Tangled 35

                                “Tangled Ep35”

                           “Дэгээн хөлт нэг л биш байна”

Ра: Итгэнэ үү байна уу энэ бол хайрын түүх. Бид магадгүй эхлэл рүүгээ буцах ёстой байх. Мөрөөдөмтгий романтик эхлэл рүүгээ.

Лэ: Аан, Дэгээн хөлт нэг л биш байна. Тэр хэр удаан хөдлөлгүй суусныг мэдэхгүй нь.

Эв: Далайн түрлэгээс хойш л юм шиг байна.

Ра: Дэгээн хөлт нэг л хачин байгааг бид бүгдээрээ анзаарсан болж таарсан юм.

Эв: Миний толины бариул дээр яагаад тос наалдсаныг одоо мэдлээ.

Жи: Хушга хагалдаг саваа маань яагаад шүд шиг үнэртээд байсныг одоо мэдлээ.

Ра: Магадгүй тэр зүгээр л сайхан ааштай байгаа юм болов уу?

Эв: Энэ чинь л асуудал. Дэгээн хөлт хоёрхон л сэтгэл хөдлөлтэй. Сөрөг, үнэндээ ганц сэтгэл хөдлөлтэй л дөө.

Ра: Юүжин Дэгээн хөлтийг хамгийн сайн мэддэг болохоор, тэр өөрийн эелдэг байдал дипломат зангаараа сайн дураараа асуухаар боллоо. 

Эв: Чи яачхаад байгаа юм? Чи хачин аашлаад байна. Бас амандаа хийж байгаа хачин зүйл чинь юу вэ?

Дэ: инээмсэглэж байна.

Эв: Өө, чи ингэж инээмсэглэдэг юм үү? Бас бас сайхан инээмсэглэл байна шүү.

Дэ: Би хүнтэй уулзсан Юүжин.

Эв: За за. Хүмүүстэй уулзахад үргэлж таатай байдаг.

Дэ: Үгүй ээ, хатагтайтай.

Эв: Бидний тал нь хатагтай шүү дээ.

Дэ: Үгүй ээ, хатагтай шиг хатагтай. Чи мэднэ дээ…

Эв: Чи... Хөөх. Өө…

Дэ: Дуугаа аяар л даа. Бусдыг нь мэдээсэй гэж хүсэхгүй байна.

Эв: Хөлт өө, найз минь би чамд амлая. Бас надад итгээрэй, би цоожтой авдар.

___________

Ра: Дэгээн хөлт хүнтэй уулзсан юм уу?

Дэ: Хөөе.

Эв: Тийм ээ, үнэндээ би энэ цоожтой авдартай тэмцэлдэж байна л даа.

Бүгд:    Дэгээн хөлт хүнтэй уулзсан юм уу?

Ра: Аввв Дэгээн хөлт өө!

Лэ: Сайн юм болжээ, найз минь. Чамаас сайхан залуу хаа байхав?

Ра: Би үнэхээр баяртай байна. Тэр хөөрхөн үү? Тэрнийг хэн гэдэг юм? Тэр ямар харагддаг вэ? Би зүгээр л үнэхээр баяртай байна.

Эв: Өө тэр ахиад л сөрөг болчихлоо. Залуус аа, тэр эргээд хэвийн болчихлоо.

Ра: Тэрэнтэй яаж танилцсанаа яриач, дэгээн хөлт өө. Бид бүгдийг нь сонсмоор байна.

Дэ: За яахав. Би нэг өдөр түлээ түүж байлаа. Юу?

Эм: Наадах чинь  далайн шил, хонгор минь. Хөгжилтэй баримт, энэ сувднаас ч ховор шүү. Сайн уу, тостой хуруунууд минь. Намайг Серафина гэдэг.

Дэ: Өө, энэ цөцгийн тос биш ээ, хавчны тос. Намайг дэгээн хөлт гэдэг.

Эм: Өө тийм үү? Тэд чамайг яагаад ингэж дууддаг юм?

Дэ: Би хөлнийхөө оронд дэгээтэй.

Эм: Чи ухаалгаасаа ч илүү царайлаг юм, хонгор минь.

Дэ: Ухаалаг…

Ра: За за, энэ миний сонсож байсан хамгийн романтик түүх биш ч гэсэн Дэгээн хөлт аз жаргалтай байсан, энэ л хамгийн чухал.

Дэ: Тэр надад өөрийгөө санаж байгаарай гээд энийг өгсөн бас битгий хаяарай гэсэн. Би хэзээ ч хаяхгүй ээ. Бид бүр оройн хоол иднэ.

Эв: Хүүки чи болзоонд явах нь.

Дэ: Үгүй ээ, энэ болзоо биш. Бид зүгээр л хамтдаа хоол иднэ бас…ярилцаж тэгээд…Хүлээгээрэй, би болзоотой юм байна.

Эв: Тэрнийг зүгээр л жаахан сандарсан гэж бодож байна. Тэр, тэр зүгээр дээ.

Ра: Аан дэгээн хөлт өө? 

Эв: Чи судасны зохилтыг нь шалгамаар байна уу? 

Ра: Дэгээн хөлт өмнө нь болзож байгаагүй болохоор Юүжин бид хоёр туслана гэж амласан. Бидний эхний алхам, хайгуул. Бид хэнтэй тулснаа мэдэхийн тулд онцгой хатагтайтай уулзах хэрэгтэй болсон.

Дэ: Өө, өө, өө. Тэр тэнд байна.

Эв: Хөөе, хөөе, хөөе, тайвшир. Чи найдвартай гарт байна, Хөлт өө. За юу, би бол болзооны мастер. Хуучин, хуучин болзооны мастер. Гэхдээ би чамд хайрын тухай хэдэн зөвлөгөө өгч чадна шүү.

Ра: Дэгээн хөлтөд зөвлөгөө хэрэггүй ээ, тэр зүгээр л зүрх сэтгэлээ нээх хэрэгтэй.

Эв: Өө, үгүй, үгүй, үгүй. Энэ бол зүрх сэтгэлээ нээх тухай биш, Шаргал үст ээ.

Дэ: Өө, би хавч идэхдээ л муухай үнэртэй байна гэж бодсон. Би хэнээр тоглоод байгаа юм? Би заваан.

Эв: Санаа зоволтгүй ээ, Хүүки. Чи надтай ярилцаж дуусаад л маш өөртөө итгэлтэй… Тэр…

Ра: Серафина лусын дагина юм уу?

Дэ: Тийм ээ, тэгээд? Чи далан тохой үстэй эмэгтэй.

Сэ: Бас чи намайг ширтэж байхыг хараагүй шүү.

Ра: Тийм ээ, та нар намайг чадлаа.

Сэ: Болзоогоо  тэсэн ядан хүлээж байна, хонгор минь. Орой уулзацгаая.

Эр: Серафинаг барь. Бусад нь хамаагүй.

___________

Ра: Тэгэхээр Дэгээн хөлт дурласан. Бас тэр хайраа илэрхийлэх өөрийн гэсэн арга барилтай байлаа.

Дэ: Би маш их сандарч байна, чих хөлөрчихлөө. Алчууртай хүн байна уу? Хөөе би сүүлийг чинь ашиглаж болох уу? Үгүй л юм шиг байна.

Эв: Юу гээч, Фут. Тэрний нүд эрүү тэр ч байтугай хацран дээрх мэнгийг нь хүртэл дүрсэлсэн ч чи тэрнийг хагас загас гэдгийг нь тойруулж чадахгүй.

Дэ: Тэрний хагас загас байх нь надад хамаагүй. Тэр зүрхтэй, би ч гэсэн зүрхтэй. Бас миний зүрх шатаж байна. Заримдаа их идсэнээс болоод тэгдэг юм. Гэхдээ заримдаа ганцаардлаас болж шатдаг. Серафина л миний шатаж буй зүрхийг унтрааж бас дулаацуулж чаддаг цорын ганц хүн.

Ра: Ямар романтик юм бэ?

Эв: За яахав. Би урсгалаа дагая даа. Дэгээн хөлт өө, чамайг болзоонд чинь бэлдэцгээе.

____________

Эв: Эхлээд бид чамайг тохиромжтой харагдуулах хэрэгтэй. Эхлээд энийг туршаад үзье. Би энийг дур булаам харц гэдэг юм.

Ра: Дур булаам харцанд санаа зовохоо больцгооё оо. Чи зүгээр л өөрийнхөөрөө байхад болно. Зүгээр л санаанд орсон үгээ л хэл.

Дэ: Юу, яагаад миний суга ийм нойтон бас загатнаад байгаа юм бол оо? Хачин юм даа. Би энийг шалгах хэрэгтэй юм шиг байна.

Эв: Нуруугаа цэх.

Ра: Өөрийнхөө хүссэнээр л суу.

Эв: Чи хамгийн сайн хөлөө урдаа тавих хэрэгтэй, тиймээс чамайг өөрөө сонгохыг чинь зөвшөөрье.

Ра: Хамгийн чухал нь чи өөрөө тухтай байх шүү дээ.

Эв: Тав тух энэнд ямар ч хамаагүй. Гол нь л дурлалын галыг асаах шүү дээ. Бас тэр очыг л асаахгүй бол энэ бүтэхгүй, тийм биз?

Ра : Тэр чинь юу гэж байгаа юм бэ?

Эв: Надад итгээрэй шаргал үст ээ, би зөндөө болзоонд явсан.

Ра: Тийм гэж үү?

Эв: Чамтай. Бас хайр ямар байдгийг би мэднэ.

Ра: За за, тэгэхээр Юүжин бид 2 жаахан мухардсан юм. Гэхдээ бид хоёулаа л тэр чухал мөчийн өмнө догдолж байсан юм.

______

Дэ: Энэ бүх чихний хөлсийг уучлаарай.

Эв: Bonjour, bienvenue. Бас тавтай морил. Намайг Юүжин гэдэг. Би та 2-т санаа тавих болно. Манай эхний хоол, шинэ халибут.

Сэ: Стив!

Эв: Бас би Стив энийг зохицуулна гэдэгт итгэлтэй байна.

Сэ: Юу гээч, би өөртөө үйлчилчихье дээ. Далайн замаг идэх үү?

Эв: Чамд ямар хоол таалагдахыг мэдэх үү? Дур булаам харцаа турхаад үз. Гайхалтай гэж сонссон шүү.

Сэ: Яагаад царай чинь ингээд байгаа юм? Далайн замаг таалагдсангүй юу?

Ра: Зүгээр л санаанд орж ирснээ л хэл. \

Дэ: Өө. Энэ цаг агаарыг хараач, тийм үү? Үнэхээр сайхан байна шүү.

Сэ: Миний өгсөн зүүлтийг зүүсэн байгааг чинь харж байна аа.

Дэ: Чи буцаагаад авмаар байгаа юм уу?

Сэ: Үгүй ээ, би зүгээр л харж байна.

Дэ: Хөөе, би чамд нэг юм авсан. Бяцхан бэлэг. Далайн шил. Бараг л сувд шиг ховор.

Сэ: Наадхыг чинь лусын дагины нулимс гэдэг юм. Наадах чинь хаанаас гардгийг мэднэ биз дээ? Наадах чинь лусын дагинаас гардаг юм. Биднийг уйлахаар.

Эв: Цэх суу.

Ра: Хүссэнээрээ суу.

Эв: Чи сайхан харагдах хэрэгтэй.

Ра: Өөрийнхөөрөө бай.

Эв: Хайр бол хэцүү зүйл.

Ра: Тийм байх албагүй. Танд хоол чинь таалагдсан байх гэж найдаж байна. Бид энийг зүрх сэтгэлээ нээ гэдэг юм.

Дэ: Сонсооч би зүгээр л шударга байя. Энэ би биш ээ. Би чамд таалагдах гэж үнэхээр их хичээсэн, учир нь би зүгээр л чамайг үнэхээр онцгой гэж боддог. Харин би тийм биш. Би сэтгэл татам биш, би дэгээн хөлтэй, бас миний амнаас эвгүй үнэртдэг.

Сэ: Надад үнэр чинь таалагддаг. Өглөөний наранд хатаж буй далайн замгийг санагдуулдаг юм. 

Дэ: Хөөе, чи өлссөн хэвээрээ юу? Энэ! 2 дах нь.

Сэ: Одоо л чи миний хэлээр ярьж байна, царайлгаа.

Дэ: Эрэг дээрх сарны гэрэл. Илүү ихийн амлалт. Чамайг бодохын төдийд л намайг галзууруулж байна. Чиний сайхан хоолойг сонсохын тулд би юугаа ч өгөхөд бэлэн. Би энэ гуравхан үгийг л сонсмоор байна. Чи миний сэтгэл зүрхийг минь цоолсон шигээ, чих гавлыг минь ч цоолчихлоо. Серафина, би чамд хайртай гэж бодож байна.

Сэ: Дэгээн хөлт өө, би чамд нэг юм хэлэх ёстой.

Эр: Серафина, энд чиний цаг дууслаа.

Ра: Дэгээн хөлт өө, Серафина. Үсрээрэй!

Эв: За алив!

Ра: Зугтаарай.

Эр: Тэдний араас.

Дэ: Алив эндээс явцгаая.

Ка: Одоо л энэ миний болзоо доо.

Дэ: Санаа зоволтгүй. Юу ч болсон би чамайг муу хүмүүсээс хамгаална.

Сэ: Энэ л гол нь дэгээн хөлт өө. Тэд муу хүмүүс биш. Харин би.

____________

Ра: Тэгэхээр өмнө нь бид энд зогссон шүү дээ. За за, бид Дэгээн хөлт Серафина хоёрт зугтах хугацаа өгөх хэрэгтэй.

Эв: Бид хагас загасан хүмүүстэй байсан бол одоо бүтэн загасан хүмүүстэй боллоо. Энд яг ямар бантан нь болоод байна аа?

Эр: Бид бол водникууд бас бид далайд хуулийг сахиулдаг.

Эв: Өө, хүү минь.

Эр: Одоо чамайг барьлаа даа.

Ка: Тийм ээ, чи сэрээ хутганы тулаанд дуудлаа даа.

Эр: Водникуудаа холдоорой.

Ка: Хутгатай тулаанд ингэдэггүй шүү дээ.

Эр: Та нар далайд эрэн сурвалжлагдаж буй хулгайч Серафинатай хамссан хэргээр баривчлагдлаа.

Ра: Хулгайч аа?

_______

Дэ: Хүлээгээрэй, чи муу залуу юм уу? Би ойлгохгүй байна.

Сэ: Энэ бол далайчдын ариун сувд. Миний ирсэн газарт, энэ үнэлж баршгүй эд. Маш эмзэг гэхдээ маш үнэтэй.

Дэ: Хүлээгээрэй, чи надад хулгайлсан юмаа нуухын тулд л энэ зүүлтийг өгсөн юм уу? Чи намайг ашигласан.

Сэ: Тийм биш ээ. Эсвэл ядаж л одоо тийм биш болсон. Биднийг анх уулзахад миний төлөвлөгөө чамд сувдыг өгч өөрөө цэвэрхэн мултрах байсан. Би тэр водникуудаас зугтах ёстой байсан. Харин дараа нь би чамд дурласан. Маш их. Би чиний сайхан төрх, чихний чинь хөлсөнд дурласан. Хавчаар тосолсон гаранд чинь.

Дэ: Өө, Серафина. Та амьдралаа засах хэрэгтэй.

Сэ: Миний хувьд хэтэрхий оройтсон. Магадгүй бидний хувьд биш байх. Хэрэв бид хамтдаа зугвал яах вэ?

Дэ: Гэхдээ миний найзууд.

Сэ: Чамайг жаргалтай байгаасай л гэж хүснэ. Тэгэхгүй гэж үү?

Эр: Тэд агуйд байна.

Дэ: За за, би чамтай хамт явна. Бас чи надтай хамт явна.

Сэ: Үгүй ээ!

Дэ: Шинэ амьдралаа алдахаа шахлаа шүү.

Эв: Бид эндээс гарах ёстой.

Ра: ямар ч нэмэр алга аа, энэ эвдрэхгүй байна. Бидний хэн нь ч гарч чадахгүй.

Жи: Хөөе, чи хэзээ ийм их үстэй болчихоо вэ?

Эр: Сувдыг өгөөд бууж өг, Серафина, магадгүй бид чамайг өршөөж ч мэднэ. Гэхдээ хуурай арьстай газрын могойг чинь биш.

Дэ: Хуурай арьс аа? Яагаад, би та нарыг…

Сэ: Тэр явбал би ч явна.

Эр: Болж байна.

________

Ра: Жижгээ чи яаж гарсан юм бэ?

Жи: Өө, би хушгаа хайж нүх ухсан юм аа.

Эв: Нүх үү? Би ямар ч нүх хараагүй…

Жи: Оллоо.

Дэ: Серафина, чиний дуу!

Сэ: Одоо нэг их дуу дуулмааргүй л байна.

Дэ: Одоо дуул.Миний гараас атга, чанга!

Сэ: Дэгээн хөлт өө!

Эр: Тэднийг баривчил.

Ра: Тийм хурдан биш шүү. Тэд бидний найзууд.

Эр: Чи намайг уурлуулж байна шүү.

Ра: Тийм ээ, би ч гэсэн адилхан.

Эр: Биднийг ялахын тулд дугуй хар сэлүүрээс ч илүү юм хэрэг болно доо.

Ра: Энэ бол хайруулын таваг.

Лэ: Юүжин тонгойгоорой.

Ка: Өө би шоронг чинь эвдчихлээ. Одоо та нар яах гэж байна даа? Үүпс.

Эв: Чи сая санаатай ингэсэн.

Дэ: Энд байж бай. Би найзууддаа туслах ёстой.

Сэ: Дэгээн хөлт өө! Зогс. Чи үүнийг хүсч байна уу?

Дэ: Чи яаж байна аа?

Сэ: Хэрвээ дэгээн хөлт бас найзуудыг нь тайван орхивол би зүгээр бууж өгнө. Үгүй бол, баяртай сувд аа.

Эр: Үгүй ээ, сувд л биш. Таны хүссэнээр.

Дэ: Би чамайг явуулмааргүй байна.

Сэ: Уучлаарай, чихэрхэн минь гэхдээ би явах ёстой.

Дэ: Май, намайг сануулж байх зүйл.

Сэ: Загасанд дэгээ өгч байгаа юм уу, нээрээ юу? Тоглож байна аа, надад таалагдаж байна.

Дэ: Серафина! Серафина!

Сэ: Баяртай царайлгаа.

Эв: Тэгэхээр бүх зүйл ингэж дууссанд харамсаж байна.

Дэ: Баярлалаа. Заримдаа хайртай хүнээ усанд сэлэхийг нь зөвшөөрөх хэрэгтэйг би ойлгосон байх. Лусын дагинын нулимс.

Эв: Юу гээч, шрагл үст ээ, юу хэлэх гэж байгааг чинь мэдэж байна. Заримдаа хайр бүх зүйлийн учрыг өөрөө олдог.

Ра: Бас заримдаа чи өөрөө зүтгэх хэрэгтэй болдог. Ямар ч тохиолдолд хайр хэцүү байж болно. Тиймээс чи тэр онцгой хүнээ олвол, хором мөч бүрийг нандигнаж байгаарай.

 

Back to episodes Go home