Alliance 14

Alliance-14

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Ж: эм, Жойс, Вей Миний шинэ туслах

Шу: эм, Гү Шүгийн найз

В: эм, Вей эгч

Шиао: эр, Вей эгчийн нөхөр

 

Гарчиг: ........ 14-р анги

Эр: Манай Снейл Рентал компани хэрэглэхэд амархан, өндөр чанартай түрээсийн байрнуудыг зүйлчлүүлэгчиддээ санал болгодог.  Байгуулагдаад жил гаран болж байгаа ч гэсэн манайх хурдтай өсч байгаа. Борлуулагчийн хувьд үндсэн цалин нь 3500 ч гэсэн, хийж л чадвал хэдийг ч авах боломжтой. Мартсанаас. Манай өнгөрсөн сарын шилдэг борлуулагч зөвхөн шагналт цалин нь 50мянга болсон.

Хай: Тийм их үү?

Эр: Энэ чиний ширээ.

Хай: Баярлалаа, баярлалаа.

Эр: Тэгэхээр, ямар цалин авах нь чиний чадвараас шалтгаална.

Хай: Ойлголоо. Би танилцуулъя. Энэ манай шинэ ажилтан. Яан И.

Хай: Жиан Хай. Жиан Хай гэдэг.

Эр2: Сайн уу, Яан И.

Эр: Энэ миний хэлсэн шилдэг борлуулагч. Шиао Хуй.

Хай: Сайн уу, сайн уу. Сайн уу.

Эр: Хар даа. Ирээдүй чиний гарт байна.

*****************

Ми: Паншигийн талаас энэ хамгийн доод үнэ нь гэсэн. Гэхдээ л бид нарын тооцоолсноос үнэтэй байгаад байна.

Вей: Зөвлөлөөс энэ үнийг яасан ч зөвшөөрөхгүй.

Ми: Тийм ээ. Гэхдээ тэднийх олон үйлчлүүлэгчтэй юм шиг л яриад байгаа. Би яахаа мэдэхгүй байна. Нээрэн, Вей дарга аа. Би гэнэтхэн саналаа. Та Паншигийн шинэ захирал Гү Шүтэй нэг төгсөлтийнх байх аа?

Вей: Лин Шуан тэр хоёр нэг ангид байсан.

Ми: Ашгүй дээ. Тэгвэл та эхнэрээрээ дамжуулаад хоолонд урьдаг ч юм уу, хувийн зүгээс энэ суудлыг шийдэх гээд үзэх үү?

Вей: Сургуулийнхан бүгд тэр хоёрын муур, нохой шиг байдгийг мэднэ. Тийм болохоор Лин Шуанаар дамжуулбал бүтэхгүй байх.

Ми: Ойлголоо.

Вей: Өөр арга бодож олъё.

Ми: За.

******************

Хай: Олон газраар хайж явахгүй амархан байр түрээслэх боломж. Баярлалаа. баярлалаа. Сайн уу, байр хайж байна уу? Сайн байна уу. Ийм дэгжин хувцасласныг харахад их сургуулийн зургаан хүний дотуур байранд амьдрах дургүй л биз дээ? Энэнтэй танилцаарай. Снейл Рентал. Баярлалаа. Манай Снейл Рентал компани олон төрлийг дотоод засал, бас бага их гээд олон төрлийн үнийн санал нь тавьдаг.

Эм: Бид нар байр хайгаагүй ээ. Чамайг харахаар ирсэн юм.

Хай: Болно оо болно болно. Намайг хар хар.

****************

Ж: Юу болоод байгаа юм бэ?

Эр: Нью Энержи Петролиум төслийн талаар хурал дээр хэлэлцэх хэрэгтэй байгаа. Лиу менежер түр хүлээж бай гэсэн.

Ж: хэр удаж байгаа билээ? Лиу менежерийг хүлээгээд л байх уу? Зүгээр л хангамж хариуцсан жижиг менежер шд. Ийм том төслийн шийдвэрийг хэн гаргах юм? Компаний дүрэм гэж байна уу?  Манай өрсөлдөгч хэн билээ? Тэд нар хэнтэй хамтарч ажиллаж байгаа бол? Хурдан тэдний компани дээр очоод энэ асуудлыг учрыг олоод ир.

Эр: Жиа И. Жиа И. Сонс доо. Жаахан хүлээж болохгүй юм уу? Надад хийх ёстой яаралтай ажил байна.

Эм: Тэгээд ч, Нью Энерни Петролиус төсөл одоохондоо яаралтай мэдээлэл цуглуулах шаардлага байхгүй. Тийм биз дээ? Том үйлчлүүлэгчдээс мэдээлэл цуглуулахад хугацаа шаардлагатай. Жаахан хойшлуулчихъя. Да Вей мэдээллийг нь шалгачихаад эргээд чамд явуулаг.

Ж: Дараа? Дараа гэж хэзээ? Да Вейгийн хойрго зангаас болоод миний ажлын хуваарьт нөлөөлөөд байна. Та нар юм болгоныг хойшлуулдагас болоод бүтээгдэхүүний хэлтсийн ажил үр дүнгүй болоод байна шд.

Эм: Бид нар...

Ж: Байнга юмыг хойшлуулна. Надад бүрэн баталгаатай мэдээлэл яг одоо хэрэгтэй байна.

Вей: Баталгаатай мэдээлэл байхгүй нь яах аргагүй Да Вейгийн буруу. Гэхдээ одоо тэрэнд илүү яаралтай ажлууд даатгасан байгаа. Ажлаа эрэмбэлж сурах хэрэгтэй. Асуудлыг шийдвэрлэхийн тулд арга зам хайх хэрэгтэй. Бусдыг гоочилж, шүүмжлэх ёстой гэсэн үг биш.  Тэгээд ч баталгаат мэдээлэл тийм их хэрэгтэй байгаа юм бол өөрөө яваад ав.

Эм: Яг үнэн.

**************

Хай:  За за. Тэгвэл байрны эзэнтэй маргааш арван цагт уулзъя. Үнээ бууруулж өгнө өө. За, Ван ноёнтон. Маргааш уулзъя. Баяртай. Баярлалаа.

Эр: Яасан, аз таарсан уу?

Хай: Тэгэлгүй дээ.

Эр: Сайн юм аа. Чи өнөөдөр хэдэн гэрээ хийчихэв?

Хай: Гурав.

Эр: Шинэ хүнд гурав чинь том шүү. Надад аргаасаа зааж өгөөрэй.

Хай: Тэгнэ ээ.

Эр: Би хоол идэхээр явлаа.

Хай: Би удахгүй араас чинь очино оо. Баяртай.

Эр: Баяртай.

Хай: Шиао Хуй.

Эм: Аан?

Хай: Чи өнөөдөр хэдэн гэрээ хийсэн бэ?

Эм: 15. Яасан? Зүгээр л асуусан юм.

****************

Вей: Уурлачихсан уу? Би Да Вейгийн чадварыг мэднэ. Гэхдээ миний туслахын хувьд чамайг удирдах арга барил сайтай байгаасай  гэж хүсч байна.

Ж:  Би ойлгохгүй байна. Давейгийн буруу байхад яагаад намайг хий гээд байгаа юм?

Вей: Тэгвэл шинэ хүн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг мэдэхийн тулд яах ёстой гэж бодож байна?

Ж:  Бүтээгдэхүүний хэлтсийн хэрэглэгчдийн мэдээлэлтэй би танилцчихсан.

Вей: Бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамгийн эхний алхам нь зуучлагчаар дамжуулгүйгээр хэрэглэгчээс шууд мэдээлэл авах. Миний утсан дээрх ВиЧатад 2400 хүн байдаг. Бүгд хэрэглэгчид. Би бүгдтэй нь өөрөө харилцаж үзсэн.  Өнөөдрийн ажилд Да Вейг явуулж болно л доо. Гэхдээ чи шинэ хүн болохоор өөрөө явж мэдээлэл авч үзэх хэрэгтэй.  Жиа И. Хүмүүс чамайг яаж харах надад хамаагүй. Миний хувьд чи эмзэг охин биш, баян айлын охин ч биш. Чи бол мэргэжлийн, чадварлаг эмэгтэй. Чамд өөр хандвал чи бусдаас ялгарч гарахгүй. Харин тулгарсан сорилтыг давж гарвал чи гэрэлтэх болно. Би чамайг баян айлын охин гэдэгээ мартаад өөрийнхөө чадвараар хамт ажилладаг хүмүүстээ үнэлэгдээсэй гэж хүсч байна.

Ж: Ойлголоо, Вей дарга аа. Би өөрөө явъя.

Вей:   Байз. Удаан явган явах хэрэг гарна. Өсгийтэй гуталтай хөлд чинь эвгүй. Нэг цаг өгье. Дэлгүүр яваад тухтай гутал олж өмс. Би үйлчлүүлэгчид урьдчилаад хэлчихье.

Ж: Баярлалаа, Вей дарга аа.

*************

Эр:  Эрсдэлтэй мэдээлэл гуулсан ашин сургалтын явцад программын алдааны улмаас хэрэглэгчдийн мэдээллийн алдагдуулах боломжтой. Тиймээ аах хайрцан болон дуу чимээний тусгаарлагч алгоритм нь хувийн мэдээллийг хамгаалахад тусалдаг... За,өнөөдрийнхөө хичээлийг ингээд дуусгая. Хичээлийн дараа тэмдэглэсэн юмаа сайн уншиж байгаарай. Тарж болно.

Лин: Уучлаарай,  зөрчихье. Баярлалаа. баярлалаа. Уучлаарай.Ууучлаарай. Баярлалаа. Баярлалаа.

Эр: Хөөе. Вей эзэгтэй биш үү? Би Аркийн техникийн хэлтсийн Чен Жи байна. Эртээд зугаалгаар явахад тантай таарсан.

Лин: Сайн уу.

Эр: Ингэж таарах гэж. Та ч гэсэн интернэт сонирхдог юм уу?

Лин: Би зүгээр л энүүгээр явж байсан юм. Хүүхдээ авах ёстой болохоор түрүүлээд явлаа. Дараа уулзъя.

Эр: За.

Лин: Уучлаарай. Баярлалаа. Зөрчихье. Зөрчихье.

****************

Жиан: Хүлээгээрэй. Хүлээгээрэй. Би ялагдчихлаа. Ялагдчихлаа.

Лин: Гуо гуо.

Гуо: Ээж ээ.

Лин: Дахиад жаахан тоглох уу?

Гуо: Тэгье.

Лин: Тэг тэг.

Жиан: Багш нь Вей Мин та хоёр руу залгаад авахгүй байсан гэсэн. Пингуо багшаараа над руу залгуулсан.

Лин: Пингуо яаж чиний дугаарыг мэдсэн юм бол?

Жиан: Эртээд төөрөхөд нь би утасныхаа дугаарыг өгсөн юм. Дахиад төөрчихвөл над руу залгана гэсэн. Би зүгээр л тоглож байгаа байх гэж бодсон чинь... Ийм хурдан залгана гэж бодсонгүй.

Гуо: Ээж ээ, Жиан Ши эгч та хоёр муудчихсан юм уу?

Жиан Лин: Үгүй ээ.

Гуо: Багш муудалцах юм бол гараа бариад сайдаж байгаарай гэсэн. Тэгээд л буцаад сайн найзууд болно.  

Лин: За тогло тогло.

Жиан: Болгоомжтой.

Лин: Тэр өдөр... тэгж ярих ёсгүй  байсан юм.

Жиан: Миний буруу. Эмнэлэг дээр оччихоод тийм  хатуу үг хэлэх ёсгүй байсан юм.

Лин: Аав, ээж хоёр үнэнийг эртхэн мэдсэн нь сайн юм гэж байна  лээ. Мэдэхгүй  санаа зовж сууснаас дээр гэсэн. Хэлчихсэн чинь харин ч сайхан байна. Үнэнийг хэлэхэд тэр хоёрыг намайг ойлгоно гэж бодоогүй.

Жиан: Сайн юм болж. Амьдралд сайн муу олон зүйл тохиолддог. Хар л даа. Хүүхдүүд уначихаад жаахан уйлж байгаад, босоод тоосоо гөвчихөөд л гүйгээд явчихна.

Лин: Надад хэцүү санагдаад байх юм. Чамайг ярихаар амархан сонсогдох юм.

Жиан: Бид хоёр өөр хүмүүс. Чи санаа зовох зүйлгүй сайхан өссөн. Алдаж үзээгүй. Тийм болохоор юу ч хийсэн алдахаас айдаг. Тийм ч байхаас аргагүй. Над шиг хүнээс огт өөр. Алдаад л, дахиж алдаад л, ахин дахин алдаад л. Ялагдах, ялагдах ч чухал биш.

Лин: Хойшид би олон бүтэлгүйтэлтэй тулгарна. Ялж, ялагдаж сурах хэрэгтэй юм байна. Нээрэн, ажил чинь юу болсон?

Жиан: Вей Мин надад эцсийн хугацаа өгсөн. Өргөдлөө өгөх ёстой.

Лин: Уучлаарай, би тус болж чадсангүй.

Жиан: Тэртэй тэргүй чиний тусалж чадах юм биш. Тэр өдөр зурвас явуулахдаа зүгээр л... цөхрөөд тэгсэн юм. Зүгээр л сэтгэл санааны дэмжлэг хүссэн гээд бодчих.

Лин: Дээр хичээлд сууж байгаад тусламж гуйхад... би дугаар руу чинь санамсаргүй залгачихсан байсан. Гэтэл чи юу ч хэлэлгүй надад тусалсан.

Жиан: Бид хоёрын ялгаа тэр. Надад шууд л чи бодогдсон.

Лин: Хэдэн сарын өмнө байсан бол би чамаас тусламж гуйна гэвэл итгэхгүй байлаа.

Жиан: Тэгвэл анхнаасаа хувь тавилан байсан байх.

Гуо: Жиан Ши эгч ээ. Намайг бариарай.

Жиан: Барина даа.

Гуо: Туслаарай. Туслаарай... Жиан Ши эгч бид нар нэг замаар явж байгаа юу?

Лин: Өмнө нь өөр замаар явж байсан. Одооноос хамт явъя тэгэх үү?

Гуо: Тэгье.

Жиан: Бид өөр хүмүүс. Гэхдээ бид нэг замаар алхаж яваа.

Лин: Аялал чинь ямар ч байсан гэсэн бид нэг зам дээр учрах тавилантай байж.

**************

Жиан: Нар баруунаас мандах нь.

Хай: Хар даа. Үүнээс хойш миний гэртээ ажлаа хийж байгааг хараад гайхах хэрэггүй шүү. Хойшид ийм юм их болно.

Жиан: Тэгж л найдъя.

Хай: Би сайн мэдээтэй. Жиан Хай, гэртээ 400 гаруй хоног хэвтсэний эцэст ажилтай болсон. Одоохондоо зүгээр л борлуулалтын ажилтан. Гэхдээ ажлынхаа ашгаас орлого авдаг. Бас би өнөөдөр гурван үйлчлүүлэгчтэй тохиролцчихсон. Маргааш бүгдээрээ ирж гэрээнд гарын үсэгээ зурна гэсэн. Эгч ээ, миний амжилтанд хүрэхийг хүлээж байгаарай.

Жиан: Итгэхэд хэцүү л юм. Төвөг удахгүй бол болох нь тэр.

Хай: Би юу гэж тэгэх юм? Гэхдээ над шиг дизайны анги төгссөн хүн борлуулалтанд сайн байна гэж бодсонгүй. Би олон талын авъяастай юм бол уу?

Жиан: Одоо болно оо. Гайхуулахаа боль.

Хай: Би дизайны чиглэлээр сурсан болохоор миний хийж байгаа ажилд ч бас хамаатай. Тийм болохоор тийм ч хэцүү биш байна. Лин Шуан эгч намайг ажлыг доороос нь эхлээд, бага багаар туршлага хуримтлуул гэсэн. Тэгвэл өөрт ч хэрэгтэй, бас салбартаа ажиллах уу, эсвэл  салбараа солих уу гэдэгээ шийдэж болно гэсэн. Би саяхан тэрэнтэй уулзсан. Бид хоёр удаан ярилцсан. Надад сайхан байсан. Лин Шуан эгч намайг их сайн ойлгож байна лээ. Бас надад урам өгсөн. Лин Шуан эгч сайн хүн шүү. Дахиад уулзах боломж олдоно гэж найдъя.

Жиан:  Лин Шуан, Лин Шуан л гээд байдаг болж. Нээрэнгээсээ сайн болчихсон юм уу? Тэгж болохгүй шүү. Та хоёр тохирохгүй. Та хоёрын амьдралыг харах өнцөг, бас нас чинь тохирохгүй. Сайн сонс. Та хоёрт тохирох юм юу ч байхгүй. Чи тийм юм бодож байгаа бол... сайн сонс. Эртхэн бодлоо цэгцлээрэй.  

Хай: Мэднэ ээ. Буруу гэдгийг мэдэж байна. Би ч гэсэн Лин Шуан эгчийн  байдлыг мэднэ. Би төвөг удахгүй дээ.

Жиан: Тийм бол ч яах вэ.

Хай: Сайн найзууд байж болно шд.

Жиан: Найзууд байж бололгүй дээ.

Хай: Тийм биз дээ? Би чимээгүй дэргэд нь байж, халамжилна. Ямар нэг юм болбол дэргэдээс нь сэмхэн сэмхэн тусалж болно. Санаа зовох хэрэггүй. Одоо анхаарлаа хандуулахгүй бол болохгүй. Ажилдаа. Эгч ээ, намайг дутуу үнэлэх хэрэггүй шүү. Би карьер хөөнө л гэсэн бол танд үзүүлээд өгнө өө.

Жиан: Тэгж л үзээрэй.

Хай: Та харж л байгаарай.

*****************

Гуо: Дэн эгч ээ, сайн уу.

Эм: Гуогуо сайн уу. Хичээлээсээ ирж байгаа юм уу?

Гуо: Тийм.

Лин: Дэн эгч ээ. Ашгүй дээ. Танаас асуух юм байсан юм.

Эм: Юу болоо вэ?

Лин: Би ойрд жаахан завгүй болчихоод. Байнгын цагийн ажилтан хайж байгаа юм. Та өдөр болгон үдээс хойш манайд хоёр цаг ажиллах боломж байна уу? Би цалинг нь зах зээлийн үнээр өгье.

Эм: Болно оо. Би боломжтой. Ашгүй. Хүү маань коллежид орчихсон. Манай гэрийн зардал жаахан өсчихөөд байгаа. Нээрэн, надаар ямар ажил хийлгэх билээ?

Лин: За. Би Гуогуог хүргэж ирчихээд танд хэлье.

Эм: За, тэгье тэгье.

Гуо: Дэн эгч ээ, баяртай.

Эм: Гуогуо баяртай.

Лин: За.

Эм: Пингуо сайн уу.

Лин: Өглөөний мэнд.

Эм: Алив. Шүдийг нь харъя. Гарыг нь харъя. Гараа ариутгачихъя. За, үрээрэй. За.

Лин: Бид хоёр орлоо.

Эм: Ор ор.

Хай: Лин Шуан эгч ээ.

Лин: Хөөе Жиан Хай.

Хай: Өглөөний мэнд.

Лин: Пингуо.

Хай: Сайн уу. Чи Пингуо байх нь ээ.

Лин: Ахтайгаа мэндлээрэй.

Гуо: Ах аа, сайн уу.

Хай: Сайн уу сайн уу.

Лин: Жиан Хай. Энд юу хийж байгаа юм?

Хай: Та миний өөрчлөгдсөнийг анзаарсан уу? Хослол. Би ажилд орсон. Байр түрээсэлдэг вебсайтад борлуулагч хийж байгаа. Ямар вэ дээ?

Лин: Сайн байна. Баяр хүргэ?.

Хай: Эгч таныг сүүлийн үед завгүй байгаа гэсэн. Хүүхдээ хүргэж өгч, авах хэцүү байгаа биз дээ? Ингэе. Пингуог цэцэрлэгт хүргэх, авах ажлыг надад даатгачих.

Лин: Хэрэггүй ээ. Яаж чамаар хүүхдээ хүргүүлж, авахуулах  юм? Төвөг удаад.

Хай: Төвөг удахгүй ээ. Манай ажил Гуогуогийн цэцэрлэгээс ганцхан буудал яваад л хүрчихнэ. Зам дагуу.

Лин: Хэрэггүй ээ. Хүүхэд хүргэж, авна гэдэг чинь хэцүү ажил. Чи дөнгөж ажилд орчихоод... ажлаа сайн хийх хэрэгтэй.

Хай: Хэцүү байсан ч зүгээр ээ. Өглөө эрт босоод наранд алхах сайхан шд.

Лин: Жиан Хай. Туслахыг хүсч байгааг чинь ойлгож байна. Бас баярлалаа. Гэхдээ миний үгэнд ор.

Хай: Лин Шуан эгч ээ. Та миний үгэнд ор л доо. Та зөвшөөрсөн ч, татгалзсан ч хамаагүй. Ажлын өдрөөр 3хагаст би энд ирж Гуогуог авч байна. Та ирээгүй байсан ч би заавал ирнэ. Гуогуо, ах нь ирж авч байх уу?

Гуо: Худлаа яриад л.

Хай: Ах нь худлаа яриагүй ээ. Ах нь чамайг өдөр болгон 3хагаст авч байя тэгэх үү?

Гуо: За.

Хай: За. Тэгвэл өдөр хүлээж байгаарай. Ах нь ирнэ ээ. Явлаа. Ажилдаа явлаа. Баяртай. Ажлаа тараад ирнэ ээ.

Гуо: За.

Лин: Хөөе. Жиан Хай.

Хай: Надад даатгачих.

Лин: Чи... яагаад зөвшөөрч байгаа юм?  Аан?

***************

Бичиг: Танд захиалга ирлээ. Захиалга авах эсэхээ яаралтай мэдэгдэнэ үү.

Гуо: Төлөө.

Хай: Амттай байна уу?

Гуо: Амттай байна.

Хай: Гуогуо. Чамтай ярих юм байна. Би чамд зайрмаг авч өгсөн юм чинь намайг нагац ах аа гэж дуудахгүй юм уу?

Гуо: Ганц зайрмаганд хууртахгүй шүү.

Хай: Юу? “Хууртах” гэдэг үг хаанаас сурсан юм? Би нагац ах шүү. Намайг ах гэж дуудвал ээж бид хоёр чинь хоёр өөр үе болчихно. Тэгж болохгүй.

Гуо: Үгүй ээ. Та бол ах. Ах. Ах.

Хай: Нагац ах.

Гуо: Жиан Хай ах аа.

Хай: Яасан?

Гуо: Томчууд яагаад салдаг юм?

Хай: Аан? Гуогуо. Гуогуо чи хэдэн настай билээ? Ийм юм асуухад арай эрт юм биш үү? Гуогуо.

Гуо: Яагаад гэдгийг нь хэлээд өг л дөө.

Хай: Гэрлэлт гэдэг чинь хоёр хүн нэг хүн шиг байхыг хэлдэг юм. Хамтдаа байвал жаргалтай байдаг. Салалт ч гэсэн ялгаагүй. Хамт байснаас ганцаараа байсан нь жаргалтай болохоор.

Гуо: Тэгвэл ээж салчихвал жаргалтай болох бол уу?

Хай:  Гуогоу, юу гэнэ ээ?

Гуо: Ээж салчихвал жаргалтай болох уу?

Хай:  Чи... Ээ ээж чинь салж байгаа юм уу? Хэн тэгж байна?

Гуо:  Би өвөөгийнд байхдаа өвөөгийн ээжид тэгж хэлэхийг  сонссон. Ээжид санаа зовоод байна.

Эм: Сайн уу.

Хай: Гуогуо. Ээж чинь жаргалтай байгаа юу?

Гуо: Заримдаа жаргалтай харагддаг. Заримдаа жаргалтай харагддаггүй.

Хай: Гэхдээ ээж чинь заримдаа жаргалтай байгаа биз дээ? Тийм үү?

Гуо: Тийм.

Хай: Барина даа...

Гуо: Ээж ээ. Ээж ээ.

Хай: Болгоомжтой. Болгоомжтой. Ёоёо... ёоёо.

Лин: Жиан Хай. Баярлалаа.

Хай: Зүгээр ээ.

Лин: Тоглох уу?

Гуо: Тоглоё.

Лин: Тоглоё тоглоё.

Хай: За гүйгээрэй.

Лин: Гүйгээрэй. Гүй.

Хай: Болгоомжтой.

Лин: Чи ч гэсэн яв даа. Удахгүй зам бөглөрчихнө.

Хай: Зүгээр ээ. Бөглөрсөн ч хамаагүй. Би хүлээж байя. Юу ч биш ээ.

Гуо: Жиан Хай ах аа. Намайг өргөөрэй. Хамт тоглоё.

Хай: Явъя. Явлаа шүү... Дахиад нэг гулгах уу?

Лин: Болгоомжтой байгаарай.

*************

Лин: Хуа Муланыг эмэгтэй гэдгийг хэн ч мэдээгүй гэнэ ээ. За. Өнөөдөр үлгэрээ ингээд дуусгая. Гуогуо.

Гуо: Аан?

Лин: Жиан Хай ах нь цэцэрлэгээс авахаар гоё байна уу?

Гуо: Тийм. Шоо мундаг эвлүүлдэг бас. Хөгжилтэй юм их ярьж өгдөг. Гэхдээ л би ээжээрээ авахуулах дуртай.

Лин: Гэхдээ, Ээж нь хичээлдээ явж байгаа. Гуогуо намайг хичээлээ сайн хийгээрэй, дундааж бууж өгч болохгүй гэж хэлсэн биз дээ?

Гуо: Гэхдээ Яаняан ээж нь юу ч хийдэггүй гэсэн шд. Өдөржин хамт байдаг гэсэн.

Лин: Алив. Ээж нь хичээл гээд завгүй байгаа болохоор... чамтай цагийг өнгөрөөж чадахгүй л байна. Ээжийгээ ойлгоорой. За юу?

Гуо: Ээж ээ, өнөөдөр хамт унтъя тэгэх үү?

Лин: Тэгье ээ. Өнөөдөр ээж нь охинтойгоо унтана аа. За. Нааш ир. Хэвтээрэй... Гуогуо. Чи бид хоёр хоёулаа эмэгтэй. Тийм болохоор ээж нь өөрийгөө яаж хайрлах ёстойг өөрөөрөө чамд харуулахыг хүсч байна. Хэцүү зүйл тулгарсан ч, айсан ч, хэцүү сорилт тулгарсан ч тэр. Зоригтойгоор нүүр тулж, даван гарах болно. Тийм болохоор байнга дэргэд чинь байхаас илүү ээж нь  чамд үлгэр дууриал болохыг хүсч байна.

****************

Ч: Хөөе. Да Шин.

Эр: Аан?

Ч: Шиао Вуг харав уу?

Эр:  Шиао Ву?

Ч : Тийм.

Эр: Тэнд байгаа.

Ч: Баярлалаа.

Эр: За.

Эр: За. За. удахгүй дууслаа.

Ш : Хөөе. Шиао Ву.

Эр: Аан?

Ч: Надад нэг туслаач.

Гү: Энэ хэний хийсэн ажил вэ?

Эр: Гү захирал аа, минийх.

Гү: энэ программ давгүй сайн болсон байна. Хамааралгүй зүйлсийг сайн бодолцож, систем нь ч асуудалгй ажиллаж байна. Харамсалтай нь дамжуулалтын түвшин нь хангалтгүй байна. Энэ удаа  тавьсан шаардлагаас харахад дамжуулалтын түвшин нь 96,5%-тай байна. Зах зээл дээрх дамжуулалтын түвшин ихэнх нь 95%-тай байгаа. Энэ удаагийн сургалтаар би та нарт 98%-ийн шаардлага тавьсан.

Эр: Гү захирал аа. Таны хэлсэн асуудлыг би  анзаарсан. Гэхдээ боломжит байдал, технологийн тэнцвэртэй байдлыг бодолцож үзээд би энэ төлөвлөгөөг гаргасан юм. Энэ сургалтын инженерчлэл нь сүлжээний аюулгүй байдлыг  хадгалах. Галт тэрэгний буудал, нисэх буудал гээд хүмүүс байнга зорчдог болохоор алдаа гаргахгүйн тулд бид хурдан хариу үзүүлдэг программ ашиглах хэрэгтэй. Инженерчлэлд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхгүйгээр компьютерийн тооцоолох чадвар хязгаарлагдмал байх болно. Тийм болохоор таних түвшнийг тодорхой түвшинд хүргэсний дараа хурдыг ч бас нэмэх хэрэгтэй гэж бодож байна.

Лин: Хэрэглэгчид цөөн тоотой тасалбарыг аль болох богино хугацаанд хурдан авах нь л чухал. Чиний барааны техникийн логик төгс байна уу, үгүй юу хэнд хэрэгтэй юм?

Гү: Гэхдээ...

Лин: Гү Шү, хөшүүн байгаад байна. Чи технологи дээр анхаараад хэрэглэгчдийн наад захыг хэрэгцээг бодохгүй байна шд.

Гү: Чиний хэлж байгаагаар төгс технологи хэрэггүй гэсэн үг үү?

Лин: Төгс технолог мэдээж хэрэгтэй. Судалгаа хийж, нийтлэл бичиж,  дэвшилтэт технологийн  талаар онолын мэдлэг олгоход тусална. Судлаачдын хувьд технологи гэдэг нь хуудас цаас, мэдээллийн технологийн тэмцээний аварга, эсвэл маш чухал тоон утгын нээлт байх боломжтой. Гэхдээ бизнесийн талаа нь аваад үзвэл техникийн хамгийн чухал үзүүлэлт нь хэрэглэхэд хялбар байх. Салбартаа ашиглах боломжгүй, ямар ч хэрэггүй бүтээгдэхүүн болчихвол үйлчлүүлэгчид, хамт ажиллагсад мөнгө төлөхөөс татгалзана. Алгоритм хэрэглээг ч бас бодолцож үзэх ёстой. Бизнес технологид анхаарлаа хандуулах нь зүйн хэрэг. Гэхдээ хэрэглээний хувилбаруудтай сайн уялддаг байх ёстой. Технологийн талаар хийсвэрээр хэлэлцэх нь дугуйг дахин нээхтэй адил. Амжилтанд хүрэхгүй... Мөнгө олох боломжгүй технологи муу технологи байх албагүй. Гэхдээ би сайн технологиор мөнгө олж болно гэдэгт итгэдэг.

Гү: Би энэ асуудлыг арван жил бодож, бас арван жил энэ дээр ажиллаж байгаа. Би техникийн талын хүн. Удаан хугацааны туршид би төгс технологи бүтээхийг эрмэлзэж, тэрэндээ ч сэтгэл хангалуун байсан.  Гэхдээ Паншигийн ажилчдыг нэг зүйлийг битгий мартаасай гэж хүсч байна. Технологи хэрэгцээг хангах зорилготой. Бид гадна зах зээлийн өөрчлөлтийг байнга хянаж, мэддэг байх хэрэгтэй. Шинжлэх ухааны судалгааны гайхалтай ололт амжилтууд Паншигийн гол хэсэг байх ёстой.  

***************

Вей: Юу гэж шийдсэн бэ? Хоёр хоног үлдсэн.  Би ажлаас гарах өргөдлийг чинь харсангүй. Явахгүй гэж зүтгэсэн хэвээрээ юу? За яах вэ. Чамд санал болгосон халагдсаны тэтгэмжийг болиулъя. Хүний нөөцийн хэлтэс гэрээний хугацаа дууссан гэж үзээд цуцлах ажилдаа орно биз.

Жиан: Би хамтарч ажиллая.

Вей: Ажил олдохгүй гэж айх хэрэггүй. Хүнийг өөртөө татахдаа сайн биз дээ. Чамайг тэтгэх шинэ хүн олоход болно. Чи ямар чадахгүй гэх биш.

*****************

Жиан: Би тэрэн шиг зэвүүн хүн байдаг гэж төсөөлж байсангүй. Бүр алгадчихмаар санагдсан.

Лин: Нүдээ аньсан байсан ч ямар царай гаргасныг нь төсөөлж байна. Тэрний гэртээ ашигладаг заль ч  гэсэн итгэхийн аргагүй.

Жиан: Тийм хүнтэй яаж тийм олон жил тэссэн юм?

Лин: Бардам зангаасаа л болсон байх.

Жиан: Тэрэнтэй нүүр тулах юмсан. Ажлаасаа гарахгүй байсан ч компаний ажилчдын өмнө багийг нь хуу татаж, нүүр хийх газаргүй болгомоор байна. Даанч тэгж чадахгүй нь. Миний нэр хүндээр тоглох байх гэж айж байна. Энэ салбарт дахиад ажиллаж чадахгүй болчихож магадгүй. Гэнэт халагдсаны мөнгө авмаар  байна. Тэр мөнгө... надад маш чухал. Тийм болохоор... нүднээс нь далдуул гомдоллохоос өөр арга алга. Өрөвдөлтэй байна уу?

Лин: Сул дорой хүмүүс алдахаас айдгийг мэддэг болохоор хүчтэй хүмүүс хүссэн зүйлээ зоригтой хийдэг.

Жиан: Жиан Хайг арав хүрдэг жил ээж тэрнийг Жианжоуд авчирна гэж амалсан. Би ээжээс зөндөө удаан гуйж байж намайг авч явахыг  зөвшөөрүүлсэн. Гэхдээ нэг болзолтой. Би өөрөө замын зардлаа олох ёстой. Өдөр болгон хичээлээ тараад ойролцоо байдаг үйлдвэрт очиж хайрцаг наадаг байсан. Тэр үед миний гар цэврүүтчихсэн байсан. Гэхдээ л би явах мөнгө олж чадсан. Ээж Жиан Хай бид хоёрыг дагуулаад Жианжоуд ирсэн. Бид хоёрыг телевизийн цамхаг дээр гаргасан. Тэр үед цамхаг дээр гарах тасалбар 100 юань байсан. Ээж ганцхан Жиан Хайд тасалбар авч өгнө гэсэн... би тасалбар зардаг бүхээгт суугаад цамхагийн тухай сурталчилгааг ахин дахин үзсэн. Хэдэн арван удаа үзсэн. Тэр үед би өөрийгөө тайвшруулж байсан. Эндээс харчихсан юм чинь... үзсэнээс ялгаагүй гэж өөртөө хэлсэн. Миний амьдрал үргэлж ийм байсан. Намайг хайрладаг хүн байгаагүй. Тийм болохоор хайрлуулахыг хүссэн. Ээж надад дургүй байсныг үзэн яддаг. Гэхдээ миний тухай бодлыг нь үнэлдэг. Би өөрийгөө батлахын тулд цөхөртөлөө хичээсэн.  Эцэст нь азгүй амьтан хэвээрээ гэдэгээ мэдсэн. Лин Шуан. Заримдаа чиний хэлсэн надад зөв санагддаг. Хүчтэй байхын тулд зоригтой байх хэрэгтэй. Даанч надад тийм зориг алга.

*******************

Бо: Дараагийн боломж. Арктай харьцуулбал энэ компани арай жижиг. Гэхдээ чи тэнд очих юм бол маркетингийн ахлах менежер болно.

Жиан: Маркетингийн ахлах менежер?

Бо: Би чиний өргөдлийг явуулчихсан. Уншиж үзээд их сэтгэл хангалуун байна лээ. Хүсэх юм бол хүний нөөцтэй нь яриад үзээрэй.

Жиан: Би... ойлгохгүй байна. Аркийнхан надаас аль болох зайгаа барихыг хичээж байгаа. Чи л надад тусалж байна. Минбо, баярлалаа.

Бо: Компаний асуудлыг бүгд мэдэж байгаа. Надад хэлэхгүй байсан ч би мэдэж байгаа. Гэхдээ, миний чадвар хязгаарлагдмал. Энэнээс өөрөөр тусалж чадахгүй нь.

Жиан: Хуй Мей электроникс? Энэ компани саяхан Арктай гэрээ хийсэн. Миний санаж байгаагаар чи тэр гэрээг хийсэн байх аа?

Бо: Би тэдний зарим хүмүүсийг танина. Би боломжийг нь харж байгаад чамайг хэлсэн юм.

Жиан: Чи надад их том тус хүргэлээ. Би Хуй Мей электроникст орчихвол чиний ачийг яаж хариулах вэ?

Бо:  Наадах чинь сүртэй юм биш ээ. Ачийг дараа хариулж болно. Ажилдаа дассаны дараа намайг хоолоор дайлж, кино үзэж, аяга кофе авч өгсөн ч болно. Аль нь ч болно. Яасан бэ?  Хөөе. Жиан Ши. Жиан Ши. Хүлээ л дээ. Жиан Ши, би буруу юм хийчихсэн үү? Би яг юу буруу хийчихэв ээ? Надад хэлчих л дээ.

Жиан: Чи надад сайн юм уу?

Бо: Т т т тийм.

Жиан:  Надад ажил олж өгөөд, жаахан тусалчихвал намайг  хүссэнээрээ ашиглаж болно гэж бодсон уу?  Би тийм шалихгүй амьтан уу?

Бо: Үгүй ээ. Би чамд сайн болсон нь чамайг ашиглана гэсэн үг биш шдээ. Яагаад ийм хачин юм бодоод байгаа юм? Би тэгээгүй ээ.

Жиан: Чи сард хэдийг авдаг вэ? Компанид ямар албан тушаалтай вэ? Чиний хадгаламж хэд вэ? Ийм жижигхэн мотоциклио ашиглаад миний одоо байгаа байдлыг ашиглаж болно гэж бодоо юу?

Бо: Үгүй ээ. Намайг доромжилмоор байгаа бол дураараа л бол. Гэхдээ чи яагаад уурлаад байгаа  юм? Би зүгээр л чамд туслахыг хүссэн юм. Яагаад чиний байгаа байдлыг  ашиглаж байна гэж бодоод байгаа юм? Надад тийм бодол байхгүй.

Жиан: Ярих хэрэггүй. Сайн сонс. Би ийм юмтай олон таарч байсан. Эхлээд хоолонд урина. Дараа нь юм ууя гэнэ. Өөр юу төлөвлөсөн  бэ? Өчүүхэн албан тушаалаа ашиглаад надаас хүссэнээ авч чадна гэж бодсон уу? Битгий мөрөөд.

Бо: Би тэгээгүй шдээ.

*****************

Лин: Байна уу? Тийм ээ, тийм тийм. Би зам дээр зогсож байна. Яг хүнсний дэлгүүрийн дэргэд хүлээж байна. За. за за. Ээж ээ, би орой очиж хоол иднэ шүү. Сайн уу.

Эм: Сайн уу.

Лин: Шинтианди руу явна гэлүү?

Эм: Тийм ээ. Тийшээ явна.

**************

Ээж: Хөөх. Манай Гуогуо өдөр ирэх бүр л мундаг болоод байна. Гэрийн ажил хийхэд тусалдаг болж.

Аав: Тийм үү? Гуогуо  мундаг юм аа.

Лин: Тэр үү? Гэрийн ажил уу? Аав аа, халуун ус нэмээд өгье.

Аав: За.

Лин: Болж байна уу?

Аав. Болж болж.

Лин: Хөл чинь өвддөг хэвээрээ юу?

Аав: Дээрдсэн.

Лин: Эмч хөлөө эмийн ургамалтай усанд дүрвэл нойронд сайн гэсэн.

Аав: Тийм ээ.

Лин: Бас та хоёр юу ч болоогүй байхад санаа зовдогоо болиорой. Би зүгээр байгаа.

Аав: Хар даа. зүгээр хүн шиг харагдаж байна уу? Хоёр хүн олон жил хамт амьдраад ирэхээр олон зуршилтай болдог. Яс нь хугарсан ч булчин дээр тогтдог гэдэг байх аа. Салалт тийм амар юм биш.

Лин: Хугацаа орно оо. Гэхдээ... намайг мэдэж байгаа биз дээ? Ямар ч асуудал байсан бага багаар өөрөө шийдчихнэ.

Аав: Чи бага байхын л өөрийнхөөрөө хүүхэд байсан. Тойруу замаар явсан ч, буцах замаа олдог хүүхэд  байсан. Би итгэлтэй байна. Ээж бид хоёр чинь хөгширч байна. Чамд туслахыг хүсч байгаа ч, чадал хүрэхээ байж дээ. Гэхдээ л хэрэг гарвал бид хоёрт хэлэхэд л болно. Ээж бид хоёр чинь чадахаараа тусална.

Гуо: Ээж ээ. Хар даа, би сайн арилгаж уу?

Лин: Сайн байна. Бараг бүгдийг нь цэвэрлэчихсэн байна шд.

Аав: Гуогуо хүртэл ажил хийдэг болсон байна.

Ээж: Сайн байна. Сайн байна.

Лин: Аав аа.

Аав: Аан?

Лин: Надад тусламж хэрэгтэй байгааг та яаж мэдсэн юм?

Аав: Байна уу, Гү Шү. Лин багш нь байна. Завгүй байна уу? Сайн юм боллоо. Завтай байвал манайд ирж хоол ид. Төвөг болохгүй ээ. Эхнэр өнөө өглөө зөндөө загас, мах авчирсан байна лээ. За за. орой хүлээж байя. За. баяртай.

****************

Эр: Дугаар гурав. Гурав гурав гурав.

Эр: Юу вэ?

Эм: Би явлаа. Баяртай. Маргааш уулзъя.

Эм: Миний ажил тарж байна. Чи хэзээ ирж намайг авах юм?

Ми: Та нар юу хийгээд байгаа юм? Вей дарга өдөржин хүлээж байна, шөнө болох нь. Гү захиралтай хэзээ уулзуулах юм?

Эм: Уучлаарай, би дахиад асуугаад өгье. Байна уу. Манни? Аркийн Вей захирал Гү захиралтай уулзах гээд хүлээгээд байна. За за. ойлголоо. Үнэхээр уучлаарай, өнөөдөр уулзаж чадахгүй нь. Гү захирал явчихсан байна.

Ми. Явчихсан?

Эм: Уг нь уулзах боломж байсан ч гэнэтхэн оройн зоог барих хэрэгтэй болоод явчихаж.

Ми: Тэгээд хэлэхгүй яасан юм? Манай Вей дарга өдөржин хүлээж байна шд. Хэдхэн үг хэлээд, хүн гэж үзэхгүй  ямар ч хэрэггүй хэдэн цагаар хүлээлгэчих юм. Танай Панши зочноо ингэдэг юм уу?

Вей: Ми Шүэ. Уучлаарай.

Ми: Арай дэндүү юм аа. Арк, бас танаас өөр ямар чухал оройн зоог байдаг юм?

***************

Гү: Сайн уу, Вей Минтэй уулзах гэсэн юм.

Эм: Сайн байна уу, таны нэрийг мэдэж болох уу?

Гү: Гү Шү гэдэг.

Эм: Гү Шү. Та уулзах цаг авсан уу?

Эм2: Хөөе. Цаг авах шаардлагагүй. Фанфан хурдан хүргээд өг. Хурдал.

Эм: Аан. За.

Эм2: Хурдал.

Эм: Ийшээ.

Ми: Энэнээс хойш чи Аркийн ажилтан биш.

Жиан: Өршөөгөөрэй.

Ми: Жиан Ши. Жиан Ши.

Гү:  Өө, Жиан Ши? Гадагшаа гарах ажилтай юм уу? Эртээд өгсөн Ямайк кофе чинь амттай байсан шүү. Дараа дахиад хэдэн хайрцагийг аваад ирээрэй. За юу?

Жиан:  Аан. За.

Ми: Даргын өрөө ийшээ. Би хүргээд өгье.

Жиан: Гү захирал?

14-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home