Will love in spring 10

БИЧИГ:                           ХҮЛЭЭЛГИЙН ТАНХИМ, ШАНХАЙД ДОЛООН САРЫН ӨМНӨ

Житун:                                              Тэр орчихсон уу?

Ван:    Яг цагтаа ирж байх шив, Жи ноёнтоон. Яг л мэдээ алдуулалт хийх болж байхад ирлээ.

Жи:     Цаадах чинь гайгүй юу?

Ван:    Хэн?

Жи:     Жэйми.

Ван:    За, больж үз. Та ямар Францад байгаа биш. Хятадаар яриач.

Жи:     Жуанжэд хэлээд өгөөрэй. Францад байр сууриа олсон хойно, тэрэнтэй холбогдох цаг бишгүй л гарна.

Ван:    Жуанжэ танд нэг юм дамжуулаад хэлчих гэсэн юм. Амьдралд богинохон, аз жаргал хүсье.

Жи:     Би Франц руу шилжсэн ч гэсэн чиний шууд удирдлага хэвээрээ байгаа шүү, Ван Шишиа.

Ван:    Тэгээд юу гэж?

Жи:     Тэгээд Жуанжэ бид хоёрын хооронд юу ч болсон, чи битгий оролц.

Ван:    Жуанжэ та хоёр оо? Та хоёрын хооронд юу байгаа юм? Би мэдээгүй юм шиг гурван жил явсан биз дээ? Тэгээд албан ёсоор үерхье гэхэд та зугтаасан. Яасан? Наад цэцэг чинь хэтэрхий эрт дууссан хэнзхэн хайрын дурсгал юм биш үү?

ТИТР

10-Р АНГИ

УТАС: ЖИТУН

Ни:      Жэ эгч ээ, наашаа анхаараач. Хоёулаа хамтрах хэрэгтэй шд. Жинхэнэ юм шиг байх ёстой.

Жу:     За за.

Ни:      Төхөөрөмжөө би өөрөө шалгачихъя. Дажгүй байна. Гэрэл, хэвийн. Интернет холболт, хэвийн. Батарей, хэвийн. Хэлэх үгийг би танд дахиад хэлээд өгье. Та дараа нь цээжлээрэй. Над шиг бай л даа. Бодит юм шиг илэрхийлэл,

Ван:    Жуанжэ... чамайг мартаагүй юм шиг байна.

Жу:     За, боль доо. Өөрийгөө хүндэлдэг маань миний хамгийн том давуу тал.

Ван:    Тэр үнэн. Би... Намайг дөнгөж ирдэг өдөр, тэр надтай ярилцъя гээд байсан. Чамайг найз залуутай гээд би хэлчихсэн.

ШАНХАЙ, ДОЛОО ХОНОГИЙН ӨМНӨ

Жи:     За.

Ван:    Өө, Жи дарга.

Жи:     Битгий завгүй царайлаад бай. Ярих юм байна. Ван Шишиа. Би хэлсэн шдээ. Би Франц руу явсан ч гэсэн чиний шууд удирдлага хэвээрээ байгаа.

Ван:    Өө, тийм үү?

Жи:     Төвөөс чи бид хоёрт шинэ хүмүүсийг сургах заавар ирсэн. Гэтэл чи хоёр хоног үзэгдсэнгүй.

Ван:    Захиргаанаас танд хэлээгүй юу? Өнөөдрөөс би ээлжийн амралтаа авч байгаа.

Жи:     Надаас дөлөөд байгаа юм уу?

Ван:    Жи дарга аа, наад үгийг чинь энд хэрэглэх сонин биш үү?

Жи:     Хоёулаа тойруулж булзаад ямар хэрэг байхав. Би мэдэж байна. Би Жуанжэг сүрхий гомдоосон учраас тэр амралтаа аваад явсан.

Ван:    Та ингэхэд арай биеэ тоож байгаа юм биш үү?

Жи:     Битгий тэгж ярь. Би үнэхээр тэрэнд санаа тавьдаг. Жуанжэгийн хойд аавд ийм юм тохиолдоно гэж би мэдсэн бол, би...

Ван:    Битгий холбоо барь. Бүр боль. Жуанжэ мэс заслын дараа тэнхрэх гэж амралтаа авсан. Та хоёрын харилцаа аль эрт эмнэлгийн хог хаягдал шиг үгүй болсон. Тэглээ ч одоо найз залуутай болчихсон байгаа. Сайхан хос шүү. Тэнгэрээс учруулсан гэмээр.

Жи:     Хөөе, хөөе. Танай нутгийн залуу юм уу?

Ван:    Тийм ээ. Царайлаг, нарийн мэдрэмжтэй. Жуанжэд сайн ханддаг. Одооноос эхлээд Жуанжэгийн хэрэг танд хамаагүй.

Жи:     Ван Шишиа, чи бид хоёр учир мэдэх улс. Намайг яагаад жигшээд байгаа юм? Жуанжэ үнэхээр тосгоны залуугийн төлөө Шанхай, бас намайг орхиж байгаа бол би овгоо тонгоруулж бичсэн ч яахав.

Жу:     Чи ууртай байгаам уу?

Ван:    Би зүгээр дургүйг нь хүргэх гэсэн юм аа. Чамайг тоосон хэвээрээ л байх шиг байна лээ дээ.

Жу:     Надад падгүй.

Ван:    Чи үнэхээр мартчихсан гэж үү? Тэгвэл сайн л биз.

Ни:      Болчихлоо. Жэ эгч ээ, тахиа аваад өгөөч. Сурвалжлагч аа. Тахиа аваад өг өө. Өнөөдөр яагаад бүр уймарчхаа вэ? Дургүй байгаа бол би өөр сурвалжлагч авчихна шүү. Сайн бодож үзээрэй. Дараа тантай уулзана аа. Чухал уулзалт шүү. Таа нээрээ дургүй байгаам уу? Тэгвэл ээжийг оруулдаг юм уу даа.

Жу:     Ээж завгүй байгаа. Тэгэхээр Жисан галуутай хамтарч ажилла, за юу?

Ни:      Буцаад ир. Жэ эгч ээ. Жэ эгч ээ. Жэ эгч ээ. Өнөөдөр таны ажлын гүйцэтгэл маш тааруу байна. Хүн зөндөө хичээж байхад надад тусалж дэмжихгүй юм.

Жу:     Уучлаарай, Ниаониао. Эгч нь үнэхээр чадахгүй нь. Дараа болъё. Дараагийн удаа хамаагүй дээр ажиллана.

Ни:      Дараагийн удаа. Дараагийн удаа гэж байхгүй.

Жу:     Уучлаарай. Өнөөдөр эгчийнх нь буруу. Дүүгээ доош нь татчихлаа.

Ни:      Дан ганц таны буруу ч биш л дээ. Хүн болгонд сул бас давуу тал байдаг. Би ч хичээлээ хийдэг юм уу доо.

Жу:     Эгч нь дэмжинэ. Эхлээд сайн сурагч болчих. Бизнес эхлүүлмээр байвал алгуур тайван байх хэрэгтэй. Яараад ямар ч хэрэггүй.

Ни:      Эгч ээ, өнөөдөр та нэг л биш байна аа.

Жу:     Байнга л нэг болохгүй юм байдаг шдээ.

Ни:      Битгий яриа таслаад бай. Нэг тийм, та өөр юм бодоод байна. Надад хэл л дээ. Би ээжид ховлохгүй.

Жу:     Өмнө нь нэг ажлын хүн байсан тухай би хэлсэн дээ.

Ни:      Житун гэдэг үү? Танай дарга.

Жу:     Чи хов живийг мундаг сайн санах юм аа?

Ни:      Тэр юу гэж?

Жу:     Тэр Хятадад ирсэн. Шинэ ажилтнуудыг сургахаар хагас сар байсан. Манай гэр бүлд ийм юм тохиолдсоныг дуулсан байна лээ. Тэгээд над руу залгаж мэнд мэдсэн юм.

Ни:      Зүгээр мэнд мэдсэн юм уу?

Жу:     Надтай уулзмаар байна гэсэн.

Ни:      Болохгүй.

Жу:     Яагаад?

Ни:      Дуртай үедээ яваад, дуртай үедээ тантай уулздаг байж болохгүй шд. Бидэнд ийм юм тохиолдоход тэр хуруугаа ч хөдөлгөөгүй.

Жу:     Чиний зөв өө, Ниаониао.

Ни:      Эгч ээ. Танаас асуумаар санагдаад байдаг юм. Аавыг нас барсны дараах хэд хоногт, та дусал ч нулимс унагаагүй. Таныг гашуудаагүй гэхгүй л дээ. Гэхдээ та яаж давж гарсан юм? Хүн танд тусалсан юм уу?

Жу:     Тэгсээн. Ийм үед бусдын дэмгүйгээр давж туулдаг хүн нэг ч байдаггүй.

Ни:      Тэгэхээр л, хэцүү үед тусалсан хүнтэйгээ хамт байх ёстой. Гоё сайхан үгс, танд хэрэггүй шүү дээ.

Ван:    Дотуур хувцас сонгож чадахгүй л байна уу?

Жу:     Чимээгүй ээ, хүн амьтан сонсчихно.

Ван:    Тийм л байгаа биз дээ. Бараг хагас цаг гаж донтой хүүхэн шиг эргэлдлээ.

Жу:     Туршлагагүй болоод л тэр шдээ. Эрчүүдийн дотуур хувцас ийм олон загвартай байдаг гэж мэдсэнгүй.

Ван:    Захаас нь хэдийг авчих л даа. Ямар ч байсан яадаг юм? Төрөл болгоноос нь хэдийг авчих.

Жу:     Чи сонгоод өг.

Ван:    Энэ дажгүй юм биш үү? Энэ ч гэсэн._ Нарийн судлаад байх хэрэггүй дээ. Зүгээр нэгийг сонгочих.

Жу:     Та хоёр... бас нэгнийгээ таньдаг юм уу?

Ван:    Бас аа?

Босс:  Өмнө нь өөрийгөө танилцуулах боломж гараагүй. Цуй гэ.

Жу:     Аан тэр...

Ван:    Тэр 30 гарсан. Гэр бүлээрээ хятадын уламжлалт эмчилгээгээр мэргэшсэн хүмүүс гэсэн. Байнга хэдэн залуу дагуулж явна. Өөрийгөө хэн гэж дууддаг гээч? Цуй ах. Сүрхий том амьтан шиг л. Хэн тийм нэр өгдөг байна аа?

Жу:     Ах гэдгийн Гэ юм уу?

Босс:  Дуу гэдгийг гэ._ Энэ таалагдаж байна уу?

Ван:    Дуртай юм бол өөрөө ав.

Босс:  Би өмсөж үзээгүй юм байна. Би тусалъя.

Ван:    Зүгээр ээ.

Босс:  Их сонин тохиолдол боллоо. Цуг хоол идэх үү?

Ван:    Яасан ч үгүй.

Чэн:    Жуанжэ явуулсан уу?

Эмээ:  Өнөө орой юу идэх үү?

Чэн:    Юу ч хамаагүй. Дуртай юмаа хийчих.

Эмээ:  Чамд надад хэлмээр юм байна уу?

Чэн:    Жишээ нь юу?

Эмээ:  Юу болоо вэ?

Чэн:    Би Жуанжэд хувцас аваад өг гэсэн юм. Ойрд завгүй байгаа болохоор.

Эмээ:  Энэ юу вэ?

Чэн:    Дотуур хувцас.

Эмээ:  Чи Жуанжэгээр дотуур хувцас авхуулаа юу?

Чэн:    Өөрөө татгалзаагүй шд.

Эмээ:  Сайхан сэтгэлтэй учраас л чадаагүй байх. Муу золигийн монди. Өөрийгөө хэн гэж бодоов? Гэрлээгүй охиноор дотуур хувцас авхуулна гэнэ ээ?

Чэн:    Юу нь болохгүй байгаа юм?

Эмээ:  Чи... Чи... чи шоронд орвол таарна. Тэрэнтэй эмэгтэй хүн гэж харьцаж байна уу?

Чэн:    Яг ч тэгээгүй л дээ.

Эмээ:  За яахав. Чулуун зүрхтэй амьтан. Чи Жуанжэг өөрийн болгох ч эрхгүй.

Чэн:    Танд тийм их таалагддаг юм уу?

Эмээ:  Надад таалагдлаа гээд ямар хэрэгтэй гэж?

Чэн:    Хэрэгтэй. Би танд хэлсэн дээ. Намайг хэнтэй суухыг та бүрэн шийд гэсэн. Та хэнд дуртай байна, би тэрэнтэй чинь сууна.

Эмээ:  Би хэлдэг шдээ. Ахиухан хөдөлж бай. Яасан удаан алхдаг юм бэ? Хөгшин эмгэн шиг.

Лин:    Хүлээгээч. Амьсгаа аваадахъя.

Эмээ:  Болгоомжтой. За даа, тэнгэр муухайрах шинжтэй. Миний энэ муу зовлогод өвддөггүй юм гэж байхгүй. Олигтой унтаж ч чадахгүй юм.

Лин:    Таны зовлон цаг агаартай хамаагүй ээ. Танай ачаас л болж байгаа юм.

Эмээ:  Үнээн. Майдун Жуанжэг өчүүхэн төдий ч сонирхдоггүй байхад би өдөр болгон загнадаг байлаа. Одоо жаахаан сонирхож байна. Гэтэл би айгаад эхлэх юм. Бодоод байхаар, Майдунтай ямар ч эмэгтэй цааш амьдрахад хэцүү. Жуанжэ тэр хоёр нийцэхгүй бол ач хүү минь дахиад л зовно. Сэтгэл нь хямарна. Тэр үед би хүртэл цаашид амьдрах тэнхэлгүй болох биз.

Лин:    Битгий ийм гутранги юм яриад бай. Тан шиг бие хаатай хүн лав л 100 гартал насална.

Эмээ:  Тэгвэл би мангас болох биш үү?

Лин:    Утгагүй юм ярихаа боль оо. Энэндээ л сүсэглээд бай. Тэгвэл сайн сайхан юм ирэх л болно.

Эмээ:  Тэгж найдъя даа. Ер нь байна аа, хүүхдийнхээ тавиланг урьдаас таамаглаж чадахгүй бол бидний хэрэг гэж байна уу? Цаг агаар шиг л хэлэх хэрэгтэй.

Лин:    За юу гэж дээ. Тэнгэрийг тааж мэддэг гэж бардамнаж болохгүй шүү дээ. Бурхан өөрийн хүслээр бүхнийг хийдэг. Бид хөгшин хүмүүс. Дасан зохицож сурахаас өөр аргагүй. Бороо орвол шүхэр барина. Нар гарвал хөнжил гудсаа гаргаж хатаана. Юу ч болсон хүлээн зөвшөөр. Тэгээд аз жаргалтай бай.

Эмээ:  Үнэнээсээ хэлж байна уу? Хар шуурга, газар хөдлөлтөд би талархах болж байна уу?

Лин:    Ер нь даруу төлөв байж сурах хэрэгтэй шдээ. Хүн гэдэг өчүүхэн гэдгийг ухаар. Бидний мэдлээс хэтэрсэн олон зүйл бий.

Эмээ:  Яасан? Төлгөчөө болиод гүн ухаантан болж байгаа юм уу?

Лин:    За за, явъя. Буцаж яваад жаахан нойр авъя.

Эмээ:  Болгоомжтой. Цаг хугацаа ч хурдан өнгөрөх юм даа. Нялхын цагтаа бид бяцхан гараасаа хөтлөлцөөд алхаж байлаа. Одоо гэтэл үрчлээтэй гараа хөтлөлцөөд алхаж байна.

Чэн:    Юу вэ? Түргэн тусламжийн тасаг гаргаж байгаа юм уу? Ямар их халдваргүйжүүлэгч цацдаг юм бэ?

4Эхн:  Гозон толгой ирлээ. Үүдэнд алчуур байгаа. Шал угаахад туслаадах.

Чэн:    Эхнэр чинь яагаад ийм юм бэ?

4:        Эхнэргүй байснаас л дээр шдээ. Хадам ээж бидний ажлыг шалгахаар ирж байгаа. Хурдан цэвэрлэ. Цэвэрлэж амжихгүй бол би чам шиг гозон толгой болох нь.

4Эхн:  Бушуул гэм.

Жу:     Юунд баярласан юм? Бялуунд уу? Эсвэл хар толгойг чинь аварсанд уу?

Чэн:    Хөл чинь яасан бэ? Битгий сөхөрч суугаад бай гэж би хэлсэн шдээ.

Жу:     Энд арай л хүйтэн байна. Байсхийгээд ингэдэг юм. Хоосон мөчний зовуурь.

Чэн:    Ахлах сургуульд бас ингэдэг байсан биз дээ? Эдгээгүй юм уу?

Жу:     Чи ёстой мангар. Ийм зовуурь эдгэдэггүй юм. Намдааж л болдог. Энийг барьж бай. Би явлаа.

Чэн:    Би суулгаж өгье. За, болчихлоо, хадам эгч ээ.

4Эхн:  Юу гээд байгаан бэ? Битгий тэгж дууд. Нуруугаар хүйт оргиж байна.

Чэн:    Үнэнээсээ хэлж байна аа. Ноднин жил манай эмээгийн хөл өвдөөд байсан юм. Орноосоо босож чаддаггүй. Тэгэхэд чи наалт нааж өгсөн шдээ. Тэрнээсээ надад хэдийг өгөөч.

4Эхн:  Би тэднийг ээжээсээ авсан юм. Нууцаар суйлчихсан. Манай тосгонд нэг алдартай хятадын уламжлалтын эмнэлэг байсан. Саяхан нээрээ, эхнэр нь шавжны хор уугаад үхчихсэн. Тэр дэлгүүрийг нээсэн айл байгаа юм. Тэр хүн нээрээ. Ёстой бодсон ч үгүй. Өнгөн дээрээ их гайгүй хүн шиг. Ингэнэ гэж хэн ч бодохооргүй.

Чэн:    Хамаа намаагүй айлын тухай яриад л байх юм. Чи ээждээ дахиад жаахан төвөг удаад тэр наалтаа дахиад аваад өгөхгүй биз?

4Эхн:  Тэр ч их л ховор эд дээ. Авна гэдэг амаргүй.

Чэн:    Аль чадахаараа олныг аваад өг. Би үнийг нь нугалж өгье.

4:        Эмээ чинь яагаа вэ?

Чэн:    Эмээд биш ээ.

4:        Тэгээд хэнд?

4Эхн:  Харин тийн, хэнд авах гэсэн юм? Нуулгүй хэлээдэх ээ. Дэмий хүн бол би ээжид баахан ажил удмааргүй байна.

Чэн:    Жуанжэ

4Эхн:  Чэн Майдун... Чи бүр хүн шиг болчихжээ? За за. Би ээж рүү одоо залгалаа. Наашаа ирэх замаараа эмнэлэг ор гэж хэлье. Чиний төлөө л ингэж байна шүү.

4:        Нааш ир дээ.

Чэн:    Яасан бэ?

4:        Суугаадах. Наадхаа дараа бол. За, чи хариул. Юу болсон юм?

Чэн:    Юу тэр вэ?

4:        Мэдэн будилж байх шив? Жуанжэг хэлж байна аа. Та хоёр учиртай болоо юу?

Чэн:    Чамд санаа оноо байна уу?

4:        Үгүй. Гэхдээ юу л даа... Жуанжэ бол ухаантай нь хэтэрсэн охин гэж би боддог. Аргалж чадахгүй болно шүү.

Чэн:    Би тэрнийг аргалах гээгүй.

4:        Бүр ингэтлээ дурлачихсан яваа хэрэг үү? Тэгвэл би бүр ч санаа зовчихлоо. Чам шиг хатсан хар хожуул цэцэглэнэ гэдэг амаргүй шүү. Шарлаж гандах вий гэж айж байна.

Чэн:    Сайн сайхныг хүсэж чадахгүй нь үү?

4:        Тэр яахав дээ. Чэн Майдун, нүдээ нээ л дээ. Жуанжэ энэ тосгонд үлдэнэ гэж бодож байна уу? Чи тэр хүнтэй хамт амьдарч чадах уу? Урд ардахаа бодохгүйгээр нийлчих вий л гэж хэлж байна.

Чэн:    Чи намайг хар даа. Би тийм лут амьтан байна уу?

4:        За боль доо. Ямар сонин сэтгэхүйтэй юм бэ? Одоо ийм байгаа ч, ахлах сургууль дэгжин залуу байсан. Өөрийгөө тэгж доош нь хийх хэрэггүй. Жуанжэ шиг эмэгтэйд үзээгүй, хараагүй юм гэж байхгүй. Ийм эмэгтэйтэй нийлэх гэж байгаа бол яарч л болохгүй шүү. Тэгвэл боол нь болно гэж мэд.

Чэн:    Чи өөрөө боол. Чи хамгийн хямдхан боол.

4:        Би боол биш. Энийг чинь зусардах гэдэг юм.

4Эхн:  Юу хийгээд байгаа юм бэ?

Ван:    Буцаж очихоороо ээжийгээ ятгахыг бодоорой. Бараагаа супермаркетад хэтэрхий яаран гаргаж болохгүй. Зав тээвэр хөгжөөд, одоо эндэх тийм ч алсагдсан газар биш болсон. Би хамаатны хүнээрээ судлуулж өгье. Ямар нэг дэлгүүр нээгдсэн даруйд би шууд чамд хэлнэ.

Жу:     За за. Ээж тахиагаа татаад л байж байгаа. Бүгдээрээ сайн чанарын бэлчээрийн тахиа юм гэсэн. Хүн хөлсөлж Шиншан ууланд тахиа өсгүүлдэг юм билүү гэж бид бодож байгаа. Тосгон зөвшөөрөх эсэхээс хамаарна л даа.

Ван:    Битгий хэт махруу ажиллаарай. Та хоёр хоёулхнаа шд. Тааваараа ажилла.

Жу:     Сэтгэл чилээд байна аа. Бид шинэ үйлдвэртээ 200 мянга гаруй юан зарцуулчихсан. Нөгөө сүрхий бэртсэн хамаатан маань сая эмнэлгээс гарсан. Биднээс 100 мянган юаныг нэг дор өг гэж нэхэж байгаа. 50 гарсан хүн болохоор аргагүй л дээ. Ташаа хавиараа хүнд бэртсэн юм. Дахиж хүнд юм өргөх аргагүй болсон.

Ван:    Жуанжэ, хамаатан байсан ч гэсэн албан ёсны зөвшилцөл хийх хэрэгтэй шд. Цаашдаа ямар нэг хүндрэл гарвал танайх янз бүрийн хариуцлага, өр төлбөрт орж болохгүй.

Жу:     Тэр үнэн. Би хуульч хөлсөлж гэрээг нотариатжуулах тухай бодсон. Гэхдээ тэгвэл муухай юм даа.

Ван:    Хүний дотрыг мэдэх аргагүй шд. Цагаан дээр хараар бичүүлээд ав. Тэгвэл хэн хэндээ зөвдөнө.

Жу:     За за. Хэлснээр чинь болгоё.

Ван:    За за, одоо буцаад яв даа.

Жу:     За, явлаа шүү. Намайг битгий үгүйлээрэй.

Ван:    Би яг эгзгийг нь тааруулж буцаж байгаа юм. Житун дахиад бизнес томилолтоор явсан сураг байна лээ.

Жу:     Тэрэнтэй битгий хонь чоно бай л даа. Бидний явдал өнгөрсөнд үлдсэн.

Ван:    Тийм үү? Би чам шиг тэвчээртэй хүн биш л дээ. Уг нь хүнд муу санаад байдаггүй л юм. Гэхдээ нэг санавал... бүрмөсөн хар жагсаалтад орох нь тэр дээ. Юундаа инээгээ вэ?

Жу:     Цуй Гэ бас орчихсон уу?

Ван:    Тэрнийг яах гэж дурссан юм бэ? Сүүлд дэлгүүр дотор тэрэнтэй таарахад миний дотор яаж муухайрсныг харсангүй юу?

Жу:     Гэхдээ надад бол их сонирхолтой хүн шиг санагдсан. Жаахан сонжоод үзвэл зүгээр юм биш үү?

Ван:    Наад амаа хамхи. Гэртээ харь.

Жу:     Баяртай.

Ван:    Яасан ийснээ дуулгаарай?

Жу:     Тэр Цуй Гэгийн тухай дахиад нэг бодоод үзээрэй. Том ах Цуй шиг хүнтэй учрах тийм олон тохиолдохгүй биз дээ?

Ван:    Зодно шүү. Болгоомжтой.

Жу:     Цуй Гэ. Цуй гэ.

Жи:     Гудамжаар явахдаа утсаа ширтээд л. Хуучны муу зуршил чинь хэвээрээ байх шив.

Жу:     Яах гэж ирсэн юм?

Жи:     Зөвхөн чамтай уулзах гэж. Баярлахгүй байна уу?

Жу:     Жаахан гайхаж л байна.

Жи:     Тэгвэл сайн байна. Кофе уух уу?

Жу:     Энэ тосгонд чамд таалагдах кафе байхгүй л байх даа.

Жи:     Үгүй дээ. Наашаа ирж байхдаа их хөл хөөртэй тосгон гэж харлаа.

Жу:     Би ээжид ажил хийж өгөх хэрэгтэй байна. Дараа болъё. Хаана гэдгээ хэлчих.

Жи:     За. Би дараа чам руу залгана.

Жу:     Орой гэрт очоод ярилцъя. За юу?

Ни:      Ээж ээ. Ээж.

Тао:    Битгий ээж ээж гээд бай. Хөлөө өргө. Гэрийн даалгаврын номоо дэлгэх болгондоо өлслөө, цангалаа, эсвэл бие засмаар байна гээд л. Заавал нэг юм нь болохоо байдаг.

Ни:      Үгүй, би жинхэнээсээ хэлж байна. Энэ бодлого дээр дахиад л гацчихлаа. Жэ эгч хэзээ ирэх юм?

Тао:    Би яаж мэдэх юм? Эгч чинь ч яахав. Том болсон хүн. Эрчүүд хүртэл эрж сурж ирээд байгаа юм чинь. Гэтэл би тэнэг юм шиг. Би тэрнийх нь овгийг ч мэдэхгүй. Намайг эхээ гэж боддог юм уу үгүй юу.

Ни:      Тийм үү? Ямар аймаар хэрэг вэ. Та даанч ааш муутай байсан юм аа. Хэн ирсэн юм?

Тао:    Мэдэхгүй гэж сая хэллээ шдээ. Нэлээн дэгжин албархуу хувцасласан залуу байсан. Нанпин тосгоныг бүхэлд нь худалдаж авах гэж байгаа аятай. Манай мухлаг дээр ирсэн. Эгчийг чинь байхгүйг дуулмагцаа яваад өгч байгаа юм даа. Тахианы үнэр хувцсанд нь шингэчихнэ гэдэг юм байх даа? Тэр царайг нь.

Ни:      Аан тэр үү...

Тао:    Чи мэддэг юм уу?

Ни:      Та мэдэхгүй байхад би яаж мэддэг юм? Зүгээр тааж бодоход, Шанхайгаас ирсэн хүн байж таараа. Би Жэ эгчийн ээлжит чуулганы зургийг харсан. Бүгд яг адилхан. Бөөн эрч хүчтэй, дайчин.

Тао:    Эгч чинь гэж бас нэг салхи шуурга шиг хүн. Ямар хаашаа юм бэ? Өмссөн зүүсэн нь хүртэл цэцгийн жагсаалд оролцож байгаа аятай. Хөлдөж үхмэр.

Ни:      Хөлдөж үхмэр.

Тао:    Чи гэрийн даалгавраа хийгээч. Өөрт хамаагүй хэрэгт дурлаад л. Хоёулаа эхийнхээ санааг зовоогоод л.

Ни:      Жэ эгч ээ, түгшүүр. Үг үйлдлээ сайтар хянаарай.

Жу:     Яагаад хамт барбекью идье гэж бодсон юм?

Жи:     Чи Ван Шишиатай юм идэх болгондоо... Баярлалаа... байнга халуун тогоо, шорлог, халуун ногоотой шөлөнд ордог биз дээ?

Жу:     Ингэж өөрийгөө албадах хэрэггүй. Тосгонд барууны зоогийн газар байгаа шд. Дээд зэрэглэлийнх мэдээж биш л дээ. Гэхдээ хоол нь дажгүй л байдаг юм.

Жи:     Зүгээр ээ. Сохрын газар сохор гэдэг.

Жу:     Ийм чөлөөтэй байхыг чинь мэдсэн бол би үнэр шингээдэг хувцас өмсөхгүй байх байлаа.

Жи:     Гоё л байна шд. Бас чиний хувцас минийхтэй гоё зохицсон байна. Тэгэхээр, хуучны зуршил чинь хэвээрээ байх нь. Хүний ая дагадаг, үгээр нь байдаг.

Жу:     Олон жилийн зуршил болохоор бүр дасчхаж дээ. Тэглээ ч чи миний дарга шд.

Жи:     Одоо бас намайг даргаа гэж харж байна уу?

Жу:     Ван Шишиад зөндөө олон тэгж хэлсэн байна лээ шд. Франц явсан ч гэсэн бидний шууд удирдлага хэвээрээ гэж.

Жи:     Жэйми, чи ойлгох хэрэгтэй. Чи зүгээр ч нэг миний доорх ажилтан биш._ Зарим нэг зүйлийг, чи бид хоёр хоёулаа ойлгосон гэж би бодсон юм. Тийм болохоор хэлээгүй. Чамайг аяндаа ойлгочих байх гэж бодсон. Манай гэр бүл надаас ихийг шаарддаг. Би бага байхаасаа аав ээжийн үгнээс гарч үзээгүй. Их сургуульд баталгаатай орно, ажилд орно, гадаад явна. Бүгд л төлөвлөгөөний нэг хэсэг. Мэдээж энэ төлөвлөгөөнд миний хайр сэтгэл, гэр бүлийн асуудал ч орно. Би зүгээр ч нэг аав ээжийн бахархал биш. Манай эмээ өвөө...

Жу:     Хөөе, залуус аа. Хаалгаа хаагаад дотор яриач. Тэгэх үү? Баярлалаа.

Эр:      Явъя.

Эр:      Болгоомжтой хариарай.

Жи:     Би дахиад хэлье.

Жу:     Би чиний санааг ойлгож байна. Гэхдээ надад энийг л хэлэх гэж тэр холсноос яагаад ирснийг чинь ойлгохгүй байна.

Жи:     Ойлгохгүй байна гэж үү?

Жу:     Ойлгохгүй байна. Чимээгүй Франц яваад өгснөөс чинь хойш, чи бид хоёрын хооронд яриа байхгүй юм байна гэж би бодсон.

Жи:     Би замаа засах гэж явсан юм шдээ. Өөрийнхөө төлөө. Хоёр биеийнхээ төлөө.

Жу:     Тэгвэл би бүр ч ойлгохгүй байна.

Жи:     Эхлээд би эцэг эхийн тавьсан шаардлагад нийцэх ёстой. Тэгж байж би хайр дурлал, гэрлэлтийн тухайд толгой мэдэх эрхтэй болно. Уг нь эхлээд гэр бүлтэй болъё гэж бодсон л доо. Тэгээд чамайг хоёр жил гадаадад сургая гэж бодсон. Тэгвэл манай гэр бүл чамайг арай л нааштай хүлээж авах байсан. Надад итгэхгүй байна уу?

Жу:     Байна уу?

Чэн:    Хаана байна?

Жу:     Гол гудамжинд барбекьюд газар байна.

Чэн:    Барбекью гэнэ ээ? Чи дургүй биш билүү?

Жу:     Найз маань захиалчихсан гэсэн юм. Ван Шишиа биш ээ, тэр буцаад явсан. Ямар яаралтай хэрэг гараав?

Чэн:    Яасан? Ярихад тохиромжгүй байна уу? Тэгвэл...

Жу:     Зүгээр ээ. Хүрээд ир.

Чэн:    За за. Тэгвэл би одоо гарлаа. Очоод уулзъя.

Жу:     За, баяртай.

Жи:     Найз залуу чинь уу?

Жу:     Тэр чамд хамаагүй, тийм биз дээ?

Жи:     Ёстой ингэнэ гэж санасангүй. Чи ч хурдан юм аа.

Жу:     Житун, би чамайг сайн хэлэлцэгч гэдгийг мэднэ. Үгээр хүнийг уургалж өөртөө татахдаа сайн. Гэхдээ би чамд шударга л хэлчихье. Чи л харин удаан байхгүй юу. Хэтэрхий оройтсон.

Жи:     Би нухацтай учраас тэр шүү дээ.

Жу:     Амиа бодсон учраас. Би ч гэсэн.

Жи:     Жуанжэ,

Жу:     Житун, эхлээд миний хэлэхийг сонсчих. Бид хоёрын харилцаа ойлгомжтой болсноос хойш хэдхэн сар өнгөрсөн. Харин надад бол гурван насыг элээснээс өөрцгүй байлаа. Тийм ээ, сүүлд тохиолдсон явдлууд намайг өөр хүн болгож чадсан юм. Одоо танай гэрийнхэн намайг юу гэж бодох, намайг хүлээн зөвшөөрөх эсэх надад хамаагүй. Учир нь би ч бас асарч өргөх гэр бүлтэй. Их завгүй байгаа.

Жи:     Гол нь сэтгэлд чинь өөр хүн байна шүү дээ.

Жу:     Ингэж хэлэхээ болих хэрэгтэй шүү. Уур амьсгалыг хямраагаад.

Жи:     Энэ чинь бодит үнэн.

Жу:     Бодит үнэн гэвэл би тахир дутуу хүн. 12 настайгаасаа хойш ийм байна. Тэгэхээр би хоёр жил гадаад явж сурсан ч гэсэн, танай гэр бүлд ая тал засаж, үгээр нь байлаа ч, тэд намайг хүлээж авахгүй.

Жи:     Жуанжэ, харилцаанд хүчин зүтгэл хэрэгтэй шд. Зардал болгоныг хэтэрхий тооцоод байж болохгүй.

Жу:     Үнэхээр үг үсэгчлэн хэлүүлмээр байна гэж үү? Анхнаасаа хэтэрхий тооцоотой байсан нь чи өөрөө. Үнэхээр, сэтгэлээсээ хандаж байсан бол, үнэхээр хоёр биеийнхээ замыг засаж байсан бол, анхнаасаа яагаад яваад өгсөн юм бэ? Чи илүү дээр нэгнийг хайх зуураа намайг байлгаж байсан. Гэтэл санаснаар чинь болоогүй биз дээ? Энийг хайр гэдэггүй. Мэдэж байна уу?

Жи:     За за. Чиний зөв байлаа ч гэсэн, би одоо буцаад ирлээ. Эргээд чамтай нийлмээр байна. Би сэтгэлийг чинь хүлээж авмаар байна. Тэгээсэй гэж бодохгүй байна уу?

Жу:     Би дөнгөж сая чамаас татгалзлаа шдээ.

Жи:     Дахиад бодож үзээрэй. Дахиад бод. Би гарч агаарлалаа.

Чэн:    Найз чинь яасан юм?

Жи:     Энд байна. Яасан?

Чэн:    Анагаагч наалт. Дотор нь хэрэглэх заавар нь байгаа. Би явлаа.

Жу:     Би дараа чам руу залгана.

Чэн:    Чи наад бие хаагаа боддоггүй юм уу? Эдгэсэн болохоор яаж өвддөгийг нь мартчихдаг юм уу?

Жи:     Энэ залуу юм уу? Чэн Майдун уу?

Жу:     Тийм ээ, Чэн Майдун мөн.

Жи:     Энэ үү дээ?

Жу:     Житун, өнөөдөртөө болъё доо. Бид хоёр хоёулаа барбекьюд дургүй. Хайран юм. Надтай уулзахаар ирсэнд баярлалаа. Ирээдүйд чинь аз ерөөе. Компанид бол чи миний дарга хэвээрээ. Чамайг би их хүндэлдэг. Тэр хэвээрээ байх болно.

Жи:     Өнөөдөр, би... өнөөдөр би ердийнхөөсөө өөр байлаа. Дараагийн удаа... Гэрт чинь хүргэж өгье.

Жу:     Хэрэгүй, баярлалаа. Эртхэн харихгүй юу даа.

Жи:     Надад Шанхай руу буцах гэж яарсан юм алга. Дараагийн удаа чиний дуртай юмыг идье.

Эрүүд: Одоо хаадаг газар шдээ. Би хаасан л биз дээ. Хэтэрхий сайн хаагаад өөрөө нисчихлээ. Надад гурав дөрөв тав л үлдсэн.

4:        Би тэгээд яаж гарах юм бэ? Би яаж хаах юм? Надад 4, 3, 4, 5 байна. Яаж гарах юм?

3:        Ийшээ суу.

4:        Хар хүйтэнд подволктой явж байх юм.

2:        Царай нь цаг агаараас ч хүйтэн байна.

4:        Чимээгүй бай. Ажлаа хий.

Жу:     Ээж. Та унтаагүй байсан юм уу?

Тао:    Чи намайг сэрээчихнэ гэж санаа зовоод гэртээ нууцаар гэтэж орсон гэх гэж байгаа юм биш биз?

Жу:     Юу гэж дээ. Би ямар буруу юм хийсэн биш. Өнөөдрийн тэр хүнийг Житун гэдэг юм. Манай дарга. Хи ахын тухай сонсоод ирсэн гэнэ. Тэгээд намайг эргэхээр ирж.

Тао:    Тэгээд л болоо юу?

Жу:     Болоо.

Тао:    Тэгвэл яагаад гэртээ ирж хувцсаа сольсон юм? Учиргүй гангалаад, гоёж гоодоод л.

Жу:     Шанхайд даргын ажил хийдэг хүн шдээ. Жаахан албаны харагдах гээд л. Тэгэхгүй бол намайг тосгоны ноорхой амьтан байна гэж харна биз дээ?

Тао:    Өөртөө зохихгүй мангар хувцаслалаа гээд өөртөө итгэлтэй болчихно гэж бодоо юу? Тэр чинь сайн хүн лав биш дэг ээ. Бардам. Тэр мишээж байгаа нь. Нүд нь нэг л хүйтэн хөндий. Чамтай адил төрлийн хүн лав биш байсан.

Жу:     Би мэднэ.

Тао:    Жуанжэ. Бид бол энэ тосгоны шударга, нэр төртэй улс. Бид хүний ул долоодоггүй, бид хэнээс ч айдаггүй. Ойлгосон биз?

Жу:     Ээж ээ, Житун бид хоёр зүгээр л ажлын найз нөхөд. Санаа зоволтгүй.

Тао:    За за, эртхэн амар.

Жу:     Та ч гэсэн.

Тао:    Эд нарыг Ван Шишиа явуулсан юм уу?

Жу:     Үгүй. Нэг найз маань өгсөн юм.

Тао:    Иймэрхүү найз олонтой болооч. Одооноос эхлээд царайг чинь л хараад хөлийг чинь ойшоодоггүй хүмүүсийг март, за юу?

Утас:   Сэрүүлэг. Нэр: Чэн Майдун анагаах наалтаа солихыг сануулж байна.

3:        Мөнгө олох амаргүй байна шүү.

4:        Хэцүү байна аа. Манай хадам ах дараа сар гэрлэх гэж байгаа. Энэ жилийн орлогоор гайгүй болгочихно гэж найдаж л байна.

3:        Чиний мөнгө ядаж буцаад гэр бүлд чинь орж байна. Уржигдар У Далан над руу чатаар бичсэн юм. Бас баахан алдагдал хүлээж байгаа гэнэ.

4:        Хэнээс болж тэр вэ? У Далан уг нь хашир хүн дээ. Аавд нь ГөүФандМи байдаг шд. Эхнэр тэрэнд нь 200 юан өгсөн байна лээ.

3:        Зараа л юм шиг байна.

4:        Тэр шоронгоос гарчхаа юу?

3:        Гаралгүй дээ. Өдөр болгон У Даланы зоогийн газар хүн дагуулж ирдэг. Идчихээд л яваад өгдөг гэж байгаа юм. Нэр дээр биччихээрэй гээд л.

4:        У Далан ч гэж хулчгар амьтан. Хүний дургүй хүргэхээс айгаад л. Би л байсан бол Зарааг тэгж дураар нь байлгахгүй.

3:        Наргиа хийж байна уу? Чи өөрийгөө Майдун гэж бодоо юу? Энэ ч яахав багаасаа хүнтэй халз тулгарахаас буцдаггүй байсан. Бизнест бол тогтвортой байдал чухал байхгүй юу.

4:        Юун тогтвортой байдал. Зараа шиг хүний өмнө нэг хулгачхаар дээрэлхээд байдаг байхгүй юу. Сөрж зогсох ёстой юм. Тэр чадалтайгаас нь айж сул доройг нь дээрэлхдэг.

3:        Тэр хэн бэ?

4:        Зараа. Чөтгөрийг дурсахаар гэж.

Зараа: Тоглож байна гээд надад хэлэхгүй яасан юм бэ? Би бас ормоор л байна шд.

4:        За, суу суу. Ялсан ч ялагдсан ч над дээр тооцчихоорой. Майдун бид хоёр гарч юм авах гэж байлаа.

Зар:    Чиний халаасаар тоглож яадаг юм бэ? Чиний мөнгийг би яагаад ашиглах юм? Тэглээ ч би ямар найз нөхөдгүй хүн байгаа биш. Тийм биз дээ? Майдун?

4:        Майдун, алив. Шу-гийн багажийн дэлгүүр эрт хаадаг шдээ. Явъя.

Зар:    Яараад яахав. Майдун. Надад мөнгө зээлчих.

Чэн:    Зайл.

Зар:    Айн? Юу гэлээ гэнэ ээ?

Чэн:    Зайл гэж байна. Сүрхий эр хэвээрээ байгаа юм биз дээ? Мэдээд байсан юм аа. Үхсэн хүнтэй харьцдаг хүн аргагүй л дээ. Чи ондоо хүн юм биз дээ?

4:        Хөөе, боль.

Эрүүд: Яаж байна аа? Битгий хөдөл. Болиоч.

4:        Миний юмыг битгий эвдээд бай. Больцгоо л доо. Болиоч ээ.

Back to episodes Go home