Tangled 33

                                “Tangled Ep33”

                                   “Спайрын хамгаалагч”

Эв: Тэд нэлээн удлаа даа. Юу яриад байгаа юм бол оо?

Ка: Чшш, Би сонсох гэж хичээж байна.

Лэ: Намайг амны хайрцаг уншдагийг мэднэ биз дээ? Би тоос шороог чинь дагана?

Ра: Хувь тавилангаа дага гэнэ ээ? Би уншиж чадахгүй юм бол энэ хувь заяаг минь яаж хэлэх юм бэ?

Ад: Спайраас хуулиасны дараагийн хэсгийг ол. Хамгаалагч нь чамайг тэнд хүргэх болно.

Эв: Энэ мөн гэж үү? Хамгаалагчийн гэр үү?

Ра: Олж мэдэцгээе.

Ка: Хамтдаа байгаарай.

Эв: Бид нарийхан өндөр зам дээр байгаа болохоор би өөр сонголт харахгүй л байна.

Ка: Хэтэрхий нам гүм байгаа нь надад таалагдахгүй байна.

Лэ: Сая юу байсан бэ?

Ра: Тэсээрэй найз минь. Аан, Хүн байна уу?

Лэ: Шавжууд, эрвээхэй.

Ра: Сайн уу? Намайг Рапунзел гэдэг.

Лэ: Намайг Ленс гэдэг.

Ра: Бас би нөгөө…

Ки: Спайрын хамгаалагчийг хайгаа юу? Цаашаа хайх хэрэггүй ээ. Би бол…Дахиад л эрвээхэй залгичихлаа. Дахиад эхнээс нь эхэлье. Би бол Спаярын хамгаалагч. Гэхдээ чи намайг Калиоппе гэж дуудаж болно.

Эв: Төсөөлсөн шиг байсангүй ээ. Гэхдээ за за.

__________

Ки: Тэгээд чи хамгаалагчаас юу хүсээв?

Ра: Үгүй ээ нөгөө таныг надад тусалж магадгүй гэж сонссон юм л даа.

Ки: Спаярын хамгаалагчийн хувьд надад Спаярын олдворуудыг хариуцах үүрэг хүлээлгэсэн. Эдгээр зүйлсийг буруу хүмүүсийн гарт орохоос сэргийлж гадаад ертөнцөөс хамгаалах эсвэл зарим тохиолдолд гадаад ертөнцийг тэднээс хамгаалах нь миний ариун үүрэг. Тэгэхээр би чухал хүн гэсэн үг.

Ра: Өө хөөх. Гайхалтай юм аа. Тэгэхээр би таныг хуулиасны 3 дахь хэсгийг олоход тусална гэж сонссон.

Ки: Ямар хуулиас? Данбуригийн хуулиас, Павелын хуулиас, Танжиерын хуулиас, үнэндээ хуулиас ч биш л дээ,илүү товхимолтой төстэй.

Ра: Өө энэ.

Ки: Өө хө хө энэ хуулиас уу? Наадах чинь Спайрын танхимд байгаа.

Ра: Гайхалтай. Тэгээд Спайрын танхим нь хаана байдаг юм?

Ки: Спайр.

Ра: Өршөөгөөрэй.

Ки: Спайр гэж дууддаг юм. Спайра гэдэг үгнээс гаралтай. Латин үг л дээ, миний ярьдаг өөр нэг хэл байгаа юм.

Ра: Өө тийм ээ, ойлголоо. Спайрын танхим нь хаана байдаг юм бэ?

Ки: Үгүй, үгүй, үгүй. Спайр. Ялгааг нь сонсож байна уу?

Ра: Спаяр.

Ки: Спаяр.

Ра: Спаяр.

Ки: Ингэж, Спаяр. Спаяр.

Ка: Чамд хуулиас байгаа юм уу үгүй юу?

Ра: Касс гуйя.

Ки: Үгүй ээ, би ойлгож байна. Ээжүүд ч тэвчээргүй л дээ.

Ка: Ээж ээ? Би тэрнээс 4хөн л насаар эгч.

Ки: Би үрчлээсийг чинь араад тэгж бодсон юм л даа.

Лэ: Эрвээхэй залгичихлаа.

Ки: Ядаж л чиний толгой тэрнийх шиг хачин биш юм. Хөөе удаанууд аа, явцгаая. Дахиад нэг эрвээхэй. Би зүгээр ээ, битгий санаа зов. Энэ бол номын сан. Бас тийм ээ, хэрвээ гайхаж байгаа бол би бүгдийг нь уншчихсан. Би танхимын газрын зургийг авах хэрэгтэй байна.   Спайрын танхимд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хамгийн ховор, хамгийн эртний олон зуун олдвор хадгалагддаг. Өө чамайг миний холбогч цагираг луу харж байгааг анзаарлаа л даа. Би ч мастер илбэчин шүү. Та да. 

Эв: Аа үгүй ээ. 

Ки: Баярлалаа.  Би хэн нэгнийг дахиад гэхийг сонсов уу даа?

Ка: Чи тэгээгүй нь лавтай.

Ра: Касс. Дахиад ганцхан л илбэ шүү дээ. Муу нь юу байхав?

Ки: Харцгаа нислэгийн ид шид. Тийм ээ, одоо миний дараагийн илбэ бол..

Эв: Үгүй ээ, дахайд илбэ хэрэггүй. Аа… Дахиад илбэ хэрэггүй ээ, учир нь… энэ илбэнүүд намайг бүр гайхшруулчихлаа. Бидэнд энэ бүх илбийн гайхамшгийг боловсруулахад хугацаа хэрэгтэй шүү дээ.

Ка: Тийм ээ, тийм Рапунзел, чи бидэнтэй хамт энийг боловсруулах уу? Гадаа? Одоо!

____________

Ка: Тэрнээс хуулиасаа авчихаад эндээс явцгаая .Тэр бол миний уулзаж байсан хамгийн ядаргаатай хүн. Бас намайг хэнтэй найзууд болсныг хараач. 

Лэ: Хүлээгээрэй, бид найзууд юм уу?

Эв: Кассандра, тайвшир. Би Каллиопыг үнэхээр ядаргаатай байгааг мэдэж байна. Гэхдээ бид Рапунзелын талаар ярьж байгаа шүү дээ. Тэр хүмүүст яаж уурлахаа ч мэддэггүй! Би, тэрийг хар л даа...Үгүй ээ, тэр чамайг залхааж байна, тийм үү?

Ра: Үгүй! Үгүй ээ, тэр ядаргаатай биш, тэр зүгээр л өөр. Тэгээд ч миний юу гэж бодох нь хамаагүй. Тэр удахгүй бидэнд хуулиасыг өгч тэгээд бид замдаа гарна.

Ки: За за, бүгд бэлэн боллоо! Би та нарт 3 дах хэсгийг нь авч өгч чадна аа.

Ра: Гайхалтай! Тэгээд хуулиас….

Ки: За за, bonsoir.

Ра: Хүлээгээрэй, юу?

Ки: Францаар… Энэ нь "Би орондоо орлоо" гэсэн үг.

Ра: Гэхдээ бид танхимаас хуулиасыг аван гэж бодсон.

Ки: Үгүй дээ, тэнэгхэн минь. Бүгд энэ уулын орой дээр, Спайр гэдэг танхимд байдаг юм.

Ра: Гэхдээ дараа нь бид…

Ки: Дээшээ бүтэн өдөр авирна. Би энийг хийхээсээ өмнө сайхан амрах хэрэгтэй. Тиймээс, bonsoir.

Ра: Гэхдээ бид үнэндээ ингэж… Хмм за за. Тэгэхээр бид энд сүйхгүй эсвэл майхангүй зүгээр л буудаллана гэж бодож байна.

Эв: Тэрнийг ядаргаатай гэж бодохгүй л байна уу? Одоо яаж байна?

___________

Ки: Алив,Алив,Алив,Алив, Яг ингээд,   зүүн, баруун, зүүн, баруун, зүүн, баруун. Хэрвээ бид Спайрын оргилд гарах гэж байгаа бол бид хурдаа ахиулах ёстой! Явцгаая! Бид цаг алдаад байна хүмүүс ээ. 

Лэ: Та нар явж бай даа, би эндээ жаахан байх юм шиг байна.

Ра: Алив, залуусаа. Шинэ өдөр. Каллиопт боломж олгоё л доо.

Ки: Явцгаая, шавьжнууд аа!

Эв: Сонсооч, шаргал үст ээ. Чи яагаад бидний хойно алхаж болохгүй гэж?  Касс бид хоёр чиний уурыг тогтоож байя. Бид ядаргаатай хүмүүсийн тал дээр чамаас илүү туршлагатай.

Ка: Би ч чамаас залхаж байсан туршлагатай шүү.

Ра: Сүүлийн удаа хэлье би тэрнээс залхаагүй ээ. Би тэрэнтэй дөнгөж л танилцаж байна. Учир нь би тэрний хачирхалтай, зарим талаараа дүр эсгэсэн, үл тоомсорлодог, бүгдийг мэдэгч өөрийгөө бусдаас илүү гэж боддогийн цаана ёс суртахуун байгаа гэдэгт итгэлтэй байна. Тийм үү? Гэхдээ би тэрэнд  уурлаагүй!

Лэ: Байзаарай, байзаарай байз гүнж ээ. Надад тус болох нэг юм байгаа гэж бодож байна. Энэ бол оймсхон. Миний стресс тайлагч. Уурлах болгондоо би зүгээр л оймсхоноо базаад тэгээд вүүп. Тэмээ шиг л тайван.

Ра: Энэ үнэхээр тус болно гэж үү?

Лэ: Өнөөдөр чиний өмнө энэ тайван эрх чөлөөтэй сүнс яагаад зогсож байгааг харж байна уу?

Ра: За, баярлалаа, Лэнс, гэхдээ надад энэ хэрэггүй гэж бодож байна.

Ки: Та нар чинь яачхав аа, хүмүүс ээ.

Эв: Чамд энэ хэрэг болох байх.

Ки: Та нар энэ хавцлыг, яваад байгаарай хүмүүс ээ. Төрөлхийн хаднаас үүссэн энэ замыг …

_______

Ки: Алив чи буруу хийгээд байна.

Ка: Өө миний илд.

Ки: Рапунзелын гарны хөлс гулгамтгай болгочихлоо. Сайн байна, Рапунцел. Хөөе, хөлөө мэдээтэй л дээ, муу тэнэгүүд.

Ра: Гуйя бид Спайрын оройд ойртож байна хэлээч. 

Ки: Спаяр. 

Ра: Хүлээгээрэй. Хүлээ, хүлээ. Энэ хортой хайлаас шиг харагдаж байна. Бид тойрох ёстой байх аа.

Ки: Спайр дээр хорт хайлаас ургадаг байсан бол би мэдэх байсан.

Лэ: Аа! Аа! Загатнаад байна!  Яагаад? Яагаад? Яагаад?

Ка: Тэгээд энд байна.

Ки: Одоо бид тойроод явж болох уу? Миний хэлснээр гарны хөлс оролцохоос өмнө.

Лэ: Оймсхоон үгүй ээ. 

Ра: Уучлаарай.

Лэ: Өө, боль л доо. Энэнээс илүү аюулгүй зам байх л ёстой. Энэ юу байсныг мэдэхгүй ч, би лав тэрэнтэй таармааргүй л байна. 

Ра: Бараг л хүрлээ. Аан Каллиоп? Ямар нэг юм болоо юу?

Ки: Үгүй ээ, үгүй.  Би зүгээр л буруу замаар явчхаж.

Ра: Юу вэ? Юу? Би, би, би чамайг сонсохгүй байна.

Ки: Би энийг буруу зам гэсэн юм.

Ка: Чи биднийг буруу замаар явуулчхаа юу?

Ки: Үгүй! Үгүй. Энэ миний буруу байгаагүй. Тэнд…

Эв: Энэ юу вэ?

Ки: Жинхэнэ юм байна. Спайрын хамгаалагч. Кирлок.

Ра: Өө, Каллиоп? Бид юу яах вэ?

Ки: Кирлок. Би юу хийхээ мэдэхгүй байна.

Эв: Би лав зугтахыг сонголоо.

Ра: Каллиоп? Аливээ!

Ки: Цаашаа яв.

Ра: Би тэрнийг сонсож байгаа гэж бодохгүй байна.

Эв: Энэ замаар!

Ки: Сая ч ойрхон байлаа шүү. тийм үү, залуусаа?

Ка: Тэр юу байсан бэ?

Ки: Кирлок. Та нар анхаарлаа хандуулах хэрэгтэй шүү. За за тэгвэл Спайрын хамгаалагч бодлоо цэгцэлж, дараа нь яах талаараа төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй байна.

Ка: Бид тэрнээс салах ёстой. Тэр юу хийж байгаагаа ч мэдэхгүй байна.

Ра: Касс, бид чадахгүй. Агуулах руу ороход бидэнд тэр хэрэгтэй.

Эв: Чи шийд нархан минь.

Лэ: Өө, тийм ээ, яг наанаа. Өө, сайхан тайвшрал.

Ра: Каллиоп биднийг энэ хүртэл авчирсан.

Ка: Жижгээ ч биднийг энэ хүргэж чадах байсан.

Лэ: Лэнс чи дахиад л чадлаа.

Эв: Сайн байна, найз минь!

Лэ: Тэгэхээр би зүгээр л нуруугаа маажтал энэ шидийн юм шиг л гараад ирлээ.

Ки: Өө, гайхалтай! Би эндээс гарах арга олсон бололтой!

Ра: Түр хүлээгээрэй. Бид чадлаа! Энэ бол Спайрын орой байна.

Ки: Тийм үү? Тийм ээ, мэдээж хэрэг. Тэгээд би өөрсдийгөө ийшээ авчирлаа.

Ра: Тийм ээ, чи үнэхээр тэгсэн.

Ки: Би түлхүүрээ олоотохьё, тэгээд бид хуулиасаа авна аа. Анхны оролдлогоороо хэзээ ч бүтэхгүй шүү. 2 дах нь ч, 3 дах нь ч.  Намайг Кирлокыг саатуулж байхад эд нарын байр солигдсон байх.

Ра: Аа Кирлок гэснээс…

Эв: Энэ ч сайхан харагдахгүй л байна даа.

Лэ: Өө энэ ч муу шүү.

Ра: Аан залуус аа, би энийг тэрний үүр гэж бодож байна.

Ка: Бодсон гэж үү?

Эв: Үү Каллиоп. одоо энэ хаалгыг нээх сайхан цаг байх болно.

Ки: Би хичээж байна! Өө, алив. Алив түлхүүр минь. Би хичээж байна!

Лэ: Оймсхоон, чи надад хэрэгтэй байна!

Ка: Одоо хаалгаа нээ!

Ки: Аль нь зөв түлхүүр гэдгийг  би мэдэхгүй.

Ра: Болгоомжтой. Юу гэж байгаа юм бэ? Чи бол Спайрын хамгаалагч.  Аль түлхүүр зөв гэдгийг яаж мэдэхгүй байж чадаж байна аа?

Ки: Учир нь би, би жинхэнэ Спайрын хамгаалагч биш.

Ра: Чи надаар тоглоод байна уу? Жинхэнэ хамгаалагч биш гэдэг чинь юу гэж байгаа юм?

Эв: Рапунзел, чи лав…

Ра: Битгий саад бол Юүжин.

Ка: Залуус аа, болгоомжтой.

Эв: Юу гээч, 2000 паунд жинтэй махан идэштэй араатны хувьд тэр үнэхээр уян хатан юм.

Ра: Залуус аа, мод.

Ки: Бид чадлаа, өө тийм л дээ. Би худлаа ярьсан юм аа. Одоо би тайлбарлаж чадна аа.

Ра: Тийм ээ, чадна гэдэгт чинь итгэлтэй байна. Эргэлзээгүй 12 хэлээр. Сонс, би чамайг хэн гэдгийг мэдэхгүй гэхдээ би чамд итгэсэн.  Бас би чиний өөнтөглөл  доромжлолыг тэвчих хэрэгтэй болсон. Чамайг өөрийгөө Спайрын хамгаалагч гэж хэлснээс чинь болж би зөв шийдвэрээсээ ухрах хэрэгтэй болсон. 

Ки: Спаяр гэдэг. Уучлаарай.

Ра: Чи хэн юм бэ?

Ки: Би хамгаалагчын туслах. Ядаж л би тийм байсан юм. Тэрнээс өмнө би зүгээр л гайхалтай авъяаслаг гудамжны илбэчин байсан. Би олон зуун хүний өмнө илбээ үзүүлдэг байлаа. Яг ч тийм биш л дээ. Би үргэлж үнэлэгдэж байгаагүй ээ. Тэгтэл нэг өдөр гэнэтхэн хамгаалагч, жинхэнэ Хамгаалагч над дээр ирээд намайг туслахаа болгохыг хүссэн. Надад зорилго байсан. Бас би энийг баллахыг хүсээгүй.  Би Спайрын талаар чадах бүхнээ сурахыг хүссэн. Тэгэх ч ёстой байсан. Бүх зүйл сайхан байсан,  эсвэл ядаж л би тэгж бодсон ч хэдхэн сарын өмнө хамгаалагч алга болсон. Тэгээд дахиад л би зорилгогүй болсон. Энэ чамайг ирэх хүртэл.

Ра: Хүн байна уу?

Ки: Чамайг хараад, ийм тодорхой зорилготой хүнийг хараад надад урам орсон. Магадгүй хамгаалагч болж чадах байх. Магадгүй би хуулиасыг чинь авахад тусалж чадах байх.

Ра: Яагаад чи хамгаалагч биш гэдгээ бидэнд хэлээгүй юм бэ?

Ки: Чи дагалдан суралцагчаас тусламж авах байсан уу? Тэр тусмаа түүнийг эзэн нь орхисон гэдгийг мэдсэн бол?

Ра: Мэдэхгүй ээ, гэхдээ бид энэ модны оройд байхгүй байсан байх.

Ки: Энэ ч үнэхээр зөв санаа байна шүү.

Ра: Каллиоп надад одоо ч тэр хуулиас хэрэгтэй.

Ки: Бас надад оролцож үзээгүй нэг түлхүүр байгаа.

Эв: Гайхалтай! Энэ бол гайхалтай мэдээ. Яагаад наадхаа тэр юм буцаж ирэхээс өмнө хаалга тайлахад ашиглаж болохгүй гэж? Би тэрнийг ирэхээс өмнө гэж цохож хэлсэн.

Ка: Тууштай байдалд нь оноо өгөх хэрэгтэй дээ.

Лэ: Тэр биднийг тайван эвтэйхэн явуулчихвал би илүү оноо өгнө өө. Чи ч сая олон оноо алдлаа даа.

Ра: Бид тэрнийг хаалганаас холдуулах хэрэгтэй. Та нарт санаа байна уу?

Ки: Битгий над руу хараад бай. Би зүгээр л бүтэлгүйтсэн илбэчин. Хэрвээ энэ ийм аймаар бас зориг шаардахааргүй байсан бол, хүлээгээрэй залуус аа, надад нэг санаа төрөх шиг боллоо. Кирлок Спайрын хамгаалагч, Би байна аа, Каллиоп. Спайрын хамгаалагчийн туслах бас ер бусын уран бүтээлч! Бас чи одоо юуны цаг гэдгийг мэдэх үү? Гайхамшгийн цаг.  Et voila! Энэ францаар энд байна гэж байгаа юм. Алив ээ, бараг л хүрлээ. 

Ра: Одоо!

Лэ: Маажахгүй байхыг хичээгээрэй! Харамсана шүү.

Ра: Кирлоктой тулсан чинь сайн байлаа, Каллиоп. Бас илбэнүүд чинь ч гэсэн тийм ч муугүй байсан.

Ки: Өө надад илүү юмнууд ч бий шүү. Энэ зүгээр нэг зоос байгаа биз, тийм үү?

Ра: Тийм ээ, магадгүй дараа нь.

___________

Ра: Хуулиасын 3 дах хэсэг. Бас чи биднийг энд авчирлаа. Чи чадлаа.

Эр: Бас би үүнээс илүү бахархаж чадахгүй нь.

Ки: Хамгаалагч аа.

Эр: Каллиоп чи одоо Спайрын хамгаалагч болсон. Чи миний шалгалтыг давлаа. Баяр хүргэе.

Ки: Юу? Би ойлгохгүй байна.

Эр: Чамайг орхисонд намайг уучлаарай. Гэхдээ чамд анхнаасаа яагаад чамайг сонгосноо сануулах хэрэгтэй байсан юм. 

Ки: Та яагаад намайг сонгосон юм бэ?

Эр: Чиний тэвчээр хатуужил. Энэ бол агуу зүйлийн хамгаалагч хүн хүнд бэрхшээл тулгарсан үед ашиглах ёстой ур чадвар юм. Бас чи чадлаа. Зөвхөн Кирлокт ч биш, чи ийм олон өөр хүмүүсийн өмнө үзүүлбэрээ үзүүллээ шүү дээ.

Ки: Тэд хэтэрхий гайхширсандаа л алга ташихгүй байсан, тэгээд л боллоо.

Эр: Чи тэвчээртэй байсан, Каллиоп.

Ра: Хүлээгээрэй. Тэрэнд энэ хичээлийг заах илүү хялбар арга байх ёстой. Тэр араатан биднийг алах шахсан!

Эр: Кирлок үнэндээ үнэнч тэжээвэр амьтан шүү дээ. Чи өөрийнхийгөө сургахаараа харна аа. Тэрнийг тавилганаас хол байлгаарай.

Ки: Баярлалаа, Рапунзел бүх зүйлд баярлалаа.

Ра: Чамайг хайж байсан зүйлээ олсонд чинь баяртай байна.

Ка: Миний илдийг олоогүй чинь л харамсалтай хэрэг.  

Ки: Өө олоогүй билүү? Харсан даа. Чи сая гаргасан царайгаа өөрөө харсан ч болоосой.

Эв: Бас тэр ийм царайгаа гаргавал бид явах ёстой гэдэг үг байдаг юм.

Ки: Өө за за, баяртай. Бас хуулиасанд чинь амжилт хүсье.

____________

Ра: Бид үүний төлөө маш их бэрхшээлийг туулсан.

Лэ: Энэ гайхалтай хуулиас байсан нь дээр дээ. Би тэгж л хэлэх байна.

Ра: Энд юу байгааг харцгаая.

Эв: Юүдэнтэй залуу юу? Тэр бүхэн зүгээр л юүдэнтэй залуугийн төлөө юу?

Ка: Чи тэрнийг хэн гэж бодож байна?

Ра: Сайн мэдэхгүй байна аа. Гэхдээ олж мэдэх юм шиг мэдрэмж төрж байна.

Back to episodes Go home