Tangled 34

                                “Tangled Ep34”

                                     “Паскаль хаан”

Ра: Паскаль нүүрийг чинь нар ээж, үсийг чинь салхи илбэхээс илүү сайхан зүйл бий гэж үү? Тэгвэл хайрсан дундуур чинь үлээж байна уу?

Эв: Юу гээч? Хар чулуунууд биднийг ус руу хөтөлж байхыг хараад би сүйхээ онгоц болгох тал дээр эргэлзснээ хүлээн зөвшөөрөх ёстой. Бас энийг харахад тэр эргэлзээ яг ч буруу байгаагүй бололтой.

Ка: Шуурга.

Лэ: Санаа зоволтгүй ээ. Миний тооцоогоор бол биднээс холуур өнгөрөх ёстой. Хэзээ та нар миний үгийг тоохгүй байж сурах хүмүүс вэ?

Ра: Намайг сонсоорой. Одоо хамгийн чухал зүйл бол тайван байх.

Дэ: Нээрээ юу? Би хамгийн чухал зүйлийг чинь живэхгүй байх л гэж бодсон.

Ра: Юүжин, Ленс. Жолоогоо бариарай. Бид энэ давлагаануудтай 45 градусын өнцгөөр тулах хэрэгтэй. Касс, Фут Тавцанг хоосло. Макс Фидела 2, надад тавцан дээрх юмнуудыг бэхлэхэд тусал. Харин Паскаль? Чи тавцан дээрээс бууж шуурга намжихыг хүлээсэн нь дээр байх.

_____________

Ра: Паскаль өө чи зүгээр байна. Чи намайг айлгачихлаа. Чи тэр дарвуулыг өөрөө засах гэж оролдох ёсгүй байсан юм.

Эв: Тэгэхээр манайхаан надад муу мэдээ байна, бас үнэхээр муу мэдээ. Бид хар чулуун замаасаа гарсан, бас сүйх маань одоо эвдэрчихлээ.

Дэ: Хүлээгээрэй. Бид энд гацчихсан юм уу? Би энд гацмааргүй байна. Хэн ч энд гацахыг хүсэхгүй байгаа. Энд гэж яг хаана юм бэ?

Лэ: Терапи арал жимс ихтэйгээрээ алдартай ХАА-н боомт. Сарны гэрэл ургацын амтыг улам нэмж, шинэ сарыг ургаж хураахад хамгийн тохиромжтой цаг болгодог. Шинэ сар гарах бүрт арлаас эх газар луу жимс зөөх гатлага онгоц ирдэг юм.

Эв: Би энийг яаж мэддэг юм?

Лэ: Би их юм мэднэ. Дээр нь энийг тэр чулуун дээр биччихэж.

Эв: Аан чулуу тийм ээ.

Ра: Бид дараагийн шинэ сар хүртэл гатлага онгоцыг хүлээх ёстой юм шиг байна. 

Ка: А Аймшинтай юм аа. Бид энд хэдэн өдөр, хэдэн сар эсвэл бүр…

Ра: Сонсооч энэ хэцүү гэдгийг мэдэж байна аа. Гэхдээ ядаж л бүгдээрээ ийм сайхан газар гацлаа шүү дээ. Бас хэрвээ бид энд гацсан бол хоргодох газар хэрэг болно. Бүгдээрээ бяцхан оромж хийх уралдаан зохиовол ямар вэ? Касс бид 2 та нарын эсрэг.

Эв: Хөөе хөөе хөөе хөөе. Бид дөрвүүлээ. Харин та нар хоёулаа. Энэ үнэхээр шударга гэж үү?

Ра: Үнэнийг хэлэхэд энэ 2-ын эсрэг 4 биш ээ. Бидэнд бас Макс байгаа. Бас тэр яг л морь шиг хүчтэй.

Эв: За за хөвгүүд ээ. Оромж барих эхний дүрэм. Байршил, байршил, байршил.

Эр: Өөөө…

__________

Ра: За за, одоо бид бэлэн боллоо. Чи үнэхээр өхөөрдөм байна. Энэ бяцхан жижигхэн хөөрхөн өвсөн юбкаг нь хараач ээ. Тийм ээ хөөрхөн байна. Өө хүлээгээрэй. Хүлээ, хүлээ. Тийм ээ. Тэр үнэхээр өхөөрдөм биш гэж үү?

Ка: Өхөөрдөм ч миний юм биш л дээ. Гэхдээ энэ үнэхээр хөөрхөн гэдгийг би хүлээн зөвшөөрөх ёстой.

Ра: За за, залуус аа бүгдээрээ оромж барьцгаая….Тэгээд юу гэж бодож байна?

Ка: Хмм, Тэгэхээр энэ бүх шавжаас хамгаалах хаалга нэмбэл төгс болно оо.

Ра: Хоолны дуршил чинь хэчнээн их байсан ч бяцхан залуу минь чи энэ бүх шавжийг идэж чадахгүй. Алив ээ, явж жаахан хулс цуглуулцгаая.

_____________

Ра: Бид гүйцээд очъё, Макс. Санаа зоволтгүй дээ Паскаль. Бид чамд хийх юм олно оо. Өө бурхан минь. Би энэ юбка яагаад ийм хөөрхнийг одоо. болтол ойлгохгүй нь ээ. Би зүгээр л өдөржин бяцхан гэдсийг чинь базмаар байна. Бүүп бүүп бүүп.

Ка: Байзаарай бид дагуултай болсон юм шиг байна.

Ал: Дайраад.

Ка: Зугтаарай. Хурдлаарай тийшээ. Бид тэднээс мултарчих шиг боллоо.

Ра: Энэ юун газар вэ? Энэ зургуудыг яг л…Чам шиг байна Паскаль.

Ал: Бид та нарыг харж байгааг мэдэж байгаа биз дээ.

Ра: Ха Та нар биднийг олчихлоо. Та нар нуугдаж тоглохдоо үнэхээр сайн байх аа.

Ла: Энэ Лизардус байна!

______________

Ла: Лизардус энэ та байна.

Ра: Лизардус гэнэ ээ?

Ла: Тийм ээ Лорбчууд бид Ариун Лизардус Рексийг олон зууны турш хүлээж ирсэн. Учир нь тэр бол манай Клүүпенхогун. Манай хаан.

Ра: Гэхдээ энэ чинь зүгээр л Паскаль.

Ла: Үгүй ээ тэр бол Лизардус. Бид бол Лорбууд. Харин та нар Фрэйнфлүүперүүд. Гэхдээ чи үнэхээр хөөрхөн юм. Би зүгээр л наад 2 хацрыг чинь базмаар байна. Лизардус, Таныг хүндэтгэн хүлээж авахын тулд та бидэнтэй  Лорбвалла руу буцах ёстой.

Ра: Гайхалтай сонсогдож байна. Өө бидэнд зам заагаач.

Ал: Бид чамтай яриагүй байна.

Жо: Бид Лизардустай ярьж байна.

Бүгд:    Лизардус. Лизардус. Лизардус.

Ра: Тийм ээ, энэ нь түр зуурынх л бол. Тийм үү, Паскал?

Ал: Тийм ээ, явцгаая Флайнфлүүфэрс. Нааш ир, нааш ир хүрээд ир.

Ра: Фрэйнфлүүдэр гэж юу гэсэн үг юм бэ?

Ка: Биднийг тэжээвэр амьтан гэж байгаад итгэлтэй байна.

Ра: А Би лав тэгж бодохгүй…

__________

Дэ: Бид дажгүй ажилласан гэж бодож байна шүү.

Эв: Залуус аа би энийг хангалттай гэж бодож байна. Байршил хамгийн чухал нь. Тэр газар нь шоргоолжны үүрэн дээр биш бол шүү дээ.

Бүгд:    Лизардус. Лизардус. Лизардус. Лизардус. Лизардус.

Ал: Харагтун, Лизардус. Таны Лорбваллагийн хаант улс.

Ра: Энэ үнэхээр гайхалтай. Касс, Өө дэнлүүнүүд байна. Миний төрсөн өдрийн дэнлүүнүүд. Чи итгэж байна уу?

Ка: Хаа нэгтээ газардах ёстой шүү дээ.

Ал: Үгүй ээ энэ бол тэнгэрээс унасан ариун нарны бэлгэдэл. Эдгээр нь Клүүпенхогунаас өгсөн бэлэг. Харав уу?

Ра: Клоопенхогун.

Ал: Цусаар ундаассан тэнгэрийн араатнууд.

Бүгд:    Тийм ээ.

Жо: Өө Клүүпенхогун, Та ч шавж агналтын мастер юм аа.

Фл: Та галт цохтой тэмцэх ёстой.

Жо: Таны довтолгоо ер бусын байна гэдэгт итгэлтэй байна.

Ал: Өө, агуу Лизардус, Магадгүй та бидэнд өөр асуудал дээр тусалж чадах байх. Надтай хамт яваач.

____________

Ал :      Энэ бол бидний хамгийн үнэ цэнэтэй ургац помпоен жимс юм. Харамсалтай нь бид тэр муу галт цохны эхлүүлсэн галд бүгдийг нь алдсан. Бид өлсгөлөнтэй тулгарч байна. Гэвч Клоопенхогун яг цагтаа ирлээ. Клоопенхогун.

Ка: Тэд энийг галт цох хийсэн гэж бодож байгаа юм уу? Тэд галт цох ямар байдгийг мэддэггүй л гэж бодож байна даа.

Бүгд:    Лизардус. Лизардус. Лизардус.

Ал: Эзэнтээн, таны хүчээр бид тосгоноо энэ тариа иддэг шавьжнаас ангижруулж чадна. Бид энэ өдрийг Лизардус Рексийн баяр болгон тэмдэглэх болно.

Бүгд:    Лизардус. Лизардус. Лизардус.

Фл: Сэвээд бай. Илүү хүчтэй. Үгүй ээ үгүй хэтэрхий ширүүдээд байна. Фринфлүферүүдийг сургахад үнэхээр хэцүү юм.

Жо: Үсэрхэг Фрэйнфлүүфэрийг хайруулын тавагтай нь үнэхээр сайн дүрсэлсэн байна шүү.

Ра: Уучлаарай миний хамар ингэж харагддаггүй.

Ка: Миний хөшөө яагаад соёотой байгаа юм? Одоо шавар цуглуулж болоогүй юу? Чи 2 цагийн турш л тэрний нүүрийг арчиллаа.

Ал: Бид хүлээсэн бас бид найдсан. Тэгээд бид дахиад жаахан хүлээсэн. Тэгээд дахиад дахиад жаахан хүлээсэн. Гэхдээ эцэст нь манай Клоопенхогун энд байна. Бас тэр биднийг аварна. Гэхдээ эхлээд бид найр хийнэ ээ.

____________

Ка: Сонсооч Рапс энэ хөгжилтэй байсан. Гэхдээ үнэнийг хэлэхэд үгүй ээ тийм байгаагүй.

Ра: Тийм ээ энэ хамгийн сайхан харагддаг хоол…Мэдэхгүй ээ. Энэ шөл юм уу.

Ка: Наадах чинь зутан, гахайны зутан.

Ра: Гэхдээ чи юм бүхний сөрөг талыг нь харахаа больчихвол энэ бүх амттай гоё жимс бидний өмнө байгаа харах болно. Юу гээч? Би тэрэнтэй ярилцах хэрэгтэй байх. Өө өө хөөх өө энэ чинь…Энэ жимс жаахан.

Ка: Жаахан юу гэж Рапс?

Ра: Юу ч биш ээ. Энэ нөгөө энэ зүгээр л…

Ка: Намайг уучлаарай. Зүгээр л юу гэнэ ээ?

Ра: Энэ энэ амттай юм.

Ка: Нээрээ юу? Тэгвэл май. Магадгүй чи энэ амттай халуун орны жимснээс дахиад идэхийг хүсэх байх.

Ал: Таны дагуулж ирсэн тэжээвээр амьтад үнэхээр тэнэг юм.

Ра: Аа хөөх… Энэ сонин үндэс ч сэргээж байна шүү. Паскал  энийг зогсоох хэрэгтэй. Тэдэнд биднийг тэжээвэр амьтан чинь биш, найзууд чинь гэж хэл л дээ.

Ал: Лизардус ийм бүдүүлэг амьтдыг хэзээ ч найз гэж үзэхгүй нь лавтай.

Ра: Паскаль, энэ чи биш. Тийм үү? Өгөөмөр, сайхан сэтгэлтэй бяцхан найз минь хаана байна?

Ал: Бяцхан гэнэ ээ? Өө ямар инээдтэй наргиа вэ? Лизардус Рекс бол өчүүхэн төдий зүйл биш. Лизардус агуу хүчийг эзэмшдэг юм. Энэ тэжээвэр амьтад ямар ч хэрэггүй юм. Энэ Флэйнфлүүперүүдээ явуулаад бидэнтэй үлд л дээ. Бид танд маш олон бэлэг бэлдсэн. Том нь тэр шүү, харин жижиг нь чи л байна.

Ра: Тэгээд л чи ингэж аашлаад байж. Өө би тэрэнд яг ингэж харьцаж байж. Хүлээгээрэй, Паскал. Би ойлголоо.

__________

Эв: Сайхан харагдаж байна. Гэхдээ би бодлоо доо. Бид үнэхээр шоргоолжны үүрнээс зугтахыг хүсвэл, модон дээр байшин барих байсан юм.

Жи: Өө тэгвэл би…

Эв: Өө боль л доо залуус аа. Жижгээ багажтай харьцах талаар бид юу гэж ярилцлаа?

Жи: Мод байшинтай уулзлаа. 

Ал: Харин одоо бидний баатар Лизардус Рекс манай дайсан галт цохыг ялна.

Бүгд:    Лизардус. Лизардус. Лизардус

Ал: Бид танд Купоны Хүчирхэг таягийг бэлэглэж, Лорбваллагийн өмхий өвсөөр чимэх болно.

Бүгд:    Лизардус. Лизардус. Лизардус.

_________

Ра: Би өмнө нь энийг анзаараагүйдээ итгэхгүй нь ээ. Бид тэрэнд орхигдсон мэдрэмж төрүүлж байсан. Би тэрэнд орхигдсон мэдрэмж төрүүлж байсан. Би тэрэнтэй ийм жижигхэн юм шиг л харьцаж байсан.

Ка: Чамайг хамгаалахад тэр тийм л жижигхэн.

Ра: Надад тийм биш ээ. Би явж уучлал гуйх хэрэгтэй. Аан Касс?. Би тэрийг галт цох нь гэж бодож байна.

Ка: Үгүй байлгүй дээ.

Ра: Тийм ээ, бид Паскальд анхааруулах хэрэгтэй.

Эр: Та нар тэрэнд юу ч анхааруулахгүй.

_________

Фл: Бид эцэст нь Галт цох сүйрүүлэхгүйгээр үр бүтээлтэй помпоны ургацаа авч чадах нь. Бид өмнө нь ийм ойр байж үзээгүй л дээ, гэхдээ таныг байхад эзэнтээн бидэнд айх юм алга.

Ал: Харагтун, галт цох. Цаг нь ирлээ. Дайралтынхаа төлөвт хувираарай.

Бо: Аймшигт хэлээ ашиглаарай. Тэр биеэ халааж байгаа юм болов уу? Энэ юу вэ?

_________

Ка: Энэ чинь наргиа юу?

Ра: Тийм ээ, чи үнэхээр энэ хөөрхөн тор биднийг болон 1200 фунт морийг саатуулна гэж бодлоо гэж үү? Алив ээ, бид Паскалийг Галт цохын дайралтад өртөхөөс нь өмнө аврах ёстой.

Лэ: Энэ газрыг хар л даа. Өндөр тааз, задгай талбай, миний хамгийн үзэмжүүд, ямар ч аймшигтай шавж байхгүй. Хамгийн сайхан нь би энэ газрыг зүгээр сууж байгаад л олсон.

Эв: Лэнс энэ бол охидын газар, тийм үү?

Лэ: Тийм ээ. Бас би олсон юм. Энд сууж байгаад л.

Ра: Паскаль, чамайг харсандаа баяртай байна. Чамайг өчүүхэн, хэрэгцээгүй санагдуулсан бол уучлаарай.

Ка: Өө, залуусаа? Нисдэг мангас, санаж байна уу?

Ал: Эзэнтээн юу болсон бэ?

Ра: Паскаль бол дайчин хаан биш. Тэрэнд дайралтын төлөв байхгүй. Тэр бол хамелеон. Тэр энийг эрт хэлэх байсан ч тэр бүх анхааралд автчихсан. Хэрвээ жинхэнэ найзууд нь тэрнийг үнэгүйдүүлээгүй бол анхнаасаа ийм зүйл болохгүй байсан юм.

Ал: За, бид бүрэн ойлгосон гэж хэлэхгүй ч энэ ийм юм ярихад үнэхээр тохиромжгүй цаг гэж хэлж чадна, галзуу флэйнфлүүфэр минь.

Дэ: Тэгэхээр, хатагтай нар хаана байна?

Эв: Би тэдний хаана байгааг мэдэх юм шиг байна.

Ра: Касс, Макс, тэрнийг тосгоноос холдуулъя. Хөөе. Энд.

Эв: За за, байдлыг дүгнэе. Аварга том шавжин мангас. Байна. Бяцхан навчин хүмүүс ба нөмрөгтэй Паскаль. 2лаа байна. Би энэ түүхийг сонсохыг тэсэн ядан хүлээж байна.Хөөе! Өө! Хөөе, Шаргал үст ээ, чи шинэ найзуудтай болсон бололтой?

Ра: Намайг мэднэ дээ, ийм л байдгаас хойш.

Эв: Рапунзел!

Ра: бид юу яах вэ? Энэ юмыг зогсоох арга алга. Чинжүү, амнаас нь гал гардаг. Хүлээгээрэй! Энэ муу биш. Энэ зүгээр л хэт их чинжүү идэж байна.

Лэ: Энэ ч ходоодонд үнэхээр муу даа.

Ра: Бид зүгээр л тэрэнд үндэс идүүлэх хэрэгтэй.

Эв: За яахав. Ямар учиртайг нь мэдэхгүй ч хийцгээе.

Ра: Паскаль. Үгүй ээ! Паскаль? Паскал!Чи бол миний уулзаж байсан хамгийн зоригтой хамелеон. Бас би чиний дотоод хүч чадал, эр зоригийг хэзээ ч, хэзээ ч үл тоомсорлохгүй.

Ка: Эсвэл хурдан сэтгэх чадварыг чинь.

Ал: Тийм ээ, тэр гайхалтай. Галт цох зөвхөн чинжүүнээс болоод л ингээд байж шүү дээ. Бидний хийх ёстой зүйл бол тэрэнд өмхий үндэс л өгөх юм байна. Тэгээд манай ургац аврагдана. Бид хаанаа алдсан ч найзтай боллоо.

__________

Эв: За за оромж  барих уралдааны хувьд бүсгүйчүүд та нарыг түрүүлнэ гэж бодож байна.

Ра: Танай хоргодох байр юу болж байна?

Лэ: За за, тэрнийг биднээс зугтаачихсан л гэе.

Back to episodes Go home