихын оронд жимсхэнүүд бидэн дээр ирсэн юм.
Плум: гайхалтай болжээ, Лемон.
Блүбэрри: сарнай юу даа? Муухай цэцэг дэлхийг ахиад нэг удаа мунхруулчихлаа.
Брийд: энэ бол жинхэнэ сайн сурталчилгаа юм.
Оранж: толгойгоо өргөөрэй баатар минь. Тийм ээ, яг зөв.
Брийд: сайхан харагдаж байна.
Оранж: би юу хэлж чадхав? Цэцэгс бараг л над дээр ургаж байна.
Расбэрри: Стравбэрри Бяцхан бялууханыг талхчинаар эргээд авсандаа их баяртай байна.
Страв: эргээд ирэх таатай байна.
Расбэрри: одоо ч мөрөөдлөө хурдан биелүүлэхэд анхаарч санаа зовж байна уу?
Страв: үгүй ээ. надад ертөнцийг сайхан газар болгох маш их хугацаа бий. Харин тэр хугацаанд би хайртай жимсхэнүүдхээ хажууд дуртай зүйлээ хийх болно. Бүх зүйл цаг нь болохоор болдог юм чинь. Ямар ч байсан амьралд минь хэрэгтэй бүх жор надад байна тэгээд ийм жор байхад бүх зүйл боломжтой шүү дээ.
Back to episodes Go home