Alliance 11

Alliance-11

Орчуулсан: Ж.Тамир

Үргэлжлэх хугацаа: 45мин

 

 Нэмэгдсэн дүр: 

Шу: эм, Гү Шүгийн найз

В: эм, Вей эгч

Шиао: эр, Вей эгчийн нөхөр

 

Гарчиг: ........ 11-р анги

Х-ээж: Яан эгчийн чинь хүү нь дотор нь байдаг хүнээс хоёр хувьцааны үнэ удахгүй тэнгэрт тултал өснө гэж сонссон гэсэн. 

Вей: Юун дотор нь байдаг хүн бэ? Битгий дахиад луйвардуулчихаарай.

Х-ээж: Их мөнгө биш ээ. Зуу юмуу хоёр зуун мянга байхад л болно. Бид хоёр ашигаа авахаараа чамд буцаагаад өгчихнө.

Вей: Одоохондоо жаахан хэцүү байна. Лин Шуанд Гуогуод хадгаламж нээлгэ гээд мөнгө өгчихсөн.

Х-ээж: Гуогуо зүгээр байхад чинь. Юун хадгаламж вэ? Ёстой. Тэгээд хэдийг өгсөн юм?

Вей: 500мянга.

Х-ээж: Аан? 500мян...

Вей: Чимээгүй ээ, чимээгүй.

Х-ээж: 500мянга уу?  Хөөе. Чиний болохгүй юмыг мэдчихээгүй биз дээ?

Вей: Тийм юм байхгүй ээ. Надад юу байдаг юм?

Х-ээж: Гэхдээ Лин Шуан сүүлийн үед хачин  байна лээ. Байнга гараад алга болчихно. Утас нь дин дон, дин дон гээд байнга дуугараастай.

Вей: Хэтрүүлэхээ боль оо.

Х-ээж: Чи гэртээ байдаггүй хүн юу мэдэх вэ дээ? Болохгүй ээ, ингэж болохгүй. Болохгүй шүү. Аав бид хоёр чинь... Маргааш Наншан руу явахгүй. Бид хоёр эндээ үлдээд, гэрийг чинь сайн харж байя. Мин мин, миний хүү. Санаа битгий зов. Энэ гэрийг надад даатгачих.

******************

Вей: Гуогуо. Будааны бөмбөлөг идээрэй. Бэлэн болчихлоо. Нааш ир. Болгоомжтой идээрэй, халуун шүү.

Гуо: Энэ ямар өнгө вэ?

Вей: Олон өнгө байна.

Гуо: Үгүй ээ, хоёр өнгөтэй.

Вей: Эхнэр, сая ээж аав хоёр хэлж байна. Сүүлийн үед би ажил ихтэй, чи гэрийн хамаг ажил ганцаараа хийдэг болохоор ядарч байгаа байх. Баярлалаа, эхнэр. Маргааш амралтын өдөр. Ээж аав хоёр Гуогуог харчихна. Хоёулаа нэг газар очиж амаръя. Хоёулаа гаралгүй удсан байна.

Лин: Аав, ээж хоёр маргааш Наншан явахгүй юм уу?

Вей: Гуогуотой хэд хономоор байна гэнэ ээ. Хэд хоноод явна. Тэр чухал биш. Хамгийн гол нь хоёулаа сайхан амраад ирье. Аан? Гуогуо. Амттай байна уу?

Гуо: Амттай байна.

Вей:  Алив аав нь халбагадаад өгье.

Гуо: Аав халбагадаж өгөхөөр өөрөө идсэнээс илүү амттай.

Вей: Аавыгаа амраахгүй юм уу? За алив алив. Жижигхэн хазна шүү. Халуун шүү, болгоомжтой. Ямар байна?

Гуо: Амттай.

******************

Вей: Эхнэр, чи санаж байна уу? Тэнд байгаа сагсны шийдний дэргэд  хоолны газар байсныг. Махтай хоол нь их амттай байсан. Өглөө болгон оюутнууд авах гээд дугаарладаг байж билээ. Залуу байхад ч сайхан байж дээ. Бодоод байсан чинь сургуулиа төгсөөд бараг арван жил болж. Залуу байх сайхан байж.

Лин: Надад бол одоо сайхан. Залуу байхад байнга л санаа зовж, айдаг байсан. Болгоомжгүй, тайван биш. Залуу байхын сайхан нь залуу нас. Өөр юм байхгүй.

Вей: Чи юмыг үргэлж гүн гүнзгий боддог. Тэр жижиг дэлгүүр байсныг санаж байна уу? Би байна уу үзчихээд ус аваад ирье.

Эм: Юу хийгээд байгаа юм бэ? 

Лин: Хөөе, энэ чиний бөмбөг үү?

Эм: Биш ээ. Тэндээс ирсэн байх.

Бичиг: Ийшээ яваарай... Санаа зоволтгүй... Гэнэтийн бэлэг хүлээж байна... Бараг л ирчихлээ... 10жилийн ойн мэнд, Лин Шуан.

Бичиг: Чиний амьдрал өмнө чинь байна, битгий ай. Надад итгээрэй.

Вей: Найз аа. Зүгээр үү? Эхнэр, санаж байна уу? Бид хоёр анх энд уулзаж байсан. Бид хоёрын аз жаргал эндээс эхэлсэн.

Лин: Ёоёо. Хэн бэ?

Вей: Зүгээр үү? Чи зүгээр үү?

Лин: Зүгээр биш.

Вей: Би компьютерийн гуравдугаар курсийн Вей Мин. Гэмтсэн бол би сургуулийн эмч дээр хүргээд өгье. Санаа зоволтгүй, би хариуцлагаа хүлээнэ.

Лин: Яаж хариуцлага хүлээх юм? Би шалгалтандаа явж байна. Наад бөмбөгөнд чинь цохиулаад тэнэг болоод шалгалтандаа уначихвал яах юм?

Вей: Хөөе. Чи компьютерийн 1-р курсийн Лин Шуан мөн биз дээ?

Лин: Тийм.

Вей: Тэд нар чиний тухай яриад байсан. Шалгалтандаа уначихвал би давтан шалгалт өгүүлээд өгье. Чамайг тэнцэх хүртэл. Тэнэг болчихвол би бүх насаараа чамайг хариуцна... Тэр үед чи чихээ дарчихаад над руу харж байсан. Тэгэхэд би “яаж яваад хорвоогийн хамгийн хөөрхөн охинтой таарчихав аа” гэж бодсон. Тэр үед л би чамд ойртож, чамайг эргүүлэх зоригтой байж. Чиний төлөө... улам сайн болохыг хичээдэг байсан.

Эм: Романтик юм аа.

Лин: Та нар байсан юм уу.

Эм: Бөмбөгөө надад өгчих.

Ми: Бэр эгч ээ.

Вей: Энэ жил... бид хоёрын хуримын арван жилийн ой. Та нарыг гэрчилж өгөөрэй гэж хүсье. Эхнэр... бид хоёр анх гэрлэж байхад би ядуу байсан... Том алмазан бөгж авч өгч чадаагүй. Олон жил өнгөрч, одоо авч чадахаар болж. Өнгөрсөнд өгч чадаагүй бүхнийг өгмөөр байна. Эхнэр, өнгөрсөн арван жил намайг тэвчиж байсанд баярлалаа. Гэр бүлдээ, бүх сэтгэл зүрхээ зориулж, намайг энэ хорвоогийн хамгийн жаргалтай хүн болгодогт баярлалаа. Арван жил бол урт хугацаа, бас дөнгөж эхлэл. Чиний хэлснээр хамгийн тохиромжтой үе.

Эм: Вей дарга улайгаад байна.

Лин: Нэг юм асуумаар байсан юм. Арван жилийн өмнө тэр бөмбөг, албаар байсан  уу?

Вей: Тэгээд бүтэх юм уу?

Эр: Бүтнэ ээ.

Эр: Бүтэлгүй дээ.

Эр: Шууд цохичих.

Вей: Ирж байна. Ирж байна. Миний хэлснийг битгий мартчихаарай.

Лин: Ёоёо.

Вей: Бөмбөг хуурамч ч гэсэн, миний хайр үнэн.

Эм: Вей дарга улайгаад байна.

*****************

Жиан: Даанч нэг юм нуугаад байсан юм. Амралтын өдөр юм төлөвлөсөн мөртлөө намайг оролцуулахгүй гээд байсан. Ийм байжээ.

Лин: Ийм юм анх удаа харж байга юм уу?

Жиан: Сайхан инээд, халуун тэврэлт. Хараад бүр сэтгэл хөдөлчихлөө. Бүр атаархчихлаа.

Лин: Хуурамч, бүгд жүжиг.

Жиан: Хуурамч гэдгийг нь мэдсээр байж. Вей Мин та хоёр хайраа гайхуулаад, миний өмнө чинийх гэдэгээ баталж байгаа юм уу? Юундаа инээсэн юм?

Лин: Чи тийм чухал юм уу? Энэ жүжиг бүгд Вей Миний бичсэн зохиол. Би мэдээгүй. Би бодож байгаа үнэн бол, гэмшсэндээ тэгж байгаа юм. Зугаалганы үеэр болсон явдлаас болоод намайг уурлаж, дэд захирал болоход нь гай болж магадгүй гээд болгоомжилж байгаа юм. Тэгээд л тайвшруулах гэж жүжиг тавьж байгаа юм. Мэдээж, хамт ажилладаг хүмүүстээ сайн хүн гэдэгээ харуулж байгаа. Нэмж хэлэхэд Гуогуогийн асран халамжлах эрхээс болоогүй бол би тэр жүжигт хамт тоглохгүй байсан.  Ийм бохир амьдралаар ганц ч хором амьдрахыг хүсэхгүй байна.

Жиан:Намайг тойруу үгээр доромжлох хэрэггүй. Алмазан бөгж зүүж байгаа нь чи, Вей Миний дэргэд хэвтэж, хайраа гайхуулж байгаа нь чи. Чиний ганц ч хором тэвчихгүй гээд байгаа амьдрал миний мөрөөдөөд ч хүрэхгүй эцсийн зорилго. Чиний ямар амьдралаар амьдрал хүсч байгаа чинь надад хамаагүй. Чи миний өмнө дээгүүр загнах хэн юм? Хуурамч дүрийг чинь хараад дотор муухайрч байна.

Лин: Чи хэзээ сэрэх юм?

Жиан: Наанаа зогс.

Лин: Сэрэхийг хүсэхгүй байна. Ялахыг хүсч байна.

*************

Хай: Эгч ээ.

Жиан: Аан?

Хай: Тэрийг сая нэг хүн авчирч өгчихөөд явсан. Та өөрөө хар.

Жиан: Хэн явуулсан юм?

Хай: Мэдэхгүй ээ. Илгээмжээр авчирч өгчихөөд явсан.

Вей: Хайр аа, өнөөдөр уучлаарай.

Жиан: Уучлалт гуйхад хэтэрхий оройтсон юм биш үү?  

Вей: Өдөржин завгүй байж байгаад одоо л зав гарч байна.  Гэхдээ чамайг ойлгоно гэж мэдэж байна. Лин Шуан бид хоёрын арван жилийн ой зүгээр л жүжиг байсан юм. Миний хайртай хүн бол чи. Би чамд онцгой бэлэг бэлдсэн. Чамд үнэр нь гоё зохино.

Хай: Юун үнэр вэ? Эгч ээ, юу цацчихсан юм бэ? Гоё  юм шиг мөртлөө ямар хачин үнэртэй юм? Цацахаа боль.

Лин: Энэ жүжиг бүгд Вей Миний бичсэн зохиол. Би мэдээгүй. Би бодож байгаа үнэн бол, гэмшсэндээ тэгж байгаа юм. Зугаалганы үеэр болсон явдлаас болоод намайг уурлаж, дэд захирал болоход нь гай болж магадгүй гээд болгоомжилж байгаа юм.

****************

Эр:  Вей Мин, дэд захирал болчихоод, хэзээ бид нарыг хоолонд оруулах юм бэ? Бид нар хүлээгээд байхад.

Вей: Юун дэд захирал вэ? Батлагдаагүй байхад. Тэгээд ч би дэд захирал болно уу, үгүй юу хамаагүй. Энэ компанидаа л ажиллана шд.

Эр: Өөр байлгүй яах юм бэ. Хоолоор дайлаарай.

Вей: Шийдэгдчихвэл дайлна аа.

Эр3: Мартсанаас Фен Кайг хэрэглэгчдийн мэдээллийг задруулсан гэдгийг илчилсэн хүн бас нэг юм задруулсан гэж байсан.

Вей: Хэн тэгж байна?

Эр3: Нэг шинийг санаачлагч, орчин үеийн Шерлок Холмес шүгэл үлээгчийн имейлийг судалж үзсэн байна лээ. Шүгэл үлээгч манай компаний ажилтан гэсэн. Вей дарга аа, та сонссон уу?

Вей: Сонсоогүй ээ. Тийм хүмүүс байнга л төвөг удаж байдаг биз дээ. Итгэх хэрэггүй.

Зах: Бүгд ирчихсэн үү? Вей эгч ээ, эхлэх үү? Хэн эхлэх вэ? Яриач! Өнөөдөртөө ингээд больё. Тар... Вей Мин, чи үлд.

Вей: За.

Зах: Ойрын үед компани дээр стратегийн зохицуулалт хийнэ. Одоохондоо төслүүдээ түр хүлээлгэж бай.

Вей: Ойлголоо. Лин захирал аа. Дэд захирлыг томилно гэсэн...

Зах: Компани албан тушаалд томилохдоо болгоомжилсоор ирсэн. Тэвчээр алдаж болохгүй.

Бичиг: Нэвтрэх боломжгүй. Хаяг битүүмжлэгдсэн...

Вей: Ай Ти мөн үү?

Эр: байна уу?

Вей: Вей Мин байна.

Эр: Сайн уу Вей дарга аа.

Вей: Миний компьютер яагаад нэвтэрч болохгүй байна? Хаяг битүүмжлэгдсэн гээд байна.

Эр: Аан Вей дарга аа, сүүлийн хэд хоног компаний далд серверийг шинэчилж байгаа. Компаний хаягнуудыг бүгдийг нь хэлтэс, тасгаар нь хааж байгаад шинэчлэл хийж байгаа. Хэлтэс, тасаг болгон хагас өдрөөс нэг өдөр болох байх.

Вей: Системийн шинэчлэл ээ? Гэхдээ компаний зүгээс  ямар ч мэдэгдэл ирээгүй шд.

Эр: Захирлуудын зөвлөлөөс гэнэтхэн шийдсэн гэсэн. Бид нар шийдвэр гүйцэтгэж байгаа төдий.

Вей: Захирлуудын зөвлөл өө?

Эр: Тийм ээ.

Вей: Захирлуудын зөвлөл хэзээнээс системийн шинэчлэлт хариуцдаг болсон юм?

Эр:Нарийн ширийнийг нь би мэдэхгүй ээ.

Вей: Ойлголоо. Баярлалаа.

******************

Эр: Энийг хийж чаддаггүй юм уу?

Эм: Энийг хар даа.

Эр: Наашаа хүрээд ир. Хүрээд ир л дээ.

Жиан: Шиао Яан.

Эр: Аан?

Жиан: Юу болоод байгаа юм бэ?

Эр: Сервер ажиллахгүй байгаа. Ажиллахгүй байх сайхан шалтагтай болсон.

Жиан: Сервер ажиллахгүй ээ? Өнөөдөр ажлаа хийхгүй байсан ч, дараа нь нөхөж хийх болно.

Эр: Дахиад үхчихлээ. Жиан Ши. Том хэрэг мандсан. Өнөө өглөө Хүний нөөцийн хэлтэс бүх хэлтэс, тасгаас ярилцлага авсан. Ми Шүэг аваад явчихсан.

Жиан: Тийм үү?

Эр: Энэ удаа цомхотгол хийх юм шиг байна.

Эр2: Шиао Яан, нааш ир. Дахиад нэг тоглочихъё.

Эр: За.

Эр2: Хурдан ороод ир ээ. Хурдан ороод ир.

***************

Лин: Юу хийгээд байгаан?

Гү: Миний такси бөглөрөлд гацчихсан. Би яараад байна. Замаараа намайг Паншийд хүргээд өгчих, тэгэх үү? Төвөг удчихлаа.

Лин: Юу болоод байна аа? Зам зуур болохоор чамайг хүргэж өгнө гэж хэн хэлсэн юм? Май, би харуулъя. Хар. Би өөр хүнээс захиалга авчихсан. Одоо цуцалбал над дээр гомдол гаргана. Хурдан буу.

Гү: Чамд одоо хоёр сонголт байна. Нэг. Бид хоёр хоёулаа энд хүлээнэ. Чи захиалгаа авч чадахгүй, миний хурал хойшлогдоно. Хоёр. Захиалгаа цуцлаад намайг Панши хүргэж өгөх. Би төлбөрөө төлөөд бид хоёр хоёулаа сэтгэл хангалуун үлдэнэ.

Лин: Юун дураараа юм. Машинаас буу. Хөөе.

Гү: Гурван сарын хугацаа л өгье. Туршилтын хариу чинь шаардлагад нийцэхгүй бол төслийг хааж, алдагдал тооцно. Бүх хангамжийг буцаан авч, багийг тараана. Тийм ээ. Тийм л байна. Тийм ээ, наадах чинь өнөөдрийн хурал дээр яригдах жагсаалт. Тэг ээ, тэг. Бүгдийг нь канондчихоорой. Ажил дээр очингуутаа авна шүү. Нөгөө тал хамтрахыг хүсээд байга бол бодолцож үзэж болох юм. Мөнхийн дайсан гэж байх биш. Цаг нь болохоор дайснууд ч найз болдог. Хөөе жолооч оо, агааржуулагч аа жаахан багасгачихгүй юу? Баярлалаа.

Лин: Жолооч оо? Уучлаарай. Жолооч нь муу болохоор.

Гү: Байна уу? Уучлаарай. манай жолооч байлдааны онгоцны нисгэгч байсан юм. Яг яг яг. Жолооч нарынхаа дунд байлдааны онгоц.

*******************

Вей: Вей эгч ээ. Надад үзэгслэнгийн хоёр тасалбар байгаа. Та дуртай шд.

В: Өө. Намайг энэ зураачид дуртайг яаж мэдсэн юм?

Вей: Фен Кай таныг уран зураг үзэж байхад хэд хэд таарсан гэсэн.

В: Аан. Хэл л дээ. Юу болоо вэ?

Вей: Танаас юм нуух арга алга. Танаас нэг юм асуух гэсэн юм. Өнөөдрийн хурал дээр Лин ерөнхий захирал хачин байсан. Бас манай бүтээгдэхүүний хэлтсийн  хаягнуудыг битүүмжилчихсэн. Энэ хоёр хэрэг тохиолдол биш биз дээ?

В: Хэвлэлийнхнээс л болж байхгүй юу. Нэрээ нууцалсан хүнээс мэдээлэл авсан. Мэдээлэл өгье гэж байхад мэдээж юу гэж татгалзах вэ? Тэр нэрээ нууцалсан хүнийг хайж байгаа. Тэр хүн дахиад холбоо баривал баригдана гэсэн үг. Муу аргаар мөнгө олж байгаа гэсэн үг.

Вей: Таны хэлж байгаагаар компани дотроосоо хүн хайж байгаа юм уу? Тэр хүнийг олчихвол компани яах бол?

В: Юуны өмнө тэр хүн компаний хэрэглэгчдийн мэдээллийг задруулсан хүн байгаа. Шүгэл үлээсэн хүн хууль зөрчөөгүй. Гэхдээ ямар ч компани байсан компаний ашиг сонирхол, имижид хохирол учруулсан бол ямар ч шалтгаантай байсан зүгээр өнгөрөөхгүй.

Вей: Хэрвээ... тэр хүн манай хэлтэст байгаа бол... Вей эгч ээ. Та надад зөвлөгөө өгөөч.

В: Шалгана. Тэр хүнийг олтол.

Вей: Шалгая...

***************

бичиг: Гү Шү, найзын хүсэлт илгээлээ. 

Гү: Миний утасны дугаарыг хадгалж аваагүй биз дээ? Хөлсөө авмаар байвал намайг хурдан найзаараа бүртгээрэй.

Лин: Ядаргаатай... амьтан... ингээд...

**************

Жиан: Энэ зоогийн газарт чамтай ирэхийн тулд би хагас жилийн өмнө ширээ захиалсан. Чамтай ирэх боломж олдохгүй нь гэж бодож байлаа. Мөрөөдөл ингэж биелдэг юм байж. Яасан? Санаа чинь зовоо юу?

Вей: Үгүй. Зүгээр л ажил бодож байна.

Жиан: Аан. Ажил гэснээс Хүний нөөцийнхөн ажилчидтай уулзаж байгаа гэсэн. Фен Кайгийн хэрэгтэй холбоотой юм бол уу?

Вей:  Чи юм олж дуулаа юу?

Жиан: Үгүй ээ, юм дуулаагүй.

Вей: Өнөөдөр компаниас чамайг дуудаж уулзсан уу?

Жиан: Байдаг л нэг хэвийн юм асууж байсан. Компанид ажиллахад ямар байдаг вэ гээд л. Хамт ажилладаг хүмүүстэйгээ таарч тохирдог уу? Тушаал дэвших бодол байгаа юу? Ирээдүйд ямар ажил хиймээр байна гээд л.

Вей: Бүгдийг нь үнэнээр нь хариулсан уу? бүх асуултад.

Жиан: Үгүй. Санаа битгий зов. Хэлэх ёсгүй нэг ч үг хэлээгүй.

Вей: Чамд итгэж байна. Жиан Ши. Бид хоёр нийлээд их удсан. Би олон алдаа гаргаж, чамайг гомдоосон. Надтай байгаадаа чи харамсаж байсан уу?

Жиан: Алив... Үгүй. Хэзээ ч харамсаж байгаагүй. Чамтай байхдаа би айхгүйгээр хайрлах ямар байдгийг мэдэж авсан. Юунд ч санаа зовохгүй байх ямар байдгийг. Чамтай л байх юм бол... хүмүүс намайг муу хэлж байсан ч... хүмүүс намайг дорд үзсэн ч... надад хамаагүй.

Вей: Өнөө орой юунд санаа зовохгүй байя. Чи энэ гэнэтийн зоогийг зургаан сар бэлдсэн болохоор энэ боломжийг алдаж болохгүй. Баярлалаа.

***************

Лин: Ирчихсэн үү?

Вей: Ёо... Ингэж цочих гэж. Унтахгүй юу хийж байгаа юм?

Лин: Ус уух гээд боссон юм. Чи яасан? Үйлчлүүлэгчтэй уулзаа юу?

Вей: Ван захирал заавал хамт ууна гээд. Уухгүй гээд байхад шахаад болдоггүй. Ар араас нь уусаар байгаад жаахан хэтрүүлчихэж.

Лин: Арк сүүлийн үед их анхаарал татаж байна. Нээрэн, танай компани хов хүргэсэн хүнээ олоо юу? Би байсан бол санаа зовоод унтаж чадахгүй байх. Чи байсан бол одоо яах байсан?

Вей: Би байсан бол... Золигт гаргах хүн олно.

Лин: Хэнийг золигт гаргах вэ?

Вей: Өстэй хүнээ. Эсвэл... Эхнэр, энэ хэрэг бид хоёрт хамаатай биш. Санаа зовох хэрэггүй. Эртхэн унтаж амар.

***************

Лин: Яагаад эргээд ирэв?

Гү: Сүүлийн үед Аркийн мэдээллийг задруулсан хүн нь тэдний маркетингийн албаны дарга байсан гэсэн цуу яриа гараад байгаа. Энэ хэрэг миний чихэнд хүрснийг бодохоор Аркийн удирдлагууд мэдсэн байхаас зайлахгүй. Одоо тэр хүнийг хайж байгаа байх.

Лин: Энийг яагаад надад хэлж байгаа юм?

Гү: Зүгээр л хэрэгт дурлаж байна. Би цахим сүлжээнд хайртайгаа гайхаж, араар нь хутгалдаг хүмүүст дургүй.

***************

Эр: Сайхан цаг хурдан өнгөрөх юм аа. Систем яагаад ийм хурдан ажилд орчихов оо?

Жиан: Ван захирал намайг хамт юм ууя гэсэн. Өглөөний мэнд.

Эм: Өглөөний мэнд.

Эм: Сайн уу.

Эм: Жиан Ши, илгээмж ирсэн.

Жиан: Баярлалаа.

Эр: Би эндүүрээд байна уу? Ганцхан удаа болсон хэрэг үү? Системийг шинэчилсэн нь.

Жиан: Яасан?

Лин: Арк мэдээлэл тараасан хүнийг хайж байгаа гэсэн.

Жиан: Яаж мэдээ вэ?

Лин: Тэр чухал биш. Би сүүлийн хэд хоног бодсон. Тайван байж чадахгүй байна. Вей Мин өөрийгөө хамгаалахын тулд өөдгүй арга хэрэглэж магадгүй.

Жиан: Учрыг нь олчихсон.

Лин: Учрыг нь олсон?

Жиан: Удирдлагууд хайж байгаа ч, олоогүй болохоор. Одоо больчихсон. Бас, би дахиад чамд туслахгүй.

Лин: Баярлах хэрэггүй. Би чамд санаа зовоогүй. Тэнэг юм хийгээд, намайг чирэх вий гэж болгоомжилж байна.

Ми: Хүний нөөц дуудаж байна.

Жиан: Надтай уулзчихсан шдээ. Яагаад дахиад дуудсан  юм бол?

Ми: Би яаж мэдэх юм?

Эм: Суучих... Жиан Ши, зарим нэг тодруулах юм гарсан болохоор чамайг дуудсан юм.

Вей: Жиан Ши, компаний зүгээс чамайг үнэнээ хэлээсэй гэж хүсч байна. Үнэнээ хэлэхгүй нуугаад байвал, чамд л муу юм болно.

Эм: Бидэнд ирсэн баримтаас харахад чи Фен Кай хэд хэдэн удаа бэлгийн дарамтанд оруулсан гэж гомдол гаргасан. Баттай нотлох баримт байгаагүй болохоор компаний зүгээс тэрнийг шийтгээгүй. Чи энэнээс болоод сэтгэл дундуур байдаг уу?

Жиан: Таны юу хэлээд байгааг ойлгохгүй байна.

Эм: Өмнө нь имейл явуулсан яриа гарахад чи Фен Кайгийн өөрийгөө дарамталж байгаа бичлэгийг компаниар нэг тарааж, тэрийг халуулсан. Тэрнээс өөрөөр тэрний эсрэг арга хэмжээ авсан уу?

Жиан: Та андуурсан байна. Би шүгэл үлээсэн хүн биш.

Эм: Шүгэл үлээсэн үгүйг чинь компаний зүгээс тогтооно. Одоо миний асуултанд хариул.

Жиан: Би үнэхээр тэрийг илчлээгүй. Тэр хүн Фен Кайгийн мэдээллийг хэрэглэгчийн датагаар мэдээлсэн байсан. Над шиг хүн тэр мэдээллийг харах боломжгүй.

Эр: Энийг хар. Чиний хаягаар боломжгүй байж болох ч, Вей даргынхаар болно. Хачирхалтай нь энэ удаа нэвтэрсний дараа Вей даргын нэвтэрсэн тухай бас ямар үйлдэл хийсэн гээд бүх мэдээлэл нь устсан. Тэгээд ч Ай Пийг нь харахад хамгийн сүүлд чиний компьютраас нэвтэрсэн байна лээ. Эийг юу гэж тайлбарлах вэ?

Вей: Бүх зүйл шалтгаантай. Жиан Ши түргэн зангаасаа болсон байх. Тэгээд ч тэрийг би анх хэлтэстээ авч байсан юм. Миний шавь гэж хэлж болно. Тэр ийм юм хийсэн бол би хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Компаний зүгээс намайг бодоод тэрэнд дахиад боломж олгож болох бол уу?

Жиан: Бэлгийн дарамтаас болж Фен Кайгийн эсрэг хөдлөх шалтаг болсон бол, энэ өрөөнд Фен Кайг зайлуулахыг надаас илүү хүсч байгаа нэг хүн байх ёстой.  Тийм үү, Вей дарга аа?

Эр: Вей дарга чиний өмнөөс гуйж байхад, чи эргүүлээд алгадаж байдаг. Ийм талархаж мэддэггүй хүн харж байсангүй. Хэрвээ чиний хийсэн хэрэг биш бол, Вей даргын хаягийг яах гэж хулгайлснаа хэлээдэх. Хэлэх үг алга уу?

Эм:Жиан Ши. Жиан Ши компанид тагнуул байна гэдэг сайн юм биш. Удирдлагууд ч гэсэн хэл яриа гаргахыг хүсэхгүй байгаа. Чи сайн дураараа халагдах өргөдлөө өгөх юм бол компаний зүгээс Эн-3 үнэлгээгээр чамд гэнэт халагдсаны мөнгө өгнө. Тэгвэл чиний нэрэнд ч цэвэр. Хариугаа аль болох хурдан өгөөрэй. За юу?

****************

Жиан: Яагаад тэгж байгаа юм?

Вей: Би яасан юм? Чиний өөрийн чинь л хийсэн юм.

Жиан: Би энийг чиний төлөө хийсэн. Би нотлох баримтыг чинь устгаж өгсөн. Яагаад намайг гүтгэж байгаа юм?

Вей: Жиан Ши, намайг тэнэг гэж бодоо  юу? Чи миний хаягт нууцаар нэвтэрсэн. Миний сул талыг олж, намайг дэргэдээсээ салгахгүй хүлэхийг хүссэн биз дээ? Би эртхэн олж мэдээгүй бол, өдийд би өөрөө баларчихсан байгаа.

Жиан: Тэгэхээр чи мэдэж байжээ? Миний төрсөн өдрийг тэмдэглэж, буцаад нийлье гэж гуйсан чинь бүгд хоосон жүжиг байж. Намайг гэнэдүүлэх гэж байсан биз дээ? Хэлээдэх.

Вей: Тайван бай.

Жиан: Чадахгүй гэж байна.

Вей: Над руу тэгж харахаа боль. Чи миний араар хутгасан болохоор хариуг чинь өгч байна. Шударга биз дээ. Нэг удаа ч гэсэн дэр нэгтгэсэн бол хосууд холбоотой болдог гэдэг. Бид нар ганц өдрөөс олон өдрийг хамт өнгөрөөсөн. Чамайг өрөвдөөд сүүлчийн удаа тусалъя. Компаний саналыг зөвшөөр. Мөнгөө аваад яв.

Жиан: Вей Мин. Нэг юм асууя. Чи надад хайртай байсан уу?

Вей: Бид нар хүүхэд биш. Юун хайр майр? Жиан Ши. Амьдралд, хэтэрхий шунаж болдоггүй юм. Одоо гэнэт халагдсаны мөнгө чамд хэрэг болно.

******************

Вей: Би ирлээ. би ирлээ.

Х-ээж: Аав нь ирж байна.

Гуо: Аав аа.

Вей: Миний охин.

Лин: Өнөөдөр ямар эрт ирээ вэ?

Вей: Чамайг санаад эрт хүрээд ирлээ.

Х-ээж: Лин Шуан. Мин минд нэг хоол нэмээд хийчих. Тэр давсалж, дараа вакумдчихсан нугасны махаар хоол хий.

Лин: За.

Вей: Гуогуо. Юу тоглож байгаа юм?

Гуо: Зураг эвлүүлж байна.

Вей: Нааш ир. Аав нь тусалъя. Тахь эвлүүлж байгаа юм уу? Аав нь туслах уу?

Гуо: Аав аа, битгий сүйтгээд бай.

Вей: Аав нь хүрч ч амжаагүй байхад. За за. Тэгвэл чи эмээтэйгээ хий. Аав нь ээжид нь тусалъя. Тусламж хэрэгтэй юу?

Лин: Хэрэггүй.

Вей: Тэгвэл би явж аавтай жаахан ярья.

Лин: Нээрэн. Шуанзы Аркт асуудал гарсан гэж байсан.

Вей: Дэмий үгэнд итгэх хэрэггүй.

Лин: Зүгээр үү?

Вей: Зүгээр ээ. Байсан ч гэсэн сүртэй том юм биш. Хувийн ашиг сонирхлоосоо болж нэг жижиг ажилтан компанийг хорлох гэж оролдсон төдий. Чи тэр хүнийг мэднэ. Жиан Ши. Тэр хүнтэй дахиад уулзахааргүй болсон. Аав аа.

Х-аав: Түүхэн уран зөгнөл.

Вей: Би мэдэх юм байна. Их өндөр үнэлгээтэй юм байсан даа.

Х-аав: Мэдэхгүй ээ.

Вей: Шар айраг уухаа боль л доо. Би аяар сайн дарс задална аа.

Х-аав: Сайн юм болоо юу?

Вей: Ууж байхдаа хэлнэ ээ.

Гуо: Энэ нь энд орно. Тийм ээ?

Вей: Дуусчихсан уу? Авъяастан илрүүлэх шоунд орж байсан.

Гоу: Аав аа. Энийг хар даа.

Вей: Эхнэр, хоол болж байна уу?

****************

Хай: Хөөх. Эгч ээ. Эгч ээ, гэрт хулгай орчихож. Эгч ээ. Эгч ээ? Эгч ээ. Юу боло вэ? Хайчлахаа боль оо. Юу хийгээд байгаа юм?

Жиан: Надаас хол бай.

Хай: За за. Та л зүгээр байвал. Эгч ээ. Ээж сая залгаад байсан. Тан руу залгасан чинь утсаа авахгүй байна гэсэн. Байшин засах мөнгө асууж байна лээ. Нөгөө хорин хэдэн мянган юаниа хурдан явуул гэж байна лээ.

Жиан: Зайл.

Хай: Зүгээр ээ, яарах хэрэггүй. Би аяар яриад хэлчихье.

Жиан: Зайл гэж байна.

Вей: Жиан Ши. Чи ид шидтэй гэдэгээ мэдэх үү? Миний нүдэнд Арк хар, цагаан харагддаг. Чи тэнд байдаг хамгийн тод өнгө. Чамтай учирсан өдрөөс хойш би бүгдийнх нь урмыг хугалсан. Тэгсэн ч гэсэн... чамаас холдмооргүй байна. Өөртөө, бас бид хоёрын хайранд итгэ. Тэгж байж л удаан хамт байна. Тийм биз дээ?

11-р анги  төгсөв.

Орчуулсан Жамбалын Тамир

Back to episodes Go home