Метраж : 50 минут
Дүрүүдэд :
Аня – эм, 30 настай
Мак – Максимилиан эр, 40 настай
Вол - Володя эр, 35 настай
Кат - Катерина эм, 30 настай
Лих - Лихолетов эр, 35 настай
Лео - Леонид эр, 50 настай
Харилцааны зарчим :
Аня – Мак
Мак – Вол
Кат - Лих
Лих – Лео
ххх
/харь хэлээр/
Бичиг Ленинград, 1937 он.
Лео - Чи юу бичиж орхив оо?
Лих - Тийм л юм болсон.
Лео - Харин дайсны хорт хийнд хордсоноо бичээгүй. Дахиад бичээрэй, алив.
Лих - Би чадахгүй ээ, уучлаарай.
Лео - Би хэлээд өгье. Май чамд үзэг, цаас өгье. Бич, би Иван Лихолетов, “М” тусгай тасгийн бүрэлдэхүүнд...
Лих - Үгүй.
Лео - Би чамд тусламаар байна. Үүний тулд тус болох хүн ч байна. алив надад хэлээч, чи үнэхээр сайн үйлс хийж байна гэж боддог уу?
Лих - Леонид Ваисльевич бидэнд өөр боломж байгаагүй. Бид юутай нүүр тулаад байгаагаа мэдэх ёстой.
Лео - Чи өөрөө яаж амьд гарсан юм бэ, юу гэсэн үг вэ? Зугтчихсан юмуу? Чи ойлгохгүй байна гэж үү, тэнд чиний анд нөхдүүд байгаа. Найзууд чинь...
Лих - Тийм ээ, тэд хэзээч өөрсдөө тэгэхгүй. Би харсан...
Лео - Чи юу харсан гэж?
Лих - Тэднийг ховсдсон.
Лео - Ховсдсон гэнэ шүү. Багтай хүн үү? Чи юу хийх гэж байгаагаа ойлгож байна уу? Чи миний “М” багийнханыг бас өөрийнхөө найз нөхдүүдийг урвагчид болгосон. Хэрвээ тэд тулааны талбарт өөрсдийгөө буудсан бол урвагчид. Чи энэ ямар утгатайг ойлгож байна уу? Тэдэнд нэр төр, нэр ус гэж байхгүй. Харин эхнэр, үр хүүхдүүд нь.. чи яаж тэдний нүд рүү харах юм? Тэднийг урвагчид гээд хорих анги руу ачна.
ххх
Лих - Бид хаашаа явж байна?
Лео - Эндээс холдохгүй ээ, ойрхон. Любовь бол профессор, би түүнтэй тохирчихсон. Түүнд бүгдийг ярьж өгөөрэй тэр чамд туслана. Ойлгов уу? Чи амрах хэрэгтэй Ваня. Бага ч гэсэн эмчлүүлж ав. Суугаач...
Эр - Та энд юу...
Лео - Любовь Владимировнагаас асуу. Бид хоёр тохирсон.
Эр - Тэд бүгдээрээ цайндаа орчихсон байна.
Лео - Эндээ хүлээж бай, харин би явж судлаад ирье. Намайг хүргээд өгөөч.
Эр - За тэгье, мэдлээ.
Лих - Өршөөгөөрэй, би тань дээр ирлээ, та профессор Любовь мөн байхаа?
Люб - Намайг хэн ч тэгж дуудаж байгаагүй. Гэвч надад таалагдаж байна. Та сууна уу.
Бичиг “Гадныхан”... Вольденбург, 1940 он.
Лих - Чи зүгээр үү?
Эр - Биеийн байдал хэвийн байна.
Лих - Би та нарт Нойманы талаар анхааруулмаар байна. Би түүнтэй уулзаж байсан, тэр Мадридад бүхэл бүтэн салааг амиа хорлоход хүргэсэн.
Эр2 - Сүүлийн галт тэргэнд 2-р салаа ба тусгай хэрэгслүүд байгаа. Ойн цагдаагаас зэвсэг авна.
Лих - Та нар намайг сонсож байна уу?
Эр3 - Мэдлээ.
Лих - Би та нарыг айлгах гэсэндээ ингэж хэлээгүй. Хэлэх ёстой юм.
Эр3 - Бид айдас гэж мэдэхгүй.
Лих - Ойлгомжтой. Сайхан ярилцлаа.
/германаар ярьна/
Эр - Чи ойлгож байна уу, 2 цаг хоцорч болохгүй. 2 цагт ирж болохгүй.
Эр2 - Баримт бичгээ.
Эр - Салгачихлаа.
Эр2 - Нюрнберг руу 2 вагон тариа. Рэйхын тушаал.
Бичиг Импортыг зөвшөөрлөө.
Бор - Би түүний хослолыг бие засах өрөөнд нуучихсан.
Охин - Дахиад уу?
ххх
Эм - Хурдал, хурдал, хурдал.
Мак - Анна, нааш ир. Мати, нааш ир. Бид зочдодоо зориулан бэлэг бэлдэж байгаа.
Аня - Өнөөдөр ямар нэг баяр болж байна уу?
Мак - Чухал зүйл бишээ. Ердөө л миний төрсөн өдөр.
Аня - Төрсөн өдрийн баярын мэнд.
Мак - Маш их баярлалаа. Бидэнтэй хамт суугаач. Анна, өнөөдөр баал болно, сайхан хувцаслах хэрэгтэй.
Аня - Энэ ямар утгатай юм, энэ тэмдэг хаа сайгүй байна.
Мак - Энэ эв нэгдэлийн бэлэгдэл. Бүгдээрээ нэг уриан доор байдаг. Баярлалаа Борух.
ххх
Хүү - Арчаагүй амьтан... Арчаагүй амьтан.
Эр - Хувцасаа солиод дахиад дээшээ авир... Бэлдээд, галлаад.
Хүү - 9
Хүү2 - 10.
Хүү3 - 7.
Хүү4 - 9.
Хүү5 - 8.
Хүү - Битгий салгалаад байгаач, би онохгүй бол чи мануухай шиг үхнэ шүү.
Эр - Бэлдээд, галлаад.
Хүү2 - 7.
Хүү3 - 9.
Хүү4 - 9.
Хүү5 - 10.
Хүү - 6.
Эр - Бэлдээд... бэлдэдэ, галлаад.
ххх
Мак - Борух, өнөөдөр орой надад чиний тусламж хэрэг болно.
Бор - Намайг явуулаач, гуйя. Би гэртээ харимаар байна.
Мак - Энэ бол чиний гэр.
Бор - Би айж байна. Би үхмээргүй байна.
Мак - Юу гээч, хэн ч үхэхийг хүсдэггүй. Чи ч тэр, би ч тэр. Крюгер авхай ч тэр. Бусад хүүхдүүд ч ялгаагүй. Бидний төгсгөл хэзээ ирэхийг бид мэдэхгүй. Гэвч хамгийн гол нь дүүрэн амьдрах. Бас айхгүй байх. Би чамд айхгүй байхад чинь туслах уу? Сайн байна. Айдас байхгүй. Айдас байхгүй. Явцгаая.
Лих - Хэн ч шархдаагүй биз?
Эр - Биеийн байдал хэвийн.
Эр2 - 2-р багийг салгачихлаа, одоо яах вэ?
Эр - Гацчихлаа..
Лих - Хэрэггүй ээ, нэмэргүй.. Сонсов уу, нэмэргүй ээ. Хоёр хаахаар тооцоолж хийсэн. Доороос нь оролдож үзье.
Бичиг Лахта, 1936 он.
Лео - Болно, залуус аа. Танай багийн шинэ гишүүн. Иван Лихолетов, сайн нөхдүүд болоорой, та нартай хамт Мадрид руу явна. Жагсаалдаа ор.
Эр - Тагнуулаас юм байх даа.
Эр2 - Үгүй нн, яалаа гэж, хамаагүй дээр. Нөхөр Петровын хүргэн.
Эр - Тэгвэл ойлгомжтой.
Лео - Филатов чи зөвшөөрөхгүй байх шив.
Эр - Степаныч, тэр бэлтгэдээгүй баригдчихвал бөөн асуудал үүснэ.
Лих - Бэлтгэл хийнэ.
Лео - Түүнд хэрэгсэл олго.
Эр - Мэдлээ.
Лео - Миний тушаалыг сонс, байлдааны даалгавар.
Лих - Инээдтэй байна.
Лео - Минажүүлсэн талбайг дайрч өнгөрөөд усан саадыг гатална. Юугаа гөлрөөв, урагшаа, Филатов алив удирдаарай.
Эр - Тэгэхээр та нар баруун тийшээ, та нар зүүн тийшээ. Бусад нь миний хойноос. Алхаад марш. Зүүн талаар 4-р хэсгийг тойрч гараарай. Пронин төвд ор, Воронцров миний хойноос. Ваня зүүн тийшээ 2 метр. Дахиад. Вася, зоригтой.
Лих - Хөөе, холдож байгаарай.
Эр - Чи чинь солиотой юмуу?
Лих - Тийм ээ... Хөөе, үүргэвчнүүдээ гуалин дээр тавиарай.
Эр - Урагшаа.
Лих - Алив яваад байгаарай.
Эр - Хөөе Лихолетов.
Эр2 - Хөөе, чи сэргэлэн юмаа. Урд талд зогс. Бусдыгаа дагуулаад яваарай.
Лих - Хаашаа?
Лео - Анги хүртэл гүйх хэрэгтэй, 30 км.
Лих - Миний хойноос гүйгээд марш.
ххх
Лих - Баярлалаа.
Эр - Бусдаасаа хоцрохгүй байх тушаалтай.
Лих - Чөтгөр ав, байзаарай. Зогс, дарг аа, байлдагч одоо цус алдах гэж байна.
Эр - Очих газраа цагтаа очих тушаалтай.
Эр2 - Би өөрийн хүн байна, өөрийн хүн.
Лих - Нууц үг.
Эр2 - Ойн цагдаа.
Лих - Хоцорлоо.
Эр2 - Юу гэнээ? Би та нар дээр ирж чадахгүй байлаа. Тэгэхээр, тонил цаашаа. Бусад чинь хаана байна?
Лих - Байгаа нь энэ. Цайз хүртэл хол уу?
Эр2 - Зогсохгүй явбал шөнө гэхэд хүрчихнэ. Хурдал, хурдал гэхдээ эхлээд гүүүрний дэргэдэх нуувчнаас зэр зэвсэгээ авъя.
ххх
Эр - Орж болох уу?
Лео - Ор ор.
Эр - Цувааны талыг нь салгачихсан. Нюрнберг руу явсан байх, тэр чиглэлд өөр тариа зөөж байгаа цуваа байхгүй.
Лео - Энэ юу гэсэн үг вэ? Тэд очихгүй гэсэн үг үү?
Эр - Очно. Эхний галт тэрэг ном ёсоороо Мюнхен рүү явсан. Харин 4 байлдагчийг тариатай хамт хойд зүгт 240 км явуулчихсан.
Лео - Явганаар 240 км гэнээ. Амжинаа.
Эр - Явахыг зөвшөөрнө үү.
Лео - Яв яв. Сонсож байна.
ххх
Эр - Биднийг одоо хүлээж байгаа. Чи биеэ зөв авч явах хэрэгтэй.
Мак - Баярлалаа. Адмирал.
Эр - Тантай уулзсандаа баяртай байна. Баяр хүргэе Нойман, миний хүүтэй танилц, Август.
Мак - Манай гэрт тавтай морил.
Ав - Эрхэм Нойман, тантай танилцах нь нэр төрийн хэрэг. Таны тухай домог мэт яриа их байдаг.
Мак - Баярлалаа.
Ав - Ноён рэйхфюрерыг бас урьсан уу? Би түүнтэй улузахыг мөрөөддөг.
Эр - Түүнийг урьсан гэвч хүрч ирэхгүй л болов уу.
Ав - Маш харамсалтай, би уулзана гэж найдаж байлаа.
Мак - Түүнтэй ярилцахыг хүссэн юмуу?
Ав - Эрхэм Нойман юу гэхээр, би нэг гайхалтай бүсгүйтэй гэрлэхийг хүсч байна. гэвч цаг үе хэцүү байгаа учраас гэрлэхэд хүндрэлтэй болсон.
Мак - Тийм гэж үү?
Ав - Тийм ээ, одоо сүйт бүсгүй гарал үүслийнхээ талаар зөндөө баримт бичиг өгөх ёстой. Надад бага зэрэг дэмжлэг хэрэгтэй байна.
Мак - Би танд атаархаж байна Август.
Ав - Та надад уу?
Мак - Мэдээж, хайр дурлааас илүү юу ч байхгүй. Танд туслахыг хичээе.
Ав - Нээрэн үү? Та чадна гэж үү?
Мак - Тэгэлгүй яахав. Та юу ч хүсч болно. Аав чинь татгалзахгүй гэдгийг мэдэж байна.
Ав - Баярлалаа.
ххх
Ав - Өршөөгөөрэй, биднийг танилцуулсангүй. Гэвч би хүлээж чадахгүй нь. Таньтай надаас өмнө танилцах байх гэж айж байлаа. Август Канарис.
Мак - Анна, чи үзэсгэлэнтэй байна. Давтаад хэлээч Август, би дуртайя таны орчуулагч болъе.
Ав - Намайг уучлаарай.
Аня - Би юу ч ойлгосонгүй. Тэгээд жаахан сандарлаа.
Мак - Би ч гэсэн тэдний юу яриад байгааг сайн ойлгодоггүй. Би иэхвчлэн сонсдоггүй.
Аня - Гэвч тэд таны найзууд ш дээ.
Мак - Үгүй ээ. Энэ ердөө л рейхийн дээдсүүд. Надад найзууд байхгүй. Ганцхан чи байна.
Аня - Надад өөр юу ч байгаагүй. Чамд бэлэг өгөх гэсэн юм. Би туслая.
Мак - За тэгээрэй. Надад маш таалагдаж байна, баярлалаа.
Эр - Ноёд, хатагтай нараа төрсөн өдрийн эзний төлөө хундага өргөцгөөе. Ноён Нойман рэйхын төлөө нэг бус удаа хүчин зүтгээд зогсоогүй Аненербегийн тэргүүн байгаад зогсохгүй мөн нэр хүндтэй хүн. Өнчин хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлдэг. Гэр оронтой бас амьдралын зорилготой болгосон. Зорилго нь рэйхэд хүчин зүтгэх. Эрхэм Нойман та үнэхээр чухал зүйл хийж байна. төрсөн өдрийн эзний төлөө. Ура.
Зэрэг - Ура, ура, ура.
Аня - Тэр юу гэсэн бэ?
Мак - Намагй муу хүн гэсэн, онц юм бишээ.
Кат - Чи тэрнийг таних уу?
Эм - Үгүй ээ, анх удаа харж байна. Одоо ийм даашинз өмсдөг болоо юу?
Эр - Баярын мэнд, энэ бас таны баяр Катарина.
Кат - Баярлалаа адмирал аа.
Эр - Та тэдэн рүү хараад шүлсээ гоожуулаад зогсох уу? Надтай бүжиглэхгүй юмуу? Катарина та аймшигтай болчихсон байна.
Кат - Та ингэх хэрэггүй, би ажил дээрээ байна.
Эр - Тийм учраас та надад таалагддаг юм. Би үргэлж Нойманд та байдагт атаархдаг байлаа. Одоо надад таныг өөрийн болгох боломж гарлаа.
Кат - Тийм үү?
Эр - Нойманы зөвлөлт рүү аялсан нь зүгээр өнгөрнө гэж бодоогүй биз дээ? хэн ч үүнийг дэмжээгүй. Би түүнийг хамгаалж болно гэхдээ тодорхой болзолтой.
Кат - Бид холбоотнууд, адмирал аа.
Эр - Би ч гэсэн тэгж боддог. Харин холбоотнуудтайгаа төвөлөгөөгөө хуваалцаг. Харин Нойман нуугаад байна. Үүнээс гадна тэр рэйхэд танай сурагч нарыг өгөхөө больчихсон.
Кат - Та тэднийг замбараагүй ашиглаж байгаагаас болсон. Өмнөх 7 хүн шилдэг туршуулууд байсан. Харин та тэднийг зүгээр л...
Эр - Би үүнийхээ төлөө уучлалт гуйсан. Улахгүй том дайн болно, Катарина. Тийм учраас бүгдээрээ надад хэрэгтэй. Үүнийг цэрэг татлага гэж тооц.
Кат - Максимилиан хэзээч танд тэднийг өгөхгүй. Та дэмий найдах хэрэггүй адмирал аа.
Эр - Вермахтын тушаал, гүйцээ. Бүсгүйг авах хүмүүс ирж байгаа. Тун удахгүй танд тусламж хэрэгтэй болно. Бүх зүйл таны гарт байна, Катарина.
ххх
/германаар/
Лих - Таныг хэн гэдэг вэ?
Эр - Хэн ч биш.
Лих - Та тэр цайз руу орж байсан уу?
Эр - Ороогүй ээ.
Лих - Бага ч гэсэн мэдээлэл байхгүй гэж үү?
Эр - Зөвхөн үлгэр домог.
Лих - Цайзын эзэн хүмүсээр хүссэн бүхнээ хийлгэдэг гэж үү?
Эр - Хүмүүс янз бүрийн юм ярьдаг. Зогс, наана чинь хавханууд байгаа. Нааш ир, нааш ир. Намайг дагаад яваарай, замаас хазайж болохгүй... Зэвсэг хангалттай боловч сум цөөхөн байгаа. Энэ баримт бичгүүдийн тусламжтайгаар эх орондоо очиж болно. Усан онгоц, галт тэрэг гээд аль олдсоноор нь яваарай.
Лих - Түүнд ч гэсэн хэрэгтэй. Тэрнийг хулгайлсан юм.
Эр - Чиний тусламж хэрэгтэй байна.
Лих - За, туслая.
Эр2 - Харуулаарай.
Эр - Өмнө зүгт ойгоор яв. Гэвч тэнд эргүүл олон бий. Нуураар явсан нь дээр. Энэ бол тунель рүү орх нууц хаалга. Шууд цайз хүргэнэ. Харин энд, энэ байна, та нарын завийг нуучихсан байгаа. Булгийн дэргэд, нийлээд ургачихсна моднуудтай.
Лих - Цайзын эзэн Номаны тухай хүмүүс юу ярьдаг вэ?
Эр - Хэвтээрэй.
Лих - Бүгд хориглолтонд бэлдээд.
Эм - Хойд зүгээс хоёр дайсан.
/германаар/
Эм - Өмнө зүгээс дахиад хоёр.
Эр3 - Намайг халхлаарай.
/германаар/
Эм - Хойд зүг, баруун тал, зүүн тал цэвэр.
/германаар/
Эм - Өмнөд зүг, цэвэр.
Эр2 - 12-ыг устгасан. 13. 14.
Эр - Май. Т анарт замын хүнс бэлдсэн.
Лих - За баярлалаа. Цүнхээ өгөөрэй, алив, дахиад.
Эр2 - 15-ыг устгасан.
Лих - Одоо яаж гэртээ харих юм бэ?
Эр2 - Эргэж очих тушаал аваагүй.
ххх
/германаар/
Эр2 - Дөнгөж сая халдлага болжээ. Одоо эхлүүлэх үү?
Эр - Тэг... Суут ухаантан. Тэр намайг хожлоо. Энэ жаал суут уханатан. Миний хувьд ийм чадалтай өрсөлдөгчтэй тоглох нь нэр төрийн хэрэг. Чамайг хэн гэдэг вэ суут жаал минь?
Бор - Намайг Борух гэдэг.
Мак - Аннике...
Ав - Явцгаая, хурдан босоорой.
Эр - Бүгдийг нь, бүх хүүхдүүдийг. Итгэмээргүй юм. Би танд 3 өдөр өгье. Бүгдийг нь, еврейг ч гэсэн ялгаагүй.
ххх
Эм - Хоёр уулын хавцал дундуур гоо бүсгүй алхаж байлаа. Вуокусуг тойрч гарах боломжгүй. Иматруг гатлах боломжгүй. Турсо дээр түнэр харанхуй нөмрүүлсэн. Өнө мөнхийн шившлэг уншигч. Бүсгүйг хулгайлж далайн ёроол руу авч явахаар шийджээ.
Аня - Дахиад л надаас боллоо.
Мак - Гэвч өнөөдөр.. чи зогсоож чадсан Аннике.
Аня - Аннике? Намгй ганцхан дүү маань тэгж дууддаг байсан. Би түүнд дахиж ингэхгүй гэж амласан.
Мак - Энэ хүчийг чамд сүйрүүлэхийн тулд биш харин хамгаалахын тулд өгсөн.
Аня - Гэвч би үүнийг удирдаж чадахгүй байна.
Мак - Чи сурчихна. Би ч гэсэн шууд тэгж чадаагүй. Би чамайг бэлэн болмогц тусална.
Аня - Тэр яагаад хүүхдийг цохисон юм бэ?
Мак - Борух бол еврей. Тэднийг энд бохир үндэстэн гэж үздэг. Тэднийг устгах хэрэгтэй гэж боддог.
Аня - Гэхдээ тэр жаахан хүүхэд ш дээ.
Мак - Тэдний хувьд энэ ямарч хамаагүй. Бид ч гэсэн зүгээр л хүүхдүүд байсан. Чамайг өрөвдөж байсан уу? Энэ миний бодлоор.. Герман дахь хүүхдүүдийг аюулгүй байлгах цорын ганц газар. Чи ядарсан байна... Сайхан амраарай.
ххх
Мак - Одоо хэрэггүй.
Кат - Энэ бүхэн тэрнээс болсон уу?
Мак - Тэр яаг над шиг. Чи үүнийг ойлгох хэрэгтэй. Бид хоёр бие биедээ зориулагдсан хүмүүс. Түүнтэй хамт би хүүхэдтэй болох боломжтой болно. Тэр бидний хүчийг нэгтгэнэ. Ойлгож байна уу?
Кат - Харин би?
Мак - Би чамайг явуулах болно. Катарина.. чамд илүү сайн тохирох хүн хрэгэтэй. Ойлгож байна уу? Чи ч гэсэн аз жаргалтай байж чадна.
Кат - Үгүй ээ. Үгүй ээ, чамгүйгээр би чадахгүй, чамгүйгээр чадахгүй.
Мак - Катарина, би энд байна. Би чамаас хаашаа ч холдохгүй. Битд хоёроос илүү дотно хүмүүс гэж байхгүй.
Кат - Канарис.. Канарис оросууд түүнийг авахаар ирнэ гэсэн. Биднийг хамгаалсаны төлөө бүх хүхдүүдийг өөрт нь өг гэсэн. Чи тэгэхгүй биз дээ?
Мак - Үүний тулд бид хүүхдүүдийг бэлтгэсэн. Чи үүнийг сайн мэдэж байгаа.
Кат - Бид нэг гэр бүл.
Мак - Бүү санаа зов, энэ удада бид илүү ашигтай тохиролцоо хийнэ.
Бичиг “Гадныхан” дараагийн ангиудад...
Эм - Манай хүү бусдаас их өөр.
Эр - Та өөрийгөө хөнөөж болох байлаа.
Эр2 - Тэр бол мангас.
Эр3 - Адгийн шаар.
Хүү - Чамайг хэн гэдэг вэ?
Охин - Катарина.
Төгсөв.
Back to episodes Go home