Alliance 18

Alliance-18

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Ж: эм, Жойс, Вей Миний шинэ туслах

Шу: эм, Гү Шүгийн найз

В: эм, Вей эгч

Шиао: эр, Вей эгчийн нөхөр

 

Гарчиг: ........ 18-р анги

Бо: Гү захирал аа. Намайг Хө Минбо гэдэг. Ямар нэг юм хэрэг болбол надад хэлж болно

Гү: Баярлалаа.

Эр: Гү захирал аа. Ийшээ.

Ж: Жиан Ши  Гү Шүг яаж мэддэг юм бол? Гү Шү яагаад тэрэнтэй ирсэн юм бол?

Вей:  Би яаж мэдэх вэ.

Ми: Вей дарга аа. Энэ бол “Ай Ти Таймс” сонины ерөнхий редактор Ху.

Вей:  Сайна байна уу, сайн байна уу. Ху ноён танаас тусгай сурвалжлага авахыг эртнээс хүсч байгаа гэсэн. Өнөөдөр ярилцлага авах талаар тохиролцож болох байх.

Эр: Хөөе. Гү захирал аа. Уулзалгүй удсан байна. Намайг санаж байна уу? 

Эр2: Гү захирал аа, миний нэрийн хуудас.

Гү: Аан.  Баярлалаа. баярлалаа.

Эм: Гү захирал аа, сайн уу. Манайх Вейди компани. Хойшид хамтарч ажиллана гэж найдаж байна.

Эр: “Ай Ти Таймс”-ын ерөнхий редактор Ху. Танаас ярилцлага авах хүсэлтэй байна.  

Гү: Болно оо болно болно.

Ми: Өнөөдрийн коктейл үдэшлэг Панши, Арк хоёрын хамтран ажиллах болснооё гадна Вей даргын дэд захирал болсныг тэмдэглэж байгаа. Энэ Гү Шү сонирхолтой хүн юм аа. Туслах дүрээс гол дүр болчихлоо. Жиа И, Жиан Шигийн даашинз чинийхтэй адилхан харагдаад байна. Чамайг өмсөж үзэхэд Пи Ар хэлтсийнхэн манай улсад гануц байгаа, давтагдахгүй ганцхан загвар гэж хэлсэн биз дээ. Тэр хаанаас авсан юм болоо? Ямар аргаар авсныг нь мэдэхгүй ч... откутюр даашинз  өмсөөд, өөрийгөө хатан хаан гэж бодоод байх шиг байна.

Ж: Тэрний юу болохыг даашинз шийдэхгүй. Утгагүй юм.

Ми: Өөрийг чинь ярьсан гэж бодоод байгаа юм уу? Жиан Шийг ярьж байхад чинь.

****************

Чен: Баяр хүргэ, Вей захирал аа. Таныг хэзээ нэгэн цагт дэд захирал болно  гэж мэдэж байсан ч, өнөө өглөө албан ёсны мэдэгдэл гарсан болохоор баяр хүргэх гэсэн юм.

Вей:  Чен Жи.

Чен: Аан?

Вей:  Танай Ай Тигийн тасаг Бүтээгдэхүүний тасагт сайн тусалж байгаарай.

Чен: Аан. Ичмээр юм. Энэ удаа Ай Ти хэлтэс алдаа гаргаагүй бол компаниас Паншитай хамтарч ажиллах гэж ийм их мөнгө үрэхгүй байсан шд. Гэхдэ таны л ач. Хамтарч ажиллах гэрээ хийгээд зогсохгүй, дэд захирал болчихлоо. Давхар баяр болж байна. Салбарын бараг бүх хэвлэл дээр өнөөдөр Арк, Панши хоёр хамтарч ажиллах болсон тухай мэдээлж байна. Нээрэн, энэ манай Ай Ти хэлтсийн шинэ санал. Дэд захирал та өнөө орой завтай юу? Суугаад ярилцах уу?

Вей: Завгүй.   

**********************

Эр: Чиний дуртай Латтэгаар дайлж байгаа юм.

Жиан: Баярлалаа.

Ми: Жиан Ши. ОП-1-ийн судалгааны талаар хэзээ тохиролцоонд хүрч болох вэ?

Жиан: Тэрийг авахад дахиад хоёр долоо хоног орох байх.

Ми: Тэгж хэлэх гээгүй ээ. Миний хэлэх гэсэн юм... Миний ажиллаж байгаа төсөл дуусч байгаа болохоор би завтай болж байгаа. Паншигийн хамтын ажиллагаа манай компаний чухал төсөл. Хүн хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй. Манай тасгийнхан ч гэсэн чамд туслахад бэлэн. Ямар нэг юм хэрэг болбол бид нарт хэлэхэд болно.

Эр: Тусламж хэрэгтэй бол хэлж байгаарай.

Ю: Тийм ээ, тийм. Бид нар тусална аа.

Ми: Би сайхан ааштай хүн биш л дээ. Гэхдээ би хүнийг биш асуудлыг шүүмжилдэг. Битгий гомдоорой.

Жиан: За.

Ми: Ажлаа хий дээ.

****************

Эм: Яагаад хоцорчихов оо?

Ан: Харин зам бөглөрөөд хоцорчихлоо.

Эм: Нээрэн тийм энд гарын үсэгээ зур.

Ан: Энд бас зурах юм уу?

Эм: Тэгэлгүй дээ. Хоцорсон л бол зурах ёстой.

Ан: Баярлалаа.

Эм: За...

Бо: Яагаад хоцроо вэ?

Ан: Гэнэт ажил гараад.

Бо: Яафан хайгаад байна лээ.

********************

Вей:  Ор ор.

Жиан: Дэд захирал аа. Намайг дуудсан уу?

Вей:  Суу.

Жиан: Тухлах хэрэггүй байх. Би ажил ихтэй байна.

Вей:  Чамайг Гү Шүтэй тийм сайн харилцаатай гэж мэдээгүй юм байна.

Жиан: Зүгээр л жирийн найзууд.

Вей:  Жиан Ши, надад чиний энэ зан таалагддаг. Чиний толгой сийрэг бас юу хийж байгаагаа мэддэг.  Гү Шүгийн туршлага, зэрэг дэвийг бодоод үзсэн ч тэр чамтай сэтгэлээсээ байх хүн биш. Чиний царайнд татагдаад зугаацаж байгаа юм. Баян хүний эхнэр болно гэж мөрөөдөх хэрэггүй. Хэзээ ч бүтэхгүй. Чамд тавих санал байна.  Ямааны мах халуун байгаа дээр нь ашиглаад ав.

Жиан: Дэд захирал аа. Та ямар сайхан санал тавих гээ вэ?

Вей:  Надад байгаа хоёр төслийг эхлүүлэх боломж одоохондоо алга байна. Тэр харилцаагаа ашиглаад энэ хоёр төслийг хийе гэж хэл.

Жиан: Би жирийн нэг ажилтан. Эцэст нь компанид ашигтай зүйл л хийнэ.

Вей:  Хамтын ажиллагаа амжилттай болбол чиний нэр хүнд өснө. Би дэд захирлын эрх мэдлээ ашиглаад ахлах менежер болгож өгье. Тэгж байж л бид хоёр мөр зэрэгцэн алхах боломжтой болно. Өмнөх шигээ.

Жиан: Хэрвээ би харилцаагаа ашиглаад Гү Шүд тусалбал Паншигийн ерөнхий захирлын хувиар надад юу хийж өгөх бол? Тан шиг дэд захирлаас илүү том юм амлах байх даа. Гү Шү дургүй хүргэж хоосон амлалт өгөхгүй нь лав. Тантай харьцуулахад илүү чадварлаг хүн.

Вей:  Хэнд ажилладагаа битгий мартаарай.

Жиан: Би чадвараараа өөрийгөө тэжээдэг. Хэнд ч ажилласан ялгаагүй. Харин та, дэд захирал болсон байсан ч хамаагүй. Дараа надтай ярихаасаа өмнө  сайн бодож байгаарай. Арк компанийхан намайг Паншитай гэрээ хийсэн хүн гэдгийг бүгд мэдэж байгаа.

***************

Жиан: Баярлалаа, эгч ээ.

Эм: Би өнөөдрийн мэдээ харсан. Тэр даашинзтай кино од шиг харагдаж байна лээ. Миний откутюр даашинзыг өмсөөд од  шиг гялалзсан уу?

Жиан: Эгч ээ, их гоё даашинз байсан.

Эм: Хөөе. Ирчихсэн үү?

Лин: Тийм ээ. кофе авчирлаа.

Эм: Хөөх,кофе авчраа юу? Та хоёр ярилцаж бай. Би даашинзаа өлгөчихөөд ирье.

Жиан: за.

Лин: За.

Жиан: Эгч ээ, баярласан шүү.

Эм: За.

Лин: Ямар байна? Анх удаа мэдээгээр гарах?

Жиан: Даажигнахаа боль л доо. Нэг чухал юм хэлье. Вей Мин өнөөдөр албан ёсоор дэд захирал болсон. Өнөөдрөөс салбартаа нэлээд том хүн болсон.

Лин: Баяр хүргэхээс.

Жиан: Дутуу үнэлж болохгүй шүү. Өндөрт гарах тусам тэрний чадвар нэмэгдэнэ. Тэгэхээр салахад улам хэцүү болно гэсэн үг.

Лин: Олон жил хамт амьдарчихаад тэрний хэр их мөнгөтэйг би саяхан мэдсэн.

Жиан: Өөрийгөө сайн эхнэр гэж бодож байна уу. Мөнгө ярих бүдүүлэг гэж бодож байгаа байх. Хөрөнгө хуваах шаардлага байгаагүй бол тэрний хэр хөрөнгөтэйг хэзээ ч мэдэхгүй байсан биз. Одоо дэд захирал болчихлоо. Нэмэлт цалин, ашгийн хувь дээр нь үйлчлүүлэгчдийн өгдөг гар цайлгах мөнгө нэмэгдэнэ. Жилийн цалин нь улам их болно.

Лин: Бидний дундын хөрөнгө... өнгөрсөн жилүүдэд миний карьераа золиосолсны нөхөн төлбөр. Бас бид хоёрын ажил үүргээ тодорхой ярилцаж хувааёны үр дүн. Тэрний олсон мөнгөний тал нь минийх.

Жиан: Ямартай ч, би дахиад хэлье. Чинийх мөн л юм бол ганц ч зоос үлдээлгүй авах хэрэгтэй.

******************

Х-ээж: Мин Мин.

Вей:  Аан?

Х-ээж: Дэд захирал гэхээр... хэр өндөр албан тушаал юм?

Вей:  Үйлдвэрийн дэд дарга гэсэн үг.

Х-ээж: Тэгвэл дээрээсээ хоёр дахь нь гэсэн үг үү?

Вей:  Тийм. Тэгж ойлгож болно.

Лин: Тушаал дэвшсэн болохоор цалин нь ч гэсэн зөндөө нэмэгдэнэ.

Х-ээж: Тийм ээ, ялангуяа шагналт цалин өснө гэсэн үг.

Х-аав: Мин Мин. Гэрийнхэн чинь чамаар бахархаж байна. Манай хөршүүд хүртэл надад их атаархаж байна лээ. Над руу харахаараа нүд нь туулайных шиг улайгаад л...

Х-ээж: Бүр манай уулзаагүй олон жил болсон ангийн хүүхэд... чамд охиноо танилцуулмаар байна гэсэн. Би зургийг нь харсан. Дөнгөж хорь гарч байгаа охин байна лээ. Царай нь шинэхэн тоор шиг хөөрхөн.

Вей:  Ээж ээ, та согтчихсон юм уу?

Х-ээж: Яав л гэж дээ. Тэд нар чиний гэрлснийг мэдэхгүй юм чинь.

Лин: Гуогуо, цадчихсан уу?

Гуо: Цадчихсан.

Лин: Цадчихсан бол яваад өрөөндөө тоглож бай.

Гуо: За.

Вей:  Гүйж болохгүй шүү.

Х-аав: Лин Шуан... Юу... Гуогуо том болж байна. Та хоёр дахиад хүүхэдтэй болохгүй юм уу?

Х-ээж:  Тийм ээ, тийм тийм. Бид хоёрын олон хүүхэдтэй болох хүсэлтийг биелүүлэхгүй юм уу?

Лин: Юу болох нь энэ вэ? Вей Мин тушаал дэвшээд, дэд захирал  болчихсон чинь  залуу охин, хүүхэд яриад байх чинь.  

Вей:  Та нар хэлж байгаа үгээ бодож бай  л даа.

Лин: Нээрэн, танай компанид нэг нэр муутай захирал дарга байсан гэж сонссон. Тушаал дэвшингүүтээ эхнэрээсээ салаад.  Залуухан хөөрхөн охинтой суугаад хүүхэдтэй болсон гэсэн. Дараа нь халагдчихсан гэсэн.

Х-ээж: Хөөе. Лин Шуан. Манай Мин Мин тийм юм хийх хүн биш. Манай Вей овогтынх хүмүүжилтэй хүмүүс шүү.

Лин: Зүгээр л хэлж байхад.

Х-аав: Лин Шуан, чамайг ажил хийж байгаа гэж Мин Минээс сонссон.

Лин: Тийм.

Х-ээж: Лин Шуан, сайн сонс. Одооны хуурамч компаниуд дадлагагын хүн, цагийн ажилтан авдаг болсон гэсэн. Туршилтын хугацаагаа дуусангуут халчихдаг гэж байна лээ.

Лин: Ээж ээ, санаа зовох хэрэггүй. Би Паншийд ажиллаж байгаа.

Вей:  Пашин сайн компани. Манайх компани  саяхнаас Паншитай хамтарч ажиллаж байгаа. Надад жаахан ажил байна. Та нар хоолоо ид. Та хоёр ха хамаагүй юм ярихаа болиорой.

Ж: Өдөржин завгүй байлаа. Тушаал дэвшсэнд чинь баяр хүргэж ч чадсангүй.

Вей:  Энд хүрэх гэж би олон зүйл туулсан. Сайн бас муу. Одоо эргээд дурсахад инээгээд өнгөрч болно. Бас олон хүнтэй учирсан. Зарим нь өс санаж, зарим нь хэрэгтэй үед маань надад тусалж байсан. Би чамтай учирсандаа хамгийн их баярладаг.

*****************

Жиан: Жиан Хай.

Хай: Аан. Ирчихсэн үү?

Жиан: Юу хийж байгаа юм?

Хай: Харсан уу? Шинэ гутал өмсөөд би улам сайхан харагдаж байгаа биз дээ.

Жиан: Яаж ч харсан Жиан овогтын эрхийн тэнэг л байна.

Хай: Та... Тэр чинь өнгөрсөн хэрэг. За юу? Хүмүүсийн өөрчлөгдөж байгааг зөвшөөрч сур л даа. Энэ цөөхөн хийгдсэн загварыг би 4000гаруй юниар авсан.  

Жиан: Хэд гэнэ ээ?

Хай: 4000.

Жиан: Наад гутал чинь 4000 юм уу?

Хай: Тийм.

Жиан: Яачихсан хөлтэй юм бэ? Жаахан мөнгө олсон юм бол хадгаламжинд хийхгүй үрчихэж байгаа юм уу?

Хай: Зарим хүн дүүгээ дандаа хувиа бодсон гэж боддог. Би мөнгөтэй болох юм бол тантай хуваалцана гэж хэлсэн биз дээ. Хар даа.

Жиан: Жиан Хай, нээрээ.

Хай: Ийм сайхан шөнө... миний хөөрхөн эгчид энэ зохих байх... тада...

Жиан: Жиан Хай, чи солиороо юу? Юу хийгээд байгаа юм? Ийм хэрэггүй юманд яах гэж мөнгө үрдэг юм бэ?

Хай: Жинхэнэ алмаз.

Жиан: Жинхэнэ ээ?

Хай: Аанхан.

Жиан: Алаад өгье л дээ. Юу болоод байгаа юм?

Хай: Одоохондоо жирийн л нэг бугуйвч. Сүртэй юм биш ээ. Зөндөө мөнгөтэй болохоороо би цаг, цүнх, гутал, машин авч өгнө за юу. Хотын төвд байдаг байр авч өгнө за юу.

Жиан: Жиан Хай, сайн сонс. Энэ чинь мөнгө. Баян байсан ч хамаагүй үрж болохгүй. Энэ бугуйвчийг чин сэтгэлээсээ авч өгснийг чинь мэдэж байна л даа.

Хай: Ээж. Ээж. Ээж. Ээж.

Жиан: Гэхдээ... гэхдээ...

Хай: Ээж ээ. Юу байна?

Эм: Хөөх. Ээж нь чиний явуулсан хувцасыг авсан. Хар л даа. Ээжид нь гоё зохиж байна уу? Ямар байна?

Хай: Алив, харъя.

Эм: Сайн хар.

Хай: Гоё байна. Гоё байна. Гоё байна. Царайнд чинь гоё зохиж байна.

Эм: Миний хүү сайн хүү шүү. Ээждээ зөндөө хувцас авч өгөөд, 20мянган юань явуулаад. Ээж нь байшингаа засч чадахаар боллоо. Ээж нь чамайг төрүүлсэндээ баяртай байна. Эгчдээ юм авч өгсөн юм уу?

Хай: Тэгсэн. Гоё бугуйвч авч өгсөн. Баярлаад бариад зогсож байна.

Эм: Манай Хай сайхан сэтгэлтэй шүү. Эгч чинь сүүлийн үед завгүй байгаа байх. Эгчдээ төвөг удаж болохгүй шүү. За юу?

Хай: Мэдлээ.

Эм: Утсаар олон юм яриад яах вэ. Удахгүй уулзъя.

Хай: за за.

Эм: Тасаллаа.

Хай: Баяртай.

*****************

Вей:  Би тусалъя.

Лин: Хэрэггүй.

Вей:  Алив, би...

Лин: Хэрэггүй ээ. Би өөрөө хийчихнэ.

Вей:  Паншийд ажиллаж байж, надад ч хэлдэггүй.

Лин: Чи асуугаагүй шд. Хөөе. Аркт хоёулаа хамт ажилладаг байхад би нэг л өдөр дэд захирал болно гэж ярьдаг байсныг санаж байна уу?

Вей:  Санаж байна. Би мөрөөдлөө биелүүлэхэд чинь тусаллаа шд. Паншийд ажиллахад хэцүү байвал хэлээрэй.

Лин: Хэрэггүй ээ. Ажлынхаа асуудлыг би өөрөө шийдчихнэ.

Вей:  Компаний ажил тийм амар юм биш шүү. Чи гэртээ удаан суусан шд. Ажил хийх чинь түр зуурын л юм.

Лин: Яасан? Намайг өөрөөс чинь дээшээ гарчихна гэж айгаа юу?

*****************

Жиан:50мянга уу? Чи хоёрхон сар ажиллаж байгаа биз дээ? Жирийн борлуулагч яаж ийм өндөр цалин авдаг юм?

Хай: Жирийн хүн мэдээж ийм цалин авахгүй. Таны дүү чинь жирийн хүн гэж үү? би жирийн хүн биш. Би хоёр сар дараалаад шилдэг ажилтан болсон. Би компанийхаа хамгийн өндөр хувь авч байгаа ажилтан. 50мянган юань юу ч биш. Ирээдүйд би зуун мянга, 200мянга, 300мянгыг авна.

Жиан: Надад хэлээдэх. Чи сард хэдэн байр түрээслүүлдэг юм? Чи хэдэн хувь авдаг юм?

Хай: Үгүй ээ... Заримдаа би таныг ойлгохгүй юм аа. Ажилгүй гэртээ суудаг байхад та ажил хийсэнгүй гээд л өдөр шөнөгүй үглээд байдаг байсан. Одоо ажилд ороод, мөнгө олж, юм авч өгөхөөр яагаад эргэлзээд байгаа юм? Таныхаар бол би азгүй амьтан болоод гэртээ сууж байх ёстой юм уу? Тэгж хүсээ юу?

Жиан: Хэн тэгж хэлсэн юм.

Хай: Тэгээд юу гэх гээ вэ?

Жиан: Санаа зовоод тэгж байна.

Хай: Санаа зовох  хэрэггүй, за юу? Би хэлчихье. Би өөрийнхөө хэргийг өөрөө мэднэ. Та өөрийгөө л бод. Юу ч болсон бай би хариуцлагаа өөрөө хүлээнэ. За юу. Оролцох хэрэггүй. Өөрийгөө л хичээ.

*********************

Шу:Өнгөрсөн улиралтай харьцуулаад үзвэл энэ улирлын эхний үед төсөөлж байснаас муу байна. Тийм болохоор энэ улирлын зорилтыг тохируулаад жаахан бууруулсан байгаа. Хар тугалга олборлох, бизнесийн нөөц, бусад орлогууд гээд бүгдийг нь сайн тооцоолж үзээд өөрчлөлт оруулсан байгаа.

Гү: За. Би уншиж танилцана аа.

Шу: Май. “Синема парадизо”-ийн шинэчилсэн хувилбар. Кино  наадмын  үеэр тусгайлан гаргаж байгаа гэсэн. Хоёрхон удаа гарна. Би бүр сэрүүлэг тавьж байж тасалбар авсан. Принстонд сурдаг байхад хагас өдрийн чөлөө аваад тасалбар авч чадаагүйг чинь би мэднэ.

Гү: Тэр өдрийг би хэзээ ч мартдаггүй. Тэр өдөр бороотой өдөр байсан. Би үлдсэн тасалбарыг нь, дугаарлаж байгаа хүмүүсийг бас тооцоолсон. Уг нь тасалбар авах байсан юм. Даанч гадны хоёр бүдүүлэг нөхөр урдуур орчихсон. Тэгээд тэд нартай муудалцаж билээ. Бүр цагдаа ирсэн.

Шу: Энэ удаа, хамт үзье. Залуу насаа эргэн дурсах сайхан боломж.

Гү: Амралтын өдөр кино үзэх зав даанч алга даа. би компани дээр илүү цагаар ажиллана. Аркт хариу өгөх ёстой. Нээрэн. Тасалбараа надад өгчих юм уу? Манай хөршийн хоёр  сайн хүмүүс байдаг юм. Надад тусалж, бас хоол авчирч өгдөг. Би талархсанаа илэрхийлээд энэ тасалбарыг чинь өгчихье.

Шу: Уучлаарай, арай гэж олсон тасалбар. Чамайг үзэхгүй бол би өөр хүн урьчихна.  Яахаараа чи өөр хүнд бэлэглэх ёстой юм?

Гү: Яасан ууртай юм? Зүгээр л киноны тасалбар биз дээ. Харамч.

Шу: Тэр их сургуульд байхдаа ч гэсэн ийм хачин сэтгэдэг байсан уу?

Лин: Тэр үү?

Шу:Гү Шүг хэлж байна. Ай Кю сайтай хүн И Кю муутай байдаг юм бол уу?

Лин: И Кю муутайдаа биш ээ. Компьютерийн тэнхимийн домог гэж хэлүүлж амьдарсан хүн. Уран зохиолд гардаг тулааны урлагийн мастерууд нууцлаг байдагтай адилхан. Нэг удаа бид нар тэмцээнд оролцох гээд аялалаар явсан юм. Зөвлөх багш Гү Шүг надтай хамт яв гэсэн. Миний тээшийг өргөхөд тусална гэж бодсон байх л даа. Галт тэрэгний буудлын цахилгаан шат эвдэрчихсэн байсан. Би бүр юмаа даадаггүй. Тэр үед Гү мастер хоцорч ирсэн. Ашгүй туслах хүн ирлээ гэж бодсон чинь... Тэр үед хэлсэн үгийг нь би хэзээ ч мартахгүй.

Шу:Юу гэсэн юм?

Лин: “Сайн хичээ” гэсэн.

Шу: Надад бас нэг тийм юм байгаа. Нэг удаа би төрсөн өдөртөө урьсан. Би бялуу аваад ирье, чи бялуу аваад хэрэггүй гэж   хэлсэн. Миний төрсөн өдрөөр ирсэн. Гадаадын бялуунууд ямар ч хэрэггүй, амтгүй гээд л үглээд байсан чинь... гурван ширхэг хачиртай талх авчирсан. Би 24насныхаа лааг махтай хачиртай талхан дээр тавьсан гээд бод доо.

Лин: Угаасаа л тийм хүн байгаа юм.

Шу:  Ингэхэд тэрэнд үнэхээр байдаггүй юм бол уу? Сэтгэл хөдлөл?

Лин: байхгүй.

Шу: Заримдаа эмэгтэй хүн сонирхдоггүй юм бол уу гэж бодох юм.

Эр эм: Алив ээ. Алив.

Эр: Миний хэлэхийг сонс л доо. Нааш ир ээ, нааш ир.

Эм: Дахиад тэмдэглэе л дээ. Манай компьютерийн тэнхим “Мейкер Дарк Хоорс” тэмцээний ялагч болсон.

Бүгд: Тийм ээ.

Эр: За, тулгая, тулгая, тулгая.

Эм: Лин Шуаны төлөө хундага өргөе.

Эм: Манай баатар.

Лин: Бүгдээрэнгийнх нь төлөө. Алив, төлөө. Төлөө.

Эм: Чи зүгээр үү?

Лин:  Хоёрдугаар байранд орсон хүнтэй тулгана аа. Алив Гү Шү. Хоёулаа тулгаагүй шд.

Гү: Би ууж чадахгүй. Би спиртний харшилтай.

Бүгд: Юу яриад байгаа юм бэ? Боль л доо. Уу уу. Ингэж болохгүй шд. Худлаа яриад л.

Гү: Үнэн.

Лин: Ингэе ингэе. Гурван удаа чангаар би хоёрт орсон гэж хашгирах юм бол уухгүй байж болно. За юу?

Бүгд: За за за. Гш Шү “Би хоёрт орсон” гэж хэлнэ. Гү Шү хоёрт орсон. Гү Шү хоёрт орсон. Гү Шү хоёрт орсон. Гү Шү хоёрт орсон. Гү Шү хоёрт орсон. Гү Шү хоёрт орсон. Гү Шү... Хөөе хөөе хөөе.

Лин: Гү Шү.

Бүгд: Харшилтай гэсэн чинь яасан бэ? Худлаа байсан юм уу? Бүгдийг нь уу. Бүгдийг нь. Янзтай.

Лин: Санаа зовох хэрэггүй. Дараа чи дахиад л хоёрт орно...

Эм: Алив ээ, нааш ир...

********************

Лин: Өнөөдөр би хүргэхгүй шүү.

Гү: Би босс чинь.

Лин: Уучлаарай, ажлын цаг дууссан.  

Гү: Хөлсөө гурав нугална, дээр нь цайны мөнгө.

Лин: Суу.

Гү: Сүүлийн үед надад мессеж их ирж байгаа. Намайг хөөрхөн найз охинтой болсон юм уу гээд асуугаад байна. Чиний гаргасан санаанаас болж байгаа юм. Хэрэг хийгээгүй байж хүний ярианд ороод.

Лин: Зүгээр ээ. Чи ямар дурлах биш. Айх хэрэггүй.

Гү: Эмэгтэйчүүд надад сайн байдаг юм шүү.

Лин: Ажилтанд хүрсэн эр хүнд... хүүхнүүд дуртай байлгүй яах юм. Даанч тэд нар чиний ямар хүн болохыг удахгүй мэдчихнэ л дээ.

Гү: Би ямар хүн гэж?

Лин: Их сургуульд юу болсныг мартчихаа юу? Би согтчихсон чинь чи зочид буудалд хүргэж өгсөн. Зочид буудлын ваннанд шөнөжин намайг сахиж хоносон биз дээ?

Эм: Гү Шү. Лин Шуаныг чамд даатгалаа шүү. Бид нар чамд итгэлээ шүү.  Баяртай.

Гү: Юу вэ? Дотуур байр хаалгаа барьчихсан  шдээ. Би хаана аваачих юм бэ?

Лин дуулна.

Лин: Уугаарай.

Гү: Дахиад уухгүй ээ.

Лин: Дахиад ууя

Гү: Маргааш зүгээр болчихно. Энд хогийн сав тавьчихъя. Бөөлжмөөр байвал ийшээ бөөлжөөрэй.

Лин дуулна.

Гү: Хөөе. Яах нь вэ?

Лин: Бөгчим байна.

Гү: Бөгчим байвал агааржуулагч асаагаад өгье.

Лин: Бөгчим...

Гү: Үгүй ээ, одоо унт. Наанаа хэвтээд унт. Яагаад байна аа? Хөөе.

Лин: Ком но...

Гү: Чи яаж байна аа?

Лин: ком он. Ком он. Ком он.

Гү: Хөөе. Хөөөе. Хөөе. Хөөе.

Лин: Дуулна:

Гү: Буугаад ир, болгоомжтой. Өнөө шөнөдөө энд унтчих. Хурдан унт. Маргааш сэрэхээд зүгээр болчихно.

Лин: Шуанзы. Турах хэрэгтэй шүү. Чамайг тэврэх эвтэйхэн байна... Шуанзы тэр хэд мэдээд үхтэлээ шоолж билээ. Чамайг шунал тачаалгүй тэнгэрийн амьтан. Яаж ч өдсөн насаараа ганц бие явна гэж баахан шоолсон.  

Гү: Зогс.

Лин: Уурлачихсан уу? Сүртэй шдээ. Манай сургуулийнхан энийг чинь байнга л ярьдаг биз дээ? Охин сонирхдоггүй, ном шагайхаас өөр юм мэдэхгүй гэдэг шд.

Гү: Зогс!

Лин: За за. Юун сүртэй юм? Цэвэршилт юм уу?

********************

Эр: Пашин компани ОП-1 программын гурав дахь хувилбарын шинэчлэлт хийсэн. Туршилт нь хэвийн бас одоохондоо ямар нэг алдаа мэдэгдээгүй байгаа.

Вей:  Сайн байна. Давейгийн тайланг ойлголоо. Гол зарчим нь олон төрлийн хэмжээтэй цонхнуудыг бүх хэсэгт ашиглах.

Эм: Уучлаарай, дэд захирал аа. Уучлаарай. уучлаарай.

Бо: Алив би...

Эм: Уучлаарай. уучлаарай.

Жиан: Зүгээр ээ.

Вей:  Лили, зүгээр ээ.

Эм: Уучлаарай, дэд захирал аа.

Бо: Дэд захирал аа, би арчаад өгье.

Жиан: Хурдан гараа арч.

Вей:  Минбо, энэ яагаад асахгүй байна?  

****************

Жиан: Би утасныхаа дэлгэцийг солиулна. Вей захирлын утсыг надад өгчих. Би яваад ирье. Чи явах хэрэггүй.

Бо: тэгвэл, сайн юм боллоо. Би гэрээгээ засварлаж дуусаагүй байгаа. Тэгвэл баярлалаа.

Жиан: Санаа зоволтгүй.

Бо: Тэгвэл би ажлаа хийлээ.

Жиан: Тэг.

********************

Жиан: Лин Шуан. Энэ.

Лин: Баярлалаа. Би утасных нь нууц үгийг мэднэ.

Жиан: ВиЧатын яриагаа байнга устгадаг юм. Нууц үгийг нь мэддэг байсан ч, хэрэгтэй мэдээлэл олж чадахгүй байх.

Лин: Аппл-ын утсанд ийм тохиргоо байдаг юм. Устгаад удаагүй мессеж, зураг, бичлэгүүд нь хогийн саванд хадгалаатай байдаг. би Аппл Ай Дийг нь ч мэднэ. Клоуд-д байгаа мэдээллийг нь хуулаад авчихна.

Жиан: Мундаг юм аа, Лин Шуан.

****************

Бо: Жиан Ши. Утас засагдчихсан уу?

Жиан: Юу?

Бо:  Вей дэд захирлын утсыг чи засуулаад ирье гэсэн шд.

Жиан: Май.

Бо: Ингэж айх гэж. Баярлалаа.

Жиан: Зүгээр ээ.

Эм: Би хүргэнээ хайж байна.

Вей: Хэд болсон бэ?

Бо: Их биш ээ.

Вей: баярлалаа.

Эм: Үгүй ээ, намайг оруулаадах л даа.

Эр: Эгч ээ. Юу болоо вэ?

Вей: Өнөөдөр ажлаа дуусгаад эрт амраарай.

Бо: За.

Эм: Хүргэнтэйгээ уулзмаар байна гээд байхад.

Эр: Эгч ээ, та хүргэнээ том дарга гэсэн. Тэгвэл та ядаж нэрийг нь мэднэ биз дээ?

Эм: Нэр нь... Би ч гэсэн мэдэхгүй ээ.

Эр: Та хүргэнийхээ нэрийг ч мэддэггүй юм уу? Эгч ээ. Манайх том компани. Энд хүнтэй уулзахаар, эсвэл ажил ярихаар ирж байгаа бол заавал урьдчилж цаг авч бүртгүүлэх ёстой. Хүссэн хүн болгон нь ороод байдаг газар биш.

Эм: Хэнийг хэлээд байгаа юм? Настай хүнтэй ингэж ярьж болдог юм уу?

Жиан:Фан Фан. Уучлаарай, энийг Ай Тийд хүргээд өгчих тэгэх үү?

Эм: За. зүгээр ээ.

Жиан: Баярлалаа.

Эм: Та нар сонссон уу? Би сая доор явж байгаад нэг юм харсан. Нэг хөгшин эмэгтэй зах дээр явж байгаа юм шиг л хашгичаад байна. Аркийн том дарга хүргэн нь гэнэ ээ.

Эм: Манай хүргэн гээд байна. Миний хүргэн гээд байна шдээ. Энэ миний хүргэн гэж байна. Та нар хар л даа. Энэ манай хүргэний зураг. Манай хүргэний зураг.

Эр: Хөөе.

Эм: Манай хүргэн.

Эр: Гү захирал биш үү?

Эм: Энэ манай охин.

Ю: Жиан Ши?

Эм: Миний охин байгаа юм. Миний охин.

Эм: Минбо, чи сая харсан уу? Тэнд нэг эмэгтэй хашгичаад байсан.

Бо: Би би харсан. Би сая Вей дэд захиралтай ирсэн. Доор маргаж л байна лээ.

Эм: Юун том дарга? Юун хүргэн бэ?

Жиан: Та нар ярилц. Би доошоо буулаа. Баяртай.

Эм: Баяртай.

Бо: Би ч гэсэн доошоо буулаа. Та хоёр ярилц.

Эм: хөөе.  Хөөе.

Эм: Тэрийг хар даа.

Эм: Жиан Ши?

*******************

Ээж: Ши арь азтай юм аа. Сайн хүн олсон бол ийм хөөрхөн, амжилтанд хүргэж өсгөсөн нь миний ач. Мэдээн дээр байсан зургийг чинь манай хамаатнууд надад зөндөө явуулсан. Байж байгааг нь. Ийм сайхан мэдээг ээждээ хэлдэггүй юм уу?

Хай:Ээж ээ. Ээж ээ. Ажлын хүнтэй авахуулсан зураг шдээ. Сүртэй юм биш. Гэхдээ гайхах юм алга. Та юу ч ойлгохгүй байна.

Ээж: Чи юугаа мэддэг юм? Жаахан юм байж. Эгч чинь сайн хүнтэй суучихвал бид нарт бүгдээрэнд нь  хэрэгтэй биз дээ.

Жиан: Тэгж бодож байгаа бол наад бодлоо эртхэн мартсан нь дээр. Нэгд, надад найз залуу байхгүй. Хоёрт, би яасан ч гэрлэхгүй.

Ээж: Чи чинь юугаа яриад байгаа юм? Яахаараа гэрлэдэггүй юм? Чи ирэх жил гуч хүрнэ. Манай нутагт чиний үеийн хүмүүс хүүхэд нь сургуульд орж байна. Байнга хэрэггүй юм бодож байх юм. Чамд хэлчихье. Буруу замаар будаа тээхээ боль. Би энэ удаа хуримыг чинь хийхээр ирсэн. За за. би явж нүүр гараа угаая. Миний ачааг бэлдээдэх.

Хай: Эгч ээ, би ээжийн ирэх гэж байгааг мэдээгүй шүү. Ирэхийг нь мэдсэн бол би заавал болиулах байсан юм. Би худлаа хэлсэн бол намайг ганц ч охин тоохгүй. Эгч ээ.

Жиан: Тээшийг нь бэлд. Би илүү цагаар ажиллана.

Хай: Битгий яв л даа. би ээжтэй ганцаараа байвал... би яаж тэвчих юм бэ? Эгч ээ. Жаахан байчих л даа.

Жиан: Амаа тат.

Хай: Жаахан ч гэсэн байчих л даа. Би яаж ганцаараа тэвчих юм бэ? Эгч ээ. Хөөе.

Ээж: тээш бэлдээдэх гэж байхад зугтчихлаа. Илүү цагаар ажиллаад завгүй гэнэ. Чи ч гэсэн ажилтай биз дээ? Яваач дээ.

Хай: Явлаа.

Ээж: Чи, ажлаа сайн хийгээрэй. Тэгж байж л хурдан тушаал дэвшинэ. Тэгж байж л их мөнгө олно.

Хай:  За за. ойлголоо. Явлаа шүү.

Ээж: Аан аан аан. Хэн бэ? Хэн бэ?

Бо: Эгч ээ, сайн уу. сайн уу. Минбо байна. Би Жиан Шитай хамт ажилладаг юм. Хоёулаа Арк дээр таарсан шд. Өнөөдөр болсон явдлыг уучлаарай. Би таныг ВиЧатад бүртгэчихье.

Ээж: За за за.

Бо: Эгч ээ, хамгаалалтын ажилтан танаас уучлалт гуйж байна лээ. Улаан дугтуйтай мөнгөөр эмнэлэгт үзүүлээрэй гэсэн. Та ядрахгүй бол би маргааш ажлаа эрт дуусгаад тантай гадуур явж хот үзүүлье.

Ээж: мөнгө өгнө гэнэ ээ? Тэгвэл сайн л байна.

*******************

Бо: Эгч ээ.

Ээж: Энэ чиний машин юм уу?

Бо: Тийм ээ. Тийм тийм. Сайн  шүү. Хэмнэлттэй, байгальд ээлтэй, бас сэрүүхэн. Бас зогсоол хайх шаардлагагүй. Алив, би танд өмсүүлээд өгье. Аюулгүй байдал чухал шүү.

*******************

Жиан:  Сайн уу.

Лин: Ирчихсэн үү? Жиан Ши, миний найз. Надад туслахаар ирж байгаа юм.

Жиан: Юу болж байна? Гайгүй болох нь уу?

Си: Вей Мин, Лин Шуан хоёрын дундын хөрөнгийг нотлох баримттай болсон. Бас хувьцаа,  хадгаламж, тэрний нэр дээр байдаг  санхүүтэй холбоотой баримтууд. Энэ бүгд дундын хөрөнгийн баталгаа болно.

Лин: Си И,  Вей Миний утсан дээр байсан устгасан мэдээллийг олсон. Энэ жил их хэмжээний мөнгө байнга шилжүүлсэн байна лээ. Нийт зургаан сая гаран юань болж байна.

Си: Их хэмжээгээр, олон удаа мөнгө шилжүүлэх нь дундын өмчийг шилжүүлдэг гол арга. Хамгийн хэцүү нь хаашаа шилжүүлснийг нь олох. Нөгөө тал энэ мөнгийг үрсэн гэдэгээ хүлээхгүй. Одоохондоо бид  нарт хоёр арга байна. Эхнийх нь, эсрэг талын араар тавьсныг нотлох  баримт хурдан олох. Тэгвэл шүүгч манай талд шийдэж магадгүй. Нөгөө тал бага хөрөнгө авч, хүүхдийн эрхийг авч чадахгүй байх боломжтой. Хоёрт, энэ их хэмжээний мөнгийг хааш нь шилжүүлснийг хурдан олох хэрэгтэй. Тэгвэл чиний хувийн ашиг сонирхлыг хамгаалахаас гадна, эсрэг тал хууль бусаар дундын өмчийг шилжүүлснийг мэдэх боломжтой.

*****************

Бо: эгч ээ.

Ээж: Аан?

Бо: Эндээс эргэн тойрноо харвал сайхан харагдана. Энд дурсгал болгоод зурагаа авахуулах уу? За ирчихлээ. Болгоомжтой, буугаарай. Эгч ээ, нарны шил зүгээл өгье.

Ээж: За за за.

Бо: Ингээд. Хөөрхөн байна. Хөөрхөн юм аа. За, инээгээрэй. Жаахан дээш нь. Болж байна. Болж байна. Болж байна.

Ээж: Ямар байна?

Бо: яг болж байна. Болж байна. Болж байна.

Ээж: Минбо, хурдан. Тэр нугас шиг завинуудыг оруулаад аваадах.

Бо: За за за. Инээгээрэй. Гурав, хоёр, нэг. Завин дээр суухаараа тэр цайзад ойртож очоод дахиад олон зураг авч болно. Өнөөдөр гоё байна уу?

Ээж: Гоё байна аа.

Эм: Зүүгээд үзэх үү?

Бо: Зүүгээд үз. Зүүгээд үз. Таалагдаж байна уу?

Ээж: Ногоон өнгөтэй болохоор...

Бо: Өөр өнгө үзэж болох уу?

Эм: За.

Бо: Улаан өнгө хэтэрхий тод байна.

Ээж: Шинэ загвар уу?

Эм: Тийм шинэ загвар. Өнөөдөр ирсэн юм.

Бо: Энийг үзэх үү?

Ээж: тэгье. Тэгье.

Бо: Сайхан зохиж байна.

Ээж: Тэгвэл энийг авъя.

Бо: Энийг авъя.

Эм: За.

****************

Эм: Сайхан хооллоорой.

Бо: Баярлалаа. Эгч ээ, эхлээд жаахан ус уучих. Халуун ус уувал дулаацна.

Ээж: За за за.

Бо: Жиан Ши бид хоёр сайн найзууд. Тэрний ээж миний ээж л гэсэн үг. Тийм болохоор та нэрэлхэх хэрэггүй.

Ээж: Тэр ч яах вэ тийм байх. Гэхдээ ээж гэдэг үгийг хамаагүй хэлж болохгүй. Хүмүүс буруугаар ойлгочихвол яах юм?

Бо: Аан.

Ээж: Миний охинд өөр чадах юм байхгүй ч гэсэн, хөөрхөн шүү. Би бага байхаас нь л тэгж хэлдэг байсан юм. Яасан ч амархан гэрлэж болохгүй гэж. Өөртөө сайн хүнийг олж ханилах хэрэгтэй. Тэр тусмаа амжилтанд хүрсэн хүнтэй суух хэрэгтэй.

Бо: Аан... Миний бодлоор хоёр хүн хамт байхад сэтгэл хамгийн чухал гэж боддог.

Ээж: Сэтгэл байгаад яадаг юм? Мөнгөгүй  амьдрал яасан ч сайхан юм биш.

Бо: Тийм ээ.

Ээж: Тэр үед би ажилгүй, шалиг аавтай нь сууснаас болж би хичнээн зовсон гэж санана. Би Ши арийг ганцаараа зовж байж өсгөсөн. Яах гэж тэгсэн гэж бодож байна? Том болоод, сайн хүнтэй сууж, намайг сайхан амьдруул гэж л тэр шд. Минжун.

Бо: Аан. Минбо...

Ээж: Аан... Минбо... чи компанид ажиллаад сард хэр их цалин авдаг вэ? Аав, ээж чинь юу хийдэг вэ? Жианжоуд байр авч чадсан уу?

Бо: Эгч ээ.. би... Би одоохондоо тасгийн менежер хийж байгаа. Миний цалин... дундаж цалинтай. Аав ээж хоёр маань хөдөө амьдардаг, тариалан эрхэлдэг юм. Байрны хувьд... одоо байр авах гээд хичээнгүйлэн ажиллаж байгаа.

******************

Жиан:  Манай ээжийг өдөржин зугаалуулсан гэж сонссон. Баярлалаа.

Бо: Сүртэй юм биш ээ. Талархах хэрэггүй.

Жиан:  Ямар хүн гэдгийг нь харсан болохоор чиний ойлголцож чадах хүн биш гэдгийг мэдсэн байлгүй.

Бо: Үнэнийг хэлэхэд эгчийн хэлдэг зөв л дөө. Одоохондоо би чамд тохирох хүн биш. Гэхдээ би хичээнэ ээ. Надад хугацаа хэрэгтэй. Вей дэд захирал надад амалсан. Яафаны төсөл дээр сайн ажиллах юм бол намайг ахлах менежер болгоно гэсэн. Энэ төслийг амжилттай болгохын төлөө би бүх хүчээ шавхаж ажиллана.

******************

Ж: Сүүлийн үед Арк хэд хэдэн том үйлчлүүлэгчээ алдсан. Гэхдээ тэр үйлчлүүлэгчдийг чи алдаагүй шд. Яагаад чи эргүүлж авчрах ёстой юм? Дээр нь ганцхан сар өгсөн гэсэн.

Вей:   Би тушаал дэвшээд удаагүй. Захирлуудын зөвлөл миний чадварыг шалгаж байгаа юм. Байдаг л юм.

Ж: Аавын  гаргасан санаа байх. Чиний  чадварыг шалгах гэсэн юм биш. Чамайг дээрэлхэж, эрх мэдлээ ашиглаж байна.

Вей:   Захирлуудын зөвлөлөөс гаргасан шийдвэр. Хэний санаа гэдэг нь хамаагүй. Энэ үйлчлүүлэгчдийн бичиг баримтуудыг хурдан бэлдээд өг. Цагийн дараа хурал дээр ярилцана.

****************

Ан: Хэдэн удаа хэлэх юм бэ? Өдөр аваад ир гээд байхад. За юу?

Эр:Ан Ан.

Ан: Би...

Эр: Чиний асуусан материал.

Ан: Өө, за. баярлалаа. Өдөр аваад ир.

Ю: Ан Ан. Би чамд кофе авчихсан. Ширээн дээр чинь тавьчихсан шүү.

Ан: За. Баярлалаа.

Ю: Зүгээр ээ.

Ан: Аваад ир ээ.

Эр: Лин Юүэ.

Ю: Аан?

Эр: Энэ гэрээг засаарай.

Ю: За. тэгье.

Ми: Лин Юүэ. Уулзалтын бэлтгэлээ хийчихсэн үү?

Ю: Бэлдчихсэн.

Ми: За, ойлголоо.

Ю: За.

Ми: Минбо. Минбо. Нааш ир...

Бо: Яасан?

Ми: Дэд захирал, Ан Ан та хоёрт Яафан Технологийн гэрээг хариуцуулсан гэж сонссон.

Бо: Тийм ээ. Тэгж хэлсэн. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ажиллавал тохиромжтой гэсэн.

Ми: Энэ төсөл чиний авчирсан гэрээ биз дээ? Ан Ан дахиад том төсөл авчихлаа.

Бо: Сүртэй юм биш ээ. Надад угаасаа туслах хүн хэрэгтэй байсан юм. Манайхны нэг, дээр нь эмэгтэй. Би харж хандалгүй яах вэ.

Ми: Энэ төсөл дээр төслийн дарга нь Ан Ан, чи туслах нь. Эцэст нь Ан Ан л магтуулна шд. Дэд захирал тэрнийг тушаал дэвшүүлэх гээд Яафан технологийн төслийг албаар өгсөн байж магадгүй. Гэнэн гэдэг нь.

Ээж: Чи манай Ши арьт сайн юм уу? Хараажийн сайн хүү болохоор чинь би чамд нэг юм хэлчихье.

Бо: Та хэл хэл.

Ээж: Ши арь дүү бид хоёрыгоо авч явах ёстой хүн. Чи тэрнээс хол байсан нь дээр шүү. Чам шиг хүн манай гэр бүлийг авч явж чадахгүй. Ойлгож байна уу?

Ан: За.

Бо: Яагаад оройтсон юм?

Ан: Гэнэтхэн ажил гараад.

*****************

Вей: Ийм юм утсаар ярихад тохирохгүй байх. Тэгвэл ингэе. Маргааш өдрийн хоол хамт идвэл ямар вэ? За. Тэгвэл хариу хүлээж байя. Баяртай. Ор ор.

Ж: Би нэг арга олчихлоо. Аркаас холбоогоо тасалсан үйлчлүүлэгч нар нэг хүрээнд байдаг найзууд байгаа. Тийм болохоор Шинда цаасны компаний захирлын охин Миа миний багын сайн найз. Миа бас тэр компаний захирлуудын хүүхдүүдтэй сайн харилцаатай байдаг юм. Намайг тэд нартай танилцуулаад өгье гэсэн.

Вей: Жиа И. Тусалж байгаад баярлалаа. Гэхдээ надад ажил дээр баримталдаг зарчим байгаа. Би компаний ажилд хувийн харилцаагаа ашигламааргүй байна. Дээр нь, чиний олсон боломжийг өөрийнхөө төлөө ашигламааргүй байна.

18-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир  

 

 

Back to episodes Go home