Фэн: Дарга аа. Дарга аа. Бид яг тохирсон цагтаа энд ирсэн. Гэтэл тэр бодлоо өөрчилчихлөө. Бидэнд талийгчийг өгөхгүй гээд байна. Та уулзаач.
Чэн: Сайн байна уу? Бид оршоох үйлчилгээнээс явна. Би... танд яаж туслах уу?
Эр: Намайг битгий яаруул л даа. Би аль түрүүн хэлсэн шүү дээ. Цаг нь болохоор та нар миний эцгийг аваад явж болно.
Чэн: Цаг нь яг хэдэн цагт болох юм бол?
Эр: Одоо лав биш. Аав минь хараахан яваагүй байна. Тэрэнд одоо ч надад хэлэх юм байна. Та нар намайг галзуурсан гэж бодож байгаа биз дээ?
Чэн: Бид огт тэгж бодоогүй. Би андуураагүй бол, танайхан олон янзын ёс заншилтай айл. Та ердөө л аавынхаа сүүлчийн хүслийг биелүүлж байна. Нас барсан хүний шарилыг толинд тусгаад байвал амар амгаланг олдоггүй гэж би дуулсан юм байна. Тиймээс бүтээчихье.
Эр: Чи мэддэг юм уу?
Чэн: Бид айл болгоны ёс уламжлалыг ойлгож, хүндэлж явахыг боддог. Миний бодлоор аав чинь танд одсоных нь хойноос уйлж болохгүй гэж хэлсэн.
Эр: Аав надад, хүний ухаан ухамсар биеэс гарч одох дараалал байдаг гэсэн. Тиймээс би саад хиймээргүй байна. Тэгсний дараа л, түүнийг бүрмөсөн явлаа гэж үзэж болно.
Чэн: Ойлголоо. Бид тантай хамт хүлээе.
Эр: Надад нэг туслаадхаач. Гурав тоолоод хөшгийг нээнэ шүү. Шалавхан нээгээрэй, за юу? Нэг, хоёр, гурав.
ТИТР
5-Р АНГИ
Ни: Аав, хурдлаарай. Ангийн дарга хоцрохоор уурлаад байдаг юм.
Хи: За, одоохон. Би эхлээд Яныг явуулна. Галт тэрэг хүлээхгүй шдээ. Байж бай, за юу?
Тао: Хи Жангиэ, наадхаа битгий ав. Нэмэлт хольцтой байдаг юм.
Хи: Би яагаад харсангүйв?
Жу: Хи ах аа, та Ян тосгоны ногооны бизнес удаашралтай байгаа гэсэн шдээ.
Хи: Тийм биш болсон. Тосгоноос супермаркетын сүлжээтэй холбоо тогтоосон. Тэд шууд талбай дээрээс нь авдаг юм.
Тао: Хи Жангиэ, Жуан Яны заалны пүүзийг угаасан уу?
Хи: Доор хатаачихсан байгаа.
Тао: Хи Ниаониао. Ян ахынхаа гутлыг аваад гараад ир.
Ни: Заа за.
Жу: Хөөе, Хи ах аа. Тосгоны далайн амралтын газар хэзээ нээгдэх юм? Би сурталчилгаанд нь тусалъя л даа.
Хи: Нээрээ юу?
Тао: Хөө, Жуанжэ, чи ямар ядаргаатай юм бэ? Өөрөө яараагүй байж яарсан хүнийг сатааруулаад байх юм.
Жу: Тосгоныхоо төлөө юм хийе л дээ.
Хи: Жуанжэ, яаралгүй байж бай. Ах нь амралтын газрыг сураглаад өгье.
Ни: Хурдал л даа.
Хи: За, цахилгааныг нь татаж байна.
Ян: Энд дахиад байна.
Тао: Юу? Дахиад аа?
Ян: Хи ах аа. Эхлээд Ниаониаог явуулчих. Ээж бас байгаа юм чинь.
Тао: Яалаа гэнэ ээ? Өчигдөр орой бэлдэж байхгүй яасан юм? Чамайг явах болгонд л гэрээр дүүрэн хэрэг мандаж байх юм.
Ян: Над руу битгий уурла. Хоёр охин чинь төвөгтэй байгаа биз дээ?
Хи: Цаг байна аа. Ниаониаог эхлээд явуулъя.
Ни: Аав.
Тао: Жуан Яныг хая аа. Доошоо бууя. Такси бариад явна биз.
Хи: Очлоо.
Тао: Дараа нь хөгжлийн бүсэд очиж үйлдвэр үзнэ шүү. За юу? Эртхэн гэрээгээ байгуулъя. Дараа нь ямар ажил мундах биш.
Хи: Тэрийг орой болъё оо. Би Янгу тосгонд очиж хятад төмсний тээвэр дээр туслах ёстой.
Тао: Тэгэх зав хаана байна аа? Тэр хятад төмсийг тосгоныхон өөрсдөө л идээд дуусгана биз. Дараа нь ашиг гарахгүй дэмий юманд мөнгө үрээд л.
Жу: Хятад төмс муу зарагдаж байгаа юм уу? Талбай нь хэр том бэ? Дарга нь хэн юм? Хи ах аа.
Хи: За, явлаа.
Ян: Миний галууг харж хандаарай.
Тао: Бушуу яваач дээ.
Ян: Галуу.
Ни: Ээж.
Жу: Янгу тосгон хаана байдаг юм? Үдээс хойш тийшээ явъя л даа. Ээж? Ээж? Ээж.
Тао: Дуугүй байгаач. Гуагачаад байх юм. Бөөн чимээ шуугиан.
У: Майдун. Чи гэртээ байна уу, Майдун? Майдун. Гэртээ байна уу? Чамайг өчигдөр шөнийн ээлжинд ажилласан гэж дуулсна.
Эмээ: Мэдэж байгаа юм бол тэрнийг тайван унтуулаач.
У: Чэн эмээ. Тосгонд санал хураалт явагдаж байна. Тэгээд Майдунаас нэг юм асуух хэрэгтэй болоод. Майдун дотор байна уу? Орлоо шүү.
Эмээ: Тэр байхгүй. Өглөө дуудлага аваад гараад явсан. Цурам ч хийлгүй яваад өгнө лээ. Ямар яаралтай хэрэг байдаг юм байгаа юм.
У: Өө буруу цагт ирчхэж. За за цаадах чинь байхгүй юм бол би явъя даа. Ирэхээр нь надтай яриулаадхаарай.
Эмээ: Хаашаа яараав? Би чамайг идчихгүй шд. Ирж цай уу.
У: Чэн эмээ, өнөөдөр цай ууж ёстой амжихгүй нь. Би... надад орох айл зөндөө байна.
Эмээ: Битгий худлаа ярь. Та нар бүгд л төвөгшөөж байгаа шд. Надаас бүгд дөлөөд л.
У: За, юу гэж дээ. Чэн эмээ, та ургуулан бодож байна. Та намайг Майдунд эхнэр олж өг гэсэн дээ. Би мартаагүй шүү. Миний ажил л гэсэн үг. Тэглээ ч хотын дарга хүртэл санаа тавьж байгаа. Тиймээс санаа зовох хэрэггүй. Бид гарцаагүй даалгаврыг биелүүлэх болно.
Эмээ: За, би тэгвэл нэг арга зааж өгье. Сонсох уу?
У: Юу юм?
Эмээ: Хотын өргөн нэвтрүүлгийн станц талархлын захиа уншдаг хэвээрээ юу?
У: Аан, ойлголоо. Хэдэн сарын өмнөөс хуулийн боловсролд түлхүү анхаарч эхэлсэн. Тэд...
Эмээ: Сайн байна. Би чамд материал өгье.
ЯНГУ ТОСГОН
Эрүүд: Хүнд юм аа. Аажуухан.
ЯнАх: Болгоомжтой. Аажуухан. Нуруу чинь тэсэх нь үү?
Эр: Гайгүй.
Янах: Ужиг гэмтэл аюултай шүү. Мэдээтэй бай.
Эр: За.
Янах: Алив наашаа. Аажуухан.
Жу: Ян ах аа. Хятад төмс яаж ийм сайн хадгалагдсан юм?
Янах: Бид хавар болгон хураадаг боловч нэг дор зарж амждаггүй юм. Тэгээд бид элсээр хадгалалт уртасгах арга бодож олсон юм. Нэг давхар хятад төмс, нэг давхар нарийн элс, тэгээд дээр нь хөрсөөр битүүмжилнэ.
Хи: Хавар болохоор л зарж дуусгах арга боддог байх даа.
Жу: Ийм чанартай хятад төмс яагаад зарагддаггүй байна аа?
Хи: Хэлээд юу гэхэв. Чи мэднэ дээ. Янгу тосгоны байршил алслагдмал шүү дээ. Тэглээ ч бидэнд түгээлтийн сүлжээ алга. Жил болгоны толгойн өвчин. Өмнө нь аймгийн нэг жижиг үйлдвэр хангамжийн улирал дуусахаас өмнө ирж авдаг байсан юм. Биднийг шахах тусам тэд үнэ унагана. Ёстой төвөгтэй.
Жу: Зальхай амьтад. Биднийг муухай ашиглаж байна шдээ. Хи ах аа, Ян ах аа. Түгээлтийн сүлжээг надад даатгачих. Энэ жил үнийг нь өсгөж өгнө гэж би амлаж байна. Удалгүй жижиг үйлдвэрүүд төмс авахаар дугаарладаг болно.
Хи: Сонсов уу?
Янах: Жуанжэ, тэгвэл чамд найдлаа шүү.
Хи: Ах нь орой буталсан хятад төмс шарж өгнө.
Янах: За, хурдан ачъя.
Хи: Бүр урам сэргэчихлээ байна. Алив. За, нэг хоёрын... аажуухан.
Янах: За, болгоомжтой.
Фэн: Миний туршлага дутаад байгаа юм байлгүй. Өглөөнийх ямар хачин хүн байсан бэ?
Хай: Их сонин заншилтай хүн юм.
Фэн: Хай ах аа. Хай ах аа. Та өглөө юу харсан бэ?
Хай: Юу ч хараагүй. Нар хэтэрхий хурц байсан.
Фэн: Юу ч хараагүй? Дарга аа, та юу харсан?
У: Хүмүүс ээ, өглөөний мэнд ээ. Анхаараарай. Анхаараарай.
Чэн: Цонхоо нээ дээ. Зар дуулгаж байгаа юм биш үү?
У: Бүгдээрээ наашаа сайн анхаараарай. Бид саяхан та бүхэнд хэлсэн...
Жу: Иргэдийн амьдрал амаргүй байна шүү. Надад хариуцуулбал би мөнгө олох биш алдаад дуусах юм байна.
Хи: За, юу гэж дээ. Чи миний л мэдэхийн... хийсэн юм болгоноо амжилттай дуусгадаг.
Жу: Хи ах аа, цаасан малгай өмсгөхөө больё. Ээж сонссон бол таныг загнахгүй юу?
Хи: Үнэндээ ээж чинь дотроо бол надтай адилхаан.
У: Дараагийнх нь... Талархлын захиа унших хуучны сайхан уламжлалаа сэргээе.
Жу: Хи ах аа. Энэ юу вэ?
Хи: Тосгоны өргөн нэвтрүүлэг гэдэг төсөл байгаа юм. Ингэж чанга яригчаар явуулахаар алс холын тосгоны иргэд ч сонсдог юм. Их нэмэртэй шүү.
У: Чэн Майдунд ирүүлжээ. Захианд ингэсэн байна: Би бол Америк хятад хүний эхнэр. Энэ 5-р сард, нөхөр минь аяллаар яваад зуурдаар өөд болсон. Танай тосгоны Чэн Майдун туйлын мэргэжлийн ур чадвар, асар их тэвчээр харуулж бидэнд тайлбарласан.
Чэн: Вангийн гэр бүлийн хоёр дахь хүү, мах савлах үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг Бээжингээс татсан. Шиншан уулын амралтын талбай, Янгу тосгонд хэдэн га газар тарьсан хятад төмсний талбай зэрэг нь өөр аймагт ажилладаг залуу хүмүүсийн ачаар боссон юм. Жуанжэ, чи өсвөр насандаа энэ тосгонд ирсэн. Тэгэхээр чамд хүйн холбоо байхгүй. Гэтэл хүн болгон чам шиг чалчаа хөнгөмсөг биш.
У: Хүний амь насыг хүндэлдэг, энэрэнгүй сэтгэлтэй.
Жу: Ээж.
Тао: Яадаг билээ. Нүүрээ түлчихсэн юм уу?
Жу: Энэ яахав дээ. Ээж ээ, би танд амлая. Би өөрийн ур чадварыг тосгоны төлөө зориулах болно. Янгу тосгоны зарагдахгүй байгаа хятад төмсний асуудлыг надад даатгаарай.
У: Ийм сайхан үлгэр жишээ хүү өсгөсөнд баярлалаа. Үүнээс гадна, тэдний гэр бүлийг, амь насыг хүндэтгэсэн баярлалаа. За за. Энэ удаагийн талархлын захиа уншлага ингээд дуусаж байна.
Чэн: Эмээ. Яагаад миний шүүгээнд байдаг захиа өргөн нэвтрүүлгээр явж байгаа юм? Та тэднийг дээрэлхэж дахин дахин явуулахаасаа ичихгүй байна уу? Би ичиж үхлээ.
Эмээ: У хүүхээ, би явлаа. Маргааш би чамд зориулж талархлын захиа бичнэ.
У: За, эртхэн амраарай.
Чэн: Эмээ. Та энэ мэтийн юмаа боль л доо.
Эмээ: Чи Жуанжэг эргүүлэхгүй юм бол би өөрөө арга хэмжээ аваад л байх болно доо.
Чэн: Өөрийнхөө хэргийг би өөрөө мэдье. Гуйж байна шдээ. Битгий оролц л доо.
Эмээ: “Хориотой хотоос үүр цүүрээр буцах би бээр, Харуй бүрийгээр Чанган хотоос дорнош одмой. Үүдний цаадах хэрэг явдлыг би ашид эс өгүүлэн, үүрдийн аялал минь Жианнаныг зорьж ахуй. Өргөсөн ташуураар сүйх тэргээ зүтгүүлсээр, өөрийн амрагаа далласаар нутгаа орхин одмой. Төрөлх нутаггүй би бөгөөс, төөрсөн зүрх амирласан газрыг гэрээ болговой.
Чэн: Ямар эвгүй юм бэ. Дахиж хэзээ ч битгий шүлэг уншаарай, эмээ.
Эмээ: Би байнга чамайг гэдэг биш дээ. Энэ удаад л тэгж байна. Цаашхыг өөр мэд дээ.
Жу: Хятад төмс байлаа гээд юу гэж? Сурталчилгаа хаа газар адилхан шд. Чи бас Нанпины хүүхэд байж арга чарга бод л доо. Ван Шишиа, эм нийлүүлэгч рүү зурвас явуулсан уу? Нэгийг ч алдаж болохгүй ээ. Яахав албадсан юм биш л дээ. Дахиад олон худалдан авагч олох хэрэгтэй л гэж. Тийм ээ. Цаанадаж маргааш өглөө гэхэд над руу яриарай.
Хи: Болгоомжтой, халуун шүү.
Жу: Баярлалаа, Хи ах аа. Шэн ах аа, таны танилцуулж өгсөн худалдан авагч бүтэхээргүй юм байна. Шууд л элсэнд ургуулсан төмс нэхэж байна лээ. Надад байсан бол тэр хүний хэрэг гэж юу байхав дээ. Тэгээд би найзаараа дамжуулж хятад төмсөөр бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр олсон. Шийдэхээсээ өмнө газар дээр нь очиж үзнэ гэнэ. Өөр нэг сонголттой байвал уг нь зүгээр дээ. Та дахиад сураглаад өгөөрэй. Би Шанхайд буцаж очоод таныг гоё хоолоор дайлна шүү.
Ни: Ээж ээ, өнөөдөр уран бичлэгээ хийхгүй байж болохгүй юу? Эгч төвөгтэй байна.
Тао: Төвөгтэй биш, эрч хүчээр дүүрэн байна гээч.
Ни: Мэдээж шдээ. Хүнд өөрийгөө баталж харуулах гээд байгаа юм.
Жу: Хи Ниаониао, зодуулмаар байна уу?
Ни: Зүгээр таамагласан юм аа. Жуанжэ эгч ухаантай. Тэр өргөн нэвтрүүлгээр магтуулж бүх тосгонд өөрийгөө батлах болно.
Жу: Бүх тосгонд оо?
Тао: Чинийх шиг зурагтаар гарч, од болох хий хоосон мөрөөдөл хүн болгонд байдаггүй юм. Ер нь байна аа? Энэ гэрээс хүн зурагтаар гарах юм бол тэр нь Жуанжэ л байна. Өөрийгөө хараач. Төмс царайлчхаад.
Ни: Жэ эгч жинхэнэ төмс царайтай. Хараач. Хальс нь хуурч байна.
Тао: Өө нээрээ. Яадаг билээ. Жуанжэ. Нээрээ наад нүүр чинь. Эмээгийн аргыг чам дээр хэрэглэж үзнэ.
Жу: Надад тийм эртний эмчилгээ хэрэггүй. Нөхөн сэргээх маск тавьчихна шдээ.
Тао: Энийг үзээдэх ээ.
Ни: Жэ эгч ээ, ээжийн үгэнд ороорой.
Жу: Чи бас яах гээд байгаа юм?
Ни: Хоёулаа түр амаръя л даа. Амар амар.
Тао: Алив. Арай ч дээ, Хи Жангиэ. Хүний охиныг ямар болгосноо хараач. Хар багаас нь дагуулаад уул хадаар тэнээд л явдаг. Царай зүс гэж авах юмгүй болчихсон ирдэг байж билээ.
Хи: Миний буруу.
Жу: Ахад битгий хатуурх аа. Хи ах аа. Дараа нь тосгоныхон намайг танивал, би танд талархлын зүүлт өгнө.
Хи: Тэгээрэй.
Тао: Болчихлоо.
Ни: Аав байгаагүй бол би энэ гэрээс аль эрт зугтчихсан.
Тао: За за. Аав чинь хамгийн сайн, би хамгийн муу. Санаа амрав уу?
Ни: Амрах болоогүй байна.
Тао: Хи Жангиэ. Үлдсэнийг нь чам дээр тавьчихъя.
Хи: Би тавиулахгүй ээ.
Тао: Хайран юм шдээ.
Хи: Үгүй гэм дээ.
Тао: Алив, наашаа харж бай.
Хи: Өөртөө тавихгүй юу.
Тао: Нээрээ юу?
Хи: Нээрээ гэм. Би айж байна.
Тао: Хи Жангиэ, наанаа зогсож бай чи.
Хи: Би цаасан шувуу нисгэлээ. Яах гээд байгаа юм бэ?
Тао: Зугтаад хаачих нь уу? Наанаа зогсож бай.
Хи: Үгүй.
Тао: Бушуул аа.
Хи: Нүд рүү орлоо шдээ.
Тао: Зүгээр дээ. Наад үрчийсэн нүүрээ хараач.
Хи: Нүд рүү орчихлоо. Хорсож байна. Туслаарай.
Тао: Хоёр далавч үнэгүй өгье. Шинэ амталгаатай шүү. Идээд үзээрэй.
Эм1: Ашгүй дээ. Баярлалаа, Лиао. Чи нээрээ сайхан охинтой юм аа.
Тао: Жуанжэ яахав дээ.
Эм2: Би нэг тахиа авъя. Бас хоёр далавч нэмчхээрэй.
Тао: Тэгэлгүй яахав.
Эм2: Танай охин чадалтай юм аа. Янгу тосгоныхон өчнөөн жилийн дараа санаа амрах нь.
Эм1: Хэлээд юу гэхэв. Гурван жил дараалан түгээлтийн сүлжээтэй байж чадлаа шүү дээ. Залуу хүмүүс боловсрол сайтай, танил ч ихтэй юм.
Тао: Хэтэрхий битгий магт аа. Онгирчихно. Битгий.
У: Дараа нь, Янгу тосгоны хорооноос Жуанжэд ирүүлсэн талархлын захиаг давтъя.
Эм1: Сонс л доо. Тэнд хүртэл охиныг чинь магтаж байхад.
Тао: Давтан уншаад байхдаа яадаг юм бэ? Ёооё, ичиж үхлээ.
Эм1: Мундаг юм аа.
Тао: Би бүгдэд нь үнэгүй далавч өгнө. Юу ч авсан байсан, Лиаогэн тахиа хос далавч үнэгүй өгөх болно.
Бүгд: Сонсов уу? Далавч үнэгүй өгнө гэж байна.
Жу: Баярлалаа. Сайн байна. Баяртай. Баяртай. Эмээ юу даа? Энд юу хийж яваа юм?
Эмээ: Чамайг хүлээж байна.
Жу: Намайг уу? Миний хэрэг гарсан юм уу?
Эмээ: Тосгоны баатрыг хоолоор дайлах гэсэн юм. Хөгшин эмгэний саналыг хүлээж авна биз дээ?
Жу: Хүн явуулаад.
Эмээ: Идэх юм уу, гүй юу? Би хоол хийхдээ сайн биш, гэхдээ амттанаар бол хэнийг ч дагуулахгүй.
Жу: Тохирлоо.
Эмээ: Тийм байлгүй дээ. Жуанжэ мөн дөө. Хэд хоног ганцаараа хооллоод уйдаж гүйцлээ.
Жу: Чэн Майдун яасан юм?
Эмээ: Хотод хүнд туслахаар явсан. Яваад хэд хонолоо. Хэзээ ирэхээ ч хэлэхгүй юм. Гэхдээ тэрний энд байх байхгүй хамаагүй. Би чиний оруулсан нөр их хувь нэмрийг нэгд нэгэнгүй бичиж аваад тэрэн рүү Вичатаар явуулчихсан. Тэр муу золиг чамаас суралцвал таарна шд.
Жу: Та тоглож байгаа биз дээ, эмээ? Танай ач чинь өргөн нэвтрүүлгээр надаас олон удаа дурдагдсан.
Эмээ: Гэхдээ л нэмэр алга доо. Тэр золиг үг дуулна гэж байхгүй.
Жу: Тэгвэл ингэх үү? Та эхлээд харьж бай. Би араас чинь очъё. Хурц нартай байна.
Эмээ: За за. Би чамайг хүлээнэ шүү.
Жу: Зам харж яваарай.
Эмээ: Зүгээр нэг хүн өргөн нэвтрүүлгээр магтуулахгүй шүү. Та хоёр эн тэнцүү мундаг байна. Ёстой төгс тохирно.
Жу: Эмээ, та цаадхаа тайван байлга аа. Хоёулаа зураг үзье. Энэ хэзээнийх юм бэ? 10, 11-р ангид ийм байгаагүй санагдах юм.
Эмээ: 12-р ангидаа ийм байсан. Ёстой галзуурч өгсөн дөө.
Жу: Царайлаг боловч үс нь тохирохгүй зураг байна.
Эмээ: Одоо томоотой шударга мэт боловч тэгэхэд бас л хүнд гар байсан юм даа. Өвөө бид хоёрыгоо байнга зовоогоод л.
Жу: Тэгдэг юм доо. Ээж бас намайг өсвөр насандаа төвөгтэй байсан л гэж байдаг юм.
Эмээ: Майдуныг багад нь хүн болгон эрхлүүлчихсэн. Эцэг эх нь асуудалтай болохоос өмнө нялзрай жаал байсан юм. Тэрнээс хойш эсэргүү амьтан болсон доо. Эцэг эх нь гэснээс, тэр...
Жу: Ирчхэв үү? Ямар сонин тохиолдол вэ.
Чэн: Тохиолдол оо? Энэ чинь миний гэр.
Эмээ: Ус нэмчих.
Чэн: Дүүрэн байгаа юм биш үү?
Эмээ: Дуугүй, хэлснээр хийгээдэх._ Байж бай. Суу. Утсаа боль. Бүдүүлэг шд._ Нээрээ, Жуанжэ Янгу тосгоны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн борлуулахад тусалж байгаа. Гурван жилийн гэрээ байгуулж чадсан.
Чэн: Та надад хэлчихсэн шд.
Эмээ: Тэгсэн үү тэ? Миний энэ мартамхайг.
Чэн: Тийм ээ, мартамхай. Би өнөөдөр ирнэ гэж танд хэлсэн. Гэтэл та зочинтой байгаагүй хэлсэнгүй.
Эмээ: Жуанжэ, явахаасаа өмнө дахиад цай уу. Миний алхах цаг болчхож.
Жу: Эмээ, таныг алхах зуршилтай гэж мэдээгүй юм байна.
Эмээ: Тэгэхгүй бол Майдуны эсэргүү үеийг давах гэж багтарч үхэх нь байна. Алхдаггүй байсан бол аль эрт үхчихгүй юу. Миний нас дээр гарчээ. Ач хүү минь жаахан зоригтой байхгүй бол надад ч ер нь ирээдүй байхгүй дэг ээ.
Чэн: Тийм биш. Та эрч хүчээр дүүрэн. Та бараг 199 хүрнэ.
Эмээ: Би ямар мангас уу?
Жу: Эмээ. Болгоомжтой яваарай.
Чэн: Юу ярих уу?
Жу: Миний Нанпинд үлдэж болохгүй тухай.
Чэн: Яагаад?
Жу: Эндхийн амьдрал дэндүү удаан. Надад тохирохгүй. Галзуурах байлгүй.
Чэн: Хэзээ явах юм?
Жу: Маргааш.
Чэн: За за, би чамайг гаргаж өгье.
Жу: Зочиндоо ингэж ханддаг юм уу?
Чэн: Чи зочиндоо яаж ханддаг юм?
Жу: Зочин анх ирэхэд ядаж гэрээ тойруулж үзүүлдэг биз дээ?
Чэн: Энэ бол зочны өрөө. Унтлагын өрөө. Гал тогоо, бас эмээгийн өрөө доод давхарт байдаг. Болчихлоо.
Жу: Гал тогоо, эмээгийн өрөө хоёрыг ч үзчихсэн. Чинийхийг үзье.
Чэн: Хөөе.
Жу: Хөөх. Сонгодог хөгжим. Энэ чиний бас нэг нууц уу?
Чэн: Жуанжэ. Чи хүн болгонтой ийм байдаг уу?
Жу: Чэн Майдун, чи хүн болгонтой ийм байдаг уу?
Чэн: Би ямар гэж?
Жу: Зожиг. Би ямар гэж?
Чэн: Донгио.
Жу: Тэр ямар чиний асуудал уу?
Чэн: Хүргээд өг-
Жу: Тонил.
Чэн: Дэмий юм хэлчихлээ. Уучлаарай._ Уучлал гуйж оройн хоолоор дайлъя._ Би ааш муутай. Миний тэнэг авирыг ойшоох хэрэггүй. Маргааш буцахдаа сайн яваарай.
Жу: Жангийн овьёосны мухлаг. Арван минутын дараа уулзъя.
Чэн: Заавал над руу ширтэх ёстой юу?
Жу: Учир нь би донгио.
Чэн: Заавал албан ёсоор уучлал гуйх ёстой юу?
Жу: Хэрэггүй, би өс санадаггүй. Чэн Майдун, чи их зөв төрхтэй юм аа.
Чэн: Өөдөөс харж суучхаад хүнийг зөв төрхтэй гээд. Тэгээд хангалттай байна уу?
Жу: Миний дугаарыг хэнээс авсан юм? Эмээгээс үү?
Чэн: У хатагтайгаас. Юу ч хамаагүй захиалчих. Би дайлъя.
Жу: Өршөөгөөрэй. Ногоотой конжи хоёрыг, үхрийн махан банш нэг багцыг, тэгээд ногооны зууш. Баярлалаа.
Чэн: Иймхэнийг үү? Уух юм авахгүй юу?
Жу: Чи надтай уух уу?
Чэн: Би болохгүй. Харин шилдэг борлуулагч хүн архи сайн даадаг гэж бодсон юм сан.
Жу: Намайг янз бүрээр дүгнээд л байх юм аа.
Чэн: Би дахиад буруу юм хэлчихсэн үү?
Жу: Үгүй, би сайн уудаг. Гэхдээ одоо бол уухгүй. Би цөсөө авхуулаад удаагүй байгаа. Би амарч байгаа.
Чэн: Надад бол чи амарч байгаа гэж харагдахгүй байна.
Жу: Ээжид хэлээд нэмэргүй байгаа юм аа. Намайг хүчээр хүргэлтэнд явуулж байгаа. Өвдсөн ч гэсэн яваад л байхаас. Чэн Майдун. Чи инээдэг юм байна шд. Яагаад байнга инээмсэглэдэггүй юм бэ?
Чэн: Ажлаас болдог юм. Сэтгэл хөдлөлөө дарж байх хэрэгтэй. Удахаар зуршил болчихдог юм. Хөөрөлдсөн хүмүүс байвал би нийлдэггүй. Хүмүүст төвөгтэй л байдаг байх.
Жу: Бас л ажлаасаа болоод уудаггүй юу?
Чэн: Тийм ээ. Хэзээ ч дуудагдаж магадгүй учраас байнга эрүүл байх хэрэгтэй. Хэрэг гарвал би архи үнэртүүлчихсэн очиж болохгүй шд.
Жу: Ариун журамтай мэргэжил юм аа.
Чэн: Бусад мэргэжилтэй л адилхан шүү дээ.
Жу: Сайхан хооллоорой.
Чэн: Сайхан хооллоорой.
Жу: Чэн Майдун, чи ажлаа хийж байхдаа сүнс харсан уу?
Чэн: Тоглоом тохуу хийгээд байх бололтой юм аа?
Жу: Жинхэнээсээ асууж байна. Би шинжлэх ухаанд итгэдэг. Гэхдээ шинжлэх ухаан тайлбарлаж чадахгүй үзэгдэлд ч итгэдэг.
Чэн: Би ч бас. Бидэнд сүсэг бишрэл байх ёстой юм.
Жу: Тэгээд чи этгээд хачин юм харж байгаагүй юу?
Чэн: Хэд хоногийн өмнө, бид нэг талийгчийг авахаар очсон юм. Тэрний хүү нь үд гэхэд гэртээ савтай ус тавивал хананаас ойсон нарны гэрэл аавынх нь сүнсийг харуулна гэж итгэж байсан юм. Тэгээд би тэрийг нь хүлээх ёстой болсон юм.
Жу: Тэгээд яасан?
Чэн: Тэгээд...
Эр: Надад туслаач, гурав тоолоод энэ хоёр хөшгийг нээгээрэй. Шалавхан шүү, за юу? Нэг, хоёр, гурав.
Чэн: Манай ажлынхан буцах замдаа яриад л байсан. Хана эсвэл устай саванд юу ч харагдаагүй гэж. Тэр худлаа ярьж байсан юм.
Жу: Чи юу харсан?
Чэн: Би ханыг ч, савыг ч хараагүй. Учир нь тэр босохдоо хэтэрхий догдолсон байсан юм. Миний хөл дээр гишгэчихсэн. Би хөлөө татах гээд завгүй байсан._ Би нээрээ үхрийн маханд дургүй гэдгээ хэлэхээ мартчихаж.
Жу: Наадах чинь гахай.
Чэн: Намайг тэнэг гэж бодоо юу?
Жу: Чэн Майдун, намайг амнаас цаашгүй хүн гэдгийг чи одоо мэдэв үү?
Чэн: Тийм ээ, бүтэн тосгоноороо мэдлээ.
Жу: Энэ дэнлүүнүүдийг сүүлд суулгасан юм уу? Их бүүдгэр гудамж байсан санагдах юм.
Чэн: Чи ч бас дуу цөөтэй байсан гэж санагдаж байна. Одоо яагаад ийм чалчаа болчхоо вэ?
Жу: Ээж ч гэсэн намайг амьтны хүрээлэнгээс их дуутай гэдэг. Ер нь хүүхэд байхдаа ямар байснаа хэн ч санадаггүй шдээ. Хүн өөрчлөгддөг. Ахлах сургуулийн хулигаан ийм болчихно гэж хэн санахав дээ.
Чэн: Би хулигаан байгаагүй. Наадах чинь худлаа.
Жу: Яахав, цуу яриа л даа.
Чэн: Мэдээж цуу яриа. Би хэзээ ч өөрөө түрүүлж өдөж байгаагүй.
Жу: Өөрсдөө эхэлсэн бол шударга зодоон гэсэн үг.
Чэн: Чи
Жу: Яасан? Бас л тахир дутуу охиныг дээрэлхэх гэж байна уу?
Чэн: Тахир дутуу гэдгээ битгий байнга хэлж бай, тэгвэл хүмүүс чамайг тэгж харахаа болино гэж би хэлсэн шдээ.
Жу: Чи ой сайтай юм аа. Чэн Майдун, чи миний санадгаас лав тийм их өөрчлөгдөөгүй байна. Заримдаа төөрдөг ч гэсэн дандаа зөв замаар явж байдаг. Тэгэхээр, бусдын бодолд автаж саатах хэрэггүй. Ийм ажилтай гэдгээсээ болж охидоо цааргалах хэрэггүй. Чамайг ойлгодог хүн бол тэр бүхнийг чинь хүлээн зөвшөөрнө. Харин ойлгохгүй бол хүн бол чамайг өөрийгөө хэчнээн өөрчилсөн ойлгохгүй.
Чэн: Чи туршлагаасаа хэлж байна уу?
Жу: Яг тийм. Би тахир дутуу охины хувьд шударга зөвлөгөө өгч байна. Аваарай.
Чэн: Тэгвэл яагаад ганц бие байгаа юм?
Жу: Би юу? Яахав дээ. Хүнд шалтгаан байна шдээ.
Чэн: Өөрийнх нь хувьд төгс эр хүн гэж нэг хүн надад хэлж байсан юм. Төгс гэдэг чинь төсөөлөл. Төсөөлөл дуусахад бодит амьдрал эхэлдэг.
Жу: Би гэртээ ирчихлээ. Хүргэж өгсөнд баярлалаа.
Чэн: Гэртээ ор доо.
Жу: Вичатаар найз болох уу? Энэ удаад утсаа ажил дээрээ орхиогүй биз дээ?
МУНДАГ ЭР
Жу: Болчихлоо. Надад хоч өгөхгүй юм уу? Чамд хүрч ч болохгүй хэрэг үү? Сэвтчих гээд байна уу?
Чэн: Зуршил юм аа. Хүмүүс бидний биед хүрэх дургүй байдаг юм.
Жу: Чэн Майдун. Би явлаа. Нанпинд дахиж ирэхээрээ чамтай уулзана.
Чэн: Бид гар барьдаггүй. “Дараа уулзъя” ч гэж хэлдэггүй. Тэгэхээр, маргааш сайн яваарай.
Жу: За, боль доо. Чэн Майдун, дараа уулзъя.
Чэн: Жуанжэ. Чи хөлнөөсөө болоод өмнөх... хүнтэйгээ бүтээгүй юм уу?
Жу: Яг ч тийм биш. Тэр хүн надаас илүү өөртөө хайртай л байсан байх даа. Би харин ч ойлгож байна. Учир нь гүндээ бол бүх хүн адилхан. Хамт байж чадаагүй нь хэвийн л зүйл.
БагшЭм: Чэн Майдун, чи хэд хоноод л нэг зодоонд оролцох юм аа. Эмээ өвөөгийнхөө санааг зовоож ханахгүй байна уу?
Чэн: Дахиж битгий тэдэн рүү залга.
Багш: Тэгээд хэн рүү залгах уу? Аав ээж рүү чинь үү? Би зөндөө залгасан. Нэг нь авахгүй. Нөгөө нь байнга завгүй гэнэ. Тэгэхээр эмээ өвөөгөөс чинь өөр асран хамгаалагч байхгүй болчхоод байна. Чи өмнө нь шалгалтаа сайн л өгдөг байсан. Одоо жаахан хичээж болохгүй нь үү? Зодоон хийлээ гээд асуудал чинь шийдэгдэх үү?
Чэн: Эднээс намайг өдөөд асуудал нь шийдэгдсэн үү гэж асуугаач.
Багш: Чи эмээ өвөөгөө дахиж ирүүлмээргүй байгаа биз дээ?
Чэн: Үгүй.
Багш: Тийм бол одоо алдаагаа залруул. Танай ангийн Жуанжэд явахад хүндрэлтэй байна. Ялангуяа бороотой өдөр эцэг эх нь ирж авч байна. Өнөөдрөөс эхлээд чи тэрэнд тусална. Цаг агаар муудах болгонд тэрнийг сургуулийн үүдэнд хүргээд, машинд суулгасны дараа л явж болно шүү.
Чэн: Хүсэхгүй байна. Би тэрэнтэй хамт модны дүрд тоглосон. Одоо өргүй.
Багш: Чэн Майдун. Би чамайг найдваргүй болсон хүн биш гэдгээ харуулах боломж олгоод байна. Ганц удаа ч гэсэн Жуанжэг хаяж явсан байвал, энэ сургуулиас гараарай.
Жу: Чэн Майдун, чи намайг нуруундаа үүрч явсан өдрүүдээ санадаг уу? Бороо орох болгонд би сургуулийн барилгын үүдэнд чамайг хүлээдэг байсан. Тэгэхэд ээж чинь ирж байна гэж нэг нь хэлсэн. Чи үг ч хэлэлгүй чавхдаад алга болж билээ. Хүмүүс ирээд л, яваад л байлаа. Надад шүхэр байдаггүй. Бүр аргаа барсан. Чамайг буцаж ирэхгүй гэж бодоод шантарч байсан юм. Гэрвэшсэн байх л даа. Хамгийн сонин нь, чи буцаад ирсэн. Тэрнээс хойш би Чэн Майдуныг итгэл даах хүн байна гэж бодох болсон юм. Яахав бусдын чамайг хардаг шиг биш л дээ. Тэр явдлыг санаж байна уу?
Чэн: Мартчихсаан.
Жу: Тэглээ ч чи ээжийгээ буцаад ирээсэй, ирж надад анхаарал хандуулаасай гэсэндээ тийм жижиг сажиг хэрэгт орооцолддог байсан биз дээ?
Чэн: Битгий хүн шинжээд бай._ Жуанжэ маргааш Шанхай руу буцна. Би хэлсэн шдээ. Зарим хүнд бас юманд найдаж болдоггүй гэж. Явах ёстой хүн, эцэстээ явах л болно.
Эмээ: Майдун, нэг юмыг заавал санаж яв. Хүүхэд чихэр авах гэж уйлдаг. Хүн үүрд үлдчих вий гэсэндээ явдаг.
Ни: Жэ эгч ээ.
Тао: Удахгүй буцаад ирнэ дээ. Яагаад уйлаад байгаа юм?
Ни: Жэ эгч ээ.
Тао: Томоотой байгаарай чи. Тоосоо гөвүүлэх чинь дутаа юу?
Ни: Тавиач. Надад туслаарай, эгч ээ.
Тао: Нааш ир чи.
Ни: Туслаарай.
Жу: Битгий худлаа сүржигнээд бай. Эгч нь Шанхайд очоод ярья. Ахынхаа галууг сайн харж байгаарай.
Ни: Битгий яв, эгч ээ. Намайг аваад яв л даа. Би таныг санана шдээ.
Тао: Одоо болно. Битгий сүр бадруулаад бай. Уйлахаа боль. Зодоод хаячихна шүү.
Ни: Үгүү. Жэ эгч ээ.
Тао: Бушуу яв аа.
Жу: Ээж ээ.
Ни: Эгч ээ.
Тао: Чамайг хашраачихъя л даа.
Ни: Ёо аллаа.
Тао: Яасан дэггүй золигов чи?
Жу: Хи ах аа.
Хи: Өө за. Наашаа өгчих. Машинд сууж бай.
Жу: За.
Хи: Болгоомжтой.
Жу: Хи ах аа.
Хи: Өөв.
Жу: Ээж нээрээ Хи Ниаониаог зодох гэж байгаам уу?
Хи: Битгий тоо. Ээж чинь яахаа мэдэж байгаа. Тэглээ ч Хи Ниаониао ухаантай охин. Хэзээ дуугүй байхаа мэднэ.
Жу: Хи ах аа, танд хэцүү байдаг байх. Та байгаа болохоор бид азтай.
Хи: Харин ч эсрэгээрээ. Та нар байгаа миний хувьд аз.
Жу: Явъя.
Хи: За.
Жу: Энэ чинь... Чэн Майдун. Чэн Майдун.
Чэн: Битгий чанга хэл ээ.
Жу: Ямар сонин тохиолдол вэ?
Чэн: Би хүн гаргаж өгөх гэж байна.
Жу: Намайг уу?
Чэн: Бас их санаатай._ Буухдаа хүнээс тусламж аваарай. Битгий өөрийгөө хүчил.
Жу: Надад санаа зовсон юм юу?
Чэн: Би явлаа. Яасан?
Жу: Би чамайг зөв төрхтэй гэж хэлсэн дээ.
Чэн: Чи дэгстүүлж байна.
Жу: Чэн Майдун. Чи миний төлөө наашаа ирсэн. Тийм биз дээ?
Чэн: Тийм байсан ч ямар ялгаатай юм?
Жу: Ялгаатай шдээ.
Чэн: Ялгаатай гэдэг нь юу гэсэн үг юм?
Жу: Харин л дээ.
Back to episodes Go home