МЕССЕЖҮҮД: Ёстой санасангүй шүү. Романтик байсан уу?
Фэн: Мөн байна аа. Нээрээ шүү. Гарцаагүй мөн байна. Би чам руу явуулъя, за юу?
Эм: Над руу бас явуулчих.
Фэн: Даргыг ингэнэ гэж...
Чэн: Яасан бэ? Та нар юу үзэж байгаа юм?
Фэн: Явъя.
Хай: Юу ч биш ээ.
Чэн: Шилун.
Фэн: Өө дарга.
Чэн: Наашаа өг.
Фэн: Юуг?
Чэн: Утсаа.
ТИТР
6-Р АНГИ
Хи: Очсон уу, Жуанжэ? Хүндрэл гараагүй биз дээ?
Жу: Сая буулаа, Хи ах аа. Санаа зоволтгүй.
Хи: Биеэ сайн бодоорой. Хүнтэй болзож байгаа бол бидэнд хэлээрэй. Ээж бид хоёр нь баярлана шүү.
Жу: Хаанаас юу сонсчихдог байна?
Ван: Миний хонгор найз хүрээд ирсэн үү? Бужигнуулдаг бүсгүй шүү.
Жу: Зүгээр амраад ирж байхад.
Ван: Чамайг саналаа шүү. Явсан хойгуур чинь унтаж ч чадсангүй.
Жу: Худлаа шд. Орой болгон сайхан наргиа байлгүй. Энэ чинь юу вэ? Өнөөдөр дэглэмгүй өдөр үү?
Ван: Чи том ажил бүтээсэн. Жаахан гоё юм идэхэд яав л гэж дээ. Болгооно уу, Жуан авхай.
Жу: Би гараа угаагаадахъя. Удахгүй чамайг хэр сайн хоол сонгодгийг шалгана.
Ван: Өнөө орой хоёулаа ууна шүү. Тэгээд надад нэгд нэгэнгүй яриарай.
Жу: Боль доо. Жаахан хятад төмс зарснаас өөр би юу хийсэн юм? Сүртэй гэдэг нь.
Ван: Хэн хятад төмсний тухай ярьсан юм? Өртөөн дээр болсныг хэлж байна. Битгий мэдэн будилаарай.
Жу: Өртөөн дээр гэнэ ээ? Чи тэрийг яахлаараа мэддэг билээ?
Ван: Өдийд тосгон тэр чигээрээ мэдсэн байх.
Жу: Алив, харъя. Юу юм бэ? Харъя л даа. Өгөөдөх.
Ван: За за, ав аа ав. Ингээд үз.
Жу: Энэ хаанаас гараад ирэв?
Ван: Бүр бичлэг байгаа гээд л бод. Бараг гал гарч байгаа юм биш үү?
Жу: Хэн бичлэг хийчхээ вэ?
Ван: Энэ хэн юм?
Жу: Хэн бичсэн юм бэ?
Ван: Нанпин юм чинь ойлгомжтой дээ. Ямар Шанхай биш дээ. Галт тэрэгний өртөө. Голдуу танил хүмүүс л тэнд байгаа. Тэглээ ч Чэн Майдуныг ойшоохгүй хэн байхав дээ. Тэр төрийн албан хаагч болохоор бараг хаана ч явсан хүн танина шд. Чи өөрөө л хүн болгонд бэлэн хов бэлдэж өгсөн байхгүй юу. Та хоёрыг озолцоод завгүй байхад хүмүүс аль хэдийн нийгмийн сүлжээнд тавьчхаа биз? Аравхан минутын дотор тосгон даяар, бас төгсөлтийн группүүдээр тарсан байна.
Жу: Тэгээд л Хи ах тийм зурвас явуулж л дээ. Гэхдээ ах бол ам алдахгүй. Хэнд ч хэлэхгүй. Харин ээж бол... Ээж Вичат бараг ашигладаггүй шд. Хи Ниаониао. Хи Ниаониао утсаа хураалгачихсан байгаа. Ёстой зол боллоо. Манай гэр дэлбэрэхгүй л юм байна.
Ван: Хэзээ хойно нь санаа зовж гэнэ. Та хоёр ер нь юу бодож байсан юм бэ? Олон нийтийн газар тийм удаан үнсэлцээд? Солонгос цувралын дүрд тоглоо юу?
Жу: Битгий хүн явуулаад бай л даа. Чэн Майдун одоо ёстой галзуурч байгаа даа.
БИЧИГ: ЭРХ ЧӨЛӨӨТ БҮСГҮЙ
Ван: Иймдээ хүрчхээд байхад чи гүрийгээд яахав дээ. Сайхан хүлээн зөвшөөрчих.
Жу: Гол нь бид хоёр нийлээгүй ээ. Би л... би яг тэрхэн агшинд Чэн Майдуныг үнсчихсэн юм.
Ван: Чи тэрнийг үнссэн? Хүчээр үү?
Жу: Амьдралдаа ганц удаа дэггүйтэж байхад... Ингээд хамаг дуулианы эзэн болчих гэж.
Ван: Жуанжэ. Чи нээрээ...
Жу: Тэр одоо яах бол?
Фэн: Дарга аа...
Чэн: Тогшооч.
Фэн: Дарга аа, таны ажлын цаг дуусчихсан уу?
Чэн: Хэлэх юмаа хэл.
Фэн: Аан бид нэг юмны тухай ярих гэсэн юм аа. Өнөөдөр, тосгоны хороо нэг настай бэлэвсэн эмэгтэй авчирсан. Унтаж байхдаа өнгөрсөн. Тайван нас барсан. Гэхдээ ар гэртэй нь холбогдож чаддаггүй. Тэгээд яах вэ л гэж.
Чэн: Өнөөдөр хийх ёстой ажлаа дуусга.
Фэн: Манай ээжийн төрсөн өдөр шдээ.
Чэн: Би чиний оронд гаръя.
Фэн: Нээрээ юу?
Чэн: Харь.
Фэн: Баярлалаа, дарга аа. Таны сэтгэлийг мартахгүй. Дарга аа.
Чэн: Чи ямар хаашаа юм бэ?
Фэн: Танд нэг юм хэлэх гэсэн юм аа. Ирээдүйд та гэнэт оргох эвсэл бал сараар тэмдэглэхээр явахаар болбол би ирэн иртэл чинь таны оронд гарна. Та болон таны эхнэрт огт садаа болохгүй гэж амлая. Араас чинь залгахгүй.
Чэн: Эмээ, өнөөдөр оройтож ажиллахаар боллоо. Эрт амраарай. Битгий хэрэгт дурлаарай. За юу?_ Сайн уу? Намайг Чэн Майдун гэдэг. Чамайг хэн гэдэг вэ? Энэ хүний аавын чинь ээж үү? Ээжийн чинь ээж үү?
Хүү: Аавын ээж.
Чэн: Эмээтэйгээ уулзах гэж нууцаар орж ирээ юу? Энэ миний ажилладаг газар шүү дээ. Гаднын хүн байж болохгүй. Ойлгож байна уу?
Хүү: Ах аа, би эмээгээ дагуулаад харимаар байна. Та сэрээгээд өгөөч, тэгэх үү? Би дахиж эмээг уурлуулахгүй. Аав, ээж хаана байна гэж асууж залхаахгүй. Дахиж хэзээ ч тэгэхгүй.
Чэн: Эхлээд хоёулаа гадаа гаръя, за юу? Энд хүйтэн байна.
Хүү: Би явахгүй. Эмээгийн уурыг заавал гаргах ёстой. Би уурыг нь хүргэчхээрээ ингэж үсийг нь самнаж өгдөг юм. Тэгэхээр дандаа баярладаг.
Чэн: Эмээ чинь... чамд уурлахгүй байгаа.
Хүү: Уурласан. Би сэр гэж чангаагаад байсан чинь сэрэхгүй байсан. Эмээ хэзээ ч тэгж байгаагүй.
Чэн: Эмээ чинь ядарчихсан юм аа. Амрах хэрэгтэй. Би чамтай хамт байя.
Хүү: Тэгвэл ах аа, намайг ямар буруу юм хийснийг эмээгээс асуугаад өгөөрэй. Би өөрчлөгдөнө. Би эмээг битгий яваасай гэж хүсэж байна. Аав ээж хоёрын араас яваасай гэж бодохгүй байна. Тэгэх үү?
Чэн: Эмээ чинь, хэзээ ч тэгэхгүй. Үргэлж, үргэлж чамайг хайрлах болно.
Ван: Чэн Майдун та хоёр тэгээд яагаад ч бүтэхээргүй болсон уу?
Жу: Тэр эмээгийнхээ хажууд байх хэрэгтэй. Тосгондоо байх хэрэгтэй. Орхиод явчхаж болохгүй шүү дээ.
Ван: Тэгвэл чи? Бүх насаараа Шанхайд амьдрах гэж байна уу?
Жу: Би ч Шанхайд дэндүү хайртай л даа. Эндхийг гудамжнуудад хайртай. Хэншан гудамж. Фумин гудамж. Укан гудамж. Бас гүүрнүүд нь байна. Янпу. Нанпу, Дунхай. Бас барилгуудад нь хайртай.
Ван: Бид Шанхай хотод гэхээс илүү Шанхайд байхдаа хэн болдогтоо илүү хайртай байх.
Жу: Ялангуяа би. Нэгэн цагт хорвоог таягаар туулах гэж байсныг бодоход энд байр сууриа эзэлж чадсан маань гайхамшиг биш гэж үү? Шанхайн гудамжаар алхахад, хэн ч миний хөлийг анзаарахгүй. Гүүр дамжаад явахад аав минь яаж нас барсныг хэн ч асуухгүй. Энд, хүн өөрөө л сайн байж чадвал хэн ч гэсэн өндөрт дүүлэн нисэж Дорнын сувд цамхгийг ширтэж чадна. Заримдаа хүн болгоны хэнэггүй, ажиггүй байгаа нь дутагдал биш ч юм шиг санагддаг. Бүгд л нэгнээсээ түрүүлж, элдэв шагнал хүртэхээр уралдаж байна. Дүрэм тодорхой.
Ван: Чэн Майдун л жаахан тоогүй юм боллоо. Ганц залуугийн төлөө бүтэн хотыг орхилтой нь биш.
Жу: Би Чэн Майдунд сайн. Ямагт л тийм байсан. Гэхдээ би Шанхайд, бас өөртөө илүү хайртай.
Ван: Гэхдээ чи бод доо. Чи ядаж Чэн Майдунаа үнсэж, тэр ч чамайг буцаагаад үнссэн. Шанхай чамайг буцаагаад хайрлахгүй шд. Бас л ихэмсэг хот шүү. Хүн болгоныг хайрыг аваад л байж байдаг. Жишээ нь компанийн нялх ногоонуудыг л хар. Бүгдээрээ магистр, түүнээс дээш зэрэгтэй, бөөн эрч хүч. Тэдэнтэй гүйцэж өрсөлдөх хэцүү болж байна шүү. Заримдаа тэднийг харахаар хөгширч байгаагаа санаад хямрах юм. Сүүлийн үед би бүр нойр алддаг болоод байгаа.
Жу: Хоёулаа мөнгө хурааж байгаад, өмнөх дарга шигээ шинэ компани байгуулж гараад хэн нь чаддагийг харуулъя л даа.
Ван: Урам хайрласанд баярлалаа. Би нойргүйдэлтэй учраас орондоо орсон нь дээр биз. Гэхдээ сүүлчийн ганц юмыг сануулъя. Нанпин дахь чиний нэр хүнд балгас болсон шүү. Бараг нүүрэндээ мэс засал хийлгэ.
Жу: Мэдэж байна. Би эцэст нь мэдрэмжиндээ дийлдэж Чэн Майдуныг үнссэн. Харамсах юм алга.
Ван: За за. Сайхан амраарай.
ЖуМСЖ: Би сайн яваад Шанхайд ирлээ. Өнөөдрийн болсон явдалд уучлаарай._ Би Шанхайд байна, Чэн Майдун. Өнөөдрийн хувьд уучлаарай._ Чэн Майдун, би өнөөдөр чамд төвөг удчихсан уу? Чи зүгээр үү?
Алдаа: Таны найз биш байна. Найзын хүсэлт илгээнэ үү.
Жу: Арай шүү.
Эмээ: За энэ чинь юу болж байна?
Чэн: Танд бэлдэж байна, хайрт эмээ минь. Нааш ир, эмээ. Цайгаа ууцгаая.
Эмээ: Ач хүү минь өглөөний цай бэлдэж өгөөд л. Нэг сайхан юм болж дээ. Миний сайхан хүүд чаддаггүй юм гэж алга аа. Надаас ч дээр юм. Зөөлөн галаар болгосон өндөг үү? Энийг чинь л чадахгүй байгаа юм даа. Хамгийн сүүлд чи Сон И-гээс салсан тухайгаа надад хэлэхдээ зөөлөн галаар өндөг болгож байсан даа.
Чэн: Тэрэнтэй хамаагүй.
Эмээ: Хэнийг хуураад байгаа юм? Зөөлөн галаар болгосон өндөг ч сайны дохио биш дээ.
Чэн: Сон И-гээс салсан минь танд харин ч сайн юм болоогүй юу?
Эмээ: Чи хэнээс ч салсан байсан надад сайн юм биш.
Чэн: Эмээ, та олон жил надад санаа зовж явлаа. Би хэлдэггүй ч гэсэн, дотроо бол талархаж л явдаг юм.
Эмээ: Яана аа. Эвгүй юм болжээ.
Чэн: Эмээ... би чинь том болсон хүн. Надад жаахан итгэ л дээ.
Эмээ: Гүй тэр. Ингэж замаа засах тусам чинь надад хэцүү байна шдээ. Шууд хэл ээ. Би хүлээж авч чадна.
Чэн: Жуанжэтэй харьцаагаа тасалсан. Бид хоёр дахиж уулзахгүй.
Эмээ: Та хоёр чинь дөнгөж сая...
Чэн: Тэрхэн зуурын юм болсон. Би ухаан сөхөөгөө алдсан.
Эмээ: Юу ярьдаг хүүхэд вэ? Олон түмний нүдэн дээр шүү. Одоо бүгд мэдэж байгаа.
Чэн: Хүмүүс юу дуртайгаа ярина л биз. Надад падгүй.
Эмээ: Чи... чи Жуанжэгийн сэтгэлийг бодохгүй байна уу? Эмэгтэй хүн шдээ.
Чэн: Тэр Шанхайд байгаа. Хэзээ ч дахиж ирэх юм, хэн мэдлээ. Удахгүй энэ цуурхал сарниж алга болно.
Эмээ: Би яаж яваад ийм монди өсгөчихөв өө? За за, март. Одооноос эхлээд надад хамаагүй.
Чэн: Та намайг тоохгүй юм бол өөр хэн тоох юм? Та аав ээж хоёр шиг болохгүй биз дээ?
Эмээ: Би хэд насалсан ч яахав дээ. Харин ач мэддэггүй чи л орь ганцаараа үхнэ дээ.
Чэн: Эмээ. Дахиж таны уурыг хүргэхгүй гэж би амлаж байна. Миний хань ижлийн тухайд эцсийн шийдвэрийг та гарга. Таны хүссэн хүнтэй би гэрлэе. Жуанжэгээс бусадтай нь.
Эмээ: Жуанжэ яачихсан юм бэ?
Чэн: Яагаа ч үгүй. Би л харин тэрний зэрэгт хүрэхгүй. Бид хоёр хэзээ ч тайван ярилцаж чадахгүй юм. Байнга л нэгнийгээ нударч, ёворч байдаг. Яагаад юм бүү мэд.
Эмээ: Нэг гэрийн улс тийм л байдаг шд. Чи надтай хэзээ аятайхан ярьж байлаа даа?
Чэн: Эмээ, би шулуухан хэлье. Жуанжэ үнэндээ надад тийм ч дуртай биш. Тэр хэзээ ч миний төлөө Нанпинд буцаж ирэхгүй.
Эмээ: Хүнтэй суу гэхээр дэлхий сөнөх гэж байгаа аятай байх юм. Чэн Майдун, эмээ нь өтөллөө. Үүрд чамтай байхгүй шд. Эрт оройгүй, чи гэр бүлтэй болох л ёстой.
Чэн: Таныхаар болог.
Эмээ: Цайгаа ууя. Гарч, У Шэхуаг олж уулзахаас. Жуанжэ уг нь их л таалагдсан юм сан. Үнэлж баршгүй охин юм сан даа. Яая гэхэв. Бүтэх тавилангүй л байж.
Сув1: Өө Жуанжэ. Ажилдаа орж байгаа юм уу?
Сув2: Чамгүй бүр уйдаж гүйцээд байлаа.
Жу: Захиалгаа ихдүүлчихжээ. Энийг та хоёрт.
Сув3: Сонин гоё юм юу байна? Надаа л даа.
Жу: Чамд байхгүй. Тэгээд жин нэмчхээд над руу л уурладаг шд.
Сув3: Чамаас өөр хүний өгсөн юмыг би идэхгүй шд. Нээрээ, хэд хоногийн өмнө би энэ хоёрт хэлээд л сууж байлаа. Үүнээс удаан амарвал чиний амьсгалын насосын захиалгыг өөр нэг нь суйлчихна шүү.
Сув1: Тийм шүү. Танай компанийн шинэ ажилтан Жиа тоног төхөөрөмж рүү орчих гээд л үзээд байгаа.
Жу: Тийм ээ, хэрэглэгчидтэй холбоотой байхад надад тусалж байгаа юм.
Сув2: Боль доо. Ямар гэнэн юм бэ?
Жу: За л даа. Би тоног төхөөрөмжийн хэлтэст очих болохоор санаа зовох хэрэггүй.
Сув1: Жинхэнэ ажил бүтээдэг хүн чинь Жуанжэ. Энүүхэндээ л гэхэд Жиа хаана нь ч хүрэхгүй.
ДаргаЭр: Асуудлаа хайгаад олохгүй байна аа? Энэ сард хоёр дахь удаагаа ийм юм боллоо шд. Борлуулалтын арыг хариуцсан хүмүүс юугаа хийж байдаг юм?
Жу: Яасан бэ, Жиа?
Жиа: Жуан эгч ээ, та эргээд ирж. Дарга таныг ажил байдлыг танилцуулахад тусал гэсэн байхгүй юу. Гэтэл би чинь өчүүхэн ажилтан. Би чадахгүй.
Жу: Зүгээр тайлан биз дээ? Ямар нэг юм зохицуулах шаардлагагүй. Тийм биз?
Жиа: Тийм л дээ. Би зүгээр хүнтэй муудаж чаддаггүй юм аа. Лиу дарга байнга орилж байх юм. Би айгаад байна. Сонс л доо.
Жу: Би яриа нууцаар сонсдоггүй.
Дар: Намайг хэлж байна гэж хэл.
Жу: Чин ямар гэм хийчхээ вэ? Манай сайхан ааштай Лиу даргыг хараал урсгатал нь уурлуулж байдаг?
Дар: Битгий хүн явуулаад бай. Би сайхан ааштай гэнэ ээ?
Жу: Сүрхий уурлажээ?
Дар: Жуанжэ, би хэлээд байна шүү. Чиний хэр сайн мэддэг чинь хамаагүй. Би амьсгалын насосыг одоохондоо солихгүй. Битгий наашаа хүн явуулаад бай.
Жу: Би мэдэж байна даа. Ойрын зургаа сардаа данга шдээ. Би мэдэж байгаа.
Чин: Зургаан сар аа? Дахиад хоёр долоо хоноход, би дуусах нь тэр.
Жу: Би байхад зүгээр ээ. Хэдийгээр манай төхөөрөмж биш ч гэсэн техникийн үзүүлэлт нь адилхан байхгүй юу. Асуудлын тайлбарыг нь над руу явуулчих. Би инженерүүдтэйгээ уулзаж үзүүлье.
Чин: Хүлээж байгаарай. Аваад ирье.
Дар: Борлуулагчид ч ашиггүй юм хийдэггүй улс даа. Би андахгүй. Чи насосын асуудлыг шийдээд өгвөл, би дараагийн мониторын захиалгаа танайх дээр хийнэ, за юу?
Жу: Лиу дарга аа, тийм юм байж болохгүй шдээ. Би Тайшин эрүүл ахуйн компанид удаан ажилласан. Хүний хүнд байдалд орсныг би хэзээ ашиглаж байлаа? Бид зөвхөн шилдэг төхөөрөмж, техникийн тусламж, өндөр чанартай үйлчилгээгээр л хангадаг. Тиймээс л би итгэлтэй байдаг. Борлуулагчдад бас зарчим гэж байдаг, за юу?
Дар: За тийм ээ. Чамтай юуг нь маргахав. Зүгээр хийдгээ хий. Бушуулаач.
Чин: Энэ байна.
Жу: За за. Надад даатгаж болно._ Жиа, амьсгалын насосын техникийн мэргэжилтэнтэй холбогд. 15 минутын дараа хуралтай гэж хэл. Чи суугаарай.
Жиа: За, Жуан эгч ээ.
У: Чэн эмээ. Май, ус уугаарай.
Эмээ: Баярлалаа.
У: Санаа зоволтгүй. Би бүгдийг зохицуулсан. Майдун сохор болзоонд явна гэдэг нь сайн юм боллоо шүү.
Эмээ: Баярлалаа, У.
У: Чэн эмээ, та дотогшоо орооч. Гадаа хурц нартай байна шд. Та ингэж байгаад наршчихвал баларна шдээ.
Эмээ: Би зүгээр ээ. Энд жаахан суумаар байна. Санаа битгий зов доо. Би чамд дахиж янз бүрээр төвөг удахгүй.
У: Май, жүрж идчих.
Эмээ: Баярлалаа.
У: Сайн тогтоогоод ав. Настай хүмүүс, өнчирч үлдсэн хүүхэдтэй холбоотой ажлын тухай ярихдаа сайн анхаарна шүү.
Эмм: За.
У: Ирээдүйд чи хариуцаж ажиллана шүү дээ.
Эмм: Тэр чинь Чэн Майдун биш үү?
У: Хөөе. Наашаа анхаараач. Миний хэлснийг ер нь сонсов уу?
Эмм: Сонссон, У хатагтай. Гэхдээ тэр мөн байна, тийм ээ? Өртөөнд байсан залуу?
Чэн: Би мөн. Асуудал байна уу?
У: За за.
Чэн: У хатагтай, хүүгийн асаргааны асуудлыг зохицуулсан уу?
У: Тийм ээ, хотод байдаг нагац эгчийнх рүү нь явуулчихсан. Нагац эгч, хүргэн ах хоёр нь гайгүй хүмүүс гэнэ лээ. Эцэг эхээс нь лав дээр. Яасан хүн чанаргүй улс ийм байдаг юм.
Чэн: За за, би оръё доо. Завгүй байна.
У: Майдун. Нааш ир. Саяхан эмээ чинь над дээр дахиад ирсэн.
Чэн: Хүнтэй танилцуулах асуудлаар уу?
У: Тийм ээ. Хөгшин хүн их зовох юм аа. Жуанжэ та хоёрыг мэдээгүй юм шиг байна, тийм үү?
Чэн: Бидний хооронд юу ч байхгүй.
У: Айн? Өөр хүнд ярьчхаагүй минь аз боллоо. Жуанжэгийн ээжид ч би юм хэлээгүй. Залуу улсын хэрэгт би оролцоод яахав дээ.
Чэн: Тохироот болзооны тухайд би эмээгийн хүслийг дагана. Танд их төвөг удах нь дээ, У хатагтай.
У: Чи, нээрээ явах юм уу?
Чэн: Тэгнэ. Та зохицуулаад өгвөл би болзоонд явна. Ажилдаа орлоо.
У: За за. Тохироот болзоонд явахыг зөвшөөрнө гэж байдаг. Одоогийн залуучууд сонин шүү. Тоглоом шоглоом гэж боддог юм байх даа?
Эмм: У хатагтай. Та намайг юу гэж бодож байна?
У: Юун тухайд?
Эмм: Чэн Майдунтай гэрлэх хүний тухайд.
У: Чи... Галт тэрэгний өртөөнд дуулиан тарьж байхад чи санаатай байна гэнэ ээ?
Эмм: Үгүй, яг ч тийм биш л дээ. Та ойлгосонгүй. Тэднийг нэг бол болзоогүй, үгүй бол салчихсан гэж ярьж байна шдээ. Цэвэрхэн салсан бол зүгээр шдээ. Хүн олон хүний анхаарал татах тусмаа үнэ цэнтэй болдог юм шд. Өртөөн дээр байсан зураг нь бараг сэтгүүлийн зураг шиг байгаа юм чинь. Би хадгалаад авчихсан. Харах уу?
У: Хөөе, хөөе. Чи боль. Чи хэдэн настайгаа мартчихаа юу? Энэнд биш ажил төрөлдөө анхаараач. Болох уу? Ёстой ухаан мэдрэл байхгүй шүү._ Аан, тэгээд л ойрдоо баахан охин надаас Чэн Майдуны тухай асуугаад байж. Яачихсан охид байдаг юм.
Эмм: У хатагтай. У хатагтай.
Чэн: За? Ойлголоо. Одоохон очлоо.
ГУРВАН САРЫН ДАРАА
Эмээ: Чи ямар хаашаа амьтан бэ? Тэр охин оршоох үйлчилгээнд ажилладгийг чинь зүгээр, хотод байр авахгүй байсан ч болно гэж байхад? Бас урьдын явдлыг чинь ч тоохгүй. Өөр юугаа хүсээд байдаг юм бэ? Юу хүсээд байдаг юм?
Чэн: Юм ярихаар нь би унтчихаад байгаа юм чинь. Өөр яах юм?
Эмээ: Хэн ч юм ярьсан чи унтаж л байдаг биз дээ? Тийм биз дээ, чи?
Чэн: За за. Түр завсарлая. Та бүр ядарчихлаа. Юундаа яарсан юм бэ? Дахиад өөр охид байвал уулзъя л даа.
Эмээ: Битгий хүн маллаад бай. Чи зургуудыг нь хараад л талыг нь хассан. Биечлэн уулзахаар хэнийг нь ч тоохгүй. Хэл дээ.
Чэн: Байзаач... утас дугарч байна. За? Ойлголоо. Одоохон очлоо.
Эмээ: Юу болоов?
Чэн: Үйлдвэрийн барилгад том осол гарчээ. Би явлаа.
Эмээ: За за, бушуу яв. Энэ удаад хэнийх гэдэг айл өртөө юм бол доо?
Дарга: Май, ус уучих.
Жу: Баярлалаа, Лиу дарга аа.
Дар: Чин гэрээ авчрахаар явсан. Жуанжэ, би чамайг явуулсан юм биш шүү. Гэхдээ чи их алсын хараатай, хаялгатай охин юм. Хаа явсан газраа Жиаг дагуулж явна. Чамайг ажлаас чинь хусах охин гэж бодож байлаа шүү.
Жу: Бүгд л эхэндээ шинэ байдаг шдээ. Заавар зөвлөгөө хэрэгтэй.
Жиа: Би ч болоогүй байна даа. Жуан эгчээс сурах юм их байгаа.
Дар: За тэгээд энэ мониторын багцын тухайд, би яг үнэнээ л хэлье, Жуанжэ. Чи миний нүд чих болж байгаарай за юу? Би чиний мэргэжлийн чадварт итгээд урьдчилсан захиалга өгчихсөн байгаа.
Жу: Та тайван байж болно, Лиу дарга аа. Дүү залгаад байна. Бараг залгадаггүй болохоор би...
Дар: Ярь ярь.
Жу: Ниаониао, яасан бэ? Тайвшир аа. Тайван ярь. Юу болсоон? Ойлголоо. Би очно._ Уучлаарай, Лиу дарга аа. Гэрт нэг юм болоод. Би явалгүй бол болохгүй нь.
Чин: Жуанжэ, нөгөө гэрээ...
Жу: Галт тэрэгний өртөө рүү. Хурдлаарай. Би яарч байна.
Хай: Замдаа өөд болчихжээ. Шууд наашаа авчирсан юм байна.
Чэн: Нүүрэндээ цохиулсан гэсэн үү?
Хай: Тийм ээ. Үйлдвэрийн засварыг дуусгаад ар гэрийнхнээ дуудаж үйлдвэрлэлийн том төхөөрөмжийг барилга руу оруулж байсан юм байна. Гэтэл тэр нь унаад хоёр хүнийг дарчихсан гэнэ. Нөгөө нь гайгүй өнгөрсөн. Амь насанд нь аюулгүй.
Чэн: Талийгаачийн нэр хэн бэ?
Хай: Нэр нь... Хи Жангиэ. Лиаогэн тахианы газар ажилладаг.
Чэн: Жуанжэгийн хойд аав.
Тао: Хи ах чинь осолд орсон. Хурдан ирээрэй. Эмнэлэгт яаралтай ирээрэй. Оршуулгын төвд ирээрэй.
Back to episodes Go home