Will love in spring 9

Тао:    Тахиагаа хоёр цаг чанана шүү. Наад тэмдгээ бөх тогтоо.

Эр:      За.

Тао:    Бас тэмдгээ дахиад нэг будчих. Санаа зоволтгүй. Будаг хангалттай байгаа. Чий будаг нэг давхар хийгээрэй.

Жу:     Ээж, манай вакум тахиаг сурталчилж өгье гэнэ.

Тао:    Шууд уу? Би бэлэн биш байна.

Эм:     Сайн байна уу?

Тао:    Сайн, сайн уу?

Жу:     Зүгээр ээ, материал цуглуулж байгаад маргаашийн зураг авалтыг ярилцъя гэнэ.

Тао:    Аан, эхлээд ярилцах юм уу? За, тавтай морил.

Эм:     За.

Эр:      Баярлалаа, хатагтай.

Жу:     Биднийг онлайнаар сурталчилж өгнө гэж найдлаа шүү. Бидний авсан шагналуудыг зургийг ойроос сайн аваарай. Баярлалаа.

Эм:     Зүгээр ээ.

Жу:     Хүүе, манайхаан.

Эм:     Жуанжэ. Жуанжэ ирчхэж.

Жу:     Манай дэлгүүр маргааш гэхэд бэлэн болно. Май, энэ 20%-ийн хөнгөлөлтийн картыг аваарай.

Хүмүүс:      Гоё юм бэ. Баярлалаа.

Жу:     Тахиа идмээр байвал дуртай үедээ ирээрэй. Дэлгүүр шинэ боловч Лиагэн тахианы амт чанар хэвээрээ шүү. Манай гэр бүлийг золгүй гэж бодсон ч хамаагүй. Тахиа ямар гэм хийсэн биш дээ?

Эм:     Юу ярина вэ? Бид чинь айл хөрш улс. Хэн тийм юм ярихав?

Эр:      Тийм ээ, цаг өөр болно шүү дээ. Одоо тийм юманд итгэдэг хүн байхгүй.

Эм:     Карт болгон 20%-ийн хөнгөлөлттэй юм уу? Надад хоёрыг өгчих.

Жу:     Бололгүй дээ. За, май. Бүр гурвыг ч ав. Бүгдэд чинь баярлалаа. Манай шинэ Вакум тахиа ирэх долоо хоногоос эхэлж гарна. Бүр 50%-ийн хямдралтай гарна шүү. Гэр бүл найз нөхдөөрөө захиалж идээрэй. Хүргэлт бас үнэгүй шүү. Цаашаа дуулгаарай.

Эр:      За.

Жу:     Баярлалаа.

Эм:     Шинэ бизнест нь аз ерөөе. Сүрхий юм аа. Дахиад хэдэн тахиа авчихъя.

ТИТР

9-Р АНГИ

НОМ:  ХҮҮХДИЙГ ОЙЛГОХУЙ

Лин:    Ийм ном уншиж суухад арай оройтсон юм биш үү?

Эмээ:  Битгий хүн сатааруулаад бай. Би дөнгөж сая хуванцар угжны аюулын тухай уншиж дууслаа. Энэ болохоор хөтөвчинд сургах тухай юм.

Лин:    Майдун 30 настай шдээ. Та бүр эхнээс нь сургах санаатай юу?

Эмээ:  За, юу гэж дээ?

Лин:    За за. Битгий тамир тэнхээгээ үрчих. Энэ эрхийг хэлхэхэд туслаач. Тэгэхгүй бол таны насан баяраар бэлгийг чинь бэлдэж амжихгүй нь байна.

Эмээ:  Энэ жилийн миний насан баярын хүсэл бол боловсролын агуулгатай бүх номыг чинь уншиж дуусгах, Майдуныг өсгөхдөө юу алдсанаа олж мэдэх юм л даа. Тэр жирийн хүнээс яагаад ийм өөр юм бэ?

Лин:    Дахиад олон ном унших хэрэгтэй. Тэгэхгүй бол энэ мэтийг утга юм яриад байх юм байна. Хүүхэд ямагт хэвийн байдаг юм. Таны сэтгэхүй л буруу байгаа байхгүй юу.

Эмээ:  Байтлаа би буруу хүн болж таарч байна уу? Тэр чинь 30 дөнгөж гарсан залуу хүн, бүсгүй ч үгүй гозон толгойлоод явж байдаг. Ажилдаа яваад л гэртээ ирнэ. Лам шиг насаараа ганц байх хэрэг үү?

Лин:    Гэрлэж хүүхэд гаргах юун тийм сайхан байгаа юм бэ? Та намайг ч гэсэн дайруулаад байна шүү.

Эмээ:  Эр хүн, эмэгтэй хүн хоёр яаж адил байх юм? Эмэгтэй хүн чинь эр хүнгүйгээр насыг барж чадна. Харин эрчүүд эмэгтэй хүнгүйгээр чадахгүй.

Лин:    Таны хэлж байгаа санаанд сиймхий юм их байна. Наадхаа онлайнаар хэлбэл амьтан хүн барьж иднэ дээ.

Эмээ:  Ганцаараа амьдрах амар гэж үү? Майдун миний насан дээр ирэхэд харамсахад дэндүү оройтсон байх болно.

Лин:    Та энэ тухайд үглэж, санаа зовлоо гээд ямар сайн юм болов доо? Та Жуанжэгийн тухай бодсон хэвээр байна уу?

Эмээ:  Үгүй. Би бүр илүү үглэсэн хүн болж гүйцлээ. Юу ч хэлээд тусгүй.

Лин:    Тийм дээ. Түлэнхий үнэртээд явчих чинь. Алив, бушуу миний эмийг аваад өг.

Эмээ:  За. Нээрээ, манай Майдуны эмгэгийг эмчилж, бусадтай адил цовоо, ухаалаг амьдруулах шинэ тан гаргаж чадах юм бол миний үлдсэн насыг авсан ч болно шүү.

Лин:    Баярлалаа. Гэхдээ танай ач хүүгийн учрыг би олохгүй юм билээ. Би яая ч гээд чадахгүй.

1:        Аажуухан. За, оосорлоорой.

2:        Бушуухан хүл. Битгий чимээ гарга.

1:        За.

4Эхнэр:      Жан Хоншу. Чэн Майдун. Аан гэж бай. Жан Хоншу хаана байна?

Чэн:    Ядарсан болохоор эд бараа шиг зөөлгөж үзье гэсэн юм.

4Эхн:  Бос чи.

4:        Яаа, яа яа.

4Эхн:  Гаргаач.

Эрүүд: За.

4:        Чэн Майдун. Чамаас болж байгаа юм. Хайр аа, бид шөнө дөлгүй боол шиг ажиллалаа. Тэгээд хөгжилдье л гэсэн юм.

4Эхн:  Хөгжилдөх өө? Машинд баахан тэмдэггүй тахиа ачигдсан байхад тоглоом хийж явна гэнэ ээ?

4:        Хонгор минь. Битгий уурла аа. Хүүхэд олох гэж байгаа үед уурлаж болохгүй. Би... тэр тахианууд ёстой толгойн өвчин юм аа. Яасан ч их ирдэг юм. Ер тасрахгүй. Бас үнэн нь ч уначихсан байдаг. Жуанжэ шиг зальхай наймаачны учрыг олохгүй бол болохгүй дэг ээ.

4Эхн:  Бас юугаа элийрээд байгаа юм бэ?

3:        Май.

4:        Үгүй чи...

4Эхн:  Дахиад зөндөө ном унш гэж би хэлээ биз дээ? Уншсан уу? Уншсан юм уу? Айн?

Чэн:    Зальхай наймаачин гэж яривал, та хоёрыг дийлэх хүн байхгүй. Арай гэж ганц өдөр амарч байхад үнэгүй махлах гээд энд аваад ирдэг.

4Эхн:  Чи бас юм ярих нь уу? Чи ер нь жаахан ажил хийх хэрэгтэй шд.

4:        Харин тийм. Галт тэрэгний өртөөнд Жуанжэг үнсчихээд зүгээр л яваад байх санаатай юу?

3:        Чи зүгээр өнгөрөхгүй.

4:        Хүүе, хүүе.

4Эхн:  Чэн Майдун.

4:        Сөрсөн базаа.

4Эхн:  Чамайг ямар эр гэдгийг би эрт оройгүй Жуанжэд харуулна. Олны өмнө сүрхий хүн шиг царайлаад. Үнэндээ чи хамгийн адгийн.

Чэн:    Би бас яачхаа вэ?

4Эхн:  Би хамаг өмхий санааг чинь мэдэж байна шүү. Манай нөхөр шиг усан толгой биш гэдгийг чинь мэдэж байна шүү. Зундаа тарвас хагачиж, шүүсийг нь хамаг хана туурга руу цацдаг. Тэр ханаа цэвэрлэсэн үү? Өвөл болохоор үүдэнд мөс идэх тэмцээн зохиож ч байх шиг. Та нар ер нь эрүүл үү? Та нар бүгд унжсан мөсөнд зоолгож үхвэл таарна.

Чэн:    За, болно доо. Бид явлаа, за юу? Явцгаая.

1:        Явъя.

4Эхн:  Юундаа инээгээв? Гэр лүүгээ эхнэр хүүхэд дээрээ очиж гэр орны ажил хийгээч. Манайд л шаваад байх юм. Манайх ямар маажааны газар уу?

4:        Эхнэртэй юм бол харьцгаа. Гозон толгой нь харин үлд. Хийх ажил зөндөө байхад.

4Эхн:  Санасны чинь гарз. Ганц эхнэр ч олж чадахгүй амьтан юу л чадаа аж. Чамаас хүртэл дор.

4:        Бид хоёрыг харьцуулдаг нь яаж байгаа юм?

3:        Гозон толгой, би ч бас эхнэр лүүгээ явлаа. Хорвоогийн жам. Хүлээн зөвшөөр.

Эр:      Түрүүн би нэр алдаршлын та бүхэнд үзүүлсэн билээ. Энэ нь хандалт тус бүрийн жинлэсэн дунджийг өсгөж, урсгалаа өсгөхөд алдаршлыг ашиглах тухай юм. Энэ бол цахим арилжааны үндэс. Тавигдах шаардлага өндөр. Өнөөдөртөө ингээд боллоо. Тэмдэглэл хөтлөөрэй. Хичээгээрэй. За, ингээд болсон. Баяртай.

Ни:      Жэ эгч ээ. Бусад бүх борлуулагч машинаар хэвлэсэн баримт өгдөг. Бидэн шиг хүргэлтийн баримтыг гараар бичдэг хүн алга.

Жу:     Бидэнд одоогоор хэрэгтэй төхөөрөмж нь алга. Дахиад хоёр хоног л тэсчих.

Ни:      Тэгсэн ч та зуун тахиа зарж чадсан хэрэг үү?

Жу:     Сайн байгаа биз дээ?

Тао:    Онлайнаар бизнес хийх нь зөв гэсэн үг шдээ. Биднийг албан ёсоор сурталчилж эхлээ ч үгүй байна. Шууд дамжуулалтаа ганц хоёр удаа дурдахад л бидэнд баахан захиалга ирж байна. Жуанжэ, энэ байдлаараа, үйлдвэрээ өргөтгөх хэрэг ч гарч магадгүй.

Ни:      Юу вэ? Гар салж унах гэж байхад чинь.

Жу:     Хи Ниаониао, чи цалинтай ажиллаж байгаа шүү.

Ни:      Ийм хэцүү гэж би мэдээгүй шд. Нэг нь ердөө 50 цент. Боолын цалин шдээ. Эсэргүүцэж байна.

Жу:     Ажил хаялт зарлачихгүй л бол яахав. Нөхцөлөө хэл л дээ.

Ни:      Жэ эгч ээ, Лиаогэн тахиа албан ёсны хаягтай болох уу?

Жу:     Мэдээж шдээ. Эхэн үедээ интернетийн одуудаар хандалт авах болно. Яваандаа үйл ажиллагааны баг гэдэг юм хэрэгтэй болно доо.

Ни:      Тэр шууд дамжуулалтыг хэн нэгэн нь хариуцна аа даа?

Жу:     Тэрийг мэргэжлийн хүмүүсээр хийлгэдэг юм. Үгүй байсан ч чамайг лав сонгохгүй. Жаахан юм байж. Ажлаа хий.

Ни:      Мэдэж байна. Гэхдээ манай бизнес хамгийн шилдэг нь шүү дээ. Ядаж төлөвлөгөөнд би тусалъя л даа.

Тао:    Үгүй. Чи балчирдана. Битгий саранд санаархаад бай.

Ни:      Харж байна уу, эгч ээ? Ээж дандаа хүний урам хугалдаг. Би том болоод хэн ч биш болох юм байна л даа.

Тао:    Хош гэм.

Жу:     Ээж, та энэ зуршлаа өөрчилсөн нь дээр шүү. Ажлаа хий л дээ.

Ни:      За.

Чэн:    Эмээ, өглөөний цайнд бас л тахиа юу? Хэд хоног дараалж идээд бүр залхаж байна шдээ.

Эмээ:  Аягандаа хоолтой байгаадаа битгий гонгинож бай. Чи ер нь хоол хийхэд яадаг юм?

Чэн:    Та өөрөө чанаад хийчихсэн ч юм шиг.

Эмээ:  Жуанжэ болон тэдний гэр бүлийг хэцүү үеэ давахад нь нэмэр болох гэж тахиаг авч байгаа юм. Болохгүй нь юу байна?

Чэн:    Би тэгж бодоогүй юм байна.

Эмээ:  Насанд хүрчихсэн юм байж, өдөржин юу ч хийхгүй. Хөгшин хүнээр хамаг юмаа хийлгээд. Гэтэл чи яав? Ам ангайх болгондоо элдвээр гонгинож байдаг.

Чэн:    Хоолоо идье. За, хоолоо идье ээ.

Эмээ:  Чэн Майдун, Жуангийн гэр бүлд айхтар юм тохиолдоод байхад чи тоох ч үгүй юм. Ядаж очиж эргэнгээ мухлагаас нь юм худалдаж аваач. Тэр ээж охин хоёр үйлдвэрээ ажиллуулаад зогсохгүй, бизнесээ өргөжүүлсэн байгаа юм даа. Урьд өмнөхөөсөө ч сайн сайхан явж байна. Тэнгэр нь нураад ирэхэд тэсэж үлдсэн улс шүү дээ. Жинхэнэ баатар эмэгтэйчүүд. Саяд ганц л байх хүмүүс. Энэ яваа насандаа Жуанжэтэй ханилж чадсан хүн эцэг өвгөддөө талархаж тэдэндээ хүж асаах хэрэгтэй болох юм. Гэтэл чи яав? Аманд ороод ирснийг, хэлээрээ түлхсэн. За за, энэ тухай ярихаа больё. Хооллоё.

Чэн:    Тэд бизнесээ юугаар өргөжүүлж байгаа юм?

Эмээ:  Вакум тагтаа ч гэлүү юу гэлээ... их дэвшилтэт гэсэн.

Чэн:    Вакум юу?

Эмээ:  Юун олон юм асуудаг юм бэ? Вакум тахиа. Бас онлайн бизнес хийх юм хум ярьсан. Энэ бүх орчин үеийн юм Жуанжэгийн санаа л байж таараа.

Чэн:    Тэр буцахгүй юм уу?

Эмээ:  Яасан олон юм асуудаг юм? Өөрөөс нь асуухгүй юу.

Эм:     Сайн уу, Жуанжэ?

Жэ:     Лин эгч ээ, юм хумаа сайн харж байгаарай. Эрүүл ахуйн стандартаас гадна үйлдвэрлэлийн аюулгүй байдал илүү чухал шүү.

Лин2:  За.

Жэ:     За, та ажилдаа ор доо. Би явж шууд бичлэгийг үзлээ.

Лин2:  За.

Жэ:     За за, дараа уулзъя.

Эм:     Сайн уу, Жуанжэ?

Жу:     Мундаг юм бэ?

Эм:     Сайн уу, Жэ?

Жу:     Сайн байна.

Эмм:   Бүгд бэлэн байгаа, Жуанжэ.

Жу:     За за.

Эмм:   За, эхэлье.

Эм1:   Сайн байцгаана уу? Миний шууд дамжуулалтад тавтай морил. Өнөөдөр би та бүхэнд Лиаогэн тахиаг танилцуулж байна.

Тао:    Нэг порц тахианы элэг. Тахианы далавч зургаан хос. За, май. Баярлалаа.

Эм:     Танай охин ёстой мундаг юм аа. Үнэхээр чадвартай.

Тао:    Яахав, гайгүй ээ. Бид өөр яалтай ч билээ дээ. Хэдүүлхнээ үлдлээ. Сайн яваарай.

Эм:     Мөнгөө хийчихлээ.

Тао:    За за._ Хөл чинь яаж байна? Тосгонд чамайг хараагүй хүн гэж байхгүй боллоо. Давхиад л явах юм.

Жу:     Би зүгээр ээ. Цахилгаан скүүтэр шдээ.

Тао:    Чи бүр галзуу юм шиг хурдлах юм. Аюултай шдээ. Хуучин ачааны машин авдаг юм билүү?

Жу:     Та бид хоёр ямар жолооны үнэмлэхтэй ч биш. Жуан Ян буцаж ирэх ч үгүй. Хэн жолоо барих юм? За за, би дахиад хэдэн хүргэлтэд гарлаа.

Тао:    Хүргэлтийн ажилтан авъя л даа. Харин чи шууд дамжуулалт, ачилтад анхаар.

Жу:     “Энэ чинь зүгээр нэг тахиа хүргэлт биш, хүн хоорондын харилцаа” гэж хэлсэн хүн хэн билээ? Өөр хүн авбал тийм биш болчихно.

Тао:    Хатуу хөтүү ажил хийхээр эр хүнтэй байхын сайхныг үгүйлэх юм. Би нөхөргүй байх ч яахав. Чи л нөхөргүй байгаад байна.

Жу:     Хөөе, та бас л болохгүй сэдэв рүү хазайж байна. Цаашаа ярихгүй шүү. Зогс.

Тао:    Тэгвэл үхтлээ ажиллахгүй юу.

Жу:     Энэ юу ч биш ээ. Дасгал хөдөлгөөн л гэсэн үг. Ван Шишиа надад бүр атаархаад байхад чинь. Намайг угийн мариа багатай гэдэг.

Тао:    Нээрээ, Ван Шишиа гэснээс, түрүүхэн танай ангийн залуу, оршуулгын үйлчилгээний Чэн Майдун нэг их ганган охинтой үнсэлцэж байна гэж би дуулсан.

Жу:     Юу гэж?

Тао:    Бүр тачаадсан.

Жу:     Тач... тачаадсан? Тийм үнсэлт ямар байдгийг мэддэг ч юм шиг.

Тао:    Мэдэлгүй дээ. Сонсохоос хацар халуу дүүгж байна шд. Их л загварлаг ганган охин байсан гэсэн. Бас том хотод ажилладаг. Ван Шишиа юм уу?

Жу:     Биш ээ.

Тао:    Бишийг нь яаж мэдэж байгаа юм? Чи бас тэр тухай дуулсан юм уу?

Жу:     Үгүй л дээ. Шанхайд сохор болзоонд явж байгаа хүн яаж тэгсэн байхав дээ?

Тао:    Тэгээд хэн юм бол доо. Чэн Майдун чинь уг нь даруу, төлөв залуу даа. Тэр хүүхэн нь л ичгүүр сонжуургүй болж таарлаа.

Жу:     Хөөе. Танд ямар хамаа байна аа? Үнсэлцээ л биз. Тэгээд юу гэж? Хүний араар муулах муухай шүү.

Тао:    Хэн тэгсэн юм? Хүмүүсийн жиг жуг хийхийг л би сонссон төдий. Би ямар тийм хов тараах юм биш.

Жу:     Надад туслаач.

Тао:    Наашаа өгчих өө. Өнөө орой дахиад халуун тогоо иднэ. Замаараа бууцай авчхаарай.

Жу:     Өөр юм идье л даа. Өдөр болгон халуун тогоо. Хи Ниаониао бүр залхаж гүйцлээ.

Тао:    Хоол л бол хоол. Битгий гонгиноод бай. Эндхийн ажил их байна. Хоол хийж байх завтай хүн хэн байна? Гэрийн үйлчлэгч байсан бол хамаа алга. Наашаа өгчих.

Эм:     Баярлалаа. За, май.

Тао:    Өлбөрч үхлээ.

Жу:     Өлбөрч үхлээ.

Ни:      Өлбөрч үхлээ.

Тао:    Бэлэн гоймон идчихье.

ЖуНи: Тэгье.

Ни:      Зайдас хийе.

Жу:     Бас өндөг.

Тао:    Тэгье.

Ван:    Яасан бэ? Гараа угаацгаа. Хоолны цаг боллоо.

Ни:      Гоё доо. Ёстой гоё. Чанаж шарсан гахай, сам хорхой, загас. Шишиа эгч ээ.

Жу:     Ван Шишиа. Чи ёстой авралын тэнгэр юм аа. Сахиусан тэнгэр.

Тао:    Шишиа ирэхэд цагаан сар шиг л болох юм. Хундага юм ууцгаая.

Ван:    Тэгье.

Жу:     Надад хэлчихгүй. Бүр гайхлаа шд.

Тао:    За, өнөөдөр та хоёр надтай ууна шүү.

Ван:    За.

Жу:     Бүгд өөх тостой юм байна шд. Чи юу идэх юм?

Ван:    Чи юу яриад байна аа? Нутагтаа ирчхээд дэглэм барьдаг хэн байсан юм? Зүгээр иднэ.

Жу:     Зүгээр ууна.

Ни:      Би юу уух юм бэ?

Тао:    Шөл ууна.

Ван:    За, май.

Бүгд:   Төлөө.

ЭмээЛин:    Төлөө.

Эмээ:  Хүүе, хүүе. Чи ямар 18т биш дээ. Битгий тэгж хөнтөр.

Лин:    Би дөнгөж 73-тай шүү дээ. Жаахан охин л гэсэн үг.

Эмээ:  Дөнгөж 73 аа? Би 84-тэй. Хоёулаа ч хадан гэртээ ойртсон шүү.

Лин:    Түй, түй. Мод тогш.

Эмээ:  За за. Түй түй. Чи ч намайг эрхлүүлэх юм даа. Над шиг насан баяраа тэмдэглэдэг хөгшин байдаг болов уу?

Лин:    Хөгшин байлаа гээд ямар ялгаа байхав дээ? Хүн үрчлээтлээ гээд хэргээс гарахгүй.

Эмээ:  Бэлэг шүлгээр яах гээ вэ? Дотор нь юу байгааг мэдсээр байхад. Оройн гэрэлд их тансаг чамин харагдаж байна. Хөөе, битгий шоолоод бай. Энэ чинь миний азын өнгө.

Лин:    Би таныг шоолоод яахав дээ.

Эмээ:  Чи бид хоёр адилхан Хилэнцийн ордныхон шүү дээ.

Лин:    Өдөр болгон зүүгээрэй, за юу? Тэгвэл танд аз хийморь ирнэ.

Эмээ:  Тэгвэл надад биш, манай Майдунд илүү хэрэгтэй юм байна. Бид хоёр нэг өдөр төрсөн юм. Бас хилэнцийн орд шүү дээ.

Лин:    Та аз хийморьтой байвал ач хүү чинь ч тийм байна.

Эмээ:  Нээрээ тийм дээ. Би сайхан амьдарч байвал миний хүүд ч бас сайнаар нөлөөлнө. Майдуны амьдрал хэцүү. Эцэг нь олигтой байж чадаагүй. Бас тэр салалт нь их хэцүү байсаан. Сэтгэл нь их шаналаа байлгүй дээ.

Лин:    Нээрээ тийм. Өмнө нь таны төрсөн өдрийг тэмдэглэж байхад, тэрнийг Сон И-гээс хойш дүнсгэр болсон гэж та ярьж байсан. Та салсан хойно нь бусдыг буруутгаж байна.

Эмээ:  Тэр хүүхэнд буруу байгаа шд. Майдун буруу хүнтэйгээ учирсан.

Лин:    Тэрнээс хойш та нэг нас нэмлээ. Нас дагаж ухаан гэдэг дээ. Байнга гомдоллож байхаа боль.

Эмээ:  Заа за.

Лин:    За, лаагаа үлээ. Хүслээ бодоорой._ Төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эмээ:  Баярлалаа.

Лин:    Бялуугаа зүсээрэй.

Эмээ:  Байж бай. Бие засах хэрэгтэй болчихлоо. Энд сайхан байна л даа. Гэхдээ удаан суучхаад босохоор хөл өвдөөд байх юм.

Лин:    Болгоомжтой гэм.

Эмээ:  За, гайгүй, гайгүй. Энэ зургуудыг харахаар бүр ч илүү бие засмаар болох юм.

Лин:    Хармааргүй юм байвал тойроод явж бай. Тэгвэл санаа чинь амар байна.

Эмээ:  Ойлгохгүй юм. Эрэгтэй хүн яагаад ийм хувцас өмсдөг байна аа?

Тао:    Шишиа, чи бас яагаад амралт авчхав? Жуанжэ та хоёр чинь үлгэр жишээ ажилтнууд гээ биз дээ?

Ван:    Францаас нэг дарга манай компанид ирсэн юм. Биднийг зандраад байдаг. Гайтай. Дахиж тэрнийг харахгүй бол сайн байна. Тийм ээ.

Тао:    Бид бол ямар ч дээрэнгүй харьцааг тэвчихгүй. Чи цагаан сараар бас энд байх юм уу?

Ван:    Манай ах намайг виз гаргуул гэсээн. Канадад зээ дүү дээрээ оч гэсэн юм. Гурван нас хүрчхээд байхад нь би нэг ч уулзаагүй.

Жу:     Аав чинь яах юм? Танай ах та хоёр аавтайгаа дахиж уулзахгүй юм уу?

Ван:    Бид хоёр ээжтэй л уулзсан. Аавтай уулзаагүй. Гэтэл ээж маань одоо алга. Аавыг бол огт байхгүй л гэж үздэг юм.

Тао:    Зарим эцэг эхийг хайрлаад ч хэрэггүй юм аа. Зарим хүн үйлийн үрээ бодоод биш хувиа хичээж л хүүхэд гаргах юм. Сайн эцэг эхэд бол анхаарал халамж тавих нь зүйтэй. Харин хэрэггүй амьтад бол хол явсан нь дээр. Хүний хийморь гутаагсад.

Ван:    Гоё хэллээ, загалмайлсан эх минь.

Жу:     Гоё хэллээ. Гэнэтийн бэлгээр дүүрэн хүн шүү.

Тао:    Хүн эцэг эхээ сонгохгүй ч, ханиа бол сонгож болно. Ирээдүйгээ төлөвлөнө шүү дээ.

Жу:     Яана аа, эхэллээ дээ.

Ван:    Ээжийн чинь зөв шд. Жинхэнэ хайрыг олохын тулд жинхэнээсээ хичээ. Хаалган дээр чинь хүрээд ирнэ гэж бодоо юу? Наадах чинь залхуу хойрго зан шүү.

Тао:    Төлөө.

Жу:     Ээж, Ван Шишиагийн хоосон гоё үгэнд битгий хуурт. Ухаантай харагддаг мөртлөө эрчүүдийн асуудал дээр шал худлаа. Охид сохор болзоонд яваад ихэнхдээ дурамжхан байдаг байтал энэ болохоор бүгдийг нь гоё байлаа, бараг гэрлэсэн ч яахав гэчихсэн ирдэг.

Тао:    Тэр ёстой болохгүй шүү, Ши Шиа.

Ван:    Би яг үнэнийг хэлэх үү? Энэ л миний ирээдүйн бүх нөхөртэйгөө харьцах боломжийг минь устгаж байхгүй юу. Сүүлд санхүүгийн салбарын нэг залуутай уулзсан юм.

Жу:     Тэр чинь гуталдаа өндөрлөгөө хийчхээд 175см гэж худлаа ярьсан шүү.

Тао:    Битгий хүнийг намханаар нь гоочилж бай. Төрчихсөн юмыг яадаг юм? Гол нь зан суртахуун шд.

Ван:    Харин тийм.

Тао:    Гэхдээ Шишиа, өндөр цаашид удамшина шүү дээ.

Ван:    Бас би хувьдаа кино театртай залуутай уулзсан.

Жу:     Дуугүй байна л гэж байхгүй. Хоол идэж эхлэхээс дуустал нэг ч удаа ам хамхиагүй. Толгой чинь өвдөөгүй юу?

Тао:    Эр хүн чалчаа байх муухай л даа. Үнэн.

Ван:    За яахав. Хэдэн сарын өмнө би нэг уран бүтээлч залуутай уулзсан. Зураг зурдаг хүн.

Тао:    Зураачтай хэзээ ч битгий суу. Бас нэг Жуан Яныг дагуулж ирэх чинь дутаж гэнэ. Тэр бүтэхгүй.

Жу:     Ван Шишиа, хүлээн зөвшөөрөөч. Чи эрд нүдгүй байхгүй юу.

Ван:    Болж бүтвэл хэнтэй ч байсан амьдарна шүү дээ. Хайр байвал болж л таарна.

Тао:    Тэр ч юу л бол доо. Хувь тавилан л хамгийн чухал оролцоотой байдаг юм.

Жу:     Харин тийм.

Тао:    Гэхдээ хэтэрхий голж шилж болохгүй шүү.

Ван:    Амьдрал хэцүү шүү. Амьдрал дэндүү хатуу. Нээрээ, миний дуртай нэг од бүсгүй байдаг юм. Нэг яриан дээр тэрнээс “Та намайг яаж харж байна?” гэж асууж л дээ. Хариуд нь... “Би хардаггүй” гэсэн. Би шууд л тэрнийг хүндэлсэн. Би тийм олон сайн эртэй учраагүй л дээ. Тийм болохоор яаж сонгохоо мэдэхгүй.

Тао:    Тэр үнэн. Би гэдэг хүн хоёр удаа гэрлэсэн, нэг хүүтэй. Тэгсэн ч эрчүүдийг огт ойлгохгүй байгаа юм шиг санагддаг.

Жу:     Байна уу? Манайх хаасан. Одоо хүргэлт байхгүй. Та чинь... Лин эмээ? Чэн эмээ?

Лин:    Тавтай морил, Жуанжэ.

Жу:     Уучлаарай, хоол маань замдаа хөрчихлөө. Халаагаад идээрэй.

Лин:    Зүгээр дээ. Бид маргааш идэх юм. Шөнө орой дуудсанд уучлаарай. Хэд болж байна?

Жу:     Манайхаас өгч байгаа юм. Чэн эмээ таны тухай их ярьдаг шүү. Та тэр өдөр бидэнд бяцхан бялуунууд хийж өгснийг төлбөр гээд бодчихъё.

Лин:    Жуанжэ. Үнэндээ бол чамд Чэн эмээг өгч гэр лүү нь хүргүүлэх гэж чамайг дуудсан юм аа. Өнөөдөр төрсөн өдөр нь. Тэгээд жаахан уучихсан. Ийм байдалтай гэр лүү нь алхуулж чадахгүй нь. Майдун завгүй байгаа. Чамаас ингэж тусламж хүсэхээс өөр арга байсангүй.

Жу:     Эмээ, тусламж хэрэгтэй болохоор хоол захиалах албагүй шүү дээ. Зүгээр над руу залгаад л болоо.

Эмээ:  Дуулав уу? Жуанжэ чинь хамгийн сайхан охин байхгүй юу.

Жу:     За, би Чэн эмээг гэрт нь хүргээд өгье. Та согтуу байна уу?

Лин:    Үгүй, би гайгүй. Би зүгээр.

Жу:     Хэрэг гарвал над руу залгаарай._ Эмээ, төрсөн өдрийн мэнд хүргэе. Надад хэлэхгүй яасан юм бэ? Тэгсэн бол бэлэг бэлдэхгүй юу.

Эмээ:  Тэгэх шаардлагагүй дээ. Чамайг харахад л болоод явчихна.

Эр:      Та хоёр хэр их уусан юм бэ?

Эмээ:  Чамд ямар хамаатай юм?

Жу:     Харин тийм. Хөөх, эмээ. Энэ шинэ бугуйвч уу? Хөөрхөн юм аа.

Эмээ:  Лин эмээ чинь төрсөн өдрийн бэлэг болгож өгсөн юм. Энэ миний азын өнгө байгаа юм.

Жу:     Гоё юм байна. Чэн Майдун яагаад тантай цуг байхгүй байгаа юм?

Эмээ:  Эмээ нь төрсөн өдрөө хэзээ ч тэмдэглэж байгаагүй гэвэл чамд ойлгомжтой байх.

Жу:     Нэг өдөр төрсөн учраас уу?

Эмээ:  Сонин байгаа биз? Урьд нь бид хоёр хамт тэмдэглэдэг байлаа. Гэтэл яагаад ч юм тэр над руу утсаар ч ярьсангүй. Завгүй яваа биз дээ. Би тэрэнд бялуу авсан юм. Маргааш ирээд иднэ биз. Хоцорсон ч гэсэн яахав дээ.

Жу:     Эмээ. Бялууг нь би өгье. 30 насны төрсөн өдөр нь шдээ. Ядаж ганц зүсэм бялуу идэх хэрэгтэй.

Эмээ:  Нээрээ гэж үү?

Ээж:    Охиныг минь аваар ир!

Эрр:    Зогсоо зайгүй уйлаад байдаг байсаан. Их удаан өвчтэй байсан шдээ.

Дүү:    Ху Лияан. Чи муу чулуун зүрхтэй хог шаар. Чи яачихсан юм? Миний эгч яахаараа хүүхдээ хаяад амиа хорлож байдаг юм?

Эрр:    Би хүчээр амийг нь хорлуулаагүй шдээ. Тийм биз дээ? Тэр үхлээ гээд би юу хожих юм?

Ээж:    36хан настай юм шүү дээ. Чам шиг хэрэггүй амьтантай учраагүй бол өдийд одоо ч гэсэн...

Дүү:    Ээж.

Эрр:    Хөөе, хөөе.

Чэн:    Хөөе, больцгоо. Цагдаа дуудлаа шүү. Тайван бай. Битгий зодолд.

Эм:     Цохиод аваач.

Чэн:    Больцгоо.

Эм:     Наадхаа алаач. Үхтэл нь зод.

Чэн:    Больцгоо л доо. Битгий зодолдоод бай.

Эр:      Цаашаа бай.

Жу:     Хүүе, болиоч ээ.

Чэн:    Чи яв аа.

Жу:     Байзаач. Мэдрэл чинь зүгээр үү? Зодуулах нь байна шдээ. Сургуульд байсан зангаараа.

Чэн:    Чиний оролцох юм биш. Яв. Больцгоо.

Жу:     Тайвшир гэж байна.

Эрр:    Би л хүүхнүүдийг зоддог болохоос хүүхнүүд намайг зоддоггүй юм.

Чэн:    Хохь чинь шүү.

Эрр:    Ах аа. Та нар яах гэж ирээ вэ?

Жу:     За за, артай юм байх шив. Та нарыг Нанпинд тийм нэртэй гэж мэдэхгүй юм байна.

Эрр:    Наад амаа.

Босс:  Эхнэр чинь дөнгөж өнгөрчхөөд байна. Ингэж болж байгаам уу? Чамд зүрх гэж байна уу?

Эрр:    Ах аа. Ах аа. Би үеэлийнхээ өмнөөс уучлал гуйя. Одоо надад даатгачих. Энэ хүнийхээ цусыг тогтоо. Хамрыг нь битгий бөглөөрэй. Урагш тонгойлго. Тэгээд мөсөөр дар.

Чэн:    Фэн шилун, чи зохицуул.

Фэн:    За, бүгд тайван байгаарай. Энх тайвнаар ярилцъя.

Чэн:    Арван минут болчихсон уу? Бүтэж үхлээ шд. Цус тогтчихож. Босоорой, хөл чинь бадайрлаа.

Жу:     Миний хөл чиний толгойноос л дээр байна.

Чэн:    Манай ажил юм чинь би өөр яах юм?

Жу:     Тэр хулигааныг заналхийлэхийг чинь би сонссон шүү.

Чэн:    Чамайг цохих гээд байгаа юм чинь.

Жу:     Тэр яахав. Хэрвээ эмээгийн чинь зөв бол жаахан цус гарахад тэр чиний азын өнгө.

Чэн:    Балай юм.

Жу:     Чэн Майдун, төрсөн өдрийн мэнд. Өө, дөнгөж сая няцалчих шиг боллоо. Идэх үү?

Чэн:    Баярлалаа.

Жу:     Яасан гэж? Бялуунд уу? Чиний хар толгойг аварсанд уу?

Чэн:    Хоёуланд нь.

Жу:     Сэхүүн гэдэг нь. Эмээ чинь энэ бялууг надад өгч явуулсан юм. Би өмнөөс нь явж байна.

Чэн:    Эмээд талархмаар юм байна. Төрсөн өдрийн мэнд ч хүргэе.

Жу:     Цаадах чинь баяртай байгаа. Өнөөдөр уугаад бас чамд бэлэг авсан байна лээ.

Чэн:    Тийм үү? Чи бас уусан юм биш үү?

Жу:     Үнэртэж байна уу?

Чэн:    Цаашаа бай. Хүний амьсгал боогдуулаад.

Жу:     Тэр архинаас болоогүй. Миний үзэсгэлэнт царайнаас болж байгаа юм.

Чэн:    Чи согтуу байх шиг байна. Хүмүүс чамайг хэрэг тарих гэж ирсэн л гэж бодох юм байна.

Жу:     Тэгж хэлж болно шдээ. Уугаагүй байсан бол тэр нөхрийг алгадаж чадахгүй шд.

Чэн:    Өмнө нь хэн ч тэгж байгаагүй.

Жу:     Май, бялуу ид. Миний ирсний хэргийг гаргаарай.

Чэн:    Цус амтагдсан хэвээрээ байна аа. Идэхгүй.

Жу:     Ганц халбага.

Чэн:    Үгүй.

Жу:     Тийм._ Тэр хэн бэ?

Чэн:    Нас барсан эмэгтэй нь хүү нь байгаа юм. Ээж нь дотор байгаа.

Жу:     Өө, жолооч унтчихаж.

Чэн:    Гэртээ хариад зурвас бичээрэй.

Жу:     Чэн Майдун, чи ямар бэлэг авмаар байна? Чиний 30 насны төрсөн өдөр шд.

Чэн:    За байз... надад хувцас аваад өг. Би энд байх хэрэгтэй. Явж болохгүй.

Жу:     Онлайнаар захиалж чадахгүй юу?

Чэн:    Чадахгүй.

Жу:     За, яахав. Чи их юм шаардаж байна шүү. Их шуналтай хүсэл хэлж байна.

Чэн:    Мөнгийг нь өгнө.

Жу:     За за. Хариултыг нь би авлаа шүү. Юу авмаар байна?

Чэн:    Би чам руу зураг явуулъя.

Жу:     Хүн гуай. Хүн гуай. Явах болчихлоо. Орооч ээ. Гадаа хүйтэн байна шд._ Чи ажил дээрээ иймэрхүү асуудалд байнга ордог уу?

Чэн:    Манай тосгонд бол анх орж байна. Ихэнхдээ жамаараа нөгчсөн ахмад настнууд ирдгийн. Миний өмнөх ажил үүнээс дор байсан.

Жу:     Ямар байсан юм?

Чэн:    Мэдмээр байна уу?

Жу:     Мэдлээ гээд яав л гэж.

Чэн:    Би мөчилсөн цогцос нийлүүлж оёж байсан юм. Харахын эцэсгүй хэргийн газруудад очиж байлаа. Хамгийн муухай нь нэг зооринд нас барчихсан хүн байсан. Халуун зун. Хүмүүс хоёр долоо хоногийн дараа цогцсыг нь олсон.

Жу:     Ажлыг чинь доош нь хийсэн юм биш шүү. Харин санаа зовж байна. Хүмүүс миний тахир дутууг мэддэгтэй адил. Тэд хэчнээн эелдэг байсан, хэчнээн чимээгүй байсан дотроо санаа зовсоор л байдаг юм. Над шиг хүмүүс байнга бага зэргийн зовлонтой амьдрах тавилантай.

Чэн:    Чи яаж давж гарсан юм?

Жу:     Сул талаа давуу тал болгосон юм. Би борлуулагчаар ажиллаж байхдаа намайг ийм гэдгийг мэддэг хэн ч байсан надад уурладаггүй байсан юм.

Чэн:    Сүрхий юм аа.

Жу:     Чи надад хэлж байсан шдээ. Таяг хүртэл зэвсэг болдог юм аа гэж._ Хөөх, чи яагаад орондоо байхгүй байна?

Ван:    Чи яасан орой яваа юм?

Жу:     Би Чэн Майдунтай юм ярьж байсан юм. Чи юу үзэж байна?

Ван:    Чиний үзсэн түүх дээрээс нэг юм олоод._ Үнэхээр мундаг хүмүүс шүү.

Жу:     Эхний гурван анги нь маш сонирхолтой. Нэвт ялзарсан цогцос, осол. Заримдаа хэд хоног цурам хийлгүй ажиллана. Өмсгөл нь шал нойтон. Бас л их оюуны болоод биеийн хүч шаардаж байгаа юм даа. Хирийн хүний хийх ажил биш._ Бодоход сонин л асуудал шд. Битгий хүн рүү сонин хараад бай.

Ван:    Ээж сая намайг баахан байцаалаа. Чэн Майдуныг барьж авч үнссэн охин намайг мөн үү гэнэ ээ.

Жу:     Тэгээд чи юу гэсэн?

Ван:    Мэдээж үгүй л гэнэ шд. Нэгдүгээрт, би тийм ганган биш. Хоёрдугаарт, би тийм нээлттэй хүн ч биш. Гуравдугаарт, би тэрэнд ойртох ч үгүй. Тэгж нүгэл үйлдвэр амьдаараа идүүлнэ биз.

Жу:     Зайлаач.

Ван:    Гол юмаа ярья аа, Жуанжэ. Чи Чэн Майдунд хайртай юм уу? Айн?

МСЖ: Агуу хүн, Надад авах хувцас. Тэмдэглэл, өндөр 185см. Жин 65кг.

Ван:    Яасан бэ? Та хоёр хувцасны дэлгүүр нээх санаатай байгаам уу?

Жу:     Битгий хэрэгт дурлаад бай. Арван ширхэг дотуур хувцас аа? Үнэнээсээ хэлж байгаан байх даа? Би чамд дотуур хувцас авах хэмжээний дотно билүү, бид?

Ван:    Дотуур хувцас аа? Хариуг нь сонсъё.

Чэн:    Би завгүй байна. Үнэнээсээ хэл.

Жу:     Хоолойг нь сонсоход, тэр масктай байгаа бололтой. Бас нэг завгүй шөнө юм шиг байна.

Ван:    Жуанжэ. Чи ёстой бүтэхгүй.

Жу:     Би яалтай билээ. Майдун ганцаараа болоод л байна шд.

Ван:    Юу гэсэн үг юм? Тэр чамайг сонирхохгүй байгаа юм уу?

Жу:     Үгүй байх аа. Тэгтлээ ихээр сонирхохгүй л байх шиг байна. Сонирхсон бол хэлнэ шд.

Ван:    Цаадах чинь дотуур өмд аваад өгөөч гэхээс өөрөөр яаж хэлэх юм бэ?

Жу:     Тэр намайг эмэгтэй хүн гэж хардаг гэсэн үг үү? За, тийм болог.

Ван:    Энэ эрчүүд чинь яасан ч сонин улсав.

Жу:     Тэр ч яахав, би Шанхай руу буцна. Нэгэндээ хайртай болчихвол төвөг биз дээ? Би тэрэнд ярилцаж болох найз л гэж ханддаг.

Ван:    Жуанжэ, Житун чамайг мартаж чадаагүй байгаа юм шиг байна лээ.

Жу:     Тэрийг март аа. Өөрийн үнэ цэнээ мэддэг минь миний гол давуу тал.

Ван:    Нээрээ хэлж байна аа. Би... Намайг буцаж ирдэг өдөр би тэрэнтэй бараг яриагүй. Чамайг найз залуутай гээд хэлчихсэн.

Жу:     Тэгээд?

Ван:    Чэн Майдун та хоёрын үнсэлцэж байгаа зургийг явуулчихсан.

Жу:     Худлаа байлгүй дээ.

Ван:    Жаахан өдмөөр байсан юм аа. Чамд санаатай хэвээрээ юм шиг байна лээ.

Жу:     Надад хамаагүй.

Ван:    Бүр мартчихсан гэж үү?

Жу:     Тэгээгүй бол яагаад худлаа ярина гэж?

Ван:    Тэгвэл сайн л байна. Чи бид хоёр хэнтэй учрахаа мэдэхгүй л яваад байгаа. Ядаж юунаас хол явахаа мэдэж байвал аштай юу даа.

Жу:     Юунаас хол явна гэж? Гэнэт мэдэж гэнэ.

Ван:    За, би хэлье. Би одоо мэддэг болсон. Сүүлийн сохор болзооны залуу ёстой бүтэхгүй.

Жу:     Их сонин юм болох нь ээ.

Ван:    Харин тийм, Тэр 30 хол гарчихсан. ТиСиЭмд бүртгэлтэй гэсэн шүү. Арай дэндүү том том ярьсан. Нэг л их том дарга шиг баахан хүн дагуулчихсан. Манай аавыг санагдуулаад байсан юм. Тэгснээ нэрийг нь хэн гэдэг гээч? Цуй ах. Яахаараа ийм нэртэй болдог байна? Би онлайнаар нэг нийтлэл харсан юм. “Аянгат бөмбөг” гэдэг нэртэй. Жинхэнэ нэр шүү. За, би цааш ярья. Хамгийн муухай нь юу байсан гээч? Болзоо талдаа орж байхад, тэр намайг сонирхож байна гэдэг юм байна. Миний гадна төрх, эрхэмсэг байдал өмнөх эхнэрийг нь санагдуулсан гэнэ ээ. Хэн тийм юм ярьдаг байна аа? Арай хэтэрхий. Сохор болзоонд хүртэл дүрэм байгаа шд. Тэрийг нь мэдэхгүй бол явахгүй байх хэрэгтэй шд. Өмнөх эхнэртэй нь адилхан ч гэх шиг. Өөрөө манай бүтэлгүй аав шиг царайтай юм байж. Бүр нэг цохиод авмаар. Би арай чийрэг байсан бол нүүрэн дээр нь шил хагалахгүй юу.

Жу:     Сохор болзоогоор яаж тийм ядаргаатай хүнтэй учраад байна? Надад сонин байна.

Ван:    Чи одоо юу гээд байгаа юм бэ? Би хувийн туршлагаасаа хэлж байна аа. Зарим нэг эрчүүд үнэхээр өөр төрөл зүйл юм билээ.

Жу:     Үнэн шүү. Тэдний ухаан санаа ер нь яачихдаг байна аа?

Ван:    Аянгат...

Жу:     Бөмбөг.

Ван:    Аянгат бөмбөг.

Хоёул: Аянгат бөмбөг.

Жу:     Цуй юу гэлээ?

Ван:    Цуй ах.

Жу:     Байна уу?

Чэн:    Мэдээтэй яваарай. Оршуулгын машиныг гүйцэд түрүүлж болохгүй.

Жу:     Айн? Танай машин юм уу? Харсангүй.

Чэн:    Зүгээр ээ. Энэ удаад зүгээр өнгөрөөе.

Жу:     Битгий хүн доромжлоод бай. Хараагүй л байна. Би тийм тэнэг хүн биш шдээ.

Чэн:    За за. Тасаллаа шүү. Замаа сайн хараарай.

Жу:     Байж бай л даа. Оршуулгын машиныг гүйцэд түрүүлж болдоггүй шалтгаан байдаг юм уу? Муу ёр уу?

Чэн:    Одоо л чи тэнэг юм ярьж байна.

Жу:     Намайг гэгээрүүлж хайрла.

Чэн:    Машин одоогоор хоосон явж байна. Ажилтай явж байсан бол талийгч хамгийн нэгдүгээрт. Зам тавьж өгөх ёстой.

Жу:     Уучлаарай. Цаашдаа санаж явъя аа.

Чэн:    Алдаанаасаа суралцаарай. Энэ чинь сайн зуршил. Бас... чи нэг тийшээ яваа юм биш үү?

Жу:     Явна аа. Гэхдээ эхлээд гэрийн асуудлыг зохицуулна.

Чэн:    За за, баяртай.

Жу:     Ёстой бүдүүлэг амьтан.

Хай:    Зогсох уу яах уу?

Чэн:    Зогсох оо? Яагаад?

Хай:    Бууж ярилцахгүй юу.

Чэн:    Та хүртэл ийм юм хэлж байх гэж. Фэн Шилун байсан бол яая гэх сэн.

Хай:    Сэтгэлээ дотроо нуугаад байхыг чинь харж тэвчиж чадахгүй юм. Наад зангаа болиоч.

Жу:     Чэн Майдун, чи таслахгүйгээр нэг дор ярьж чаддаггүй хүн үү? Житун уу?

Back to episodes Go home