Will love in spring 4

Жу:     Энэ ёстой дажгүй залуу юм аа гэж бодсон. Хөөрхөн сэнжтэй аяга шиг. Тэгээд ойртоод харсан чинь, Чэн Майдун чи байдаг байгаа. Хуучны зүрхний уяа. Ямар гэнэт тоормосолдог юм бэ?

Эр:      Юундаа том дугараав? Танайхныг мэдэхгүй хэн байгаа юм?

Эр:      Харин тийн. Аав чинь нууц амрагтай шд. Бүгдээрээ мэдэж байгаа.

Эр:      Яг тийм. Баян болохоороо том том дугарч болно гэж бодоо юу? Яасан? Аав чинь нууц амрагтай болоод ээж чинь гэртээ ирэхээ байсан уу? Бас нэг юмтай явж байгаа байлгүй.

Эр:      Тэгж л таараа. Хоёулаа үзэх үү? Чаддаг юм бол надад хүр л дээ.

Эр:      Алив ээ.

Эр:      Чи яаж байна аа? Намайг цохиж зүрхэлнэ гэнэ ээ? Ёстой нэг. Худлаа дүр эсгэхдээ овоо сайн юм.

Эр:      За за явъя. Зүгээр хаячих оо. Хурдал. Хурдан явъя.

Эр:      Байж бай.

Эр:      Чэн Майдун. Чи яаж байна аа?

Эр:      Чэн Майдун.

Чэн:    Буцаад ир чи.

Эр:      Жинхэнээсээ үзэх юм уу, айн? Тавь гэж байна. Чэн Майдун, тавиач.

ТИТР

4-Р АНГИ

Жу:     Би оройтчихоогүй биз дээ?

У:        Өө, Жуанжэ хүрээд ирлээ. Үгүй ээ, ерөөсөө хоцроогүй. Алив, суудал олоод суу.

Жу:     У хатагтай, яараад яахав дээ. Би угаасаа ажлын цагаар гүйж явдаг юм. Дасчихсан юм доо. Бүгдээрээ сайн уу, намайг Жуанжэ гэдэг. Чи чинь Сон Шинран байх аа? Манай нутгаас Араб судлалаар мэргэшсэн анхны оюутан. Вичат дээр хоёулаа нэгнийгээ нэмнэ шүү, за юу? Одоо ямар ажил хийж байна?

Ран:    Ойрын хэдэн жил ажиллах боломжгүй байгаа. Одоогоор докторын судалгаандаа анхаарч байна.

Эм1:   Хичээлдээ ёстой мундаг юм аа. Жирэмсэлснээс хойш миний толгой муудсоон. Их сургуульд сурсан хамаг юмаа мартчихсан.

Эм2:   Би ч гэсэн. Одоо ном уншихаар нойр хүрээд байдаг болсон.

Жу:     Хүн болгонд чаддаг юм бий шүү дээ. Хүүхэд өсгөнө гэдэг чинь бас онцгой чадвар байхгүй юу. Хэдүүлээ Вичат дээр найзууд болоод авъя. Алив, миний профайлыг уншуул даа.

Эр:      Жуанжэ, чи одоо хаана ажиллаж байна?

Жу:     Хуучиндаа л. Төгсөөд анх орсон Далтон Медикал Продактс гэдэг франц компанидаа л байгаа.

Эр:      Та нар шиг цагаан захтай ажилтнуудад атаархах юм аа. Бидэн шиг бизнесмэнүүд ёстой борви бохисхийхгүй. Хэдхэн жилийн дотор бууралтчихсан гээд л бод.

Эр:      Цав цагаан болсон ч яахав дээ. Над шиг халзарснаас дээр л байж таараа. За, нэмчихлээ.

Жу:     Амар ажил гэж юу байхав дээ. Нээрээ одоо хэлчихье. Эмнэлгийн бүтээгдэхүүн хэрэгтэй бол намайг олоод ирээрэй, манайхаан. Би энэ салбараар мэргэшээгүй ч гэсэн салбарт нь ажиллаад олон юм сурсан шүү. Хэдүүлээ нэг нутгийнх юм чинь тустай дэмтэй явъя л даа.

Эр:      Харин тийм. Нэг найз нэг зам гэдэг шүү дээ. Ерөөсөө Вичатын групп үүсгээд холбоотой байя.

Жу:     Харин тэгье. Би өөр аймагт ажилладаг ч гэсэн эндхийн төгсөгчид л хамгийн дотнын юм шиг санагдах юм. Бүх төрлийн найзтай болчихвол ядаж юм худалдаж авахдаа луйвардуулахгүй биз дээ? Алив, хуучны анд минь. Вичат дээр найзууд болцгооё.

Чэн:    Намайг ийм салбарт ажилладаг болохоор нэмье гэж бодоо юу?

Жу:     Ийм болохоор чинь нэмж болохгүй гэсэн юм байгаа юм уу?

Чэн:    Би яараад гараад иржээ. Утсаа оршуулгын төв дээр үлдээчхэж.

ДаргаЭр:    За, уучлаарай. Хүлээлгэсэнд уучлаарай.

У:        Хотын дарга аа. Бүгдээрээ ирчихсэн.

Дар:    За за. Наадах чинь манай тосгоны тусгай зоог байгаа юм. Бүгдэд нь сайхан тараа.

У:        Ийм сайхан нутгийн амттан бэлдэж өгсөн хотын даргадаа талархацгаая.

Бүгд:   Сайн байна уу, хотын дарга аа?

Дар:    Бүгдээрээ сайн уу? За, сууцгаа сууцгаа.

Хүмүүс:      За.

Дар:    Би нэлээн дээрээс л та нартай бөөнд нь уулзъя гэж бодоод байсан юм. Анх бол цагаан сараар уулзъя гэж бодож байсан л даа. Гэтэл та нар Хөдөлмөрчдийн баяраар хүрээд ирлээ. Тийм болохоор цаг алдаад юу хийхэв. Та нарын олонх нь Нанпинд төрж өссөн гэдгийг би мэдэж байгаа. Шулуухан ярих учраас урьдчилан хүлцэл өчье. Та нарын зарим нь төрөлх тосгоноо боддог шигээ сайн мэдэхгүй байж магадгүй. Та нарыг буцааж ирүүлэх шаардлага ямар их байгааг та нар ойлгохгүй ч байх. Ма. Нанпин бол харьцангуй чинээлэг тосгон гэдгийг та нар мэднэ. Манайд бүртгэлтэй эмийн үйлдвэр, томоохон цахилгаан барааны үйлдвэр, бас олон улсад алдартай шаазангийн үйлдвэр ч байдаг. Манай аялал жуулчлал, усан соёлын салбар бас чамгүй сайн ажиллаж байгаа. Тосгоноо магтаж онгирохоо үүгээр дуусгая. Санаа зовоож байгаа асуудлуудыг харин яримаар байна. Эмийн үйлдвэр маань ирэх таван жилдээ багтаж хот руу нүүнэ гэсэн. Мянган мянган хүн ажлын байраа шууд алдах болчхоод байна. Манай аялал жуулчлалын салбар хүмүүсийн ярьдаг шиг цэцэглэхээ ч болилоо. Оргил үе, бусад хоёрын хоорондын зөрөө үнэхээр санаа зовоож байна л даа. Яг одоо баригдаж байгаа аж үйлдвэржсэн бүсэд тэнгэрийн хаяа хүртэл хоосон үйлдвэрүүд ярайж байна. Тийм болохоор, та бүхнээс чин сэтгэлийн тусламж хүсэж байна. Та бүхэн өөрсдийн мэдлэг, туршлагад үндэслээд тосгондоо нэг шийдэл олох хэрэгтэй байна. Манай тосгон мөнгөөр дутсангүй. Бидэнд авьяастнууд дутагдаж байна. Та бүхэн шиг чадварлаг залуучууд их сургуульд тэнцэхээр эргэж ирэхгүй нь их юм. Та нарыг энэ тосгондоо үлд гэж би хэлэхгүй. Зүгээр л төрсөн тосгондоо ойр ойрхон зочилж байхыг л хүсэж байна. Тосгондоо туслах санаа оноо байвал хэл л дээ. Хязгааргүй ихээр баярлалаа. Үүнээс гадна би нэг хүнийг танилцуулмаар байна. Чэн Майдун. Тэр бол тэргүүн зэрэглэлийн хотоос буцаж ирсэн анхны хүн. Тэр бол тосгондоо туслахын зэрэгцээ настай эмээгээ асарч яваа авьяаслаг залуу. Бас оршуулгын төвд ажиллаж байгаа нь ч нэр хүндтэй ажлын байр. Манай тосгон ганцаардсан хөгшчүүдээр дүүрлээ дээ. Зарим нь нас бараад нэлээд удсан хойноо олдож байна. Майдун буцаж ирснээсээ хойш талийгчдад нэр төртэй одоход нь туслахаас гадна өндөр настны асрамжийн газар, тэнд бүртгэлтэй ганцаардсан өтгөст тусалж байна. Тэрнээс суралцах гэж аймгаас хүртэл баг гаргаж явуулж байна. Одоогоор би ийм л юм хэлмээр байна. Бидэнд авьяаслаг боловсон хүчин байсан цагт, бүх бартаа саадыг бид давна. Гэвч ийм сайхан үлгэр жишээ залуудаа эхнэр олж өгч чадаагүй нь бидний алдаа боллоо. Та нар энд ирсэн болохоор ганц бие байгаа нь эргэн тойрноо нэг сайн хараадах. Болж өгвөл дотооддоо шийдчихмээр байгаа юм. Сайчуулаа нутагтаа үлдээх хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ? Та нар ганц бие үү, үгүй юу гэдгээ өөрсдөө мэдэж байгаа. Битгий нэр дуудуулах гээд байгаарай. Та нар тоодоггүй юм гэхэд, эцэг эх чинь санаа зовж байна. Мэдээж хэрэг хурим найр гэдэг тосгоны чухал арга хэмжээ.

Эм:     Тоомжиргүй суугаад л байх юм.

Дар:    Надад итгэхгүй бол энэ У хатагтайг хар л даа. Бүр санаа нь зовоод байнга шаналсан царайтай явдаг боллоо. За за, өнөөдөр миний ярих юм ийм л байна. Одоо би нэг хуралд оролцох ёстой. Та нар шууд явахгүй байсан ч болно. Хоорондоо сайхан ярьж хөөрч суухгүй юу. Буу халж суух хэрэгтэй шүү дээ.

Эр:      Би эхлээд ам нээе. Баярлалаа, хотын дарга аа.

Дар:    За за, дараа уулзацгаая даа. Баяртай. Эднийг сайхан яриул.

У:        Битгий шууд яваарай. Би удахгүй буцаад ирнэ. Сайхан ярилцаж бай.

Чэн:    Өөртөө гомдоорой.

Жу:     Чи унаатай ирсэн үү?

Чэн:    Тийм ээ. Ажлын унаагаар ирсэн.

Жу:     Юу гэсэн үг юм?

Чэн:    Буяны машин.

Жу:     За за. Би чамд төвөг удахгүй. Дараа уулзъя.

Чэн:    Өөрөө хүн өдчихөөд.

Жу:     Хиймэл хөлийг хамгийн сүүлийн үеийн материалаар хийсэн гээ биз дээ? Зургаан сар болоод доголдож байна шдээ, найз аа. Намайг луйвардаа юу? Байзаарай. Эвдрэл, элэгдлээс болоод хэлбэрээ алдчих шиг боллоо. Жаахан юм цохичихоор л зүгээр явж болохоо байчих юм. За? Миний алхаа хайш яйш гэдэг чинь юу гэж байгаа юм? Битгий миний буруу болгох гээд бай. Босоо пүрштэйг нь, бас эргэлтийн моментоор ажилладгийг нь би мэдэж байна. Мэдээгүй байсан бол би юу гэж чамд тийм ихийг төлөхөв дээ. За за, март. Шанхайд очиж байгаад чамтай тооцоо бодно оо, гайгүй.

Чэн:    Сундалчих._ Чи бүр хүнд болчхож._ Зүгээр цамцнаас барихад болно.

Жу:     Тэгвэл аюултай шд.

Чэн:    Аминдаа их хайртай юм аа даа?

Жу:     Том болсон залуу бэлхүүсээр тэврүүлэхээс айгаа юу? Сэлбэг дугуйтай юм уу?

Чэн:    Чи ямар чалчаа болчхоо вэ?

Жу:     Анхнаасаа чалчаа байсан шд.

Чэн:    Чи жаахандаа ийм байгаагүй л юм даа.

Жу:     Юу гэсэн үг юм?

Чэн:    Гадагшаа болчхож.

Жу:     Сайн л биз дээ? Уулзалтыг эвгүй уур амьсгалыг би ганцаараа эргүүлж чадсаныг чи харсангүй юу?

Чэн:    Гуйя, дуугүй байгаад өг. Тэгвэл ядаж ядаргаатай биш.

Жу:     Үгүй дээ. Ер нь хүмүүс надад дуртай байдаг гэж би боддог. Чэн Майдун, чамд эвгүй байна уу? Чэн Майдун, намайг одоо болтол чамд сайн гэж арай бодоод байгаа юм биш биз? Үнэнийг хэлэхэд чамайг анх хурдан галт тэргэнд харахдаа эхлээд чамайг таниагүй ч гэсэн, миний зүрх жаахан догдлох шиг болсон шүү. Энэ яасан дажгүй залуу вэ гэж дотроо бодсон. Хөөрхөн сэнжтэй аяга шиг. Тэгээд ойртоод харсан чинь Чэн Майдун чи байдаг байгаа. Хуучин зүрхний уяа. Ямар гэнэт тоормосолдог юм бэ?

Чэн:    Буу. Таягаа өгч бай.

Жу:     Ямар нүдээрээ намайг таягтай байна гэж хараав? Зүгээр хэлж байна шдээ. Хүн дээрэмдээд байхдаа яадаг юм? Хүний цүнх шидээд байхдаа яадаг юм? Хүн гуай, та яаж байна аа? Цагдаа дуудлаа шүү.

Эмээ:  Ийм хөгшин хүнд чи чихэрлэг юм идүүлээд л байх юм. Элдэв санаа байгаа юм биш биз?

Лин:    Би танд чихэрлэг юм идүүлэхгүй бол би л харин таны насан дээр элдэв юм сэдэж эхэлнэ дээ.

Эмээ:  Би ч нээрээ хөгширч дээ. Гудамжинд таарсан хүмүүс бүгд л намайг эмээ гэх болж.

Лин:    Цаг хугацаа яг л гүүр шиг. Бид бүгдээрээ л нэг талаас нөгөө талд гарах ёстой. Ийм насан дээр бид бараг л нөгөө талд гарч байна. Одоо харин бусад нь гүүрээр гарахыг л хүлээгээд суух болж дээ.

Эмээ:  Тийм байлаа ч гэсэн одоо цаг үе өөр болсон шүү. Бид нөгөө талд хүлээж байж болох ч, залуу хүмүүсийн яаж амьдарч байгааг хараад амьдралын туршлагаасаа өгмөөр санагддаг байлаа. Гэтэл одоо хэрэггүй болсон шиг санагдах юм. Ач хүүгээрээ юм хум заалгаж амьдарч байна.

Лин:    Хүн өтлөх тусам, асуулт л нэмэгддэг шүү дээ. Тийм болохоор л та байнга төлөг тавиулаад байгаа юм.

Эмээ:  Төлөг гэснээс тэр таро хөзөр чинь ёстой шал утгагүй эд байна лээ шүү. Тэрийг чинь би дагаад нөгөө хоёрыг чинь хүчээр нийлүүлж, хамт амьдрах заяатай энэ тэр гээд баахан юм ярьчихсан.

Лин:    Хүчээр нийлүүлэхэд ч гэсэн сэтгэлийн холбоо байх ёстой шүү дээ.

Эмээ:  Жуанжэ надад яагаад ч юм таалагддаг юм. Яг л миний залуу нас шиг санагдаад байгаа юм. Гэхдээ уулзсаны дараа тэр надад энд үлдэх бодолгүй гэж чин сэтгэлээсээ хэлсэн дээ. Шанхай руугаа буцна гэнэ. Над шиг хүүхэн биш л байж дээ. Би ч яахав бүх насаа энэ тосгонд өнгөрүүлсэн хүн. Одоо ч гэсэн би тосгоноо байгалийн үзэсгэлэнтэй, барилга, орон сууц, сайхан хүмүүстэй сайхан газар л гэж боддог юм. Бетон, цементээр дүүрсэн тэр том барилгуудыг хар л даа. Бас бөөн чимээ шуугиан. Юу нь сайхан байдаг байна аа?

Лин:    Та өөрийгөө одоогийн хүүхнүүдтэй харьцуулаад хэрэггүй. Одоо үеийн эмэгтэйчүүд чинь биеэ даачихсан. Тэдний хайж байгаа орон гэр гэдэг чинь бие сэтгэлээр амарч болдог газар байхгүй юу.

Эмээ:  Бие сэтгэлээр амрах гэснээс чиний надад унш гэж зааж өгсөн шүлэг ёстой гоё юм аа. “Гэргүй төрсөн билээ би, Гэнэн сэтгэл байгаа газар гэр буй за”. Жуанжэгийн хувьд, Нанпин яг л сайхан тохирох газар. Тэр охиныг энд үлдээх тийм ч хэцүү байхгүй л болов уу. Манай Мадунд тэрний сэтгэлийг булаах аз хийморь байна уу гэдгээс л одоо хамаарна.

Жу:     Чэн Майдун. Чи хэнэггүй юм аа. Энэ цүнх чинь надаас үнэтэй эд байхгүй юу.

Чэн:    Жуанжэ, тэр хүнийг өшиглөж унагахад хөл чинь зүв зүгээр байсан даа.

Жу:     Адреналины ач шүү дээ. Ойлгов уу? Хөл гэснээс, миний захиалсан хиймэл хөл үнэгүй эд биш. Хэдийгээр нэг л тухгүй байгаа ч гэсэн, дассаны дараа хэрэглэж болоод л байдаг юм.

Чэн:    Тэгэхээр, чи анхнаасаа надаар даажигнаж байжээ?

Жу:     Чи намайг юу гэж бодоод... Чамаар даажигнасан? Яг аль хэсгийг хэлж байна? Худлаа доголсон гэж үү? Чамайг би сэнжтэй аяга шиг, бас хуучин зүрхний уяа гэж хэлснийг үү?

Чэн:    Аль аль нь.

Жу:     Хоёулаа үнэн. Бас хоёулаа худлаа ч байж болно. Яаж ойлгохоос чинь л хамаарна.

Чэн:    Чи овоо хүүхэн байна даа. Чи бүр шал өөр болчхож.

Жу:     Муу тал руугаа биш. Амьдрал богинохон шүү дээ. Чухал царайлж явах ямар хэрэг байна? Жишээ нь, өнөөдрийн хуралд оролцсон тэр бүх хүмүүст залуу нас, халуун цус байна шүү дээ. Гэвч тэднийг хаалгаар гарахад, салхи намжиж тоос дарагдахад, тэдний ярьж байсан амлалтыг хэн ч санахгүй.

Чэн:    Тосгоны мах боловсруулах үйлдвэр Бээжингээс манай тосгонд хийсэн Вангийн гэр бүлийн хөрөнгө оруулалт байсан юм. Уул толгод дээгүүр саравчтай талбай баригдана. Янгу тосгонд олон га газар хятад төмс тариалж байгаа. Энэ бүгдийг өөр аймагт ажилладаг залуучууд хийсэн юм. Жуанжэ, чи 10 настайдаа энд анх ирсэн. Чи тосгоныг ойлгоогүй. Тэглээ гээд хүн болгон чиний мэдэхгүй хэлээр ярихгүй байгаа биз дээ?

Жу:     Чэн Майдун, чи намайг чамаас сэрэмж муутай гэж бодоо юу? Намайг сохор азаар шилдэг борлуулагч болсон гэж бодсон юм биш биз? Маргааш, би үзүүлээд өгнө, за юу? Үзүүлнэ, за юу? Төрсөн нутагтаа ямар хувь нэмэр оруулж чадахаа би харуулна. Ээж. Ээж. Ээж. Таяг дөхүүлээд өгөөч.

Ни:      Ян ах аа, та одоо надад итгэж байгаа биз дээ? Манай эгчийг мунхруулж байна.

Ян:      Үнэн байж болох л юм.

Жу:     Тайшин эрүүл ахуйн төвийг ажиглаж байгаарай. Тэдний амьсгалын насосыг солих болоод удаж байгаа. Би Шанхайд очихоороо наадхыг чинь хөөцөлдөнө.

Ван:    Санаа зоволтгүй. Би юуг ч дэргэдүүрээ өнгөрүүлэхгүй. Манай компанид шинээр орсон охин гэрээг энэ нөхцөлөөр нь байгуулъя гэсэн. Би тэрэнтэй уулзана. Биднийг ерөөсөө хүндлэхгүй юм.

Жу:     Шинэ охин оо? Нэр цуугаа жаахан гаргая гэх нь зөв л дөө. Гэхдээ тэр гэрээг байгуулж чадахгүй.

Ван:    Тийм ээ. Ширүүн хүмүүс. Жирийн борлуулагч тэднийг аргалж чадахгүй. Энэ гэрээг эцэслэж чадах ганц хүн нь чи л байна.

Жу:     Надад ч тэдний гар доор зовоод байсан байхгүй л дээ. Би хөгжлийн бэрхшээлтэй болохоор тэд намайг их хүндэлж харьцдаг юм.

Ван:    Хөгжлийн бэрхшээлээ нууж хаалгүй давуу тал болгоно гэдэг ч хирийн хүний чадах юм биш шүү. Чи яаж чаддаг байна аа? Ахлах сургуульд дотогшоо охин байсан шиг санагдах юм. Ариун цэврийн өрөө орохдоо хүртэл хүнээс дөлөөд л.

Жу:     Намайг хутагт хүн гэгээрүүлсэн юм.

Ван:    Тийм үү? Хэн юм? Би яагаад мэддэггүй билээ?

Жу:     Юу? Чи амьдралд байдаг бүх юмыг мэддэг гэж өөрийгөө бодоо юу?

Ван:    Нээрээ тийм дээ. Тэр үед чи угаасаа сэргэлэн байсан. Ёстой супер нууцлаг, тааварлах аргагүй.

Жу:     Үгүй дээ. Ахлах сургуулийн хүүхэд тэнэг шдээ. Нууцлагсаад байх юм надад байгаа ч үгүй.

Ван:    Тэгвэл хэлээч. Хэн байсан юм?

Жу:     Чэн Майдун байсан юм. Таягийг зэвсэг болгож болдог юм гэж анх надад хэлсэн хүн бол тэр.

Ван:    Та хоёр тэр тухай өмнө нь ярьж байжээ? Хэзээ тийм юм болдог байна?

Жу:     За, одоо болно оо. Хэрэгт дурлаж байгаа царай чинь төсөөлөгдөөд байна.

Ван:    Чиний хоолой нэг л жоготой байсан юм аа. Цаашаа ярь л даа. Та хоёр анх яаж нийлж байсан юм?

Жу:     Юу яриад байгаа юм бэ? Бид бараг хоорондоо юм ярьдаггүй байсан юм.

Ван:    Худлаа ярь. Зүгээр дотно байсныг чинь л ярихад хэдэн жил ярих хов болно шдээ.

Чэн:    Дотор хүн байна уу?

Жу:     Би... Ганцхан би байна.

Чэн:    Май. Би гарт чинь бариулж өгөх ёстой юу? Нэгмөсөн намайг таягаа болгочихвол яасан юм? Аваач.

Жу:     Би тахир дутуу хүн. Миний хөл гар чинийх шиг эрүүл саруул биш. Чи надаас уучлал гуйсангүй. Бас талархсан ч үгүй.

Чэн:    Би чамд заах гэсэн юм. Таягийг хүртэл зэвсэг болгож болдог юм. Таяг чинь чиний гарт бол хэрэггүй. Наад өрөвдөлтэй царайгаа хэнд харуулахыг хүсээв?

Жу:     Өөрийгөө хэлээч. Наад үзэн ядсан царайгаа хэнд харуулахыг хүсээв? Чи арай тахир дутуу эмэгтэй хүнийг цохих гээгүй биз дээ?

Чэн:    Чи тахир дутуу гэж өөрөө ярихаа больчихвол хэн ч чамайг тахир дутуу гэж харахгүй болно.

Жу:     Өөрийгөө хэлээч. Чиний дотор гэмшил байдаг учраас чи цуу яриа сонсохыг хүсдэггүй. Сонсмооргүй байвал зүгээр чихээ бөглөчхөөч. Байнга зодоон хийнэ. Чи бүгдийг нь дийлэх юм уу?

Чэн:    Таяг чинь нойтон байна.

Жу:     Би өөрөө явж чадна.

Чэн:    Чамд санаа зовсон хүн алга.

Жу:     Чэн Майдун, чи надад өртэй шүү.

Чэн:    За яахав. Би өрөө чиний хүссэнээр цайруулаад өгье.

Жу:     Чэн Майдун яасан юм? Тэр дүргүй байгаа шүү дээ. Тэр бид хоёр модны дүрд тоглоё.

Ван:    Жуанжэ. Чи бас айхтар зоригтой юм гээч. Тэр үед бүгд л чамайг дутуу үнэлсэн бололтой дог.

Жу:     Магадгүй миний хэрэглэж байсан тэр мөч хүртэл миний амьдралын хүлээс болсон биз. Харин Чэн Майдун тайлж өгснөөс хойш би жинхэнэ амьдарч эхэлсэн.

Ван:    Хэрвээ тийм бол, та хоёрын тэр бүх дотно мөчүүдийг, чи анхнаасаа төлөвлөсөн гэсэн үг үү?

Жу:     За болиорой. Яагаад юмыг чи хэлэхээр буруу сонсогдоод байна аа? Тасаллаа шүү.

Ван:    Байна уу?

Эм:     Жуанжэ, бид явлаа шүү. Баяртай.

Чэн:    Тэнэг юм уу? Шүхэр авчрахад яадаг юм?

Жу:     Чи өөрөө тэнэг. Шүхэр барих гэхээр болдоггүй юм. Эвгүй байдаг.

Чэн:    Тэгвэл цув өмсөж болно биз дээ?

Жу:     Би дургүй. Муухай харагддаг.

Чэн:    Үүрүүл.

Жу:     Би үсэрч чадахгүй шд.

Чэн:    Ямар хүнд юм бэ?

Эм:     Хар даа, Чэн Майдун, Жуанжэ хоёр байна.

Эм:     Тийм байна. Тэд хэзээ ийм дотно болчхоо вэ?

Эр:      Чэн Майдун, чи дахиад буруу хэрэг хийжээ дээ? Багш чамаар Жуанжэг үүрүүлж шийтгээ юу?

Эр:      Туслах уу, хөгшөөн?

Эр:      Хараад байгаарай. Онгироо хэвээрээ л байх шив.

Эр:      Харин тийм.

Эмээ:  Чи хаачаад ирж байгаа юм бэ? Ийм орой болж байхад.

Чэн:    Та өөрөө хаачаад ирж байгаа юм? Би таныг хайх гэж байлаа. Ухаалаг утасны тэр олон үйлдлээс дууг нь хааж унтраахыг сураад байхдаа яахав дээ. Олдохгүй болчих юм.

Эмээ:  За за, битгий үглээд бай. Хөгшин авгай шиг гэдэг нь.

Чэн:    Харанхуй болчихсон байна шдээ. Дуут мессеж явуулах юм уу, хэзээ ирэхээ надад хэлж болно шдээ.

Эмээ:  Би чамд хэдэн удаа хэлэх үү? Би найзуудтайгаа ярьж байхдаа яриагаа таслах дургүй. Би насаараа л энэ ганц замаар явлаа шд. Яагаад төөрнө гэж? Шал дэмий санаа зовж байгаа шд.

Чэн:    За за, миний буруу.

Эмээ:  Юу чиний буруу гэж?

Чэн:    Бүх юм миний буруу.

Эмээ:  Намайг үл ойшоож байна уу? Шөнийн амьдралгүй чинь чиний буруу. Тийм болохоор хөгшин надад төвөг удаж байна. Чамайг гарах гэж байгааг хараад би харин ч баярласан. “Овоо хүн шиг байж Жуанжэг болзоонд урьж дээ” гэж...

Чэн:    Боль л доо. Яг наад яриагаа боль. Яачихсан хүн ийм байдаг юм. Галзуурчихсан юм уу?

Жу:     Та хоёрын мэдрэл мууджээ?

Ян:      Өөрийгөө хэлээч.

Жу:     Үгүй юм бол өрөө өрөө рүүгээ явцгаа.

Ян:      Жэ эгч ээ. Үнэндээ бол, хэлэх юм байна л даа. Энэ чинь юу юм бэ? Нүүрний маск юм уу?

Ни:      Эгч ээ, унтах болчхоод байхад юун дуулга өмсчихсөн яваа юм? Мотоцикл унах дон туссан юм уу?

Жу:     Би маск тавьсан болохоос сохорчхоогүй байна. Та хоёрын яаж байгааг харсан. За юу?

Ян:      Жэ эгч ээ, бид хоёр танд санаа зовоод байна аа.

Жу:     Яасан гэж тэр билээ?

Ян:      Бид хоёр Чэн Майдун та хоёрын харилцааг мэдчихсэн юм л даа.

Жу:     Яг юуг нь?

Ни:      Битгий сэдэв өөрчлөх гээд бай. Чэн Майдун зурганд гоё гардаг юм билээ.

Ян:      Хи Ниаониао.

Ни:      Авч... тэр бол царайнаас өөр гайхуулах юмгүй, урьд нь эгчийн минь сэтгэлээр тоглосон шоучин залуу. Одоо бас яг адилхан тэгэх гэж байна. Бид хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй.

Жу:     Чэн Майдун шоучин гэнэ ээ? Хэн хэлээв?

Ян:      Үнэндээ би ч Ниаониаод итгэхгүй байна л даа. Кино үзсээр байгаад ингэж сэтгэдэг болсон л гэж санагдаж байна.

Ни:      Яаж тэгж хэлж чадаж байна аа? Жэ эгчийг нугасны муухай дэгдээхэй гэж хэлсэн хүн та өөрөө. Бас хүнд толгойгоо мэдүүлж магадгүй ч гэж хэлсэн.

Ян:      Тэр чинь бид хоёрын нууц яриа шдээ. Заавал хэлэх хэрэг юу байна аа? Нэгмөсөн чатын түүхээ бүтнээр нь дэлгэчхээч.

Ни:      Та урвасан. Багийн алуур.

Жу:     Бидний хооронд юу ч байхгүй. Чэн Майдун дажгүй залуу. Надад өмнө нь тусалж байсан. Гэхдээ, тэр надад хэзээ ч дурлаагүй. Зүгээр л манай ангийн залуу байсан.

Ни:      Тэрэнд танд дурлахгүй байх эрхийг хэн өгсөн юм?

Ян:      Тэр хамаагүй. Майдун зүгээр ч нэг дурлаагүй биш. Гол нь чиний харж байгаа өнцөгт учир байна. “Танд дурлахгүй байх эрхийг хэн өгсөн юм?”

Жу:     Хэн мэдлээ. Тэрийг судлаагүй юм байна.

Ян:      Тэгвэл тэр танд таалагддаг юм уу?

Жу:     Яг үнэнийг хэлэхэд, хүнд жинхэнээсээ сайн болох ямар байдгийг би мэдэхгүй юм байна.

Чэн:    Алив, ийшээ хий дээ.

Эмээ:  Чэн Майдун. Яриач.

Чэн:    Юун тухай?

Эмээ:  Битгий янз үзээд бай.

Чэн:    Би өнөөдөр уулзалтад очсон. Жуанжэтэй таарсан. Гэхдээ бидэнд юм ярих завдал гараагүй. Уулзалтын дараа хөл нь өвдөөд эхэлсэн. Би мотоцикл дээрээ сундлаад гэрт нь хүргэж өгсөн.

Эмээ:  Тэгээд?

Чэн:    Тэгээд болоо. Би нүүр өгөөгүй.

Эмээ:  Чи Жуанжэд нүүр өгөөгүй гэнэ ээ?

Чэн:    Тэр надтай ерөөсөө аятайхан харьцаагүй. Жаахан байхдаа хамаагүй дээр байсан юм. Бас чалчаа болсон байна. Нохой хүртэл залхсан.

Эмээ:  Чи муу. Нохой чамаас л залхсан байх даа. Чэн Майдун, чи сэтгэцийн өвчтэй юм уу? Жуанжэ шиг сайхан охиноос юундаа өө эрээд байдаг юм бэ?

Чэн:    Бидний зан чанар огт таарахгүй байна шдээ.

Эмээ:  Чамд хоёр сонголт байна. Эхнийх нь, маргааш надтай хамт уламжлалт эмнэлэг орж асуудал толгойд байна уу, өмдөнд байна гэдгээ үзүүл.

Чэн:    Эмээ...

Эмээ:  Өвчтэй болсон бол, эмээ нь эмчлэхийн тулд байгаа бүхнээ заръя. Өвчтэй биш бол, чиний хоёр дахь сонголт. Одооноос эхлээд чи Жуанжэг хамаг чаддагаараа эргүүл. Гомдоох юм бол хөлийг чинь хуга цохино гэж мэд. Цаадхыгаа энэ тосгонд байсан цагт аль чадахаараа эргүүлсэн чинь дээр гэж мэдээрэй. За юу? Чэн Майдун, чи алийг нь сонгож байна? Дуулж байна уу?

Чэн:    Дуулсаан. Би эргүүлье.

Эмээ:  Маргаашаас эхлээрэй.

Чэн:    Маргааш завгүй.

Эмээ:  Хөөе, чи. Надаар заавал нэг юм хийлгэх гэсэн юм биз дээ? Дараа нь харамсаад байв аа? Дэмий шүү.

Ни:      Би зурагт номноос нэг үг уншиж байсан юм. Хүнд сайн болно гэдэг нь ядарч туйлдсан ч гэсэн инээмсэглэмээр санагддаг мэдрэмж гэж. Та уншиж байгаагүй юу?

Жу:     Манай дүү чинь ховор эрдэнэ юм биш үү?

Ян:      Намайг бас гэгээрүүлээч. Тэгвэл танд толинд харж байтал тусгал чинь танихгүй хүн шиг гэнэт учиргүй төөрөлдөх мэдрэмж төрж байсан уу?

Ни:      Үгүй байх аа. Яагаад гэвэл би хөөрхөн шдээ. Хүчээр гэрийн даалгавраа дахиж шалгах болохоороо л бичиг мэдэхээ байчихдаг болохоос.

Ян:      Жэ эгч ээ, та яагаад өдийд ийм удаан хугацаагаар ирсэн юм бэ?

Ни:      Ян ах бид хоёр адил бодолтой байна. Таныг ээлжийн амралтаа авсан гэж би итгэхгүй байна.

Жу:     За за, би цөсний мэс засалд орсон юм. Бас миний хайр бүтээгүй. Тийм болохоор би тэнхрэх гэж гэртээ ирлээ.

Ни:      Мэс засалд орсон?

Ян:      Хүнд дурласан?

Жу:     Битгий орилоод бай. Зүгээр жижиг мэс ажиллавар. Сүртэй юм биш. Бас би хүнтэй харилцаа үүсгээгүй. Амжилтгүй харилцаа байсан юм.

Ян:      Тэгэхээр та Чэн Майдуныг ерөөсөө үгүйлээгүй байх нь ээ? Сэтгэлийн шарх ч аваагүй байх нь.

Жу:     Намайг хэдтэйг мэдэж байна уу? Маягладаг нас өнгөрсөн. Гэхдээ Чэн Майдуныг хараад би баярласан. Тэр байхгүй байсан ч би амьдрах л болно.

Ян:      Тэгвэл таны болзох шахсан залуу Чэн Майдун хоёрын хэн нь дээр юм дээ?

Жу:     Чэн Майдун.

Ян:      Тийм бол нөгөөх нь...

Жу:     Тэрний тухай ярихгүй байя, за юу?

Ян:      Харилцаа гэдэг ч амаргүй шүү. Хүний амьдрал ч ялгаагүй. Хэзээ ч дуусахгүй хөврөх зовлон.

Жу:     Би чамд нэг зөвлөгөө өгье.

Ян:      Юу юм?

Жу:     Толинд харахаа боль. Гарч хүмүүстэй уулз.

Ян:      Нээрээ, Жэ эгч ээ. Намайг маргааш сургууль руу буцахаар Жисан галууг та харж хандаарай. Ээж чаначих вий.

Жу:     Сургуулиас гарахаа болилоо юу?

Ян:      Би нэгэнт шийдсэн. Заавал боловсрол эзэмшиж байж юм хийх ёстой.

Жу:     Дүү минь бодоод олчихно гэж би мэдсэн юм аа. Харин галууны тухайд Хи Ниаониаод найдсан нь хамаагүй дээр биз. Тэглээ ч би энд удаан байхгүй юм чинь.

Ян:      Би багийн алуур байж болох ч, дүү минь биш.

Жу:     Харин ч бид гурав дотроос хамгийн найдаж болохоор нь. Хи ахын генийг авсан юм чинь арга байж уу?

Back to episodes Go home