Will love in spring 11

ТИТР

11-Р АНГИ

Жу:     Хурдан цээжил. Надад бас өөр хийх юм байна.

Ни:      Гэрэлт сарны туяа мөчирсийн завсраар тусаж, шаазгайг цочооход шөнө дундын сэвшээнд голио царгина. Тутаргын цэцэгсийн анхилам үнэр арвин ургацыг зөгнөнө. Мэлхий гуагалахыг сонсогтун. Одод шөнийн тэнгэрт анивчиж, намираа бороо уулсыг нөмрөн орно. Хуучин хулсан саравч сүмийн дэргэд торойж, гүүрний цаад үзүүрт сүүмэлзэнэ.

Жу:     Мундаг шүү, Ниаониао. Ёстой хурдан сайжирч байна.

Ни:      Та намайг дураараа л явуул. Тэгсэн ч гэсэн иллэг хийлгэсний мөнгөө өгөөрэй.

Жу:     Өгнө өө. Гарцаагүй өгнө.

Тао:    Айхтар мэдээ, айхтар мэдээтэй. Дөнгөж сая... яана аа. Ёстой аймаар юм.

Жу:     Яасан бэ?

Тао:    Чэн эмээ. Оршоох үйлчилгээний Чэн Майдун байна аа даа? Тэдний эмээ.

НиЖу: Яасан бэ?

Жу:     Хурдан хэлээч дээ, ээж ээ.

Тао:    Чэн эмээ хадуур барьж айлын хашаанд орсон байна. Тэгээд болоогүй тэр айлын хүмүүстэй зодоон хийж эхэлж.

Жу:     Өөрөө зүгээр үү?

Тао:    Хөгшин хүн шүү дээ. Хэн тэрэнд гар хүрэхэв дээ. Тэгэхээр яав л гэж.

Жу:     Ээж ээ. Яагаад? Хэнийд очсон юм?

Тао:    Өчигдөр орой Чэн Майдун хүнтэй зодолдсон гэнэ. Цаадах нь шоронгоо суллагдсан хүн байсан юм байх. Зараа гэдэг хочтой гэсэн. Бөөн хэрэг мандсан байгаа биз? Цагдаа хүртэл оролцож байгаа. Чэн эмээ эхлээд ач хүүгээ загнаж зодчихоод хадуур бариад тэр хулигааны гэрт очсон байгаа юм. Өөрийн биеэр үхлийн тулаан хийх гэж очсон гэнэ шүү. Хөөе, чи хаачих нь вэ? Дуусчихсаан. Аль эрт гэр гэртээ харьсан.

Ни:      Ээж ээж.

Тао:    У хатагтай ятгасаар байгаад болиулж гэрт нь хариулсан.

Ни:      Ээж, та хоёрдугаар бүлэг дээр надаас шалгалт ав. Урт аян.

Тао:    Танай эгч ёстой хэрэгт дуртай шүү. Улаан арми бэрхшээлийг хүлээн авав. Мянга мянган мөрөн, уулс бартаа болж эс чадах бөлгөө.

Жу:     Эмээ.

Эмээ:  Жуанжэ юу?

Жу:     Эмээ.

Эмээ:  Бас л мөнгө үрээд явах юм.

Жу:     Та жимс ахиухан ид.

Эмээ:  Мэдлэг сайтай охин шүү.

Жу:     Баярлалаа, Эмээ. Эмээ. Та зүгээр үү?

Эмээ:  Зүгээр л байна даг. Тэр бяцхан зараа намайг хатгаж чадна гэж бодсон уу? Гоё үнэртэж байна. Тахианы шөл хийж байгаа юм уу? Танай зардаг бэлчээрийн тахианы мах ёстой аятайхан юм.

Жу:     Дараагийн удаа очиж авах хэрэггүй. Би хүргээд өгье.

Эмээ:  Зүгээр дээ. За тэр ч яахав. Чи болохоор нь нэг аягыг уух уу?

Жу:     Би тахиа иддэггүй юм аа. Манайхан гэр бүлээрээ тахиа иддэггүй. Би нялх байхаасаа үнэрлэж өссөн.

Эмээ:  Тэр зодооны тухайд... намайг дээрэлхүү муухай эмгэн гэж битгий бодоорой. Майдуныг би муу хүмүүст ойртуулмааргүй байна. Өдий хүртэл ажил төрөлтэй явсан зам амар байгаагүй шүү. Жуанжэ, дээшээ гараад Майдунд бууж ирж хоол ид гээд хэлчхээч. Нэг хоног юу ч идсэнгүй.

Жу:     Тэр дээр байгаам уу? За за. Орлоо шүү. Чи алдаа гаргаснаа мэдэж байна, тийм үү? Тэгээд л энд нуугдаж байна. Зарим нэг хүн зодоондоо муу болсон гэж сонслоо. Тэр хүн ганц ажил дээрээ зодоон хийдэггүй бололтой. Чи хэдэн настай хүн бэ? Зодоон хийгээд л гэмтэж бэртээд явах юм. Туулай ач хүү, чи өлсөж үхэхээр шийдээ юу?

Чэн:    Намайг тайван орхи.

Жу:     Би чамайг ойшоохгүй байя гэж бодсон. Эмээ чинь чамайг дуудчих гэсэн юм.

Чэн:    Яах гэж ирсэн юм?

Жу:     Шившгийн амьтныг харах гэж. Ямар өдөр болгон харагдах биш.

Чэн:    Нэг юм асууя.

Жу:     Асуу л даа.

Чэн:    Чамд миний тухай романтик бодол төрж байсан уу?

Жу:     Байсаан.

Чэн:    Намайг Шанхай шиг гоё сайхан биш байна уу? Эсвэл би барбекью дээр байсан залуугаас дор байна уу?

Жу:     Чи үнэхээр энэнээс болж надтай муудалцмаар байна уу? Шал дэмий шд.

Чэн:    Чи тэрэнд сэтгэлтэй хэвээрээ, хамт байж чадахгүй болсондоо харамсаж байна уу?

Жу:     Би өчигдөр орой тэрэнд сэтгэлтэй юм шиг царайтай сууж байсан уу?

Чэн:    Чи ер нь яах бодолтой байгаа юм?

Жу:     Ямар бодол?

Чэн:    Чи. Бас би.

Жу:     Бодсон юм алга оо. Хүн хүсэхэд, тэнгэр нь хясна. Би юу ч гэж бодсон миний бодлоор болдоггүй юм доо. Тэрний оронд урам зориг л хэрэгтэй байна.

Чэн:    Битгий сэдэв өөрчлөөд бай. Нээрээ бодож үзээгүй юм уу? Эсвэл бодоогүй царай гаргаж байгаа юм уу?

Жу:     Нээрээ бодож үзээгүй.

Чэн:    Тэгвэл яг одоо бидний харилцаа юу юм? Асууж байна шүү.

Жу:     Чи анх удаа надаас энийг асууж байна. Тиймээс би бодох хэрэгтэй шдээ.

Чэн:    Бодсоор л уу? Бодож олоогүй байгаа бол, яагаад надтай сээтгэнээд байгаа юм? Тийм их завтай хүн юм уу?

Жу:     Өөрөө бас сээтгэнэсэн юм байж. Би чамайг анагаах наалт аваад өг, зоогийн газар хүрээд ир гээ юу? Би ер нь чамайг буруу бодсон бололтой. Чэн Майдун. Чэн Майдун.

Чэн:    Яв.

Жу:     Золигийн монди. Би чам руу дахиж хариу бичвэл тэнэг болог.

Эмээ:  Дахиж зодоон хийх үү чи?

Чэн:    Хийнэ.

Эмээ:  Чи муу... яана гэнэ ээ? Наад шөлөө наашаа өгөөдөх.

Чэн:    Тиймэрхүү хүмүүсийг хүлцэж тэвчээд байвал улам давардаг байхгүй юу.

Эмээ:  Тэгэхээр тэдэнд сургамж өгөх нь чиний ажил юм биз дээ? Битгий сагсуур. Наад уруул ам чинь яачхаав? Өчигдөр зүгээр байсан биз дээ? Жуанжэд цохиулаа юу? Би хэлээгүй юу. Эр оройгүй чамайг сургаад өгөх хүн гарч ирнэ ээ гэж.

У:        Баярлалаа.

Лин:    Ашигтай бактер байгаа юм. Эрүүл мэндэд сайн.

У:        Гоё амттай юм аа. Лин эмээ. Аан гээч. Бид чинь нэг тосгонд амьдардаг. Таныг би их эртнээс биширч явдаг юм. Гэтэл би Эмэгтэйчүүдийн даргын хувиар тан дээр зочилж байсангүй. Би ёс алджээ.

Лин:    У хатагтай үргэлж завгүй байдаг даа. Яагаад гэнэт ирэв?

У:        Аан яахав дээ. Танаас ганц нэг арга саам асуух санаатай л.

Лин:    У хатагтай та намайг өндрөөр үнэлж байна. Юун дээр зөвлөгөө авах гээв? Миний тухай тосгоны цуу яриа бүгдээрээ худлаа шүү.

У:        Яагаад тийм байдаг билээ? Уржнан жил Шу-гийн гэр бүлийнхэн таны зөвлөгөөг дагаж хэрэлдэхээ больсон. Одоо хар л даа. Хэчнээн сайхан амьдарч байна? Бас Фэнгийн гэр бүл ч байна. Тэд таны үгийг дагаад явж эм тан залсан шүү дээ. Тэгээд энэ жил хэчнээн хөөрхөн бондгор хүүтэй болов?

Лин:    Бид зүгээр ярилцсан төдий. Намайг хөгшин болохоор тэгдэг юм байлгүй дээ. Арай илүү оймс элээсэн л гэж. Асуудлыг өөр талаас нь хардаг л төдий. Өөр зүйлгүй.

У:        Лин эмээ, та даруухан загнахаа болино уу гүй юу? Би дотроо галзуурчих шахаагүй бол юу гэж ингээд танд төвөг удаж байхав дээ. Та манай охиныг мэднэ биз? Нэг хүнтэй уулзаж байсан юм аа. Хоёулаа дотно гэж жигтэйхэн. Гэтэл судлаад байсан чинь явж явж холын хамаатан маань болж таардаг юм даа. Би ч бүр охиныхоо өмнөөс ичиж үхэхээ шахаад хүн амьтны царай ч харж чадахгүй байна.

Тао:    Гол юмаа яриач дээ.

У:        Өө за, тэгье. Тэр хоёр маань хамаг бэрхшээлээ даван туулаад, ямар ч байсан гэрлэсэн юм аа. Амьдрал нь ч давгүй сайхан л явж байна. Гэтэл тэр хоёрын тийм их хайраас ямар ч үр дүн гарахгүй юм.

Тао:    За за, ер нь би хэлье. Эдний охин хүргэн хоёр гэж хэцүү улс байна. Хаа дуртай газраа олон түмний нүдэн дээр тэврэлдэж үнсэлдээд л. Гэрлээд гурав дөрвөн жил болж байгаа биз дээ? Гэтэл одоо хүртэл хүүхэд байдаггүй. Чи чинь юу гээд байлаа? Хүсэл байвч, чалх дутуу. Нэлээн дээрээс тан дээр ирэх гээд байсан юм гэнэ. Танаас зөвлөгөө авъя гэж бодож. Энэ дээр арга чарга байна уу л гэж.

Лин:    Магадгүй дахиад хэдэн жил хоёулхнаа баймаар байгаа юм болов уу? Би ойлгож байна. Бид бүгд залуу байхдаа тийм байдаг биш билүү?

У:        Яадаг билээ... Би залуудаа арай ч тийм байгаагүй. Би чинь ёс төртэй гэрлэсэн хүн. Жилийн дотор л хүүхэд гаргасан. Манай үеийнхэн тийм л байсан биз дээ? Танай үеийнхэн бол бүр ч тийм. Ёс төр гэдэг чинь чухал шдээ. Тэдэн шиг байхыг хэн хүсдэг байна аа? Ах дүүгээ ч бодохгүй.

Лин:    Би хүсдэг.

У:        Энэ та юм уу?

Лин:    Ийм асуудлаар надаас зөвлөгөө авах гэж байгаа бол, буруу л хүнээ зорьж ирж дээ. Эрэгтэй, эмэгтэй хүний хайр нэг насанд хэдхэн жил дүрэлзээд унтардаг гэж зарим хүн үздэг. Харин би бол тэгж боддоггүй. Хүн гэдэг өөрийн амьдралдаа эзэн. Тэрүүгээр нь байлга. Үгүй бол өтөлсөн хойноо эргээд бодоход, харамсах хэрэг гарна шүү.

Ван:    Вакум тахиаг сурталчлах нэг супер санаа надад байна. Нөгөөдөр чи эмийн үйлдвэр дээр яваад оч. Тэдний ажилтны жилийн эцсийн урамшуулал их сайн гэж би дуулсан. Ноднин гэхэд л хүн болгонд нэг хайрцаг органик тос, хэдэн уут вакум үхрийн мах, органик будаа өгсөн гэнэ. Тэнд танайх вакум тахиагаа зарах гээд үзээч. Чи тосгондоо амтат төмс зарахад тус хүргэсэн. Тэрэн дээр ёстой сайн ажилласан. Бүгд чин сэтгэлээсээ чамд талархаж байгаа. Тэгэхээр цаадуул чинь хариу барихыг бодно шүү дээ. Яагаад уруулаа оролдоод байгаа юм бэ? Хуурай цаг агаарт омголтоод байгаа юм уу? Маргааш би чам руу уруулын маск явуулъя.

Жу:     Хэрэггүй, надад байгаа.

Ван:    Тийм үү? Тэгээд яагаад байгаа юм бэ? За за. Тасаллаа шүү. Би маргааш өглөө хуралтай.

Жу:     Ван Шишиа.

Ван:    Яав аа? Өнөөдөр нэг л дүлгэнээд байх чинь.

Чэн:    Тэгвэл бид яг одоо ямар харилцаатай юм?

Жу:     Бодъё л доо. Би сэтгэлийн гүндээ хулчгар хүн юм уу?

Ван:    Энэ тухай ярих гэж байгаа бол харин ч нэг нойр сэргэнэ шүү. Даанч нэг сонин байсан юм аа. Гоё хов үнэртээд байсан юм.

Жу:     За боль оо. Өөртөө жаахан гутарсан мэдрэмж төрөөд өө.

ЧЭН МАЙДУН АНАГААХ НААЛТАА СОЛИХЫГ САНУУЛЖ БАЙНА

Жу:     Байж байгаарай. Би наалтаа солиодохъё.

Ван:    За за. Соль соль.

Жу:     Житун бид хоёр гурван жил өөх ч биш, булчирхай ч биш явлаа. Тэр надад нэг л болохгүй санагдаад л байдаг байсан юм. Харин тэгтэл өнөөдөр гэнэт, сэтгэлийн хөдөлгөөнөө мэдрэх зориггүй ч юм болов уу гэж санагдаад. Бусдын буруу ч гэж юу байхав.

Ван:    Жуанжэ, би чамд сануулъя. Житун дахиад нэг боломж өгч зүрхэлдэг л юм бол...

Жу:     Боль доо. Юугаа яриад байгаа юм бэ? Хүн өөрийгөө бясалгаж байхад. Ярилцах замаар өөрийн мөн чанарыг тольдож байна.

Ван:    Бодоод байхын хэрэг юу байна? Практик алхам хийх хэрэгтэй байхгүй юу. Тэгэхгүй бол нэг л газраа эргэлдээд л байна.

Жу:     Нээрээ тийм дээ.

ХАЯГ: ХУАНПУ ДҮҮРЭГ, ШАНХАЙ

Жу:     Ван Шишиа. Үнэндээ бид хоёр адилхан юм доо. Хоёулаа сэтгэлийнхээ гүнд өвчтэй. Хамтдаа өсөх л хэрэгтэй болох нь.

Ван:    Эхлээд чи өөрийгөө л хичээ. Өөр хов байхгүй юу? Тэгвэл унтлаа.

Жу:     Байж бай л даа. Унтахаасаа өмнө надад нэг тус хүргээдэх.

Ван:    Юу юм?

Жу:     Би саяхан нэг анагаах наалт байдаг тухай олж мэдлээ. Мэдрэлийн зовуурийг нам дардаг юм байна. Гэм нь жаахан ховор л юм. Гаргаж авсан хүнийх нь уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь Шанхайд байдаг юм байна.

Ван:    Хаягийг нь явуулчих. Би аваад өгье.

Жу:     Битгий шууд ам гар аа. Чи авч чадахгүй бол яах юм?

Ван:    Битгий сонин юм яриад бай. Чамд хэрэгтэй л гэвэл би олохын тулд есөн эрүүг ч давахад бэлэн байна. Гэхдээ өнөөдөртөө бол би унтах хэрэгтэй байна. За юу? Баяртай.

Жу:     Том ах Цуй. Ингэж л чамд нэг тус хүргэе дээ.

Тао:    Чи чинь яаж байна аа? Сүнс харсан юм уу?

Жу:     Хүн андуурсан байна.

Тао:    Яасан? Дарга чинь чамайг мөшгөсөн гэж бодоо юу? Танай компанийн сахилга жаахан сул байна шүү. Дарга нь манай тосгонд дураараа сэлгүүцэж явдаг.

Жу:     Өнөөдөр буцах гэж байгаа. Гомдоллох хэрэггүй.

Тао:    Бодвол чи заавал гаргаж өгнө биз? Яагаад?

Жу:     Боловсон ёс төдий. Тэгвэл алсдаа надад л тустай.

Тао:    Ойлгохгүй юм. Тэр замаараа явж, чи ч замаараа явна. Гэтэл ингэж ухаан гарчих шахаж зугтах ямар хэрэг байна? Би хэлж байна шүү, Жуанжэ, эрэгтэй хүнээс болж намба алддаг эмэгтэйг би лав тэвчихгүй. Өө сайн байна уу? За, юу авахав?

Фэн:    Тахиан дөрвөн далавч авъя. Бас чанаж шарсан тахиа бүтнийг.

Тао:    За. Та чинь өглөөний цайгаа ууж амжаагүй юм аа даа? Оршоох үйлчилгээний ажил их хэцүү бололтой юм. Ийм эрт гэрээсээ гардаг. Дөрвөн далавч. Бас чанаж шарсан бүтэн тахиа. Би нэг саванд хийгээд өгье.

Фэн:    За за. Энд уншуулчихна биз дээ?

Тао:    Тийм ээ. За, энэ байна.

Фэн:    Баярлалаа. Баяртай.

Тао:    За баяртай. Баярлалаа.

Фэн:    Дарга аа, энэ таны захиалга. Та өглөөний цай уусан л байж таараа. Тийм байж..._ Хай ах аа, яг үнэнийг хэлэхэд...

Хай:    Мэдэж байна. Хөдлөхгүй бол бид хоцрох нь. Гэхдээ би жолоо бариагүй. Надад хэлээд ямар хэрэгтэй юм?

Жу:     Житун, сайн яваарай.

Жи:     Би чамайг хэд хоног хүлээлээ. Тэгээд чамтай ядаж дахиад ганц уулзаж чадсангүй.

Жу:     Чи бид хоёр бардам хүмүүс шүү дээ. Би ойлгож байна. Чи өөрийнхөө төлөө л мугуйдалж байгаа. Би ч өөрийнхөө төлөө татгалзаж байна. Тиймээс энд дуусгая даа. Тэгвэл хэн хэндээ дээр биз.

Жи:     Тэгье. Би ойлголоо.

Фэн:    Дарга аа, Хай талийгчийг авчихсан байгаа. Тэрнээс цаашхыг надад даалгаж болно. Та харин хариад амар. Шөнийн ээлжинд гарна биз дээ?

Чэн:    Өвчнөөс үүдэлтэй зуурдын нас баралтын үед олон төвөгтэй ажиллавар хийдэг.

Жу:     За, би түрүүлээд гарлаа._ Бид Нанпинд байна шүү. Франц ёсоор салж болохгүй.

Жи:     Жуанжэ. Чи их өөр болжээ.

Жу:     Өмнө нь намайг буруу ойлгодог байсан юм биш үү?

Жи:     Тэр хамаагүй. Ядаж намайг суудал хүргээд өгмөөр сөн дөө.

Эр:      Хүн суулгаж өгч байгаа хүмүүс нэн яаралтай бууна уу. Галт тэрэг удахгүй хөдөлнө.

Фэн:    Дарга аа. Дарга аа. Дарга аа.

Жу:     Баяртай.

Жи:     Жэйми. Бидэнд үнэхээр найдлага байхгүй гэж үү?

Жу:     Житун, намайг тавиач. Тавь л даа.

Жи:     Чэн Майдун. Өөрийгөө хэн гэж бодсон юм?

Чэн:    Эмэгтэй хүнийг хүчилж болохгүй гэж тэр Шанхайд чинь заадаггүй юм уу?

Жу:     Чэн Майдун.

Чэн:    Чи дуртай байна, тийм үү?

Жу:     Юунд тэрэв?

Чэн:    Олон нийтийн газар эрэгтэй хүнд угзчуулж явах. Хүмүүс зургийг чинь автал хүлээх.

Жу:     Чэн Майдун. Яагаад дахиад тэнэгтээд унав аа?

Чэн:    Чам шиг тэнэг лав биш.

Жу:     24:00 Эмэгтэй хүнийг хүчилж болохгүй гэж Нанпинд заадаггүй юм уу?

Чэн:    Тэгвэл жендерийн тэгш эрх яасан юм? Чи намайг үнсэж болж байхад би яагаад болдоггүй юм?

Жу:     Саваагүй шд.

Чэн:    Хаачих уу?

Жу:     Аан, эмийн үйлдвэр дээр очиж азаа үзэх санаатай.

Чэн:    Бизнес хэлэлцээр хийх юм уу?

Жу:     Тийм ээ, очиж вакум тахиагаа сурталчилна. Үйлдвэрийн оны эцсийн урамшуулалд нь багтаачих санаатай.

Чэн:    Урьдчилж цаг авсан юм уу?

Жу:     Аваагүй ээ. Тэгээд л азаа үзнэ гэж байхгүй юу.

Чэн:    За за. Би чамайг тийшээ суулгаад өгье.

Жу:     Айн? Шууд ажил руугаа явахгүй юм уу?

Чэн:    Зүгээр ээ, цайны цаг болсон байна. Такси.

Эм:     Ван Шишиа авхай, сайн байна уу? Таны ээлж боллоо. Дагаад яваарай.

Ван:    За. Одоохон.

Эм:     Ийшээ ороорой.

Ван:    Баярлалаа.

Эм:     Зүгээр ээ.

Ван:    Сайн байна уу?

Жэ:     Би саяхан нэг анагаах наалт байдаг тухай олж мэдлээ. Мэдрэлийн зовуурийг нам дардаг юм байна. Гэм нь жаахан ховор л юм. Гаргаж авсан хүнийх нь уламжлалт анагаах ухааны эмнэлэг нь Шанхайд байдаг юм байна.

Босс:  Зүгээр адилхан нэр юм байх гэж бодсон чинь... жинхэнээсээ чи байсан байна шүү. Суу л даа. Гараа өг дөө. Хөөе. Өвчнөөсөө ичээд яваад өгч болохгүй шдээ. Өвчин байгаа бол эмчлэх хэрэгтэй.

Ван:    Би ичээгүй. Азгүйтсэн байна.:

Босс:  Намайг бүр үнэн голоосоо жигших юм аа.

Ван:    Өмнө нь жигшиж жүжиглээд байна гэж бодсон хэрэг үү?

Босс:  Мэдээд байсан юм аа. Өмнө нь би таныг яаж гомдоочихсоноо нэг л ойлгохгүй байлаа. Уучлаарай. За за. Эмнэлгийн үүдээр гараад урагшаа 70 метр яваарай. Өөр нэг эмнэлэг байгаа. Тун давгүй. Тийшээ очиж үзүүлэх хэрэгтэй байх, тийм ээ?

Ван:    Би өвдөөгүй. Найз маань ийшээ ирж наалт аваадах гэсэн юм. Танайд хөгжүүлсэн наалт гэсэн. Өөр хаана ч байдаггүй юм байна.

Босс:  Хөлийн асуудалтай найз уу?

Ван:    Хөлдөө асуудалтай гэж яаж мэдсэн юм?

Босс:  Би жинхэнээсээ эмч учраас.

Ван:    Хэн чамайг биш гэсэн юм? Хөлийн тухай яаж мэдсэн бэ гэж байна.

Босс:  Дотуур хувцас авах тухай чанга чанга ярьж байхад...

Ван:    Дотуур хувцсыг дурдах хэрэггүй.

Босс:  За за.

Ван:    Анагаах наалт зардаг биз дээ?

Босс:  Захиалдаг юм.

Ван:    Тэгвэл 50-ийг захиалъя.

Босс:  Тийм олноор авах хэрэггүй. Эхлээд нөлөөлж байгаа эсэхийг нь мэдэх хэрэгтэй. 20 байхад болно.

Ван:    За, би мөнгийг нь өгье.

Босс:  Хүргэлт очихоор төлөөрэй. Утасны дугаар, гэрийн хаягаа үлдээчих. Дараа өөрийн биеэр ирмээргүй байвал, гэрт чинь хүргэж өгөх хэрэг гарна биз дээ?

Ван:    Хүлээн авах дээр үлдээчихье. Баярлалаа.

Босс:  Зүгээр ээ.

Ван:    Жуанжэ, чи намайг нэг сайхан чадав аа? Хол байсан ч гэсэн би чамайг үхтэл чинь зодно гэж мэд.

Жу:     Анагаах наалт авсан уу? Ёстой мундаг шүү. Миний сайн найзууд ийм л байх ёстой. Намайг харин битгий зэмлэ. Үнэхээр хэрэгтэй байгаа юм чинь. Бас би чамд анхааруулсан биз дээ? Шууд ам гараад хэрэггүй гэж. Гэхдээ би сүүлчийн удаа ийм заль гаргасан шүү. Цуй Гэ та хоёр үнэхээр таарч тохирохгүй бол би албадахгүй. Өнөөдөр эмийн үйлдвэр дээр очлоо. Ажил бүтсэнгүй. Мэддэг хүнтэй нь уулзаж чадсангүй. Энэ жилийн урамшууллын багц нь батлагдчихсан гэнэ. Намайг хүлээж байсан юм уу?

Чэн:    Мэдээж шд.

Жу:     Урьдчилж хэлэхгүй яасан юм? Би гарч ирэхгүй удсан бол яах байсан юм?

Чэн:    Чамайг азгүйтнэ гэж тооцоолж байсан. Энэ хүртэл такси дуудах амар биш.

Жу:     Ирээдүйг тааж мэддэг юм уу? Намайг азгүйтнэ гэж яаж мэдсэн юм?

Чэн:    Явцгаая. Эхлээд хоол идье. Сэтгэл санааны байдлаас хамаараад би чамд хэдэн сэжүүр өгнө.

Тао:    За, май. Хүүе, тогтуун гэм.

У:        Тао. Би одоо ойлголоо. Хүүхдүүд гэдэг чинь толгойн өвчин юм байна.

Тао:    Би хэлсэн шдээ. Хүүхдүүд өөрсдийн гэсэн амьдралтай. Оролцох хэрэггүй. Тэгвэл өөрийгөө л зовооно. Ямар хэрэг байна? За за. Бид хоёр өдий настай болсон. Өөртөө анхаарч л байвал барав. За.

У:        Чи аан гэж бай. Миний асуудал чамд байхгүй болохоор чи ингэж амархан хэлж байна. Жуанжэ өөрийгөө аваад явчихна. Миний сэтгэл санаа ямрыг чи ойлгохгүй шд.

Тао:    За болиод өг. Жуанжэ өөрийгөө аваад явдаг аа? Хэдэн жилийн өмнө би тэрнийг нөхөртэй болох нь уу гэж санаа зовоод унтдаг ч үгүй байлаа. Нүд ирмэхийн зуур 30 хүрчихлээ. Би хүлээн зөвшөөрсөөн. Нөхөргүй байсан ч надад зүгээр ээ. Муугаар бодоход тэр хөгширч, би унаад өгнө. Ван Шишиатайгаа хамт асрамжийн газар очно биз. Муу нь юу байна?

У:        Нээрээ тийм дээ. Жуанжэ ч яахав чадалтай охин. Юу хийх ёстойгоо сайн мэддэг. Миний охин тийм биш. Олон түмний нүдэн дээр ичиж зовохоо ч мэдэхгүй. Ёстой шившигтэй.

Тао:    Багаас нь эрхлүүлчихээр тэгж байгаа юм. Одоо зовоод нэмэргүй. Манай Жуанжэ гудамжинд залуутай хэлхэлдэж үнсэлцэж үнгэлцвэл үү? Үзмэрчид үзүүлэх ч хэрэг байхгүй. Би өөрөө амийг нь тасална.

Жу:     Чэн Майдун. Ямар гоё харагдаж байна аа?

Чэн:    Би өөрөө хийсэн болохоор тэр. Эмээгийнх ийм биш.

Жу:     Чи эмийн үйлдвэр дээрх уулзалт бүтэхгүй гэж яаж мэдсэн юм бэ?

Чэн:    Шууд ингээд ажил яриад байх юм уу?

Жу:     Чи ямар өнөөдөр надтай анх танилцаж байгаа биш.

Чэн:    Эмийн үйлдвэр бол тосгондоо тэргүүлж яваа бизнес. Урамшуулалдаа тэд нэлээн няхуур ханддаг. Нэг бол тосгоны шинэ салбарыг өргөж дэмжиж, үгүй бол нутагтаа ирж бизнес эрхэлж байгаа коллежийн оюутнуудад тусалдаг. Чам шиг хувиараа аж ахуй эрхэлдэг хүнд бол ямар ч боломж байхгүй.

Жу:     Би ч бас буцан ирж байгаа бизнес эрхлэгч шд.

Чэн:    Тэгж тооцогдоно гэж үү?

Жу:     Яагаад үгүй гэж? Би бол нутаг буцах замаа олсон хуучин коллежийн оюутан. Болохгүй юу?

Чэн:    Болно л доо. Гэвч тэд тосгондоо суурьшсан байх ёстой байдаг. Чи тэгж чадах уу?

Жу:     Тэгвэл ёстой чадахгүй юм байна.

Чэн:    Хоолоо идье. Наалт нөлөөлж байна уу?

Жу:     Мэдээж шдээ. Сүүлийн хэд хоног зэврүүн байсан ч би мэнд мэлтийж л байна.

Чэн:    Ашгүй дээ. Би нэмж авч өгнө.

Жу:     Зүгээр ээ. Би эх сурвалжийг нь олчихсон. Ван Шишиагаар авхуулахаар болсон.

Чэн:    Намайг ашиглачхаад хаяж байна уу? Заа за.

Жу:     Чи юугаа мэддэг юм? Хүн хайрын зууч хийж байхад.

Чэн:    Өөрийнх учрыг ч олоогүй байж бас хүний явдалд анхаарна.

Жу:     Хэн тэгж байна? Би хэзээ ч тийм бүтэлгүй хүн байгаагүй.

Чэн:    Бод л доо. Би чамайг Житунаас авраагүй бол, чи аль түрүүн Шанхайд оччихсон байгаа.

Жу:     Үгүй шүү. Би тэр өдөр барбекьюны газар тэрэнд тодорхой хэлсэн._ Би бараг 30 хүрлээ. Хайр дурлал гээд гүйж байдаг бяцхан охин биш боллоо. Би яаж биеэ хамгаалахаа хэнээс ч сайн мэднэ. Хайр, гэрлэлтийн тухай маш практик бодолтой. Эрчүүд цаанаасаа л миний тахир дутуу гэдгээс цааргалаад байдгийг би ойлгоно. Гэхдээ би дуртай байхгүй. Тахир дутуу байгааг асуудал болгодог хүмүүс чинь тэд байхгүй юу. Би биш.

Чэн:    Наадах чинь эрүүл бодол байна.

Жу:     Би тооцоотой учраас эрүүлээр сэтгэдэг. Хайр дутсан хүн тооцоотой болдог юм. Хоёр хүнд хоёуланд нь адилхан.

Чэн:    Насанд хүрсэн хүн удган эрвээхэй галд дурладаг шиг хайр сэтгэлд хандвал, хэцүү л дээ.

Жу:     Тийм учраас, хүн болгон бодит байдалтай нүүр тулах ёстой. Романтик зүйлс, үнсэлцэх, тэврэлдэх хүсэл. Энэ бүхэн хүнийг хооллохгүй.

Чэн:    Чи дахиад миний тархийг угаах санаатай юу? Насанд хүрсэн хүмүүс болохоор бид хэтэрхий нухацтай хандах ёстой юм гэж үү?

Жу:     Чэн Майдун, чи надад таалагддаг. Энэ бол бодит. Гэхдээ би Шанхайд илүү хайртай. Энэ бол чи бид хоёрын дундах бодит байдал._ Чэн Майдун. Чиний хамгийн биширмээр чанар бол, эмэгтэй хүнийг дуртайяа сонсдог зан. Бас чи ойлгодог. Гэтэл зарим эрчүүд над шиг тахир дутуу. Чихтэй мөртлөө эмэгтэй хүний хэлж байгааг сонсохгүй.

Чэн:    Битгий намайг явуулаад бай.

Жу:     За за. Ажил хэрэгтээ оръё. Надад хэдэн зөвлөгөө өгөөч. Буцан ирэгсдэд зориулсан тосгоны ямар бодлого вакум тахианд нэмэр болохоор байна?

Чэн:    Битгий юм л бол тосгоныг ашиглах гээд бай. Сайн бодлого үнэхээр хэрэгтэй хүмүүстээ очиг л дээ.

Жу:     Бидэнд ч гэсэн амаргүй л байна шдээ.

Чэн:    Тэгвэл тархиа ашиглахгүй юу. Зөвхөн эмийн үйлдвэрүүдийг хараад байх хэрэггүй. Хотын чулууны ил уурхай тус бүр бараг 1000 ажилтантай. Тэд ч бас урамшуулал өгдөг.

Жу:     Чулууны ил уурхайг бол бүр ч мэдэхгүй юм байна.

Чэн:    Би мэднэ шд. Чамд сураглаж өгье.

Жу:     Баярлалаа, Майдун.

Чэн:    Нэг л их сэхүүн амьтан.

Жу:     Наашаа өг. Хүн цадаагүй байхад чинь._ Хүүе, юу болоо вэ?

Ни:      У хатагтай байж байгаад явсан. Уйлаад л байсан. Бөөн нус нулимс боллоо. Ээж бас дагаж уйтгарын мананд автсан.

Жу:     Уйтгарын манан.

Ни:      Тийм ээ.

Жу:     У хатагтайн цэвэршилт чиний өсвөр наснаас ч урт бололтой.

Тао:    Нас явж байгаа эмэгтэйчүүд биднийг битгий шоол. Эрт оройгүй та хоёр бас туулж л таарна.

Жу:     Дэмий юм хэлчихлээ. Би их муухай хүн юм. Доошоо бууж хэлсэн үгээ тунгаая.

Тао:    Байж бай. У хатагтайн нэрийн өмнөөс хотын мал эмнэлгийн Лин эмээд хүргэж өг.

Жу:     У хатагтай Лин эмээд мөнгө өгдөг нь яаж байгаа юм? Хөгшин нохой нь өвдөө юу?

Тао:    Яагаад нохойг нь муу ёрлоод байгаан бэ? Салан задгай охиныхоо асуудлаар л Лин эмээгээс зөвлөгөө авсан байхгүй юу. Олигтой тус болоогүй ч, У хатагтай ямар журамтай хүн билээ дээ? Талархлаа илэрхийлэх юм гэсэн.

Жу:     За за, завтай болохоороо хүргээд өгчихье. Ээж, У хатагтай шиг битгий болоорой. Мэргэ төлгөнд найдаад л.

Тао:    Их санаа зовж дээ. Би хэнээс ч тус горьдохгүй. Төрүүлсэн хүүхдүүддээ би өөрөө анхаарч дөнгөнө. Мэргэ төлөг тавиулахын ч хэрэг байхгүй.

Жу:     Баярлалаа, Шао дарга аа. Би урмыг тань хугалахгүй. Чулууны ил уурхайн оны урамшуулал үзэмжтэй, тансаг байх болно.

Шао:   Зүгээр ээ. Тус дэмтэй явцгаая. Чи өмнө нь Янгу тосгоны төмсийг зарахад тусалж байсан. Тосгоныхон энийг чинь мартахгүй.

Жу:     Жаахан тус шүү дээ. Харин чулууны ил урхай Лиаогэн тахиаг сонгосон нь манайд яг цагаа олсон тус боллоо.

Шао:   Битгий тэгж хэл ээ. Шийдвэрийг би дангаар гаргаагүй шүү дээ. Майдун нэлээд үүрэгтэй оролцсон.

Жу:     Байж бай даа. Майдун зөвхөн та бид хоёрыг Вичатаар холбож өгсөн гэж бодсон.

Шао:   Тэгснээр тогтохгүй. Дотроо бодолтой хүн шүү дээ. Уурхайн даргад танай гэр бүлийн байдлыг хэлээд зогсохгүй, бүтээгдэхүүний чанарыг өөрөө батлан даасан. Үйлдвэрийн даргын аав өөд болоход Майдун сүрхий тусалсан юм. Тэгээд л хариу барих боломж гарсан нь энэ. Майдун энэ олон жил хэнээс ч ямар ч тус гуйж байгаагүй. Тийм болохоор уурхайн дарга уухайн тас тусалсан юм даа.

Жу:     За за. Баярлалаа, Шао дарга аа. Би явъя даа.

Шао:   За за, болгоомжтой яваарай.

Жу:     Баярлалаа._ Чэн Майдун. Чэн Майдун. Чэн майдун.

Чэн:    Яах гэж ирсэн юм бэ? Юу болов?

Жу:     Их том ажил бүтээлээ. Тэгснээ надад яагаад хэлээгүй юм бэ? Хүн юм асуугаад байхад. Би чамд их л таалагджээ дээ?

Чэн:    Битгий марзганаад бай.

Жу:     Эмээ чинь гэртээ байхгүй ээ. Би сая таарсан юм.

Чэн:    Тэгсэн ч гэсэн. Тухгүй байна.

Жу:     Бас л мангартаад байх юм. Яагаад мангартаад байгаа юм?

Чэн:    Дараа нь битгий харамсаарай.

Жу:     Юу гэж харамсахав дээ. Өрөвдөлтэй гэдэг нь. Энэ уруулынх нь байж байгааг. Хагарчихсан байна. Ил уурхайтай гэрээ хийхэд тусалж өгсөнд талархахаар ирсэн юм. Санаа зоволтгүй. Би шаргуу ажиллах болно. Чиний нүүрийг түлэхгүй. Бүр айчихсан байгааг нь. Жендерийн тэгш эрх. Би ч гэсэн чам дээр хүч хэрэглэхгүй._ Сайн байна уу?

ЧэнЭэж:                                              Би Чэн Майдуны ээж байна.

Жу:     Сайн байна уу? Намайг Жуанжэ гэдэг. Чэн Майдуны ахлах сургуулийн ангийн хүүхэд.

Back to episodes Go home