Иные 5

                                                                                                                                  Метраж : 51 минут

Дүрүүдэд :

Аня –    эм, 30 настай

Мак –    Максимилиан эр, 40 настай

Вол -  Володя эр, 35 настай

Кат -  Катерина эм, 30 настай

Лих -  Лихолетов эр, 35 настай

Лео -  Леонид эр, 50 настай

Харилцааны зарчим :

Аня – Мак

Мак – Вол

Кат -   Лих

Лих – Лео

                                                  ххх

 

                                   

Бичиг Ленинград, 1937 он.                                         

Алек -   Бид гэнэтийн нээлт хийсэн. Энд үр дүн нь гарч байна. Тоо баримтууд, үзүүлэлтүүд. Хэд хэдэн сэтгэцэд нөлөөлөх бодисууд ба цахи лгаан гүйдлийн нөлөөний онцгой нийлбэр нь гайхалтай үр дүнд хүргэсэн. Төвлөрөл болон тэвчээр нь бидний баталгаатай хэлж чадах зүйлийн өчүүхэн хэсэг.

Люб - Маш хурдан сэргэдэг. Бас сэтгэл хөдлөл тогтвортой. Өөрөөр хэлбэл өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бүрэн хянаж чадна. Мөрөөдөл төсөл. Энэ бол шинэ нийгэм, энэ нийгэмд аз жаргалтай, хөдөлмөрч хүмүүс амьдрах болно.      

Алек -   Ажиллах чадвар маш өндөр, сэтгэлийн тэнхээтэй.

Люб - Энэ бүхэн одоо боломжтой болсон. Эн:э бол шинэ ертөнц, бидний ирээдүй.

Эм -   Туршилтанд хамрагдсан хүмүүс айдсаа яаж давдаг вэ?

Алек -   Бид та нарын бүх асуултуудад хариулна.

Лео -  Та бүрэн хянах тухай ярьлаа. Таны нээлтийг манай цэргүүдийг дасгалжууцлж, бэлтгэхэд ашиглаж болох уу?

Алек -   Онолын хувьд болно. Гэвч...

Люб - Манай судалгаанууд зөвхөн энх тайвны төлөө зориулагдсан. Бид шинэ нийгэм байгуулахыг хүсч байна.

Лео -  Байгуулах юм бол бид мөн хамгаалж чаддаг байх хэрэгтэй.

Люб - Цэвэр милитарист үзэл бодол. Бид яг үүнээс л шинэ нийгэмдээ ангижрахыг хүсч байна.

Эр -    Александр Иванович бид танаас хэдэн зүйл асуумаар байна.

Алек -   Би удахгүй эргээд ирье.

Лео -  Профессор оо, та миний хэн болохыг мэдэх үү?

Алек -   Ерөнхийд нь төсөөлж байна.

Лео -  Би танд туслахыг хүсч байна, ойлгож байна уу?

Алек -   Үгүй ээ.

Лео -  Та манай эр орон аюулгүй, аз жаргалтай байгаасай гэж хүсч байгаа биз дээ? Тэгэхээр бид танд хэрэгтэй бүхнийг өгч чадна.

Алек -   Энэ зөвхөн онолын түвшний судалгаа. Бид туршилт хэдий хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй.

Лео -  Бид бүгдийг хурдасгана. Танд шилдэг лаборатори өгнө. Судлагдах сайн дурынхан ч байгаа. Таны хүссэн мэргэжилтнүүдийг олж өгнө.

Алек -   Би ганцаараа шийдвэр гаргахгүй.

Лео -  Таныг ойлгож байна. Энэ асуудлыг бид шийдчихнэ. Баярлалаа профессор оо. Ильинскийтэй хамтарч байгаа ажил тань эх орны хувьд асар их ач холбогдолтой. Тэгэхээр...

Люб - Би танд хариулсан, дэмий цагаа үрэх хэрэггүй.

Лео -  Профессор, та сайн ойлгохгүй байх шиг байна. Улсын аюулгүй байдалд маш чухал.

Люб - Би үүнийг сайн ойлгож байна. Тийм учраас би хэзээч тантай хамтран ажиллахгүй. Тань шиг хүмүүстэй ч мөн адил. Одоо та эндээс явна уу.

                                                  ххх

Алек -   Сайн байна уу, ингэхэд та...

Лео -  Хамтын ажиллагааны нөхцөлөө ярилцахаар ирлээ. Би хэрэгтэй бүхнээр тань хангана.

Алек -   Любовь Владимировнатай тохиролцох хэрэгтэй.

Лео -  Харамслатай нь тэр төсөлд ажиллаж чадахгүй, эрүүл мэндийн шалтгаантай.

Алек -   Юу? Би өглөө түүнтэй...

Лео -  Золгүй явдал, одоо зөвхөн танд найдах үлдлээ. Бид танд шаардлагтай мэргэжилтнүүдийг өгнө.

Бичиг “Гадныхан”.

Мос - Таны хүсэлтийн дагуу энэ өдрийн тагнуулын мэдээ.

Лео -  Зиак, Тростберг, байшин дээрэмдсэн. Тохирохгүй байна. Рупперсдорфод фермд түймэр гарсан. Бас манайхан биш. Нобиц, тамхины дэлгүүрийн худалдагчийг зодсон, ялихгүй хэрэг. Нюрнберг, төмөр замын манаачийг хөнөөсөн. Энэ манайханы хийсэн ажил. Штаттен, машин хулгайлсан, биш. Кассель, СС-ийн офицерыг хоолойг нь хэрчиж алсан. Маш сайн. Явж байна, маргааш гэхэд тэнд хүрчихнэ. Явж болно Москвитин.

Мос - Мэдлээ.   

Лео -  Зиак.

                                                  ххх

Эр -    Цайз руу орцгоое, шууд гал нээх зөвшөөрөлтэй.  

Эр2 -  Чи яаж байна аа? Танай алуурчид Герман даяар ул мөрөө үлдээж байна.

Лео -  Константин Сергеевич, бүх зүйл хяналтанд байгаа.   

Эр -    Ямар хяналт, хуучны туршуулыг маань алчихсан. Одоо шалгаж эхэлнэ. Герман цэргүүдийг гахай шиг л хоолойг нь хэрчсэн байна. Орон нутгийнхан гэдэгт хэн итгэх юм?

Лео -  Би бүх зүйл хяналтанд байгаа гэсэн.

Эр -    Тэднийг барьж авбал яах юм? Олон улсын зөрчилдөөн үүснэ. Чи үүнийг хүсээ юу? Дайн эхлэхийг ойлгож байна уу?

Лео -  Бид дайнд бэлэн байна.. Петров сонсож байна.

Вер -  Аав аа, би ингэж байж чадахгүй...

Лео -  Вера...

Вер -  Аюултай, би маш их айж байна.

Лео -  Бурхан минь ингэж их сандрах хэрэггүй. Алив, би одоо очлоо. Тийм э,э нархан минь.

Вер -  Одоо ирэх юм уу?

Лео -  Яаралтай машин дууд.

                                                  ххх

Эр -    Цэвэр, урагшаа. Голубева зүүн жигүүр. Лихолетов, миний хойноос.  

Лих -  Цэвэр.

Эр2 -  Манай туршилтын механикийн цех Ленинградын үйлдвэрт хамгийн түрүүнд машин үйлдвэрлэж эхэллээ.

Лео -  Вера, Верочка яасан бэ, бурханы аврал амьд байна. Юу болов, чи сайн байна. Над руу ярьсан чинь маш сайн.

Вер -  Би Ваняд санаа зовоод байна. Аав аа, би галзуурч байна.

Лео -  Бүү санаа зов, бүх зүйл сайхан болно. Одоо надтай хамт явцгаая. Унтаж амраарай. Пөөх энэ чинь...

Вер -  Тэр эргэж ирэхгүй бол яах уу, аав аа?

Лео -  Чи яах гэж, за одоохон, одоохон Вера. Одоохон, зиак.

Кат -  Тэр хайр энэрлээр дүүрэн байсан учир шат тавиад дээшээ гарчээ. Тэдний хүлээсийг тайлж 7 хүүхдийг доош нь буулгажээ. Дараа нь гал түлж, цог руу нь үлээгээд тэднийг дулаацуулж гэнэ. Тэд хөдлөхгүй сууж байж, гад тэдний хувцасыг шатааж эхэлжээ. Тэгээд тэр “Богллмжтой бай, үгүй бол буцаагаад өлгөчихнө шүү” гэжээ. Гэвч үхдэлүүд юу ч хэлсэнгүй, тэдний ноорхой хувцас шатаж байлаа. Гэтэл тэр уурлаад “Хэрвээ үгэнд орохгүй бол, би та нарт туслаж чадахгүй” гэж хэлжээ. Би та нартай хамт шатахгүй. Тэгээд тэднийг буцаагаад өлгөчихжээ. Нэг нэгээр нь. Ингээд боллоо, өнөөдөртөө хангалттай.

Охин -  Бүх зүйл сайхан болно Катарина. Рунууд тэгж хэлж байна.

Кат -  Би эргэлзэхгүй байна. Баярлалаа Далия. Ансел, чи хүүхдийг харгалзаж бай.

                                                  ххх

Эр -    Төв цамхаг руу.

Эр2 -  Хэн ч алга.

Эр -    Сайн шалгая.

Эр2 -  Гараа өргө. Хурдал. Би хурдал гэсэн шүү, гараа өргө гэж байна. Зогс.

/германаар/

Эр -    Тэр алах ёстой. Буудаач, Борух... Түүнийг ал. Буудаач... Арчаагүй амьтан.

Кат -  Гараа өргө. Тийшээ яв, хурдал.

Лео -  Тэгэхээр тэд эргэж ирхэгүй.

Люб - Та олон жил биднийг толгойг эргүүлсэн, одоо үхэл рүү нь илгээлээ. Та ядаж өөрийгөө араатан гэдгийг ухаарч байна уу?

Лео -  Люба, ингэх хэрэггүй. Би зүгээр л түүнд тусламаар байна.

Люб - Туслах гэнээ? Та төрсөн охиныхоо ой санамжийг устгуулах гэж байна. Түүний амьдралд байсан хамгийн үнэтэй зүйл бол хайр.

Лео -  Түүнд маш хэцүү байгаа. Хоёр хоног орноосоо боссонгүй. Өмнө нь ээж нь нас барахад ингэж байсан.                                      

Люб - Ээжийх нь дурсамжийг бас устгах уу? Нэг мөсөн бүгдийг нь устгая. Тэр нь амар биз дээ. Та төгс охинтой болно.

Лео -  Би хүсэхгүй байна. Танаас хүний ёсоор гуйж байна.

Люб - Би чадахгүй, тэр хүсэхгүй байгаа.

Лео -  Профессор оо, үүнийг зүгээр л хийх ёстой.

Люб - Намагй 1 хүртэл тоолоход чи Иван Лихолетов гэж хэн болохыг мартана. 5, чи түүний царайг харж байна, аажмаар алга болж эхэллээ... 4, чи хуримаа дахиж санахгүй. Чи хэзээч нөхөрт гарч байгаагүй... 3, та хоёрын анхны учрал, чи хажуугара нь өнгөрч явлаа. Чи маш яарч байна... 2, чи тэр хүнийг танихгүй. Чи хэзээч Иван Лихолетов гэж нэрийг сонсож байгаагүй.. 1. Түүнд одоо заавал чихэрлэг зүйл өгөх хэрэгтэй.

Вер -  Уучлаарай, би унтчихсан байна.        

                                                  ххх

Кат -  Ансел, Ансел одоо хангалттай. Бид хоёрыг орхицгоо. Би учрыг нь олчихно. Яв.. Явж унтацгаа. Тушаал биелүүл... Би чамагй танисан, Мадридад байсан хүн байна. Чамд Максын хүч үйлчилдэггүй.

Лих -  Нойман хаана байна?

Кат -  Мэдэхгүй ээ.

Лих -  Тэр нэг бүсгүйг хулгайлсан, Аннаг. Тэр амьд уу?.. Түүнээр яах гэсэн юм? Дайнд бидний эсрэг ашиглах гэж байна уу?

Кат -  Чи юу ч ойлгоогүй байх нээ. Ялихгүй хүмүүс, шуналтай. Тэд эрх мэдэлтэй болохыг хүсч байгаа. Үргэлж эрх мэдлийн төлөө тэмцэлдэнэ.

Лих -  Тэр хүн биш байжээ, тийм үү.

Кат -  Тэр гоц нэгэн.

Лих -  Тэгэхээр тэр бүх эрх мэдлийг өөртөө авахыг хүсчээ. Ингэж дэлхийг дайнаас ангижруулах уу?

Кат -  Түүнээс өөр хэн ч тэгж чадахгүй.

                                                  ххх

Аня - Юу болоо вэ?

Мак - Тэр ганцаараа ирээгүй.  

Лих -  Тэгвэл яах гэж хүүхдүүдэд хүн алахыг заадаг юм?

Кат -  Амьд үлдэх арга, бид тэднийг хөгжүүлж байгаа.

Лих -  Тархиа угаалгачихаж.

Кат -  Тэд Максад дэлхийг аврахад туслана. Энэ тэдний амьдралын зорилго.

Лих -  Үхэл рүү нь явуулах уу? Зорилго гэнэ шүү.

Кат -  Энэ биднийг дэлхийг аврахад оруулах хувь нэмэр.

Лих -  Тэр таныг бас хүүхдүүдийг тоохгүй. Яах гэж туслаад байгаа юм бэ? Бас л ховсдуулсан уу?

Кат -  Би байх ёстой байрандаа байна.

Лих -  Ойлгомжтой. Тийм ээ.

Кат -  Харин та одоо явж болно. Би танд туслаж чадна. Надад тус хүргэвэл.

Лих -  Үгүй ээ, шууд буудчих, би танд туслахгүй.

Кат -  Та гэр бүлтэй юу?

Лих -  Ноймантай учраас өмнө байсан. Чөтгөр ав.

Кат -  Тэр тэднийг алчихсан уу?

Лих -  Намайг алсан.

Кат -  Би таныг ойлгож байна. Бид бие биедээ туслаж чадна. 

Лих -  Хөдлөх юм бол буудна, ойлгов уу.

Мак - Бууд, надад хамаагүй.

 Кат - Тэр амьд уу, би ингэнэ гэж бодоогүй.

Мак - Хэрэггүй.

Кат -  Би мэдээгүй, ингэхийг хүсээгүй.

Мак - Тэр надад амьдаараа хэрэгтэй. Бүх хүүхдүүд гэрийн даалгавраа гүйцэтгэсэн үү?

Кат -  Тийм ээ.

Мак - Баярлалаа Катарина. Явцгаая...

Аня - Тэд Борухыг алчихсан.

Мак - Би мэднээ.

Аня - Тэд Борухыг алсан.

Мак - Зайлшгүй хохирол амсдаг.

Аня - Тэд Борухыг алчихсан.

Мак - Мэдэж байна, чи хүчтэй байх ёстой. 

                                                  ххх

Лео -  Таны шинэ хүмүүс. Бүгдээрээ цаазаар авахуулах ялтай. Гэхдээ хэн нэгнийг та аварч чадна.

Люб - Аан гээч...

Лео -  “М” баг тэдний цорын ганц боломж.

Бичиг Ленинград, 1937 он.

Алек -   За манай бүсгүй ямаршуухан байна даа?

Люб - Тэгэхээр чи зөвшөөрсөн байх нээ. Чи хэн болов? Инститүүтийн захирал уу?

Алек -   Тэгэхээр тэд ингэсэн байх нээ. Би мэдээгүй Люба. Үнэхээр мэдээгүй байсан. Тэр ирсэн, тэгээд бүгдийг сайхан ярьсан, лаборатори, хүмүүс, техник гээд. Би бидний үйл хэргийг үргэлжлүүлэхийг хүссэн.

Люб - Бид хүнлэг чанарыг түгээх ёстой. Цэргийнхэнд туслахгүй.

Алек -   Би татгалзаж чадаагүй.

Люб - Чадах байсан. Хүнд үргэлж сонголт байдаг.

                                                  ххх

Бичиг Идэвхжүүлэгч.

Лих -  Өнөөдөр болсон уу?

Люб - Ваня хүлээгээрэй. Бид Мадридын тухай дурсамжуудыг арилгаж болох юм. Бүр мөсөн.

Лих -  Та бас тэгж чадах уу? Би одоо хэвийн унтаж байгаа. Энэ илүү чухал гэж бодож байна.

Люб - Гэвч чи шаналдаг, байхгүй хариултуудыг эрж хайдаг.

Лих -  Тийм ээ, гэхдээ энэ бол миний амьдрал. Ийм байсан ч минийх.

Люб - Багтай хүнтэй юу? Би чамайг түүнээс ангижруулж чадна. Ирээдүйн орон зай гаргаж өгнө. Хайр орно. Чи эхнэртэй ш дээ Ваня. Сайн бод. Хүүхдүүдтэй болно. Багтай хүнээс татгалзах цаг нь болсон.

Лих -  Тэр миний нэг хэсэг болсон. Өөр өөрөөсөө татгалзаж чадахгүй.

                                                  ххх

Аня - Та намайг авахаар ирсэн үү?

Лих -  Аня.. би удаан ухаангүй байсан уу?

Аня - Хариулаач. 

Лих -  Үгүй, надад Нойман хэрэгтэй.

Аня - Би чамд итгэхгүй байна, чи хүүхэд алсан.

Лих -  Юу? Би хэнийг ч алаагүй харин тэр хүүхдүүд чинь...

Аня - Намагй авахаар ирсэн юм бол яах гэж хүүхдүүд алсан юм? Хүүхдүүд зүгээр л гэр орноо хамгаалж байсан.

Лих -  Энэ бол Нойманы гэр орон, тэр хүүхдүүдийг хосвдож цэрэг болгон ашигладаг.

Аня - Чи худлаа ярьж байна.

Лих -  Чи өөрөө харахгүй байна гэж үү? Тэрэнд хүмүүс хамаагүй. Чамаар бас хүмүүсийг алуулна.

Мак - Анна, би өөрөө түүнтэй ярилцъя. Биднийг орхиж байхгүй юу. Бид дахин уулзсанд би маш баяртай байна, нөхөр Лихолетов. Гэвч тэд чамайг явуулдаг нь буруу.

Лих -  Би өөрөө гуйсан юм.

Мак - Сайн байна, гэхдээ тэд чиний авъяасыг үнэлж чадахгүй л болов уу.

Лих -  Чи чадах юмуу?

Мак - Мэдээж, би чамд талархах ёстой. Чи надад маш үнэтэй сургамж өгсөн.

                                                  ххх

Кат -  Чи шархадсан уу? Надад хариулаач, ямар нэг юм хэлээч. Чи шархадсан уу?

Мак - Ноцтой зүйл бишээ.. Чиний ачаар би гоц хүн биш гэдгээ ухаарсан. Өөр гоц хүмүүс ч байдаг, би өөрийгөө эрсдэлд оруулж болохгүй гэсэн үг.

Лих -  Чи миний найзуудыг алсан.

Мак - Тэд дайтахаар ирсэн. Тэдэнд тушаал өгсөн. Надад ч гэсэн тушаал байсан. Чамд ч гэсэн, байлдагч аа.

Лих -  Тэгвэл чи бас хэн нэгэнд захирагддаг байх нээ.

Мак - Би бие даасан хүн. Ананербег байгуулахын тулд надад рэйх хэрэгтэй болсон. Тэгээд авъяастай хүмүүсийг хайж эхэлсэн.

Лих -  Чи Аннагаар яах гэсэн юм?

Мак - Тэр яг над шиг хүн. Бид бол ирээдүй. Чи нэг хэсэг нь болж болно. Надад хэлээч, тэд чамайг яасан юм? Миний ховсдолт үйлчлэхгүй байна.

Лих -  Намайг шууд буудчих.

Мак - Намайг сорих хэрэггүй. Чи хүссэн хүсээгүй хамаагүй би заавал олж мэднэ. Өвдөх байх шүү. Маргаша чамайг Ананербе руу явуулна.

Лих -  Би ганцаараа ийм гэж бодож байна уу?

Мак - Надад захирагдаагүй цорын ганц хүн.

Лих -  Чиний хүчийг эсэргүйцэж чадсан ганц хүн. Би баатар болсон. Намайг чамтай уулзахад бэлдэх гэж удаан судалсан. Бид бол “М” тусгай баг.

Мак - Та нар хэдүүлээ вэ?

Лих -  Олуулаа, маш олон. Удахгүй бүгдээрээ энд ирнэ.

Бичиг “Гадныхан”. Дараагийн ангиудад...

Мак - Би та нарт гүн эмгэнэл илэрхийлж байна. гэвч тулаан болгон бидний хүчийг нэмэгдүүлдэгийг битгий мартаарай.

Кат -  Хүүхдүүд эндээ үлдэнэ.

Мак - Дайн болж байхад хүмүүс амь үрэгддэг. Хэдэн мянган хүн. Харин бид хамтдаа энэ бүхнийг зогсоож чадна.

                                                  Төгсөв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

 

 

 

             

     

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

          

 

 

 

 

 

 

 

    

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

               

 

 

                                          

 

 

 

 

 

Back to episodes Go home