Метраж : 53 минут
Дүрүүдэд :
Аня – эм, 30 настай
Мак – Максимилиан эр, 40 настай
Вол - Володя эр, 35 настай
Кат - Катерина эм, 30 настай
Лих - Лихолетов эр, 35 настай
Лео - Леонид эр, 50 настай
Харилцааны зарчим :
Аня – Мак
Мак – Вол
Кат - Лих
Лих – Лео
ххх
Хүү - Би байгаагүй гэж хэлсэн ш дээ.
Хүү2 - Володька ч тэгж байсан, уургаар барьсан гэж бодож байна уу?
Бичиг Бие даасан Карелийн БНУ, 1924 он.
Хүү2 - Колин...
Хүү - Пекка гараад ирээч ээ.
Хүү2 - Гараад ир. Тавьсан урхиа харцгаая.
Хүү - Колин гараад ир...
Пек - Ээж ээ, би явлаа.
Охин - Пекка би хамт явъя.
Ээж - Дүүгээ сайн хараарай.
Пек - Ээж ээ...
Хүү - Пекка, Пекка...
Пек - Тэр хаана байна?
Ээж - Алсын жимээр битгий яваарай.
Пек - За.
Охин - Аннике яасан, Аннике алив яваарай? Зөндөө удчихлаа.
Пек - Аннике битгий хоцроорой.
ххх
Ан - Нээрэн шүү, өчигдөр надаас зугтаачихсан харин одоо очиж харцгаая.. Битгий түлхээд байгаач, зүгээр яв.
Пек - Ер нь яах гэж охидуудыг урхи шалгуулахаар явуулдаг байна аа? Шинжлэх ухаан гэрт байгаа харин энд жинхэнэ хөдөлмөрлөнө.
Охин - Намайг албадаагүй, хүссэн болоод явж байна.
Пек - За больж үз, хэн нэгэнд дурлачихсан л биз. Эсвэл ямар нэг ханхүүг хүлээж байна уу?
ххх
Хүү - Ах аа, ах аа...
Эр - Дюрга, яагаад хашхичаад байгаа юм? Юу болоо вэ? Тайван ярь.
Хүү - Тэнд бидэн рүү чононууд дайрсан. Хурдлаарай.
Эр - Хаана?
Хүү - Алсын жим дээр.
Эр2 - Чононууд гэнээ.
Эр - Алив эрчүүдээ, яваарай.
Хүү - Хурдлаарай, тэнд Аннике байгаа.
Эр - Хурдан алсын жим рүү. Тэнд чононууд байгаа гэнэ.
Эр2 - Хурдлаарай, хурдлаарай.
Эр - Энд байна.
Эр2 - За алив, алив. Үхчихэж, ээжид нь хэлэх хэрэгтэй дээ. Хөөрхий Аннике, хөөрхий охин.
/харь хэлээр/
Дүрүүдэд : .....
Бичиг “Гадныхан”.
Эр - Зам тавь, холдоорой, зам тавь. Дамнуургатай хүн, зүүн талд, зүүн талд.
Лео - Энд болсон бүхнийг нууцал. Бүх өрөөнүүдийг лацад. Ажлаа зогсоо.
Эр - Эндээс явцгаа.
Эр2 - Дээшээ гараарай. Бүгдээрээ гараарай.
Лео - Хэнийг ч оруулахгүй бас гаргахгүй.
Эр - Ойлголоо, явцгаая, явцгаая.
Алек - Би төхөөрөмжийг салгасан.
Лео - Саша, амьд байна, чөтгөр ав.
Алек - Аня бүгдийг нь.. бүгдийг нь устгасан. Миний лабораторийг, Түүнээс ямар нэг маш хүчтэй зүйл гарч байсан. Хянах боломжгүй. Тэр замд таарсан бүхнээ утсгаж байсан.. Үүнийг түүнд Нойман өгсөн.
Лео - Тэр яаж наашаа орж ирэв?
Алек - Би өөрөө түүнийг авч ирсэн.
Лео - Тэр чамайг албадсан уу?
Алек - Тэр намайг худалдаж авсан. Тэр намайг өвчин мэдэрдэггүй болгосон. Харин би тэрэнд бүсгүйтэй ярилцах боломж олгосон.
Лео - Алив би чамайг эндээс гаргая.
Алек - Би хаашаа ч явахгүй. Би энд үлдэнэ, М салаа ч гэсэн үлдэнэ.
Лео - Зөвхөн тэд Смолина болон тэр герман эрийг барьж чадахыг ойлгож байна уу? Чи надад М-ийг идэвхжүүлэгчийг өгөх ёстой.
Алек - Үгүй ээ, манай туршилтууд аюултай. Би бүгдийг зогсоохоор шийдсэн.
Лео - Чи татгалзаж болохгүй. Тэд бүсгүйг эргүүлж авч ирэх ёстой. Тэр манай зэвсэг.
Алек - Тэгээд чи намайг яах юм?
Лео - За яахав. Чамтай чамгүй болгочихно. Чи Зөвлөлт холбоот улсын цорын ганц эрдэмтэн биш.
Алек - Тэр чамд туслахгүй.
ххх
Вер - Вань, Ваня хар даа
Лих - Энэ юу вэ?
Вер - Урилга, аав тусалсан юм.
Лих - Байзаарай, Вера, хүлээ...
Вер - Ваня, чи яагаа вэ? Ямар нэг юм болоо юу?
Лих - Багтай хүн байдаг, би түүнийг харсан.
Вер - Чи дахиад л...
Лих - Чиний аав ч гэсэн харсан, Дотоод яамны ойролцоо дэлбэрэлт болсон. Товчхондоо...
Вер - Байзаарай, юун дэлбэрэлт? Аав яасан?
Лих - Вера тэр зүгээр ээ, бүх зүйл хэвийн. Одоо би...
Вер - Ваня хүлээгээч, тайвшир.
Лих - Би тайван байна.
Вер - Тайвшир, хоёулаа амралтанд явцгаая, бүх зүйл сайхан болно.
Лих - Вера, би хаашаа ч явахгүй.
Вер - Гуйж байна, бидний тусламжийг хүлээж аваач. Чамаас гуйя...
Лих - Надад туслах...
Вер - Ваня...
Лих - ...хэрэггүй. Надад ямарч тусламж хэрэггүй.
Вер - Ваня...
ххх
Люб - Би танд орж ирэхийг зөвшөөрөөгүй.
Лео - Түгжээгүй байсан. Сайн байна уу Люба, уулзалгүй уджээ. Шууд ажилдаа орцгоое.
Люб - Шууд гарсан нь дээр байхаа.
Лео - Бидний зорьж байсан бүхэн бүтсэн. Бид салааг бэлтгэж чадсан.
Люб - Миний төлөвлөгөөний дагуу.
Лео - Тийм ээ, лабораториос чухал бодгаль алга болчихлоо. Бид түүнийг эргүүлж авч ирэх ёстой. Үүний тулд би “М” салааг идэвхжүүлэх ёстой.
Люб - Ноён Ильинскийг яах болж байна?
Лео - Ильинский амь үрэгдсэн. Гадныханы халдлага.
Люб - Ильинский бид хоёр өөр өөр хүмүүс. Би танд туслахгүй.
Лео - Тийм байж, та үнэхээр Ильинскийгээс огт өөр хүн юм. Тэр ганц бие хүн байсан харин та хүүхдүүдтэй. Та тэдэнд маш хайртай. Тэрч бүү хэл ач байгаа.
Люб - Аан гээч, нөхөр Петров, надад сонирхолтой санагдчихлаа танд хэн нэгэн хайртай юу?
Лео - Тэгэлгүй яахав Люба. Эх орон надад хайртай. Маргаша өглөө таныг лабораторид хүлээж байя.
ххх
Эр - Сайн байна уу, хил давахад баримт бичгээ шалгуулаарай.
Мак - Сайн байна уу.
Эр - Энэ юу вэ?
Мак - Май, бидний баримт бичиг. Би манай галт тэрэгний бүх суудлуудыг авчихсан. Тухтай явах гэж. Энэ асуудал биш гэж найдъя.
Эр - Тэр үхчихсэн юмуу?
Мак - Таны зөв өө. Та хармаар байна уу?
Эр - Үгүй ээ, та хилээр цогцос авч гарч байна уу?
Мак - Юу гэхээр энэ бүсгүй миний хайр байссна юм.
Эр - Цогцос зөөх зөвшөөрөл хаана байна?
Мак - Би түүнийг үлдээх боломжгүй, тэр надтай хамт байх ёстой. Та эр хүн учраас үүнийг ойлгож байгаа байх.
Эр - Нөхөр Нойман, эндээ байж байгаарай одоохон учрыг нь олъе.
Мак - Би хаашаа ч явахгүй.
ххх
Эм - Тэрнийг шатаа, Шатаа. Тэгэхгүй бол хэн ч амьд үлдэхгүй.
Мак - Анна.. болгоомжтой, болгоомжтой. Тайвшир, тайвшир, тайвшир.
Аня - Юу болоод байна?
Мак - Би, би ойлгож байна, чамд асуух зүйл их байгаа. Би бүгдэд нь хариулна. Гэхдээ чи дахиад жаахан үхсэн мэт байх хэрэгтэй. Тэгвэл хэн хэнд нь хэрэгтэй.
Аня - Та намайг хаашаа авч явж байна?
Мак - Өөрийнхөө гэр рүү. Тэнд илүү тайван. Цай уух уу?
Аня - Би ойлгохгүй байна, та намайг хулгайлсан юмуу?
Мак - Би чамайг аварсан. Зөвлөлтөөс авч гарах хэрэгтэй байсан юм.
Аня - Яах гэж?
Мак - Чи өөр хүн.
Эр - Тайвшир, тайвшир, тайвшир. Үхсэн хүн чинь энэ үү?
Аня - Намайг тавь. Тавиач.
Мак - Түүнийг тавь.
Эр - Алив зогс.
Аня - Тэр намайг хулгайлсан.
Мак - Ингэх хэрэггүй.
Эр - Зогс.
Мак - Бүсгүй явахыг хүсч байна, тэгэхээр түүнийг явуулах хэрэгтэй. Харин бид тохиролцоно.
Эр - Наадах чинь юу вэ, авилга уу? Адгийн хөрөнгөтөн чамайг би одоо...
Мак - /харь хэлээр/... Явцгаая.
Аня - Та тэднийг яачихав аа?
Мак - Бидэнтэй соёлтой харьцахыг хүссэн.
Аня - Яагаад надтай ийм зүйл тохиолдоод байна аа?
Мак - Анна, хүлээгээрэй.
Аня - Юу болоод байна?
Мак - Надад чамд өгөх юм байна. Дараа нь өгье гэж бодож байсан юм. Энэ байна, май.
ххх
Лео - Ананербегийн нэг хэлтсийн дарга байга аюм. Москвинтин, ашгүй дээ. Шууд орчуулах юм бол Аненербе гэдэг нь “Өвөг дээдсийн өв” гэсэн утгатай. Тэд ямарч утга учиргүй далд хүчийг судалдаг. Гэхдээ рэйхэд одоо энэ моодонд ороод байгаа учраас манай Нойманд дэдэ удирдлагад нөлөөлөх, нэвтрэх гарц байгаа. Тэр судалгааны төвд болсон үйл явдалтай холбоотой хэлмээр байна. Түүний албан ёсны айлчлалын үе яг сүйрэлтэй давхцаж байгаа. Үүнээс гадна төмөр замын хилийн шалгах хэсэг рүү халдсан тохиолдол гарсан. Нойманы явж байсан чиглэл мөн бололтой. Түүнтэй хамт сүйрэлтэй холбоотой судалгааны төвийн өвчтөн зугтсан. Маш аюултай хүн. Түүнийг манай герман нөхөд ашиглахыг хүссэн тухай мэдээлэл ирсэн. Тэдний зорилгыг бид одоохондоо мэдээгүй байна. гэвч бид Нойманы байгаа газрыг олж мэдсэн. Манай тагнууланханаас мэдээлэл ирмэгц тусгай тасаг шууд Германыг зорин явна.
Эр - Манай алба танайд шилдэг сайн дурын дайчдаа өгөхөд бэлэн. Шалгагдсан, найдвартай залуус.
Лео - Санаачлага гаргасанд баярлалаа гэвч салааг бүрдүүлсэн. Тусгай М бүлгийн дарга нөхөр Смерчев энэ байна. Тэдний зорилго маш тодорхой бас ойлгомжтой. Болзошгүй аюулыг олж утсгах... Ваня, би завгүй байна.
Лих - Намайг бүлэгт оруулаач.
Лео - Чи тэнд байх ёсгүй.
Лих - Би орох ёстой, зөвхөн би Ноймантай нүүр тулж байсан.
Лео - Чи намайг үнэхээр залхааж байна. ы
Лих - Танд надаас салах сайхан боломж гарч ирлээ. Тусгай салаа хэзээ явах вэ?
Лео - Сонс, Вера байгаагүй бол би өөрөө чамайг буудчих байлаа.
Лих - Би үргэлж түүнийг...
Лео - Үгүй.
ххх
Аня - Та тэднийг алчихсан уу?
Мак - Хилчдийг үү? Би бишээ тэд өөрсдөө буудсан. Би зөвхөн чамд муу зүйл хийлгэхгүй байх бодол суулгасан. Уучлаарай. Би чамайг айлгахыг хүсээгүй юм.
Аня - Ихэвчлэн би хүмүүсийг айлгаж муу зүйл хийдэг. Энэ бүхэн надаас болсон.
Мак - Би чамайг хамгаалж чадна. Чи зөвшөөрч байна уу?
Аня - Надад сонголт байгаа гэж үү?
Мак - Надтай байхад чамд үргэлж сонголт байна.
Аня - Та хэл сайн мэдэх юмаа.
Мак - Би хэл сурахад их цаг зарцуулдаг.. Явна уу.
Аня - Биднийг авахаар ирсэн үү?
Мак - Суугаарай. Одоо хэрэггүй шүү.. Анна, ядарч байвал унт. Бид удаан явна.
Кат - Шинэ тоглоом ямар санагдав? Дур булаам юм.
Мак - Түүний юу чаддагийг харсан. Тоглоом биш шүү.
Кат - Баяр хүргэе. Түүнийг хяналтандаа оруулах л үлдлээ.
Мак - Тэр яг над шиг. Түүнд хүн хүндэтгэлтэй хандаарай гэж гуйя. За бид гэртээ ирлээ.
ххх
Мак - Энэ миний бяцхан арми.
Аня - Арми гэнээ?
Мак - Миний сурагчид, тэд бүгдээрээ гудамжинд амьдарч байсан, одоо надтай хамт энд байгаа.
Аня - Тэд ч гэсэн...
Мак - Үгүй ээ, тэд бидэнд шиг онцгой биш. Гэхлдээ жирийн хүмүүсийн дэргэд онцгой гэж хэлж болно.
Ган - Оройн мэнд ноён Нойман. Таныг хүлээж байгаа. Баярлалаа Ганс. Одоо би түр явахгүй бол болохгүй нь. Гэхдээ удахгүй. Хатагтай Крюгер чамайг хүргээд өгнө. Амарч байгаарай. Чамд энд таалагдана гэж найдъя.
Мак - Баярлалаа Далия.
Эр - Ноён Нойман таныг удаан хүлээлээ, та ядарсан харагдаж байна.
Мак - Харин та сэтгэл хангалуун байх шив. Зөгнөл таныг баярлуулсан уу?
Эр - Би таны тэр шидэт зүйлсэд итгэдэггүй. Утгагүй тоглоом, хорвоо гэдэг шатар. Танд олон бод байх тусам хүчтэй болдог.
Мак - Фюрер үүнийг утгагүй зүйл гэж үздэггүй. Таны бодлоор тэр тэнэг хүн үү?
Эр - Тэр шинэлэг бүхэнд анхааралтай ханддаг. Энэ европ моод удахгүй дуусна, тэгээд фюрер танаас рэйхээс авсан хөрөнгийг чинь нэхнэ.
Мак - Би танд таалагдахгүй байх шиг байна.
Эр - Миний бодлоор та хэтрүүлээд байна. Та манай тагнуулд өөрийнхөө залуусыг өгөхөө больсоноос гадна, олон улсын мөргөлдөөн өдөөх шахсан. Ганцхан би таны ЗХУ-д хийсэн хорлон сүйтгэх ажиллагааг мэдсэн гэж бодож байна уу?
Мак - Та миний хэн болохыг мэдсэн байх ёстой.
Эр - Таны энэ солиотой үйлдэл чинь муу үр дагавар дагуулна. Том дайн болох гэж байна Нойман. Харин та...
Мак - Хэнд хэдэн бод байгаа нь хамаагүй. Надад бэрс байна, түүний өмнө европын бүх ноёд бөхийнө.
Эр - Бэрс гэнээ?
Мак - Одоо бидэнд дэлхийн хамгийн хүчтэй зэвсэг байна адмирал аа.
Эр - Тэд ирнэ, та ойлгож байгаа биз дээ? Тун удахгүй, таныг хамгаалахын тулд би та яах гэж абверын төлөвлөөгөөр дэнчин тавьж холбоотны харилцааг муутгав, мэдмээр байна.
Мак - Адмирал аа, танд баярлалаа. Таны хамгаалалт одоо надад хэрэггүй. Танд сайн санаж явдагийн хувьд түүнтэй танилцуулъя. Оройн хоолонд урьж байна гэж бодоорой.
Эр - Та ямар төлөвлөгөөтэй байгаагаа надад хэлээч.
Мак - Эхлээд хувийн амьдралаа төвхнүүлье.
Эр - Нойман, Нойман би таныг баривчилна гэж анхааруулъя. Та хувийн хүслээ гүйцэлдүүлэх гэж абверын төлөвлөгөөгөөр дэнчин тавьж. Би танаас айхгүй, таны бэрснээс ч айхгүй. Та жирийн суманд оногдож үхэхийг би сайн мэднэ.
ххх
Охин - Намайг авч явна.
Пек - Авч явахгүй ээ.
Охин - Аваад явчихвал яах вэ Пек?
Пек - Аваад явчихвал бидэнд захиа бичээрэй.
Охин - Ямар нэг юм яриач.
Пек - Юу ярих гэж?
Охин - Юу ч хамаагүй ярь, үлгэр ч юмуу. Би унтаж чадахгүй байна.
Пек - Харин чи нүдээ аниарай. Хоёр уулын хооронд сайхан бүсгүй явж байж гэнэ. Вуоксаг тойрч гарах боломжгүй. Иматра гатлах боломжгүй. Турсо дээрээс нь харанхуй нөмрүүлсэн. Үүрдийн шившлэг уншигч. Бүсгүйг хулгайлахыг хүссэн, далайн ёроол руу авч явах гэсэн.
ххх
Аня - Хөөе. Чи яаж байна аа?
Бор - Чимээгүй, тэд сонсчихно. Тэднийг унтаж байх хойгуур зугтах хэрэгтэй. Чи надтай хамт явж болно. Би зам хаана байгааг мэднэ.
Аня - Би ойлгохгүй байна.
Бор - Идишээр ярьдаг уу, намайг ойлгож байна уу?
Аня - Би бол Анна.
Бор - Борух. Туслаарай.
Кат - Борух.
Мак - Борух, чи манай зочныг айлгачихлаа.
Кат - Үгэнд ордоггүй жаал, яв.
Аня - Тэр зугтах гэсэн үү, цонхоор үсрэх гэсэн үү?
Мак - Үсрэх гэнээ, үгүй л болов уу. Борух.. өнчин хүүхэд. Тэр гудамжинд өөрийнхөөрөө, зоргоороо амьдарч байсан. Харин манай энд журамтай, ойлгож байна уу?
Аня - Ийм зүйлээс болж зугтахгүй.
Мак - Чи галт тэргэнд надаас зугтсан биз дээ?
Аня - Би танд итгэж болох эсэхийг мэдэхгүй байсан.
Мак - За тэр, тэр ч гэсэн одоохондоо мэдэхгүй байгаа. Гэвч тэр маш муу арга зам сонгож авч. Энэ цайзын бүх үүд хаалга нээлттэй. Чи унтах хэрэгтэй, маргааш ярилцъя. Сайхан амраарай.
Кат - Чи хаанаас түлхүүр авсан юм? Гансаас хулгайлсан уу? Над руу хар, чи өөрийгөө хөнөөж байна. Хэнд ч өөрийнхөө жинхэнэ нэрийг хэлж болохгүй. Зөвхөн германаар ярьж бай. Ойлгов уу? Өнөөдөр хувийн цаг гэж байхгүй, шийтгэж байна. Бүгдээрэнг чинь.
Хүү - Чи яагаад зүгээр байж болдоггүй юм бэ?
Хүү2 - Чиний өмнө байсан хүүхэд ч бас дорой амьтан байсан.
ххх
Лих - Надад чиний туслалцаа хэрэгтэй байна.
Вер - Зүгээр эндээс явцгаая.
Лих - Аав чинь Герман руу явах баг бүрдүүлж байгаа. Би тэнд багтах ёстой.
Вер - Яах гэж? Багтай хүний араас хөөцөлдөх үү?
Лих - Тийм ээ. Ганцхан би түүний юу чаддаггийг харсан, би тэрнийг зогсоомоор байна.
Вер - Энэ бүхэн чамд надаас илүү үнэтэй гэж үү? Ваня, чи дайнаас огт өөр хүн болж ирсэн. Бид чамайг хүн болгох гэж олон жилийг зарцуулсан. Чи бүгдийг эхнээс нь эхлүүлэх гээд байна уу?
Лих - Гуйя, аавтайгаа ярилцаач. Тэр чиний үгэнд орох ёстой гэж бодлоо.
ххх
Люб - Тэгвэл баасанд уулзъя. Ваня.. санаа зоволтгүй Николай Николаевич, энэ миний найз. Сайхан амраарай.
Эр - Баяртай.
Люб - Уулзаагүй уджээ. За цай уух уу? Нойргүйдэл, толгойны өвчин, байдаг л зүйл.
Лих - Тэд их хүнд ажилтай бололтой.
Люб - Хэлээд юу гэхэв. Над дээр ирдэгээ нуудаг, сул дорой харагдахыг хүсдэггүй.
Лих - Харамсалтай, танд гаднаа самбар өлгөхийг санал болгох гэж байлаа. Профессор Любовь таны уйтгар гуниг, толгойны өвчин, нойргүйдлээс ангижруулна.
Люб - Юу гэхээр, сүүлийн үед зөвхөн энэ надад таашаал өгөх болсон. Чиний нойр сайн уу?
Лих - Сайн байгаа.
Люб - Итгэлтэй байна уу?
Лих - Надад хэлээч, хэрвээ хүн өөр хүнээр хүссэн бүхнээ хийлгэж байвал үүнийг ховсдолт гэж хэлж болох уу?
Люб - Хүчээр үү?.. Тийм гэж бодож байна.
Лих - Хэрвээ боломжтой бол үүнийг яаж эсэргүйцэхийг мэдмээр байна.
Люб - Сайн ховсдогчийг эсэргүйцэх боломжгүй.
Лих - Огт уу?
Люб - Онолын хувьд ямар нэг зүйл дээр хүчтэй төвлөрөх юм бол, гэхдээ ингэхийн тулд олон жил хичээллэх хэрэгтэй.
Лих - Тийм байж. Надад цаг бага байна.
Люб - Ваня, миний бодлоор бид ийм яриа өрнүүлж байсан санагдана. Яасан, чамд дахиад хэцүү байна уу?
Лих - Багтай хүн. Тэр байдаг.
Люб - Чи тийшээ явж болохгүй.
Лих - Та мэдэж байна.
Люб - Тэр Ильинскийг алсан.
ххх
Мак - Анна...
Аня - Би нүцгэн байна.
Мак - Уучлаарай, чи бараг нэг хоног унтсан.
Аня - Тийм үү?
Мак - Бэлэн болчихоод бидэн дээр буугаад ирээрэй.
Бор - Үгүй ээ... үгүй ээ...
Аня - Одоохон, одоохон, одоохон. Борух хэн ингэсэн бэ?
Бор - Баярлалаа.
Аня - Хүлээгээрэй. Алив хөлийг чинь суллая.
Бор - Намайг сулласанд баярлалаа.
Аня - Байзаарай, зогс, юу болоо вэ?
Бор - Энэ газрыг үзэн ядаж байна.
Аня - Юу?
Бор - бусад хүүхдүүд намайг үзэн яддаг. Тэд надаар даажигнаж бас зоддог.
Аня - Хүлээгээрэй, би, би, намагй ч гэсэн ингэж байсан. Гэвч... ойлгосон уу?.. Гэхдээ тэнд, тэнд олон муу хүмүүс байгаа. Ойлгож байна уу? Ойлгож байна уу, тэд хаа сайгүй байдаг. харин чи хүчтэй байж чадна. Кам, кам, кам, кам. Чи хүчтэй байж чадна.
ххх
/германаар ярьна/
Мак - Өө Анна, ашгүй дээ. Борух тэдэнтэй нэгдээрэй. Суугаач.
Аня - Баярлалаа.
Мак - Би тэр залууг дэмжиж байгаа. Түүнийг Ансел гэдэг. Авъастай хүүхэд.
Аня - Тэд энд юу хийж байгаа юм?
Мак - Тэд аненшпиль тоглож байна. Маш алдартай тоглоом. Нөгөө тал руу.
Аня - Та өөрийнхөө хүчийг хянаж чаддаг уу?
Мак - Чадалгүй яахав.
Аня - Таны хүчийг эсэргүйцэж болох уу?
Мак - Нэг хүн байсан, гэхдээ эртний явдал. Браво. Харин чи хянаж чадах уу?
Аня - Таны сурагчид байнга зугтдаг уу?
Мак - Үгүй ээ, байнга биш. Хэрвээ зугтах юм бол үргэлж эргэж ирдэг. Өө, өдрийн хоолны цаг болчихож.
ххх
Мак - Баярлалаа Катарина. Чи явж болно.
Аня - Та Катаринаг урьсангүй.
Мак - Крюгер хатагтай ажилтай байгаа. Бас Анна намайг чи гэж байгаарай.
Аня - Үүнийг бас бодолд нь суулгасан уу?
Мак - Катаринад уу? Би жирийн хүмүүсийн дунд амьдарч чадна. Өөрийнхөө хүчээр. Хэцүү боловч чадна. Жирийн хүмүүсд ч гэсэн жирийн далагаврууд байдаг. Үүнийгээ тэд юм асуухгүйгээр дуртайя гүйцэтгэдэг.
Аня - Чи ер нь хэн юм бэ?
Мак - Би чам шиг л нэгэн.
Аня - Энэ зарц нар, цайз, хүүхдүүд?
Мак - Цайзыг би өв залгамжилж авсан. Намгай өргөж авсан хүнээс өвлөсөн. Харин одоо миний асрамжийн газар болсон.
ххх
Кат - Баярлалаа. Эндээс гарцгаа.
Аня - Чи намайг худалдаж авахыг хичээж байна уу?
Мак - Би таныг ойлгохгүй байна.
Аня - Миний өрөөнд байгаа оёдлын машин. Миний юм оёдгийг мэдсэн үү?
Мак - Би чамд өнгөрсөн амьдралыг чинь санагдуулахыг хүссэн. Чамд энэ чухал гэж бодоод. Чи энд танихгүй газар ганцаараа байгаа.
Аня - Чи ямар сайхан сэтгэлтэй юм бэ.
Мак - Би чадах бүхнээ хийсэн. Гэвч дотоод яамныхан чиний эд зүйлсийг авчихсан... Сайхан хооллоорой.
ххх
Охин - Пекка, Пек. Ээж ээ, ээж ээ, ээж ээ. Дулы, Дулы.
Пек - Ээж ээ, ээж ээ, ээж ээ...
Охин - Дулы.
Хүү - Ах аа, ах аа...
Эр - Дюрга, зогс.
Хүү - Тэр бидний амийг аварсан.
Эр - Тэр бол шулам.
Пек - Аннике, Аннике.
Охин - Ээж ээ, ээж ээ, ээж ээ...
Пек - Аннике, Аннике босоорой... Зугтаарай.
Охин - Тэнд ээж байгаа. Тэнд ээж байгаа.
Пек - Зүгээр л гүйгээд бай.
Охин - Ээж ээ...
ххх
Лео - За, чи яачихав аа?
Вер - Надаас Ваня гуйсан, тэр салаанд орохыг хүсч байгаа.
Лео - Чи юу гэсэн?
Вер - Би түүнд хайртай аав аа.
Лео - Тийм учраас би татгалзсан юм. Чи ямар мэдэхгүй биш, тэр бууж өгөхгүй.
Вер - Бид яваад өгөх үү?
Лео - Бид бүх аргаа хэрэглэж үзсэн. Ятгасан, үл тоомсорлосон, эмчилж үзсэн.
Вер - Арай дээрдсэн ш дээ.
Лео - Одоо дахиад л... Багтай хүнийг алахыг харахаас нааш тэр зогсохгүй.
Вер - Та үнэхээр түүнийг явуулах хэрэгтэй гэж бодож байна уу?
Лео - Мэдэхгүй ээ. Гэхдээ тэр энэ бүхнийг дуусгах ёстой.
Эр - Энэ танай багийн шинэ гишүүн. Тэр даалгавраас эргэж ирэхгүй байгаасай гэж хүсч байна.
Бичиг Гадныхан, үргэлжлэл...
Аня - Өнөөдөр ямра нэг баяр болж байна уу?
Мак - Чухал юм бишээ. Ердөө л миний төрсөн өдөр.
Эр - Том дайн болох гэж байна Катарина.. Бүх зүйл таны гарт байна.
Мак - Энэ хүчийг чамд сүйрүүлэхийн тулд өгөөгүй. Харин хамгаалахын тулд өгсөн.
Төгсөв.
Back to episodes Go home