Метраж : 54 минут
Дүрүүдэд :
Аня – эм, 30 настай
Мак – Максимилиан эр, 40 настай
Вол - Володя эр, 35 настай
Кат - Катерина эм, 30 настай
Лих - Лихолетов эр, 35 настай
Лео - Леонид эр, 50 настай
Харилцааны зарчим :
Аня – Мак
Мак – Вол
Кат - Лих
Лих – Лео
ххх
Бичиг Фрайбург, 1913 он.
Эр - Хараач, тэнд Нойман байна.. Хөөе муухай амьтан минь, тийм ээ чи. Чи энд юу хийж байгаа юм?
Эр2 - Явцгаая, тэрнийг оролдох хэрэггүй.
Эр - Тэр явах ёстой, энэ манай газар. Энэ манай нутаг дэвсгэр, ойлгов уу? Эндээс яв. Адгийн амьтан... Дахиад ирээд үзээрэй. Адгийн амьтан ирээд үзээрэй.
ххх
Эр - Орно уу.
Эм - Та замдаа их ядарсан байх, өлсөж байна уу?
Эр - Санаа зоволтгүй ээ. Бидний хувьд энэ нэр хүндийн хэрэг.
Эр2 - Уучлаарай, надад цаг бага байна. Би аль болох хурдан ажилдаа ормоор байна. За бичихдээ таны хүү гэр бүлд асуудал үүсгээд байна гэсэн. Тийм учраас та ажиллаж чадахгүй байгаа.
Эм - Тийм ээ, таны зөв.
Эр2 - Би таныг сайн ойлгоогүй гэж бодож байна.
Эм - Манай хүү бусдаас их өөр.
Эр - Бид гэр оронгүй үлдэж ч магадгүй. Тэр муу зулбасага бүх зочдыг үргээчихсэн.
Эм - Чи бас түүнээс айдаг.
Эр - Өөдгүй амьтан миний хурууг тасдсан.
Эр2 - Юу болсон юм?
Эр - Тэр аймшигтай зүйл хийлгэж чадна. Өөрийнхөө хүссэн бүхнийг, үүнийг тайлбарлах хэцүү. Тэрнийг дотроос нь хэн нэгэн удирдаад байна.
Эр2 - Удирдсан гэнээ? Та хүүд чөтгөр шүглэсэн гэж бодож байна уу?
Эр - Юу гэж хэрлэх нь хамаагүй энэ бол үнэн. Тэр харын хүчинд автсан. Тэр бол мангас.
Бичиг “Гадныхан”.
Эр - Өглөөний мэнд хатагтай Анна.
ххх
Лих - Нэмэлт хүч хүлээж байна уу?
Эр - Шөнө болтол хүлээх тушаалтай.
Лих - 2-р баг амжихгүй бол яах уу?
Эр - 12 цагт багийг сураггүй алга болсонд тооцно. Дараа нь очих ёстой газар руугаа явна.
Лих - Дөрвүүлээ юу, манай байлдагч шархадчихсан. Тус бүр хоёрхон сумтай. Явж завиа олцгоое.
ххх
Мак - Один.
Зэрэг - Один.
Мак - Эртний аялаг минь надад мэргэн ухаан хайрлаач. Эр зориг ба тэвчээр. Анд найз Тор оо, хүч чадал хайрлаач.
Зэрэг - Хүч чадал өгөөч.
Мак - Хочулаа надтай хамт байгаач. Айдас, өвдөлт, өрөвдөх сэтгэл үгүй... Хүүхдүүдээ өнөөдөртөө ингээд боллоо. Одоо амарч болно. Сайн уу.
Аня - Би түүний яаж байгааг мэдэх гээд...
Мак - Санаа зоволтгүй, бүх зүйл хэвийн. Өнөөдөр хичээлд суухгүй, тэр амарч авах ёстой. Чм яаж байна? Сайн унтсан уу?
Аня - Би сургалтаа эхлүүлмээр байна.
Мак - Маш сайн байна. Катарина, бүх зүйл бэлэн үү? Маш сайн, гэхдээ бид энд хийхгүй, хүүхдүүдээс хол аюулгүй газар хичээллэнэ. Катарина эндээ үлдэнэ. Катарина үлдээд зочдоо хүлээх болно. Явцгаая.. Удахгүй уулзана гэж найдъя, Катарина.
ххх
Мак - Хуучны цайз болгонд ийм хонгилууд байдаг. Энэ бол урха замууд.
Аня - Бид хаашаа ухарч байна?
Мак - Тэвчээртэй бай Анна. Тэвчээртэй. Нээрэн тэнд шорон хүртэл байгаа. Сюрприз. Бүү санаа зов. Бороо бидэнд саад болохгүй. Май, за ингээд. Одоо бас үүнийг болгоомжтой.
Аня - Юу нь инээдтэй байна?
Мак - Би чамд маш сонирхолтой газар үзүүлье, жаахан хол.
Эр - Ноён Нойман хүлээгээрэй.
Мак - Баярлалаа. Үүнийг чамд. За боллоо.
ххх
Эр - 12-р протокол.
Лих - Байзаарай, туслахгүй юмуу?
Эр - Орой болтол хүлээх тушаалтай.
Лих - Байзаарай, шалгая цоорхой байвал яах юм? Сонсов уу?
Эр - Шөнө болтол хүлээх тушаалтай.
Лих - За яахав, 12-р протокол юм биз дээ... Чөтгөр ав.
ххх
Кат - Ганс, та яагаад энд байгаа юм?
Эр - Та цайзад ганцаараа үлдэх юм гэж үү?
Кат - Би хүүхдүүд даалгавраа биелүүлдэг байхад анхаарах ёстой. Харин та бүгдээрээ явсан эсэхийг шалгаад өөрөө бас яваарай. Аль болох хурдан, удахгүй энд аюултай байх болно.
Эр - Та өлсөж байна уу? Та өөрийгөө хөнөөж болох байлаа.
Кат - Одоо байгаагаас илүү дор болно гэж байхгүй.
Эр - Та яах гэж байна?
Кат - Яах ч үгүй, би өөрийнхөө сонголтыг хийчихсэн.
Эр - Анна яасан?
Кат - Чи яваагүй байна уу? Чи яваагүй л байна уу?
Эр - Харагдаж байгаа шигээ хүн биш. Би үүнийг мэднэ. Биеэ бодоорой.
ххх
Аня - Би жаахан байхдаа дүүтэйгээ байнга ой руу явдаг байсан. Цэцэг бас жимс түүнэ. Харин ээж дараа нь бид хоёрт бялуу хийж өгнө.
Мак - Тэр одоо хаана байгаа вэ? За алив.
Аня - Ээж надаас болж нас барсан. Яагаад бүх зүйл надаас болоод байна?
Мак - Хэн ч үүнийг хэлж мэдэхгүй. Одоо энэ бид хоёрын хариуцлага. Хүссэн хүсээгүй хамаагүй, ийм билиг авъяасыг хүлээж авахын тулд зоригтой байх хэрэгтэй. ядарч байна уу, одоо жаахан үлдсэн.
Аня - Үгүй ээ, үгүй энд илүү тайван юм. Эндээс би хүч чадлаа сэлбэж байна.
Мак - Хачирхалтай бас сонирхолтой. За алив өөрийнхөө хүчийг туршаад үз.
Аня - Энд үү? Гэхдээ би яах ёстойгоо мэдэхгүй байна.
Мак - Дүүгээ сана. Түүнийг царайг сана. Бүх хэсгүүдийг нь. Надад итгээрэй. Тэр ямар байсныг сана, сүүлийн удаа уулзахад ямар харцтай байсан бэ? Түүний хаана байсныг төсөөл. Тэр цор ганцаараа үлдсэн. Чиний захиануудыг авч байгаагүй. Нэг ч захиа аваагүй. Түүнийг буудан хороосон. Чамаас болсон. Чиний буруу.. чи туслаж чадаагүй... Аннике... одоо чи үүнийг хэрэгтэй үедээ ашиглаж чадна... За бид ирчихлээ... Явцгаая... Явъя, олон жилийн өмнө энэ байшин миний аав, ээжийнх байсан. Харин одоо.. энэ байшин минийх болсон, дурсгалтай. Тэднийг бас өөрийгөө дурсана. Өмнөх үе маань.
Бичиг Фрайбург, 1913 он.
Эр - санваартан Альфред таныг хүүг нэг тийшээ шилжүүлэхэд туслана гэсэн. Тусгай газар руу, тэрэн шиг адгийн амьтад байдаг газар. Харин бид амьдралаа шинээр эхлүүлэх болно. Маяглахгүй гараад ир. Надад өөр сонголт байгаагүй, ойлгож байна уу?
Эр2 - За яахав, би хүүг аваад явж болно.. Би чамд хуруугаа ч хүргэхгүй, андгайлъя. Салах ёс хийгээрэй.
Эр - Хүссэн бүхнээ ав тэгээд яв. Хэзээч дахиж битгий ирээрэй.
ххх
Мак - Энд хүйтэн байгаа биз. Түлээ олох хэрэгтэй.
Аня - Надад тэдний тухай ярьж өгөөч.
Мак - Миний аав бүдүүлэг хүн байсан. Ямар нэг юм таалагдахгүй бол намайг зоддог байлаа. Эсвэл ээжийг. Дараа нь би зоригтой болсон, ээжийгээ хамгаалахыг хүссэн. Гэвч байдал илүү муудсан. Дараа нь тэд хоёулаа намайг үзэн ядах болсон... Би өөртөө миний хүүхэд хэзээч над шиг ганцаардахгүй гэж амласан.
Эр - Цаашаа хар... Үлдээмээр байна уу?
Хүү - Ус ууж болох уу?.. Та намайг хаашаа авч явж байна?
Эр - Чамайг хэн гэдэг вэ?
Хүү - Максимилиан.
Эр - Чи хэдэн настай вэ?
Хүү - Бараг 11 хүрчихсэн. Бид хаашаа явж байна?
Эр - Чи том жаал болжээ, одоо миний хэлэхийг сонс. Одоо би чамд санаа тавих болно, Максимилиан. Тохиролцоо гэж юу болохыг мэдэх үү?
Хүү - Мэдэлгүй яах вэ.
Эр - Бид бие биедээ итгэх ёстой. Ойлгож байна уу?
ххх
Эр - Өдрийн мэнд Альфред. Энд суучих.
Хүү - Та надаас айхгүй байна уу?
Эр - Айхгүй байна Максимилиан. Чи бас айх хэрэггүй. Чи айх ёсгүй.
Хүү - Би хэнээс ч, юунаас ч айдаггүй.
Эр - Сайн байна. хэрвээ хэзээ нэгэн цагт чи айх юм бол, энд ирж болно. Энэ газар чамайг хамгаалж чадна.
Хүү - Та яагаад намайг авч явсан юм?
Эр - Яагаад гэвэл хүн болгон хэн болохоо сонгох эрхтэй. Би цаг нь болохоор чамайг зөв сонголт хийнэ гэж найдаж байна.
Аня - Тэр Генрих чамд тусалсан уу?
Мак - Түүнд хүүхэд байгаагүй. Байх боломжгүй байсан, гэхдээ надад аз таарсан. Үнэхээр азтай. Учир нь би амьдралдаа анх удаа жирийн хүүхэд шиг амьдарч эхэлсэн. Гэвч жилийн дараа дайн эхэлсэн... Генрих яаралтай ажлаар гадаад руу явсан, харин манай байшин хээрийн эмнэлэг болсон.
ххх
/харь хэлээр/
Эм - Макс яагаад зогсчихов оо, алив зөөгөөч. Хурдал.
Эр - Морфий.
Эм - Энд тийм юм байхгүй.
Эр - Юу ч хамаагүй аваад ир. Жаахан тэвчээрэй найз аа, өөр арга алга даа. Амаа ангаагаарай. Сайн бариарай, сайн барь, хамаг хүчээрээ дараарай, мэдэв үү. Хутга, хөвөн. Сайн байна. Тайвшир найзаа, тайван бай. Бүх зүйл сайхан болно.
ххх
Эм - Тамхи байвал өгөөч.
Хүү - Би чамд хайртай. Чи яагаад инээгээд байгаа юм, би сайн хүн. Надад цайз байгаа. Би чамд хайртай. Харин чи, чи надад хайртай юу?
Эм - Макс, юу гэсэн үг вэ. Хайртай байлгүй яах вэ.
Эр - Ёстой дажгүй байшин байна. Ийм зүйл харж байсан уу?
Хүү - Яваарай, явцгаая.
Эр2 - Юу гэж бодож байна, энд хий үзэгдэл байдаг болов уу?
Эр - Байлгүй яах вэ. Чимээгүй, яагаад байгаа юм.
Эр2 - Макс, чи ямар мундаг юм бэ. Жинхэнэ найз байна, чамд найдаж болох хүү гэдгийг шууд ойлголоо. Макс найзаа одоо хэр хол явах вэ?
Хүү - Залуус аа, наашаа. Алив ээ, бараг ирчихлээ. Аваад байгаарай.
Эр - Энд салаа цэрэгт хүрэхээр байна.
Эр2 - Сайн дарс байна.
Эр - Макс цэрэг эрсийн найз.
Эр3 - Амсаад үзээч.
ххх
Эр - Яадаг тэнэг вэ. Нааш ир тэнэг жаал аа.
/харь хэлээр/
Аня - Чиний эцэг, эх яасан юм бэ?
Мак - Аав дайнд яваад тэндээ амь үрэгдсэн. Ээж арай хожуу нас барсан. Тийм учраас би чамтай учирсандаа маш баяртай байна... Үнэхээр гайхалтай... Яасан? Хар дарсан зүүд үү?
Аня - Бид эргэж очих хэрэгтэй.
Мак - Цайз руу юу? Чамд энд таалагдсан биз дээ?
Аня - Мэдэхгүй ээ. Хачин мэдрэмж төрөөд байна.
Мак - Маргааш өглөө эргэж очье. Бүү санаа зов, надтай хамт чи аюулгүй байна.
ххх
Лих - За одоохон, одоохон, байзаарай. Босоорой, за алив. Тэр цаашаа явж чадахгүй нь, түүнд тусламж хэрэгтэй.
Эр - Волков, протокол 1.
Лих - Би, ингэнэ гэж бодоогүй.
Кат - Пауль, Лиза. Карл.
Бичиг Фрайбург, 1914 он.
Эм - Баярлалаа Катарина. Маркус түүнийг нааш нь аваад ир.
Хүү - Чи энд юу хийж байгаа юм?
Охин - Би энд амьдардаг. Миний ээж энд ажилладаг юм.
Хүү - Чамайг хэн гэдэг вэ?
Охин - Катарина.
Хүү - Чи маш сайхан үстэй юм Катарина.
Охин - Баярлалаа.
Хүү - Би өөрийнхөө хүчийг хэзээч чиний эсрэг ашиглахгүй гэж амлая.
Бичиг Гадныхан, дараагийн ангиудад...
Люб - Хурдан сэргэнэ, сэтгэл санаа тогтвортой. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг бүрэн хянана. Энэ бол цоо шинэ ертөнц, бидний ирээдүй.
Эр - Дайн эхэлнэ, ойлгож байна уу?
Лео - Бид дайнд бэлэн байна.
Төгсөв.
Back to episodes Go home