Alliance 12

Alliance-12

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Шу: эм, Гү Шүгийн найз

В: эм, Вей эгч

Шиао: эр, Вей эгчийн нөхөр

 

Гарчиг: ........ 12-р анги

Хай: Эгч асуудалд орчихоод байна.

Лин: Хурдан суу. Эгч чинь хэзээ алга болсон юм?

Хай: Хэзээ алга болсныг нь мэдэхгүй байна. Өчигдөр гэртээ ирээд, хаалгаа онгойлгоод би үхтэлээ айсан. Бүх хувцас, юмнуудаа газар шидчихсэн байсан. Тагтан дээр хөлөө унжуулаад суучихсан,  хайч бариад хувцасаа  хайчлаад байсан. Асуусан чинь юу ч хэлээгүй. Юу болсныг ч хэлээгүй. Ойртоод очсон чинь  намайг ойртуулахгүй, цохиод байсан.

Жиан: Зайл.

Хай: Би яаж ч чадаагүй. Жаахан сууж байгаад тайвширчих байх гэж бодсон юм. Өглөө босоод харсан чинь алга болчихсон байна.  

Лин: Хааччихдаг байна аа? Эгчид чинь найз байдаггүй юм уу?

Хай: Миний харсанаар танаас өөр хүн байхгүй. Өмнө нь найзалдаг байсан залуусаас асууя гэж бодож байна.

Лин: Нутагт чинь байхгүй юу? Нутаг руугаа явсан байж болох уу?

Хай: Эгч Жианжоуд ирээд олон жил болж байгаа. Төрсөн нутагтаа нэг ч очоогүй. Тийшээ очсоноос үхсэн нь дээр гэдэг хүн.

Лин: Тэгвэл би нэг газар очиж үзье.

Хай: За.

Лин: Жиан Ши ирсэн үү?

Эм: Түр хүлээгээрэй. Би шалгаад өгье. Өнөөдөр ирээгүй байна.

Лин: Ирээгүй ээ?

Эм: Аанхан. 

Лин: Явъя. Сайн байна уу.

Эм: Сайн байна уу.

Лин: Энэ хүнийг хараагүй биз?

Эм: Уучлаарай, хараагүй.

Лин: За, баярлалаа.

Хай: Баярлалаа.

Эм: Зүгээр ээ.

Хай: Ингэхэд эгчид ямар нэг юм тохиолдсон юм бол уу? Эсвэл хэн нэгний уурыг хүргэчихсэн...

Лин: Байна уу? Хэн бэ?

*****************

Лин: Нэг аяга ус авъя.

Эр: За, одоохон.  Таны захиалсан ус.

Лин: Баярлалаа.

Жиан: Лин Шуан, уучлаарай. Чиний үгийг сонсдог л байж. Тэрний далд санаа. Зальтай бас муу санаатай. Анхнаасаа бүгд хуурамч байж. Ямар юмных нь сайн хүн. Бүгд худал жүжиг байж. Зүгээр л худал хуурмаг байж. Даанч надад нотлох баримт алга. Надад хэн ч итгэхгүй.

Лин: Чиний хэлдэг үнэн. Энэнээс болж маргаан үүсвэл танай салбарынхан бүгд мэддэ болно. Чи бид хоёр хаана ч очих нүүргүй болно. Вей Минд юу ч нөлөөлөхгүй.

Жиан: Надад яах ёстойг хэлээд өгөөч. Надтай хамт тэрэнтэй тэмцэнэ гэсэн биз дээ?

Лин: Вей Мин яаж ч  байсан хариугаа амсах болно. Гэхдээ одоо биш. Бид үлдсэн амьдралаа тэрнээс болж сүйтгэж болохгүй. Тэр хариугаа амсаж, хийсэн хэргийнхээ үйлийг үүрэх л болно. Надад итгэ. Амар зүйл гэж байдагүй. Хайр ч бай, амьдрал ч бай... чи өөрөө л хүссэндээ хүрч чадна.

Жиан: Вей Минд анх яаж дурласан юм?

Лин: Сургуульд байхдаа би их бардам байсан. Өөрөөсөө илүү хөвгүүдийг миний өрсөлдөгч, бас надаас муу гэж боддог байлаа. Бас тоодоггүй байлаа. Цаг хугацаа өнгөрсөн ч би найз залуутай болоогүй. Вей Мин л... салж өгдөггүй жоом шиг байсан. Хэрэгтэй үед хаанаас ч юм гараад ирнэ.

Жиан: Тэгэхээр... дасан дурласан байх нь.

Лин: Дасч дурласан гэхээс илүү алдахаас айсан байж магадгүй. Удаан хамт байгаад дассаны дараа ганцаараа амьдарна гэхээр хэцүү байдаг. Тэгээд хоёр хүн гурав болж, гурван хүн өнөр өтгөн гэр бүл болно. Гэр бүлтэй байх амар хэрэг биш. Хоёр хүн хамтдаа зүтгэвэл боломжийн амьдарч болно. Гэхдээ хайр дурлал ярих боломж тэр бүр олдохгүй.

Жиан: Ихэнх хүн гэрлэснийхээ дараа тэсч тэвчиж, яаж ийгээд л амьдардаг байх.

Лин: Бусдыг хэлж мэдэхгүй. Миний хувьд... тэр хүмүүст намайг амар тайван сайхан амьдарч, өөрийгөө зовж байгаа мэт харагдуулахыг хүсдэг. Миний амьдрал амархан харагддаг. Аз жаргалтай гэр бүл. Сургуульд байхдаа би онц  сурдаг байсан. Төгссөнийхөө дараа хүнтэй гэрлэж, хүүхэдтэй болсон. Хүүхэд маань жаргалтай эрүүл. Нөхөр маань ажилдаа амжилт гаргаад л. Миний нүдэнд бүх зүйл шалгалтын цаасан дээрх асуулт шиг байсан. Би л хичээх юм бол 100оноо авч чадна. Гэр бүлээ сонгосон болохоор энэ миний насан туршийн карьер гэж бодсон. Миний ганц зорилго. Амьдрал сайнгүй байсан ч шүдээ зуугаад тэсэх хэрэгтэй.... Хамгийн гунигтай зүйл Вей Мин намайг араар тавьсанд биш... Харин гэрлэлт маань бүтэлгүйтсэнд хамгийн их харамссан.  Анхнаасаа ялагдах тулаан байсан. Би яагаад алдав гэж бодсон. Яахаа мэдэхгүй, сэтгэлээр унаж, гутарч, бас олон буулт хийсэн. Тэгсэн ч гэсэн ялагдсан. Би шалгалт өгөхдөө ч алдаа гаргах дургүй хүн. Гэрлэлт маань бүтэлгүйтсэн нь маш том цохилт болсон. Маш том анхаарлын тэмдэг.

Жиан: Тэгж бодох хэрэггүй. Тэр өөдгүй амьтнаас салсны дараа бүх зүйл сайхан болно.

Лин: Чи... яая гэж бодож байна? Тэдний хэлсэнээр гэнэт халагдсаны мөнгө аваад гарах уу?

Жиан: Би явахгүй. Явахыг хүссэн ч явахгүй. Би тэнд заавал үлдэнэ. Тэр миний ажил. Хоёрт, гэрийн асуудлаас болоод би ажилгүй болж болохгүй. Санаа битгий зов. Чиний дэмжлэг байхад би заавал үлдэнэ. Надад өгсөн амлалтандаа... заавал хүрээрэй.

****************

Эм: Өглөөний мэнд.

Ми: Хүний нөөцийн хэлтэст Стратеги, төлөвлөлтийн хэлтэст шинэ хүн авна гээд хэлчих.

Эм2: Өглөөний мэнд.

Ми Эм: Өглөөний мэнд.

Эм3: Өглөөний мэнд.

Эм: өглөөний мэнд.  

Эм: Өнөөдөр эрт ирсэн байх чинь.

Ми: Эрт байна уу?

Эм: Баярлалаа.

Жиан: Өглөөний мэнд.

Ми: Чи юу хийж байгаа юм?

Жиан: Ажилдаа ирж байна. Өөр яах вэ?

Ми: Жүжиглэхээ боль. Нүүрэн дээр чинь хэлэхгүй байгаа ч, компаний мэдээллийг хэвлэлд өгснийг чинь хүмүүс бүгд мэдэж байгаа. Чи яаж ирж чадаж байна аа?

Жиан: Би хэргээ хүлээгээгүй болохоор наадах чинь цуу яриа юм шиг байна. Ми Шүэ. Чи Менежер хүн байж сонссон болгондоо Хамт ажилладаг хүмүүс чинь сонсвол, чамайг шоолно шд.

Эм: Хүний нөөцийн тасагт хэлэх үү?

Ми: Мэдэхгүй.

Эм: Өглөөний мэнд.

Жиан: Өглөөний мэнд. Шиао Яан. Өглөөний мэнд.

Эр: Өглөөний мэнд. Американо байна уу?

Эм: Американо байгаа. Бас латте ч авч болно.

Эр: Энийг авъя.

**************

Лин:  За, ирчихлээ. Болгоомжтой яваарай.

Эм: Баярлалаа.

Лин: Зүгээр ээ. Жиан Хай.

Хай: Лин Шуан эгч ээ. Та миний бизнес санааны тухай ярьж байсан даа. тэгээд би тэр санаагаа сайн нягтлаад жаахан засчихлаа. Та завтай байвал би танд үзүүлэнгээ кофегоор дайлах гэсэн юм.

Лин: Тэгье ээ. Уулзах газрынхаа хаягийг явуулчих.

Хай: Тэгье ээ, тэгье. За. за. Удахгүй уулзъя. Баярлалаа, Лин Шуан эгч ээ. Баярлалаа. Болчихлоо... Энэ санал. Энэ аппликейшний гол санаа нь гэртээ засвар хийх хүсэлтэй хүмүүст туслах. Юуны өмнө үйлчлүүлэгчиддээ засвар хийхэд яах ёстой, ямар материал авах, засварын үеэр ямар асуудалтай тулгарч болох, тэр асуудлуудыг яаж шийдвэрлэж болохыг хэлж өгнө. Тэгэхийн тулд энэ платформд нэгдэж туршлагатй хүмүүсээс зөвлөгөө авна. Миний хүссэн зүйл бол засварын талаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах. Тэгвэл хүмүүс байраа засахаас гадна мөнгөө хэмнэж, амьдрах орчноо сайжруулж болно. Тийм болохоор би гоё нэр өгсөн. “Сайхан амьдрал”

Лин: Сайхан амьдрал?

Хай: Эгч ээ, та юу гэж бодож байна?

Лин: Надад таалагдаж байна.

Хай: Нээрэн үү?

Лин: Гэхдээ нэг асуух юм байна. Чиний апп ярилцдаг платформ юм шиг байна. Хэрэглэгчид нь тодорхой тоонд хүрэхээр засвар хийхтэй холбоотой бүх мэдээллийг авч болно. Гэхээ  байнгын тогтвортой орлоготой болох хүртэл чиний бизнесийг хэн дэмжих юм?

Хай: Дэмжлэг. Таны зөв. Энийг сайн бодож үзээгүй юм байна. Дараа бодож үзнэ ээ.

Лин: Бизнес хийхэд, сайн санаа олох мэдээж чухал. Гэхдээ тэр сайхан санааг яаж бодит болгож, төсөл хэрэгжүүлэх вэ гэдэг тэрнээс илүү чухал. Бас төслөө хэрэгжүүлэхийн тулд тухайн салбараа сайн мэддэг байх хэрэгтэй. Надад ажлын туршлага байхгүй болохоор хэрэгтэй зөвлөгөө өгч чадахгүй нь. Гэхдээ, өөрийнхөө санааг чамтай хуваалцъя. Энэ.

Хай: За. Энэ... энэ таны бичсэн санаанууд уу? Их сонирхолтой юм байна.

Лин: Тэгэхээр чамд л гэж хэлэхэд яарах хэрэггүй. Эхлээд зүгээр жирийн ажил хийгээд үз. Тэгж байж л тэр салбарыг сайн мэддэг болно. Чи ухаантай, бас хичээлдээ сайн болохоор удахгүй бодсоноо хэрэгжүүлж чадах байх. Би ч гэсэн тэгээс эхэлсэн. Надад хэн ч итгэдэггүй байсан. Мөрөөөлдөө хүрэхийн тулд чадах бүхнээ хий. Бүтэлгүйтсэн ч дахиад эхлэх боломж байна. Би ч гэсэн... хүнд ачаатай байсан ч бас урагшаа алхана.

Хай: Тийм ээ. Баярлалаа, Лин Шуан эгч ээ. Та намайг ойлгодог ганц хүн.

**************

Эр: ажилд орох өргөдлийг чинь харахад дизайнерын туслах байж болох юм байна.

Хай: За за.

Эр: Сарын цалин нь 5000юань. Ийшээ суучих.

Хай: За.

Эр: Сүүлийн үед манайх их завгүй байгаа. Дизайны хэлтэс өдөр болгон арав өнгөртөл ажиллаж байгаа. Амралтын өдөр ч амардаггүй.

Хай: Тэгвэл ажил багатай үед нөхөж амарч болдог бол уу?

Эр: Онолын хувьд болно л доо. Гэхдээ өнгөрсөн жил дизайны хэлтэс долоо, найман том ажил авсан болохоор амрах боломж олдоогүй.

Хай: Аан.

Эр: Өөр асуулт байна уу?

Хай: Баярлалаа. тэгвэл би ингээд явъя даа.

Эр: Тэг ээ тэг.

Хай: Танд саад болчихлоо.

Эм: Роод Айландын дизайны сургууль төгссөн юм уу?

Эр: Тийм ээ, чи ч гэсэн үү?

Эм: Үгүй ээ. Би Их Британий Архитектурын нийгэмлэгийн их сргууль төгссөн.

Эр: Хөөх, мундаг юм аа.

Эм: Жан Хай. Жан Хай байна уу?

*********************

Эм: Орой уулзъя, баяртай.

Вей: Дараагийнхаа ажлыг олоо юу? Би чиний мэдээллийг ажилд зуучилдаг хэдэн компанид явуулсан. Тохирох ажлын санал ирвэл чамтай холбогдох байх.

Жиан: Санаа тавих хэрэггүй, Вей дарга аа.

Вей: Бид хоёр ямар холбоотой билээ дээ. Дарга чинь байсан болохоор чамд сана тавьж байна.

Жиан: Өөртөө санаа тавьсан чинь дээр. Мэдээлэл тараасан хэрэгт би золиос болсон. Гэхдээ захирлуудын зөвлөл Вей даргад дургүй байгаа гэж сонссон. Чиний аз удахгүй байх.

Вей: Би дэд захиралд нэр дэвшчихээд явж байна. Бүгд аз байсан гэж бодож байна уу?

Эр: Вей дарга аа.

Ми: Ли дарга. Ли дарга.

Вей: Ли дарга аа. Уучлаарай, таныг хүлээлгэчихлээ.

Ли: Вей дарга, ирчихэв үү.

Вей: Суугаад ярилцъя. Суугаач.

Ли: Танай компаний Мейгуо Мей Ли Тантай гэрээ хийсэн байх аа? Мей Ли Таныг мэдэхгүй хэн байх вэ? Тэднийх баглаа боодол гээд бүх юмаа манай Хө Лагаас хуулбарласан. Би оюуны өмчөөр шүүхэд өгчихсөн байгаа. Вей дарга аа.

Вей: Таны хэлсөн нөхцөл байдлын талаар бид нар өмнө нь мэдээгүй байсан.

Ли: Мей Ли Тан танай платформд сарын өмнө нэгдсэнээс хойш мана ХөЛагийн борлуулалт арав гаруй хувь буурчихаад байна. Манай нөхцөл танай сурталчилгаа бас гүйцэтгэлд нөлөөлнө. Арк шиг том компани ийм ичмээр алдаа гаргаж болдог юм уу?  

Вей: Ли дарга аа. Яарах хэрэггүй. Таны байдлыг би сайн ойлгож байна. Ингэе. Бид нар эхлээд дотоод шалгалт явуулаад үзье.

Ли: Тойруулах хэрэггүй. Өнөөдөр, Арк асуудлыг шийдэх арга бодож олох ёстой. Манай ХөЛа ганц зүйл шаардаж байна.

Вей: Хэл хэл.

Ли: Мей Ли Тан хуурамч бүтээгдэхүүнийг хас.

Ми: Ли даргаа, ингэвэл ямар вэ?

Ли: Би даргатай чинь ярьж байна. Саад болох хэрэггүй.

Бо: Ли дарга аа.

Ли: Манай...

Ми: Чи яаж байна аа?

Ли: Яаж байна аа?

Вей: Болгоомжтой бай л даа.

Ми: Хурдан алчуур авчраад арч.

Бо: Уучлаарай, уучлаарай, Ли захирал аа. Би ингээд арчаад өгье.  

Ми: Ли дарга аа, уучлаарай.

Ли: Би чамд 70% өгдөг. Ашгийн 70%-ийг онлайн маркетинг гэж жил болгон өгдөг шүү. Арк компани зочиддоо ингэж ханддаг юм уу?

Бо: Ли дарга аа,  би таныг угаалгын өрөөнд хүргээд өгье.

Вей: Тэг тэг тэг. Хурдан тусал.

Ми: Хурдан аваад яв.

Эр: Ли дарга аа, ийшээ. Угаалгын өрөө энд байгаа. Үнэхээр уучлаарай, Ли дарга аа.

Вей: Саяны залуу шинэ хүн байх аа?

Ми: Тийм. Өнөөдөр туршилтын хугацааны эхний өдөр нь. Хүний нөөц яахаараа ийм хүн авдаг байна аа? Бүтэлгүй юм. Ус ч хийгээд өгчихөж чадахгүй.

Вей: Мей Ли Таны асуудлыг хурдан шийд.

Ми: Ойлголоо. Уучлаарай, Ли дарга аа.

Бо: Баяртай, Ли дарга аа.

Вей: Баяртай. Ми Шүэ.

Ми: Аан?

Вей: Юугуо Видеотой холбоо бариад Ли даргын хэлснийг дамжуул.

Ми: За. яг одоо холбоо барья.

Бо: Вей дарга аа, би ч гэсэн ажилдаа оръё.

Вей: Минбо чи надтай яв.

Бо: За, Вей дарга аа.

Вей: Сая албаар тэгсэн биз дээ?

Бо: Та анзаарчихсан уу?

Вей: Зоригтой байна. ХөЛа косметикс Югуо видео-гийн хамгийн том үйлчлүүлэгч. Чиний гар чичирснээс болоод компаний хэдэн арван саяын гэрээ балрах шахлаа.

Бо: ХөЛа жил бүр ашгийнхаа 70%-ийг онлайн маркетингд зарцуулдаг. Тэгэхээр онлайн платформоос хамааралтай гэсэн үг. Хэдий том үйлчлүүлэгч ч гэсэн бүх зүйл биднээс шалтгаална. Тэдний тал гомдоллож, үглэхээс цаашгүй. Миний гар чичирсэн нь тэдэнд энийг ойлгуулах гэсэн юм.

Вей: Чиний зөв. Ажлаа сайн хийгээрэй.

Бо: Баярлалаа, Вей дарга аа. Би сайн ажиллана аа.

******************

Эр: Мэдээлэл цуглуулах гэж гаргасан хүчин чармайлтаа талаар болгохгүйн тулд М хэмжээтэй бүх мэдээллийг хадгалах М хэмжээнд хадгалж, хуучны өгөгдлүүдийг устгах боломжтой юм. Энэ мэдээллийг хамгийн сүүлд уншсан дарааллаар хадгалсан байгаа. Ингэж байж... мэдээллүүдийн хамгийн сүүлд байгаа нь...

Лин: За, ээж ээ.

Х-ээж: Байна уу, Лин Шуан. Аав бид хоёр чинь гадуур явж байна. Найзтайгаа өдрийн хоол идье гэж бодсон чинь Хайнан руу амралтаар явчихаж. Тэгэхээр, бид хоёр метронд суугаад буцах гэж байна. Чи жаахан хоол хийчихээрэй. Бид хоёр очиж хоол идье.

Лин: Үгүй ээ, ээж ээ. Би...

Жиан: Би яриадахъя.

Эм: За.

Жиан: За, Лин Шуан. Юу болоо вэ? Лин Шуан байна уу? байна уу?

Лин: Аан. Сайн уу Жиан Ши.

Жиан: Юу болоо вэ?

Лин: Юу... чиний завтай үгүй мэдэхгүй байна. Надад нэг туслаач.

Жиан: Тэгье ээ. Ямар тусламж юм?

Х-аав: Гуогуо бид хоёрыг санасан байх даа.

Х-ээж: Энэнд дуртай биз дээ. Бид хоёрыг санаж л таараа.

Жиан: Вей ах аа, Вей эгч ээ. Сайн байна уу.

Х-ээж: Сайн байна уу. Чи чинь...

Жиан: Би Вей даргатай ажилладаг юм.

Х-ээж: Аан.

Жиан: Би та хоёрын зургийг Вей даргын цахим хуудаснаас харж байсан юм. Надад их таалагдсан. Өнөөдөр улаан цамц өмсчихсөн байсан. Өнөөдөр харсан чинь цагаан царайтай болохоор сайхан зохисон байсан

Х-ээж: Хөөх. Тийм үү?

Х-аав: Чи ч гэсэн Вей Минтэй уулзахаар ирээ юу?

Жиан: Тийм ээ. Би дэлгүүрийн хөнгөлөлтийн бичиг өгөх гээд. Ах, эгч хоёртой таарсан нь сайн боллоо. Энийг та хоёрт  өгчихье.

Х-ээж: Ашгүй дээ. Миний үсний будаг, нүүрний будаг яг дуусч байсан юм. Ашгүй, ашгүй.

Жиан: Тэгвэл сайн боллоо. Энэ картаар хотхоны үүдэнд байдаг дэлгүүрээс юм авч болно. Сая намайг ирж байхад хямдрал зарлачихсан гээд сурталчилж байна лээ. Тэгвэл хурдан очиж үзье. Шатаар дээшээ доошоо яваад хэрэггүй. Ах аа, надад өгчих.  

Х-ээж: Тэгье тэгье.

Жиан: Санаа зоволтгүй. Би энийг чинь барьчихъя.

Х-ээж: Төвөг удчихлаа. Баярлалаа.

Жиан: Төвөг удаагүй ээ.

Х-аав: Баярлалаа, баярлалаа.

Жиан: Зүгээр ээ. Зүгээр Та хоёр хурдан очиж үз.

Х-аав: За за за.

Х-ээж: Баярлалаа, баярлалаа, баярлалаа.

Жиан: Зүгээр ээ. Зүгээр.

Х-ээж: За за за. Дараа уулзъя. Дараа уулзъя.

Жиан: За. Яарах хэрэггүй ээ. Яаралгүй явчихаад ир.

Х-аав: За за за.

Жиан: 500юаний бэлгийн карт, нэг хэсэгтээ дэлгүүрээс гарч ирэхгүй байх тийм ээ? Хөөе, наашаа.

Эр: Таны хүргэлт.

Жиан: Баярлалаа. Хүргэлт ирчихлээ. Чи хаана байна?

**************

Х-аав: 500 юань бүгдийг нь үрээд дуусчихлаа шд.

Х-ээж: Би бүр нэмээд үрчихлээ.

Х-аав: Чамд л сайхан байвал.

Х-ээж: тийм ээ, тийм. Сайхан байна.

Х-аав: Би барьж байх уу?

Х-ээж: Энэ байна, энэ байна.

Жиан: Тэр хоёр эргээд ирлээ.

Х-аав: Болчихлоо. Болчихлоо.

Х-ээж: Ёох... Хурдан хурдан хурдан. Наанаа тавьчих.

Лин: Яг таарлаа. Хоолоо ид.

Х-аав: Лин Шуан, баярлалаа.

Лин: Аав аа, ээж ээ. Дараа хоол идэхээр бол эрт хэлчихээрэй. Би өдөр жаахан завгүй байгаа.

Х-ээж: Гэрийн авгай байж, ажилтай хүнээс илүү завгүй байх юм.

Х-аав: Лин Шуан. Чиний хийсэн хоол зоогийн газрынхаас ч амттай байна.

Х-ээж: Гараа угаа.

Лин: Төгс.

Жиан: Хичээлийн төлбөр 637юань. Төлөөрэй.

Лин: Хүүтэй нь төлнө өө.

***************

Ми: бүгд буцаж очоод улирлын тайлангийн хуралд аль болох хурдан бэлдээрэй.

Эм: За.

Эр: За.

Ми: За, тарж болно.

Бо: Над руу имейлдэхээ мартав аа.

Эм: За. Мартахгүй ээ.

Ми: Амбицтай юм аа. Тийм эмэгтэйчүүд баян хүнтэй суухыг хүсдэг юм. Энэ царайгаа харуулахад л хүмүүс байгаа бүхнээ барина гэж итгэдэг. Чам шиг хүнд ямар ч боломж байхгүй.

***************

Жиан: Яасан? Танай гэрийн хоёр будда яаж байна?

Лин: Удаан хугацааны тулаанд бэлдэх болох нь. Хичээл, фитнест явах болгондоо хулгайч шиг гэтдэг болчихоод байна. Өнгөрсөн удаа чиний ачаар гайгүй өнгөрсөн.

Жиан: Би ерөөсөө ойлгохгүй юм. Салах гэж байж шинэхэн бэр шиг юунд нь айж бэргэсэн юм?

Лин: Одоохондоо юу ч эхлээгүй байна. Эхлээд, ажилтай болж, салахад бэлдэх хэрэгтэй. Хоёрт. Ээж, аав хоёртоо энийг яаж хэлэхээ мэдэхгүй л байна. Муу яваагаа харуулахыг хүсэхгүй байна. Гэрлэлт маань бүтэлгүйтсэнийг хараад санаа нь зовох байх. Тэдний үеийн хүмүүс салалтыг миний өнцгөөс ойлгохгүй шд. Тэд нар юмыг өөрөөр хардаг шд.

Жиан: Чиний амьдрал ч хэцүү юм аа. Ингээд байвал дүрэмд баригдаад л байна. Байнга л бусдыг бодож байх юм.

Лин: Чи дүрэм журамд захирагддаггүй болохоор өөрийгөө бодоход л болно. Чи надаас юугаараа өөр гэж?  

Жиан: Хн. Хөөе. Хүн өөрийнх нь төлөө хэлж байхад, яагаад надад уурлаад байгаа юм? Сайн санааг маань буруугаар ойлгочихлоо.

***************

Ми: Мэдээлэл алдагдсанаас болоод Лин ерөнхий захирлын уур гараагүй байгаа байх. Дээр нь бас улирлын хуралтай давхацчихлаа. Энэ улиралд манай хэлтэс олигтой юм дуулахгүй байх. Вей дарга аа. Манай гүйцэтгэлийн онооноос хасах ч яах вэ. Бид нар таныг дэд захирал болоход  саад болох вий гэж айж байна.

Вей: Энэ улирлын үзүүлэлт тааруу байгаа. Бидний асуудал хаана байгааг бодож үзсэн үү?

Ми: Асуудал нүдэн дээр илт байгаа биз дээ? Аркийн технологи манай сул тал байсаар ирсэн. Алгоритмын шинэчлэл дандаа гацдаг, зах зээл дээр байгаагаас байнга хоцрогддог. Бүтээгдэхүүн нь сайн байсан ч, сайн технологи байхгүй байна. Удирдлагуудад гомдол гаргавал хариуцлагаас зугтаж байна гэж хэлнэ. Хэлэхгүй болохоор технологиос болоод манай бүтээгдэхүүн дандаа бурууддаг. Бидэнд өөр арга алга.

Вей: Санаа зоволтгүй. Би та нарт итгэж байна. Хамтдаа ажиллах юм бол манай гүйцэтгэл сайжирч л таараа.

***************

Ү: Жиан их сугуулийн Компьютерийн шинжлэх ухааны ангийн 2010оны төгсөгчдөд зориулсан үйл ажиллагаа эхэлснийг зарлаж байна. Эхлээд, дотуур байрны 608тоотод амьдарч байсан авъяаслаг дуучдыг урья. За, “бяцхан ханхүү” хочтой үс нь халцарч яваа миний бие та бүхэнд зориулан ая дуу өргөе.

Ш: За хурдал аа, хурдал.

Эм: Дуул дуул.

Эм: Тийм ээ, дуул.

Эр: Эхэллээ шүү. Эхэлээ.

Ш: Хөгжим...

Эм: За алив.

Эр: Тулгая.

Эм: Өөр ирээгүй хүн хэн байна аа? Цуглаан болно гэж урилга бөөнд нь явуулсан даа.

Ш:  Завтай бол ирэх байлгүй дээ. Бид хэд уулзаагүй хоёр гурван жил болсон байх аа?

Эм: Тийм ээ. Уучлаарай, ажил ихтэй завгүй байсан юм.

Эм2: Би Гү Шүг эргэж ирсэн гэж сонссон.

Ш: Тэр хүн ирэхгүй байх аа. Зуун саяын хөрөнгөтэй захирал хүн. Бидэн шиг ажилчдаас өөр ертөнцөд амьдарч байгаа. Яасан, чи санаад байгаа юм уу?

Эм2: Санасан гэнэ шүү.

Ш: Санаад байвал зурагтаар үзэж болно. Зурагтаар гарч байгаа.

Эм эм: Хөөх.

Ү: Гү Шү.

Эм2: Гү Шү.

Бүгд: Хүүе, Гү Шү. Гү Шү мөн үү?

Эр: Гү Шү.

Эм: Гү Шү.

Бүгд: Хөөе ямар сонин хүн бэ? Уулзалгүй удсан байна шдээ. Хөөх. Харин тийм ээ. Хөөх.

Эм: Жинхэнэ эр хүн дээ. Арван жил өнгөрчихөөд байхад биднийг мартаагүй байна.

Ү: Ингэж нэг ирдэг байжээ.

Эр: Найз аа, миний нэрийн хуудас.

Эм: Найз аа нэрийн хуудас байхдаа яах вэ дээ?

Ү: Болно оо. Ядаж суулгачихаад ярь л даа.

Эм2: Тийм ээ, тийм тийм.

Эм: Ийшээ суучих.  Наанаа суу.

Ү: Гү Шү. Чи санаж байна уу? Сургуульд байхад би чиний гэрийн даалгаврыг хуулдаг байж билээ. Энэ олон жил өнгөрчихөөд байхад чиний үс яахаараа зүгээр байдаг билээ?

Гү: Зүгээр биш ээ.

Эм2: Алив Гү захирал аа, зурагаа авахуулъя.

Эм: Би ч гэсэн. Би би.

Эм2: Ангийн хүүхдүүд байж юундаа ёсорхсон юм бэ.

Эм: Харин тийм ээ.

Эм2: Нааш нааш. Засвар хийе.

Эм: Алив, харъя харъя.

Эр: Өнөөдөр чи ч баригдсан даа. Согттолоо явахгүй шүү.

****************

Х-ээж:  Энийг хар даа. Лин Шуаных байх тийм үү? Хар л даа.

Х-аав:  Энэ юу юм?

Х-ээж:  Зочид буудлын төлбөр төлсөн баримт. Би энийг зүгээргүй гэж аль дээр хэлээ биз дээ?

Х-аав: Хөөе. Минминийх байж магадгүй шд.

Х-ээж:  Яахаараа Минминийх байдаг юм? Угаалгын өрөөнд байсан юм чинь. Минмин юм угаадаггүй шд. Тэрийх л байж таараа.

****************

Эр: Шуанзы. Энэ хүнийг харж байгаарай. Алдаж болохгүй. Би дуулчихаад ирье.

Ш: Манай ангийн бахархал аа, нэг тулгачихъя.

Гү: Би ууж чаддаггүй шд.

Ш: Уухгүй байж болохгүй ээ.

Гү: Манай ангийнхан дутуу байна уу?

Ш: Манай анги хэзээ бүтэн цугларч байсан юм.

Гү: Лин Шуан яагаа вэ?

Ш: Хоёрдугаар байранд ордож байснаа мартаагүй л байна уу? Гэртээ хүүхдээ харж байгаа байх. Уулзалт болохоор ирдэггүй юм.

Эм: За алив. Гү захирал аа. Алив тулгая. Май энийг ав л даа.

Гү: Ангийн уулзалтанд яагаад ирээгүй юм?

Лин: Группт тавьсан зарлал хараагүй юм байна.

Ш: Гү захирал ангийн уулзалт гэж хүндлээд ирсэн байна.

Гү: Одоо хүрээд ир. Бүгд ирчихсэн байна.

Эм: Харин тийм.

Лин: Очиж чадахгүй нь, завгүй байна.

Гү: Ирэхгүй гэдэгээ урьдчилаад хэлчихвэл бусад нь ч гэсэн цагаа зохицуулна шүү дээ.  

Эм: За алив ээ, тулгая.

Лин: Завтай байгаа бол нэг асуултанд хариулаад өгчих.

Эм: Тийшээ очиж ярилцъя.

Эм2: Ингэхэд тэр нөхөр хааччихав аа? Алив очъё. Тэд нарт хэлье л дээ.

Гү: 7-р эгнээний нөхцөл функцийг хасаад, 4-р эгнээнд байгаа тайлбарыг наймдугаар эгнээнд байгаагаар орлуулчих.

Лин: Энийг бас хараад өгөөч? Баярлалаа... Юу болоо вэ?

Х-ээж:  Лин Шуан. Өнөөдөр чи үнэнээ хэлээдэх.

Лин: Юу тэр вэ?

Х-ээж:  Байнга гадуур яваад, ирэхээрээ ухаан нь өөр газар байх юм. Чи өөр хүнтэй болоо юу?

Лин: Миний өөр хүнтэй үгүйг хүүгээсээ асуувал мэдэх биш үү?

Х-ээж:  Өнөөдөр... аав бид хоёрынхоо дэргэд энэ юу гэдгийг тайлбарлаадах.

Вей: Юу болоо вэ?

Х-ээж:  Ирсэн чинь сайн боллоо. Сайн байна. Энийг хар даа. Энийг хар. Энэ юу болоод байгааг эхнэрээрээ тайлбарлуулаадах.

Х-аав: Манай гэр бүл... шударга, үнэнээр явахыг дээдэлж ирсэн юм.  

Х-ээж:  3000доллар. 3000долларын зочид буудлын төлбөр байна.  Чи юу хийсэн юм?

Вей: Ээж ээ, энэ минийх байна аа. Эртээд томилолтоор явахад буусад зочид буудлынх байна.

Лин: Манай хотынх байна шд.

Вей: аан? Тэгвэл хүлээн авах нь алдаа гаргаснаас зайлахгүй. Хүлээн авалтыг, өрөөний төлбөр авдаг бизнесийн уулзалттай эндүүрсэн байх.

Лин: Аркийн бизнес уулзалт хэзээ ийм өндөр зардалтай болчихсон юм?

Вей: Чухал үйлчлүүлэгчид бол тусгай үйлчилгээ ашиглаж болно. Одоо болно. Явъя.

Лин: Өө. Би саначихлаа. Чи сүүлийн үед хотоос гадагшаа томилолтоор их явж байгаа.

Вей: Ээж ээ. Аав аа. За алив алив. Та хоёр андуурсан байна.

Х-ээж: Тэгвэл энэ..

Вей:  Андуурсан байна аа. Андуурсан байна. Бид хоёр асуудалгүй сайн байгаа. Алив яваарай, яв яв яв. Сүржигнэх хэрэггүй. Зүгээр л мөнгөний баримт байна. Яв яв яв. Андуурсан байна. Наашаа өгчих.

Лин: Юу андуурсан гэж?

Вей:  Зочид буудал л байхгүй юу? Олон юм зэрэг болж байдаг болохоор. Өрөөний төлбөр, хоолны мөнгө гээд олон мөнгөний тооцоо хийдэг болохоор тэгсэн биз. Мөнгө гэснээс би өнөөдөр банк орсон. Эртээд чиний хэлсэн хөрөнгө оруулалт боломжийн юм байна лээ. Хойшид гэрийн мөнгөний асуудлаар чиний зөвлөгөөг дагах хэрэгтэй байх.

Лин: Тийм шд. Сайн юм боллоо.  Манай найз банкинд санхүүгийн зөвлөх хийдэг юм. Саяхан үйлчлүүлэгчээ нэмэх гээд надаас тусламж гуйсан. Харсан чинь боломжийн хэд хэдэн санал байна лээ. Хүү нь ч өндөр.

Вей:  Сайн л байна. Миний жилийн эцсийн цалин, дээр нь шагналт цалингаас гэрийнхээ зардлыг хасаад үзэх юм бол...

Лин: Тавь орчим болох байх.

***************

Вей:  Аав хаачаа вэ?

Х-ээж:  Дасгал хийхээр гарсан. Хөөе хөөе. Өчигдөр Лин Шуан юу гэж байна?

Вей:  Юу ч хэлээгүй ээ.

Х-ээж:  Миний хүү ээ. Чи хэлээдэх дээ. Чи мөнгөтэй болоод ингээд байгаа юм уу?  Гадуур элдэв хүнтэй орооцолдоод. Аятайхан амьдрахгүй. Ухаанаа алдаа юу?

Вей:  Таны ярьж байгаа шиг ноцтой юм биш ээ. Аль хэдийн шийдчихсэн хэрэг. Өнгөрсөн юм.

Х-ээж:  Лин Шуан, тэгээд юм хэлэхгүй байна уу?

Вей:   Үгүй ээ. Би жилийн эцсийн цалингаас гэрийн зардлаа хасаад 500мянга орчмыг хөрөнгө оруулалт хий гээд өгчихсөн.

Х-ээж:  Тав... Таван зуун мянга? Дахиад таван зуун мянгыг өгчихөж. Яасан ч их юм. Лин Шуаныг хэн өс санадаггүй гэх юм? Хамаг эрх мэдлээ тэрэнд өгчихсөн байна шд. Хамаг мөнгөө. Чи...

Вей:   Тэртэй тэргүй л манай гэрийн мөнгө. Хэнд ч байсан ялгаагүй.

Х-ээж:  Яахаараа ялгаагүй байдаг юм? Би чамд хэдэн удаа хэлэх юм бэ? Мөнгөтэй хүн гэрт шийдвэр гаргадаг гэж хэлсэн байх аа. Санаа зовох хэрэггүй. Би нэг арга бодож олъё.

**************

Бо: Жиан Ши.

Жиан: Аан?

Бо: Надад тусалж болох уу?

Жиан: Аан. Юу юм?

Бо: Би хэд хоног томилолтоор явж байгаа. Миний цэцгийг харж байхгүй юу?

Жиан: Намайг зөвшөөрвөл дараа нь миний ВиЧат хаягийг аваад, хэд хоноод л цэцэг яаж байна гэж асууна. Тэгээд надтай яруу найраг, хөдөө нутгийн тухай яриа өрнүүлнэ.

Бо: Чи... чи үнэхээр... ухаантай юм аа.

Жиан: Дараа... Ийм тоглоом тогломоор байвал... эхлээд судалж байгаарай. Ийм кактусыг 10-15 хоног услахгүй байсан ч болдог юм. Чиний энэ арга аль хэдийн хоцрогдсон.

Бо: Миний аргыг мэдчихсэн юм бол миний оролдлого талаар болоогүй гэсэн үг биз дээ?

Жиан: Минбо, баярлалаа.

****************

Ми: Жиан Ши шиг юм мэдэхгүй, хөдөөний хүн чамд тохирохгүй. Сэтгэлээ шархлуулчихаад анхааруулаагүй гэж битгий хэлээрэй дээ.

Бо: Би тэгж бодохгүй байна. Харин ч, Жиан Ши бид хоёр адилхан. Хоёулаа доороос эхэлж байгаа, том хотод ганцаараа ирсэн, өөрсдийнхөө хүчээр дээшээ мацаж байгаа хүмүүс. Надад боломж байгаа. Самар ид.

Вей: Минбо, үйлчлүүлэгчтэй уулзахаар явъя. 

Бо: За.

****************

Ми: Ажлын цагаар... энд зогсоод алсын бараа ширтдэг өөр хүн алга.

Жиан: Тэртэй тэргүй хийх ажил байхгүй юм чинь. Ширээний ард сууж ус, тог үрэхээс цаашгүй. Ширээнийхээ ард суугаагүй мөч бүр нь гарз болдог чамтай адилгүй.

Эм: Вей дарга аа. Энд гарын үсэгээ зураад өгөхгүй юу?

Вей: Баярлалаа.

Ми:   Вей дарга аа. Жиан Ши ийм том хэрэг тарьчихаад... та сайхан сэтгэлтэй болохоороо л ажлаасаа гарах өргөдлөө өг гэж хэлсэн шд. Би байсан бол ажлаас гарах өргөдлөө өгөөд аль хэдийн яваад өгсөн. Тэгсэн чинь тэр... өнөөдөр оройтож ирээд, маргааш эрт яваад. Манай компани кафе шиг л байна. Албаар тэгээд байгаа юм биш үү?

Вей: Яваад Жиан Шигийн гэрээг аваад ир.

Ми:   За...

12-р анги төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир ы

Back to episodes Go home