Alliance 13

Alliance-13

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Ж: эм, Жойс, Вей Миний шинэ туслах

Шу: эм, Гү Шүгийн найз

В: эм, Вей эгч

Шиао: эр, Вей эгчийн нөхөр

 

Гарчиг: ........ 13-р анги

Жиан: Өөрийн хүсэлтээр гарвал мэдээлэл тараасан гэдэгээ хүлээж байгаагаас өөрцгүй. Би хийгээгүй хэргийг яасан ч хүлээхгүй.

Вей:  Энэ чиний хөдөлмөрийн гэрээ. Энэ сарын 30-нд хугацаа нь дуусч байгаа. Өөрөө хар. Хүний нөөцөөс чамд Эн-3-аар бодож халагдсаны мөнгө өгнө гэж байсан. Чи өргөдлөө өгөхгүй хойшлуулаад байгаа. Гэрээний хугацаа дуусчихвал Арк гэрээгээ шинэчлэхгүй нь лав. Эн-3-ыг ч март. Энэ сарынхаа цалинг ч бүтэн авч чадахгүй.

Жиан: Би явмааргүй байна.

Вей:  Чиний юу хүсэх хамаагүй.  Тоглоом дууссан. Байгаа байдлаа бодоод ашигтайг нь сонгосон нь дээр байх. Заавал хамт зовохыг хүсээд байгаа юм уу?

Жиан: Хоёр тал хэзээ ч зэрэг ялагддаггүй. Вей даргыг мэддэгийн хувьд зовох хүн нь би байх.

Вей:  Хэтрүүлэх хэрэггүй. Эцэст нь чи явах л болно. Нэр нүүрээ бодсон нь дээр байх. Тэгж байж л дараа нэг нэгнийхээ нүүрийг харна биз дээ? Тийм үү?

Жиан: Би яасан ч ажилгүй болж чадахгүй.

Вей:  Тэгээд л би чамд Эн-3-аар мөнгө өгөх хүсэлт гаргасан юм. Тийм болохоор ажил олтлоо санаа зоволтгүй.

Жиан: Би Аркт олон жил ажилласан. Надад боломж өгч болохгүй юм уу?

Вей:  Оройтсон. Жиан Ши. Номхон дөлгөөн Камилиа /Дунбэг/ цэцэг гэнэтхэн хурц өргөстэй болчихсон. Хэдий үзэгслэнтэй хэвээрээ  боловч хэнд ч таалагдахгүй. Хүнд байнга боломж олддоггүй юм. Алдаа гаргасан бол төлөөсийг нь төлөх ёстой. Эн-3 бол чамд өгч байгаа миний сүүлчийн боломж. Долоо хоногийн дотор ажлаа хүлээлгэж өгөөд Аркаас яв.

****************

Вей:  Эн-3 бол чамд өгч байгаа миний сүүлчийн боломж. Долоо хоногийн дотор ажлаа хүлээлгэж өгөөд Аркаас яв.

Жиан: Вей Мин намайг 7хоногийн дотор ажлаасаа гар гэж байна. Хугацаа хожиж чадахгүй нь. Яавал дээр вэ?

Эм: Байшингийн засвар талдаа орж байна. Мөнгөө хурдан явуул.

Лин: Би жаахан бодъё.

Аав: Ээж чинь чиний дуртай хоолыг хийсэн. Бид хоёр номын сан руу явах замдаа чамд оруулаад өгье.

Лин: Аав аа, хэрэггүй ээ. Би илгээмж хүргэлт захиалаад авчихъя.

Х-ээж: Лин Шуан. Бялуу бэлэн болчихсон уу?

Лин: За за.

Х-ээж: Лин Шуан. Өнөө орой юу идэх юм бэ?

Аав: Ээж чинь эрт босоод, дэлгүүр явж хоол хийсэн.

Лин: За.

Аав: Чамайг санасан юм байлгүй. Танайд очоод хамт идье.

Лин: Очилоо.

****************

Жиан: Галзуураа юу? Юугаа хийгээд байгаа юм?

Ми: Юмнуудыг чинь хамт ажилладаг хүмүүсээр цэгцлүүлчихлээ. Төвөг удах хэрэгүй.

Жиан: Би шүхэргүй ирсэн. Шүхрэн доор чинь түр зогсчихъё.

Вей: Энийг барьж бай.

Жиан: Аан?

Вей: Чи ав.

Жиан: Чи... Баярлалаа...

Вей: Чи ав. Ажилд чинь амжилт хүсье. Солиороо юу? Намайг сүйтгээд чамд ямар ашигтай юм? Дууссан. Дууссан гэж байна.

Бо: Бүсгүй, жолооч дуудсан хүн мөн үү? Таны жолооч Хө Минбо танд үйлчлэхээр ирлээ.Хамгаалалтын дуулгаа өмсөөд, хөдөлцөгөөе.

Жиан: Надад хэрэггүй ээ.

Бо:  Аюулгүй байдал чухал.  

Жиан: Би...

Бо: Алив... Таарч байна уу? Толгойгоо өргө. Суу. Аюулгүйн бүсээ зүүчихвэл хөдлөх гээд байдаг.

Жиан: Аюулгүйн бүс ээ?   

Бо: Гараа өг дөө. Нөгөөхийг нь. За, хөдлөхөд бэлэн боллоо. Сайн бариад суугаарай.

Жиан: Миний хөл дээр гишгэчихлээ.

Бо: Уучлаарай.

*****************

Лин: Бялуу болчихлоо.

Гуо: Бялуу болчихлоо.

Х-ээж:Бялуу ирж байна. За.

Лин: Аав аа, ээж ээ. Аав, ээж хоёр ирнэ гэсэн. Өнөөдөр бүгдээрээ хамт хооллоё.

Х-аав: Аан?

Лин: Ирж байх шиг байна.

Х-ээж: Бялуу болчихжээ.

Лин: Яасан хурдан ирээ вэ?

Хал: Вей Гуочиан. Вей Гуочиан.

Лин: Та нар яагаад хүний гэрт дайрч ороод байгаа юм?

Хал: Хөөе, Вей Гуочиан.

Лин: Юу хийгээд байгаа юм?

Хал: Энэнээс асуу. Вей Гуочиан.

Гуо: Ээж ээ.

Хал: Хүүгийндээ нуугдчихвал чамайг олохгүй гэж бодоо юу? Өрөө төлөх ёстой биз дээ?

Х-аав: Дахиад хоёр өдөр хүлээчих. Миний хувьцаа...

Хал: Чи хувьцаа чинь үнэд ороод, баян болохыг чинь хүлээх хэрэг үү? Манай ашиг яах  юм? Баян болно гээд мөрөөдчихжээ. Толгойдоо буудуулчихсан юм уу?

Х-ээж:Энэ тэнэг хөгшин. Чамаас болж байгаа юм. Мэддэг хүн хэлсэн хэлсэн гээд байсан, хамаг мөнгөөрөө авчихъя авчихъя гэсээр байгаад авахуулсан. Ухаанаа алдаад мөнгө хүүлэгчээс мөнгө зээлчихсэн юм уу?

Х-аав: За за.

Х-ээж:Чи чинь галзуурчихсан юм уу? Баттай мэдээлэл байсан юм. Хөрөнгийн зах зээлд өөрчлөлт орно гэж би яаж мэдэх юм?

Хал: За за. Хүний өмнө эмгэнэлт жүжиг тавихаа боль.  Хурдан төл. Хурдан төл. Хүү чинь хаана байна?

Х-ээж: Лин Шуан. Лин Шуан. Лин Шуан хурдан хүрээд ир. Аав бид хоёр чинь хувьцаа авчихсан болохоор мөнгөгүй байна. Авч болохгүй байгаа. Чи жаахан мөнгө өгч туслаадах.

Лин: Ээж ээ, түр хүлээгээрэй. Би Вей Минтэй яриадахъя.

Х-ээж:Чи...

Х-аав:   Хөөе. Лин Шуан. Хөөе Лин Шуан. Хөөе хөөе хөөе. Вей Минийг дуудах хэрэггүй. Мэдчих юм бол намайг загнана.

Х-ээж: Лин Шуан. Ингэе. Санаа битгий зов. Аав ээж хоёртоо мөнгө зээлж байна гээд бодчих. Бид хоёр мөнгөтэй болонгуутаа буцаагаад өгчихнө. Тэгэх үү?

Хал: Хөөш. Бушуулаач. Авсан юм бол бушуу өг. Тэр байж байгааг нь. Ийм том гэрт амьдарч байж, тиймхэн мөнгө ч төлчихгүй. Ичих нүүр алга уу?

Эр: Өрөвдөлтэй царай гаргахаа боль. Хэн ч үнэмшихгүй. Бид нар мөнгөө алдачихаад байна. Бид нар хохирогч байна. Хурдан өгөөдөх.

Х-ээж: Лин Шуан, арга бодооч дээ.     

Лин: Ингэе. Та нар түрүүлээд явж бай. Явахгүй бол би цагдаа дуудна.

Хал: Тэгээд дууд л даа. дууд.

Лин: За яах вэ.

Хал: Дуудаж л байхгүй юу. Хүнээс мөнгө авсан бол өгөх ёстой биз дээ?

Х-аав: Хөөе хөөе. Болохгүй ээ.

Лин: Аав аа, утас өгөөч дээ. Цагдаа дуудъя л даа.

Х-аав: Хүнд муугаа дэлгээд яах юм.

Хал: Хэн айх юм? Эцгийнхээ өрийг хүү нь төлөх ёстой биз дээ.

Эр: Хурдан төл.

Лин: Би яахаараа төлдөг юм.

Ээж: Лин Шуан.

Х-аав: Өө. Та нар ирэв үү.

Лин: Аав аа.

Ээж: Худ аа, юу болоод байна?

Эр: Энэ хөгшин мөнгө зээлчихээд өгөхгүй байна. Бэр нь мөнгө өгөхгүй гээд байна. Та нар төлөх юм уу?

Аав: Юу болоод байгаа юм?

Лин: Зүгээр ээ.

Хал: Хөөе хөөе. Өнөөдөр заавал мөнгөө төл. Хэн нэг нь төл.

Аав: зүгээр ярилцаж болохгүй юу?

Х-аав: Өгнө дөө, өгнө.

Хал: Яах  гээд байгаа юм. Цаашаа зайл.

Аав: Чи яагаад хүч хэрэглээд байгаа юм?

Хал: Мөнгөө авъя.

Аав: Мөнгө авах байсан ч... мөнгө...

Лин: Аав аа. Аав аа.

Ээж: Хөгшөөн...

Лин: Аав аа. Юу болоод байна аа? Аав аа...

Ээж: Лин Шуан хурдан түргэн дууд.

Хал: Хөөе.

Ээж: Хурдан түргэн дууд.

Х-ээж: Худ аа.

Лин: Утас өгөөдөх.

Ээж: Хөгшөөн.

Гуо:  Өвөө. Өвөө.  

Лин: Байна уу, түргэн үү?

Гуо: Өвөө. Өвөө.

Хал: Жүжиглэхээ боль. Хурдан мөнгөө өг.

Лин: Зайл. Төлнө гэж байна.

Гуо: Өвөө. Өвөө.

*****************

Бо: Зүгээр үү?

Жиан: Зүгээр.

Бо: Би удаан явна аа.

Жиан: За.

Бо: Сайн бариарай.

Жиан: Юу?

Бо: Би зөөлөн явна аа, сайн бариарай.

Жиан: За.

****************

Лин: Эмч ээ.

Эмч: Зүрхний бичлэг, томографийн зураг хэвийн гарсан. Даралт нь ч гэсэн тогтворжсон. Нас нь өндөр болж байна. Гэнэтийн сэтгэл хөдлөлөөс болоод түр зуурын хүчилтөрөгчийн дутагдалд орсон юм шиг байна. Одоо бол ямар ч асуудал алга байна. Хэд хоногтоо сайн ажиглаарай. Бас гэнэтийн сэтгэл хөдлөлөөс болгоомжлох хэрэгтэй. Бас сайн ярилцаж байгаарай. Хүмүүс хөгшрөөд ирэхээрээ стресс даах чадваргүй болдог юм.

Ээж: Ойлголоо. Баярлалаа, эмч ээ.

Эмч: бас өвчтөний биеийн байдал дөнгөж тогтворжиж байна. Сайн амрах хэрэгтэй. Одоохондоо саад болох хэрэггүй.

Лин: Ээж ээ, би... би яваад ус аваад ирье.

Жиан: Чи зүгээр үү?

Лин: Сайн биш ээ. Аав эмнэлэгт хэвтчихлээ.

Жиан: Уучлаарай. Мэдрэлийн тасаг ийшээ байдаг билүү?

Эм: Тийм ээ, тийшээ яваарай.

Жиан: За, баярлалаа. Лин Шуан. Аав чинь яаж байна?

Лин: Сүртэй юм биш ээ. Дуслаа дуусахаар гэртээ харьж болно гэсэн.

Жиан: Ашгүй. Хэл дээ. Яагаад Вей Миний аавын өрийг төлнө гэж тийм амархан зөвшөөрч байгаа юм?

Лин: Ингээд байвал төвөгтэй санагдаад.

Жиан: Тэд нар чамайг өрөвдөөд өгнө гэдгийг  мэдэж байхгүй юу. Чамайг нэр төрөө боддогийг мэддэг болохоор. Тэгээд ийм жүжиг тавьж, мөнгийг чинь авах гэж байгаа юм. Тэр мөнгийг авах гэж хичнээн хичээсэн билээ дээ.

Лин: Тэгээд өөр яах юм?

Жиан: Танай аав ээж хоёр ч гэсэн адилхан. Тэд нарт эртхэн хэлээд сэтгэл санаа нь бэлтгэлтэй байсан бол... ийм юм болохгүй байсан шд. Хар л даа, аав чинь эмнэлэгт хэвтчихлээ.

Лин: Тэгээд... бүх юм миний буруу юм уу? Аавын эрүүл мэнд муу болсон нь миний буруу юу?

Жиан: Би тэгж хэлээгүй шдээ.

Лин: Жиан Ши, санаа тавьсанд баярлалаа. Гэхдээ өөрийнхөө бодлыг надад тулгах хэрэггүй.

Жиан: Чиний бодож байгаа, юмыг хийж байгаа арга болохгүй байна гэж л сануулж байна. Би өөр юм хэлээгүй шд.

Лин: Тийм ээ, асуудал байна. Миний амьдрал хэзээнээс буруу эргэчихсэн юм бол?

Жиан: Вей Мин араар чинь тавьж байгааг мэдсэнээс хойш. Намайг уучлаарай, миний буруу, бүгд надаас болсон. Би ирэх хэрэггүй байж. Уучлаарай.

******************

Лин: Алдаагаа хүлээн зөвшөөрч, нүүр тулахыг хүсэхгүй байгаа ч, үргэлж зугтаж, хойшлуулж байгаа ч, нэг л өдөр алдаатайгаа нүүр тулах ёстой гэдэгээ би мэднэ. Хичнээн бэлэн биш байсан ч, шүдээ зуугаад урагшаа алхахаас өөр арга байхгүй.

Хай: Би үнэхээр тийм муу юм уу? Тоох хэрэггүй. Асуухаа болилоо. Жаахан байхын л та ямар намайг магтдаг байсан биш. Танаас асуух юм бол намайг тасчиж хаях байлгүй, тийм ээ?

Жиан: Тэгвэл яах гэж  асуусан юм?

Хай: Өнөөдөр би дахиад ажлын ярилцлагад очсон. Өнгөрсөн хэд хоног би бараг 7,8 компани дээр очсон байх. Надад юу гэж хэлснийг мэдэх үү? Миний байгаа байдлаар борлуулалт хийж чадахгүй гэсэн. Хамгаалагч болж болно гэсэн.

Жиан: Тэд нарын зөв шд. Чи... тэмээн хяруул л гэсэн үг. Олон жил толгойгоо элсэнд булаад нуучихдаг байсан. Одоо шуургатай тулах цаг болсон.

Хай: Би айгаагүй л дээ, гэхдээ... энэ янзаараа үхэж магадгүй.

Жиан: За тэр... олон жил дураараа амьдарсан Жиан Хай, ажил хайх өдөр ирдэг байж. Алив, тэмдэглэе.

Хай: Төлөө. Өөрийнхөө төлөө... заавал ажилтай болоорой.

Жиан: Өөрийнхөө төлөө... Ажлаасаа гарчихсан.

Хай: Юу гэнэ ээ? Та та та... ажлаасаа гарчихсан юм уу? 

Жиан: Яасан? Чамд намайг тэжээх боломж гарч байна. Баярлахгүй байна уу?

Хай: Гэхдээ би ажилд орж чадаагүй байгаа шд. Та ажилгүй болчихвол би би би... та болохгүй хүн уурлуулчихсан юм уу? Яг юу болсон...

Жиан: Яасан олон юм асуудаг юм бэ? Миний суудлыг шийдэж чадахгүй бол асуулт асуухаа боль.

Хай: Би би... Лин Шуан эгч яасан? Тусалж чадахгүй юм уу? Та хоёр сайн найзууд биз дээ?

Жиан: Бид хоёр дотно харагддаг уу? Бид хоёр... огт өөр хүмүүс. Магадгүй... миний хоосон хүсэл байсан байх.

Хай: Жаргалтай л байвал...

*****************

Х-аав: Лин Шуан, ийм юм болоод... чамд баярлалаа.

Лин: Аав аа. Тэр 250мянга... миний хөрөнгө оруулалт хийсэн мөнгө байсан.

Х-ээж:Лин Шуан санаа зоволтгүй. Бид хоёр мөнгөтэй болонгуутаа чамд буцаагаад өгчихнө. Бас банкны хүүтэй өгнө өө.

Х-аав: бас, энийг Мин Минд битгий хэлээрэй. Мартав.

Лин: Үлдсэн 250мянгыг нь яах юм?

Х-аав: Би арг бодож олно оо.

Лин: Мартсанаас та хоёр ямар хувьцаа авсан юм?

Х-аав: Аан?

Лин: Манай найз хувьцааны шинжилгээ хийдэг юм. Та хоёрт тусалж чадах байх.

Х-аав: Үгүй ээ, үгүй.

Х-ээж: Хөөе. Энэ аав чинь адгуу гэж. Өөрөө таагаад баахан хувьцаа авчихсан байгаа юм. Өөрийн гэсэн ухаантай байсан бол мөнгө хүүлэгч юу гэж ирэх вэ дээ.

Жиан: Чиний бодож байгаа, юмыг хийж байгаа арга болохгүй байна гэж л сануулж байна. Чамайг өрөвдөөд өгнө гэдгийг мэдэж байхгүй юу. Бас нэр нүүрээ боддогийг чинь мэдэж байгаа. Тэгээд мөнгийг чинь авах гэж ийм жүжиг тавьж байгаа юм.

****************

Зах: Энэ улирлын үзүүлэлт сайнгүй байгаа. Тавьсан зорилгоосоо 30%-аар хоцорч байгаа.

Вей: Бүтээгдэхүүний үзүүлэлт сайнгүй байна. Ялангуяа шинэчлэлтийн асуудал. Шинэчлэлийн хувьд бид цоо шинэ алгоритм гаргах хэрэгтэй. Техникийн салбар, миний мэдэх юм биш болохоор.

Зах: Алгоритм яах аргагүй Аркийн сул тал. Ай Ти хэлтсийн асуудал ч  гэсэн захирлуудын зөвлөл чиний хэлэхийг хүлээж авах бол уу?

Эм: Вей дарга аа, Лин захирал аа.

Зах: За. Алив Вей Мин. Ямар арга байна. Надтай бодлоо хуваалцаач.

Вей: Бодсон юм ч байна л даа. Гэхдээ хэрэглэх үү,үгүй юу гэдгийг шийдэх хэрэгтэй.  Паншигийн ОП-1 алгоритмын тухай сонссон уу?

Зах: Сонсолгүй яах вэ. Паншигийн ОП-1 алгоритм салбартаа шилдэг нь. Яасан? Паншигаас технологи худалдаж авъя гэж үү?

Вей: Манайх бүтээгдэхүүнээрээ, Паншигийн технологи салбартаа алдартай. Байхгүй зүйлээ мөнгөөр шийдэж болно. Хамтдаа хүчтэй гэдэг байх аа.

Зах: Үнэнийг хэлэхэд би наадахыг чинь удаан бодож байна. Би туслахаараа сэмсэн Паншитай холбоо тогтоолгож үзсэн. Гэхдээ хэтэрхий өндөр үнэ хэлсэн.

Вей: Бүгд өөрийн ашиг сонирхлыг бодно. Мэдээж хамтарч ажиллах тийм амар байхгүй.

Зах: Үнэхээр сонирхож байгаа бол чи Паншитай холбоо бариад үзэх үү? Хамтарч ажиллахаар болол Панши, Арк хоёроос гадна интернэтийн салбарт ч ашигтай.

Вей: Ойлголоо. Би хичээгээд үзье.

Зах: Вей Мин, Фен Кайг явсанаас хойш манайхаас дэд захирлын суудалд нэр дэвших өөр хүнгүй байгаа. Гэхдээ гаднаас хүн ирэхгүй гэж баталгаа байхгүй. Надад бас зарим нэг юм дуулдсан. Үнэнийг хэлэхэд тэр яриа үнэн үү, худал уу надад хамаагүй. Би хүний чадварыг үнэлдэг. Компанид ашигтай байвал бусад нь надад хамаагүй.

Вей: Лин захирал аа. Би хамтарч ажиллахын тулд сайн хичээнэ ээ.

Зах: Шинэ туслах чинь яагаад ажилдаа ирээгүй юм?

Вей: Өнөөдөр ажилдаа орох ёстой доо. Яагаад ирээгүй юм бол?

Зах: Жирийн нэг хүн биш болохоор, болгоомжтой байгаарай.

Вей: Тийм үү? Би Төмөр нударгаар хичээллэдэг болохоор гараа түлэхгүй ээ.

Эр эм: Лин захирал аа.

Бо: Энэ манай хурлын өрөө. Энэ бүтээгдэхүүний хэлтэс. Нөхөд өө. Ажлаа түр хойш нь тавьж байгаарай. Би шинэ ажилтан танилцуулъя.

Ж: Намайг Хуан Жиа И гэдэг. Жойс гэж дуудсан ч болно. Би Вартоны бизнесийн их сургууль төгссөн, Гао Шен компанид нэг жил ажиллаж байсан. Арк миний Хятад ажиллаж байгаа анхны компани.

Бо: Шинэ ажилтнаа хүлээн авна уу.

Эр: Жиа И. Манай компаний гоо үзэгслэнгийн төлөөлөгч.

Ж: Тодорхой юмыг давтах шаардлагагүй. Өнөөдөр миний эхний өдөр. Бүтээгдэхүүний тасаг их тайван, идэвхгүй байгааг гайхаж байна. Хойшид нэг нэгнээ ажиглаж, сахилга баттай байя. Бас гүйцэтгэлийн мэдээллээ шинэчлээд надад өгөөрэй.

Ми: Гүйцэтгэлийн мэдээллийг тав дахь өдөр шинэчилдэг юм.

Ж: Би юмыг урьдчилж хийх дуртай.

Ми: Тэгвэл бүгдээрээ шинэчихчих.

Бо: Жи И. Би чамайг Вей даргатай танилцуулъя.

Ж: За.

Бо: Ийшээ.

Вей: Ор ор.

Бо: Вей дарга аа, шинэ ажилтан ирсэн.

Ж: Вей дарга аа, сайн байна уу. Хуан Жиа И гэдэг.

Вей: Сайн байна уу.

Эм: Дөнгөж сургууль төгсчихөөд энэ юу вэ?

Эр: Харин тийм.

Эм: Өөрийгөө хэн гэж бодсон юм?

Эр: Магтсан  чинь юу гэнэ вэ?

Бо: Чшш чшш. Аяар гэм... Түрүүн Хүний нөөцөөс очиж авахдаа би өргөдлийг нь харсан. Аав нь манай хувьцаа эзэмшигч Хуан ерөнхийлөгч байна лээ.

Эр: Хөөе хөөе.

Эм: Хэн? Хуан ерөнхийлөгч өө?

Ж: Та миний мэдээлэлтэй танилцсан уу?

Вей: Танилцсан. Гайхалтай. Цай уух уу? Надад Баруун нуурын хаврын Лонжин цай байгаа.

Ж: Уучлаарай, би кофе  уудаг.

Вей: Өнөөдөр ажлын эхний өдөр.  Дасч амжаагүй байгаа биз дээ?

Ж: Хүмүүс орчиндоо дасдаг болохоос, эсрэгээрээ биш. Энд ирсэн болохоор би хичээнэ ээ. Вей дарга санаа зовох хэрэггүй.

Вей: Чиний ажил миний ажилтай шууд холбоотой. Үнэнийг хэлэхэд энэ миний оролцох хэрэг биш. Захирлуудын зөвлөл шийдсэн.

Ж: Миний чадвар гологдохгүй гэдэгт итгэлтэй байна. Захирлуудын зөвлөлд итгэх хэрэгтэй.

Вей: Сайн л байна. Би арын хаалганы хүмүүст дургүй. Манай хэлтэст бүгд тэгш эрхтэй. Гурван сарын туршилтын хугацаа дуусахаар манай хэлтэст тохирохооргүй бол өөр тасагт шилжих бэлтгэлтэй байгаарай.

Ж: Гурван сарын дараах юмыг одоо ярих хэрэггүй байх. Өөр юм байхгүй бол би ажилдаа оръё. Вей дарга аа.

Вей: За. Ажлаа сайн хийгээрэй.

Ж: Баярлалаа.

*****************

Хал:  Болж байна шүү.

Х-аав:  Хөөе. Өчигдөр авсан   250мянган юанийг бэр маань арай гэж олж өгсөн. Тэгэхээр, та нар...

Х-ээж:Харин тийм. Өчигдөр мөнгөө авчихаад дахиад хоёр хоног хүлээнэ гээ биз дээ?

Хал: Бид нар бодлоо өөрчилсөн.

Лин: Хөөе. Та нар аавыг өртэй гэсэн. Мөнгө шилжүүлсэн банкны баримт байгаа юм уу? Зээлийн гэрээ байна уу? Аав аа, ээж ээ. Нотлох баримт байх ёстой биз дээ? Байгаа байдлыг нь хараад байх нь ээ, тавин мянга гэчихээд, зуун мянгыг нэхэх хүмүүс байна. Хэлсэн амнаасаа хэзээ ч буцаж магадгүй. Тэгвэл энэ асуудал шийдэгдэхгүй.

Эр: Мөнгөө өгчихвөл гэрээг чинь буцаагаад өгчихнө. Хэдийг зээлсэнээ... аав чинь өөрөө мэдэж байгаа.

Хал: Тийм ээ. Хурдан мөнгөө өг.  Үгүй бол та нарыг өгөх хүртэл эндээс явахгүй гэж мэд. Хурдан яваад цай хийгээд ир.

Х-аав: Ёоёо...

Х-ээж: Яадаг билээ. Ингэж болдог юм уу? Лин Шуан. Аавынхаа зээлнээс үлдсэн 250мянгыг өмнөөс нь төлчих л дөө, тэгэх үү? Орой Мин Минийг иртэл хүлээх юм бол хүний амь эрсдэж мэдэх нь.

Хал: Нээрэн тийм. Сайхан сэтгэл гаргасан юм бол нэгмөсөн төлчих. Аав, ээждээ өрнөөс гарахад нь тусал.

Лин: Надаа мөнгө байхгүй. Дураараа болцогоо.

Х-ээж: Чи чи юу яриад байна аа? Лин Шуан. Гуйж байна. Ээж нь гуйж байна. Тэгвэл би өмнө чинь сөхөрье.

Лин: Хөөе хөөе.

Х-ээж:Би сөхрөөд гуйя.

Лин: Алив, ийшээ суу. Ийшээ суучих. Наанаа сууж бай.

Х-аав: Лин Шуан. Өнөөдөр мөнгө олж өгөхгүй бол аав ээж хоёр нь амьгүй болох нь.

Лин: Аав аа, дараа уйлаарай.

Хал: Юу гэнэ үү?

Х-аав: Сайн байна уу, наашаа ор ор.

Ц: Та хоёр юу хийж байгаа юм?

Хал: Юу юу юу ч биш ээ. Юу ч биш.

Ц: Өндөр хүү нэхэж, хүний эд хөрөнгө эвдсэн. Юу хийж байгаагаа мэдэж байна уу? та нарт гэмт хэрэг үйлдэж байна. Алив, хэлтэс рүү явъя.

Х-аав:Хөөе хөөе. Цагдаа, тэгэх шаардлагагүй. Явах хэрэггүй. Цагдаагийн газар очвол ичмээр хэрэг болно. Тийм биз дээ?

Лин: Аав аа, явчихаад ир. Та хар л даа, хүч хэрэглээд байна шд. Тэгж байгаад таныг гэмтээчихвэл яах юм? Вей Минд юу гэж хэлэх болж байна?

Ц: Та нар, хурдан дагаад яв.

*************

Хал: Цагдаа,бид нар буруугүй ээ. Бид нар зүгээр л тусалж байсан юм.

Ц: Юунд тусалсан юм? Хүн зодож туслаа юу? Суу.

Хал: Би Вей Гуочианы үеэлийнх нь хүү байгаа юм аа.

Х-ээж: Юу яриад байна аа?

Хал: би үйлдвэрийн хаалган дээр хамгаалалтын ажилтан хийдэг хүн. Харахад л ийм болохоос би мөнгө хүүлэгч биш ээ. Тэр хөгшин бэр нь мөнгөө дарчихаад өгөхгүй байна гэж гомдоллоод, надаас туслаач гэж гуйсан юм.

Х-ээж: Хэзээ тэгсэн юм? Чи үнэнээ хэлээдэх. Хэзээ тэгж хэлсэн юм бэ? Хэдний өдөр? Хэдэн сард? Хэзэн цагт? Цагдаа нарын өмнө тодорхой хэлээдэх.

Хал: Эгч ээ. Эгч ээ.

Х-ээж:Чи хэлээдэх. Тодорхой хэлээдэх.

Ц: Болно оо. Болно болно. Маргалдахаа боль. Юу хийгээд байгаа юм? Хошин шог тоглож байгаа юм уу? Доошоо суу.

Цаг: Тэгэхээр бүгд жүжиг  байсан байх нь ээ?

Ц: Вей Гуочиан, энэ үнэн үү?

Х-аав: Тэр...

Хал: Үеэл ах аа, та тусал л даа. Цагдаагийн газар ирчихээд байна шд. Ийм юм болчихоод байхад худлаа хэлж болохгүй шд. Намайг шоронд хийчихвэл яах   юм?

Х-аав:  Тэр... би мөнгө хүүлэгч болгох гэж хөлсөлсөн юм. Гэхдээ... манай гэр бүлийн мөнгө биз дээ. Тийм үү?

Лин: Аав аа. Мөнгө хэрэгтэй байсан бол хэлж болно шд. Ингэх ямар шаардлага байгаа юм?

Ц: Вей Гуочиан,  Жан Жинфен. Ингэж олон нийтийн үйлчилгээг үрэх хэрэг байхгүй. Та нарын энэ үйлдэл нийгэмд муу нөлөөл үзүүлж байна. Олон нийтийн амар амгаланг алдагдуулсан гэж хоригдож ч магадгүй. Ойлгож байна уу?

Х-ээж: Цагдаа нар аа. Эндүүрэл гараад л. Эндүүрэл. Эндүүрэл.

Лин: Ээж ээ, эндүүрэл юм бол өчигдөр үеэл дүүд чинь өгсөн миний 250мянган юанийг буцаагаад өгчих.

Ц: Энэ танай гэр бүлийн хувийн асуудал. Нэг гэр бүл байж тайван ярилцаж болно шд. Гэр бүлийн маргаанаа шийдвэрлэж чадахгүй бол манай хэлтсийн нийгмийн ажилтантай уулзах цаг авч өгье.

Х-аав: Хэрэггүй хэрэггүй. Бид шийдчихнэ.

Х-ээж: Тийм.

Х-аав: Шийдчихнэ ээ.

Х-ээж: Тийм ээ, тийм. Тийм.

Х-аав: Дахиад энд ирмээргүй байна. Мөнгийг нь шилжүүл. Шилжүүлээч... Дахиад энд ирмээр байна уу? Бушуул гэм...

***************

Лин: Аав аа. Ээж ээ. Би салахаар шийдсэн. Нэг хэсэгтээ хэцүүхэн байх байх. Гэхдээ би ганцаара байсан ч айхгүй байна.

Ээж: Шуан Шуан, үнэнийг хэлэхэд... өчигдрийн явдал болоогүй байсан ч, чиний ямар байгааг... аав бид хоёр чинь мэдэж байсан.

Аав: Тийм ээ. Чи мэдрэмтгий мөртлөө шийдэмгий хүүхэд байсан. Сургууль, ажил, гэрлэлт гээд чи өөрөө бүх шийдвэрээ гаргасан. Одоо ийм том шийдвэр гаргаж байгаа бол чамайг хангалттай сайн бодсон л байж таараа.

Ээж: Өнгөрсөн хэдэн жил чи багагүй зовсон. Хэлдэггүй ч гэсэн ч аав бид хоёр чинь мэднэ ээ.

Аав: Бид хоёр чамайг өсгөсөн. Эцэг эх нь байж хүүхдээ мэдэлгүй яах вэ.

Ээж: Өнгөрсөн хэдэн жил би эмнэлэгт хэвтээд зөндөө мөнгө үрсэн. Тийм болохоор байгаа нь л энэ байна.

Лин: Ээж ээ, би энэ мөнгийг авч чадахгүй ээ. Аав та хоёрын тэтгэвэртээ гараад хэрэглэх мөнгө.

Ээж: Үгэнд ор. Аав ээж хоёр нь тэтгэврийн мөнгө авч байгаа. Бас хоёулаа эрүүл саруул байна. Бид хоёрт мөнгө үрээд байх юм алга. Тэгвэл ингэе. Одоохондоо энийг авчих. Байдал чинь дээрдэхээрээ бид хоёрт эргүүлээд өгөөрэй.

Аав: Ээж бид хоёр чинь чамд тусалж чадах биш. Ингэж л тусалъя.

Ээж: Ер нь саллаа гээд яадаг юм? Гэрлэлт бүтэлгүйтсэн ч, амьдрал бүтэлгүйтсэн гэсэн үг биш. Хүмүүс яривал ярьж л байг. Чиний л амьдрал. Бид ямар бусдын төлөө амьдарч байгаа биш. Тийм биз дээ?

Аав: Сэтгэлээ зовоох хэрэггүй. Ингэхэд чамд бас хэлэх юм байна. Нэгэнт шийдсэн юм бол бид хоёрт эртхэн хэлэхгүй яасан юм? Аав, ээж хоёр чинь чиний салахаас айхгүй. Чамайг бусдад дээрэлрүүлэх вий, зовж, шаналах вий л гэж айдаг болохоос. Чамайг бусдын дор орохгүй амьдраасай л гэж хүсч байна. Миний охин, битгий мартаарай. Амьдрал хичнээн хэцүү байсан ч, юу ч болсон бай, өөрийгөө л хамгаалах хэрэгтэй. Өөртөө хайртай байх чинь хамгийн чухал.

Ээж: Битгий март. Чи ганцаараа биш. Чамд хайртай ээж аав, бас Гуогуо байгаа. Бүтэн хайрлуулна гэдэг, бүтэн гэртэй байхаас хамаагүй чухал.

**************

Вей: Эхнэр. Эхнэр.

Лин: Энд байна.

Вей: Аав ээж хоёроос юу болсныг сонссон. Андуурсан байна лээ.

Лин: Юу ч болсон бай андуурсан гээд уучилж болдог юм уу.

Вей: Өнөөдөр хоёулаа ажил дээр ирээд надад тайлбарлаад явсан. Энэ удаа тэр хоёрын буруу байсан. Хар даа. Тэр хоёр илжигний цэлцэгнүүр авчирч өгсөн. Ээж аав хоёр хөгширч байна. Ганц удаа харж үз л дээ. Би мөнгө өгсөн биз дээ? Найзын чинь ажилд бас тусалсан шд. Энийг мартчих. Бид чинь нэг гэр бүл. Энэ гэрт ганц хүүхэд байна. Өвөө, эмээгийнх нь мөнгө тэрнийх л болно шд.

Лин: Ялгаагүй юм бол ийм жүжиг тоглох хэрэг байгаа юм уу?

Вей: Юун жүжиг тоглосон гэж? Чи хэтрүүлээд байгаа юм биш үү. Компани дээр ажил ихтэй ядаж байхад, нэг жаахан мөнгөнөөс болж ингэж нааш цаашаа явмааргүй байна шд. Чи хэзээнээс ийм мөнгөнд дуртай болчихсон юм? Энэ хэргийн ярих хэрэггүй, ингээд март. Манай гэр бүлд одоо юу чухал вэ? Би дэд захирал болох. Би тушаал дэвшихгүй бол манай гэр бүл том алдагдалд орно.

Лин: Дэд захирал болох тухай гарснаас хойш ааш чинь хэтэрч байна. Намайг аргадах гэж худлаа хэлдэг байснаа ч больчихож.

Вей: Юу гэж худлаа хэлэх юм?

*****************

Ж: Энийг хэн хариуцаж байгаа вэ? Нэг бол Жан Сан, нэг бол Ли Си гээд байх юм. Энэ тэр гэсээр байтал хамаг хүч барчихлаа. Цаг зав ч гарздаад. Ми Шүэ, үндсэн мэдээлэлд алдаа байна. Контентын ажлыг хэн хариуцдаг юм?

Ми: Би.

Ж: Аан. Чи юм уу? Тэгвэл хурдан засаадах. Дарга таван цагт шалгана гэсэн. Юу хараад зогсоод байгаа юм? Ажлаа хий.

Эм: Сая юу болсон бэ?

Ж: Гурван сар хамтарч ажиллачихаад бизнесийн сайхан боломж гарч ирж байгааг ч мэдэхгүй. Тоонууд  нь зөрөөд байна. Ажлаа яаж хийж дуусгах гэж байгаа юм? За за. Үйлчлүүлэгчтэй уулзах хэрэггүй. Би явъя. Арк ингэж ажилладаг юм уу? Гао Шенд байсан бол аль хэдийн халчихсан байгаа. Ийм юм байж яаж үйлчлүүлэгчтэй уулзах гэсэн юм?

Жиан: Ажилчдын чадварын талаар хэлэх юм алга. Гэхдээ наад бардам зан чинь үйлчлүүлэгчтэй уулзахад тохирох уу?

Ж: Чи аль хэлтсийнх вэ?

Жиан: Стратеги төлөвлөлтийн хэлтсийн Жиан Ши байна. Намайг тоох хэрэггүй. Би хэд хоногоос гарах гэж байгаа. Уучлаарай, түрүүлээд буулаа. Нээрэн мартсанаас, нэг зөвлөгөө өгчихье. Ийм байдалтай үйлчлүүлэгчтэй уулзаад хэрэггүй байх. Сайн уу.

Эм: Сайн уу.

Лин: Өдөр жимд уулзъя.

Эм: За, хөлдөө мөрний хэмжээтэй зай аваад... баруун хөлөө өргөөрэй. Баруун хөлөө баруун гараараа барина. Зүүн гараа тааз руу өргөөрэй. Нүдээ урагшаа хараарай. Биеэ мэдэр... биеэ сул тавиад... амьсгалаа гаргангаа хөл, гараа зөөлөн буулгаарай. Одоо баруун өвдөгөө нугалаад зүүн гуяныхаа дотор талд байрлуулна. Хоёр гараа дээш нь өргөөрэй. Урагшаа эгц харна. Гурван удаа амьсгалаа авч, гаргана. Биеэ сул тавиад... амьсгалаа гаргангаа хөл гараа буулгана. Ингээд баруун хөлөө эхний байрлалд аваачина. Ингээд өнөөдрийн хичээл дууслаа. Бүгдэд нь баярлалаа. Сунгалтын дасгалаа хийгээрэй.

Бүгд: Баярлалаа, багш аа.  Баярлалаа.

Эм: Хонгор оо. Би түрүүлээд явлаа. Та нар дасгалаа хйиж болно.

Лин: За...

Си: Шуан шуан. Сонин  юу байна даа?

Лин: Хэдэн ажлын ярилцлагад орсон. Одоохондоо чадаагүй л байна. Гэхдээ би хичээлд сууж эхэлсэн. Дараа дахиад ярилцлагад орвол тус болох байх.

Си:  Олон жил өмгөөлөгч хийхдээ би нөхрөөсөө хараат хүүхнүүд салахаас айхыг зөндөө харсан. Хүмүүс юу гэх бол? Мөнгөгүй болчихвол яах вэ? Салчихвал хүүхдүүд маань яах бол гэж санаа зовдог. Салах гээд бэлдэж байхдаа ч, буцаж нийлээд, салах өргөдлөө буцаадаг. Айснаасаа болоод ихэнх нь бүх насаараа тэвчихээр шийддэг.

Лин: Си өмгөөлөгч өө. Би айхгүй байна. Энэнээс дорд орно гэж байхгүй. Өнөөдрөөс хойш өдөр болгон дээшээ  мацна.

Си: Харахад зөөлөн,  даруу харагддаг болохоор мөртлөө ийм зөрүүд гэж мэдсэнгүй.

Лин: Энэ салалтад ялах боломж бага ч гэсэн би ялна гэж итгэж байна. Би нэр төртэйгөөр ялах болно.

13-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home