Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 45мин
Нэмэгдсэн дүр:
Ж: эм, Жойс, Вей Миний шинэ туслах
Шу: эм, Гү Шүгийн найз
В: эм, Вей эгч
Шиао: эр, Вей эгчийн нөхөр
Гарчиг: ........ 16-р анги
Жиан: Вей захирал аа.
В: Хөөе. Одоо ирж байгаа юм уу?
Жиан: Вей эзэгтэйн хувцасыг өгөхөөр ирлээ.
В: За.
Жиан: Вей эзэгтэй, Вей захирал гадуур гарахаараа анхааралтай бай гэж хэлж байна. Хувцасаа мартсанаа ч анзаарахгүй. Энэ.
Лин: Аан. Ойлголоо, баярлалаа.
Эм2: Вей эзэгтэй, хувцасаа авчихсан юм чинь Вей эгчтэй тоглохгүй юм уу?
В: Тэгье.
Чен. Аз.
Эр: Нэгмөсөн дуусгахаар шийдсэн юм байх даа?
Чен: Холоос цохих амаргүй дээ. Онох магадлал бага.
Эр: Би байсан бол үзээд алдана аа.
Бүгд: Хөөх...
Эр: Мэргэжлийн байна шүү.
Лин: Ус авъя.
Эм: За.
Лин: Баярлалаа.
В: Вей эзэгтэй.
Лин: Вей эгч ээ.
Эм: эзэгтэй.
В: Сая гайхалтай байлаа.
Лин: Лин Шуан гэж дуудахад болно оо.
В: Хаана снукер тоглож сурсан юм?
Лин: Жианжоу их сургуульд байхдаа. Снукерийн клубт байсан юм.
В: Жианжоуд сурсан юм уу?
Лин: Тийм ээ. Би таны номын дүү. Бид хоёр нэг сургуулийнх.
В: Ийм юм байх гэж. Их сургуульд байхад хэн снукер зааж өгсөн юм?
Лин: Үнэнийг хэлэхэд би албан ёсоор сураагүй ээ. Манай ангийн хүүхэд завтай үедээ жаахан хэлж өгдөг байсан. Гэхдээ тэр хүн Лин Лигээс снукер тоглож сурсан. Яасан?
В: Үгүй байлгүй дээ. Би ч гэсэн Лин Лигээс сурсан шд. Тэгвэл бид хоёр нэг багштай гэж хэлж болох юм байна. Номын дүү.
Эм2: Тэр хоёр юу яриад байгаа юм болоо? Их баяртай харагдаад байна.
Эр: Вей эзэгтэй сайн тоглож байна шүү. Би сонсоогүй юм байна.
Эм: Британи багш хөлсөлсөн байлгүй. Хараажийн илт байна.
Чен: Би ч гэсэн чамд Британи багш олж өгсөн. Чи яагаад сураагүй юм?
Эм: Хөөе, ярих ч хэрэггүй.
Эм2: Болно оо. Сээтэгнэхээ боль.
***************
Вей: Ирчихсэн үү? Өнөөдөр ямар байсан?
Лин: Намайг занганд оруулчихаад.
Вей: Хэтрүүлж байна шүү. Зүгээр л оройн хоол биз дээ?
Лин: Хэтрүүлсэн? Тэгвэл өөрөө явахгүй яасан юм?
Вей: Чухал үйлчлүүлэгчтэй уулзана гэж хэлсэн шд. Би энэ хувцасыг чинь хараагүй юм байна. Хэзэээ авсан юм?
Лин: Өнгөрсөн жил. Өмсөөгүй удсан.
Вей: Уруулын будаг чинь сайхан зохиж байна.
*****************
Эм: Вей дарга аа, өглөөний мэнд.
Вей: Өглөөний мэнд.
Эм: Өглөөний мэнд.
Ж: Өглөөний мэнд.
Эм: Баярлалаа.
В: Вей Мин.
Вей: Вей эгч ээ, төрсөн өдөр сайхан болсон уу?
В: Өчигдөр ёстой сайхан байсан. Танай эхнэрийг тийм сайн гэж мэдээгүй юм байна.
Вей: Манай эхнэрт олон найз байдаггүй болохоор таныг хааяа уулзаж, цагийг өнгөрөөж байя гэвэл дуртай л байх байх.
В: Юун хааяа уулзах. Снукер надаас сайн тоглодог юм байна лээ. Цаг тохирч байгаад би суралцах санаатай байгаа.
Вей: Асуудалгүй. Та хүссэн үедээ дуудаарай.
В: За.
**************
Лин: Чи минанаас зугтахад тусалж, намайг аврахаар ирээгүй бол би одоо гадуурхагдаж байхгүй юу.
Жиан: Тэр хүмүүс сайн байна уу, муу байна уу хамаагүй. Бүгд л компанид ашиг сонирхлын төлөө, эрх мэдэлтэй болохын төлөө байгаа. Паншигийн гэрээ Вей Миний гарт байгаа болохоор нэг хоёр сарын дагаа дэд захирал болох байх. Тэрний шинэ туслах Хуан Жиа И Хуан захирлын охин нь. Сүүлийн үед Вей Мин тэрэнд их сайн байгаа.
Лин: Чиний хэлж байгаагаар Вей Мин Хуан захирлыг татахын тулд Хуан Жиа И-г ашиглаж байгаа гэж үү?
Жиан: Ганц ашиг сонирхол биш ч байж магадгүй. Хүмүүс үргэлж илүү ихийг хүсдэг. Вей Мин 40 ч хүрээгүй байна. Тэрний шунал дэд захирал болоод зогсохгүй байх.
Лин: Дараа нь ерөнхий захирал болно гэсэн үг. Вей Минд авъяас, толгой ч байгаа л даа. Дэд захирал болох нь тэрэнд яг тохирно. Гэхдээ компанийг бүхэлд нь удирдана гэвэл алсын хараа дутах байх.
Жиан: Тэрэнд алсын хараа бас арын нь даах хүн хэрэгтэй. Араас нь түлхэх том хүн хэрэгтэйг мэдэж байгаа.
Лин: Хуан захирлаар араа даалгах хүсэлтэй гэж үү?
Жиан: Вей Миний чадвар... жижиг сажиг авъяастай нь үнэн. Гэхдээ эмэгтэйчүүдийн тал дээр хорвоод хосгүй чадвартай. Хуан Жиа И гэр бүлийнхээ нөмөр нөөлөгт өссөн байж таараа. Эр хүнийг таних чадвар байхгүй. Вей Миний занганд орчихсон байгаа.
Лин: Ганц охиныхоо төлөө бол Хуан захирал удаан тэвчихгүй л байх. Гэхдээ Хуан захирлын хүргэн болчихвол өөр хэрэг.
Жиан: Вей Мин Хуан Жиа Итай суухыг хүсч байгаа гэж үү?
Лин: Миний мэддэг Вей Мин... тэгж бодож чадах хүн.
Жиан: Тийм хүн чанаргүй байж болохгүй шд.
Лин: Ямар ч байсан би хурдан ажилд орох хэрэгтэй байна.
Жиан: Нээрэн. Вей Миний цалин, шагналт цалинг бүгд мэднэ. Дээр нь авдаг хувь, ашгийн нэмэгдэл гээд би жилийн орлогын нь таамгаар гаргасан байгаа. Дээр нь жижиг заль хэрэглэж мөнгө авахдаа сайн. Би мэддэг болгоноо бичсэн байгаа.
Лин: Баярлалаа, энэ удаа надад том тус боллоо. Си И надад эд хөрөнгөө хуваахаар нөгөө тал аль болох өгөхгүй байхыг хичээдэг гэсэн. Гэхдээ олдог мөнгө бас бүх хөрөнгийг нь мэдэж байвал миний авах хувь нэмэгддэг гэж байна лээ.
Жиан: Авах ёстой юм бол бид ганц ч зоос үлдээлгүй авна.
*******************
Ч: Лин Шуан, Паншигийн судалгааны лаборатори дахиад хүн авна гэж байна. Чи өргөдлөө өгөх үү?
Лин: Мэдээж.
**************
Эр: Вей дарга аа. Ти-2-оор явах байх аа?
Вей: Тийм ээ.
Ж: Вей дарга аа, өдрийн мэнд.
Вей: Минбо яасан? Компаниас надтай томилолтоор яв гэсэн санагдах юм.
Ж: Минбод яаралтай жил гараад явж чадахгүй болсон. Тэгээд компаниас намайг яв гэсэн. Жолооч оо, хөдөлье.
*****************
Эм: Өнгөрсөн хэдэн сарын дотор олон зүйл амжуулжээ.
Шу: Хэдхэн сарын дотор компьютер программын хэлээ сайжруулаад зогсохгүй, суралцах-зөвлөх системийг хүртэл өөрийн болгочихож. Бас гүнзгийрүүлэн судалж, хэд хэдэн туршилтын төсөл хийж амжсан байна. Үнэхээр хичээсэн нь харагдаж байна.
Лин: Паншигийн судалгааны лабораторит ажиллах миний хувьд маш чухал. Надад дахин боломж олгоно гэж найдаж байна.
Шу: Гү захирал аа?
Гү: Надад өөр асуулт алга. Өмнө нь асууснаа дахиад асууя. Паншигийн хувьд энэ маш чухал асуудал. Ажил, гэр бүлээ яаж тэнцвэртэй зохицуулах вэ?
Лин: Гү захирлын хэлдэг зөв. Тэнцвэр гэж байдаггүй. Буулт, золиосыг хэлж байгаа хэрэг. Гэхдээ тэрнээс өмнө нь би нэг зүйлийг тодорхой хэлье. Гэр бүл олон гишүүнээс бүтдэг. Буулт, золиос зөвхөн эмэгтэй хүнээс гарах ёсүй. Гэр бүлийн гишүүд, хүүхдүүд ч бас хариуцлага хүлээх ёстой. Гэр бүлийн гишүүд хариуцлагаа ухамсарлаж, үүргээ биелүүлж чадвал буулт, золиосыг бууруулж илүү гарз гаргах шаардлагагүй болно. Бүгд сэтгэл хангалуун байж болно. Энэ нь нэг төрлийн тэнцвэр гэж хэлж болно.
Гү: Саяны үгс боломжийн сонсогдож байна. Гэхдээ энэ бол зүгээр л уран үгээр илэрхийлж байгаа хэрэг. Амьдрал дээр хэрэгжүүлэх амар биш гэж бодож байна. Тэгээд ч, программ бичих эр хүч шаардсан ажил. Их сургууль дөнгөж төгссөн залуу хүмүүс ч хэцүү байна гэдэг. Тэгэхээр, чи энийг хийж чадна гэдэгээ яаж батлах юм?
Лин: Би нэг цагийн хуваарь танилцуулъя. Миний өглөө 6цагт эхэлдэг. Нүүрээ угааж, өөрийгөө бэлддэг. 6:20-д өглөөний цайгаа бэлдээд гэрийнхээ хүмүүсийг сэрээдэг. 7:15-д хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгдөг. 8цагт зах руу явж хүсээ худалдаж авдаг. 8:40-д гэртээ эргэж ирээд гэрээ цэвэрлэж, хувцаснуудаа ялгадаг. Бас зарим нэг төлбөр тооцоо, гадуур хийх ажлаа амжуулдаг... Тэр хооронд бас гар утсаараа онлайн хичээлээ үздэг. Үд дунд үдийн цайны цагийг ашиглаад хэрэгтэй зүйлсээ захиалдаг. 12:30-д цайн цаг дуусч, би оройн хоолоо бэлддэг. 3цагт цэцэрлэгээс хүүхдээ аваад нэмэлт сургалтанд нь хамруулдаг. Гадаад хэл, тоо, зураг, шатар, бас бусад зүйлс сургахыг хичээж байгаа. 5цагт гэртээ ирээд, оройн хоолоо хийж 6цагт бэлэн болдог. 7 хагаст хүүхдээ усанд оруулж, унтуулдаг. 9цагт гэрээ цэвэрлэж, юмаа угаагаад, өглөөний цайгаа бэлддэг. 10цагаас би дахиад хоёр цаг хичээлээ хийдэг. Шөнө дунд усанд орчихоод орондоо ордог. Энэ миний сүүлийн хэдэн жил баримталсан цагийн хуваарь. Настнууд эсвэл хүүхэд өвдөх, холоос хамаатнууд зочилж ирвэл мэдээж цагийн хуваарь маань улам завгүй болдог. Гэрийн эзэгтэй болсноос хойш цагаа зохицуулахаас гадна, санхүүгээ ч гэсэн зохицуулах чадвар маань сайжирсан. Гэрийнхэндээ урам зориг өгч, олон тал дээр уян хатан байж хамтарч ажиллахыг хичээдэг. Миний ажил хичнээн хэцүү, төвөгтэй байсан ч би туслах програмчийн ажлыг хийж чадна гэж бодож байна.
Эм: Өмнөх ярилцлага, бас бичгийн шалгалтаар хамгийн өндөр оноо авсан. Тэгэхээр тооцооло бодох чадвар болон машин сургалтын инженерчлэлийн чадвар чинь сайн байгааг харуулж байна. Гү захирал аа, танд өөр асуулт байна уу?
Гү: Энэ ярилцлагад тэнцэхгүй бол яах вэ?
Лин: Анх ажил хайж эхлэхэд миний зорилго их энгийн байсан. Зүгээр л мөнгө олохыг хүссэн. Бас чадвар байдгийг мэддэг болохоор програмчийн мэргэжлийг сонгосон. Гэхдээ өнгөрсөн хэдэн сарын хугацаанд би гэрийн эзэгтэй байхдаа байгаа зүйлдээ сэтгэл ханаж, өөрийгөө мартсанаа ухаарсан. Тийм болохоор Панши компаний ярилцлагын хариу ямар ч гарсан бай би өөрийгөө дахин олж, дахин босгохын төлөө хичээх болно.
Гү: Баяр хүргэе. Паншигийн судалгааны лабораторит тавтай морил.
Лин: Хойшид би өдөр бүр хэн нэгний тусгасан гэрэлд бус өөрөөсөө гэрэлтэнэ гэж найдаж байна.
*****************
Лин: Жиан Хай, би маргаашнаас Паншийд ажиллахаар болсон. Дөнгөж ажилд орж байгаа болохоор нэг хэсэгтээ завгүй байх байх. Дасах хугацаа хэрэгтэй.
Хай: За.
Лин: Тийм болохоор... Би манай байранд байдаг Дэн эгчтэй ярьчихсан. Намайг оройтсон үед Пингуог цэцэрлэгээс нь авч байна гэсэн. Тусалж байсанд баярлалаа.
Хай: Зүгээр ээ. Лин Шуан эгч ээ, баяр хүргэе. Тэгвэл би тантай өдөр болгон уулзаж чадахгүй болох нь ээ? Нээрэн таныг оройтож ажилавал, гадуур явах аюултай болохоор би тосч болох юм байна.
Лин: Хэрэггүй ээ. Машинтай явдаг болохоор айх зүйл байхгүй. Пингуог чамаар харуулаад санаа зовоод байх юм.
Хай: Зүгээр л таны хоолойг өдөр бүр сонсохыг хүссэн юм. Бас таныг харахыг хүссэн. Холоос байсан ч хамаагүй. Өөр ямар ч бодол байхгүй, би танд төвөг удахгүй ээ.
Лин: Жиан Хай.
Хай: Чи миний хувьд жирийн л нэг найз. Тийм болохоор чамайг энэ харилцааг хүндэлнэ гэж найдаж байна.
Лин: Ойлголоо.
Гуо: Ээж ээ.
Лин: Аан?
Гуо: Надад амалсан солонгын өнгөтэй модон чихрээ авсан уу?
Лин: Авалгүй дээ. Гуогуод амалсан бол ээж нь юу гэж мартах юм. Найзуудтайгаа хуваагаад идээрэй.
Гуо: За. Чихэр ид.
Лин: Май...
Хай: Баярлалаа. Лин Шуан эгч ээ, намайг хүүхэд гэж бодоо юу?
Лин: Тэгвэл том хүн шиг бай л даа.
*****************
Ж: Вей дарга аа, хоолоо идэхгүй юм уу? Яагаад ийм царай гаргаад байгаа юм?
Вей: Би Минботой утсаар ярьсан. Чамайг дахиад томилолтыг нь булаачихсан гэсэн.
Ж: Ийм хурдан баригдчихдаг байжээ.
Вей: Хуан Жиа И. Энэ компани. Чиний тоглоомын талбай биш.
Ж: Би тоглоогүй ээ. Би үнэнээсээ танаас сурмаар байна. Би энэ томилолтоор явах хүсэлтээ аль дээр гаргасан. Тэгсэн ч гэсэн та Минбог сонгосон.
Вей: Минбог сонгосон нь хоёр шалтгаантай. Нэг, чамаас илүү ажлын туршлагтай. Хоёр, томилолтын үеэр илүү цагаар ажиллаж, үйл ажиллагаанд оролцож, уух хэрэг гардаг. Тийм болохоор эрэгтэй хүнтэй явах илүү амар байдаг юм.
Ж: Тэгэхээр та ч гэсэн ажлын байран дээр хүйсээр гадуурхдаг юм байна.
Вей: Би хүйсээр ялгаварлан гадуурхаагүй. Би зүгээр л...
Ж: Тэгэхээр, би сайн чадахгүй болохоор биш, намайг хийж чадахгүй гэж боддогоос болсон. Тийм зүйлд санаа зовох хэрэггүй гэдгийг би үйлдлээрээ харуулна. Тэгээд ч, одоо танд өөр сонголт байхгүй. Одоо ажилдаа анхаарлаа хандуулъя.
Вей: Компани дээр буцаж очсоны дараа хүний ажлыг булаасан асуудлыг чинь хэлэлцэнэ. Хоолоо ид. Энэ удаагийн томилолтоор Жианнанд байдаг хэд хэдэн компанитай хэлэлцээр хийх зорилготой ирсэн. Буцаж очоод энэ талаар судалж үзээрэй.
Ж: За.
Вей: Бас нэлээд хэдэн компани, зарим нэг газраар орно. Явах зам, унааны асуудлыг урьдчилаад зохицуулаарай.
Ж: За.
****************
Эм: Сайн байна уу.
Ч: Лин Шуан, Паншигийн программ хангамжийн салбарт тавтай морил.
Лин: Баярлалаа.
Ч: Би танилцуулъя. Манай Панши компани 2015онд байгуулагдсан. Одоо манай улсын праграм хангамжийн салбартаа тэргүүлэгчдийн нэг, мэдээлэл хангамж, аппликейшны програм, эдгээртэй холбоотой зөвлөгөө, үйлчилгээ өгдөг. Чи судалгааны төвийн багт ажиллана. Манай судалгаа шинжилгээний төвд байдаг. Энэ төвд одоогоор 180гаруй судлаач ажиллаж байгаа. Манай компани техник тал дээр илүү анхаардагийг чи мэднэ. Тийм болохоор энэ төв Гү захирлын шууд удирдлаган доор байдаг. Энэ ажлын хэсэг. Хар даа... Нээрэн тийм, ажлын апп-ыг татаад авчих. Энэ байна. Энжайн. Паншигийн ажлын дотоод систем. Өдөр тутам ажлын шаардлагаар холбоо барих, хүсэлт гаргах, ээлжээ солих гээд ажилтай холбоотой асуудлуудыг Энжайнаар шийдэж болно. Бас суух ширээгээ сонгож болно.
Лин: Өө.
Ч: Энэ ногоон нь эзэнгүй гэсэн үг.
Лин: Тэгвэл энийг сонгоё.
Ч: За.
Лин: болчихлоо.
Ч: За. Би заагаад өгье. Ийшээ. Энэ байна.
Лин: За.
Ч: Надад жаахан хийх ажил байна. Хэрэг гарвал надад хэлээрэй, за юу? Амжилт.
Лин: Амжилт.
Эр: Гол баатар.
Лин: Лин Шуан.
Эр: Ажлын ширээ чинь захирлын өрөө рүү харсан юм байна. Ажлаа хийж байхдаа, залхуурмаар санагдсан ч, нууцаар гарах юм бол шууд л харагдана. Байнга захирлын хяналтан доор байх нь. Паншигийн хамгийн азтай суудал. Сайхан сонголт байна.
**************
Эр: Ирэх долоо хоногт болох бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн уулзалтын бүх мэдээллийг компьютер дээр чинь суулгачихсан байгаа. Өөрсдөө танилцаарай. Дүрэм, журмыг ягштал барина шүү. Хэлтсүүд хоорондоо холбоотой ажиллаарай. За юу? Хөөе. Ойлгосон уу? Тарж болно.
Эр: Лин Шуан. Хурал эхлэх гэж байна.
Лин: Ийм хурдан явуулахаар ойлгодог юм уу?
Эм: Мэдээлэл авах чадварыг дээшлүүлдэг юм. Хэдэн удаа оролдоод үзвэл сурчихдаг юм.
Эр: Тарж болно.
Эр: Шөнө дундын хоол бас мессеж. Компаний илүү цагийн шагнал. Даанч энийг мэдрэх боломж байдаггүй нь харамсалтай.
****************
Лин: Уучлаарай, Дэн эгч ээ.
Д: Зүгээр ээ. Унтчихсан байгаа. Би явлаа.
Лин: Би гаргаад өгье.
Д: Би өөрөө.
Лин: Тэгвэл болгоомжтой яваарай. Баярлалаа.
*****************
Лин: Хөөе хөөе. Уучлаарай, уучлаарай. уучлаарай. Энийг хэлээд өгөөч.
Эр: Өөр газар сануулаад үз.
Лин: Өөр газар уу?
Эр: Тийм. Тэгээд үз дээ. Энийг дараад үз.
Лин: Аан.
Эр: Тэгэхээр алдаатай байна гэсэн үг.
Лин: Тийм байна. Баярлалаа.
****************
Вей: Яасан? Асуудал гараа юу?
Ж: Зүгээр ээ.
Вей: Өнөөдөр урт өдөр болох байх. Гэрээнүүдээ бүгдийг нь өнөө шөнө шалгах хэрэгтэй.
Ж: Вей дарга аа, үйлчлүүлэгч манайхтай хамтарч ажиллах бодолгүй юм шиг байна. Саналыг дахиж харна гэдэг нь шалтаг байх.
Вей: Бид нарын даалгавар бол боломжгүй зүйлийг боломжтой болгох.
Ж:Аркийн чадварыг мэдэхгүй хүн байхгүй. Зах зээл дээр олон үйлчлүүлэгч байхад яагаад илүү дээр үйлчлүүлэгч олж болохгүй гэж?
Вей: Амархан үйлчлүүлэгч гэж байдаггүй юм. Жиа И чи боломжтой айлын хүүхэд. Өдий болтол амьдрахдаа зовлон үзээгүй байх. Жирийн ажилчдын амьдралыг ойлгох болоогүй байна. Зүгээр ээ. Ажил хэцүү хийх байх тусам, ард нь гарсны дараа сэтгэл сайхан байдаг юм. Итгэхгүй бол өөрөө хийгээд үз.
Ж: Тэгвэл хийгээд үзье.
******************
Лин: Зуун ширхэг зургаа?
Гуо: Ээж ээ, Шиншиний ээж аав хоёр дахиад маргаад байна. Үлгэрт гэрлэснийхээ дараа амар сайхандаа жаргадаг гэдэг биз дээ?
Лин: Үлгэр, жинхэнэ амьдрал хоёр өөр. Заримдаа хүмүүс сайн сайхан юмаа бусдад харуулаад, харин муу юмаа нуудаг.
Гуо: Би аавыг тушаал дэвшиж, цалин нь нэмэгдэхийг хүсэхгүй байна.
Лин: Яагаад?
Гуо: Аав улам завгүй болчихно. Заримдаа би хэдэн долоо хоног уулзаж чаддаггүй.
*****************
Вей: Жиа И, Старлайтын материалыг олоод ирээч.
*************
Эр: Анхны хичээл дээр би хэлсэн байх аа. Хоккейнд юу хамгийн чухал билээ?
Хүү: Нэгдмэл бай хамтран ажиллах, багийн ажиллагаа.
Эр: Мартчихсан юм байх гэж бодлоо. Сая яагаад Пингуод шайбаа дамжуулаагүй юм? Тэрийг багийн гишүүнээ гэж үзэхгүй юм бол яаж багаар ажиллах юм?
Хүү: Дасгалжуулагч аа, тэрнийг багийн гишүүн биш гэсэндээ биш ээ.
Хүү: Би ч гэсэн дамжуулмаар л байсан. Даанч тэр удаан шд.
Хүү: би хүчтэй болохоор мөргөөд унагаачихаж магадгүй. Уйлчихвал охин дээрэлхсэн гэнэ шд.
Хүү: Дасгалжуулагч аа та тэмцээнд ялах ёстой гэж хэлсэн. Пингуо охин болохоор заавал тэрэнд тааруулах ёсгүй биз дээ?
Хүү: Би Пингуотой бэлтгэл хиймээргүй байна.
Хүү: би ч гэсэн Пингуотой бэлтгэл хиймээргүй байна.
Хүүхдүүд: Би ч гэсэн. Би бас. Би хиймээргүй байна. Би ч гэсэн. Би хийхгүй ээ. Би ч бас.
Эр: Болно оо болно болно. Дуугүй болцогоо. Та нар наймын тоо, хорин удаа. Яв.
*************
Шу: Лин Шуан.
Лин: Аан?
Шу: Дасч байна уу?
Лин: Хичээж л байна.
Шу: Төсөөлснөөс өөр байгаа биз? Том компанид ажлын дарамтын давж гарах хурд хэрэгтэй байдаг юм. Ажлын байрны орчин бодсоноос ч илүү төвөгтэй. Тийм болохоор нэг хэсэгтээ дасахад хэцүү байх байх.
Лин: Зүгээр ээ. Би баяртай байгаа, ажлаас айхгүй ээ.
Шу: Нээрэн, Өчигдөр чи хөгшин Чайд тоон тодорхойлох алготритмын тухай юм явуулсан байсан. Тэр имейлийг чинь шууд судалгааны хэлтсийн Хө даргад явуулчихсан байна лээ. Бас намайг хавсаргачихсан байсан.
Лин: Хүлээгээрэй, би тэрийг...
Шу: Тайлбарлах хэрэггүй. Хө захирал өнөөдөр Бээжинд томилолтоор явж байгаа. Маргааш ирэхээр нь юу гэж тайлбарлахаа сайн бодоорой.
Лин: Чай дарга ингэж болдог юм уу? би асуудал байгааг мэдэгдэж хувиараа имейл явуулж байхад. Анхааруулга ч байхгүй шууд Хө захиралд явуулчихсан байна. Хө захирал надад одоо дургүй болох байх даа. Шуман надад хэлээгүй бол би шатрын хүү болж ашиглуулснаа ч мэдэхгүй байж.
Жиан: Шинэ хүн болохоор амархан олз гэж бодож байгаа юм. Гэхдээ чамд ч буруу байна. Дөнгөж ажилд орчихоод толгойгоо тонгойлгоод дуугүйхэн ажлаа хийх ёстой байдаг юм. Урдах замаа харах гэж л толгойгоо өргөдөг байхгүй юу. Баруун, зүүнийг ялгахгүй байж хэтэрхий эрт, хуумгай хөдөлсөн байна. Уг нь сайн санаж хийсэн ч гэсэн хүний золиос болчихлоо. Чамайг зүгээр өнгөрөөхгүй байх.
Лин: Би Аркт ажилладаг байхдаа ингэж ядарч байгаагүй.
Жиан: Тэр Арк дөнгөж байгуулагдаж байсан болохоор хэдэн арван ажилтантай байсан. Одоогийн Панши хэдэн арван мянган ажилтантай. Мэдээж, олон бүлэг, фракц байгаа. Өөрийнхөө ашиг сонирхлынхоо төлөө ажиллах нь хэвийн үзэгдэл. Ажлын байр үлгэрт гардагаас өөр. Чадвар, хичээл зүтгэлээс гадна өөрчлөлтөнд дасан зохицох чадвартай байх хэрэгтэй.
Лин: Алив ээ, надад тусал л даа. маргааш судалгааны хэлтсийн Хө захиралд юу гэж тайлбарлах вэ?
Жиан: Юу хэлэх юм? Ярих тусам алдаа гаргана, дуугүй байвал унахгүй байж болно. Гэхдээ дуугүй байсан ч, чиний л буруу болно.
Лин: Би ч баларчээ.
Жиан: Хурдан ажиллаж чадах уу?
******************
Хө: Бээжинд очиж хэлэлцээр хийсний дараа би үйлчлүүлэгчдээ илүү сайн ойлгож авсан. Аяар энэ төслийг хариуцаж байгаа хүмүүс надтай уулзаарай. Энэ талаар тусдаа уулзаж ярилцъя.
Эм: За.
Хө: Нэг ажилтан надад нээлттэй эх сурвалжийн тоон баримтын үзүүлэлт тааруу байгаа тухай имейл явуулсан байсан. Тийм болохоор би хурлын өмнө хэсгээс алгоритмыг туршиж үзээд чанарыг нь шалга гээд хэлчихсэн. Тэгээд имейлд байсан шиг алдаа байхгүй байгааг тогтоосон. Энэ юу болоод байгаа билээ?
Эм: Юу болоод байна аа?
Эм: Мэдэхгүй ээ.
Лин: Тэр имейлийг би Чай даргад явуулсан. Би асуудлыг шийдвэрлэх арга зам хайя гэж бодсон юм. Гэхдээ Чай дарга имейлд маань хариулахгүй удаад байхаар нь би өнгөрсөн шөнө илүү цагаар ажиллаад тэр асуудлыг шийдчихсэн. Энэ асуудлыг танд мэдэгдсэн нь ямар учиртайг би мэдэхгүй байна.
Хө: Асуудлыг мэдэгдэхийн оронд асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх нь илүү чухал. Паншийд Лин Шуан шиг ийм хүмүүс хэрэгтэй.
Лин: Би зүгээр л ажлаа хийсэн төдий. Би шинэ хүн болохоор... миний ажлын зарчим их энгийн. Толгой гудайлгаж хийх ёстойгоо л хийнэ. Надад чадахгүй юм их байгаа. Та нараас надад тусалж дэмжихийг хүсч байна.
Хө: Чай.
Чай: За.
Хө: Дахиад асуудал гарвал хүнд дамжуулах гэж яарах хэрэггүй. Толгойгоо ажиллуул. За. өнөөдөртөө боллоо.
**************
Лин: Алив.
Жиан: Жан жан жан. Чиний төлөө
Лин: Баярлалаа.
Жиан: Баяр хүргэе. Ганц удаагийн оролдлогоор анхаарал татаж чадлаа. Паншийд дахиад чамайг дээрэлхэх гэж оролдох юм бол амаргүй байх болно.
Лин: Үнэнийг хэлэхэд чиний л ач. Өмнө нь би чамайг энэндээ л найддаг гэж боддог байлаа. Ажын байрны улс төрийг ийм сайн мэддэг гэж бодсонгүй.
Жиан: Чамд ажил дээр ийм юм сурах хэрэг гарахгүй байгаасай гэж найдъя. Би ажил дээр ийм өөдгүй амьтдын учрыг олох олон арга мэднэ. Чамайг хэн ч дээрэлхэх ёсгүй.
Лин: Аймаар юм аа. Хүмүүсийн харилцаа миний мэргэжлийн ажлаас хамаагүй хэцүү санагдаж байна.
Жиан: Ажил дээр ая тал засах, заль мэх, урвалт гээд олон юмтай учирна. Гэхдээ чи мэдэх үү? Чам шиг хүнийг хамгийн их хүндэлдэг юм. Чадвартай, эерэг бодолтой бас шулуун шударга.
Хө: Муугүй шүү, Лин Шуан. Сайн байлаа.
Лин: Хө захирал аа.
Жиан: Хө Захирал аа.
Лин: Сүртэй юм биш ээ. Би зүгээр л чадах юмаа хийсэн төдий.
Хө: Анх Жианжоу сургууль дээр лекцэнд ирэхэд чинь чамайг онцгой гэж мэдэж байсан юм.
Лин: Намайг тэр лекцэнд суудаг байсныг та мэддэг юм уу?
Хө: Тэгэлгүй дээ. Хүний нөөцийн Жу Шиаочинаас чамайг Гү захирал тэр хичээлд суулгахаар явуулсан гэж сонссон.
Лин: Намайг... Гү Шү явуулсан юм уу?
Хө: За за, та хоёр ярилц.
Лин: За.
Жиан: Хө захирал аа, болгоомжтой яваарай.
Хө: За.
Лин: Яасан бэ?
Жиан: Тэр Гү Шү ямар учиртай юм? Өстөн дайсан гэсэн мөртлөө... яагаад тусалдаг билээ? Надад бас тусалсан шд.
Лин: Аан.
Жиан: Чамд тусалдаг нь далд шалтгаантай юм биш биз?
Лин: Надад уу? Галзуураа юу? Надаас авах юм юу л байв гэж дээ.
****************
Гү: Эрт явж амар даа.
Эм: За, Гү захирал аа.
Лин: Дуусаагүй байсан юм.
Гү: Би хадгалчихсан. Ядарч байвал харьж амар. Ажил дээр битгий тог үрээд бай.
Лин: Тог хүртэл чиний мэдэлд, сургалт ч гэсэн чиний заавраар. Захирал хүн гэхэд хэтэрхий оролцоод байгаа юм биш үү? Сургуулийн лекцэнд чи намайг бүртгүүлсэн үү? Надад дургүй биз дээ? Яагаад туслаад байгаа юм?
Гү: Чамд тусалсан нь хоёр шалтгаантай. Нэг, Лин багшийн охин болохоор чинь. Лин багшийн сайхан сэтгэлийн хариуг төлж чадахгүй болохоор чамаар дамжуулж талархлаа илэрхийлж байгаа юм. Итгэмжлэгдсэн төлбөр гэсэн үг. Хоёр, хувийн шалтгаанаар. Үнэнийг хэлэхэд би өнөөдөр өдий зэрэгтэй яваад чиний хувь нэмэр ч байгаа.
Лин: Би юу?
Гү: Их сургуульд байхад чи миний давж гарахыг хүсдэг мөртлөө яаж ч хичээгээд чаддаггүй ганц өрсөлдөгч байсан. Би чиний сүүдэрт 7жил амьдарсан. Чи мэдэх үү? Чамайг давж гарахын тулд би гадаад явж, АНУ-д сурсан. Өдөр болгон номын сан, лабораторит цагаа өнгөрөөдөг байсан. Өөрийн гэсэн бизнестэй болоод ажлынхаа өрөөнд амьдардаг байсан. Старт-ап компаниа салбартаа шилдэг нь болгохын төлөө би хоёр жил уйгагүй ажилласан. Паншигийн ажлын саналыг зөвшөөрч, нутагтаа буцаж ирэхээр шийдсэн нь ч гэсэн чамтай өрсөлдөхийн тулд байсан. Гэтэл чи... Би чамтай дахиад уулзах талаар олон янзаар төсөөлдөг байсан. Гэхдээ ингэж уулзана гэж төсөөлж байсангүй. Чи тулааны урлагийн ном уншиж үзсэн үү?
Лин: Юу гэсэн үг вэ?
Гү: Би дахиад чамтай тулалдахын тулд тулааны мастер болох гэж чадах бүхнээ хийсэн. Одоо... оргилд байхын ганцаардлыг мэдэрч байна. Би хуучин өрсөлдөгчөө хүндэлсэндээ чамд тусалж байгаа юм. Мэдээж, чамайг чадвараа сайжруулж, дахиад миний өрсөлдөгч болоосой гэж хүсч байна.
Лин: Баярлалаа. Гэхдээ би Паншийд арай гэж орсон. Дахиад чиний өрсөлдөгч болоход урт хугацаа шаардах байх. Энэ хүслийг чинь биелүүлж чадахгүй ч байж магадгүй.
Гү: Зүгээр ээ. Алдах юм байхад, онох юм ч байна. Болж байна. Хамгийн том өрсөлдөгч маань өдөр болгон миний төлөө хичээнгүйлэн ажиллахыг харах ч бас муу юм биш л дээ. Харамсалтай нь чи энэ мэдрэмжийг хэзээ ч мэдрэхгүй байх. Ядарч байвал явж амар. Гэхдээ ажлаа цагт нь дуусгахгүй бол цалинг чинь хасна гэж мэд. Юм онодоггүй хэвээрээ байх шив. Эртхэн явж амар. Шөнө ажиллаад байлгүй. Нас чинь яваад, арьс чинь үрчийчихэж.
16-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home