Alliance-15
Орчуулсан: Ж.Тамир
Үргэлжлэх хугацаа: 45мин
Нэмэгдсэн дүр:
В: эм, Вей эгч
Гарчиг: ........ 15-р анги
Вей: Ор ор.
Ми: Вей дарга аа, Гү захирал ирлээ.
Вей: Гү захирал? Гэнэтхэн юу болоод хүрээд ирэв?
Гү: ОП-1-ийн талаар ярилцахаар ирлээ.
Вей: Мэдээж. Лин захирлын өрөөнд ярилцъя.
Гү: Жиан Шийг бас дуудчихаарай. Ингэж уулзаж байгаа нь тэрний ач.
Вей: Тэгэлгүй яах вэ. Ми Шүэ. Жиан Шийг дуудаад ир.
Ми: За.
Вей: Гү захирал аа, ийшээ. Энэ манай бүтээгдэхүүний хэлтэс.
Ми: Жиан Ши?
Эр: Жиан Ши. Үнэхээр явах юм уу?
Жиан: Явна аа.
Эр: Дараа тааръя.
Жиан: Дараа тааръя. Амжилт. Баяртай.
Эм: Баяртай Жиан Ши.
Эм: Баяртай.
Ми: Жиан Ши. Вей дарга дуудаж байна. Жиан Ши.
Жиан: Яагаад байгаа юм бэ?
Ми: Вей дарга дуудаж байна гээд хэлээд байна.
Жиан: Байна уу?
Лин: Жиан Ши, Гү Шү Арк руу явсан. Гү Шүгийн хэлснээр хийгээрэй.
Жиан: Ойлголоо. Гү захирал хаана байна?
***************
Зах: Өнгөрсөн жил хилийн чанадад Пу Лиу Тек-ийг зарахад чинь энд ирээд том юм төлөвлөж байна даа гэж бодож байлаа. Яах аргагүй миний зөв байж. Гү захирал аа. Та Паншигийн хамгийн залуу түнш байх.
Вей: Гү захирал сургуульд байхын л гоц байсан.
Гү: Вей дарга хэтрүүлж байна.
Зах: Ор ор.
Ми: Вей дарга аа, Жиан Шийг аваад ирлээ.
Зах: Жиан Ши, тийшээ суу.
Жиан: За.
Вей: Ми Шүэ. Одоо болсон. Буцаад явж бай, хаалгаа сайн хаачихаарай.
Ми: За.
Вей: Жиан Ши. Яасан хайхрамжгүй юм бэ? Гү захирлыг өнөөдөр ирнэ гэж хэлэхгүй яасан юм? Ямар ч бэлтгэлгүй байхад чинь.
Гү: Тийм сүртэй юм биш. Ажлаас болоод тэгж байгаа юм.
Жиан: Үнэнийг хэлэхэд бид энэ удаа нэлээд бэлдсэн.
Зах: Тийм ээ. Панши, Арк хоёр хүчээ нэгтгэвэл хүчтэй холбоотнууд болно.
Вей: Гү захирал аа, Жиан Шийг би өөрөө сургасан. Тэр ажилдаа их сайн. Манай бүтээгдэхүүний хэлтэс, бусад зүйлийг мэдэхгүй ч, үр дүнд хүрэхийн тулд бид чадах бүхнээ хийх болно. Манай Ай Ти хэлтэс танайхтай хэд хэдэн удаа холбоо барьсан байх. Гэхдээ нааштай зүйл болоогүй. Манай бүтээгдэхүүний хэлтэс таныг урьж чадлаа.
Гү: Лин захирал аа. Би жижиг сажиг ярианд дургүй. Миний ирсэн шалтгаан бол хамтарч ажиллах санал.
Зах: Гү захирал аа, нээрэн үү? Наргиа биш биз дээ?
Гү: Би наргиж байгаа хүн шиг байна уу? ОП-1-ийг авмаар байвал тэр гэрээг Жиаш Шийд даалга.
Зах: Сайн хэрэг байна. Би захирлуудын зөвлөлд мэдэгдээд, гэрээгээ хийж болно.
Гү: Болж байна.
Зах: Гү захирал аа. Хамтарч ажиллая.
Гү: Хамтарч ажиллая.
Зах: Энэ Жиан Ши ингэхэд хэн юм? Паншигийн Гү захирлыг хүртэл манай компани дээр гэрээ хийхээр ир гэж ятгаж чадсан байна. Бас үнийг нь сайн буулгалаа.
Вей: Лин захирал аа. Та мэдэхгүй байх. Ийм авъяастай хүнийг Аркаас явуулах шахсан.
Зах: Яагаад?
Вей: Фен Кайгийн хийсэн хэрэг илчлэгдсэнийг санаж байна уу?
Зах: Аан. Тэрний хийсэн хэрэг үү?
Вей: Фен Кай эхлээд бэлгийн дарамт үзүүлсэн. Уурандаа бодлогогүй хийсэн алхам. Хүний нөөцөөс тэрнийг хална гээд байгаа. Гэхдээ Жиан Ши шиг чадварлаг хүнийг авч үлдэх хэрэгтэй байх. Би зөндөө эсэргүүцсэн. Тэгээгүй бол Паншитай хамтарч ажиллах боломж олдохгүй байлаа.
Зах: Сонирхолтой л юм.
**************
Вей: Суу. Паншитай хамтарч ажиллах талаар асуувал намайг хэлэлцээр хийсэн гэж хэлээрэй. Би Гү Шүтэй нэг сургуульд байсан. Хамтарч ажиллах нь анхнаасаа ойлгомжтой байсан. Тэгвэл чи тайлбарлах гэж зовохгүй. Юу гэж бодож байна?
Жиан: Хамтарч ажиллахаар тохирчихсон. Хэн хэлэлцээр хийсэн нь сонин биш.
Вей: Чи Гү Шүг яаж мэддэг юм?
Жиан: Вей дарга аа. Энэ миний танд тайлагнах ёстой ажил биш санагдах юм.
Вей: Мэдээж. Чи эрчүүдийн аргыг сайн олдог юм чинь.
Жиан: Надад чаддаг юм олон байгаа. Бага багаар олж мэдэх боломж олдоно оо.
Вей: Чи миний удирдлаган доор байгаа. Бид хангалттай олон удаа уулзана. Ажлаа сайн хий. Би дэд захирал болохоороо чамайг орхихгүй.
Жиан: Вей дарга аа, өөрийнхөө амбицийг ажилчидтай байнга холбох юм аа. Энэ чинь холбож байгаа биш барьцаалж байгаа хэрэг. Тэгээд ч хэн дэд захирал болох нь шийдэгдээгүй байгаа. Паншитай хамтарч ажиллах боломж танд олдсон ч, хөзөр миний гарт байна. Энэ хөзрийг яаж ашиглах, ямар нөлөө үзүүлэхийг одоохондоо хэн ч мэдэхгүй. Тийм биз дээ?
Вей: Чиний хэлдэг зөв. Ажил дээр санаанд чинь таарахгүй юм байвал надад хэлээрэй. Хуучны дүрэм. Би замыг чинь засч өгнө.
Жиан: Вей дарга аа, та болгоомжтой байсан нь дээр байх. Надад санаа тавих шаардлагагүй.
Ми: Зарлах юм байна. Өнөөдрөөс Жиан Ши албан ёсоор бүтээгдэхүүний сурталчилгааны тасагт ажиллахаар болсон. Бизнесийн зөвлөхийн албан тушаалд. Панши шиг том үйлчлүүлэгчийг хариуцна.
Эм: Жиан Ши эргээд ирж.
Жиан: Ми Шүэ. Миний ширээг шинэ ажилтанд өгчихсөн. Би хаана суух вэ?
Ми: Миний ширээн дээр суу.
Жиан: Тэгвэл хурдан чөлөөлөөд өгчих. Паншитай хамтрах гэрээ бичих хэрэгтэй байна. Бас, уучлаарай. Намайг халах гэрээг олоод өгөхгүй юу? Баярлалаа.
*************
Жиан: Лин Шуан. Чи өнөөдөр юу болсныг хараагүй. Нөгөө Вей Мин, бас их зантай Ми Шүэ хоёр нүүр хийх газаргүй болсон. Би инээдээ арай гэж барилаа. Хамаг дотор эрхтэн маань гэмтсэн байх аа.
Лин: Хүний царай харах аргагүй болсон уу?
Жиан: Аргагүй л чадварлаг хүмүүс байна лээ. Хүмүүсийн нүдэн дээр зан нь 180градус өөрчлөгдсөн. Хамарт нь баас түрхчихсэн юм шиг царай нь нүд ирмэх зуур өөрчлөгдөж байна лээ. Жүжигчин байсан бол Оскарын шагнал авахгүй юу. Лин Шуан. Чамд баярлалаа. Аркт орсоноос хойш би анх удаа л толгойгоо өндөрт өргөж байна. Анх удаа эрх мэдлийн өмнө бөхийж, айх зүйл алга. Надад тусалсанд баярлалаа.
Лин: Зүгээр ээ. Хамтарч ажиллахаар болсон болохоор одоо бүх зүйл танаас шалтгаална Жиан меженер ээ. Намайг хоолоор дайлаарай. За юу?
Жиан: Тэгэлгүй дээ. Нээрэн, асуух юм байна. Яаж Гү Шүг ятгаж, Паншийг зөвшөөрүүлсэн юм?
Лин: Надад тийм чадвар байхгүй ээ. Би одоо чиний ачтан дээр очиж талархахаар явж байна. За за, тасаллаа шүү.
Гү: Энд юу хийж байгаа юм?
Лин: Ингэж таарах гэж, Гү Шү. Би... Чи аав дээр ирээ юу?
Гү: Лин багшийн гуйсан юмыг бүтээчихсэн. Тэгээд би хэлэх гэж ирсэн юм. Тэр хоёр хөгширч байна. Ялангуяа багш. Эмнэлгээс гараад удаагүй байгаа. Тэгсэн мөртлөө зах явж, хүнс цуглуулаад ирж хоол хийнэ. Дээр нь хүн гуйж, ажил бүтээнэ. Дахиад ийм хэрэг гарвал багшид төвөг удаад байлгүй, надад хэлчихэж бай. Паншитай хамтарч ажиллахад яагаад Лин багшаар дамжуулъя гэж боддог байна аа. Би яаж ч бодоод ойлгохгүй байна.
Лин: Панши, Арк хоёр манай улсын интернэтийн хамгийн хоёр том компани. Манай аав шиг тэтгэвэртээ гарсан багш яаж оролцох вэ дээ? Би олон жил гэртээ суугаад, салбараасаа хөндийрсөн. Тэгсэн ч гэсэн би ухаанаа алдчихаагүй байна. Энэ хоёр компани тэртэй тэргүй хамтарч ажиллана. Аав оролцоогүй байсан ч, хамтарч ажиллах нь цаг хугацааны л хэрэг.
Гү: Панши Арктай хамтарч ажиллана гэдэгт яагаад ийм итгэлтэй байгаа юм?
Лин: Би Паншигийн гаргасан ОП-1 технологийг жаахан судалсан. Одоохондоо Ази-Номхон далайн орнуудад байгаа том компаниудад зориулагдсан техникийн хувьд хамгийн шилдэг программ. Аркаас гадна Жин Руйгаас өөр авч чадах компани байхгүй. Тэд нар бүгд Силикон Валлигаас алгоритмын мэргэжилтэн өндөр үнээр хөлсөлсөн. Тийм болохоор одоохондоо Паншитай хамтарч ажиллахгүй. ОП-1-ийг худалдаж авах компани Аркаас өөр байхгүй. Панши өндөр үнэ хүргэх гээд гэрээ хийхээ хойшлуулаад байсан болохоос.
Гү: Чиний хэлдэг бараг л зөв. Логик чадвар чинь хэвээрээ байх шив.
Лин: Гэхдээ чи оролцоогүй бол Жиан Ши ажлаасаа халагдах байсан.
Гү: Ингэхэд Жиан Ши та хоёр ямар харилцаатай юм?
Лин: Найзууд.
Гү: Их чухал найз байх.
Лин: Тэрний өмнөөс баярлалаа.
Гү: Лин багшид хэлээрэй. Би чамд биш багшид тусалсан.
***************
Эр: Миний харсанаар Жиан Ши Гү Шүг гуйж байгаа шинжгүй байсан.
Эр: Чи тэрнийг дутуу үнэлсэн байна. Жиан Ши хэн билээ? Жиан Ши манай Арк компаний шуугианы хатан хаан гэдгээрээ алдартай. Фен Кай, дараа нь Вей даргатай нэр холбогдоод авсан. Паншигийн Гү Шү ч гэсэн тэрний занганд орчихсон юм билүү? Царайлаг хүн ажил дээр хүртэл азтай байх юм. Тэгээд ч боловсрол, чадварыг бол яваандаа сайжруулчихаж болно.
Эр: Дутуу зүйлээ нөхөх сайхан арга байна.
Бо: Миний бодлоор та хоёр арай л хэтрүүлээд байх шиг. Жиан Ши Паншийг авчирсан. Жилийн эцсээр бид нарын бүгдийнх нь гүйцэтгэл өсч гарч ирнэ. Талархаж байвал нэг хэрэг, гэтэл элдвээр хэлэх шаардлага байгаа юм уу?
Эр: Үгүй ээ, зүгээр л тоглож байхад. Юун хүндээр хүлээж авдаг юм.
Эм: Тийм ээ, тоглож байна шд.
Жиан: Зүгээр ээ. Би гомдохгүй.
Бо: Зүгээр л дэмий юм ярьж байгаа юм. Тоох хэрэггүй. Хүмүүс чадвар муутай байх тусмаа хүнд атаархах дуртай байдаг шд.
Жиан: Надад хамаагүй ээ. Иймэрхүү юм тоодог байсан бол өдийг боогоод үхчихсэн байгаа.
Бо: Хөөе. Үнэнийг хэлэхэд би чамайг ийм чадвартай гэж мэдсэнгүй. Чамайг ажилд оруулж өгөх гэж байдаг... би хэтэрхий давилуун байж. Уучлалт гуйя. Уучлаарай. Гэхдээ чи эртээд намайг буруугаар ойлгочихсон. Би... Чи надад таалагддаг, гэхдээ би чамайг ашиглах гээгүй юм шүү. Миний хэлэх гэсэн юм... би ганц бие. Би чамд сайн, үнэхээр чиний хамтрагч болохыг хүссэн юм.
Жиан: Үнэнийг хэлэхэд тэд намайг оргүй муу хэлээгүй.
Бо: Үнэнийг хэлэхэд тэр үед яагаад тэгж уурласныг чинь би ойлгож байна. Хар л даа. Чи үнэхээр хараа булаам эмэгтэй. Амьдрал дээр ч, ажил дээр ч, муу санаатай хүмүүс буруу бодол тээж чамайг авахыг хүссэнээ амархан авдаг гэж андуурдаг байж магадгүй. Энэ бүгдээс зугтах аргаггүй. Би ойлгож байна.
Жиан: Үнэндээ бол би тоодоггүй. Тийм ээ, олон хүн намайг ярьдаг. Заримдаа олон хүн миний тухай элдэв үг тараадаг. Гэхдээ миний ажлаа яаж хийдгийг тэд мэдэхгүй. Би төрөхөөс заяасан олон зүйлийг өөрчилж чадахгүй. Ажил дээр ч гэсэн надад олон дутагдал байдгийг би үгүйсгэхгүй. Гэхдээ л би амьдралаа өөрчлөх болно. Надад байгаа ганц зүйл нь тууштай зан байх. Би түшиж тулах хүн хайж байгаа. Энэ том, хүйтэн хөндий хотод халуун дулааныг өгч, намайг хахир хүйтнээс хамгаалах хүн хэрэгтэй. Чамд тийм чадвар байгаа бол би ч гэсэн ашиглахаас буцахгүй. Харамсалтай нь чи тийм биш.
*****************
Эр: Вей дарга аа. Баяр хүргэе. Паншигаас ОП-1 авахаар болсонд. Манай хэлтэст үнэхээр тус боллоо. Компаний технологийг бүгдийг нь гаднаас авдаг болчихвол манай Ай Ти тасагт хийх зүйл үлдэхгүй байх.
Вей: Чен дарга хэтрүүлж байна. Паншигийн технологи хичнээн сайн байсан ч, манайх зөвхөн ОП-1 л сонирхож байгаа. Тэгээд ч гадны компанитай хамтарч ажиллах чинь түр зуурын л арга. Ай Ти хэлтэст Бүтээгдэхүүн байршуулах хэлтэстэй урт хугацааны төлөвлөгөө гаргах боломж өгч байгаа юм.
Эр: Паншигийн ОП-1 аргагүй л сайн юм. Гэхдээ тан шиг бүтээгдэхүүн хариуцдаг хүн технологийн мэдлэгтэй, бас ингэж ойлгож байгаа нь сайн хэрэг. Мартсанаас, би Жианжоу их сургууль дээр болсон Паншигийн ахлах мэргэжилтэн Доктор Ду Жиншианы лекцэнд суусан. Танай эхнэртэй танд таарсан.
Вей: Манай эхнэр үү?
Эр: Тэр мэргэжлийн хичээл байсан. Вей эзэгтэйг сонирхоно гэж бодоогүй шүү. Танай гэрийнхэн бүгд мундаг хүмүүс бололтой.
Зах: За, бүгд цугларчихсан уу. Хурлаа эхэлье. Вей Мин, чи эхэл.
Вей: Ай Ти хэлтсийн Чен даргаас эхэлье.
Эр: Вен дарга түрүүн нэг санал хэлсэн. Би дэмжиж байна.
**************
Эр: Ажлыг цаг дууслаа. Явцагаая.
Эм: Ядарч үхэх нь ээ.
Ж: Хөөе, түр хүлээгээч. Хэдүүлээ Шинтиандийд нээгдсэн гурван одтой хоолны газар очиж үзье. Би урьж байгаа юм, өрөө захиалчихсан байгаа. Миний гадаадаас захиалсан дарс, хясааг онгоцоор авчирч байгаа. Лин Юүэ чи таксигаар яваад аваад ирээрэй.
Ю: Жиа И, уучлаарай. Манай эмээ эмнэлэгт хэвтчихсэн. Ажлын дараа би эргэх ёстой. Гурван одтой зоогийн газрын төлөө би эмээгээ орхимооргүй байна.
Бо: Би өнөөдөр Фан Яа Текийн Шу захиралтай оройн хоол иднэ. Үйлчлүүлэгч дээр очихгүй байж болохгүй. Уучлаарай.
Жиан: Над руу харах хэрэггүй. Би Паншигийн гэрээг бичиж дуусгах ёстой.
Ми: Жиа И, би явж чадахгүй нь. Илүү цагаар ажиллах ёстой. Над дээр шүүхэд гаргах гомдол цугларчихаад байгаа. Ийм том газар дайлах гэж байсан юм бол эртхэн хэлэхгүй яасан юм бэ? Чи завтай биз дээ?
Эр: Юу... би би явж чадна. Лан Жи мөн биз дээ? Тэдний нэрийн хоол нь Гонконг маягаар шарсан нугас гэж сонссон. Би очиж үзье гэж бодож байсан юм.
Ж: Бүгдээрээ завгүй юм бол өнөөдөртөө явахаа больё. Оройн хоол төлөвлөөгүй гээд бодчих.
Эр: Хөөе. Чи...
Эм: Тарах боллоо.
Вей: Ор ор.
Ж: Вей дарга аа, намайг дуудсан уу?
Вей: Төрсөн өдрийн мэнд.
Ж: Та миний төрсөн өдрийг яаж мэдсэн юм?
Вей: Ажлын өргөдөл дээр чинь байсан. Яаж тэмдэглэх гэж байна даа?
Ж: Нутагтаа буцаж ирээд удаагүй болохоор найз гээд байх хүмүүс байхгүй. Аав ээж хоёр гадагшаа явчихсан. Ажлынхныгаа хоолонд урьж тэмдэглэе гэж бодож байсан чинь бүгдээрээ завгүй байна.
Вей: Төрсөн өдрөө ганцаараа өнгөрөөж болохгүй шүү. Дарга чинь болохоор би чамайг хоолонд уривал тохиромжгүй байх. Гэхдэ амттан авч өгөөд, баяр хүргэж болох юм. Явъя. Төрсөн өдрийн бялуу. Жижигхэн ч гэсэн оргүй байснаас дээр байх. Битгий голоорой.
Ж: Яалаа гэж. Хөөрхөн юм аа. Лаа байхгүй юм уу?
Вей: Энүүгээр орлуулчихъя. Хүслээ хэлээрэй.
Ж: Ингэж болдог байсан юм уу?
Вей: Төрсөн өдрийн мэнд.
Ж: Баярлалаа.
Вей: Энэ бялууг хараад гадаадад ажиллаж байснаа саначихлаа. Бас л иймэрхүү хүнсний дэлгүүр байсан байх. Бялуу нь энэнээс ч жижигхэн байсан. Бас амтгүй. Тэр үед ганцаараа гадаадад ажилладаг байсан болохоор найз нөхөд ч байгаагүй. Удах тусам их ганцаарддаг байлаа. Тийм болохоор бодож болохгүй. Бодох тусам улам их ганцаарддаг байсан. Гэнэтхэн эхнэр маань залгаж байна. Тэгэхэд ашгүй нэг хүн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэх нь гэж бодлоо. Утсаа аваад удаан ярьсан тэгсэн чинь миний төрсөн өдөр гэдгийг санахгүй байсан.
Ж: Хэцүү байсан байх даа.
Вей: Утсаар ярьж дуусчихаад надад нэг бичлэг явуулсан. Охин маань хөлд орж байгаа бичлэг байсан. Тэр бичлэгийг зуу гаруй удаа үзсэн. Миний авсан хамгийн сайхан төрсөн өдрийн бэлэг тэр байсан.
Ж: Вей дарга аа. Та эхнэр хүүхдэдээ их хайртай байх.
Вей: Гадаадад ажиллаж байхдаа би ажилдаа тийм ч сайн байгаагүй. Гадныхан тийм ч боловсон байгаагүй. Чамайг дэвслэхээр шийдсэн бол огтхон ч өршөөл үзүүлэхгүй. Өдөр болгон эхнэр, хүүхдээ боддоггүй байсан бол сэтгэл гутралд орох байсан байх. Азаар тэр хоёр миний тулах багана байсан болохоор тэр өдрүүд хурдан өнгөрдөг байсан.
Ж: Миний төрсөн өдөр болж байхад эхнэр, хүүхдээ гайхуулаад л. Хэрцгий биш үү?
Вей: Чи ганц бие юм уу?
Ж: Энд ирэхээсээ өмнө найз залуугаасаа салчихсан. Аавын найзынх нь хүүхэд, байдаг л нэг баян айлын хүүхэд. Мэдээж тэднийх манайхыг гүйцэхгүй л дээ. Өдөр болгон сүүлээ хөдөлгөж байгаа нохой шиг намайг дагаж гүйхээс өөр юу ч мэдэхгүй. Би анхнаасаа л намайг сонирхдоггүй, аавын эрх мэдлийг ашиглахыг хүсдэгийг нь мэддэг байсан. Би тийм хүмүүст дургүй болохоор шууд хаячихсан. Гэхдээ хүүхэд байхаас насан хүрэх хүртэл эрчүүд бүгд л тийм байсан. Баян, эрх мэдэлтэй аавтай байх тийм л байдаг.
Вей: Версалийн синдромын сонгодог жишээ байна.
Ж: Тийм үү? Гэхдээ миний ярьсан бүгд үнэн. Вей дарга аа. Би үнэхээр танд бас эхнэрт чинь атаархаж байна. Хоёулаа хамтдаа ажиллаж, хичээдэг. Гэр бүлээ өөрсдөө бүтээсэн. хичнээн хэцүү байсан ч, одоо эргээд харахаар сайхан санагддаг байх даа?
Вей: Атаархах юм байхгүй ээ. Чамд хайртай, бас чиний төлөө юу ч хийхээс буцахгүй хүн олдож л таараа.
Ж: Аан.
Вей: Бялуугаа ид.
Ж: Энэ миний хувьд хамгийн сайхан төрсөн өдөр.
Вей: Тэгвэл баримтжуулаад зураг авах хэрэгтэй. Орой болчихож. Би харихгүй бол болохгүй нь. Гуогуо удахгүй орондоо орно. Хүргэж өгч чадахгүй нь. Түрүүн чамд такси дуудчихсан. Байна уу? Сайн байна уу. тийм ээ. Би уулзвар дээр хүлээж байна. За. Ирэхээрээ гэрлээ анивчуулаарай. Тийм ээ. Баярлалаа. Гэртээ хариад надад мессеж бичээрэй.
Ж: Аан. За.
Вей: Ирж байна.
Бичиг: Зам урт ч гэсэн, чамтай байхад бид үргэлж хамт байх болно. Лин Шуан, 10жилийн ойн мэнд.
**************
Вей: Гуогуо унтчихсан уу?
Лин: Тийм. Өнөөдөр эрт иржээ.
Вей: Зүгээр л нэг уулзалт байсан юм. Ажил дуусчихсан болохоор эрт хүрээд ирлээ. Манай нэг ажилтан Жианжоу их сургуулийн лекцэн дээр чамтай таарсан гэж сонссон.
Лин: Тийм ээ.
Вей: Гэрт ажил их байхад чамд лекцэнд суух зав гарч байгаа юм уу?
Лин: Би дахиад мэргэжлээрээ сурахаар шийдсэн. Хоёулаа анхнаасаа тэгж тохирсон биз дээ. Гуогуог жаахан том болохоор би ажилдаа эргэж орно гэж.
Вей: Сайн бодож үзсэн нь дээр байх. Гэхдээ би ажиллахыг чинь эсэргүүцэхгүй. Чамд л хэцүү байх байх. Тэгж байгаад бүтэлгүйтвэл сэтгэлээр унаж магадгүй.
Лин: Бүтэлгүйтэл, сэтгэлээр унахаас айхгүй байна. Харин ч дахиад хичээл хийж эхэлсэнээс хойш илүү үр бүтээлтэй санагддаг болсон.
Вей: Тэгвэл гэртээ Гуогуо бид хоёрыг халамжилдаг байхдаа үр бүтээлгүй байсан гэж байгаа юм уу? Гэр бүл илүү чухал. Байх ёстой газраа мэддэг байх хэрэгтэй.
Лин: Би хаана байх ёстой юм? Өдөр болгон энд суугаад чамайг ажлаасаа ирэхийг хүлээж, чиний аар саар юмыг бэлдэх үү? Би энэ гэр бүлийн төлөө хангалттай юм хийсэн. Вей Миний эхнэр, Гуогуогийн ээж. Одоо өөрөөрөө баймаар байна.
Вей: Гэрлэхээс өмнө чи өөрөөрөө байсан шд. Гэхдээ гэр бүл болсон бол гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Хүний эхнэр, ээж хүний үүргээ гүйцэтгэх ёстой. Би чамайг ойлгож байна. Гэртээ ганцаараа удаан байх уйтгартай байгаа. Фитнест явж, найзуудтайгаа уулзаж, өдөр цай ууж болно шд. Гэхдээ ажилдаа эргэж орно гэдэг чинь хэтэрхий том хөрөнгө оруулалт, дээр нь ямар ч үр ашиггүй. Өөрийнхөө төлөө гэр бүлээ үл тоомсорлох гээ юу? Хэд хоногийн өмнө Гуогуо алга болох дөхсөн. Мартаа юу? Өөрөөрөө байхын тулд чи гэр бүлээ золиосолж байна. Энэ чинь өөрийгөө үнэлж байгаа хэрэг биш. Хувиа бодсон хэрэг.
Лин: Гэрлэсэн өдрөөс эхлээд надаас өөрийгөө мартахыг шаардсан. Би ганц удаа өөрийгөө бодмоор байна. Гэрийн ажлыг би зохицуулчихна. Гэхдээ би одоо ч мэргэжлээ дахиад барьж авч байна. Дахиад яасан ч орхихгүй.
Вей: Миний зөвлөгөөнөөс илүү амьдрал харуулаад өгөх байлгүй.
Ж: Миний тэмдэглэсэн хамгийн энгийн төрсөн өдөр байлаа. Гэхдээ хэзээ ч мартахгүй.
Вей: Чиний дурсамжинд байна гэдэг нэр төрийн хэрэг.
******************
Вей: Ор оо.
Ж: Вей дарга аа. Энийг хар даа. Манайх саяхан мэдлэгийн төлбөртэй платформ ажиллуулж эхэлсэн. Зорилго нь харилцааны тусламжтайгаар өндөр чанартай экосистемийг бий болгох. Яагаад хэрэглэгчдийн урамшууллыг нэмэгдүүлж байгаа юм? Энэ янзаараа бүтээгдэхүүн маань өндөр үнэртэй болох гээд байна. Өндөр төлбөртэй болох юм бол хэрэглэгчдэд ч гэсэн дарамттай болно.
Вей: Чи интернэтийн салбарт дөнгөж орж ирсэн болохоор сайн ойлгох болоогүй байх. Манай бүтээгдэхүүн ид өсч яваа. Шинэ хэрэглэгчидтэй болж байж асуудлыг шийдэх боломжтой. Одоо шинэ урамшуулал явуулж хэрэглэгчдийг татах хэрэгтэй. Тэгж байж хэрэглэгчдийн оролцоо, хариуцлага нэмэгдэнэ.
Ж: Тэгвэл өөр өөр төрлийн урамшуулал байсан. Алийг нь сонгохоо яаж мэдэх вэ?
Вей: Энийг бол... Ор оо.
Жиан: Вей дарга аа.
Вей: Жиа И, сууж бай. Яасан?
Жиан: Паншигийн гэрээг бэлдчихсэн, танд харуулах гэсэн юм.
Вей: Наанаа тавьчих. Жиан Ши Бүтээгдэхүүний хэлтэст удаан ажиллаж байгаа. Ажилдаа ч сайн. Асуух юм байвал тэрнээс асууж болно. Баярлалаа.
Жиан: Багийн урамшуулал, даалгавар биелүүлэх, фен цуглуулах, идэвхтэй удирдагчдыг жагсаах гэх мэт олон аргыг хэрэглэж болно. Юу бодоо вэ? Урамшууллын механизм болгож нэгийг нь сонгох уу, эсвэл хэдийг хослуулах уу? Сонсох хүсэл байхгүй бол сонирхсон дүр эсгэх хэрэггүй. Надад ч гэсэн чамд үрж байх цаг зав алга.
Ж: та нарын надад дургүйг би мэднэ.
Жиан: Тэгээд юу гэж?
Ж: Яагаад?
Жиан: Ойлгомжтой байга биз дээ? Хар л даа. тэнд сууж байгаа хүмүүсийг. Хэн нь энд шалтгаангүй ирсэн гэж? Зарим нь чадвартай болоод энд байгаа. Зарим нь арга залиар ирсэн. Гэхдээ л бүгд өөрийнхөө хичээл зүтгэлээр ирсэн. Чи л ганцаараа арын хаалгаар орж ирсэн.
Ж: Би хувьцаа эзэмшигчийн охин гэдэг нь үнэн. Тэгсэн ч гэсэн миний чадварАркт ажиллахад хангалттай хүрнэ.
Жиан: Аав чинь байгаа болохоор л тэр биз дээ? Чам шиг ийм дургүй хүрмээр зантай хүн Аркт орж чадсан байсан ч аль хэдийн хөөгдчихсөн байгаа. Миний ямар хүнд хамгийн дургүйг мэдэх үү? Чам шиг хүмүүс. Хаа сайгүй эрх мэдлээ гайхуулж, хүмүүсийг захирч зандрах дуртай. Чам шиг эрх гүнжээс салж чадахгүй ч, бүгд чиний ааш аягт тааруулахаас аргагүй. Чиний дургүйг хүргэхгүйн тулд, зайгаа барихаас аргагүй, тийм биз дээ? Мэдээж, чи бид нараас хамаагүй дээр. Бид нарыг бодоход чи төрснөөсөө хойш бидний өмнө байсан. Гэхдээ хүн таних чадвар. Болгоомжтой байхгүй буруу шийдвэр гаргавал эцэг эхийн чинь өгсөн жаахан юм хаана нь ч хүрэхгүй. Тэгвэл хайран юм.
****************
Вей: Чи хаана байна?
Лин: Фитнест.
Вей: Дасгал хийх зүгээр шүү. Галбираа хадгална. Техникийн лекц сонсож байснаас хамаагүй дээр.
Лин: Юу болоо вэ?
Вей: Энэ амралтын өдөр Гуогуог эмээгийнд аваачаад өгчих үү? Манай санхүүгийн албаны захирал Вей эгчийн төрсөн өдөр болж байгаа. Би томилолтоор явах болохоор эргэж ирж амжихгүй. Чи миний өмнөөс үдэшлэгт очих хэрэгтэй байна.
Лин: Төрсөн өдрийн үдэшлэг үү? Би явахгүй.
Вей: Хэдэн хүн ууж, идэхээс хэтрэхгүй ээ. Хүмүүстэй танилцах нь чухал. Компаний зугаалга гээд бодчих.
Лин: Тийм бол бүр ч сонирхол алга.
Вей: Чиний сонирхол энд хамаагүй ээ. Вей эгчийн төрсөн өдөрт компаний удирдлагууд эхнэрүүдтэйгээ очдог. Олон хүн очихыг хүсдэг ч уригдаж чаддаггүй. Чи очихгүй бол үл тоомсорлосноос өөрцгүй.
Лин: Тэгвэл би чиний орлон тоглогч юм байна.
Вей: Орлон тоглогч биш ээ. Хамгийн гол нь зарим зүйлийг хувийн ийм уулзалтын үеэр л ярьдаг юм. Вей эгчийн төрсөн өдөрт манай компаний хамгийн чухал хүмүүс очдог. Би тушаал дэвших гэж байгаа. Тэгээд л намайг урьсан юм. Баярлалаа. Хичээгээрэй, нүүр түлэв ээ.
Жиан: Баяр хүргэе. Вей эгчийн төрсөн өдөрт хүссэн хүн бүр очдоггүй юм. Паншитай хамтарч чадсан нь Вей Миний Арк дахь нэр хүндийг өндөрт өргөсөн бололтой. Дургүй байгааг чинь мэднэ ээ. Гэхдээ одоо их чухал үе биз дээ. Одоохондоо Вей Минтэй муудах болоогүй.
Лин: Чи сая хэллээ. Вей эгчийн төрсөн өдөрт компаний томчууд очдог. Хүн болгон тэр тойрогт орох боломжгүй. Би буцаад ажилдаа орох бодолтой байгаа. Харин ч сайхан боломж байж магадгүй. Тийм болохоор би очино оо. Өөртөө итгэлтэй байж, томчуудад сайхан сэтгэгдэл төрүүлэх хэрэгтэй. Дараа надад хэрэг болох ч юм билүү.
Жиан: Хөөх. Ухаан суусан байх чинь. Миний мэддэг Лин Шуан мөн үү?
Лин: Надад өөр арга байгаа юм уу? Гэхдээ, би анх удаа тийм хүлээн авалтанд очино. Санамсаргүй байж байгаад мина дээр гишгэчихгүй байгаа.
Жиан: Үнэнийг хэлэхэд сандрах хэрэггүй. Тэр томчууд үдэшлэгт ирсэн гэж ярьдаг ч, хүмүүстэй ярилцаж, зугаацахаар ирдэг. Зүгээр л таарсан хүмүүстэйгээ мэндэл. Чамд хэн ч төвөг удахгүй. Чиний түрүүн хэлсэн минанас зугтаахад чинь би тусалъя... Аркт олон олон захирал, дэд захирал, гүйцэтгэх захирлууд байгаа. 30-40орчим хүн байгаа. Бүгдийг нь таних гэж хичээх хэрэггүй. Хэдэн хүнийг мэдэж байхад болно. Ли Юүэ. Аркийн Мобайл интернэт бизнес группийн захирал, компанид онцгой байр суурь эзэлдэг. Энэ Чен Жи бас тэрний эхнэр. Ченжи Аркийн техникийн хэлтсийн дарга. Ай Ти, бүтээгдэхүүн байршуулах хэлтэс хоёр байнга зөрчилддөг. Вей эгч Аркийн санхүүгийн албаны захирал. Компаний анхдагчдын нэг. Бараг л бүх хүн тэрний ая эвийг харж ажилладаг.
Эр: Хөөе. Хар даа. би өнгөрсөн жил дуудлага худалдааны үеэр нэгийг харсан юм байна. Даанч тэр үед авч чадаагүй
Эм: Хүний хийсэн юмыг өөрчлөөд өөрөө хийсэн гэж ярьдаг гэж сонссон. Байнга маргаан дагуулдаг ч гэсэн цуглуулагчид зургийг нь авах гэж хуйларцагаадаг.
Эр: Энийг хар даа. 2005онд авсан Маэзава гэж байна. Энийг дуудлага худалдаагаар 4,8саяар зарагдаж байсныг санаж байна. Вей эгч ээ, аргагүй л мэдрэмжтэй, олон талын авъяастай хүн шүү. Алив Вей эгчид хундага өргөе.
Эм: Вей эгч ээ.
В: Би цайгаар тулгачихъя.
Эм: Вей Миний эхнэр мөн үү? Вей дарга хэлээгүй юм уу. Чи хоцорчихлоо. Бид нар ирээд удаж байна.
Лин: Уучлаарай. Энэ хавийг сайн мэдэхгүй болохоор тойрч давхисаар байгаад хоцорчихлоо.
В: Бүгдээрээ ирчихсэн үү? Өнөөдөр оройн хоолноос өмнө жаахан дасгал хийхээр төлөвлөсөн байгаа. Гэхдээ би хүчлэхгүй ээ. Хувцасаа сольчихоод ирье.
Эр: Явъя.
Эм: Вей эзэгтэй, хамт явъя.
Эр: Эхнэр, би чамайг Британиас ирсэн снукерийн багштай танилцуулсан. Чи уулзаж хичээл авсан уу?
Эм: Хоёр гурван удаа л очсон байх. Даанч ядраад, нүд бүрэлзээд байсан.
Лин: Юу болоод байна аа? Оройн зоог гээгүй билүү? Гэнэтхэн юун спорт гараад ирэв ээ?
Жиан: Тохиолдсон болгонтой нүүр тул. Айх хэрэггүй. Хагас цагийн дараа уулзъя.
Эм: Вей эзэгтэй, та яагаад хувцасаа солиогүй юм?
Лин: Анх удаа ирж байгаа болохоор мэдсэнгүй.
Эр: Снукер тоглоход өндөр чадвар шаарддаг юм. Шинэ хүмүүс энийг ойлгох амаргүй л дээ.
Эм: Тийм ээ. Бид нар Вей эгчтэй тоглоод удаж байна. Вей эзэгтэй, таны бэлэн үгүй чухал биш. Зүгээр л хараад зогсож байхад болно. Дүрэм нь тийм амар биш. Ойлгоход хэцүү дүрэмтэй.
Эр: Сайхан цохилоо, Вей эгч ээ.
Эм3: Сайн байна.
Эм: О-Салливаны хүч чадлыг хүртэл сорьж чаддаг тоглоом. Ханиа, Вей эгчид хожигдсон ч ичих хэрэггүй.
В: Дараагийнх нь хэн бэ?
Эм2: Вей эзэгтэй, та тоглохгүй юм уу?
Эм: Вей эзэгтэйн хувцас тохирохгүй юм шиг байна. Дэмий байх.
Жиан: Вей захирал аа.
В: Хөөе. Одоо ирж байгаа юм уу?
Жиан: Вей эзэгтэйн хувцасыг өгөхөөр ирлээ.
В: За.
Жиан: Вей эзэгтэй, Вей захирал гадуур гарахаараа анхааралтай бай гэж анхааруулж байна. Хувцасаа мартсанаа ч анзаарахгүй. Энэ.
Лин: Аан. Ойлголоо, баярлалаа.
Эм2: Вей эзэгтэй, хувцасаа авчихсан юм чинь Вей эгчтэй тоглохгүй юм уу?
В: Тэгье.
15-р анги төгсөв.
Орчуулсан Жамбалын Тамир
Back to episodes Go home