Alliance 19

Alliance-19

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Ж: эм, Жойс, Вей Миний шинэ туслах

Шу: эм, Гү Шүгийн найз

В: эм, Вей эгч

Шиао: эр, Вей эгчийн нөхөр

 

Гарчиг: ........ 19-р анги

Вей: Ор ор.

Ж: Би нэг арга олчихлоо. Аркаас холбоогоо тасалсан үйлчлүүлэгч нар нэг хүрээнд байдаг найзууд байгаа. Тийм болохоор Шинда цаасны компаний захирлын охин Миа миний багын сайн найз. Миа бас тэр компаний захирлуудын хүүхдүүдтэй сайн харилцаатай байдаг юм. Намайг тэд нартай танилцуулаад өгье гэсэн.

Вей: Жиа И. Тусалж байгаад баярлалаа. Гэхдээ надад ажил дээр баримталдаг зарчим байгаа. Би компаний ажилд хувийн харилцаагаа ашигламааргүй байна. Дээр нь, чиний олсон боломжийг өөрийнхөө төлөө ашигламааргүй байна.

Ж: Аав яагаад таныг ингээд байгааг мэдэх үү? Намайг танд сайн гэдгийг мэдээд тэгж байгаа юм. Яагаад аав хувийн сэтгэл хөдлөлөөрөө шийдэж болж байхад, бид нар ч гэсэн  байгаа боломжоо ашиглаж болохгүй гэж?

Вей: Ажил дээр ямар ч асуудал тулгарсан бай, би өөрөө шийдчихэж чадна. Тэгээд ч Хуан захирал бид хоёрыг дотно харьцаатай гэж бодож байгаа. Бид нар бусад хүмүүст буруугаар ойлгогдож болохгүй.

Ж: Гэхдээ би танд сайн. Яагаад хариулахгүй байгаа юм? Надаас үүрд зугтах юм уу?

Вей: Чи ч гэсэн надад таалагддаг. Гэхдээ дарга хүн, ажилтанаа үнэлдэг шиг.

Ж: Үгүй ээ. Та надад хайртай. Хайр гэдэгт эргэлзэхгүй байна.

Вей:  Жиа И. Чи сайхан сэтгэлтэй, сайн эмэгтэй. Энэ хорвоод чамд сэтгэл алдрахгүй эр хүн гэж байхгүй. Би гэр бүлтэй хүн. Надад чамайг хайрлах эрх байхгүй.

********************

Лин:   Өнөөдөр яагаад хүрээд ирээ вэ?

Вей:  Өөр хаачих вэ дээ? Гэртээ ирэхээсээ өмнө зөвшөөрөл авах ёстой юм уу?

Лин:   Гадуур хонохдоо ч хэлдэггүй биз дээ.

Вей: Цүнх авчихаж чадахгүй байна уу?

Лин:   Тэр тавиур дээр тавьчих л даа. Гуогуо хүртэл өөрөө л тавьдаг шд.

Ж: Би Миатай уулзах гээд тохирчихсон. Энэ асуудал надаас болсон. Ганцаараа шийд гээд орхиж чадахгүй.  

Вей: Чи тураад байгаа юм уу даа? Завтай үедээ маск тавьж бай л даа.

Лин:   Би яаж хорь гаран настай залуу охидыг гүйцэх вэ дээ. Чи ч гэсэн ялгаагүй шд. Гэдэс чинь урагшаа яваад, нүүр чинь үрчлээтчихсэн л байна.

Вей: Би чинь эр хүн. Эр хүнд царай хамаагүй. Эр хүнд чадвар, нэр хүнд байхад хангалттай.

Лин:   Тийм дээ. Эрчүүд хөгшрөхөөрөө улам дур булаам болдог гэсэн. Би Аркийн эзэгтэй нараас суралцах ёстой юм байна. Салонд байнга очиж, гоо сайхны гоо сайхны үйлчилгээ хийлгэж байхаас. Нээрэн, Шу захирлын эхнэр нь гоо сайхны салонтой байх аа?

Вей: Дэмий юм ярихаа боль. Байгаагаараа байвал хичнээн сайхан. Хамаагүй цэвэрхэн. Би шүршүүрт орлоо.

Ж: Та юу ч гэсэн бай би таныг өөрийн болгохын төлөө эцсээ хүртэл тэмцэнэ. Үр дүн нь ямар ч байсан, дараа эргээд бодоход яасан ч харамсахгүй.

*****************

Ан: Хүрээд ир чи.

Бо:    Яасан бэ? Яасан?

Ан: Чи хэлсэн үү?

Бо:   Юу тэр вэ?

Ан: Чи биш юм бол дэд захирал миний жирэмсэн гэдгийг яаж мэдсэн юм? Намайг Яафаны төслөөс гаргачихлаа. Маргаашнаас намайг стратегийн бодлогын хэлтэст шилжүүлнэ гэсэн.

Бо:   Буруу ойлгосон байна. Би чиний өмнө, бас төслийнхөө өмнөөс хариуцлага хүлээх ёстой гэж бодох л Вей захиралд хэлсэн. Манай төсөл ямар их дарамттай байгаа билээ. Чиний эрүүл мэндэд муугаар нөлөөлбөл яах вэ. Одоо чиний хувьд чухал үе биз дээ? 

Ан: Чи хэзээ ийм сайхан сэтгэлтэй болчихоо вэ? Чиний амжилтанд хүрч, мөнгөтэй болох замд саад болно гэж айсандаа тэгж байгаа биз дээ? 

Бо:   Би санаа зовж байгаагаа л хэлсэн. Вей дэд захирал шийдвэрийг гаргасан. Тэгээд ч,  Ан ан. Би бодит байдал дээр үнэслэж ийм шийдвэр гаргасан. Энэ төсөл миний чадварыг бас миний ирээдүйг шийдэх болно. Яг одоо надад чадвартай, юу ч хийхээс буцахгүй сайн туслах хэрэгтэй байна.

Ан: Тэр чинь юу гэж байгаа юм?

Бо:   Тийм болохоор уучлалт гуйчихъя. За юу?

Ан: Эргээд ир...

****************

Бүгд: За алив алив.

Эр: Алив тулгая...

Эр: Нааш ир. Нааш ир.

Ж: Нөхөд өө, надад хэлэх юм байна. Өнөөдөр Аркийн төслийг та нарт  даатгалаа шүү. Энэ хундагыг та нарын төлөө өргөе.

Бүгд: Тийм ээ. Тийм ээ.

Эм: Нөхөд өө, Арк үнийн тал дээр хэлэлцэхэд бэлэн шүү. Бид нар бүгд найзууд юм чинь. Жойс бид хоёр өнөөдөр дайлж байгаа юм.

Ж: Тийм ээ, надад туслаарай.

Эр: Туслах аа? Алив.

Эм: За за.

Эр: Тэгвэл энийг уучих.

Бүгд: Тийм ээ. Тийм.

Эр2: Бид нар шиг хүмүүст найз нөхөд хамгийн чухал. Өнөөдөр чиний чин сэтгэлийг харъя.

Эр: Алив...

Бүгд: Тийм ээ. Уугаарай. Уучих. Уу уу.

Эм: Би энийг Жойсын өмнөөс уучихъя.

Бүгд: Үгүй шүү. Болохгүй ээ. Үгүй ээ үгүй. Тийм юм байхгүй.

Ж: За за. Энийг би өөрөө ууна...

Эр: Болж байна.

Эр: Дахиад нэг.

Эр: Дахиад нэг.

Эм: Чиний хундага хаана байна.

Ж: Би дахиад чадахгүй нь ээ.

Эр: Чинийх...

Эр: Хөөе. Хэн бэ?

Эм: Аав чинь.

Эр: Хэн юм бол?

Эр: Мэдэхгүй ээ.

Ж: Аав аа.

Эм: Ах аа.

****************

Эм: Яадаг билээ.

Ж-ээж: Жиа И. Нааш ир.  Нааш ир. Нааш ир. Жан эгч ээ, надад өгчих. За, алхаад яваарай. Ингэтэл согтчих гэж дээ.

Хуан:   Сууж бай. Суу.

Ж-ээж: энийг...

Хуан:  Толгойг нь бариад өгөх үү?   Ээж бид хоёр чинь чамайг хар багаас чинь эрхлүүлж, юугаар дутаалгүй өсгөсөн. Чамайг сайхан амьдраасай гэсэндээ тэр. Гэтэл чи байж байгаагаа хар даа. Өөрийгөө ямар болгосноо харж байна уу?

Ж: Аав аа. Ээж ээ. Миний юу хүсч байгааг мэдэх үү?

Хуан:   Юу? Юу хүссэн юм?

Ж: Надад хайр хэрэгтэй. Зөндөө зөндөө хайр хэрэгтэй байна. Та нар намайг жаахан байхад гадаад руу явуулсан. Та нар намайг хайрласан юм уу? Тэр хүн өгч чадна. Вей Мин надад өгч чадна.

Хуан:  Чи эхнэртэй хүний амраг болох гээ  юу?

Ж-ээж: Жиа И. Аав ээж хоёр нь алдсан байна. Гэхдээ юу ч болсон бай Вей Мин гэдэг тэр хүнтэй нийлэх юм бол том алдаа болно шүү.

Ж: Алдаа байсан ч, буруу байсан ч надад хамаагүй. Аав аа. Аав аа. Би Вей Минд хайртай. Би үнэхээр хайртай. Тэрэнгүйгээр амьдарч чадахгүй.

Хуан:   Чи галзуурч. Охин минь, чи галзуурсан байна.

Ж: Аав аа.

Хуан:  Ийшээ суу. Суу.

Ж: Аав аа, би үнэнээ хэлж байна. Би тэрэнд хайртай.

Хуан:   Чи ухаанаа алдсан байна.

Ж-ээж: Одоохондоо мартах амаргүй гэдгийг сайн мэдэж байна. Гэхдээ цаг хугацаа бүгдийг эдгээдэг юм. Аав бид хоёр чинь бүгдийг нь зохицуулчихсан. Америкт мастерын зэрэг  хамгаалаад ир. Маргаашийн онгоцны билет авчихсан.

Ж: Хаашаа ч явахгүй. Би хаашаа ч явахгүй. Хаашаа ч явахгүй. Надад битгий хүр.

Хуан:  Сайн сонс. Маргааш өглөө заавал яв. Тэгэхгүй бол би Вей Минийг  Аркаас хөөнө.

*****************

Хуан:  Сайн сонс. Маргааш өглөө заавал яв. Тэгэхгүй бол би Вей Минийг  Аркаас хөөнө.

Ж: Дахиад... Та дандаа ингэдэг. Намайг сүрдүүлдэг. Тэгэх юм бол би Аркт ажилладаг бүх хүнд Вей Минд хайртай гэдэгээ хэлнэ.

Хуан: Чи галзуураа юу.

Ж: Тийм, би галзуурсан. Би Вей Минд хайртай.

Ж-ээж: Жиа И.

Хуан: Битгий тоо, явж л байг.

Ж-ээж: Жиа И.

Хуан: Явуул.

Ж-ээж: Эргээд ир...

Ж: Битгий хүр.

Вей: Жиа И. Бидний энэ харилцаа зүгээр л... нэг сайхан үл ойлголцол байх.

Ж:   Надаас зугтахаа болихгүй юм уу? Яагаад надад сайн байж үгүй гээд зүтгээд байгаа юм? Яагаад надад зоригтойгоор хайртай гэж хэлэхгүй байгаа юм? Чиний төлөө би хайртай хүмүүсээ бүгдийг нь орхисон. Вей Мин. Өөдгүй хулчгар амьтан. Үзэн ядаж байна. Хослолыг чинь цэвэрлэчихсэн. Талархалаа илэрхийлээд би цамц авчихсан. Таалагдана гэж найдаж байна. Цамц чинь үрчийчихсэн байна. Сольж өмсөхгүй юм уу?

Вей: Ямар байна?

Ж:    Сайхан зохиж байна. Сайхан харагдаж байна. Тийм болохоор, надад сайн биз дээ. Тийм үү? Надад хайртай биз дээ. Тийм үү?

*****************

Вей: Хурдан орж  амар.  Би явлаа.

Ж:    Вей Мин. Би яасан ч чамайг явуулахгүй. Би чамд хайртай.

Вей: Сэрчихсэн үү? Цаг эрт байсан болохоор чамайг сэрээгээгүй юм. Өглөөний цай захиалчихсан. Дотор чинь муухай оргиж байна уу? Нимбэгтэй ус.

Ж:    Өчигдөр хэтрүүлээд уучихаж. Юу ч болсон бай, санаа зовох хэрэггүй.

Вей: Тэгвэл өчигдөр чиний хэлсэн үг, хийсэн үйлдлийг тоох хэрэггүй гэж байгаа юм уу?

Ж:    Үгүй ээ.

Вей: Би энэ үгийг айж, бас ичсэндээ хэлж байгаа юм биш шүү. Жиа И. Баярлалаа. Чи надад өөрийнхөө сэтгэлийг ойлгоход тусалсан. Чиний тууштай зангийн ачаар... чи бид хоёр нийлсэн. Чи ийм зоригтой байхад, би хулчгар байж. Гэхдээ өнөөдрөөс бидний ирээдүйг би хариуцах болно.

Ж:    Чиний хэлж байгаа, үнэн үү?

Вей: Хойшид би чамайг өдөр болгон үлгэрийн мэт амьдралаар амьдруулах болно. Гэхдээ бидэнд олон саад тулгарна. Бэлтгэлтэй байгаарай.

Ж:    Чамтай л хамт байвал... би юунаас ч айхгүй.

************* **

Хай: Сайн уу. Манай байрнуудыг үзээрэй. Барьцааны мөнгө авахгүй. Сайн уу, Снейл Ренталыг сонирхоорой. Баярлалаа. Сайн байна уу.

Эм: Сайн уу.

Хай: Сайн уу.  Энийг хар даа.

Эм: Сайн юм байна шд.

Хай:  Манай байрнууд нийтийн тээвэр, бас өдөр тутмын хэрэгтэй газрууддаа их ойрхон байдаг юм...

Ээж: Жиан Хай.

Хай: Хүссэн үедээ надтай холбоо барьж болно. Миний утасны дугаар энэ байна.

Ээж: Хачин юм даа. Тэр хүүхэд Жиан Хайтай адилхан харагдаад байх юм.

Эм: Дараагийн уулзвараар зүүн тийшээ эргээд, чигээрээ 850м алхана уу.

Эм: Энд үнээ ч бичээгүй байна шд.

Эм: Харин тийм байна.

Эм: Боломжийн юм байна аа.

Эм: Үнэ нь хаана байгаа юм бэ?

Хай: Энэ байна. Энэ энэ. Өрөө нь яг зурагтайгаа адилхан шүү.

Ээж: Жиан Хай, өдөр хоол идэх хэрэггүй. Ээж нь мантуун бууз аваачиж өгье.

Хай: За за. Түр хүлээгээрэй. Би одоохон эргээд ирнэ.

Эм: Энэ тэгээд...

Эм: Хаачих нь вэ?

Эм: Тэгээд түрээслэх өрөө байгаа юм уу?

*******************

Эр: Би асуусан. Эхнэр чинь Паншийд ажиллаж байгаа юм байна лээ. Албан ёсоор шалгаруулалтанд тэнцээд орсон байна лээ. Гэхдээ ажлын туршлага багатай болохоор одоохондоо аар саар жил хийж байгаа гэсэн. Дэд захирал аа, Паншийд харж хандаж байгаарай гэж хэлэх үү? яах вэ?

Вей: Хэрэггүй.

Ж: Дэд захирал аа.

Эр: Тэгвэл би ажилдаа оръё.

Вей: Яагаад инээгээд байгаа юм?

Ж: Сайн мэдээтэй. Согттолоо уусан маань талаар болсонгүй. Хоёр компани Арктай дахиад хамтарч ажиллахыг зөвшөөрсөн.

Вей: Сайн байна. Хүнд хэцүү үед чамайг л тусална гэж мэдээд байсан юм.

Ж: Тэгвэл би дахиад гэрээ хийх талаар, бас шинэ гэрээний нарийн ширийнийг ярилцаадахъя.

Вей: За. Жиа И. Чиний хичээл зүтгэлийг талаар өнгөрөөхгүй ээ. Надад жаахан хугацаа өгчих. Би заавал хариуг нь барина.

Ж: Надад юу ч хэрэггүй. Чи байхад болно. Зөвхөн чи... Өөр юу ч биш. Та нар юу уумаар байна. Би дайлъя.

Ан: Аан?

Эм: Баярлалаа.

Эр: Баярлалаа.

Эм: Баярлалаа.

Ж: Зүгээр ээ.

*****************

Хай: Ээж ээ.

Ээж: Жиан Хай.

Хай: Уучлаарай. Явж бай. Явж бай.

Ээж: Намайг оруулахгүй байна. Юу болоод байгаа юм бэ?

Хай: Зүгээр ээ. Уучлаарай. Алив, ийшээ явъя. Ээж ээ, ийм байна. Манай эндхийн хамгаалалтын ажилтнууд байнга солигддог байхгүй  юу. Энэ залуу шинэ хүн болохоор  юу ч мэдэхгүй байхгүй юу даа. Буруутгах хэрэггүй.

Ээж: Жиан Хай. Энд байдаг хүмүүс бүгд үсээ босгож самначихаад л тэрбум тэрбумаар нь мөнгө яриад сууж байдаг  юм уу? Чи ээжийгээ гадуур авч яваад жаахан юм үзүүлээд, нүд тайлуулаадах л даа.

Хай: Ээж ээ.

Ээж: Би зурагаа авахуулаад интернэтэд тавиад хүмүүсийг жаахан атаархуулаадахъя.

Хай: Ээж ээ, интернэтэд зураг тавьж болохгүй ээ. Энэ чинь албан газар. Цэцэрлэг биш. Зүгээр л ормоор байна гээд орчихож болдоггүй юм. Хүн болгоныг оруулаад, явуулаад байвал бид нар яаж ажлаа хийх юм? Тийм биз дээ? Ээж ээ. Ингэе.

Ээж: Аан?

Хай: Үнэхээр уйдаад байвал... хар даа. тэр телевизийн цамхагийг харж байна уу? би танд мөнгө шилжүүлчихье. Мөнгө хайрлах хэрэггүй. Таксигаар яваад тэрийг очоод үзчих. За юу? Зурагаа авахуулаад интернэтэд тавиарай за юу? Би мөнгө шилжүүлчихье. За суугаарай, ээж.

Ээж: Нээрэн жигнэсэн үхрийн мах.

Хай: За за за за за. Болгоомжтой яваарай.

Ээж: За. за за. явлаа. Явлаа. Телевизийн цамхаг.

Хай: Байна уу, эгч ээ.

Жиан: Дизайны сургуульд ажилладаг миний үйлчлүүлэгч байгаагүй бол чамайг тийш нь оруулахгүй байсан юм. Чи өнөөдөр балрах байсан юм.

Хай: Ойлголоо доо. Өнөөдрийн хариуг чинь заавал барина аа. Жаахан хугацаа орох байх. За юу?

Жиан: Битгий л харамсах юм хийгээрэй дээ. Эртхэн хэлчихье. Ямар нэг юм болох юм бол чи л зовно гэж мэд.

Хай: Яагаад би гэж? Дүүгээ тэгж хэлж болдог юм уу?

Жиан: Сайн сонс, Дахиад надад төвөг удах юм бол би ээжид бүгдийг нь хэлчихнэ шүү.

Хай: Ойлголоо. Би ээжийг хурдан гэр рүү нь буцаах нэг арга бодож олъё. Би ээжийг сайн харж байна аа.

Жиан: За за, тасаллаа.

Ан: ядаж байхад би боолтоо мартчихаж.

Ж: Надад боолт байна.  Энүүгээр боочих.

Ан: Хөөх гоё боолт байна. Баярлалаа.

Ж: Зүгээр ээ.

Ми: Жиан Ши.

Жиан: Аан?

Ми: Дэд захирал дуудаж байна.

Жиан: Одоо юу?

Ми: Тийм.

Жиан: Энийг авч бай тэгэх үү? баярлалаа.

Вей: Сүүлийн үед зарим ажилчид чамтай ажиллахад хэцүү байна гэж гомдол гаргасан. Чам дээр байнга ийм гомдол гардаг. Би Ми Шүэг чамтай энэ талаар ярь гэж хэд хэдэн удаа хэлсэн. Ямар ч нэмэр алга. Би бодож үзсэн. Одоохондоо Паншигийн төслийг орхиод, бусад төсөл дээр тусал. Дээр нь компани дээр Паншигийн гэрээг чамайг хийсэн гээд яриа гараад байна. Одоо энэ төслөөс гарчихвал цуу яарианаас холуур өнгөрч чадна.

Жиан: Дэд захирал аа. Гүүрээр гарсныхаа дараа шатааж байх шив.

Вей: Панши, манай хоёрын хамтын ажиллагаанд олон асуудал байгаа. Чен Чен Паншийг алгоритмын асуудал болохоор үнээ бууруулсан гэж яриад байгаа. Надад ч гэсэн шийдэх асуудал их байна. Паншигийн хамтын ажиллагааны нэр хүнд тааруу байгаа болохоор гүүрийг шатаасан ч ямар ч ялгаа гарахгүй.

Жиан: Ойлголоо. Компаний шийдвэрийг дагая.

Вей: Ажлаа аль болох хурдан хүлээлгэж өг.

*******************

Лин: Ойрхон ажилтай явж байгаад хүрээд ирлээ. Юу болоо вэ?

Эр: Сайн уу, та юу уух вэ?

Гү: Кофе авъя.

Эр: За.

Жиан: Вей Мин намайг Паншигийн төслөөс хөөчихсөн.

Лин: Гэрээ хийсэн ёслол хийгээд хэдхэн хонож байгаа зэсээ цухуйлгаж байна уу? Панши чиний арыг дааж байгааг мэдсээр байж, ингэж болж байгаа юм уу?

Жиан: Өөрийг нь хамгаалах хүнтэй болсон болохоор тэр. Өнөөдөр би компани дээр нэг юм олж мэдсэн. Жойсын ширээн дээр Жи Эм буудлын нэг удаагийн хэрэглээний  юм байсан. Тэрэн шиг  бардам, баяны айлын охин тийм юм хэрэглэхгүй. Ганц л тайлбар байна. Өнгөрсөн шөнө зочид буудалд хоносон гэсэн үг. Вей Мин тэр хоёр... нийлсэн гэсэн үг.

Лин: Уг нь би уурандаа шүдээ зуугаад сууж байх ёстой байх.  Тийм ээ? Гэтэл би яагаад Хуан Жиа Ийг өрөвдөөд байгаа юм бол?

Жиан: Өрөвдөх өө?  Эхлээд өөрийгөө өрөвд за  юу. Жойс шиг зантай, баян айлын охин удаан нууц амраг байж чадахгүй.

Лин: Тийм болохоор, Вей Мин удахгүй салъя гэж хэлнэ.

Жиан: Өөрөө санаачлах, идэвхгүй хүлээж авах хоёр өөр. Гэхдээ бид нар авна гэсэн юмаа авч чадвал ялсан гэсэн үг... Үнэндээ... өөр нэг арга байна.

Лин: Баярлалаа.

Жиан: Би Вей Миний араар тавьсан гэдгийг нотолж болно. Тэгвэл чамд илүү амар болно.

Лин: Чи арай гэж амьдралаа шинээр эхэлж байгаа шд. Чамайг тийм юманд орооцолдуулмааргүй байна.

Жиан: Гэхдээ тийм юм хийсэн хүн нь би. Шалтгаан нь юу ч байлаа гэсэн... би чиний өмнө буруутай.

Лин: Бүгд өнгөрсөн хэрэг. Анх л сэжигтэй санагдаж эхэлсэ үеэс би бага багаар салахаар бэлдэж байсан. Сэтгэл санааны бэлтгэлтэй байгаа. Вей Минд мэдэгдэхгүйгээр овоо нотлох баримт цуглуулчихсан. Одоо бүх зүйл миний гарт. Тийм болохоор энэ тулаанд би заавал ялах  болно.

Гү: Болгоомжтой. Болгоомжтой л доо. Анхааруулаад байхад.

Лин: Зүгээр ээ. Зүгээр.

Гү: Урдах замаа хар л даа.

Ээж: Чи яаж байгаа юм?

Гү: Хөөе.

Ээж: яаж байгаа юм чи? Муу шулам.

Гү: Яаж байна аа?

Ээж: Муу эм.

Гү: Та чинь яаж байна аа? Хурдан цагдаа дууд.

Жиан: Цагдаа дуудах хэрэггүй. Цагдаа битгий дууд.

Гү: Ямар ч шалтгангүй хүн зодож, олон нийтийн газар эмх замбараагүй байдал үүсгэсэн. Цагдаа дуудаж баривчлуул.

Жиан: Манай ээж.

Гү: Юу?

Жиан: Манай ээж.

****************

Ээж: Тэр эмийг хар. Царай муутай гэж. Чиний хаана ч хүрэхгүй.

Хай: Байрны эзэн нь түрээслүүлэхээ больсон гэнэ ээ. Тэр...

Ээж: Ши арь. Чи тэр залууг өөрийн болгож чадахгүй нь уу?

Хай: Ээж ээ. Ээж ээ. Ээж ээ.

Ээж: Чи..

Хай: Ээж ээ.

Ээж: Чи...

Хай: Нааш ир ээ, нааш ир. Би юм хэлье.

Ээж: гүй чи тавиадахаач.

Хай: Ээж ээ, нааш ир ээ.

Ээж: Яагаад хүн зулгаагаад байгаа юм бэ? Тавиадхаач.

Хай : Нааш ир л дээ.

Жиан: Лин Шуан, би байна. Уучлаарай.

Лин: Чи ямар тэгсэн биш дээ. Юунд уучлалт гуйсан юм.

Жиан: Манай ээж тийм хүн.

Лин: Тэгээд юу гэж? Ямар ч хүн хүний өмнөөс хариуцлага хүлээх ёсгүй. Ээж чинь байсан ч ялгаагүй.

Жиан: Би ч гэсэн тэгж боддог байсан. Би өөрөө л хичээж сайн ажиллах юм бол ээж, дүү хоёроосоо зугтааж чадна гэж боддог байсан. Гэхдээ би үнэнийг ойлгосон. Хүн болгон адилгүй. Би хичнээн хичээсэн ч өөрийнхөө нэр шиг аз жаргалыг хэзээ ч мэдэрч байгаагүй гэдгийг хэзээ ч өөрчилж чадахгүй. Би амьдралаа шинээр эхлүүлж чадахгүй.

Лин: Тийм ээ, хүн эцэг эхээ сонгож төрдөггүй. Гэхдээ өөрийнхөө амьдралыг өөрчилж болно.

Жиан: Бид хоёр өөр хүмүүс. Чи том хотод төрж өссөн. Бас айлын ганц хүүхэд. Эцэг эх чинь чамайг сургаж, сайхан амьдрал, боловсрол өгсөн. Хичнээн гай зовлонд унасан ч  дахиад эхлэх зориг байгаа. Би тийм биш. Би намагт өссөн.

Ээж: Төрсөн нутагтаа би сайхан л амьдарч байсан. Энд ирсэнээс хойш зовж байна. Үгүй ээ, надад тайлбарлаадах.

Жиан: Лин Шуан. Дараа ярилцъя.

Хай: Ээж ээ.

Ээж: Чи яачихаад байгаа юм. Надад хэлээдэх.

Хай: Ээж ээ л дээ.

Ээж:Жиан Ши, чи яагаад ийм тэнэг юм? Гү гэдэг тэр хүн захирал... бас их мөнгөтэй. Хараажийн тийм сайхан залуу байхад. Яагаад өөрийн болгож чаддаггүй юм? Яагаад тэр эмэгтэйд алдчихаж байгаа юм?Надад хэлээдэх. Чи хаачих нь вэ?

Хай: Хөөе хөөе. Ээж ээ. Болно оо. Болно.

Ээж: Жиан Хай, чи мэдэхгүй байна.

Хай: Мэдэж байна аа. Мэдэж  байна.

Ээж: мэдээгээр гарсан тэр зурган дээр.... эгч чинь тэр Гү захиралтай хамт байсан.

Хай: Ээж ээ, таны бодож байгаа шиг  юм биш ээ.

Ээж: Тэр чинь юу гэсэн үг юм?

Хай: Ээж ээ, та андуураад байна аа.

Ээж: Юу гээд байгаа юм бэ?

Жиан: Маргахаа боль. Энд тавин мянган юань байгаа. Таныг гэртээ харина гэвэл энэ мөнгө таных болно.

******************

Вей: Би чиний явуулсан байшингийн бичлэгийг үзсэн. Таалагдаж байна. Үнэ нь ч гэсэн болж байна. Гэрээнд гарын үсэг зураад, бичиг баримтны асуудлыг нь хурдан шийдье. За. Окей.

Ж: Дэд захирал болчихоод мөнгөө үрж байна уу?

Вей: Үрж байгаа нь, бид хоёрын гэр. Шуудхан хэлэхэд чамд авч байгаа гэр. Тэр байшин Голд коаст-д байдаг. Тэндхийн бүх байшингаас далай харагддаг. Чи далайд дуртай гэж байсан шд.

Ж: Зальтай гэдэг нь.

Вей: Миний заль чамд хайртай гэдгийг баталж байгаа юм. Эгч ээ.

Ж-ээж: Жиа И хаана байна?

Ж: Ээж ээ.

Вей: Эгч ээ.

Ж-ээж: Чи гарч бай. Надад Жиа Итай ярих юм байна.

****************

Хай: Эгч ээ.

Жиан: Аан?

Хай:Ээжийг таксинд суулгаад өгчихлөө.

Жиан: За.

Хай:Тэр тавин мянгаар юу хийх гэж байсан юм?

Жиан: Байр авах гээд цуглуулж  байсан  юм. Бүгдийг нь өгчихсөн болохоор. Эхнээс нь эхлэхээс. Эхнээс эхлэх хэрэгтэй.

Хай:Эгч ээ, санаа битгий зов. Би танд тусална аа.

Жиан: Жиан Хай. Чи мэдэх үү? Би жил болгон төрсөн өдрөөрөө хүслээ хэлдэг. Ээж та хоёрыг миний амьдралд байдаггүй болоосой гэж хүсдэг. Энэ бүхэн зүүд шиг санагдаж байна. Нүдээ нээгээд харвал... бүгд алга болчих юм шиг.

Хай: Эгч ээ, уучлаарай. Хорин жил таныг зөндөө зовоосон. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Би ажилд орчихсон юм чинь. Бага багаар таны өрийг төлнө өө. Амалж байна.

Жиан: Хэрэггүй ээ. Надад тусалмаар байвал... надаас хол бай...

Хай: Харж л байгаарай. Ажилд орчихсон болохоор... удахгүй заавал амжилтанд хүрээд та нарыг гайхшруулна аа.

**************

Ж-ээж: Чи хэтэрч байна. Гэртээ ч ирэхгүй. Гэр бүлтэй хүнтэй хамт амьдарч байдаг. Хэлэх ч муу үг алга.

Ж: Ээж ээ. Санаа зовох хэрэггүй. Вей Мин надад амалсан. Хариуцлагаа хүлээнэ гэсэн.

Ж-ээж: Тэгвэл чи? Сайн бодсон  юм уу?

Ж: Тийм.

Ж-ээж: Вей Мин дэд захирал ч гэсэн, Арк-т олон дэд захирал байгаа. Эцэг эх нь жижиг дэлгүүр ажиллуулдаг гэж сонссон. Манайхаас огт өөр хүмүүс. Залуу хүмүүс та нар ямар байдгийг  би мэднэ.  Гэр бүл гэхээсээ илүү та нар хайр дурлал ярьдаг хүмүүс. Гэхдээ Жиа И,  ар гэрийн ялгаанаас хамаараад хүмүүсийн үзэл бодол хүртэл өөр байдаг юм.  Хүнд дурлах амархан. Хамт амьдарна гэдэг тийм амар хэрэг биш.

Ж: Би л Вей Минд хайртай байвал тийм юмт болохгүй.

Ж-ээж: Миний хэлж байгаа үгийг одоохондоо ойлгохгүй. Утгагүй сонсогдож байгаа. Одоохондоо хоосон үг ч гэсэн, яваандаа яг чамд тулаад ирэхээр ямар хэцүү байхыг ойлгож байна уу?

Ж: Тэгвэл миний л асуудал. Ирээдүйд ямар ч асуудалтай тулгарсан би та нарт төвөг удахгүй.

Ж-ээж: Бид хоёр чиний эцэг эх. Аав чинь уурандаа л тэгж хэлж байгаа юм. Чи хичнээн ч дураараа загнасан чамайг эцэг эх шиг чинь хариу нэхэхгүй хайрлах хүн  байхгүй шүү. Вей Мин чамтай байхын тулд эхнэр, хүүхдээ хаяж байна. Чи ч гэсэн  нэг л өдөр Вей Миний эхнэр шиг байдалд орж магадгүй.

Ж: Ээж ээ. Тэгж ярих хэрэггүй. Би жаргалтай амьдарна аа.

Ж-ээж: Ороод ир гэж хэл.

Вей: Эгч ээ. Би буруу юм хийснээ мэднэ ээ. Бид хоёр та нарын адислалыг хүртэнэ гэж найдаж байна. Танд хэлэх юм байгаа бол  хэлж болно.

Ж-ээж: Адислал аа? Хэзээ ч үгүй. Хэлэх юм байлгүй яах вэ. Жиа Игаас сал. Чам шиг ийм хүн Жиа И шиг юу ч мэдэхгүй гэнэн хүүхдийг л хуурч чадна. Нэг л өдөр Жиа И өнөөдөр гаргасан алдааныхаа төлөөсийг төлөх болно. Чи ч гэсэн... үйлийн үрээ амсана.

Ж: Ээж ээ.

Вей: Эгч ээ. Би таны сэтгэлийг ойлгож байна. Би ч гэсэн хүүхэдтэй хүн. Надад жаахан хугацаа өгчих. Би баталж харуулна аа.

Ж-ээж: Та нар... дураараа болцогоо.

*****************

Гуо: Ээж ээ. Та намайг унтуулаагүй зөндөө удсан шүү. Ден эгч дандаа намайг унтуулдаг.

Лин: Уучлаарай. Ээж нь ойрд завгүй л байна. 

Гуо: Та санаа алдаад байна. Гуогуод уурлачихсан юм уу?

Лин: Яалаа гэж дээ. Манай Гуогуо сайн охин.

Гуо: Тэвэл ажлаас чинь болоогүй биз дээ? Ээж ээ, яагаад санаа алдаад байгаа юм?

Лин: Ажлаас болоогүйг яаж мэдэж байгаа юм?

Гуо: Ажлаас болсон бол ээж та одоо ажлаа хийгээд завгүй сууж байгаа. Гэхдээ ээж хөмсөгөө зангидаад байна.

Лин: Гуогуо.

Гуо: Аан?

Лин: Хичээж байгаад шийдэж болдог асуудал асуудал биш. Гэхдээ амьдралд хичнээн хичээсэн ч засч болохгүй юм гэж байдаг юм.

Гуо: Тийм хэцүү юмуу?

Лин: Тийм. Гэхдээ ганц ээж нь биш. Жиан Ши эгч нь ч гэсэн адилхан. Хүн болгонд хэцүү зүйл тохиолддог.

Гуо: Гэхдээ үр дүн нь хамаагүй. Яаж хийх нь чухал. Энэ удаа чадахгүй бол, хэцүү зүйлийг давж гарах зоригтой байх юм бол тулааны талд нь ялсан гэсэн үг.

Лин: Хэн чамд зааж өгсөн  юм?

Гуо: Сун дасгалжуулагч. Миний ээж хамгийн мундаг ээж.

Лин: Миний охин ч гэсэн хамгийн мундаг охин.

Си: Зургаан сая юанийг хэнд ч мэдэгдэхгүйгээр шилжүүлэх боломжгүй. Ямар нэг ул мөр үлдсэн л байх ёстой.

*****************

Бо: Дэд захирал аа. Машины нэр шилжүүлэх бичиг баримт бүгд бэлэн. Таны хэлсэнээр аавын чинь нэр дээр бүртгүүлчихсэн.

Вей: Минбо, сайн байна.

Бо: Зүгээр ээ.

Вей: Манай аав өөрийнх нь нэр дээр машинтай байж үзээгүй гээд байдаг юм. Одоо ингээд машинтай боллоо.

Бо: Та ачлалтай сайн хүү юм аа. Аав чинь азтай хүн юм аа.

Эр: Вей дэд захирал аа, машинай болсонд баяр хүргэе.

Вей: Баярлалаа.

Эр: Зүгээр ээ.

Бо: Би энд унаж авчирсан. Хурд, хүч гээд үнэхээр ярих ч юм алга. Дизайн, үзүүлэлт нь ч гэсэн дээд зэрэглэлийнх. Наашаа ирж байхад замд таарсан хүмүүс эргэж хараад байсан. Сайхан байна шүү. Таны сонголт үнэхээр гайхалтай. Гэхдээ энэ машин... Үнэтэй юм байна лээ.

Вей: Чи ямар машинтай вэ?

Бо: Би жижигхэн мотоцикльтой. Эдийн засагт хэмнэлтэй, байгальд ээлтэй. Түгжрэхгүй. Одоохондоо машин авах төлөвлөгөөгүй байгаа.

Вей: Би ч гэсэн чам шиг байсан. Хэмнэлттэй, байгальд ээлтэй гээд олон юм боддог байсан. Тийм болохоор энэ машиныг авахдаа мөнгө харамлаагүй. Минйи байр сууринд тохирох үгүй нь хамгийн чухал. Миний нэр  хүнд, намайг илэрхийлэх ёстой. Амьдралын үе мөчлөг өөрчлөгдөхөд эд хөрөнгө ч гэсэн өөрчлөгдөх ёстой байдаг юм. Хуучирсан бол эргэлзэх хэрэггүй. Цаг нь болохоор сольж байх хэрэгтэй. Минбо. Чамайг амбицтай, хүсэл тэмүүлэлтэйг би мэднэ. Сайн ажиллаад, дээшээ гарах хэрэгтэй шүү.

Бо: Дэд захирал аа. Машины чинь түлхүүр.

Вей: Чи барь...

Эр: Вей дэд захирал аа, ийшээ.

****************

Лин: Гү захирал аа.

Гү: Өчигдөр баахан цохиулчихсан, зүгээр үү? Наад тос чинь сайн тос. Хэрэгтэй бол түрхээд үз.

Лин: Зүгээр ээ. Хэдэн удаа түлхсэнээс цаашгүй.

Гү: Жиан Шийд тэгж их тусалж байхад, юу болсныг хар даа. Нэгд, миний нэр хүнд. Хоёрт ямар ч шалтгаангүй чамайг буруу ойлгочихлоо. Тэгсэн ч гэсэн чамд бодсон юм алга. Би хүртэл Жиан Ши та хоёрыг ямар холбоотойг гайхаж байна.

Лин: Гү захирал аа. Ажлын цагаар намайг гоочилж, хов ярих гэж дуудаагүй биз дээ?

Гү: Мэдээж үгүй. Өнгөрсөн хоёр сар чи сайн ажилласан. Компаниас чамайг магтаж байна лээ. Тэгээд туршилтын хугацааг чинь хугацаанаас нь өмнө дуусгахаар болсон. Белла, Лин Шуаны Сиси дээр хүргээд өг. Айбоа төсөлтэй танилцаж, тэр төсөл дээр ажиллана.

Эм: Ойголоо, Гү захирал аа. Ийшээ.

19-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

 

Back to episodes Go home