Alliance 17

Alliance-17

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Ж: эм, Жойс, Вей Миний шинэ туслах

Шу: эм, Гү Шүгийн найз

В: эм, Вей эгч

Шиао: эр, Вей эгчийн нөхөр

 

Гарчиг: ........ 17-р анги 8681334

Шу:  Би гадаадад байхдаа чиний тухай сонссон.Би Принстонд Гү Шүгийн доод ангид сурдаг байсан. “Пули технологи”-ийг байгуулахад би хамтрагч нь байсан. Тэрнийг их сургуульд үргэлж хоёрт ордог байсан гэсэн яриа миний сонирхлыг татдаг байсан.

Лин: Бүгд өнгөрсөн хэрэг. Одоо ярих ямар хэрэг байна? Паншигийнхан чамайг бүгд  бизнесийн гайхалтай чадвартай гэж магтдаг. Тэгэхээр хамтрагч байсан байх нь ээ. Сайн ойлголцох нь аргагүй юм байна.

Шу: Би Гү Шүд сайн.

Лин: Чи андуурч байна. Би тэрнийг хэзээ ч тэгж бодож байгаагүй. Та хоёр сайхан тохирох байх. Чи тэрнээс хамаагүй дээр.

Шу: Тийм үү? Энэ олон жил ганц би л сайн байсан нь харамсалтай. Гү Шү надад дандаа татгалздаг.

Лин: Угаасаа л тийм хүн. Хичээл, ажил хоёроос өөр юм мэддэггүй юм. Их сургуульд байхад хоёрхон ээлжийн хувцастай байсан. Их сургуульд хүнтэй үерхэж байгаагүй. Амьдралын баяр баясал, гунигийг амталж үзээгүй. Энэ олон жил болж байхад хүнтэй үерхэх, гэрлэх, хүүхэдтэй болох нь битгий хэл эмэгтэй хүнтэй нэр холбогдож үзээгүй. Гунигтай л юм.

Шу: Чиний хэлэхийг сонссон чинь эр хүнийг таних чадвартаа эргэлзэж эхэлж байна шүү.

Лин: Үгүй ээ, үгүй. Нэг үг байдаг даа. Онцгой авъяастай хүн болгонд нэг дутагдал байдаг. Хэрвээ чи баатарлаг Гү Шүг өндөр цамхагаас нь буулгаж чадвал харин ч том буян болно шүү.

Шу: Би хичээнэ ээ. Чамайг сургуулиа төгсөөд гэрлэсэн гэж сонссон. Шилдэг их сургуулийн шилдэг оюутныг олон жил гэртээ суулгаж,  гэрийн ажил хийлгэж чадсан тэр хүн ямар хүн байдгийг харах юмсан.

Лин: Тэр өөр түүх.

Шу: Эмгэнэлтэй түүх бололтой.

Лин: Сургааль болох түүх. Дараа боломж гарвал ярьж өгье.

*****************

Ж: Дэяа Фейшн тан руу  ярьсан болохоор одоо тэд сандралдаж байгаа байх лаа. Бс сая фенүүдийн наадмын үеэр манайхтай хамтарсан сурталчилгааныхаа тусгай эрхийг алдаж магадгүй гэж сонсоод тэр хөгшчүүд шууд бууж өгөөд хамтарч ажиллана гэж хэлсэн. Удах юм бол алдана гэж айсан байх аа. Царайны хувиралыг нь харах сайхан байсан. Гэхдээ саяны дуудлага ямар учиртай юм бол? Яг уулзалтын дундуур залгаад, та тэгж төлөвлөсөн юм уу?

Вей: Чи мэдчихсэн үү?

Ж: Таасан юм.

Вей: Дэяа манайхтай жиллахыг хүсч байгаа нь үнэн.  Би хэлэлцээрийг хурдавчлуулахын тулд албаар уулзалтын дундуур ярих цаг товлосон юм. Тэд нар шийдвэрээ гаргаж чадахгүй удаад байхаар нь шийдвэрээ хурдан гаргахад нь туслахын тулд заль хэрэглэсэн төдий.

Ж: Шинэ юм сурч авлаа.

Вей: Наад захын жишээ. Өөр сурах юм зөндөө байгаа. Буудалдаа буцаж очсоны дараа эртхэн унтаж амар. Хэд хоног шөнө болтол ажиллаад ядарч байгаа байлгүй. Нүдний чинь доод тал хөхөрчихөж.

Ж: Эртний хотод анх удаа ирж байгаа болохоор жаахан явж үзмээр байна.

Вей: За яах вэ. Дураараа бол. Ажил дууссан.

Ж: Та хамт явах уу?

Вей: Би ажилтай.

Ж: Өнгөрсөн шөнө бараг унтаагүй байж амрахгүй юм уу? Нүдний доод тал хөхөрснийг ажлын байрны гэмтэл гэж хэлж болно. Анхны гэрээгээ хийсний шагнал гээд бодчих. Гоё үнэртэж байна. Вей дарга аа, шарвин идмээр байна.

Вей: Би дайлъя. Эзэн.

Эм: За.

Вей: хоёр шарвин авъя.

Эм: За.

Вей: Баярлалаа. Май.

Ж: Баярлалаа.

Вей: Ямар байна?

Ж: Амттай байна. Амтлаад үз. Амттай байгаа биз?

Вей: Баяртай.

Эм: Баяртай. Баяртай.

******************

Си: Энэ.  Гарын үсэг зурсны дараа би өмгөөлөгч чинь болно. Өнөөдрөөс бид хоёр хамтарч ажиллана. За, чиний юу авчирныг харъя. Чиний өгсөн санхүүгийн баримтуудыг би шалгаж үзсэн. Нөхрийн чинь цалин, бас нууц орлого нийлээд  15сая гаруй болж байна лээ. Тэгэхээр чи доод тал нь 7,5саяыг авах ёстой. Хүүхдийн талаар... чи одоо ажилтай болсон ч гэсэн туршилтын хугацаандаа байгаа. Үндсэн ажилтан болсон ч гэсэн чиний цалин, нөхрийн чинь цалингаас бага байх болно. Дээр нь чиний ажлын цаг их урт. Тэгэхээр хүүхэд чинь ихэвчлэн асрагчтай хамт байна  гэсэн үг. Хэрвээ нөхрийн чинь эцэг эх ач охиноо харна гэвэл, тэрний өндөр цалинг нэмээд хүүхдээ өөр дээрээ авах боломжтой болно. Тэгэхээр хүүхдийн асран халамжлах эрхийг батлах боломж байхгүй.

Лин: Си өмгөөлөгч өө. Би анх сална гэхээр айдаг байсан. Яагаад гэдгийг мэдэхгүй. Одоо бодоход би Пингуог алдана гэхээс айсан байх. Миний охин байгаа юм. Их эгдүүтэй. Сүүлийн хэдэн сар хүүхдээ өөр дээрээ авахын тулд би маш их хичээсэн. Тийм болохоор надад туслаач дээ. Гуйж байна.

Си: Санаа зоволтгүй, би чадах бүхнээ хийнэ. Дээр чи надад хэдэн нотлох баримт өгсөн. Гэхдээ хуулийн дагуу нотлох баримт гэж зөвшөөрөх их хэцүү. Заримдаа бидний баттай гэж бодсон нотлох баримтыг ч  үгүйсгэх нь байдаг. Тийм болохоор одоо аль болох хурдан нотлох баримтууд цуглуулах хэрэгтэй.  Хэрвээ нөхөр чинь буруутай гэдгийг  баталж чадах юм бол эд хөрөнгөө хуваах тал дээр чамд давуу боломж олдоно. Хүүхдийн асуудлаар ч гэсэн чиний талд нөлөөлөх боломжтой. Шүүгч чиний талд орно гэсэн үг... Өөрөөр хэлбэл салахад хэн хамгийн олон хөзөртэй нь ялдаг. Шүүхээр салахаар болсон ч хэр их нотлох баримт байгаагаас шалтгаална.

Лин: За, ойлголоо.

****************

Ж: Дунд сургуульд байхын л ээж аав хоёр намайг гадаадад сургахаар үлдээсэн. Тийм болохоор багаасаа ганцаараа амьдарч сурсан. Тээш минь байхад л гэртээ байгаа юм шиг байдаг байсан. Гэхдээ эцсийн зорилго маань надаас шалтгаалдаггүй. Ганцаардсан үедээ би боомтод очих дуртай. Яагаад гэдгийг мэдэхгүй ч, боомтын дэргэд суухаар ганцаардлаас айхаа больчихдог. Далайд олон олон усан онгоц хөвдөг ч, боомтод орж ирэх нь гэртээ ирж байгаа юм шиг санагддаг байсан. Шуурганаас айх айдас алга болчихдог. Бас боомт харагдахгүй байна гэж айх шаардлагагүй. Яг над шиг аюулгүй газарт ирчихсэн юм шиг. Дараа нь жаахан том болоод чемоданаа аваад ганцаараа ялдаг болсон. Гэхдээ л хаа ч очсон боомт нь надад таалагддаг. Рио Дэ Жанейро,Сан Франциско, Пукетийн Патоны тохой, Канадын Фанди тохой гээд би бүгдэд нь очиж үзсэн. Боломж олдвол Антарктидад байдаг Диваажингийн тохойг үзэхийг хүсдэг. Хамт явах уу?

Вей: Би чам шиг азтай хүн биш. Би их олон газраар явж үзсэн. Бүгд ажлын шаардлагаар. Ингэж суугаад цай уунгаа ярилцах боломж бараг байдаггүй. Чиний ялсан талаар төсөөлж ч чадахгүй нь. Баярлалаа. Боломж олдвол би ч гэсэн дэлхийгээр аялахыг хүсдэг. Хүний амьдрал богинохон. Нүд ирмэх зуур алга болчихно. Амьдралтай нүүр тулах бэлтгэлтэй байх хэрэгтэй.

******************

Эр:Хөөе хөөе. Хар даа. Энийг хар.

Эм:  Хөөе. Амархан ажил өгөхөөр хийдэггүй мөртлөө яагаад Вей даргын туслах болох гээд байдаг юм бол?

Эм2: Яагаад бол?

Эм: Яагаад?

Эр: Вей дарга тэрнийг загнасныг санаж байна уу? Уг нь их зантай, амархан бууж өгөх хүн биш. Гэхдээ Вей даргын үгнээс бол гардаггүй юм байна лээ. Энэ томилолтонд Минбо явах ёстой байсан юм. Тэр хүн заавал явна гэсээр байгаад явсан.

Эм: Ингэхэд Жиа И хаягдчихсан юм бол уу? Яагаад гэрлчихсэн хүн сонирхоод байгаа юм бол?  Явъя явъя.

*********************

Эм: Та юу захиалах вэ?

Ж: Энийг. Бас энийг. Баярлалаа. өглөөний мэнд.

Вей: Сайхан амарсан уу?

Ж: Тэгсэн. Би танд өглөөний цай захиалчихсан.

Вей: Дуртай юмаа захиал.

Ж: би дахиад нэг юм захиалмаар байна. Вей даргын сайхан сэтгэл.

Вей: Жиа И. Сүүлийн хэд хоног чамаас нэг юм асуумаар санагдаад байна. Аркт тэр олон хэлтэс байхад яагаад Бүтээгдэхүүний хэлтсийг сонгосон юм?

Ж: Танаас болоод.

Вей: Надаас болоод оо?

Ж: Би таныг судалж үзсэн. Юуны түрүүнд та Аркт 9жил ажиллаж байгаа. Аркийн анхны ажилчдын нэг. Компаний бүтэц, дотоод менежментийн талаарх мэдлэг, мэдээлэл бусад хүнийхээс илүү байх ёстой. Хоёрт, тушаал дэвшсэний дараа та та компанийхаа хамгийн залуу дэд захирал болно. Аркийн удирдах албан тушаалтнууд таныг бүтээмж сайтай, бас хүн танихдаа сайн гэж магтдаг. Тийм болохоор танаас суралцахыг хүссэн.

Вей: Тэгвэл чи сайн судлаагүй л юм байна. Би эхнэр, хүүхэдтэй. Би гэр бүлээ аз жаргалтай байлгахын тулд компани дээр ажлаа сайн хийдэг. Мэдээж,  аз жаргалтай байхын тулд санамсаргүй гарч ирж болох эндүүрэл, үл ойлголцолуудаас хол явах ёстой.

Ж: Таны хэлснийг сайн ойлгосонгүй.

Вей: Би сая чиний цахим сүлжээнд тавьсан зургийг харсан . Ийм зүйлээс болж ажлын хүмүүс буруугаар ойлгож магадгүй. Тэгээд  ч бидний хэн хэнийх нь хувийн нэр хүндэд муугаар нөлөөлнө.

Ж: Ноцтой юм болсон юм байх гэж бодлоо шд. Энэнээс болж ямар үл ойлголцол гарна гэж. Би зүгээр л, өдөр тутмын амьдралынхаа нэг хормыг цахим хуудсандаа тавьсанаас өөр юм хийгээгүй. Танд айгаад байх юм байхгүй.

Вей: Би айгаагүй ээ. Хүмүүсийн бодол амар биш.

Ж: Үнэхээр хүмүүсийн ярианаас айсандаа юу?  Ээсвэл би сэтгэлд чинь өөрийн гэсэн орон зайг олсон болохоор уу? Хүмүүс мэдчихвэл та харамсах уу?

Вей: Дэмий юм яриад.

Ж: Уучлаарай. Байна уу, аав аа.

Хуан: Тасалбар аваад яг одоо  Жианжоуд эргэж ир.

Ж: Та хоёр эргээд ирээ юу?

Хуан: Ирэхээр чинь ярья.

Ж: Байна уу? байна уу?

Вей: Түрүүлээд явж бай. Би ажлаа дуусгачихаад явна.

***************

Бо: Энийг чамд.

Жиан: Энийг... жаахан хүүхдүүдэд өгсөн нь дээр байх.

Бо: Энийг дутуу үнэлэх хэрэггүй шүү. Миний чамд авсан хайрцагнууд дотор нууц хувилбарууд байгаа. Нууц хувилбар гарч ирэх юм бол үнэ нь таваас арав дахин нэмэгдэнэ. Нээгээд хар. Ганцыг нээгээд шууд олчихож байгаа юм уу? Алив харъя. Энд хоёр өгүүлбэр биччихсэн байна. Хар даа. Энэ хоёр өгүүлбэр миний чамд хэлэхийг хүсдэг үг байна. Жиан Ши. Дахиад  байдаггүй хувилбар байна шд. Энэ ямар утгатайг чи мэдэх үү? Зуун мянганд ганц байдаг боломж. Чи азын бурхан юм байна. Дахиад ховор хувилбар. Дахиад нэг байна. Нууц хувилбар.

Жиан: Минийхээр бол энд байгаа нь бүгд нууц хувилбар юм шиг байна.

Бо: Үгүй ээ, битгий. Бүгд нууц хувилбар байсан нь сэжигтэй санагдаж байгаа ч гэсэн миний чин сэтгэл юм шүү. Би хайхрамжгүй хандаагүй. Жиан Ши. Би одоохондоо сайхан амьдрал өгч чадахгүйгээ мэднэ ээ. Гэхдээ надад итгээрэй. Надад хугацаа өгөх юм бол... удахгүй... би энэ хайрцагнууд шиг болох болно. Би чамд тохирох хүн гэдэгээ харуулна аа.

Жиан: Энэнд цаг хугацаа хамаагүй гэж бодож байна. Хүнээсээ шалтгаалах байх.  Минбо, бид хоёр өөр хүмүүс. Би угийн л дэлгүүрийн хоргонд байдаг брэндийн бараанд дуртай байсан. Үнэ нь бичигдчихсэн. Хальт харахад л товч бөгөөд тодорхой. Гэхдээ... Энэ бэлэг чинь надад таалагдсан.

****************

Ж: Жан эгч ээ.

Эм: За. Очилоо. Очилоо. Жиа И, ирчихсэн үү.

Ж: Хэрэггүй ээ. Би аваад орчихъё. Аав аа. Ээж ээ. Та хоёр яагаад эргээд ирээ вэ? Ирж байгаагаа ч хэлэхгүй.  Аав аа. Санасан шүү. Яасан бэ? Яагаад ийм царай гаргачихсан юм?

Хуан: Наадах чинь хэний хүрэм бэ?

Ж: Хамт ажилладаг хүнийх. Яасан бэ?

Хуан: Хамт ажилладаг хүн үү?

Ж: Тийм.  Аав аа. Та яаж байна аа?

Хуан: Хурдан ажлаас  гарах өргөдлөө бич. Маргааш очингуутаа өгөөрэй.

Ж: Яагаад ажлаасаа гар гэж? Би ажил дээрээ алдаа гаргаа юу?  Та хувьцаа эзэмшигч ч гэсэн намайг дураараа халах эрхгүй.

Хуан: Эрх байхгүй ээ? Харж л байгаарай. Вей Миний тухай цуу яриа компаниар нэг тархчихсан байна лээ.

Ж-ээж: Тайван бай. Ярилцаад үзье. Эндүүрэл  байж магадгүй шд.

Ж: Эндүүрэл биш ээ. Тэр яриа үнэн. Би Вей Минд сайн.

Хуан: Чи яаж хэлж чадаж байна аа? Хэнд ч сайн болж болно. Яагаад заавал... гэр бүлтэй хүн байдаг юм.

Ж: Мэднэ ээ. Гэхдээ хамаагүй ээ.

Хуан: Сонсож байна уу? Тэр ярьж байгааг нь. Юу ярьж байгааг нь. Чи чинь өндөр боловсролтой, ухаантай хүн байж жаахан ёс зүйтэй байж болохгүй юу?

Ж-ээж: Жиа И,  аав бид хоёр чинь чамайг юм үзэж нүд тайлаад, нэр хүндтэй сайн хүн болоосой  гэж бодож л багаас чинь гадаадад сургасан. Өөрийгөө хар даа. Барууны орноос сурсан юм чинь энэ үү. Аавынхаа үгэнд ор. Аркаас хурдан гарч, тэр хүнээс хурдан харилцаагаа тасал.

Ж: Чадахгүй ээ. Та нар намайг бага явуулсанаа мэддэг юм уу? Намайг 12 хүрсэнээс хойш та хоёр тоохоо больсон. Одоо намайг үгэндээ ор гэж байна. Уучлаарай, оройтсон. Би том болчихсон.

Ж-ээж: Сонс доо. Ийм юм яриад хүүхдээрээ байна шд. Жиа И. Аав ээж хоёр нь чамд муу юм хийхгүй.  Дураараа аашлахаа боль. Чи сайн байсан ч, тэр чинь гэр бүлтэй, хүүхэдтэй хүн. Ийм хайр хайр юунд ч хүрэхгүй. 

Ж: Тэр миний мэдэх хэрэг. Та хоёрт хамаагүй.

Хуан: Хамаагүй ээ? Сайн сонс. Чамайг Вей Минтэй байхыг яасан ч зөвшөөрөхгүй.

Ж: Таны зөвшөөрөл хэрэггүй.

Хуан: Чамд ичих нүүр алга уу? Надад ичих нүүр байна.

Ж: Эцэст нь танд нэр хүнд л чухал.  Та намайг бодож байсан юм уу? Би шуудхан хэлчихье. Би Вей Минтэй байхаар шийдсэн. Харж л байгаарай.

Хуан: Чи чи... эргээд ир...

Ж-ээж: Тайвшир тайвшир. Угаасаа их зөрүүд хүүхэд. Бага багаар ятгах хэрэгтэй. Хүчилж болохгүй.

*******************

Лин:  Хэн бэ?

Гү: Би байна.

Лин: Миний машинд юу хийж байгаа юм?

Гү: Чи таксины жолооч биз дээ? Би ажлаа тараад, чамд орлогоо нэмэхэд чинь тусалж байна. Яасан? Үйлчлүүлэгч авахгүй юм уу?

Лин: Намайг зовоохоо болихгүй юм уу? Яагаад нэг зүгт явна гэж бодоо вэ? Нарийн бичгээрээ такси дуудуулахгүй яасан юм?

Гү: Нарийн бичиг, жолооч хоёроо эрт явуулчихсан. Такси дуудах гэсэн чинь зуу гаруй хүний дараа байна лээ. Тэгээд ч би ажил дээр хонох бэлтгэлгүй ирсэн.

Лин: 11өнгөрчихсөн байна. Гурваар үржүүлнэ шүү. Би замдаа хүн нэмж авна. Зөвшөөрөх юм уу?

Гү: Хуваалцах юм уу? Тийм бол би 1,5-аар үржүүлээд төлөхөд болох юм байна. Явъя, жолооч оо. Цаг яваад байна.

*******************

Жиан: Энийг Гуогуод. Хар даа, энэ үнэтэй эд шүү. Хог гээд хаячихав аа?

Лин: Тэгэхгүй ээ. Жиан Ши.

Жиан: Ингэхэд өнөөдөр яасан орой тарсан юм? Нөгөө өөдгүй Гү Шү захирлаас болсон юм биш биз? Чамайг зовоогоод байна уу? Ямар нэг юм болбол надад хэлээрэй. Ажлын байрны дарамтыг яасан ч зүгээр өнгөрөөж болохгүй. Тэд нар амархан гэсэн хүмүүсээ л дээрэлхдэг юм.  Амархан олз гэж бодоод илжгэн чихтэй шөл болгохыг хүсдэг. Дээрэлхүүлэхгүйн тулд хүчтэй байх хэрэгтэй. За юу?

Лин: Би танилцуулъя. Гү Шү. Жиан Ши.

Гү: Бид хоёр Арк дээр таарсан.

Лин: Та хоёр ярилц.

Жиан: Юу юм...Гү захирал аа. Эртээд тусалсанд баярласан шүү.

Гү: Хүний араар муу ярьж талархлаа илэрхийлдэг бол надад талархахгүй байж болно.

Жиан: Тийм биш ээ. Зүгээр л наргиа байсан юм. Гү захирал аа, яагаад ийм хошин шогийн мэдрэмжгүй юм бэ? Хөөе. Та хоёр ажил ярьж байсан юм уу?

Гү: Тийм.

Лин: Үгүй.

****************

Жиан: Миний бодлоор Гү Шү давгүй хүн юм шиг байна.

Лин: Юу нь давгүй гэж?

Жиан: Хүнд хөндий мөртлөө халуун далуун сэтгэгдэл төрүүлдэг юм байна лээ. Ихэнх эрчүүд хөөрхөн эмэгтэйг хараад ойртохыг хүсдэг. Тэр хоосон зай байхгүй болчихдог. Гэхдээ Гү Шү тийм биш.

Лин: Чи хэтрүүлж байна. Хүн болгонтой тэгж харьцдаг юм.

Жиан: Манай компаний Лин захирал ажилчныхаа машинаар гэртээ хүргүүлж байхыг би хараагүй. Тэгээд ч, та хоёр нэг зүгт явдаггүй. Чамайг илүү сайн мэдэх боломж хайж байгаа байх.

Лин: Намайг зовоох боломж хайж байгаа юм. Чи тэрийг сайн мэдэхгүй. Тэр бол бүх юмыг алгоритмаар хэмждэг техникээр өвчилсөн хүн. Яаж сэтгэдгийг нь мэдэхгүй, бас хэзээ ч дүрмийн дагуу тоглодоггүй. Одоо намайг зовоож кайф авч байгаа.

Жиан: Тийм болохоор л төлөвшөөгүй жаахан хүүхэд гэж байгаа юм. Гаднаас нь харахаар чамайг дээрэлхэж байгаа юм шиг харагддаг ч үнэндээ би чамд сайн гэж хэлж байгаа юм.

Лин: Жиан Хай ч тэгэхгүй байх.

Жиан: Хөөе хөөе. Тайван тайван. Өөр юм ярья аа. Өнөөдөр Арк дээр том цуу яриа гарсан. Хуан Жиа И цахим хуудсандаа сонирхолтой зураг тавьсан. Хэний зураг байсныг таа даа.

Лин: Вей Мин.

Жиан: Цахим сүлжээнд тавьсан болохоор хүн болгон харна гэсэн үг. Гэхдээ Хуан Жиа И тэвчээргүй хүн юм. Гаднаас нь харахад газар нутагаа  тамгалж байгаа юм шиг харагдах ч. Үнэн хэрэгтээ Вей Минд дарамт үзүүлж байгаа юм. Вей Мин, Хуан овогтын хүргэн болохын тулд эхнэрээ араар нь тавьсан гэсэн муу нэр зүүхээс буцахгүй л дээ. Хэл дээ. Чи зөнч юм уу?

Лин: Би салах гээд өмгөөлөгчтэй гэрээгээ хийчихсэн. Си И надад зөвлөгөө өгсөн. Вей Минтэй нүүр тулахаасаа өмнө тэрний хуурсныг батлах бас эд хөрөнгөө нууцсан гэх аль болох олон нотлох баримт олоорой гэсэн.

Жиан: Хуан Жиа И ч хонины арьс нөмөрсөн чоно юм даа. Гэхдээ л энэ тэнгэрийн хүсэл ч байж магадгүй.

Лин: Хуан Жиа И байхгүй байсан ч Вей Мин өөр хүн олж л таараа. Алга ташихад хоёр гар хэрэгтэй. Вей Мин хүсээгүй бол тэрэнд боломж олдохгүй л байсан.

Жиан: Жинхэнэ далайн дээрэмчин юм даа. Загас барих гэж тор тавих юу ч биш. Дэгээ шидээд загасыг өөрөөр нь үмхүүлнэ гэдэг жинхэнэ чадвар. Хуан захирал одоо их ууртай байгаа байх. Санаа битгий зов, би тэр хоёрыг компани дээр ажиглаж байя.

Лин: Одоо жинхэнэ тулаан эхэлнэ.

*******************

Вей: Лин Шуан. Би дөнгөж сая онгоцноос буулаа. Шууд компани руу явж байна. Энэ томилолт төлөвлөснөөс хоёр хоногоор урт боллоо. Би солих хувцасгүй болчихлоо. Надад хурдан хувцас аваад ирээч.  Би арван цагаас хуралтай. Хурдлаарай... Чи хаана байна? Би компаний үүдэн дээр байна. Хувцас яасан?  Байна уу? Тийм ээ. Би доор байна. Чи хаана байна? Энд байна.

Эр: Вей дарга аа.

Вей: Сайн уу. баярлалаа.

Эр: Вей дарга мөн үү?

Вей: Тийм.

Эр: Энэ таны хувцас.

Вей: Баярлалаа.

******************

Вей: Цамц үрчийчихсэн байна. Яагаад илгээмжээр хүргүүлсэн юм? Чи өдөржин гэртээ юу хийдэг юм бэ? Түр хүлээж бай. Би арван цагийн хуралд хоцрох гээд байна. Яахаараа ийм жижигхэн алдаа гаргадаг юм? Ор ор.

Ж: Вей дарга аа.

Вей:  Яасан?

Ж: Таны хүрмийг цэвэрлэчихсэн. Би баярласнаа илэрхийлээд танд шинэ цамц авчихсан. Хослолтой чинь зохицоно гэж бодож байна.

Вей: Ашгүй дээ, Жиа И. Чи надад том тус боллоо.

Ж: Цамц чинь үрчийчихсэн байна. Сольж өмсөхгүй юм уу?

Вей: За. Хэлэх юм байгаа юм уу?

Ж: Үгүй.

Вей: Чи гарахгүй юм уу? Ор ор. Ямар байна?

Ж: Сайхан зохиж байна. Сайхан байна.

Вей: Баярлалаа... Өнөөдрийн хурлаар Арк, Панши хоёр хамтарч ажиллах болсонтой холбоотой хүлээн авалтыг ярина. Хүлээн авалтын талаар Жиа И тайлбарлаж өгнө.

Ж: Паншитай гэрээнд гарын үсэг зураг ёслолын ажиллагаа маргааш өдөр болно. Дараа нь болох хүлээн авалт албан ёсны бус байна. Хоёр компаний ажилчид танилцаж, харилцаагаа сайжруулна. Энэ нь цаашдын хамтын ажиллагаанд хэрэгтэй. Ми Шүэ, чи хэвлэл мэдээллийнхнийг хариуцна. Пи Ар-хэлтэстэй хамтарч ажиллахаа мартав. Эхний нүүрэн дээр гарах хэрэгтэй. Лин Юүэ, Да Вей та хоёр Пи Ар компанитай хамтарч ажилла. Энэ хүлээн авалт маш чухал болохоор бүх зүйлийг орхигдуулалгүй анхааралтай ажиллаарай.

Эм: За.

Ж: Жиан Ши. Хүлээн авалтын байрны гадна хэвлэлийнхнийг хүлээж авна. Энэ удаа дандаа ВИП зочид ирнэ. Алдаа гаргаж болохгүй.

Жиан: Ойлголоо.

Ж: Ажилтай холбоотой болохоор гэр бүлийн гишүүдийг уриагүй. Би Вей даргын эмэгтэй хамтрагчийн үүргийг гүйцэтгэж, чухал зочдыг хүлээн авна.

Вей: Та нар хурлаа үргэлжлүүл. Би хүлээн авалт болох газар руу явлаа.

Эм: За.

Ж: Нээрээ, ажил тарахаар бүгдээрээ надаас ирж бэлэг аваарай.

Эм: Баярлалаа.

Ж: Зүгээр ээ.

Эр: Баярлалаа, Жиа И.

Вей: Жиа И. Чи сая хүмүүсийн царайг харсан биз дээ? Хүлээн авалтан дээр миний эмэгтэй хамтрагч байх тохиромжгүй юм биш үү?

Ж: Надад тэд нарын бодол хамаагүй. Ирэх зочдын дунд аавын найзууд олон байгаа. Олон хүний дунд биеэ авч явах талаар бол надад таны хамтрагч байхад гологдох зүйл байхгүй. Цуу ярианаас айгаад байгаа юм уу? Бид хоёрын дунд юу ч болоогүй. Ийм юмнаас албаар зугтаад байвал харин ч хүмүүст сэжиг төрүүлнэ. Санаа битгий зов. Би алдаа гаргахгүй.

***********************

Жиан: Ан Ан.  

Эм: Яасан?

Жиан: Ямар бэлэг байна?

Эм: Нутгийн амттан. Томилолтоор яваад ирсэн дээ? Бүгдэд нь бэлэг авчирсан байна лээ. Яасан? Та тэр групп чатад байдаггүй юм уу?

Жиан: Хүмүүсийг өөртөө татаад эхэлчихээ шив?

Ан: Хэний шавь билээ дээ? Вей дарга удахгүй дэд захирал болно. Арк, Панши хоёр ч гэрээнд гарын үсэг зурах гэж байгаа болохоор хүлээн авалтанд анхаарал тавих нь аргагүй. Үнэнийг хэлэхэд чи танд атаархаж байна.

Жиан: Надад атаархах юм юу байгаа юм? Би зүгээр л нэг зарц. Хаалгаар ч орох эрхгүй болсон.

Ми: Ядаж л Вей даргын байдаг бэлэгний чатанд тэг ингэ гэж  захиргаадахыг нь сонсох шаардлагагүй. Найрал дуу дуулж байгаа юм шиг л байна.

Ан: Аанхан.

Жиан: Юу? Бэлэгний чат байгаа юм уу?

Ми: Тийм.

Ю: Аан? Чи тэр чатанд ч бас байхгүй юм уу?

Ан: Дөнгөж сая чатны нэрээ Бэлтгэлийн бүлэг болгоод өөрчилчихлөө.

Ю: Хөөе хөөе. Хөөе хөөе. Жиа И таньдаг хүнээрээ дамжуулаад Диманаас бид нарт хувцас зээлж өгнө гэж байна.

Ан: Аан?

Ю: Тэгэхээр Жиан Шигаас бусад нь... тийм даашинз өмсөж үзнэ гэсэн үг.

Ан: Откутюр. Би амьдрааа откутюр өмсөж үзээгүй шд.

Ю: Би ч гэсэн. Явъя явъя явъя. Явцгаая. Баяртай.  

*******************

Жиан: Юу сэдэж байгаа нь ойлгомжтой. Бас компани дээр Вей Мин тэр хоёрын тухай цуу яриа гаргахгүйн байхын тулд хүмүүст  бэлэг сэлт амалж байгаа  юм. Жойсын хурдаар бол чи удахгүй Вей эзэгтэйн суудлаас буух байх. Ямар вэ?  Баяртай байна уу?

Лин: Нөхөр маань араар тавьж, нууц амраг нь сонирхолтой жүжиг тавьж байхад...  Эхнэр нь баярлаж байдаг. Хэлэх ч үг алга.

Жиан: Мартсанаас, Вей Минд ажилд орсон гэдэгээ хэлээгүй байгаа биз дээ? Тэрэнд юу гэж хэлэх гэж байна даа?

Лин: Үнэнээр нь хэлнэ ээ. Бүгдийг нь хэлнэ. Вей Миний сул тал миний гарт байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшээд надад том нөхөн төлбөр өгөх бол уу?

*******************

Вей: Цаг хэд болж байна? Одоо л ирж байгаа юм уу? Гуогуо яасан?

Лин: Эмээгийндээ байгаа. Би завгүй байгаа болохоор хэд хоног ээж дээр үлдээчихсэн.

Вей: Чи юу хийгээд завгүй байгаа юм? Ажил руу цамц явуулахдаа индүүдчихгүй. Өдөржин гэртээ байж байж иймхэн юм ч хийчихэж чадахгүй байна уу?  

Лин: Чамд хэлэх боломж гараагүй байсан юм. Би компаний ярилцлаганд орж тэнцээд, ажилдаа орчихсон.

Вей: Ажил хйиж байгаа юм уу? Ийм чухал юмыг  яагаад надад хэлээгүй юм?

Лин: Чи ч гэсэн надад ажилтай холбоотой юм ярьдаггүй биз дээ.

Вей: Тэр чинь өөр хэрэг. Чамайг ажилд орчихоод гэрийн ажил хэн хийх юм? Өнөөдрийн цамцных шиг хэрэг дахиад гаргамааргүй л байна шүү.

Лин: Тийм юм болгомооргүй байвал өөрөө учраа олохгүй юу. Би албан ёсоор ажилдаа орчихсон. Ядаж өөрийнхөө юмыг өөрөө зохицуулж бай.  

Вей: Бид нар тохиролцсон биз дээ. Би ажлаа хийж, чи гэрээ хариуцна гэж. Иймхэн юм зохицуулж чадахгүй бол гэрийнхээ ажилд анхаарлаа хандуулж яагаад болдоггүй юм?

Лин: Хэддүгээр зуунд амьдарч байгаа билээ дээ? Эр хүн ажил хийж, эмэгтэй хүн гэр цэвэрлэх ёстой гэж хэн хэлсэн юм? Ажилд хүйсийн ялгаа байдаггүй юм.

Вей: Хүйсийн ялгаа байдаггүй юм бол чадвараар ялгаж болдог байх аа? Энэ олон жил хамт амьдарчихаад энэ гэрийн бүх зардал миний цалингаас гарч байгаа. Чамайг гэртээ байж цаг зав, сэтгэлээ гэр бүлдээ зориул гэж хэлэхэд буруу нь юу байгаа юм? Чи дөнгөж ажиллаж эхэлж байгаа. Чиний тэр өчүүхэн цалингаар юу авч чадах юм?

Лин: Маргааш Арк, Панши хоёрын гарын үсэг зурах ёслол болно.

Вей: Тийм.

Лин: Чи компанийхаа Хуан Жиа Итай очих уу?

Вей: Уг нь компаниас чамайг оч гэж байсан юм. Дараа нь өөрчилчихсөн байна лээ.  

Лин: Би Вей эгчийн төрсөн өдрөөр сонссон юм. Тэр охиныг хөөрхөн бас ухаантай гэж байна лээ. Ялангуяа чамд их сайн гэсэн. Чиний шинэ туслах уу?

Вей: Тийм. Компаний гаргасан шийдвэр. Тэр охиныг хүндтэй гэр бүлээс гаралтай гэсэн.

Лин: Тэгээд чи тэрийг энэ удаа томилолтоор авч яваа юу?

Вей: Уг нь тэр биш... Минбо хамт явах ёстой байсан юм.

Лин: Сайн юм болж. Ажлаа сайн хийгээрэй. Эмэгтэй туслахууд нямбай байдаг болохоор чамайг сайн халамжлах байх. Надад санаа зовох юм алга. Эртхэн амар. Надад хийх ажил байна.

Вей: Эхнэр... Ажил хийхэд чинь эсэргүүцэх юм алга. Чиний эрүүл мэндийг бодоод  хэлж байгаа юм. Ядрах юм бол аль болох хурдан ажлаасаа гараарай.

Лин: За. Эртхэн орондоо орж амар. Утас удаан харах хэрэггүй.

Ж: Юу хийж байна?

Вей: Унтах гээд бэлдэж байна.

*********************

Эм: Гү захирал аа, тайлан  долоо хоногийн дараа гарна. Эцэслэн шийдвэрлэхээсээ өмнө би танд өөрийн биеэр ирж танилцуулъя. Гү захирал аа, гаргаж өгөх хэрэггүй дээ.

Гү:  За. Сайн байлаа. Шу Ман,  зочдоо гаргаад өгчих.

Шу: За. Ийшээ...

Лин: Хөөе. Хөөе. Чиний асуусан мэдээлэл.

Гү: Баярлалаа. Хэл.

Лин: Ийм чухал уулзалтанд ийм хувцастай очсон юм уу?

Гү: Би жүжигчин биш, бас царайгаараа хоолоо олж иддэггүй. Дэмий юманд санаа зовж яах юм?

Лин: Өнөө орой Арктай гарын үсэг зурах ёслолд очихдоо ийм хувцастай очих гээгүй биз дээ?

Гү: Тэгээд яах юм?

Лин: Өнөөдөр ажлаа эрт дуусвал над руу залгаарай.

*****************

Гү: Ор ор. Тухалж бай.

Лин: Хөөх. Гоё юм аа.

Гү: Юу уух вэ?

Лин: Юу ч яах вэ. Муугүй шүү. Чөлөөт цагаа энд өнгөрөөх сайхан байдаг байх даа?

Гү: Таашаал авах хэрэгтэй шд. Ус болох уу?

Лин: Болно. Таашаал уу? Энэ нэг нь үү?

Гү:  Резинэн нугасаар алдаа засдаг арга гэж дуулаагүй юм уу?

Лин: Сонссон. Гэхдээ тэр аргыг хэрэглэдэг хүн анх удаа л харж байна.

Гү:  Вирус   устгахдаа кодныхоо мөр болгоныг резинэн нугасанд тайлбарлаж өгөхийг хэлдэг юм. Тэгвэл кодонд байгаа алдааг олж болдог юм.

Лин: Ингээд тавьчихъя. Тэгвэл яг чиний өөдөөс харна.

Гү:  Миний ажлыг шалгахаар манай гэрт ирсэн юм уу?

Лин: Нээрэн тийм. Хувцасны чинь шүүгээ хаана  вэ? Ингээд болоо юу?

Гү:  Жирийн л нэг  хүлээн авалт шдээ. Ингэж ёсорхох хэрэг байгаа юм уу? Цуккерберг  ч гэсэн жинс, футболка өмсдөг биз дээ?

Лин: Тэр чинь гадаадад. Чи Хятадад байна. Хувцасаа тохируулж өмсөнө гэдэг чинь том соёл. Чиний өмссөн хувцас Аркийн хүлээн авалтанд яасан ч тохирохгүй.

Гү:  Наадах чинь тохирно биз дээ?

Лин: Тийм. Нэг л юм дутаад байх юм.

******************

Ж: Өнөөдөр олон чухал хүн ирсэн байгаа. Би аяар таныг танилцуулж өгнө өө.   Тэр Пан захирал. Тийшээ очъё.

П: Вей дарга аа. Таны тухай их сонссон.

Вей:  Сайн байна уу. сайн байна уу.

П: Миний нэрийн хуудас.

Ж: Пан захирал аа, сайн байна уу.

П: Хамтарч ажиллана гэж найдаж байна.

Вей:  Тэгэлгүй яах вэ.

Ж: Аан, энэ Ли захирал.

Вей:  Сайн байна уу, Ли захирал аа.

Л: Танилцсандаа таатай байна.

Вей:  Жиа Игаас таны тухай их сонссон. Хамтарч ажиллана гэж найдаж байна.

Ми: Гол дүрд тоглоод, Вей дарга сүүдэрт нь дарагдчихлаа.

Ю: Хөөе. Шагнал гардуулах ёслолд оролцож байна гэж бодоод байгаа юм бол уу? Өөрийгөө од гээд бодчихож. Алив...

Вей:  Хуан, сайн  уу.

Х: Вей дарга аа.

Вей:  Чи яаж энд ирээ вэ? Уулзалгүй удсан байна шүү.

Х: Та нар намайг урьсан болохоор л.

Вей:  Уулзаагүй удсан чинь жин нэмчихэж. Товч чинь  хүрэхгүй байна шд. 

Х: Амьдрал сайн байгааг илтгэж байгаа юм.

Вей:  Энэ... Туслах чинь солигдоо юу?

Эм: Вей дарга аа.

Х: Чи уулзаж байсан шд.

Вей:  Уулзсан билүү?

Х: Алив.

Вей:  Нээрэн тийм.  Уулзсан юм байна. Сандрах хэрэггүй. Би танилцуулъя. Аркийн ажилтн Хуан Жиа И. Энэ миний найз Хуан захирал.

Х: Сайн байна уу.

Ж: Сайн байна уу.

Х: алив, нэг тулгачихъя.

Вей:  Явъя.

Эм: Хөөрхөн л юм байна.

Х: Яагаад эхнэрээ авчраагүй юм бол?

Эм: Харахгүй байна уу?

Х: Явъя аа, явъя.

Вей:  Жан захиралаа.

Эм: Сайн байна уу.

Вей: Юу ярьж байгаа юм?

Эр: Юу ч биш ээ. Чамайг л магтаж байна.

Вей:  Танайх үнээ буруулна шүү.

Эр: Асуудалгүй ээ, чи босс шүү дээ.

Ж: Би түрүүлээд явлаа.

Бо: Вей дарга аа.

Ж: Бүх юм бэлэн үү?

Ми: Бүгд бэлэн. Гэхдээ Жиан Ши чухал ажилтай байхад байдаггүй. Аль түрүүн мессеж явуулж байхад одоо болтол хариу алга.

Ж: Хүлээн авалт дууссаны дараа би Жиан Шигийн учрыг олно оо.

Вей:  Паншигийн Гү Шү яагаад ирэхгүй байна?

Бо: Гү Шү захирал дөнгөж сая видео хурал хийгээд дууссан, жаахан оройтож магадгүй гэсэн.

Ми: Пи Ар хэлтэстэй бүгдийг нь яриад тохирчихсон. Маргааш эхний нүүрэнд гарах нь тодорхой.

Ж: Сайн байна. Ажлаа сайн хийгээрэй.

Ю: Нээрэн, даашинз олж өгсөнд баярлалаа.

Ан: Баярлалаа.

Ми: Хувцас өгсөнд баярлалаа.

Ж: Зүгээр ээ.

Шу: Гү захирал аа. За, түр хүлээж байгаарай. Линлин, захирал ирлээ.

Эм: За.

Шу: Би тосоод ирье.

Ми: Гү захирал ирж байх шиг байна.

Гү: Болгоомжтой, шат.

Жиан: Баярлалаа.

Ми: Жиан Ши.

Эм: Юу болоод байна аа?

Эм: Мэдэхгүй ээ.

Эм: Жиан Ши мөн үү?

Эм: Юу болоод байгаа юм бэ?

Эм: Харин л дээ.

Вей:  Гү захирал аа. Яагаад оройтоо вэ? Минбо, хөтлөгч нарт Гү захирал ирсэн, эхэлж болно гээд хэлчих.

Бо: За.

Вей:  Эхэлье.

Эм: Гү захирал аа, Вей дарга аа. Арк, Панши хоёрын хамтран ажиллах болсныг тохиолдуулан та хоёрын зургийг авч болох уу?

Вей:  Тэгье. Амжилттай ажиллахын төлөө,  Гү захирал аа.

Гү: Хөөе. Жиан Ши наашаа хүрээд ир.

Эр: Гү захирал аа, наашаа хараарай. Инээгээрэй. Инээгээрэй. Болж байна. Бяслаг. Болж байна.

17-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home