Alliance 21

Alliance-21

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Лу: эм, Лин Шуаны дарга

Ай: Лин Шуаны багийн хүн

 

Гарчиг: ........ 21-р анги

Жиан: Төлөө. Лин хатагтай, ярилцлага авмаар байна. Ажилдаа эргээд орох ямар байна?

Лин: Сэтгэл хөдлөл, бас дарамт хоёрын нийлбэр гэж хэлье. Насаа бодох юм бол би хамт ажилладаг залуу хүмүүсийнхээ бие махбодийн болоод оюуны хурдыг гүйцэхгүй. Тийм болохоор маш их хичээж ажиллах хэрэгтэй. Гэхдээ ажилдаа эргэж орохоосоо өмнө сэтгэл санааны бэлтгэлтэй байсан болохоор одоо сэтгэл хангалуун байгаа. Өөрийнхөө бас Пингуогийн мөрөөдлийн төлөө хийж байгаа болохоор...  Яасан ч бууж өгөхгүй.  

Жиан: Хэдэн сарын өмнө анх уулзаж байснаа санаж байна.  Тэр үед хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөөд, гэрийн ажил хийдэг гэрийн эзэгтэй байсан шд. Одоо... карьер хөөсөн чадварлаг эмэгтэй болчихож. Салсан ч гэсэн тайвнаар нүүр тулах  итгэлтэй болж. Намайг хар л даа. толгойгүй ялаа шиг. Миний карьер ч, хувийн амьдралд маань ч зүг чиг алга.

Лин: Ажил дээр чинь шинэ залуу эргүүлээд байгаа гэсэн байх аа?

Жиан: Бүгд адилхан. Хэсэг хугацааны дараа миний амьдралыг, салж сарнисан бүтэлгүй гэр бүл, миний муухай аашийг мэддэг болоод бүгд зугтаагаад явчихна. Эргэж ч харахгүй зугтана... Энд юу хийж байгаа юм?

Бо: Суу. Нэг газар руу явъя.

Жиан: Хаашаа?

Бо: Жианжоу дээрээс ийм харагддаг байх нь ээ. Хөөе. Хүсвэл намайг шоолсон ч болно. Би Жианжоуд ирээд удаж байгаа ч гэсэн анх удаа л энд гарч ирж байна. Анх үнэтэй санагддаг байсан. Дараа нь жуулчин шиг харагдмааргүй санагддаг байсан. Гадны хүмүүсээс зайгаа барьж байж л энэ том хотын хүн шиг санагддаг байсан.

Жиан: Өнөөдөр яагаад энд авчирсан юм?

Бо: Чи надаас  гэр бүлийг чинь тэвчиж чадах уу гэж асуусан. Би эргэлзсэн. Чамайг дорд үзсэн болохоор биш. Харин ч эсрэгээрээ... Намайг сануулсан болохоор. Манай гэрийнхэн ч гэсэн ялгаагүй. Тийм  болохоор би багадаа өөртөө амалсан. Сайн ажиллаад, заавал амжилтанд хүрнэ гэж. Том хотод амьдарна гэж бодсондоо ч хүрсэн. Гэхдээ Жианжоуд ирснийхээ дараа... миний эзэмшсэн боловсролын зэрэг энд юу ч биш гэдгийг ойлгосон. Жиан Ши. Бид хоёр адилхан хүмүүс. Чиний хүсэл, амбицийг надаас өөр хэн ч тэгж сайн ойлгохгүй. Чиний өнгөрсөн надад хамаагүй. Бас би чиний ирээдүйд хамт байхыг хүсч байна. Би өнгөрсөн хугацаанд 200мянган юань хуримтлуулсан. Дахиад ганц хоёр жилийн дараа байрны урьдчилгаатай болчихно. Жиан Ши... Чи өнгөрсөнөө мартаад энэ хотод надтай хамт амьдарч болохгүй юу? Ойлголоо. Санаа зовох хэрэггүй, би дахиад чамайг ээрэхгүй ээ. Би явлаа.

Жиан: Байз. Минбо... хоёулаа оролдоод үзье.

*******************

Эр: Хөөх. Жу Шиаочиан.

Ч:  Аан?

Эр: Хүний нөөцийнхөн яагаад ийм завтай байдаг юм? Ажлын цагаар өрөө хэсээд л.

Ч: Чамд хамаагүй. Хөөе. Шуан арь. Шинэ ажлын томилгоо харсан уу?

Лин: Ажлын томилгоо? Хараагүй ээ. Яасан?

Ч: Чамайг ОП-1 төслийн багийн даргаар томилсон.

Лин: Худлаа яриад л.

Ч: Өөрөө хар л даа.

Лин: Үгүй байлгүй дээ.

Ч: Хурдан хурдан.

Лин: Хөөх.

Эр: Лин Шуан.

Эр: Эгч ээ, баяр хүргэе.

Лин: Алив, хараадахъя. ОП-1 төсөл Арктай хамтарсан төсөл байх аа?

Ч: Тийм ээ. Олон хүн энэ багийн дарга болохыг хүсч байгаа. Чиний өмнөөс баяртай  байна. Нээрээ, одоо завтай байна уу? би шинэ өрөөг чинь заагаад өгье.

Лин: Надад өрөө өгөх юм уу ? Өөрөөтэй болох нь ээ.

Ч: Нааш ир. Чамд л гэж хэлэхэд. Сиси бас нөгөө хэд чинь чиний үгэнд орно гээд л бодчих.

Лин: Тэгж ярих хэрэггүй.

Лу Ай Эм: баяр хүргэе. Лин Шуан баяр хүргэе. Баяр хүргэе. Баяр хүргэе.

Ай: Хөөе хар даа. хар даа. Айбаогийн бонус цалин орчихсон байна.

Ч: Нээрээ би сонссон. Гү захирал энэ удаа өөрөө шийдвэр гаргасан гэсэн. Тэгээд Айбаогийн бонус өндөр өндөр орсон гэсэн шүү.

Лу: Тийм үү?

******************

Гү: Яасан? Миний нүүрэнд юм наалдчихаж уу?

Лин: Гү захирал аа. Өнөөдөр компаниас намайг тушаал дэвшүүлж, цалин маань нэмсэн. Санаатай тусалсан үгүйг чинь мэдэхгүй ч, баярлалаа гэж хэлэх гэсэн  юм. Баярлалаа, Гү Шү.

Гү: Хялбаршуулсан урамгуулал ажилчдад ашигтай байдаг. ОП-1 төслийн багийн даргаар тавьсан нь техникийн чадварыг чинь  бүрэн ашиглаж, компанийхаа үнэ цэнийг өсгөх зорилготой. Чамд санаатай тусалсан гэж бодож байгаа бол чи өөрийнхөө чадварыг үнэлэхгүй байна аа гэсэн үг.

Лин: За за. би хэтрүүлэн бодож.

Гү: Энэ амралтын өдөр Компьютерийн тэнхим байгуулагдсаны 25жилийн ой болно. Би Ву багшид чамайг очино гээд хэлчихсэн. Очихоо мартав.

Лин: Яагаад? Гү захирал аа, яагаад миний өмнөөс  шийдэж байгаа юм?

Гү: Өөртөө итгэлгүй хэвээр байх шив. Өөрийгөө үнэлэхгүй төгссөн  сургуульдаа очихоос  ичээд байх шиг байна.

Лин: Өөртөө итгэлгүй гэнэ шүү. Очино за...

***************

Эр: Өнөөдрөөс та нар бүгдээрээ Хао Титаниум интернейшналын хоккейн өсвөрийн шигшээ багийн гишүүд боллоо. Хоёр сарын дараа болох Үндэсний өсврийн  лигт амжилттай оролцоорой гэж ерөөе.

Бүгд: За...

Лин: За.

Эм: Бид хоёр явлаа шүү.

Лин: Баяртай. Баяртай.

Гуо: Баяртай. 

Хүү: баяртай.  

Лин: Гуогуо. Хар даа. манай Гуогуо санаа зовох хэрэггүй болсон.

Гуо: За.

Лин: Явж пицца идэж тэмдэглэе.

Гуо: Эмээ мөнгө олох амаргүй болохоор мөнгөө хэмнэж байгаарай гэсэн.

Лин: Жаал аа, тийм юманд санаа зовох хэрэггүй. Ээж нь зөндөө мөнгө олж байгаа. Ээж чинь мундаг хүн шүү. Манай Гуогуо пицца идмээр санагдсан үедээ идэж болно. Хоккей тоглож сурмаар байвал сурна.

Гуо: Миний ээж  ёстой мундаг. Хуа Муланаас ч мундаг.

Лин: Явъя. Пицца авч идье.

Гуо: Пицца идье.

Лин: Явъя...

Гуо: Ээж ээ. Ээж ээ. Миний төрсөн өдөр удахгүй болно.

Лин: Тийм ээ. Гуогуо юу авмаар байна.

Гуо: Бяцхан муужгайн бялуу авъя.

Лин: Болно оо.

Гуо: Бас... аав ээж хоёртойгоо тэмдэглэмээр байна.

Лин: Аан...

******************  

Лин: Чинийх. Сургуулиас явуулсан байна лээ. Сургууль яасан гэж байна?

Вей: Сургууль дээр юу л болов гэж дээ? Угаасан хувцасаа индүүдэхээ мартав аа.

Лин: Гуогуогийн төрсөн өдөр нэг дэх өдөр болно. Бид хоёрыг хамт байлгамаар байна гэсэн.

Вей: Нэг дэр өдөр гэхээр... Ажилтай болохоор амжихгүй ээ.

Лин: Байнга хамт байдаггүй байж, жилд ганц болдог төрсөн өдөр нь шд. Аав нь байж ганц өдрийн зав гаргаж чадахгүй нь уу?

Вей: Компаний ажил хойшлуулж болохгүй. Гуогуод хэлчихээрэй. Аав нь том бэлэ авч өгье гээд хэлчих. За юу?

Лин: Авахгүй юм уу?

Вей: Орой болсон хойно сурталчилгаа л биз. Хувцас индүүдэхээ мартав аа. Гуогуод энэ өлгүүрнүүдийг хураа гэж хэлээрэй.

Си: Зургаан сая юанийг ямар ч ул мөр үлдээхгүй шилжүүлэх боломжгүй. Ямар нэгэн ул мөр үлдсэн л байж таараа.  

Бичиг: үл хөдлөх хөрөнгийн зуучлагч

********************

Лин: Сайн байна уу. Хүн байна уу? Хүн байна уу? Сайн байна уу.

Эм: Сайн байна уу. Та хэнтэй уулзах вэ?

Лин: Би Ву менежерийг хайж байна.

Эм: Ву менежер?  Миний хүү. Чимээгүй ээ.

Эр: Юугаа хийгээд байгаа юм бэ? Хүн үйлчлүүлэгчтэй утсаар ярьж байгааг харахгүй байна уу? Яагаад бас хүүхдээ аваад ирсэн юм бэ? Энэ албан газар болохоос өдөр өнжүүлэх биш гээд байхад.

Эм:Ойлголоо. Уучлаарай, меженер ээ. Дахиад тэгэхгүй.

Эр: Дахиад гэнэ шүү. Наад хүүхдээ учрыг нь олоорой. Та чинь...

Лин: Намайг Лин гэдэг. Таныг гадаадад үл хөдлөх хөрөнгө авахад зуучилдаг гэж сонссон.

Эр: Тийм ээ.

Лин: Би сонирхох гэсэн юм.

Эр: Ийшээ ороод ярилцъя.

Лин: Ву менежер ээ. Та аль улсад ихэвчлэн үл хөдлөх хөрөнгө зуучилдаг вэ?

Эр: Япон, АНУ, Австрали, Зүүн Өмнөд Ази. Энэ улсуудад бүгдэд нь манай компаний салбарууд байгаа. Үйлчлүүлэгч л хүсэх юм бол бид нар заавал олж өгнө.

Лин: Тийм үү? Сүүлийн үед аль улсад хамгийн их үл хөдлөх хөрөнгө авч байна?

Эр: Сүүлийн үед... Хөөе. Лин хатагтай, сонин санагдчихлаа. Та манайхыг яаж мэдэж ирсэн юм?  

Лин: Би танай гадуур байнга явдаг юм. Сүүлийн үед хэрэг гараад, танайхаар үйлчлүүлье гэж бодсон юм.

Эр: Манай гадуур явдаг юм уу. Манай гадаа самбар байхгүй шд. Та хана нэвтэлж хардаг юм уу. Манай ажлыг гаднаас харчихсан юм биш биз? Лин хатагтай. Таны ямар хэргээр ирснийг би хэлүүлэлтгүй мэдэж байна. Манай компаний зөвхөн танил хүмүүсээр дамждаг. Үйлчлүүлэгчдийн маань ихэнх нь гадаадад үл хөдлөх хөрөнгө худалдан авч энд байгаа хөрөнгөө гадагш байрлуулдаг. Мэдээж та мэдэх байлгүй, энэ хөрөнгө хууль ёсных биш. Гэхдээ санаа зоволтгүй. Манай компани үйлчлүүлэгч хаан гэсэн зарчмыг баримталдаг. Хувийн нууцыг маш сайн хадгална. Бид нар ганц ч үг цааш нь дамжуулдаггүй.

******************

Эм:  Сайхан ааштай байна. Бид хоёрыг ирж авсанд баярлалаа.

Эм2: Зүгээр ээ.

Эм: Эгч ээ, та машиндаа түр хүлээж бай.

Эм2: За.

Лин: Сайн уу. Түрүүн би дээд давхарт...

Эм: Би мэднэ ээ. Лин хатагтай. Танд асуух юм байгаа юм уу?

Лин: Би ч гэсэн охинтой. Тийм болохоор хүүхэдтэй хүн ажил хийхэд хэцүү байдгийг сайн мэднэ. Гэхдээ хичнээн хэцүү байсан ч, хүүхдээсээ хол байснаас л дээр. Та миний байдлыг ойлгож байгаа байх. Нөхөр маань намайг араар тавьж, хөрөнгөө гадагш нь гаргаж  байгаа. Салсны дараа, би хичнээн зовсон ч хамаагүй. Гэхдээ охиноо зовоомооргүй байна. Надад тусалж болох уу? Хаана байшин худалдаж авсныг нь хэлэхэд л болно. Лин хатагтай, би ч гэсэн охиноо тэжээх ёстой. Би ажилгүй болчихвол улам л хэцүү болно. Үнэхээр уучлаарай.

*****************

Вей: Маргаашийн ойн баярт, алийг нь өмсвөл дээр вэ?

Ж: Юу ч өмссөн царайлаг юм чинь.

Вей: Магтахдаа сайн шүү.

Ж: Лин Шуан  ч гэсэн  очих уу?

Вей: Тэр очиж яах  юм? Ойн баярт зөвхөн алдартай, нэр нөлөө бүхий төгсөгсдийг урьдаг юм. Ажилдаа эргэж ороод удаагүй байгаа. Очиж чадахгүй.

Ж: Нээрэн үү?

Вей: Би худлаа хэлж яах юм?

Ж: Тэгвэл цугланаа дуусахаар шууд гэртээ ирээрэй. Эмэгтэй хүмүүстэй сээтэгнэж болохгүй шүү.

Вей: Би хүний бодол, үйлдлийг удирдаж чадахгүй шд.

Ж: Бэлэн үгтэй гэдэг нь.

Вей:За. эрт ирнэ гэж амалъя.

*****************

Эм: Үнэн юм уу.

Эр: Би Гү Шү ирнэ гэж сонссон.

Эм: Гү Шү юу?

Эр: Тийм ээ.

Эр2: Панши компаний захирал Гү Шү юу?

Эр: Тэгээд яагаа вэ.

Эр2: Ирэх юм уу? 

Эм: Тэрний тухай зөндөө сонссон.

Эр: Харин тийм ээ.

Эм: Их алдартай хүн.

Эр: Хэлээд юу гэх вэ.  Компани нь их сайн яваа.

Эр2: Хөөе.

Вей:Жан багш аа. Энэ хүн хэн билээ?

Жан: Аан, би танилцуулъя. Энэ бол миний хамгийн амжилттай яваа оюутан, Вей Мин. Саяхан Арк компаний дэд захирлаар томилогдсон.

Эр: Өө, Вей дэд захирал. Таатай байна.

Вей:Надад ч бас.

Эм: Эхнэр чинь бас манай сургуулийг төгссөн гэж сонссон. Өнөөдөр ирээгүй юм уу?

Вей: Эхнэр маань ийм юманд ирэх дургүй л дээ. Би ятгаад дийлээгүй. Дараа заавал авчирна аа.

Эм: Тэгээрэй.

Жан: Алив.

Вей: Танилцсандаа баяртай байна. Баяртай байна. Баяртай байна.

Ву: Хөөе. Яасан хөл хөөртэй байх юм.

Эм: Ву багш аа, та мөн үү?  Сайн байна уу.

Эр: Хүүе,Ву багш аа. Уулзалгүй удсан байна. Удсан байна.

Эр: Гү захирал аа. Яасан сайн хэрэг вэ.

Эр: Ингэж уулзах гэж.

Эр: Та ирнэ гэж хэлэхгүй яасан юм бэ?

Ву: Зүгээр ээ, бид хэд өөрсдөө хүрээд ирлээ. Та нараар авахуулаад яах вэ.

Эр: Тийм дээ, тийм.

Эм: Гү захирал яах аргагүй Компьютерийн тэнхимийн төгсөгчдийн шилдэг төлөөлөл мөн дөө. Гадаадад бизнесээ амжилтанд хүргээд, Панши группийн захирлаар ажиллаж байгаа.

Эр: Их сургуульд байхдаа их сайн байсан гэж сонссон.

Эм: Тийм ээ.

Эр: Тэнхимдээ байнга нэгт ордог байсан гэсэн.

Гү: Эндүүрсэн юм шиг байна. Нээрэн, энэ хүнийг танилцуулъя. Намайг сургуульд байхад дандаа нэгт орж, намайг тоосоорооо булдаг байсан хүн байгаа юм. Лин Шуан.

Ву: Тэр үед би Гү Шүд биш, Лин Шуанд хамгийн их найдвар тавьж байсан юм. Харамсалтай нь сургуулиа төгсөхөөсөө өмнө хажуу тэнхимийн нэг бүтэлгүй нөхөр өөрийн болгоод авчихсан юм даа. Лин Шуан. Дараа нь тэр золигийг хаячихсан уу?

Лин: Түр хүлээгээрэй. Вей Мин.

Вей: Эхнэр...

Лин: Багш аа, танилц. Манай нөхөр, Вей Мин. Түрүүн таны хэлсэн бүтэлгүй нөхөр.

Ву: Чи юу?

Вей: Сайн байна уу, Ву багш аа.

Ву: Тэр үед хэдэн хэдэн хичээлийн шалгалтанд унасан байх аа. Сургуулиа төгсөж чадахгүй болох шахсан Яасан, одоо мэргэжлээ сольчихсон уу?

Вей: Үгүй ээ. Азаар эхнэртэйгээ учирсан.

Эм: Аан, таны яриад байдаг байсан Гү захирлыг ардаа орхидог байсан хэрнээ, хүүхэд төрүүлээд гэртээ байгаа гээд байсан оюутан чинь Вей дэд захирлын эхнэр байх нь ээ?

Жан: Вей дад захирал аа. Ингэж болохгүй шүү. Ийм мундаг эхнэрээ яагаад нуугаад байдаг юм? Танилцуул л даа.

Вей: Уучлаарай, Жан багш аа. Би утсаар ярьчихаад ирье. Түр хүлээгээрэй.

Эм: Гү захирал аа, сайн уу. Бид нар нэг төслийн үеэр уулзаж байсан байх аа? Та санахгүй байгаа байх, тийм үү?

Вей: байна уу? 

Ж: Байна уу? Хайр аа, яагаад ирэхгүй байгаа юм?

Вей: Энд ажил гараад байна. Харин арай болоогүй байна.

Эм: Хөөе...

Эр: Гү захирал аа, та хичээл заахгүй юм уу?

Лин: Ханиа. Хурдан ярь л даа. Хүмүүс хүлээгээд байна шд.

Ж: Саяных хэн бэ?

Вей: Эргээд залгая. Энд сүлжээ муу байна.

Ж: Саяных хэн юм бэ? Байна уу? байна уу?

Вей: Угаалгын өрөө орчихоод ирье.

Ж: Сая ярьсан хүн хэн бэ? Лин Шуан уу? Хариулаач!

******************

Эм: Панши ч том компани шүү.

Вей: Энд юу хийж байгаа юм?

Ж: Яагаад байж болохгүй гэж?  Түрүүн ханиа гэж дуудсан  хүн чинь хэн юм бэ?

Вей: Явъя.

Лин: Жан багш аа, та хоёр ярилцаж байгаарай.

Эр: Хөөе. Вей дэд захирал. Энэ эхнэр чинь үү? Манай сургуулийн алдартай оюутан байх аа? Та хоёр сайхан харагдаж байна.

Вей: Яаралтай ажил гарчихлаа. Дараа ярья. За, явъя.

Лин: Вей Мин. Хааччихав аа? Зөндөө хайлаа шд.

Эр: Намайг уучлаарай. та хэд ярилц даа.

Вей: Ашгүй яг таарлаа. Би танилцуулаад өгье. Манай компаний шинэ ажилтан, Хуан Жиа И.

Лин: Сайн уу.  Хуан Жиа И. Нөгөө шинэ нарийн бичиг үү?

Вей: Тийм.

Ж: Вей Минтэй уулзахаар ирсэн юм. Бид нар...

Вей: Ажил дээр  яаралтай ажил гараад. Жиа И, надад хэлэхээр ирж. Би түрүүлээд явлаа. Явъя.

Лин: Яарч байсан ч гэсэн, хийж байгаа юмаа мартаж болохгүй биз дээ. Ийм уулзалт болж байхад. Тэгээд ч, Жиа И, Вей Мин чиний дарга. Шууд нэрээр нь дуудах чинь зохимжгүй хэрэг.

Вей: Зүгээр ээ. Манай хэлтсийнхэн хамаагүй байдаг юм.

Лин: Дотно найзууд бол тоохгүй л дээ. Мэдэхгүй хүн бол та хоёрыг зүгээргүй гэж бодох байх. Эр хүн тоохгүй байж болно л доо. Ийм залуухан бүсгүй, Хуан захирлын охин гэсэн байх аа? Нэр хүндээ бодох хэрэгтйэ шд.

Вей: Жиа И. Компани руу түрүүлээд явж бай. Би жаахан байж байгаад араас чинь очъё. Үгэнд ор. Яасан бэ?

Ж: Битгий хүр.

Вей: Хэтрүүлэхээ боль. Эмнэлэг хүргээд өгье.

Ш: Вей Мин, чи явах гэж байгаа юм уу? Багш, ангийн хүүхдүүд гээд бүгд ирчихсэн байхад. Одоо л эхлэх гэж байна шд.  Болохгүй биз дээ?   

Вей: Лин Шуан, манай ангийнханд хэлчихээрэй. Би эмнэлэгт хүргэж өгөхөөс. Хэлчихээрэй. Явъя. Зөөлөн.

Ш: Юу болоод байна аа?

Гү: Хурдан дагаад яв.

*******************

Лин: Баярлалаа.

Гү: Гайгүй болж байна уу?

Лин: Зүгээр ээ. Гэрлэлтийн хамгийн утгагүй зүйл юу болохыг мэдэх үү?

Гү: Араар тавьсан хүний буруу байхад, хууртсан хүнийг азгүй, өрөвдөлтэй гэж хүн болгон янз анзаар хэлдэг.

Лин: Хүмүүсийн юу бодох хамаагүй гэж би хэлэхгүй. Миний хэлэх  юм бол... Миний мэддэг Лин Шуан эр хүнээс хараат байх хүн биш, бас Лин Шуан гэдэг нэрнээс өөр тодотгол шаардлагагүй хүн. Угаасаа өөрөөс нь гэрэл цацарч байдаг хүн. Бусдаар өрөвдүүлмээргүй байвал өндөрт гарч, Лин Шуан гэдэг хүний чадварыг харуул.

***************

Вей: Өвдөнө шүү. Эмч шөнө хүйтэн жин тавьбал зүгээр болчихно гэсэн. Уурлах хэрэггүй ээ. Би олон хүний өмнө чамайг аваад гарсан шд. Лин Шуаныг алгадсанаас өөрцгүй. Надад хэн нь чухал гэдгийг одоо бүгд мэдэж байгаа. Зүрхээ өгч байхад... надад эргэлзээд байгаа юм уу?

Ж: Яг одоо Лин Шуан руу утасдаад сална гэдэгээ хэл.

Вей: Алив. Алив... Нааш нь. Салах нь тодорхой. Гэхдээ одоо биш.

Ж: Худлаа битгий шалтаг хэлээд бай. Вей Мин. Чамаас болоод би гэртээ ч очиж чадахгүй байна. Компани дээр хүний элэг доог болж байна. Лин Шуан хүртэл намайг доромжилж байна.  Чи? Чи хүртэл ингэх юм уу?

Вей: Миний төлөө зөндөө золиос гаргасныг чинь мэднэ.  Бөгж авмаар байна гэсэн байх аа? Маргааш явж авъя. Хуримын бөгж зүүчихвэл бид хоёрыг бүгд мэддэг болно. Санаа чинь амрав уу?

Ж: Нээрэн үү? Хүмүүсийн  хэл амнаас айхгүй байна уу?

Вей: Чи л жаргалтай байвал, би яасан ч яах вэ.

Ж: Би хэтэрхий дураараа байна уу? Чи надад дургүй болох уу?

Вей: Яаж дургүй болох юм? Харин ч эрхлүүлмээр байна. Тэгж байж л энэ дураараа занг  чинь бүх насаараа харна шд. Одоо итгэж байна уу?

******************

Лин: Ээж нь ажлаа дуусахаар гэртээ хариад хамт төрсөнө өдрийг нь тэмдэглэнэ за юу.

Гоу: Аав яасан?

Лин: Аав нь ажилтай завгүй болохоор Гуогуотой хамт байж чадахгүй.

Гоу: Ээж ч  гэсэн завгүй биз дээ? Ээж надтай төрсөн өдөр тэмдэглэж байхад чинь... аавыг аваад ир. Аав аа. Аав аа.

Аав: Гуогуо. Гуогуо. Одоо болно оо. Болно. Шуан Шуан, ажлаа хий.

Гуо: Миний аав. Аав.

Аав: Тоох хэрэггүй. Гуогуог надад даатгачих.

Гоу: Аав аа. Аавыг аваад ир. Аав аа.

Аав: Тасаллаа шүү.

Гуо: Аав. Аав...

Шу: Лин Шуан. За, анхаараарай. Наашаа анхаарлаа хандууларай. Энэ хүн бол танай багийг шинэ дарга Лин Шуан. Өнөөдрөөс та нарыг алгоритмыг оновчтой бүтээх, ухаалаг эрх ашиглах, бас эрх үүсгэх, тэрнийгээ яаж ангилж үнэлэх, шийдвэр гаргах тал дээр хувь хүний  мэдээлллийг яаж ашиглх, бас хөрвүүлэх дарааллыг яаж байнга сайжруулах вэ гэдэг дээр удирдаж ажиллана.

Лин: Сайн байцгаана уу. Лин Шуан гэдэг.

***************

Эм: Энэ хос бөгж байна. Манай дөнгөж шинээр ирсэн, ганцхан ширхэг хос бөгж байгаа. Жианжоуд манай дэлгүүрээс өөр газарт байхгүй. Та хоёр шиг дэгжин, мэдрэмжтэй хосуудад яг тохирно.

Ве: Баярлалаа.

Ж: Зүүгээд үзье.

Вей: Би утсаар яриадахъя.

Ж: За.

Вей: Байна уу.

Эр: Байна уу. Вей дэд захирал аа. Таны мөнгө бэлэн болсон шүү.

Вей: Тийм үү?

Эр: Таны сонирхоод байгаа байшин ч гэсэн бэлэн болсон.

Вей: Аан.

Эр: Одоо танд зөвшөөрлийн бичгийг нь явуулна.

Ж: Энэ чулууны тунгалагийн мэдээлэл байгаа юу?

Эм: Алмаз нь Ви Ви Эс, цэвэр байгалийн чулуу.

Эр: Бас гэрээг чинь имейлээр явуулчихъя. Гарын үсэгээ зурчихвал тэгээд байшин таных болно гэсэн үг.

Вей:  За за за.  Их баярлалаа.

Ж: Хайраа.

Вей:  Аан.

Ж: Хайр аа.

Вей:  За, ойлголоо. Баяртай.

Ж: Ямар байна?

Вей:  Сайхан харагдаж байна.  Сайхан зохиж байна.

Эм: Сайхан сонголт шүү. Хэмжээг нь бол манайх тааруулаад өгчихнө. Бас бөгжнийхээ дотор талд үг бичүүлж болно.

Вей:  Үг шивж өгөх юм уу?

Эм: Тийм ээ. Та зүүж үзэх үү?

Вей:  Үг бичүүж болно гэж байна шд. Зүүж үзэх хэрэггүй э

Ж: Өөрийг үзэх үү?

Вей:  Хэрэггүй ээ. Төлбөрөө хийе.

Ж: Баярлалаа.

******************

Аав: Алив, Гуогуо. Ус уучих. Бүр ядарчихсан байна. Хамаг хөлс нь гараад.  Морь унаад ингэтэл ядрах гэж.

Гуо: Эмээ хаачсын?

Аав: Пингуо, эмээ нь түрүүлээд суудал авахаар явчихсан. Чи амттай юм идмээр байна гэсэн биз дээ? За за.

Гоу: Амттай юм идье. Амттай юм.

Аав: Хөөе Гуогуо. Гуогуо гутлаа өмсөөч. Гуогуо, хүлээж бай.. Гутлаа өмсчих өө.

Ж: Өчигдөр үзсэн кино гоё кино байсан.

Вей: Тийм үү? Ямар кино юм?

Гоу: Аав аа. Аав аа... Аав аа. Аав аа.

Ж: Эрэгтэй гол дүр нь... Яасан бэ?

Вей: Гуогуогийн дуу гарах шиг болох юм.

Ж:Андуурсан байлгүй дээ.

Гоу: Аав аа.

Ж: Эрэгтэй гол дүр нь чамаас  царай муутай байсан.

Аав: Гуогуо. Гуогуо. Яасан бэ? Яасан? Аан? Яасан? Алив өвөө нь харъя. Хүүе. Хурдан хурдан хурдан.

Эр: Эрүүгээрээ унаад ам нь гэмтчихсэн байна. Одоо шархыг нь эмчилж байгаа. Бас эм бичиж өгнө. Аман дотрох гэмтэл болохоор хэд хоногтоо юм идэхэд хэцүү байх байх.

Аав: за. Сорви үлдэхгүй байгаа?

Эр: Үлдэхгүй ээ. Шарх нь дотор талдаа.

Аав: Аан за. ашгүй ашгүй.

Лин: Баярлалаа, эмч ээ.

Эр: За.

Аав: Танд баярлалаа. баярлалаа.

Вей: Чи хүүхдээ яаж хардаг юм бэ? Гуогуо яаж байгаад уначихдаг юм?

Эм: Эмнэлэг дээр байж, аяархан байгаарай.

Аав: Вей Мин. Вей Мин. Вей Мин, наашаа хүрээд ир. Нааш ир. Вей Мин. Шуан Шуаны буруу биш ээ. Надаас л боллоо. Би Гуогуог сайн харж чадалгүй алдаад...

Вей: Аав аа.

Аав: Тэгээд л уначихлаа.

Вей: Лин Шуаныг өмөөрөх хэрэггүй. Анх удаа ингэж байгаа юм биш. Ажлаас өөр юм мэдэхгүй. Хүүхэд нэг бол бэртэж гэмтэнэ, нэг бол алга болно.

Аав: Хөөе.  Аятайхан ярилц. Ярилц аа. Ярилц.

Вей: Эх хүн ийм байдаг юм уу? Чиний тэр өрөвдөлтэй ажил чухал юм уу? Гуогуо чухал юм уу? Лин Шуан хувиа хичээхээ боль.  

Лин: Би ажил хийхээр хувиа хичээсэн болно. Чи ажил хийвэл хувиа хичээсэн хэрэг биш үү?

Вей:Адилхан юм уу?

Лин: Юу нь өөр юм?

Вей: Гэрлэсний дараа чи гэр бүлээ халамжилж, хүүхдээ харна гэж өөрөө амалсан. Тэгж чадахгүй бол хамт байх хэрэг алга. Хүүхэдтэй байхын ч хэрэг алга. Чамд карьер тийм чухал юм бол чи эрх чөлөөг чинь өгье. За юу? Дураараа бол. Зүгээр л салъя.

Лин: Ингэж нэг хэлэх шив. 

Ээж: Вей Мин. Вей Мин. Хүүхэд ийм болчихоод байхад, салъя гэсэн үг амнаас чинь яаж гарч чадаж байна аа? Чи хүн мөн үү?

Вей:Гуогоугийн төлөө ингэж байна.

Ээж: Гуогуогийн төлөө?

Аав: Эхнэр...

Ээж: Чи хэтэрч байна.  Чи хүн мөн үү?

Аав: Одоо болно оо. Эмнэлэгт байж

Ээж: Чи хэзээ Гуогуог боддог болчихоо вэ?

Аав: Та хоёр тайван ярилц. Алив, хоёулаа явж Гоугуог харъя.

Ээж: Хүн чанаргүй.

Аав: Тайван бай.

Вей: Лин Шуан. Чам шиг ийм хариуцлагагүй хүнд би охиноо өгч чадахгүй.

Лин: Гуогуогийн төлөө гэсэн үү? Тэгвэл надад хэлээдэх. Гуогуод ямар байгааг чи асууж үзсэн юм уу? Гуогуог хаанаа гэмтсэнийг асуусан уу? Намайг хариуцлагагүй гэсэн үү? Хүүхэд гэмтэхэд чи хаана байсан юм?

Вей: Битгий үг мушгиад бай. Энэ надаас болсон хэрэг биш. Буруутай хүн нь би биш, чи.

******************

Вей: Лин Шуан. Үлдсэн юмаа хэд хоногоос хүн явуулаад авахуулна. Одоохондоо байж байг. Энэ салах өргөдөл. Завтай үедээ уншаад, гарын үсэгээ зураарай. Тэгж байгаад завтай өдрөө хамт иргэний бүртгэл ороод гэрлэлтаа салгуулчихъя. Энд тавилаа шүү.

Лин: Сүүлийн үед хүмүүс салах өргөдөл аваад явж байдаг болоо юу? Сонирхолтой л юм, Вей  Мин.  Ирээдүйг хардаг болоо юу?

Вей: Ёжлоод байх шаардлагагүй. Би аль дээрнээс салахыг хүсч байсан юм. Өнгөрсөн хугацаанд чи гэртээ суугаад, хүмүүстэй харилцдаггүй байсан. Бид хоёрт нийтлэг юм байхаа болиод удаж байна.  Хүүхдээс өөр юм байхгүй болсон. Чи ээжийн үүргээ ч биелүүлж чадахаа байж. Ингэж амьдрах ямар ч шалтгаан алга.

Лин: Нэг болохоор намайг гэртээ суудаг  гэнэ, нэг бол ажилд орлоо гэнэ. Чи юу ярьж байгаагаа мэдэж байна уу? Тэр үед би гэр бүлийнхээ төлөө ажлаа орхисон. Чи гэр бүлээ тэжээх гэж ажил хийсэн. Энэ шийдвэрийг бид хоёр хамт гаргасан.

Вей: Хүн өөрчлөгддөг юм. Хэн ч хүний өмнөөс хариуцлага хүлээхийг хүсэхгүй. Гэртээ сууж хүүхдээ харах чиний шийдвэр байсан. Би чамайг хүчлээгүй. Тийм ээ, чи энэ гэрт олон юм хийсэн. Би  ч гэсэн хувь нэмрээ оруулсан. Намайг дарамтлах хэрэггүй. Бид хоёр хэн хэндээ өргүй. Би заавал сална.

Лин: Салж болно оо. Нөхцөлөө ярья. Би олон юм шаардахгүй. Эд хөрөнгө, хадгаламжаа тэнцүү хуваана. Пингуог би авна.

Вей: Гайгүй байлгүй.  Пингуог төрсөөөс хойш чи надаар тэжээлгэсэн. Энэ гэрт чи сохор зоос авчирсан уу? Яахаараа хөрөнгө хуваадаг юм? Пингуо надаар овоглодог  юм чинь мэдээж намайг дагана. Чи одоо авч байгаа байгаа цалингаараа одооных шиг нь амьдруулж чадах юм уу?

Лин: Тохиролцож чадахгүй бол салахаа л болчихъё. Сунжирч  л байг.

Вей:  Үнэнээ хэлчихье. Би сайн өмгөөлөгч хөлсөлсөн. Би дундын хөрөнгөө аль хэдийн царцаах хүсэлт гаргачихсан. Сунжраад ч нэмэргүй. Мөнгө ч, хүүхэд ч чинийх болохгүй...Гуогуо.

Гуо: аа, зугтаарай.

Вей: Хаашаа зугтаах нь вэ? Хаачих нь вэ, Гоугуо?  Ауу. Аууу...

Лин: Энэ бяцхан охин чинь хэн бэ?

Вей:Гуогуо. Ээж нь өнөөдөр бие нь өвдчихсөн. Хоёулаа өнөөдөр хоолоо хийе. За юу?

Гуо: Бялуу хийж болох уу?

Вей:Болно оо болно. Ауу... аууу...

Лин: Вей Мин салъя гэж хэлсэн.

Жиан: Минбо бид хоёр болзоонд явж байна. Чиний хэлдэг зөв байж. Миний зоригтой алхам хийх цаг болж.

Лин: Баяр хүргэе...

*******************

Бо: Жиан Ши.

Жиан: Минбо. Таксигаар явах уу?

Эм эм: баяртай. Баяртай.

Бо: Ажил тарж байгаа болохоор зам бөглөрөлтэй байгаа байх. Мотоциклиор явбал хурдан очино.

Жиан: Тэгвэл би гутлаа сольчихоод ирье. Хүлээж байгааарай.

Бо: Хэрэггүй ээ, хэрэггүй. Дахиад дээшээ гарахаар чинь төвөгтэй шд. Өнөөдөр өсгийтэй гуталтай гоё харагдаж байна. Энийг  өмсүүлээд өгье. Зогсож бай.

Жиан: Би өөрөө өмсье.  Явъя.

Бо: Явъя.

Эр: Хөөе хөөе. Үгүй байлгүй дээ. Тэр хоёр уулздаг мю уу? Аан?

Ю: Нээрээ сайн хүнтэй суухаар шийдсэн юм байх даа?

Эр: Хн. Харин ч Минбод аз таарч.

Ми:  Харж л байгаарай. Удахгүй дээ.

Бо: Хурдаа нэмлээ шүү. Сайн бариарай... Хар даа. энэ зоогийн газар сүүлийн үед их алдартай болсон. Өглөө болгон Цукжи захаас хүнсээ авдаг гэсэн. Ахлах тогооч нь олон шагнал авч байсан.

Жиан: Чи хоолны талаар сайн мэддэг юм байна.

Бо: Жиан Ши авхайтай хооллох ховорхон боломж гарч байхад. Судлахгүй бол болохгүй шд.

Жиан: Тэгвэл оръё.

Бо: Хүлээгээрэй. 8цагаас хойш 25% хямдардаг юм. Жаахан хүлээж байгаад оръё.  

Жиан: Тийм үү? За... Яасан?

Бо: Дахиад жаахан хүлээхээс.  Удахгүй ээ.  

Жиан: Тэгвэл ингэе. Өөр газар оръё. Би ойрхон байдаг боломжийн үнэтэй, гайгүй газар мэднэ. Дээр нь дугаарлах хэрэггүй. Ямар вэ?

Бо: Бид хоёрын анхны болзоо шд. Ийм чухал өдөр. Чи өмнө нь сайхан хоолтой олон гоё газар орж байсан  байх. Тийм болохоор би ч гэсэн чамд хамгийн сайныг нь өгмөөр байна. Дахиад жаахан л тэсчих. Удахгүй ээ. Тэгэх үү?

Жиан: За.

21-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home