Метраж : 52 минут
Дүрүүдэд :
Аня – эм, 30 настай
Мак – Максимилиан эр, 40 настай
Вол - Володя эр, 35 настай
Кат - Катерина эм, 30 настай
Лих - Лихолетов эр, 35 настай
Лео - Леонид эр, 50 настай
Харилцааны зарчим :
Аня – Мак
Мак – Вол
Кат - Лих
Лих – Лео
ххх
Бичиг Ленинград, 1940 он.
Вол - Аня, чи яаж ингэж чадаж байна аа? Хэд хоногийн өмнө зассан.
Аня - Ёстой л чөтгөр шүглэчихсэн юм шиг.
Вол - Зөвлөлт холбоот улсад чөтгөр гэж байхгүй. За яасан, баяртай юу?
Аня - Баяртай.
Вол - Баяртай.
Эм - Явцгаая.
ххх
Вол - Аня, Анюта би чамагй хүргээд өгье.
Аня - Володя, би ах руугаа явлаа. Цайны цаг.
Вол - Сайн байна, би чамтай хамт явъя. Нэг мөр ахтай чинь танилцъя. Аня, намагй тоглоогүй гэдгийг мэдэж аваг. Хоёулаа батлуулах ёстой байсан юм. Гэр бүлтэй болъе. Чиний мөрөөдөл ш дээ.
Аня - Би өөрөө түүнд хэлэх ёстой. Юу гэхээр петя миний төлөө санаа зовж байгаа. Түүнээс өөр хэн ч надад байхгүй.
Вол - Түүнээс гадна би байна. За яахав, тэгвэл маргааш би очье.
Аня - Аанхаан.
Вол - Баяртай Аня.
Аня - Баяртай. Маргааш уулзъя.
Эм - Профессор Ильинскийн хөгжилт хүн төрөлхтний ирээдүйн тухай лекц болно.
Эр - Фрицүүд нисээд байх ч гэж, нөхдүүд бидэнд бэлэглэсэн бол дээр байсан юм.
Эр2 - Замаа харж яваач.
ххх
Бичиг Депо руу.
Эр - За үзээд алдах уу.
Мак - Хойд уртрагын 5 градус, 45 метр. Баталгаажуулсан, зүүн чигт явж байна.
Вол - Би чамд хэлсэн биз дээ, би чамд хэлсэн ш дээ. Аня. Ань.. яачихав аа, дахиад л ингэх юм.
Дүрүүдэд : .....
Бичиг ”Гадныхан”.
Вол - Баримт бичгүүд. Гайгүй болов уу?
Аня - Тэд үхчихсэн үү?
Вол - Би мэдэхгүй ээ.
Аня - Би яагаад ингээд байдгийг мэдэхгүй. Гэнэт өөрөө л.. Би осол болохоос айсан.
Вол - Зүгээр ээ, Аня. Энэ бүхэн одоо чухал бишээ. Хамгийн гол нь чи одоо юмаа бэлд. Явцгаая, хурдал.
Аня - Би дахиад явмааргүй байна.
Вол - Аня...
Аня - Энэ бидний гэр орон.
Вол - Гар бүтэн байхад ажил олдоно. Өөр газар амар тайван амьдарна, Гол нь чи миний хэлэхийг сонс. Чи надад амлаж чадах уу, амлалт өгч чадах уу? Юу ч тохиолдсон гэсэн дахиж тэгж болохгүй.
Аня - Би хэлээд байна ш дээ...
Вол - Аника...
Аня - Амлаж байна.
Эр - Смолин, явцгаая.
Вол - Хаашаа?
Эр - Амаа хамхиад дагаад яв. Тэр мөн үү?
Эр2 - Тийм ээ.
Эр - Чи бас хамт явна.
Вол - Түүгээр яах гэсэн юм? Анике дуугүй байгаарай, юу ч битгий ярь.
Эр - Бос. Гараарай, энийг бас аваад яв.
Эр2 - Яваарай.
ххх
Эр - За алив, алив, алив.
Эр2 - Кузнецов, энэ эвдэрсэн хэсгийг аваарай.
Эр - Надад нэг хүн хэрэгтэй байна... Энд шил байна, гараа зүсчихэв. Шил байна. Хол байгаарай.
Лих - Мөрдөгч Лихолетов байна. Юу болсоныг ярьж өгөөч.
Мак - Тэр шоконд орчихож, ухаан санаа нь самуурсан. Юм асуугаад нэмэргүй.
Лих - Би түүнтэй ярилцана, нөхөр Москвитин та холдож байхгүй юу.. Айх хэрэггүй, яриарай.
Эм - Тэнд... тэнд нэг эмэгтэй байсан.
ххх
Лих - Мөрдөгч Лихолетов байна. Зиак, Анна Смолина мөн байхаа? Эцэг эх.. байхгүй. Осол болох үед хаана байсан бэ?.. Осол болох үеэр хаана байсан бэ?
Аня - Буудал дээр, нөгөө...
Лих - Хэр ойрхон байсан?
Аня - Сайн санахгүй байна гэхдээ ойрхон.
Лих - Таньтай хамт Владимир Сорокин гэгч хүн байсан. Тэр хожитм бидэнд таны байгаа газрыг зааж өгсөн. Тэр таны хэн бэ?
Аня - Хэн ч бишээ.
Лих - Ойлгомжтой, за яахав. Хэн нэгэн таныг хөлсөлж үүнийг хийлгэсэн үү?.. Аан гээч, Аня хүмүүс олон зүйл ярьсан, хэд хэдэн хүн чамайг хашхирахад дэлбэрэлт болж ачааны машин шидэгдсэн гэсэн.
Аня - Би санахгүй байна.
Лих - Санахыг хчиээгээрэй, гуйя. Тэгэхгүй бол чамайг хувьсгалын эсэргүү, тэрслэгч нартай тэмцдэг хүмүүс ажиллах болно. Тэд чинь...
Аня - Золгүй явдал байсан, зүгээр л золгүй явдал.
Лих - Тийм ээ, би чамд итгэж байна. Нээрэн шүү. Би чамд туслахыг хүсч байна. За яахав.. Харж бай, 34 он, Витебск. Чи ахтайгаа яг энэ өдөр хотоос зугтсан. Сургуулиас баримт бичгүүдээ ч аваагүй. Дараа нь, 36 он, Смоленск. Дахиад та хоёр зугтсан. Ямар дүр зураг харагдаж байгааг мэдэв үү? Аня, чи надад итгэж болно. Нээрэн шүү, би чиний гэмт хэрэгтэн биш гэдгийг харж байна. би чамд туслахын тулд чадах бүхнээ хийнэ.
Аня - Бас дүүд үү?.. Би санаатай тэгээгүй.
Лих - Тэгэхээр чи байжээ?
Аня - Би яагаад ингээд байгааг мэдэхгүй, өөрөө л. Тэр бүх хүмүүс надаас болж.. би санаатай тэгээгүй.
Лих - Би ч гэсэн амьдралдаа хачирхалтай зүйл үзсэн. Үнэндээ харсан зүйл маань...
Аня - Юу харсан гэж?
Эр - Смолина, явцгаая.
Лих - Би мэдүүлэг авч дуусаагүй байна. Одоо түүнийг өөр хүмүүс судлана.
Эр - Явцгаая, явъя.. За Анечка, чи ямаршуухан байна?... Аня, явцгаая... Профессор Ильинский.
Алек - Суугаач. Чамайг тэд шууд наашаа авч ирэх ёстой байсан юм. Чи тэнд байх ёсгүй. Надад чиний тухай ярьж өгөхөд би ямарч буруугүй гэдгийг би шууд ойлгосон. Энд хэсэг байсан нь дээр. Манай энд амралтын газар гэж ойлгож болно. Чам шиг хүмүүсд зориулсан.
Аня - Ямар гэж?
Алек - Онцгой, үнэн бол шүү дээ.
Аня - Баярлалаа.
Алек - Баярлалаа Лиза. Ид ид, нэрэлхэх хэрэггүй.
Аня - Та яагаад идэхгүй байгаа юм?
Алек - Гэдэс өвдөөд. Чи гол нь санаа зовох хэрэггүй, ямарч муу зүйлийн тухай бүү бод. Энд байгаа хүмүүс сайн хүмүүс.
Аня - Намайг тэнэг гэж бодох хэрэггүй.
Алек - Хэрэггүй бол тэр л биз. Бид хоёр дөнгөж танилцаад байна.
Аня - Петяг ч гэсэн наашаа амралтын газар авч ирэх үү?
Алек - Петяг уу, Пе...
Аня - Би түүнтэй ярилцмаар байна.
Алек - Одоо уулзах боломжгүй болов уу.
Аня - Би дүүгээ харахаас нааш юу ч хэлэхгүй.
Алек - За яахав, би уулзуулахыг хичээе. Харин хариуд нь чи бидэнд туслана гэж амла. Судалгаанд, чамайг судлах болно. Чиний чадваруудыг, тохирох уу?
ххх
Эр - За.
Эр2 - Нөхөр Петров уу, Лихолетов дахиад энд ирсэн.
Лих - Надад нэг таамаг байна.
Эр - Бидний хувьд таамаг ойлгомжтой, хорлон сүйтгэх. 58, дурын бүрэлдэхүүн. Дараа нь чи өөрөө юу болохыг мэдэж байгаа.
Лих - Яагаад миний хэргийг авчихав?
Эр - Чиний хэрэг бишээ. Итгэхгүй байгаа хэрэг.
Лих - Та өөрөө тэр ямарч хорлон сүтйгэгч биш гэдгигй мэдэж байга аш дээ.
Эр - Тэгээд тэр хэнтэй адилхан гэж?
Лих - За яахав, та үүнийг яаж тайлбарлах вэ? Эгч дүү хоёр Витебскд ирэхэд нь тэдний өрөөг хулгайчид ухчихсан. Дүү рүү нь хутга барьж дайрсан, байшин нурсан. Цаашаалд, тэд Смоленск руу нүүсэн. Гэтэл тэнд гэнэт гүүр нурсан. Хоёулаа хэргийн газар байсан, хэдэн арван хүн хохирсон тэд яагаа ч үгүй. Харин одоо Ленинград бас трамвай.
Эр - Би санаж байна. Өнөөдөр бөмбөг дэлбэрсэн. Бусдых нь учрыг бол олчихно. Битгий бусдын хэрэгт хошуу дүрээд байгаарай даа. Чамаас гуйгаагүй шүү. Энэ бол тушаал. Би өөрийнхөө солиотой хүргэнээс болж дарга нарын өмнө очих нүргүй болж байна. Лих чи байхгүй газраас л ид шид хайгаад байх юм. Намайг уучлаарай гэхдээ чи тэнэг байсан, тэнэг чигээрээ л үхэх бололтой.
Лих - Та үхүүлэхгүй ээ.
Эр - Тэр үнэн. Би нэг юмыг ойлгохгүй байна, чи хэнийгээ дуурайсан ийм талархах сэтгэлгүй юм бэ. Чиний утгагүй илтгэх хуудас ч дүүрч. Би аргалчихсан. Мадридын дараа би арай гэж цолоо хадгалж үлдсэн.
Лих - Би харсан зүйлээ бичсэн.
Эр - Би ойлгож байна. Чи найзуудаа алдсан... Цамцаа сольж өмс.. Верад мэнд дамжуулаарай. Хавтасаа орхичих.
ххх
Вер - Яагаад яриагүй юм?
Лих - Уучлаарай, ажил ихтэй байлаа. Чи юу болсоныг төсөөлөхгүй дээ. Гудамжинд хашхираад ачааны машин, трамвайг онхолдуулсан эмэгтэйг саатуулсан юм. Баттай ер бусын зүйл, би итгэлтэй байна. Тэр мөн байх. Тэнд бас газар дээр мөр үлдсэн байсан. Би тийм зүйл харж байгаагүй. Хамгийн гол нь тэр үнэнээ хэлсэн, ойлгож байна уу? Би учрыг нь олчих байсан гэтэл танай аав урьдын адил саад болоод байх юм. Мөрдөснийхөө төлөө үхэж хатаад. Миний хэргийг булаачихсан.
Вер - Вань, чи амралтаа авбал яасан юм. Амралтын газар руу явцгаая. Бидэнд ямар сайхан байсныг санаж байна уу?
Лих - Вера чамаас гуйя, би одоо ноцтой зүйлс ярьж байна.
Вер - Энэ бүхэн чамд ямар хэрэгтэй юм бэ?
Лих - Чи өөрөө ойлгохгүй байна уу? Вера, хэрвээ үүнийг баталсан бол миний Мадридад ч гэсэн итгэх байсан. Хүмүүс ийм зүйл байдгийг мэдэх ёстой.
Бичиг Мадрид, 1936 он.
Эр - Салаа анхаар, 9 минут.
Лих - Амжинаа.
/харь хэлээр/
Эр - Талбай орох хэсгийг минажуулна. Багануудыг халхална.
Лих - Чөтгөр ав, энэ хэн бэ?
Эр - Энгийн иргэдийг буудан хороохоор тууж байна.
Лих - Нөгөө талаас нь тойрч очье.
Эр - Тулаанд орж болохгүй гэж тушаасан.
Лих - Тэднийг алчихна ш дээ.
Эр - Лихолетов хэрвээ бид цувааг алдчих юм бол илүү олон хүн алагдана. Салаа миний хойноос. Амжихгүй нь үүгээр явцгаая.
Лих - Новшнууд.
Эр - Бүгд байр байраа эзлээрэй.
/харь хэлээр/
Лих - Новш гэж.
Эр - За яасан, амжих нуу?
Лих - Хурдан мина тавиарай. За алив. Халхлаарай.
Эр3 - 2 минут.
Эр - Онгоц.
Лих - Ухарч болохгүй.
/харь хэлээр/
Бичиг 1940 он.
/харь хэлээр/
Бор - Та тоглохгүй юмуу?.. Та тоглохгүй юмуу?
Кат - Браво, чи надад боломж өгсөнгүй.
Бор - Та сайн тоглолоо хатагтай.
Кат - Чамайг хэн гэдэг вэ?
Бор - Борух.
Кат - Хэн чамд шатар заасан бэ Борух?
Бор - Авга ах маань. Тэр намагй авъяастай гэсэн.
Кат - Тэгсэн гэнээ, чи гэр бүлтэй юу Борух?
Бор - Хэн ч үлдээгүй, бүгд амь үрэгдсэн.
Кат - Чи бид хоёр адилхан юм. Чи өлсөж байгаа байх даа? Манайд очмоор байна уу? Би чамайг орон хоолоор дайлъя. Өөр хүүхдүүдтэй танилцуулъя. Тэд яг чам шиг, чи тэдэнд таалагдана.
Бор - Би асрамжинд очмооргүй байна. Тэнд муухай.
Кат - Тэр асрамжийн газар бишээ. Бид гэр бүл, том гэр бүл. Гэхдээ чамд орон зай олдоно. Чамд өнөөдөр хоноглох газар байгаа юу?
Бор - Хариуд нь юу авах вэ?
Кат - Юу ч хэрэггүй. Юу ч авахгүй, хэрвээ таалагдахгүй бол чи хүссэн үедээ явж болно. Амлаж байна. Гэхдээ нилээн хол явна гэхдээ би машинтай.
Бор - Та машинтай юмуу, хатагтай?
Кат - Чиний хувьд зүгээр л Катарина.
Мак - Борух. Май идээрэй. Намайг Нойман гэдэг.
Бор - Сайн байна уу. Тэнд олон хүүхэд байгаа юу?
Кат - Тийм ээ.
Бор - Жаахан хүүхдүүд байгаа юу?
Кат - Байгаа.
Бор - Тэд ч гэсэн хүссэн цагтаа явж болох уу?
Кат - Тийм ээ, гэхдээ тэд хүсэхгүй байгаа. Удахгүй чи өөрөө бүгдийг харна.. Авъяастай боловч жирийн жаал байна.
Мак - Чи үүнийг мэдэх боломжгүй.
Кат - Тэр еврей хүүхэд.
Мак - Энэ бидний хувьд асуудал болохгүй. Асаагаарай, явцгаая.
ххх
Алек - Явцгаая.
Аня - Энд юу байдаг юм?
Алек - Аннушка минь, би хэлсэн ч чи итгэхгүй. Итгэх юм бол унтахгүй. Аня, чи гоц бүсгүй. Харин бид чам шиг хүмүүсийг олж аваад судлах сонирхолтой байдаг. Чи айх хэрэггүй, бид одоо чиний хэвийн байгаа эсэхийг шалгана. Эхний ээлжинд харин дараа нь дүү дээр чинь очно. Тэгж тохирсон.
Эр - Ийшээ. Суучих.. Битгий хөдлөөрэй.
Аня - Пекка.
Пек - Аннике.
Алек - Танд 2 минут байна.
Эр - М-1 туршилтын хүн, уулзалт 120 секунд.
Аня - Чи ямаршуухан байна? Чи зүгээр үү? Хэрвээ тэд чамд муу зүйл хийвэл би тэдэнд туслахгүй.
Пек - Аннике бүү ай, би зүгээр байгаа. Өнөөдөр бараг явуулна гэсэн.
Аня - Би үүнийг баттай мэдмээр байна.
Эр - М-1 туршилтын хүн, торноос холдоорой.
Аня - Би чамд захиа бичих болно. Тэд надад амласан.
Пек - Аннике, надад өгсөн амлалтаа санаарай.
Алек - Аня, явцгаая. Петя яах ч үгүй. Амлаж байна.
Аня - Удахгүй уулзанаа.
Бичиг Фрайбург, 1940 он.
Мак - Өнөөдрийн шуудан хаана байна?
Кат - Ажлын өрөөнд.
Мак - Ойлголоо.
ххх
Алек - Орно уу. За энд тухлаад аваарай... Ор ор.
Лео - За манай хорлон сүйтгэгч яаж байна?
Алек - Тэр санаатай тэгсэн гэж бодохгүй байна.
Лео - За тэгвэл тэрнийг суллаад явуулъя.
Алек - Хар даа, би өмнө нь хэзээч ийм зүйл харж байгаагүй. Ойлгож байна уу. Энэ тайлбарлах боломжгүй зүйл. Онцгой нэгэн. Харав уу, үл мэдэгдэх эх үүсвэртэй голомт. Ажаад байхад түүний хүчтэй шууд холбоотой байх. Тэр шинжлэх ухааны шинэ нээлт.
Лео - Тэр шинэ зэвсэг. Ингэхэд энэ ганц удаагийн тохиолдол биш, хар даа. Түүний тусламжтай бидний юу чадахыг төсөөлж байна уу?
Алек - Төсөөлөхгүй байна. Тийм учраас судлах хэрэгтэй.
Лео - Цаг алга, өдөөх хэрэгтэй.
Алек - Юу? Би хэзээч тийм зүйл хийж байгаагүй, би.. эрдэмтэн бас...
Лео - Би үүнд санаа тавьсан. Танилц, танай шинэ лабораторийн эрхлэгч. Нөхөр Волнов.
Эм - Усны дээж.
Эр - За тэгэхээр сүлжээг хаагаагүй байна. За, Сергей Константинович эхэлцгээе. Шилжүүлэгчийг Ж байрлалд. Бэлдээрэй. Тэсрэлтэд бэлдээд.
Бичиг Лениград, 2 сарын дараа.
Алек - 7-0-2-5-3-2
Бичиг Хамрах цар хүрээ.
Эр - 7-0-2-4-0... Үгүй ээ, биш, 0-0-0-3-2-7.
Бичиг Фрайбург, 1940 он.
Эр - Бичлэгийг 2 сарын өмнө хийсэн. Энэ бүсгүйг Анна Смолина гэдэг, миний олж мэдсэнээр тэр одоо болтол Лениградад байгаа.
Мак - Онцгой нэгэн.
Кат - Би зөвлөлт холбоот улс руу явах уу?
Мак - Үгүй ээ Катарина, энэ удаад би өөрөө явна. ЗХУ руу ороход тийм ч амар биш. Рэйх албан ёсны айлчлал хийхэд туслана. Тэгвэл илүү амар.
ххх
Кон - Кондратьев.
Мака - Би бол Макарчук. Явцгаая, бид сонингийн зураг авах ёстой.
Кон - Ийм том үйл явдал, германы эрдэмтэн найрсаг айчлал хийж ирлээ. Бид баяртай байна.
Мак - Дуртайя.
Кон - Сууна уу... Манайд тавтай морил.
ххх
Кон - Намайг дагаад явна уу.
Мак - Максимилиан Нойман. Шинжлэх ухааны Ананербе агентлагийн тэргүүн зэргийн магистр. Харин та профессор Ильинский байх.. Тохиромжгүй цагт саад болсонд...
Алек - Тэгж их ёсорхох хэрэггүй. Таны хүлээсэр.. байтал хамаг юм.. хорхойд идэгчихлээ. Та яаж манай инститүүтэд ирэх зөвшөөрөл авав? Сайн байна, гэвч миний бие муу байгааг та анзаарсан байх. Танилцуулга хийж чадахгүй нь. Бусад профессоруудыг санал болгож чадах байна. Дутахааргүй нэр хүндтэй хүмүүс.
Мак - Би таныг зорьж ирлээ.
Алек - Намагй гэнэ,э таныг анхааралтай сонсож байна.
Мак - Би таны өвчтөнтэй ярилцмаар байна.
Алек - Надад өвчтөн байхгүй.
Мак - Түүнийг Анна Смолина гэдэг. Түүний энд байгага би мэднэ. Яарах хэрэггүй профессор оо, ухаалаг байх нь зөв. Би шударга байна гэж амлая. Яагаад гэвэл би таныг чинь сэтгэлээсээ хүндэлдэг.
Алек - Та юу сэдээд байна? Та энэ өрөөнөөс гарахад юу болохыг төсөөлж байна уу?
Мак - Юу гэхээр.. би таны номнуудыг уншсан. Та бол маш, маш авъяаслаг хүн.
Алек - Би маш хүнд өвчтэй хүн.
Мак - Ходоодны хорт хавдар, эцсийн шат. Маш таагүй өвчин. Эхлээд өвдөнө, дараа нь өвдөнө, дараа нь дахиад өвдөнө.
Алек - Танай тагнуул сайн ажилладаг юм байна. Би инээдтэй юм юу хэлчихэв?
Мак - Профессор оо, уурлах хэрэггүй. Тохиролцоо хийе, би сүүлийн хагас жил юу ч өвдөхгүй болгож чадна. Та эрүүл хүн шиг амьдарна. Үүний хариуд би түүнтэй ярилцмаар байна.
Алек - Надад ямар нэг мансууруулах бодис санал болгох уу? Намагй хууртана гэж бодоо юу? Би бодисуудыг маш сайн мэднэ. Та мэдэж ав.
Мак - Тийм ээ, би мэднэ. Бид хоёр сайн танилууд биш профессор оо, гэхдээ та миний талаар мэдэж байх ёстой. Би хэлсэн амандаа хүрдэг. Та ч гэсэн ялгаагүй.
Алек - Юу болоод байна?
Мак - Унтаарай профессор оо. Өвдөлт байхгүй.
/харь хэлээр/
Бичиг Протоколгүй буудан хороох.
Мак - Та ярьж чаддаг болохоороо магадгүй хашхирахыг хүсэх байх. Гэхдээ хашхирахаасаа өмнө өөрийгөө чагна гэж зөвлөмөөр байна. Анхааралтай чагнаарай, нөхөр Ильинский. Танд амар байвал би өвдөлтийг эргүүлж өгч чадна шүү.. Тэр хаана байна?
ххх
Алек - Анхааруулъя, хэрвээ та ер бусын зүйл хүсч байгаа бол талаар болно. Тархины судалгааны үр дүн гайхалтай бас тогтвортой байсан. Гэхдээ бодит үр дүн одоохондоо гараагүй байна. Анна хаана байна?
Эм - Туршилтын хэсэгт Александр Иванович. Дуудах уу?
Алек - Өөрсдөө очье, май авч бай.
ххх
Лих - Леонид Васильевич, орж болох уу?
Лео - Наадах чинь юу вэ?
Лих - Би мэргэжилтнүүдтэй зөвлөлдсөн. Мөр хоорондын зайг харав уу, энэ бөмбөг биш гэдэг нь батлагдсан. Тэнд хэлтэрхийнүүд бас дэлбэрэлт болсон газар нүх үлдэх ёстой байсан. Гааз биш нь тодорхой, учир нь дэлбэрэлтийн хүч огт өөрөө тархдаг. Энэ бол дууны долгион, ойлгож байна уу?
Лео - Чи намайг залхааж гүйцлээ. 2 сар өнгөрчихлөө, мартаж болно доо.
ххх
Алек - Дуусгаарай.
Эр - Хүчдэл 2, түүнийг сулла.
Алек - Орцгоое. Аня, чамагй нэг хүнтэй танилцуулмаар байна. Максимилиан Нойман, таны овгийг мэдэхгүй юм байна.
Мак - Хатагтай таны хувьд зүгээр л Макс.
Алек - Чи яагаад дугарахгүй байна Аня?
Аня - Таатай байна.
Мак - Александр Иванович биднийг түр орхихгүй юу.. Анна, чи яах гэж энэ бүхнийг тэвчиж байга аюм?
Аня - Миний дүүг тэд хорьчихсон.
Эр - Түүнд бүү гар хүрээрэй.
Аня - Энэ юу вэ?
Мак - Профессор чамд худлаа ярьсан бололтой.
Бичиг Буудан хорох тогтоол, Смолин Пётр Михайлович.
ххх
Лих - Намайг түүнтэй уулзуулаач, би миний зөв гэдгээ баталъя... Чөтгөр ав...
Лео - Байна уу...
Эм - 2-р хэлсийнхэн байна...
Бичиг “Гадныхан” дараагийн ангиудад...
Эр - Тэгэхээр цогцосыг хил дамнуулан гаргах нээ?
Алек - Аня бүгдийг устгасан.
Лео - Би М салааг идэвхжүүлэх хэрэгтэй байна.
Эр - Энэ миний бяцхан арми.
Мак - Надад бэрс байгаа, түүний өмнө Европын бүх хаадууд толгой бөхийлгөдөг.
Төгсөв.
Back to episodes Go home