Will love in spring 7

Чэн:    Явах ёстой хүн эцэстээ явж л таарна. Үлдээх аргагүй.

ТИТР

7-Р АНГИ

ЯнАх:  Чи буцаад ирэв үү? Жуанжэ. Чи буцаад ирж. Хоёулаа өмнө нь Янгу тосгонд уулзаж байсан шдээ. Би Ян овогтой. Хи ахын чинь найз. Би оршуулгын үйлчилгээний хүмүүстэй нийлж байгаад дур мэдээд оршуулгын танхим захиалчихлаа. Дутуу дулимаг юм үлдээсэн байвал уучлаарай.

Жу:     Баярлалаа, Ян ах аа. Ээж хаана байна?

Янах:  Хи ахтай чинь цуг байсан. Занданшуулах өрөөнд байгаа байх.

Жу:     Би оршуулгын танхимыг нэг хараадахъя. Миний хэрэг гарвал шууд хэлээрэй.

Янах:  За.

Чэн:    Лиао хатагтай. Та дахиад ус уух уу?

Тао:    Би... би цангаагүй. Баярлалаа.

Чэн:    Хи гуайн царайг 3 хэмжээсээр сэргээхэд хэсэг хугацаа орно. Та санаа зовж байвал нарийн ширийн зүйлсийг асуудалгүй харж болно.

Тао:    Юм болгонд оролцоод байгаад уучлаарай.

Чэн:    Зүгээр дээ. Бүхнийг ёс номоор нь хийх хэрэгтэй.

Тао:    Яараад яахав дээ. Битгий яар.

Чэн:    За.

Тао:    Энэ бүгдийг ослоор өөд болсон хүмүүст зориулж хийсэн юм уу?

Чэн:    Тийм ээ. 3 хэмжээст хэвлэлийн тусламжтайгаар хамгийн богино хугацаанд нүүрний гэмтсэн хэсгүүдийг аль болох сайн далдалдаг. Ялангуяа Хи гуайнх шиг тохиолдолд. Гараар сэргээх хамаагүй хэцүү л дээ. Энийг ойлгож байгаа биз дээ? Царайг нь цутгаж, талийгч дээр байрлуулсны дараа нүүр будалт хийж, нарийн деталийг сэргээдэг. Ар гэрийнхэн нь танил дотно царайг нь харж салах ёс гүйцэтгэхэд нэмэртэй байдаг юм.

Тао:    Энэ технологи, 10 жилийн өмнөхөөс илүү дэвшилтэт юм. Миний анхны нөхөр ослоор нас барж байсан юм.

Чэн:    Эмгэнэл илэрхийлье.

Тао:    Мний нөхөр, сүрхий няхуур хүн байсан. Тиймээс, тэрнийг минь сайн анхаараарай.

Чэн:    Санаа зоволтгүй. Би анхаарна.

Янах:  Жуанжэ, тэнд эмгэнэлийн мөнгө бас угталтын ширээ байгаа. Ах чинь танил ихтэй хүн байсан. Тиймээс зочид их ирнэ. Ямар нэг тусгай хүсэлт байвал ах нь зохицуулж өгнө.

Жу:     Зүгээр дээ. Баярлалаа, Ян ах аа.

Янах:  Надад талархах яах вээ. Тэглээ ч...

Ян:      Жэ эгч ээ.

Жу:     Ниаониао.

Ни:      Жэ эгч ээ. Би бас ааваа алдчихсан уу? Жэ эгч ээ.

Жу:     Ян ах аа, бид гуравт хэлэх зааварлах юм байвал, заавал хэлээрэй.

Янах:  Маргааш, бид Хи ахыг чинь албан ёсоор гаргана. Та нарын нэг нь гэртээ очиж эмгэнэлийн үг бичих ёстой.

Жу:     Жуан Ян бичнэ.

Янах:  Манай нутгийн уламжлалаар, эрэгтэй хүүхэд бичих нь зөв өө зөв.

Жу:     Жуан Ян бичих болно.

Ян:      Би Хи ахын төрсөн хүү биш шдээ. Ниаониао бичих хэрэгтэй байх.

Янах:  Ниаониао арай балчирдана аа. Буяны ажлын зарим нэг зүйлс Ниаониао арай хүндэднэ.

Ян:      Гэхдээ, би... би тохирохгүй болов уу гэж айж байна л даа. Хи ах уурлавал...

Жу:     Хи ах чамд ямар сайн байсныг мартаа юу? Чи өөрийг нь үдэж өгвөл тэр лавтай уурлахгүй. Жуан Ян ууган хүүгийн ёсоор үг бичнэ.

Янах:  За за. Тэгвэл эндээс явж ажил ажлаа хийе.

Жу:     Ян ах аа. Мөнгөний тухайд санаа зоволтгүй. Би Хи ахад хамгийн сайн оршуулга хийж өгмөөр байна.

Янах:  За за. Явъя.

Жу:     Жуан Ян чи Ниаониаог гэрт аваачаад Ян ахын хэлснийг хий. Дараа нь буцаад ирээрэй. Би харин энд ахыг сахиж байя.

Чэн:    Хи гуай. Одоо би таны хумсыг авах гэж байна. Таны сэтгэлийн зовлон, эргэлзээг... бас... нартын зовлонг бас авч байна. Их ах аа, та амар тайван нойрсоорой.

Эм:     Эмгэнэл илэрхийлье.

Жу:     Баярлалаа.

Эр:      Жуанжэ, бид явлаа. Хэрэгтэй юм байвал хэлээрэй.

Жу:     Баярлалаа.

Эм:     Биеэ бодоорой.

Жу:     Баярлалаа.

Эр:      За, явлаа.

Эм:     Биеэ сайн боддог юм шүү.

Хи:      Та нарын байгаа нь харин надад аз байхгүй юу.

Чэн:    Талийгчийн гутлыг өмсүүлнэ үү.

Тао:    За, би гутлыг чинь өмсгөлөө шүү.

Жу:     Хи ах аа, тосгоныхон энэ удаад намайг шагнавал, би танд талархлын унжлага хийж өгнө.

Хи:      Өө за, тэгээрэй.

Ниао:  Яг зөв.

Жу:     Хи ах аа, тосгоны захиргаа намайг шагнавал би танд талархлын унжлага хийж өгнө гэж амласан. Би Ниаониаогаар энийг захиалуулсан юм. Би... Би шинэ жилийн үеэр том арга хэмжээ зохиож танд өгөх гэж байсан юм. Одоо л нэг юм танд өгөх боломж гарч байх шиг байна._ Хи ах аа, тангүйгээр манай гэр бүл яаж амьдрах юм бэ?

Чэн:    Бие чинь төмөр биш шүү дээ. Жаахан амар.

Жу:     Чэн Майдун, би тэрнийг ганц ч удаа аав гэж дуудаж байгаагүй.

Чэн:    Тэр гомдохгүй дээ.

Жу:     Чи ойлгохгүй байна. Чи ойлгохгүй. Хи ах үгүй боллоо. Тэр яваад өглөө.

Чэн:    Энд битгий уйл. Хоёр дүүгээ сэрээлээ.

Жу:     Аав аа._ Чэн Майдун, би муу ёр дууддаг юм болов уу?

Чэн:    Битгий мангар юм яриад бай.

Жу:     Би өөрийнхөө аавыг аль хэдийн алдсан учраас Хи ахыг дэндүү хайрласандаа би аав гэж дуудаж зүрхлээгүй. Тэгсэн ч гэсэн, тэр яваад өглөө. Ээж бид хоёрын буруу гэж бид хоёр бодож байгаа.

Чэн:    Заримдаа сайн хүнийг энэ амьдралд хэтэрхий ядарчихлаа гээд эрт амраах гээд тэнгэр аваад явчихдаг юм.

Жу:     Би мэдэхгүй юм. Үнэхээр мэдэхгүй нь.

Чэн:    Мэддэг хүн гэж нэг ч байхгүй биз дээ. Би энэ салбарт ажиллаад нэлээд удлаа. Хэдэн сарын өмнө, би нэг жаалхүүг хараад нэг зүйлийг ойлгосон юм. Бидний хамгийн дотнын хүмүүс нэг л өдөр яваад өгнө. Жишээ нь манай эмээ._ Жуанжэ. Хамгийн дотнын хүнээсээ хагацна гэдэг... хамгийн найдвартай хамгаалалт үгүй болсны дараа, эрт оройгүй бидний ээлж ирнэ гэдгийг тэнгэрээс сануулж байгаа хэрэг биз. Хүний нас тоотой. Тийм л учраас бид амьдарч, бүтээж, бас хайрлахын төлөө тэмүүлэх ёстой юм. Хүн мөнх насалдаг байсан бол, харин ч уйтгартай шүү дээ.

Жу:     Гэхдээ яагаад заавал би гэж? Яагаад заавал би байдаг юм?

Чэн:    Уучлаарай. Би наадханд чинь хариулж мэдэхгүй.

Жу:     Чэн Майдун, чи энээ яваа насандаа, дотнын хүнээ алдаж байсан уу?

Чэн:    Намайг 17-тойд, миний хамгийн сайн найз, яг нүдэн дээр минь үхчихсэн. Сон Ран гэдэг байсан юм. Тэр нас барахдаа бас 17-той байсан. Сон Ран үхэхээсээ өмнө, намайг дуудсан. Даанч би хоцорсон байлаа. Үнэндээ би залхуураад удаж очсон юм. Би кибер кафед ПиСи тоглож байсан. Сон Ран өмнө нь хүнтэй зодолдож үзээгүй байлаа. Анхных нь тохиолдол байсан. Тэгээд... одоо ч гэсэн, би тэрний үхэлд өөрийгөө зэмлэж явдаг.

Жу:     Өөрөө бас мангар юм ярьж л байна шд.

Чэн:    Үнэнээ л хэлсэн юм. Сон Раныг өөд болсноос хойш өдөр бүр, яагаад миний найз үхэж, би тэрийг нь харах ёстой байсан юм бол гэж гайхдаг. Хүн эцэстээ үхдэг юм бол, амьдрахын зорилго юу юм бэ?

Жу:     Тэгээд хариултаа олсон уу?

Чэн:    Нэг хүн, надад хариулж өгсөн.

Эрр:    За за, хөл чинь одоо цэвэрхэн болсон. Чи бас цэвэрхэн болсон. Битгий дахиж бузартаарай. Явах ёстой хүн, эцэстээ заавал явдаг. Үлдээх арга байхгүй.

Жу:     Явах ёстой хүн, эцэстээ заавал явдаг. Үлдээх арга байхгүй. Тэгээд л, чи тэр хүнийг дагаад оршуулгын үйлчилгээнд ажилласан байх нь.

Чэн:    Тийм ээ. Тэр надад, үхэл үргэлж гэнэт тохиолддог гэж хэлсэн. Бухимдаж гаслаад нэмэргүй. Ямар нэг, бодит юм хийх ёстой.

Жу:     Тэгэхээр, тэр чиний багш байжээ?

Чэн:    Би олон мэргэжилтнээс мэргэжлийн чадвар олныг сурсан. Гэхдээ ганцхан тэр л миний багш.

Пасспорт:   МЭРГЭЖЛИЙН ҮНЭМЛЭХ

           НЭР: ЧЭН МАЙДУН

           МЭРГЭЖИЛ: ЗАНДАНШУУЛАГЧ

Жу:     Багш чинь одоо юу хийж байгаа юм? Тэтгэвэртээ гарсан байлгүй.

Чэн:    Тэр... тэр үгүй болсон. Тэр муу зуршилтай, тэрнийг асарч тойглох ойрын хүн байгаагүй. Нэг амралтын өдрөөр над руу залгаад, намайг шинэ жилээр Нанпинд ирэхэд хамтдаа ууланд алхана гэж бахархалтай амласан. Гэтэл маргааш нь, өнгөрчхөж билээ. Намайг 17-д, багш маань Сон Раныг үдэж өгсөн. 27-тойдоо би Бээжинг орхиж Нанпинд ирээд, багшийгаа өөрөө үдэж өгсөн дөө. Сон Ранаас хойш би үхлийг ямагт өөртөө сануулдаг. Багшийнхаа ачаар, би олон хүнд энэ хорвоогоос нэр нүүртэй одоход тусалсан юм. Тиймээс Жуанжэ, хагацал гэдэг бидэнд эвлэрч хүлээн зөвшөөрөхийг заадаг. Чамайг зовж байгааг ойлгож байна. Гэвч чи эцэстээ даваад гарах л болно.

Жу:     Чам шиг үү?

Чэн:    Тийм ээ, надтай хамт.

ХААЛГА:     МӨНХ БУС БИД ГАШУУДЛЫГ ГЭТЛЭХЭЭС ӨӨР АРГАГҮЙ

Чэн:    Явах ёстой хүн, эцэстээ явах л болно. Үлдээх аргагүй. Мөнх бус хүмүүн бид гашуудлыг гэтэлж л таарна.

Цаас:  ТАНД МЭДЭГДЭЭГҮЙ БОЛ УУЧЛААРАЙ. ХИГИЙН ГЭР БҮЛ ГАШУУДАЖ БАЙНА.

Back to episodes Go home