Alliance-20
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 45мин
Нэмэгдсэн дүр:
Лу: эм, Лин Шуаны дарга
Ай: Лин Шуаны багийн хүн
Гарчиг: ........ 20-р анги
Лу: Айчин, аяар шинэ ирсэн хүнд ажлыг нь танилцуулаад өгчихөөрэй.
Эм: Лин Шуан уу?
Лу: Тийм ээ. Мөн. Хөөе. Лин Шуаныг Жинжоу их сургуулийг ч гэлүү том сургууль төгссөн гэсэн. Тэгсэн мөртлөө олон жил гэртээ суусан гэж байна лээ. Тийм хүн яахаараа туршилтын хугацаа нь дуусаагүй байж үндсэн ажилтан болчихдог байна аа?
Эм: Дэмий юм ярихаа боль. Хэн гэдгийг нь мэдэх үү?
Лу: Хэн юм?
Эм: Аркийн дэд захирал Вей Миний эхнэр.
Лу: Надад тийм хүн өгөөд байхдаа яадаг юм.
Эм: Харин тийм. Арын хаалга л байвал болдог болж. Над шиг авъяастай хүн ховор шүү.
Лин: Сайн байна уу.
Лу: Сайн уу.
Лин: Лин Шуан гэдэг.
Лу: Лу Сиси. Суучих. Төслөө товчхон танилцуулъя. Манай Айбоа төсөл манай дотоодын эх хүүхдэд зориулсан Айбао брэндийн апп-ийг хариуцаж ажилладаг.
Эм: Лу менежер ээ. Энд гарын үсэгээ зураад өгөөч?
Лу: Аан, за. Танай охин цэцэрлэгт явдаг гэсэн байх аа?
Лин: Тийм ээ.
Лу: Тэгвэл манай багт тохирох юм байна. Үйлчлүүлэгчтэй харилцах ажлыг чамд даалгая.
Лин: За.
Лу: Бүх мэдээллээ шинэчилчихсэн үү?
Эм: Шинэчилчихсэн байгаа.
Лу: Тэгвэл апп-тайгаа аль болох хурдан сайн танилцаад ав. Хэрэглэгчийн хувиар надад саналаа хэлээрэй. Бас техникийн талаас нь сайжруулах юу байна. Бас ижил төстэй апп-уудтай танилцаад, манайд авч хэрэгжүүлэхээр юм юу байна харчих. Дараа нь төлөвлөгөө гарга. Тэгээд хурал дээр өгөөрэй.
Лин: За. хурал хэдээс юм бол?
Лу: Гурваас.
******************
Лин: Ван захирал аа, хоёр хоногийн өмнө өөр юм ярьсан биз дээ. Ван захирал аа, энэ удаа богино хэмжээний урт хугацаатай санах ойг хэрэглэхээр болсон. Та зөвшөөрч байна уу? За.
****************
Жиан: Баярлалаа.
Бо: Би ээжид чинь мессеж явуулсан. Нутагтаа оччихсон гэж байна лээ. Жинжоуд ирж чаддаггүй байж. Яагаад ийм хурдан явчихсан юм? Би Жожуан руу авч явъя гэж бодож байсан юм.
Жиан: Мөнгөө авчихсан болохоор явалгүй яах вэ. Тэгэхгүй бол ийм хурдан явах хүн биш. Би бүх хадгаламжаа өгчихсөн. Манай ээж ямар хүн бэ гэдгийг чи харсан. Тэгсэн ч гэсэн, зүгээр үү?
Бо: Эгч үнэнээсээ хэлээгүй байлгүй дээ. Хэцүү юм тулгарсан юм бол уу?
Жиан: Миний ээж тийм л хүн. Дээр нь надад өрөнд баригдчихсан аав байгаа. Өөр эмэгтэй дагаад яваад өгсөн. Бас боломж гарах болгонд надаас мөнгө салгах гэдэг дүү байгаа. Энэ миний гэр бүл. Надтай тийм амьдралаар амьдармаар байна уу? Хариулах хэрэггүй. Над шиг хүн амжилтанд хүрэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой. Минбо. Чи бид хоёр адилхан хүмүүс. Чи ч гэсэн амжилтанд хүрэх ёстой. Чи бид хоёр тохирохгүй. Хамт байвал нэг нэгнээ доош нь татна. Кофегоор дайлсанд баярлалаа.
******************
Вей: Уугаад эхэлчихсэн үү? Намайг дуудахгүй яасан юм? Миний хундага хаана байгаа юм? Уурлачихсан юм уу? Би буруу юм хийгээ юу?
Ж: Лин Шуанд бид хоёрын тухай хэзээ хэлэх юм?
Вей: Салах тийм амар юм биш. Надад хугацаа хэрэгтэй. Тийм болохоор нэг хэсэгтээ тэсч бай. Би удахгүй хүссэн хариуг чинь өгнө.
Ж: Чамд итгэж байна.
****************
Вей: Жиа И.
Ж: Аан?
Вей: Уучлаарай, надад кофе аваад ирээч.
Ж: Надтай хамт орвол хэл аманд орно гэж айгаа юу?
Вей: Уурлачихсан уу? Чамайг уурлаж, хошуугаа унжуулах тусам хайр хүрээд байх юм. Надад сайн гэсэн үг. Уурлачихсан юм уу? Битгий уурла аа. Нойр хүрээд байна.
Ж: За.
Вей: Чанасан кофе шүү.
Ж: Ойлголоо.
Вей: Үгэнд ор...
Ж: За...
********************
Эм эм эм: Өглөөний мэнд. Сайн уу.
Эм: Өглөөний мэнд. Вей дэд захирал аа, өглөөний мэнд.
Вей: Сайхан амарсан уу?
Эр: Өнөөдөр та сайхан харагдаж байна.
Вей: Дандаа тийм байдаг биз дээ?
Ж: Дэд захирал аа, таны кофе.
Вей: Баярлалаа.
Ж: Санхүүгийн албаны Жесикатай таарсан чинь энэ кофег өгүүлж байна.
Вей: Аяар Нью медиад ярилцлага өгөхөд бэлдээрэй.
Ж: За.
Вей: Өглөөний мэнд.
Бүгд: Дэд захирал аа, өглөөний мэнд. Өглөөний мэнд. Дэд захирал аа.
Вей: Ажлаа сайн хийгээрэй.
Ж: Өглөөний мэнд.
Эм эм: Өглөөний мэнд.
Эр: өглөөний мэнд.
Эм: Сайн уу.
******************
Ми: Хөөе.
Ю: Аан?
Ми: Өчигдөр хамгийн сүүлд дэд захирал, Жиа И хоёр үлдсэн байх аа?
Ю: Даанч нүднийх нь доод тал хөхөрчихсөн байсан юм аа. Хөөе хөөе. Вей дэд захирал, Хуан Жиа И хоёр ямар холбоотой гэж бодож байна? Зүгээр зугаацаж байгаа бол уу, үнэнээсээ бол уу?
Ми: Зугаацаж байгаа байлгүй дээ. Вей дэд захирлын эхнэр нь ямар хүн билээ дээ, бас тийм хөөрхөн хүүхэд байхад. Ямар сайхан гэр бүлээ дээ.
Ю: Тийм сайхан гэр бүлийг Хуан Жиа И яаж дундуур нь орж чаддаг байна аа?
Ми: Мөнгөтэй байхад юу ч хийж болно.
Ю: Анх ирэхдээ баян айлын охин шиг их зан гаргаад байсан. Ирээд удаагүй байж, байж байгааг нь. Заваан юм аа.
Ж: Та нар юу хэлэх гээ вэ?
Ю: Юу... би нөгөө баримтыг чинь явж засахаас...
Ж: Юундаа инээсэн юм?
Жиан: Андуураад байх шиг байна. Би хэзээ инээсэн юм?
Ж: Чамайг дэд захирлыг эргүүлэх гэж оролдоод бүтэлгүйтсэн гэж сонссон.
Жиан: Дахиад андуурчихлаа. Бүтэлгүйтсэн юм биш. Бэлгийн дарамтаас татгалзсан.
Ж: Чамайг саяхан хийж байсан ажлаас чинь чөлөөлсөн болохоор дэд захиралд өс санаж байгааг чинь ойлгож байна. Гэхдээ нэр хүндийг нь унагаахын тулд цуу яриа гаргах хэрэггүй.
Жиан: Надад чамтай хөгийн амьтнаас болж маргах зав алга. Би гүтгээгүй. Чи удахгүй мэдэх болно. Бас... чи мартсан бололтой. Амаа ангайхаасаа өмнө бодож бай. Эхнэр нь болчихоогүй байж...
****************
Вей: Намайг уучлаарай. Надаас болоод чи ганцаараа ингэж зовж байдаг. Одоохондоо би салчихаагүй байна. Компани дээр би чамаас зайгаа барихгүй бол болохгүй. Хэрвээ үнэхээр баригдчихвал бид хоёроос хэл ам салахгүй. Намайг ойлгож байгаа биз дээ?
Ж: Намайг хэр удаан нуух юм?
Вей: Надад чамайг нуух бодол алга. Гэхдээ хүмүүсийн өмнө бардам байхын тулд төлөвлөх хэрэгтэй. Сайн бодох хэрэгтэй. Өөрсдийгөө хамгаалахын тулд. Энийг ярихаа больё. Би гоё юм бэлдсэн.
Ж: Юу юм?
Вей: Очихоороо хараарай. Явъя.
Ж: Яг хаашаа явж байгаа юм?
Вей: Удахгүй харна аа.
Х-ээж: Мин Мин.
Вей: Аав аа, ээж ээ.
Х-ээж: За.
Вей: Яагаад зогсоод байгаа юм. Суу л даа. Аав аа, ээж ээ. Албан ёсоор танилцуулъя. Хуан Жиа И. Эсвэл гадаад нэрээр нь Жойс гэж дуудаж болно. Ирээдүйн бэр чинь болох хүн.
Ж: Эгч ээ. Ах аа.
Х-ээж: Мин мин. Юун ирээдүйн бэр билээ? Чи өвдөө юу? Тархи чинь шарагдчихсан юм уу? Аан?
Вей: Би сайн бодсон. Өнөөдөр, та хоёрт сайн хэлж ойлгуулахын тулд уулзъя гэсэн юм. Би удахгүй Лин Шуанаас сална. Тэгээд бид хоёр хамт амьдарна. Жиа Ийг элэг доог болгож болохгүй.
Х-аав: Тэр танихгүй хүүхний төлөө Лин Шуанаас салах юм уу? Бид хоёрыг элэглээд байгаа юм уу?
Х-ээж: Яг зөв. Жой... Жой.. хэн ч гэлээ? Хараажийн тийм эмзэг хүн яаж гэр бүл авч явах юм бэ? Чи юу бодоод байгаа юм?
Вей: Жиа И. Танихгүй хүн биш. Манай компаний Хуан захирлын ганц охин.
Х-ээж: Хуан захирал аа? Чиний яриад байсан Аркийн хувьцаа эзэмшигч гээд байсан Хуан захирал юм уу?
Вей: Тэр чухал биш. Бид хоёр нэг нэгэндээ хайртай. Та нар бүгдээрээ эсэргүүцсэн ч, би Лин Шуанаас салаад тэрэнтэй сууна.
Х-аав: Гамшиг. Үнэхээр гамшиг. Мин Мин. Вей овогийнхон нэрээ боддог хүмүүс. Юу ч хийсэн бай шударга, даруу хүмүүс.
Х-ээж: Болно оо, болно. Одооны залуу хүмүүс бид нарын үеэс өөр болсон. Мин Мин. Лин Шуан та хоёрыг мэдэж байгаа юу?
Вей: Одоохондоо Лин Шуанд хэлж болохгүй. Нэг талаас, салахаар болбол эд хөрөнгөө хуваах болно. Надад зохицуулах зарим нэг юм байна. Нөгөө талаас, Жиа И бид хоёр Хуан захирлын зөвшөөрлийг авч чадаагүй байгаа. Одоохондоо хэрэггүй юм хиймээргүй байна.
Х-ээж: Чи сайн бодсон биз?
Вей: Сайн бодсон.
Х-ээж: Гуогуо. Гуогуог яах юм? Гуогуо манай гэрийн ганц хүүхэд. Лин Шуан өөр хүнтэй суугаад хойд эцэгтэй болчихвол яах юм? Манай Гуогуо л зовно шд. Тэгж болохгүй ээ, болохгүй. Ингэе. Чи завгүй биз дээ? Чи дураараа бол. Би Гуогуог харъя. Ээж нь хараад өгье.
Вей: Чимээгүй л дээ. Гуогуо.
Гуо: Аав аа. Өвөө. Эмээ.
Х-ээж: Хөөе.
Вей: Манай Гуогуо хүнд болчихсон байна шд.
Лин: Илүү цагаар ажиллана гээгүй билү? Гэнэтхэн яагаад хүрээд ирээ вэ?
Вей: Юм авах гэж ирсэн юм.
Гуо: Аав муухай үнэртэй байна. Намайг буулга. Муухай үнэртэй байна.
Вей: Юун үнэр вэ?
Лин: Гуогуо, муухай үнэр биш ээ. Үнэртэй ус байхгүй юу.
Х-ээж: Лин Шуан, юу гэж байгаа юм? Юун үнэртэй ус вэ? Манай Мин Мин ажил хйиж байгаа болохоос, шалиглаж яваагүй.
Гуо: Шалиглана гэж юу юм бэ?
Лин: Гуогуо. Хурдан явж усанд оръё. Бохир хувцасаа солих хэрэгтэй. Тэгвэл муухай юм үнэртэхгүй за юу.
Гуо: За. усанд оръё. Усанд оръё. Усанд ороод...
Вей: Ээж аав хоёрыг гаргаж өгөөд ирье. Чамтай ярих юм байна.
Лин: Тэг л дээ.
Вей: Сүүлийн үед бид хоёр хөндийрөөд байх шиг санагдахгүй байна уу?
Лин: Чи ажилдаа явж, би гэртээ байдаг байсан шд. Тэгэхэд асуудал байсан. Одоо бол тийм биш. Би ч гэсэн ажилд орчихсон. Хойшид хэн хэнийгээ сайн ойлгодог болно.
Вей: Тэрийг хэлээгүй ээ. Зүгээр л... бид хоёр нийтлэг юм байхгүй болоод байх шиг. Хүүхдээс өөр яриад байх юм ч алга болж.
Лин: Бүгд л тийм байдаг шд. Гэрлээд удаж байгаа хосууд байж. Жаахан хүүхэд шиг хайр дурлал ярилтай биш. Амьдрал тийм л байдаг шд. Сүртэй юм биш. Тоох хэрэггүй... Гэнэтхэн юу болоо вэ? Амрагтай болоо юу?
Вей: Сайн нөхөр байж чадахгүй чамайг гомдоочих вий гэж айж байхад.
Лин: Би юундаа гомдох вэ дээ. Надад чи, Гоугоу байхад. Сэтгэл хангалуун байгаа.
Вей: За за. Чи л жаргалтай байвал.
****************
Эм: Энэ хэсгийг өөрчилсөн гэж хэлээрэй.
Эм: Тийм ээ, өөрчлөх шаардлагатай.
Лу: Энэ юу болоод байгаа юм бэ? Ажлаа яаж хийдэг юм бэ? Хаалганы хяналтын хүрдний нэгжийг бүтцийн өөрчлөх ажил талда орчихоод явж байхад одоо өөрчилнө гэж байдаг. Яахаараа ингэдэг юм? Үйлчлүүлэгчтэй хэн харилцаж байгаа юм?
Ээж: Уг нь Айчин бид хоёр хариуцаж байсан юм. Гэхдээ завгүй байсан болохоор Лин Шуан эгчид даалгасан.
Лин: Ийм юм болсон. Хаалганы хяналтын хүрдний нэгжийг ашиглая гэж үйлчлүүлэгчтэй ярьж тохирсон. Тэгсэн чинь менежер нь өнөөдөр гэнэтхэн мэдэгдэл явуулсан. Богино хэмжээний урт хугацаатай санах ойг ашиглая гэсэн. Би сайн тайлбарлаж хэлсэн. Хаалганы хяналтын хүрдний нэгж ачаалах нь бага, хурдан ажиллагаатй, бас давталт нь илүү хялбар байна гэж тайлбарласан. Би ойлгосон гэж бодсон чинь. Заавал өөрчилнө гээд...
Лу: Хариуцлагаас зугтах гэж надад шалтаг тооцохоо боль. Зарим үйлчлүүлэгч мэргэжлийн бус болохоор ойлгохгүй нь аргагүй. Гэхдээ чи үйлчлүүлэгчдээ юу хэрэгтэй байгааг нь урьдчилж ойлгуулж чадаагүйгээс л болж байгаа юм. Одоо бүгдийг нь өөрчлөөд шинээр хийнэ гэвэл зөндөө хугацаа алдана. Гэрээ цуцалсны хариуцлагыг хэн хүлээх юм?
Лин: Уучлаарай, дарга аа. Миний буруу.
Лу: Лин Шуан, чи залуу биш, бас туршлагагүй. Анх чамайг авахдаа би эргэлзэж байсан. Гэхдээ чамайг хариуцлагатай, хичээл зүтгэлтэй болохоор чинь боломж өгөөд үзье гэж бодсон юм. Байж байгаагаа хар. Үнэхээр ингээд ажлаа хийж чадахгүй бол чамайг шилжүүлэх хүсэлт аргахаас өөр арга алга.
Ай: Уучлаарай Лин Шуан эгч ээ. Бид хоёрын ажилд нэмэр болох гэсэн биш, та хэрэгт орчихлоо. Өөрчилчихье. Энийг хар даа... Энэ байна... Бас энд...
******************
Эм: Нийлээд 985юань болж байна.
Лин: За.
Эм: Уучлаарай, таны карт ажиллахгүй байна.
Лин: Тэгэх ёсгүй дээ. Дахиад үз дээ.
Эм: Болохгүй байна.
Эм: Жаахан хурдалж болохгүй юу?
Эм: Уучлаарай, би яараад байна.
Лин: Энийг уншуулчих.
Эм: Таны баримт.
Лин: Баярлалаа.
Эм: Дахиад үйлчлүүлээрэй.
Эм: За за, ойлголоо. Би кассан дээр ирчихлээ.
Вей: Ярь.
Лин: Миний картыг хаачихсан юм уу?
Вей: Зээлийн картын хэмжээ нь хэтэрчихсэн байхаар нь хаалгачихсан.
Лин: Хэмжээ нь хэтэрсэн? Картны хэмжээ нь 100мянга юань. Яахаараа хэтэрдэг юм? Тэгээд ч, картаа хаачихаар гэрийнхээ хэрэглээг яах юм бэ?
Вей: Надад өөр арга алга. Сүүлийн үед мөнгө жаахан муутай байна. Надад жаахан хугацаа хэрэгтэй байна. Тэгээд ч чи ажил хийж байгаа биз дээ? Түр аргалж бай л даа. Завгүй байна, хуралд орлоо.
***************
Эм: Яарч байгаа болохоор түрүүлээд явлаа
Лин: За, дараа уулзъя. Яаняан байртая.
Гуо: Яаняан баяртай.
Хүү: Баяртай.
Лин: Гуогуо.
Гуо: Аан?
Лин: Ээжид нь асуух юм байна. Чи хоккейд дуртай юу?
Гуо: Дуртай.
Лин: Тэгвэл зайрмагнаас илүү дуртай юу?
Гуо: Зайрмаг, пицца хоёроос илүү дуртай. Үгүй ээ, зайрмаг, пицца, лего гурваас ч илүү дуртай. Ээж ээ, би бэлтгэлээ сайн хийнэ ээ. Өнөөдөр дасгалжуулагч намайг сайн байна гэж магтсан.
Лин: Сайн байна. Манай Гуогуо сайн хичээгээрэй. Амжилт.
Гуо: За. би хичээнэ ээ.
*******************
Лин: Орой дуудчихлаа, уучлаарай. Дуртай юмаа захиалаарай.
Жиан: Зүгээр ээ. Эхлээд ажил хэргээ ярья. Би сайн харилцаатай байдаг хэдэн копаниасаа асууж үзсэн. Программ бичдэг хүнийг цагийн ажилд авна гэж байна лээ. Гэхдээ чи ажилаа хийнэ, Пингуог харна. Дахиад цагийн ажил хийнэ гэхээр... хийж чадах юм уу?
Лин: Зүгээр ээ. Надад мэдээллийг нь явуулчих.
Жиан: Лин Шуан, мөнгө олох гээд байхыг бодоход... ямар нэг юм болоо юу?
Лин: Вей Мин... миний хэрэглэдэг хэрэглээний картыг хаачихсан. Мөнгө асуусан чинь мөнгөгүй байна хугацаа хэрэгтэй гэсэн. Гэрийн зардал, Пингуогий төлбөрүүд гээд мөнгө хэрэгтэй байна.
Жиан: Мөнгөгүй гэж хэлсэн юм уу? Аркийн бүх ажилчид мэднэ. Саяхан тушаал дэвшээд, цалин нь нэмэгдчихсэн. Бүр гадаадаас импортын машин авчихсан байна лээ. Эхнэр хүүхдээсээ мөнгө харамлаж байдаг. Хн... Дургүй хүрчихлээ.
Лин: Салах гээд бэлтгэлээ хангаж байгаа байх. Ийм өөдгүй арга хэрэглэж байгааг нь гайха юм алга. Олон жил гэртээ байхдаа би нэг юмыг ойлгосон. Санхүүгийн хувьд хараат байж чадахгүй бол хэзээ ч тэгш эрхтэй байж чадахгүй. Зүгээр л хүний эрхээр амьдарна гэсэн үг. Азаар, би хуучны Лин Шуан биш болсон. Салахыг хүсч байгаа бол, би ч гэсэн хүсч байна. Гэхдээ энийг би шийдэх болно.
Жиан: Яг зөв. Салсан байсан ч тэр хоосон үлдэх ёстой. Хүүхэд, байшин, машин гээд юу ч битгий үлдээ.
*******************
Гү: Амралтын өдөр ажил дээр илүү цагаар ажиллаад чадвараа харуулах гэж байгаа юм байх гэж бодсон чинь хувийнхаа ажлыг хийж байх шив.
Лин: Босс. Тангараглая. Тангараглая. Би ажлын цагаар ажлаасаа хойш суугаагүй. Гэхдээ би хувийн ажлаа компани дээр хийдэггүй. Гэхдээ өнөөдөр үйлчлүүлэгч маань яаралтай хэрэгтэй гээд... Дахиад тэгэхгүй ээ.
Гү: Ийм амархан программыг дөнгөж коллеж төгссөн хүүхэд ч хийчихнэ. Нээрэн... Чи чадвар сориогүй, сонирхолгүй, уйтгартай ажил хийх дургүй байх аа?
Лин: Гэхдээ хүн өөрчлөгддөг биз дээ? Би алсаа боддог болсон. Яагаад ч юм сүүлийн үед код бичих дуртай болоод байх юм.
Гү: Байз. Иймэрхүү жижиг програм бичихэд дээд тал нь 50мянгыг л өгдөг. Татвар энэ тэрийг нь хасчихвал программ бичсэн хүний гар дээр арван мянга орчим л ирнэ. Ийм бага ашигтай ажилд эрч хүч, цаг заваа зарж байгаа бол ганц л шалтгаан байна. Лин Шуан, мөнгө хэрэг болоо юу?
Лин: Гү захирал аа. Надад мөнгө хэрэгтэй юу үгүй юу, захирлын оролцох хэрэг биш. Тэгээд ч, мэдсэн ч мэдээгүй юм шиг байх чинь наад захын соёл. Оролцох оролцохгүй юм гэж байдаг юм.
*******************
Ж: Өдөр гэхэд бэлэн болчихно.
Ю: Хаачих гэж байгаа юм?
Эр: Гэртээ харина.
Ю: Хөөе хөөе.
Эр: Наадахаа түр халгалж байгаарай.
Ю: Жиа И, даруухан царай гаргаад байдаг байсан. Одоо бүр ичихээ ч байж. Дэд захиралтай амрагийн харилцаатайг нь мэдэхгүй байх вий гэж айдаг юм бол уу?
Ж: Оройн хоолонд юу идэх вэ?
Эр: Би өглөө өөрийнхөө нүдээр харсан. Өглөө машинаас нь бууж байна лээ.
Ю: Нээрэн үү?
Эр: Хамт ирж байсан. Хөөе, хамт амьдарч байгаа юм бол уу?
Ан: Үгүй байлгүй дээ.
Ж: Явъя.
Эм: Жиан Ши, цагаа бүртгүүлэхгүй юм уу?
Жиан: Миний цагийг биччих.
Бо: Би явлаа.
Эм: За. маргааш уулзъя. Хүлээгээрэй.
Вей: Хурдан машинд суу золиг минь.
Ж: За.
Бо: Жиан Ши? Юу хийж байгаа юм?
****************
Вей: Хар даа. Дуу чимээ ихтэй төвд байдаг мөртлөө нам гүм болохоор нь энэ байрыг сонгосон юм. Доор байнгын харуул хамгаалалттай. Өдөр болгон үйлчлэгч ирж цэвэрлэгээ хийнэ. Хамгийн чухал нь гадны хүн оруулахгүй. Бас... дотоод заслыг нь чиний дуртай стилиэр хийсэн. Байрны эзнээр би бүгдийг нь шинээр хийлгэсэн. За, хар даа. Тэрийг хар аа.
Ж: Би ойлгохгүй байна. Зочид буудалд зүгээр байсан шд. Яагаад гэнэтхэн нүүж байгаа юм? Бид хоёрын хамт байгааг хүмүүс хараад ярина гэж айсан юм уу?
Вей: Дэмий юм бодохоо боль оо. Нааш ир. Хар даа.
Ж: Хөөх.
Вей: Таалагдаж байна уу?
Ж: Гоё юм аа.
Вей: Усан онгоцнуудыг хар даа.
Ж: Гоё байна.
Вей: Жиа И. Би одоохондоо салаагүй байгаа. Сүүлийн үед компани дээр яриа гараад байгаа.
Ж: Би тоохгүй ээ. Би чамд хайртай. Хамт баймаар байна. Хүмүүс мэдсэн ч хамаагүй. Айлгэр үймүүлсэн гэж яривал ярина л биз.
Вей: Хүмүүсийн хэл амнаас айхгүй, хайрынхаа төлөө ийм зоригтой байгааг чинь биширч байна. Жиа И. Чи алдаж болно. Бид хоёрын харилцаа илэрч, чи компаниас гарсан ч гэсэн чамд дахиад эхлэх боломж байгаа. Би өөр хүн. Одоо байгаа энд хүрэх гэж би их олон золиос гаргасан. Тийм болохоор, чамайг түр тэсч байгаарай гэж гуйж байна. Удахгүй, хэнээс ч айж, ичихгүйгээр хамт амьдарна гэж амалъя.
***************
Жиан Бо: Өнөөдөр болсон юм...
Бо: Жиан Ши. Чиний юу хийгээд байгааг мэдэхгүй. Вей дэд захирлын зургийг яах гэж авсныг чинь ч мэдэхгүй. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Өнөөдөр болсон юмыг би хэнд ч хэлэхгүй.
Жиан: Баярлалаа.
Бо: Жиан Ши. Надад хэлэх юм байна.
Жиан: Юу юм? Би яриадахъя. Байна уу, Гү захирал аа. Ямар нэг хэрэг гараа юу? Одоо юу? За. Тэгвэл би яваад очъё. Сая юу хэлэх гэж байсан бэ?
Бо: Би жаахан ажилтай болохоор хүргэж өгч чадахгүй нь гэж хэлэх гээд л.
Жиан: Аан.
Бо: Би явлаа.
Жиан: За.
Бо: Би явлаа.
Жиан: Хн. Баяртай.
*******************
Жиан: Гү захирал аа.
Гү: Аан. Наашаа суучих.
Жиан: Баярлала. Маргарита авъя. Баярлалаа.
Эр: За, одоохон.
Жиан: Гү захирал аа, намайг ажлаас болж энд дуудаагүй байлгүй.
Гү: Чамаас Лин Шуаны тухай юм асуух гэсэн юм.
Жиан: Лин Шуан?
Гү: Тийм. Гадаадаас эргэж ирээд Лин Шуантай уулзсанаас хойш... тэрийг зөндөө өөрчлөгдсөнийг нь анзаарсан. Яагаад ч юм олон юм нуугаад байх шиг. Гэхдээ асуух юм бол надад яасан ч хэлэхгүй.
Жиан: Тэгээд надаас асуухаар шийдээ юу?
Гү: Тийм.
Жиан: Гү захирал аа. Та Лин Шуаны хувийн амьдралд хошуу дүрж байна. Тэрний хувийн амьдрал болохоор надад асуух юм байна. Та яг хэний хувиар энэ асуултыг надаас асууж байгаа юм?
Эр: Таны захиалга.
Жиан: Баярлалаа.
Гү: Лин Шуаны найз. Тэрэнд байнга санаа тавьж, хариу нэхэхгүйгээр туслахыг хүсдэг найз.
Жиан: Найз уу? Тэгвэл зүгээр л найз юм байна. Бид хоёр анх яаж танилсаныг мэдэх үү?
Гү: Чи Вей Миний туслах байсан. Лин Шуан чамайг таньдаг байхад гайхах юм алга.
Жиан: Тийм ээ. Гэхдээ намайг тэрний дэргэд хамгийн удаан ажилласныг Лин Шуан мэдээгүй. Бид хоёрын анх уулзахад, намайг урьсан гэж хэлж болох ч... Үнэндээ миний боловсруулсан төлөвлөгөө байсан... Би Вей Минтэй дотно байсан.
******************
Гү: Зүгээр ээ. Би даараагүй. Нөмөрчих. Ханиад хүрчихнэ. Маргааш ажилтай шд. Би гэрт чинь хүргээд өгөх үү?
Лин: Хэрэггүй ээ. Миний такси удахгүй ирнэ.
Гү: Сүүлийн үед хэцүү байгааг чинь ойлгож байна. Ээж,аав хоёрынхоо санааг зовоохыг хүсэхгүй байгааг чинь ч ойлгож байна. Бас Пингуогийн өмнө хүчтэй байхыг хүсч байгаа. Гэхдээ эхлээд өртөө санаа тавьж болохгүй юм уу?
Лин: Би сайн л байгаа шд.
Эр: Такси дуудсан хүн мөн үү?
Лин: Тийм ээ. Та түр хүлээж байгаарай. Өө. Чиний хүрэм...
Гү: Энэ шүхрийг аваад яв. Лин Шуан. Гэртээ хариад амар. Хайртай хүмүүсийнхээ санааг зовоох хэрэггүй. Хөөе... Лин Шуаныг хүсвэл... би дэргэд нь үргэлж найз нь байх болно. Намайг хэрэггүй гэвэл... би амьдралд нь саад болохгүй чимээгүйхэн яваад өгнө.
***************
Хай: Манай компаний түрээс чам шиг дөнгөж ажилд орсон хүмүүст яг тохирно. Бусад түрээсийн газрууд бол нэг сарын барьцаа авна, түрээсийн мөнгөө гурван сараар урьдчилж авна. Сонирхоод байгаа тэр хорооллын чинь хоёр унтлагын өрөө байр багаар бодоход 20мянган юань болно. Гэхдээ манай түрээсийн зээлэнд хамрагдах юм бол эхлээд, барьцаа хөрөнгө шаардахгүй. Бас түрээсээ сар сард нь төлж болно. Тэгэхээр хамаагүй амар байгаа биз дээ? Юу гэж бодож байна? Болно оо болно болно. За, би гэрээг чинь бэлдээд, бэлэн болгоод тавьчихъя. За за за. Тэгвэл маргааш арав хагаст уулзах уу? За за. маргааш уулзъя. Тасаллаа шүү. Ёо. Ингэж айх гэж.
Жиан: Айсан? Өөрийгөө хэл. Чи л аймаар байна. Чи үл хөдлөх хөрөнгийн компанид ажиллаж байсан биз дээ?
Хай: Тийм.
Жиан: Одоо бас яагаад зээл яриад байгаа юм?
Хай: Юу ч ойлгохгүй байж. Сүүлийн үед нөөцөө нэтгэх, хоёр салбарыг холбож харилцан ашигтай ажиллах тухай ярьдаг болчихоод байхад. Ганц байр түрээслүүлсэн цалингаараа амьдарах юм бол, би хэзэ том амжилтанд хүрэх юм?
Жиан: Хөөш. Сайн тайлбарлаадах. Надад тэр хоёр салбарыг холбох, ашигтай ажил гэдээ тайлбарлаад өг.
Хай: Хэлсэн ч, ойлгохгүй юм байж.
Жиан: Хэлж өгөхгүй байж ойлгохгүй гэж яаж мэдэж байгаа юм? Залуу юм болохоороо ажил чухал гэж бодож байгаа байлгүй. Ажил ч чухал л даа. Гэхдээ юу ч хийсэн байсан том эрсдэл гаргаж болохгүй. Амжилтанд хүрэх гэж хэтэрхий яарч болохгүй биз дээ? Тогтвортой, баттай, алхам алхамаар урагшлах хэрэгтэй. Чиний хэлснээр, тэгэхгүй бол би тэр өндөр барилгад яаж амьдрах юм? Аан? Жиан Хай. Наашаа хүрээд ир.
Хай: Туслаарай.
Жиан: Үгэнд орохгүй юу? Харж л байгаарай, газрын гаваар орсон ч заавал барина даа. Наашаа хүрээд ир.
Хай: хашгирахаа боль л доо.
Жиан: Муу золиг чинь.
Хай: Одоо боль оо. Боль.
Жиан: Наашаа хүрээд ир. Хүнийг хэлсэн үг ч ойлгохгүй.
Хай: Ойлгсосон доо.
Жиан: нэг чихээрээ оруулаад нөгөөхөөрөө гарчихсан уу?
Хай: Үгүй ээ үгүй.
Жиан: Үгүй ээ? Би сая юу гэж хэлсэн бэ? Давтаад хэлээдэх. Зугтахаа боль гэж байна.
******************
Лу: Хиймэл оюун ухаанд бид хэрэглэгчийнхээ ашиг сонирхолд нийцсэн дараалсан загваруудыг ашигладаг. Энэ нь бидэнд хэрэглэгчийг сайн ойлгодог болоход туслдаг. Одоогийн байдлаар бид нар сүлжээнд ажиллах зориулалттай загварыг хийж бэлэн болгоод, бэлтгэчихсэн байгаа. Энэ төлөвлөгөө гурван долоо хоногийн дараа шууд хэрэгжиж эхлэхэд бэлэн болчихсон байгаа.
Эр: Тэгэхээр энэ систем трансформер модел ашиглаж байгаа юу?
Лу: Үгүй ээ. Эр Ас Ти Эм ашиглаж байгаа.
Эр: Аан. Бид нар трансформер модель сонирхож байгаа л даа. Трансформер модел одоо их ашигладаг болсон гэж сонссон.
Ай: Яагаад гэнэтхэн өөрчилчихөв өө?
Эр: Шинэ бүтээгдэхүүн болохоор хөгжил дэвшилтэй хөл нийлүүлж алхах хэрэгтэй байх.
Лу: Ван захирал аа. Төсөл хэрэгжээд талдаа орчихсон байгаа. Одоо моделио өөрчилбөл нэмэлт зардал гарна гэсэн үг. Дээр нь нээлтийн өдөр амжихгүй байх.
Эр: Нээлтийн өдөр амжихгүй гэдэг чинь юу гэж байгаа юм? Эний анхнаасаа тохиролцсон биз дээ? Ажлаа ч хугацаанда хийхгүй.
Лу: Гэхдээ...
Эр: манай компанитай олон компани хамарч ажиллах санал тавьсан. Танай Паншийг нэр хүнтэй гэж бодоод сонгосон юм. Нэг муу жаахан өөрчлөлтөөс болоод ийм ингэж олон шалтаг хэлж, ажлаас хойшлуулна гэж хэн санах вэ дээ. Хариуцлагагүй юм.
Лу: Юу...
Лин: Ван захирал аа. Та манай даргыг буруу ойлгочих шиг боллоо. Үнэнийг хэлэхэд төслийн эхэнд бид нар олон төрлийн моделийн танилцуулгыг бид нар дэлгэрэнгүй танилцуулсан. Та хар даа... Энэ удаа бид нар гурван удаагийн шинэчлэлт хийхээр төлөвлөсөн байгаа. Хэрэглэгчийн хэрэглээн дээр тулгуурлаад, тэдний худалдан авах хамгийн өндөр боломжтой гэсэн бараануудыг таамаглаж,автоматаар танилцуулдаг болно. Ар Эс Ти Эм сүлжээний модель нь маш энгийн, хэрэглэхэд хялбар байдаг. Трансформер модель нь цаг хугацааны хувьд энэн шиг хэмнэлттэй биш. Бид нар аль алийг нь туршиж үзсэн байгаа. Модель сонгохдоо хамгийн шинэлэг, хамгийн хүчтэй,алдартай гэсэн шалгуураар сонгох нь тохиромжгүй. Хамгийн тохиромжтойг нь сонгох нь зүйтэй. Дээр нь өөрөө хүүхэдтэй хүний хувьд, бас Айбаогийн хэрэглэгчдийн өмнөөс нэг жижигхэн санал хэлье. Өсөлтийн өөр өөр үедээ яваа хүүхэд болгоны сонирхолд өөр өөр байдаг. Ээж нар ихэвчлэн...
Эр2: Муугүй байна. Сайхан санаа байна. Тэгвэл, та нарын төлөвлөснөөр хийгээд үзье.
Эр: Гэхдээ Жан захирал аа.
Эр2:Нээрэн тийм. Бидний мэдлэг дутуугаас болоод ажилд чинь зөндөө төвөг учруулсан байх. Бид нар тусгай хүн томилоод энэ төсөл дээр та нартай хамтарч ажиллуулъя.
Лу: Жан захирал аа, баяртай.
Эр: За. баяртай.
Лу: Ван захирал аа, баяртай.
Ай: Ашгүй явчихлаа.
Эм: Явчихлаа. Лин Шуан эгч ээ, та ёстой мундаг байлаа. Бүр хэлэх үггүй болчихсон байна.
Ай: Харин тийм. Танилцуулга хийж байхад чинь Ван захирлын нүүр нь ногоон болчихсон байсан.
Лин: Би зүгээр л бодит байдлыг тайлбарласан. Зорилго нэгтэй бол ярилцаад тохирч болохгүй юм гэж байхгүй.
Ай: Харин тийм ээ.
Лу: Лин Шуан. Чамд өртэй боллоо. Бэлтгэлтэй байсан чинь сайн хэрэг. Хэлсэн үгээ буцааж авлаа. Манай багт ирсэн чинь сайн хэрэг болж.
Эм: Тийм ээ.
Ай: Эрдэнэсээ аваад орцогооё.
20-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home