Will love in spring 8

Чэн:    Тэгвэл чамайг дахиад нэмчихье. Дууссан.

Жу:     Юу гэсэн үг вэ? Өртөөн дээр болсон юм уу? Үнсэлт үү?

Тао:    Жуан Яан. Хи Ниаониао. Маргаашаас та хоёр хичээлдээ яв. Сурлагаа үргэлжлүүл.

Ян:      Ээж ээ, би...

Тао:    Та хоёр ар гэртээ санаа зоволтгүй. Долоо хоног өнгөрчихлөө. Амьд үлдсэн хүмүүс цааш амьдрахаас яахав.

Ни:      Би сургуулиас гарлаа.

Тао:    Яана гэнэ ээ?

Ни:      Би хичээлийн бүлгийн групп чатаас гарчихсан.

Жу:     Яагаад?

Ни:      Манай гэр бүлийн эмэгтэйчүүд нөхөртөө гай дууддаг гэж тэд хэлсэн. Би хэлээгүй. Тэд хэлээд байсан юм.

Жу:     Хүн болгон өөрийн бодолтой. Бид удирдах аргагүй. Гэхдээ бид өөрсдөө яаж амьдрахаа сонгож болно. Тэднийг ойшоохгүй байя.

Тао:    Хи Ниаониао. Чи миний охин мөн л юм бол, тэр тусмаа сургуульдаа сурах ёстой. Манай гэр бүлийн эмэгтэйчүүд эрэгтэй хүнгүй ч амьдарч чадна гэдгийг харуул.

Ян:      Ээж ээ. Би байна шдээ. Би сургуулиасаа гараад гэрт тусалъя.

ЖуТао: Үгүй шүү.

Тао:    Дахиад сургуулиас гарна гэж ам нээх юм бол, хөлийг чинь хуга цохино гэж мэд. Тэглээ ч, чи тахиа чанаад шараад зогсож байх хүн биш. Хи Ниаониао та хоёр хичээлдээ анхаарах хэрэгтэй. Тэгвэл надад хамгийн том тус болно. Дуулж байна уу?, Би Хи Жангиэг их дуу цөөтэй хүн гэж боддог байлаа. Гэтэл тэрэнгүйгээр энэ гэр яасан чимээгүй байна вэ?

ТИТР

8-Р АНГИ

Чэн:    Тиймээс Жуанжэ, хагацал гэдэг юмсыг эвлэрч хүлээн зөвшөөрөхийг бидэнд сургадаг юм. Чамд одоо хэцүү байгааг би ойлгож байна. Гэхдээ чи даваад л гарна._ Явах ёстой хүн эцэстээ явдаг. Үлдээх аргагүй. Мөнх бус хүмүүн бид нэгнийхээ зовлонг нимгэлж л чадна.

Жу:     Ээж ээ. Би хийе. Та харин унт.

Тао:    Нойр хүрэхгүй байна.

Жу:     Тийм байсан ч унтах хэрэгтэй. Маргааш тахианы мухлагаа нээнэ шүү дээ.

Тао:    Чи маргааш Шанхай руу буцна биз дээ? Очоод хичээж ажиллаарай даа. Намайг санах хэрэггүй.

Жу:     Би буцаж очоод ажлаа шилжүүлж өгнө. Хэрэгтэй юм хумаа аваад, удахгүй буцаад ирнэ.

Тао:    Буцаж ирж яах гэсэн юм бэ? Чиний хэрэг байхгүй гээд байхад.

Жу:     Ээж ээ. Би ямар 12 настай охин биш дээ.

Тао:    Том болсон ч наддаа бол хүүхэд. Чиний хэрэг байхгүй гэж байна.

Жу:     Энэ айлын ганц зөрүүд хүн нь та гэж бодсон юм биш биз? Би таныг юу ч гэсэн буцаж ирэх л болно._ Ээж ээ. Байдал нэгэнт ийм болсон юм чинь, бид нэгнийгээ түшихээс өөр яах билээ дээ? Хамтдаа даваад гарна аа.

Тао:    Мэдэж байна.

Ван:    За, би ийшээ цэгцлээд хийчихлээ. Өөр хэрэгтэй юм байвал хэлээрэй. Энд орхих юм байвал орхисон ч болно шүү. Би шуудангаар чам руу явуулчихна. Уйлмаар байвал уйлж болно шдээ. Биеэ бариад байх шаардлагагүй.

Жу:     Би уйлахгүй ээ. Ямар хэрэг байна?

Ван:    Тэгвэл чи буцаж яваад нэг хэсэгтээ ээждээ хань бол. Үйлдвэр, мухлагийн ажил нь жигдрэхээр буцаад ирж болно. Компанийн талыг би асуудалгүй хариуцаж байя. Худалдан авагчдын талаарх мэдээлэл, салбарын мэдээг би чамд тогтмол явуулна. Чи буцаж ирэхдээ юунаас ч хоцроогүй байх болно.

Жу:     Би маргааш компани дээр очиж ажлаа хүлээлгэж өгнө.

Ван:    Жуанжэ, хүний ямар бусдын доторхыг харах биш дээ. Тийм болохоор чи эмзэглэж байгаагаа найзууд, гэрийнхэндээ харуулах хэрэгтэй. Харин компанид бол хэн нь чадалтайг харуулах ёстой. Чиний байр сууринд санаархсан хүмүүст сул дорой, бас буцаж ирэхгүй гэж харагдаж болохгүй.

Жу:     Санаа зоволтгүй. Би яахаа мэдэж байна._ Би албанаасаа түр чөлөөлөгдөж байгаа юм. Та нар өөртөө л найдах болж дээ. Манай салбарт хамгаалалт,  довтолгоо хоёр хоёулаа чухал. Бусадтай өрсөлдөхөөс гадна би үйлчлүүлэгчдээ хадгалах ёстой. Гэвч нэг юмыг санаж яв. Юу ч хийсэн байлаа, эцсийн хязгаарыг давж болохгүй. Салбарынхаа экосистемийг тасалдуулж болохгүй. Гол нь салбараа том байлгаж байж л тэндээс ихийг хүртэнэ шүү дээ.

Жиа:   Жуан эгч ээ, санаа зоволтгүй. Бид урмыг тань хугалахгүй. Бид бусадтайгаа сайн хамтарч ажиллана.

Жу:     Борлуулагчид бол маш энгийн зүйлийн төлөө ч ноцтой юм хийх ёстой болдог хүмүүс. Жишээлбэл бүтээгдэхүүн сурталчилж байхдаа онол, бас өгөгдлөө мэдэж байхаас гадна ямар бүтээгдэхүүнийг нэгтгэн багц болгож зах зээлд гаргахаа мэдэж байх ёстой. Та нар үйлчлүүлэгчдийнхээ гүйлгээ, эрүүл мэндийн даатгалыг хүртэл мэдэж байх хэрэгтэй. Тэдгээрийг нэгтгэж, шинжилж сурах хэрэгтэй. Өөр асуулт байна уу? За за.

Жиа:   Жуан эгч ээ, та шууд явах гэж байна уу?

Жу:     Өөр хэрэг байгаам уу?

Жиа:   Би даргаасаа асуусан юм л даа. Би эзгүйд чинь таныг орлох хүсэлтэй байгаа. Та мэдэж байгаа шдээ. Над шиг шинэ ажилтнуудад ширээ ч байхгүй. Өөр ямар нэг санаа байхгүй шүү. Шилдэг борлуулагчийн аз хиймориос өөртөө наах л гэж.

Жу:     Дарга болно гэвэл би зөвшөөрнө. Гэхдээ чиний хэлсэн нэг юмыг залруулъя. Хүн зөвхөн аз хиймориор шилдэг борлуулагч болдоггүй. Тийм байсан бол миний энэ бүх туршлага хэрэггүй шүү дээ. Намайг түр орлож болно. Гэхдээ хувийн зүйлс хэтэрхий олныг битгий авчир. Намайг буцаж ирэхэд зөөх гэж бас ажил болно.

Жиа:   Ойлголоо. Жуан эгч ээ, та битгий ургуулан бодоорой.

Жу:     Шуажиа, би хэзээ ч ургуулан боддоггүй. Би чамайг ойлгож байна. Залуухан, амбицтай. Нэгэн бодлын наадах чинь давуу тал ч байх. Гэвч миний хэлснийг санаарай. Эцсийн хязгаарыг давахгүй байж гэмээ нь л хол явж чадна. Би олон жил энэ ажлыг хийсэн. Би “адармаа” гэдэг үгэнд хамгийн дургүй. Хүн шилдэг нь болох уу, адагт үлдэх үү гэдэг нь чадвараас мэдэгддэг. Чи их ухаантай. Гэхдээ биеэр зөвхөн туулж сурах зарим зүйлс чамд байна. Ээж. Ээж ээ, тайван бай л даа. Удаан яриач. Хэн алга болсоон? Хи Ниаониао гэрээсээ зугтаачхаа юу?

Ни:      Аав байгаагүй бол би энэ гэрээс аль эрт зугтаачихсан.

Жу:     Ээж. Ниаониао их ухаалаг охин. Та мэдэж байгаа шдээ. Ганцаараа Шанхай хүртэл явж чадвал би шал өөрөөр харах болно. Тайван бай. Би өртөөн дээрээс тэрнийг сураглая. Тэндхийн ажилтнууд их хариуцлагатай болсон. Жаахан охин ганцаараа явж байгааг харвал санаа тавьж л таарна. Та... та жаахан тайван бай. Би сураглаад танд хэлье._ Хэн бэ? Чэн Майдун уу? Айн?_ Хи Ниаониао. Чи ямар хаашаа янзын хүүхэд вэ? Бичиг үлдээчхээд гэрээсээ яваад өгнө гэнэ ээ? Ээж чинь ямар их санаа зовсныг мэдэж байна уу? Чи яасан, яасан бөх зүрхтэй юм?

Чэн:    Зүгээр л байна шдээ.

Жу:     Зүгээр ирснээ аз гэж бод. Ямар нэг аюултай юм болсон бол дэндүү оройтно шдээ.

Чэн:    Эхлээд зүгээр байгааг нь Лиао хатагтайд хэл.

Жу:     Чи наадхаа яаж олов?

Чэн:    Би хуралд суухаар Шанхайд ирсэн. Галт тэргэнд таарсан юм.

Жу:     Зөндөө их баярлалаа. Бүр санаа зовж гүйцээд байлаа.

Чэн:    Зүгээр дээ. Дүүтэйгээ ярилцаж эвлэр. За за, би ч явъя даа.

Жу:     Чамд яаралтай ажил байгаа юу?

Чэн:    Би... яаралтай юм байхгүй.

Жу:     Тэгвэл орж... юм хум уух уу? Одоогоор хоол авч өгөх зав надад алга л даа. Чи энд байвал би Ниаониаог арай ч зодоод алчихгүй байлгүй.

Чэн:    Чи дүүгээ байнга зоддог юм уу?

Жу:     Одооноос эхэлж зодохыг сурч авдаг юм уу?_ Ниаониао. Чи яагаад байгаа юм бэ? Яагаад зугтсан юм?

Ни:      Гэр хүйтэн байна.

Жу:     Юу гэсэн үг юм?

Ни:      Аав гэртээ байсаар байгаа юм шиг санагдаад байна. Намайг авч явах гээд байгаа юм шиг.

Жу:     Хи Ниаониао. Битгий ургуулан бодоод бай л даа. Хи ах чамайг тийм их хайрлаж байсан юм чинь яагаад авч явна гэж?

Ни:      Харин тийм их хайртай учраас л надтай цуг явах гээд байгаа юм. Тэр илүү сайхан газар очсон гэж та нар ярьсан биз дээ? Үнэнийг хэлэхэд... би аавтай хамт явчихмаар байна. Ээжид харин яаж тайлбарлахаа мэдэхгүй айгаад байсан юм.

Жу:     Хи Ниаониао. Дахиад л мангар юм яриад эхэллээ.

Ни:      Та яагаад хүүхдийн зөнг доош нь хийгээд байгаа юм? Аав байсаар байгааг би мэдээд байна. Надтай яриад байна.

Жу:     Ниаониао, эгч нь чамайг доош нь хийгээгүй. Би чиний насан дээр, яг л чам шиг байсан юм. Гэхдээ тэгж бодох зөв биш шүү дээ.

Ни:      Та бид хоёр хоёулаа 12-тойдоо ааваа алдсан ч, та би биш шдээ. Миний мэдэрч байгааг та хэзээ ч мэдрэхгүй.

Чэн:    Ниаониао. Наадах чинь хий хоосон зүйл биш байж магадгүй шүү. Хорвоогийн юм бүхэн атомоос бүтдэг. Хүн ч гэсэн. Нэг талаас харвал, энэ нь энергийн нэг төрөл юм. Бид харж чадахгүй, хүрч чадахгүй л болохоос. Төрснөөс чинь хойш чамтай цуг байсан аав чинь одоо ердөө өөр хэлбэртэй оршиж байгаа. Тиймээс байгаа юм шиг санагдах нь хэвийн зүйл юм.

Ни:      Тэгэхээр аав маань одоо ч гэртээ байгаа гэсэн үг биз?

Чэн:    Чиний сэтгэлд бол үүрд байх болно. Тэр л илүү чухал.

Ни:      Би өөрийнхөө давтамжийг, аавынхтай нийлүүлмээр байна л даа. Би өөрийг нь санаж байна, мартаж чадахгүй байна гэдгээ хэлмээр байна.

Чэн:    Зарим үгийг чи чанга хэлэхгүй байсан ч гэсэн аав чинь мэдрэх болно. Тэр чамд одоо санаа зовж байгаа байх. Тэрний ингэж гэнэт үгүй болсон нь гэр бүлд том цохилт болсон. Сургуульд сурахад олон хичээл үзэх ёстой болдог шүү дээ. Харамсалтай нь аль нь ч бидэнд үхлийн тухай заадаггүй.

Ни:      Үхэл шал балай шд. Яагаад тийм юмыг судална гэж?

Чэн:    Ниаониао. Үхэл, үнэндээ урт хугацааны нуугдаж тоглох тоглоом юм. Одоо чи аавыгаа хайгаад олохгүй байлаа ч, амьдраад хэрэггүй гэсэн үг биш шүү дээ. Аав чинь одоо нуугдаж байгаа учраас, гэр бүлийн бусад гишүүдээ илүү эрхэмлэх ёстой. Тийм биш гэж үү?

Ни:      Тийм бол... одоо аав зүгээр байгаа гэсэн үг үү? Зовсон хэвээрээ байгаа юу?

Чэн:    Уучлаарай. Ах нь ч бас мэдэхгүй байна. Гэхдээ мэргэжлийн өнцгөөс хэлэхэд, энэ ертөнцөөс дөнгөж одсон хүмүүсийн бие цогцос, ямар нэг үлдэгдэл, сэг зэм биш. Тэд ямар нэг өөрчлөлт, хувьсал, өндөг хагарч амьдралын ямар нэг шинэ хэлбэр үүсгэх хувирал шиг санагддаг._ Хүн энэ хорвоогоос одоход яадгийг эрдэмтэд нэг удаа таамаглаж үзсэн юм. Хүний биеийн олон тэрбум атом хоорондоо холдож эхэлнэ. Тэд хүний хэлбэрт хоригдохоо болино. Хүн сүүлчийн амьсгалаа гаргаснаас эхлээд биеийг бүрдүүлдэг хэсгүүд нэг нэгээрээ сална. Тэдгээр атом задарч, орчин тойрны газарт уусан нэгдэнэ. Атомууд шинэ хэлбэр үүсгэнэ. Тэд наран цэцгийн навч, толбот эмгэн хумс, эрдэнэ шишийн гэр, шавжийн дээд эрүү, эсвэл бүр шувууны сүүлний өд болж ч болно. Гэвч тэр атом болгон өмнөх олон амьдралынхаа тэмдгийг тээж явдаг. Тиймээс, амь алга болдоггүй. Тэд өөр хэлбэрээр л оршдог юм. Өмнө нь чи хүнийг тэвэрч, инээмсэглэж эсвэл урвайсан байж болно. Гэвч одоо, чи давалгаанд нахилзан бүжих замаг, бөөн үүлний дээгүүр алсад орших сэмжин үүл, түрсээ гаргаж буй мөнгөн загас, эсвэл хүчит хуй салхинд эргэлдэх чулуу шороо болсон ч байж болно. Чиний бие ертөнцөөр хөндлөн гулд аялж, талын өвсийг халиуруулж, нарс моддыг сэрчигнүүлж, хурмастын шувуудыг хөөргөнө. Ерөөсөө л, таны эзэгнэхийг хүссэн оргил, шумбахыг хүссэн усан ертөнц, дүүлэхийг хүссэн тэнгэр, тэр бүхэндээ та хялбархан хүрэх болно.

Жу:     Чи үлгэрээ дуусгасангүй шиг боллоо. Үлдсэнийг нь яах юм?

Чэн:    Өөрөө уншчихгүй юу даа. Хойд насны дөчин үлгэр гэдэг нэртэй. Дэвид Ийглмэн бичсэн.

Жу:     Манайхыг сонирхох уу? Тагтнаас хамгийн гоё харагддаг юм. Дорнын сувдан цамхгийг үзэж болно.

Чэн:    Зүгээр л радиогийн цамхаг шд. Юу нь тийм гоё байна?

Жу:     Чэн Майдун. Аз болоход би чамайг мэдэх юм даа. Мэддэггүй байсан бол чамаас айх байлаа. Миний гэрлүүдтэй өстэй юм уу?

Чэн:    Биеэ дулаацуулах, гэрэл гаргах зэрэг нь хүний сэтгэлд нөлөөлдөг. Бүдэг гэрэл хүнийг тайвшруулна. Биеэ барихыг багасгадаг. Ганцаараа байхдаа туршиж үзэж байгаарай.

Жу:     Санаж л байя.

Чэн:    Нээрээ... чи Ван Шишиатай амьдардаггүй билүү?

Жу:     Чи мэддэг юм уу?

Чэн:    Мартчихсан байсныг ангийн хүүхэд хэлж өгсөн юм.

Жу:     Тэр арай ирээгүй л байна. Сохор болзоонд явсан юм. Юу гэж? Хотын биднийг сохор болзоонд явдаггүй гэж бодоо юу? Уушийн газар хүнтэй танилцдаггүй гэж бодоо юу?

Чэн:    Явлаа.

Жу:     Чэн Майдун. Баярлалаа.

Чэн:    Дүүдээ жаахан тэвчээртэй хандаж байгаарай. Шударга зан бүхнийг анагаадаг юм.

Жу:     Өнөөдөр чамтай таардаг нь аз боллоо. Байгаагүй бол тэр олон асуултыг нь би төвөгшөөх байсан биз. Хи ах гарцаагүй диваажин руу явна гэж би Хи Ниаониаод хэлэх байсан. Тэгээд чи тийшээ явмаар байвал шалгалтад тэнцэх хэрэгтэй, хичээлээ сайн хийхгүй бол гэр бүлтэйгээ уулзаж чадахгүй гэж хэлнэ.

Чэн:    Гуйя, дуугүй болооч. Чи яаж байна? Гайгүй юу?

Жу:     Гайгүй. Чи өөрөө надад хэлсэн шдээ. Хүмүүн болсон бид нэгнийхээ зовлонг нимгэлдэг гэж.

Чэн:    Ниаониаог авч гадуур алхаарай. Хоёулаа хамт.

Жу:     Чэн Майдун. Чи миний хаягийг устгачихсан.

Чэн:    Юу?

Жу:     Вичат дээр. Вичат дээр найзаасаа хасчихсан.

Чэн:    За за. Би дахиад нэмчихье. Дууссан юм чинь.

Жу:     Юу гэсэн үг юм? Өртөөний явдал уу? Үнсэлт үү?

Чэн:    Утсаа. Гаргаад ир.

Жу:     Чи бүх талаар мундаг. Өчүүхэн зантай гэдгийг чинь эс тооцвол.

Чэн:    Явлаа шүү.

Жу:     Болгоомжтой яваарай.

Чэн:    Ойлголоо.

Жу:     Өнөөдөр гоё байсан уу?

Ни:      Ёстой гоё. Аав биднийг бүгдийг нь Диснэйлэндэд аваачна гэж хэдэн удаа амлаж байсан юм. Өнөөдөр аавын өмнөөс бас зугаацна.

Жу:     Ганц өнөөдөр ч биш. Өнөөдрөөс хоёулаа үлгэр жишээ болох хэрэгтэй. Хи ахын нэрийн бүрэн дүүрэн амьдрах хэрэгтэй гэдгийг ээж, Жуан ян хоёрт ойлгуулах хэрэгтэй. За юу?_ Тийм ээ, тэр ёстой галзуу байсан шүү._ Нуруу цэх.

Янах:  Буцаад ирсэн үү, Жуанжэ?

Жу:     Сайн уу, ах аа.

Янах:  Хэзээ ирээ вэ?

Жу:     Одоо л ирж байна.

Эм:     Та нар буцаад иржээ?

Жу:     Тэглээ. Сайн уу, эгч ээ, ах аа?_ Жан ах аа. Сайн уу, Жан ах аа?

Эм:     Буцаад ирэв үү, охин минь? Сайн биз дээ?

Эм:     Ниаониао. Чи хаачаад ирэв ээ?

Ни:      Шанхай явсан.

Эм:     Шанхай?

Ни:      Шанхайн Диснэйлэнд.

Эм:     Тийм үү?

Ни:      Тийн.

Эм:     Бүр баярлачхаж. Гайгүй болчихсон юм биш үү?

Тао:    Унтахгүй яасан юм бэ? Хөлөө хөдөлгөж чадаж байгаа юм уу? Ухаан мэдрэлээ алдсан юм шиг хаа сайгүй тэнээд. Хэндээ гайхуулах гээд байгаа юм?

Жу:     Жуанжэ би эргээд ирлээ, Хи-гийн гэр бүл сайн байгаа гэж хүмүүст харуулах гэсэн юм. Бэлэвсэн, өнчин гээд хүнд дээрэлхүүлэхгүй шүү.

Тао:    Биеэ гайхуулаад л. Одоо болно. Явж халуун ваннд хэвт. Дараа нь унтаж амраарай.

Жу:     Юундаа яарахав? Жаахан хамт байя л даа.

Тао:    Хи Ниаониао унтчихсан уу?

Жу:     Тэглээ. Ээж ээ, та цаадахдаа уурлахаа боль оо. Дахиж ингэж оргохгүй гэж надад амласан юм.

Тао:    Тэр ч, чиний бага насыг бодоход ухаан муутай юм.

Жу:     Ниаониао гайгүй ухаантай шд. Арай өөр маягаар л ухаантай болохоос.

Тао:    Би л муу ээж байхгүй юу. Та нар надаас төрж зовох гэж.

Жу:     Ээж ээ, Та “мааршэн” гэдэг үг сонсож байсан уу?

Тао:    Сонссон юм шиг байна уу? Мэддэг гадаад үг гэвэл Гүүдбая. Тэгээд л дуусаа. “Гүүдбая” гэдэг үг л мэднэ.

Жу:     Алдарт Гриммийн үлгэрийг сонсож байсан л байлгүй дээ. Мааршэн гэдэг нь үлгэр гэсэн үг л дээ. Герман үг байгаа юм. Эхэнд нь гардаг өгүүлэгчид бүгд эмэгтэйчүүд. Эхчүүд болохоор тэд хүүхдүүдээ цэвэр ариун, зөөлөн ертөнцөд өснө гэж найддаг. Үлгэрүүд нэг сонин, аз жаргалын тухай бодит бус ойлголтыг хүнд өгдөг.

Тао:    Би тэгж чадаагүй. Би тэгж итгэж ч байгаагүй. Би ч та нарт үлгэр уншаад суух тэвчээртэй хүн биш л дээ.

Жу:     Үлгэрт огт итгэдэггүй, тэр тухай ярихыг ч хүсдэггүй өөр ямар хүн байдаг гээч?

Тао:    Хэн юм?

Жу:     Эрчүүд. Тийм учраас ээж ээ, бодит ертөнцөд амьдрахыг өөрийн биеэр үлгэрлэсэн танд баярлалаа.

Тао:    Дуртайдаа тэгсэн гэж бодож байна уу? Азгүй хүн болохоороо л тэр шүү дээ. Та нарыг гүнж шиг өсгөж, солонгон хөөсөн амьдруулж чадах байсан бол тэгэх л байлаа.

Жу:     За боль доо. Тийм хөөс чинь хуруу хүрэхэд л хага үсэрнэ. Хэтэрхий гэнэн хүн л бодит ертөнцөөс зугтаадаг. Гэтэл Хи Ниаониао бид хоёр чинь Лиао Таогийн охин. Бид хоёр хоёулаа 12 насандаа ганц хоногт ухаан сууж чадна. Та харж л бай.

Тао:    Одоо болно оо. Болиоч. Явж унт.

Жу:     За за. Унтахаасаа өмнө танд хэлэх бас нэг эшлэл байна. Гёте хэлсэн юм.

Тао:    Бас нэг их алдартай хүн үү?

Жу:     Уран зохиолын дэлхийн алдартан байсан. Тэр нэгэнтээ “Мөнхийн эмэгтэй чанар өөдөө тэмүүлдэг” гэсэн. Маргааш яг тэгж бичүүлээд жаазлуулаад том өрөөнд өлгөе.

Тао:    Тэгье. Гёте чинь их ухаантай юм. Одоо унт.

Жу:     Та бас унтаарай. Өглөө эрт босно шдээ.

Тао:    Хи Жангиэ, өнөөдөр чиний долоо хоног болж байна. Бид гэр бүлээрээ чамайг эцсийн замд чинь үдэхээр ирлээ. Энэ газар бол чиний цаасан шувууны тэмцээнд оролцох гэж байсан газар юм. Гэхдээ зүгээр ээ. Би чиний занг мэдэлгүй яахав. Цаасан шувууны тэмцээн үнэндээ чамд чухал биш. Гэр бүл чинь эвтэй, амар амгалан л байвал чиний санаа амарна биз дээ? Санаа зоволтгүй. Ирэх өдөр хоногуудад, бид сайн сайхан амьдрах болно.

Ни:      Аав аа, би ойрд хичээлээ сайн хийж байгаа. Би бүр Ньютоны тухай уншсан. Тийм болохоор би, энергийг үүсгэж бас устгаж болдоггүй гэдгийг мэднэ. Зүгээр хэлбэрээ өөрчилж, өөр хэлбэрт ордог. Үгүй болсон бүх амьдрал энергиэ бусад амьд зүйлсийг тэтгэхэд зарцуулдаг юм. Үүнийг амьдралын тойрог гэдэг гэсэн.

Ян:      Эдвард Мюнх нэгэнтээ, “Ялзарч буй биеэс минь, цэцэгс ургаж, би тэдний дотор оршино. Энэ бол мөнх” гэж хэлсэн.

Ни:      Тиймээс, аав аа. Та диваажинд, далайн гүнд, эсвэл... бидний эргэн тойронд хаа сайгүй байлаа ч, та бид хоёр нэг гариг дээр байж л байвал би баяртай байна.

Back to episodes Go home